bolovsroliin ner tomyo

81
1 Мэргэшлийн түвшний тогтолцоо, Мэргэжлийн Боловсрол Сургалтын үндсэн нэр томъёоны тайлбар толь 1. Адил тэгш боломж Equilibrium Равенство возможностей Нас, хүйс, яс үндэс зэрэг харилцан хамааралгүй хүчин зүйлсээс шалтгаалахгүйгээр сургалтанд хамрагдах, түүнийг ашиглах бодит нөхцөл. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, а multilingual glossary of key terms, (Cedefop) 2004 Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002 2. Ажил олгох хөтөлбөр Return to work programmes Программы возвращений на рабочие места Ажил эрхэлдэггүй хүмүүст ажил хөдөлмөр олгох зорилготой тусламж үзүүлэх хөтөлбөр. Тайлбар: Ажил хөдөлмөр олгох хөтөлбөр нь гол төлөв мэргэжил дээшлүүлэх дахин сургах буюу ажил хөдөлмөр эрэх, хайх, эзэмших чадвар дадал олгоход нь туслах замаар хэрэгжинэ. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004 Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, УБ, 2002

Upload: hongoroo-hongor

Post on 27-Oct-2014

283 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Bolovsroliin Ner Tomyo

1    

Мэргэшлийн түвшний тогтолцоо, Мэргэжлийн Боловсрол Сургалтын үндсэн нэр томъёоны

тайлбар толь

1. Адил тэгш боломж Equilibrium Равенство возможностей

Нас, хүйс, яс үндэс зэрэг харилцан хамааралгүй хүчин зүйлсээс шалтгаалахгүйгээр сургалтанд хамрагдах, түүнийг ашиглах бодит нөхцөл.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy,

а multilingual glossary of key terms, (Cedefop) 2004 Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

2. Ажил олгох хөтөлбөр Return to work programmes Программы возвращений на рабочие места

Ажил эрхэлдэггүй хүмүүст ажил хөдөлмөр олгох зорилготой тусламж үзүүлэх хөтөлбөр. Тайлбар: Ажил хөдөлмөр олгох хөтөлбөр нь гол төлөв мэргэжил дээшлүүлэх дахин сургах буюу ажил хөдөлмөр эрэх, хайх, эзэмших чадвар дадал олгоход нь туслах замаар хэрэгжинэ. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004 Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, УБ, 2002

Page 2: Bolovsroliin Ner Tomyo

2    

3. Ажил, хөдөлмөр, хөдөлмөрийн үйл ажиллагаа Job Работа

Тодорхой ажилтны үүрэгт багтах хариуцлагын төрөл зүйл болон даалгаврын цогц. Тодорхой даалгавар. Тайлбар: “Ажил” гэдэг үгийг “мэргэжил” гэдэг үгний оронд адил утгаар хэрэглэдэг. Гэхдээ ажлын байр эсвэл үйл ажиллагааны шинж төлвийг тодорхойлоход голдуу хэрэглэнэ. “Ажлын даалгаврын тодорхойлолт”- той нягт холбоотой “Мэргэшлийн шаардлага” гэдэг нь тухайн хөдөлмөрийн үйл ажиллагаанд багтсан ажилбаруудын төрөл зүйлүүдийг тодорхойлох болон түүнийг гүйцэтгэхэд хүмүүсийн хөлсөөр ажиллуулахад хэрэглэх нэр томьёо юм. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

4. Ажил эрхлэлтийн статистик үзүүлэлт

Occupational statistics Статистиза занятости

Хөдөлмөрийн үйл ажиллагааны төрөл, түүний зорилго, үүргийг тусгасан тоон үзүүлэлт. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004 Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

5. Ажил эрхлэлтийн үзүүлэлт Employment indicator Показатель занятости

Хөдөлмөр эрхэлдэг ажиллах хүчин буюу хүн амын эзлэх тоо хэмжээ ба харьцаа.

Page 3: Bolovsroliin Ner Tomyo

3    

Тайлбар: Энэ үзүүлэлтийг бүс, орон нутаг, нас хүйс, хөдөлмөр эрхэлсэн хугацаа, үйлдвэрлэлийн салбараар ангилан үзэж болно.

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

6. Ажилгүйдэл

Unemployment Безработица

Хөдөлмөрийн чадвартай хүн ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэж, түүнийг идэвхитэй эрж байгаа ч ажил олдохгүй байдал. Тайлбар: Ажилгүйдлийн тоо хэмжээг зохистой байлгахын тулд эрж байгаа буюу ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн даатгалын бусад төрлийг авахаар хөөцөлдөж байгаа, эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүлсэн хүмүүсийн тоог байнга тогтоодог. Эдгээр хүмүүс ч ажилгүйчүүдийн тоонд орно. Гэвч ажил хийх хүсэлттэй боловч ажил олдохгүй, мөн зориуд сонгон авсан хүмүүсийг болон гэрийн ажил эрхлэлтийг нь судлах зэргээр тэдгээр хүмүүсийн тоонд илүү бүрэн үнэлэлт өгдөг. Тодорхой аргыг ашиглаж, хэн идэвхитэй ажил эрж байна, хэн ажил олсон, үүнийгээ хийх боломж байна уу, эсвэл хэнд ажил хийх хэрэгцээ, сонирхол тодорхой биш байна гэх мэтээр эдгээр хүмүүсийн тооны зааг ялгааг байнга тогтоох нь чухал юм.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

7. Ажилгүйдлийн бүтэц Patterns of unemployment

Структура безработицы

Ажилгүйдлийг тодорхой тохиолдлоос хамааруулан бүс, орон нутгаар, оршин сууга газар, ажилгүйчуудийн урьдах

Page 4: Bolovsroliin Ner Tomyo

4    

ажил эрхлэлт, салбар, насны бүлэг, хүйс, мэргэжил, мэргэшлийн байдлаар гаргасан ангилал. Тайлбар: Хэрэглэж буй ойлголтуудынхаа нарийн тодорхойлолтыг өгөх хэрэгтэй. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

8. Ажиллах хүч

Labor force Рабочая сила

Хөдөлмөрийн чадвартай нийт хүмүүсийн тоо.

Тайлбар: Энэ нэр томьёо нь хөдөлмөрийн чадвартай зарим хүмүүс ажилгүй байх болон зарим нь түр ажиллахыг илэрхийлдэг ажиллах хүчний эрэлт гэсэн нэр томьёоноос ялгаатай юм. Ажиллах хүч нь хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны хүн амаас дараах зарим зүйлээр ялгаатай.

� Хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны зарим хүмүүс эчнээ суралцаж байгаа, гэрийн ажилтай, эрүүл мэндийн хувьд сул зэргээс шалгаалан цалин хөлс бүхий хөдөлмөрийг гүйцэтгэж чадахгүй буюу бэлэн биш байдаг.

� Албан ёсоор тэтгэвэрт гарсан хүмүүс ч ажлаа үргэлжлүүлэн хийх, ажиллахад бэлэн байдаг.

Эх сурвалж: Л. Лханям, Л. Саран, Ц. Лумжав, Хөдөлмөрийн эдийн засаг, УБ, 2008,

Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

9. Ажиллах хүчгий илүүдэл

Rendundancy Избыток рабочей силы

Ажилтны талаас ямар нэгэн гэм буруугүй ч гэрээгээр ажилуулагч ажиллах хүчний тоог хязгаарласнаас гарах ажилгүйдэл.

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн

Page 5: Bolovsroliin Ner Tomyo

5    

холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002 Terminology of Vocational Training Policy,

a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

10. Ажиллах хүчний нийлүүлэлт Labor supply Предложение рабочей силы Ажиллах хүчний нийлүүлэлт хүчний ниййлүүлэлт р хүмүүсийн оролцох санал ба тэдний өөрсдийнй нал үйлчилгээний хэмжээ.

Тайлбар: Ажиллах хүчний нийлүүлэлтэнд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийн үйлчилгээ болон ажил эрж буй хүмүүсийн хөдөлмөрийн үйлчилгээ багтана. Ажил эрж буй хүмүүсийн тоо бүтэц нь ажил олгогдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлснөөс төн түүнчлэн хүн амын хөдөлгөөн, хүн ам зүй, нийгэм, соёлын шинж төлвөөс хамааран өөрчлөгдөж байдаг.

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

11. Ажиллах хүчний эрэлт Labor demand Спрос на рабочую силу

Ажил олгогчдод хэрэгцээтэй хөдөлмөрийн үйлчилгээний хэмжээ. Тайлбар: Ажил олгогчийн авах хүсэлттэй хөдөлмөрийн үйлчилгээний бүтэц ба хэмжээ. Үүндэхөлснийттэй хөдөлхөдөлмөрийн үйлчилгээ ба хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын бусад үйлчилгээ багтана. Ажиллах хүчний эрэлт нь зөвхөн хөдөлмөрийн нэг л төрлйиг эсвэл нэг дүүрэг, эсвэл үндэсний болон тивийг хамарсан байж болно. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy,

Page 6: Bolovsroliin Ner Tomyo

6    

a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

12. Ажиллах хүчний төлөвлөлт Manpower planning Планирование рабочей силы

� Байгаа ажиллах хүчний тоо, түүний эв дүй, мэдлэгийн шинжилгээ;

� Ирээдүйн ажиллах хүчний эрэлт, түүний нийлүүлэлтийн бодит прогноз;

� Эдийн засгийн үйл ажиллагааны удирдлага, худалдааны идэвхийн хөгжлийн төлөвлөлт.

