Номын нэр: Сургалтын ЭР ГИЙН...
Post on 08-Jul-2020
12 Views
Preview:
TRANSCRIPT
Номын нэр: Сургалтын ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
Зохиогчийн нэр: T.Золбоо
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 202
Сургалтын ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
МУИС-ийн хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, эрүүгийн эрх зүйн залуу судлаач Т.Золбоогийн эмхэтгэсэн энэхүү сургалтын хэрэглэгдэхүүн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж буй шинэ Эрүүгийн хуулийн нэр томьёог оюутан, суралцагчдад харьцангуй ойлгомжтой байдлаар тайлбарласан хэрэглээний ач холбогдол бүхий бүтээл болжээ.
Номын нэр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй
Зохиогчийн нэр: Б.Ганболд
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 135
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй
Эрүүгийн эрх зүйн багш, судлаач Б.Ганболдын "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн схемчилсэн тайлбар" ном хэвлэгдэн гарлаа. Энэ ном нь эрүүгийн шинэ процесcын хүрээнд бичигдсэн хамгийн анхны бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг жишээ болон схем зураглалаар тайлбарлажээ.
Номын нэр: Үндсэн хуулийн эрх зүй (схем, хүснэгт сургалтын гарын авлага)
Зохиогчийн нэр: Н.Жанцан
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 106
Үндсэн хуулийн эрх зүй (схем, хүснэгт сургалтын гарын авлага)
Энэ бүтээлд, Үндсэн хуулийн онол, Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын үндэс, Монгол Улс дахь хувь хүний эрх зүйн байдлын үндэс, Монгол Улсын бүрэн эрхт байдал, Монгол Улсын хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам зэрэг асуудлаарх Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлагдахууныг схем, хүснэгтээр хялбарчлан тайлбарласан байна.
Номын нэр: Эрүүгийн эрх зүй Гэмт хэргийн бүтээц
Зохиогчийн нэр: Т.Золбоо
Зохиогдсон огноо: 2016
Хуудасны тоо: 230
Эрүүгийн эрх зүй Гэмт хэргийн бүтээц
Энэхүү ном нь шинэ Эрүүгийн хуулийн онолын суурь ойлголтыг тайлбарлахад чиглэсэн бөгөөд хууль зүйн их дээд сургуулийн оюутан, багш
судлаачдад зориулагдсан болно. (эрүүгийн эрх зүйн бүтээц, ял, эрүүгийн эрх зүй, гэмт хэрэг, эрүүгийн хууль, гэмт үйлдэл, гэмт хэргийн бүрдэл).
Номын нэр: Эрүүгийн эрх зүй Тусгай анги
Зохиогчийн нэр: С.Ганболд, Б.Энхболд
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 572
Эрүүгийн эрх зүй Тусгай анги
Эрүүгийн эрх зүй, тусгай анги, гэмт хэрэг, амьд явах, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдал, авлига, ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчин, хөдөлгөөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг.
Номын нэр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Зохиогчийн нэр: Б.Амарбаясгалан, М.Мөнхбат
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 340
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: шүүхийн өмнөх болон шүүхийн шат” ном нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, онцлог, нөхцөл, журмыг энгийн хялбаршуулсан байдлаар бичигдсэн нь арга зүйн хувьд оюутан, суралцагсад танин мэдэхүйн ач холбогдолтой.
Номын агуулга нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, үзэл баримтлалд тулгуурласнаараа шинэлэг юм. Түүнчлэн уг номын хавсралтад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд шийд хамаарал бүхий процессын бичиг баримтын загвар, жишээг хавсаргасан нь зөв зүйтэй, ач холбогдолтой болжээ.
Номын нэр: Монгол улсын эрүүгийн эрх зүй: үзэл баримтлал, уламжлал, сургамж
Зохиогчийн нэр: С.Нарангэрэл, Ж.Эрдэнэбүлган
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 298
Монгол улсын эрүүгийн эрх зүй: үзэл баримтлал, уламжлал, сургамж
Академич С.Нарангэрэл, профессор Ж.Эрдэнэбулган нарын хамтран бичсэн “Монгол Улсын Эрүүгийн эрх зүй: үзэл баримтлал, уламжлал, сургамж” хэмээх нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарав. Эл бүтээл 8 бүлэг, 47 зүйл, 57 дэд зүйлээс бүтсэн. Зохиогчдын үйлдсэн нэр томьёоны хэлхээтэй.
