ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА xaa taniltsuulga 2018.pdf ·...

21
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Upload: phamcong

Post on 29-Aug-2019

245 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

АГУУЛГА

1. Зорилго 2. Ойлголт тодорхойлолт 3. ХАА-н үзүүлэлт тооцох итгэлцүүр 4. Мал аж ахуй 5. Газар тариалан

6. Дүгнэлт, санал

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ЗОРИЛГО

Манай аймгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид

авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга,

судалгааны материал суурь мэдээлэл нь болно гэдэгт итгэж байна.

Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр

байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн

амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын

түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгддэг.

Дэлхийн олон улс орнуудын нэгэн адил манай улс, аймгийн эдийн засгийн хөгжилд

хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм.

Танилцуулгад мал аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, малчдын амьжиргааны

талаарх бодлого, малын тооны өсөлт өөрчлөлт, бүтэц, мал төллөлт, үржлийн байдал, зүй

бус хорогдол, сувайралт, хээл хаялт, тэжээвэр амьтад, хээлтэгч, хээлтүүлэгч, түүний

тохироо болон малтай өрх, малчдын нийгмийн байдал, малын тооны өсөлт бууралтад

нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар

асуудал дэвшүүлэхийг зорьлоо.

’’Монгол Улсын үндсэн хууль’’-д ’’Мал сүрэг үндэсний баялаг” мөн гэж хуульчлан

зааж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро

түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын талаар удирдлагын шийдвэр

гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Малтай өрх: Малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрх

Малчин өрх: Жилийн 4 улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний

амьжиргааны эх үүсвэр нь болж байгаа өрх

Малчид: Жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлж, малын ашиг шим нь тэдний

амьжиргааны эх үүсвэр болж байгаа 16 ба түүнээс дээш насны хүмүүсийг хэлнэ.

Нас гүйцсэн мал: Малын төрөл бүр дээр дараах насны малыг хамруулна.

Тэмээ - 4 настай, 5 ба түүнээс дээш настай

Адуу - 3 настай, 4 ба түүнээс дээш настай

Yхэр - 2 настай, 3 ба түүнээс дээш настай

Бог мал - тухайн жилийн төл малаас бусад насны мал

Өсвөр насны мал:

Тэмээ - Өмнөх оны төл, 2,3настай

Адуу - Өмнөх оны төл, 2 настай

Yхэр - Өмнөх оны төл

Төл мал: Тухайн жилийн төлийг хэлнэ.

Бэлэн хээлтэгч: Малын төрөл бүр дээр нас гүйцсэн эм малыг хамруулна.

Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо: Хээлтэгч малын тоог хээлтүүлэгч малын тоонд

харьцуулж тооцно.

Малын тоо толгойн өсөлт: Оны эцсийн малаас оны эхний малыг хасч, малын тооны

өөрчлөлтийг тоогоор илэрхийлнэ. Оны эцсийн малын тоог оны эхний малын тоонд

харьцуулан 100-гаар үржүүлж, өсөлт, бууралтыг хувиар илэрхийлнэ.

Малын өсөлтийн орлого тал нь төл бойжилт, зарлага тал нь хэрэглээний

зарлага, том малын зүй бус хорогдол байна.

Төллөлтийн хувь: Төллөсөн хээлтэгчийн тоог оны эхний хээлтэгчийн тоонд

харьцуулан, 100 –гаар үржүүлэн тооцно.

Бойжилтын хувь: Бойжсон төлийн тоог нийт гарсан төлийн тоонд харьцуулан 100–

гаар үржүүлэн тооцно.

100 эхээс бойжуулсан төл: Бойжуулсан төлийн тоог оны эхний хээлтэгч малын тоонд

харьцуулан 100-гаар үржүүлэн тооцно.

Том малын зүй бус хорогдолд өвчний (халдвартай, халдваргүй) хорогдол, гэнэтийн

аюулын (цас зуд, үер ус, гал түймэр, аянга цахилгаан зэрэг) хорогдол, бусад

шалтгааны (малын хариулга, арчилгаа маллагаатай холбогдон гарсан) хорогдлыг

хамруулна. Том малын зүй бус хорогдлын оны эхний малд эзлэх хувь: Зүй бусаар

хорогдсон том малын тоог оны эхний малын тоонд харьцуулан 100-гаар үржүүлэн

тооцно.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Малын хэрэглээний зарлага: Оны эхний малын тоон дээр бойжуулсан төлийг нэмж,

том малын зүй бус хорогдол, оны эцсийн малын тоог хасч, тооцно.

