БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН...

56
УЛААНБААТАР ХОТ 2016 ОН БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ (Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл) БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Upload: others

Post on 25-Jan-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

УЛААНБААТАР ХОТ2016 ОН

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

(Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл)

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Page 2: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

2

ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛ(Албан хэрэгцээнд)

БМИҮЗ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай БШУ-ны сайдын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/227 тоот тушаал ............................3-5

БМИҮЗ-ИЙН ДҮРЭМ, ЖУРАМБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам батлах тухай Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоол .............................5-26

Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай БШУ-ны сайдын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/464 тоот тушаал ......................27-28

БМИҮЗ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛ Гишүүнчлэлийн хураамж тогтоох тухай Боловсрол магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тушаал .............................29-30

БМИҮЗ-ИЙН ШАЛГУУР ШААРДЛАГАШалгуур шаардлагыг шинэчлэн батлах тухай Боловсрол магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот тогтоол .....................................................................................31-44

Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлүүлэх хүсэлт ........................................................................................45-47

Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх хүсэлт ........................................................................................48-50

ХАВСРАЛТ .......................................................................................................51-54

Page 3: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

3

Боловсролын магадланитгэмжлэх үндэсний зөвлөл,

Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийгбатлах тухай

“Боловсролын тухай” хуулийн 26.2 дахь хэсэг, “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн 1.3, 1.5, 7.1 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 1 дүгээр, “Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, шинээр сонгогдсон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг мэдээллээр ханган ажиллахыг Ажлын албаны захирал Х.Батсайханд үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 149 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Page 4: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

4

Page 5: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

5

Page 6: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

6

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шилжилтийн үеийн эрх зүйн зохицуулалтыг хангах зорилгоор Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 276 дугаар тогтоолоор баталсан " Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм"-ийн 1.2 дахь заалт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1. " Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг 1 дүгээр, " Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам" -ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмын дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний үйл ажиллагааны журмын дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны шилжилтийн үеийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахыг Ажлын албаны захирал /Х.Батсайхан/-д үүрэг болгосугай.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм, Боловсролын магадлан

итгэмжлэх үйл ажиллагааны журам батлах тухай

оны сарын Дугаар Улаанбаатар хотөдөр

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ДАРГА Л.ГАНТӨМӨР

Page 7: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

7

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл1.1. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэнэ) нь дээд, мэргэжлийн боловсролын чанарын баталгаажууллын байгууллага мөн. 1.2. Үндэсний зөвлөлийн эрхэм зорилго нь сургалтын чанарыг дэмжиж, дээд, мэргэжлийн боловсролын байгууллага, хөтөлбөрийн үндэсний стандартыг сахиулан хамгаалж, олон улсын хэмжээнд Монгол Улсын дээд болон мэргэжлийн боловсролын үнэлэмж, байр суурийг бэхжүүлэхэд оршино. 1.3. Үндэсний зөвлөл нь дараах зорилгыг хэрэгжүүлнэ:

а/. Монголын дээд, мэргэжлийн боловсролын системийн байнгын үнэлгээ шинжилгээнд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах;

б/. Үечилсэн магадлан итгэмжлэл хийх замаар сургууль, хөтөлбөрийн нэр хүндийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх;

в/. Үндэсний болон гадаадын чанарын баталгаажууллын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах;

г/. Монгол Улсын дээд, мэргэжлийн боловсролын нэр хүнд, байр суурийг олон улсад бэхжүүлэх.

1.4. Үндэсний зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар ажиллаж, үйл ажиллагаагаа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана. 1.5. Үндэсний зөвлөл нь чиг үүргээ бие даан гүйцэтгэх ба боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ажлыг холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж болно.1.6. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хууль, Засгийн газраас баталсан “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”, холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Page 8: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

8

1.7. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Үндэсний зөвлөлийн чиг үүрэг 2.1. Үндэсний зөвлөл нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

а/. Дээд, мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэм-жилж, боловсролын чанарын түвшинг дээшлүүлэх

б/. Хэрэгжиж байгаа хөтөлбөрийг магадлан итгэмжилж, хөтөлбөрийн түвшинд чанарын ахицыг дэмжих

в/. Хөтөлбөрийг магадлан итгэмжлэх байгууллагыг хүлээн зөвшөөрөх, үүнд: үндэсний болон олон улсын чанарын баталгаажууллын байгууллага, мэргэжлийн холбоодоос шилдгийг нь сонгож үндэсний бүртгэлд оруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь албажуулах

г/. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмыг баталгаажуулан жигд мөрдүүлэх

д/. Монгол Улсын дээд, мэргэжлийн боловсролын байгууллагын өөрийн, хөндлөнгийн чанарын баталгаажууллын чадавхи бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

е/. Сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилж, хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллээр хангах

ё/. Гадаад орон, олон улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран ажиллаж, бүртгэл хөтлөх, мэдээлэл солилцох, магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрүүдийг гадаадад сурталчилах

Гурав. Үндэсний зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт3.1. Үндэсний зөвлөл нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, мэргэжлийн зөвлөл, ажлын албатай байна. Эдгээр нэгжүүдийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл байгуулж, чиг үүрэг, ажиллах журмыг нь тодорхойлно.3.2. Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс нь их, дээд сургууль, коллеж, тэдгээрийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн асуудлыг хариуцан, Удирдах зөвлөлийн үүрэг даалгавар, баталсан төлөвлөгөөний дагуу ажиллаж, Удирдах зөвлөлийн хуралдаанд магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар

Page 9: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

9

тодорхой асуудлыг шаардлагын түвшинд боловсруулан хэлэлцүүлж, хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.3.3. Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс нь политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тэдгээрийн техникийн, мэргэжлийн, мэргэжлийн анхан шатны боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн асуудлыг хариуцан, Удирдах зөвлөлийн үүрэг даалгавар, баталсан төлөвлөгөөний дагуу ажиллаж, Удирдах зөвлөлийн хуралдаанд магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар тодорхой асуудлыг шаардлагын түвшинд боловсруулан хэлэлцүүлж, хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.3.4. Мэргэжлийн зөвлөл нь тухайн ажил мэргэжлийн хүрээнд хамаарах хөтөлбөрт тавигдах мэргэжлийн тусгай шаардлагуудыг боловсруулан шат шатанд нь хэлэлцүүлэн батлуулж, жигд мөрдүүлэх, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх эсэх талаар шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрөх эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох комисст хэлэлцүүлэх, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.3.5. Тусгай болон нэмэлт шаардлага тавигддаг онцлог мэргэжлийн салбарт хамаарах зарим хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эрх бүхий мэргэжлийн холбоо хэрэгжүүлж болно.3.6. Үндэсний зөвлөл нь эрх олгосон шинжээчдийг түшиглэн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Шинжээч нь боловсрол, шинжлэх ухааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэж-лээрээ 5-аас доошгүй жил ажилласан тухайн салбар, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд, мэргэжилтнүүд байна. Шинжээчийн эрхийг 3 жилийн хугацаагаар олгоно.3.7. Мэргэжлийн зөвлөл, шинжээчдийн багийн ажиллах журмыг Удирдах зөвлөл тогтооно.

Дөрөв. Удирдах зөвлөл4.1. Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг түүний Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. 4.2. Удирдах зөвлөл нь дарга, дэд дарга болон боловсролын байгууллага, мэргэжлийн олон нийтийг төлөөлсөн гишүүдээс бүрдэнэ. 4.3. Удирдах зөвлөлийн дарга нь Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

Page 10: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

10

4.4. Удирдах зөвлөлийн гишүүдийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батламжилна. 4.5. Удирдах зөвлөл дор дурдсан эрх эдэлнэ.

а/. Үндэсний зөвлөлийн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны журмыг баталж мөрдөх;

б/. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас удирдлага, зохион байгуулалтын болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авах;

д/. Магадлан итгэмжлэлийн холбогдолтой баримт бичгийн загварыг батлах;

е/. Сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэгдсэнийг баталгаа-жуулсан “Гэрчилгээ” олгох;

ж/. Хуулиар зөвшөөрсөн бусад эрх.

4.6. Удирдах зөвлөл нь дотроо тусгай чиг үүрэг бүхий нэгжүүд болох Гүйцэтгэх хороо, Өргөдлийн хороо, Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллуулна.4.7. Гүйцэтгэх хороо нь Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүдийг шуурхай удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, Удирдах зөвлөлөөс өгсөн даалгаварыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.4.8. Өргөдлийн хороо нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, шийдвэр, үр дагавартай холбоотой асуудлаар Үндэсний зөвлөлд ирүүлсэн гомдол, маргааныг судлан тогтоож, өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх чиг үүрэгтэй. Өргөдлийн хороо нь өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.4.9. Хяналтын зөвлөл нь энэхүү журмын 9.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.4.10. Дараах асуудлуудыг Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэнэ:

а/. Үндэсний зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулахб/. Сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан

итгэмжлэлийн хугацааг өөрчлөх, магадлан итгэмжлэлийг цуцлах в/. Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг өөрчлөх.г/. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд онцгой нөлөөтэй гэж

тодорхойлсон бусад асуудал.

Page 11: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

11

Тав. Удирдах зөвлөлийн хуралдаан5.1. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Удирдах зөвлөлийн хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг дарга, түүний эзгүйд даргын эрх олгосноор дэд дарга даргалан явуулна. 5.2. Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хийж, сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн даргын санаачлагаар болон гишүүдийн хоёрны нэгээс доошгүй хувийн саналаар ээлжит бус хурал хийж болно. 5.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанд бүх гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. 5.4. Удирдах зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж, зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.5.5. Удирдах зөвлөлийн дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргана.

Зургаа. Үндэсний зөвлөлийн Ажлын алба6.1. Удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай өдөр тутмын ажлыг Ажлын алба гүйцэтгэнэ. Үүнд:

а/. Удирдах зөвлөлийн хуралдаанд бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх

б/. Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийн төслийн үндэс-лэлийг боловсруулж хэлэлцүүлэх

в/. Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр, баримт бичгийг холбогдох байгууллагад хүргүүлэх, мөн шийдвэрийн хэрэгжилтийг гаргуулан, гүйцэтгэлд нь хяналт тавих

г/. Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн ажлын хэрэгцээнд зориулан боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл бэлтгэх

д/. Үндэсний зөвлөлөөс бусад байгууллагуудтай харилцах ажлыг зохион байгуулж, Үндэсний зөвлөлийн нэр дээр ирсэн мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж, Удирдах зөвлөлд танилцуулж, хянан шийдвэрлүүлэх

е/. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн ахиц дэвш-лийн тайланд чанарын аудит хийж, дүгнэлтийг Удирдах зөвлөлд хэлэлцүүлэх

ё/. Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүд, шинжээч нарыг мэдээллээр хангах

Page 12: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

12

ж/. Үндэсний зөвлөлийн архив, мэдээллийн санг бүрдүүлж, бичиг хэргийг хөтлөх

з/. Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээний асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах.