Номын нэр: ИТГЭЛЦЭЛ Нийгмийн буян, хөгжил цэцэглэх зам
Зохиогчийн нэр: Фрэнсис Фукуяма
Зохиогдсон огноо: 2014
Хуудасны тоо: 350
ИТГЭЛЦЭЛ Нийгмийн буян, хөгжил
цэцэглэх зам
Фрэнсис Фукуяма Түүхийн төгсгөл ба
сүүлчийн хүн гэдэг номондоо Хүйтэн дайны
төгсгөл бол XXI зууны капитализмд түргэн
бүрэлдэж буй дэг журмын хүрээнд байр
суурь олж авах тэмцлийн эхлэл гэж нотлон
өгүүлсэн байдаг. Тэрээр "Түүхийн дараа"
бүрэлдэж буй дэлхийн эдийн засгийн
оновчтой үнэлгээ дүгнэлт болсон Итгэлцэл-
дээ эдийн засгийн амьдралын нийгмийн
зарчмыг тайлбарлана.
Номын нэр: Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй (гарын авлага)
Зохиогчийн нэр: ХЗҮХ
Зохиогдсон огноо: 2014
Хуудасны тоо: 190
Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны
арга зүй (гарын авлага)
Энэхүү бүтээл нь хууль зүйн чиглэлээр
эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл
туурвидаг эрдэмтэн, судлаач, багш нар
төдийгүй энэ чиглэлээр судалгаа хийх
сонирхолтой оюутан суралцагчдын
цаашдын эрдмийн ажилд томоохон түлхэц
болохуйц бүтээл болсон юм.
Номын нэр: Дэлхийг өөрчилсөн 12 ном
Зохиогчийн нэр: Мэлвин Брэгг
Зохиогдсон огноо: 2011
Хуудасны тоо: 346
Дэлхийг өөрчилсөн 12 ном
Бид дэлхийн түүхийн аугаа үйл явдлуудын
талаар эргэцүүлэн тунгаахуйд дайн тулаан,
хувьсгал, улс төрийн эргэлт, өөрчлөлт,
эсвэл байгалийн гамшиг руу хэлбийх нь
элбэг байдаг. Харин байлдааны талбарт,
төрийн орд харшид эсвэл байгалийн
эзэрхийлэлд бус зөвхөн номын хуудаснаа
өрнөсөн нэн ач холбогдолтой алтан хормууд
л түүхийг бүхэлд нь тодорхойлсоор иржээ.
Мэлвин Брэгг.
Номын нэр: Тотем ба табу
Зохиогчийн нэр: Зигмунд Фрейд
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 264
Тотем ба табу
Австрийн нэрт сэтгэлзүйч, философич
Зигмунд Фройд сэтгэцийн задаргааны
онолыг дэвшүүлж, түүндээ тулгуурласан
өвөрмөц аргаар хүний дотоод мөн чанар
хийгээд нийгэм соёлын үзэгдлийг
тайлбарласан. Эртний нийгэм, хүмүүсийн
ёс заншил, шашин шүтлэг, зохион
байгуулалтын тухай бөгөөд одоогийн
соёл, ёс суртахуун, шашин, эрхзүйн хэм
хэмжээний хэрхэн үүсэж бий болсон
тухай өвөрмөц содон үндэслэгээтэй, онц
сонирхолтой тайлбарлажээ.
Номын нэр: Чөлөөт нийгмийн зарчмууд
Зохиогчийн нэр: Натаниел Смит
Зохиогдсон огноо: 2016
Хуудасны тоо: 261
Чөлөөт нийгмийн зарчмууд
Энэхүү номд чөлөөт нийгэмд нийгмийн гэрээ
хэрхэн хэрэгждэгийг, бидний нийгмийн
гэрээний онолын талаарх академик
мэдлэгийг нийгмийн үзэгдэлтэй гайхалтай
холбож чадсанаараа анхаарал татна.
