ajilgvidliin helber

15
АЖИЛГҮЙДЛИЙН ХЭЛБЭР. Хэлбэрийн хувьд ажилгүйдлийг: - зөрөөний, - бүтцийн - мөчлөгийн ажилгүйдэл гэж ангилдаг. Зөрөөний (завсрын) ажилгүйдэл - хүмүүс нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд үүсдэг ажилгүйдэл. Тухайлбал, нутаг орны өөрчлөлтөөс зарим иргэд ажил хайх, түр хүлээх, сургууль төгсөөд анх удаагаа ажил хайж байгаа залуус, ажлын байраа сайн дураараа солих, улирлын чанартай ажил эрхлэгчид нь ажилгүйчүүдийн эгнээнд тооцогддог. Ийм ажилгүйдлийн үндсэн шинж нь түр зуурын байдаг явдал юм. Бүтцийн (байнгын) ажилгүйдэл - эдийн засгийн хөгжлийн дагуу бүтцийн өөрчлөлт гарч нэг салбар, мэргэжлийн цар хүрээ хумигдан, шинэ салбар мэргэжлийн шаардлага өссөнтэй холбоотой ажилгүйдэл. Дээрх хоѐр төрлийн ажилгүйдлийн гол ялгаа нь зөрөөний ажилгүйдлийн үед ажилгүй хүн хөдөлмөрийн зах зээл дээр худалдагдах мэдлэг, чадвартайгаа үлддэг байхад бүтцийн ажилгүйдлийн үед ажилгүйчүүд нэмэлт сургалтгүйгээр, өөр мэргэжил эзэмшихгүйгээр ажил олж чадахгүй байдагт оршино. →Мөчлөгийн (циклийн) ажилгүйдэл - эдийн засгийн бууралтын үед бий болдог ажил-гүйдэл. Ийм ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь эдийн засгийн мөчлөгөөр тодорхой-логдоно. Дэлхийн эдийн засгийн их хямралын оргил үө болох 1933 онд мөчлөгийн ажилгүйдэл ойролцоогоор 25 хувь хүрч байсан байна. АЖИЛГҮЙДЛИЙН ҮР ДАГАВАР. Ажилгүйдлийн түвшин хэт өсөх явдал хувь хүний болон нийгмийн хувьд ноцтой үр дагаварт хүргэнэ. Тухайлбал, Ажилгүйдэл ба ДНБ-ний бууралтын хамаарлыг Оукены хууль харуулдаг. Түүний дагуу бодит ажилгүйдлийн түвшин түүний ердийн түвшингээс 1% давахад үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.5%-иар буурдаг байна. Хүн амын амьжиргааны түвшин буурч, ядуурал нэмэгдэнэ. Хувь хүн сэтгэл санаагаар унах, гутрах явдал их гарна. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэн үзэхээ болинс. Ирээдүйд итгэх итгэл алдарна. Ёс суртахууны уналт болж, гэр бүл салах, гэмт хэрэг үйлдэх явдал ч гардаг. Нийгэм, улс төрийн эмх замбараагүй байдал үүсдэг. Ийм явдал гардаг гэдгийг дэлхийн зарим улс орнуудын эдийн засгийн амьдрал олонтоо харуулжээ. АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ. Үүнд: Өөр мэргэжил эзэмшихэд нь туслах зорилгоор янз бүрийн сургалт зохион байгуулах. боловсролын түвшинг дээшлүүлэх. ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөрийн нийлүүлэлтийг урамшуулах : хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг дэмжих. хөрөнгө оруулалтыг урамшуулах, → зуучлагчийн" хувьд хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. гадагшаа ажиллах хүчин илгээх, → ажиллах хүчнийг ашиглахтай холбогдсон хууль эрхийн зохицуулалт (хамтын гэрэз. хөдөлмөрийн хууль), → төрийн санхүү, мөнгөний бодлогоор (татварын хэмжээг өөрчлөх гэх мэт) гэх зэрэг байж болно, Ажилгүйдлийг багасгах нь зөвхөн эдийн засгийн төдийгүй хүн ам зүй, нийгмийн бодлогын чухал зорилт юм. 3-14. ХҮН АМЫН АЖ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ТҮВШИН ХҮН АМЫН АЖ БАЙДАЛ. Хүн амын аж байдлын түвшинг дараах макро эдийн засгийн харилцан үйлчлэлтэй үзүүлэлтуүдээр тодорхойлно: Нэрлэсэн ба бодит орлогын хамаарал Орлогын хуваарилалт дахь тэгш биш байдал www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 21-Apr-2015

587 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: ajilgvidliin helber

АЖИЛГҮЙДЛИЙН ХЭЛБЭР. Хэлбэрийн хувьд ажилгүйдлийг: - зөрөөний, - бүтцийн - мөчлөгийн ажилгүйдэл гэж ангилдаг.

Зөрөөний (завсрын) ажилгүйдэл - хүмүүс нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд үүсдэг ажилгүйдэл. Тухайлбал, нутаг орны өөрчлөлтөөс зарим иргэд ажил хайх, түр хүлээх, сургууль төгсөөд анх удаагаа ажил хайж байгаа залуус, ажлын байраа сайн дураараа солих, улирлын чанартай ажил эрхлэгчид нь ажилгүйчүүдийн эгнээнд тооцогддог. Ийм ажилгүйдлийн үндсэн шинж нь түр зуурын байдаг явдал юм.

Бүтцийн (байнгын) ажилгүйдэл - эдийн засгийн хөгжлийн дагуу бүтцийн өөрчлөлт гарч нэг салбар, мэргэжлийн цар хүрээ хумигдан, шинэ салбар мэргэжлийн шаардлага өссөнтэй холбоотой ажилгүйдэл.

Дээрх хоѐр төрлийн ажилгүйдлийн гол ялгаа нь зөрөөний ажилгүйдлийн үед ажилгүй хүн хөдөлмөрийн зах зээл дээр худалдагдах мэдлэг, чадвартайгаа үлддэг байхад бүтцийн ажилгүйдлийн үед ажилгүйчүүд нэмэлт сургалтгүйгээр, өөр мэргэжил эзэмшихгүйгээр ажил олж чадахгүй байдагт оршино.

→Мөчлөгийн (циклийн) ажилгүйдэл - эдийн засгийн бууралтын үед бий болдог ажил-гүйдэл. Ийм ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь эдийн засгийн мөчлөгөөр тодорхой-логдоно. Дэлхийн эдийн засгийн их хямралын оргил үө болох 1933 онд мөчлөгийн ажилгүйдэл ойролцоогоор 25 хувь хүрч байсан байна.

АЖИЛГҮЙДЛИЙН ҮР ДАГАВАР. Ажилгүйдлийн түвшин хэт өсөх явдал хувь хүний болон нийгмийн хувьд ноцтой үр дагаварт хүргэнэ. Тухайлбал,

Ажилгүйдэл ба ДНБ-ний бууралтын хамаарлыг Оукены хууль харуулдаг. Түүний дагуу бодит ажилгүйдлийн түвшин түүний ердийн түвшингээс 1% давахад үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.5%-иар буурдаг байна.

Хүн амын амьжиргааны түвшин буурч, ядуурал нэмэгдэнэ.

Хувь хүн сэтгэл санаагаар унах, гутрах явдал их гарна. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэн үзэхээ болинс. Ирээдүйд итгэх итгэл

алдарна. Ёс суртахууны уналт болж, гэр бүл салах, гэмт хэрэг үйлдэх явдал ч гардаг.

Нийгэм, улс төрийн эмх замбараагүй байдал үүсдэг.

Ийм явдал гардаг гэдгийг дэлхийн зарим улс орнуудын эдийн засгийн амьдрал олонтоо харуулжээ.

АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ. Үүнд:

→ Өөр мэргэжил эзэмшихэд нь туслах зорилгоор янз бүрийн сургалт зохион байгуулах. боловсролын түвшинг дээшлүүлэх. → ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөрийн нийлүүлэлтийг урамшуулах:

→ хувиараа хөдөлмөр эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг дэмжих. → хөрөнгө оруулалтыг урамшуулах, → зуучлагчийн" хувьд хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. → гадагшаа ажиллах хүчин илгээх, → ажиллах хүчнийг ашиглахтай холбогдсон хууль эрхийн зохицуулалт (хамтын гэрэз.

хөдөлмөрийн хууль), → төрийн санхүү, мөнгөний бодлогоор (татварын хэмжээг өөрчлөх гэх мэт) гэх зэрэг байж болно,

Ажилгүйдлийг багасгах нь зөвхөн эдийн засгийн төдийгүй хүн ам зүй, нийгмийн бодлогын чухал зорилт юм.

3-14. ХҮН АМЫН АЖ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ТҮВШИН

ХҮН АМЫН АЖ БАЙДАЛ. Хүн амын аж байдлын түвшинг дараах макро эдийн засгийн харилцан үйлчлэлтэй үзүүлэлтуүдээр тодорхойлно:

Нэрлэсэн ба бодит орлогын

хамаарал Орлогын хуваарилалт дахь тэгш биш байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: ajilgvidliin helber

Туйлын тэгш шударга хуваари-лалт болон бодитхуваарилалтын хоорондын зөруүгээр

орлогын хуваарилалтын тэгш бус түвшин хэмжигддэг.Тэгш ус байдлын шалтгаанууд:

- чадвар, боловсролын ялгаа - дур сонирхол, эрсдэлтэй

харь-цах ялгаа - өмчийн харилцааны ялгаа - зах зээл дээрх байдлын

ялгаа - олон түмэнтэй тогтоосон

хол-боо харилцаа ба

тасархай байдлын ялгаа

Нэрлэсэн ба бодит орлогын хамаарал Орлогын хэлбэртэй авч буй мөнгөний дун ба түүгээр

худалдан авч байгаа бараа, үйл-чилгээний дүн

хоѐрын харьцаа нь инфляци болон санхүүгийн бод-

логоос хамаардаг. Орлогын тэгш бус байдлын тувшинг

Ло-ренцийн муруйгаар дүрсэлдэг.

