bbМ© Уламжлалт ойлголтоос татгалзах шалтгаан...хийн үнэ...

2
Хятадын нөлөөнд автсан гэх сенатч огцров Xiaomi компани машин үйлдвэрлэнэ Дастиари уг нотолгоог няцаасан боловч Ерөнхий сайд Малколм Тернбулл түүнийг буруутгасан юм. > 10 Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi цахилгаан машин үйлдвэрлэлээс хоцрохгүйгээр шийдэв бололтой. > 10 Уламжлалт ойлголтоос татгалзах шалтгаан Дэлбэрэлтийн улмаас хийн үнэ өслөө Австри, Британид хийн дэд бүтэц эвдэрсэнтэй давхцан Европт хүйтний эрч чангарсан тул хийн үнэ огцом өслөө. > 10 Мартин Вольф Инфляцыг хоёр хувь хүртэл өсгөх нь Японд яагаад ийм хэцүү байна вэ. Мөнгөний бодлого нь яахаараа ийм өвөрмөц, Засгийн газрынх нь өр яахаараа ийм их байна? Бусад хөгжингүй улсад ч тулгардаг бэрхшээлийг энэ орон эрс хэлбэрээр л шийдвэрлэж буй нь тэр хэмээн тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь Японы нөхцөл сүйр- лийн ирмэгт тулсны илрэл бус. Энэ нь уламжлалт ойлголт ташаа гэдгийг л харуулж байгаа юм. Японы төв банк яаж ч хичээгээд жилийн инфляц ердөө 0.2 хувьтай хэвээр. Төв банк Засгийн газартай хавсран инфляцыг хоёр хувьд хүргэх зорилт тавьснаас хойш бараг таван жил өнгөрлөө. Тухайн үе буюу 2013 оны дөрөвдүгээр сараас “мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх, бас ихэсгэх” бодлого зарласны дүнд тайлан тэнцэл үлэмж өссөн. Улмаар 2016 оны нэгдүгээр сард банкны шинэ нөөцөд хасах хүү тогтоов. Дараа нь 2016 оны есдүгээр сард дахин арга хэмжээ авч, инфляц “хоёр хувьд хүрч байдал тогтворжтол” Засгийн газрын тэг хүүтэй бонд худалдан авахаа төв банк зарласан юм. Энэ нь цаашид ч хариуцлагагүй явах үүрэг хүлээсэн хэрэг байлаа.Энэ бүгд амжилтгүй өнгөрлөө. Өргөжүүлэгч шинжтэй нэмэлт төсвөөр дэмжүүлсэн энэ бүх арга хэмжээ эдийн засгийг эрчимжүүлж чадаагүйд учир байгаа юм биш. Ажилгүйдэл хамгийн сүүлд 1994 онд тохиолдож байсан 2.8 хувьтай болж багаслаа. Урьд нь 2016 онд нэг хувьтай BBМ© байсан Японы эдийн засгийн өсөлт энэ онд 1.5 хувь болох тооцоог Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) гаргаад байна. Мөн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 2012-2016 оны хоорондох ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж үзүүлэлтэд дөхөж ирлээ. Өсгөх гэж чармайгаад байгаа инфляц Японд бараг тэг зааж буй нь цалин, үнэ хоёрыг цавуудсан аятай хөшмөл болгов. Инфляц тийм чухал уу? Япон шиг удаан өсөлттэй улсад эдийн засаг сулрах үед мөнгө-зээлийн бодлогын үр илүү өргөнөөр татах оролцуулж байгаад ч болов үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх нь амин чухал. Нийтлэг ойлголт буруудаж буй нөхцөл нь Засгийн газрын төсвийн алдагдал, өр хоёр. Японы засгийн газрын нийт өр ДНБ-ий 240 хувь, цэвэр өр нь 120 хувь болдог. Бүтцийн шинжтэй санхүүгийн анхдагч алдагдлыг (эдүгээ ДНБ-ий бараг дөрвөн хувь) зогсоохгүй л бол цаашид өрийн харьцаа улам ихэснэ. Гэхдээ анхаарах ёстой хоёр зүйл бий. Нэгдүгээрт, Японы Засгийн газрын бондын 40 гаруй хувь нь тус улсын төв