ariljaanii bank

27
Агуулга 1. Оршил - Энэ сэдвийг сонгон авах болсон шалтгаан, арилжааны банкны валютын арилжаанд санхүүгийн уламжлагдсан бүтээгдэхүүнүүдийг ашиглахын ач холбогдол 2. Онолын үндэслэл - Гадаад валютын зах зээл ба банкуудын оролцоо - Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд - Гадаад валютын зах зээлийн эрсдэл түүнд тавих хяналт 3. Нэгдүгээр хэсэг - Гадаад валютийн зах зээлийн хөгжил олон улсын түвшинд - Монгол дах валютийн арилжааны үйл явц - Сүүлийн жилүүдийн макро эдийн засгийн тойм 4. Хоёрдугаар хэсэг - Дэвшүүлж буй саналууд - Арилжааны банк хоорондын валютын арилжаанд санхүүгийн уламлагдсан бүтээгдэхүүнүүдийг ашигласнаас гарах үр дүн, боломжийг тодорхойлох - Өөрчлөлт хийхэд учирч болох эрсдэл, түүнийг даван туулах арга зам 5. Дүгнэлт хэсэг 6. Валютын арилжаанд хэрэглэгдэх нэр, томьёоны тайлбарууд www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 26-Oct-2014

914 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

ААггууууллггаа

1. Оршил

- Энэ сэдвийг сонгон авах болсон шалтгаан, арилжааны

банкны валютын арилжаанд санхүүгийн уламжлагдсан бүтээгдэхүүнүүдийг

ашиглахын ач холбогдол

2. Онолын үндэслэл

- Гадаад валютын зах зээл ба банкуудын оролцоо

- Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд

- Гадаад валютын зах зээлийн эрсдэл түүнд тавих хяналт

3. Нэгдүгээр хэсэг

- Гадаад валютийн зах зээлийн хөгжил олон улсын түвшинд

- Монгол дах валютийн арилжааны үйл явц

- Сүүлийн жилүүдийн макро эдийн засгийн тойм

4. Хоёрдугаар хэсэг

- Дэвшүүлж буй саналууд

- Арилжааны банк хоорондын валютын арилжаанд

санхүүгийн уламлагдсан бүтээгдэхүүнүүдийг ашигласнаас

гарах үр дүн, боломжийг тодорхойлох

- Өөрчлөлт хийхэд учирч болох эрсдэл, түүнийг даван

туулах арга зам

5. Дүгнэлт хэсэг

6. Валютын арилжаанд хэрэглэгдэх нэр, томьёоны

тайлбарууд

www.zaluu.comwww.zaluu.com

Оршил

Сүүлийн дөрвөн арван жилийн туршид олон улсын худалдаа

тасралтгүй өсөж дэлхийн улс орнуудыг улам бүр харилцан хамааралтай

болгож байна . Хөрөнгийн зах нээлттэй дэлхийн эдийн засгийн уялдаа

холбоо нэмэгдэснээр импорт, экспорт эрхэлдэг компани , хөрөнгө

оруулалтын сан ба хувийн хөрөнгө оруулагч хүмүүст үйл ажиллагааны шинэ

талбар шинээр нээгдлээ.

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист

системийн үед гадаад төлбөр тооцоогоо Эдийн Засгийн Харилцан Туслах

Зөвлөлийн гишүүн орнуудтай Эдийн Засгийн хамтын ажиллагааны Олон

Улсын Банк, Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банкаар дамжуулан гол

төлөв хийдэг байлаа . Харин ЭЗХТЗ оршин тогтнохооо больж социалист

систем задран унаж , Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж зах зээлийн

эдийн засагт шилжсэнээр гадаад харилцаа , худалдаанд ихээхэн өөрчлөлт

орсон билээ. Манай оронд хувийн өмч бий болсоноор пүүс компаниуд

олноор байгуулагдаж улмаар бизнесийн цар хүрээгээ өргөтгөж гадаад зах

зээлд гарах боломжийг хайж олон улсын бизнесд бие даан оролцох

боллоо. Мөн гадаад худалдааны төлбөр тооцоонд чөлөөт хөрвөдөг

валютуудыг ашиглах гэх мэт өөрчлөлтүүдээс болж монгол улсад валютийн

зах зээл зүй ѐсоор гарч ирсэн .Үүнтэй уялдан валютийн зах зээлийг

зохицуулах , хяналт тавих , эрх зүйг нь бүрдүүлэх шаардлага гарч ирсэнийг

үндэслэн төр засгийн төлөөлөгч болох Монгол Банкнаас дэс дараатай үйл

ажиллагаа явуулсан билээ. Үүний үр дүнд Монгол улсын валютын зах зээл

тодорхой түвшинд хүрсэн хэдий ч олон улсын жишигт хүртлээ хөгжиж

чадаагүй байна. Иймээс Монгол орон нэгэнт л хүн төрөлхтөний нийтлэг

хөгжлийн замаар урагшаа явж байгаа л бол өндөр хөгжилтэй орнуудын банк

санхүүгийн салбарт гарч байгаа техник технологийн дэвшил ,үйл

www.zaluu.comwww.zaluu.com

ажиллагааны арга барилаас нь нэвтрүүлэх шаардлага зүй ѐсоор тавигдаж

байна.

Энэхүү дипломын төслөөр Монгол улсын валютын зах зээл, банк

санхүүгийн байгууллагын гадаад тооцоо ,валютын арилжаанд санхүүгийн

уламжлалт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ба түүнийг ажил болгон

хэрэгжүүлснээр арилжааны банкууд валютын рискээс хамгаалагдах буюу

бусад рискийг багасгаж болох төдийгүй гадаад валютын зах зээл дээрээс

тодорхой хэмжээний ашиг олж улс орныхоо дорой эдийн засагт зохих

хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой юм гэсэн санааг болон өөр

бусад асуудлуудын хамтаар дэвшүүлэн гаргасан болно.

Ингэснээр улс орны хувьд төрийн бодлогын нэгээхэн хэсэг болох

үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой түвшинг барьж байх зорилго

тодорхой хэмжээгээр биелж улсын аюулгүй байдалд тодорхой түлхэц өгөх

мөн харилцагчдын хувьд тэдний хэрэгцээг хангаж эрсдэлийг бууруулж

банкаар үйлчлүүлэх сонирхолыг нэмэгдүүлэх болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Онолын үндэслэл

Гадаад валютийн зах зээл нь дэлхийн хамгийн том санхүүгийн зах

зээлд тооцогддог бөгөөд түүний нэг өдрийн арилжааны дүн нь 1500.0

тэрбум америк доллараас багагүй байдаг юм. Гадаад валютын зах зээл

гэдэг нь валютийн арилжаа худалдаа явагдаж байгаа зах зээлийг хэлнэ,

Өөрөөр хэлбэл валютын арилжаа наймаа хаана явагдаж байна, тэнд

валютын зах зээл оршин тогтнож байна гэсэн үг. Гадаад валютын зах зээл

нь лангууны арын зах зээлийн нэг хэлбэр бөгөөд Өөрөөр хэлбэл, валютын

арилжааг явуулах тодорхой байр байдаггүй, оролцогч талууд нь утас,

компьютерийн сүлжээг ашиглан арилжаа хийдэг. Гадаад валютын зах зээл

нь дараах хоѐр үндсэн үүрэгтэй:

1. Дотоодын болон олон улсын худалдаа наймааг дэмжих - Улс

орны эдийн засаг олон улсын шинж чанартай болж буй одоо үед

гадаад валют болон гадаад санхүүжилтийн хэрэгцээ ихээр

нэмэгдэж байна. Гадаад валютын зах зээл нь гадаад валютын

хэрэгцээг хангах механизмыг бий болгож байгаа бөгөөд янз бүрийн

валютаар хийгдэх төлбөрийн чадварыг ханган дотоод ба гадаад

худалдааг явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлдэг.