6.2. Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн сан, төсвийг Удирдах зөвлөл тогтооно. 6.3. Ажлын алба нь Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, түүний хэвийн ажиллах нөхцлийг ханган, энэхүү дүрэм болон хууль тогтоомжинд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, Удирдах зөвлөлийн өмнө ажлаа тайлагнана.6.4. Ажлын албаны захирлыг Удирдах зөвлөлийн даргын тушаалаар томилно. Ажлын албаны захирал нь Удирдах зөвлөлийн дэд даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэнэ.6.5. Ажлын албаны захирал нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

а/. Ажлын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх

б/. Удирдах зөвлөлөөс баталсан бүтэц, орон тоонд нийцүүлэн ажлын албаны ажилтан албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх болон ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой дотоод журам бусад асуудлуудыг тушаал гарган шийдвэрлэх;

в/. Ажлын албыг санхүүгийн удирдлагаар ханган хөрөнгө бүрдүүлэх, төлөвлөгөөний дагуу захиран зарцуулах;

г/. Удирдах зөвлөлөөс баталсан ажлын төлөвлөгөө, үүрэг даал-гаварын биелэлтэнд хяналт тавьж гүйцэтгэлийг цаг тухай бүр тайлагнах;

д/. Сургууль, хөтөлбөрт магадлан шинжилгээ хийх шинжээчдийг томилон ажиллуулах, ажлын гүйцэтгэлийг хянах;

е/. Удирдах зөвлөлийн даргатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний зөвлөлийг төлөөлөн гэрээ хэлэлцээр байгуулах;

ё/. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.6.6. Ажлын албаны ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

Page 13: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

13

Долоо. Гишүүнчлэл7.1. Үндэсний зөвлөлийн гишүүнчлэл нь байгууллага болон хувь хүний гэсэн 2 төрөлтэй байна. Гишүүн байгууллага нь хүндэт гишүүн, дэмжигч гишүүн, үндсэн гишүүн, дэд гишүүн, ажиглагч гишүүн гэсэн 5 хэлбэртэй, гишүүн хувь хүн нь зөвлөх гишүүн, шинжээч гишүүн, нэр дэвшигч гишүүн гэсэн 3 хэлбэртэй байна. Үүнд:7.1.1. Гишүүн байгууллага

а/. Хүндэт гишүүн: Үндэсний зөвлөлийн бүртгэлд бүртгэгдсэн гадаадын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага хүндэт гишүүнээр элсэнэ.

б/. Дэмжигч гишүүн: Үндэсний зөвлөл нь эрхэм зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг төр, хувийн хэвшил, төрийн бус, олон нийтийн байгууллага нь дэмжигч гишүүнээр элсэнэ.

в/. Үндсэн гишүүн: Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн сургууль нь үндсэн гишүүнээр шууд бүртгэгдэнэ.

г/. Дэд гишүүн: Үндэсний зөвлөлд магадлан итгэмжлүүлэх хүсэлт тавьж, магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн сургууль нь дэд гишүүнээр элсэнэ.

д/. Ажиглагч гишүүн: Үндэсний зөвлөлд магадлан итгэмжүүлэх хүсэлт тавихаар бэлтгэж буй сургууль ажиглагч гишүүнээр элсэнэ.

7.1.2. Гишүүн хувь хүна/. Зөвлөх гишүүн: Монгол улсын боловсролын салбарын бодлого

тодорхойлогч, Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүдийн удирд-лага, гишүүд, ажилтнууд нь зөвлөх гишүүнээр шууд бүртгэгдэнэ.

б/. Шинжээч гишүүн: Үндэсний зөвлөлөөс эрх олгогдсон шинжээч нь шинжээч гишүүнээр шууд бүртгэгдэнэ.

в/. Нэр дэвшигч гишүүн: Дотоод, гадаадын судлаач, сургуулийн удирдах ажилтан, багш, оюутан, төгсөгч, ажил олгогч, мэргэ-жилтэн зэрэг боловсролын чанарын баталгаажууллын чиглэлээр хамтран ажиллах хувь хүн нь нэр дэвшигч гишүүнээр элсэнэ.

7.2. Гишүүн байгууллага болон хувь хүн нь дор дурьдсан нийтлэг эрхтэй. Үүнд:

а/. Үндэсний зөвлөлийн эрх зүйн бичиг баримт, гарын авлага, арга зүйн зөвлөмж, ном, товхимолоор тухай бүр хангагдах

б/. Үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Боловсролын магадлан

Page 14: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

14

итгэмжлэл” сэтгүүлийг үнэ төлбөргүй авах, сэтгүүлд материалаа хэвлүүлэх

в/. Үндэсний зөвлөлийн www.accmon.mn сайтад шилдэг багш, шилдэг оюутан, шилдэг бүтээл, шинэ санаачлага төрлүүдээр мэдээ мэдээллээ түгээн сурталчлах, шалгаруулалтанд оролцох

г/. Үндэсний зөвлөлөөс зохион байгуулах хурал, зөвлөгөөн, сургалт семинарт хөнгөлөлттэй нөхцлөөр оролцох

д/. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, удирд-лага, гишүүдийн асуудлаар мэдээлэл авах, санал гарах, зөвлөгөө өгөх, шаардлага тавих зэргээр санал бодлоо илэрхийлэх

е/. Үндэсний зөвлөлийн бодлогын хүрээнд гишүүний эрх ашгаа хамгаалуулах

ё/. Гишүүний татвар, түүний зарцуулалтын тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл авах

7.3. Гишүүн байгууллага болон хувь хүн нь дор дурьдсан нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд:

а/. Үндэсний зөвлөлийн зорилго, зорилтыг дэмжин ажиллаж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулах

б/. Удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх

в/. Үндэсний зөвлөлийн дүрэм, журам, гишүүний хэм хэмжээг чанд сахиж, зөвлөлийн болон гишүүний нэр хүндэд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхээс зайлсхийх

г/. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, гишүүнчлэлийн татвар, түүний зарцуулалтын тайланг хэлэлцэх бүх гишүүдийн хуралд оролцох

д/. Үндэсний зөвлөлийн хэвийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжүүлэхэд зарцуулагдах гишүүний татварыг тогтоосон хугацаанд нь төлөх

7.4. Гишүүнчлэлийн хураамжийг Удирдах зөвлөлийн хуралдаанаас тогтооно.7.5. Гишүүнээр элсэх байгууллага, хувь хүн нь Үндэсний зөвлөлийн тогтоосон загвараар өргөдлөө цахим болон цаасан аль нэг хэлбэрээр Ажлын албанд гаргаж шийдвэрлүүлнэ.7.6. Гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзах нь гишүүн хувь хүнд нээлттэй байх ба энэ тухайгаа Ажлын албанд бичгээр мэдэгдэх ба Удирдах зөвлөлийн шийдвэрээр гишүүнээс чөлөөлнө.

Page 15: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

15

7.7. Гишүүн байгууллага, хувь хүнийг дор дурьдсан тохиолдолд Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө. Үүнд:

а/. Гишүүний татвараа тогтоосон хугацаанд нь төлөөгүйб/. Үндэсний зөвлөлийн нэр хүнд, гишүүний давуу байдлаа урвуулан

ашигласанв/. Үндэсний зөвлөлийн дүрэм, журмыг зөрчсөн, ёс зүйн зөрчил

гаргасан нь Хяналтын зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсонг/. Байгууллага нь татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан,

хувь хүн нь эрх зүйн чадамжгүй болсон тохиолдолд7.8. Үндэсний зөвлөлийн гишүүнчлэлийн харилцааг зохицуулах журмыг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар баталж, зохион байгуулалтын асуудлыг ажлын албаны захирал хариуцан ажиллана.

Найм. Санхүүжилт8.1. Үндэсний зөвлөл нь хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн хэм хэмжээг хангасан санхүүгийн журамтай байна. Санхүүгийн журам нь байгууллагын үйл ажиллагааны дотоод журмын салшгүй хэсэг байна.8.2. Үндэсний зөвлөлийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд.

а/. Улсын төсөв б/. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны төлбөр в/. Үйлчилгээний орлого г/. Гишүүнчлэлийн татвар е/. Ивээн тэтгэлэг, хандив, тусламж, төсөл, грантё/. Бусад эх үүсвэр

8.3. Үндэсний зөвлөлийн орлогыг дүрэмд заасан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулах ба ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно.8.4. Үндэсний зөвлөлийн бүх шатны удирдлага, ажилтан, гишүүд хувийн ашиг олох зорилгоор эд хөрөнгийг ашиглах, санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.8.5. Үндэсний зөвлөлийн санхүүгийн тайланг хууль, журмын дагуу гаргаж, Удирдах зөвлөлөөр батлуулж, холбогдох байгууллагад хүргэнэ.8.6. Үндэсний зөвлөлийн төсвийг Удирдах зөвлөлийн хурлаас батлах ба Ажлын албаны захирал захиран зарцуулна. 8.7. Санхүүжилт, төсвийн ил тод байдал, зориулалтын дагуу зарцуулаг-даж байгаа эсэхэд жил бүр дотоод хяналт хийж, шаардлагатай бол хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

Page 16: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

16

Ес. Үндэсний зөвлөлийн дотоод хяналт9.1. “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”, “Боловс-ролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн хэрэгжилт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ.9.2. Хяналтын зөвлөл нь их, дээд сургууль, Монголын оюутны холбооны төлөөлөл бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Удирдах зөвлөлийн дарга томилно.9.3. Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

а/. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, түүнд холбогдох дүрэм, журмуудын хэрэгжилтэнд хяналт тавих

в/. Мэргэжлийн зөвлөл, магадлан итгэмжлэлийн комисс, Удирдах зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцон үг хэлэх, санал гаргах

г/. Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагаас Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд жил бүр ирүүлдэг ахиц, дэвшлийн тайлан, мэдээ мэдээлэл болон сургуулиудын ажилтай танилцах

д/. Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд системтэй хяналт, үнэлгээ хийж, үнэлгээний тайлан дүгнэлтээ Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх

9.4. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд магадлан итгэмжлэх үйл ажил лагаанд хөндлөнгөөс оролцох, шинжээчдийн үнэлгээ дүгнэлтэнд нөлөөлөх, оролцогч талуудын нэр хүндэд нөлөөлөх нотолгоогүй мэдээлэл тараах зэрэг сөрөг үйлдлээс зайлсхийх үүрэгтэй.9.5. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг Боловс ролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

