аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг...

Post on 23-Jun-2015

780 Views

Category:

Documents

16 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Аудитын мэдээлэл цуглуулж аудитын

технологийг хэрэгжүүлэх арга зүй

Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Ажлын баримт гэдэг нь аудитын үйл ажиллагааны явцад аудиторын олж бүрдүүлсэн, бичиж бэлтгэсэн баримтууд юм.

Ажлын баримт нь аудиторын хийсэн ажлыг баримтжуулж, дүгнэлт хийх, дүгнэлтээ хамгаалах гол хэрэгсэл болдог.

Аудитын нотолгоо, түүний төрөл

Аудитын нотолгоо гэдэг нь аудиторын дүгнэлтийн бодит үндэслэлийг хангах зорилгоор тусгай аргуудын тусламжтай цуглуулсан бүх мэдээллийг хэлдэг.

Нотолгоо дараах үндсэн 3 бүтэцтэй.

1. Нотлох шаардлагатай нөхцөл (тезис).

Энэ нь учир шалтгааны бусад шалгуураар баталж харуулахыг шаарддаг бодит үнэн юм. Тухайлбал санхүүгийн тайлан ямар нэг алдаа агуулаагүй, бүх мэдээлэл нь үнэн зөв гэдгийг баталж харуулах нь аудитад зайлшгүй болдог.

2. Маргашгүй баримт буюу аргумент.

Аудитын нотолгоо болох мэдээллийн найдвартай байдлыг харуулсан ойлголт бөгөөд энэ нь дараах бүтэцтэй:

а. Өөрөө оролцож бий болгосон үнэн бодит мэдээлэл.

б. Иж бүрэн мэдээлэл .в. Тодорхой байдал.г. Суурь зарчмууд.д. Өмнөх мэдээлэл.

3. Нотолгоог харуулах байдал.Энэ нь баримт (аргумент)-аас нотолох

шаардлагатай нөхцөл байдал (тезис)-ыг бий болгох арга юм. Нотолгоог харуулах байдал нь нотолох шаардлагатай нөхцөл байдал нь маргашгүй баримтаас урган гардаг бөгөөд тэдгээр нь хоорондоо логик уялдаатай гэдгийг харуулах нөхцлийг хангаж байх ёстой.

1. Итгэл үнэмшилтэй байх.2. Зохистой байх.3. Иж бүрэн байх.4. Үнэн зөв байх.5. Бодитой орших.6. Цаг хугацаатай байх. 7. Үнэлэгдсэн байх.8. Эрх, үүрэгтэй байх.9. Зөв ангилж хуваарилах.10. Хараат бус байх.11. Мэдээллийн эх үүсвэрийн найдвартай байдал.12. Хангалттай байх.13. Цаг үеэ олсон байх.14. Дотоод хяналтын систем үр ашигтай байх.

Нотолгоонд тавигдах дээрхи шаардалагуудыг хангаж ажилласанаар дүгнэлтийн бодит үндэслэлийг бүрдүүлэгч нотолгооны үнэн зөв, найдвартай байдал дээшилж аудитын үйл ажиллагааны үр дүнд эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэнэ.

Нотолгоог түүний нийтлэг шинж чанараар нь ангилж үзвэл:

1. Ач холбогдлоор нь нотолгоог - Үндсэн- Туслах гэж ангилна. Үндсэн нотолгоо гэдэг нь дүгнэлтийн бодит

үндэслэлийг хангадаг, тодорхой ажил гүйлгээ, дансдын талаарх бие даасан шинжийг агуулдаг нотолгоог хэлдэг.

Туслах нотолгоо дээрхи нотолгоог тодотгож байдаг, бие даасан шинжийг агуулдаггүй мэдээлэл юм.

2. Нотолгоог гүйцэтгэх үүргээр нь - Эмпирик - Математик гэж ангилдаг.

Эмпирик нотолгоо гэдэг нь туршилтад тулгуурласан, тодорхой дадлага, чадвараас шууд хамаардаг нотолгоог хэлдэг.  

математик нотолгоо гэдэг нь математик тооцооллыг шалган аудитад ашигладаг бүлэг мэдээллийг хэлэх бөгөөд эдгээр нь зарим асуудлын хувьд хууль мэт хатуу тогтсон аргачиллын дагуу тооцооллогддог.

3. Нотолгоог зорилгоор нь - Хамгаалах- Няцаах нотолгоо гэж ангилдаг.

Хамгаалах нотолгоо нь тухайн асуудлаар ямар нэгэн зохистой бус байдалд орж эрсдэл учирсан үед түүнээс хамгаалах зорилгоор хийгдсэн баримт нотолгоог хэлнэ.

Няцаах нотолгоо гэдэг нь зохистой бус, буруу шийдвэрлэгдсэн асуудлын хариу болох зорилгоор цуглуулсан нотолгоог хэлнэ.

4. Нотолгоог баталгаажуулах аргаар нь- Биет - Биет бус нотолгоо гэж ангилдаг.

Биет нотолгоог жинхэнэ биет нотолгоо, бичгэн нотолгоо гэж гэж ангилдаг.

