10 a хүрхрээ

12
сэдэв Викториа хүрхрээ

Upload: shand1oyu

Post on 20-Jun-2015

1.046 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: 10 a хүрхрээ

сэдэвВикториа хүрхрээ

Page 2: 10 a хүрхрээ

Хүрхрээн тухай домог Тэрээр төв Африкийн ширэнгэн ой, саванна дундуур бvтэн 2 жилийн

турш хvнд хvчир аялал хийснийхээ эцэст байгалийн энэхvv гайхамшгийг олж харжээ. Судлаач аялагчийг дагаж явсан нутгийн удирдагч Селекийн 300 дайчин хvрхрэн булгилсан энэ агуу их зvйлд ойртохгvй байжээ. Тэд хөөсрөн буцалсан энэ их усны аман дотор аймшигт догшин бурхан суудаг гэж бодоцгоож байсан гэдэг.

Тэдний дотроос хамгийн зоригтой нь гэгдэх хоёр дайчин л Ливингстоны хамтаар завинд сууж хvрхрээний дээд ирмэгт дөхөж очсон байна. Одоо тэрхvv алдарт аялагчийн vгийг толилуулъя: "Биднээс тав, зургаан бээрийн зайтай эгц дээшээ хөөрөн боссон асар том ууран хөшиг харагдав. Тэрхvv "уур" таван хэсэг багана болон хөөрч салхины аясаар хазайн ой модоор хучигдсан намхан цохиог шvргэж байх шиг санагдав. Тийм хол зайнаас харахад эдгээр ууран баганууд дээш хөөрөн vvлстэй нийлсэн мэт vзэгдэж байв. Доод хэсэгтээ цагаан өнгөтэй байснаа дээшлээд утаа шиг бараан болж vнэхээрийн гайхамшигтай дvр зургийг vvсгэж байлаа.

Page 3: 10 a хүрхрээ

Хvрхрээний гурван талаас ой модоор хучигдсан. 100 м өндөртэй эргvvд хvрээлжээ.

Сэлvvрчид завиа залсаар баахан эргvvлэг бvхий урсгалын голд оруулан явж усан хvрхрээ архиран бууж байгаа хаднаас холгvйхэн байсан арал дээр намайг хvргэлээ. Хэдийгээр хvрхрээ их ойрхон байсан ч гэсэн энэ аварга их ус хаашаа ороод байгааг мэдэх аргагvй байлаа. Хvрхрээний ус ороод алга болж байгаа эерэг талын хадны ангал биднээс 27 м зайтай байсан болохоор шууд л газар доогуур ороод байгаа юм шиг санагдаж байв. Ямар ч байсан хvрхрээний захад хvрч Замбези голын нэг эргээс нөгөө эрэг хvртэл өргөн аварга том ангал руу өнгийн харах хvртлээ vvнийг ойлгосонгvй.

Page 4: 10 a хүрхрээ
Page 5: 10 a хүрхрээ

Хvрхрээний гурван талаас ой модоор хучигдсан. 100 м өндөртэй эргvvд хvрээлжээ.

Сэлvvрчид завиа залсаар баахан эргvvлэг бvхий урсгалын голд оруулан явж усан хvрхрээ архиран бууж байгаа хаднаас холгvйхэн байсан арал дээр намайг хvргэлээ. Хэдийгээр хvрхрээ их ойрхон байсан ч гэсэн энэ аварга их ус хаашаа ороод байгааг мэдэх аргагvй байлаа. Хvрхрээний ус ороод алга болж байгаа эерэг талын хадны ангал биднээс 27 м зайтай байсан болохоор шууд л газар доогуур ороод байгаа юм шиг санагдаж байв. Ямар ч байсан хvрхрээний захад хvрч Замбези голын нэг эргээс нөгөө эрэг хvртэл өргөн аварга том ангал руу өнгийн харах хvртлээ vvнийг ойлгосонгvй.

Page 6: 10 a хүрхрээ

Хүрхрээний тухай Мэдээлэл

Page 7: 10 a хүрхрээ

"Викториягийн хvрхрээ бол байгалийн ховор сонин vзэгдэл болох сарны солонгыг vзэж болдог манай гаригийн цорын ганц газар билээ. Сарны солонго тэр болгон vзэгдээд байдаггvй, Замбези гол эргээсээ халих нь тэргэл сартай давхцах тэр vед л vvсдэг ховор vзэгдэл юм. Энэ газарт хэд хэдэн удаа ирсэн хvн ч гэсэн шөнийн тэрхvv гайхамшгийг vргэлж vзсэн хэмээн гайхуулаад байж чаддаггvй. Сарны солонго дахин гарах хугацаа заримдаа 10-15 жилийн дараа тохиодог болохоор аргагvй юм. Дөнгөж саяхан л "Нешнл джиогрэфик" сэтгvvлийн гэрэл зурагчин сарны солонгын зургийг анх удаа гэрэл зургийн хальсан дээр буулган авч чаджээ. Манай ном хар цагаан зурагтай тул тэрхvv нууцлаг сайхан vзэгдлийг байгаа байдлаар нь дамжуулан vзvvлэх боломжгvй юм.

Page 8: 10 a хүрхрээ
Page 9: 10 a хүрхрээ

Виктория хүрхрээ.Энэ хүрхрээ Замби болон Зимбабве улсуудын дунд байрладаг. Дэлхийн хамгийн том хүрхрээний нэг. Өргөн нь 5604 фут (1708 метр), өндөр нь 354 фут (108 метр). Виктория хүрхрээ Ниагарын хүрхрээнээс илүү сонин тогтоцтой.

Page 10: 10 a хүрхрээ
Page 11: 10 a хүрхрээ

Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын өвчин шаналыг мартуулах аргийг олжээ. Чөмөгний хагалгаа болон эсийн шинжилгээнд орсон өвчтөнүүдэд байгалийн гайхалтай үзэгдлийн зургийг харуулахад өвчин намдаж байгааг эрдэмтэд ажиглажээ. Өвчтөнүүдэд Виктория хүрхрээний зургийг харуулж, усны чимээг сонсгосон байна. Эсийн шинжилгээгээр өвчтөний өвчин мэдрэлтийн хэмжээ 5.7 хувь байснаа зураг үзүүлж, дуу сонсгоход 3.9 болтлоо буурсан аж. Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэн Ноа Лекцин “ Өвчтөн өдөр бүр маш аймшигтай зовиур, шаналалыг мэдэрдэг. Тиймээс өвчтөний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх зургийг зөв сонгох маш чухал. Өвчин хэдий хэцүү боловч анагаар арга заавал байдаг” гэж ярьж байна. Лекцин дээрх үнэгүй, бас хэрэглэхэд хялбар арга нь маш чухал мэс ажилбарын үед өвчтөнд өвчнөө мартахад тус болно гэдэгт итгэлтэй байгаа юм.

Page 12: 10 a хүрхрээ