банкны мэдэлд дүнг хязгаарлаж буй бараг тэгтэй тэнцүү инфляц нь бодлогын хүүг хасах хувьтай тогтооход хүндрэл үүсгэдэг. Болж өнгөрсөн зүйлээс харахад мөнгөний ийм бодлого бас ч үр дүнгээ өгчээ. Инфляцыг өсгөж чадахгүй байгаа нь гай гамшиг биш бололтой. Тэгэхээр одоогийн нийтлэг ойлголт зөв гэсэн нэг, буруу гэсэн бас нэг нөхцөл байж болох нь. Нийтлэг ойлголт зөвдөж буй нөхцөл бол үйлдвэрлэлийн бүтээмж. Японы хүн ам зүйн бүтэц, ажилгүйдлийн одоогийн бага хувь хэмжээг харгалзан үзэх аваас эмэгтэйчүүд, настнуудыг газрын төсвийн байнгын алдагдал нь тус улсын хувийн салбарынхны санхүүгийн аварга ашгийн тусгал болдог явдал. Сүүлд дурдсан ашиг яаж буйг тодорхойлохгүйгээр эхэнд өгүүлсэн алдагдлыг Засгийн газраас нөхөх тухай ярилцах нь утгагүй. Боломжит нэг хувилбар бол Японы урсгал дансны ашгийг одоогийнхоос хавьгүй их болгох. Жишээ нь 2015 онд ийм нөхцөл үүсгэх гэвэл урсгал дансны ашгийг хоёр дахин буюу ДНБ-ий бараг зургаан хувьтай тэнцэхүйц өсгөх хэрэг гарна. Өөр нэг хувилбар бол Японы хувийн салбар илүү их хөрөнгө оруулах, эсвэл илүү байгаа. Уг өр энэ хэвээрээ мөнх үлдэх боломжтой. Энэ нь зөв алхам эсэхийг нягтлах шаардлагатай. Хүсэх л юм бол арилжааны банкны нөөцөд хүү үл төлдөг явдал ч хэвээр үргэлжилж болно. Зарчмын үүднээсээ Японы ард түмэн зээлдүүлэгч учраас Засгийн газар нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх аргыг олж цөхөх юмгүй. Засгийн газар анхдагч алдагдлаа нөхөж дийлэхээргүй болоод ирвэл, жишээ нь өрөө найдваргүй, бага өгөөжтэй бондод хувиргаж болох юм. Илүү ноцтой хоёр дахь зүйл бол Японы Засгийн ихийг хэрэглэх. Магадгүй энэ хоёрыг хослуулах хэрэгтэй ч байж мэднэ. Эхний хувилбарыг хэрэгжүүлэхэд тулгарах бэрхшээл бол өсөлт сул, орлого өндөр Японы хувийн салбарт хэт их хөрөнгө орчихоод буй явдал. Удаахыг нь хэрэгжүүлэхэд тохиолдох бэрхшээл нь Японы хадгаламжийн хүү бараг тэг хувьтай болоод байгаа явдал. Гэтэл айл өрхийн орлого сайжирч байж л хэрэглээ өснө. Тэгэхээр хэрэглээнд татвар оноож бус, хадгаламжид татвар оноож байж асуудлыг шийд- вэрлэнэ. Хөрөнгө оруулаагүй, хуваарилаагүй орлого бүрийг хэрэглээнд хувиргах хэрэгтэй. Мөн элэгдэл хорогдлын зардалд олгодог нөхөн олговрыг устгаж байж хөрөнгө оруулалт “үнэд орно”. Компаниудын хуваарилаагүй, хөрөнгө оруулалтад шилжүүлээгүй орлогыг хувийн салбарын хэрэглээ болгож хувиргах нь уг салбарын илүүдсэн ашгийг үгүй хийгээд зогсохгүй төрийн салбарын алдагдлыг нөхөхөд тустай. Ийм бодлого үгүйлэгдэж буй нөхцөлд төсвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ бүр бүтэлгүйтэх магадлал их. Ийм шинэчлэл өрнүүлэхгүй л бол Японы хувийн салбар Засгийн газрынхаа хэрэглэж үл дийлэх их мөнгийг хожим бүрнээр нь эргүүлэн авч чадах- гүйгээ мэдсээр байж зээлүүлэх хувь тавилантайгаа үлдэнэ. Санхүүгийн хатуу бодлогогүй л бол Японы Засгийн газрын аварга өрийг шийдвэрлэх аргагүй. Бодлого үгүйлэгдэж буй нөхцөлд төсвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ бүр бүтэлгүйтэх магадлал их.

