ТоС - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534411153133.pdf · Иймээс өнгөрөгч...

5
16 12 САР МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ-2014 Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал Улаанбаатар хот, Монгол Улс “ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ: ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЗӨВ ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХҮЙ” ТоС МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Upload: others

Post on 24-Sep-2019

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ТоС - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534411153133.pdf · Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан

1612 САРМОНГОЛ УЛСЫН

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ-2014Бэст Вестерн Премьер Туушин Зочид БуудалУлаанбаатар хот, Монгол Улс

“ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ: ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЗӨВ ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХҮЙ”

ТоСМОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Page 2: ТоС - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534411153133.pdf · Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар голлох үүргийг гүйцэтгэж буй хэдий ч барилга, хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл, зам тээврийн салбар чухал байр суурь эзэлсээр байна. Эдгээр салбарын хөгжилтэй зэрэгцэн агаар, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол болон шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлууд урган гарч байна. Монгол Улсын банкны салбарын нийт активын хэмжээ санхүүгийн салбарын 95 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь банк, тэдгээрийн харилцагч, бизнес эрхлэгчдийн эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд үзүүлэх нөлөө, үүрэг оролцоог улам нэмэгдүүлж байна.

Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан “Монголын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2013” арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, банкны болон бизнесийн салбарын төлөөлөгчид ногоон хөгжлийг хамтдаа хэрхэн бий болгох бодлогын асуудлыг хэлэлцсэн бөгөөд цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь банк, холбогдох талууд болон банкны харилцагчдын дунд тогтвортой санхүүжилтийн мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, чадвар чадамжийг бий болгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Дээрх шийдвэрийн дагуу Монголын Банкны Холбоогоор ахлуулсан тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан тусгасан Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулах, мөн түүнчлэн энэхүү зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 4 салбар (уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр)-ын удирдамжийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлснээр банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг дэмжин ажиллах, түүнчлэн өөрсдийн дотоод үйл ажиллагаанд эдгээр зарчим, шаардлагуудыг баримталж бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд манлайлан, уриалах юм.

Банкууд тогтвортой санхүүжилтийн зарчмууд болон дөрвөн салбарын удирдамжийг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн өөрсдийн шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэлийг хангаад буй энэ цаг мөчид бодлого боловсруулагчид, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагууд хамтдаа Монгол Улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах өөрчлөлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн ирээдүй, ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах гэж байна.

Энэ хүрээнд Монголын Банкны Холбооноос БОНХАЖЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Нидерландын Хөгжлийн Банктай хамтран “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдэв дор 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Иймд эрхэм Таныг байгаль орчин, нийгэмд ээлтэй эдийн засгийн хөгжлийг хэлэлцэх “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014”-т оролцохыг урьж байна.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ МОНГОЛ УЛСАД

“Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй”

Page 3: ТоС - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534411153133.pdf · Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан

Хөтөлбөр

Хугацаа Хэлэлцүүлэг Илтгэгч

08:00 - 09:00 Бүртгэл

09:00 - 09:15 Нээлтийн үг Магваны БолдМонголын Банкны Холбооны ерөнхийлөгчТогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга

09:15 - 09:30 Онцлох илтгэл Цахиагийн Элбэгдорж (TBC) Монгол Улсын Ерөнхийлөгч

09:30 - 11:00 Тогтвортой хөгжлийг тогтвортой санхүүжилтээр бүтээхүй

Ÿ Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого

Ÿ Тогтвортой хөгжилд Төв банкны үүрэг, оролцоо

Ÿ Улаанбаатар хотын хөгжил ба ТоС

Ÿ ОУСК-ийн тогтвортой санхүүжилтийн туршлагууд

Ÿ Олон улс дахь тогтвортой санхүүжилтийн ирээдүйн хандлага, сорил, шийдлүүд

Ÿ Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн түүх, банкуудын туршлага

Дуламсүрэнгийн ОюунхоролБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд

Монголбанк

Сорогжоогийн ОчирбатНийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга

Рейчел ФриманОУСК-ийн Ази Номхон Далай, Санхүүгийн Байгууллагууд Бүлэг–Зөвлөгөө Өгөх Үйлчилгээ хариуцсан менежер

Жаап РейнкингНидерландын хөгжлийн банкны Санхүүгийн байгууллагууд хариуцсан захирал

Магваны БолдМонголын Банкны Холбооны ерөнхийлөгч

Модератор: Бадрахын НайдалааМонголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал

