нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Post on 24-May-2015

2.628 Views

Category:

Documents

7 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН

ХӨТӨЛБӨРХарайлт

Сэдэв: ХарайлтХамрах хүрээ: 6-7 насны нэгдүгээр ангийн

суралцагсадСудлах цаг: 4 цагЗорилго: Нэг ба хоёр хөлөөр зөв түлхэж

сурахЗорилт: Байрнаас уртад харайх ерөнхий

ойлголттой болохБайрнаас хоёр хөлөөр түлхэж хол

харайх чадвараа хөгжүүлэхГүйлтээс нэг хөлөөр түлхэж харайх

чадвартай болохБайрнаас уртад харайхад хэрэгтэй

биеийн чанаруудыг хөгжүүлэхХарайлт бүхий тоглоомоор тоглож

сурах

СУРГАЛТЫН ОРЧИНСургалтын

хэрэглэгдэхүүн Сэтгэлзүйн орчин

• Стандарт, үлгэрчилсэн хөтөлбөр, зөвлөмжүүд• Богино олс хийтэй бөмбөг, тэмдэг тавих өнгийн скоч, шохой, шүгэл, 20 см өндөртэй гимнастикийн сандал• Үнэлгээний даалгавар бүхий тараах материал• Шалан дээр зурсан тэмдэглэгээ

• Сурагчийн сурах, багшийн сургах эрмэлзэл• Сонирхолтой, хэрэглээний хичээл болгох хандлага• Хүндэтгэсэн, ойлгуулж таниулсан харилцаа

ЗӨӨЛӨН ГАЗАРДАЖ

СУРАХ

1-р хичээл

А. БӨМБӨГ ШИГ ҮСРЭХХүүхдүүд хоёр хөлөөрөө байрандаа хөнгөн үсэрнэ. Багш бөмбөг шиг зөөлөн газардахыг анхааруулж хэлнэ. Хийтэй бөмбөгийг газарт ойлгож үзүүлнэ. Тойрог болон зогсоод үсэрнэ.

Б. ЦАРЦАА ШИГ ДЭВХРЭХ

Байрнаас 2 хөлөөрөө түлхээд “Царцаа” шиг дэвхрэн, газардахдаа маш зөөлөн буухыг сануулна. Дасгалыг нэг нэгээрээ цуварч гүйцэтгэх ба суралцагчдын ур чадвараас хамаарч зайг тохируулна.

В. ШУВУУ ШИГ НИСЭХГүйгээд, түлхээд, шувуу шиг хөнгөн нисээд зөөлөн газардаарай! гэж анхааруулна.

Г. ШҮХЭР ШИГ БУУХАль болох хөнгөн газардахыг хичээгээрэй! гэж хэлнэ. 20 см өндөр тавцан юмуу гимнастикийн сандал дээрээс үсрэн бууна. Суралцагчид 3-4 өөрөө ээлжлэн гүйцэтгэн.

ЗӨВ ТҮЛХЭЖ

СУРАХ

2-р хичээл

А. БАЙРНААС УРТАД ХАРАЙХ

Түлхэлт нь харайлтын хамгийн гол хэсэг гэдгийг ойлгуулна. Нэг цэгээс нөгөө рүү үсрэхдээ аль болох хүчтэй түлхэхийг сануулна.

Б. ГҮЙЛТЭЭС УРТАД ХАРАЙХ

6-8 см зайнаас гүйж, нэг хөлөөрөө түлхэн харайгаад, хоёр хөл дээр газардана. Нэг хичээл дээр 6-8 удаа харайлгана.

В. БОГИНО ОЛСЫГ УРАГШ ЭРГҮҮЛЭН ҮСРЭХ

Олсоо бугуйгаар эргүүлэхийг үзүүлнэ. Хоёр хөл дээрээ ба хөлөө солибон үсрэхийг ээлжлэн гүйцэтгэнэ.

