27 since 1994 - · pdf fileҮл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг...

8
¹ 27 (940) 2017 îíû XII сар. ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН 7 ХОНОГ ТУТМЫН АНХНЫ СОНИН 2017 - ÕÓÄÀËÄÀÀà ժÍêÂ×ËªÕ ÆÈË www.mongolchamber.mn BUSINESS TIMES SINCE 1994 27 М ҮХАҮТ-аас уламжлал болгон зохион байгуулдаг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “В2В” уулзалт энэ сарын 14-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтыг Азийн сантай хамтран зохион байгуулж энэ жилийн хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу болох “Шарк танк” нэвтрүүлгийн шаркуудтай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг уулзууллаа. МҮХАҮТ-ын дэргэд бизнесийн салбар бүрийн 29 зөвлөл ажилладаг бөгөөд үүний нэг нь болох эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл арав гаруй жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж 360 гаруй компаний захирал эмэгтэйчүүдийг нэгтгээд байна. Энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн “Шарк танк” нэвтрүүлгийн оролцогч “Хас” банкны захирал Г.Амартүвшин, “Өгөөж Чихэр боов” ХХК- ийн захирал С.Түмэнгэрэл, “Монгол базальт” ХК-ийн Л.Ариунболд нар нэвтрүүлгийн явцад хамгийн шилдэг бизнесийн санааг эмэгтэйчүүд гаргаж тэр бизнестээ чин сэтгэлээсээ хариуцлагатай, чамбай хандаж байсныг онцолж байлаа. “Өгөөж Чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл: МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хийх уулзалтын урилга аваад их баярласан. Бизнес эрхлэгч хүний нүдээр харсан ч хувь хүнийхээ зүгээс ч харсан Монголыг эмэгтэйчүүд нуруун дээрээ авч яваа нь мэдрэгддэг. Харж байхад эмэгтэйчүүд л урдах ажлаа хамгийн сайн, тууштай, яг бодитоор хийж байна. БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ УУЛЗЛАА “Монгол базальт” ХК-ийн Л.Ариунболд: МҮХАҮТ олон жил бизнес эрхлэгчдийн гэр нь, дээвэр нь болж бизнесийн төлөөллийг дэмжиж өмгөөлж хамтран зүтгэж ирсэн. Бүх салбарт эмэгтэйчүүд манлайлж илүү ажил хэрэгч болж байна. Эмэгтэй хүмүүс бизнес хийхийн хажуугаар гэр орноо ар амьдралаа бас авч явж байгаа гэж бодохоор ямар ачаа үүрч байгаа нь ойлгомжтой. “Хас” банкны захирал Г.Амартүвшин: “Шарк танк” нэвтрүүлгийн үеэр оруулсан хөрөнгө оруулалт болон бизнесийн бусад хөрөнгө оруулалтаа харж байхад эмэгтэй хүмүүс эхлэж байгаа бизнесээ хамгийн сайн бодож төлөвлөсөн, хөрөнгө санхүүгээ оруулсан мөн цаашид юу ч болсон энэ бизнесээ хийнэ, авч явна гэсэн итгэл, сэтгэлийн тэнхээтэй байгаа нь харагдаж байсан. Санхүүжилт авлаа гэхэд хөрөнгө оруулагчийн итгэлийг даана гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж чадаж байсан. Тухайлбал, “Мөөжиг” мөөгний бизнесийг эхлүүлсэн С.Мөнхжаргал гэдэг эмэгтэйг та нар үзсэн байх. Ер нь манай эмэгтэйчүүд өндөр боловсролтой, хөдөлмөрч байгаа учраас бизнест хурдан амжилт олж байна. Шаркуудын хэлснээр, тус нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт авч чадаагүй ч нэвтрүүлэг гарсны дараа бизнесээ амжилттай борлуулж чадсан, хөрөнгө оруулалт татаж чадсан олон жишээ байгаа юм байна. Тиймээс уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд ч бас боломж байгаа гэдгийг хэлж байлаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэрхэн хөрөнгө оруулагчийн сонирхолыг татах, санхүүжилтийн уян хатан эх үүсвэр олох боломж, бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ хэрхэн даван туулах талаар шаркуудаас асуулт асууж харилцан яриа өрнүүлсэн халуун дулаан уур амьсгалтай уулзалт болж өнгөрлөө. Х.СОЛОНГО УУД ШАР М ҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг саяхан Бээжин хотноо болсон Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим (SRCIC) байгууллагын Гүйцэтгэх захирлуудын 7-р хуралд оролцоод ирсэн юм. Уг арга хэмжээний үеэр яригдсан асуудал, гаргасан шийдвэрүүдийн талаар тодрууллаа. - Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим хэзээ байгуулагдсан, юу хийдэг М.ОЮУНЧИМЭГ: ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГАРЦ НЭЭГДЭНЭ Э.АДЪЯАСҮРЭН байгууллага вэ? Олон Улсын Худалдааны Танхимаас юугаараа ялгаатай үйл ажиллагаа явуулдаг юм бол? - Торгоны замын Олон улсын Худалдааны Танхим (SRCIC) нь 2 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан, дэлхийн худалдааны түүхэн замналыг шингээсэн торгоны замын дагуух улс орнуудын эдийн засаг-худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгууллага юм. Төгсгөл нь 2-р нүүрт ... МҮХАҮТ-ын дэргэд бизнесийн салбар бүрийн 29 зөвлөл ажилладаг бөгөөд үүний нэг нь болох эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл арав гаруй жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж 360 гаруй компаний захирал эмэгтэйчүүдийг нэгтгээд байна...

Upload: lydien

Post on 06-Feb-2018

283 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

¹ 27 (940) 2017 îíû XII сар.

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН 7 ХОНОГ ТУТМЫН АНХНЫ СОНИН

2017 - ÕÓÄÀËÄÀÀà ժÍêÂ×ËªÕ ÆÈË

www.mongolchamber.mn

BUSINESS TIMESSIN

CE

19

94

27

МҮХАҮТ-аас уламжлал болгон зохион байгуулдаг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “В2В” уулзалт энэ сарын 14-нд болж

өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтыг Азийн сантай хамтран зохион байгуулж энэ жилийн хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу болох “Шарк танк” нэвтрүүлгийн шаркуудтай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг уулзууллаа. МҮХАҮТ-ын дэргэд бизнесийн салбар бүрийн 29 зөвлөл ажилладаг бөгөөд үүний нэг нь болох эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл арав гаруй жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж 360 гаруй компаний захирал эмэгтэйчүүдийг нэгтгээд байна. Энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн “Шарк танк” нэвтрүүлгийн оролцогч “Хас” банкны захирал Г.Амартүвшин, “Өгөөж Чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, “Монгол базальт” ХК-ийн Л.Ариунболд нар нэвтрүүлгийн явцад хамгийн шилдэг бизнесийн санааг эмэгтэйчүүд гаргаж тэр бизнестээ чин сэтгэлээсээ хариуцлагатай, чамбай хандаж байсныг онцолж байлаа. “Өгөөж Чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл: МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хийх уулзалтын урилга аваад их баярласан. Бизнес эрхлэгч хүний нүдээр харсан ч хувь хүнийхээ зүгээс ч харсан Монголыг эмэгтэйчүүд нуруун дээрээ авч яваа нь мэдрэгддэг. Харж байхад эмэгтэйчүүд л урдах ажлаа хамгийн сайн, тууштай, яг бодитоор хийж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ УУЛЗЛАА

“Монгол базальт” ХК-ийн Л.Ариунболд: МҮХАҮТ олон жил бизнес эрхлэгчдийн гэр нь,

дээвэр нь болж бизнесийн төлөөллийг дэмжиж өмгөөлж хамтран зүтгэж ирсэн. Бүх салбарт

эмэгтэйчүүд манлайлж илүү ажил хэрэгч болж байна. Эмэгтэй хүмүүс бизнес хийхийн хажуугаар гэр орноо ар амьдралаа бас авч явж байгаа гэж бодохоор ямар ачаа үүрч байгаа нь ойлгомжтой. “Хас” банкны захирал Г.Амартүвшин: “Шарк танк” нэвтрүүлгийн үеэр оруулсан хөрөнгө оруулалт болон бизнесийн бусад хөрөнгө оруулалтаа харж байхад эмэгтэй хүмүүс эхлэж байгаа бизнесээ хамгийн сайн бодож төлөвлөсөн, хөрөнгө санхүүгээ оруулсан мөн цаашид юу ч болсон энэ бизнесээ хийнэ, авч явна гэсэн итгэл, сэтгэлийн тэнхээтэй байгаа нь харагдаж байсан. Санхүүжилт авлаа гэхэд хөрөнгө оруулагчийн итгэлийг даана гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж чадаж байсан. Тухайлбал, “Мөөжиг” мөөгний бизнесийг эхлүүлсэн С.Мөнхжаргал гэдэг эмэгтэйг та нар үзсэн байх. Ер нь манай эмэгтэйчүүд өндөр боловсролтой, хөдөлмөрч байгаа учраас бизнест хурдан амжилт олж байна. Шаркуудын хэлснээр, тус нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт авч чадаагүй ч нэвтрүүлэг гарсны дараа бизнесээ амжилттай борлуулж чадсан, хөрөнгө оруулалт татаж чадсан олон жишээ байгаа юм байна. Тиймээс уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд ч бас боломж байгаа гэдгийг хэлж байлаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэрхэн хөрөнгө оруулагчийн сонирхолыг татах, санхүүжилтийн уян хатан эх үүсвэр олох боломж, бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ хэрхэн даван туулах талаар шаркуудаас асуулт асууж харилцан яриа өрнүүлсэн халуун дулаан уур амьсгалтай уулзалт болж өнгөрлөө.

Х.СОЛОНГО

УУДШАР

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг саяхан Бээжин хотноо болсон Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим (SRCIC)

байгууллагын Гүйцэтгэх захирлуудын 7-р хуралд оролцоод ирсэн юм. Уг арга хэмжээний үеэр яригдсан асуудал, гаргасан шийдвэрүүдийн талаар тодрууллаа. - Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим хэзээ байгуулагдсан, юу хийдэг

М.ОЮУНЧИМЭГ: ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЛИЗИНГИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГАРЦ НЭЭГДЭНЭ

Э.АДЪЯАСҮРЭН байгууллага вэ? Олон Улсын Худалдааны Танхимаас юугаараа ялгаатай үйл ажиллагаа явуулдаг юм бол? - Торгоны замын Олон улсын Худалдааны Танхим (SRCIC) нь 2 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан, дэлхийн худалдааны түүхэн замналыг шингээсэн торгоны замын дагуух улс орнуудын эдийн засаг-худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

Төгсгөл нь 2-р нүүрт

... МҮХАҮТ-ын дэргэд бизнесийн салбар бүрийн 29 зөвлөл ажилладаг бөгөөд үүний нэг нь болох эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл арав гаруй жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж 360 гаруй компаний захирал эмэгтэйчүүдийг нэгтгээд байна...