- о 0 о -

Page 17: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

17

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл1.1. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (цаашид “Үндэс-ний зөвлөл” гэх)-ийн эрх, чиг үүргийн хүрээнд дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. 1.2. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь бүх шатандаа оролцогч талуу дад нээлттэй, ил тод, тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн байна. 1.3. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаань дээд болон мэргэжлийн боловс ролын байгууллага /цаашид сургууль гэх/, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр /цаашид хөтөлбөр гэх/-ийн гэсэн хоёр төрлөөр явагдана.1.4. Үндэсний зөвлөлөөс тогтоосон сургууль болон хөтөлбөрийн магад-лан итгэмжлэлийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан тухай сургуулийн өөрийн үнэлгээнд нь эрх бүхий шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулсан дүгнэлт гаргах үйл ажиллагааг сургуулийн болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гэнэ.1.5. Сургуулийн болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь нийтлэг гур-ван үетэй байна. Үүнд:

1.5.1. Өөрийн үнэлгээ хийх1.5.2. Магадлан шинжлэх хөндлөнгийн үнэлгээ хийх1.5.3. Магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэрлэх

Хоёр. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа2.1. Сургуулийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа дараах үе, шаттай байна. Үүнд:Өөрийн үнэлгээ хийх үе:2.1.1. Сургууль нь Үндэсний зөвлөлөөс тогтоосон магадлан итгэмжлэлийн шал гуур, үзүүлэлтүүдийг хангаж буй эсэхэд өөрийн үнэлгээ хийж,

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Page 18: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

18

дүгнэлт гаргах өөрийн үнэлгээний багийг томилон ажиллуулж, өөрийн үнэлгээний хураангуй тайлан бэлтгэнэ.2.1.2. Өөрийн үнэлгээний хураангуй тайланг сургуулийн Удирдах зөв-лөлөөр хэлэлцэн баталгаажуулж, магадлан итгэмжлүүлэх хүсэлт /өргөд-лийн маягтаар/-ээ Үндэсний зөвлөлийн ажлын албанд гаргана. 2.1.3. Дараах шаардлагыг хангасан хүсэлтийг хүлээж авна. Үүнд:

а/. Өргөдлийн маягт дахь мэдээллүүд нь бүрэн, алдаа мадаггүй байхб/. Өргөдлийн маягт дахь мэдээллүүд нь сургуулийн цахим хуудас,

албан ёсны бичиг баримтанд байгаа мэдээллүүдээр үнэн эсэх нь нотлогдох боломжтой байх

2.1.4. Ажлын алба хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд хариуцах зохицуулагчийг томилж, магадлан итгэмжлэлтэй холбоотой зардлыг нэхэмжилж, сургуультай гэрээ байгуулна. Гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага, төлбөрийн нөхцөлийг тусгаж, магадлан итгэмжлэлийн шийдвэр гарах хүртэлх бүх үйл ажиллагааг үе шат, цаг хугацаа, хариуцах эзэнтэйгээр тодорхой заасан графикийг хавсаргана.2.1.5. Зохицуулагч нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч та луудыг холбон зохицуулж, 2.1.4-т заасан гэрээний үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь Ажлын албыг төлөөлж арга зүйн удирдамж, зөвлөмж өгч ажиллана.2.1.6. Сургууль нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор зохицуулагчийн удирдамжийн дагуу өөрийн үнэлгээний тайлан бичиж, хүлээлгэн өгнө. Зохицуулагч хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүдийг хянан үзэж, бүрэн бус, эсвэл алдаа мадагтай тохиолдолд буцаах ба сургууль 7 хоногийн дотор засварлаж ирүүлнэ.2.1.7. Өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүд бүрэн, алдаа ма даггүй бол зохицуулагч энэ тухай товч тодорхойлолт хавсарган холбогдох комисст хүлээлгэн өгнө.

Магадлан шинжлэх үе:2.1.8. Холбогдох комисс зохицуулагчийн тодорхойлолт, өөрийн үнэл-гээний тайланг хүлээн авнаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж, өөрийн үнэлгээний үе нь энэхүү журмын шаардлагуудыг бүрэн хангасан бол магадлан шинжлэх үйл ажиллагааг эхлүүлж шинжээчдийн багийн гишүүдийн тоо, төлөөллийн байдлыг /мэргэшсэн чиглэлээр, ажил олгогчийн, оюутны төлөөлөл гэх мэт/ тогтооно.

Page 19: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

19

2.1.9. Комиссын тогтоосон тоо, бүрэлдэхүүний төлөөллийн байдлыг хар-гал зан сургууль нь Үндэсний зөвлөлийн эрх бүхий шинжээчдээс сонгон санал болгох ба сонирхлын зөрчилгүй болохоо үндэслэлтэйгээр нотлож баталгаажуулсныг үндэслэн Ажлын албаны захирлын тушаалаар шинжээчдийг томилно.2.1.10. Зохицуулагч өөрийн үнэлгээний тайланг шинжээчдэд хүлээлгэн өгч, гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор сургуультай тохиролцон шинжээчдийн ажиллах товыг тогтоож, бэлтгэлийг хангуулна. Шинжээчтэй байгуулах гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, хугацаа, ажлын хөлс, ёс зүйн хэм хэмжээг тодорхой заана.2.1.11. Шинжээчид сургуульд очиж ажиллахаас 14 хоногийн өмнө өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүдийг нягталж, урьдчилсан үнэлгээний тайлан бэлтгэнэ.2.1.12. Шинжээчид ажиллахын урд өдөр шинжээчдийн ахлагч, зохи-цуулагч нар сургууль дээр очиж бэлтгэлийг шалгана.2.1.13. Шинжээчдийн баг сургууль дээр 3-5 өдөр ажиллаж, өөрийн үнэл-гээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргахад шаард-лагатай мэдээллүүдийг цуглуулж, судлан шинжлэнэ. Энэ хугацаанд зохицуулагч хамт ажиллана.2.1.14. Сургуульд ажилласнаас хойш 15 хоногийн дотор шинжээчид үнэлгээний тайлангийн төслийг үндэслэл нотолгоо бүхий зөвлөмж, анхаарах асуудлын хамт бэлтгэнэ.2.1.15. Үнэлгээний тайлангийн төслийг холбогдох комисс хүлээн авч, хяналт хийгээд сургуульд хүргүүлж, үндэслэл болгосон мэдээ баримт, тайлбарын талаар саналыг 10 хоногийн дотор авна.2.1.16. Шинжээчид сургуулиас ирүүлсэн саналыг тусгаж, үнэлгээний тайланг эцэслэн боловсруулж, магадлан итгэмжлэх эсэх талаар са-налын үндэслэлийг тодорхой тусгаж, 10 хоногийн дотор холбогдох комисст хүлээлгэн өгнө.2.1.17. Шинжээчид дүгнэлтээ “шалгуурыг бүрэн хангасан”, “шалгуурыг хэсэгчлэн хангасан”, “шалгуурыг хангаагүй” гэсэн гурван хувилбарын аль тохирохоор томъёолж, үндэслэлийг нарийн тодорхойлсон байна.

Магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэрлэх үе:2.1.18. Комисс нь шинжээчдийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг хүлээн аваад хамгийн ойрын хуваарьт хуралдаанаар хэлэлцэж, магадлан шинжлэх үйл ажиллагааг хаана. 2.1.19. Шинжээчдийн дүгнэлт нь “шалгуурыг бүрэн хангасан” болохыг нотолж байвал 5 жилийн хугацаагаар, “шалгуурыг хэсэгчлэн хангасан”

Page 20: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

20

бол холбогдох нотолгоонд үндэслэн нэгээс хоёр жилийн хугацаагаар магадлан итгэмжлэх тухай Комиссын саналыг бэлтгэж Удирдах зөвлөлийн хамгийн ойрын хуваарьт хуралдаанаар хэлэлцүүлнэ. Харин шинжээчдийн дүгнэлт нь “шалгуурыг хангаагүй” болохыг нотолсон бол тухайн сургуульд “хөндлөнгийн үнэлгээ хийсэн тухай” мэдэгдэл хүргүүлж, магадлан шинжлэх ажиллагааг дуусгавар болгоно.2.1.20. Удирдах зөвлөл нь Комиссын санал, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн магадлан итгэмжилсэн хугацааг тогтоон батламжилна. Магадлан итгэмжилсэн шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор уг сургуулийг Үндэсний зөвлөлийн албан ёсны бүртгэлд оруулж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой баримт материалуудыг Үндэсний зөвлөлийн архивт бүртгэж хадгална.2.2. Хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараах үе, шаттай байна. Үүнд:

Өөрийн үнэлгээ хийх үе:2.2.1. Хөтөлбөр нь Үндэсний зөвлөлөөс тогтоосон магадлан итгэмж-лэлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангасан эсэхэд өөрийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах өөрийн үнэлгээний багийг томилон ажиллуулж, өөрийн үнэлгээний хураангуй тайлан бэлтгэнэ.2.2.2. Өөрийн үнэлгээний хураангуй тайланг хөтөлбөрийн баг, сургуулийн Хөтөлбөрийн хороогоороо хэлэлцэн баталгаажуулж, магадлан итгэмж-лүүлэх хүсэлтээ Үндэсний зөвлөлийн ажлын албанд гаргана.2.2.3. Дараах шаардлагыг хангасан хүсэлтийг хүлээж авна. Үүнд:

а/. Өргөдлийн маягт дахь мэдээллүүд нь бүрэн, алдаа мадаггүй байхб/. Өргөдлийн маягт дахь мэдээллүүд нь сургуулийн цахим хуудас,

албан ёсны бичиг баримтанд байгаа мэдээллүүдээр үнэн эсэх нь нотлогдох боломжтой байх

в/. Хөтөлбөрийн талаарх мэдээлэл сургуулийн албан ёсны цахим хуудас, бусад эх сурвалжуудад заавал тусгагдсан байх

2.2.4. Ажлын алба хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд магадлан итгэмлэх үйл ажиллагааг эхлүүлж, хариуцах зохицуулагчийг томилж, магадлан итгэмж-лэлтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ. Ажлын алба нь Мэргэжлийн зөвлөл болон сургуультай гурвалсан гэрээ байгуулж, оролцогч талуудын үүрэг хариуцлага, төлбөрийн нөхцөлийг тусгаж, магадлан итгэмжлэлийн шийдвэр гарах хүртэлх бүх үйл ажиллагааг үе шат, цаг хугацаа, хариуцах эзэнтэйгээр тодорхой заасан графикийг хавсаргана.

