6 12 angi u boh

17
Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль Сэдэв: Үндэсний бөхийн барилдаан Хамрах хүрээ : 6-12 анги Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр

Upload: xaliunaa-tse

Post on 08-Jan-2017

154 views

Category:

Sports


2 download

TRANSCRIPT

Page 1: 6 12 angi u boh

Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль

Сэдэв: Үндэсний бөхийн барилдаан

Хамрах хүрээ : 6-12 анги

Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр

Page 2: 6 12 angi u boh

Зоилго: Үндэсний спорт, ёс заншлаа хадгалан үлдэх, сурталчилан таниуланаЗорилт:-Бөхийн барилдааны ялгаатай талуудыг мэдэх -Үндэсний бөхийн барилдааны ёс жаягийн тухай ойлголттой болох -Үндэсний бөхөөрөө бахархах, омогших

Page 3: 6 12 angi u boh

-Эр бяраараа эзэн нь байж, -Эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, -Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай! Хэмээн ерөөдөг монгол наадам

Page 4: 6 12 angi u boh

Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд:- Монголчуудын бух барилдаан- Халх бөхийн барилдаан- Өвөрмонголын барилдаан гэж байсан бөгөөд эдгээр барилдаанууд нь адил төстэй болон ялгаатай зүйлүүдтэй.

Page 5: 6 12 angi u boh

Адил төстэй зүйлүүд нь:-Бөхчүүдийн өмсгөл-Дэвээ шаваа-Бөхийн засуул, хөлийн цэц-Барилдах талбай

Page 6: 6 12 angi u boh

Ялгаатай зүйлүүд нь:Бөхийг унасанд тооцох хэлбэрүүд нь өөр. Тухайлбал:-Бух барилдаанд-далаар нь шороодуулан хөдөлгөөнгүй дарах-Халх барилдаан  - толгой, өвдөг, тохой, бүх биеэр шороодуулах-Өвөрмонгол барилдаан – хоёр гар газарт хүрэх буюу өвдөг тохой бүх биеэр шороодуулах

Page 7: 6 12 angi u boh

Үндэсний бөхийн барилдаан нь өөрийн гэсэн өвөрмөц зохион байгуулалттай бөгөөд барилдаан эхлээд дуусах хүртлээ дараах 3 үед хуваагдана. Үүнд:-Эхэн буюу гаралтын үе-Үндсэн буюу барилдааны үе-Төгсгөл буюу оролтын үе

Page 8: 6 12 angi u boh

Насны хувьд:-хөвгүүдийн (16-аас доош насны) -залуучуудын (17-18 насны)-хүчит бөхийн-ахмад бөхийн (51-ээс дээш насны) хэмээн ангилсан байна.

Page 9: 6 12 angi u boh

Бөхийн барилдаанд:

Оноолт хийх, ам авах, бөх тавих, тахим авах ба өгөх зэрэг өвөрмөц шинжүүд байдаг.Барилдах бөхчүүдийг нэг хоёрын даваанд оноолтоор, 3 даваанаас хойш цолтой бөхчүүдийн цолны болон амжилтын эрэмбээр ам авалтаар явуулахыг оноолт гэнэ.            Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрсийг дуудуулан дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах гэнэ.

Page 10: 6 12 angi u boh

          Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчын мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг магнайн тус газраас нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх  хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.

Page 11: 6 12 angi u boh

Гараа дэвээ шавааны тухай          Монгол бөхчүүд эрт дээр үеэс Гарьд, Бүргэд, Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа ба дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна.

Page 12: 6 12 angi u boh

Гараа нь: Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм.

Page 13: 6 12 angi u boh

Шаваа нь: Бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.

Page 14: 6 12 angi u boh

Бөхчүүдэд цол олгох: Манай эрины YIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж буй начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байснаа 2004 оноос 5 даваанаас эхлэн даваа бүрд дараах цолыг олгож байна.5 давсан бөхөд                Улсын начин цол6 давсан бөхөд                Улсын харцага цол7 давсан бөхөд                Улсын заан цол8 давсан бөхөд                Улсын гарьд цол 9 давсан бөхөд         Улсын арслан цол Түрүүлсэн бөхөд        Улсын аварга цол өгдөг.

Page 15: 6 12 angi u boh

Улсын болон аймгийн наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол, арслан цолтой хүн дахин түрүүлбэл аварга цолыг, аварга цолтон түрүүлбэл далай аварга, далай аварга цолтон түрүүлбэл даян аварга, даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгодог журамтай.

Page 16: 6 12 angi u boh

Улсын наадамд:            Ам авалтын гурвын даваа           Цол чимэг хүртэлтийн тавын даваа          Цол ахиулалтын долоогийн даваануудад зүүн ба баруун талын тэргүүн дээд магнай бөхчүүдийн цолыг дуудна.Үзүүр түрүү булаацалдахаар гарч байгаа бөхчүүдийн гараанаас гарахад баруун зүүн талын засуулууд араас нь их хүч чадалтай бөхчүүд гарсныгилтгэн ханаран унах хэлбэрээр сөхөрч суун хүндэтгэл үзүүлдэг.

Page 17: 6 12 angi u boh

Анхаарал тавьсанд баярлалаа

Унасан үедээ Хүчтэй бай Айсан үедээ

Зоригтой бай Ялсан үедээ

Даруу бай