11:00 - 11:30ТоС-ийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол

болон хэвлэлийн бага хурал

11:30 - 11:45 Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд

Баасанжавын ЭнхбаярТогтвортой санхүүжилтийн ажлын хэсгийн гишүүн

11:45 - 13:00 ТоС-ийн зарчмуудыг хамтран хэрэгжүүлэхүй

Ÿ ТоС-ийн зарчмуудын хэрэгжилт, шалгуур, цаашдын сорил, шийдэл

Ÿ Монгол Улс, банк болон бусад бизнесийн салбарт үүсэх давуу тал, боломжууд

Ÿ Банкны дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байлгах туршлага, жишээнүүд

Ÿ Харилцагч, зээлдэгчдийн байгаль, орчин нийгмийн хариуцлага, туршлага

Ÿ Банк, харилцагчийн хамтын ажиллагаа, ач холбогдол

Норихико КатоХаан банкны гүйцэтгэх захирал

Рандолф КоппаХудалдаа, хөгжлийн банкны ерөнхийлөгч

Хажимэ УчидаСумитомо Мицуи Банкны КорпорацийнУлаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга

Майнбаярын Тулгат Хишиг Арвин Индустриал ХХК-ийн захирал

М-Си-Эс Энержи ХХК

Модератор: Боожоогийн ЛакшмиМЭЗФорумын гүйцэтгэх захирал

13:00 - 13:15 “ТоС Манлайлагч Байгууллага 2015” туг гардуулах ёслол

13:15 - 13:30 Хаалт Монголын Банкны Холбоо

13:30 - 14:30 Өдрийн хоол

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ-2014

Цайны завсарлага

- Өдрийн хоол, 5 давхар Соёмбо 3 танхим - Өдрийн хоол, 4 давхар Сүлд танхим

Page 4: ТоС - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534411153133.pdf · Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан

Энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахыг хүсвэл Монголын Банкны Холбооны менежер Э.Номиндарьтай 976 99177149 утсаар холбогдох эсхүл имэйл хаягаар [email protected]хандана уу.

Форумын үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл Монголын Банкны Холбооны 976-11 -323581 утсаар холбогдох эсхүл [email protected] имэйл хаягаар хандана уу.

БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ВЭ?

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

ХОЛБООС

Ÿ Банкны гүйцэтгэх удирдлага, байгаль орчин, нийгмийн мэргэжилтэн, бусад холбогдох мэргэжилтнүүд

Ÿ Бодлого тодорхойлогч, зохицуулагч байгууллагууд болон салбарын яамд

Ÿ Мэргэжлийн холбоод болон бизнесийн салбарын төлөөлөгчид

Ÿ Банкны харилцагч байгууллагууд

Ÿ Байгаль орчин, нийгмийн мэргэжилтэн, зөвлөхүүд

Ÿ Байгаль орчин, нийгмийн чиглэлийн иргэний нийгмийн байгууллагууд

Ÿ Олон улсын байгууллагууд

Ÿ Хөгжлийн банк, санхүүгийн байгууллагууд

Ÿ Бусад санхүүгийн байгууллагууд

ОРОЛЦОГЧ НЬ ХЭН БАЙХ ВЭ?

Ÿ Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого

Ÿ Дэлхийн чиг хандлага болон тогтвортой хөгжлийн бодлого, шилдэг туршлагуудаас

Ÿ Ногоон эдийн засгийг бүтээхэд банк, санхүүгийн салбарын үүрэг оролцоо

Ÿ Тогтвортой санхүүжилтийг бүтээхэд бодлого тодорхойлогчдын нөлөө

Ÿ Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмууд, хэрэгжилт, сорил, шийдэл

Ÿ Холбогдох талуудын хамтын ажиллагаа, сорилтууд

Ÿ Банк болон томоохон харилцагчдын шилдэг туршлагаас...

ЗАРИМ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

ХААНА БОЛОХ ВЭ?

БЭСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

+976 11323581, +976 99177149

[email protected]@

СТӨ

Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал

Засгийн Газрын Ордон

S

N

WE

Чингис Хааныталбай

Хас банкТөв оффис

Page 5: ТоС - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534411153133.pdf · Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ-2014Бэст Вестерн Премьер Туушин Зочид БуудалУлаанбаатар хот, Монгол Улс

“ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ: ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЗӨВ ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХҮЙ”

ЗҮТГЭЛЭЭР

ТоСМОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн гишүүдХөтөлбөрийн гишүүд

Зохион байгуулагч

Хамтрагч байгууллагууд Мэдээллийн хамтрагч байгууллагууд

Right Bank

Олон улсын дэмжигч байгууллагуудОлон улсын дэмжигч байгууллагууд Бодлогын дэмжигч байгууллагуудБодлогын дэмжигч байгууллагууд

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