Upload: others

Post on 30-Jan-2020

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: BBМ© Уламжлалт ойлголтоос татгалзах шалтгаан...хийн үнэ 2.83 шоо метр нь 99 пенсэд хүрч, 46 хувиар өслөө

Хятадын нөлөөнд автсан гэх сенатч огцров

Xiaomi компани машин үйлдвэрлэнэ

Дастиари уг нотолгоог няцаасан боловч Ерөнхий сайд Малколм Тернбулл түүнийг буруутгасан юм. > 10

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi цахилгаан машин үйлдвэрлэлээс хоцрохгүйгээр шийдэв бололтой. > 10

Уламжлалт ойлголтоос татгалзах шалтгаан

Дэлбэрэлтийн улмаас хийн үнэ өслөөАвстри, Британид хийн дэд бүтэц эвдэрсэнтэй давхцан Европт хүйтний эрч чангарсан тул хийн үнэ огцом өслөө. > 10

Мартин Вольф Инфляцыг хоёр хувь хүртэл

өсгөх нь Японд яагаад ийм хэцүү байна вэ. Мөнгөний бодлого нь яах аараа ийм өвөрмөц, Засгийн газрынх нь өр яахаараа ийм их байна? Бусад хөгжингүй улсад ч тулгардаг бэрхшээлийг энэ орон эрс хэлбэрээр л шийд вэрлэж буй нь тэр хэмээн тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь Японы нөхцөл сүйр-лийн ирмэгт тулсны илрэл бус. Энэ нь уламжлалт ойлголт ташаа гэдгийг л харуулж байгаа юм.

Японы төв банк яаж ч хичээгээд жилийн инфляц ердөө 0.2 хувьтай хэвээр. Төв банк Засгийн газартай хавсран инфляцыг хоёр хувьд хүргэх зорилт тавьснаас хойш бараг таван жил өнгөрлөө. Тухайн үе буюу 2013 оны дөрөвдүгээр сараас “мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх, бас ихэсгэх” бодлого зарласны дүнд тайлан тэнцэл үлэмж өссөн. Улмаар 2016 оны нэгдүгээр сард банкны шинэ нөөцөд хасах хүү тогтоов. Дараа нь 2016 оны есдүгээр сард дахин арга хэмжээ авч, инфляц “хоёр хувьд хүрч байдал тогтворжтол” Засгийн газрын тэг хүүтэй бонд худалдан авахаа төв банк зарласан юм. Энэ нь цаашид ч хариуцлагагүй явах үүрэг хүлээсэн хэрэг байлаа.Энэ бүгд амжилтгүй өнгөрлөө. Өргөжүүлэгч шинжтэй нэмэлт төсвөөр дэмжүүлсэн энэ бүх арга хэмжээ эдийн засгийг эрчимжүүлж чадаагүйд учир байгаа юм биш.

Ажилгүйдэл хамгийн сүүлд 1994 онд тохиолдож байсан 2.8 хувьтай болж багаслаа. Урьд нь 2016 онд нэг хувьтай

BBМ©

байсан Японы эдийн засгийн өсөлт энэ онд 1.5 хувь болох тоо цоог Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) гаргаад байна. Мөн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 2012-2016 оны хоорондох ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж үзүүлэлтэд дөхөж ирлээ.

Өсгөх гэж чармайгаад байгаа инфляц Японд бараг тэг зааж буй нь цалин, үнэ хоёрыг цавуудсан аятай хөшмөл болгов. Инфляц тийм чухал уу? Япон шиг удаан өсөлттэй улсад эдийн засаг сулрах үед мөнгө-зээлийн бодлогын үр

илүү өргөнөөр татах оролцуулж байгаад ч болов үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх нь амин чухал.

