2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

18
ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010 1

Upload: lgbt-centre

Post on 29-Mar-2016

239 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

ЛГБТ Төв ТББ-ын 2010 оны жилийн үйл ажиллагааны тайлан (хэвлэх хувилбар)

TRANSCRIPT

Page 1: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

1

Page 2: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

2

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

Гарчиг

Тойм ...................................................................... 3

Хөтөлбөрүүд ба үйл ажиллагаанууд .......................................... 4

1. Ялгаварлан гадуурхалтын эсрэг кампанит ажил ............................ 4

Явц ....................................................................... 5

2. Ажлын байран дах ялгаварлан гадуурхалт ................................. 5

Үр дүн .................................................................... 6

3. Боловсрол .............................................................. 6

4. Нэгдсэн Үндэстний Байгууллага дах нөлөөлллийн үйл ажиллагаа ............ 7

Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг ................................. 7

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц ......................... 8

Үр дүн .................................................................... 8

5. Сургалт, семинарууд .................................................... 9

6. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж .......................... 10

7. ЛГБТ олон нийтэд хүрч очиж ажиллах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх нь ........ 11

8. Баримтат кино ......................................................... 12

9. Трансжендэр эрхийн төлөөх үйл ажиллагаа ............................... 12

10. Түншлэл .............................................................. 13

11. Судалгаа, баримтжуулалт ............................................................................... 16

12. Хэвлэл мэдээлэл ...................................................... 17

13. 2010 онд болсон бусад түүхэн үйл явдал ................................ 16

14. Шагналууд ............................................................ 17

Page 3: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

3

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

Тойм ЛГБТ Төв төрийн бус байгууллага нь албан ёсоор бүртгүүлэхийн төлөө гурван жил тэмцэснийхээ эцэст 2009 оны сүүлээр албан ёсоор бүртгүүлж чадсан Монголын анхны ба ганцхан ЛГБТ хүний эрхийн байгууллага билээ. Бэлгийн цөөнхийн эсрэг үзэн ядалт, хүчирхийлэл газар авсан Монгол Улсад ЛГБТ Төв нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүсийн аюулгүй, амгалан сайхан амьдрахуйц нийгмийг цогцлуулахын төлөө ажиллаж байна.

ЛГБТ Төвийн эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын гэрээ конвенцээр баталгаажсан хүний эрхийг эрхэм дээдлэж, хүний эрхийг ханган хамгаалах, хөхиүлэн дэмжих, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх ардчилсан, иргэний нийгмийн үнэт зүйлийг Монголын нийгэмд төлөвшүүлэх, ийн төлөвшүүлснээр бэлгийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, Монголын нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар зөв зүйтэй ойлголтыг хөхиүлэн дэмжихэд оршино.

Монгол Улсад бэлгийн цөөнх болсон лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэм, институцийн ялгаварлан гадуурхалт ба үл тэвчих байдал амьдралын бүхий л салбарт явагдаж байгаа ба нөгөөтэйгүүр ЛГБТ хүмүүсийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх ба зөрчигдсөн эрхийг сэргээх институц, эрх зүй, Үндсэн хуулийн механизмууд одоогоор алга байна. ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт цагдаа, шүүх, эрүүл мэнд, боловсрол, орон байр, хэвлэл мэдээлэл гээд бүх салбарт төрийн, хувийн, төрийн бус байгууллагуудад гүн гүнзгий хэвшсэн байна. Хүний эрхийг дээдлэн, ханган хамгаалах талаар Монгол Улс баттай байр суурьтай байдаг ч ЛГБТ хүмүүсийн хүний эрх олон хэлбэрээр зөрчигдсөөр байгаагийн дотор ЛГБТ хүмүүсийг үг хэл, үйлдлээр доромжлон гутаах, ажил

хөдөлмөр эрхлэлт дээр ялгаварлан гадуурхах, бие махбод, бэлгийн хувьд хүчирхийлэх, эрүүдэн шүүх гэх мэт хэлбэрээр илэрч байна.

ЛГБТ хүмүүсийг үл ойлгох, үзэн ядах нь Монголын нийгэмд нэн түгшүүртэй байдалд хүрснийг лесбиян, гей, бисексуал хүмүүсийн бэлгийн чиг баримжаа, эсвэл трансжендэр хүмүүсийн хүйсийн баримжаа илэрхийлэл нь мэдэгдсэн тохиолдолд ямарваа байдлаар хүчирхийлэл, доромжлол амсаагүй хүн цөөн байгаагаас харж болно.

Төвийн ажилтанууд болох ЛГБТ хүний эрхийн хамгаалагчид Гүйцэтгэх захирал Робин Гарнэр, Нөлөөллийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар, Залуучуудын хөтөлбөрийн менежер ба санхүүгийн ажилтан Н. Мөнхзаяа нар ЛГБТ хүмүүсийн илүү сайхан ирээдүйн төлөө цуцалтгүй, заримдаа хувийнхаа аюулгүй байдлыг ч үл хайхран ажилласаар ирлээ.

ЛГБТ Төв нь таван гишүүн бүхий Удирдах зөвлөлтэй ба Удирдах зөвлөлийн тэргүүн Ц. Отгонбаатар, Робин Гарнэр, зөвлөх гишүүн Н. Анараа, Ш. Солонго, Г. Ган-Эрдэнэ нараас бүрдэж байна.

ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүс хүний суурь ба үндсэн эрхээ эдлэхэд саад тотгор болж байгаа нийгмийн тогтолцоо, институц болон сэтгэхүйг өөрчлөх зорилготойгоор улсдаа болон олон улсын тавцанд хэд хэдэн түвшинд ажиллаж байна. Мөн Монгол Улсад ЛГБТ хүний эрхийг ерөнхий хүний эрхийн дискурст багтаах, иргэний нийгэм болон төрийн байгууллагуудтай бат бөх хамтын ажиллагааны харилцааг үүсгэх, Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцоонд бэлгийн цөөнхийн эрхийг хангуулах болон зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэх, хавчигдсан, гадуурхагдсан ЛГБТ олон нийтэд хэрэгцээтэй байгаа үйлчилгээ дэмжлэгийг хүргэхээр ажиллаж байна.

лесбиян, гей, бисексуал, трансжендэр

Page 4: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

4

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

2009 онд бүртгүүлснээсээ хойш ЛГБТ Төв нь иргэний нийгмийн байгууллагууд дундаа хүний эрх хамгаалал дээр манлайлах үүрэг гүйцэтгэн, Монгол дах ЛГБТ түүхийг хэд хэдэн чухал санаачлагаараа бүтээлцэн,

амжилт бүтээлийнхээ төлөө үндэсний болон олон улсын тавцанд танигдан шангалууд хүртлээ.

Хөтөлбөрүүд ба үйл ажиллагаанууд 1. Ялгаварлан гадуурхалтын эсрэг кампанит ажил

2010 оны 10-р сард Монголын ЛГБТ Төв нь АНУ-ын Төрийн Департаментын “Ардчиллыг дэмжих жижиг сан”-гаас 18,000 долларын санхүүжилт хүлээн авч, Монгол Улсад анх удаа ЛГБТ хүний эрхийн кампанит ажлыг өрнүүллээ.

