2.buuri ph

42
Бөөрний бүтэц, үйл ажиллагааны онцлог Бөөрний бүтэц, үйл ажиллагааны нэгж нь нефрон бөгөөд нефрон нь судсан түүдгэнцэр, түүдгэнцэрийн гэр буюу Боумены бүрхүүл, тахир сувганцраас бүрддэг. Насанд хүрсэн хүний нэг бөөрөнд 1,2- 1,3 сая нефрон байрладаг. Нефроныг байрлал үйл ажиллагаагаар нь 3 бүлэг болгон хуваадаг. 1

Upload: otgonubuns

Post on 21-May-2015

1.224 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: 2.buuri ph

1

Бөөрний бүтэц, үйл ажиллагааны онцлог

Бөөрний бүтэц, үйл ажиллагааны нэгж нь нефрон бөгөөд нефрон нь судсан түүдгэнцэр, түүдгэнцэрийн гэр буюу Боумены бүрхүүл, тахир сувганцраас бүрддэг.

Насанд хүрсэн хүний нэг бөөрөнд 1,2-1,3 сая нефрон байрладаг. Нефроныг байрлал үйл ажиллагаагаар нь 3 бүлэг болгон хуваадаг.

Page 2: 2.buuri ph

2

1. Гадаргуугийн нефрон, бүх нефроны 20-30%-г эзэлдэг.

2. Интракортикал нефрон, бүх нефроны 60-70%-г эзэлдэг.

3. Юкстамедуляр нефрон, бүх нефроны 10-15%-г эзэлдэг.

Page 3: 2.buuri ph

3 Интракортикаль нефроны түүдгэнцэр нь холтослог давхаргад байрладаг харин сувганцар нь богино, тархилаг давхаргын гадна хэсэгт байрладаг. Интракортикал нефрон нь анхдагч шээс үүсэх ажиллагаанд оролцдог.

Юкстамедуляр нефроны түүдгэнцэр нь тархилаг ба холтослог давхаргын зааг дээр байрладаг урт сувганцаруудтай, шээс өтгөрүүлэх үйл ажиллагаанд оролцдог.

Page 4: 2.buuri ph

4

Түүдгэнцэр нь өөр хоорондоо сүлжээ бүхий хялгасан судасны 40-50 гогцооноос тогтох бөгөөд энэ нь цэвэршүүлэх тогтолцоогоор ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүдгэнцэрийн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэх хялгасан судасны хана нь хучуур эс / подоцит /, суурийн мембран, эндотел гэсэн 3 давхаргаас тогтоно.

Page 5: 2.buuri ph

5

Түүдгэнцэрийн хучуур эс:

Суурин мембраны гадна орших хучуур эс нь бөөм, митохондри ялтаслаг бүрдэл эндоплазмын тор, утаслаг бүтэц ба бусад оршихуунуудтай. Хучуур эс нь том бага сэртэнтэй, том сэртэн нь хялгасан судасны ихэнхи гадаргууг эзэлж дэр хэлбэрээр байрладаг. Хучуур эсийн богино сэртэнгүүд өөр хоорондоо плазмолеммээс үүссэн багцалсан бүтцээр холбогддог. Ийм утаслаг бүтэц ялангуяа жижиг сэртэнгүүдийн хооронд илүү их үүсэн байдаг. Энэ нь 4-5нм диаметр бүхий нүхнүүдтэй.

Page 6: 2.buuri ph

6

Энэхүү хэсгийг завсрын өрц буюу завсрын мембран гэж нэрлэх бөгөөд энэ нь цусны бага молекул жинтэй уургууд анхдагч шээсэнд шүүрч орохыг хориглодог, шүүлтүүр болдог. Мөн хучуур эс нь сиалопротейны давхарга болох 12нм зузаантай гликокаликсийн давхараатай бөгөөд гол нь подокаликс юм.

Шээсээр уураг алдах, хавагнах хам шинжийн үед хучуур эсийн богино сэртэн алга болж, цитоплазм нь хөөж / вакуолжин /, завсрын өрцийн бүтэц алдагддаг. Хучуур эсийн сэтрэнгүүд алга болох нь хавагнах хам шинжийн онцлог юм.