Малын хашааны хангамж: Хашааны хангамжийг гаргахдаа хашааны багтаамжийг

малын тоонд харьцуулж тооцно. Бод малын хашааны хангамжийг гаргахдаа бодын

хашааны багтаамжийг үхрийн тоонд, харин бог малынхыг богийн хашааны

багтаамжийг бог малын /хонь, ямааны/ тоонд харьцуулж тооцно.

Тэжээл хангамж: Тэжээлийн хангамжийг гаргахдаа тэжээлийн нэгжид шилжүүлсэн

тэжээлийн хэмжээг хонин толгойд шилжүүлсэн малын тоонд харьцуулан тооцно.

Малын тэжээлийн хангамж, бэлчээрийн даацыг гаргахдаа малыг хонин толгойд

шилжүүлснээр тооцно.

Малын тэжээлийн ангилал: Малын тэжээлийг ургамлын гаралтай, амьтны гаралтай,

эрдэс тэжээлийн гаралтай гэж ангилна.

Ургамлын гаралтай тэжээлд өвс, сүрэл, үр тариа, буурцгийн төрлийн ургамал

багтах бөгөөд бүдүүн, хүчит, шүүст тэжээл гэж ангилна.

1. Бүдүүн тэжээл- өвс, сүрэл, нэг наст ба олон наст өвс орно.

2. Хүчит тэжээл- үр тариа, үр тарианы хаягдал, вандуй, буурцаг орно.

3. Шүүст тэжээл - Бүх төрлийн дарш, төмс ногооны хаягдал орно.

Амьтны гаралтай тэжээлд яс, цусны гурил зэрэг орно.

Эрдэс тэжээлд давс, хужир шүү орно.

Тариалангийн талбай: Хөдөө аж ахуйн таримал ургамлыг тариалсан талбайг

хэлнэ. Тариалангийн талбайг тариалсан талбай, хураасан талбай, өнжсөн

талбай, уринш боловсруулсан талбай гэж ангилна.

Тариалсан талбай: Тухайн жилд үр суулгасан газрын нийт талбайн хэмжээг хэлнэ.

Хураасан талбай: Тухайн жилд ургацыг хурааж авсан газрын нийт талбайн

хэмжээг хэлнэ.

Га-гийн ургац: Талбайн нэг нэгжээс /1 га-гаас/ авах газар тариалангийн

бүтээгдэхүүний /ургацын/ хэмжээ бөгөөд га-гийн ургацыг тодорхойлохдоо тухайн

төрлийн ургамлын хурааж авсан бүх ургацыг тариалсан талбайн хэмжээнд нь

харьцуулж тодорхойлно.

Нийт ургац: Тухайн жилд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж үйлдвэрлэсэн нийт

бүтээгдэхүүний хэмжээ, өөрөөр хэлбэл, тариалсан бүх талбайгаас хураан авсан үр

тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, техник, тосны ургамал

зэрэг ургамал тус бүрийн төрлөөр нэмж гаргасан нийт ургацын хэмжээ болно.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХОД АШИГЛАХ ИТГЭЛЦҮҮР

Бодод шилжүүлэх коэффициент:

1 адуу, үхэр = 1 бод

1 тэмээ = 1.5 бод

6 хонь = 1 бод

8 ямаа = 1 бод

Бодод шилжүүлэх коэффициентийг таван төрлийн малыг нэг төрлийн

малд шилжүүлэн малын өсөлт, бууралтыг гаргах, үр ашгийг тооцоход ашиглана.

Бог малд буюу хонин толгойд шилжүүлэх

коэффициент: 1 тэмээ = 5 хонь

1 адуу = 7 хонь

1 үхэр = 6 хонь

1 хонь = 1 хонь

1 ямаа = 0.9 хонь

Богд шилжүүлэх коэффициентийг малын тэжээлийн хүрэлцээ,

хангамж, бэлчээрийн даацыг тодорхойлон гаргахад ашиглана.