ҪРÁÀ ÁÈÇÍÅÑ

... Бизнес гэдэг бол хэн нэгний халаасан дахь мөнгийг ямар ч хүч хэрэглэхгүйгээр гаргуулах арга юм... { }Иэн Расселл Макьюэн “Амстердам” • Английн зохиолч

2No. 27 (940) 2017 îíû XII сар.

www.mongolchamber.mn

Õàÿã: Õàí-Óóë ä¿¿ðýã, 15-ð õîðîî, Ì.Ãàíäèãèéí ãóäàìæ, ̯ÕÀ¯Ò-ûí áàéð, 302 òîîò ºðºº

¯¿ñãýí áàéãóóëàã÷èä: ̯ÕÀ¯Ò, “Æåíêî” ÕÕÊ

Óòàñ: 11-325374 È-ìýéë: [email protected]Ôàêñ: 11-324620 Âýáñàéò: www.mongolchamber.mn

Èíäåêñ 10335

BUSINESS TIMESБИЗНЕСИЙН АНХНЫ СОНИН

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ХЭВЛЭЛ

АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАВ

Эрхëýã÷: Эðäýíýáèëýãèéí ÀДЪЯÀС¯РЭН

Сýòã¿¿ë÷èä: Дàшцýðýíãèéí БÀЯРЦЭНÃЭЛ Дàвààсóìъяàãèéí ЗОЛÆÀРÃÀЛ Õ¿ðýëáààòàðûí СОЛОНÃО Бàòààãèéí Õ¯ДЭР Дèзàéíер: Няìààãèéí БÀÒДЭЛÃЭР

МЭДЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны арваннэгдүгээр сарын үр дүнг 12 сарын 14-нд олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,24 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл: Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан байна.

Энэ сарын 13-нд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөлд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Ховд, Увс, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт эрчим хүчний түгээлтийн 72.0 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр, 28.0 хувийг Дөргөний УЦС-аас тус тус хангаж байгаа юм. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч бүрэн нөхөж чадахгүй байгаа юм. Гэсэн хэдий ч баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна. Тиймээс “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд 2.3, 2019 онд 2.4, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьлаа

Гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийг фермэрүүдийг дэмжихэд зарцуулна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай /АХБ/ хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийн гэрээнд энэ сарын 14-нд гарын үсэг зурлаа. Уг төсөл нь фермерүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжихэд чиглэжээ. Буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гэрээнд гарын үсэг зурав. Мөн Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фүкүсава, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар нар оролцлоо. “Төслийн хүрээнд фермерүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, тариалангийн улирлыг уртасгах, тарих хүнсний ногоог төрөлжүүлэх, шинэ загварын хүлэмж барих, өвлийн хүлэмжийн зохистой тоног төхөөрөмж турших, усжуулалтын систем сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлэх юм байна. Төслийн үр дүнд 45 мянган иргэн орлоготой болно” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Фернандез Ломмен ярьлаа.

Орон сууцны үнэ өсчээ

Түрүүч нь 1-р нүүрт

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрт торгоны замын дагуу байрласан улс орнуудын худалдааны танхимуудыг татан оролцуулах, тэдгээр улс орнуудын нийгэм-эдийн засгийг хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор анх 22 гишүүн оронтойгоор үүсгэн байгуулагдсан. Манай МҮХАҮТ үүсгэн байгуулагчийнх нь нэг юм. Гишүүн улсуудынхаа бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах, бүс нутаг, олон улс хооронд худалдаа бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодлогын зөвлөмж, аргачлал, дэд бүтцээр дэмжиж ажилладаг байгууллага юм. - Өнгөрсөн 2 жилийн үр дүнгээ саяын хурлаар мэдээж дүгнэж ярилцсан байх. Тодорхой хийсэн ажил, ахицаас дурдахгүй юу? - Анх 22 улсын ХАҮТ-ыг нэгтгэн байгуулж байсан бол эдүгээ дэлхийн 91 орны төлөөлөл нэгдээд байна. Энэ бол том амжилт. Түүнчлэн өнгөрөгч хугацаанд тухайлсан сэдвээр 8 удаагийн хурал семинарыг БНХАУ-д зохиосон байна. 32 оронд “Нэг бүс-нэг зам” санаачилгыг сурталчилж тухайн орондоо Хятадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарыг оролцуулсан бизнес форум, үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн 18 орны төрийн тэргүүн нартай уулзаж, “Торгоны зам” олон улсын танхимынхаа үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллах гарц, боломжуудыг ярилцсан байна. Ерөнхийдөө энэ хугацаанд 60 гаруй оронтой “Нэг бүс-нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх худалдаа, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан байна. Үндсэн 6 чиглэлд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны гарц шийдэл эрэлхийлэх платформ ажиллаж байна. Одоо Хонгконгоос гадна Бээжин, Шанхай, Тяньжин, Сианьд төлөөлөгчийн газрууд байгуулагдсан, бизнес эрхлэгчдийг гадагшаа хөрөнгө оруулах, олон улсын үзэсгэлэн худалдааг хамтарч зохион байгуулах зэрэгт дэд бүтцийн хувьд илүү ойр ажиллах боломжтой болсон гэсэн үг. - Энэ удаагийн хурлын онцлог юу байсан бэ? Ярилцаж шийдэлд хүрсэн тодорхой санал санаачилга бий юу? - Ирэх 2018 оноос Үндэстэн дамнасан санхүүгийн дэмжлэг болон лизингийн үйлчилгээ үзүүлэх санг байгуулъя гэдэг дээр энэ удаагийн хурлаар нэлээд тогтож ярилцаж, санал нэгдлээ. Ингэснээр тус сан нь гео-эдийн засгийн судалгаа хийх, үндэстэн дамнасан санхүүгийн лизингийн үйлчилгээ үзүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийг санал болгох, дэлхийн өнцөг булан бүрт буй гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн зээлийн ил тод байдлыг хангах мэдээллийн бааз бий болгох гэх мэт чиглэлээр ажиллана. БНХАУ тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд тодорхой хэмжээний санхүүжилтыг зарцуулж, энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Тиймээс энэ санг санаачилж бусад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан. Мөн Торгоны зам ОУХТ-аас Худалдаа, соёл, аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эхлүүлж, гишүүн орнуудаа идэвхтэй оролцох, өөрсдийн улс оронд салбарлуулах асуудлыг дэвшүүлсэн. - МҮХАҮТ энэхүү SRCIC байгууллагад нэлээн өндөр байр суурь эзэлдэг юм байна. Мөн Та энэ удаагийн уулзалтын салбар хуралдааныг чиглүүлсэн гэсэн. Энэ талаараа ярина уу? - Гүйцэтгэх захирлуудын 7-р хурлын хүрээнд гурван бүрэлдэхүүн хэсгээр хэлэлцүүлэг явагдсаны Бизнесийг дэмждэг гол байгууллага болох танхимуудын “Нэг бүс-нэг зам” олон улсын

М.ОЮУНЧИМЭГ: ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

ГАРЦ НЭЭГДЭНЭ

хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдол” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр миний бие ажилласан. Танхимууд “Нэг бүс-нэг зам” санаачилгын дор хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ, бусад улс оронтой хамтын ажиллагаагаа яаж эрчимжүүлэх вэ гэдэг дээр төвлөрч ярилцсан. Арабын Нэгдсэн Эмирт Улс, Румын, Итали, Польш, Хятад, Португали зэрэг 6 орны танхим, бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож мэдээллээ солилцож, худалдаа хөрөнгө оруулалтын гэрээнүүд дээр тулгуурлан бизнес явуулах, иннонвацийг хөхиүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах, сайн туршлагуудаа хуваалцах чиглэлээр санал санаачилга, яриа хэлэлцээ өрнүүллээ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд тус байгууллагын зөвлөмжийг яаж хэрэгжүүлэх вэ, тээвэр ложистикийн асуудлыг хэрхэн хөнгөвчлөх вэ, бүх мэдээлэл, үзэсгэлэн, арга хэмжээгээ онлайнаар явуулах и-платформыг яаж хөгжүүлэх гэх мэт бодитой асуудлуудыг ярилцлаа. SRCIC нь НҮБ-д ажиглагч гишүүний статустай байгууллага. Үүндээ тулгуурлаад НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах, Глобал-компактыг хэрэгжүүлэх, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай соёл, аж үйлдвэр, бизнес, байгаль хамгааллын чиглэлээр ажиллах гарцуудыг хэлэлцсэн. - Тяньжин дахь ХАҮТ-тай Санамж бичиг байгуулсан гэсэн. Санамж бичгийн хүрээнд юу хийх вэ? - Дээрх хуралд оролцох явцдаа Олон улсын худалдааг дэмжих хүрээний Тяньжин дахь салбарын удирдлагатай уулзаж, Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тяньжин бол манай улсын эдийн засаг, бизнесийн салбарт голлох байр суурь эзэлдэг, далайд гарах үүд хаалга болдог чухал боомтуудын нэг. Тяньжины ХАҮТ нь тус боомт дахь худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцдаг төдийгүй хамтын ажиллагаатай орнуудын бизнес эрхлэгчдийг дэмжих, үзэсгэлэн худалдаа, хамтарсан бизнесийн үйл ажиллагаануудыг зохиодог. Ирэх 2018 оны 4 дүгээр сард Хүнсний олон улсын экспо зохиох гэж байгаа. Үүнд оролцох монгол бизнес эрхлэгчдийг боломжтой бүх хэлбэрээр дэмжих, худалдаа, тээвэр ложистикийн асуудлыг хамтарч шийдэхэд энэхүү Санамж бичиг маань чиглэж байгаа юм. Мөн Монголд хөрөнгө оруулалт татахын тулд бизнес форум зохион байгуулах, Монголын бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулах, харилцан бизнесүүдийг сурталчлах, холбох гээд тодорхой хэдэн чиглэлүүдийг тусгасан байгаа.

... Надад мөнгө хангалтгүй байх үед би түүнийг олох гэж ажиллахаасаа илүү суугаад боддог. Санаа гэдэг дэлхий дээрх хамгийн үнэтэй бараа юм...{ }

Стив Жобс • Apple Inc.

www.mongolchamber.mn

ÁÈÇÍÅÑ КÀФÅ 3No. 27 (940) 2017 îíû XII сар.