Page 7: 2.buuri ph

7

Эндотель эс

Түүдгэнцэрийн хялгасан судасны эндотель 100-150нм хэмжээтэй жижиг нүхнүүдтэй, эдгээр нь эндотель давхаргын 30%-ийг эзэлдэг. Нүхэнд нь бага хэмжээний гепаринсульфат, протеогликон агуулагдана. Эндотель эсийн нүхээр цусны сийвэнгийн ус ба усанд ууссан бодисууд чөлөөтэй нэвтэрч анхдагч шээс үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Page 8: 2.buuri ph

8

Суурийн мембран Түүдгэнцэрийн хялгасан судасны суурин

мембраны үүсэлтэнд хучуур эс, хөхөлж эсээс гадна мезангиал эс оролцдог. Суурин мембраны зузаан 250-400нм хэмжээтэй, 3 давхаргаас тогтдог. Эндотель эсийн доор 40-60нм зузаантай дотор давхараа түүний дор голын давхраа 100нм –ээс илүү зузаантайгаар байх ба хучуур эсийн сэртэнтэй нийлж 40-60нм зузаантай гадна давхрааг үүсгэдэг. Үнэн хэрэгтээ суурин мембран голын давхраа болдог, гадна, дотор давхраа нь эндотель ба хучуур эсийн гликокаликс юм.

Page 9: 2.buuri ph

9

Шээсээр уураг алдах нь түүдгэнцэрийн суурин мембраны бүтэц үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой. Суурин мембран хөөж хөвсийх нүхжилт үүсэх, зузаарах нимгэрэх, хасах цэнэгээ алдах зэрэг өөрчлөлтүүдээс түүний нэвчимтгий байдал ихсэж, сонгон нэвтрүүлэх чадвар нь алдагдан шээсээр уураг алдахад хүргэдэг.

Page 10: 2.buuri ph

10 Түүдгэнцэрийн гэр нь суурин мембран хучуур

эсээс тогтоно. Хучуур эс нь акстомиозин агуулсан филаментын тусламжаар сурин мембранд бэхлэгдэнэ. Үүний үр дүнд түүдгэнцэрийн гэр нь агших, сунах хөдөлгөөн хийж эзэлхүүнээ өөрчлөн , Фильтрацын үйл ажиллагаанд оролцдог.

Page 11: 2.buuri ph

11 Тахир сувганцар: Сувганцар 4 хэсгээс

тогтоно.

1. Ойрын тахир сувганцар

2. Генлийн гогцоо / нарийн хэсэг /

3. Холын тахир сувганцар

4. Цуглуулах сувганцар

Page 12: 2.buuri ph

12

Ойрын тахир сувганцар

Ойрын тахир сувганцар нь муруй болон шулуун хэсгээс тогтох бөгөөд муруй хэсгийн эсүүд нь нилээд нарийн бүтэцтэй. Ойрын тахир сувганцар дотор талаасаа сойтог хэлбэрийн эсээр эмжигдэн хүрээлэгдэнэ. Сойтог эсүүд нь 8 микрон хэмжээтэй митохондри ихтэй ялтаслаг бүрдэл сайн хөгжсөн , эндоплазмын тортой , лизосом , фермент агуулдаг.

Page 13: 2.buuri ph

13

Генлийн гогцооны нарийн хэсэг

Генлийн гогцооны нарийн хэсгийн мембран нь ялтасаар хуваагдан, 7мм өргөнтэй завсрыг цитоплазмд үүсгэдэг. Энд усны идэвхтэй эргэн шимэгдэлт явагдана. Генлийн гогцоо , завсрын эдийн хооронд шээс өтгөрүүлэх үйл ажиллагаа явагдана.

Page 14: 2.buuri ph

14

Холын тахир сувганцар

Холын тахир сувганцар нь шулуун ба муруй хэсгээс тогтоно. Холын тахир сувганцрын эсүүд нь митохондригоор баялаг, амин хүчил, полисахарид, гидролит, гликолит фермент, РНХ ихээр агуулна. Эсийн цитоплазм нь уураг нүүрс ус задлах фермент ихээр агуулдаг.

Page 15: 2.buuri ph

15 Эсийн цитоплазм нь уураг нүүрс ус задлах

фермент ихээр агуулдаг. Холын тахир сувганцар дээр усны эргэн шимэгдэлт явагдахад фермент дааврын / вазопрессин, альдострон/ үйлчлэх нөлөө их юм. Шээсэнд хортой бодис хуралдахад тахир сувганцрын хучуур эс үхжилт орно.

Page 16: 2.buuri ph

16

Шээс цуглуулах хоолой

Шээс цуглуулах хоолой нь бортгон болон шоо дөрвөлжин хучуур эсээр хучигдсан цайвар болон бараан эсүүдтэй, суурин лабиринт сайн хөгжсөн бөгөөд усыг сайн нэвтрүүлдэг. Бараан эсүүд нь нүүрсний ангидраз фермент ихээр агуулж устөрөгчийн ионыг шүүрүүлдэг. Цуглуулах хоолойн нефроцит эсүүд нь простагландиныг ялгаруулдаг. Цуглуулах сувганцарт усны идэвхгүй тээвэрлэлт явагддаг нь шээс өтгөрүүлэх сөрөг урсгалын зарчимтай холбоотой байдаг.

