лекц 8 9

19
ЛЕКЦ№8-9 МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ Хичээлийн индекс: ВА308 Ноогдох кредит: 3 Судлах мэргэжил: СМ – 4, НББ-4

Upload: seku-hurel

Post on 24-Jun-2015

2.685 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: лекц 8 9

ЛЕКЦ№8-9МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ

Хичээлийн индекс: ВА308Ноогдох кредит: 3Судлах мэргэжил: СМ – 4, НББ-4

Page 2: лекц 8 9

СЭДВИЙН АГУУЛГА

1. Төсөвлөлтийн тухай ойлголт

2. 2. Мастер төсөв боловсруулалт

Page 3: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлж, гадаад хүчин зүйлс, дотоод нөөц бололцоог судлан үзсэний үндсэн дээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэх “мөрийн хөтөлбөр” боловсруулахыг удирдлагын төлөвлөлт гэдэг. Харин төсөвлөлт нь удирдлагын төлөвлөсөн ажлын санхүүгийн үр дүн, нөлөөллийг хэмжих хэрэглүүр болдог.

Төсөв гэж тодорхой хугацаанд санхүүгийн болон бусад нөөцүүдийг хэрхэн олж бэлтгэн, түүнийг юунд зарцуулахыг тоон хэмжигдэхүүнээр илэрхийлсэн дэлгэрэнгүй төлөвлөгөө юм.

Page 4: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Төсөв боловсруулах үйл ажиллагааг төсөвлөлт гэх бөгөөд байгууллагын төсөвлөлт нь дараах ач холбогдолтой байдаг.

Төлөвлөлтийн ач холбогдолтой. Байгууллагын нэгж хэсэг, хүмүүсийн

ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулдаг.

Нөөцийг оновчтой хуваарилахад ач холбогдолтой.

Ажлын гүйцэтгэлийг үнэлж, хяналт тавихад ач холбогдолтой.

Page 5: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Төсвийн төрөл. Удирдлагын төлөвлөлтөд хэд хэдэн төрлийн төсөв ашиглагддаг.

• Мастер төсөв гэж тодорхой хугацаан дахь байгууллагын борлуулалт, үйлдвэрлэл, худалдан авалт, санхүүжилт зэрэг бүх үйл ажиллагааг хамарсан нэгдсэн төсөв юм.

• Мастер төсөв нь борлуулалтын төсөв, үйл ажиллагааны төсөв, мөнгөн гүйлгээний төсөв гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Page 6: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Төсөвлөсөн санхүүгийн тайлан нь тодорхой хугацаанд төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлсний дараа байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээ ямар байдалтай болохыг харуулсан санхүүгийн тайлан бөгөөд төсөвлөсөн орлогын тайлан, төсөвлөсөн баланс, төсөвлөсөн мөнгөн гүйлгээний тайлангаас бүрдэнэ.

Төсөвлөсөн санхүүгийн тайланг мастер төсөвлөлтийн эцэст ихэвчлэн бэлтгэдэг.

Page 7: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Хөрөнгө оруулалтын төсөв гэж барилга байгууламж худалдан авах, тоног төхөөрөмж, техник технологи шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргах зэрэг хөрөнгө оруулалтыг хийснээр бий болох ирээдүйн орлого, шаардагдах нөөц, хөрөнгө оруулалтын үр ашгийг харуулсан төсөв юм.

Санхүүгийн төсөв гэж байгууллага санхүүгийн нөөцийг банкны зээл авах, хувьцаа болон өрийн бичиг гаргах зэрэг ямар арга замаар олж бэлтгэн, түүний эргүүлэн төлөлт болон хүүгийн төлбөрийг хэрхэн хийхийг харуулсан төсөв юм.

Page 8: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Хөдөлгөөнгүй буюу статик төсөв гэж үйл ажиллагааны тодорхой нэг л түвшинд гарвал зохих орлого, зардлын хэмжээг харуулсан төсөв юм.