Монгол Улсад энтрепренершип, инноваци, нанотехнологийн асуудлыг их сургуулийн орчинд шинжлэх ухааны үндэстэй тавьж,

зоригтой шинэчлэлүүдийг өөрийн биеэр манлайлан эхлүүлж, өрнүүлэн хөгжүүлж яваа “Шинэ монгол” Технологийн Дээд Сургуулийн захирал Ч.Ганзоригийг дугаарынхаа зочноор урилаа. - Инноваци, энтрепренершипийн тогтол-цоог хөгжүүлэх нь Монголын нийгэм, эдийн засагт яг ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгээс яриагаа эхлэх үү? - Би урьд нь МУИС-д багш, проффессор, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал хийж байсан. Химич, нано технологи чиглэлээр, инженерийн чиглэлээр сургалт судалгаа хүний нөөц бэлтгэх тал дээр 1988 оноос ажилласан туршлагатай. Токиогийн инженер технологийн чиглэлийн хамгийн эртний, хамгийн алдартай сургуульд 10-аад жил судалгаа хийж инженерчлэлийн техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 10-аад жил Монгол Улсад инновацийн тогтолцоог бүрдүүлэх, гарааны бизнесүүдийг бий болгох, олон нийтэд инноваци, энтрепренершипын боловсролыг, соёлын тогтолцоог бий болгох, Монголын нийгэм эдийн засагт инноваци старт-апуудад суурилсан эдийн засгийн чиглэлийн бодлого ойлголт ялангуяа инновацийн тухай хуулийн үзэл баримтлалын хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Бизнес гардан хийдэггүй, гэхдээ Их сургуульд суурилсан бизнес дэлхийн эдийн засгийн гол модель болж байна. Монгол Улс ч хөл нийлж буй давуу тал бий. Ялангуяа залуучууд маш хүчтэй түрэн орж ирж байна. - МУИС-д удирдах албан тушаал хашиж явсан та яаж яваад “Шинэ Монгол” сургуультай холбогдсон юм бэ? - Энтрепренер их сургуулийн загварыг судалж боловсруулж явахдаа загвар, дүрэм журам, стратеги бодлогоос гадна энэхүү реформыг Монголдоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд боловсролын институцийн бүтэц ба чадварлаг, мэргэжлийн боловсон хүчин маш чухал гэдгийг ойлгосон. Монголын их, дээд сургуулиудын хөгжлийг 3 шатанд хувааж болно. Эхнийх нь улсын төсвөөс бүрэн санхүүждэг, хуучин Зөвлөлтийн тогтолцооны загвар, удаах нь ардчиллын үеийн буюу оюутны төлбөр дээр суурилсан үлбэгэр маягийн тогтолцоо. Сүүлийнх нь 1990-2010 он хүртэл үргэлжилсэн. Харин 2011 оноос эхлэн судалгаа ба энтрепренер хосолсон загвар рүү тэмүүлж байна гэж хэлж болно. Тэр ч утгаараа 2013 онд би “Шинэ монгол” сургуультай анх холбогдон энд ирж ажиллаж байна. - “Шинэ монгол” технологийн дээд сургууль түүчээлэн инноваци, энтрепренершипийн магистрын хөтөлбөртэй боллоо. Үүний онцлогоос ярина уу? - Ерөнхий боловсролын Шинэ монгол ахлах сургууль 2000 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь Ж.Галбадрах гэж хүн бий. Энэ сургуулийн бааз суурин дээр, “Шинэ монгол” хэмээх соёл дээр 2014 онд “Шинэ монгол” технологийн дээд сургууль, “Шинэ монгол” коллеж буюу Коосэн байгуулагдаад дөрвөн жил болж байна. Эрдмийн хүрээлэнгийн хүрээнд “Бяцхан монгол” цэцэрлэг, 2017 онд ерөнхий боловсролын “Шинэ монгол 2” гэсэн сургууль байгуулагдаад өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын “Төгөлдөршил” төв, U language япон хэлний төв гэсэн бүрэлдэхүүнтэй. Үүн дотроо “Шинэ монгол”технологийн дээд сургуулийг Ж.Галбадрах багш болон миний бие хамтран үүсгэн байгуулсан. Технологийн дээд сургууль маань инженерийн 9 хөтөлбөртэй. Магистрын 6 хөтөлбөртэй, энэ оноос эхлээд инноваци энтрепренершипын чиглэлээр магистрын анхны хөтөлбөрийг нээх гэж байна. Үүнийг бид Монголдоо хүчтэй гарч ирж байгаа “Unread” төслийн залуустай хамтарсан байдлаар боловсруулсан.

Д.ЗОЛЖАРГАЛ

Ч.ГАНЗОРИГ: ИХ СУРГУУЛИЙН СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦӨД СУУРИЛСАН БИЗНЕС ДЭЛХИЙД ЭРЧЭЭ АВЧ БАЙНА

- Олон нийтийн ойлголт хандлага, ялангуяа шинэ үеийн боловсролын хэв маяг манайд яг хаашаа явж байна вэ? - 2012 онд Монгол Улс инновацийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг боловсруулахад МУИС-ийн багш нарын багийг удирдан оролцож байлаа. Хуультай холбоотой судалгаа хийж байх явцад тухайн үед их сургуулиуд ба хувийн хэвшлийнхэн хоорондоо ойлголцож ажиллаж чаддаггүй болох нь харагдсан. Их сургууль болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал байна. Олон улсад мэдлэгийн эдийн засгийн хөдөлгөх хүч нь сургууль, ААН-үүд хамтын ажиллагааг яаж авч байгаагаар нь хардаг. Төр нь энэ хоёрын зохицуулалтыг хийдэг. 2012 онд хийсэн судалгаагаар манайд их сургууль, үйлдвэрийн газрын хамтын ажиллагаа, ойлголцол, соёлын асар их зөрүү ажиглагдсан. Түүнээс хойш хөгжих оролдлогуудыг хангалттай хийж байгаа. Инновацийн тухай хууль, холбогдох баримт бичгүүд гарлаа. Дээрээс нь инноваци, гарааны бизнес, энтрепренершип талд залуучууд, ахлах сургуулийн сурагчид, оюутнууд нилээн ойлголттой болсон. Энэ чиглэлийг сонирхсон бүхэл бүтэн үе цаанаасаа гарч ирж байна. Тиймээс ААН, бизнес эрхлэгчид энэ чиглэлд үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэж би хардаг. Шинэ бизнес, шинэ бүтээгдэхүүнийг компаниуд төрүүлдэггүй, их сургуулиуд төрүүлдэг. Тийм учраас аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор хүн төрөлхтөний бий болгосон мэдлэг соёлоос суралцах, хуваалцах, хамтрах хэрэгтэй. Манай сургууль Япон гэлтгүй АНУ, Европын Холбооны их сургуулиудтай хамтын ажиллагаатай. Оюутан солилцох, сургалт судалгааг хамтран хийхээс гадна инновацийн чиглэлээр хамтран ажиллах оролдлогуудыг хийж байгаа. Энэ талын соён гэгээрүүлэх үйл ажиллагааг сайн хийх хэрэгтэй. Энэ талаарх олон нийтийн ойлголт тааруухан байгаа. Залуучуудынх харин хүчтэй байна, маш олон арга хэмжээ, чуулган зохиогдож байна. Манай

сургууль энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах, нийгэмд чиглэсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд дүүрэг төдийгүй хот, хөдөөд БСШУЯ-тай хамтраад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. - МҮХАҮТ-ын дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлд төлөөлөл болж ажилладагийн хувьд хийж хэрэгжүүлж буй ажлуудаасаа ярина уу? - Өмнө нь гарааны бизнесийг хөгжүүлэх, инновацийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн хоёр зөвлөл байгаад энэ оны 10 сард нэгдсэн. Миний бие бүрэлдэхүүнд нь ажилладаг. Зөвлөл аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчдийн дунд гарааны бизнес, инновацийн соёл боловсрол мэдлэг, үүнийг хэрхэн ямар арга замаар хийх, хэрхэн сүлжээ үүсгэх, яаж хамтрах мэдээллээ солилцох гэдэг тал дээр түлхүү ажиллах болов уу гэж бодож байна. Өөрийн чадах бүхнээ хийнэ гэж бодож байгаа, хамгийн гол зүйл бизнес эрхлэгчдэд энэ талын ойлголт зөв мэдээллийг хүргэж чадвал маш их хүч, нөөц боломж, хөрөнгө оруулалт, санхүүжилт байгаа гэж хардаг. Бизнес эрхлэгчдэд хандаж хэлэхэд ямар нэгэн шинжилгээ судалгааг их сургуулиудтай хамтрахгүйгээр хүчтэй гаргаж ирж чадахгүй, хүний нөөц бүрдүүлж чадахгүй, шинэ технологи нэвтрүүлэхэд асуудалтай тийм учраас хамтрах хэрэгтэй. Манай сургуулиас 2014 онд их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чиглэлээр, гарааны бизнесийн чиглэлээр ном орчуулсан. Монгол хэл дээр уншиж судлаад аваад хэрэглэчихээр ном сурах бичиг ховор байдаг учраас орчуулах ажлыг сайн хийх хэрэгтэй гэж бодож байна. Өмнөд хөрш БНХАУ XIX их хурлаасаа энэ тал дээр онцгой анхаарч байна. Маш их дэмжлэгүүдийг бодлогоор өнгөрөгч 10 жилд үзүүлсэн. Манай улсад ч бодлого бол их бага хэмжээгээр сайн гарсан. Санхүүжилт хэрэгжүүлэлтийн тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Танхим ААН-үүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тиймээс аж үйлдвэрүүдийн дотоод зохион байгуулалт бизнесийн давуу сул тал, яг юу хэрэгтэй талаар сайн мэддэг учраас түүчээлэн ажиллах болов уу гэж харж байна. Танхимын зөвлөлд төрийн төлөөлөл байгаад таатай байдаг. - Компаниуд танай сургуультай хамтарч ажиллая гэсэн санал тавьж байна уу, бэлэн төсөл байгаа уу? - Шинэ Монгол технологийн дээд сургууль байгуулагдаад 4 жил болж байгаа боловч, оюуны өмч, стандарт, бүтээгдэхүүний талд онцгой анхаарч ажиллаж байна. Олон улсад нийт 13 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Нэг патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ 2 байгаа. Манай анхны магиструуд өнгөрсөн жил төгссөн, нэг нь Нанопартикал компанийг байгуулаад ажиллаж байна, өөрөө ашигтай загварын гэрчилгээгээ авсан. Шинэ сургууль гэхэд бүтээл арвинтай. Хоёр инновацийн бүтээл гарсан. Дөрвөн төсөл хэрэгжүүлсэн, одоогоор 2-3 төсөл дэмжигдээд явж байна. Энэ юуг илэрхийлж байна гэвэл инженерийн сургууль, технологийн чиглэлийн сургууль, хувийн хэвшилд байгаа асуудлыг шийдэхийн тулд бодлогоо чиглүүлэх хэрэгтэйг харуулж байна. Энэ сургуулийн бодлого бол тэдэнд туслах, тэдэнтэй хамтран шийдэхэд голлон анхаарч байгаа. Төгсөгчдийнхөө гарааны компанийг бий болгох, бойжуулах, нөгөө талаас ажиллах компани үйлдвэрт өөрийн инновацыг бий болгох, инновацийн тогтолцоог тухайн байгууллагад бүрдүүлэх тал дээр сургалт ойлголтыг өгдөг. Бодит санал тавьсан компани одоогоор байхгүй байгаа. Хамтарсан төсөл хэрэгжүүлье, хамтарсан хөрөнгө оруулалт босгоё гэсэн санал тавьж буй компаниуд бий. Манай сургуультай “Старт ап Монголын залуучууд”, “Unread”-ийн залуучууд, төрийн өмчийн томоохон их сургуулиудийн инноваци хөгжлийн газрын төлөөлөл холбогдож хамтран ажилладаг. Бид тэр болгонд нээлттэй байдаг. - Монголд мэдлэгийн бизнес хөгжихөд яг юу хэрэгтэй байна. Олон жил судалгаа хийсэн хүний хувьд хэлэхэд? - Монголд мэдлэгийн, технологийн бизнесийг хийх хэрэгтэй. Манай залуучууд оюуны өндөр чадавхтай. Хамгийн гол нь тэдэнд итгэл өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, төр засгийн зөв бодлого хэрэгтэй. Хийсвэр биш бодит, төсөв, төлөвлөгөөтэй бодлого байх хэрэгтэй. Авьяаслаг хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл Монголд бүх салбарт инноваци цэцэглэнэ. Инноваци бол маш өргөн ойлголт, энэ бол хүн төрөлхтөний бүтээсэн мэдлэг. Монголчууд хүртэх хэрэгтэй, мөн оролцох хэрэгтэй. Өнөөдөр ЕБС-ийн ахлах анги, их дээд сургуулийн оюутан 300 мянгаад иргэн суралцаж байгаа. Энэ хүмүүс инновацийн, гарааны бизнесийн талаар сайн ойлголттой байгаа, энэ үеийг тоохгүй өнгөрүүлж болохгүй. Энэ бол Монголын хамгийн том баялаг. Эдгээр залууст биет хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, сургуулиудын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Ард иргэдийн энэ талын ойлголт зөв байх хэрэгтэй, өөрсдөө мэдлэгжих хэрэгтэй. Монголд өндөр технологиудыг хэрэглэх шаардлагатай байгалийн болон биологийн асар их нөөц байна, үүн дээр аж үйлдвэр босно, манай улс баян болно, боловсролтой, ирээдүйгээ боддог үе гарч ирнэ дээ. Одоогийн байгаа шиг хоорондоо ойлголцохгүй, мэдлэгийн томоохон урсгал явагдахгүй, технологи хөгжихгүй, аж үйлдвэр хөгжихгүй бол иргэд нь тийм л байна гэсэн үг. Энэ байдлаас нэг өдрийн өмнө ч болов ангижрах хэрэгтэй. Бизнес бол улс орны эдийн засагт чухал зүйл, бизнесийг хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд их сургуулиудийг хөгжүүлэх хэрэгтэй. Монголдоо төдийгүй олон улсад бид хувь нэмэр оруулж чадна. Монголчууд чадна. - Баярлалаа.