Г. БОГИНО ОЛСЫГ АРАГШ ЭРГҮҮЭН ҮСРЭХ

Эхлээд олсоо арагш, эргүүлж байрандаа үсэрнэ. Дараа нь арагш явж үсрэхийг хичээгээрэй! гэж хэлнэ.

БИЕИЙН ЧАНАРУУДЫГ

ХӨГЖҮҮЛЭХ

3-р хичээл

А. ХҮЧ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Тавьсан тэмдэгт дээгүүр хөлийн өсгий ба өлмий дээр ээлжлэн алхахыг багш үзүүлнэ. Суралцагчид нэг нэгээрээ цувран гүйцэтгэнэ. Нэг цуваанд 8-10 тэмдэгт тавина.

Б. УЯН ЧАНАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Хүүхдүүд гараа ташаандаа авч, завилж суусан байдлаас баруун, зүүн талруу ээлжлэн хазайна. Аль болох их далайцтай гүйцэтгэхийг анхааруулна.

В. ХУРД ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Дээшээ харж хэвтсэн байдлаас хоёр хөлөө өргөн дугуй жийхийг багш хүснэ. Хүүхдүүд аль болох хурдтай гүйцэтгэхийг эрмэлзэнэ. Багш хурдан тоолон буюу алгаа ташиж хурдыг тохируулна.

Г. ТЭСВЭР ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Дөрвөн хөллөсөн байдлаас тулж хэвтэн хэсэг хугацаанд энэ байдлаа барина. Багш тодорхой хугацаа зааж, тоолохоос гадна хүүхдүүд өөрсдөө “чадахгүй болтлоо” барьж гүйцэтгэж болно.

ХЯНАЛТЫН ХИЧЭЭЛ

4-р хичээл

К1. АЛЬ ЗУРАГ ДЭЭР БАЙРНААС УРТАД ХАРАЙЖ БАЙНА ВЭ?

ҮНЭЛГЭЭ: АВБАЛ ЗОХИХ ОНОО -10

1. Яг мөн – 10 оноо2. Дөхөж байна. – 8 оноо3. Буруу - 3 оноо4. Маш буруу - оноогүй

К2. САНДАЛ ХҮРТЭЛ ХОЁР ХӨЛӨӨР ХҮЛХЭН ХЭДЭН УДАА ХАРАЙЖ ОЧИХ ВЭ?Гарааны шугамаас сандал хүртэл 6м зайтай.

ҮНЭЛГЭЭ: АВБАЛ ЗОХИХ ОНОО -10

Оноо Хөвгүүд Охид

40 6 удаа 7 удаа

30 7 удаа 8 удаа

20 8 удаа 9 удаа

10 9 удаа 10 удаа

К3. 15 СЕКУНДЭНД ХОЁР ХӨЛӨӨР АЛЬ БОЛОХ ОЛОН ҮСРЭХИЙГ ХИЧЭЭНЭ. ӨГӨГДСӨН ЗУРГИЙН ДАГУУ ҮСРЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ ТӨВӨӨС УРАГШ, БУЦААД, ТӨВӨӨС АРАГШ, БУЦААД ТӨВ, ТӨВӨӨС БАРУУН ТИЙШ, БУЦААД ТӨВ, ТӨВӨӨС ЗҮҮН ТИЙШ, БУЦААД ТӨВ РҮҮ ҮСЭРНЭ.

ҮНЭЛГЭЭ: АВБАЛ ЗОХИХ ОНОО -10

Оноо Хөвгүүд Охид

40 20-22 удаа 18-20 удаа

30 19-17 удаа 17-15 удаа

20 16-14 удаа 14-12 удаа

10 13-10 удаа 11-8 удаа

К4. ХАРАЙЖ ТОГЛОХ ТОГЛООМ ТОГЛОНО.

Үнэлгээ: Авбал зохих оноо - 101. Тоглоомонд бүтээлч, идэвхтэй оролцсон2. Тоглоомонд өөрийн үүргээ л биелүүлсэн3. Тоглоомонд идэвх муутай оролцсон4. Тоглоогүй зэргийг харгалзан оноо өгнө.

top related