Нэг хээлтүүлэгчид ногдох хээлтэгчийн тооны норм нь:

Буур = 20

Азарга = 10

Бух = 25

Хуц, ухна = 50

Тэжээлийн нэгжид шилжүүлэх коэффициент:

Хадлан өвс = 0.45

Таримал тэжээл = 0.35

Даршны ургамал = 0.25

Гар тэжээл, хужир шүү = 1.00

Төмс ногооны хаягдал = 0.22

Yр тарианы хаягдал = 0.90

Лай = 0.40

Сүрэл = 0.25

Бэлтгэсэн тэжээл нь илчлэг, чанарын байдлаараа харилцан адилгүй

байдаг учраас нэг тэжээлийн нэгжид шилжүүлж, тэжээлийн хангамжийг гаргана.

Тариалсан талбайг га-д шилжүүлэх итгэлцүүр

1 га = 10000 м2 = 100м*100м

1 сот = 100 м2 =

10м*10м 100 сот = 10000 м2 =

1га

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Хураасан ургацыг хэмжих нэгж

1 кг = 1000 грамм

1000 кг = 1 тн

100 кг = 1 центнер

1 тн = 10 центнер

1000000 гр = 1 тн

Нэг га-гийн ургацын норм

Төмс = 120 центнер

Буудай = 11 центнер

Хүнсний ногоо

Сонгино = 80 центнер

Лууван = 70-80 центнер

Манжин = 80 центнер

Байцаа = 230 центнер

Жимс, жимсгэнэ

Чацаргана = бутнаас 3 кг

Үхрийн нүд = бутнаас 800-1200 грамм

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Хөдөө аж ахуй

Мал сүргийн тоо толгой: 2018 оны жилийн эцсийн мал

тооллогын дүнгээр 3555.4 мянган толгой мал тоологдож

өнгөрсөн оноос малын тоо 41.9 (1.1%) мянган толгой малаар

буурсан байна. Нийт тоологдсон малыг өсөлт, бууралт, төрлөөр

авч үзвэл хонь 10.3 (0.5%) мянга, ямаа 59.8 (4.4%) мянгаар

буурч, тэмээ 0.3 (3.5%) мянга, адуу 15.1 (7.2%) мянга, үхэр 12.8

(6.7%) мянган толгойгоор тус тус өссөн дүнтэй байна.

Нийт тоологдсон малын тоогоор Алдархаан сум 292.2

мянган толгой, Их-Уул сум 274.7 мянган толгой, Отгон сум 222.9

мянган толгой малаар тус тус тэргүүлсэн байна. Малын тоог

таван төрөлд авч үзвэл Алдархаан сум 145.1 мянган ямаагаар,

Их-Уул сум 19.2 мянган адуу, 29.2 мянган үхэр, 160.3 мянган

хониор, Дөрвөлжин сум 2.2 мянган тэмээгээр тус тус тэргүүлж,

аймгийн хэмжээнд мянгаас дээш малтай өрх 544 боллоо.

Тариалсан талбай: 2018 онд нийт 2471.0 га-д тариалалт хийснээс 208.2 га-д төмс, 137.8 га-д хүнсний ногоо, 1480.0 га-д үр тариа, 645.0 га-д таримал тэжээл тус тус тариалсан байна. Өнгөрсөн оноос нийт тариалсан талбай 607.6 га буюу 32.6 хувиар өссөн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Завхан аймгийн бүсэд эзлэх байр суурь

Улсын дүн Баруун бүс Завхан аймаг

Завхан аймгийн

бүсэд эзлэх хувь 2017 2018 2017 2018 2017 2018

Малын тоо /мян.тол/ 66219 66460 16202 15557 3597.3 3555.4 22.8

Малтай өрхийн тоо 228950 230854 63112 63343 13171 13264 20.9

Малчин өрхийн тоо 169743 169705 42378 41445 9121 9078 21.9

Нэг малчин өрхөд ногдох малын тоо

390 391 382 375 394 392 -

Малчдын тоо 303590 288700 79192 72395 16775 15953 22.0

Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 66 сая 460 мянган мал

тоологдсоны 5.3 хувийг манай аймгийн мал сүрэг эзэлж байна. Бүсийн хэмжээнд 15 сая 557 мянган мал тоологдсоны 3 сая 555.4 мянга буюу 22.8 хувийг манай аймгийн малын тоо эзэлж байна. Малтай өрхийн тоогоор бүсэд 20.9 хувь, малчин өрхийн тоогоор 21.9 хувь, малчдын тоогоор 22.0 хувийг тус тус эзэлж байна.