Нийтлэг ойлголт буруудаж буй нөхцөл нь Засгийн газрын төсвийн алдагдал, өр хоёр. Японы засгийн газрын нийт өр ДНБ-ий 240 хувь, цэвэр өр нь 120 хувь болдог. Бүтцийн шинжтэй санхүүгийн анхдагч алдагдлыг (эдүгээ ДНБ-ий бараг дөрвөн хувь) зогсоохгүй л бол цаашид өрийн харьцаа улам ихэснэ. Гэхдээ анхаарах ёстой хоёр зүйл бий.

Нэгдүгээрт, Японы Засгийн газрын бондын 40 гаруй хувь нь тус улсын төв банкны мэдэлд

дүнг хязгаарлаж буй бараг тэгтэй тэнцүү инфляц нь бодлогын хүүг хасах хувьтай тогтооход хүндрэл үүсгэдэг. Болж өнгөрсөн зүйлээс харахад мөнгөний ийм бодлого бас ч үр дүнгээ өгчээ. Инфляцыг өсгөж чадахгүй байгаа нь гай гамшиг биш бололтой.

Тэгэхээр одоогийн нийтлэг ойлголт зөв гэсэн нэг, буруу гэсэн бас нэг нөхцөл байж болох нь.

Нийтлэг ойлголт зөвдөж буй нөхцөл бол үйлдвэрлэлийн бүтээмж. Японы хүн ам зүйн бүтэц, ажилгүйдлийн одоогийн бага хувь хэмжээг харгалзан үзэх аваас эмэгтэйчүүд, настнуудыг

газрын төсвийн байнгын алдагдал нь тус улсын хувийн салбарынхны санхүүгийн аварга ашгийн тусгал болдог явдал. Сүүлд дурдсан ашиг яаж буйг тодорхойлохгүйгээр эхэнд өгүүлсэн алдагдлыг Засгийн газраас нөхөх тухай ярилцах нь утгагүй. Боломжит нэг хувилбар бол Японы урсгал дансны ашгийг одоогийнхоос хавьгүй их болгох. Жишээ нь 2015 онд ийм нөхцөл үүсгэх гэвэл урсгал дансны ашгийг хоёр дахин буюу ДНБ-ий бараг зургаан хувьтай тэнцэхүйц өсгөх хэрэг гарна. Өөр нэг хувилбар бол Японы хувийн салбар илүү их хөрөнгө оруулах, эсвэл илүү

байгаа. Уг өр энэ хэвээрээ мөнх үлдэх боломжтой. Энэ нь зөв алхам эсэхийг нягтлах шаардлагатай. Хүсэх л юм бол арилжааны банкны нөөцөд хүү үл төлдөг явдал ч хэвээр үргэлжилж болно. Зарчмын үүднээсээ Японы ард түмэн зээлдүүлэгч учраас Засгийн газар нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх аргыг олж цөхөх юмгүй. Засгийн газар анхдагч алдагдлаа нөхөж дийлэхээргүй болоод ирвэл, жишээ нь өрөө найдваргүй, бага өгөөжтэй бондод хувиргаж болох юм. Илүү ноцтой хоёр дахь зүйл бол Японы Засгийн

ихийг хэрэглэх. Магадгүй энэ хоёрыг хослуулах хэрэгтэй ч байж мэднэ. Эхний хувилбарыг хэрэгжүүлэхэд тулгарах бэрхшээл бол өсөлт сул, орлого өндөр Японы хувийн салбарт хэт их хөрөнгө орчихоод буй явдал. Удаахыг нь хэрэгжүүлэхэд тохиолдох бэрхшээл нь Японы хадгаламжийн хүү бараг тэг хувьтай болоод байгаа явдал. Гэтэл айл өрхийн орлого сайжирч байж л хэрэглээ өснө.