ЛГБТ Төвийн “Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” нэртэй кампанит ажил нь салбар салбартаа нэр хүнд бүхий хүмүүс ЛГБТ хүмүүсийн тулгамдаж буй хүний эрхийн асуудлууд, ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар байгаа олон төрлийн ялгаварлан гадуурхалтын тухай, ялгаварлан гадуурхалтгүй нийгмийг цогцлуулах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болох шаардлагын тухай ярьсан мультимедия кампанит ажил юм. “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х. Наранжаргал, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал Д. Энхжаргал, Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийшг дэмжих хэлтэсийн дарга Л. Оюун, телевизийн реалити од ба хүний эрхийн төлөө тэмцэгч Б. Золзаяа, Д. Амартүвшин нар, жааз дуучин Ц. Хулан, “Лемонс” хамтлагийн гоцлол дуучин Ц. Одбаяр, “L-Guards” хамтлагийн менежер М. Бадрах гэсэн дэвшилтэт манлайлагч хүмүүс энэхүү кампанит ажилд оролцлоо.

ЛГБТ Төвийн “Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” кампанит ажил дараах хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд:

1. Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, боловсролын салбар дах ялгаварлан гадуурхалт, эрүүл мэндийн салбар дах ялгаварлан гадуурхалт, ажлын байран дах ялгаварлан гадуурхалт, ЛГБТ хүмүүсийн харилцааг ялгаварлан гадуурхах гэсэн зургаан сэдвээр дагуу телевизийн шторкууд бэлтгэлээ. ЛГБТ Төв нь эдгээр шторкны богино ба бүрэн хувилбарыг хийсэн ба доорх видеоноос жишээ болгон үзнэ үү.

2. Кампанит ажлын гурван төрлийн зурагт хуудас (3x300) хэвлүүллээ. Эдгээр зурагт хуудас нь нэн тулгамдаад байгаа асуудлууд болох ЛГБТ хүмүүсийн эсрэг гэр бүлд гарч буй хүчирхийлэл, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг ба боловсролын салбар дах ялгаварлан гадуурхалт гэсэн сэдвээр хийгдлээ.

“Би татвараа төлж, хуулиа мөрдөөд амьдарч байгаа хүн хэдий

ч эрх чөлөөгүй хүн. Би өдөр бүр айдастай амьдардаг. Би

айдасгүйгээр амьдармаар байна.” – Лесбиян, Улаанбаатар хот

Page 5: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

5

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

3. Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар хэрхэн бичих тухай гарын авлагыг 2,500 ширхэг хэвлүүлэн талаас илүү хувийг тараалаа. Энэ гарын авлага нь ЛГБТ хүмүүс ба ЛГБТ асуудлыг хэвлэн мэдээллийн хэрэгслээр зөв зүйтэй таниулахыг хөхиүлэн дэмжих зорилготой.

4. Бүх улс заавал даган мөрдөх ёстой олон улсын хүний эрхийн жишиг хэм хэмжээг багтаасан Жогжакартын зармчуудын албан ёсны монгол орчуулгыг 2,500 ширхэг хэвлүүлэн талаас илүү хувийг тараалаа.

Энэхүү кампанит ажлын зорилтот бүлэг нь нийт нийгэм ба кампанит ажилд нийгмийн бүхий л салбарын хүмүүст зориулсан мессежүүд багтсан юм.

Явц: Кампанит ажил нь тал дундаа орсон байгаа ба 3-р сарын 18-нд дуусах юм. Кампанит ажлыг хэвлэл мэдээллийн зүгээс нэлээд анхааран анх удаа ЛГБТ хүмүүс ба ЛГБТ хүмүүсийн асуудлыг хэвлэл мэдэлллийн хэрэгслүүд эерэг гаргаж тавьж эхэллээ (Хэвлэл мэдээлэл хэсгийг уншина уу). Нийгмийн олон салбарын хүмүүс ЛГБТ Төвтэй цахим шуудан, утсаар холбогдон кампанит ажлын гол мессежүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Мөн ЛГБТ олон нийтийн зүгээс дэмжлэг, мэдээлэл, туслалцаа хүссэн хүсэлтүүд нэлээд хүлээж авлаа.

Боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд, эрүүл мэндийн нэгдлүүдээс ЛГБТ хүний эрхийн талаар сургалт ярилцлага авах урилга мөн нэлээд хүлээж авлаа.

2. Ажлын байран дах ялгаварлан гадуурхалт

Ажлынх нь хамт олон бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийллийг нь мэдсэн тохиолдолд ихэнх ЛГБТ хүмүүсийн хүний эрх нь зөрчигдөж, гадуурхагдсан байдаг. Олон хүн шалтгаангүйгээр

ажлаасаа халагдаж, эсвэл ялгаварлан гадуурхалт, доромжлолыг тэвчихүйеэ бэрх болоод өөрсдөө ажлаасаа гардаг. ЛГБТ Төв нь үг хэлээр доромжлох, үйл хөдлөлөөр далайлган сүрдүүлэх, бие махбодоор хүчирхийлэх гээд ажлын байран дах ялгаварлан гадуурхалтын олон жишээг баримтжууллаа. Энэ ялгаварлан гадуурхалт нь ямарваа нэг тодорхой салбараар хязгаарлагдалгүй нийтийг хамарсан шинж чанартай байна. Энэ нь ЛГБТ хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхээ эдлэж чадахгүй байдалд хүргэж байна.

2010 оны 4-р сард ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг ажлын байран дах ялгаварлан гадуурхалтыг зогсоох зорилготой “Аюулгүй ажлын байр санаачлага” нэртэй анхны кампанит ажлыг эхлүүлсэн юм.

“Би ажил дээрээ байхад хааяа

хүмүүс миний нүүрэн дээр

ижил хүйстэн хүмүүс өвчтэй,

гаж гэдэг. Миний амьдралыг

мэдсээр байж шүү дээ.” -

Лесбиян, Улаанбаатар хот

Page 6: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

6

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

“[Хамт ажилладаг хүмүүс] намайг харахаараа жиг жүг гээд л, янз

бүрээр инээвхийлээд, жорлон ороход эрэгтэйчүүд шууд гарч явдаг

байсан.” – Трансжендэр эмэгтэй, Улаанбаатар

Энэ санаачлагын зорилго нь ЛГБТ хүмүүст ээлтэй, ЛГБТ хүмүүсийг үл ялгаварладаг байгууллага, ажил олгогчдын сүлжээг бий болгон хөгжүүлэх, аюулгүй ажиллах нөхцөлийг хангадаг байгууллагуудыг дэмжихэд оршино. ЛГБТ ажилтнуудыг тохуурхах, гадуурхах, доромжлохыг үл зөвшөөрсөн аюулгүй ажлын байруудыг бий болгож, нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг зогсооход ажил олгогчид манлайлах үүрэг гүйцэтгэж чадна хэмээн ЛГБТ Төв итгэдэг. Энэхүү санаачлагаараа ЛГБТ Төв нь ямарваа төрлийн ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн байгууллагын соёлыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Санаачлагад нэгдсэнээрээ хүний эрх, ялгаатай байдал, бүгдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн шинэ үеийн манлайлагч болохыг ажил олгогчдод уриалан дуудаж байна.