Тайлбар: Ажиллах хүч – суурь машин, төхөөрөмж, үйлдвэрлэлийн бусад хэрэгсэл, нөгөө талаас бараа, үйлчилгээний хувьд авч үзвэл ерөнхий дээ ажилтнуудыг илэрхийлсэн хам утгатай нэр томьёо юм.

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

13. Ажилчин/Ажилтан Worker Рабочий

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа буюу хувиараа бие даан хөдөлмөрийн үйл ажиллагаа эрхэлдэг хүнийг ажилчин гэнэ. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual glossary of key terms, (Cedefop) 2004

14. Ажлын байран дахь сургалт On - the job training Обучение на рабочем месте

Page 7: Bolovsroliin Ner Tomyo

7    

Суралцагчийг үйлдвэрлэл, ажлын байранд нь гүйцэтгэх үүргийн бүрэлдэхүүнд нь хамруулан сургах үйл явц. Эх сурвалж: UNESCO, 1979 Human Resources Management, H.T.Graham, R.Bennett, 1998

15. Ажлын байранд дахь зохион байгуулалттай сургалт Structured workplace learning

Структурированное обучение на рабочем месте

Ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой чадвар дадал, чадамж эзэмшүүлэх зорилготой тусгайлан боловсруулсан агуулга буюу урьдчилан тодорхойлсон төлөвлөгөө бүхий ажлын байранд явагдах сургалтын үйл ажиллагаа.

Эх сурвалж: Australian VET glossary, 2008

16. Ажлын газраас зохион байгуулах сургалт Work-based learning Внутрифирменное профессиональное обучение персонала

Байгууллагаас өөрийн ажилтан ба гадны мэргэжилтэн зөвлөхийг ашиглан байгууллагын тодорхой шаардлага, сонирхолын үүднээс явуулах дотоод сургалт юм. Ийм сургалтыг ажлын газарт эсвэл мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага дээр зохион байгуулж болно.

Эх сурвалж: www.glossary.ru, социально трудовая сфера

Human Resources Management, H.T.Graham, R.Bennett, 1998

17. Албан боловсрол Formal education Формальное обучение

. “Албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг зохион байгуулагдсан үйл ажиллагааг ойлгоно.

Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007

Page 8: Bolovsroliin Ner Tomyo

8    

Сургалтын зориулалттай, зохион байгуулагдсан орчинд явагддаг, зорилт, сургалтын хугацаа, нөөцийн талаас нь авч үзвэл сургалт гэж тодорхой томъёологдох сургах үйл ажиллагаа. Албан сургалт нь суралцагчийн хувьд урьдчилан төлөвлөгдсөн шинжтэй байдагаараа онцлог. Гол төлөв гэрчилгээжүүлэх үйл явцаар төгсөнө. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual Glossary of key terms, (Cedefop) 2004 Human Resources Management, H.T.Graham, R.Bennett, 1998

18. Албан бус боловсрол Non-formal education Неформальное образование

“Албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын үйл ажиллагаа. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007

Human Resources Management, H.T.Graham, R.Bennett, 1998

19. Албан бус (амьдралаас олох) боловсрол Informal learning Спонтанное образование

Сургалтын зорилт, үргэлжлэх хугацаа, үзүүлэх дэмжлэгийн хувьд зохион байгуулагдаагүй, төлөвлөгдөөгүй байдаг ч суралцагч нь ажил, амьдралын үр дүнд суралцах үйл явц.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual Glossary of key terms, (Cedefop) 2004

Human Resources Management, H.T.Graham, R.Bennett, 1998

20. Анхан шатны мэргэжлийн боловсрол, сургалт Initial vocational education and training Начальное профессиональное образование и обучение

Хөдөлмөрийн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнөх сургалтын тогтолцоонд хэрэгжиж байгаа, ерөнхий болон

Page 9: Bolovsroliin Ner Tomyo

9    

мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy, a multilingual Glossary of key terms, (Cedefop) 2009

21. Асуудал шийдвэрлэх сургалт Problem solving/ providing an effective solution to a given problem Проблемное обучение

Ажиллагчид мэдээлэл хайж олж авах, түүнийгээ хуваалцах, туршилт хийж, шийдэлд хүрэх ба төгсгөлд нь шинээр олсон зүйлийнхээ талаар бусаддаа мэдээлэх. Эх сурвалж: www.glossary.ru, социально трудовая сфера

Human Resources Management, H.T.Graham, R.Bennett, 1998

22. Ахисан түвшний гэрчилгээ Advanced level certificate Сведительство продвинутого уровня

Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг хангасныг гэрчлэх баримт. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

23. Ахисан түвшний сургалт Advanced levels training Обучение продвинутого уровня

Мэргэшлийн тодорхой түвшин бүхий ажилтны мэргэшлийн түвшинг ахиулах зорилгоор тусгай хөтөлбөрт хамруулан сургах үйл ажиллагаа. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

24. Ахисан түвшний мэргэшлийн диплом Advanced diploma Диплом продвинутого уровня

Page 10: Bolovsroliin Ner Tomyo

10    

Мэргэжлийн боловсрол, сургалтын болон дээд боловсролын салбарт эзэмшсэн мэргэшлүүдэд олгох баримт.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

25. Ахицын үнэлгээ Formative assessment Поэтапная оценка прогресса знаний

Сургалтын туршид суралцагчдын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор, холбогдох санал хүсэлтийн үндсэнд цаг хугацааны тодорхой үечлэлтэйгээр явуулдаг үнэлгээ.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

26. Ажил хөдөлмөрийн талаарх танилцуулга Job guide Профессиональная информация

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан, ажил эрхлэлт, ажлын байрны тухай танилцуулга юм. Үүнд ажил, мэргэжил, боловсролд суралцах арга хэлбэр тэдгээрт хамрагдах боломжийн талаарх мэдээлэл багтана. Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албанаас ажил хөдөлмөрийн зааварчилга, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна. Эх сурвалж: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” тухай Монгол улсын хууль, 2001

27. Ажил олголт, хөдөлмөр эрхлэлт, түүний сургалт Job placement, employment and training Трудоустройство, занятость и обучение

Оюутан ба ажилгүй хувь хүмүүст ур чадварт нь тохирсон ажил эрхлэхэд нь туслах ажиллагаа, түүнтэй холбоотой сургалтууд юм. Ажил эрхлэлтийг төрийн болон төрийн бус байгууллага, сургуулиуд зохион байгуулж болно. Энэ ажлаа нийтэд ойлгуулахын тулд анкет (CV) бүрдүүлэх, ярилцлага хийх, ур чадварын аудит зохиох, удирдамж зааварчлага гарган сургалт явуулах хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Page 11: Bolovsroliin Ner Tomyo

11    

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

28. Ажил сэлгүүлэн ажиллуулах Job rotation Ротация работников (горизонтальная)

Мэдлэг, ур чадварын хүрээг өргөтгөх зорилгоор ажилтнуудыг төрөл бүрийн ажлын чиг үүргийг гүйцэтгүүлэн өөр хооронд нь сэлгүүлэн ажиллуулах. Эх сурвалж: www.glossary.ru, Социально трудовая сфера

29. Ажлын байран дээр хөдөлмөрийн явцад өгөх үнэлгээ Workplace assessment Оценка знаний на рабочем месте

Чадамж, мэдлэг, ур чадвар, дадлын түвшнээрээ стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд хөдөлмөрийн ердийн үйл ажиллагааны үед нь мэдээ, баримт цуглуулан үнэлгээ өгөх ажиллагаа. Энэ үед хөдөлмөрийн үйл явцыг ажиглах, гаргасан бүтээгдэхүүнийг нь шалгах, ажиллаж буй явц дунд асуулт тавьж хариулт авах зэрэг арга хэрэглэнэ. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

30. Багц цаг/Кредит Credit Kредит/зачётная единица

Багц цаг гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг ойлгоно. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007

31. Багаар ажиллах Team work Командная работа

Мэдлэг, мэдээ, туршлага, дадлагаа хуваалцах ажлын хэвшмэл хэсэг.

Page 12: Bolovsroliin Ner Tomyo

12    

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

32. Байгууллагын ажиллах хүч Enterprise wokforce Рабочая сила организации

Байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилдаг хамт олон.