Page 17: 2.buuri ph

17

Бөөрний цусан хангамж

Бөөрний артер нь гол судасны хэвлийн хэсгээс салбарлан, бөөрөнд ороод түүний хэсгүүдэд тархан, хэсэг хоорондын артери болно. Судаслаг, тархилаг давхаргын зааг дээр хэсэг хоорондын артери салбарлан нуман хэлбэртэй болж цааш үргэлжлэнэ. Үүнээс хэсэг хоорондын артериолууд салбарлаж судсан давхарга руу нэвтрэнэ.

Page 18: 2.buuri ph

18 Бөөрний цусны урсгалын хурд нь

1200мл/минут байдаг. Энэ нь зүрхнээс шахагдаж байгаа нийт цусны 20%-ийг эзэлдэг. Бөөрний цусан хангамжийг холтослогийн ба тархилагийн гэж 2 том бүлэгт хуваадаг. Бөөрний нийт цусны урсгалын 90% нь түүний холтослог давхаргаар урсдаг. Бөөрний холтослог давхаргын цусан хангамж асар их, тайван байгаа булчингийнхаас 100 дахин их байдаг.

Page 19: 2.buuri ph

19

Бөөрний цусан хангамжийн онцлог:

1. Бөөр нь асар их цусан хангамжтай эрхтэн. Бөөр цусан хангамжаар бусад эрхтнүүдтэй харьцуулбал 20 дахин илүү.

2. Бөөр нь судас нь булчингийн гаралтай өөрийн зохицуулга сайн хөгжсөн байдаг. Артерийн даралт 80-180мм муб-ны хооронд хэлбэлзэхэд бөөрний хялгасан судсууд нь , түүдгэнцэрийн шүүлтийг хэвийн явуулж чаддаг.

Page 20: 2.buuri ph

20 3. Бөөрний хялгасан судсанд даралт өндөр / 70мм муб / байдаг. Афферент болон эфферент артериол даралтын зөрүүтэй. Энэ нь анхдагч шээс үүсэх бололцоог хангадаг.

4. Бөөрний судсууд нь хоёр зэрэгцээ хялгасан судасны торлогийг үүсгэдэг.

5. Бөөр цусан хангамж ихтэй тул бодисын солилцооны эрчим ихтэй. Энэ нь анхдагч шээс ихээр / хоногт 180л / үүсэх нөхцөлийг бүрэлдүүлдэг.

Page 21: 2.buuri ph

21

Нефроны мэдрэлжүүлэлт

Бөөр нь вегетатив мэдрэлийн ширхэгээр мэдрэлжүүлэгдэнэ. Симпатик мэдрэлийг цочрооход бөөрний судсууд нь нарийсаж цусан хангамж хомсдон , түүдгэнцэрийн шүүх ажиллагааг буурдаг. Парасимпатик мэдрэлийг цочроовол үүний эсрэг нөлөө үзүүлнэ.

Page 22: 2.buuri ph

22

Бөөрөнд шээс үүсэх механизм

Бөөрний үндсэн үйл ажиллагаа шээс үүсэхэд оршино. Шээс үүсэх процесс нь түүдгэнцрийн шүүлт, сувганцарын эргэн шимэгдэлт, шүүрлийн гэсэн гурван механизмээр явагдана. Бөөрөнд шээс үүсэх эхний бөгөөд чухал процесс нь түүдгэнцрийн шүүлт юм.

Page 23: 2.buuri ph

23

Түүдгэнцрийн шүүлт явагдах үндсэн хэсэг нь түүдгэнцрийн хялгасан судасны хана / эндотель, суурин мембран, хучуур эс/ юм.

Түүдгэнцрийн шүүх процесс нь түүдгэнцэрийн хялгасан судасны гидростатик даралт , сийвэнгийн онкотик даралт, Боумен-Шумленскийн бүрээсний шингэний даралтаас нэн түрүүнд хамаардаг.

Page 24: 2.buuri ph

24

Цусны сийвэнгээс хялгасан судасны ханаар сийвэнд байдаг уургаас бусад бүх бодис. ус шүүгдэн гардаг. Анхдагч шээсний осмос даралт, цахилгаан дамжуулах чадал, мочевин, глюкоз, кератинин зэргийн агуулагдах хэмжээ нь цусны сийвэнгийнхтэй ижил байна. Nа+, Cа++, Сl- ионууд, фосфор, сульфатын концентраци арай их байдаг.

