галилей

8
Италийн алдарт эрдэмтэн Г.Галилей (Galileo Galilei)

Upload: margad1

Post on 13-Dec-2014

939 views

Category:

Education


11 download

DESCRIPTION

mj

TRANSCRIPT

Италийн алдарт эрдэмтэн Г.Галилей (Galileo Galilei)

Товч намтар Галилей Италийн Писад

(1564- 1642)төрж хотынхоо их сургуульд элсэн орсон ч төлбөроө барагдуулаагүй учир гарчээ. Гэвч 1589 онд их сургуульдаа багшийн ажилд орж хожим иь Падуаны их сургуульд шилжиж тэнд 1610 он хүртэл ажиллахдаа шинжлэх ухааны гарамгай нээлтүүдийнхээ дийлэнхийг нь хийсэн байна. Галилей чухал нээлтүүдийнхээ анхныхыг механикийн салбарт хийжээ.

Түүний агуу нээлтүүд Олсны үзүүрт ачаа зүүж энгийн нэг дүүжин хийжээ. Эцэст нь олс ижил урттай байхад ямар ч ачаа адил хугацаанд савладаг болохыг тогтоожээ. Эндээс олс урт байхад хол савлаж, богино байхад ойрхон савладагийг олж мэджээ.Галилей энгийн дүүжингийн дүрмийг нээжээ. . Түүний дараагийн бас нэг том ололт нь инерцийн хуулийг нээсэн явдал юм. Хөдөлгөөнд байгаа бие цааш мь түлхэх хүч нөлөөлөхгүй бол хурд нь саардаг гэж хүмүүс үздэг байсныг Галилей туршилт хийж өөрчлөв. Үрэлт зэрэг хөдөлгөөнийг саатуулж байгаа нөлөөлөл байхгүй бол унаж байгаа бие хөдөлгөөнөө цааш эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх болно гэсэн дүгнэлтийг Галилей хийжээ.

1609-1610 онд Галилей одон орны маш олон туршилт хийсэн байна. Сар нь эрдэмтдийн үзэж байгаачлан өө сэвгүй биш харин барзгар гадаргатай болох, мөн Сүүн зам нь олон одны бөөгнөрөлөөс тогтдог болохыг олж нээжээ.

Бархасвадь гариг дагуултай гэдгийг, Буд Сугар гаригууд нь Дэлхийгээс өөр Сар шиг бүтэцтэй болох, бүх гаригууд Нарыг тойрон эргэдэг болохыг олж нээсэн нь Коперникийн теоромыг баталсан нээлт байлаа.

Батламиусийн одон орны үзлийг бүрэн няцаасан ажиглалтуудыг хийж эхэлсэн бөгөөд Siderius Nuntius (Одны мэдээчин) номдоо үр дүнг нь бичжээ.

Бархасвадь гаригийн 4 дагуулыг (Ио, Европа, Ганимад, Каллисто) тодорхойлжээ. Уламжлалт ухааны дагуу одноос гадна огторгуйн биет нь 7- оос илүүгүй гэж үзэж байлаа.

Дуран авайгаар Сугар гариг Сар шиг хэлбэр нь өөрчлөгдөн харагддагийг олжээ.

Саран дээр уул толгод, тал хөндий байдгийг харжээ. Сар нь Дэлхийтэй адил бодисоос тогтсон (Аристогийн үзлээс огт өөр байлаа) гэж үздэг.

Наран дээр байдаг “хар цэгийг” ажиглан гадарга дээр нь байдаг толбо гэж үзжээ. Олон жилийн настай толбыг судлан, Нар 26 хоногийн тойрогтой болохыг тогтоосон.

Сүүн зам нь үүл биш, харин олон одны бөөгнөрөл юм.Эдгээр толбо нь Нар, Дэлхийн хоорондох огторгуйн жижиг биеттэй холбоотой. Хэрэв тийм бол өөр өөр цэгээс ажиглахад Нарны толбо байрлал нь өөрчлөгдөх байсан.Буд гариг Нарны урдуур өнгөрснөөр бий болдог сүүдэр гэж үздэг. Гэтэл Галилей Буд гариг Нарны урдуур өнгөрөхөд 7 цаг үргэлжилдэг бол толбо нь удаан байдгийг ажиглажээ.

Агуу сэтгэгчийн амьдарлын замнал

Галилей газар дээрх хөдөлгөөнийг ч математиктай холбож болохыг харуулжээ. Тэрээр “Хүнээс гадуур, түүний хүссэнтэй огт холбоогүй ертөнцийг математик аргаар ойлгож болно” гэж хэлмээр байна гэжээ. Г.Галилей зургаан жилийг «Дэлхийн хамгийн гол хоёр системийн тухай харилцан яриа» гэсэн алдарт бүтээлээ туурвихад зориулжээ. Энэ ном 1672 оид хэвлэгдмэгц шашныхан дургүйцэж 1616 оны хоригийг эөрчлөө гэж буруушаасам ч түүнийг шоронд суулгаж арай зүрхэлсэнгүй. Арчетри дахь шилтгээнд нь гэрийн хорионд байлгах шийтгэл ногдуулжээ. Тэрчилэн Эх дэлхий Нарыг тойрч эргэлддэг гзсэн онолоосоо олны емнө татгапзах шүүхийн шийдвэр гарсныг 69 настай Г.Галилей биепүүлэв, Алдарт эрдэмтэн маань Арчетри дахь шмлтгээидээ механикийн асуудлуудыг судалж байсаар 1642 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний хийсэн шиижлзх ухааны нээлтүүдээс илүү түүний шинжлэх ухааны арга зүйг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр зүйргүй аугаа билээ.

Галилей аливаа үзэгдлийг судлахдаа үнэн бодит байдал, тоон үзүүлэлтүүдийг эрхэмлэх болжээ. Тэр үеэс тоон үзүүлэлтүүдийг яг таг тооцох нь шинжлэх ухааны судалгааны үндсэн арга болсон юм. Г.Галилей шинжлэх ухааны танин мэдэхүйд туршилтын хандлага чухал ач холбогдолтойг өргөн сурталчипж аливаа нэр хүндтэй хүний үг биш чухамдаа туршилт бол шинжлэх үхааны үнэний нотолгоо гэж үздэг байжээ. Хойч олон үеийн эрдэмтэд Галилейг хэвшмэл номлолыг ягштал баримтлах, сэтгэлгээний эрх чөлөөг дарах гэсэн бүдүүлэг оролдлогыг эсэргүүцэхийн билэг тэмдэг гэж өнөө үед ч бахархан дээдэлсээр байна.

Хагацал, бага хайрыг унтрааж, их хайрыг өдөөдөг, Яг л салхи,

лааг мөхөөж, түүдгийг ноцоодог шиг.

The end