Тайлбар: Ажиллах хүчний бүрэлдэхүүнд бүрэн болон хагас өдрөөр ажилладаг ажилтнууд, хэдийгээр тусгай категорид авч үздэг ч гэсэн хөдөлмөрийн байнгын болон түр гэрээний үндсэн дээр ажиллагсад орно. Ажиллах хүчнийг үйлдвэр, хэлтэс гэхчлэн зохион байгуулалтын нэгжид хуваана. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy, a multilingual Glossary of key terms, (Cedefop) 2004

33. Баталгаажуулалт Validation Официальное признание

Боловсрол, сургалтын хөтөлбөрүүд түүний агуулгын түвшин зорилгодоо хүрсэн эсэх, мөн тухайн сургалтын үр дүн нь хэрэглэгчийн бодит хэрэгцээг хангаж байгаа эсэхийг шалгаж тогтоосон үнэлгээ. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

34. Баталгаажуулагч (эрх бүхий) байгууллага Approving authority Орган, производящий официальное признание результатов

Äàãàëäàí áîëîí äàäëàãàæèõ ñóðãàëòóóäûã áàòàëãààæóóëæ, çîõèõ öàã õóãàöààíäàà ñóðãàëòûí ç¿ãýýñ ¿ç¿¿ëýõ íºëººëëèéã òîäîðõîéëäîã áàéãóóëëàãà þì. Ìîíãîë óëñûí “Мýðãýæëèéí áîëîâñðîë, ñóðãàëòûí òóõàé” õóóëüä (2009 îí) (§ 14) òºðèéí, òºðèéí áóñ ºì÷èéí ìýðãýæëèéí áîëîí òåõíèêèéí áîëîâñðîë ýçýìø¿¿ëýõòýé õîëáîãäñîí áàòàëãààæóóëàã÷ áàéãóóëëàãûí òóõàé çààëò áèé. Ò¿¿í÷ëýí Îþó-òîëãîé ìýò ñòðàòåãèéí îðä

Page 13: Bolovsroliin Ner Tomyo

13    

ãàçàðò ìýðãýæèëòýé àæèëòàí áýëòãýõ, ñóðãàëò çîõèîí áàéãóóëàõ òóõàé ÁÑØÓ-ны ñàéä, ÍÕÕ-èéí ñàéäûí 2010 îíû 409/123 òîîò õàìòàðñàí òóøààëààð (§ 4.1) òîäîðõîé çààëòóóä ãàðãàñàí. Ýõ ñóðâàëæ: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

“Õºäºëìºð ýõëýëòèéã äýìæèõ òóõàé õóóëü òîãòîîìæ, ýðõ ç¿éí àêòûí ýìõòãýë” 2010 îí. 27 áà 87-ð òàë.)

35. Бодит цалин Real wage Реальная заработная плата

Тухайн жилд олгох тогтмол үнээр илэрхийлсэн хөдөлмөрийн хөлс буюу тодорхой хугацааны цалин. Тайлбар: Инфляцийн ямарч нөхцөлд ямарч хэмжээний бараа худалдан авах буюу үйлчилгээ хийлгэхийн тулд жилд мөнгөн хэлбэрээр авах зохих хэмжээний цалин хэрэгтэй. Хөдөлмөрийн бодит хөлс түүний мөнгөн элэрхийлэлийн хэмжээг тодорхойлохын тулд тухайн жилийн мөнгөний ханшийг үндэслэн, хөдөлмөрийн хөлсөнд тохирох үнийн индексийг хэрэглэнэ. Хөдөлмөрийн хөлс тооцох энэ аргыг тухайн жилийн янз бүрийн хугацаанд худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээг харьцуулан үзэхэд ашиглана. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, УБ, 2002

36. Боловсрол, сургалтад оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж Return on investment in training (ROIT) Рентабельность инвестиций в образование и обучение

Боловсролд хөрөнгө оруулснаар хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн бүлэг, хамтлаг хэсгийн хувьд нэмүү өртөг, бүтээмж, ашигт ажиллагааны утгаар гарах үр дүн. Сургалтад оруулах хөрөнгө оруулалт нь технологийн дэвшил, зөв менежментэд оруулах хөрөнгө оруулалт, зохистой хөдөлмөр эрхлэлттэй уялдаж чадахын хэрээр өгөөж сайтай байна. Боловсролын түвшинг ахиулах хөрөнгө оруулалт нь харьцангуй алсын хугацаанд үр нөлөөгөө өгдөг учир төрөөс тусгайлан анхаарах шаардлага бий болно.

Page 14: Bolovsroliin Ner Tomyo

14    

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

37. Богино хугацааны сургалт Short-term course/training Краткосрочное обучение/курс

“Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг ойлгоно. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009 Тайлбар: Мэргэжлийн боловсрол, сургалтын харьцангуй богино хугацаанд хэрэгжих нийтлэг хэлбэр, ийм сургалтаар мэргэжлийн үнэмлэх, диплом олгохгүй харин сургалтыг амжилттай дүүргэсэн тохиолдолд тодорхойлолт, гэрчилгээ олгоно.

38. Боловсролын агуулга Educational content Содержание образования

“Боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг ойлгоно. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол Улсын хууль, 2007

39. Боловсрол олгох хөтөлбөр Curriculum Образовательная программа

Сургалтын зорилго, зорилт, судлагдахууны логик дараалал бүхий агуулга, сурах, сургах арга технологи, сургалтын нөхцөл, үр дүнгийн шаардлага, хяналт үнэлгээний арга хэлбэрийг агуулсан иж бүрдэл баримт бичиг. Сургалтын хөтөлбөрийг агуулгаар нь хязгаарласан уламжлалт ойлголтоос хавьгүй өргөн утгатай.

Сургалтын нэгж (курс)-ийг боловсруулах явцад хэрэгжүүлдэг үйл ажиллагааны багц: түүнд сургалтын

Page 15: Bolovsroliin Ner Tomyo

15    

зорилго, агуулга, арга (үнэлгээ), материалыг тодорхойлох түүнчлэн багш, сургагч багшийг бэлтгэх арга хэмжээ багтана. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

40. Боловсролын магадлан итгэмжлэл Accreditation (of a VET provider or training programme) Аккредитация (обучающей структуры или программы обучения)

Боловсролын магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах ажиллагаа мөн. Эх сурвалж: Боловсролын тухай монгол улсын хууль, 2007 Боловсролын магадлан итгэмжлэл нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын багууллага эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий мэргэжлийн, хөндлөнгийн этгээд уг байгууллагын өөрийн үнэлгээнд тулгуурлан, сонирхлын бүлгийнхэнтэй хамтран магадлан нотолж, чанартай эсэхийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа. Тайлбар: � Магадлан итгэмжлэлийн үзэл баримтлал нь тухайн багууллагын өөрийн үнэлгээн (дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ)- д тулгуурлан, тухайн байгууллагын оршин буй нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

� Эцэг эх болон суралцагчдын (үйлчлүүлэгчдийн) хэрэгцээг харгалзаж, түүнчлэн сонирхлын бүлгийн оролцоо (хөндлөнгийн байгууллагын хяналт шалгалт, аудит, аттестатчлал, хяналт-шинжилгээ)-г хангаж сургууль, олон нийт хамтарч үнэлгээ өгнө.

� Өөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, хөндлөнгийн үнэлгээнээс бүрдэнэ.

Эх сурвалж: Боловсролын Магадлан Итгэмжлэл УБ, 2009

41. Боловсролын нийгмийн ажилтан Social worker /Counselor Консультант сферы образования

Page 16: Bolovsroliin Ner Tomyo

16    

“Боловсролын нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудалд үнэлгээ өгөх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг хэлнэ. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007

42. Боловсролын стандарт Educational standard Образовательный стандарт

Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох баримт бичиг. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007 Сургалтын чанар, хөтөлбөрийн агуулга, боловсролын тогтолцооны нөөц, тэдгээрийн чанарын түвшинг хүмүүсийн эрэлт хэрэгцээ, боловсролын тогтолцоотой хэр нийцэж байгааг тодорхойлсон баримт бичиг. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

43. Боловсрол сургалтын байгууллага Education and training institution Учебное заведение

� Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгуулага гэнэ.

� “Сургалтын байгууллага“ гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг ойлгоно.

Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын тухай

хууль, 2002

� Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний

Page 17: Bolovsroliin Ner Tomyo

17    

сонирхол, авъяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллга.

Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

44. Боловсролын түвшин Educational level Уровень образования

“Боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын байгууллагын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг хэлнэ.

Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007

45. Бүх нийтийн ерөнхий боловсрол General education Всеобщее полное среднее образование

Бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг ойлгоно. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль, 2007 Хууль ёсоор баталгаажуулсан заавал эзэмших ерөнхий боловсролын стандарт ба суралцах хугацаа. Энэ нь улс оронд адилгүй байдаг.