2. Худалдааны бус үүрэг - Арилжаанд оролцогчид буюу дилерүүд нь

зах зээлүүдийн хооронд байгаа үнэ, ханшны маш бага зөрүүг олж

ашиг олох буюу арбитражийн гүйлгээ хийх ба зах зээлийн янз

бүрийн эрсдлээс хамгаалахын тулд позицийг даатгах буюу

хеджинг хийдэг.

Гадаад валютын зах зээлд оролцогчид нь:

- Гадаад валютын дилерүүд

- Төв банк

- Арилжааны банкууд

- Санхүүгийн байгууллагууд

www.zaluu.comwww.zaluu.com

- Корпорациуд

- Хувь хүмүүс байдаг боловч эдгээрийн

дотроос арилжааны банкууд нэлээд томоохон үүргийг гүйцэтгэдэг.

Арилжааны банкуудын валютын зах зээлд оролцох гол зорилго

нь харилцагчдад нэг валютыг бусад валютуудад хөрвүүлэх боломж

олгоход оршдог юм.

Энэ зорилгыг биелүүлэхэд дараах зүйлсийг үндэслэнэ.

- Харилцагчдын хэрэгцээг хангах

- Банкны үйл ажиллагаанд нөөцийг хангах

- Өөрийн данс дах урт болон богино хугацааны валютын

эрсдлийг удирдан зохицуулах

Арилжааны банкны орлогын үндсэн гурван эх үүсвэр нь:

- Хүүгийн орлого

- Шимтгэл хураамж буюу хүүгийн бус орлого

- Дилерийн үйл ажиллагаанаас бий болох ашиг болно.

Энд дилерийн ашиг нь банк өөрийн хөрөнгөөр юм уу эсвэл

харилцагчийн нэрийн өмнөөс гадаад валютын, мөнгөний, үнэт цаасны,

уламжлагдсан зах зээл дээр хийх арилжаа, гүйлгээнээс бий болох ашиг юм.

Жишээ нь гэхэд Голомт банкны 1999 оны цэвэр ашгийн 17%-ийг валютын

арилжаа буюу дилерийн үйл ажиллагаанаас олсон ашиг эзэлсэн байна.

Өөрийн хөрөнгөөр арилжаа хийх- Банкинд нэмэлт орлого оруулахын тулд

мөнгө, санхүүгийн алба нь өөрийн нэрийн өмнөөс мөнгөний болон гадаад

валютын зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцдог юм. Судалгаанаас

үзэхэд нийт банк хоорондын арилжааны 80- аас 90 хувийг банкны өөрийн

хөрөнгөөр хийх арилжаа эзэлдэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Харилцагчийн нэрийн өмнөөс арилжаанд оролцох- Мөнгө, санхүүгийн хэлтэс

нь банкны харилцагч, үйлчлүүлэгчдийг төлөөлөн мөнгөний ба валютын зах

зээлийн арилжаанд оролцдог ба энэ тохиолдолд хүүгийн хувь нь банк

хоорондын захынхаас арай өндөр байдаг.

Банкууд гадаад валютын зах зээлд оролцохын тулд мэдээлэл,

харилцааны техник технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийх

шаардлагатай бөгөөд мөн өндөр мэргэжил, дадлага туршлагатай боловсон

хүчин ажиллуулах ба эрсдлийг зөв үнэлдэг болон хяналтын зохистой

системийг бүрдүүлэх ѐстой билээ. Дилерийн үйл ажиллагаа эрхлэх нь

зардал өндөртэй байдаг.

Одоо энэ сэдвийн үндсэн асуудал болох санхүүгийн уламжлагдсан

хэрэгслүүдийг банкууд хэрхэн ашиглаж болох талаар онолын үндэслэлийг

авч үзье.

Уламжлагдсан зах зээлийн хэрэгсэл мэтийн санхүүгийн нилээд

ээдрээтэй шинэ шинэ бүтээгдхүүнүүд банкны үйл ажиллагааны эрсдлийг

бууруулах боломж ийг бүрдүүлдэг.

Валютын зах зээлд хэрэглэгддэг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд

нь Олон улсын банк хоорондын зах дээр төгс утгаараа хэрэгжиж байна.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд гэж юу вэ?

Ямар нэгэн санхүүгийн бүтээгдэхүүнээс уламжлагдан бий болсон

тодорхой үнэ цэнэ бүхий гэрээнүүдийг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд

гэж нэрлэдэг. Зөвхөн санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд байхаас гадна

алт, гурил, нефть зэрэг биет таваар төдийгүй хувьцааны индекс, зээлийн

хүүгийн индекс зэрэг биет бус активуудын уламжлагдсан хэрэгслүүд хүртэл

байдаг.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн өсөлтөнд нөлөөлж буй хүчин

зүйлүүд:

www.zaluu.comwww.zaluu.com

Инфляцын бууралт - Хөгжингүй зах зээлтэй орнуудын хувьд 1980-аад

онд инфляцын хэмжээ тогтвортой буурч ирсэн бөгөөд түүний хамт зээлийн

хүүгийн төвшин мөн багассан билээ .

Тухайлбал, Их Британид инфляцын төвшин сүүлийн дөрвөн жил 3.9-

өөс 1.2 хувийн хооронд хэлбэлзэж одоогийн хэмжээ нь жилийн 2.1 хувьтай

байгаа. Энэхүү байдал нь өөр бусад хүчин зүйлүүдээс хамаарах санхүүгийн

активуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх болсон.

Валютын хязгаарлалтууд арилж байгаа байдал - Гадаадад хөрөнгө

оруулалт хийгдэхэд гардаг байсан энэ хязгаарлалтууд үгүй болж байгаагаас

зах зээлүүдийн хооронд хөрөнгө капиталын чөлөөт урсгал бий болж байгаа

боловч энэ байдал нь нэмэлт эрсдлийг бий болгож байна.

Эрсдэлтэй капиталын өсөлт - Хүмүүсийн гар дээрх капиталын хэмжээ

ихээр нэмэгдсэн нь илүү өндөр өгөөжтэй эрсдэл ихтэй хөрөнгө

оруулалтуудын хэмжээг ихэсгэсэн бөгөөд иймээс ч олон төрлийн санхүүгийн

хэрэгслүүд урган гарч байгаа билээ.

Нийтийн зах зээлийн хандлага - Хөрөнгө оруулалтын зах зээл нь одоо

үед олон улсын, дэлхий нийтийн шинж чанартай болсон учраас хөрөнгийн

менежерүүд нь илүү өндөр өгөөжийн төвшинтэй зах зээлд оруулалт хийх

боломжтой болсон.

Уламжлалт санхүүгийн зуучлал багасаж байгаа хандлага - Зах

зээлийн зохицуулалт, хязгаарлалтууд улам багассанаар зээлдэгч нарт

капиталын зах зээл дээр гарах боломж огцом өссөн нь санхүүгийн зах

зээлийн эрсдэл өндөртэй хэрэгслүүдийн төрөл хэмжээг ихэсгэсэн бөгөөд

үүнтэй холбогдон эрсдэлийг бууруулах үүднээс санхүүгийн уламжлагдсан

хэрэгслүүд нэмэгдэн бий болж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Банкны капиталын хүрэлцээтэй байдлын шаардлага - Банкууд

капиталын харьцангуй бага төвшинг шаардах бизнесийн төрлийг хайх нь

нэмэгдсэн. Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нь эрсдлийн

менежментийн системийн шаардлагыг илүү хангасан байдаг учраас банкны

капиталын бага төвшинг шаарддаг юм.