... 2012 онд хийсэн судалгаагаар манайд их сургууль, үйлдвэрийн газрын хамтын ажиллагаа, ойлголцол, соёлын асар их зөрүү ажиглагдсан. Түүнээс хойш хөгжих оролдлогуудыг хангалттай хийж байгаа. Инновацийн тухай хууль, холбогдох баримт бичгүүд гарлаа. Дээрээс нь инноваци, гарааны бизнес, энтрепренершип талд залуучууд, ахлах сургуулийн сурагчид, оюутнууд нилээн ойлголттой болсон. Энэ чиглэлийг сонирхсон бүхэл бүтэн үе цаанаасаа гарч ирж байна. Тиймээс ААН, бизнес эрхлэгчид энэ чиглэлд үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэж би хардаг...

...Бизнесийн өрсөлдөөн нь яг л дайн гэсэн үг...{ }Наполеон Бонапарт • Францын эзэн хаан

ДЭЛХÈЙÍ ÁÈÇÍÅÑ МЭДЭЭ 4No. 27 (940) 2017 îíû XII сар.

www.mongolchamber.mn

БНХАУ-ын “Нэг бүс–Нэг зам” санаачилгын хүрээнд ирэх оноос нийслэлийн Хан-уул дүүрэгт 11 га газрыг хамарсан өндөр технологийн аж үйлдвэрийн паркийн томоохон

бүтээн байгуулалтын ажил эхлэх юм. Уг төслийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “GBC Mongolia” компани 300 сая ам.доллараар санхүүжүүлэх бөгөөд уг төслийн албан ёсны нээлтийг энэ сарын 9- нд Улаанбаатар хотноо хийлээ. Төслийн хүрээнд баригдах нийт 200 мянган квадрат метр талбай барилга байгууламжийн цогцолбор дотор өндөр хүчин чадалтай Цахим гүйлгээний төв, Цахим гүйлгээний шинжлэх

Криптовалют гэж онцгой тоон буюу виртуал валют бөгөөд мөнгөний нэгж нь coin (зоос) юм. Ийм зоос нь хуурамчаар үйлдэхээс

бүрэн хамгаалагдсан бөгөөд үнэн хэрэгтээ хуулах боломжгүй шифрлэгдсэн өгөгдөл билээ. Криптовалют гэсэн нэр нь 2011 онд Forbes сэтгүүлд гарсан биткойны тухай “Crypto currency” нийтлэлийн дараа үүссэн юм. Банкны картанд хадгалагдаж байгаа, эсвэл электрон төлбөрийн дансанд хадгалагдаж байгаа ердийн мөнгөнөөс криптовалютын ялгарах гол онцлог нь юу вэ? Электрон хувилбарт хийхийн тулд ердийн мөнгийг биетээр нь банк юм уу, терминалд тушаах ёстой. Ердийн мөнгөний хувьд электрон хувилбар нь мөнгийг ашиглах тохиромжтой хэлбэр юм. Гэтэл криптовалют нь интернетээр тархах бөгөөд уламжлалт валюттай ямар ч холбоогүй, орчин үеийн улс орны нэг ч валютын системтэй харилцаа байхгүй билээ.

КРИПТОВАЛЮТЫН ҮНДСЭН ТӨРӨЛ Одоо цагт хэдэн мянган төрлийн криптовалют байгаа боловч 50 хувь орчим нь “савангийн хөөс” юм. Хамгийн нэртэй криптовалютаас дурдвал: • Bitcoin (14500$ - 12.2017) - олон нийтэд хамгийн их дэлгэрсэн криптовалют юм. Bitcoin үүссэн нь ижил төстэй валют гаргахын эхлэл болсон юм. Bitcoin-ийг Сатоши Накамото гэж нэрлэгдсэн программ зохиодог нууц бүлэг гаргажээ. Биткоины эмисс 21 саяар хязгаарлагддаг юм (одоогоор энэ тоонд хүрээгүй байгаа). • Ethereum (460$ - 12.2017) –гараад удаагүй ч гэсэн өндөр авч яваа валют юм. 2015 онд гарсан бөгөөд шууд нийтэд нэртэй болж, үнэ хүрсэн билээ. • Litecoin (100$ - 12.2017) – Google компанид ажиллаж байсан Чарли Ли энэ валютыг 2011 оноос эхлэж гаргасан юм. Биткоиныг санхүүгийн тоон зах зээл дээр алттай адилтгаж үздэг бол лайткоиныг мөнгөтэй адилтган үзэхээр бодож гаргажээ. Лайткоины эмисс 84 сая юм. • Zcash (330$ - 12.2017) • Dash (720$ - 12.2017) • Ripple (0.25$ - 12.2017) • Darcoin, Primecoin, Peercoin, Dogecoin,

ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ПАРКТ 3500 ХҮНИЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

КРИПТОВАЛЮТ ГЭЖ ЮУ ВЭ?

Namecoin гээд л хоёр зуу орчим валют бий. Криптовалютад давуу болон дутагдалтай тал бий. Маргаангүй давуу талууд нь: •Ямар ч үед мөнгөтэй байна. Дансыг хаахболомжгүй, банк ажиллахгүй өдөр гэж байхгүй, мөн криптовалютыг авах гэсэн ойлголт байхгүй юм. •Ямар ч үед гүйлгээний хүчин төгөлдөрбайдлыг шалгах боломжтой. •Хязгаарлагдмалэмисс.Иймхязгаарлалтньхөрөнгө оруулагчдын анхаарлыг их татдаг. •Инфляцидөртөхгүйбайх. •Улс орнуудын хооронд шилжүүлэг хийхэдтөлбөргүй. Одоо криптовалютын дутагдлын талаар ярилцъя: •Хил дамнасан шилжүүлгийг хянах нарийнтөвөгтэй байдал. Улс орны банкууд болон бусад

хяналтын байгууллагууд нь крипто валют гаргах болон валютын хөдөлгөөнийг хянах чадваргүй байдаг. • Төлбөрийг хүчингүй болгох боломжгүй.Та үүнийг үргэлж санаж, болгоомжтой байх хэрэгтэй, яагаад гэвэл луйварчинтай тулгарсан үед та мөнгөө авч чадахгүй. •Хэдхэдэнкриптовалютаас(PPcoinгэхмэт)бусад нь тодорхой эмиссийн хязгаарлалт бий юм. • Криптовалютаар хийдэг худалдааг зохионбайгуулагч байхгүй байгаа нь крипто валютын найдвартай байдалд үл итгэх хандлагыг бий болгодог. • Криптовалютын хангамж үргэлж дутагдажбайдаг. Энэ нь дамлах хэрэгсэл болж хувирдаг байна. •Ханшны хэлбэлзэл. Ханшид үндсэн ба

ухаан, судалгаа, шинжилгээний хүрээлэн, Хүний нөөцийг бэхжүүлэх сургалтын төв, орчин үеийн шийдэл бүхий оффис, өндөр зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний барилга, цахим эрүүл мэндийн төв, ажилчдын орон сууц болон бусад худалдаа үйлчилгээний төвүүд багтах аж. Ирээдүйд Зүүн хойд Азидаа төдийгүй дэлхийд өрсөлдөх томоохон өндөр технологийн парк болохоор зорьж байгаа энэхүү цогцолборт Монголын төдийгүй олон улсын блокчэйн технологи дээр суурилсан компаниуд байрлах боломжтой юм байна. Мөн банк санхүү, биг дата анализ, ложистик, оюуны өмчийг хамгаалах,

эрүүл мэнд болон бусад чиглэлээр үйлчилгээ үзүүлэгчдийг энэхүү паркад суурьшихыг урьж байгаа аж. Дэлхий нийтээр технологийн шинэ хувьсгал хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байгаа блокчэйн технологи дээр суурилсан өндөр технологийн парк манай улсад байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засаг, худалдаа, үйлчилгээний салбарт шинэ талбар бий болж гадаадаас орж ирэх валютын урсгал нэмэгдэх, цахим технологийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талууд бий болох юм.