Орлогын хуваарилалт дахь тэгш биш байдал

Орлогын х-элбэртэй авч буй мөнгөний дун ба түүгээр худалдан авч байгаа бараа, үйл-чилгээний дүн хоѐрын харьцаа нь инфляци болон санхүүгийн бод-логоос хамаардаг. Орлогын тэгш бус байдлын тувшинг Ло-ренцийн муруйгаар дүрсэлдэг.

0 20 40 60 80 100

Өрх (хувь)

ABC талбай нь "туйлын тэгш байдлаас' бодит хуваарилалтын ялгааг харуулна.

Туйлын тэгш шударга хуваари-лалт болон бодит хуваарилалтын хоорондын зөруүгээр орлогын хуваарилалтын тэгш бус түвшин хэмжигддэг.Тэгш ус байдлын шалтгаанууд: - чадвар, боловсролын ялгаа - дур сонирхол,

эрсдэлтэй харь-цах ялгаа

- өмчийн харилцааны ялгаа - зах зээл дээрх байдлын ялгаа - олон түмэнтэй

тогтоосон хол-боо харилцаа ба тасархай байдлын ялгаа

Орлого хуваарилалт ихээхэн тэгш бус байдалтай байдаг. Боловсролын түвшин, - мэр-гэжлийн бэлтгэл, -авъяас чадвар, -ажлын байр, - бэлэн байгаа өмч, - зах зээл дээрх ноѐрхлын байдал зэрэг нь орлогын тэгш бус байдлын шалтгаан болдог.

АМЬДРАЛЫН ТҮВШИН БА ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС. Тухайн орны хүн амын амьд-ралын түвшин ямар байгааг харуулдаг гол үзүүлэлт нь хүний хөгжлийн индекс юм. Хүний хөгжлийн индекс (ХХИ) нь хүний хөгжлийн үндсэн хэмжүүр болох эрүүл энх. урт удаан амьдрал, мэдлэг ба амьжиргааны түвшний үзүүлэлтүудийн нэгдсэн индекс юм. Үүнийг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлдог. 1. Наслалт: (дундаж наслалт)

2. Мэблэг: - Насанд хүрэгсэдийн бичиг үсэгт тайлагдалтын хувь болон

- бүх шатны сур-гуульд суралцагсадын хувь зэргийг хамрах боловсролын хүрсэн түвшин буюу боловс-ролын индекс

3. Амьжиргааны түвшин: Нэг хүнд ногдох дотоодын нийт

бүтээгдэхүүн (ДНБ) зэрэг болно.

Монголын хуний хөгжлийн индексийг сүүлийн хэдэн жилээр харуулбал:

Он

Дундаж

наслалт

(жилээр)

Насанд хүрзгчдийн бичиг үсэгт тайлаг-далт

(15-аас дээш насныхан, %)

Бага, дунд, дээд боловсролд

хамрагдалтын түвшин

Нэг хүнд ногдох

ДНБ (РРР. ам.доллар)

Хүний хөгжлийн индекс

1990 63.7 96.5 60.4 1640 0.652

1992 62.8 97.7 54.3 1266 0.626

1995 63.8 98.9 57.0 1267 0.635

1998 65.1 96.5 62.0 1356 0.651

1999 63.2 97.8 66.0 170" 0.661

2000 63.2 97.8 59 е 1838 0.669

2001 63.4 97 8 69.6 1968 0.574

2002 63.5 97.8 69.7 2125 0.679

2005 67.0 92.0 0.712

2006 68.1 91.7 0.720

2007 68.2 92.2 0.731

2008 70.5 91.6 0.738

(Эх сурвалж: Монголын хүний хөгжлийн илтгзл - 2003. УБ, 2004, х.88, Монгол Улсын Статистикийн эмхтгэл – 2008.УБ,2009, х.425)

Монгол улс шилжилтийн эхний жилүүдэд буюу 1990-1994 онд бодит орлого буурах; ажилгүйдэл эрс ихсэх, хүний амьжиргааны нөхцөл байдал доройтох зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч тэдгээрийг даван туулж, эдүгээ зах зээл шинээр нээгдэж, хувийн ХЭБШИЛ хөпжин цэцэглэх боломжтой орон боллоо.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын хүний хөгжилд нэлээд ахиц гарсан нь дээрх хүснэгтээс үзэхэд тодорхой байна. Гэвч энэ бүхний хажуугаар бий болсон шинэхэн үзэгдэл нь хот, хөдөөд хүн амык амьдралын чанарт мэдэгдэхүйц ялгаа гаран, гүнзгийрэх болсон явдал билээ.

3-14{а). ЯДУУРАЛ

ЯДУУРАЛ ГЭЖ ЮУ БОЛОХ, ЯДУУРЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ. Ядуурал нь голдуу амьдралын үйл ажиллагааны хэвийн түвшин стандартыг эдийн засгийн нөөцөөр хангаж чадахгүй байгаа төлөв байдлыг харуулна. Энэ үйл явцын үр дагавар болж ядуу хүн, ядуусын бүлэг. давхраа нийгэмд бий болж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: ajilgvidliin helber

Дэлхийн хэмжээнд ядуурлыг доорх гурван үзүүлэлтээр тодорхойлдог.

1. Хүнс тэжээлийн зардлын ядуурал буюу Энгелийн хуулиар тооцогдох ядуурал Энэ нь хэрэглээний нийт зардалд хүнс тэжээлийн эзлэх хувийн жингийн хэмжээ буурах тутам гэр бүл ядуурахыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний илчлэг чанараар тодорхойлно гэсэн үг. Монгол хүн өдөрт дунджаар 2900 Ккалорын илчлэгтэй хоол идэх ѐстой гэж эрдэмтэд тодорхойлжээ. Энэ бол физиологийн зохистой норм юм. Гэтэл ядуу өрхийн гишүүд өдөрт дунджаар 1784 Ккалори авч байна. (Эх сурвалж: Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хепюлбер. УБ., 2001. х. 4).

2. Хэрэгцээний ядуурал. Энэ нь ядуучууд бусдаас хэрхэн доогуур амьдарч байгааг харуулах үзүүлэлт бөгөед тодорхой хэмжээний хэрэщээ (байр сууц, хөрөнгө мөнгө, боловсрол, эрүүл мэндийн)-г хангаж чадахг/й байгаа нөхцөл юм.

Амьжиргааны байдал буюу орлогын түвшингээр нь нийт хүн амыг дараах бүлэгт хуваан авч үздэг.

нэн ядуу буюу үнэмлэхүй ядуурал

ядуу буюу харьцангуй ядуурал

ядуу бус бага орлоготой

ядуугаас дээгүүр дунд зэргийн орлоготой

чинээлэг

Үндэсний статистикийн газраас 2008 онд явуулсан судалгаанаас үзэхэд үзэхэд Мон-голын хүн амын 35,2 хувь нь буюу хотод 26,9, хөдөөд 46,0 хувь нь ядуу байна. Энэ судал-гаагаар дараах таван булгийн ХУМУУС буюу Олон хүүхэдтэй ганц биө өрх,

=: 100-аас доош малтай өрх (өрхийн гишүүдийн тоо болон бүтцээс хамаарч),

~ ажилгүйчүүд. -■ боловсролгүй (суурь боловсролгүй) хүмүүс, => эмзэг бүлгийнхэн (өндөр настан, тахир дутуу, гудамжны болон

өнчин хүүхдүүд) ядуу-ралд өртөх нь элбэг байдаг байна.

3. Үнэлгээний ядуурал. Энэ нь хууль зүйн дагуу хэнийг ядуу гэж тооцох тухай гаргасан үнэлгээний хэмжээ. Ядуурлын шугамыг амьжиргааны доод түвшингэзр тогтоодог. Хүний

хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хүн амын а..1ьжиргааны доод түвшин гэж үзнз, Хүн амын амжиргааны доод тувшинг тогтоохдоо: - хүн амын хэрэглээний бүтэц, түүний еөочлөлт, - хүн амын байршил, газар зүй. цаг агаар, бүс нутгийн онцлог, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тарифын түвшин, өөрчлөлт, хүн амын цалин хөлс, тэтгэвэр тзтгэмжийн тувшингийн ерөнхий үзуүлэлтүүдийг харгалзан үздэг.

Амьжиргааны доод түвшинг 1991 оноос засгийн газраас анх тогтоож байсан бол 1998 оноос эхлэн Үндэсний Статистикийн газраас бүс нутгаар тодорхойлон зарлаж байна.

Хүн амын амьжиргаакы доод түвшин (нэг хүнд сард ногдохоор, бүс нутгаар)

Бүс 2005 2006 2007 2008.II

cap 2008.Х

cap 2009

Баруун 2320С 37000 54700 70700 94300 96100

Зүүн 25000 34803 51800 65600 85100 86300

Төв 22300 39000 56700 73100 90800 91200

Хангайн 22600 38300 54600 70600 89000 90600

Улаанбаатар

30000 42800 60100 73300 94800 101100

(Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн эмхтгэл - 2008. УБ.. 2009. х. 307)

Үүнээс доош бол ядууд тооцож байна. Дэлхийн банк ядуурлын дээд шугамыг жилд нэг хүнд 370 ам. доллараар тооцдог. Дээр дурьдсан хэрэщээний тодорхой түвшинг хангаж чадахгүй байгааг харьцангуй ядуурал гэдэг.

