atom.1

28
ОРОНГИЙН ХУВААРИЛАЛТ ОРОНГИЙН ХУВААРИЛАЛТ БА БА ЕРТӨНЦИЙН ПРОГРАММЧИЛАЛ ЕРТӨНЦИЙН ПРОГРАММЧИЛАЛ 2012 он 2012 он ( Шинжлэх ухааны танин мэдэхүй, шинэ үзэл баримтлалын Шинжлэх ухааны танин мэдэхүй, шинэ үзэл баримтлалын хялбаршуулсан тайлбар хялбаршуулсан тайлбар)

Upload: khaidav-tumur

Post on 20-Jun-2015

464 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Atom.1

ОРОНГИЙН ХУВААРИЛАЛТ ОРОНГИЙН ХУВААРИЛАЛТ БА БА

ЕРТӨНЦИЙН ПРОГРАММЧИЛАЛЕРТӨНЦИЙН ПРОГРАММЧИЛАЛ

2012 он2012 он

((Шинжлэх ухааны танин мэдэхүй, шинэ үзэл баримтлалынШинжлэх ухааны танин мэдэхүй, шинэ үзэл баримтлалын хялбаршуулсан тайлбархялбаршуулсан тайлбар)

Page 2: Atom.1

Зохиосон:

Найруулсан:

Тайлбарыг бичсэн:

Зургийг эвлүүлсэн:

Зургийг хөдөлгөөнд оруулсан:

Шаавай Төмөрийн ПэлжээШаавай Төмөрийн Пэлжээ

[email protected][email protected]

Page 3: Atom.1

mesonbaryon

ЕРТӨНЦОД ГАРИГЭХ ДЭЛХИЙ

БАЙГАЛЬ

МОД, ЧУЛУУ, ХҮН АМЬТАН...МОЛЕКУЛАТОМЦӨМЭГЭЛ БӨӨМ

КВАРК -ЭГЭЛ БИЕТ

Page 4: Atom.1

Матери, Ертөнцийн мөн чанар нь огторгуйд баригддаг, шахагддагт байгаа юм.

Огт оргүй хоосноос шахалт үүснэ гэдэг ойлголт байж болохгүй ч...Огт оргүй хоосны шахалтаас хамаарч, их тэсрэлт үүссэн

байж болох ...Яагаад гэвэл...их тэсрэлтээс өмнө юу ч...

Матери... Хөдөлгөөн... Цаг хугацаа...энерги байхгүй юм. Энэ нь огт оргүй хоосон гэсэн үг...

Их тэсрэлтээр материйн анхдагч нэгж үүссэн гэж үзвэл огторгуй нь материйг үүсгэх гол хүчин зүйл болно.

Матери агуулаагүй ертөнц гэдэг нь Огт оргүй хоосон ертөнц.

Матери үүссэн шалтгаан нь их тэсрэлт... гэж үздэг...

Огторгуйн шахалтаас матери үүсч, материйн оршихуйгаас орон үүссэн гэсэн үг юм.

Огторгуй гэдэг нь огт оргүй хоосонг илэрхийлнэ.

Page 5: Atom.1

Материйн олон янзын хэлбэр үүсэх мөн чанар нь эгэл биетийн тоон хамаарлаас шалтгаалж байдаг бол, материйн олон янзын хүч үүсэх

харилцан үйлчлэлийн мөн чанар нь эгэл биетийн оронгийн хамаарлаас шалтгаалж байгаа юм.

Матери, ертөнцийн бүхий л юмс үзэгдэл, тэдгээрийн мөн чанар нь зөвхөн тоо ба оронгийн гэсэн 2-хон хамаарлаас үүсэж байдаг.

Эгэл биетийн тоо өөрчлөгдөх бүрд бүтэц өөрчлөгдөж, бүтэц өөрчлөгдөх бүрд орон өөрчлөгдөж,

орон өөрчлөгдөх бүрд харилцан үйлчлэлийн хүч, чиглэл зорилго өөрчлөгдөж байдаг.