“Аюулгүй ажлын байр санаачлага”-д нэгдсэнээрээ ажил олгогчид:

1. Ажилтан шалгаруулж авахдаа ЛГБТ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд нь үндэслэн ялгаварлахгүй байх.

2. Нийт ажилтнуудынхаа дунд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлах зарчимыг идэвхтэй сургах, сурталчлах, дэлгэрүүлэх.

3. ЛГБТ ажилтнуудыг бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэлд нь үндэслэн ямарваа

байдлаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох тухай байгууллагын журам боловсруулан батлах.

4. ЛГБТ ажилтнууддаа ажил хөдөлмөртөө гаргасан амжилтынх нь дагуу өсөн дэвжих боломжийг бусад ажилтнуудад олгодогтой адил тэгш зарчимд үндэслэн олгох.

5. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллээр шууд ба дам ялгаварлан гадуурхсан үг хэл, үйлдэл гаргасан ажилтнууддаа нэн даруй арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

Үр дүн: Энэхүү санаачлагыг эхлүүлснээс хойш 12 дэвшилтэт ажил олгогч болон байгууллагууд санаачлагад нэгдлээ. Үүнд: Хүний эрх, хөгжил төв, Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ МОНФЕМНЕТ ба МОНФЕМНЕТ-ын дэргэдэх залуусын “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” хөтөлбөр, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ДОХ-той тэмцэх үндэсний сан, Иргэдэд туслах хүний эрхийн төв , Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Боловсролын мэдээлэл, зөвлөгөөний төв, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, Оюу Толгойн хяналт, Ошогийн бясалгалын төв, Монголын бясалгал, цагаан хоолны холбоо.

3. Боловсрол

ЛГБТ Төв нь 2010 оны дунд бүх нийтийн чанартай боловсролыг хөхиүлэн дэмжих зорилгоор байгуулагдсан Монголын үндэсний боловсролын эвслийн үүсгэн байгуулагч үндсэн гишүүдийн нэг юм.

Үндсэн бүлэг нь хүний эрх, хүүхэд, боловсролын салбарын арван таван байгууллагын төлөөллөөс бүрддэг ба орон даяар гишүүнчлэлтэй, ил тод, ардчилсан, бат эвслийг байгуулан төрийн, донор болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдэнд

нөлөөлөх хийх чадвартай болохын төлөө ажиллаж байна. Энэхүү эвслээр дамжуулан ЛГБТ Төв нь жендэрийн тэгш байдал, ардчилал ба хүний эрхийн боловсрол, ЛГБТ оюутан сурагчдад аюулгүй сургуулийн орчинг бүрдүүлэхийг хөхиүлэн дэмжиж байна.

2010 оны 12-р сард ЛГБТ Төвийн Нөлөөллийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар нь энэхүү эвслийн Удирдах зөвлөлд томилогдсон юм. ЛГБТ Төв нь 2010 оны дунд бүх нийтийн чанартай боловсролыг хөхиүлэн

Page 7: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

7

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

дэмжих зорилгоор байгуулагдсан Монголын үндэсний боловсролын эвслийн үүсгэн байгуулагч үндсэн гишүүдийн нэг юм.

Үндсэн бүлэг нь хүний эрх, хүүхэд, боловсролын салбарын арван таван байгууллагын төлөөллөөс бүрддэг ба орон даяар гишүүнчлэлтэй, ил тод, ардчилсан, бат эвслийг байгуулан төрийн, донор болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдэнд

нөлөөлөх хийх чадвартай болохын төлөө ажиллаж байна. Энэхүү эвслээр дамжуулан ЛГБТ Төв нь жендэрийн тэгш байдал, ардчилал ба хүний эрхийн боловсрол, ЛГБТ оюутан сурагчдад аюулгүй сургуулийн орчинг бүрдүүлэхийг хөхиүлэн дэмжиж байна.

2010 оны 12-р сард ЛГБТ Төвийн Нөлөөллийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар нь энэхүү эвслийн Удирдах зөвлөлд томилогдсон юм.

4. Нэгдсэн Үндэстний Байгууллага дах нөлөөлллийн

үйл ажиллагаа

Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг

2010 онд ЛГБТ Төв нь Монгол Улс Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэгт анх удаа орохтой холбоотойгоор иргэний нийгмийн үндэсний форумд идэвхтэй оролцон, цөөнхийн эрхээр ажиллаж буй төрийн бус байгууллагуудын ажлын хэсгийн үндэсний зохицуулагчаар ажиллаа. ЛГБТ Төв нь үндэстний цөөнх буюу казах, духа, бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс болон биеэ үнэлэгчдийн хүний эрхийн байдлыг багтаасан цөөнхийн нэгдсэн илтгэл i, мөн Sexual Rights Initiative-тэй хамтран бэлтгэсэн бэлгийн цөөнхийн сэдэвчилсэн тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд явууллаа ii.

ЛГБТ Төв нь Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлгийг Монголын ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар буй маш олон зөрчлийг олон улсын тавцан дээр ил гарган тавих нэн чухал механизмаар зогсохгүй үүгээр дамжуулан ЛГБТ хүний эрхийг Монголын хүний эрхийн дискурст багтаах том боломж хэмээн үзсэн билээ. Өнөөг хүртэл Монголын Засгийн газар ЛГБТ олон нийт болон ЛГБТ олон нийтийн өмнө тулгамддаг асуудлуудыг хүлээн зөвшөөрөхөөс системчилсэн байдлаар

зайлсхийсээр ирсэн. Тиймдээ ч 2010 оны эхний хэсэгт явагдсан хэд хэдэн гурван талт зөвлөлгөөний үеэр ЛГБТ Төвийн дэвшүүлсэн бэлгийн цөөнхийн эсрэг гарсаар байгаа хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн талаар Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд явуулсан Үндэсний илтгэлдээ багтаагаагүй байсан юм iii.

Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг нь ЛГБТ Төвийн хувьд чухал байсан өөр нэг шалтгаан нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах конвенцийн хэрэгжилтийг хянах хороо 2008 онд Монгол Улсыг авч дүгнэхдээ лесбиян ба бисексуал эмэгтэйчүүд, трансжендэр хүмүүсийн эсрэг гарсаар байгаа хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг багтаасан сүүдэр илтгэлийг ЛГБТ Төв явуулсан ч эдгээр зөрчлийг таслан зогсоох талаар ямарваа зөвлөмж гаргаагүйтэй холбоотой байсан юм. Олон улсын гей лесбиян хүний эрхийн хороо энэ тухай: “Хороо нь сүүдэр илтгэлд багтсан хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхалтын бодит жишээ байсаар байхад Монголын нөхцөл байдал дээр зөвлөмж гаргалгүй, хамгийн ноцтой байдлаар асуудлуудыг орхигдуулсан юм”iv хэмээн тэмдэглэжээ.