Үнийн хэлбэлзэл - Дэлхийн гол гол зах зээлүүдийн хоорондох

харилцан хамаарал ба капиталын урсгалын хэмжээ, хурд улам нэмэгдэж

байгаа өнөө үед гадны ямар нэг өөрчлөлт нь үнэ ханшны хэлбэлзлийг

нэмэгдүүлэх нөхцлийг бий болгож байгаа билээ. Энэ байдал нь санхүүгийн

уламжлагдсан хэрэгслүүдээр зохицуулж болох ашгийн боломж ба алдагдал

аль алиныг нь бүрдүүлж байна.

Капиталын өгөөж - Банкууд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд

актив, пассивийн багцын оновчтой удирдлагыг улам хүчтэй хийх шаардлага

гарч ирж байгаа бөгөөд энэ процессийг санхүүгийн уламжлагдсан

хэрэгслүүдийг илүү ашиглах явдал олгож байна.

Технологийн дэвшил - Технологийн дэвшил улам гүнзгийрч, өртөг

хямд, өндөр хүчин чадалтай компьютерууд болон хүчтэй математик

хэрэгслүүдийг ашиглах болсон нь санхүүгийн уламжлагдсан

бүтээгдэхүүнүүдийн эрсдлийг нарийвчлан тооцох боломж ихээр нэмэгдэж

байна.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн ашигтай талууд:

Санхүүгийн уламжлагдсан зах зээлд сүүлийн арван жилд гарсан

өсөлт, хөгжил нь уламжлагдсан хэрэгслүүдийн хэрэгцээ, шаардлагыг улам

баталгаажууллаа. Шинэ шинэ төрлийн уламжлагдсан хэрэгслүүд,

тэдгээрийн хослолууд бий болж шалгагдаж байгаа бөгөөд тэдгээрийн

ашигтай гэдэг нь нотлогдмогц маш хурдан санхүүгийн зах зээл дээр

www.zaluu.comwww.zaluu.com

ашиглагддаг болжээ. Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд улам өргөн

хэрэглэгдэх болсон шалтгааныг тэдгээр нь санхүүгийн зах зээлийн дараах

хэрэгцээнүүдийг хангах болсноор тайлбарлаж болно.Үүнд:

- Ашгийн шинэ шинэ боломжийг бий болгосноор зах зээлийг илүү бүрэн төгс

ажиллах боломжийг бүрдүүлж байна,

- Эрсдлийн менежментийн олон тооны маш уян хатан хэрэгслүүдийг бий

болгож байна,

- Эрсдлийг хүлээн авагч этгээдэд зах зээл дээр илүү өргөн хүрээтэй оролцох

боломжийг бүрдүүлж байна,

- Эдгээр эрсдлүүдийг илүү үр ашигтайгаар наймаалах бололцоог бий

болгож байна.

Банк нь өөрийн банкны актив, пассивийн удирдлагын үйл

ажиллагаанд гол гол санхүүгийн уламжлагдсан бүтээгдхүүнүүдийг ашиглах

шаардлага улам нэмэгдэж байгаа билээ.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн төрлүүд

Форвард гэрээ

Ирээдүйн тодорхой хугацааны дараа, тодорхой хэмжээний валютыг

худалдан авах , худалдахаар тохиролцож , өнөөдөр ханшийг нь тогтоон

байгуулж байгаа гэрээг форвард гэрээ гэнэ. Жишээлбэл: ¥-ийг DEM-аар

солих гэх мэт. Энэ гэрээнд валютыг худалдан авах , худалдахаар

тохиролцсон ханшийг форвард ханш гэнэ. Форвард гэрээ нь банк ба

харилцагчийн хооронд , эсвэл банк хооронд хийгдэх нь түгээмэл. Форвард

гэрээ нь албан ѐсны бус зах зээлд арилжаалагддаг мөн арилжаалах

валютын хэмжээг захиалгын дагуу тогтоодог. Тиймээс ч Монголд форвард

гэрээ хөгжих хандлагатай байгаа. Ирээдүйд валютын эрэлт эсвэл

нийлүүлэлттэй болох пүүс , компани , хувь хүмүүс банкинд хүсэлт тавьж

форвард гэрээ байгуулдаг. Форвард гэрээ нь олон улсын худалдаанд

хамгийн ихээр хэрэглэгддэг тухайлбал, DEM, JPY, FRF, CAD, GBP гэх мэт

www.zaluu.comwww.zaluu.com

валютуудаар хийгддэг. Дээрх валютуудын арилжаанд хэмжээний хязгаар

үндсэндээ байхгүй ба харин бусад валютуудын хувьд тодорхой

хязгаарлалтууд тогтсон байдаг. Зарим үед форвард худалдан авагч ба

худалдагч нь хэзээ надад валют хэрэг болох вэ? гэдгийг нарийн мэдэх

боломжгүй байдаг. Үүнийг анхаарч үзээд банк төлбөр хийгдэх уян хатан

хугацааг тогтоож өгдөг:

1. Тогтсон хугацаанд буюу хатуу тогтоосон форвард гэрээ

2. Тодорхой хугацааны хооронд буюу сонголттой форвард гэрээ

Форвард ханшийг хоѐр валютын хүү, спот ханшийг үндэслэн

тогтоодог.

Спот ханш ба форвард ханшны зөрүүг форвард марж гэх ба форвард

ханш нь спот ханшнаас их бол шагналтай, эсрэгээр хорогдолтой гэж үзнэ.

Форвард шагнал, хорогдлыг тооцохдоо дараах томьѐог ашигладаг.

Forward rate – Spot rate 360

Premium / Discount = ------------------------------------------- x -------------

Spot rate t

Форексийн эрсдлээс хамгаалах арга хэрэгслээр харилцагчийг хангахын тулд

банкууд сонгодог форвард гүйлгээнээс гадна өөр өөр хэрэгсэл бий

болгожээ.

Санхүүгийн фьючерс

19-р зууны сүүлийн хагаст форвард гэрээний илүү боловсронгуй

хэлбэр болох фьючерсийн гэрээ бий болсон. Санхүүгийн фьючерс нь

суурилагдсан хэрэгслийн үнэ цэнээс хамааралтай юм. Тодорхой тооны

санхүүгийн активыг ирээдүйд тогтсон хугацаанд, гэрээг хийх үед харилцан

тохиролцсон үнээр солилцох гэрээг фьючерс гэрээ гэнэ. Фьючерсийн

гэрээний хугацааны эцэст нэг бол бэлнээр гэрээг зарах ба эсвэл гэрээний

дагуу санхүүгийн активыг нийлүүлэхийг шаардах болно. Бэлнээр тооцоо

www.zaluu.comwww.zaluu.com

хийх тохиолдолд төлж буй үнэ нь фьючерсийн анхны үнэ ба тооцоо хийж

байгаа өдрийн үнэ хоѐрын зөрүүг тусгах болно.

Санхүүгийн фьючерсийн арилжаа

Стандартчлагдсан фьючерсийн гэрээ нь ихэвчлэн доорх томоохон

биржүүд дээр арилжаалагддаг:

The Chicago Board of Trade ( CBOT )

The International Monetary Market, Chicago ( IMM )

The London International Financial Futures Exchange ( LIFFE )

The Singapore International Monetary Exchange ( SIMEX )

Үйлчилж буй зах зээл нь олон улсын шинж чанартай учраас эдгээр

биржүүдийн гишүүд нь олон улсынх байдаг. Жишээлбэл: LIFFE нь 200-аад

гишүүнтэй бөгөөд түүний 70 хувийг гадаадын томоохон тэргүүлэх банк,

санхүүгийн байгууллагууд эзэмшдэг.

Санхүүгийн фьючерсийн арилжаа нь доорхи хоѐр хэлбэрээр явагддаг:

Худалдаачид нь гар дохио зангааг ашиглан чанга дуудах

замаар нээлттэй хийгдэх уламжлалт хэлбэр

Электрон дэлгэцийг ашиглан компьютержсэн системээр

хийгдэх арилжааны хэлбэр

Зөвхөн биржийн гишүүд л арилжааны танхимд хийгдэх арилжаанд

оролцох эрхтэй. Фьючерс гэрээг худалдах, худалдан авах хүсэлтэй бусад

бүх этгээдүүд биржийн гишүүдээр дамжуулан наймаагаа хийх болдог.