Утас, факс, харилцааны боломжтой бусад хэрэгсэлийг ашигладаг бөгөөд аудитор тухайн мэдээллийн цаад тооцоолол, бичилтийг тухайн үед биечлэн шалгах боломжгүй байдгаас түүнийг биет бус нотолгоо гэдэг.

5. Нотолгоог үйл явдлыг илэрхийлэх байдлаар нь

- Ердийн - Үүсмэл нотолгоо гэж ангилдаг.

Ердийн нотолгоо гэдэг нь бодит үйл ажиллагааны талаарх мэдээлэл байдаг бөгөөд үйл ажиллагаа нь өөрөө нотолгоог зайлшгүй бий болгож байдаг онцлогтой.

Үүсмэл нотолгоо тухайн үйл явдал, хөдлөлийг дагалдан түүнийг баримтжуулах замаар бий болдог.

6. Үйл явдал буюу баримт, нотолгооны хоорондын уялдаагаар нь нотолгоог

- Шууд- Шууд бус нотолгоо гэж ангилдаг.

Шууд нотолгоог анхдагч, хоёрдогч гэж хуваана. Нотолгооны эдгээр төрөл тухайн үйл явдалтай нягт холбоотой байх тул тэдгээрийг агуулгын хувьд шууд нотолгоо гэж үздэг.

Тухайн үйл ажиллагааны талаарх баримт мэдээлэл тодорхой бус, эсвэл тэр нь устаж үгүй болсон нөхцөлд бусад баримт мэдээллийн үндсэн дээр олж авдаг нотолгоог шууд бус гэж нэрэлдэг.

7. Нотолгоог бий болох эх үүсвэрээр нь - Аудиторын- Удирдлагын- Гуравдагч этгээдийн хяналт дор бий болсон

гэж ангилдаг. Энэ нь аудитор чухам аль мэдээлэлд илүү итгэж

болох, алиныг нь дахин нягтлах шаардлагатайг харуулдаг.

Аудитын нотолгоо цуглуулах арга

Аудитын нотолгоо хангалттай байхаас гадна зохистой байх талаар АОУС-д заасан байдаг. Нотолгооны хангалттай байдал нь нотолгооны тооны талыг, харин зохистой байх гэдэг нь чанарын талыг илэрхийлэх учир чанарын энэхүү ойлголтод нотолгооны үнэн зөв байх асуудал хамаарна.

1. Тооцооллыг шалгах.Арифметик үйлдлээс эхлээд бүх

тооцоолол зөв эсэхийг давтан шалгах арга.

2. Тооллого.Нягтлан бодох бүртгэл, хяналтын уламжлалт

түгээмэл арга. Бэлэн байгаа бараа материал, эд хөрөнгийн талаар бодит нотолгоо олж авахын тулд аудитор биечлэн тоолох, эсвэл тооллогыг ажиглах замаар нотолгоо цуглуулах арга юм.

3. Тулган баталгаажуулах.Харилцагчийн бүртгэлд тусгагдсан

мэдээллийн бодит байдлыг холбогдох этгээдийн баримттай тулгах замаар нотлох арга. Энэ арга практикт түгээмэл хэрэглэгддэг.

4. Задлан шалгах.Бүртгэлийн тухайн дүнг анхны баримт

руу нь хөөн шалгах замаар нотолгоо олж авах арга. Тухайлбал санхүүгийн тайлан балансанд тусгагдсан дүнг ерөнхий дэвтэр лүү, ерөнхий дэвтрийн дүнг журнал руу, журналын дүнг анхны баримт руу нь хөөн шалгах замаар нотолгоог бүрдүүлдэг.

5. Нэгтгэн шалгах.Энэ арга дээрхийн урвуу агуулгатай бөгөөд

анхны баримтаас бүртгэлийн дүн рүү хөөн шалгах замаар нотолгоо олж авдаг.

Энэ хоёр арга нотолгоо олж авах үйл ажиллагаанд нэлээд нийтлэг хэрэглэгддэг төдийгүй аудитор биечлэн гүйцэтгэх учир бодит нотолгоо олж авах боломж илүү бүрддэг гэж үздэг.

6. Асуулга авах.Аудитор шаардлагатай асуудлаар

асуулга бэлтгэн холбогдох хүмүүсээс хариулт авч нотолгоо бүрдүүлэх арга юм. Асуулгыг амаар болон бичгээр авч болох боловч эдгээрт давуу, сул тал байх тул хослон хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үздэг.

7. Гүйлгэн шалгах.Аудитор ажил гүйлгээ, бичилтүүдийг

шалгахдаа алдаа агуулах магадлал ихтэйд нь илүү анхааран түүнийг сонгон авч гүйлгэн үзэх замаар нотолгоо олж авдаг арга.

Энэ арга аудитораас ажлын дадлага туршлага, чадвар ихээхэн шаарддаг онцлогтой.

8. Шинжилгээ хийх.Харилцан холбоо бүхий мэдээллийн

уялдаа, хоорондын хамаарал, нөлөөлөл, хэлбэлзлийг судалж шинжлэх замаар нотолгоо олж авах арга юм.

АНУ-ын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар “алдааны 30 орчим хувийг шинжилгээний энэ аргын тусламжтайгаар илрүүлдэг” гэсэн дүн гарчээ.

top related