Нийт малын тоо /мянган толгой/

Малын төрөл

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Тэмээ 6.6 5.8 6.2 6.3 6.3 6.5 6.7 6.9 7.5 7.8

Адуу 124 93.4 105.4 116.8 130.1 147.4 163.1 186.2 207.4 222.5

Yхэр 137.4 73.7 83.3 98.3 115.3 138.9 158.9 172.4 192.2 205.0

Хонь 1462 859.1 979.6 1147.9 1280 1464.4 1562.6 1730.2 1837.7 1827.4

Ямаа 1097.6 685.7 831.6 910.7 1007.3 1138.6 1241.7 1310.5 1352.5 1292.7

Дүн 2827.6 1717.7 2006.1 2280 2539 2895.9 3133 3406.2 3597.3 3555.4

Сүргийн бүтэц: Нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 6.2 хувь, үхэр 5.8 хувь, хонь 51.4 хувь, ямаа 36.4 хувийг эзэлж, бод мал, хонин сүргийн хувийн жин нэмэгдэж сүргийн зохистой бүтэц бүрдэж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Малаараа тэргүүлсэн сум

/толгой/

Малын төрөл Бүх малаар Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа

Сумын нэр Алдархаан Дөрвөлжин Их-Уул Их-Уул Их-Уул Алдархаан

Малын тоо 292234 2216 19203 29202 160268 145075

Малын тооны өсөлт, бууралтад нөлөөлсөн үзүүлэлтүүд

2014 2015 2016 2017 2018 2017/2018

Хувь зөрүү

Бойжуулсан төл /мян.тол/ 978.9 1074.5 1049.5 1235.1 1000.8 81.0 -234

100 эхээс бойжуулсан төл 92 91 83 90 69 76.7 -21

Том малын зүй бус хорогдол /мян.тол/

25.5 33.6 131.2 40.6 181.0

140

Төлийн хорогдол /мян.тол/ 22.8 26.4 61.9 32.8 37.0 112.8 4.2

Хээлтэгч малын тоо /мян.тол/ 1182.6 1259.1 1379.8 1444.8 1501.4 103.9 56.6

Хээл хаясан /мян.тол/ 13.1 17.8 44.2 15.4 56.9

41.5

Сувайрсан /мян.тол/ 42.0 63.7 97.6 95 305.0

210

- дахин их үзүүлэлт

Малын хэрэглээний зарлага: Оны эхний нийт малын 22.8 хувьтай тэнцэх 819.8 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малтай нэг өрхөд дунджаар 62 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсаныг аймгийн нийт өрхөд харьцуулвал нэг өрхөд дунджаар 41 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна.

Малын хэрэглээний зарлага

Малын төрөл 2016 2017 2018

Оны эхний малд эзлэх хувь

2016 2017 2018

Бүгд 670262 873441 819817 21.4 25.6 22.8

Тэмээ 570 609 796 8.5 8.8 10.6

Адуу 21077 26650 29221 12.9 14.3 14.1

Үхэр 31621 35176 39830 19.9 18.3 20.7

Хонь 364483 464085 465775 23.3 26.8 25.3

Ямаа 252511 346921 284195 20.3 26.5 21.0

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Хээлтэгч, хээлтүүлэгч мал: Тооллогоор 1501.4 мянган хээлтэгч тоологдсон нь өнгөрсөн

оноос 56.6 (3.9%) мянгаар өсч, нийт сүргийн 42.2 хувийг хээлтэгч мал эзэлж байна.

Хээлтэгчийг бүтцээр авч үзвэл ингэ 0.1 хувь, гүү 4.4 хувь, үнээ 5.1 хувь, эм хонь 53.1 хувь,

эм ямаа 37.3 хувийг эзэлж байна. 2018 онд нийт 23.0 мянган хээлтүүлэгч мал

тоологдлоо.

Хээлтэгч малын тоо /мянган толгой/

Хээлтэгчийн төрөл

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Ингэ 1.4 1.6 1.6 1.6 1.8 1.9 1.9 2.0 2.2

Гүү 27.5 30.8 33.2 36.9 41.1 45.2 52.2 58.9 65.8

Yнээ 31.3 34.1 38.2 43.5 51 57.1 63.2 70.6 76.6

Эм хонь 400.2 421.6 500.3 556.4 624.3 655.9 725.9 769 796.5

Эм ямаа 321.8 342 382.6 420 464.4 499 536.6 544.3 560.3

Дүн 782.2 830.1 955.9 1058.4 1182.6 1259.1 1379.8 1444.8 1501.4

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Төл бойжилт: Аймгийн хэмжээнд 2018 онд оны эхний төллөх насны 1444.8 мянган

хээлтэгч малын 1037.3 мянга (71.8%) нь төллөжээ. Таван төрлөөр авч үзвэл гүүний

71.5%, үнээний 77.9%, ингэний 46.4%, эм хонины 75.9%, эм ямааны 65.3% нь төллөсөн

байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 20.0 пунктээр буурсан байна. Гарсан төлийн 1000.8

мянган (96.4%) төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 1.0 пунктээр буурсан байна.