Биржийн арилжааны танхимд явагдах арилжаанд оролцогчид нь:

Нэг бол өөрийн нэрийн өмнөөс юм уу эсвэл компанынхаа

өмнөөс арилжаанд оролцдог трейдэр ба эсвэл

Хэн нэгний өмнөөс оролцож байгаа брокерууд байх болно.

Биржийн арилжаа үр дүнтэй, хурдан шуурхай явагдах бололцоог

хангахын тулд Арилжааны бүртгэлийн систем, Клирингийн тооцооны систем

гэх мэтийн боловсронгуй мэдээллийн системүүдийг биржүүд өргөн ашиглах

болсон билээ. Арилжаа явагдаж, хэлцэл хийгдсэний дараа уг хэлцэл нь

Клирингийн төвд бүртгэгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Фьючерсийн наймааны эрсдлийг бууруулахын тулд брокер нь гэрээнд

оролцогч талуудаас бэлэн мөнгөө юм уу эсвэл өндөр хөрвөх чадвартай

активаар барьцаа гаргахыг шаарддаг. Үүнийг анхдагч барьцаа гэдэг. Энэхүү

барьцаа нь харилцагчаас гэрээний нөхцлийг биелүүлэх байдлыг

нэмэгдүүлэн баталгаажуулах боломж олгоно. Фьючерсийн гэрээг

эзэмшигчид нь гэрээний үнэ цэнийг өдөр бүр үнэлдэг. Фьючерсийн үнийн

өөрчлөлтөөс бий болж байгаа ямар нэгэн ашиг юм уу алдагдлыг өдөр тутам

тооцоолох бөгөөд тэр хэмжээгээр барьцааны хэмжээ өөрчлөгдөх болно.

Санхүүгийн фьючерсийн үндсэн гурван төрөл байдаг. Үүнд:

1. Зээлийн хүүгийн фьючерс

- богино хугацааны- гурван сарын евровалютын хүүтэй фьючерс

- урт хугацааны – засгийн газрын бондын фьючерс

2. Валютын фьючерс

- US$-ын эсрэг хүчтэй хөрвөх валютуудын фьючерс

- Валютын кросс фьючерс

3. Хувьцааны индексийн фьючерс

Банк нь эрсдлийн менежментийн үндсэн арга болох эхний хоѐр

төрлийн фьючерсийг үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж байна.

Валютын фьючерс

Ирээдүйд валютын ханшны өөрчлөлтөөс үүдэн гарах эрсдлийг

багасгах гол арга зам нь томоохон банкуудын валютын дилерүүдийн бий

болгож байгаа валютын форвард болон фьючерс гэрээнүүд байдаг бөгөөд

хэдий энэ хоѐр төрлийн санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нь хоорондоо

маш төстэй боловч доорхи хэдэн онцлог ялгаануудыг дурдаж болно.

Фьючерс Форвард

Биржийн арилжааны танхимд

арилжаалагддаг

Лангууны арын зах зээл буюу банк,

брокерууд утсаар шууд харилцан

наймааг хийдэг.

Арилжаанд оролцогчид нь тодорхой

үнээр дурын хугацаанд гэрээг зарагч

Оролцогч нар нь ихэвчлэн 2 талт

үнийг тогтоон нэг бол зарагчаар

www.zaluu.comwww.zaluu.com

юм уу худалдан авагч нар байдаг. эсвэл худалдан авагчаар оролцоно.

Биржийн гишүүд бус нь брокероор

дамжин арилжаанд оролцоно.

Шууд хоорондоо харилцан арилжаа

хийнэ.

Оролцогчид нь бие биенээ мэдэхгүй. Дилерүүд нь харилцагчаа заавал

мэднэ.

Хөрөнгө оруулагч бүгдэд нээлттэй. Жижиг пүүсийн хувьд нээлттэй бус

Арилжааны үнэ тогтмол тайлагнан

гардаг.

Үнэ тогтмол гарч байдаггүй

Бүх оролцогч талууд барьцаа гаргах

шаардлагатай.

Банк хоорондын форвард зах дээр

барьцаа шаардлагагүй

Гэрээний маш бага хувь нь

хугацаандаа хаагддаг.

Хэлцлийн ихэнх хувь нь хугацааны

эцэст хаагддаг

Гэрээний хугацаа стандартчлагдсан. Хоѐр талын тохиролцсон дурын

хугацаагаар гэрээ хийгддэг

Гэрээгээр арилжаалагдах валютын

стандарт хэмжээг хэрэглэнэ.

Хэмжээ ямар ч байж болно.

Валютын фьючерсийн гэрээгээр арилжаалагдах валютын хэмжээ нь

стандартчлагдсан байдаг. US$-ын эсрэг наймаалах валютуудын стандарт

хэмжээ дараах байдалтай байдаг:

- DEM 125,000

- SF 125,000

- GBP 62,500

- JPY 12,500,000

Мөн фьючерсийн гэрээний дуусах хугацаа нь 3,6,9,12-р саруудын

гуравдах Лхагва гаригаар тогтсон байх жишээтэй.

Валютын ханшийг хоѐр аргаар тодорхойлдог:

- Тухайн валютын нэг нэгжийн US$-тай харьцах ханш. Үүнийг “ Европ ханш”

гэж нэрлэдэг.

- Харин “Америк ханш” нь эсрэгээр тодорхойлогдох бөгөөд жишээлбэл:

$ 1.00=(1/0.6803)=DEM 1.4699

DEM 1.00=(1/1.4699)=$ 0.6803

www.zaluu.comwww.zaluu.com

Тухайн валютын ханшийг гэрээнд заасан валютын хэмжээгээр үржүүлэн

фьючерс гэрээний үнэ цэнийг тооцдог. Жишээлбэл: 12 сарын DEM-ын

фьючерс гэрээний үнэ нь:

$0.6842 x 125,000=$85,525.00 болно.

Харин ханш 0.6864 болон өөрчлөгдвөл гэрээний үнэ:

$0.6864 х 125,000=$85,800.00 байх болно.

Энэ тохиолдолд гэрээг худалдан авагч нь “урт“ позицитой буюу илүүг

худалдан авсан байдалтай байх бөгөөд арилжааны өдрийн эцэст түүний энэ

гэрээнээс олох ашиг нь $275.00 болно. Уг ашгийг тэрээр бэлнээр авч болох

ба эсвэл түүний дансанд кредит гүйлгээ хийнэ. Аливаа хэлцэлд худалдагч

ба худалдан авагч байдаг учраас нөгөө талд дээрх тохиолдолд худалдагч

нь мөн хэмжээний мөнгийг алдах бөгөөд түүний данснаас дебит гүйлгээ

хийх болно.

Валютын форвард гэрээний үед валютын спот ба форвард ханшны

зөрүү нь тухайн хоѐр валютын зээлийн хүүгийн зөрүүгээр тодорхойлогдон

гарч ирдэг.

