document4

33
№4-р хичээлийн төлөвлөгөө 1.Байгалийн бохирдол 2.Байгаль хамгаалах уламжлалт ёс заншил Бэлтгэсэн: Б. Балдан-Осор Этүгэн дээд сургууль Улаанбаатар 2011

Upload: etugen

Post on 19-Jun-2015

2.797 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Document4

№4-р хичээлийн төлөвлөгөө

1.Байгалийн бохирдол

2.Байгаль хамгаалах уламжлалт ёс заншил

Бэлтгэсэн: Б. Балдан-Осор

Этүгэн дээд сургууль

Улаанбаатар 2011

Page 2: Document4

Байгалийн бохирдол

Page 3: Document4

Байгалийн бохирдол

• Биологийн бохирдол

• Химийн бохирдол

• Цацрагын бохирдол

• Шуугианы бохирдол

Page 4: Document4

Байгалийн бохирдолын ангилал

• Бохирдож байгаа обьектоос нь хамааруулаад1. Усны бохирдол

2. Агаарын бохирдол

3. Хөрсний бохирдол гэж тус тус ангилна.

Page 5: Document4

Агаарын бохирдол

Page 6: Document4

Усны бохирдол

Page 7: Document4

Хөрсний бохирдол

Page 8: Document4

Химийн бохирдол

• Химийн шинжлэх ухаан нь хүн төрөлхтөний амьдралд маш их ашиг тусаа өгсөн юм. • Гэвч агаар, ус, хөрс, хүнсэнд химийн

бодисын зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрснээс тэр нь бохирдол болон хувирч улмаар элдэв өвчин үүсгэх шалтгаан болж байна.

Page 9: Document4

Химийн бохирдол

• Амьд организмд химийн бодис 3н хэлбэрээр үйлчилж илэрдэг байна.

1. Синергизм – Нэг бодис нөгөөгийнхөө хүчийг нэмэгдүүлнэ.

2. Суммаци – Хорт бодис нийлэгжих.

3. Антогонизм – Нэг бодис нөгөөгийнхөө хүчийг сулруулах.

Page 10: Document4

Химийн бохирдол

• Амьд бие организмд химийн бодис ихэдвэл

– Хордуулах

– Цочроох

–Мэдрэмтгий болгох

– Өвчлөл үүсгэх

–Мутаци үүсгэх

– Урагт нөлөөлж гажиг үүсгэх

– Үхэлд хүргэх зэрэг нөлөөлөл үзүүлдэг байна.

Page 11: Document4

Биологийн бохирдол

• Нян (бактери)

• Замаг

• Мөөг, мөөгөнцөр

• Вирус

• Элдэв зүйлийн паразит хорхойнууд хамаарагдана.

Эдгээр нь байгалийн голомтот өвчин, халдварт өвчнүүдийг үүсгэнэ. Тарваган тахал, Боом, галзуу, хачигт энцефалит гэх мэт.

Page 12: Document4

Улаан замгаар бохирдсон байгаа байдал

Page 13: Document4

Ногоон замгийн бохирдол

Page 14: Document4

Мөөгөнцөрөөр бохирдсон байгаа байдал

Page 15: Document4

Мөөгөнцөрөөр бохирдсон байгаа байдал

Page 16: Document4

Биологийн бохирдол

• Манай орны 300 гаруй сумын 80 орчим нь тарваган тахлын голомттойд тооцогддог. үүнээс 30 нь тарваган тахлын онц идэвхтэй голомтод тооцогддог байна.

• Боом өвчиний голомт 14 аймгийн 113 суманд байдаг байна.

• Биологийн бохирдуулагчид нь агаар, ус, хөрс, хүн амьтны биед нэвтрэн шууд болон дам замаар өвчлүүлдэг байна.

Page 17: Document4

Цацрагийн бохирдол

• Байгалийн цацрагийн бохирдол: Нутгийн байгаль цаг уурын онцлог, цацраг идэвхт бодисын орд газар, нарны цацрагын байдлаас болж бохирддог байна.

• Хүний буюу зохиомол цацрагын бохирдол: Зохиомлоор гаргаж авсан цацраг идэвхт үүсвэрүүд нь хүрээлэн буй орчиныг цацрагын бохирдолд оруулдаг байна.

Page 18: Document4

Байгалийн цацрагийн бохирдол

Озоны давхрагын сийрэгжилтийн (цооролт) улмаас нарнаас ирж буй хэт ягаан туяаг шүүж чадахгүйгээс болж үүсч байна.

Page 19: Document4

Хүний нөлөөгөөр буюу зохиомол цацрагийн бохирдол

Page 20: Document4

Цацрагийн бохирдол

• Дэлхийн 2-р дайны төгсгөлд япон орон цөмийн дайралтад өртөж Нагасака, Хирошима 2 хот газрын хөрснөөс арчигдсан. Тэр ойр хавийн хүмүүс цацрагаас үүсэлтэй удмын өвчтэй болсон байдаг. Одоо ч тэр өвчлөл байдаг аж.

• Атомын цахилгаан станцын ослуудаас шалтгаалж цацрагын бохирдол ихээхэн гарч байсан байна.

Page 21: Document4

Шуугианы бохирдол

• Хүн амьтаны биед шуугиан нь асар их сөрөг нөлөөг учруулдаг байна.

• 90 Децибелээс дээш шуугиан нь хүний биед асар их сөрөг нөлөөг учруулдаг.