Бойжуулсан төл

/мянган толгой/

Төл мал

төрлөөр 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Ботго 0.6 0.5 0.8 0.9 1 0.8 0.9 0.8 1.1 0.9

Унага 21.3 10.9 21.1 24.5 27.7 31.8 34.9 38.3 44.4 40.9

Тугал 35.6 15.8 23.6 29.3 32.6 38.6 45.2 48.2 55.5 53.5

Хурга 502.9 199.2 345.4 396.5 457.5 524.9 575.8 568.3 661.4 566.3

Ишиг 326.6 110 272.6 312.2 339.5 382.8 417.7 393.9 472.7 339.2

Дүн 887 336.4 663.5 763.4 858.3 978.9 1074.5 1049.5 1235.1 1000.8

100 эхээс бойжуулсан төл

/толгой/

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Ботго 48 34 54 56 60 51 52 45 55 45

Унага 60 31 77 79 83 86 85 85 85 69

Тугал 65 30 75 86 85 89 89 84 88 76

Хурга 75 32 86 94 92 94 92 87 91 73

Ишиг 60 23 85 91 89 91 90 79 88 62

Дүн 68 28 85 92 90 92 91 83 90 69

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Том малын зүй бус хорогдол: 2018 онд аймгийн дүнгээр 181.0 мянган том мал зүй

бусаар хорогдсон нь оны эхний малын 5.0 хувь, нийт хорогдолд 0.04 хувийг өвчний

хорогдол, 94.8 хувийг бог малын хорогдол тус тус эзэлж байна. Том малын зүй бусын

хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 140.4 мянгаар буюу 4.4 дахин өссөн

байна.

Зүй бус хорогдол

/мянган толгой/

2012 2013 2014 2015 2016 2017 2018

Тэмээ - 0.1 - - - - 0.06

Адуу 1.5 3 1 1.1 2.6 1.7 3.0

Yхэр 1.2 3 1 0.9 8.2 2.7 6.4

Хонь 9.4 28.4 11.4 22.2 56.2 20.9 71.3

Ямаа 8.1 25.9 12.1 9.4 64.2 15.3 100.2

Бүгд 20.2 60.4 25.5 33.6 131.2 40.6 181.0

Малчдын тоо: 15.9 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчдын

29.3 хувь нь 15-34 насны залуучууд, 57.2 хувь нь 35-59 насны хүмүүс, 13.5 хувь нь

тэтгэврийн насны хүмүүс тус тус эзэлж байна.

2012 2013 2014 2015 2016 2017 2018

Малтай өрх 11759 11886 11983 12176 12931 13171 13261

Малчин өрх 8033 7764 7978 8258 8807 9121 9078

Малчдын тоо 15990 15386 15762 16081 16960 16775 15953

Үүнээс:16-34 нас 6014 5385 5274 5116 5084 5129 4651

35-54 нас, 35-59 нас 8025 8132 8602 9022 9818 9164 9131

Тэтгэвэрийн насны малчид

1951 1869 1886 1943 2058 2453 2143

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Малчдын насны бүтэц /хувиар/

Малтай өрхийн бүлэглэлт:

Энэ онд 13264 малтай өрх тоологдлоо. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн авч үзвэл: Аймгийн дүнгээр нийт амины малтай өрхийн 3.9 хувь нь 10 хүртэл малтай, 8.1 хувь нь 11-30 малтай, 7.5 хувь нь 31-50 малтай, 14.2 хувь нь 51-100 малтай, 22.0 хувь нь 101-200 толгой малтай, 28.8 хувь нь 201-500 малтай, 11.5 хувь нь 501-999 хүртэл малтай, 4.0 хувь нь 1000 дээш малтай өрхүүд тус тус эзэлж байна. Нийт амины малтай өрхийн 55.6 хувь нь 200 хүртэл малтай байна.