Тэгэхээр хэрэглээнд татвар оноож бус, хадгаламжид татвар оноож байж асуудлыг шийд-вэрлэнэ. Хөрөнгө оруулаагүй, хуваарилаагүй орлого бүрийг хэрэглээнд хувиргах хэрэгтэй. Мөн элэгдэл хорогдлын зардалд олгодог нөхөн олговрыг устгаж байж хөрөнгө оруулалт “үнэд орно”. Компаниудын хуваарилаагүй, хөрөнгө оруулалтад шилжүүлээ гүй орлогыг хувийн салбарын хэрэглээ болгож хувиргах нь уг салбарын илүүдсэн ашгийг үгүй хийгээд зогсохгүй төрийн салбарын алдагдлыг нөхөхөд тустай. Ийм бодлого үгүйлэгдэж буй нөхцөлд төсвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ бүр бүтэлгүйтэх магадлал их. Ийм шинэчлэл өр нүү лэхгүй л бол Японы хувийн салбар Засгийн газрынхаа хэрэглэж үл дийлэх их мөнгийг хожим бүрнээр нь эргүүлэн авч чадах-гүйгээ мэдсээр байж зээ лүүлэх хувь тавилантайгаа үлдэнэ. Санхүүгийн хатуу бодло го гүй л бол Японы Засгийн газрын аварга өрийг шийдвэрлэх аргагүй.

Бодлого үгүйлэгдэж буй нөхцөлд төсвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ бүр бүтэлгүйтэх магадлал их.

Page 2: BBМ© Уламжлалт ойлголтоос татгалзах шалтгаан...хийн үнэ 2.83 шоо метр нь 99 пенсэд хүрч, 46 хувиар өслөө

хийн үнэ 2.83 шоо метр нь 99 пенсэд хүрч, 46 хувиар өслөө. Үүний зэрэгцээ нэгдүгээр сард нийлүүлэх гэрээт үнэ 75 пенс болсон нь дөрвөн жилийн дээд үнэ юм. Италид хийн үнэ бараг хоёр дахин өссөн агаад Данид мөн үлэмж нэмэгдлээ. Эрчим хүчний зөвлөгч Wood Mackenzie фирмийн шинжээч Массимо Ди Одоардо хэлэхдээ “Европын хийн зах зээлд үнийг дээд хэмжээнд барих шуурга тулгарч байна. Гэхдээ асуудлыг шийдэх хадгалсан нөөц бий” гэв.

Хэрвээ нийлүүлэлт сэргэж, хүйтний эрч буурахгүй бол өвлийн туршид үнэ өндөр хэвээр байх төлөвтэй. Италийн албаныхан Баумгартены хийн хоолой бага гэмтсэн бол лхагва гарагаас нийлүүлэлт сэргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв. Тус төвийн оператор компани мягмар гарагийн орой гал түймрийг унтрааж, Итали, Герман нийлүүлэлтийг нэн даруй

Дэлбэрэлтийн улмаас хийнүнэ өслөө

Xiaomi "ухаалаг" машин үйлдвэрлэнэ

Шерри Фей ЖүТехнологийн компаниуд

дараа үеийн ухаалаг хэрэгсэл болгож цахилгаан машин боловсруулахаар төлөвлөж буй үед Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi уг чиглэлээс хоцрохгүйгээр шийдэв бололтой. Тус компаниас Энэтхэгийн зохицуулагчдад өгсөн баримт бичигт “цахилгаанд суурилсан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний бүрдэл, эд ангийг Энэт-хэгт үйлдвэрлэнэ” гэж дурдсан байв. Xiaomi эх орондоо цахил-гаан машин үйлдвэрлэх ямар нэг төлөвлөгөөгүй агаад одоохондоо тодорхой зөвшөөрөл авах асуудал яригдаагүй байгаа аж.