2010 оны турш ЛГБТ Төв нь үндэсний ба олон улсын түвшинд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөн үндэсний хүний эрхийн форумууд дээр ЛГБТ хүний эрхийн асуудлаар олон нийтийн ойлголтыг сайжруулахад чиглэн ажиллаж, НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газар, Олон улсын гей лесбиян хүний эрхийн хороо, Хюман Райтс Уоч, Амнести Интернэшнл гэх мэт олон улсын хүний эрхийн байгууллагуудтай Монголын ЛГБТ хүмүүсийн

Page 8: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

8

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

нөхцөл байдлын тухай нарийвчлан мэдээлэл солилцсон юм.

COC Netherlands болон Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны санхүүжилт, мөн ЛГБТ Төвийн ажилтнуудын хандиваар ЛГБТ Төвийн Нөлөөллийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9-р уулзалтад оролцон, Монгол Улсын дүгнэлтийг ажиглахаар Швейцарь улсын Женев хотыг 10-р сарын 25-наас 11-р сарын 5-ны хооронд зорьсон юм. Энэхүү томилолтын зорилго нь НҮБ дэх байнгын төлөөлөгчийн газруудын ажилтнуудтай уулзаж, Монголын ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаад байгаа хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн талаар ярилцлага зохион байгуулах, хүний эрхийн олон улсын байгууллагуудад нөлөөллийн үйл ажиллагаа явуулах байлаа.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцэд нэгдсэнээсээ хойш анх удаа хэрэгжилтээ 2010 онд дүгнүүлсэн ба ЛГБТ Төв нь хариуцсан хороонд ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар байгаа үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлүүдийн талаар сүүдэр илтгэл явуулсан юм. Монгол Улсын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийг дүгнэх үйл явц Ц. Отгонбаатарыг Женев дах томилолтын хугацаатай зэрэгцсэн билээ.v

Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг хорооны дүгнэлтэд зориулан Ц. Отгонбаатар НҮБ дэх байнгын төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, мөн Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй дараах уулзалтуудыг зохион байгуулж оролцсон юм. Үүнд:

- Герман, Норвеги, Швед Улсуудын байнгын төлөөлөгчийн газрын ажилтнуудад хийсэн 90 минутын мэдээлэл, ярилцлага

- АНУ, Канад, Индонези, Их Британи, Малайз, Мексик, Швед Улсуудын төлөөлөгчдөд хийсэн мэдээлэл, ярилцлагууд

- НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газрын Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх хариуцсан мэргэжилтэн Момоко Номуратай хийсэн уулзалт ярилцлага

- НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газрын Зүүн хойд Азийг хариуцсан мэргэжилтэн Лорон Мэйон, Хөгжих эрхийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн А. Бат-Эрдэнэ нартай хийсэн уулзалт ярилцлага

- Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн үеэр улс орнуудын өгсөн зөвлөмжүүдийн талаар зөвшилцөлд хүрэх зорилготойгоор Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт

- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг хорооны АНУ, Кипр, Испани, Итали, Морокко, Норвеги, Хятад, Чиле, Сенегал, Эквадор Улсуудын шинжээчдэд хийсэн мэдээлэл, ярилцлага

Ц. Отгонбаатар нь Женев дэх томилолтын үеэрээ Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны блогт өөрийнхөө ажлын тухай бичиж байлаа.vi

Үр дүн

Анх удаа Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудал НҮБ-ын тавцан дээр тавигдсанаараа Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг нь Монголын ЛГБТ эрхийн хувьд түүхэн үйл явдал болсон юм. Түүнчлэн Монголын түүхэнд анх удаа Засгийн газар олон улсын тавцан дээр ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар байгаа хүний эрхийг зөрчлүүдийг таслан зогсоож, ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг эцэслэх амлалт үүрэг авсан юм.

Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн үеэр үг хэлж зөвлөмж гаргасан 43 орон байснаас Канад, Испани, Их Британи, Недерланд, Норвеги, Швед, Швейцарь Улсууд Монгол дах ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг

Page 9: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

9

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

буруушаасан юм. Эдгээр улсуудын зөвлөмжид ялгаварлан гадуурхалтыг эсрэг эрх зүйн акттай болох, мөн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох ёстой талаар багтсан юм. Одоогоор ялгаварлан гадуурхалтыг эсрэг хууль эрх зүйн акттай болох асуудал дээр ЛГБТ Төв нь манлайлан ажиллах үүрэг гүйцэтгэж байна.

Ийн бусад улс орнуудын өгсөн зөвлөмж нь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн талаар урьд өмнө нь ам нээж байгаагүй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж буй байдлыг таслан зогсоохын тулд хууль эрх зүйн актууддаа өөрчлөлт хийх шаардлага байгаа болон ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар байгаа ялгаварлан гадуурхалтын талаар нийгэмд мэдээ мэдээлэл өгөх, нийгмийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар гэгээрүүлэх шаардлага байгаа талаар тодорхой зүйл хэлэхэд хүргэсэн юм. Хэлэлцүүлгийн дараа Засгийн газрын төлөөлөгчид иргэний нийгмийн байгуулллагуудтай уулзсан уулзалтын үеэр ЛГБТ хүмүүсийн эсрэг хүний эрхийн зөрчлүүдийг арилгахын тулд Засгийн газар ЛГБТ Төвтэй хамтран ажиллахаа амласан билээ.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг хорооны шинжээчдэд ЛГБТ Төвийн явуулсан нөлөөллийн ажлын үр дүнд тухайн хорооны дүгнэлтэд ЛГБТ эрхийн асуудал мөн тод томруун багтсан юм. Дүгнэлт ажиглалтад хороо дараах зүйлийг тодотгожээ. Үүнд:

“25. Хороо нь дараах асуудалд сэтгэл эмзэглэж байна. Үүнд:

a) Ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон үндэсний хууль тогтоомж байхгүй байгаа, мөн үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг ба үзэн ядалтын үг хэлийг эрүүгийн зүйл анги болгоогүй байгаа тухай мэдээлэлд сэтгэл эмзэглэж байна. Мөн тус хороо нь эмзэг бүлэг

болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийн эсрэг нийгэмд оршсоор байгаа сөрөг хандлагаас үүдэн олон нийтийн газар болон гэр орондоо хүчирхийлэл, бэлгийн хүчинд өртөж байгаад эмзэглэж байна.”

“Тус хороо нь ЛГБТ Төвийг бүртгэсэнд, мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах мэдээллийн кампанит ажил хийх шаардлагатай хэмээн тэмдэглэснийг сайшааж байна.”

“Монгол Улс нь үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, үг хэлийг оролцуулан ялгаварлан гадуурхалттай тэмцэх бүрэн дүүрэн эрх зүйн акттай болох ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг хуулийн хариуцлагад татах арга хэмжээг Монгол Улс авах ёстой. Бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс, зарим гадаадын иргэд гэсэн эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахыг хангах ёстой. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх зарчмууд буюу Жогжакартын зарчмуудын дагуу бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн халдлагад өртсөн хүмүүсийн хэргийг цаг алдалгүй, нухацтай, шударгаар хэрэг үүсгэн шалгах механизмыг бий болгох ёстой. Түүнчлэн Монгол Улс арьс үндэс, үндэс угсаа болон бусад зүйлд үндэслэсэн бусад ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж, хүчирхийлэлд турхирдаг байгууллагуудын үйлддэг хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжтой болох ёстой.”

НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газрын мэргэжилтэн Лорон Мэйон ЛГБТ асуудлыг Олон улсын иргэний ба улс төрийн эрхийн пактын Монгол Улс дах хэрэгжилтийг 2011 оны 3-р сард дүгнэх асуудлуудын тоонд багтаасныг саяхан ЛГБТ Төвд мэдээлсэн юм.

5. Сургалт, семинарууд

ЛГБТ Төв нь цагдаагийн ажилтнуудад зориулж хүний эрхийн сургалтыг хоёр удаа зохион байгууллаа. Эхний сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч

2010 оны 11-р сард Улаанбаатар хотын дүүрэг дүүргийн 18 цагдаагийн ажилтнуудад хийсэн бол удаах сургалтыг Төмөр замын цагдаагийн хэлтсийн ахмад Баасанхоролын хүсэлтээр нийт 50 гаруй цагдаагийн ажилтнуудад 2011 оны 1-р сард хийсэн юм. Урьд өмнө цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад

Page 10: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

10

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

хавчигдан гадуурхагддаг байсан Монголын ЛГБТ олон нийтийн хувьд эдгээр хүний эрхийн сургалтууд нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон.

Сургалтын үеэр оролцогч цагдаагийн ажилтнуудад “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэмжид олон улсын хүний эрх, эрх зүйг хэрэглэх Жогжакартын зарчмууд” болон “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэмжийн тухай хэрхэн бичих вэ? Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан гарын авлага”-ыг тараасан юм. Сургалтанд оролцсон цагдаагийн ажилтнууд сургалтыг маш сайн хүлээж авч, идэвхтэй оролцсон бөгөөд улс орон даяар цаашид иймэрхүү сургалт явуулахыг хүсээд ЛГБТ хүмүүсийг хамгаалахад хүчин чармайж ажиллахаа амласан. Сургалтын гол үр дүн нь Төмөр замын цагдаагийн хэлтсийн орлогч дарга

цаашид үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогч болсон ЛГБТ хүмүүст уг хэлтэс дээр хэргийн анхан шатны бүртгэлийг хийх механизмыг бүрдүүлж өгсөн явдал юм. Гэмт халдлага аль дүүрэгт харъяалагадхыг үл харгалзан дурын цагдаагийн хэлтэст хэргийн талаар анхан шатны мэдүүлэг өгөх боломжтой байдаг тул үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогч болсон ЛГБТ хүмүүс аль ч дүүргийн иргэн байсан тухайн хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст мэдүүлээд, дараагаар хэргийг харъяалах дүүргийн цагдаагийн хэлтэст хүргүүлэх механизм бүрдсэн гэсэн үг.

Одоогийн байдлаар ЛГБТ Төв нь цаашдаа улс даяар цагдаагийн ажилтнуудад хийгдэх ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг өргөжүүлэн боловсруулж байна.

6. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж

Өнөөдөр Монгол Улс дах ЛГБТ хүмүүсийн эрх зөрчигдөж, эсвэл үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогч болоход хуулийн хамгаалалт эдлэж чаддаггүй ба эрхээ сэргээлгэх ямар ч механизм байхгүй утгаараа эрх зүйн хувьд орхигдсон хүмүүс юм. “Лесбиян”, “гей”, “бисексуал” болон “трансжендэр” хэмээх үг нь ямарваа хууль тогтоомж хийгээд 1992 оны Монгол Улсын Үндсэн

Хуульд ч дурьдагдаагүй байдаг. ЛГБТ Төв нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг хамгаалагдсан үндэслэл буюу үл ялгаварлах үндэслэл болгон оруулсан ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн төслийг санаачилж, батлуулах ажил дээр манлайлан ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад

Page 11: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

11

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдсэн, бүрэн хууль тогтоомж байхгүй.

Санаачилж буй хууль тогтоомж нь бүх хүний тэгш эрхийн зарчимд тулгуурлах бөгөөд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж хамгаалал, нийгмийн эрх ашиг, боловсрол, эрүүл мэнд, орон байр болон бараа үйлчилгээний хүртээмж зэрэг салбарт ялгаварлан гадуурхалтыг хориглох болно. Хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенцын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхтэй нягт уялдах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т заасан ялгаварлан гадуурхалтын эсрэг зарчмыг улам өргөжүүлнэ. Уг заалтад “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байдаг.

2010 оны 9-р сард ЛГБТ Төв нь ийм хууль тогтоомжтой байх хэрэгцээ шаардлага, оруулбал зохих чиглэл, асуудал, мөн сэдэвчилсэн ажлын бүлгүүдийг бий болгох, хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллах талаар хэлэлцэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран анхны хурлыг зохион байгуулсан. 2010 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн түгээмэл тогтмол хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Засгийн газар дээрх хууль тогтоомж боловсруулан батлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжтой болохын төлөө шамдан ажиллах хөшүүрэг болсон. Энэ нь иргэний нийгэм, Засгийн газар, шүүх, эрх зүйн салбар болон эрдэм шинжилгээний төлөөллийг хамарсан үргэлжилсэн үйл явц бүхий санаачлага юм.

7. ЛГБТ олон нийтэд хүрч очиж ажиллах, тэдэнд үйлчилгээ

үзүүлэх нь

ЛГБТ Төв нь Монгол дах ЛГБТ олон нийтэд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Үүний нэг хэлбэр нь ЛГБТ Төвийн цахим хуудсан дээр тавигддаг ЛГБТ олон нийтийн радио нэвтрүүлэг буюу подкастыг тогтмол цацдаг явдал юм (http://www.lgbtcentre.mn/en/lgbt-radio.html).

Подкастууд (дороос сонсоно уу) нь Монголын ЛГБТ олон нийтийн өмнө тулгарч буй асуудлуудын талаар олон нийтийнхээ гишүүдтэй, мөн олон нийтийг ойлгон дэмждэг бусад хүмүүстэй хийсэн ярилцлагууд байдаг. Эдгээр подкастуудаар Монгол дах ЛГБТ олон нийт анх удаагаа дуу хоолойгоо ил тодоор өргөх боломж бололцоотой болсон юм. Подкастын сонсогчдын тоо

нэлээд өргөн хүрээтэй ба ЛГБТ Төвийн вэбсайтын хамгийн их уншигч, сонсогчтой хэсэг нь болж чадсан.

2010 оны 11-р сард ЛГБТ Төв нь 17 оролцогчтойгоор ЛГБТ хүмүүсийн бие хамгаалах хичээлийг анх удаа зохион байгуулсан. Энэ хичээлийн зорилго нь ЛГБТ олон нийтийг биеэ хамгаалах, аюулгүй байдлаа хангах анхан шатны аргад суралцуулах байв. Энэ санаачлагыг цаашид үргэлжлүүлэх бөгөөд 2011 онд олон бие хамгаалах сургалтуудыг зохион байгуулах болно.