Х.СОЛОНГО

орон нутгийн хүчин зүйл тусаж болно. •Аюулгүйбайдалньхангалтгүй.Бүхгүйлгээнь чөлөөтэй ашиглах боломжтой байдаг боловч харамсалтай нь мөнгөний аюулгүй байдал нь үргэлж өндөр түвшинд байж чаддаггүй.

БИТКОИНЫ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ Хамгийн дэлгэрсэн криптовалют бол биткоин юм. Түүний тухай арай дэлгэнгүй ярья. Биткоин гэж нэр нь хоёр англи үгнээс үүссэн ба bit гэдэг нь мэдээллийн хамгийн бага нэгж, coin гэдэг нь зоос аж. Биткоины хамгийн тархсан тэмдэглэгээ нь ВТС юм. Биткоиныг 2009 онд зохиосон бөгөөд зөвхөн программ төдийгүй Биткоиныг хадгалдаг, гүйлгээ хийдэг тусгай хавсралт-түрийвч зохион бүтээсэн юм. Биткоин нь уламжлалт мөнгөний үүрэг гүйцэтгэнэ: • Солилцооны универсал хэрэгсэл • Хуримтлал үүсгэх хэрэгсэл • Тооцооны хэрэгсэл Тэгсэн мөртлөө биткоин нь стандарт тоон валютын нэгэн төрөл бөгөөд түүний эмисс, тооцоо нь криптографикийн арганд үндэслэгдсэн байна. Харин валютын үйл ажиллагаа нь нэгэн газар төвлөрөл байхгүй явагддаг юм. Үнэн хэрэгтээ биткоин зах зээлийн эрэлт хэрэгцээгээр ханшаар жинхэнэ эрэлт нь тодорхойлогддог программын бүтээгдэхүүн аж. Биткоины давуу тал нь гэвэл: •Нээлттэйкодыначаархэнчөгөгдлийгбиедаан гаргаж авах боломжтой • Гүйлгээньнэргүй,нууцбайдаг.Түрийвчнийэзний талаар ямар ч мэдээлэл байдаггүй, зөвхөн дугаар байдаг байна. • Гүйлгээ,төлбөрзэрэгзүйлийгхянахтусгайбанк, хяналтын тогтолцоо байдаггүй •Инфляцадөртөгддөггүй •Дууриалгажхийхямарчболомжбайхгүй Өнөөдөр биткоин байдлаар 3,4 тэрбум долларын хөрөнгө байгаа бөгөөд бусад криптовалюттай харьцуулахад энэ нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Одоо үед биткоиныг тусгай мөнгөний машинаар уламжлалт мөнгөөр сольдог болж, олон дэлгүүрийн сүлжээ, худалдааны цэгүүд биткоиныг авдаг болов. Түүнчлэн санхүүгийн зах зээл болон бодит секторт биткоин нь түгсэн байна.

Д.БАЯРЦЭНГЭЛ

... Өнөөдөр биткоин байдлаар 3,4 тэрбум долларын хөрөнгө байгаа бөгөөд бусад криптовалюттай харьцуулахад энэ нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Одоо үед биткоиныг тусгай мөнгөний машинаар уламжлалт мөнгөөр сольдог болж, олон дэлгүүрийн сүлжээ, худалдааны цэгүүд биткоиныг авдаг болов...

...Yнэ мартагдаж чанар үлдэнэ...{ }Хэнри Ройс • Rolls-Royce Motor Cars Limited

ШÈÍЭЛЭГ МÀÐКÅÒÈÍГ 5No. 27 (940) 2017 îíû XII сар.

www.mongolchamber.mn

“Монгол брэнд” булангийнхаа энэ удаагийн дугаарт эх орныхоо үндэсний өв уламжлал, ёс заншлийг орчин үеийн өргөн хэрэглээний барааны загвар дизайнд шингээн үйлдвэрлэхээр зорьж буй “Маяара” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргалыг урьж ярилцлаа. Тэрээр өөрийн бизнесийг эхлүүлэхээс өмнө Монгол Улсад Старт-апыг хөгжүүлэх, Монгол брэндийг гадаадын зах зээлд таниулах төслүүд дээр ажиллаж байжээ. - Бизнес эрхлэгчдэд сургалт явуулдаг, тэднийг дэмжиж хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан юм байна. Яагаад өөрөө үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэн юм бэ? - Тиймээ. Би бизнесийн удирдлагын чиглэлээр сургуулиа төгсөөд Монгол улсад Старт-апыг хөгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 6 жил ажилласан юм. Тендер, сургалт гээд яриад л байдаг хэрнээ яг өөрөө хийж үзээгүй байсан юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сард өөрөө компани байгуулахаар шийдсэн. Юу байх хэрэгтэй вэ гэж нилээд бодсон. Тэгээд гадагшаа уулзалт, сургалт судалгаа гэх мэт арга хэмжээнд их явдаг, явах болгонд Монголоо төлөөлсөн үндэсний онцлогыг харуулсан ямар нэг хувцас, хэрэглэл, бэлэг дурсгал авч явах хэрэгцээ байхад тийм барааны нэр төрөл их ховор, загвар дизайн хоцрогдсон байгааг анзаарсан. Тэгээд л энэ чиглэлээр ажиллахаар шийдэж “Маяара” брэндийг хөгжүүлэхээр ажиллаж байна. - “Мауаrа” гэсэн нэрээр ямар, ямар нэр

Э.АЗЖАРГАЛ: “МАЯАРА” БРЭНДЭЭ ИРЭХ ОНООС ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА

Дэлхийд алдартай LEVI`S компани нэг жийнсэн өмд үйлдвэрлэхдээ 42 литр ус зарцуулдаг технологио шинэчилснээр усны зарцуулалт 96 хувь буурч нэг өмд хийхэд

ердөө 1 литр ус л зарцуулдаг болжээ. Харин Шинэ Зеландаас гаралтай алдарт DB Export шар айрагны үйлдвэр хаягдал шаараа дахин боловсруулж био түлш үйлдвэрлэх болсноор борлуулалтын орлого нь 10 хувь өсжээ. Хаа сайгүй шар айрагны борлуулалт буурч байсан тэр үед хаягдал шаараар үйлдвэрлэсэн био түлш хүлэмжийн хийг 8 хувь бууруулсан судалгааг тус компани сурталчилгаандаа овжноор ашиглаж “Шар айргаа уу, Дэлхийг авар” гэсэн уриа гаргасан нь ийнхүү амжилт олсон байна. Энэ бол дэлхий даяар эрчээ авч байгаа ногоон бизнесийн давалгааны энгийн жишээнүүд. Томоохон компаниудын энэ мэт шийдэл нь бизнесээ ногоон болгохгүй бол оршин тогтнох боломжгүй гэдгийг нотолсоор байна. Учир нь бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байгаа зүйл нь дайн байлдаан, улс орны тогворгүй байдал биш харин дэлхийн дулаарал түүнээс үүдсэн байгалийн гамшиг болоод байгаа аж. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, Монголын ногоон бизнесийн зөвлөл хамтран “Бизнесийн ногоон гарц” Үндэсний чуулганыг 12 сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Энэ чуулганы хүрээнд улс орны тогвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй ногоон бизнесийг хөгжүүлэх ямар боломжууд байгаа тухай ярилцлаа. Монгол Улсын тухайд 2014 онд УИХ-аар Ногоон хөгжлийн

НҮҮРИЙГ БЭЛТГЭСЭН Х.СОЛОНГО

“ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХДАА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАНГ НЬ ХАРГАЛЗАНА

төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ? - Манай компани одоогоор хөвөн даавуун ороолт болон даавуу, тааран цүнхэн дээр эртний хатдын болон түүхэн зургийг хэвлэж өдөр тутмын боловч үндэсний хэв маяг шингээсэн цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. “Маяара” нь монголоор тогос гэсэн үг. Бид анхны цувралаа хүүхдэд зориулан гаргаж байсан. Хүүхдийн цүнх, шагай хэлбэртэй баллуур хийсэн. Энэ удаад охид эмэгтэйчүүдэд зориулсан коллекц гаргалаа. Үүнийг гаргахын тулд дизайнер, зураач, менежер оёдолчин гээд 10 гаруй хүн санаа нийлэн ажиллаж байна. Ерөнхийдөө залуу уран бүтээлчдээ дэмжих зорилготой байна. Хоёр дахь коллекцдоо залуу зураач Э.Эрдэнэчулууны Монгол хатны зургийг ашигласан. - Бизнесээ эхлээд бараг хагас жил болох гэж байгаа юм байна. Энэ хугацаанд ийм төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх боломж нөхцөл ямар байна гэж дүгнэв? - Ер нь Монголчууд үндэсний хэв маяг шингэсэн зүйлээ хэрэглэх, дэмжих тал дээр хойрго байна. Үүнийг зөвхөн хэн нэгэнд бэлэглэх төдийгээр харж байна. Гэтэл манай гар урлаачид, үйлдвэрлэгчдийн хийж байгаа цүнх түрийвч гэх мэт чинь дандаа өдөр тутмын хэрэглээний зүйлс шүү дээ. Үүнийгээ авдаггүй хэрэглэдэггүй, тэгсэн хэрнээ гадаадын брэнд нэртэй лого төдий чанар муутай арьсан эдлэл руу хошуурдаг. Энэ сэтгэлгээгээ бид өөрчлөх хэрэгтэй байна. Хаа

очиж гадаадынхан манай юмнуудыг өвөрмөц, чанартай, эрүүл эко гээд хэрэглээд байдаг. Даяаршлийн эрин зуунд бид үндэстэн гэдгээ мэдрүүлэх, ойлгуулахын тулд хэрэглээгээрээ ялгарах ёстой, хэрэглээгээрээ бусдад танигддаг байх ёстой гэж би боддог. Бид гадагшаа гаргаад зарж болно. Тухайлбал Өвөрмонголд ч юм уу манай цүнх, бүтээгдэхүүнийг хүмүүс худалдан авдаг. Гэхдээ миний зорилго бол эхлээд дотооддоо танигдах юм. Дотооддоо борлуулж эргэлтийн хөрөнгөтэй болоод үйлдвэрлэлээ өргөжүүлчихээд дараа нь гадаадын зах зээлд гаргах хэрэгтэй. Гарааны бизнес гэдэг чинь дөнгөж бүтээгдэхүүнээ хийж туршаад зах зээлд зарагдах эсэхийг нь туршиж байгаа үйлдвэр шүү дээ. Бүтээгдэхүүнийг цөөхөн тоо ширхэгээр хийж байна гэсэн үг. Харин гадаадын зах зээлд гаргахаар бол их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгтэй болно. Гэтэл Монголдоо хөлөө олж хэрэглэгчээ олж авч чадахгүй бол яаж гадагшаа гарах вэ. Энэ мэт бэрхшээл байдаг. Гэхдээ бид хэтийн зорилгоо тодорхойлохдоо бүтээгдэхүүнээ Хятад улс тэр дундаа ӨМӨЗО-д гаргана, дэлхийгээр тархан суурьшиж байгаа Монголчуудддаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа. - Гарааны бизнест тулгарч байгаа гол хүнд-рэл юу вэ? Жишээлбэл өөрийнхөө бизнесийг эхлэхдээ санхүүжилтээ хэрхэн шийдэв? - Би цалингийн зээл авсан. Монголд бизнес эрхлэхэд хамгийн хэцүү нь зээлийн хүү өндөр