Page 6: Atom.1

КВАРК – одоогоор материйг үүсгэгч хамгийн бага, анхдагч нэгжид тооцогдож байгаа эгэл биет.

Кварк нь бүтэц үүсгэхгүйгээр дан дангаараа оршин байна гэж тооцвол, энэ нь хоорондоо харилцан үйлчлэлд оролцохгүй

гэсэн үг.

Харилцан үйлчлэлд орохгүй бол таталцал үүсэхгүй, хүч үүсэхгүй, харилцан үйлчлэлийн энерги үүсэхгүй, бүгд л нэгэн шинж чанар

бүхий нэгэн төрлийн л биет байх байлаа.

Харилцан үйлчлэл нь эгэл биет хоорондын мөргөлдөөн биш...Тэд хэзээ ч бие биендээ наалдахгүй.

Харилцан үйлчлэл нь тодорхой зайд явагддаг.Харилцан үйлчлэл гэдэг нь тухайн масс бусад массын үүсгэсэн

Оронтой мөргөлдөх мөргөлдөөн юм.

Харилцан үйлчлэлийн үр дүнд оронгийн нэгдэл, задрал, хуваагдал, солилцоо явагдаж байдаг.

Page 7: Atom.1

Тодорхой зайнд харилцан үйлчлэл явагдах болонМатерийн өөр өөр шинж чанар бүхий хэлбэрүүд байгаа

шалтгаан нь анхдагч нэгжийн тоо болон, оронлог чанар буюу орон үүсгэх чанараас хамаарч байгаа юм.

Физикийн шинжлэх ухаанд орон гэдэг ойлголт нь цахилгаан ба соронзон орон гэх мэтээр

зөвхөн харилцан үйлчлэлийн талбар мэтээр тодорхойлогддог явдал нь оронгийн үндсэн мөн чанарыг

дутуу ойлгоход хүргэдэг.

Харилцан үйлчлэл нь зөвхөн масс болон эгэл биетүүдийн үүсгэсэн Оронгуудын огтолцлын зааг дээр үүсдэг.

Орон гэдэг нь материйг тойрсон огторгуйн хазайлт, биетийг тойрсон энергийн бүрхүүл юм. Энэ нь тухайн бие,

тухайн оршихуйн потенциаль энерги болж өгдөг.

Бидний мэдэх Физикийн шинжлэх ухааны орон гэдэг ойлголт нь зөвхөн оронгийн энэхүү огтолцлын хэсгийг л хамруулан судалж,

оронгийн бусад хэсэгт ач холбогдол өгдөггүй.

Page 8: Atom.1

Орон гэдэг нь зөвхөн харилцан үйлчлэлийн талбар биш,энэ нь оршихуйн илэрхийлэл юм. Оршихуйн бүтэц ямар байна,

орон нь тийм л байна.

Кваркууд хоорондоо орон зайн байрлалд орж, харилцан үйлчлэлд орсноор бүтэц үүсгэдэг.

Эгэл биетийн тоо өөрчлөгдөн, шинэ бүтэц үүсэх бүрд шинэ орон үүсэж, материйн шинж чанар өөрчлөгдөнө.Тухайн бүтцийн орон нь бүтцэд агуулагдах оршихуй бүрийн орон,

оршихуй бүрийн потенциаль энергээс бүрдэж байдаг.

Орон зайд эгэл биетүүд байрлахдаа нэг эгэл биет, нөгөө эгэл биетийнхээ үүсгэсэн оронгийн захын хязгаартай шүргэлцэн байрлаж,

нэгдсэн нэг оронг бүрдүүлэх боловч, биет бүр өөрийн оронгийн хязгаарын хүрээнд бусад биетийг тогтоон барьж, нэг нэгэндээ наалдчихгүйгээр оронгийн хязгаараар хязгаарлагдан байрлана.

.

Эгэл биетийн байрлалаас шалтгаалан энергийн түвшин өөрчлөгдөж, давхар орон үүсэх нөхцөл бүрдүүлдэг.

Энергийн түвшин сулрах бүрийд давхар орон үүснэ.