Жишээлбэл:

$/DEM-ын спот ханш 1.4736 ба 3 сарын хугацаатай DEM-ын зээлийн

хүү 3.25%, харин US$-ынх 5.625% байсан бол 3 сарын хугацаатай $/DEM-

ын форвард ханш 2.375%-иар хямдарч DEM –н ханш 1.4649 болно. Үүнийг

тэнцүүлэгч ханш гэж нэрлэдэг. Тэнцүүлэгч ханш ба бодит ханш хоѐрын

хоорондох ямар нэгэн зөрүү нь валютын арбитражын гүйлгээнээс ашиг олох

боломжийг бүрдүүлдэг билээ. Фьючерсийн гэрээ нь ижил шинж чанартай

гэхдээ Фьючерсийн ханш нь спот ханштайгаа илүү ойролцоо байдаг буюу

зөрүү нь тэгтэй ойр байх хандлагатай байдаг. Валютын фьючерс нь банкны

харилцагчдыг ханшны эрсдлээс хамгаалах боломжийг олгодог бөгөөд банк

тэдэнд фьючерс гэрээг худалдсанаар хүүгийн бус орлогын өөр нэг эх

үүсвэрийг бий болгодог билээ. Мөн банк өөрийн дилерийн нээлттэй

позицид хэджинг хийж, валютын ирээдүйн ханшны эрсдлээс урьдчилан

www.zaluu.comwww.zaluu.com

сэргийлэх арбитражийн гүйлгээ хийн нэмэлт ашиг олох зэрэгт валютын

фьючерсийг өргөнөөр ашигладаг юм.

Опцион

Урьдчилан тохиролцсон үнээр тодорхой активыг зарах юмуу худалдан

авах эрхийг опцион гэдэг бөгөөд опцион худалдан авагч нь үүрэг хүлээхгүй

харин эрхээ эдлэх эсэх сонголтыг хийх боломжтой юм. Энэ эрх ирээдүйд

тодорхой хугацаа хүртэл хүчинтэй байна. Хоѐр төрлийн опцион бий.

CALL option – активийг худалдан авах эрхийг опцион

эзэмшигчид олгоно.

PUT option - активийг зарах эрхийг опцион худалдан авагч

буюу эзэмшигчид олгоно.

Опционы гэрээ болгонд хоѐр тал оролцоно.

Опцион худалдан авагч буюу эзэмшигч

Опцион зарагч буюу бичигч

Урьдчилан тогтсон үнээр опцион худалдах юмуу худалдан авах эрх олж

авсныхаа төлөө опцион эзэмшигч нь бичигчид шимтгэл төлөх ѐстой. Энэ

шимтгэлийг опционы төлбөр гэж нэрлэдэг.

Опционы төлбөр нь доорх хоѐр элементээс бүрдэнэ.

1. дотоод үнэ - активийн одоогийн зах зээлийн үнэ ба опционы

гэрээний үнэ буюу биелүүлэх үнэ хоорондын зөрүү

2. цаг хугацааны үнэ - тухайн санхүүгийн активийн үнийн цаг

хугацааны хэлбэлзлийг тусгана.

Опционыг эзэмшигчийн зардал нь түүнийг худалдан авахад төлсөн

төлбөр учраас түүний зардал нь урьдчилан мэдэгддэг ба өөрчлөгдөхгүй

байх болно.

Хэрвээ тухайн активийн үнэ нь опцион эзэмшигчид тодорхой ашиг

авчрахуйцаар өөрчлөгдвөл тэрээр уг активийг биелүүлэх үнээр худалдах

www.zaluu.comwww.zaluu.com

юмуу худалдан авах бөгөөд өөрөөр хэлбэл опционы гэрээний эрхээ

хэрэгжүүлнэ гэсэн үг. Харин эсрэгээр опционы эрхийг эдлэхэд ашиг авчирч

чадахгүй байвал опцион эзэмшигч нь ердөө л эрхээ хэрэгжүүлэхгүйгээр

түүний хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болгохыг хүлээнэ. Эндээс харахад

опцион эзэмшигч нь бүхий л эрхийг эдэлж байхад опцион бичигч нь

үүргүүдийг хүлээх болно. Тиймээс тэдгээрийн хүлээх эрсдлийн түвшин ижил

бус байдаг. Хэрвээ опцион эзэмшигч нь эрхээ хэрэгжүүлэх буюу тухайн

активийг зарах юмуу худалдан авах шийдвэр гаргавал активийн зах зээлийн

үнэ нь урьдчилан тохиролцсон үнээс хэр зэрэг өөрчлөгдсөн болох нь опцион

бичигчид хамаагүй байдаг. Тиймээс опцион бичигчийн хувьд өртөх

эрсдлийн хэмжээ нь алдагдсан боломжийн зардлаар тодорхойлогдох

бөгөөд энэ нь тодорхой бус нээлттэй байх болно. Хоѐр үндсэн төрлийн

опцион байдаг.

Европ опцион – опционы хугацааны эцэст зөвхөн эрхийг хэрэгжүүлж

болдог байхад ,

Америк опцион – хугацааны эцсийг оролцуулан хэзээ ч хамаагүй

эрхийг хэрэгжүүлж болох опцион юм.

Энэхүү хоѐр төрлийн опционыг хугацааны эцэс дэх үнэ цэнэ яг адил

боловч америк опционы хувьд эрхийг хүссэн цагтаа хэрэгжүүлэх боломжийг

опцион худалдан авагчид олгож байгаа учраас ийм опционыг бичигч нь

опцион худалдан авагчаас опционы төлбөрийг нэмэгдүүлэхийг шаарддаг.

Америк опцион нь хамаагүй илүү уян хатан шинжтэй учраас опционы зах

зээлд илүү өргөн хэмжээгээр арилжаалагддаг болно.

Опционы арилжаа

Опционыг хоѐр замаар худалдан авч болно.

- Опцион худалдаалагддаг бирж гэх мэтийн албан ѐсны зах зээл дээрээс

худалдан авах

www.zaluu.comwww.zaluu.com

- Нэг ѐсны хувиараа олж авах буюу лангууны арын зах зээлээс худалдан

авах

Бирж дээр арилжаалагддаг бусад санхүүгийн уламжлагдсан

хэрэгслүүдийн нэгэн адил опционы гэрээг хэмжээ, хүчин төгөлдөр байх

хугацааны хувьд стандартчлагдсан байдаг бөгөөд энэ нь түүний арилжааг

илүү үр дүнтэй , хурдан,өргөн хүрээтэй болгох боломжийг нэмэгдүүлдэг

билээ. Лангууны арын зээлийн опционыг ихэвчлэн банкууд бичдэг бөгөөд

худалдан авагчийн хэмжээ, хугацаанд тохируулсан байдаг. Ингэж

стандартын бус байдалтай байх нь опционы үнэнд нөлөөлдөг.

Опционы давуу талууд:

- Активын үнийн эсрэг чиглэлтэй өөрчлөлтөөс гарах эрсдлээс хамгаалах

боломжийг опцион худалдан авагчид олгогдоно.

- Опцион худалдан авагчийн зардал тогтмол бөгөөд тодорхой .

- Худалдан авагч нь опционы эрхийг хэзээ хэрэгжүүлэхээ сонгох боломжтой

- Худалдан авагч нь өөрийн олох ашгийн хэмжээг тооцоолох боломжтой юм.

Валютын опцион

Валютын опцион нь эрсдэлийн менежментийн их уян хатан хэрэгсэл

бөгөөд түүнийг худалдан авагчид доорхи ашигтай талуудыг авчирна .

- Өртөг нь тодорхой

- Эрсдэл хязгаарлагдмал

- Барьцаа гаргах шаардлага байхгүй

Опцион худалдан авагчийн алдагдал нь опционы өртөг буюу түүний

төлбөрөөс хэзээ ч хэтрэхгүй .

