niigmiin davhraajilt

Post on 20-Jun-2015

1.651 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

МОНГОЛЫН НИЙГМИЙН ДАВХРААЖИЛТЫН БҮТЭЦ

Нийгмийн хөгжил

1920-Д ОНООС ӨМНӨ МОНГОЛ ОРОН ХҮН АМААРАА АНГИЙН БУС, ХАРИН УГСАА ГАРЛЫН ХУВЬД ХУВААГДАЖ БАЙВ. ТЭДГЭЭРИЙГ ҮНДСЭНД НЬ:

· Ноёдын давхраа: -ихэс дээдэс -ноёд -түшмэд

· Лам хуврагын давхраа: -хутагт хувилгаад -дунд, доод лам нар

· Ардуудын давхраа: -сум ард -хамжлага ард -шавь нар

1990 ОНООС ХОЙШИХ ҮЗЭЛ СУРТАЛ БА НИЙГМИЙН ДАВХРААЖИЛТАНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

      1990 оны нийгмийн тогтолцооны өөрчлөлт нь социализмын үеийн давхраажилтын бүтцийг орвонгоор өөрчилсөн юм.Үүнд нэг нам ноёрхсон улс төрийн системийн задрал,зах зээлийн эдийн засгийн харилцаа,өмч хувьчлал,нээлттэй,чөлөөтэй худалдааны тэсрэлт зэрэг нь ихээхэн нөлөөсөн юм.Судлаач Х.Гүндсамбуу өнөөгийн нийгмийн давхраажилтыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

1. ДЭЭД ДАВХРАА.

Төр засгийн өндөр албан тушаалтнууд ,улс төр эдийн засгийн элитүүд

2. ДУНДААС ДЭЭГҮҮР ДАВХРАА.

Төр засгийн дунд тушаалын албан тушаалтан,хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага,банк санхүү, худалдаа, аж үйлдвэрийн болон томоохон пүүс компаний захирал,соёл урлаг,спортын элит бүлэг.

3. ДУНД ДАВХРАА.

Жижиг дунд үйлдвэрийн захирал,менежерүүд,их дээд сургуулийн багш нар,эрдэм шинжилгээний ажилтан,эмч зэрэг цагаан захтангууд,цэрэг цагдаа,шүүх хяналтын албан хаагчид,төр засгийн байгууллагын доод тушаалтангууд, чинээлэг малчид,өндөр мэргэжлийн ажилчдыг багтаажээ.

4. Дундаас доогуур давхраа.Дунд сургуулийн багш нар,эмнэлгийн дунд мэргэжлийнхэн,цэрэг цагдаагийн доод тушаалынхан,жижиг үйлдвэрлэгчид,худалдаачид,малчид,мэргэжилтэй ажилчид орно.

5.Доод давхраа.Мэргэжилгүй ажилчид, цөөн малтай малчид,ажилгүйчүүд,ядуучууд,хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох бөгөөд энэ давхрааны эмзэг хэсгийг орон гэргүй тэнэмэл хүмүүс,архичид,гуйлгачид бүрдүүлнэ.

top related