байдаг явдал. Гарааны бизнес ч бай, жижиг дунд бизнес ч бай аль нь ч бүрэн утгаараа хөгжүүлээд явахад хууль эрхзүйн орчин бүрдээгүй гэж би хэлнэ. Гарааны компани байгуулаад туршилтын хугацаанд явж байтал бараа бүтээгдэхүүн авах, цалин мөнгө тавихад заавал данс тамга тэмдэг хэрэг болно. Энэ тамга тэмдэгээ авлаа гэхэд 14 хоног дотор дүүргийн татварын байгууллага санхүүд бүртгүүлэх хэрэгтэй болно. Зээл авах гэхээр хугацаа хүрэхгүй дөнгөж шинээр гарч ирж байгаа компаниудад зээл олдохгүй, олдсон нь өндөр хүүтэй. Бизнесийн зээл гэхэд жилийн 25-28 хувийн хүүтэй байна. Энэ хүүг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнэнд л шингээнэ. Монголд хийсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгаан ердөө л энэ. - Тийм ч амар биш юм байна. Тэгвэл хэдий хугацааны дараа танайх шиг гарааны компани хөл дээрээ тогтсон байх бол? Компанийхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ? - Компанийхаа ирээдүйг 20 жилээр төсөөлөх гэж оролдсон. Таван жил хүргээд цаашид төсөөлөхөд хэцүү болсон. Гэхдээ ямар ч байсан үйлдвэрлэл явуулаад ашигтай ажиллах хүртэл 2-3 жил хэрэгтэй юм шиг байна. Одоо бол дандаа л алдагдалтай явж байна. Ямартаа ч ирэх оноос БНХАУ-д бүтээгдэхүүнээ гаргана. Эрээн хот болон Хөх хот, Шилийн гол аймгуудад тогтмол борлуулалт хийх сувгуудаа олсон. - Амжилт хүсье. Баярлалаа.

бодлого, 2016 онд “Монгол улсын тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй байж, ядуурлын бүх төрлийг эцэс болгоно хэмээн уг баримт бичигт тусгасан байдаг. Мөн Засгийн газраас Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж 2015 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн

боловсрол” төсөл манай улсад хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимуудтай хамтран 600 гаруй бизнес эрхлэгчдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох , ногоон бизнесийн талаар сургалт явуулж, чадавхижуулах ажил хийсэн юм. “Энэ хөтөлбөрөө бид цааш нь өргөжүүлж 21 аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулах, мөн МҮХАҮТ-ын “Entrepreneur challenge” хөтөлбөрийн агуулга дээр ногоон бизнесийн чиглэлийг нэмж оруулах, мөн манай танхимаас шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргахдаа ирэх жилээс тогтвортой байдлын тайланг гаргасан эсэхийг харгалздаг болгохоор ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар байгаль орчны “ISO-14000” стандартыг авсан 10 гаруй компани байна. Энэ стандартыг бүгд авч чадахгүй юм гэхэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтвортой байдлын тайланг гаргадаг дадал бий болгох тал дээр эхний алхамыг хийнэ. Энэ дээр төр хувийн хэвшлийн түншлэл чухал” гэж МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа ярилаа. Ногоон бизнес эрхлэхийн тулд өндөр зардал гаргаж технологио шинэчлэх эсвэл ихээхэн хэмжээний хөрнгө оруулалт хийх шаардлагатай гэж ойлгох бус харин жижиг дунд үйлдвэрт л гэхэд цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр орлуулах, халаалтаа түлш бага зарцуулах утаа ялгаруулдаггүй зуухаар солих гэх мэт энгийн хялбар шийдэл ашиглах боломжууд манай бизнес эрхлэгчдэд нээлттэй байна. Гагцхүү нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх хүсэл бас санаачилгаас ихээхэн хамаарах асуудал аж.

... Шударга компанийг их мөнгөөр авснаас, сайн компанийг боломжийн үнээр авсан нь дээр...{ }Уоррен Баффет • Berkshire Hathaway Inc

www.mongolchamber.mn

ÒÀÍХÈМ 6No. 27 (940) 2017 îíû XII сар.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Сүхбатын санаачлагаар “Ус ба хууль” зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Аливаа улс орны усны салбар хамгийн чухал салбар байдаг. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд усныхаа бодлогыг нэн тэргүүнд тавьж, усныхаа нөөц дээр тулгуурлан хөгжиж байна.

МЭДЭЭ

Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн болон бодлогын дэмжлэг авч салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Монголын АЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд санамж бичигт салбарын асуудлыг сайжруулах, бизнес эрхлэгчдийн саналыг сонсох, сургалт, уулзалтыг тогтмолжуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үйлчилгээний соёлыг сайжруулах, “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030” хөгжлийн хөтөлбөрт аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, нэгдсэн дүгнэлт гаргаж төр засагт хүргүүлэх зэрэг ажлуудыг хийхээр тусгасан байна.

МҮХАҮТ-ын захиалгаар МУИС-ын Бизнесийн сургуулийн эрдэмтэн, судлаачид “Монгол улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” судалгааг хийснээ энэ сарын

12-нд олон нийтэд танилцууллаа. Энэ оны 10 дугаар сард МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “Монголын бизнесийн орчны судалгаа”-г хийж танилцуулсан бөгөөд энэ судалгаанд оролцсон татвар төлөгчдийн 57,5 хувь нь татварын орчин тааламжгүй байна, 28 хувь нь Засгийн газраас нэн түрүүнд татварын дарамтыг багасгаж оновчтой бодлого явуулах хэрэгтэй гэж хариулсан нь татварын тогтолцооны асуудлаар бие даасан томоохон судалгааны ажил хийх шаардлагатай байгааг харуулсан гэдгийг судлаачид онцолж байна. Судлаачдын багийг МУИС-ын Бизнесийн сургуулийн Профессор Н.Тунгалаг удирдан төрийн шагналт математикч, профессор Р.Энхбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Бизнесийн их сургуулийн эрдэмтэн багш хамтран хийжээ. Монгол Улсын татварын системд дорвитой шинэчлэл хийх зорилготой уг судалгааг хийхдээ эдийн засгийн шинжилгээний уламжлалт аргуудаас гадна дэвшилтэт арга загваруудыг ашиглан татварын эдийн засагт үзүүлж буй нөлөөг судалж дүгнэлт гарган цаашид сайжруулах арга замыг тодорхойлжээ. Судалгааны үр дүнд татварын системийг төгөлдөржүүлэх, татварын гол үүрэг болох төсвийн орлого зарлагыг оновчтой болгох аргачлал зөвлөмж, гүйцэтгэх зааварчилгааг гаргажээ. Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улсын нийт төсвийн орлогын 98,9 хувийг урсгал орлого, урсгал орлогын 85,5 хувийг татварын орлогоор бүрдүүлсэн нь татвар төсвийг санхүүжүүлэх үүргээ байнга биелүүлж ирснийг илтгэж байна. Гэвч татвараар бүрдүүлсэн орлого, түүний зарлагын хооронд байнга алдагдалтай гарсаар байгаа нь хяналттай байх үүрэг нь хангалтгүй байгааг илтгэж байна гэж судлаачид дүгнэжээ. Мөн ялгаатай татвар оногдуулах замаар хүн амын амьжиргааг тэнцвэржүүлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл их орлогод их, бага орлогод бага татвар оногдуулах, хөдөлмөрийн чадвараа 50 хүртэлх хувиар алдсан иргэнийг ажиллуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон төрийн бус байгууллагуудад хандив өгсөн бол татвар ногдох орлогоос хасаж тооцох зэрэг хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого явуулдаг ч энэ нь

ТАТВАРЫН БОДЛОГЫН ОНОВЧТОЙ ЗАГВАРЫГ САНАЛ БОЛГОВ

МҮХАҮТ шинэ гишүүдээр хүрээгээ тэлэн 50 гаруй аж ахуйн нэгжид гишүүний гэрчилгээг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцож, танхимын үйл ажиллагааны чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулан, баяр хүргэж бизнесийн амжилт хүслээ. Энэ үеэр Танхимын дэргэдэх Арбитр болон Гадаад худалдааны академиас үзүүлж байгаа үйлчилгээ, сургалтынхаа талаар шинэ мэдээлэл өгч, үүнийг өөрийн бизнестэйгээ хэрхэн холбох талаар зөвлөгөө өгөв. Шинэ гишүүдийн төлөөлөл болгон “Галтууд” ХХК-ийн менежер Б.Мягмарсүрэнтэй ярилцахад “Манайх Танхимын “Диамонд” ангилалын гишүүнээр элсээд батламжаа авч байна. Танхимын гишүүнээр элсэх бодол Монгол Хятадын II экспогийн үеэр төрсөн. Тус үзэсгэлэнд 400 гаруй ААН оролцсон гэсэн тоо бий. Тэр бүхнийг Танхим маш сайн зохион байгуулсан. Бид өөрсдийн үйл ажиллагааны шугамаар энэ олон ААН-үүдтэй холбогдож мэдээллээ хүргэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Тиймээс Танхимаар дамжуулан ЖДҮ эрхлэгчид, төсөл хэрэгжүүлэгчидтэй холбогдсоноор хамтын ажиллагаа илүү үр дүнтэй, бодитой байх боломж харагдсан” гэж ярилаа.

төдийлэн үр дүнгээ өгөөгүй гэж үзжээ. Учир нь сүүлийн 5 удаагийн судалгаагаар Монгол Улсад ядуурал тогтмол 30 орчим хувьтай, амьжиргааны баталгаажих доод түвшин 185,3 мянган төгрөг, дундаж цалин 861,9 мянган төгрөг байгаа нь манай татварын систем иргэдийн амьжиргааг тэнцвэржүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байна гэж судлаачид дүгнэжээ. “Энэхүү судалгааны ажлын гол онцлог нь хөрөнгийн бирж дээр ашигладаг багцын онолыг манай докторууд төсөв дээр ашиглахыг санал болгосон явдал юм. Бид сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг зөв явуулж чадаагүйгээс хөрөнгө оруулалт царцаж, дутсан. Гэтэл арван жилийн өмнө дээрх онолыг ашигласан бол ийм эрсдэл гаргахгүй байх боломж байж. Тиймээс бид УИХ-д багцын онолын загварыг санал болгоно. Яг өнөөдрийн байдлаар Сангийн яаманд татварын тухай гурван ч хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна. Эдгээрт манай судалгааг ашиглана гэж найдаж байна” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ярилаа.