Ядуугийн дотор нэн ядуу гэж бий. Дэлхийн банк жилд нэг хүн 275 ам. доллараас бага орлоготой байвал нэн ядууд тооцдог байна. Харин манайд бол өрхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 40 хувиас доогуур бол тухайн өрх, иргэн нэн ядуу амьдралтайд тооцогдоно. Ийм ядуурлыг туйлын ядуурал гэдэг.

ЯДУУРАЛ ГАРАХАД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС. Үүнд:

ядуугаас доогуур:

Амьжиргааны байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: ajilgvidliin helber

❖ Эдийн засгийн уналтаас шалтгаалан үнийн өсөлт, инфляцийн түвшин өндөр байгаагаас орлого, цалин хөлс багассан

❖ Ажилгүйдэл ❖ Бичиг үсэггүй байдал, хангалтгүй боловсрол ❖ Хөдөлмөрч бус байдал, бэлзнчлэх сэтгэлгээ ❖ Өвчин эмгэг, эрүүл мэндийн дорой байдал ❖ Бусад (цаг агаар, байгал орчны байдал, зах зээлээс

алслагдсан нөхцөл, үнийн зөрөө, орон байр, хөрөнгө нөөцгүй гэх мэт) шалтгаанууд орно.

ЯДУУРЛЫН ҮР ДАГАВАР. Эмзэг бүлгийн өрхийн амьжиргааны өнөегийн байдал нь •ЯДУУРАЛ - ӨЛСГӨЛӨН - ӨВЧИН" гэсэн гинжин холбоог үүсгэж байна. = Ядуу хүн хүч чадалгүй, аюултай эрсдэл, эмзэг байдлыг байнга мэдэрч байдаг. Тэд энэ байдлаа сайжруулах арга хэмжээ авах бус, өөрсдийнх нь амьдралын талаар гаргах бусдын шийдвэрээс хараат амьдардаг. Ядуу хүмүүсийн хувьд шинэ санаачлага гаргана гэдэг нь гол төлөв эрсдэлтэй байдаг бөгөөд энэ нь эргэж сэхэхээргүй болгож мэдэх ажээ.

=> Эрүүл мэндийн байдал нь дорой тул бага цалинтай, тогтвортой бус хөдөлмөр эрхлэхэд хүргэдэг.

- Нэн ядуу байдалд амьдарч байгаа хүмүүст ядуурлаас гарах арга зам хомс байна. Үндсэн хэрэгцээгээ хангах гэсэн тэдний оролдлого нь нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон бэрхшээлтэй тулгардаг. Ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлэлд байнга өртдөг. Мөн гэмт хэрэгт өртөх. орон гэргүй болох. гэр бул салах. өрх толгойлсон ганц бие эцэг, эх олшрох, архидалт ихсэх. өр зээлд баригдах, өлен зэлмүүн хооллох зэрэг бусад үр дагаваруудад хүргэдэг. ЯДУУРЛААС ГАРАХ АРГА ЗАМ. Энд олон арга замуудыг нэрлэж

болох боловч гол арга замууд нь гэвэл: г Хүн амын орлогын эх үүсвэрийг бий болгох, нэмэгдүүлэх > Ажлын байр бий болгох > Боловсрол, мэргэжилтэй болоход туслах > Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээл олгох > Нийгмийн хамгаалал, хангамжийн тогтолцоог боловсронгуй болгох гэх мэт юм.

Засгийн газар 1994 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран «Ядуурлыг бууруулах ундэсний хөтөлбөр». 2001 онд Дэпхийн банктай хамтран «Ядуурлыг бууруулзх стратегийн завсрын баримт бичиг»-ийг боловсруулан гаргаж, мөн онд «Тоггвортой амьжиргаа» төслийг гурван үе шаттайгаар 12 жилийн турш хэрэгжүүлж байгаа бөгөөд 2002-2007 онд төслийн нэгдүгээр шат буюу «Тогтвортой амьжиргаа» тесөл

хэрэгжиж дууссан. 2008-2012 онд төслийн хоѐрдугаар үе шат буюу «Тогтвортой амьжиргаа-ll» төсөл бух аймаг, нийслэлд хэрэгжиж эхлээд байна. Эдгээр нь ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийн амьдралыг тэтгэн дээшлүүлэх, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэпк, байгууллага. иргэд, олон нийт. орон нутгийн оролцоог нэмэгдүүлэхэд тус дөхөм болох юм.

3-15. ХҮН АМЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХҮН АМЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Аливаа нийгэмд

хүн амын амьд-ралын баталгааг хангах асуудал төрөөс баримтлан хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын цогцолбор арга хэмжээгээр дамжин хэрэгждэг. Хүн амын нийгмийн хамгаалал гэдэг нь нийгмийн бүх гишуүдийн амьдарлын хэвийн нөхцлийг хангахад чиглэгдсэн улс төр, нийгэм-эдийн засаг, эрх зүйн харилцааны цогцолбор гэж ойлгож болно. Нийгмийн бүх гишүүдийг хөдөлмөрлөх боломж талаас нь:

1. Ажилтан (хедөлмөр идэвхитэй эрхэлж буй хэсэг), 2. Ажилгүйчүүд. 3. Нийгмийн эмзэг хэоэг гэсэн гурван бүлэгт хамааруулдаг.

АЖИЛТАН нь өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдарлын баталгааг бий болгоод зогсохгүй нийгмийн бусад гишүүдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг учраас нийгэмд хамгийн үр нөлөетэй, ихээхэн ачаа үүрсэн хэсэг юм. Ажилтаны нийгмийн баталгааг хангана гэдэг нь төр засгаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож мөрдүүлсэн байхаас гадна хөдөлмөрлөх нөхцөлийг (хэвийн эрүүл ахуй, аюулгүй орчин, хөдөлмөр хамгаалал, ажил амралтын горим дэглэм гэх мэт) сайжруулах, тодорхой шалтгаанаар хөдөлмөрийн чадавхиа бүрмөсөн буюу хагас алдах, тахир дутуу болох, ажилгүйдэлд орох, тэрчлэн өндөр наслах зэрэг болзошгүй болон зайлшгүй тохиолдох нөхцөлд учрах хүндрэл бэрхшээлийг хөнгөлөхтэй холбогдсон баталгааг бүрдүүлж өгнө гэсэн үг.

Харин ажилгүйчүүдийн нийгмийн хамгаалал гэдэг нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, ажлын байраар хангах, мэргэжил эзэмшихэд нь туслах зэрэг асуудлууд багтана.

Нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн баталгааг хангах буюу нийгмийн хамгаалал гэдэг

нь: • Тэтгэвэр тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчил.гээ үзүүлэх чиглэлээр

тэдний амьжиргааг дээшлүүлэх • Амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах оан

байгуулж, амьдарлаа дээшлүүлэх боломжтой ядуучуудад бага хувийн хүүтэй зээл олгож аж ахуй эрхлэх, ажил хийхэд нь туслах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: ajilgvidliin helber

• Амьдарлын хувьд нэн ядуу иргэдэд буцалтгүй тусламжийн хэлбэрээр үйлчилгээ, тусламж узүүлэх

• Бие даан амьдарч өөртөө үйлчлэх чадваргуй иргэдийг төрийн ивээлд авч зориу-лалтын байгууллага (асрамж, сувилгааны газрууд, халамжийн төвүүд)-д хамруулан үнэ төлбөргүйгээр асарч сувилах, хооллох, хоноглох боломж бүрдуүлэх, амьдарлын наад захын хэрэгтэй зүйлс, түлээ нүүрс олж нийлүүлэн туслах, тэдэнд үйлчлэх мэргэжлийн ажилтныг сургаж бэлтгэх гэх зэрэг амьдарлын наад захын баталгааг хангадаг.

Нийгмийн хамгааллын нэг чухал хэсэг нь нийгмийн даатгал, нийгмийн халамжийг дотроо агуулсан нийгмийн хангамжийн тогтолцоо юм.

3-15(a). НИЙГМИЙН ХАНГАМЖ

НИЙГМИЙН ХАНГАМЖ ГЭЖ ЮУ ВЭ? Нийгмийн хангамж нь хүн амын эмзэг хэсэгт хамрагдах иргэдэд тэтгэвэр тэтгэмж олгох, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээ юм.

Өрнөдийн орнуудад нийгмийн хамгамжийн тогтолцоо 1930-аад оны уеэс хөгжиж энэ талын зардал улсын төсөвт гол байр суурь эзлэх болсон байна. Хөгжиж буй оронд нийгмийн ауудалд их анхаарал тавих болжээ.

Нийгэм хангамжийн төлбөр улс орон бурт өөр өөр байдаг ба зарим оронд (АНУ-д) үйлдвэрийн ажилчдын дундаж цалингийн 40 хувьтай тэнцэх бол Шведэд энэ үзүүлэлт 90 хувь хүрдэг байна. Скандиновын орнуудад маш олон төрлийн хангамж үзүүлдэг тул хамгийн өндөр татвар төлөхөд хүрдэг. Хэрэв АНУ-ын нийгмийн хангамжийн ихэнх арга хэмжээ юуны өмнө нийгмийн эмзэг давхаргыг хамгаалахад чиглэсэн байдаг бол Шведэд орлого, ажил мэргэжлийн болон бусад ялгааг харгалзахгүйгээр бүх хүмүүст зориулагдсан байдаг.