ЛГБТ Төв нь ЛГБТ олон нийтийн хэрэглээнд зориулж ЛГБТ сэдэвтэй ном зохиол, кино болон бусад хэвлэн нийтлэл бүхий номын санг бий болгоод байна. Одоогийн байдлаар ЛГБТ олон нийт уншиж, үзэхэд зориулж 50-

“Хэдийгээр найз нөхдийнхөө дунд ороод явж байсан ч гэсэн тэд ЛГБТ

хүмүүсийн тухай ярихдаа энэ бол “гаж юмаа”, “солиотой амьтад”, “гаж

донтонгууд” гэж ярьж байхад миний хувьд амаа хамхиад өнгөрөхөөс өөр

аргагүй байдаг.” – Улаанбаатар хотод амьдардаг гей залуу

Page 12: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

12

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

LGBT Radio - Dreams and Aspirations.mp3

иас илүү ном зохиол, нийтлэл, сэтгүүл, 200 илүү ЛГБТ сэдэв бүхий кинотой. 2010 оны эхний хагаст ЛГБТ Төв нь хагас бүтэн сайнд өдрийн цагаар кино өдөрлөг гурван удаа зохион байгуулсан бөгөөд киноны сонголтыг онлайн санал хураалтаар хийж байлаа.

8. Баримтат кино

3-р сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Монголын эмэгтэйчүүдийн ТББ-уудын үндэсний сүлжээ МОНФЕМНЕТ-ийн зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганд зориулж 2010 оны 2-р сард ЛГБТ Төв нь Монгол дах ЛГБТ олон нийтийн өмнө тулгамддаг хүний эрхийн асуудлуудыг харуулсан 19 минутын баримтат киног бүтээсэн юм. Энэ баримтат киног (дороос үзнэ үү) бүтээхэд Австралийн Хөгжлийн төлөө залуу элчин, сайн дурын ажилтан Амелия Воноос мэргэжлийн туслалцаа авсан бөгөөд Монголын анхны ЛГБТ баримтат кино юм. Баримтат киног чуулганд оролцогчид таашаан хүлээж авсан ба 2010 оны турш хэд хэдэн удаа үндэсний телевизүүдээр цацагдсан. Баримтат кино олон нийтийн мэдээллийн хэрэгслээр

цацагдсанаас үүдэн кинонд оролцсон трансжендэр эмэгтэйн амь насанд аюул учрахуйц нөхцөл байдал үүссэн билээ. Кинонд дурьдагдсан нэр бүхий хэт үндсэрхэг үзэлт бүлгийн гишүүд тухайн трансжендэр эмэгтэй тэднийг өөрийн амссан халдлагад буруутай хэмээн илчилсний төлөө түүний амь насанд халдана хэмээн заналхийлснээр ЛГБТ Төв нь түүнийг, 2009 оны хэт үндсэрхэг үзэлтнүүдийн халдлагад өртөж, ноцтой хүчирхийллийн хохирогч болсон мөн баримтат кинонд дурьдагдсан өөр нэгэн трансжендэр охины хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалалтын байранд байрлуулж улмаар Монгол Улсаас дүрвүүлэх ажлыг зохион байгуулсан юм.

9. Трансжендэр эрхийн төлөөх үйл ажиллагаа

ЛГБТ Төв нь одоогийн байдлаар Монгол Улс дах трансжендэр хүмүүсийн эрхийн төлөө ажилладаг цорын ганц байгууллага юм. 2010 оны 10-р сард ЛГБТ Төв нь “Транс байдлыг патологжуулахыг зогсооё” уриатай дэлхий нийтийн аяны ажилд нэгдэн орж, аяны ажлын хүрээнд трансжендэр хүмүүс болон бусад ЛГБТ олон нийтийн гишүүдийг оролцуулан нэг өдрийн сургалт, хэлэлцүүлэг явууллаа. Сургалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь Улаанбаатар дах трансжендэр олон нийтийн

хэрэгцээг үнэлэх, трансжендэр олон нийтийн эрхийг хамгаалахын төлөө цаашид ЛГБТ Төвийн цаашид авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, улмаар зарим трансжендэр (ялангуяа ЭБЭ буюу эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн төлөө ажилладаг ТББ-уудаас бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл авдаг эрэгтэйгээс эмэгтэй трансжендэр) хүмүүсийн төлөө ажиллаж байгаа ТББ-уудын чадавхыг бэхжүүлэх явдал байв. Энэ

Page 13: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

13

сургалт нь эрхийнхээ төлөө ямар нэгэн хэлбэрээр нэгдээгүй байгаа трансжендэр олон нийтийг нэгтгэх зорилготойгоор хийгдсэн Монголын түүхэн дэх анхны үйл явдал байсан юм. Хорь гаруй хүмүүс энэ сургалтанд

оролцсон бөгөөд сургалтын төгсгөлд тэд камер ашиглан өөрсдийн хүйсийн баримжаагаа илэрхийлэн бататгасан “Миний хүйс бол миний хэрэг” нэртэй мультимедиа акцыг хийсэн.

10. Түншлэл

Бусад байгууллагуудтай түншийн харилцаа тогтоож, хамтарч ажиллах нь ЛГБТ Төвийн үйл ажиллагааны цөм мөн ба Монгол Улсад ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хууль ёсоор хүлээн зөвшөөрүүлэхэд тулгуур болно гэж үздэг. Тиймээс ЛГБТ Төв нь жендэрийн эрх тэгш байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө болон ардчилсан үзэл санааг дэмжигч Монголын эмэгтэйчүүдийн ТББ-уудын үндэсний сүлжээ МОНФЕМНЕТ-ийн гишүүн болсон билээ.

Мөн ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хамгаалах тал дээр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний коммисстой (ХЭҮК) хамтран ажиллаж байна. Урьд өмнө нь ХЭҮК ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудлыг тэр бүр нааштай хүлээж авдаггүй байсан ч одоогийн удирдлага, коммиссын гишүүд ЛГБТ эрхийг хүлээн зөвшөөрөн, хөхиүлэн дэмжих болсон нь ЛГБТ олон нийтийн хувьд маш чухал, дэвшилтэт алхам болсон. ЛГБТ Төв нь ХЭҮК-той хамтран 2010 оны 11-р сард цагдаагийн ажилтнуудад зориулж анхны ЛГБТ хүний эрхийн сургалтыг зохион байгуулсан (Сургалт, семинарууд хэсгийг уншина уу) нь албан ёсны сургалтын төлөвлөгөөг цаашид боловсронгуй болгосноор 2011 оноос эхлэн орон даяар хууль сахиулах байгууллагуудад сургалт явуулах эхлэлийг тавьлаа.Түүнчлэн ХЭҮК нь НҮБ-ын механизмуудыг үр дүнтэй ашиглах талаар иргэний нийгмийн байгууллагуудад сургалт явуулах хөтөлбөр боловсруулах дээр хамтарч ажиллах хүсэлтийг ЛГБТ Төвд тавиад байна.