УСНЫ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВТэд усан цахилгаан станц, томоохон усан сан, далан боомтуудыг бий болгож усныхаа нөөцийг хуримтлуулж чадсан. Түүгээрээ хотынхоо ус хангамж, хүн ам, бэлчээр, тариалангийн усжуулалт, аялал жуулчлалынхаа ус хангамжийн асуудлыг нэгдмэл бодлогоор цогц шийдэж чадсан. Манай орны усны салбарын хөгжил “цаасан” дээр байна. Ус үндэсний хөтөлбөрт тусгагдсан Эгийн голын усан цахилгаан станц, “Орхон говь” гэсэн томоохон төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчласан үнэлгээний ажил, Баруун аймгуудын нутаг буюу өндөр уулын бүсийн усыг хуримтлуулах олон боомт, усан сангуудыг төлөвлөн, барих ажил хийгдэхгүй байна. Усны салбарын боловсон хүчний асуудал, инженерийн бодлого, инноваци байхгүй гэхэд хилсдэхгүй. Иймээс усны салбарын эрх ашгийн үүднээс улс төргүйгээр үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлагатай байна. Зөвлөгөөнөөс улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах, усны нөөцийг эдийн засгийн хөгжлийн түлхүүр болгох ажил үйлсийн төлөө сэтгэл зүтгэлээ гарган яваа эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газар” байгуулан үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж хамтран ажиллахыг уриаллаа.

Танхим, ХААИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “Chamber bus” танилцах аялалыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд ХААИС-ийн ЭЗБС-ийн маркетинг, статистик менежментийн 4 дүгээр дамжааны 100 гаруй оюутан оролцож, Танхимын үйл ажиллагаатай танилцан ажилд орох ярилцлага, ажлын байран дээр юуг анхаарах, фэйсбүүк ашиглаж бүтээгдэхүүний маркетингийг хэрхэн хийх сургалтуудад хамрагдсан байна. Сургалтыг Карьер хөгжлийн төвийн захирал Д.Мөнхнаран, Нэткапитал ББСБ-ын хүний нөөцийн захирал Э.Наранжаргал, Эрин клиник ХХК-ийн захирал Ц.Оюунцэнгэл нар явуулж санал солилцон зөвлөгөө өглөө.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Оюутнууд “Chamber bus”-аар аялав

Танхимын шинэ гишүүд гэрчилгээгээ гардан авлаа

... Сүүлийн 5 удаагийн судалгаагаар Монгол Улсад ядуурал тогтмол 30 орчим хувьтай, амьжиргааны баталгаажих доод түвшин 185,3 мянган төгрөг, дундаж цалин 861,9 мянган төгрөг байгаа нь манай татварын систем иргэдийн амьжиргааг тэнцвэржүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байгааг харуулж байна гэж судлаачид дүгнэжээ...

“”

... Бизнесийн боломжууд нь яг л автобусны зорчигч шиг үргэлж шинээр бий болж байдаг...{ }Ричард Брэнсон • Virgin Group

www.mongolchamber.mn

ÒÀÍХÈМ 7No. 27 (940) 2017 îíû XII сар.

Аймгуудын хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “Залуучуудийн бизнесийн гараа-Start up-ийг дэмжих хөгжүүлэх, оновчтой бизнес төсөл шалгаруулах уралдаан”-ыг зохион байгуулж буй. Дорнод аймагт болсон уралдаанд Дорнод танхимын төлөөлөл шалгаруулалтын комисст ажиллажээ. Уг төсөл сургалтанд нийт 18-34 насны 37 залуус хамрагдан 10 багт хуваагдан өрсөлдөж

“КОНФРЭЙТ” ХХК Олон Улсын Тээвэр зуучлалын “Конфрэйт” ХХК нь анх 2008 оноос үйл ажиллагаагаа эхлэн явуулсан. Тус компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш олон улсын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг

дэлхийн хэмжээнд үзүүлж ирсэн бөгөөд үндэсний тээвэр зуучлалын тэргүүлэх хувийн эзэмшлийн компаниудын нэг болон ажиллаж байна. Бид таны ачаа тээврийг төлөвлөлтөөс зорилтот цэгт хүргэх хүртэлх алхам бүрийг зохицуулах болно. Ердийн болон хөргөлттэй, аюултай болон задгай ачаа тээвэрлэлтийн алинд нь ч бид өндөр туршлагатай. Түүнчлэн бид дэлхийн аль ч өнцөг хүртэл LTL тээвэрлэлтийг зохион байгуулах бүрэн боломжтой. Ердийн болон түүвэр, Импорт болон Экспортын барааг тээвэрлэх агаарын тээврийн үйлчилгээг хамгийн эхний болон удаах нислэгүүдээр боломжийн үнийн саналаар гүйцэтгэнэ. Түүнчлэн таны ачааг хуурай зам, агаарын болон далайн тээврийн, импортын болон экспортын аль ч ачааны гаалийн бүрдүүлэлт хийхэд бид таныг гаалийн зуучлагчтай холбон тусална. Мөн шаардлагатай тохиолдолд таны ачааг шилжүүлэн тээвэрлэх боломжийг олгох болно.

“CREATIVE LIVON” ХХК “CREATIVE LIVON” ХХК нь 2012 оноос уран бүтээл байдлаар цөөн тоогоор арьс ширэн бүтээгдэхүүнийг урлаж эхэлсэн бөгөөд 2016 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Одоогоор 5-8 хүнийг ажлын байраар ханган 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна.

ШИНЭ ГИШҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

УВС АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ Танхимын орлогч дарга М.Сарандаваа Увс аймаг дахь салбар танхимын дарга С.Сэржим, Увс аймгийн ЗДТГ-ын дарга н.Батжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2018 онд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Увс аймаг 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотой хэд хэдэн ажлуудад хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн “Чацаргана” төслийн 2018 оны төлөвлөгөөт ажлууд дээр хамтарч ажиллах, бизнес эрхлэгчдийн форумыг нэгдүгээр сард зохион байгуулахаар ярилцав.

Орхон аймгийн зөөлөн оёдол, сүлжмэлийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, загварын шоу “Уурхайчин” соёлын ордонд зохион байгууллагдлаа. Үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, гоёлын хувцасны оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүний төрлөөр шалгаруулт хийж, шилдгээр Оёмол бүтээгдэхүүний төрөлд: - Үндэсний хувцсаар “Уран Элбэг” ХХК-ийн захирал Б.Нүрзэдмаа - Өдөр тутмын хувцасаар “Уран Элбэг” ХХК-

ЭКСПОРТЫН БОЛОМЖ БА ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СЕМИНАР БОЛЛОО

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Экспортын боломж ба туршлага солилцох сургалт семинар” зохиогдлоо. Тус сургалтаар бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад гаалийн бүрдүүлэлт хэрхэн хийх, гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах зүйлсийн талаар илтгэлүүд хэлэлцэв.

Мөн гадаад худалдааны санхүүжилт, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд хэрхэн хамрагдаж болох талаар холбогдох байгууллагууд оролцож, экспортын сайн туршлагаа хуваалцахаар Натурал эссеншлс, Лхамур, Сноуфилдс зэрэг компанийн төлөөлөл ирсэн байна.

ШИНЭЛЭГ БИЗНЕСИЙН УРАЛДААНД ШҮҮГЧЭЭР ОРОЛЦОВ

малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах “Содон брэнд” баг шалгарч 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар болжээ. Орхон аймагт зохиогдсон энэ төрлийн уралдаанд мөн Орхон танхим шүүгчээр оролцсон байна. Тэмцээний тэргүүн байранд бизнесийн гараагаа эхэлж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Boudior” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шалгарсан байна.

ийн дизайнер Н.Урангоо - Гоёлын хувцасаар “Уран хатан мандах” ХХК-ийн захирал А.Ганзам Сүлжмэлийн төрөлд: - Үндэсний хувцсаар өрхийн үйлдвэрлэгч П.Ганчулуун - Өдөр тутмын хувцасаар “Өлзий урлахуй” ХХК-ийн захирал Г.Ариунтуяа - Гоёлын хувцасаар өрхийн үйлдвэрлэгч П.Ганчулуун нар тус тус шалгарав.

ЗАГВАРЫН ШОУ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОГДЛОО

Хэрэглэгчидтэйгээ ойр байх үүднээс тэдний онцлог болон хэв маяг, мэргэжил, орчин цаг үеийн хэрэгцээнд нь тохируулан өөрсдийн ур чадвар, туршлага, шинэлэг санаа, загвар дизайнаар дамжуулан арьс болон ширэн цүнхийг урлан бүтээж байна. Түүнчлэн бид хэрэглэгчидтэйгээ найрсаг нөхөрсөг харилцааг үүсгэж

үргэлж санал сэтгэгдэлийг нь хүлээн авсаны үндсэн дээр бүтээгдэхүүн сайжруулалт хийж үйлчилдэг билээ. Бид АНУ, Япон, Австрали, Энэтхэг зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ гаргаж байсан ба одоо компанийхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулан олон улсын зах зээлд монгол арьсан бүтээгдэхүүнийг танилцуулж экспортлохыг зорьж ажиллаж байна.

“МОРЬТ ХАС” ХХК “Морьт Хас” ХХК-ийн арьсан эдлэлийн үйлдвэр 2007 онд үүсгэн байгуулагдаж өрхийн үйлдвэрлэлийн хүрээнд арьс, савхин эдлэл оёж эхэлсэн ба сүүлийн 8-н жилийн хугацаанд Монголын арьсан эдлэлийн зах зээлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Бид Монголдоо боловсруулсан болон импортоор

орж ирсэн арьс ширээр төрөл бүрийн цүнх, гар цүнх, түрүйвч болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай компани нь 30 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын болон гадаадын хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу хүссэн өнгө, загвар, материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг. 2010 оноос “Морьт Хас” брэндийг бий болгон үйлдвэрлэлээ явуулж

байгаа бөгөөд 2016 оноос “Морьт Хас” ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлж өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Бид “Морьт Хас” нэрийн бүтээгдэхүүнээсээ гадна бүх төрлийн цүнх, түрүйвч, түлхүүрийн оосор болон гар утас, зөөврийн компьютер, тусгай хэрэглэл, тоног төхөөрөмжийн гэр, цүнх зэргийг захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэж байна.