Тиймээс валютын опцион худалдан авагч нь валютын ханшны

тооцоолсноос эсрэг хийгдэх өөрчлөлтөөс өөрийгөө даатгах боломжтой

болохын хамт валютын ханш ашигтай байдлаар өөрчлөгдөхөд ашиг олох

боломжоо хадгалсан хэвээр байх болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Валютын опционыг худалдан авах:

Валютын опционыг банк лангууны арын зах зээл , биржүүдээс

худалдан авч болно. Валютын опционы валютын фьючерс , форвард

гэрээнүүдээс ялгагдах онцлог нь опцион эзэмшигчид дараах боломж

нөхцөлүүдийг олгодгоороо давуу юм . Үүнд :

- Опцион эзэмшигч нь хэзээ эрхээ хэрэгжүүлэхээ шийдэх

- Гэрээний хүчин төгөлдөр байх хугацааны дотор хэзээ валютуудыг олж

авах юмуу , нийлүүлэхээ шийдэх

- Хэдий хэмжээний валютыг авах ба нийлүүлэхийг шийдэх

- Опционы хугацааны эцэст валютыг нийлүүлэх зайлшгүй шаардлагагүй

зэрэг эрх, нөхцөлүүд орно .

Лангууны арын зах зээлийн валютын опцион нь худалдан авагчийн

валютийн төрөл , хэмжээ , хугацаа зэргийг харгалзсан байдаг юм .Харин

бирж дээр арилжаалагддаг валютын опцион нь гэрээний хэмжээ , хугацааны

хувьд стандартчлагдсан байх ба үндсэн гол хэд хэдэн валютуудаар

хийгдсэн байх жишээтэй .

Валютын опционы төлбөр нь:

- Арилжаалагдах валютын ханш

- Опционы биелүүлэх ханш

- Опцион хүчин төгөлдөр байх хүртлэх хугацаа

- Арилжаалагдах хоѐр валютуудын хоорондох эрсдэлгүй хүүгийн хувийн

зөрүү

- Арилжаалагдах валютуудын ханшны тогтворгүй байдал зэрэг хүчин

зүйлүүдээс хамаарна .

Опционы зах зээл дээр хоѐр төрлийн захиалгын үйл явц явагдана.

1.Зах зээлийн захиалга. Энэ нь зах зээл дээр байгаа хувирах

боломжтой үнээр биелэх захиалга юм.

2.Хязгаарт захиалга . Худалдах болон худалдан авах үнээ тодорхой

зааж өгнө .

www.zaluu.comwww.zaluu.com

Валютын своп

Валютын своп нь зээлийн хүүгийн своп шиг маш өргөн

хэрэглэгддэггүй ч гэсэн эрсдэлийн менежментэд чухал байр суурь гүйцэтгэх

болж байна . Валютын своп нь хэд хэдэн валютыг нэг зах зээлд холбох

механизмыг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Валютын своп гэдэг нь хоѐр тал

харилцан тохиролцсон хугацаанд зээлийн хүүг өөр өөр валютуудаар

солилцон хийх гэрээ бөгөөд хугацааны эцэст гэрээ байгуулах үед

тохиролцсон ханшаар зээлийн үндсэн төлбөрийн харилцан хийх болно . Энэ

тодорхойлолтоос харахад валютын ба хүүгийн свопын аль алиных нь хувьд

хүүгийн төлбөрийг солилцож байгаа хэдий ч доорхи хоѐр зарчмын ялгаа

бий. Валютын свопын хувьд :

- Төлбөрийг өөр өөр валютуудаар хийнэ .

- Ихэнхдээ зээлийн үндсэн төлбөрийг солилцон хийдэг болно.

Зээлийн үндсэн төлбөрийг солилцож байгаа учраас валютын своп нь

үнэн хэрэгтээ яг санхүүгийн уламжлагдсан хэрэгсэл болж чаддаггүй юм .

Валютын свопыг опцион зэрэг бусад санхүүгийн хэрэгсэлүүдтэй

хослуулан хэрэглэж болдог бөгөөд ингэснээр энэ нь нилээд ээдрээтэй

нарийн санхүүгийн инженерийн хэрэгсэл болдог байна .

Валютын свопын хувьд 6 сарын хугацаатай USD libor хүү хөвөгч

хүүний стандарт индекс болно.

Своп хийх арга:

Хүүг тооцох зээлийн үндсэн төлбөрийг нэг бол своп гэрээний эхэнд ба

эсвэл гэрээний эцэст солилцоо хийдэг .Зээлийн хүүгийн свопоос өөр нэг

ялгагдах зүйл бол тогтмол хүүгийн хоѐр төлбөрийг солилцож болдог явдал

юм .Иймээс валютын свопын үндсэн 3 төрөл бий . Үүнд :

- Тогтмол хүүг мөн тогтмол хүүгээр солих- валютын своп

- Тогтмол хүүг хөвөх хүүгээр солих –валют хоорондын купонт своп

- Хөвөх хүүг хөвөх хүүгээр солих – валют хоорондын суурь своп

www.zaluu.comwww.zaluu.com

Хүүгийн хэмжээ ба валютын ханшийг хоѐр тал гэрээ байгуулан

тогтооно.

Валютын свопын риск:

Валютын своп хэлцэл хийх үед оролцогч талуудын үйл ажиллагаанд

хоѐр үндсэн риск гарч ирнэ .

1. Валютын риск

2. Зээлийн хүүгийн аз туршилт

Валютын риск:

Валютуудын хөрвүүлэх ханшийг гэрээний эхэнд өөрчлөгдөхгүйгээр

тохиролцдог учир гэрээний эцэст тухайн үеийн зах зээлийн ханш нь өссөн

валют хүлээн авч байгаа талуудын хувьд уг валютыг хямд үнээр авч байгаа

учраас ханшны зөрүүнээс ашиг бий болно. Харин энэ тохиолдолд ханш нь

өссөн валютыг өгч байгаа тал уг валюттай харьцуулахад ханш буурсан

валютыг солилцоонд авч байгаа учраас түүний хувьд ханшны алдагдал

гарах болно.

Зээлийн хүүгийн аз туршилт:

Хөвөгч хүүтэй свопын үед хүүгийн түвшин ихэнхдээ 6 сарын

хугацаагаар өөрчлөгдөх болно. Иймээс хэрвээ илүү өндөр хүү төлөх болвол

свопын ашгийг бууруулах үр дагавартай.

Валютын свопыг валютын форвард гэрээтэй харьцуулах нь :

Валютын форвард гэрээ нь түүний хэрэглэгчдэд мөн ханшны

эрсдлийг бууруулах боломжийг бүрдүүлдэг хэдий ч бэлэн мөнгөний урсгал

болон арга, механизмын хувьд валютын свопоос дараах байдлаар

ялгагддаг.

- Форвард гэрээний үед хүүгийн төлбөрийн солилцоо хийгддэггүй

- Валютын форвард гэрээ нь ихэнхдээ 1 жилээс богино хугацаатай байдаг

- Валютын форвард гэрээний хувьд ханш нь форвард ханшаар тогтоогддог

байхад валютын свопын ханш нь ихэвчлэн спот ханштай байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Валютын своп хэлцлээр хеджинг хийх:

Валютын свопын анхдагч үүрэг нь валютын болон хүүгийн эрсдлийг

багасгаж хеджинг хийх явдал боловч зээлийн хүүгийн нээлттэй позици авч

аз туршилт хийхэд хэрэглэгддэг. Валютын ямар свопыг хэзээ хэрэглэх вэ

гэдгийг доорх хүснэгтэд тоймлон үзүүллээ.