Page 21: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

21

2.2.5. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эхлэхээс хаах хүртэл Мэр гэжлийн зөвлөлийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх зөвлөхийг Мэргэжлийн зөвлөлийн дарга томилно. Зөвлөх нь Мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон хөтөлбөрт тавих тусгай шалгуур, үзүүлэлтүүдээр өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийхэд оролцогч талуудад арга зүйн туслалцаа үзүүлнэ.2.2.6. Зохицуулагч нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг холбон зохицуулж, 2.2.4-т заасан гэрээний үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь Ажлын албыг төлөөлж арга зүйн удирдамж, зөвлөмж өгч, зөвлөхтэй хамтран ажиллана.2.2.7. Хөтөлбөрийн баг нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор зөвлөх ба зохицуулагчийн удирдамжийн дагуу өөрийн үнэлгээний тайлан бичиж, хүлээлгэн өгнө. Зохицуулагч хүлээн авснаас хойш зөвлөхтэй хамтран 10 хоногийн дотор өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүдийг хянан үзэж, бүрэн бус эсвэл алдаа мадагтай тохиолдолд буцаах ба хөтөлбөрийн баг 7 хоногийн дотор засварлаж ирүүлнэ.2.2.8. Өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүд бүрэн, алдаа мадаггүй бол зохицуулагч, зөвлөх хамтран энэ тухай товч тодорхойлолт хавсарган холбогдох Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгнө.

Магадлан шинжлэх үе:2.2.9. Мэргэжлийн зөвлөл товч тодорхойлолт, өөрийн үнэлгээний тайланг хүлээн авнаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж, өөрийн үнэлгээний үе шатууд нь энэхүү журмын шаардлагуудыг бүрэн хангасан бол холбогдох комисстой хамтран магадлан шинжлэх үйл ажиллагааг эхлүүлж, шинжээчдийн багийг томилно. Шинжээчдийн баг нь мэргэжлийн салбарын болон үнэлгээ хийх чадвар, туршлагатай 3-5 хүнтэй байх ба сургуулиас хэд хэдэн хөтөлбөр нэгэн зэрэг магадлан итгэмжлүүлэх бол шинжээчдийн багийг өргөтгөх, бие даасан баг ажиллуулах асуудлыг комисс шийдвэрлэнэ. Шинжээчдийн багт мэргэжлийн холбоо, ажил олгог чид, оюутны аль нэг төлөөллөөс 1 хүн заавал оролцуулахыг эрмэлзэнэ.2.2.10. Комиссын тогтоосон тоо, бүрэлдэхүүний төлөөллийн байдлыг харгалзан сургууль нь Үндэсний зөвлөлийн эрх бүхий шинжээчдээс сонгон санал болгох ба сонирхлын зөрчилгүй болохоо үндэслэлтэйгээр нотлож баталгаажуулсныг үндэслэн Ажлын албаны захирлын тушаалаар шинжээчдийг томилно. 2.2.11. Зохицуулагч өөрийн үнэлгээний тайланг шинжээчдэд хүлээлгэн өгч, гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор сургуультай тохиролцон

Page 22: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

22

шинжээчдийн ажиллах товыг тогтоож, бэлтгэлийг хангуулна. Шинжээчтэй байгуулах гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, хугацаа, ажлын хөлс, ёс зүйн хэм хэмжээг тодорхой заана.2.2.12. Шинжээчид сургуульд очиж ажиллахаас 14 хоногийн өмнө өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүдийг нягталж, урьдчилсан үнэлгээний тайлан бэлтгэнэ.2.2.13. Шинжээчид ажиллахын урд өдөр зохицуулагч, шинжээчдийн ахлагч хоёр сургууль дээр очиж бэлтгэлийг бүрэн хангуулна.2.2.14. Шинжээчдийн баг сургууль дээр 3 өдөр ажиллаж, өөрийн үнэл гээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, судлан шинжилнэ. Энэ хуга-цаанд зохицуулагч, зөвлөх хамт ажиллана.2.2.15. Сургуульд ажилласнаас хойш 15 хоногийн дотор шинжээчид үнэлгээний тайлангийн төслийг үндэслэл нотолгоо бүхий зөвлөмж, анхаарах асуудлын хамт бэлтгэнэ.2.2.16. Үнэлгээний тайлангийн төслийг Мэргэжлийн зөвлөл хүлээн авч, хяналт хийгээд сургуульд хүргүүлж, үндэслэл болгосон мэдээ баримт, тайлбарын талаар саналыг 10 хоногийн дотор авна.2.2.17. Шинжээчид сургуулиас ирүүлсэн саналыг тусгаж, үнэлгээний тайланг эцэслэн боловсруулж, магадлан итгэмжлэх эсэх талаар саналын үндэслэлийг тодорхой тусгаж, 10 хоногийн дотор Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгнө.2.2.18. Шинжээчид дүгнэлтээ “шалгуурыг бүрэн хангасан”, “шалгуурыг хэсэгчлэн хангасан”, “шалгуурыг хангаагүй” гэсэн гурван хувилбарын аль тохирохоор томъёолж, үндэслэлийг нарийн тодорхойлсон байна.2.2.19. Магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэрлэх үе:2.2.20. Мэргэжлийн зөвлөл нь шинжээчдийн үнэлгээний тайлан, дүг нэлтийг хүлээн аваад хуралдааны товыг тогтоох ба товлосон хуралдаанаараа шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж, магадлан шинжлэх үйл ажиллагааг хаана.2.2.21. Шинжээчдийн дүгнэлт нь “шалгуурыг бүрэн хангасан” болохыг нотолж байвал 5 жилийн хугацаагаар, “шалгуурыг хэсэгчлэн хангасан” бол холбогдох нотолгоонд үндэслэн нэгээс хоёр жилийн хугацаагаар магадлан итгэмжлэх тухай Мэргэжлийн зөвлөлийн саналыг бэлтгэж Үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хамгийн ойрын хуваарьт хурлаар хэлэлцүүлнэ. Харин шинжээчдийн дүгнэлт “шалгуурыг хангаагүй” болохыг нотолсон бол тухайн хөтөлбөрт “хөндлөнгийн үнэлгээ хийсэн тухай” мэдэгдэл хүргүүлж, магадлан шинжлэх ажиллагааг дуусгавар болгоно.

Page 23: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

23

2.2.22. Удирдах зөвлөл нь Мэргэжлийн зөвлөлийн санал, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн магадлан итгэмжилсэн хугацааг тогтоон батлам-жилна. Магадлан итгэмжилсэн шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор уг хөтөлбөрийг Үндэсний зөвлөлийн албан ёсны бүртгэлд оруулж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой баримт материалуудыг Үндэсний зөвлөлийн архивт бүртгэж хадгална.2.3. Гадаадын болон олон улсын эрх бүхий чанарын баталгаажууллын байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрийг Үндэсний зөвлөл албан ёсоор бүртгэж баталгаажуулахын тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:2.3.1. Монгол улсын боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах гадаадын болон олон улсын магадлан итгэмжлэх байгууллагыг Үндэсний зөвлөлийн албан ёсны бүртгэлд авах тусгай журам мөрдөнө.2.3.2. Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн сургуулийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг 2.3.1-д заасан журмын дагуу албан ёсны бүртгэлд орсон эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэхийг дэмжинэ.2.3.3. Гадаадын болон олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах сургууль нь энэ тухайгаа Үндэсний зөвлөлд албан ёсоор мэдэгдэнэ. 2.3.4. Ажлын алба хүсэлтийг хянан үзэж, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эхлүүлэхийг дэмжих эсэх тухай 14 хоногийн дотор мэдэгдэнэ.2.3.5. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эхлүүлсэн тохиолдолд тухайн байгууллагатай ажлын алба гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шатууд, түүнд талуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг тодорхой заана.2.3.6. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангах зохицуулагчийг Ажлын албанаас томилно. Зохицуулагч нь тухайн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, шинжээчдийн тайлангийн хамт Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлнэ.2.3.7. Эрх бүхий байгууллагын хэрэгжүүлсэн магадлан итгэмлэх үйл ажиллагаа, шинжээчдийн дүгнэлтийн талаар Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тухайн хөтөлбөрийг гадаадын, олон улсын байгуулаагар магадлан итгэмжлүүлсэн тухай албан ёсны бүртгэлд авах эсэхийг тогтоолоор шийдвэрлэнэ. 2.3.8. Шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор Үндэсний зөвлөлийн албан ёсны бүртгэлд оруулж, холбогдох материалуудыг Үндэсний зөвлөлийн архивт бүртгэж хадгална.

Page 24: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

24

Гурав. Магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэр гаргах3.1. Сургуулиийг магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэрийг гаргахдаа дараах үе шатуудыгбаримтална:3.1.1. Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс болон Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс нь сургуулийг магадлан шинжилсэн шинжээчдийн тайлан, шалгуурыг хэрхэн хангасан тухай дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд дүгнэлтийгхүлээн авах эсэх талаар шийдвэр гаргана.3.1.2. Тухайн сургууль “шалгуурыг хангасан” тухай шинжээчдийн дүгнэлт нотлогдсон бол 5 жилээр, “шалгуурыг хэсэгчлэн хангасан” тухай дүгнэлтийн нотолгоо, шалгуурыг хангасан хувь хэмжээг үндэслэн нэг, эсвэл хоёр жилийн хугацаатай магадлан итгэмжлэх санал бэлтгэнэ. “Шалгуурыг хангаагүй” гэсэн дүгнэлт нотлогдсон бол магадлан итгэмжлэхгүй бөгөөд сургуульд “хөндлөнгийн үнэлгээ хийсэн” тухай мэдэгдэл хүргүүлнэ.3.1.3. Санал хураалтын дүнд үндэслэн зөвхөн магадлан итгэмжлэх санал, түүний үндэслэлийг Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлнэ.3.1.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийн төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцэн олонхийн саналаар баталгаажуулж, магадлан итгэмжилсэн хугацааг заасан тогтоол гаргана. 3.1.5. Сургууль нь Комисс, Удирдах зөвлөлөөс гаргасан магадлан итгэмжлэх эсэх шийдвэрийг үл зөвшөөрвөл Өргөдлийн хороонд хандаж болно. 3.1.6. Магадлан итгэмжилсэн шийдвэр үйлчлэх хугацаанд тухайн сургалтын байгууллага ба Үндэсний зөвлөлийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг гэрээгээр зохицуулна. 3.1.7. Хөтөлбөрийг магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэр гаргахдаа дараах үе шатуудыгбаримтална:3.1.8. Мэргэжлийн зөвлөл нь хөтөлбөрийг магадлан шинжилсэн шинжээчдийн тайлан, шалгуурыг хэрхэн хангасан тухай дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргана.3.1.9. Тухайн хөтөлбөр “шалгуурыг хангасан” тухай шинжээчдийн дүгнэлт нотлогдсон бол 5 жилээр, “шалгуурыг хэсэгчлэн хангасан” тухай дүгнэлтийн нотолгоо, шалгуурыг хангасан хувь хэмжээг үндэслэн нэг, эсвэл хоёр жилийн хугацаатай магадлан итгэмжлэх санал бэлтгэнэ. “Шалгуурыг хангаагүй” гэсэн дүгнэлт нотлогдсон бол магадлан итгэмжлэхгүй бөгөөд тухайн хөтөлбөрт “хөндлөнгийн үнэлгээ хийсэн” тухай мэдэгдэл хүргүүлнэ.