Нийгмийн хангаиж нь улс орон бүрт өөр өөрийн онцлогтой хэдий ч 1, Нийгмийн даатгалын тогтолцоо, 2. Нийгмийн хаг амж, тусламж гэсэн хоер үндсэн хэсэгт хуваан авч үзэж болох юм. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО. Манай улсын хувьд

нийгмийн хангамжийн шинэ тогтолцоо 1995 ан[\ УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуулийг батлан гаргаснаар

бий болсон юм. Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалык санг бүрдуүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн

чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь. даатгуулагч нас барахад туүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэижээг хэлнэ. Эндээс үзвэл нийгмийн даатгалын санг аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагч хоѐр хамтарч бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

Нийгмиин даатгалын хэлбэр

Заавал даатгуулах Сайн дурууруу даатгуулах

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй Дээрхи заавал даатгагдсанаас бусад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч хувиараа хөдөлмөр эрхлэх замаар үйлд Төрийн албан хаагч вэрлэл, ажил үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэд иргэний малыг тэдэнтэй байгууулсан Хувираа хөдөлмөр эрхлэгч эзэд гэрээний дагуу маллаж байгаа малчин Чөлөөт уран бүтээлчид Хувийн аж ахуйтан-малчид, тариаланч

Нийгмийн даатгалын 5 төрлийн сан байдаг бегөөд эдгээрээс ямар

ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсэх вэ? Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагч. иргэн хуульд заасан зориулалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж. төлбөр авах эрхтэй. Үүнд:

1. Тэтгэвэрийн даатгалын сангаас: • өндөр насны тэтгэвэр • тахир дутуугийн тэтгэвэр • тэжээгчээ алдсаны тэтгэвэр

2. Тэттэмжийн даатгалын сангаас: • хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж • оршуулгын тэтгэмж • жирзмсний болон амаржсаны тэтгэмж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: ajilgvidliin helber

3. Үйлдвэрлэлийн осол. мэргэжлээс шалтгаалсак өвчний даатгалын сангаас:

• тахир дутуугийн тэтгэвэр « тэжээгчээ алдсаны тэтгэвэр • хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж • хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

4. Ажилгуйдлийн даатгалын сангаас: • ажилгүйдлийн тэтгэмж « сургалтын зардал

5. Эрүүл мэндийн даатгалын сангаас: • даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуүлэх

тусламж уйлчил-гээний зардал

эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардалд олгодог байна

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦОО. 2005 онд УИХ-аар батлан гаргасан "Нийгмийн халамжийн тухай" шинэчлэн найруулсан хуулинд "Нийгмийн халамж гэдэг нь мөрдөж буй хууль тогтоомж, журам зааврын дагуу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан иргэнд нмйгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох. тэдгээрийг төрөлжсөк асрамжийн үйлчилгээнд хамруулахад чиглэсэн нийгмийн хамгааллык арга хэмжээ"-г хэлнэ гэжээ. Нийгмийн эмзэг бүлэг гэдэгт: => тэжээн тэтгэх төрөл садангүй бөгеөд бие даан амьдрах чадваргуй. ганц бие ахмад настан, => хөгжлийн бэрхшээлтэй иргэн, => хүнд нөхцөлд байгаа хүүхэд, - ядуу, нэн ядуу амьдралтай олон хүүхэдтэй өрх толгойлсон зх (эцэг) хамаардаг байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрийн терөл

Ахмад настны халамжийн тэтгэвэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр Дөрөв ба түүнээс дээш ххүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх ( 50 насанд

хүрсэн эцэг ) хамаардаг байна.

Үүнээс гадна ядуу, нэн ядуу иргэний эн тэргүүний хэрэгцээг хангах,

амьжиргааг нь дэмжих зорилгоор тодорхой шалгуур болзолтойгоор олгох мөнгөн тусламжийг нөхцөлт мөнгөн тусламж гэдэг.

Нийгмийн халамжийн иөхцолт мөнген

тэтгэмжийн терөл

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох мөнгөн тэтгэмж Ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмж Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмж Хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж

3-16. САНХҮҮ, ТӨСӨВ

3-16(а). САНХҮҮ, САНХҮҮГИЙН ХАРИЛЦАА

САНХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ? Санхүү нь латин үгнийхээ гарал үүслээр "finire" буку мөнгөний маргааныг эцэслэх, зохицуулах, заавал төлөх мөнгөн төлбөрийн хугацааг тогтоох гэсэн утгаар анх XIII-XIV зууны үед Итали улсад хэрэглэгдэж байжээ. Энэ нэр томъѐо нь сүүлдэз finansia буюу мөнгөн төлбөр гэсэн үг болон хувирсан байна. Өдгөө санхүү гэдэг нь үндэсник нийт бүтээгдэхүүний хуваарилалт, дахин хуваарилалтын үндсэн дээр мөнгөн хөрөнгийг бүрдүүлэн ашиглах эдийн засгийн харилцааны нийгэмд бий болсон тогтолцоо юм.

САНХҮҮГИЙН ХАРИЛЦАА. Мөнгөний харилцаанууд, тэдгээрийн хөдөлгөөн нь өвөрмөц маягийн фонд (сан, хөмрөг)-үүд болж явагдах ба энэ нь санхүүгийн харилцаа болно. Санхүүгийн харилцааны агуулга нь орлого, зарлага, шууд ба шууд бус татвар, татаас, субвенц, тэтгэмж, төсвийн санхүүжилт гэх мэт ойлголтуудаар дамжин илэрнэ. Санхүүгийн харилцааны сүбъектууд нь: - төр, - хуулийн этгээд, - бие хүмүүс, - тусгаар улс орнуудаас бүрдэнэ. Санхүүгийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд гэвэл:

аж ахуйн субъектуудын санхүү хүн амын санхүү төрийн санхүү юм.

Хуулийн эрхтэй байгууллагуудын (хуулийн этгээд гэдэг) хооронд болон хуулийн этгээд ба төрийн, хуулийн этгээд биш байгууллагуудын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: ajilgvidliin helber

хооронд гарч байгаа санхүүгийн харилцааг аж ахуйн субъектуудын санхүү гэж нэрлэдэг. Хүн амын санхүүгийн орлогын хэсгийг өрхийн анхдагч орлогууд бүрдүулнэ. Харин түүний зарлагын хэсэг нь хүн амын бүх зарлага ба хуримтлал (хадгаламж)-аас бүрэлдэнэ. Санхүүгийн бүх системийн төв хэсгийг төрийн санхүү бий болгож байдаг. Төрийн санхүүд: а) улсын төсөв: б) төсвийн гадуурх улсын сангууд, в) улсын нийгмийн даатгал, г) улсын эд хөрөнгийн даатгал хамаарна. Эдгээрээс улсын төсвийн талаар тодруулан авч үзье.

3-16(6). УЛСЫН төсөв

ТӨСӨВ ГЭЖ ЮУ ВЭ? Төсөв гэдэг нь "цүнх' гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай бөгөөд энэ нь яваандаа төрийн санхүүгийн бодлогын үндсэн нэр томъѐо болон түүхэнд үлджээ. Төсөв бол төрөөс өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд татвараар дамжуулан хуримт- луулсан хөрөнгөө хэрхэн, юунд зарцуулахыг илэрхийлдэг төрийн мөнгөн хөрөнгийн төвлөр- сөн сан юм. р

Тесвийг агуулгаар нь авч үзвэл нзг maлaac: байнга хязгаартай байдаг нөөц (орлого)-ийг ямар хэмжээгээр хэрхэн хуримтлуулах. нөгөө maлaac: энэхүү хуримтлуулсан хязгаартай нөөцийг байнгын өсөн нэмэгдэж байдаг төр болон нийтийн хэрэгцээ (зарлага)-г хангахад хэрхэн хүртээж, дахин хуваарилах төрийн санхүүгийн тэнцлийн сонголтын асуудал байдаг Товчоор хэлбэл, төрийн санхүүгийн бодлогын илрэл бол төсөв юм.

Төсөв нь нэгэн жилийн хугацаанд татвараар хуримтлуулах орлогыг хуваарилан зарцуулах замаар давтагдан тойрон эргэж байдаг үйл ажиллагаа юм.

ТӨСВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАА. Төсвийн үйл

ажиллагааны харилцаа нь: Түүнийг тооцоолж төлөвлөхөөс эхлээд эдийн засаг, мөнгө

санхүүгийн үзүулэлтүүдтэй холбон дүн шинжилгээ хийх, хэрэгжих боломжийг судлах,

Хэлэлцэх Батлах Хэрэгжүүлэх Гүйцэтгэлийг тайлагнах Гүйцэтгэлийн тайланг батлах үе шатуудыг багтаана.

ТӨСВИЙН БҮРЭЛДЭХҮҮН. Улсын нэгдсэн төсвийг:

Улсын төсөв Орон нутгийн төсөв

гэж ангилдаг бөгөөд үүнийг төсвийн бүрэлдэхүүн гэж нэрлэдэг.

Улсын төсөв гэдэг нь парламентаас (манай улсын хувьд Улсын Их

Хурал) баталж Засгийн газар бүрдүүлэн зарцуулдаг мөнгөн хөрөнгийг хэлдэг.

Орон нутгийн төсөв гэдэг нь орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, тухайн засаг захиргаа (манай улсын хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга) бүрдүүлэн зарцуулах мөнгөн хөрөнгийг хэлнэ.

ТӨСВИЙН БҮТЦИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ. Төсвийг бүхэл цогц гэж үзвээс энэ нь:

> Орлого > Зарлага

гэсэн хоѐр хэсгээс бүрдэх бөгөөд төсвийн орлого, зарлагын зөрүү буюу төсвийн тэнцлийг түүний гуравдагч хэсэг гэж үзэж болно. Төсвийг тэнцлийн байдлаар нь хэвийн бөлон алдагдалтай төсөв гэж ангилж болно. Хэвийн төсөв - төсвийн зарлага нь орлоготойгоо тэнцүү байдаг бол алдагдалтай төсөв - зарлага нь орлогоосоо давж байхыг хэлнэ.