Компанийн нэг ажилтан “Бидэнд бэлэн болсон зүйл байхгүй” гэжээ. Компанийг үндэслэгч Лей Жун 2015 оны эхээр машин үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн боловч уг төлөвлөгөөг гурван жилийн хугацаанд гүйцэтгэхээ амлаж байв. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар Хятадын технологийн компаниуд дизайн, маркетингийн хүчин

Дэвид ШеппардАвстри, Британид хийн дэд

бүтэц дэлбэрсэнтэй давхцан Европт хүйтний эрч чангарсан тул хийн үнэ огцом өслөө. Мягмар гарагт Австрийн Баумгартен хий импортлох төвд дэлбэрэлт болсноос нэг хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан агаад Оросоос ирдэг хийн нийлүүлэлт тасалдаж, Италид нийлүүлэлт нэг өдөр зогсов. Түүнчлэн даваа гарагт Британийн зах зээлийг хангадаг Умард тэнгисийн хоолойд цууралт гарсныг илрүүлж, түр зогсоод байсан юм. Европт хүйтэрч, цас орсныг дагаад хийн эрэлт өсөж буй үед ийнхүү дэд бүтцэд гэмтэл учирчээ.

Голландаас Британи руу хий нийлүүлэлт техникийн шалтгаанаар багассаны сацуу Норвегийн хий олборлолт тасарсан нь улам нэрмээс болж байна. Мөн өдөр Британид

чадлаа машин үйлдвэрлэлд хэрэгжүүлэхийг санаархаж байгаа үед Xiaomi бас энэ чиглэлийг сонирхож, шинэ зах зээлд орохыг эрмэлзэж байж магадгүй гэнэ. Технологид дуртай Хятадын хэрэглэгчид машин сонгохдоо интернетед холбогдож, замд явахдаа онлайн худалдан авалт хийх, нийгмийн сүлжээ үзэх зэрэг боломжийг харгалздаг болсон.

McKinsey фирмийн өнгөрсөн сард явуулсан судалгаанд хамрагдсан хятадуудын 64 хувь нь сүлжээнд холбогдох нь илүү бол машинаа солиход бэлэн гэж хариулсан бол америкчуудын 37, германчуудын 19 хувь ийм хариулт өгсөн байна.

Apple-ийн CarPlay, Google-ийн Android Auto зэрэг програмын Хятад хувилбарын хэрэглээ өссөөр байгаа. Baidu компани 2015 онд Baidu CarLife програм гаргасан нь ухаалаг утсыг машины дэлгэцтэй холбохоос гадна дуу хоолой таних хиймэл оюун ухааны төхөөрөмж суурилуулжээ. Alibaba Хятадын

машин үйлдвэрлэгч SAIC-тай хамтарч машины үйлдлийн систем бүтээсэн.

Future Mobility хэмээх цахил-гаан машины компани Byton нэртэй дохиоллын самбарын том дэлгэц үйлдвэрлэхээ зар-лаад “Машин бол дараа үеийн ухаалаг хэрэгсэл” хэмээн мэдэгд-сэн юм. Түүнчлэн Германы BMW Хятадад үйлдвэрлэдэг машинуудынхаа урд 12 инчийн хоёр, арын эгнээнд 10 инчийн гурван дэлгэц байрлуулсан аж. Гэхдээ Xiaomi Хятадын техно-логийн томчуудаас анхлан бүтэн машин үйлдвэрлэх тухай үг цухуйлгалаа. Уг төлөв лө-гөөг бизнес загвартаа тусгах шаард лага тулгарна. Тус ком-пани тухайн үедээ Хятадын технологийн анхдагчдын дунд тэргүүлж байсан авч одоо ухаалаг утас, будаа агшаагч мэтийн интернетед холбодог хэрэгсэл үйлдвэрлэж, зах зээлд эвтэйхэн байр эзэлжээ. Хятадад 200 гаруй компани цахилгаан машин бүтээхээ зарлаад байгаа билээ.

McKinsey фирмийн судалгаанд хамрагдсан хятадуудын 64 хувь нь сүлжээнд холбогдох нь илүү бол машинаа солиход бэлэн гэсэн бол америк-чуудын 37, германчуудын 19 хувь ийм хариулт өгчээ.