Page 9: Atom.1

Нэгэнт бүрэлдэн тогтсон оронг нэвтлэн, гадны бүтэц тэр бүрийд, дотогш нэвтрээд байж чадахгүй. Энэ нь

бүтэц бүр өөр өөрийн оронгоор өөрсдийгөө хязгаарласанд байгаа юм.

Гадны биет, оронг нэвтлэх нөхцөл нь оронгийн хүчээс давсан хүчээр гаднаас үйлчлэх, эсвэл

оронгийн шинж чанар, бүтцийг дотроос нь алдагдуулах явдал юм.

Оронг гаднаас нэвтлэхэд оронгоос давсан их хүч шаардлагатай бол, оронгийн

дотоод хүчний багахан өөрчлөлт нь гадны биетийг дотогш нэвтрүүлэх нөхцөл болж болно.

Дэлхийн бөмбөрцгийг тойрон бүрэлдэн тогтсон оронг нэвтлэн янз бүрийн цацраг идэвхт долгион, солир, толир, бага гаригууд

тэр бүрийд дэлхий дээр унаад байхгүйгээр хамгаалагдсан байдаг..

Page 10: Atom.1

Эгэл биетийн тоо, байрлалаас хамаарч энергийн түвшин,

оронгийн шинж чанар өөрчлөгддөг.

nucleon

atom

molecule

quark

baryon

meson

Энергийн түвшингээс нь шалтгаалан үүсэж байгаа оронг

хүчтэй ба сул орон гэж ангилдаг.

Орон зайд энергийн түвшингийн ялгаа байхгүйгээс түвшин бүрт ижил байх

дан оронг хүчтэй орон гэнэ.

Орон зайд энергийн түвшингийн ялгаа гарснаас түвшин бүрт суларч байдаг

давхар оронг сул орон гэнэ.

Page 11: Atom.1

Орон зайд энергийн түвшингийн ялгаа

гарснаас түвшин бүрт суларч байдаг сул орон нь дотроо харилцан үйлчлэлийн хүчтэй түвшин ба

харилцан үйлчлэлийн сул түвшинд хуваагдана.

atom

Дэлхийн үүсгэсэн оронгийн хүчтэй үйлчлэлийн бүс нь дэлхийн агаар мандлын хүрээнд,

харин оронгийн сул үйлчлэлийн бүс нь түүний дагуулыг агуулсан хүрээнд байх юм.

Page 12: Atom.1

Кварк дангаар оршино гэвэл харилцан үйлчлэлийн хүч үүсэхгүй тул, кваркийн эргэн тойрон үүсэх орон

болон потенциаль энергийг зөвхөн огторгуй бүрдүүлнэ.ОРОН= ПОТЕНЦИАЛЬ ЭНЕРГИ = ОГТОРГУЙ

mesonbaryonquark

Кваркууд нэгдэж, мезон, барион/эгэл бөөм/-г үүсгэхэд тэдгээрийн орон болон потенциаль энергийг огторгуйгаас гадна, кварк хоорондын

харилцан үйлчлэлийн хүчээс үүссэн энерги бүрдүүлнэ.ОРОН=ПОТЕНЦИАЛЬ ЭНЕРГИ=ОГТОРГУЙ+КВАРК ХООРОНДЫН

ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ЭНЕРГИ

nucleon

Эгэл бөөмс нэгдэн цөмийг үүсгэхэд, үүсэх орон нь огторгуйгаас гадна, кварк хоорондын харилцан үйлчлэлээр үүсэх хүчний энерги болон бөөмс хоорондын харилцан үйлчлэлээр үүсэх хүчний энергүүдээс бүрдэнэ. ОРОН=ПОТЕНЦИАЛЬ ЭНЕРГИ=ОГТОРГУЙ+КВАРК ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+БӨӨМС ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ

Page 13: Atom.1

atom

Цөмийг тойрон кварк \лептон-электрон\ эргэлдсэнээр атомыг үүсгэхэд үүсэх орон нь:ОРОН=ПОТЕНЦИАЛЬ ЭНЕРГИ=ОГТОРГУЙ+КВАРК ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+БӨӨМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+ЦӨМ, ЭЛЕКТРОНЫ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ

molecule

Атомууд нэгдэн молекулыг үүсгэхэд үүсэх орон нь:ОРОН=ПОТЕНЦИАЛЬ ЭНЕРГИ=ОГТОРГУЙ+КВАРК ХООРОНДЫН

ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+БӨӨМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+ЦӨМ, ЭЛЕКТРОНЫ

ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ + ОГТОРГУЙ+КВАРК ХООРОНДЫН ХАРИЛЦАН

ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+БӨӨМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ+ЦӨМ, ЭЛЕКТРОНЫ

ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭС ҮҮСЭХ ХҮЧНИЙ ЭНЕРГИ

Page 14: Atom.1

Эгэл биетүүд нийлж мезон, барион, цөм, атом, молекул гэх мэтээр шинэ бүтэц үүсгэх бүрд, шинэ орон үүсэж байдаг боловч,

бүтэц доторхи тухайн оршихуй тус бүр нь өөрийн оронгийн шинж чанараа хадгалсаар байна.

Хүчтэй орон бүхий эгэл биетүүд хоорондоо харилцан үйлчлэлд ороход тэдгээрийн хооронд харилцан үйлчлэлийн хүчтэй хүч үүснэ.

Эгэл биет болон масс харилцан үйлчлэлд ороход тэдгээрийн үүсгэсэн оронгуудын огтолцол дээр харилцан үйлчлэлийн хүч үүсдэг.

Хүчний үйлчлэлээр хүч зөөвөрлөгч бөөм үүснэ.

Хүчтэй хүчний үйлчлэлээр хүч зөөвөрлөгч бөөм Gluon үүснэ.

Page 15: Atom.1

Хүчтэй орон ба сул оронгийн хоорондын харилцан үйлчлэлээр

сул хүч үүсдэг.

Энэ нь атомын цөмийг үүсгэгч эгэл бөөмс болон электроны хооронд сул хүч үүсдэг гэсэн үг.

Сул хүчний үйлчлэлээр хүч зөөвөрлөх бөөмс болох W,Z boson үүснэ.

Page 16: Atom.1

Атом нь хэдийгээр нэг л бүтэц боловч, өөртөө кварк, эгэл бөөм, цөм, электроны бүтэц болон хүчтэй ба сул оронг агуулж, хүчтэй ба сул хүч, тэдгээрээс үүсэх хүч зөөвөрлөгч бөөмс болох Gluon ба W,Z bozon-г

хамтад нь үүсгэж байдаг нийлмэл бүтэц юм.

Page 17: Atom.1

Энергийн түвшингийн ялгаа гарч, шинэ орон үүсэх бүрд атомын давхраа нэмэгдэж,

үүссэн оронгийн хүрээнд эгэл биетийн хөдөлгөөн, харилцан үйлчлэл нь хязгаарлагдаж байна.

Page 18: Atom.1

Атомууд хоорондоо харилцан үйлчлэлд орж молекулыг үүсгэхэд,атомуудын хамгийн гадна давхраанд байрлах электронуудын

хооронд харилцан үйлчлэл явагдана.

Хоёр сул оронгийн хооронд буюу атомуудын оронгийн харилцан үйлчлэлийн огтолцол дээр цахилгаан соронзо хүч үүсдэгЦахилгаан соронзон хүчний үйлчлэлээр хүч зөөвөрлөгч бөөм

болох photon үүсдэг

Page 19: Atom.1

Атомуудын гадаад давхраан дахь электронууд харилцан үйлчлэлд орохдоо дурын электронууд чөлөөтэй шүргэлцээд байхгүй, зөвхөн тухайн атомын нэг электрон, харилцан үйлчлэлд орж байгаа нөгөө

атомынхаа хөдөлгөөний үелзэл таарсан нэг л электронтой харилцан үйлчлэлд орно.

Электронууд харилцан үйлчлэлд орсноор орон солилцоо явагдана.Харилцан үйлчлэлийн хүч болон хүч зөөвөрлөгч бөөмс нь харилцан үйлчлэл явагдаж буй массуудын үүсгэсэн оронгуудын

огтолцлын шугаман хэмжигдэхүүн дээр үүснэ.