Улсын төсвийн орлого ямар гол эх үүсвэрээс бүрддэг вэ? Улсын төсвийн нийт орлогыг дотор нь:

Урсгал орлого Тусламжийн орлого гэж ангилдаг.

Улсын төсвийн урсгал орлого - цэвэр дотоод эх үүсвэрээр бүрдэх бөгөөд а) татварын орлого, б) татварын бус орлого гэж ангилдаг.

Татварын орлогод дараах албан татварын орлого багтдаг.

Орлогын албан татвар (аж ахуйн нэгжүүд өөрийн ашгаас төлөх орлогын албан

татвар), Нийгмийн даатгалын орлого (нийгмийн даатгалын шимтгэл,

эрүүл мэндийн даатга- лын хураамж), о Өмчийн татвар (үл хөдлөх эд хөрөнгийн татвар), Дотоодын бараа. үйлчилгээний орлого (дотоодын барааны болон

импортын бараа- ны нэмэгдсэн өртгийн албан татвар). Онцгой албан татвар (архи, тамхи, пиво, суудлын автомашин,

автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: ajilgvidliin helber

Гадаад үйл ажиллагааны орлого (импортын болон экслортын гаалийн албан татвар), Бусад татвар (улсын тэмдэгтийн хураамж, агнуурын нөөц

ашигласны болон ашигт малтмалын нөөцийн төлбөр) тус тус орно.

Татварын бус орлогод дараах төрлийн орлого багтана.

Ногдол ашиг (төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн ашгаас төрд ногдох хувьцааны). Хүү, торгуулийн орлого,

Төсөвт байгууллагын өөрийн орлого (төсвийн байгууллагын үндсэн үйл ажилла- гааны бус орлого: туслах аж ахуй гэх мэт), Түрээсийн орлого (байр, байшин, тоног төхөөрөмж бусдад

түрээслүүлсний орлого), Өнгөрөлт (навигац)-ийн орлого (МИАТ), Монгол банкны ашиг (Монгол банкны ашгаас төсөвт дайчлах хэсэг). Бусад орлого тус тус орно.

Улсын төсвийн тусламжийн орлого - гадаад орон, олон улсын

байгууллагын буцалтгүй тусламжийн орлогоос бүрддэг. Улсын төсвийн нийт зарлагыг юунд зарцуулдаг, хэрхэн

ангилдаг вэ? Улсын төсвийн нийт зарлагыг дотор нь: 1. Урсгал зардал 2. Хөрөнгийн зардал 3. Эргэж төлөгдөх цэвэр зээл гэж ангилдаг.

Урсгал зардал нь тухайн санхүүгийн жилд шууд зарцуулаад өнгөрдөг зардлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл: иргэдэд төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, нөхөн олговор болон төр, захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай зардал бөгөөд дотроо: - бараа үйлчилгээний зардал. - зээлийн үйлчилгээний төлбөр, - татаас ба урсгал шилжуүлэг гэсэн 3 үндсэн хэсэгт ангилагддаг. Бараа үйлчилгээний зардал нь - төсөвт байгууллагуудын

цалин хөлс, нэмэгдэл урамшил, -тэдгээр байгууллагын ажиллагсдын өмнөөс төр төлөх нийгмийн даатга-лын шимтгэл, - бараа үйлчилгээний бусад зардал (төсөвт байгууллагын гэрэл, цахилгаан, түлш, халаалт, тээвэр, шатахуун, шуудан холбоо, томилолт, цэвэр бохир ус, эд хогшил болон сургалтын зардал гэх мэт)-д зарцуулагддаг.

Зээлийн үйлчилгээний зардал - засгийн газрын төлөх

гадаад зээлийн хүү, улсын зээллэгээ, бондын хүү, Засгийн газрын өрийн бичгийн хүү, Төв банкнаас авсан зээлийн хүүгээс бүрдэнэ.

Татаас ба урсгал шилжүүлэг - улсын төсвөөс эрчим

хүчний болон хотын нийтийн тээвэр зэрэг төрийн өмчийн аж ахуйн нэгжид төсвөөс өгөх татаас, нөхөн олговор, олон улсын байгууллагад төсвөөс төлөх гишүүний татвар, хандив, хураамжаас бүрдэнэ.

Хөрөнгийн зардал нь төрийн өмчийн зам, барилга байгууламж, тоног төхөөрөмж. тэдгээрийн их засвар, байгал орчны нөхөн сэргээлт, геологи хайгуулын зардлыг төрөөс санхүүжүүлэхтэй холбогдсон зардал бөгөөд дотроо: - хөренгө оруулалтын зардал. - их засварын зардал, - хөрөнгийн бусад зардал гэсэн 3 үндсэн хэсэгт ангилагддаг.

Эргэж төлөгдөх цэвэр зээл гэдэг нь Засгийн газрын авсан дотоод, гадаад үндсэн зээлийг (хуүг нь хасч тооцсон) хэлдэг бөгөөд дотроо: - эргэж төлөгдөх дотоод цэвэр зээл, - эргэж төлөгдөх гадаад цэвэр зээл гэж ангилагддаг.

Эдийн засгийн сурах бичгүүдэд:

эдийн засгийн урсгал зардал буюу энгийн үгээр хэлэхэд едөр тутмын хэрэглээний зардлыг ойрын төсөв:

хөрөнгө оруулалт, эргэж төлөх зээлийг хөгжлийн төсөв гэж хувааж авч уздэг бөгөөд үүнийгТӨСВИЙН ЗАРЛАГЫН ЭДИЙН ЗАСГИЙН АНГИЛАЛ гэж нэрлэдэг.

Энэ нь татвараар хуримтлуулсан орлогоо энэ хоѐрын аль хэсэгт нь хэдий хэрийг зарцуулж байна вэ? гэдгийг тодорхойлж өгдөг эдийн засгийн агуулгатай юм.

2003 оны төсвийн зарлагыг эдийн засгийн талаас нь авч үзвэл, манай төсвийн нийт зарлагын 74.9 хувь буюу 3/4 нь урсгал зардалд зарцуулагдаж, үлдэх 25.1 хувь буюу 1/4-ийг нь л хөгжлийн чиглэлээр зарцуулжээ.

Улсын нэгдсэн төсев

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: ajilgvidliin helber

Улсын төсөв Орон нутгийн төсөв

Урсгал орлого Урсгал зардал Татварын Татварын бус Орлого орлого Хөрөнгийн зардал Тусламжийн орлого Эргэж төлөгдөх цэвэр зээл

ӨРХИЙН ТӨСӨВ. Өрхийн төсөв гэдэг бол багасгасан агуулгаараа улсын төсвийн анхны нэгж гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, гэр бүл нь улс орны анхны нэгж байдаг шиг, түүний төсөв нь мөн л улс, аймаг, нийслэл, сум, орон нутгийн төсвийн анхны нэгж тооцоо юм. Орлого олж авах, олсон орлогыг хэрэглэхдээ зохистойгоор хуваарилан зарцуулах явдал бол өрхийн төсвийн үндсэн үүрэг мөн. Өрхийн төсөв нь улсын төсөвтэй адил мөн л орлого, зарлага гэсэн гэсэн хоѐр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Өрхийн төсөв

Цалин хөлс Хүнс

Хүнсний бус таваар (хувцас, орон гэр,

Тэтгэвэр, тэтгэмж түүний тавилга хэрэгсэл Хувийн аж ахуйн орлого Үйлчилгээ(тээвэр, утас,

гэрэл, цахилгаан, орон сууцны үнэ, боловсрол, соѐл,

эмнэлэг г.м. Арилжааны орлого Чөлөөт цаг, аялал жуулчлал ХАА-н бүтээгдэхүүн

борлуулсан орлого Төр, төрийн бус байгууллагуудад төлөх

татвар Зээл Хуримтлал, хадгаламж ЦАЛИН ХӨЛС. Цалин хөлс нь ерхийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Орчин үеийн эдийн засгийн онолд цалин хөлс бол хөдөлмөрийн үнэ гэж томъѐолдог. Өөрөөр хэлбэл. хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо чанарт нийцүүлэн төлөх мөнгөн телбөрийг цалин хөлс гэнэ. Цалин хөлс гэдэгт үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, нэмэгдэл. шагнал урамшууллыг хамааруулан ойлгодог. Цалин нь дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд: цагаар олгох => хийснээр олгох => нэрлэсэн цалин - ажилтан цаг. өдөр, cap гэх тодорхой хугацаанд зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө авч буй мөнгөн төлбөрийн дүн юм. Нэрлэсэн цалингийн хэмжээ нь орлогын ерөнхий түвшинг харуулах боловч хүний амжиргааны түвшинг харуулдаггүй. Иймд бодит цалин хэмээх нэр томъѐог хэрэглэдэг. => бодит цалин - нэрлэсэн цалингаар худалдан авч чадах бараа, үйлчилгээний тоо хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, ажилтны хөдөлмөрийнхөө үр дүнд авсан мөнгөөр илэрхийлсэн хөлсийг нэрлэсэн цалин, харин уг мөнгөөр хичнээн хэмжээний бараа. үйлчилгээ худалдан авч чадахыг бодит цалин харуулна. Янз бүрийн бүлгүүдийн ажилтнуудын цалин хөлс мэдэгдэхүйц ялгаатай байдаг. Цалин ялгаатай байх шалтгаанууд нь:

> ажилтны боловсролын түвшин, мэдлэг чадвар харилцан адилгүй > янз бүрийн төрлийн ажлууд нь ая тухтай байдлаараа ялгаатай г хөдөлмөрийн зах зээл дээрх төгс бус өрсөлдөөн байдаг явдал юм.