Эх сурвалж: Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага,

Салоники

46. Бүртгэлийн цар хүрээ Scope of registration Охват/Объём регистрации

Бүртгэлтэй сургалтын байгууллагаас нийлүүлэхээр тогтсон төгсөгчдийн тоо, тэдний мэргэжил, мэргэшил, магадлан итгэмжлэгдсэн сургалт, байгууллага, тэдгээрийн сургалт явуулах, үнэлгээ хийх чадамж зэргийг илэрхийлж бүртгэх ажлын хүрээ юм. Австрали зэрэг оронд мэргэшлийн хүрээг үүнтэй ихээхэн холбож авч үздэг байна.

Page 18: Bolovsroliin Ner Tomyo

18    

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

47. Бүлгээр сургах компани

Group training company Компания, проводящая обучение на групповой основе

Нэг ба түүнээс дээш тооны жижиг, дунд аж ахуйн нэгжид зуучилж ажлын байрнаас гадуурхи сургалтыг бүлгээр зохион байгуулж сургасан хүнээ ажилд оруулж ажлын ээлж, цалинг зохицуулахад оролцдог байгууллага. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

48. Гүйцэтгэлд тулгууралсан үнэлгээ Performance-based assessment Оценка на основе исполнения

Суралцагчийн бодит практик ажил дээр тулгууралсан даалгавар гүйцэтгэх үеийн чадвар, чадамж, мэдлэгийн

үнэлгээ. Эх сурвалж: Human Resources Management, Ninth Edition, H.T. Graham, Roger Bennett, 2003

49. Гүйцэтгэлийн шалгуур Performance criteria Критерии деятельности

Шаардлагатай чадамж эзэмшсэнд тооцохын тулд суралцагч нотлон харуулж чадаж байвал зохих гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлсон стандартын хэсэг. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Глоссарий терминов профессионального образования и рынка труда, Европейский фонд образования, Центр изучения проблем профессионального образования, 2001 г. Шалгуур гэдэг ойлголт нь чадамжийн бүрдэл хэсэг дахь мэргэшлийн түвшний тодорхойлолт, өөрөөр хэлвэл

Page 19: Bolovsroliin Ner Tomyo

19    

сургалтын процесс биш харин түүний үр дүнд, сургалцагчийн юүг хийж чадах вэ гэдэгт хамаарна. Эх сурвалж: Human Resources Management, Ninth Edition, H.T. Graham, Rogert Bennet, 2003

50. Гэрчилгээжүүлэгч байгууллага Awarding body Структура, присуждающая квалификации

Албан ба албан бус боловсролын хүрээнд болон хөдөлмөрийн явц дахь (ажлын байран дахь сургалт) сургалтаар эзэмшсэн мэргэшлийг баталгаажуулж гэрчилгээ олгодог байгууллага. Тайлбар : Гэрчилгээжүүлэгч байгууллага дараах ажиллагааг хариуцна. � Мэргэшүүлэлтийн хүрээ болон мэргэжлийн стандартад үндэслэн гэрчилгээжүүлэх шалгууруудыг боловсруулах, нийтлэх;

� Мэргэшил эзэмшүүлэлт, чадамжийн үнэлэмж; � Мэргэшлийн гэрчилгээжүүлэлтэд хамаатай мэдээллийг нийтлэх, нийтийн хүртээл болгох;

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004 Стандартад тогтоосон журмаар явагдсан үнэлгээгээр хүний мэдлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч мэргэшил олгодог (гэрчилгээ, диплом) бүтэц. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

51. Гэрчилгээжүүлэлт, гэрчилгээ Certification, certificate Сертификация, сертификат

� Ямар нэг ажил мэргэжлийн хүрээнд тодорхой чадамжтай болсон, сургалтын тодорхой модуль эзэмшснийг гэрчлэх, баталгаажуулах

� Сургалтын үр дүнд хувь хүний эзэмшсэн мэдлэг ур чадварыг стандарт үнэлгээний аргачлалын дагуу

Page 20: Bolovsroliin Ner Tomyo

20    

шалган үнэлсний үндсэнд мэргэжлийн үнэлгээний байгууллага олгох албан ёсны баримт.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

52. Давтан сургалт Retraining Переподготовка

Эзэмшсэн мэдлэг ур чадвараа улам боловсронгуй болгон дээшлүүлэх зорилго бүхий сургалт. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

53. Давхар хүлээн зөвшөөрөх, магадлан итгэмжлэх Dual recognition, accreditation Двойное, двойственное признание, аккредитация

Аливаа хэлбэрийн сургалтыг онолын (сургуулиас) болон мэргэжлийн (ажил олгогч болон үйлдвэрээс) талаас нь албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаажуулах.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

54. Дагалдан сурагч Apprentice Ученик

Хэн нэгний ур чадвараас өвлөн суралцахаар дагаж суралцагч. Эх сурвалж: Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008

55. Дагалдан сургалт Apprenticeship Ученичество

Дагалдан суралцагчийг мэргэжлийн ажилд сургахын тулд ур чадвар, ажлын туршлага бүхий хэн нэгний удирдлага хяналтын дор сургах үйл ажиллагаа. Эх сурвалж: Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008

Page 21: Bolovsroliin Ner Tomyo

21    

56. Дагалдан сургалт шаардлагатай ажил мэргэжил Apprenticeable occupation Трудовая деятельность с обязательным преученичеством

Зохих түвшинд эзэмшихийн тулд дагалдан сургалт шаардлагатай болохыг албан ёсоор буюу холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоосон ажил мэргэжил.

 

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

 

57. Дагалдан сургалтын бэлтгэл дамжаа Pre-apprenticeship course Подготовительный курс к ученичеству

Дагалдан сургалтаар мэргэжилтэн бэлтгэхийн тулд урьдчилсан түвшин тогтоох сургалтыг байгууллага дээр мэргэжлийн хүрээнд явуулах ажиллагаа юм. Энэ нь дагалдан сурах хугацааг хэмнэх, мэргэжлээ чанартай эзэмшиж ажилдаа түргэн дадах боломж өгнө. Жишээ нь: Компьютероор хяналт тавьдаг ажил мэргэжилд сургахын тулд компьютерийн жирийн мэдлэгтэй болгох, барилгын угсрагч болгохын тулд багаж хэрэгсэл, техниктэй танилцуулах, аюулгүй ажиллагаанд сургах гэх мэт. Ажлын онцлогоос хамаарч тухайн газар эл бэлтгэл дамжааны хугацааг тогтооно. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

58. Дадлагажуулах сургалт Practical training Практическое обучение (производственная)

Үйлдвэрлэл, ажлын орчинд мэргэшлийн ажилтны удирдлагаар ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаа. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Page 22: Bolovsroliin Ner Tomyo

22    

59. Дасан зохицох Adaptability Адаптивность

Хөдөлмөрийн зах зээлийн шинэ нөхцөл, шинэ технологи, хөдөлмөр зохион байгуулалтын шинэ загварт байгууллага, хувь хүний дасан зохицох чадвар. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

60. Дунд боловсролд суурилсан сургалт Tertiary education Образование на базе среднего/Третичное образование

Дунд боловсролоос цааш үргэлжлэх албан боловсролын хэлбэрүүд /техникийн коллеж, их, дээд сургууль/. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

61. Дунд боловсролын дараах сургалт Post-secondary (non-tertiary) education Послесреднее (нетретичное) образование

Дунд сургуулийн 2 дугаар түвшнийг дүүргэгчдийн мэдлэгийг өргөтгөхөд чиглэсэн эдгээр хөтөлбөрүүд нь гурав дахь шатны боловсрол эзэмшүүлэх сургуульд суралцах /бэлтгэл болон хөдөлмөрийн зах зээл дээр гарахад бэлтгэх зорилготой /Техник мэргэжлийн дунд сургууль, бэлтгэл анги, гүнзгийрүүлсэн сургалттай анги гэх мэт/.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

62. Дэвших, дэвшүүлэх Аdvancement Продвижение

Суралцагч сургалтын нэг хөтөлбөрөөс нөгөөд, тухайлбал өмнөх хөтөлбөртэй нь харьцуулахад илүү түвшингийн хөтөлбөртэй өөр сургалтанд дэвшин шилжиж болох үйл явц. Эх сурвалж: Терминология профессионального

Page 23: Bolovsroliin Ner Tomyo

23    

обучения, Европейский глоссарий, Москва, 2004

63. Диплом Diploma Диплом

Мэргэжлийн боловсрол, сургалтын болон дээд боловсролын салбарын хүрээний аль нэг сургалтыг амжилттай дүүргэснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг.

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

64. Европын мэргэшлийн хүрээ (ЕМХ)

European Qualifications Framework (EQF) Европейская рамка квалификаций (ЕРК)

Европын Холбооны гишүүн орнуудад академик боловсрол болон мэргэшлийн зэргийн жишгийн дүйцлийг хангахад баримтлах хэрэгслэл. Тайлбар: � Европын парламент 2008 оны дөрөвдүгээр сарын 23 -нд Европын Холбооны гишүүн орнуудын академийн боловсрол болон мэргэшлийн боловсрол олгоход мөрдөх европын мэргэшлийн хүрээ (ЕМХ)-г баталжээ.