Page 25: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

25

3.1.10. Санал хураалтын дүнд үндэслэн зөвхөн магадлан итгэмжлэх санал, түүний үндэслэлийг Удирдах зөвлөлийн шийдвэрийн төслийн хамтаар Удирдах зөвлөлд хүргэж хэлэлцүүлнэ.3.1.11. Удирдах зөвлөлийн шийдвэрийн төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцэн олонхийн саналаар баталгаажуулж, магадлан итгэмжилсэн хугацааг заасан тогтоол гаргана. 3.1.12. Сургууль нь мэргэжлийн зөвлөл, Удирдах зөвлөлөөс гаргасан магадлан итгэмжлэх эсэх шийдвэрийг үл зөвшөөрвөл Өргөдлийн хороонд хандаж болно. 3.1.13. Магадлан итгэмжилсэн шийдвэр үйлчлэх хугацаанд тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ба Үндэсний зөвлөлийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг гэрээгээр зохицуулна.

Дөрөв. Магадлан итгэмжилсэн шийдвэрт өөрчлөлт оруулах4.1. Үндэсний зөвлөл нь магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. 4.2. Үндэсний зөвлөл нь дараах тохиолдолд магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчилнө.

а/. Сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үндэслэл болсон шалгуур үзүүлэлтүүд нь магадлан итгэмжлэгдэх үеийнхээс буурсан нь ахиц дэвшлийн тайлангаар нотлогдсон;

б/. Сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлгээ хийдэг үндсэн үзүүлэлтүүд сүүлийн хоёр жил дараалан буурсан.

4.3. Үндэсний зөвлөл дараах тохиолдолд магадлан итгэмжлэлийг хүчингүй болгоно:

а/. Сургууль, хөтөлбөрийн нэр /индекс/, статус /чиглэл/, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны томоохон өөрчлөлтийн улмаас магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болсон;

б/. Тухайн сургалтын байгууллагыг татан буулгах, өөрчлөн байгуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан;

в/. Боловсролын талаарх хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журам, стандарт, нормативыг ноцтой зөрчсөн нь төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалтаар нотлогдсон.

Page 26: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

26

4.4. Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх, хүчингүй болгох тухай шийдвэр гаргахдаа дор дурьдсан журмыг баримтлана: 4.4.1. Үндэсний зөвлөл нь магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагатай хийсэн гэрээний дагуу жил бүр ахиц дэвшлийн тайлан авч шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргана.4.4.2. Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх, хүчингүй болгох тухай шийдвэр гаргахын өмнө сургалтын байгууллагад албан бичгээр сануулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлана.4.4.3. Энэхүү дүрмийн 4.2, 4.3-д заасан нөхцөл бий болсон сургалтын байгууллагад холбогдох комисс 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулж дүгнэлт гаргуулна.4.4.4. Комиссын хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн “Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох“, “Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх“ гэсэн хоёр хувилбараар санал хураана. 4.4.5. “Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх” гэсэн хувилбар олонхийн санал авбал хүчинтэй байх хугацааны талаар дахин санал хураалт явуулна; Санал хураахдаа энэхүү дүрмийн 3.5 дахь заалтыг баримтална.4.4.6. Хуралдааны шийдвэр нь олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.4.4.7. Үндэсний зөвлөлийн шийдвэрийн талаар сургуулийн хамт олонд танилцуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр мэдээлнэ.

- о 0 о -

Page 27: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

27

Page 28: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

28

Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны төлбөрийн талаарБМИҮЗ-ийн дүрмийн 8 дугаар заалтаас харна уу.

Page 29: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

29

Гишүүнчлэлийн хураамж тогтоох тухай

“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн 7.4 дэх заалт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдээс ирсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага, гишүүн хувь хүний гишүүнчлэлийн жилийн хураамжийн хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.

Хоёр: Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлд үүрэг болгосугай.

Гурав: Энэхүү тушаалыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

Page 30: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

30

Гишүүнчлэлийн талаар БМИҮЗ-ийн дүрмийн 7 дугаар заалтаас харна уу.

Page 31: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

31

Page 32: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

32

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА

ОРЦ:ШАЛГУУР 1. ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТСургууль нь эрхэм зорилго, зорилтуудыг олон улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага болоод өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн тодорхойлж баталгаажуулан, өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх,зохион байгуулах, үнэлж дүгнэхэд тууштай баримталж ажиллахын зэрэгцээ тодорхой хугацаанд хянан үзэж, шинэчилдэг байна.1.1. Эрхэм зорилго Эрхэм зорилго нь сургуулийн өвөрмөц дүр төрх, үйл ажиллагааны хэтийн төлөв,тэмүүллийг тусгасан байна.1.2. Үзэл баримтлалСургуулийн үзэл баримтлалд тусгагдсан үнэт зүйлс, хандлага, үйл ажиллагааны үндсэн зарчмууд нь бүх салбар, нэгжийн үйл ажиллагаанд тууштай хэрэгждэг байна.1.3. Зорилго, зорилтууд1.3.1. Сургуулийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг бодитой, хэрэгжихүйц байдлаар тодорхойлж, хэрэгжилтийг тасралтгүй хянан үнэлж, сайжруулдаг байна.1.3.2. Үйл ажиллагааны зорилго, зорилтууд болон тэдгээрийн хэрэг-жилтийн талаарх үнэлгээ, дүгнэлтийг олон нийтэд ил тод мэдээлж, хамт олны оролцоотойгоор шинэчлэн тодорхойлдог байна.

ШАЛГУУР 2. ТӨЛӨВЛӨЛТ, ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТСургууль, түүний салбар, нэгжүүд нь үйл ажиллагааны болон төсвийн урт, богино хугацааны төлөвлөгөөтэй ажиллаж, гүйцэтгэл, үр дүнд байнгын дүн шинжилгээ хийж, үр нөлөөг дээшлүүлдэг байна.2.1. Төлөвлөлт, төсөвлөлтҮйл ажиллагааны төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулан системтэйгээр хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлсэн байна.2.2. Үр дүнгийн тайлан, мэдээ

БМИҮЗ-ийн 2015 оны 12 дугаарсарын 11-ний өдрийн 05 дугаартогтоолын нэгдүгээр хавсралт

Page 33: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

33

Сургуулийн удирдлагын бүх түвшинд төлөвлөгөө, төсвийн хэрэгжилтийг гүйцэтгэлийн үр дүнгийн тодорхой шалгуур, үзүүлэлтүүдээр гаргадаг байна.2.3. Чанарын удирдлагын тогтолцооСургуулийн дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нь салбар, нэгж болон багш, ажилтнуудын бие даасан байдал, академик эрх чөлөөг ханган ажиллахад нь дэмжлэг үзүүлж, улмаар сургалтын чанарын баталгааг хангахад чиглэсэн байна.2.4. Чанарын дотоод үнэлгээ, баталгаажилтСургуулийн салбар, нэгж бүр өөрийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах, баталгаажуулах дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоотой, удирдлага болон хүний нөөц, санхүү, материаллаг нөхцөлийг бүрдүүлсэн байна.2.5. Чанарын хөндлөнгийн үнэлгээ, баталгаажилтӨөрийн санаачлагаар эрх бүхий, мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл хийлгэдэг байна.

ШАЛГУУР 3. ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТСургууль нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалт, засаглал, эрх зүйн зохицуулалтаар дамжуулан үйл ажиллагааны чанар, үр өгөөжтэй байх нөхцлийг хангадаг байна.3.1. Зохион байгуулалт Сургуулийн удирдлагын бүх түвшинд үйл ажиллагааны уялдаа холбоо, эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт, зохион байгуулалт нь хамт олон болон хувь хүмүүсийн идэвх санаачлагатай, бүтээлч, хариуцлагатай ажиллах нөхцөл, боломжийг хангасан байна.3.2. Засаглал Сургуулийн удирдлагын бүх шатанд шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх үйл ажиллагаанд, багш, суралцагчдын шууд болон шууд бусаар оролцох боломж бүрдсэн байна.3.3. Захиргаа Сургуулийн захиргаа нь өөрийн хамт олны үндсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсон хүчин, материаллаг болон санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилан, үр ашигтай зарцуулах ажлыг зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилт, чанарыг хариуцан ажилладаг байна.3.4. Хамтын ажиллагааСургууль нь өөрийн эрхэм зорилго, чиг үүрэгтэй төсөөтэй үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны

Page 34: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

34

сүлжээтэй байж өөрийн бүх талын үйл ажиллагаанд дэмжлэг авахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг байна.3.5. Олон нийтийн байгууллагаСургуулийн захиргаа нь өөрийн сургууль дээрх олон нийтийн байгууллагуудаар дамжуулан, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, чанарыг үнэлэхэд багш, ажилтан, суралцагчдын оролцоог дэмжин ажиллана. 3.6. Удирдлагын мэдээллийн системСургууль нь орчин үеийн мэдээлэл, харилцааны технологид суурилсан удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэн үр ашигтай ажиллуулж, байнга боловсронгуй болгон хөгжүүлдэг байна.3.7. Эрх зүйн зохицуулалтСургууль нь нэгж, хамт олон, хувь хүн бүрийн оюуны болон академик эрх чөлөөг хангасан, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн харилцааны хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйд тулгуурласан, боловсрол, сургалтын үйл явцын шинжлэх ухааны үндэслэлтэй хэм хэмжээ, өдөр тутмын үйл ажиллагааны хариуцлага, сахилгын горим, аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг журмыг тогтоон тодорхойлсон эрх зүйн зохицуулалтын тогтолцоог бүрдүүлж мөрдөхийн зэрэгцээ, нээлттэй хянан сайжруулдаг байна. ШАЛГУУР 4. ХҮНИЙ НӨӨЦСургууль нь өөрийн эрхэм зорилго болон үйл ажиллагааныхаа зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах боловсон хүчин, хүний нөөцийг салбар, нэгж, хөтөлбөр бүрээр төлөвлөн тооцоолж, бүрдүүлэн ажиллахын зэрэгцээ тэдний байнгын хөгжлийг дэмждэг байна.4.1. Хүний нөөцийн бодлого, зохицуулалтСургууль нь өөрийн байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлт, ханган нийлүүлэлт, хөгжлийн талаар баримтлах бодлого, дүрэм, журамтай, түүнийг байнга сайжруулан мөрддөг байна.4.2. Хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн санСургууль нь хүний нөөцийн бүрдэл, шилжилт хөдөлгөөн, нөөцийн нөхөн хангалтын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, ашигладаг байна.4.3. Багш, ажилтны хөгжилСургууль нь салбар, нэгж, хөтөлбөр бүрээр багш, ажилтны зохистой орон тоо, ур чадварын шаардлагыг тогтоон, нээлттэй сонгон шалгаруулж, ажлын байрандаа хөгжих үйл явцыг дэмждэг байна. 4.4. Багш, ажилтны цалин хөлс, урамшуулалБагш, ажилтны ажлын нөхцөл, цалин хөлс, урамшуулал, дэмжлэг нь

Page 35: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

35

тэдний ажлын гүйцэтгэл, чанарт үндэслэсэн шударга, эрх тэгш, уян хатан хэрэгжих тогтолцоо бүрдсэн байх ба цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгддэг байна.