Уян хатан төсөв гэж үйл ажиллагааны хэд хэдэн түвшинд буюу хүчин чадал ашиглалтын янз бүрийн түвшинд гарвал зохих орлого, зардлын хэмжээг харуулсан төсөв юм.

Page 9: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Төсвийн хамрах хугацаа. Харьцангуй урт

хугацааг хамардаг төсөв нь хөрөнгө оруулалтын төсөв бөгөөд 30-40 жилийн хугацааг хамрана. Учир нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цикл урт хугацаатай байдаг.

Мастер төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд болох борлуулалтын төсөв, үйл ажиллагааны төсөв, мөнгөн гүйлгээний төсөв зэрэг нь ихэвчлэн жилийн хугацааг хамардаг бөгөөд улирлаар нь задлан боловсруулбал тохиромжтой байдаг.

Page 10: лекц 8 9

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Төсөв зохиох үе шат. Томоохон корпорациудын туршлагаас

төсөв зохиолтыг: Төсөв хамрах хугацааны зорилго, зорилт,

төсөв зохиолтын бодлогыг гаргах Бэлтгэл буюу эхний зохиолт хийх Дээд түвшинд хэлэлцэх Төсвийг уялдуулах ба засвар тодотгол

хийх Эцэслэн батлах гэж үе шатуудаар хийж

болно.

Page 11: лекц 8 9

ÁÎÐËÓÓËÀËÒÛÍ

ҪѪÂ

Áîðëóóëàëòûíòºñºâ

Óðò õóãàöààíû áîðëóóëàëòûí ïðîãíîç

¯éëäâýðëýëèéíòºñºâ

ͺºöèéí ¿ëäýãäëèéí òºñºâ

Øóóä ìàòåðèàëûí çàðäëûí òºñºâ

Øóóä õºäºëìºðèéí çàðäëûí òºñºâ

¯éëäâýðëýëèéí íýìýãäýë çàðäëûí

òºñºâ

¯éë àæèëëàãààíû çàðäëûí òºñºâ

Õºðºí㺠îðóóëàëòûí òºñºâ

̺íãºí õºðºíãèéí òºñºâ

¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÛ ÒªÑªÂ

Òºñºâëºñºí îðëîãî, ¿ð ä¿íãèéí òàéëàí

Òºñºâëºñºí áàëàíñ

Òºñºâëºñºí ìºíãºí ã¿éëãýýíèé òàéëàí

̪ÍÃªÍ ÕªÐªÍÃÈÉÍ ÒªÑªÂ

ҪѪÂËªÑªÍ ÑÀÍÕ¯¯ÃÈÉÍ ÒÀÉËÀÍ

Ìàñòåð òºñâèéí á¿ðýëäýõ¿¿í õýñýã, òýäãýýðèéí óÿëäàà õîëáîî

Page 12: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ.

Борлуулалтын төсөв: Борлуулалтын төсөв нь ирэх онд борлуулахаар төлөвлөсөн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, худалдах үнэ болон борлуулалтын орлогын хэмжээг харуулсан төсөв юм.

Борлуулалтын төсөв нь мастер төсвийн “амин сүнс” нь бөгөөд бусад бүх төсөв борлуулалтын төсвөөс хамааралтай хийгддэг. Иймд борлуулалтын төсвийг хэр үндэслэлтэй хийснээс мастер төсвийн эцсийн үр дүн шууд хамаарна.

Борлуулалтын төсвийг үндэслэлтэй гаргахын тулд компаний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлтийн прогнозыг сайтар хийх нь чухал.