� ЕМХ –нь европын орнуудын үндэсний мэргэшлийн хүрээний болон мэргэшүүлэлтийн хоорондын харилцааг илт дүйцүүлж болохуйц тодорхойлтуудыг агуулдаг байна.

� ЕМХ –нь мөн нэгэн адил үндэсний мэргэшлийн зэрэгцүүлэх механизм болдог ажээ.

� ЕМХ –нь 8 түвшинтэй, түвшин тус бүрийн нэр томъёонд хангавал зохих мэдлэг, чадвар,чадамж (тухайн мэргэшлийн тохиолдолд гэхэд л хариуцлагын түвшин, нарийн төвөгтэй байдал, бие дааж ажиллах ) - ийн тодорхойлттой, тэр нь мэргэшлийн нэг түвшин нь нөгөөхөөс ялгарах чанарын ялгааг тодорхойлно

� ЕМХ –нь үндэсний мэргэшлийн хүрээг боловсруулахад тохирсон чиг баримж болж, улс орон хоорондын мэргэшлийн дүйцүүлэлт хийх боломж олгоно.

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

Page 24: Bolovsroliin Ner Tomyo

24    

65. Заавал эзэмших боловсрол Compulsary Education Обязательное образование

Иргэн бүрт заавал эзэмшүүлэхээр хуулиар тогтоосон боловсролын түвшин. Энэ нь улс оронд адилгүй байдаг.  Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

66. Завсардалтын түвшин Dropout rate Уровень отсева

Сургалтаа эхэлсэн боловч ямар нэг шалтгаанаар дүүргэж чадаагүй суралцагчдын хувийг илэрхийлсэн үзүүлэлт. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

67. Зайн сургалт Distance learning Дистанционное обучение

Зайнаас мэдээлэл харилцааны хэрэгслүүдээр дамжуулан (радио, зурагт, утас, шуудан, ном, цахим харилцаа, видео г.м.) явуулах сургалт. Сургалтын хөтөлбөр нь уламжлалт сургалтын хөтөлбөртэй ойролцоо бөгөөд илүү нээлттэй шинжтэй. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

68. Засан хүмүүжүүлэх боловсрол, сургалт Correctional education and training Исправительное образование, обучение

Засан хүмүүжүүлэх байгууллагад ял эдлэж байгаа хүмүүст

зориулсан, боловсрол сургалтын хөтөлбөр

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of

Page 25: Bolovsroliin Ner Tomyo

25    

Terminology, 2011

69. Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Газар (МБСГ) Implementing Agency of the Government of Mongolia,

Agency of Technical and Vocational Education and Training (ATVET) Правительственное Агентство Монголии, Департамент Профессиональнотехнического Образования и Обучения

МБС-ын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон МБС-ын Үндэсний Зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага. /МБС-ын тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 3 сарын 3-ны 381 тогтоол/

Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

70. Кредит шилжүүлэх (дамжуулах) Credit transfer Перенос кредитов /зачётных единиц/

Сургалтын хөтөлбөр дотор заагдсан /тооцон зөвшөөрөх/ албан ёсны кредит нэгжийг сургалтын нэг байгууллагаас нөгөө байгууллагад хүлээн авах, сургалтын нэг хэлбэрээр олсон чадварыг нөгөө нэг хэлбэр нь зөвшөөрч, үнэлгээндээ оруулан харгалзаж байх зарчмыг хэлнэ. Янз бүрийн хэлбэртэй /танхимийн, үйлдвэрлэлд, бие даасан г.м./ сургалтуудын хооронд тооцох үнэлгээний нэгжээр /кредит нэгжээр г.м./ дамжуулан олгосон ур чадварыг харилцан зөвшөөрч уялдуулах арга.

Эх сурвалж: Australian Qualifications Framework Glossary of Terminology, 2011

71. Кредит уялдуулах сүлжээ Credit matrix Кредитная матрица

Мэргэжлийн сургалт явуулах янз бүрийн бүтэц ба мэргэшил эзэмшүүлэх сургалтын түвшин хоёрын уялдааг харуулж, кредит цуглуулах, шилжүүлэх тоон уялдаа холбоог босоо багана, хэвтээ мөр хоёроор хүснэгтлэн тодорхойлсон лавлагаа юм. Үндэсний хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд ажил төрлийн дотоод холбоог бэхжүүлэх явдал кредитийг уялдуулах ийм сүлжээгээр дамжиж хэрэгжинэ.

Page 26: Bolovsroliin Ner Tomyo

26    

Кредит шилжүүлэхтэй уялдаад сургалтын түвшинг сургалтын хэлбэр төрлүүдийн тухайд хөрвөх боломжтойгоор ялгаатай тогтоож, бүхэл нэг багц болгож ойлгох шаардлага гарах бөгөөд үүнийг кредит матрицын тусламж - /кредит үнэлгээний сүлжээ/-тай хийнэ. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

72. Кредитийн тогтолцоо Credit system Система кредитов /Система зачётных единиц/

Тодорхой мэдлэг, мэргэжил эзэмшихэд зайлшгүй зарцуулагдах сургалтын агуулга, хугацааг тогтоож өгөөд түүгээрээ дамжуулан суралцагч ба багшийн аль алинд үүрэг ногдуулах, хяналт тогтоох, цаг хугацаа, санхүү, мэдлэг чадварыг нь тооцоход хэрэглэх хэмжүүрийн тогтолцоог хэлнэ. Ялангуяа мэргэжлээр суралцагчийн хувьд зохих мэдлэг эзэмшсэн эсэхийг тийнхүү кредитийн нормт хэмжээг хангасан байдлаар жишиж харилцан дүйцлийг үнэлэх боломж бий болгоход хэрэглэнэ. Хэд хэдэн газраас түүнийг цуглуулах, сургалтын хэлбэрүүдийг уялдуулах, хөтөлбөр хооронд шилжүүлэх, хөтөлбөрийг задлан авч үзэх нөхцөл бүрдүүлдгээрээ мэргэжил эзэмшигчдэд нийцтэй уян хатан арга мөн. Эх сурвалж: Australian Qualifications Framework Glossary of Terminology, 2011

73. Коллеж College Колледж

Хүмүүст боловсрол олгож сургалт явуулдаг их сургуулийн бүтцийн буюу боловсролын бие даасан байгууллага. Тайлбар: Энэ нэр томъёо нэлээд түгээмэл, олон улсын шинжтэй бөгөөд боловсрол олгож, сургалт явуулах бүтцийн нэг төрөл юм. Тухайлбал Европын зарим оронд их сургуулийн бүрэлдэхүүнд орж техник-шинжтэй мэргэжил олгодог коллеж байхад мэргэжлийн чиглэлтэй дунд боловсролын улсын ба хувийн сургуулийг ингэж нэрлэгддэг тохиолдол бий. Монгол улсын “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хуулинд (2009 он) “Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна” гэж (§12,5) заагаад, тэр нь

Page 27: Bolovsroliin Ner Tomyo

27    

харъяалалдаа МБС-ын байгууллагатай байж болно (§12,6) гэж зөвшөөрсөн байдаг. Олон улсын боловсролын стандарт ангиллын 3-р түвшинд манай коллежууд хамаардаг. Бүрэн дунд боловсрол, түүнтэй адилтгах түвшний сургалтыг дүүргэсэн хүмүүсийг коллежид элсүүлэн мэргэжлийн дунд боловсрол эзэмшүүлнэ.

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь. УБ, 2002

74. Модуль (сургалтын) Module (training) Модуль (обучения)

“Модуль” гэж тодорхой ажил мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг ойлгоно. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

75. Модульчилсан сургалт Modular training Модульное обучение

Үр дүнг нь хэмжиж, үнэлгээ өгч болохуйц (зарим тохиолдолд гэрчилгээжүүлж болох) бие даасан эсвэл илүү өргөн хүрээний сургалтын гарцын (ихэвчлэн мэргэшил) нэг хэсгийг бүрдүүлэгч дэд нэгжүүдэд (модуль) сургалтын нийт агуулгыг хуваасан сургалтыг хэлнэ. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

76. Мэргэжлийн сургалтын модуль Vocational training module Профессиональный модуль

Хөдөлмөрийн үйл явцад бие даасан ач холбогдол бүхий ажлын чиг үүргийн тодорхой багцыг гүйцэтгэхэд суралцагчдыг бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн хэсэг. Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн үндсэн хэсэг эсвэл төгсөгчийн мэргэшил эзэмшснийг албан ёсоор

Page 28: Bolovsroliin Ner Tomyo

28    

гэрчилгээжүүлэх зорилготой бие даасан хөтөлбөр байж болно. Мэргэжлийн модулийн хөтөлбөр нь сургалтын үр дүн, түүний үнэлгээний арга, хэлбэр, шалгууруудыг түүнчлэн уг модулийг хэрэгжүүлэх нөхцөлд тавигдах шаадлага, сургалтын агуулгыг тодорхойлох баримт бичиг. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004  