ЛГБТ Төв нь Transrespect versus Transphobia Worldwide project буюу Транс байдлыг үзэн ядахын эсрэг транс байдлыг хүндэтгэх дэлхий нийтийн төслийн түншлэгч байгууллага болсон бөгөөд Монгол Улсад трансжендэр хүмүүсийн хүний эрхийн асуудлаар ажиллаж буй цорын ганц байгууллага юм.

Дээр дурьдсанчлан ЛГБТ Төв нь Бүх нийтийн боловсролын төлөө санаачлага буюу бүх нийтэд чанартай боловсрол олгохын тулд 2010 оны дунд үүсгэн байгуулагдсан Монголын Боловсролын үндэсний эвслийн үндсэн бүлгийн гишүүн юм. Энэ эвсэл нь хүчирхэг, бүхнийг хамарсан, нээлттэй ил тод, ардчилсан бөгөөд чухал нөлөөллийн үүрэг гүйцэтгэх чадвартай үндэсний хэмжээний эвслийг бий болгохын төлөө ажиллахын хажуугаар үйл ажиллагаандаа засгийн газар, хандивлагчид болон бусад иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулж байна. Энэхүү эвслээр дамжуулан ЛГБТ Төв нь жендэрийн тэгш байдал, ардчилал ба хүний эрхийн боловсрол, ЛГБТ оюутан сурагчдад аюулгүй сургуулийн орчинг бүрдүүлэхийг хөхиүлэн дэмжиж байна.

ЛГБТ Төв нь хөдөө орон нутагт амьдарч буй ЛГБТ өсвөр насныхныг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангахын тулд АНУ-ын Энх тайвны корпустай хамтран ажиллаж байна.

11. Судалгаа, баримтжуулалт ЛГБТ Төв нь 2010 оны 12-р сард Нүхтэд болсон Энх тайвны корпусын Түншлэлийн өдөрлөгийн үеэр

Page 14: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

14

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

ЛГБТ Төв нь ЛГБТ олон нийтийн эсрэг гарч буй хүний эрхийн зөрчлүүдийг баримтжуулах ажлыг үргэлжлүүлсээр байна. 2010 оны 8-р сараас хойш Европ дах трансжендэр хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчдийн хүсэлтээр, ЛГБТ Төв нь Европын холбооны ЛГБТ хүний эрхийн байдлыг баримтжуулах удирдамжийг ашиглан ЛГБТ олон нийтийн гишүүдтэй ярилцлага хийж хүний

эрхийн зөрчлүүдийг баримтжуулан улмаар ЛГБТ хүний эрхийн илтгэл болгон нэгтгэж Европын холбоонд илгээх ажлыг эхлүүлсэн. Хүний эрхийн зөрчлийн баримтжуулалт нь үргэлжлэх шинж чанартай санаачлага юм. 2010 оны 12-р сард ЛГБТ Төв нь 70 жил гаруй үргэлжилсэн социализмын үед амьдралаа өнгөрүүлсэн ЛГБТ хүмүүсийн амьдралд судалгаа хийх төслийг санаачилсан. Энэ нь тухайн үеийн явцуу хүрээ бүхий үзэл суртлын хувьд нийгэм соёлын тогтолцоонд хавчигдмал байдалд амьдарч байсан ЛГБТ хүмүүсийг “социалист нийгмээс гажсан, ёс суртахуунгүй үзэгдэл” хэмээн тооцдог байсан ба тэр нь ЛГБТ хүмүүсийг айдас, хавчлага, нууцлалын дунд амьдрахаас өөр аргагүйд хүргэсэн байсан үе юм. Энэ санаачлага нь үргэлжлэх үргэлжлэх шинж чанартай бөгөөд эцсийн зорилго нь социализмын үед амьдарч байсан ЛГБТ хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан чанарын судалгаанд үндэслэсэн эрдэм шинжилгээний ном хэвлүүлэх явдал юм.

12. Хэвлэл мэдээлэл

Ерөнхийдөө Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЛГБТ хүмүүс болон ЛГБТ хүмүүсийн асуудлыг буруу ойлгон үл ойшоох, эсвэл энэ талаар гуйвуулсан буруу мэдээлэл цацах явдал байнга гаргадаг нь ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хавчлага мөрдлөгийг гааруулдаг. Хэвлэл мэдээлэл нь ихэнхдээ гутаан доромжилсон, өдөөн хатгасан, хүчирхийлэлд турхирсан үг хэллэг хэрэглэж, ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа болон трансжендэр хүмүүсийг үзэн ядсан агуулга бүхий, сенсац хөөсөн мэдээлэл цацдагын уршгаар нийгэм дэх ЛГБТ олон нийтийн эсрэг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт хэвээр байгаа хэмээн хэлж болно. Нийгэм бүхэлдээ хүлээн авч ойлгодоггүй ЛГБТ хүмүүс болон ЛГБТ олон нийтийн өмнө тулгарч буй асуудлуудын талаар илүү зөв ойлголттой болж, зүй ёсны үг хэллэг хэрэглэдэг болох талаар ЛГБТ Төв нь хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтран ажиллаж байна.

2010 оны турш ЛГБТ Төвийн ажилтнууд үндэсний ба олон улсын түвшинд сонин сэтгүүл, радио телевиз гэх мэт бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч, хэд хэдэн телевизийн ток шоунд оролцлоо. Үүнд:

ХЭЭХ: “ЛГБТ хүмүүсийн эрх Монголд тулах цэгээ оллоо” - http://awid.org/eng/Issues-and-Analysis/Library/LGBT-Rights-Gain-a-Foothold-in-Mongolia

Fridae: “Монголын ЛГБТ хүмүүс үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, ялгаварлан гадуурхалтад өртөж байна” - http://www.fridae.com/newsfeatures/2010/07/08/10121.mongolias-lgbts-face-hate-crimes-and-discrimination?n=sec

Eurasia: “Монгол Улс: ЛГБТ эрхийн төлөө тэмцэгчид хонгилын үзүүрт харагдаж буй ижил хүйсийн эрхийн ололт амжилтад баяртай байна” - http://www.eurasianet.org/node/62573

BBC: “Дургүйцэл бухимдал дүүрэн Монголын үндсэрхэг үзэлтний бүлгүүд” - http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-11141472

The Guardian: “Монголын нео-нацистууд: Хятадын эсрэг үзэл үндсэрхэг үзлийг дэвэргэж байна” - http://www.guardian.co.uk/world/2010/aug/02/mongolia-far-right

“ …хэрвээ хэн нэгнийг ЛГБТ хэмээн

мэдвэл тэднийг хорьж, засан

хүмүүжүүлж, эсвэл сэтгэцийн өвчнийг

эмчлэх институцэд хүчээр хорин

нийгмээс гадуурхан хавчаад, хүний

эрхийг нь бүх байдлаар зөрчдөг

байсан.” – Эмэгтэйчүүдийн эсрэг бүх

төрлийн ялгаварлан гадуурхалтыг

арилгах конвенцын хороонд илгээсэн

сүүдэр илтгэл, 2008 он

Page 15: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

15

“Гоодаль” сэтгүүл, 2010 оны 8, 9-р сар - "Цэнхэр тэнгэрийн цаана", 134-135-р хуудсууд

