цусан суулгын амёб (entameoba histolytica)

19
Цусан суулгын амёб (Entamoeba histolytica)

Upload: otgonbayar-chinbaatar

Post on 27-Jun-2015

1.192 views

Category:

Education


7 download

TRANSCRIPT

Цусан суулгын амёб (Entamoeba histolytica)

Цусан суулгын амёб (Entameoba histolytica) нь ихэвчлэн хүнд халддаг ба ойролцоогоор дэлхий дахинд 50 сая хүнд халдварласан гэсэн тооцоотой байнатүүний өвчин үүсгэгч шинжийг 1875 онд Леш олж илрүүлсэн боловч Фриц Шаудиныг 1903 онд тодорхойлох хүртэл латин нэргүй байсан. Цусан суулгын амёбыг нэрнээс нь (histo-lytic буюу эд эсийг сөнөөгч) өвчин үүсгэдэг гэдгийг ойлгож болох юм. Халдварлалт нь огт шинж тэмдэггүй байж болох ба цусан суулга өвчин мөн түүнчлэн элэгний идээт үрэвслийг үүсгэж чадах аюултай юм.

Цусан суулгын амёб нь хүний бүдүүн гэдсэнд байрлаж, цусан суулга буюу амёбиаз өвчнийг үүсгэдэг. Газар сайгүй маш өргөн тархсан байдаг ба ялангуяа халуун дулаан уур амьсгалтай бүс нутагт илүү тохиолддог.

Бүтэц, амьдралын мөчлөг: Зөвхөн хүнд шимэгчлэн амьдардаг. Амьдралын мөчлөгтөө дараах хэлбэрүүдтэй тохиолддог.

•Цист (Forma cystica) •Жижиг ургал хэлбэр (Forma minuta) •Том ургал хэлбэр (Forma magna) Халдварлах хэлбэр нь 4 бөөм (зүйлийн онцлог шинж)

агуулсан цист юм.

Халдварлалт

Хүний гэдсэнд цистийн гадуурхи бүрхүүл уусаж, түүнээс 4 бөөмтэй амёб гарч, хурдан хуваагдаж, 7-15 мкм диаметр хэмжээтэй, 1 бөөмтэй, 4 жижиг ургал хэлбэр бий болдог. Энэ хэлбэр бүдүүн гэдэсний хөндийд амьдарч, бактериар хооллож үржих боловч өвчин үүсгэдэггүй онцлогтой. Харин бүдүүн гэдэсний доод хэсэгт орсон үед эхлээд 1 бөөм агуулж байгаад, боловсрох процессын үед дахин хуваагдаж практикийн хувьд цист хэлбэрт шилжиж, 4 бөөмтэй болно.

Халдварлалт

Идэвхитэй үе шат (тропозоит) зөвхөн эзний биед байдаг. Цистүүд нь эзэн биеэс гадна усанд, хөрсөнд мөн хоол хүнсэн дээр, ялангуяа чийгтэй нөхцөлд буй хоол хүнсэн дээр тэсвэрлэн амьдардаг. Цист нь халуун мөн хөлдөх температурт хурдан үхдэг ба эзэн биеийн гадна цөөхөн сар амьдрах чадвартай байдаг. Цист нь залгигдсанаар тропозоит үе шатаа өнгөрөөн хоол боловсруулах замд халдварладаг. Хүчтэй цусан суулга, жин хасах, сульдах, хэвлийн хөдний орчим өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Амёб нь үнэндээ гэдэсний ханыг гэмтээж “өрөмдөн” ордог ба энэ нь цус алдалтад ч хүргэж болох магадлалтай байдаг. Тэндээсээ амёб нь ихэвчлэн элгэнд очдог боловч заримдаа уушги, тархи цөс зэрэг хүний биеийн амин чухал эд эрхтнүүдэд очиж болдог. Уг эд эсийн “дайралт”-ын түгээмэл үр дүн нь хэрэв эмчлэхгүй бол үхэлд ч хүргэх аюултай элэгний идээт үрэвсэл юм. Заримдаа амёбын цитоплазмд залгигдсан цусны улаан эс үзэгддэг. Ингэснээр эритрофаг болно.

Өвчин үүсгэгчийн харилцан үйлчлэл

Цусан суулгын амёб нь хүний зарим вирусуудын хорт чанарыг солиж болох ба өөрөө өөрийнхөө вируснуудын эзэн болдог. Жишээлбэл, ДОХ-ын вирус нь гэмтлийг болон цусан суулгын амёбын өвчин үүсгэх чадварыг хурцатгадаг. Нөгөөтэйгүүр, ДОХ-ын вирусээр халдварласан эсүүд ихэвчлэн цусан суулгын амёбоор устгагддаг. Халдварлах боломжтой ДОХ-ын вирус нь амёбын дотор байхдаа амьдрах боломжтой байдаг ч гэсэн азаар уг вирусыг тээж буй хүн амёбоор дахин халдварладаг гэсэн баталгаа хараахан гараагүй байна.

1972 онд эрдэмтэд эсийн задралыг нөхцөлдүүлдэг цусан суулгын амёб дотор байдаг хоёр ялгаатай олон талт ба утас маягийн амин чухал төрлүүд байдаг гэсэн таамаглал дэвшүүлсэн. Магадгүй хамгийн сүүлд хийсэн ажиглалт нь эдгээр 2 амин чухал төрлүүд байдаг ба нэг төрлийн амёб (HB-301 төрөл) дотор олон талт маягийн төрөл нь хөнөөлт нөлөө үзүүлдэггүй ч өөр төрөлд өө(HK-9 төрөл) эсийг задрахад хүргэж байдаг гэсэн ажиглалт байх. Хэдийгээр Маттерн эдгээр эгэл биет вируснууд бактериофаг шиг үйл ажиллагаатай байж болох талаар судлахыг оролдсон ч вирусээр халдварлагдсан цусан суулгын амёбод ямар ч чухал өөрчлөлтийг олж гаргаж чадаагүй юм. Хэдий тийм боловч, үүнээс хойш уг зүйлийн талаар дахин шинэ судалгаа хийгдээгүй юм.