Цалингийн ялгаа дараах үндсэн шалгуураар тодорхойлогдоно. Үүнд: - мэргэжлийн, - дэвсгэр нутгийн, - салбарын, - үндэсний зэрэг болно.

3-17. ТАТВАР БА ТАТВАРЫН БОДЛОГО

ТАТВАРЫН МӨН ЧАНАР, ТОГТОЛЦОО. Аливаа нийгэмд улсын төсвийн орлогын үндсэн эх үүсвэр нь татвар байдаг нь дээр дурьдсанаас тодорхой байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: ajilgvidliin helber

Татвар гэж хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдүүд болон иргэдээс авч байгаа төрийн хураамжийг хэлдэг. Татвар нь зайлшгүй төлөгдөх шинж чанартай. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад үүссэн бичигдээгүй хууль бол "хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн". Мөн төрийг татваргүйгээр төсөөлөх боломжгүй. Иймээс "төр оршихуй дор татвар оршихуй, татвар оршихуй дор төр оршихуй" гзсэн зарчмыг агуулдаг. Иймд татвар төлөх явдлыг Монгол улсын Үндсэн хуулинд "Монгол улсын иргэний үндсэн үүрэг" гэж тодорхойлсон ба татвар төлөх үүргээ зөрчвөл хуулиар шийтгэл хүлээдэг нь татварын зайлшгуй төлөх албан шинжийг мөн тодорхойлж байна.

Татварын тогтолцоо нь - албан татвар, - хураамж, - төлбөрөөс бүрдэнэ.

✓ Албан татвар - заавал төлөх төлбөрийн хэлбэрээр аж ахуйн

нэгж, иргэдээс хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт хураадаг мөнгөн хөрөнгийг хэлдэг.

</ Хураамж - хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн. төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлдэг. Жишээлбэл, төрийн зохих байгууллагаас эрх олгох, зрх шилжүүлэхтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх зэрэг тэмдэгтийн хураамж орно.

У Төлбөр -төрийн өмчийг (иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг) ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв болон тусгай санд төвлөрүүлж байгаа мөнгөн херенгийг хэлдэг. Ойгоос хэрэглээний түлээ болон мод бэлтгэхэд, эсвэл ашигт малтмал болон түгзэмэл тархацтай байгалийн баялаг ашиглах. ан агнуур хийх гэх мэт.

Хураамж болон төлбөрийг бусад татвар гэж нэрлэдэг.

Албан татварын гол зарчим нь: => хууль тогтоомжоор тогтоогдсон

байна иргэн, аж ахуйн нэпжээс <■ тогтоосон хугацаанд |* тодорхой хувь хэмжээтэй байна. * хариу төлбөргүйгээр зэрэг болно. Хариу төлбөргүйгээр гэдэг

нь харьцангуй ойлголт юм. Татварыг төлж байгаа субъектэд шууд ашиггүй боловч эрүүлийг хамгаалах, боловсрол, аюулгүй байдлыг хангах, нийтийн үйлчилгээ гэх мэтээр төсвөөр дамжиж эргэж нөлөөлж байдаг.

ТАТВАРЫН ТӨРЛҮҮД. Татварын төрлийг төлөх эх үүсвэр, төсевт телөгдөх хэлбзр-төсөвт төвлөрөх байдал, оногдох хэмжээ зэргээр нь янз бүрээр ангмлдаг.

!. Татварыг тесөвт төлөх зх уүсвэрийн хувьд: -орлогын татвар, - хөрөнгийн татвар, - дотоод бараа. үйлчилгээний татвар, - гаалийн татвар гэж ангилна. Орлогын татварт:

=> аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар => хүн амын орлогын албан татвар => нийгмийн даатгалын шимтгэлийн

татвар орнс. Херөнгийн татвар: =* үл хөдлөх хөрөнгийн татвар

Дотоод бараа, уйлчилгээний татварт:

=> нэмзгдсэн өртгийн албан татвар => онцгой албан татвар (архи, тамхи) о тусгай зориулалтын орлогын татвар (автобензин, дизелийн

түлшний) орно. Гаалийк албан татварт: =» импорт болон экспортын татвар орно.

II. Татварыг төсевт телөгпех хэлбэрээс хамааруулан: - шууд, - шууд бус гэж ангил Шууд татвар гэдэг нь аливаа иргэн. аж ахуйн нэгж. байгууллагаас завспын нэгэн шат дамжлагагүйгээр, орлогынх нь хэмжээтэй уялдуулан тогтоосон татвдМаР хэлнэ. Тухайлбал, хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ил MfЫГ

хөрөнгийн албан татвар гэх мэт. «здлөх Шууд бус татвар гэдэг нь тухайн татвар завсрын ямар нэгэн шат дамжлагыг дамжих замаар, гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний борлуулалттай уялпУулан тогтоосон татварыг хэлнэ. Тухайлбал, нэмэгдсэн өртөгийн албан татвар нь тухайн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг эрхлэгчдийн орлогод ногдуулахаас гадна худалдан авагчид болон үйлчлүүлэгчдээс бас авдаг татвар болно. Үүнийг зарим тохиолдолд хэрэглээний татвар гэж нэрлэдэг.

III. Татварыг төсөвт төвлөрөх байдлаар нь: - улсын, - орон нутгийн татвар гэж ангилна. Улсын татвар нь төр. засгийн газраас хувь хэмжээг нь тогтоодог бегөөд тухайн улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг хэлнэ. Орон нутгийн татвар нь орон нутгийн засаг захиргаа (манайд аймаг. нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал)-аас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татварыг хэлнэ. Монгол улсын татварын хуулинд 19 төрлийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: ajilgvidliin helber

татварыг улсын татвар, 5 төрлийг нь орон нутгийн татвар гэж томъөолсон байна.

IV. Татварыг ногдуулах хувь хэмжззгзар нь' Өсгөн нэмэгдүүлэх буюу прогрессив - орлого өсөхийн хэрээр татварын дундач хувь өсдөг. Ийм үөд их орлоготой хуулийн этгээд өндөр татвар төлне. Хувь тэнцүүлсэн буюу пропорциокаль - орлогын бүх түвшинд татварын хувь адил байх.

Өсгөн бууруулах буюу регрессив - орлого өсөхөд татварын дундаж хувь буурах гэсэн хэв маягуудтай байна.

Татварын дээд, доод ногдуулах хэмжээ ямар байх нь тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн евөрмэц байдал, онцлог болон төр, засгийн газраас нь зохицуулах бодлогын аргг хэлбэрийн сонголт зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

ТАТВАР ТООЦОЖ. НОГДУУЛАХ ЖУРАМ. Дараах гурван аргаар татвар ногдуулдаг байна.

Декларацийн аргаар татвар ногдуулах - тэтвар төлөгч тодорхой хугацаанд олсон орлогоо татварын албанд тусгай маягтаар мэдэгдэхийгхэлнэ.

Кадастрын буюу бүртгэлийн арга - гол төлөв газар, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл хөтөлж, тэдгээрт хөрөнгийн татвар ногдуулахад өргөн хэрэглэдэг.

Бэлэн бус буюу суутгалын арга - манай орны нөхцөлц цалич. хөдөлмөрийн хелс. ноогдол ашиг, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахад тухайн орлогыг олгож байгаа байгууллага шууд суутгах замаар хэрэглэж байна.

ТАТВАРЫН ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИЦУУЛАХ МЕХАНИЗМ. Татвар ногдуулалт нь: -сангийн ;фискаль) үүрэг, - зохицуулагч (регуляр) үүрэг гэсэн хоер үндсэн чиг үүрэгтэй.

Сангийн чиг үүрэг - төрийн үйл ажиллагааны материаллаг хангалтын зорилгоор санхүүгийн нөөцийг дайчлах явдалд оршино. Төрийн зардал байнга өсөх хандлагатай байдаг. Сангийн чиг үүргийг хязгааргүй өсгөх нь аюултай.

Зохицуулах чиг үүрэг - үр ашиг бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих. шинжлэх ухаан. техникийн дэвшил, улс орны экспорт, эдийн засгийн чухал төслүүдийг урамшуулах зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хийгддэг бол зохисгүй хэрэглээг хязгаарлах. үндэсний зарим үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор импортын гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх явдлаар илэрдэг.

Энэ хоѐр чиг үүргийн уялдааг хангах явдал чухал. Тухайлбал, сангийн үүргийг давамгайлах бодлого явуулбал бизчес эрхлэгчдийн урмыг хугалзхад хүргэх ба зохицуулах чиг үүргийг урьтал болговол төсвийн хямралд хүргэх аюултай.

Татварын төрөл бүхэн өөр өөрийн үүрэг, зохицуулах механизмтай байдаг. Тухайлбал, онцгой албан татварын уүрэг нь архи тамхи зэрэг зарим барааны хэрэглээг хязгаарлах! гаалийн албан татварын үүрэг нь үндэсний уйлдвэрлэгчдийг дэмжих, экспорт. импортыг зохицуулах гэх мэт.

3-18. МӨНГӨ, ЗЭЭЛ, БАНКНЫ БОДЛОГО 3-18(а). МӨНГӨ, ТҮҮНИЙ ХЭЛБЭР, ТӨРӨЛ,

ҮҮРЭГ

МӨНГӨНИЙ ТУХАЙ УХАГДАХУУН. Мөнгө бол хүн төрөлхтний агуу их нээлтүүдийн нэг бөгөөд эдийн засгийн ухааны хамгаас сонирхолтой тал нь юм. Бараа таваар, эд баялгийн оронд төлбөр болгож авахыг бүх нийтээр зөвшөөрч байгаа солилцооны хэрэгслийг мөнгө гэдэг. Чухамдаа мөнгө өөрөө хэрэгтэй биш, харин түүгээр хэрэгцээт бараа таваар авч болох тул хэрэгцээтэйгээр түүний мөн чанар илэрнэ. Ямар ч баялаг мөнгө байж болно. Гэхдээ мөнгөний үүргийг тодорхой баялаг гүйцэтгэх талаар нийгмийн зөвшил тогтсон байх нь чухал.