Малтай өрхийн бүлэглэлт

Бүлэглэлт Өрхийн

тоо Малын

тоо бүгд Үүнээс

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа

10 хүртэлх 512 3 120 1 469 1 763 424 463

11-30 1 070 22 311 9 2 208 4 237 8 410 7 447

31-50 999 40 656 20 2 897 4 916 16 846 15 977

51-100 1 880 139 213 210 11 147 14 146 59 487 54 223

101-200 2 918 429 579 549 29 376 34 077 204 995 160 582

201-500 3 815 1 200 856 2 294 78 279 71 530 597 178 451 575

501-999 1 526 1 031 662 2 799 58 759 47 750 542 011 380 343

1000-1499 470 531 412 1 335 30 072 21 179 299 246 179 580

1500-2000 53 91 012 321 5 596 3 533 54 573 26 989

2001-с дээш 21 53 128 206 2 976 1 668 35 881 12 397

ДҮН 13 264 3 542 949 7 744 221 779 204 799 1 819 051 1 289 576

Малчин өрхийн бүлэглэлт:

Энэ онд 9078 малчин өрх тоологдлоо. Малын тоогоор бүлэглэн авч үзвэл нийт

малчин өрхийн 1.6 хувь нь 10 хүртэл малтай, 4.8 хувь нь 11-30 малтай, 4.8 хувь нь 31-50

малтай, 10.6 хувь нь 51-100 малтай, 21.3 хувь нь 101-200 толгой малтай, 34.9 хувь нь

201-500 малтай, 16.1 хувь нь 501-999 хүртэл малтай, 5.9 хувь нь 1000 дээш малтай

өрхүүд тус тус эзэлж байна. Малчин өрхийн 43.1 хувь нь 200 хүртэл малтай байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Малчин өрхийн бүлэглэлт

Бүлэглэлт Өрхийн

тоо Малын

тоо бүгд

Үүнээс

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа

10 хүртэлх 143 948 0 127 441 207 173

11-30 434 9 168 2 887 1 571 3 675 3 033

31-50 438 17 973 10 1 351 2 294 7 564 6 754

51-100 961 72 081 155 5 940 7 834 31 447 26 705

101-200 1 937 287 933 429 20 488 23 642 136 131 107 243

201-500 3 168 1 015 543 2 039 67 814 62 159 501 501 382 030

501-999 1 465 993 864 2 779 57 045 46 369 522 353 365 318

1000-1499 458 518 090 1 328 29 518 20 842 291 710 174 692

1500-2000 53 91 012 321 5 596 3 533 54 573 26 989

2001-с дээш 21 53 128 206 2 976 1 668 35 881 12 397

ДҮН 9 078 3 059 740 7 269 191 742 170 353 1 585 042 1 105 334

Малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлт: Малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлтийг судлахад малчин өрхийн 89.8 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 82.0 хувь нь телевизортой, 80.1 хувь нь сансрын антентай, 62.9 хувь нь авто машинтай, 57.8 хувь нь мотоцикльтой байна.

Өрхийн тоо Малчин өрхийн тоонд эзлэх хувь

2015 2016 2017 2018 2015 2016 2017 2018

Цахилгаантай 7551 7896 8241 7761 91.4 89.7 90.4 85.5

Телевизортой 7075 7451 7497 7319 85.7 84.6 82.2 80.6

Автомашинтай 4812 5052 4897 5126 58.3 57.4 53.7 56.5

Мотоцикльтэй 5122 4999 5002 5186 62 56.8 54.8 57.1

Трактортой 110 114 90 59 1.3 1.3 1.0 0.6

Малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлт

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Нутгийн шилдэг омог, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн сайжруулсан үүлдрийн малын

тоо: 2018 онд цэвэр үүлдэрийн үхэр 0.7 мянга, шилдэг үүлдэрийн адуу 11.0 мянга, цэвэр

үүлдэрийн ямаа 307.3 мянга, цэвэр үүлдэрийн сартуул хонь 577.9 мянга тус тус

тоологдсон байна.

Тэжээвэр амьтад: Аймгийн хэмжээнд 2018 онд 54 гахай, 126 шувуу /тахиа/ тус тус

тоологдлоо.

Малжуулалт : Энэ онд аймгийн дүнгээр 152 өрхийг 528.8 сая төгрөгийн 8755 толгой

малаар малжуулсан байна. Малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 48.3 хувийг

орон нутгийн хөрөнгөөр, 51.7 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн байна.