Өөр өөр шинж чанар бүхий Ертөнцийн дөрвөн их хүч (хүчтэй хүч, сул хүч, цахилгаан соронзон хүч, таталцлын хүч)

үүсэх ганц шалтгаан нь оронгийн шалтгаан юм.

Page 20: Atom.1

Mass (M)

Mass (m)

R

F=G --------Mm

R2

Бүх ертөнцийн таталцлын хуулиар татах хүч нь, массуудын үржвэрийг масс хоорондын зайн квадратаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг.

Үнэн хэрэгтээ массуудын үүсгэсэн оронгуудын огтолцол дээр таталцлын орон үүсдэг бөгөөд, харилцан үйлчлэлийн хүчүүд болон харилцан үйлчлэлийн бөөм нь огтолцлын шугаман хэмжигдхүүний

дагуу үүсдэг бол, татах хүч нь оронгийн огтолцлын хэсгийг нэлэнхүйд нь хамарч үүсдэг.

Page 21: Atom.1

Оронгийн мөн чанар нь массыг агшаах, төв рүү тэмүүлэх хүчийг үүсгэж байдаг.

Эгэл биет, массын мөн чанар нь гадагш тэлэх, төвөөс зугатах хүчийг үүсгэж байдаг.

Оронгийн үйлчлэлээр агшсан массын нягт дээд цэгтээ хүрэхэд массын дотоод даралт

гадаад даралтаас давснаар массын тэсрэлт, тэлэгдлийг үүсгэдэг.

Page 22: Atom.1

=

Янз бүрийн дэс дараалал, эрэмбээр байрласан атом бүхийМолекулууд нэгдэж янз бүрийн элемент, эрдэс ба

эрдэс бус бодис үүсгэх бүрд, оронгийн хуваарилалт, шинж чанар нарийсах боловч, оршихуйн түвшин бүртээ оронгийн

шинж чанараа хадгалсаар байх болно.

Page 23: Atom.1

Янз бүрийн атомууд, нарийн дэс дараалалтайгаар орон үүсгэн холбогдож,аминхүчил хэмээх кодлогдсон, нарийн дэс дараалал бүхий

оронгийн бүтцийг үүсгэдэг.

Орон нь ийнхүү нарийн дэс дараалалтай болж кодлогдсоноор атом, молекулын хөдөлгөөнийг чиглэл, зорилготой болоход нөлөөлдөг.

Аминхүчлүүд нарийн дэс дараалалтайгаар байрлаж, кодлогдсоноор энгийн молекул болон амьд эсийн завсрын орон болох вирусийг үүсгэдэг.

Энгийн атом, молекул, аминхүчил нь зөвхөн энергийн бүрхүүлээр оронг бүрдүүлдэг бол, тусгай кодлогдон байрласан аминхүчлээс бүрдэх ханаар

өөрийгөө тусгаарлан орон үүсгэж, мэдээлэл дамжуулах чадвартай болсноор амьд эсийг үүсгэнэ.

Бактери нь амьд эс боловч эсийн нэг л ханатай, амьд эсийн нэг л орон үүсгэх тул хөдөлгөөн,

харилцан үйлчлэлийн чиглэл зорилго нь цөөхөн хэдий ч эсийн дотоод болон гадаад оронгийн хооронд

харилцан үйлчлэл явагддагаараа энгийн атом молекулаас давуу талтай.

Амьд эс давхар ханатай болсноор эсийн дотоод дахь орон зааглагдаж, тэр хэмжээгээр атом молекулын хөдөлгөөний зорилго, чиглэл нарийсан

зааглагдаж, мэдээлэл дамжуулах хүрээ, сонголт өргөн болж ирнэ.