77. Мэргэжил Profession Профессия/Специальность

Мэргэжил гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг,чадвар, дадлын цогц. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009 Тайлбар: Хөдөлмөрийн үйл ажиллагааны аль нэг чиглэл дагуу зохих дадлага, мэдлэгийг тогтолцоотой эзэмшсэн, түүний бэлтгэлийг хангасан байх чадварыг хэлнэ. Жишээ нь: багш, эмч, гагнуурчин, оёдолчин г.м. Ийм ерөнхий чадварыг тодорхой салбараар, эсвэл нарийвчилсан чиглэлээр задлавал “Тусгай мэргэжил” болдог. Тухайлбал, математикийн багш, хүүхдийн эмч, цахилгаан гагнуурчин, зөөлөн эдлэлийн оёдолчин г.м. Энэ нь гадаад хэлний “speciality”, “специальность” гэсэн ойлголттой дүйнэ. Мэргэжил гэдэг монгол үгийг шууд гадаад ганц үгэнд дүйцүүлэх боломжгүй бөгөөд тухайн агуулга утгыг харгалзан хоршоо үгэнд хэрэглэх нь нэлээд байдаг. Vocations гэдэг үг латин хэлний vocare-дуу, дохио гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд хэрэглэгдэхдээ олонх тохиолдолд энэхүү утгын элемент нь хэвээр үлдэнэ. Ингэхлээр энэ нь нэг хүний ажил эрхлэлтийн төрлөөр тодорхойлогдох үг гэж үзэж болно. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

78. Мэргэжлийн бүлэг

Page 29: Bolovsroliin Ner Tomyo

29    

Occupational group/family Профессиональная группа

Хөдөлмөрийн чиг үүрэг нь өөр өөр мэргэжилд хамаардаг ч гэсэн гүйцэтгэхэд адил төрлийн чадвар, эв дүй, хөдөлмөрийн үүрэгтэй хүмүүсийн бүлэг юм. Жишээ нь: засварчин, жолооч, механикч, оёдолчин, барилгачин г.м. дотор өөр өөр мэргэжилтэй хүмүүс хөдөлмөрийн нэг чиг үүрэгтэй байдаг. Мэргэжил хослох, ажил үүрэг хавсрах, кредит шилжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн бүлгийг харгалзана. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

79. Мэргэжлийн үйл ажиллагааны салбар Professional work area Область профессиональной деятельности

Нийтлэг цогц үр дүнд хүрэхэд чиглэсэн, нэг төрлийн чадамжид суурилсан, хөдөлмөрийн зүйлээрээ ч, хөдөлмөрийн хэрэгслэл нь ч адил төстэй төдийгүй, нийтлэг шинжээрээ нэгдмэл, хөдөлмөрийн үйл ажиллагааны төрлүүдийн цогц.

Тайлбар: Мэргэжлийн ангилал, мэргэшлийн стандарт болон тэдгээрийг хангахад зайлшгүй шаардлагатай боловсрол, сургалтыг томъёолох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагааны төрлүүдийг салбар болгож нэгтгэдэг.

Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

80. Мэргэжлийн чадамж Professional competency Профессиональная компетенция

Мэргэжлийн стандартын шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн үүргээ чанартай, зөв хэрэгжүүлэх явцыг хангахуйц мэдлэг чадвар, туршлага, харилцааны цогцыг мэргэжлийн чадамж гэж ойлгоно. Чадамж нь өргөн ба явцуу хоёр утгатай бөгөөд хөдөлмөрийн үйл ажиллагааны технологи, бизнес үйл явцад холбогдох талаасаа хамаарна.

Page 30: Bolovsroliin Ner Tomyo

30    

Мэргэжлийн чадамжид тавигдах шаардлага бол боловсрол түвшний ялгаа, чанарын онцлогийг тусгадаг учир тодорхой хүрээнд, стандарттай уялдана. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

81. Мэргэжлийн үргэлжилсэн боловсрол, сургалт Continuing vocational education and training Непрерывное профессиональное образование и обучение

Анхан шатны сургалтын дараах эсвэл ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсний дараах хүмүүсийн мэдлэг, чадвар, дадлаа

сайжруулах, шинэчлэх, ажил мэргэжлээрээ ахиж дэвших, эсвэл мэргэжлийн боловсролын түвшингээ дээшлүүлэх сургалтад хамрагдахад нь шаардлагатай чадвар дадлыг шинээр эзэмших, өөрсдийгөө хувь хүний талаас хөгжүүлэхэд чиглэгдсэн боловсрол, сургалт.

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

82. Мэргэжлийн чиг баримжаа ба зөвлөгөө Career guidance and counseling Профессиональная ориентация и консультирование

Иргэн хөдөлмөрийн зах зээлд гарахын өмнө мэргэжил сонгоход болон гарсны дараа хувь хүний хувьд хөгжихтэй холбоотой шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа. “Мэргэжлийн чиг баримжаа” гэж суралцагчдад хөдөлмөрийн ертөнцөд ирээдүйн мэргэжлийнхээ сонголт хийх боломжуудтай танилцуулж мэдээлэл өгөх үйл явц. “Мэргэжлийн зөвлөгөө” гэж хүмүүст хөдөлмөр, үйл ажиллагааны төрлийг зөв сонгоход нь туслах мэргэжлээ сонгоход нь үр ашгаа өгөхүйц зөвлөгөө, зааварчилгаа. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational

Page 31: Bolovsroliin Ner Tomyo

31    

Training (Cedefop), 2004 Тайлбар: Мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөөг дараах чиглэлүүдээр хэрэгжүүлж болно: � Зөвлөгөө (хувь хүний хувьд хөгжих, албан тушаал дэвших, боловсрол эзэмшихэд хэрэгцээтэй зөвлөгөө)

� Үнэлгээ (сэтгэл зүй, чадамж болон үйл ажиллагаанд хамааралтай)

� Мэдээлэл (өөрийн албан тушаалын хөгжлийг удирдах, эсвэл суралцах, хөдөлмөр эрхлэх боломжийн талаарх)

� Зөвлөлдөх (эцэг эх, боловсролыг талын төлөөлөл гэх мэт адил түвшний талуудтай)

� Мэргэжлийн бэлтгэл ба туршлагыг тодорхойлох � Зөвлөмж (ажил, мэргэжлээрээ өсч дэвшихэд шаардлагатай нарийн мэргэжлийн зөвлөхийг санал болгох, мөн сургалтын боломжууд)

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of

Terminology 2011

83. Мэргэжлийн өмнөх сургалт Pre-vocational course Допрофессиональное обучение

Суралцагчдыг мэргэжил, мэргэшил, хөдөлмөр, хөдөлмөрийн үйл ажиллагаатай танилцуулахад чиглэсэн боловсрол ба сургалтын ажил. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002 Тайлбар: Мэргэжлийн өмнөх боловсрол ба сургалтын зорилго нь өргөн утгаараа хүмүүсийг хөдөлмөрийн мөн чанар, хөдөлмөр эрхэлдэг байгууллагууд, хөдөлмөрийн ертөнцэд хэрэгтэй үндсэн чадвар, дадлыг олгоход оршино. Мэргэжлийн боловсролын өмнөх боловсрол ба сургалт нь дунд боловсролын хөтөлбөрийн тодорхой нэг хэсэг болдог юм. Бичиг үсэг тайлагдах, тооцоолох чадвар ба ажлын дадал олгох гэх мэт сургалтад зориулсан суурь дамжаа. Мэргэжлийн өмнөх сургалтыг мэргэжлийн анхан шатны боловсрол сургалттай буюу техникийн боловсролтой хольж хутгаж үл болно. Мэргэжлийн өмнөх сургалт буюу цаашдын сургалтад бэлтгэх сургалт бөгөөд цагаач иргэд, гадаадын оюутнууд болон ажиллах хүчний эгнээнд эргэн

Page 32: Bolovsroliin Ner Tomyo

32    

орохыг эрмэлзэж буй насанд хүрэгчдэд зориулсан ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх, чиглүүлэх сургалт. Юуны өмнө, залуусыг төрөл бүрийн ажил мэргэжилд хамааралтай материал, багаж хэрэгсэл, стандартуудтай танилцуулах замаар тэднийг ажил мэргэжлийн эсвэл цаашдын сургалтын чиглэлээ сонгоход нь бэлтгэхэд чиглэгдсэн сургалт.   Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology 2011

84. Мэргэжлийн өмнөх боловсрол Pre-vocational education Допрофессиональное образование

Ажил мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгөх, ажил хөдөлмөрийн ерөнхий чадвар дадал олгох, туршлага хуримтлуулах сургалт гэх мэт суралцагчдыг ажил мэргэжлийн ертөнцөд бэлтгэхэд чиглэсэн боловсрол.  