ШАЛГУУР 5. МАТЕРИАЛЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨХЦӨЛСургууль нь эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай материаллаг болон технологийн нөхцөлийг хангалттай бүрдүүлж, тасралтгүй сайжруулан бэхжүүлэх бодлого, зохицуулалттай байна.5.1. Материаллаг нөхцөл Сургуулийн барилга, байгууламж, хичээлийн анги танхим нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн, хүчин чадал нь сургалтын үйл ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй байх ба сурах, сургах үйл явцыг дэмжих орчин бүрдүүлсэн байна.5.2. Технологийн нөхцөл 5.2.1. Сургалт, судалгааны лаборатори, техник технологийн нөөц, хангамж нь багш суралцагчдын хэрэгцээ, сургалтын хөтөлбөрийн болон эрдэм судлалын ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.5.2.2. Сургалт, судалгааны тусгай зориулалттай програм хангамжууд, тэдгээрийг ашиглахад хүрэлцээтэй хүчин чадал бүхий компьютер, нэмэлт төхөөрөмжүүдээр хангагдсан байна.5.2.3. Багш, ажилтан, суралцагчдын мэдээлэл солилцох харилцаа, холбоо, мэдээллийн технологи, түүний аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлсэн байна.5.3. Номын сан5.3.1. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS5742:2007/-ыг хангасан байхын зэрэгцээ олон улсын түвшинд хүрэхийг зорьж ажилладаг байна.5.3.2. Цахим сан хөмрөгийг байнга нэмэгдүүлэн дижитал номын сангийн шинэ техник,технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэдээллийн эх үүсвэр харилцан солилцдог байна.5.3.3. Олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаандаа ашиглах боломж, нөхцөлийг байнга нэмэгдүүлдэг байна.5.4. Санхүүгийн нөөц5.4.1. Сургууль, салбар нь сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагааны чанарыг хангахад хүрэлцээтэй санхүүгийн найдвартай, олон эх үүсвэр, нөөцийг төлөвлөж бүрдүүлдэг байна. 5.4.2. Санхүүгийн тогтвортой байдлыг ханган гэнэтийн үүсэх нөхцөл байдлыг шийдвэрлэх нөөц боломжийг бүрдүүлсэн байна.

Page 36: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

36

5.4.3. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн программ хангамж ашиглан, ил тод тайлагнал, мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэн байна.

ҮЙЛ ЯВЦ:ШАЛГУУР 6. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ШИНЭЧЛЭЛСургууль нь үндэсний болон олон улсын зах зээлийн бодит эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцэхүйц боловсролын чанартай үйлчилгээ үзүүлдэг байна.6.1. Хөтөлбөрийн хорооСургууль нь сургалтын хөтөлбөрийг боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх явц, үр дүнг хянах, үнэлэх, чанарыг баталгаажуулах бодлого, эрх зүйн зохицуулалтыг хариуцсан хороодыг байгуулж хөтөлбөрийн багуудын ажлын уялдааг хангаж, удирдан зохион байгуулдаг байна.6.2. Хөтөлбөрийн зорилгоСургалтын хөтөлбөрүүд нь суралцагчдыг үндэсний болоод олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, насан туршдаа суралцан хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төлөвших зорилгыг хангах цогц үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байна6.3. Хөтөлбөрийн агуулга, арга зүйСургалтын хөтөлбөрүүдийн агуулга, хэрэгжүүлэх арга зүй нь суралцагчид хувийн онцлог шинж, хэрэгцээ шаардлага, нөхцөл боломждоо нийцүүлэн сонголт хийх бололцоог хангасан олон хувилбартай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байна. 6.4. Сургалтын технологиСургалтын технологи нь суралцагчдын суралцах үйлийг тэдний бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан, сурч боловсрохын зүй тогтлын дагуу зохион байгуулах, бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.6.5. Сургалтын орчинСургалтын орчин нь хөтөлбөрийн явцад багш, суралцагчид мэдээ, мэдээллийн эх сурвалжийг нээлттэй ашиглах, ажил мэргэжлийн ур чадвар эзэмшихэд зайлшгүй шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлдэг байна.6.6. Хөтөлбөрийн үнэлгээХөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц-үр дүнд суурилсан чанарын үнэлгээг сургуулийн удирдлага, мэргэжлийн баг, багш нар хамтран хийдэг байна.6.7. Хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажилтХэрэгжүүлж буй бүх хөтөлбөртөө тодорхой давтамжтайгаар үечилсэн байдлаар үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулах бодлого, журмыг

Page 37: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

37

хэрэгжүүлж, сургалтын үр дүнг жигд, өндөр түвшинд хангах тогтолцоотой байна.6.8. Сургалтын бусад үйл ажиллагааСургууль нь сургалтын үндсэн хөтөлбөр болон албан буссургалтыг нийгмийн болоод хувь хүмүүсийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан, олон хувилбартай агуулга, арга хэлбэрээр зохион байгуулж, үйлчилгээний хүрээг тэлэхээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг байна.

ШАЛГУУР 7. СУРАЛЦАГЧДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭСургууль нь суралцагчдад амжилттай суралцаж, өөрийн хэрэгцээ, сонирхлын дагуу хөгжин төлөвшихөд нь дэмжих орчин нөхцлийг бүрдүүлж, тохирсон үйлчилгээг үр дүнтэй үзүүлдэг байна.7.1. Суралцагчдад чиглэсэн үйлчилгээний бодлого, зохицуулалтСуралцагчид өөрийгөө хөгжүүлэх эрэлт хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, үйлчилгээний хүртээмж, чанарыг байнга сайжруулдаг байна.7.2. Суралцагч солилцооСуралцагчдын төсөл, судалгааны ажилд оролцох, оюутан солилцоонд хамрагдах, тэдний идэвх, санаачлага, оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг системтэйгээр зохион байгуулдаг байна.7.3. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад чиглэсэн үйлчилгээХөгжлийн бэршээлтэй суралцагчдын суралцах боломж, орчин, нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг байнга хэрэгжүүлнэ.7.4. Оюутны байгууллагаСуралцагчдын үүсгэл санаачлагын сайн дурын байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэхэд хамтран ажиллана.

ШАЛГУУР 8. СУДАЛГАА, ИННОВАЦИ Сургууль нь боловсролын болон шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.8.1. Судалгааны менежмент Сургуулийн бүх салбар нэгж, профессорын багууд нь судалгааны ажлын тэргүүлэх чиглэлтэй байж, сургалт-судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэм судлалын ажлыг дэмжих дотоод, гадаад хамтын ажиллагааны тогтолцоотой байна.

Page 38: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

38

8.2. Судалгааны багСургуулийн салбар, нэгж бүрт шинжлэх ухааны тодорхой асуудал, сэдвээр судалгааны багууд ажиллан судлаач багш нарыг үе шаттайгаар бэлтгэдэг байна.8.3. Судалгааны дэд бүтэцСургууль нь сургалт, судалгааны ажлын шинэ үр дүнг үндэсний болоод олон улсын түвшинд сурталчилж, баталгаажуулдаг тогтолцоотой байна.8.4. Хамтарсан судалгаа, туршилтҮндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан туршилт, судалгааны тодорхой ажлуудыг хэрэгжүүлдэг байна.8.5. Судалгааны санхүүжилт Сургуулийн санхүүгийн төлөвлөлтөд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулсан төсвийн хэмжээ тодорхой тусгагдаж, үр дүнг тооцон тайлагнадаг байна.8.6. Магистр, докторын сургалтИх, дээд сургууль нь улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарууд, тулгамдсан асуудлууд, ирээдүйн ач холбогдол бүхий салбарын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, магистр ба докторын сургалтыг явуулдаг байна.

ШАЛГУУР 9. НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭСургууль нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чиг үүргээ хэрэгжүүлж, өөрийн нөөц бололцоогоо ашиглан нийгэмд чиглэсэн үйлчилгээг олон төрөл, хэлбэрээр хүргэдэг байна.9.1. Нийгмийн хариуцлагаСургуулийнхаа материаллаг болон бусад нөөц, боломжийн давуу тал, өөрийн ажил, үйлчилгээний чиглэлээр нийгэмд шаардлагатай үйлчилгээг дангаар болон бусад байгууллагуудтай хамтран үзүүлдэг тогтолцоотой байна.9.2. Насан туршийн боловсролТөгсөгчид болоод олон нийтийн тасралтгүй боловсролыг дэмжсэн олон төрөл, хэлбэрийн сургалтыг зохион байгуулдаг байна.9.3. Нийгмийн түншлэлСургууль өөрийн чиг үүргийн чиглэлээр ажил олгогч, төгсөгчид, мэргэжлийн байгууллагуудтай түншлэн идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.9.4. Үйл ажиллагааны ил тод байдал

Page 39: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

39

Сургууль нь өөрийн цахим хуудас, мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд сургууль, салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлж, харилцан ойлголцол, итгэл үнэмшлийг бэхжүүлдэг байна. ҮР ДҮН, ҮР НӨЛӨӨ:ШАЛГУУР 10. ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД СУРГУУЛИЙН ЭЗЛЭХ БАЙР СУУРЬСургууль нь үйл ажиллагаагаа улс, бүс нутаг, олон улсын түвшинд үнэлүүлж, өөрийн нэр хүнд, байр суурийг ахиулахыг эрмэлзэж ажиллана.10.1. Үндэсний хэмжээний эрэмбэ Үндэсний хэмжээний эрэмбэлэлтэд хамрагдсан, эрэмбээ ахиулах стратегитай байна.10.2. Нэрийн болон брэнд үйлчилгээ, бүтээгдэхүүнСургуулийн өвөрмөц өнгө төрх, онцлог талыг хөгжүүлж, бренд үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй байна.10.3. Өрсөлдөх чадварБагш, оюутнууд нь үндэсний хэмжээний ажил, мэргэжлийн уралдаан, шалгаруулалтанд оролцож, амжилт үзүүлдэг байна.10.4. Гадаад хамтын ажиллагаа, түншлэл Олон улсын арга хэмжээнд тогтмол оролцохын зэрэгцээ хамтран болон бие даан олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг байна.10.5. Олон улсын хэмжээний эрэмбэ Олон улсын эрэмбэлэлтэнд хамрагдсан, эрэмбээ ахиулах ахиулах стратегитай байна.