Жишээ нь хүн юм юмнаас хариугаа авах
уугуул шинжтэй. Энэ шинж хэр зэрэг
хаязгаарлагдаж байгаагаар чөлөөт
нийгмийн хөгжлийг ч хэмжиж болмоор.
Үнэндээ дотор загатнасан үеүд бидэнд
олонтаа тохиолддог нь нууц биш. Харин
түүнийгээ дарж чадсан нь хол явдгийг бид
өдөр тутамдаа харсаар л байна.
Номын нэр: Монголын хуульчдын
холбооны мэргэжлийн хариуцлагын
хорооны шийдвэрийн эмхэтгэл
Зохиогчийн нэр: Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 236
Монголын хуульчдын холбооны
мэргэжлийн хариуцлагын хорооны
шийдвэрийн эмхэтгэл
Номын нэр: Эрүүгийн процессын эрх зүйн
тулгамдсан асуудлыг харьцуулан судлах
нь Онол практикийн хэлэлцүүлэг
(Илтгэлийн эмхэтгэл)
Зохиогчийн нэр: УЕПГ, МУИС ХЗС, МХХ
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 220
Эрүүгийн процессын эрх зүйн
тулгамдсан асуудлыг харьцуулан судлах
нь Онол практикийн хэлэлцүүлэг
(Илтгэлийн эмхэтгэл)
Номын нэр: Судалгааны эмхэтгэл I
Зохиогчийн нэр: УЕПГ, МУ-д гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөл
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 269
Судалгааны эмхэтгэл I
Гэр бүлийн хүчирхийлэл, манай замын
хөдөлгөөний аюулгүй байдал, мансууруулах
бодис, сэтгэцэд нөлөөт бодис, хохирол,
хүний эрүүл мэнд, нөхөн төлүүлэх,
судалгааны эмхэтгэл, судалгаа
Номын нэр: Судалгааны эмхэтгэл II
Зохиогчийн нэр: УЕПГ, МУ-д гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөл
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 280
Судалгааны эмхэтгэл II
Гэмт хэргийн өсөлт, бууралт, хүчиндэх гэмт
хэрэг, судалгааны эмхэтгэл, судалгаа.
Номын нэр: ХАР ТАМХИНЫ ГЭМТ ЯВДАЛ
шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх
арга зам (эрдэм шинжилгээний хурлын
илтгэлийн эмхэтгэл)
Зохиогчийн нэр: ХЗДХЯ, ЦЕГ, ХСИС
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 296
ХАР ТАМХИНЫ ГЭМТ ЯВДАЛ шалтгаан,
нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам
(эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн
эмхэтгэл)
Номын нэр: ЭРХ ЗҮЙ Тусгай дугаар II
(сэтгүүл)
Зохиогчийн нэр: МУИС ХЗС
Зохиогдсон огноо: 2018, 2019
Хуудасны тоо: 0
ЭРХ ЗҮЙ Тусгай дугаар II (сэтгүүл) 2018
Үндсэн хууль болон захиргааны хуулийн
сэдэвтэй илтгэлүүд орсон болно.