Худаг, усан сан: Аймгийн хэмжээнд 2018 онд нийт 508 худаг, усан сан тоологдсоноос

гүний өрөмдмөл худаг 321 (63.2%), энгийн уурхайн 126 (24.8%), бусад төрлийн 61 (12.0%)

тус тус эзэлж байна. Энэ онд 7 худаг шинээр гаргаж, 11 худагт засвар хийж нийт 144.7

сая төгрөг зарцуулсан байна.

Худаг, усан сан, уст цэгийн тоо /3 жил тутам/

Худаг, бүгд 2012 2015 2018

779 700 508

Гүний өрөмдмөл 387 397 321

Богино яндант 23 17 9

Энгийн уурхайн 364 252 126

Бусад 5 34 52

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ГАЗАР ТАРИАЛАН

Тариалсан талбай: 2018 онд нийт 2471.0 га-д тариалалт хийснээс 208.2 га-д төмс, 137.8

га-д хүнсний ногоо, 1480.0 га-д үр тариа, 645.0 га-д таримал тэжээл тус тус тариалсан

байна. Өнгөрсөн оноос нийт тариалсан талбай 607.6 га буюу 32.6 хувиар өссөн байна.

Тариалсан талбай /га/

Төрөл/Он 2013 2014 2015 2016 2017 2018

Нийт тариалсан талбай 3283.4 2828.2 2428.5 1990.2 1863.4 2471.0

Yүнээс үр тариа 2300.0 1588.0 1580.0 805.0 812.0 1480.0

Төмс 256.5 248.3 211.7 221.4 236.8 208.2

Хүнсний ногоо 145.4 143.4 116.8 116.0 117.1 137.8

Таримал тэжээл 581.5 848.5 520.0 847.8 697.5 645.0

Тариалсан талбай /га/

Ургац хураалт: 2018 онд аймгийн дүнгээр 1987.8 тн төмс, 1338.5 тн хүнсний

ногоо, 15197.6 тн хадлан, 238.3 тн гар тэжээл, 1941.2 тн таримал тэжээл, 1130.0 тн үр

тариа тус тус хураасан байна.

Хураасан ургац /тн/

Төрөл/Он 2013 2014 2015 2016 2017 2018

Нийт хураасан ургац 9169.2 5915.8 4892.3 7273.8 4987.4 6397.5

Yүнээс үр тариа 2045.0 1195.0 730.0 610.0 513.0 1130.0

Төмс 2752.6 2182.6 1879.2 2317.2 2127.5 1987.8

Хүнсний ногоо 1590.5 1439.1 1210.3 1269.5 1120.2 1338.5

Тэжээлийн ургамал 2781.1 1099.1 1072.8 3077.1 1226.7 1941.2

Тэжээл бэлтгэл /тн/

Төрөл/Он 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Нийт тэжээл бэлтгэл 22560 20914 19538 13859 24529 16913.9 17377.1

Байгалийн хадлан 20486 17325 18066 12638 21191 15374.7 15197.6

Таримал тэжээл 1250.4 2781.1 1099.1 1072.8 3077.1 1226.7 1941.2

Гар тэжээл 823.5 808.1 372.7 148.1 260.3 312.5 238.3

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ӨРХИЙН ТОО, улс, бүс, аймаг, жилээр

Аймаг 2014 2015 2016 2017 2018

Улсын дүн 20459 18440 17145 15985 15862

Баруун бүс 3212 3344 3099 3166 3239

Баян-Өлгий 1033 884 800 763 721

Говь-Алтай 309 259 269 259 281

Завхан 453 429 416 372 411

Увс 556 812 752 885 966

Ховд 861 960 862 887 860

Хангайн бүс 4414 3641 3332 3239 2911

Төвийн бүс 8451 7819 7466 6834 6785

Зүүн бүс 1926 1670 1549 1290 1471

Улаанбаатар 2456 1966 1699 1456 1456

ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, улс, бүс, аймаг,

жилээр

Аймаг 2014 2015 2016 2017 2018

Улсын дүн 1352 1395 1414 1447 1422

Баруун бүс 193 174 166 201 185

Баян-Өлгий 42 40 32 40 36

Говь-Алтай 27 25 29 36 25

Завхан 50 37 40 46 38

Увс 60 58 49 62 68

Ховд 14 14 16 17 18

Хангайн бүс 255 263 307 327 295

Төвийн бүс 729 758 745 755 758

Зүүн бүс 117 135 156 129 127

Улаанбаатар 58 65 40 35 57

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

ДҮГНЭЛТ

2018 онд 13264 малтай өрх тоологдлоо. Малтай өрхийг малын тоогоор нь

бүлэглэн авч үзвэл: Аймгийн дүнгээр нийт амины малтай өрхийн 3.9 хувь нь 10 хүртэл