Валютын ханшны тооцоолж буй

өөрчлөлт

Зээлийн хүүгийн тооцоолж буй

өөрчлөлт

Одоогийн хүү

өсөж/ зорилтот

хүү буурах

Одоогийн хүү

буурч/ зорилтот

хүү өсөх

Одоогийн

валютын ханш

нэмэгдэх

Зорилтот

валютын ханш

буурах

Пассивын

тогтмол ба хөвөх

эсвэл хөвөх своп

хийх

Пассивын хөвөх

ба тогтмол эсвэл

тогтмол ба

тогтмол своп

хийх

Активын валютын своп хийхгүй

Одоогийн

валютын ханш

буурах

Зорилтот

валютын ханш

нэмэгдэх

Активын тогтмол

ба тогтмол эсвэл

хөвөх ба тогтмол

своп хийх

Активын тогтмол

ба хөвөх эсвэл

хөвөх ба хөвөх

своп хийх

Пассивын активын своп хийхгүй

Үндсэн төлбөрийг эхлэн солилцохгүйгээр хеджинг хийх:

Английн усан онгоцны компани солонгосын усан онгоцны үйлдвэрээс

ачааны усан онгоц худалдаж авч байгаа бөгөөд түүнийг Солонгосын ХХБанк

ам.долларын зээлээр санхүүжүүлсэн жишээг авч үзье. Английн компаний

хувьд гол эрсдэл нь түүний орлогын ихэнх хэсэг нь фунт стерлингээр

хийгддэгээс фунт стерлингтэй харьцуулахад долларын ханш өсөх болон ам.

www.zaluu.comwww.zaluu.com

долларын зээлийн хүү нэмэгдэхэд бий болно. Ийм нөхцөл байдалд Английн

компани ХХБанкинд ам.доллараар төлөх өрийг өөрийн харилцагч банктай

валютын купонт своп хэлцэл байгуулах замаар хеджинг хийж ханшны

эрсдлээс урьдчилан сэргийлэхээс гадна фунт стерлингийн зээлийн хүү

буурах позиц аван тодорхой хэмжээний ашгийг баталгаажуулж болно. Ийм

своп хэрэглэснээр Английн усан онгоцны компани нь :

- Фунт стерлингийн хөвөх хүү төлөх бөгөөд ингэснээр хэрвээ фунт

стерлингийн хүүгийн түвшин буурвал уг компаний хүүгийн зардал багасна.

Гэхдээ эсрэгээр уг түвшин нэмэгдвэл хүүгийн риск улам нэмэгдэх болно.

- Гэрээний дагуу Солонгосын ХХБанкинд төлөх тогтмол хүүг свопоор олж

авна.

- Зээлийн хугацааны эцэст хийгдэх зээлийн үндсэн төлбөрийн доллар ба

фунт стерлингийн солилцооны ханшийг спот ханштай их ойролцоо ханшаар

тогтоох учраас фунт стерлингийн ханшны бууралтаас гарч болох алдагдлыг

багасгана.

Зээлийн хугацааны эцэст компани Сити банкинд өөрийн фунт

стерлингийн орлогыг цуглуулан өгч фунт стерлингийн өрийг барагдуулан

түүний оронд тохиролцсон долларын зээлийн үндсэн төлбөрийг авах

бөгөөд түүнийгээ ХХБанкны долларын өрийг дарахад хэрэглэх болно.

Зээлийн үндсэн төлбөрийг эхлээд гүйцэгдэх нөхцөлд хеджинг хийх нь:

Дээрх жишээний хувьд усан онгоцны тээврийн компани фунт

стерлингийн зээлийн үндсэн төлбөрийг эхлээд гүйцэтгэх нөхцөлтэй своп

хэлцэл хийж болох юм. Энэ тохиолдолд уг компани нь:

- Тогтмол хүүтэй стерлингийн зээл авах юмуу эсвэл,

- Стерлингийг доллартай своп хийж түүнийгээ дараа нь ачааны усан онгоц

худалдан авахад хэрэглэж болно

Свопын хугацаанд усан онгоцны тээврийн компани нь өөрийн

тогтмол хүүтэй зээлийн өрийг барагдуулах стерлингийн хүүгийн төлбөрийг

авна.

www.zaluu.comwww.zaluu.com

Банкны харилцагч өөрийн дотоод бизнесийг санхүүжүүлэхийн тулд

дойч маркаар зээл авсан ба гэтэл одоо тэрээр :

- Дойч марк дотоод валюттай харьцуулахад ханш нь өссөн

- Дотоодын валютын зээлийн хүү өсөж эхэлсэн бөгөөд энэ байдалд цаашид

хадгалагдах байдалтай байгааг олж тогтоосон гэж үзье.

Уг зээлдэгч банкнаас түүний байдлыг харгалзан үзэж урьдчилан

сэргийлэх ямар алхам хийж болох талаар зөвлөгөө өгөхийг хүсчээ.

Зээлдэгчийн төлөх дойч маркийн зээлийн зардал нэмэгдсэн болохоор

түүний хувьд алдагдлаас хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай

авах шаардлагатай болно.

Үүнд :

- Ханш нь нэмэгдэж буй валют төлөх өрийг ханш нь буурч байгаа дотоодын

валютаар солих

- Тогтмол хүүтэй гадаад валютын хүүгийн төлбөр ба дотоод валютын

хүүгийн төлбөрөөр солих буюу спот хийх зэрэг болно.

Аливаа бизнес нь үүсэн бий болох цагаасаа эхлэн олон төрлийн

рисктэй тулгардаг. Банкны өмнө тавигдах маш чухал асуудлын нэг бол

эрсдлийг оновчтой удирдаж, хяналт тавих явдал юм. Иймээс энэ сэдвийн

нэг хэсэг нь гадаад валютын зах зээлийн эрсдлийн менежмент юм.

Гадаад валютын зах зээлийн их хэмжээний наймаанд хэдий жижиг ч

гэсэн байгууллагууд тодорхой хэмжээгээр оролцдог бөгөөд тэдгээрийн

хувьд хийж буй валютын арилжаанд хяналт тавих нь маш чухал билээ.

Маш их хэмжээний наймаа хийгддэг учраас хяналт тавих хамгийн гол

үзүүлэлт нь зах зээлийн хэлцэл бүрийн ханшны зөрүү юм. Гадаад валютын

зах зээл дээр хамгийн гол нь валютын наймаачдын хөрвөх чадвар өндөртэй

хүчтэй валютуудын худалдах ба худалдан авах ханшны зөрүү ба валютын

ханшны хэлбэлзэл байдаг бөгөөд хэдий энэхүү зөрүү нь зууны нэгээс бага

байдаг ч гэсэн валютуудын ханш нь өөрөө түүнээс илүү хувиар өөрчлөгдөн

хэлбэлзэж байдаг. Өдөрт дундажаар валютын үнийн хэлбэлзэл нь ахиуц

ашиг буюу худалдах ба худалдан авах ханшны зөрүүнээс хорь дахин илүү

байдаг. Зах зээлийн байдал ийм шинж чанартай байдаг учраас валютын

www.zaluu.comwww.zaluu.com

арилжаанд оролцогчид нь өөрсдийн арилжааны үйл явц болон позицийг

хором бүр хянаж байх зайлшгүй шаардлагатай юм. Хэрвээ дилер валютын

ханш тооцоолсноос эсрэг байдлаар өөрчлөгдөхийг цаг тухайд нь тогтоож

чадахгүй тохиолдолд түүнээс гарах алдагдал маш өндөр байдаг билээ. Мөн

нөгөө талаар ашиг олох боломжийг тухай бүрт илрүүлж чадахгүй бол

алдагдсан боломжийн зардал их байх нь ойлгомжтой.

Гадаад валютын зах зээлийн эрсдлийн шалтгаанууд

Гадаад валютын зах зээлийн эрсдэлд өртөх хоѐр үндсэн шалтгаан

бий. Үүнд:

- Банкны харилцагчийнхаа ба өөрийн өмнөөс хийж байгаа валютын арилжаа

- Актив ба пассив өөр өөр валютаар байршсан болон хугацааны хувьд

тэдгээр нь тохирохгүй байгаа байдал зэрэг банкны тайлан тэнцлийн бүтэц

зэрэг болно.

Худалдаалагдаж буй валют тус бүрийн арилжааны үр дүн нь цаг

тухай бүрд ямар позицитой байгаагаас хамааран валютын арилжааны

эрсдэл бий болдог. Тиймээс банк нь валют тус бүрийнхээ позици болон

банкны нийт цэвэр дүнг байнга хянаж бүртгэж байх шаардлагатай.