Вирус нь үнэн хэрэгтээ эсийн ханагүй, энгийн аминхүчлийн бөөгнөрөл төдий боловч, аминхүчлээс ялгаатай нь тэдгээр аминхүчлүүд

тодорхой бүтэц, орон үүсгэн байрлаж, эсийн ханын гадна байхдааэнгийн атомын нэгэн адилаар тодорхой үелзэл таарсан электронуудын

хооронд орон солилцоо явагддаг бол, зөвхөн амьд эсийн дотор орох үед, амьд эсийн нэгэн адилаар өөр өөр молекулын тохирсон атомуудын

хооронд орон солилцож эхэлдэг.

Page 24: Atom.1

Мэдрэлийн эс, булчингийн эс, хучуур эс, цусны улаан бөөм, эр бэлгийн эс гэх мэтээр эд болгоны бүхий л эсүүд нь

өөр өөр шинж чанартай, өөр өөр бүтэц, үүрэгтэй байгаа нь эсийг бүрдүүлж байгаа амин хүчил, амин хүчлийг бүрдүүлж байгаа атом,

молекулын бүтэц, дараалал нь өөр өөр байгаатай холбоотой юм.

Атом, молекулын бүтэц өөрчлөгдөх бүрд орон өөрчлөгдөж, орон өөрчлөгдөх бүрд үйл ажиллагааны чиглэл, зорилго,

дэс дараалал өөрчлөгдөнө.Нэг эс нь нэг тусгаар орон гэж бодоход

хэдэн сая тусгаар орон болох Эсүүдээс эд үүснэ.

Оронгийн хуваарилалт хэдий нарийн түвэгтэй болох тусам, үйл ажиллагааны программчлал, үйл хөдлөлийн нарийвчлал

төдий нарийн, түвэгтэй болж ирнэ.

Энгийн атом, молекул нь эсийн хана хэмээх тусгаар ханаар нэг нэгнээсээ орон тусгаарлаж, тусгаар оронг үүсгэн, хоорондоо мэдээлэл дамжуулснаар

биологийн амь үүсгэдэг.

Page 25: Atom.1

Эд нийлж эрхтэн, эрхтэн нийлж систем, систем нийлж бүхэл бүтэн бие махбодийг үүсгэхэд, тэр хэмжээгээр оронгийн хуваарилалт,

оронгийн нарийвчлал үүсэж, түүний ачаар амьд бие мах бодь нь энгийн атом, молекулын хөдөлгөөнийг

нарийн түвэгтэй үйлдэл болгон хувиргадаг.

Иймээс биологийн амийг үүсгэж байгаа эс бүр, эд эрхтэн бүр нэг нэг тусгай орон бөгөөд, тэр бүү хэл хүн амьтны бие мах бодь нь

бас л нэгэн төрлийн орон юм.

Page 26: Atom.1

Энгийн атом молекулын хоорондын харилцан үйлчлэлээрөөр өөр атомуудын, зөвхөн эргэлтийн тодорхой үелзэл таарсан

электронуудын хооронд, оронгийн солилцоо явагдаж, үүсгэсэн орон хооронд зөвхөн, атом молекулын бүтцээс шалтгаалах шинж чанарын мэдээлэл

дамжиж байдаг бол, ханаар тусгаарлагдсан биологийн эсийн харилцан Үйлчлэлээр өөр өөр молекулуудын, зөвхөн тохирох сонголт бүхий атомуудын

хооронд, орон солилцоо явагдаж, үүсгэсэн орон хооронд атом молекулын хөдөлгөөний чиглэл, зорилгын тухай мэдээлэл дамжиж байдаг.

Page 27: Atom.1

Оронгийн хуваарилалтаас шалтгаалан

хөдөлгөөн, харилцан үйлчлэл, хүчний шинж чанар өөрчлөгдөж,

Оронгийн хуваарилалтаас шалтгаалан бүтэц, хэлбэр дүрс үүсэж,

Оронгийн хуваарилалтаас шалтгаалан хөдөлгөөн, үйл ажиллагааны

чиглэл, зорилго, дэс дараалал тодорхойлогдож,

оронгийн хуваарилалтаас шалтгаалан

ертөнцийн бүхий л программчлал бий болж байгаа юм.

Page 28: Atom.1