малтай, 8.1 хувь нь 11-30 малтай, 7.5 хувь нь 31-50 малтай, 14.2 хувь нь 51-100 малтай,

22.0 хувь нь 101-200 толгой малтай, 28.8 хувь нь 201-500 малтай, 11.5 хувь нь 501-999

хүртэл малтай, 4.0 хувь нь 1000 дээш малтай өрхүүд тус тус эзэлж байна. Нийт амины

малтай өрхийн 55.6 хувь нь 200 хүртэл малтай байна.

Малтай өрхийн тоо өнгөрсөн оноос 90 буюу 1.9 хувиар өссөн ч малчин өрхийн тоо

43 буюу 0.5 хувь, малчдын тоо 822 буюу 4.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тооллогын дүнгээр аймгийн нэг хүнд дунджаар 49 толгой мал, нэг өрхөд 164 толгой мал,

нэг малчин өрхөд 392 толгой мал тус тус ногдож байна.

Бүсийн хэмжээнд малтай өрхийн тоогоор 20.9 хувь, малчин өрхийн тоогоор 21.9

хувь, малчдын тоогоор 22.0 хувийг тус тус эзэлж байна.

2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3555.4 мянган толгой мал

тоологдож өнгөрсөн оноос малын тоо 41.9 (1.1%) мянган толгой малаар буурсан байна.

Нийт тоологдсон малыг өсөлт, бууралт, төрлөөр авч үзвэл хонь 10.3 (0.5%) мянга, ямаа

59.8 (4.4%) мянгаар буурч, тэмээ 0.3 (3.5%) мянга, адуу 15.1 (7.2%) мянга, үхэр 12.8

(6.7%) мянган толгойгоор тус тус өссөн дүнтэй байна.

Улсын хэмжээнд 66.4 сая мал тоологдсоны 5.3 хувийг манай аймгийн мал сүрэг

эзэлж байна. Бүсийн хэмжээнд 15.5 сая мал тоологдсоны 3.5 сая буюу 22.6 хувийг манай

аймгийн малын тоо эзэлж байна.

Судалгааны үр дүнг үзэхэд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд

нэг малаас авах бүтээгдэхүүний хэмжээ, га-ийн ургацын хэмжээг нэмэгдүүлэх, малын

ноос, ноолуур, арьс шир, сүүний чиглэлээр боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийг

дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна.

Малчин өрх бүр сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэн таван хошуу малтай байх,

ашиг шим өндөртэй таваарлаг мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал байна.

Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд гарч байгаа өсөлт нь малын тооноос хамаарч

байгаа бөгөөд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж,

энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, суурин болон

бэлчээрийн хосолсон маллагаанд мал, малчныг дасгах, бодлого хөтөлбөрийг

хэрэгжүүлэх, бэлчээрийг усжуулах, сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх

нь ихээхэн чухал юм.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА 2018

Судалгааны хамрах хугацаа 2009-2018 он

Мэдээллийн эх үүсвэр

Завхан аймгийн 2009-2018 оны жилийн эцсийн мал тооллогын материал

2011-2018 оны улсын статистикийн эмхэтгэл

ҮСХ-ны жилийн эцсийн бюллетень танилцуулга

www.1212.mn

Аймгийн жилийн эцэс, сарын эмхэтгэл танилцуулга, статистикийн онолын

товхимолууд

ТАНИЛЦУУЛГА ХЯНАСАН: ХЭЛТСИЙН ДАРГА

Б.ЦЭГМИД

ТАНИЛЦУУЛГЫГ БОЛОВСРУУЛСАН: МЭРГЭЖИЛТЭН

А.ӨНӨРБАТ

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

Монгол улс, Завхан аймаг

Улиастай сум, Жинст баг

Аймгийн нутгийн удирдлагын

ордон Өрөө: 405 тоот

Утас: 70462572 И-мэйл: [email protected] Интернет хаяг: www.zavkhan.nso.mn

Улиастай хот

2019 он