Page 25: 2.buuri ph

25

Анхдагч шээсэнд уураг бараг агуулагдахгүй. Хононгт үүсэх анхдагч шээсний хэмжээ 180л хүрдэг. Бөөрний цусан хангамжийн эрчимтэй үйл ажиллагаатай уялдаж анхдагч шээс ихээр үүсдэг. Түүдгэнцэрийн суурин мембран нь 7000-аас доош молекул жинтэй бодисыг шууд нэвтрүүлдэг.

Page 26: 2.buuri ph

26

Түүдгэнцрийн шүүлтүүрээр инулин 100%, миоглобин 75%, өндөгний альбулин 22%, гемоглобин 3%, ийлдэсний альбулин 1%-аас бага хэмжээгээр нэвтэрдэг. Эдгээр бодисын нэвтрэх хэмжээ нь молекулын хэмжээ ба молекул жинтэй холбоотой байдаг.

Page 27: 2.buuri ph

27

Тахир сувганцарын эргэн шимэгдэлт

Тахир сувганцарын эргэн шимэгдэлтийн үндсэн механизм нь диффуз, хөнгөвчилсөн нэвчилт, анхдагч идэвхтэй зөөвөрлөлт, хоёрдогч идэвхтэй зөөвөрлөлт, эндоцитоз, пиноцитоз юм.

Тахир сувганцараар эргэн шимэгдэж байгаа бодисууд нь идэвхтэй ба идэвхгүй байдлаар зөөвөрлөгдөнө.

Page 28: 2.buuri ph

28

Тахир сувганцарт бодисууд эргэн шимэгдэх байдал

1. Ойрын тахир сувганцарт уураг, амин хүчил, глюкоз, витамин, ионууд, сульфад, фосфатууд бүрэн хэмжээгээр эргэн шимэгддэг.

2. Генлийн гогцооны уруудах хэсэгт ус, өгсөх хэсэгт нь натри, хлор эргэн шимэгдэнэ.

Page 29: 2.buuri ph

29

3. Холын тахир сувганцарт хлор идэвхгүй хэлбэрээр, натри, кали, кальци, фосфат идэвхитэй хэлбэрээр эргэн шимэгдэнэ.

4. Цуглуулах сувганцарт мочевин идэвхигүй хэлбэрээр, ус вазопрессины нөлөөгөөр эргэн шимэгдэнэ.

Page 30: 2.buuri ph

30

Тахир сувганцараар бодисууд эргэн шимэгдэх байдал

Ойрын тахир сувганцарт ус, натри, хлорын 2/3 нь эргэн шимэгддэг. Давсыг дагаж ус байрладаг учир ус давсны хөдөлгөөн хоорондоо нягт холбоотой байдаг. Натри котранспортын механизмаар эргэн шимэгдэхэд хлорын ион аяндаа дагалддаг. Түүдгэнцэрээр шүүгдсэн натрийн 87% нь хлорын ионтой нэгдэж хлорлог натри болж ойрын сувганцараар эргэн шимэгддэг.

Page 31: 2.buuri ph

31

Уураг

Түүдгэнцэрээр шүүгдсэн анхдагч шээсэнд уураг туйлын бага хэмжээтэй байдаг. Түүдгэнцэрийн суурин мембран, эндотель, подоцитын завсрын мембран нь уургийг шүүх нарийн шүүлтүүрүүд болдог. Тахир сувганцарын ойрын хэсэгт лизосом ферментийн нөлөөгөөр уургийн молекулууд амин хүчил болж задардаг.

Page 32: 2.buuri ph

32

Глюкоз

Глюкоз нь котранспортын механизмаар люминал мембранаар натритай хамт зөөвөрлөгдөнө.

Ойрын тахир сувганцарт глюкоз бүрэн хэмжээгээр эргэн шимэгддэг.

Цусанд глюкоз ихэсвэл тахир сувганцарын глюкоз эргэн шимэгдүүлэх чадал дутаж зарим хэсгийг нь шээстэй ялгаруулдаг.

Page 33: 2.buuri ph

33

Аминхүчил,пептид

Амин хүчлийн 99% нь эргэн шимэгддэг бөгөөд ойрын тахир сувганцарын эхний хэсэгт амин хүчил эргэн шимэгдэх үйл ажиллагаа бүрэн явагдана. Тахир сувганцарын эсийн мембранд амин хүчил нь зөөвөрлөгч уураг болон натритай нэгдэж бүрдэл үүсгэн люминаль болон базолатериаль мембранаар зөөвөрлөгддөг.