Page 13: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ. Бүтээгдэхүүний эрэлтийн прогнозыг гаргахдаа дараах

хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:

Өмнөх онуудын борлуулалтын тоо мэдээлэл Бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдал, судалгаа Макро эдийн засгийн бодлого, тухайлбал, сангийн

болон мөнгөний бодлогын өөрчлөлт, төлөв байдал Үндэсний нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого, ажил

эрхлэлт, инфляци зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, төлөв байдал

Салбарын өрсөлдөөний түвшин, өрсөлдөгчийн судалгаа Байгууллагын маркетингийн стратеги, түүний нөлөөлөл Зах зээлийн хувь оролцоо гэх мэт.

Page 14: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ. Үйл ажиллагааны төсөв. Борлуулалтын төсөв

хийгдсэний дараа ирэх оны борлуулалтыг хангахын тулд байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдахыг харуулсан олон тооны төсөв боловсруулдаг тэдгээрийг ерөнхийд нь үйл ажиллагааны төсөв гэдэг.

Байгууллагын эрхэлдэг үйл ажиллагааны

чиглэлээс хамаарч үйл ажиллагааны төсвийн бүрэлдэхүүн хэсэг өөр өөр болдог.

Page 15: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ.

Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын хувьд борлуулалтыг хангахын тулд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатайг харуулсан үйлдвэрлэлийн төсөв боловсруулдаг.

Үйлдвэрлэлийн төсвийг боловсруулсны дараа

төлөвлөсөн үйлдвэрлэлийг явуулахад шаардагдах шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсвийг гаргадаг.

Мөн үйл ажиллагааны зардлын буюу борлуулалтын ба удирдлагын зардлын төсөв хийгдэнэ.

Page 16: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ.

Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын хувьд хэрэглэгчдэд үзүүлэхээр төлөвлөсөн үйлчилгээг хангахын тулд ямар үйл ажиллагаа явуулахыг харуулсан төсвүүдийг боловсруулна.

Худалдааны байгууллагын хувьд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бий болгохгүй тул шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэсэн үйлдвэрлэлийн зардлуудын төсөв байхгүй, харин төлөвлөсөн бараа борлуулалтыг хангах бараа худалдан авалтын төсвийг боловсруулахын хамт үйл ажиллагааны зардлын төсөв нь нэлээд дэлгэрэнгүй байдлаар хийгдэнэ.

Page 17: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ.

Мөнгөн гүйлгээний төсөв. Борлуулалтын болон үйл ажиллагааны төсвийг боловсруулсны дараа мөнгөн гүйлгээний төсвийг боловсруулна. Мөнгөн гүйлгээний төсөв нь төлөвлөсөн борлуулалтаас хэдий хэмжээний мөнгөн орлого олж, тухайн жилийн үйл ажиллагаанд болон хөрөнгө оруулалтад хичнээн хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатайг харуулдаг.

Түүнчлэн мөнгөн гүйлгээний төсөв нь сар улирал бүрийн мөнгөн хөрөнгийн илүүдэл эсвэл дутагдлыг тодорхойлж, мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэх тохиолдолд түүнийг хэрхэн санхүүжүүлэх, хүүгийн төлбөрийн хамт хэдийд яаж эргүүлэн төлөхийг харуулсан санхүүгийн төсвийг өөртөө багтаадаг.

Page 18: лекц 8 9

МАСТЕР ТӨСӨВ БОЛОВСРУУЛАЛТ.

Төсөвлөсөн санхүүгийн тайлан. Мастер төсвийн бүрэлдэхүүн төсвүүдийг боловсруулсны дараа тэдгээр төсвийг үндэслэн төсвийн хугацааны эцэс дэхь үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээг урьдчилан харах зорилгоор төсөвлөсөн орлого, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэдэг.

Page 19: лекц 8 9

АШИГЛАХ МАТЕРИАЛ

1. Ц. Баянмөнх “Зардал, удирдлагын нягтлан бодох бүртгэл” (II дэвтэр) УБ хот 2009 он

2. Д. Моломжамц “Удирдлагын бүртгэл” УБ хот 1999 он

3. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль “Удирдлагын бүртгэл” УБ хот 2005 он