“ЦАХИМ БОРЛУУЛАЛТ” ХХК Техник технилоги хурдацтай хөгжиж байгаа өнөө үед бизнес эрхлэгчид болон худалдан авагчид маань уламжлалт аргаасаа татгалзан, цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэж интернет орчныг ашиглан худалдах, худалдан авах

хүсэл сонирхол нь нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор “Цахим борлуулалт” ХХК нь энэ оны 8 дугаар сараас эхлэн www.olz.mn веб сайтыг үүсгэн хөгжүүлж Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид болон худалдан авагчиддаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран www.olz.mn–аар дамжуулан хүссэн бараагаа сурталчилах, худалдах, худалдан авах мөн зардал мөнгө, алтан цагаа хэмнэх бодит боломжийг бий болгож байна. Одоогоор www.olz.mn сайт дээр ашиг орлогоо нэмэгдүүлэх, худалдааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор жижиг том худалдааны төвүүд, жижиг дунд үйлдвэрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарууд гэх мэт 80 гаруй үйлчилгээний төвүүдийн 1000 гаруй бизнес эрхлэгчид нэгдсэн бөгөөд өдөр ирэх тусам тоо нь нэмэгдсээр байна.

“ТАЙГАМ АЛТАЙ” ХХК “Тайгам Алтай” ХХК нь 2000 онд худалдаа,

үйлчилгээний чиглэлээр анх байгуулагдсан. 2002 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирлээ.

Одоогийн байдлаар тус компани барилга угсралтын ажилд мэргэшсэн мэргэжлийн инженерүүдээр удирдуулсан 3 бригад, нийт 130 гаруй ажиллагсадтай, 30 гаруй орчин үеийн техник, машин механизм бүхий авто парктай бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ажлын болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр бүрэн хангагдан Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам болон барилгын салбарын норм дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь ажилтны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд байнга анхаарал хандуулсаар ирсэн. Тухайлбал, хөдөлмөрийн тааламжит нөхцлийг бүрдүүлэх, тэдний орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээнд тогтмол хамруулах, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг асуудлыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

... Ажил олгогчийг “дарамталж” байж, ажилчдын амьдралыг сайжруулна гэж үгүй...{ }Уильям Боуткер • Санваартан

ÁÈÇÍÅÑ ÑÀÍÀÀ 8No. 27 (940) 2017 îíû XII сар.

www.mongolchamber.mn

Хөгжмийн хэрэглээний хувьсал өөрчлөлтийг даган гарч ирсэн үйлчилгээ, 140 сая хэрэглэгчтэй апп, Шведэд байгуулагдсан

амжилттай яваа старт-ап. Энэ бол Спотифай /Spotify/ Шведээс гаралтай энтрепренер, технологич Даниел Эк 2006 онд Стоккольм хотод Спотифай компанийг үүсгэн байгуулжээ. Мартин Лорензон түүнтэй хамтран ажилласан байдаг. Бичлэгийн лэбелүүд болон медиа компаниудаас зохиогчийн эрхийн хүрээнд агуулга авч түүнийг сонсогчдод түгээх нь Спотифай-ийн гол бизнес юм. Европ болон Америкийн ихэнх орнууд, Австрали, Шинэ Зеланд, мөн Азийн зарим улсуудад эдний үйлчилгээг хүлээн авах боломжтой байдаг. 1600 ажилтантай. 2015 онд компанийн жилийн орлого 2 тэрбум 180 сая доллараар хэмжигдэж байсан. Виндөүз, Мак, Линукс гээд бүхий л төрлийн үйлдлийн системтэй суурин компьютер дээр спотифай-ийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл iOS болон андройд үйлдлийн систем аль алинийг нь дэмждэг гэсэн үг. Спотифай-ийн платформ дээрээс дуу хөгжмийн уран бүтээлч, цомог, жанр, бичлэгийн студи гэх мэтчилэн ангилалаар хайж болдог. Нийтдээ 30 гаруй сая дууг зохиогчийн эрхтэйгээр сонсох суваг гэж ойлгож болно. Хэрэглэгч өөрийн дуртай агуулгуудын хавтасыг нээх, түүндээ өөрчлөлт оруулах, бусадтай хуваалцах, мөн бусад хэрэглэгчидтэй хамтран хавтас үүсгэх боломжтой. 2017 оны 6 дугаар сарын байдлаар Спотифай-ийн сарын идэвхитэй хэрэглэгчийн тоо 140 сая давж гарсан байсан. Үүний 60 сая

30 ГАРУЙ САЯ ДУУГ ЗОХИОГЧИЙН ЭРХТЭЙГЭЭР СОНСОХ СУВАГ - SPOTIFY

Twitter, Linkedin, Skype, Facebook-ийг бид үнэгүй хэрэглэдэг.

Тэд “буяны байгууллага” биш, гэсэн хэдий ч тэрбум тэрбум долларын орлоготой ажиллаж байна.

Та эдгээр дэлхийн брэндүүд яг хаанаас мөнгө олдгыг мэдмээр байна уу?

Спîтифай-г үүсгэí байгуулагч Даíиел Эк:

“Хэрэглэгчиддээ аíхаарал хаíдуул. Тэгэхдээ гîл íь тэдíий таíд юу хэлж байгааг бус хариí юу ярьцгааж байгааг íь сîíс”

“Лîгик дэс дараалал, зөв зүйтэй байдал гэхээс илүү итгэл үíэмшил миíь бидíийг дагуулж явдаг. Учир íь лîгикîîр сэтгэвэл хийх гэж хүссэí бүхíийг миíь үгүйсгээд, бîлîмжтîй зүйл үгүй мэт харагдуулаад байдаг юм”

нь нэмэлт захиалга өгч, төлбөр төлдөг хэрэглэгч юм. Үнэ төлбөргүй үйлчилгээг сонгосон хэрэглэгч бол спотифай-ийн хүргэж байгаа агуулга буюу дуу хөгжмийг зар сурталчилгаатайгаар хүлээн авдаг. Харин спотифай премиум үйлчилгээг авах бол сарын 9.99 долларын төлбөртэй. Энэ багцад зар сурталчигаагүйгээр хамгийн дээд зэргийн чанартайгаар дуртай дуугаа сонсох эрхийг нээж өгсөн байдаг. Оффлайн үед дуу татаж авах, ямар нэг хязгаарлалтгүйгээр агуулгыг алгасаж сонсох зэрэг нэмэлт үйлчилгээ мөн багтсан байдаг юм. Премиум үйлчилгээний оюутнуудад зориулсан хувилбар 4.99 доллар, гэр бүлд зориулсан багц 14.99 доллараар тус тус худалдаалагддаг. Спотифай-ийн бизнес модел ерөнхийдөө бол тун энгийн. Фримиум модел гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл үндсэн үйлчилгээ нь үнэ төлбөргүй. Нэмэлт үйлчилгээнд төлбөртэй захиалга авах замаар орлого олдог загвар юм. Үйлдвэрлэгчидтэй буюу бичлэгийн компаниудтай гэрээ байгуулж зохих эрхийн дагуу дуу хөгжмийг байрлуулаад түүнийгээ сонсогчдод түгээнэ гэсэн үг. Мөнгө олох хоёр гол эх үүсвэртэй. Эхнийх

нь мэдээж хэрэг төлбөртэй үйлчилгээг сонгож байгаа хэрэглэгчид. Харин дараагийнх нь зар сурталчилгаа байрлуулж байгаа харилцагчид. Бичлэгийн компаниуд, зохиогчийн эрх эзэмшиж байгаа талууд, мөн хувь уран бүтээлчидтэй гэрээ хийж хамтран ажилладаг. Компанийн үйл ажиллагааны үндсэн хэсгүүд нь ширээний суурин компьютер болон гар утсанд зориулсан программ хангамж, аппликэйшн зохион бүтээх, дуу хөгжмийн санд зохион байгуулалт хийх, агуулга худалдан авах, гэрээ хэлэлцээ хийх, маркетинг хийх зэрэг ажлаас бүрддэг. Спотифай-ийн хувьд бизнес хийх үндсэн нөөц нь гэрээ хийж байгаа хамтрагчид, брэнд, агуулга, мөн ажиллах хүч нь юм. Зардлын бүтэц нь хөгжмийн роялти, цалин хөлс, үйлчилгээний зардал, үйлчилгээ хүргэх зардал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт олж байгаа орлогынхоо 70 орчим хувийг зохиогчийн эрх эзэмшиж байгаа харилцагч талдаа шилжүүлдэг. Тэдгээр харилцагчид нь гэрээнд заасны дагуу тухайн агуулгын эзэн болох уран бүтээлчдэд зохих хувийг нь хуваарилдаг байна. Нэг дууг спотифай платформ дээрээс нэг

удаа тоглуулах бүрт дунджаар 0.006-0.008 доллар зохиогчийн эрх эзэмшигчид очдог гэсэн тооцоолол гарсан байдаг. Роялтигийн тухайд арай өөр зарчмаар тараагддаг. Өөрөөр хэлбэл хамтлаг дуучдын CD-г биет хэлбэрээр худалдах болон татаж авах байдлаар хүргэхэд тухайн зарагдаж байгаа нэгж ширхэг бүрээс тодорхой хувь авах байдлаар явдаг. Тэгвэл Спотифай өөрийн үйлчилгээнд ирж байгаа нийт хандалтын хэдэн хувь нь тухайн дуу хөгжим эзэлж байна гэдгээс хамаарч роялти төлбөрийг төлдөг байна. Өөрөөр хэлбэл хамгийн эрэлт ихтэй байгаа дуу хөгжимд оногдох үнэ нь илүү өндөр байна гэсэн үг. Спотифай компани саяхан Уорнер Мюзик Групптэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өмнө нь Сони болон Юниверсал Мюзик Груп-үүдтэй ижил гэрээ байгуулаад байсан. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Спотифай-ийн хэрэглэгчид өөрсдийн сонирхдог уран бүтээлчдийнхээ бүтээлийг илүү хурдан шуурхай хүртэх боломжтой болно гэж тус компанийн агуулга хариуцсан албаны дарга Стефан Блом хэлсэн байдаг. Зах зээл шинжээчид энэхүү шинэ гэрээг Ай Пи Ө гаргах өдөр хаяанд ирсний дохио гэж хүлээн аваад байгаа. Өөрөөр хэлбэл компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг болох бэлтгэлээ хангаж байна гэсэн үг юм. Өрсөлдөгч Эппл Мюзик компани нь 27 сая хэрэглэгчтэй байхад Спотифай төлбөр төлдөг 60 сая хэрэглэгчтэй болсон нь хангалттай амжилт гэж хөрөнгө оруулагчид дүгнэж байна.

... Спотифай-ийн хувьд бизнес хийх үндсэн нөөц нь гэрээ хийж байгаа хамтрагчид, брэнд, агуулга, мөн ажиллах хүч нь юм. Зардлын бүтэц нь хөгжмийн роялти, цалин хөлс, үйлчилгээний зардал, үйлчилгээ хүргэх зардал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт олж байгаа орлогынхоо 70 орчим хувийг зохиогчийн эрх эзэмшиж байгаа харилцагч талдаа шилжүүлдэг. Тэдгээр харилцагчид нь гэрээнд заасны дагуу тухайн агуулгын эзэн болох уран бүтээлчдэд зохих хувийг нь хуваарилдаг байна...