МӨНГӨНИЙ ХЭЛБЭРҮҮДИЙН ХУВЬСАЛ. Мөнгө гэдэг бол нэн эртний үзэгдэл юм. Олон зуун жилийн турш мөнгө байнга өөрчлөгдөж ирсэн бөгөөд мөнгөний өнөөдрийн байдал нь түүний эцсийн төгс шат биш юм. Мөнгө түүхэн хөгжлийнхөө явцад хэд хэдэн үе шатыг дамжин, олон янзын зүйлийг мөнгө болгон ашиглаж байв.

Ингэж ашиглаж ирсэн мөнгөний түүхэн хэлбэрүүд нь: - тавааран мөнгө, - алт, мөнгөн зоос, - металл зоос, - цаасан мөнгө, - зээлийн мөнгө юм.

S Тавааран мөнгө - ямар нэг бүтээгдэхүүн гүйлгээнд түгээмэл тэнцэгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Таваарыг таваараар арилжих явц нь хамгийн анхных юм. Мал, давс, тариа зэрэг нь өөр бусад баялгаар хялбархан сольж болдог. Ингэснээр эдгээр бүтээгдэхүүн мөнгөний үүрэг гүйцэтгэдэг.

^ Алт, мөнгөн зоос - нэрлэсэн ертөгтэйгээ тэнцэх хэмжээний алт, мөнгөн зоос. Энэ нь гоѐл чимэглэлийн хэрэгцээ ихтэй, ховор учраас байнгын өндөр эрэлттэй тул нийтээр зөвшөөрсөн мөнгө болон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: ajilgvidliin helber

шалгарсан байна. Яваандаа худалдааг хөнгөвчлөх үүднээс тодорхой жин хэмжээтэй, нэг загварын алт, мөнгөн зоос цутгаж, зорж багасгахаас сэргийлж ирмэгийг нь хээлж тамгалж баталгаажуулдаг болсон байна.

•s Металл зоос - нэрлэсэн өртөг нь зоосны металийн өртөгөөс давсан зоос. Сүүлдээ жинхэнэ алт, мөнгөн биш хольцтой зоос гаргах болжээ. Ингэж жинхэнэ биш, зөвхөн төрөөс баталгаажуулсан үнэтэй мөнгө бий болжээ. Эртний монгол угсаатан Хүннүгийн үеэс монгол нутагт зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримт бичиг олэн бий.

•/ Цаасан мөнгө - улсаас тусгайлан гаргасан тодорхой хэмжээний худилдан авах чадвар бүхий мөнгөн тэмдэгт. Дээр үед хүмүүс мөнгөө хадгалуулдаг гол газар нь зориулал-тын бөх савтай алтны дархчууд байв. Дархан хүмүүсийн хадгалуулсан алт, мөнгөний оронд тасалбар өгдөг байсан ба тэр тасалбарыг авчирсан хэнд ч алт мөнгийг өгөх тул хүмүүс яваандаа арилжаа хийх болгондоо дарханаас очиж мөнгө авахын оронд тасалбараа солилцох болжээ. Энэ нь цаасан мөнгөний анхны хэлбэр байв. Нөгөө талаар хүмүүс наймаа хийх болгондоо алт шаардахгүй болсон тул дархан тэр хооронд алтыг нь ашиглах, хадгалуулсан алтнаас илүү их тасалбар олгож зээлдүүлэх бололцоотой болсон ба энэ нь банк үүсэхийн эхлэл болжээ. Чингэс хааны үед Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж, улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд гаргажээ.

s Зээлийн мөнгө - эд хөрөнгө барьцаалах үндсэн дээр олгогдох өртгийн тэмдэгт. Зах зээлийн харилцааны нөхцөлд үйлдвэрлэл ба бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын хоорондох цаг хугацааны хязгаар нэмэгдэхийн хэрээр зээлийн мөнгө улам өргөн тархаж байна.

Зээлийн мөнгөний төрлүүд: - Вексель - тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчдийн

хулээсэн үүргийг гэрчил-сэн өр төлөх баталгаа. - Банкнот - төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбар. - Депозит менгө - банкны хадгаламж дээр үндэслэж нэг тооцооны

данснаас нөгөөд мөнгө шилжүүлэх банк хоорондын тусгай тооцооны тогтолцоо.

- Чек - данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрөл. - Компьютер,1Йн мөнгө - компьютерийн тусламжтайгаар хийдэг

банкны тооцооны тогтол-цоо гэх мэт төрлүүдтэй байна.

МӨНГӨНИЙ ТӨ^ӨЛ, НИЙТ ХЭМЖЭЭ. Орчин үеийн мөнгөн гүйлгээ нь гадаад хэлбэрээ-рээ бэлэн ба бэлэн бус гэсэн хоѐр хэлбэртэй

байна. Бэлэн мөнгөнд банкны тэмдэгт ба задгай мөнгө ордог бэл бэлэн бус мөнгөнд зээлийн мөнгө орно. Хэмжээний хувьд бэлэн мөнгө нь банкны дансанд байгаа мөнгөнөөс үлэмж бага буюу нийт менгөн хөрөнгийн 10 орчим хувьтай тэнцдзг байна.

Мөнгөний хувирах чадвараас хамааруулан менгөн хөрөнгийг дараах байдлаар тодор-хойлж болно.

- Бэлэн мөнгө (М0) + урсгал тооцоонд байгаа_мөнгөн хөрөнгө - М, - М, + Хадгапамжба хугацаатай хадгаламж= М2 - М 2 + Тусгай байгууллагуудын хадгаламж,

хуримтлалын онцгои төрлүүд (сертификат, хувьцаа) = М3

Мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа мөнгөн хөрөнгийн бүх дүнг мөнгөний нийт хэмжээ

гэнэ.

МӨНГӨНИЙ ҮҮРЭГ. Мөнгө дараах гурван үүргийг гүйцэтгэнэ. Гүйлгээний хэрэгслийн үүрэг. Мөнгө бий болсноор таваар-

таваарын харилцааны оронд мөнгө-таваарын гэсэн хоѐр харилцаа бий болж, зах зээлд байгаа бүх бараа, үйлчилгээнээс дуртайгаа худалдан авахад ашиглаж болох, төлбөр хийх бололцоо олгодог нийгмийн тохиромжтой хэрэгсэл юм. Бараа болон үйлчилгээний төлбөр гүйцэтгэхэд ашиг-лагдаж байвал мөнгө гүйлгээний хэрэгсэл болж байгаа хэрэг Мөнгө солилцооны хэрэгсэл болдог учир нийгэмд барааг бараагаар солих бэрхшээлээс зайлсхийх боломж олгодог.

I Өртөгийн хэмжүүрийн үүрэг. Янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд нь харь-цуулах, жиших үед мөнгөний энэ үүрэг илэрч гардаг. Бид зайг миллээр юм уу километрээр хэмжин харьцуулдагтай адил таваар ба үйлчилгээний өртөгийг мөнгөн илэрхийллээр тооцоолж хэмждэг. Мөнгийг ингэж ашиглах нь төрөл бүрийн бараа, үйлчилгээний үнэ цэнийг хялбархан харьцуулах боломжийг наймаанд оролцогсдод олгодог. Ийм харыдуулалт оновчтой шийдвэр гаргах явдлыг хөнгөвчилнө.

1 Хуримтлал-хадгаламжийн хэрэглүүрийн үүрэгтэй. Мөнге хөрвех чадвартай. Өөрөөр хэлбэл зарж үрэхэд хялбархан хөрөнгө учраас баялаг хадгалахад ихээхэн тохи-ромжтой хэлбэр болдог билээ. Хүмүүс тодорхой хугацааны дараа хэрэглэх хуримтлал бий болгохдоо мөнгийг ашигладаг. Тэрчлэн мөнгөний худалдан авах чадварыг алдагдуулахгүйн тулд хуримтлуулж байгаа мөнгөө банкны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: ajilgvidliin helber

хадгаламжинд хадгалуулж болно. Мэдээж дурын хөрөнгө тодорхой хэмжээгээр хуримтлалын хэрэгсэл болж чадах боловч мөнгө нь өөрийн хурдан хөрвөх. борлогдох чадвараараа ялгагддаг.

3-18(6). ЗЭЭЛ, ТҮҮНИЙ ҮҮРЭГ, ХЭЛБЭР

БАНК-ЗЭЭЛИЙН ТОГТОЛЦОО БА ЗЭЭЛ. Банк-зээлийн тогтолцоо нь эдийн засагг капитаг бүрэлдэн тогтох үйл явцыг тэтгэгч бөгөөд түүний хөдөлгөөн эдийн засгийн субъектууд, секторуудын хооронд хийгдэж байдаг зах зээлийн дэд тогтолцоо юм. Банк-зээлийн тогтолцооны бүрдэл. үйл ажиллагаа нь зээлийн харилцаа; зээлийн янз бүрийн хэлбэрүүд үүсч хөгжсөнтэй холбоотой.

Зээл - (creditum - өр төлбөр гэсэн санааг илэрхийлсэн латин үгнээс үүсэлтэй) банк нь харилцагч, хадгаламж эзэмшигчийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээс тодорхой зориулалтаар, хүү, хугацаатай, барьцаа батлан даалттайгаар өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Зээлийн хөдөлгөөний явцад зээлдэгч ба зээлдүүлэгчийн хооронд эдийн засгийн харилцаа үүсч байдаг.