Оношилгоо

Цусан суулгын амёбыг ялгадасны дээжээр оношилж болох боловч бусад тодорхой төрөл зүйлүүд нь тодрон микроскопт дангаараа харагдах боломжтой гэдгийг санах хэрэгтэй.

Эмчилгээ Үр нөлөө бүхий олон төрлийн эмнүүд байдаг. Доор дурдсан зүйлс нь

олон төрлийн эмчлэх аргуудыг дурьдах төдий бичсэн эмчилгээний аргууд юм.

Гэдсэнд халдварласан үед: Ихэвчлэн нитроимидазолын дайвар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Учир нь тэд амёбын тропозоит хэлбэрийн үед маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг юм. Тэд амёбын цистэд бага нөлөө үзүүлдэг тул энэ төрлийн эмчилгээг нь люменд буй организмд нөлөөлөх чадвартай өөр бусад бодисуудтай хамт хэрэглэгддэг.

Элэгний идээт үрэвслийн үед: Организмын нягт эд дэх амёбыг гол байгаа болгохоос гадна юуны өмнө метронидазол , хлорохин зэрэг эмнүүдийг хэрэглэн элэгний идээвтүрэвслийг эмчлэх эмчилгээ нь дахин нэвтрэхээс сэргийлэн гэдэсний люменд нөлөө үзүүлэх чадвартай бодисуудыг багтаасан байх шаардлагатай.

Шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдэд: Өвчин тархсагүй газар нутгуудын шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийг (өөрөөр шинж тэмдэггүй зөөвөрлөгчид) паромомицин, мөн диоксанид фуроат зэрэг эмнүүдээр эмчилвэл зохистой. Диоксанид фуроатыг мөн цистээ дөнгөж дамжиж буй амёбтой, шинж тэмдэг нь бага багаар илэрч байгаа хүмүүс хэрэглэж болно.

Будаагүй цусан суулгын амёбын цист

Трихромоор будсан цусан суулгын амёбын цист

Гэдэсний амёб (Entamoeba coli)

Гэдэсний амёб нь ходоод гэдэсний замд хүний биед комменсализм хэлбэрээр оршдог өвчин үүсгэдэггүй зүйл юм. Бүдүүн гэдэсний дээд хэсэг болон гэдэсний хөндийд амьдарадаг. Дэлхийн бөмбөрцгийн янз бөрийн хэсгийн хүн амын 40-50%-Д тохиолддог. Будсан ялгадасны дээжийг микроскопоор шинжлэх явцад гэдэсний амёбыг өвчин үүсгэгч цусан суулгын амёбтой андуурдаг тул анагаах ухаанд чухал ач холбогдолтой байдаг. Иймээс түүний анагаах ухааны оношилгооны төөрөгдлийг арилган цусан суулгын амёбоос ялгахын тулд сайтар судлах цаардлагатай юм. Гэвч хоол боловсруулах эрхтний доод хэсэгт 2-8 бөөмтэй цист үүсгэдэг, үүгээрээ цусан суулгын 4 бөөмтэй цистээс амархан ялгардаг. Түүний цист нь бат бөх ханаар хамгаалагдсан байдаг ба туйлын нөхцөл байдлыг ч тэсвэрлэх чадвартай ба ингэснээр нэг эзнээс гарсныхаа дараа өөр нэг эзний биед дамждаг.

Ерөнхий шинжүүд

Экто, эндoплазмын хооронд нарийн зааггүй, хуурамч хөлнүүд нэг зэрэг янз бүрийн чиглэлд хөдлөх хөдөлгөөний өвөрмөц аргыг эзэмшсэн. Бөөмөндөө хроматины том мөхлөгтэй, бөөмхөн төвд нь байрладаг, цацраг бүтэцгүй. Уураг задлах фермент ялгаруулахгүй, амьтан, ургамлын хоолны үлдэгдэл, мөөгөнцөр, бактериар хооллодог. Эндоплазмдаа олон тооны хоосовчтой, цусны улаан цогцсоор хооллохгүй.

Анагаах ухааны ач холбогдол

Гэдэсний амёбын цист нь 4-өөс олон бөөмтэй.

Гэдэсний амёб нь хор хөнөөлгүй тул эмчилгээ хайх шаардлага гардаггүй. Хэдий тийм боловч хүн энэхүү хоргүй мэт амёбын халдвар авахад бусад өвчин үүсгэгч биетүүд мөн учирч болох ба эдгээр өвчин үүсгэгчид нь халдвар юм уу өвчлөл үүсгэх боломжтой байдаг.

Ялгагдах шинж тэмдэгүүд

Гэдэсний амёбын тропозоитууд нь өргөн, конус хэлбэрийн хуурамч хөлөөрөө ялгагддаг. Тэд ихэвчлэн хэмжээгээрээ цусан суулгын амёбоос ялгагддаггүй. Цистийг нь түүний боловсорсон үеийн 8 бөөмөөр таньж болдог.

Бүтэц, бодисын солилцоо ба амьдралын мөчлөг

Гэдэсний амёб нь бөөрөнхий, ихэвчлэн зуйван юм уу зөв биш дүрстэй байх ба боловсорсон үедээ 8 бөөмтэй байх бөгөөд энгийн хуваагдлаар хуваагдана. Амьдралынхаа мөчлөгийн явцдаа эзэн түүнийг залгин амёб үйлдвэрлэж эхэлдэг.