10.6. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхБүс нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эрх бүхий чанарын байгууллага, хөдөлгөөнд гишүүнээр элсэх, батламж, гэрчилгээ авах зэргээр тодорхой шалгуураар ижил түвшинд байгаагаа нотлон харуулдаг байна.10.7. Төгсөгчдийн амжилтАжил, мэргэжлээрээ үндэсний болоод олон улсын түвшинд үнэлэгдэх онцгой бүтээл, амжилт гаргасан төгсөгчдийн бүртгэл, мэдээллийг хөтөлж, нийтийн хүртээл болгодог байна.

- о 0 о -

Page 40: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

40

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР

ОРЦ:ШАЛГУУР 1. ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨЛТОролцогч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглэсэн, үйл ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтын цогц баримт бичгийг нийтлэг шаардлагын дагуу иж бүрэн боловсруулан баталгаажуулж, тогтмол сайжруулдаг байна.1.1. Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагаХөтөлбөр нь үндэсний болон олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалан, сургалтад оролцогч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглэн боловсруулагдсан байна.1.2. Хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилгоХөтөлбөрийн үзэл баримтлал тодорхой; төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлага нь мэргэжлийн салбарын хөгжил, зах зээлийн эрэлтэд нийцсэн байна.1.3. Хөтөлбөрийн төлөвлөлтийн баримт бичгүүдСургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр нь тухайн хөтөлбөрөөр суралцагчид олгох мэдлэг, ур чадвар, хандлагын агуулга; сургалтын үр дүнд чиглэсэн арга зүй; сургалтын үнэлгээний оновчтой хэлбэрийг бүрэн багтааж, оролцогч болон сонирхогч талуудын санал зөвлөмжийг тогтмол тусган сайжруулдаг байна.

ШАЛГУУР 2. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРЧИН, ТЕХНОЛОГИЙН НӨХЦӨЛХөтөлбөрийн зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэхүйц шаардлагатай нөөцийг бүрдүүлсэн байна.2.1. Сургалтын орчинСургалт, судалгаа явуулах анги танхим, лаборатори, урлан, багаж хэрэгсэл, багшийн ажиллах орчин нь хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага хангасан, стандартад нийцсэн шинэчлэл хийдэг байна.

БМИҮЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

Page 41: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

41

2.2. Сургалтын хэрэглэгдэхүүнХөтөлбөрийн онцлогоос хамааран зайлшгүй шаардлагатай сургалт, судалгааны программ хангамж, хичээлийн хэрэгсэл, материаллаг нөөцөөр хангадаг байна.2.3. Номын сан, мэдээллийн эх үүсвэрБагш, суралцагчдын сургалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц хэрэгцээт мэдээллээр тогтмол, чанартай хангадаг байна.

ЯВЦ:ШАЛГУУР 3. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТХөтөлбөрийн удирдлага нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанартай, тасралтгүй явуулахад нөөцийг оновчтой хуваарилж; хөдөлмөрлөх, суралцах таатай орчинг бүрдүүлэн хөтөлбөрийн хөгжлийг хангахуйц стратеги, менежментийг хэрэгжүүлнэ.3.1. Хөтөлбөрийн удирдлагын үйл ажиллагаа Хөтөлбөрийн удирдлагын үйлчилгээ нь сургалтын чанарыг сайжруулахад чиглэж, нийгмийн хариуцлагатай, оролцогч болон сонирхогч талуудын оролцоог хангадаг байна.3.2. Хөтөлбөрийн маркетингийн идэвхжүүлэлтХөтөлбөр нь тогтвортой байдлаа хангахуйц идэвхжүүлэлтийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.3.3. Төгсөлтийн дараах бодлого Хөтөлбөр нь төгсөгчидтэйгээ байнгын эргэх холбоотой, тэдний мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулж, төгсөгчид нь суралцаж буй суралцагчдад мэргэжлийн чиглэлээр ажиллахад нь зөвлөн тусладаг байна.3.4. Олон улсын харилцаа, хамтын ажиллагааОлон улсын их дээд сургуулиуд, судалгааны болон мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоож; багш, суралцагч солилцоо, тэтгэлэгт ба хамтарсан хөтөлбөр, сургалт, судалгаа, семинар зэрэг хэлбэрээр хамтран ажилладаг байна.3.5. Дотоод хамтын ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээХөтөлбөр хэрэгжүүлэгч нь мэргэжлийн холбоод, үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд, ажил олгогч эздийн холбоо, төрийн болон ТББ-уудтай хамтран ажилладаг байна.

Page 42: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

42

3.6. Санхүүжилт Хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хувь нь багш, суралцагчийн хөгжилд зарцуулагддаг, олон эх үүсвэртэй байна.

ШАЛГУУР 4. СУРАЛЦАГЧИД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААТухайн хөтөлбөрөөр суралцагчдын оролцоог ханган бие даан амжилттай суралцахад чиглэсэн дэмжих үйл ажиллагааг хүртээмжтэй, ашиг сонирхолд нь нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлдэг байна.4.1. Суралцагч сонгох, элсүүлэхХөтөлбөрийн онцлогт тохирсон шалгуураар элсэгчдийг сонгон шалгаруулдаг байна.4.2. Зөвлөн туслах үйлчилгээСуралцагчдад суралцах, судлах арга зүй, ирээдүйн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүй, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөх үйлчилгээг тогмол, чанартай үзүүлдэг байна.4.3. Оюутны байгууллагад үзүүлэх дэмжлэгОюутны байгууллагаас санаачилсан нийгэмд үзүүлэх үйлчилгээг дэмжин хамтран ажилладаг байна.4.4. Суралцагчийн урамшлууллын тогтолцооСуралцагчдын амжилтыг хөхүүлэн дэмжих урамшууллын системтэй байна.4.5. Суралцагчийн шилжилт, хөдөлгөөнСуралцагчийн шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэхдээ /кредитийг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн тооцох, кредитээс чөлөөлөх/ холбогдох дүрэм, журмын дагуу суралцагчийн эрх ашигт нь нийцүүлэн шийдвэрлэдэг байна.

ШАЛГУУР 5. БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААБагшийн үйл ажиллагаа нь хөтөлбөрийн үр дүнг амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлэхэд чиглэсэн байна.5.1. Багшийн сонгон шалгаруулалт, албан тушаал, урамшууллын бодлогоХөтөлбөр нь тавьсан зорилго, зорилтоо хангахуйц онол дадлагыг зохистой хэмжээнд эзэмшсэн эрдмийн зэрэг цолтой, сургалтын арга зүйн өндөр ур чадвартай, мэргэжлийн туршлага бүхий багшийн нөөцтэй байна.

Page 43: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

43

5.2. Багшийн хөгжилМэргэжлийн болон сургалт, эрдэм шинжилгээний мэдлэг, арга барил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийн хөтөлбөртэй байна.5.3. Эрдэм шинжилгээ, судалгааБагш эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол хийж, судалгааны үр дүн нь хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр нөлөөтэй байна.5.4. Багшийн үнэлгээБагшийн сургалт, заах арга зүй, эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний /зөвлөх үйлчилгээ/ чиглэлээр хичээлийн жил тутам өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг тогтмол гүйцэтгэж, үр дүнг тооцдог байна.

ШАЛГУУР 6. СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААСургалтын үйл ажиллагаа нь сургуулийн эрхэм зорилгод нийцэж, хөтөлбөрийн үр дүнд чиглэсэн, цогц чадамжид суурилсан, агуулга, арга зүй нь тасралтгүй хөгжин сайжирдаг байна.6.1. Хөтөлбөрийн сургалтын агуулга, түүний шинэчлэлСургалтын агуулга нь суралцагчийн эзэмших цогц чадамжийг олгоход чиглэсэн, онол практикийн зохистой харьцаатай, давхардалгүй, харилцан уялдаатай, сонгох боломжтой, тасралтгүй хөгждөг байна.6.2. Сургалтын арга зүйСургалтын арга зүй нь хөтөлбөрийн зорилгод нийцсэн, цогц чадамжид суурилсан, суралцагч төвтэй, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи ашигладаг байна.6.3. Суралцагчийн үнэлгээ Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн дүүрэн, үнэлдэг арга зүйтэй, түүнийг байнга сайжруулдаг байна.

Page 44: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

44

ГАРЦ: ШАЛГУУР 7.Хөтөлбөрийн үр дүн нь сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хангаж, сонирхогч талуудын эрэлтэд нийцсэн, үнэ цэнэтэй байна.7.1. Хөтөлбөрийн үр дүнХөтөлбөрөөр төгсөгч нь сонирхогч талуудын эрэлт хэрэгцээг хангасан, улс орны болон салбарын ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах цогц чадамжтай байна.7.2. Хөтөлбөрийн үр нөлөө:Хөтөлбөр үр дүнгээ үнэлүүлэх, үнэ цэнээ тодорхойлох, ахиц дэвшлээ харуулах нотолгоотой байна.7.3. Үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхҮндэсний болон олон улсын хэмжээнд хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл хийлгэн суралцагчдын цогц чадамжийг хүлээн зөвшөөрүүлж, олон улсын түвшинд суралцах боломжийг нэмэгдүүлдэг байна.7.4. Хөтөлбөрийн нээлттэй, ил тод байдалХөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж нь өөрийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, ил тод, дэлгэрэнгүй, сүүлийн үеийн мэдээллийг түгээдэг байна.

ШАЛГУУР 8. ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖИЛТХөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэгдсэн дотоод чанарын баталгаажуулалтын механизмтай, хөндлөнгөөс үнэлүүлдэг байна.8.1. Хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээг тогтмол, давтамжтай хийдэг байна.