Эх сурвалж: Глоссарий терминов профессионального образования и рынка труда, Европейский фонд образования, Центр изучения проблем профессионального образования, Москва, 2001 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

85. Мэргэжлийн зэрэг Category of qualification Квалификационный разряд

ОХУ-ын тариф мэргэжлийн тогтолцоонд ажилтны мэргэжлийн мэргэшлийн түвшинг тодорхойлдог дараалалд эзэлдэг байр. Зэрэг нь ангилал, айтай /категори/ дүйцэх үтгатай. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004 Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь. УБ, 2002

86. Мэргэжил, ур чадварын нөхөн сэргээлт Vocational rehabilitation Профессиональная реабелитация

Page 33: Bolovsroliin Ner Tomyo

33    

Хөдөлмөрлөх чадвараа алдагсад нийгэм, хамт олны дунд орж ажиллах, амьдрахад нь дөхөм үзүүлэх үүднээс тохирох ажил эрхлүүлэхийн тулд мэргэжил, ур чадварыг нь сэргээх ажиллагаа. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology 2011

87. Мэргэжлийн сургалттай Ерөнхий боловсролын сургууль Secondary schools with vocational training Общеобразовательная средняя школа с элементами профессионального образования

Сурагчдад мэргэжлийн сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөртэйгээ хослуулах боломж олгоход чиглэсэн сургалтын хөтөлбөрийн хэлбэр. Ерөнхий Боловсролын Сургууль дээр МБС-д хамрагдаж буй сурагчид Ахлах боловсролын гэрчилгээ эзэмшихээр суралцаж байх үед нь сургалтын хөтөлбөрт багтсан МБС-ын бүрэлдэхүүн хэсэг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн МБС-ын мэргэжил олж авах шаардлагатай кредитийг хуримтлуулж байдаг. ЕБС дээрх МБС-ын хөтөлбөрт үйлдвэрлэл дээр зохион байгуулалттай ажилуулах хөтөлбөр багтаж болно. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

88. Мэргэжлийн сургалтын шүүх Vocational Training Tribunal Специализированный суд профессионального образования

Мэргэжлийн чадвар, дадлыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах, санал гомдол, маргааныг шийдвэрлэх, дагалдан ба дадлагажих сургалт явуулах эрхийг шилжүүлэх, цуцлах, өөрчлөлтэй холбогдсон өргөдөл, хүсэлтийг хянан хэлэлцэж зохицуулах үүрэг бүхий хууль шийтгэх этгээд юм. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

Page 34: Bolovsroliin Ner Tomyo

34    

Тайлбар: Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоо эртнээс хөгжсөн оронд ийм туршлага байх бөгөөд Монгол улсад мэргэжлийн хяналтын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд хяналт тавьдаг. Энэ талаар тусгай эрх бүхий байгууллага байхгүй боловч “мэргэжлийн боловсролын тухай” хуулинд. (§ 27) Энэ талаархи зөрчил гаргагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “Боловсролын тухай хуулийн” 48-р зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулинд (111-р зүйл 111.7-д) хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил мэргэжлийн жагсаалтыг гаргаж байх тухай заасан ба энэ дагуу тэдний мэргэжил, ур чадварыг сэргээх ажил зохиогддог. Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, 2003

Боловсролын тухай Монгол хууль, 2002 Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

89. Мэргэжлийн боловсрол сургалтын судалгааны төв Research Center for Vocational Education and Training Исследовательский центр профессионального образования и обучения

МБС-ын асуудлаар хийгдэх судалгаа шинжилгээ, сургалтын үндсэн байгууллага. Австрали зэрэг хөгжингүй орны энэхүү судалгааны байгууллагын бүтцэд өөрийн улсын болон олон улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол сургалтын талаар хийж буй судалгаа, бодлого, практик үйл ажиллагааны тухай хэвлэгдсэн, хэвлэгдээгүй мэдээллийг агуулсан цахим сантай байна. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

90. Мэргэжлийн ур чадварыг онцгойлон (жишиг) хөгжүүлэх хүрээлэн Institute for Trade Skills Excellence Институт развития профессионального мастерства

Page 35: Bolovsroliin Ner Tomyo

35    

Австрали улсын мэргэжлийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэх, уламжлалт мэргэжил ба мэргэжлийн боловсролын статусыг ажил мэргэжлийн сонголтын утгаар нь дээд түвшинд гаргаж ирэх зорилгоор байгуулагдсан засгийн газрын санхүүжилттэй, үйлдвэрлэлийн чиглэлтэй байгууллага. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology 2011

91. Мэргэжлийн боловсрол, сургалтын судалгаа, үнэлгээний үндэсний хөтөлбөр

National research and evaluation program of vocational education and training

Программа исследований и оценки в области профессионального образования и обучения

Судалгаа, харилцаа холбооны идэвхитэй стратеги бүхий итгэмжит байгууллага бий болгох замаар мэргэжлийн боловсролын бодлого түүний хэрэгжилтийг сайжруулахад чиглэнэ. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

92. Мэргэшлийн ил тод байдал Transparency of qualifications Прозрачность квалификаций

Мэргэшлийн зэргийн үнэлэмж, түүнийг салбарын, бүс нутгийн, үндэсний болон олон улсын хэмжээнд хөдөлмөрийн ба боловсролын зах зээл дээр харьцуулах боломж нь ил тод ойлгомжтой байхыг хэлнэ. Энэ нь ажиллах хүчний шилжилт, экспорт, импорт бий болох үед гэрээ хэлэлцээр хийх, мэргэжил дээшлүүлэх, шинээр эзэмшүүлэх явцад хувь хүнд болон хариуцсан байгууллагын тухайд чирэгдэл, үл ойлголцол багатай байх нэг үндэс юм. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

Page 36: Bolovsroliin Ner Tomyo

36    

93. Мэргэжлийн бэлтгэл Vocational preparation Профессиональная подготовка

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний хүрээнд залуучуудад сургуулиас хөдөлмөрийн талбарт шилжихэд нь тус дөхөм үзүүлэх, ажилд орох боломжийг нь дээшлүүлэх, ажил хөдөлмөрийн ертөнцөд хөл тавимагц учрах саад бэрхшээлийг хэрхэн давж гарахыг зааж сургахад чиглэгдсэн хөтөлбөрүүд.

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

94. Мэргэжлийн чиглэл Occupational profile Профессиональный профиль

Тодорхой мэргэжил, мэргэшилд хамаарах ажил үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгтэй мэдлэг, чадварын төрөл ба үүргийн цогц юм. Монгол улсын "Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтод" (ISCO -08 ҮAMAT – 08) ижил мэргэжлийг нарийн жагсаалтаар их бага бүлэг болгож мэргэжлийн чиглэлийг харуулсан байна. Тайлбар: Мэргэжлийн чиглэлийг тогтоох бодит шаардлага, хэрэгцээ нь ажил олгогч нарын оролцоонд ихээхэн түшиглэх ёстой. Мэргэжлийн ажилтныг төлөвлөх, сонгож авах мэргэжлийн баримжаа олгох, зөвлөх ажилд энэ нь чухал үндэс болно. Эх сурвалж: Үндэсний Ажил Мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт, 2010

95. Мэргэжлийн боловсрол сургалтын стандарт Education and training standard Стандарты профессионального образования и обучения

Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлага. Тайлбар:

Page 37: Bolovsroliin Ner Tomyo

37    

Мэргэжлийн стандарт шаардлагад үндэслэн боловсрол, сургалтын стандартыг гаргах бөгөөд тэрээр уг мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай зайлшгүй нөхцөл, хөтөлбөрийн бүтэц, чанар, төгсөгчийн чадварыг тусгасан хэм хэмжээ юм. Эл стандарт нь мэргэжлийн тодорхой чиглэлээр ажиллах бүх хүний нийтлэг чадварын зохистой доод төвшин байна. Иймд аливаа мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн үндэс нь энэхүү стандартыг хангахад чиглэсэн мэдлэг, чадварын төвшин байдаг. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

96. Мэргэжлийн боловсрол, сургалт (МБС) Vocational education and training (VET) Профессиональное образование и обучение (ПОО)

“Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг ойлгоно. “Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг ойлгоно. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009 Тайлбар: Олон улсын түвшинд ижил утгатайгаар хэрэглэгддэг нэр томьёонууд: Техник-Мэргэжлийн Боловсрол, Сургалт (ТМБС), Мэргэжил-Техникийн Боловсрол, Сургалт (МТБС), Цаашдын Боловсрол, Сургалт (ЦБС), Ажил Мэргэжил, Техникийн Боловсрол (АМТБ) гэх мэт.  

97. Мэргэжилтэй ажилтан (ажилчин) Professional worker Профессиональный рабочий

Тодорхой ажил эрхлэх, мэдлэг ба зохих ур чадварыг зориулалтын сургалтаар олж авсан, эсвэл эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан мэргэжилтэй хүнийг хэлнэ.