• Энэ нь мэдрэлийн ядаргаанаас эхлээд маш олон хортой нөлөөтэй байдаг.

• Шуугианы бохирдол гол төлөв хүн ам ихээр төвлөрсөн газруудад их байдаг байна.

Page 22: Document4

Хорт бодис зөөвөрлөгдөн тархах

• Хорт бодисууд гол төлөв байгальд орчинд нэг доороо байдаггүй байнга зөөвөрлөгдөж байдаг байна.

• Хүний зөөвөрлөлт ихээхэн хувийг эзэлдэг ч бас байгалийн хүчин зүйлээр ихээхэн тархдаг байна.

• Дам замаар нэгээс нөгөөд шилжин зөөвөрлөгдөх нь бүр их аюул үүсгэж байна.

Page 23: Document4

Байгаль хамгаалах уламжлалт ёс заншил

Page 24: Document4

Байгаль хамгаалал

• Орчин үед байгаль хамгаалах үйл ажиллагаа нь хуулийн дагуу зохицуулагдаж байгаа хэдий ч монгол орны хувьд БАЙГАЛЬ ОРЧИН эмгэнэлтэй байдалтай байнга учирч байна.

• Уламжлалт байгаль хамгаалах ёс заншил бол өнө эртний нүүдлийн соёл иргэншилийн нэгээхэн хэсэг бөгөөд байгальтайгаа дасан зохицож амьдарч байсныхаа хувьд хүн бүрийн дагаж мөрдөх амьдралын бүрэлдэхүүн хэсэг байсан байна.

Page 25: Document4

Уламжлалт байгаль хамгаалал

• Доктор проффессор О. Амархүү

1. Энэрэл хүндэтгэлийн уламжлал

2. Хорио цээрлэлийн уламжлал

3. Сургаал номлолын уламжлал

4. Сүсэг бишрэлийн уламжлал

5. Ажиглалт танин мэдэхүйн уламжлал гэж тав ангилж үзсэн байна.

Page 26: Document4

Энэрэл хүндэтгэлийн уламжлал

• Энэ нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан, ургамлыг хайрлан хамгаалж, амьдрал ахуйдаа хэрэглээний шаардлагад тохируулан туйлын ариг гамтай хэрэглэх арга ухааныг сургаж байснаар илэрч байжээ.

Page 27: Document4

Хорио цээрлэлийн уламжлал

• Байгаль дэлхийтэйгээ харьцаж хандахдаа ямар үйлийг тэвчин өнгөрүүлэх, байгалийн өөрөө өөрийгөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байсан байна. Юуны өмнө хавар цагт байгалийн нөхөн төлжих үеэр өвс ногоо зулгаах, газар шороог ухаж сэндийчэх зэргийг гойд цээрлэдэг байсан ажээ.

Page 28: Document4

Сургаал номлолын уламжлал

• Байгалийн зүй тогтолыг танин ухаарч байгалиа хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг даган сахихыг залгамж хойч үеүүддээ өвлүүлэн үлдээх арга ухаан байжээ.

Page 29: Document4

Сүсэг бишрэлийн уламжлал

• Далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга ухаан байсан байна. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ургамал ногоо, ой хөвч, араатан жигүүртэн бүгд цаанаа харсан эзэн лус, савдагтай бөгөөд тэр бүхэнд үл нийцэх үг яриа, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус хилэгнэж хорлол болдог гэсэн үнэмшлийг хүний ой тоонд суулгаж түгээн дэлгэрүүлдэг байсан байна.

Page 30: Document4

Ажиглалт танин мэдэхүйн уламжлал

• Байгаль цаг уурын шинж байдал элдэв үзэгдэл хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй ердийн ахуй амьдралын шинж байдал туршлагаараа урьдчилан танин мэдэж тэдгээрт ахуй амьдралаа тохируулан аж төрдөг байсан байна.

Page 31: Document4

Байгаль хамгаалал

• Дээрхээс гадна байгаль хамгааллыг зөвхөн зан заншил төдийгөөр бус олон хууль цаазадаа оруулж өгч байсан байна. Чингис хааны их засаг хууль, Их Юаны нэвтэрхий хууль, Их Юаны хууль цаазын бичиг, Алтан хааны цаазын бичиг, Халх журам зэрэг хуулиудад байгаль хамгааллыг онцгой байр суурьтайгаар авч үзэн олон заалт гаргасан байдаг байна.

Page 32: Document4

Усыг дээдэлж хамгаалах уламжлалт аргаас

• Рашаан, булгийг лусын эзний өргөө, ундаа гэж үзэж хөндөхийг цээрлэх

• Рашааны загас жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хориглох

• Рашаан, булгийн дээд талд юмуу саахалт айлаас дотогш гэр майхан барьж болохгүй

• Рашаан, булаг, голын ойролцоо “Морь хардаггүй”

• Голын усруу сүү цагаа оруулдаггүй

• Сүүтэй шанагаар уснаас хутгадаггүй.

• Голын уснаас гараар самарч уудаггүй. Аягаар хутгаж ууна.

• Тогтмол усанд биеэ, хувцасаа угаахыг цээрлэх

• Ус гатлахдаа мориноос бууж уснаас нь духандаа хүргэн адис аваад гатлах зэрэг эртний зан заншлын ариун нандин зүйлс, домог түүх олон бий.Булаг шандыг хамгаалах, буртаглахгүй байх талаар хуульчлан заасан нь ч тэмдэглэгдэн үлджээ.

Page 33: Document4

Анхаарал тавьсандбаярлалаа