ЭРХ ЗҮЙ Тусгай дугаар III (сэтгүүл) 2019
ЭРХ ЗҮЙ Цуврал 45 2019
Номын нэр: ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС (сэтгүүл)
Зохиогчийн нэр: МУИС ХЗС
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 0
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС (сэтгүүл)
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 67 Дугаар 2
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 68 Дугаар 3
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 69 Дугаар 4
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 70 Дугаар 5
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 71 Дугаар 1
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 72 Дугаар 2
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС Цуврал 73 Дугаар 3
Номын нэр: Хууль зүйн товч толь Монгол
- Орос - Герман
Зохиогчийн нэр: Ханнс Зайделийн сан, Эрх
зүйн боловсрол академи
Зохиогдсон огноо: 2013
Хуудасны тоо: 370
Хууль зүйн товч толь Монгол - Орос -
Герман
Номын нэр: Монгол улсын дээд шүүхийн
тогтоолын эмхэтгэл цуврал 1
Зохиогчийн нэр: Монгол улсын дээд шүүх
Зохиогдсон огноо: 2015
Хуудасны тоо: 351
Монгол улсын дээд шүүхийн тогтоолын
эмхэтгэл цуврал 1
Номын нэр: Монгол улсын дээд шүүхийн
тогтоолын эмхэтгэл цуврал 6
Зохиогчийн нэр: Монгол улсын дээд шүүх
Зохиогдсон огноо: 2015
Хуудасны тоо: 369
Монгол улсын дээд шүүхийн тогтоолын
эмхэтгэл цуврал 6
Номын нэр: Монгол улсын хууль
Зохиогчийн нэр: Хууль зүйн академи
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 172
Монгол улсын хууль
• Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн
найруулга/
• Зөрчлийн тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хууль
• Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль
• Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хуулийг дагаж мөрдөх тухай хууль
Номын нэр: Монгол улсын хууль
Зохиогчийн нэр: Хууль зүйн үндэсний
хүрээлэн
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 172
Монгол улсын хууль
• Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн
найруулга/
• Зөрчлийн тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хууль
• Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль
• Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хуулийг дагаж мөрдөх тухай хууль
Номын нэр: Монгол улсын хууль
Зохиогчийн нэр: ХЗҮХ
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 230
Монгол улсын хууль
• Эрүүгийн хууль /шинэчилсэн
найруулга/
• Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай /шинэчилсэн найруулга/
Номын нэр: Хэм хэмжээний тухай ерөнхий
онол
Зохиогчийн нэр: Ханс Кельзен
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 238
Хэм хэмжээний тухай ерөнхий онол
Номын нэр: Хуулийн төсөлд эрх зүйн
дүгнэлт хийх арга зүй (гарын авлага)
Зохиогчийн нэр: Мягмарын Тайшир
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 85
Хуулийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх
арга зүй (гарын авлага)
Номын нэр: Оролцоонд суурилсан
жендэрийн үнэлгээ
Зохиогчийн нэр: ХЗЯ, НҮБ, ХАХНХЯ
Зохиогдсон огноо: 2015
Хуудасны тоо: 295
Оролцоонд суурилсан жендэрийн
үнэлгээ
“Төрийн тусгай чиг үүрэг бүхий
байгууллагуудын тулгамдсан асуудал,
шийдвэрлэх арга зам”.
Номын нэр: Шүүхийн хараат бус байдал
Judicial Independence Олон улсын
баримт бичиг
Зохиогчийн нэр: ШЕЗ, ШСМСХ
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 304
Шүүхийн хараат бус байдал Judicial
Independence Олон улсын баримт бичиг
Монгол Улсын шүүхийн эрх зүйн хөгжил, эрх зүйн сэтгэлгээнд жинтэй хувь нэмэр болохуйц "Шүүхийн хараат бус байдал” (Judicial Independence) олон улсын баримт бичиг” эмхэтгэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнууд бүтээж, хэвлүүллээ. Шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг хангаж хамгаалах чиглэлээр НҮБ, дэлхийн улс орнууд, тэдгээрийн шүүгчдийн холбоод тунхаг, зөвлөмж, баримт бичиг гаргасан байдаг. Тус эмхэтгэлд Шүүхийн хараат бус байдлын талаарх НҮБ-ын суурь
зарчмууд, Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжүүд, Шүүхийн хараат бус байдлын талаарх түгээмэл тунхаглал, Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний тунхаг, Шүүхийн бие даасан байдал болон хариуцлагын тухай Софигийн тунхаг, Европ дахь шударга ёсны ирээдүйн асуудлаарх Варшавын тунхаг, Шүүгчдийн Магна харт зэрэг олон улсын баримт бичиг оржээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн хараат бус байдал” (Judicial Independence) олон улсын баримт бичиг” эмхэтгэлийн ач холбогдлыг "Дэлхий дахины шүүхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай Монголын шүүх хөл нийлүүлэх, олон улсын туршлагаас суралцаж, асуудал бэрхшээлээ шийдвэрлэх, туулах замыг товчлон хөгжих замаар шүүх эрх мэдлээ бэхжүүлэх, шүүхийн үйлчилгээгээ шударга, хариуцлагатай, бүтээмжтэй, үр нөлөөтэй болгох, улмаар Монгол Улсынхаа шүүхийн эрх зүйг хөгжүүлэх үнэ цэнтэй санаа сэдлийг эдгээр баримт бичгээс шүүрдэн судалбаас олдохгүй гэж зүйл ховор” хэмээн үнэлсэн юм.