- о 0 о -

Page 45: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

45

Page 46: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

46

Page 47: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

47

Page 48: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

48

Page 49: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

49

Page 50: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

50

Page 51: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

51

ХАВСРАЛТ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн /БМИҮЗ/ 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам” батлагдсан. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь сургалтын чанарыг дэмжиж, дээд, мэргэжлийн боловсролын байгууллага, хөтөлбөрийн үндэсний стандартыг сахиулан хамгаалж, олон улсын хэмжээнд Монгол Улсын дээд болон мэргэжлийн боловсролын үнэлэмж, байр суурийг бэхжүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн гишүүнчлэлтэй болж, гишүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулж байна. Гишүүн байгууллага нь дор дурьдсан нийтлэг эрхтэй байна. а. Үндэсний зөвлөлийн эрх зүйн бичиг баримт, гарын авлага, арга зүйн зөвлөмж, ном,

товхимолоор тухай бүр хангагдахб. Үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлийг

үнэ төлбөргүй авах, сэтгүүлд материалаа хэвлүүлэхв. Үндэсний зөвлөлийн www.accmon.mn сайтад шилдэг багш, шилдэг оюутан,

шилдэг бүтээл, шинэ санаачлага төрлүүдээр мэдээ мэдээллээ түгээн сурталчлах, шалгаруулалтанд оролцох

г. Үндэсний зөвлөлөөс зохион байгуулах хурал, зөвлөгөөн, сургалт семинарт хөнгөлөлттэй нөхцлөөр оролцох

д. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, удирдлага, гишүүдийн асуудлаар мэдээлэл авах, санал гарах, зөвлөгөө өгөх, шаардлага тавих зэргээр санал бодлоо илэрхийлэх

е. Үндэсний зөвлөлийн бодлогын хүрээнд гишүүний эрх ашгаа хамгаалуулахё. Гишүүний татвар, түүний зарцуулалтын тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл авах

Гишүүн байгууллага нь дор дурьдсан нийтлэг үүргийг хүлээнэ. а. Үндэсний зөвлөлийн зорилго, зорилтыг дэмжин ажиллаж, үйл ажиллагаанд идэвхтэй

оролцож, хувь нэмрээ оруулахб. Удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхв. Үндэсний зөвлөлийн дүрэм, журам, гишүүний хэм хэмжээг чанд сахиж, зөвлөлийн

болон гишүүний нэр хүндэд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхээс зайлсхийхг. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, гишүүнчлэлийн татвар, түүний

зарцуулалтын тайланг хэлэлцэх бүх гишүүдийн хуралд оролцохд. Үндэсний зөвлөлийн хэвийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжүүлэхэд

зарцуулагдах гишүүний татварыг тогтоосон хугацаанд нь төлөхБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тушаалын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд манай вэб хуудас www.accmon.mn-ээр орж үндсэн гишүүн байгууллагын онлайн бүртгэлд хамрагдан, гишүүнчлэлийн хураамжаа төлснөөр гишүүнчлэл хүчин төгөлдөр болж, магадлан итгэмжлэлийн эрхээ хадгалж үлдэнэ.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТУХАЙ

Page 52: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

52

Онлайн бүртгэлд хамрагдан, гишүүнчлэлийн хураамжаа төлсөн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгуулагууд:

(2016 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар)

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ СУРГУУЛИУД

№ Сургуулийн нэр Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Гишүүнч-лэлийн

бүртгэлд хамрагдсан

Гишүүнч-лэлийн

хураамж төлсөн

1 Боловсролын ихсургууль

Нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургууль Математик, байгалийн ухааны сургууль Урлаг биеийн тамирын сургууль Боловсрол судлалын сургууль Багшийн сургууль

2Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Анагаах ухааны сургууль АШУҮИС Эм зүй биоанагаахын сургууль АШУҮИС Нийгмийн эрүүл мэндийн сургууль

АШУҮИС Нүүр ам судлалын сургууль АШУҮИС Дорноговь дахь салбар сургууль

3 Монгол улсын их сургууль

МУИС Хууль зүйн сургууль МУИС Шинжлэх ухааны сургууль МУИС ОУХНУС МУИС Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль

МУИС Завхан сургууль МУИС Орхон сургууль

4Шинжлэх ухаантехнологийн их сургууль

ШУТИС Мэдээлэл, холбооны технологийн сургууль

ШУТИС Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ШУТИС Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

ШУТИС Геологи, уул уурхайн сургууль ШУТИС Барилга, архитектурын сургууль

5 Хөдөө аж ахуйн их ХААИС Эдийн засаг бизнесийн сургууль ХААИС Агроэкологийн сургууль

6 Соёл урлагийн их сургууль

СУИС Дүрслэх, дизайн урлагийн сургууль СУИС Соёлын сургууль СУИС Бүжгийн урлагийн сургууль СУИС Театр урлагийн сургууль СУИС Хөгжмийн урлагийн сургууль Радио телевиз, медиа урлагийн сургууль

7 Отгонтэнгэр их сургууль

8 Хүмүүнлэгийн ухааны их сургууль

ХУИС Бизнесийн сургууль ХУИС Хэл, соёлын сургууль ХУИС Мэдээлэл, харилцаа менежментийн сургууль

ХУИС Олон улсын харилцаа нийгэм судлалын сургууль

ХУИС харьяа Эрдмийн сургууль ХУИС-ийн харьяа "Билиг" дээд сургууль

Page 53: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

53

9 Ховд их сургууль Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль 10 Дорнод их сургууль 11 Орхон их сургууль

12 Батлан хамгаалахын их сургууль

13 Хууль сахиулахын их сургууль

14Олон улсын Улаанбаатарын их сургууль

15 "Улаанбаатар- Эрдэм" их сургууль

16 "Этүгэн" их сургууль

17 "Эм зүйн шинжлэх ухааны их сургууль"

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДЭЭД СУРГУУЛИУД18 Мандах бүртгэл дээд сургууль 19 Оточ манрамба дээд сургууль 20 Үндэсний биеийн тамирын дээд сургууль 21 Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль 22 Шихихутуг хууль зүйн дээд сургууль 23 Сэрүүлэг дээд сургууль 24 Технологийн дээд сургууль 25 Тэнгэр дээд сургууль 26 Газарчин дээд сургууль 27 Дархан дээд сургууль 28 Их Монгол дээд сургууль 29 Шинэ иргэншил дээд сургууль 30 Аварга дээд сургууль 31 Сити дээд сургууль 32 Олон улс судлалын дээд сургууль 33 Хангай дээд сургууль 34 "Зохиомж" дээд сургууль 35 "Эм Ай Ю" дээд сургууль 36 "Энэрэл" дээд сургууль 37 Глобал удирдагч дээд сургууль 38 "Хүрээ" мэдээлэл холбооны технологийн дээд сургууль 39 Техник технологийн дээд сургууль 40 Тээврийн дээд сургууль 41 Мон-Алтиус дээд сургууль 42 ИЗОУИС-ийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн сургууль 43 Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль 44 Энэрэл дээд сургууль

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН КОЛЛЕЖУУД45 Соёл-Эрдэм коллеж 46 Гурван тамир коллеж 47 Хөгжим бүжгийн коллеж

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУД

48 Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВЬЖ, МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН СУРГУУЛИУД

1 Шинэ монгол технологийн дээд сургууль 2 Урлах эрдэм дээд сургууль 3 Жонон дээд сургууль

Page 54: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

54

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХУГАЦАА НЬ ДУУССАН СУРГУУЛИУД

(2016 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар)

№ Сургуулийн нэр ХарьяалалМагадлан

итгэмжлэлийн хугацаа

Цахим хуудас

1 Боловсролын их сургууль Төрийн 2014 www.msue.edu.mn

2 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Төрийн 2014 www.mnums.edu.mn

3 Монгол улсын их сургууль Төрийн 2014 www.num.edu.mn

4 Шинжлэх ухаан, технологийн их сургууль Төрийн 2014 www.must.edu.mn

5 Хөдөө аж ахуйн их сургууль Төрийн 2014 www.msua.edu.mn6 Соёл урлагийн их сургууль Төрийн 2014 www.msuac.edu.mn

7 Отгонтэнгэр их сургууль Хувийн 2014 www.otgontenger.edu.mn

8 Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хувийн 2014 www.humanities.mn9 Ховд их сургууль Төрийн 2015 www.khu.edu.mn10 Их засаг олон улсын их сургууль Хувийн 2015 www.ikhzasag.edu.mn11 Орхон их сургууль Хувийн 2015 www.orkhon.edu.mn

12 Олон улсын Улаанбаатарын их сургууль Хувийн 2015 www.ubu.edu.mn

13 Мандах бүртгэл дээд сургууль Хувийн 2015 www.mandakhburtgel.edu.mn

14 "Эм Ай Ю" дээд сургууль Хувийн 2014 www.miu.edu.mn

15 Завхан аймаг дахь Политехникийн коллеж Төрийн 2014 www.zavkhanvtc.mn

Page 55: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

55

АЖЛЫН ХУВААРЬ

№ Овог нэр Албан тушаал Утас Цахим шуудан1 Х.Батсайхан Дэд дарга, ажлын албаны захирал 91992660,

[email protected]

2 Ж.Тунгалаг Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинжээчид хариуцсан ахлах мэргэжилтэн

99841461, 70109391

[email protected]

3 Б.Алтанчимэг Мэргэжлийн боловсролын сургалтын бай гуул-лага болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн

99255178, 70109391

[email protected]

4 Б.Мядагмаа Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмж лэл, мэргэжлийн зөвлөлүүд хариуцсан мэр гэжилтэн

99097420, 70109391

[email protected]

5 Ц.Батбаяр Гадаад харилцаа, төсөл, олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн

96651982, 70109391

[email protected]

6 Б.Эрдэнэбат Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн 88082043, 70109391

[email protected]

7 Ц.Цацрал Олон нийт, хэвлэл мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

88088790, 70109391

[email protected]

8 Ш.Хулан Дотоод ажил, захирлын туслах, веб сайт хариуцсан ажилтан

90099910, 70109391

[email protected]

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба

Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн явц ХугацааҮйл явц

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Зөвлөгөө мэдээлэл, сургалт МИ-лүүлэх тухай хүсэлт хүлээн авахӨөрийн үнэлгээний тайлан хүлээн авахШинжээч ажиллахМэргэжлийн зөвлөлийн хуралҮндэсний зөвлөлийн хуралдаан

Сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн явцХугацаа

Үйл явц 1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Зөвлөгөө мэдээлэл, сургалт МИ-лүүлэх тухай хүсэлт хүлээн авахӨөрийн үнэлгээний тайлан хүлээн авахШинжээч ажиллахҮндэсний зөвлөлийн хуралдаан

Page 56: БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛaccmon.mn/media/magadlan/content/2016/Huuli/BMIUZ.pdf · 2016-05-31 · батлах тухай “Боловсролын

Улаанбаатар - 48, Энхтайвны өргөн чөлөө -10,Багшийн хөгжлийн ордон, 401 тоот,Утас: 976-70104507, 976-70109391

Ôакс: 976-70104507Âэб хуудас: http://www.accmon.mn,

И-мэйл:[email protected]

Twitter.com/BMIUZ

Youtube.com/ mnceaccreditation

Facebook.com/mncea

МАНАÉ WWW.ACCMON.MN ЦАХИМ ХУУДСААР ЗОЧЛООРОÉ.