“Өнөөдөр” сонин, 2010 оны 11-р сарын 17, Лхагва гариг, No. 267 (4130) - "Ялгаварлан гадуурхалтын эсрэг аяны ажил эхэллээ", C1 хуудас

2010 оны 11-р сар, http://shuud.mn/print.php?type=1&news_id=10848 - "Ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаална"

2010 оны 11-р сар, http://shuud.mn/print.php?type=1&news_id=10855 - "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9-р хуралдаанд ажиглагчаар оролцсон төлөөлөгчдийн уулзалт болно"

2010 оны 11-р сар, http://news.guren.mn/content/11999.shtml - "Лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхахаа зогсоо"

2010 оны 11-р сарын 14 - MNB (Монголын үндэсний олон нийтийн телевиз), UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Түгээмэл тогтмол хэлэлцүүлгийн талаар

2010 оны 11-р сарын 16, http://news.gogo.mn/news/print/79160 - "Бэлгийн цөөнхий эсрэг ялгаварлан гадуурхалтаа зогсоохыг уриаллаа"

2010 оны 11-р сарын 18 - NTV, "Нандиагийн ток шоу"

2010 оны 11-р сар, http://222.news.mn/print/content/39797.shtml - "Гей хүмүүсийн эрх зөрчигдөж байна";

2010 оны 11-р сарын 27: UBS, Хүний эрх, ХДХВ/ДОХ-ын талаарх хэлэлцүүлэг

Өдрийн шуудан сонин, 2010 оны 12-р сарын 6, Даваа гариг, No. 280 (358) - "Ц. Отгонбаатар: Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай ", 11-р хуудас

2010 оны 12-р сарын 7, http://shudarga.mn/?dazo=news&newsid=5557&catid=11 - "Ц. Отгонбаатар: Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай"

TV Zone сэтгүүл, 2010 оны 12-р сарын 6-12, No. 134 /10/ - "Ардчилсан, хүнлэг нийгэм л юм бол ялгаварлан гадуурхалтын эсрэг хуульгүй байж болохгүй", 23-р хуудас

Үндэсний тойм сэтгүүл, 12-р сарын 13-19. No. 46 – Шилдэг ишлэл, 11-р хуудас

2011 оны 1-р сарын 14 - TV9, Үдшийн шивнээ, ток шоу

2011 оны 1-р сарын 21, 22 – BTV, Үдшийн хөтөлбөр, ток шоу

Page 16: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

16

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

Үр дүн

ЛГБТ Төвийн ажилтнууд ЛГБТ хүний эрхийн асуудлуудаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй шууд тулж ажиллаж эхэлснээс хойш ЛГБТ хүмүүсийн тухай, ЛГБТ олон нийтэд тулгарч буй асуудлын талаарх мэдээллийн чанар мэдэгдэхүйц

сайжирсан гэж ЛГБТ Төв үзэж байна. Шар хэвлэлийг эс тооцвол ЛГБТ сэдэвтэй мэдээллүүд илүү мэдрэмжтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болж байна. Энэ нь Монгол дах ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгмийн хандлага, орчныг өөрчлөх тулгын гурван чулууны нэн чухал нь мөн билээ.

13. 2010 онд болсон бусад түүхэн үйл явдал

2010 оны 3-р сард ЛГБТ Төвийн Нөлөөлийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар Индонези улсын Сурабая хотноо болсон Олон улсын лесбиян гей холбооны Азийн 4-р бага хуралд оролцсон.

2010 оны 7-р сард ЛГБТ Төв нь хүний эрхийн асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Штайнбергтэй уулзаж ярилцах таван ТББ-ын нэгээр сонгогдон уулзсан.

ЛГБТ Төвийн Нөлөөлийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Швейцарь улсын Женев хотноо зохион байгуулсан 2010 оны Дэлхийн хүний эрхийн өдөрт зориулсан арга хэмжээнд Зүүн Азийн бүс ба ЛГБТ асуудлыг төлөөлөхөөр сонгогдон оролцсон.

Page 17: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

17

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

2010 оны 11-р сард ЛГБТ Төвийн Нөлөөлийн хөтөлбөрийн менежер Ц. Отгонбаатар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний зөвлөлд гишүүнээр нэр дэвшсэн.

14. Шагналууд

2010 оны 12-р сард ЛГБТ Төв нь Монгол дах ЛГБТ хүний эрхийг сайжруулах талаар хүчин зүтгэсний төлөө үндэсний болон олон улсын хэмжээний шагналуудыг хүртсэн юм. Үндэсний хэмжээнд ЛГБТ Төв нь Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны 2010 оны “Оюун сэтгэлгээний шагнал” гардуулах ёслолоос “Шилдэг хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллага шагналыг авсан.

Олон улсын хэмжээнд ЛГБТ Төв нь Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны 2011 оны Фелипа де Сузагийн нэрэмжит дэлхийн нэр хүндтэй хүний эрхийн шагналыг хүртсэн. Энэ шагналыг ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалттай тэмцэхэд зориг зүрх, мятрашгүй зүтгэлтэйгээр ажилласан байгууллага, хувь хүмүүст олгодог юм.

Page 18: 2010 оны жилийн тайлан (хэвлэх хувилбар)

ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2010

18

Монголын а

нхны Л

ГБТ х

үний э

рхийн б

айгууллага

i “Монголын цөөнхийн тайлан 2010”-ыг дараах хаягаар үзнэ үү <http://lib.ohchr.org/HRBodies/UPR/Documents/session9/MN/LGBTC_LGBTCenter_JS.pdf>. ii “Монголын ЛГБТ Төвийн тайлан 2010”-ыг дараах хаягаар үзнэ үү <http://lib.ohchr.org/HRBodies/UPR/Documents/session9/MN/SRI_SexualRightsInitiative_JS.pdf>. iii “Монголын Засгийн газрын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд явуулсан Үндэстний тайлан”-г дараах хаягаар үзнэ үү <http://lib.ohchr.org/HRBodies/UPR/Documents/session9/MN/A_HRC_WG.6_9_MNG_1_Mongolia-eng.pdf> iv Олон улсын гей лесбиян хүний эрхийн хороо “НҮБ-ын мэдээ: Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах хорооны 42 дах раундын үеэрх ЛГБТ асуудал”, <http://www.iglhrc.org/cgi-bin/low/article/takeaction/resourcecenter/918.html>. v Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг хороонд ЛГБТ Төвөөс өгсөн тайланг дараах хаягаар үзнэ үү. <http://www2.ohchr.org/english/bodies/cat/docs/ngos/LGBT_Mongolia45.pdf> vi Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны блогийг дараах хаягаар уншина уу. <http://iglhrc.wordpress.com>.

“Би цэцэг навчнаас төрчихөөгүй. Шүүдрийн дуслаас уначихаагүй. Би та

нартай адилхан эхийн хэвлийгээс төрсөн. Ямарваа нэгэн байдлаар би харь

гаригаас ирээгүй. Би харийн хүн биш. Энэ дэлхийн дээр амьдарч байгаа

жирийн л нэг хүн. Та нараас надад ялгагдаад байх юм байхгүй. Би та нартай

л адилхан хүн.” – Улаанбаатар хотод амьдардаг гей залуу