Номын нэр: Монгол улсын шүүхээс
төрсөн Гавьяат хуульчид
Зохиогчийн нэр: Жанчивдоржийн
Бямбацогт
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 368
Монгол улсын шүүхээс төрсөн Гавьяат
хуульчид
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр зарлигаар БНМАУ-ын "Гавьяат хуульч" цол бий болгожээ. Монгол Улсын шүүхээс 1971 онд Цэргийн шүүхийн гишүүн, хурандаа Ролжингийн Цуучил, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч Сатишпаны Шайзадаа, Улсын Дээд шүүхийн орлогч дарга Цэндийн Лувсаншарав нар анх удаа хүртжээ. Шүүхээс төрсөн гавьяатуудын тухай ном бүтээгдэж байгаагүй бөгөөд
гавьяатуудынхаа амьдрал, амжилтын буухиагаар энэ салбарын үүсэл, хөгжлийг дүрслэн буулгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор Жанчивдоржийн Бямбацогт, Оросоогийн Зандраа нар номыг бүтээжээ. Энэ номыг бүтээгчид гавьяат хуульчдын намтар түүх, хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, үлдээсэн өв, ховор нандин зураг тэргүүтнийг эрэн сурвалжилж, хэн ч уншсан сонирхолтой, залуу хуульчдад сургамжтай, ийм л хүмүүс гавьяатын жинхэнэ эзэд байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Үүний зэрэгцээ энэ номд шүүхийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүдийг онцолсон нь шүүхийн түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах, эх сурвалжийн ач холбогдолтой бүтээл болсон билээ.
Номын нэр: Эрх зүй ба эдийн засаг
(илтгэл, шийдвэрийн эмхэтгэл)
Зохиогчийн нэр: ЧДИХАШШ
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 264
Эрх зүй ба эдийн засаг (илтгэл,
шийдвэрийн эмхэтгэл)
эдийн засаг ба эрх зүй, эдийн засгийн
шинжилгээ, хөдөлмөрийн тухай хууль, хувьцаа
эзэмшигч, зохиогчийн эрх, санхүүгийн түрээс,
дампуурал,
Номын нэр: Шүүгчийн ёс зүй ба сахилга
Олон улсын бага хурал, илтгэл, зөвлөмж,
судалгаа
Зохиогчийн нэр: МУ-ын шүүхийн ёс зүйн
хороо
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 150
Шүүгчийн ёс зүй ба сахилга Олон улсын
бага хурал, илтгэл, зөвлөмж, судалгаа
Номын нэр: Ажил гүйцэтгэх, туслалцаа
үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй
ба иргэний хуулийн хэрэглээ (сургалтын
гарын авлага)
Зохиогчийн нэр: ШЕЗ, МУ-ын Дээд шүүх,
Германы хамтын ажиллагаа giz
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 127
Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй
холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний
хуулийн хэрэглээ (сургалтын гарын
авлага)
Номын нэр: Монгол улс дахь гэмт хэргийн
цагаан ном
Зохиогчийн нэр: Монголын
Криминологичдын холбоо
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 237
Монгол улс дахь гэмт хэргийн цагаан ном
Номын нэр: Зэрлэг амьтан ба ургамлын
аймгийн ховордсон зүйлийг олон улсын
хэмжээнд худалдаалах тухай конвенц
(CITES)-ийн лавлах
Зохиогчийн нэр: Байгаль орчин, аялал
жуулчлалын яам, WWF
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 448
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн
ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд
худалдаалах тухай конвенц (CITES)-ийн
лавлах
Номын нэр: Хүн худалдаалах гэмт
хэрэгтэй тэмцэх хохирогч төвтэй
аргачлалыг хэрэглэхтэй холбоотой
монгол улсын хууль тогтоомж
болонсургалтын гарын авлагыг
харьцуулах, албан хаагчдын чадавхыг
үнэлэх судалгааны тайлан