Зээл нь уйлдвэрлэгч бүрийн үйлдвэрлэлийн мөчлөг. цаг хугацааны хувьд яг давхцаж байдаггүйгээс түр хугацаагаар сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг шаардлагатай байгаа газруудадтүр хугацаагаар ашиглуулахтай холбогдсон харилцааг илзрхийлнэ.

Зээлийн орчил

Тодорхой хугацаа, нөхцөлтэй олгоно Банк Зээлдэгч Тодорхой хугацаанд төлөх

Хугацаатай Эргэж төлөгдөх

Зээлийн

Зорилго чиглэлтэй зарчмууд Хүүтэй

Барьцаа, баталгаатай байх

Зээлийн хэлбэр. Хөгжингуй орнууд дахь зээл нь наймааны болон

банкны зээл гэсэн хоѐр хэлбэр бий. Наймааны зээл нь аж үйлдвэрийн капиталын орчилтой холбоотой,

түүнээс уламжлан гардаг. Энэ зээл нь үйлчлэгч өмчтөнгүүд тавааран капиталын хэлбэрээр бие биедээ олгодог зээл юм. Мөнгөний эзэд банкнаас үйлчлэгч өмчтөнд мөнгөөр зээл олгохыг банкны зээл гэж нэрлэдэг. Чөлбөт өрсөлдөөний үеийн банк нь ашиглагдаагүй, сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг арилжаанд оруулах, ашиг өгөх капитал болгон мөнгийг өмчтөний мэдэлд байлгах үүрэгтэй.

Зээлдэгч авсан зээлээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглан дундаж ашиг олдог. Түүнийхээ тодорхой хэсгийг тэд зээл олгосныхоо төлөө зээлдүулэгчид төлөх өстой. Зээлдүүлсний төлөө өгч байгаа энэхүү нэмэгдэл төлбөрийг зээлийн хүү гэнэ. Зээл олгосноос олж байгаа ашгийн нөгөө хэсэг нь зээлдүүлэгчид үлдэх ба тэр нь зээлдүүлэгчийн орлого болдог.

Зээлээс олох орлогын жилийн нийт хэмжээг энэхүү зээлийн нийт дүнд харьцуулсныг хүүгийн норм буюу хүүгийн түвшин гэнэ.

Жишээлбэл, хэрэв 200,0 мянган төгрөгийн зээл олгоод

зээлдүүлэгч 8,0 мянган төгрөгийг жилийн орлого болгон авдаг гэвэл:

8,0 мян. төг •■- 100% 200,0 мян. төг

Хүүгийн норм нь зах зээлийн үед өөрчлөмтгий байна. Зээлийн эрэлт нь түүний нийлүүлзлтээс давбал хүүгийн норм өснө. Сул чөлөөтэй мөнгөн капитал ихсэж. түүний эрэлт харьцангуйгаар багассан үед хүүгийн норм буурдаг.

Зээл дараах үндсэн үүргүүдтэй. Үүнд:

=> Зээл нь дахин хуваарилалтын үүргийг гүйцэтгэнэ. Зээлийн тусламжтайгаар сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө зээлийн капитал болон хувирч, түр зуур төлбөртэйгээр ашиглагдан дахин

хуваарилагдана. => Зээл нь гүйлгээний зардлыг хөнгөлөх үүрэгтэй. Зээлийн капитал

нь капиталын төвлөрөлийн үүргийг гүйцэтгэнэ. Зээл нь шинжлэх ухаан, техникийн дэвшлийг хангах гол хүчин зүйлийн хувьд үйлд-вэрлэлийн хөгжлийг тодорхойлно.

3-18(в). БАНК, БАНКНЫ ТОГТОЛЦОО

БАНКНЫ ТУХАЙ УХАГДАХУУН.- Зээлжүүлэгч байгууллагуудын бүтцийг бүрдүүлж, мөн-гөн хөрөнгийг хуримтлуулах, зээлдүүлэх,

: 4 хувь болж байна. хүүгиин норм нь = -

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: ajilgvidliin helber

мөнгөн тооцоо хийх, гүйлгээнд зээлийн хөрөнгө оруулах, янз бүрийн үнэт цаас гаргах зэрэг үүргийг гүйцэтгэгч эдийн засгийн онцгой байгуул-лагуудыг банк гэнэ. Банкны эрхлэх олон төрлийн ажил, үйлчилгээний дотроос хугацаатай, төлбөртэйгээр эргэж төлөгдөх нөхцлөөр шууд олгох зээл, хувьцаа, өрийн баталгаат үнэт цаасыг банк худалдан авах, хөрөнгө оруулалт, янз бүрийн эд хөрөнге, тоног төхөөрөмжийг удаан хугацаатай түрээслүүлэх үйлчилгээ гол байрыг эзэлнэ,

Банк нь дүрмийн сангийн өмчлөлөөр хувийн, төрийн, холимог үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байна.

БАНКНЫ ТХТОЛЦОО. Зах зээлийн үед банк нь Төв банк, арилжааны банкнууд гэсэн тогтолцооноос бүрдэнэ. Тэрчлэн үүрэг, үйл ажиллагааны шинж байдлаар нь банкуудыг төв, арилжааны, санхүүгийн банк гэж ангилдаг.

Монгол улсын оанкны тогтолцооны үүсэл, хегжил, Монгол улсад анхны банк Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр 1924 онд Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк (Улсын банк) нэ^тэйгээр байгуулагдаж, албан ѐсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд данс нээх. албан газруудын хөрөнгийг татан тэвлөрүүлэх, терел оүрийн төлбөр тооцооны гүйлгээ хийх. зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байв. Түүнээс хойш 70 гаруй жилийн

хугацаанд зөвхөн ганц «Улсын банк» гэж байсан бөгөөд 1991 онд Улсын бага хурлаас "Банкны тухай хууль"-ийг батлан гаргаснаар Төв банк ба арилжааны банк гэсэн банкны 2 шатлалт тогтолцоо бүрэлдэн хөгжих хууль эрх зүйн орчин бүрэлдсэн юм.

Ийнхүү банкны 2 шатлалт тогтолцоог бий болгосон нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих чухал алхам болсон юм.

Монгол улсад 2005 оны 12-р сарын 31-ний байдлаар 17 арилжааны банк Улаанбаатар хот, 21 аймагг үйл ажиллагаагаа явуулж байна (Эх сурвалж: Б.Балдорж. Банкны тухай еренхий ойлголт. УБ. 2006, х.10).

1990 оноос хойших уеийн Монголын банкны тогтолцооны бүтэц

Улсын Их Хурал

Монгол банк Засгийн

газар

Аймаг хот дахь Монгол банкны Арилжааны банкууд

салбарууд ( 17 банк )

ТӨВ БАНК, ТҮҮНИЙ ҮҮРЭГ. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг зохицуулах,инфляцийг бууруулж, үнэ ханшийг тогтворжуулах, мөнгөний нийлүүлэлт, үнэт цаасны нээлттэй зах зээлийг явуулах зэргээр нийт улсын эдийн засгийг мөнгөний бодлогоор дамжуулан удирдаж байдаг санхүү эдийн засгайн төв, төрийн байгууллага юм.

Монгол улсад төрийн мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий эмисс (мөнгөн тэмдэгт, зоос гүйлгээнд гаргах онцгой эрх эдлэх үйл ажиллагаа)-ийн Төв банк нь Монгол банк юм. Монгол улсын Төв банк нь УИХ-д харъяалагдаж, тайлангаа УИХ-д тавьдаг. Энэ нь Засгийн газар, арилжааны банкуудтай төсөв, татвар, өр, зээл, үнэт цаас. заавал байлгах нөөц, банк хоорондын тооцоо, гадаад гүйлгээ зэрэг асуудлаар харилцаж, арилжааны банкуудыг шууд бусаар хянан удирдаж байдаг төрийн банк юм.

Төв банкны үүрэг:

1. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах. Ийм мөнгөн тэмдэгтийг төрөөс хууль ѐсны төлбөрийн хэрэгсэл болгодог бөгөөд арилжааны банк, түүний харилцагчдыг мөнгөн тэмдэггээр хангадаг.

2. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулан мөнгөний бодлого хэрэгжүү-лэх.

3. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг хүлээнэ. 4. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих. 5. Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах. 6. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах үүрэг хүлээж байдаг. Дээрх үүргүүд дотроос мөнгений бодлогыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар товч авч үзье.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗОРИЛГО, АРГА ХЭРЭГСЭЛ. Мөнгөний бодлого гэж эдийн засаг дахь мөнгөний нийт тоонд болон тэдгээрийг тавьж олгох өртөг (хүүгийн хэмжээ^-т нөлөөлөхийг хэлнэ. Төв банкны хамгийн гол зорилт бол эдийн засаг дахь МӨНГӨНИЙ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ явдал юм.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ Төв банк нь: 1. Хүүгийн бодлого явуулах. 2. Арилжааны банкны заавал байх нөөцийн хэмжээг тогтоох,

3. Зах ззэлийн нээлттэй ажиллагаагаар дамжуулан явуулдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: ajilgvidliin helber

Өөрөөр хэлбэл Төв банкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ энэ гурван арга хэрэгс-лийг ашигладаг.

Хүүгийн бодлого явуулах: Төв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүү, хэмжээг мөнгөний ханш уналтын түвшинтэй хамааралтайгаар тогтоож байдаг. Тухайлбал. мөнгө-зээлийн өсөлт хэт өндөр байвал Төв банк зээлийнхээ хүүг нэмж, хэмжээг нь багасгах замаар арилжаачы банкуудын зээл, төлбөрийн эх үүсвэрийн өсөлтийг бууруулна. Ийм үйл

www.zaluu.comwww.zaluu.com