Жэми СмитАвстралийн сөрөг хүчний

од, парламентын гишүүн Сэм Дастиари “би Австралийн эх оронч” хэмээн мэдэгдсэн боловч Лейбор намынхаа эрх барих ирээдүйд хор хүргэхгүйн тулд огцорно гэдгээ зарлав. Өнгөрсөн долоо хоногт Австралийн улс төр ба нийгэмд гаднаас нөлөөлөх зорилготой тагнуулын ажиллагаа болон далд явуулгыг дарах тухай хуулийн төсөл нийтлэгдсэний дараа тэрбээр ийнхүү огцроход хүрлээ. Австралийн парламентад орсон анхны иран гаралтай сенатч, 34 настай Дастиари “Би нэлээд бодсоны эцэст Лейбор намдаа үйлчлэх хамгийн сайн арга зам нь 2018 онд сенатад буцаж ирэхгүй байх явдал гэж шийдсэн. Хэрэв би суудалдаа үлдвэл нам зорилгоосоо хазайхад хүрнэ гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн юм.

Ноён Дастиари хувийн зээлээ төлөхийн тулд үл хөдлөхийн эзнээс хандивласан мөнгийг ашигласан нь илэрсэн тул тус улсад Хятадын баян бизнесменүүдийн нөлөө өсөж байгаа нь түүнтэй холбоотой гэх улс төрийн хурц маргаан дэгдсэн билээ. Тэрбээр Хятадын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн санаархлыг дэм-жихийг Австралийн улстөрчдөд хандаж уриалсан нь намынх нь байр суурийн эсрэг зүйл юм.

Тэрбээр Шеньженьд төвтэй Yuhu компанийг үндэслэгч Хуан Шианмогоос хандив авсны дээр

тагнуулын албад түүний утсыг чагнаж байгааг анхааруулсан гэх мэдээ таржээ. Дастиари уг нотолгоог няцаасан боловч Ерөнхий сайд Малколм Тернбулл түүнийг буруутган “Сенатч манай үндэстний аюулгүй байдалд эрсдэл учрууллаа” хэмээн мэдэгдсэн байна. Ноён Тернбулл “Сэм Дастиаригаас асуух үг байна. Та хэний талд байна вэ? Та яагаад гадаадын Засгийн газартай холбоотой гадаад хүнд сөрөх тагнуулын зөвлөгөө өгсөн юм бэ” гэжээ.

Бээжин тагнуул, ухуулга сур талчилгаагаар дамжуулан гадаадад амьдардаг хятад гаралтай хүмүүст нөлөөлж, ашиг сонирхлоо урагшлуулахыг оролдож буй явдал АНУ, Герман, Австрали зэрэг өрнөдийн улсуудын анхаарлыг улам бүр татах болов. Энэ долоо хоногт Шинэ Зеландын аюулаас хамгаалах алба Засгийн газартаа хандаж, тус улсад тоо нь нэмэгдсээр буй хятад гаралтай иргэдэд Бээжингээс нөлөөлөх оролдлого өргөжиж буй талаар үндэсний аюулгүй байдлын мэдэгдэл хийхийг уриалсан.

Чарльз Стартын их сургуулийн профессор Клайв Хамилтон хэлэхдээ Бээжин Австралид нө лөөгөө өргөжүүлэхийн тулд Лейбор, Либерал болон Үндэс-ний намуудад хандив өгч байгааг дурдаад “Энэ бол үзэл суртал биш нөлөөний тухай асуудал. Гэвч Австралийн Засгийн газрын санаачилсан шинэ хууль БНХАУ-ын нөлөөлөх оролдлогод хатуу хандаж буйг харууллаа” хэмээв.

сэргээнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ хийн үнэ огцом нэмэгдсэн явдал эрчим хүчний аюулгүй байдал, хуучирсан дэд бүтцийн хамаарал зэрэгт анхаарал хандуулав.

Умард тэнгисийн нефть, хийн гарц багасаж, агуулах байгууламжууд хаагдсанаас шалтгаалан Их Британи улс импортоос хараат болсоор байна. Тус улсын хийн 40 хувийг Умард тэнгисээс хангадаг Forties хоолой даваа гарагт хаагдаж, үнэ өсөж эхлээд байсан юм. Үндэсний сүлжээ эрэлтийг хангахад хүрэхүйц арвин нөөц байгааг мэдэгдсэн боловч худалдаачид импортыг нэмэгдүүлэхийн тулд үнэ өндөр байр шаардлагатай гэж үзэж байгаа юм. Forties хийн хоолойн оператор Ineos компани Абердиний орчимд цууралтыг засахад хэдэн долоо хоног шаардагдана гэжээ. Засвар дуустал хий олборлох цооногуудыг мөн зогсоох хэрэгтэй болсон байна.