Page 34: 2.buuri ph

34

Кали: Түүдгэнцэрийн шүүлт сувганцарын эргэн шимэгдэлтийн аль алиныг нь дамжин ялгардаг. Тахир сувганцарын шингэнд хоногт 700-800 ммоль/л кали орж тэр нь ойрын болон холын тахир сувганцарт эргэн шимэгддэг.

Кальци: Түүдгэнцэрээр шүүгдсэн анхдагч шээсний найрлаганд кальцийн концентраци 270ммоль/л байдаг бөгөөд үүнээс 267.5ммоль/л нь тахир сувганцараар эргэн шимэгдэж 2.5 ммоль/л кальци шээстэй хамт ялгардаг.

Page 35: 2.buuri ph

35

Тахир сувганцарын шүүрэл

Тахир сувганцар нь эргэн шимэгдүүлэх, шүүрүүлэх гэсэн хоёр чиглэлийн зөөвөрлөх тогтолцоогоор нэгэн зэрэг ажилдаг. Бөөрний сувганцарын шүүрүүлэх процесс нь эсийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд явагддаг. Аливаа бодис нь шүүрэхдээ тахир судас дагасан хялгасан судаснаас завсарын эд рүү шүүрч, завсарын эдээс тахир сувганцарт шүүрдэг.

Page 36: 2.buuri ph

36

Бөөрний сувганцарын хэсгүүдэд бодис шүүрэх байдал

Ойрын тахир сувганцарт устөрөгчийн ион, аммиак, холин, параамингиппураны хүчил, диодраст, пеницилин шүүрнэ.

Генлийн гогцоонд мочевина шүүрнэ. Холын сувганцарт устөрөгчийн ион шүүрнэ. Цуглуулах сувганцарт калийн

ион,устөрөгчийн ион аммиак тус тус шүүрнэ.

Page 37: 2.buuri ph

37

Бөөрний шээс өтгөрүүлэх, шингэрүүлэх үйл ажиллагаа

Шээсний концентраци бөөрний гадаргаас тархилаг давхаргаруугаа өтгөрдөг. Бөөрний шээс шингэрүүлж, өтгөрүүлэх ажиллагаа Генлийн гогцооны сөрөг урсгалт ажиллагаагаар хангагдах бөгөөд түүний өгсөх уруудах хоёр хэсгийн эхнээс шингэний концентраци аажмаар ихсэж гогцооны мухар хөхлөг орчимд дээд хэмжээндээ хүрдэг. Харин генлийн гогцооны өгсөх талын шувтрага хэсгийн ханаар натри чөлөөтэй гадагшилдаг учир энэ хэсгийн шээс шингэрдэг

Page 38: 2.buuri ph

38

Бөөрний шээс өтгөрүүлэх, шингэрүүлэх үйл ажиллагаанд дараах тогтолцоонууд оролцдог

Бөөрөнд дэх мочевины эргэлт. Бөөрний завсарын эд. Бөөрний шулуун судсууд. Бөөрний тахир сувганцарууд Генлийн гогцоо

Page 39: 2.buuri ph

39

Шээсний найрлага

Хоногт ялгаран гарах шээсний дундаж хэмжээ 1.5л, хувийн жин нь 1005-1025 байдаг.

Шээс сүрлэн шар өнгөтэй, урохром, уробилин гэдэг будагч бодис агуулдаг.

Шээсний рН 5-7 хооронд хэлбэлздэг. Шээс сулхан хүчиллэг орчинтой.

Page 40: 2.buuri ph

40

Шээсний найрлага

Шээсний найрлаганд мочевин 2%, шээсний хүчил 0,5%, пурины суурь аммиак 0,4%, индикан зэрэг уургийн задралын бүтээгдэхүүн, азотлог бодис орно.

Эдгээр бодис нь бөөрний азот ялгаруулах үйл ажиллагааг тодорхойлно.

Хоногийн шээсний уураг 20-70 мг, глюкоз 130 мг,

Page 41: 2.buuri ph

41

Натри 90ммоль/л, кали -80ммоль/л, кальци-2,5ммоль/л, магни-705ммоль/л, хлорид-90ммоль/л, бикарбонат-2ммоль/л, фосфат-21ммоль/л, сульфат- 28ммоль/л, ус-1,5 л тус тус агуулагдана.

Page 42: 2.buuri ph

42

Анхаарал тавьсанд баярлалаа