Зохиогчийн нэр: Хууль зүйн дотоод хэргийн
яам, Азийн сан, GEC, АНУ-ын ЭСЯ
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 131
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх
хохирогч төвтэй аргачлалыг хэрэглэхтэй
холбоотой монгол улсын хууль тогтоомж
болонсургалтын гарын авлагыг
харьцуулах, албан хаагчдын чадавхыг
үнэлэх судалгааны тайлан
Номын нэр: Хүн худалдаалах гэмт хэргийн
хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах
нь (сургагч багшийн гарын авлага)
Зохиогчийн нэр: Хууль зүйн дотоод хэргийн
яам, Азийн сан, Хууль сахиулах их сургууль,
АНУ-ын ЭСЯ
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 300
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч
төвтэй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах
нь (сургагч багшийн гарын авлага)
Номын нэр: Хүн худалдаалах гэмт хэргийн
хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах
нь (суралцагчийн гарын авлага)
Зохиогчийн нэр: Хууль зүйн дотоод хэргийн
яам, Азийн сан, Хууль сахиулах их сургууль,
АНУ-ын ЭСЯ
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 253
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч
төвтэй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах
нь (суралцагчийн гарын авлага)
Номын нэр: Хуульчилсан нэр томьёоны
толь
Зохиогчийн нэр: Ц.Гантулгабат
Зохиогдсон огноо: 2018
Хуудасны тоо: 248
Хуульчилсан нэр томьёоны толь
Номын нэр: Үндсэн хууль ба хүний эрх
(сургалтын гарын авлага)
Зохиогчийн нэр: ШЕЗ, Азийн сан
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 88
Үндсэн хууль ба хүний эрх (сургалтын
гарын авлага)
Номын нэр: Шүүгчийн ёс зүй (сургалтын
гарын авлага)
Зохиогчийн нэр: ШЕЗ, Азийн сан
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 110
Шүүгчийн ёс зүй (сургалтын гарын
авлага)
Номын нэр: Шүүхийн захиргааны ажилтан
бэлтгэх сургалтын гарын авлага
Зохиогчийн нэр: ШЕЗ, Германы хамтын
ажиллагаа, giz
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 328
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх
сургалтын гарын авлага
Номын нэр: Хууль сахиулахуй (онол, арга
зүйн улирал тутмын сэтгүүл)
Зохиогчийн нэр: Монгол Улс Дотоод хэргийн
их сургууль
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 178
Хууль сахиулахуй (онол, арга зүйн
улирал тутмын сэтгүүл)
Номын нэр: Гэрээний эрх зүй (Гэрээний
харилцаанд оролцогчдын эрх, үүрэг,
хариуцлага)
Зохиогчийн нэр: Хяраадайн Доржпалам
Зохиогдсон огноо: 2016
Хуудасны тоо: 366
Гэрээний эрх зүй (Гэрээний харилцаанд
оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага)
Номын нэр: Хүүхдийн бэлгийн халдашгүй
байдлын эсрэг гэмт хэрэг (шалтгаан,
нөлөөлж буй хүчин зүйлс)
Зохиогчийн нэр: МЭС, ХСИС эрдэм
шинжилгээний хүрээлэн, GEC
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 76
Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэрэг (шалтгаан, нөлөөлж буй
хүчин зүйлс)
Номын нэр: Шүүхийн ахмадуудын холбоо
Зохиогчийн нэр: Шүүхийн ахмадуудын
холбоо ГҮТББ
Зохиогдсон огноо: 2019
Хуудасны тоо: 60l
Шүүхийн ахмадуудын холбоо
Номын нэр: Хууль зүйн шинжлэх ухаан
(эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл)
Зохиогчийн нэр: ХЗҮХ, МУИС ХЗС, МХХ
Зохиогдсон огноо: 2017
Хуудасны тоо: 484
Хууль зүйн шинжлэх ухаан (эрх зүйн
баримт бичгийн эмхэтгэл)
top related