Дилерийн үйл ажиллагааны лимитүүд

Банкны хийж болох зөвшөөрөгдсөн эрсдлийн хэмжээнээс хамааран

дилерийн үйл ажиллагаанд тодорхой лимитүүдийг гаргаж өгөх замаар

валютын наймааны эрсдлийг бууруулдаг.

Энэхүү лимитүүдийг банкны дээд удирдлага тогтоон өгнө. Лимитүүд

нь албан ѐсны, тодорхой тоон үзүүлэлтүүдээр хэмжигдсэн байх бөгөөд

дилерүүдийн үйл ажиллагааны тодорхой бус ба давхардсан байдлыг

арилгасан байх ѐстой. Лимит тогтоох процесс нь дараах үе шатуудаар

хэрэгжинэ . Үүнд :

- Бүх төрлийн эрсдлүүдийг олж тогтооно.

- Эдгээр эрсдлүүдийг үнэлнэ.

- Нарийн тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргана.

www.zaluu.comwww.zaluu.com

- Лимитүүдийг :

1. бизнесийн төрлөөр

2. валютын төрлөөр

3. хугацаагаар

4. наймааны түншүүдээр

тус бүрд нь тодорхой зааж өгсөн байна. Гадаад валютын зах зээлийн

нөхцөл байдал их хурдан өөрчлөгддөг шинж чанартай учраас эрсдлийг

багасгах зорилгоор тогтоож өгсөн лимит, хязгаарлалтуудыг байнга

өөрчилж, шинэчилж байх нь зүйтэй. Хэлцэл хийж байгаа тал үүргээ

биелүүлэхгүй байгаагаас үүдэн банк алдагдалд орох тохиолдлууд элбэг

байдаг. Ийм эрсдлийг дараах хоѐр байдлаар ангилан үзнэ.

1. Нөгөө талын валют орж ирэхээс өмнө мөнгөө төлчихсөн байх байдал

тухайлбал Нью-Йоркид 6 цагийн дараа орж ирэх долларын эсрэг

Франкфуртад дойч марк төлсөн байх. Үүнийг капиталын риск гэж нэрлэдэг.

2. Валютын арилжааны гэрээг нөгөө тал нь биелүүлж чадахгүй байх буюу

гэрээгээр тогтсон ханшаар хэлцлийн дуусгавар болгож чадахгүй байх

байдал. Үүнийг зөрүүний эрсдэл гэж нэрлэдэг.

Наймааны түншийн лимитийг тогтоох

Томоохон бизнесийн харилцагч бусад банкууд, ЗГ-ын байгууллагууд

зэрэг олон тооны түншүүдтэй банк харилцдаг. Тэдгээр нь тухайн банкны

үйл ажиллагаагаа явуулдаг оронд юмуу эсвэл хилийн цаана оршдог байж

болно. Банк түншийн лимитийг дотооддоо өөрөө шийдэн тогтоодог бөгөөд

энэ талаар түншүүдээсээ санаа оноог авдаггүй.

Энэхүү дотоодын лимитүүдийг хүссэн үеддээ багасгах юмуу зогсоож ч

болно. Түншүүдийн хувьд тогтоох лимитүүдийг дараах хүчин зүйлүүд ба

мэдээллүүдийг үндэслэн тогтоодог:

- Ашгийн шинжилгээг агуулсан санхүүгийн үзүүлэлтүүд, мэдээллүүд

- Банкны дилерийн нэр хүнд, туршлага, удирдлага ба хяналт

www.zaluu.comwww.zaluu.com

- Хийж буй бизнесийн хэмжээ

- Улс орны эрсдлийн түвшин

- Төв банк болон санхүүгийн эрх мэдэл бүхий байгууллагуудаас тавигдах

хяналт шалгалт

- Банкны дээд удирдлагын үзэл бодол

Харилцагч банк нь хэд хэдэн газар валютын дилерийн наймааг эрхэлж

болох бөгөөд энэ тохиолдолд тийм банкны хувьд дилерийн үйл ажиллагаа

явуулж буй газар бүрийн хувьд лимит тогтооно.

Эдгээр лимитүүдийг дахин хянан үзэж зарим газрынхыг ихэсгэх эсвэл

заримынхыг бууруулж болно.

Хяналт тавих ба шалгалт хийх үйл явц

Хурдан хугацаанд өөрчлөгддөг энэхүү зах зээлийн хувьд удирдлагын

мэдээллийн систем маш чухал үүрэгтэй бөгөөд компьютерээр

боловсруулагдаж цаг хугацаандаа гарсан мэдээлэл амин чухал юм.

Дилерийн үйл ажиллагаанд хяналт хийхийн тулд :

- Дилер тус бүрийн хийсэн хэлцлүүдийг цаг тухайд нь нямбай нарийн

бүртгэж авч байх

- Гадаад валютын арилжаанд хяналт тавих үүрэгтэй дотоодын аудитын

нэгжийг бүрдүүлэн үйл ажиллагааны дүрэм журам, тогтоосон лимитүүдийг

хэрхэн мөрдөж байгааг хянан шалгах

- Гэнэтийн түүвэр шалгалтуудыг хийж байх

- Хийгдсэн хэлцлүүдийг хурдан тохируулж хаах процедурыг бүрдүүлэх

- Ностро дансуудыг хурдан хугацаанд нь үр дүнтэйгээр тохируулан хаах

- Хэрвээ аль нэг харилцагчдын үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт

гарвал тэр даруйд нь асуудлыг тодруулан тогтоож байх хэрэгтэй болно

Баталгаажуулалт хийх

Дилерийн үйл ажиллагаанд өдөр тутам хийгддэг хяналтын гол арга нь

хэлцэл хийсэн талуудын хооронд хийгдэх баталгаажуулалт юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Баталгаажуулалтыг хийхдээ хамгийн чухал нь:

- Цаг хугацаанд нь харилцан илгээгдсэн эсэх,

- Бүх үлдэгдлүүдийг хурдан шалгах эсэх,

- Валют, ханш, гүйлгээ эхлэх ба дуусах хугацааг зөв тэмдэглэсэн эсэхийг

нарийн шалгах хэрэгтэй .

Найдвартай байдлын бусад асуудлууд:

- Ашиглаж байгаа компьютерийн системийг бүхэлд нь нарийн шалгаж байх

хэрэгтэй бөгөөд түүн дээр ажиллах этгээдүүдийн тоонд хязгаарлалт хийх

- Компьютерт гарсан алдаануудыг хөндлөнгийн мэргэжлийн этгээдүүдээр

шалгуулж байх

- Банкны нууц түлхүүрүүд, кодуудыг давхар хяналтын дор хамгаалж байх

- Үйл ажиллагааны заавар журмуудыг тогтмол гарган , шинэчилж байх.

- Зөвхөн зөвшөөрөгдсөн ажилтнуудад л дилерийн үйл ажиллагаанд

оролцох эрхтэй.

- Ажилтнууд нь сайтар бэлтгэгдэж сургагдсан байх ѐстой.

- Гарсан алдагдлын шалтгааныг нарийн судалж тогтоон дахин давтагдахгүй

байх механизмыг бүрдүүлэх шаардлагатай.

- Дилерийн үйл ажиллагааны ашгийн хойноос хэт улайран хөөцөлдөхгүй

байх нь нэн чухал бөгөөд эс тэгвээс ихээхэн хэмжээний алдагдалд орох

магадлал өндөр байдгийг 1991 оны “ Алт дилерийн хэрэг “ ( Тухайн үеийн

валютын арилжаанаас дилерүүдийн хүлээсэн алдагдлын хэмжээ нь 92.6 сая

ам . доллараар үнэлэгдсэн. )- ээс сургамж авч байнга санаж байхад

илүүдэхгүй.

www.zaluu.comwww.zaluu.com