Умард тэнгисийн нийлүүлэлт зогссоныг дагаад олон улсын нефтийн Брент маркийн үнэ мөн өсөж, баррель нь 65 ам.доллараас давж, хоёр жилийн дээд түвшинд хүрлээ. Лондонд байрладаг эрчим хүч зуучлалын PVM фирм “Forties зогссон нь энэ онд таамаглаагүй хамгийн том хомсдолд хүргэлээ. Брентийн үнэ долоон ам.доллараар дээшилж, АНУ-ын Баруун Техасын бенч маркаас давлаа” гэж мэдээлэв. Австрийн Gas Connect компани “Бид ослын шалтгаан болон цар хүрээний талаар тодорхой мэдэгдэл хийх боломжгүй” гэсэн. Мужийн цагдаагийн газар осол техникийн шинжтэй гээд мөрдөн байцаалт явуулж эхэлснээ мэдэгдэв. Европын хийн хэрэглээний 40 хувийг хангадаг Оросоос хий экспортлогч Газпром компани нийлүүлэлтээ Баумгартенээр дамжуу-лахгүй байх арга хэмжээ авч байгаагаа зарлажээ.

BBM©

BBM©

Австралийн улс төрийн гол хоёр хүчин болох Лейбор ба Либерал намууд Хятад улстай холбоотой гэгддэг компаниудаас наад зах нь таван сая ам.долларын улс төрийн хандив авсан. Хоёр намын дарга Билл Шортен,

Малколм Торнбулл нар ноён Хуантай хамт зургаа татуулсан байдаг. Хуан саяхныг хүртэл Хятадыг энхийн замаар нэгтгэх Австралийн зөвлөл гэгч Бээжингийн суртал ухуулгын гар хөл гэгддэг байгууллагыг

тэргүүлж байв.Ноён Дастиари 2010 онд

Шинэ Өмнөд Уэльс мужийн Лейбор намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, 26 насандаа улс төрд орж ирсэн хүн. Хамгийн

Хятадын нөлөөнд автсан гэх сенатч огцров

олон хүн амтай мужийн намын зохицуулагчийн хувьд тэрбээр шат ахиж, 2013 онд намын дарга асан Жулиа Гиллардыг унагахад далдуур үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Мөн ондоо сенатад томилогдож, гурван жилийн дотор дээд танхим дахь сөрөг хүчний менежер, улмаар хэрэглэгчийн асуудлаар гол илтгэгч болсон байна. Дастиари сайн илтгэгчийн хувьд том бизнесийн дургүйцлийг төрүүлжээ. Тэрбээр банкуудын үйл ажиллагааг шалгахыг дэмжсэн анхны сенатчдын нэг. Түүнчлэн үндэстэн дамнасан корпорациуд татвараас зугтаж байгааг шүүмжилж, АНУ-ын технологийн аваргууд болон Австралийн томоохон уул уурхайн компаниудыг шалгах сенатын комисс байгуулахад идэвхтэй оролцжээ.

Гэвч өнгөрсөн онд 1670 австрали долларын үнэтэй аяллын тасалбараа Хятадын боловс ролын компаниар төлүүл сэн нь илэрч, нэр хүндээ сэвтүүлсэн нь Yuhu компани түүний хуулийн үйлчилгээ авсан төлбөр болох 40000 ам.долларыг төлөхөд тусалсан нь илрэв. Хожим нь сенатч Дастиари Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн санаархлыг дэмжихийг уриалсан бичлэг нь сүлжээгээр тарж, сүүлчийн цохилт болжээ. Эцэст нь ноён Дастиари Лейбор намын дарга Билл Шортений шахалтаар улс төрийн үйл ажиллагаагаа төгс-гөхөд хүрлээ.