Page 38: Bolovsroliin Ner Tomyo

38    

Тайлбар: Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн явцад хувь хүний тухайн мэргэжил шаардлагагүй болох, хуучин мэдлэг, чадвар хоцрогдох явдал гарах бөгөөд, зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу тэдний мэдлэг чадварыг үргэлж дээшлүүлж байх нь мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн үйл ажиллагаа болно. Монгол улсын “хөдөлмөрийн тухай хууль” –д нэр томъёоны хувьд “ажилчин” гэхийн оронд “ажилтан” гэж хэллэгшүүлэхээр оруулсан нь орчин үеийн хөдөлмөр эрхлэгч хүмүүс боловсрол, мэргэжлийн ямар нэг төвшнийг хангадаг болсныг харгалзсан байна. Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, 2003

98. Мэргэжил дээшлүүлэх сургалт Professional development course/training Курсы повышения квалификации

Мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг илүү дээд түвшинд мэргэшүүлэх үүднээс зохион байгуулдаг сургалтын үйл ажиллагаа.

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

99. Мэргэжлийн нийтлэг ур чадвар Сommon skills Базовые умения

Тодорхой нэг ажил мэргэжил эсвэл байгууллагын үйл ажиллагааны онцлогтой хамааралгүй боловч ерөнхий ажил хөдөлмөр, амьдрал ахуй, боловсролд чухал ач холбогдол бүхий харилцааны, тоо бодох, зохион байгуулах, компьютер дээр ажиллах, хүнтэй харилцах, задлан шинжлэх зэрэг чадварууд хамаарна. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

100. Мэргэжлийн Боловсрол Сургалтын Үндэсний Зөвлөл The National Council for Vocational Education and Training Национальный Совет Профессионального Образования и Обучения

Page 39: Bolovsroliin Ner Tomyo

39    

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага.

Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

101. Мэргэжлийн стандарт Professional/occupational standard Профессиональный стандарт

Мэргэжлийн холбоод болон ажил олгогчдын байр сууринаас эдийн засгийн тодорхой үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн үйл ажиллагааны агуулга болон ажилтнуудын мэргэшилд тавих шаардлагыг тодорхойлсон баримт бичиг. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

102. Мэргэжлийн стандартын нэгж

Occupational standard’s unit Единица профессионального стандарта

Хөдөлмөрийн тодорхой чиг үүргийн дэлгэрэнгүй тодорхойлтыг агуулсан, тэр нь харьцангуй бие даасан байдалтай бөгөөд хөдөлмөрийн үйл ажиллагааны тухайн төрөлд нийцсэн, мэргэжлийн стандартын бүтцийн элемент. Эх сурвалж: Australian Vocational Educationl Gossary of Terminology, 2011

103. Мэргэжлийн тасралтгүй дээшлүүлэлт

Continuing professional development Непрерывное повышение квалификации

Ажил, амьдралынхаа явцад туршлагатай ажилтнуудаас мэдлэг, чадвар олж авч түүнийгээ хадгалж, шинэчлэн, өргөжүүлж, гүнзгийрүүлэх үйл явц. Тайлбар: Мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх нь боловсрол, сургалтаар хязгаарлагдах эсвэл сургалт, судалгаа явуулах;

Page 40: Bolovsroliin Ner Tomyo

40    

Мэргэжлийн стандартыг хангах замаар мэргэжлийн хөгжилтэд хувь нэмэр оруулах; мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд оролцох; тухайн мэргэжлээр ажиллаж буй залуучуудыг сургах зэрэг янз бүрийн үйл ажиллагааг хамаарна. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь. УБ, 2002

104. Мэргэжлийн ур чадвар

Professional skills Профессиональные умения, навыки

Тодорхой ажил мэргэжийн даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, туршлага, дадлага. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский Глоссарий, Москва, 2004

105. Мэргэжлийн хөрвөх чадвар Mobility within and between jobs Mобильность между видами деятельности

Хөдөлмөрийн нэг үйл ажиллагаанаас нөгөөд шилжих боломж. Хүн нэг болон өөр хэд хэдэн байгууллагад хөдөлмөрийн үйл ажиллагааны өөр өөр төрөлд өөрийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж болно.Үүний тулд ямар нэгэн сургалтанд хамруулах дахин бэлтгэх шаардлагагүй. Мэргэжлийн шинэ хүрээ, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлд хүний өсөж хөгжих, дасан зохицох чадвар Тайлбар: Хөрвөх чадвар нь газар зүйн, чиг үүргийнх (шинэ чиг үүрэг гүйцэтгэх буюу шинэ мэргэжил эзэмших) байж болно. Энэ чадвар нь хүмүүст шинэ чадвар, дадал эзэмшснээр өөрийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх боломж олгоно.

Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

Page 41: Bolovsroliin Ner Tomyo

41    

106. Мэргэжлийн үйл ажиллагааны төрөл Type of professional activity Вид профессиональной трудовой деятельности

Мэргэжлийн үйл ажиллагааны объектыг өөрчилж хувиргах зорилго бүхий үйлчлэлийн тодорхой шинж чанар, арга

барил, хэлбэр.

Мэргэжлийн зайлшгүй бэлтгэл шаардах хөдөлмөрийн чиг үүргийн цогц. Энэ нь хэрэглэх хүрээ, тодорхой объект, тусгай нөхцөл, хэрэгсэл, шинж чанар болон хөдөлмөрийн үр дүнгээр тодорхойлогдоно. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

107. Мэргэшил Qualification Квалификация

Мэргэшил гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар дадлын түвшинг ойлгоно. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

108. Мэргэшил эзэмшүүлэлт, баталгаажуулалт Recognition (of skills and competencies) Потверждение и присвоение квалификаций

Горилогч нь эзэмшсэн мэргэжлийн чадамжийг нотлох, мэргэшил олгож буй, гэрчилгээжүүлэгч байгууллага нь горилогчийн нотлон харуулсан чадамжид нь нийцүүлэн мэргэшлийн түвшинг үнэлж түүнд нийцсэн гэрчилгээ олгох үйл явц.

Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

109. Мэргэшлийн нэгж

Page 42: Bolovsroliin Ner Tomyo

42    

Qualifications unit Единица квалификаций

Мэргэжлийн стандартад тусгагдсан, албан ёсоор гэрчилгээжүүлж болох, хөдөлмөрийн нэг чиг үүрэгтэй дүйцэхүйц мэргэшлийн бүрэлдэхүүн хэсэг /элемент/. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

110. Мэргэшлийн түвшин Qualifications level Уровень квалификации

Үндэсний мэргэшлийн хүрээний бүтцийн нэгж буюу шатлал.

Түвшин тус бүрээр ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг чадамжийн нэгдмэл шаардлага-стандартаар тодорхойлж өгнө. Түвшингийн ахиц нь тухайн мэргэшлийн хүрээнд эзэмшвэл зохих чадамжуудыг энгийнээс түвэгтэй рүү дэвших утгаар тодорхойлсон байх тул маш нарийн зохион байгуулалт, өндөр шаардлагыг хангах сургалтын (боловсролын) үр дүнгээр баталгаажиж (гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, диплом) хэрэгжих болно. Мэргэшил нэг түвшний дотор аж ахуйн салбар, үйлдвэрлэлийн онцлог, үйл ажиллагааны төлөвшилөөс хамаарсан зэрэглэлтэй байж болно.

Тайлбар: Европын мэргэшлийн хүрээнд 8 түвшинтэй байхаар

тогтоожээ. Улс бүхэн өөр түвшинтэй байж болно. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

111. Мэргэшлийн гэрчилгээ/үнэмлэх Qualifications certificate Квалификационный сертификат

Page 43: Bolovsroliin Ner Tomyo

43    

Тодорхой мэргэжил эсвэл нэгж мэргэшил эзэмшсэнийг нотолсон этгээдэд тогтоосон журмын дагуу үнэлгээний үр дүнгээр эрх бүхий байгууллага нь олгодог албан ёсны баримт бичиг.

Тайлбар: Мэргэшлийн гэрчилгээ (үнэмлэх) нь боловсролын хүрээ (төгсөгчид үр өгөөжтэй хөдөлмөр эрхлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр)-ний болон хөдөлмөрийн зах зээл, ажилтны удирдлагын салбарын бодлого, ажилтнуудын мэргэжлийн хөгжлийн хоорондын харилцан уялдааг хангадаг, хөдөлмөрийн зах зээлийн бодлогын нэн чухал хэрэгсэл. Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

112. Мэргэшил хоорондын харьцууламж

Comparability of qualifications Сравнимость квалификаций

Үндэсний, бүс нутгийн, салбарын түүнчлэн олон улсын түвшинд албан ёсны мэргэшлийн (гэрчилгээ, дипломын) агуулга болон түвшингийн хоорондын дүйцэх чадварыг (эквивалентность) тогтоох хэр хэмжээ. Тайлбар: Үндэсний мэргэшлийн хүрээнд нэг талаас хөдөлмөрийн зах зээлийн шаардлагын дагуу боловсрол, сургалт, үйл ажиллагааны үр дүнгийн болон нөгөө талаас мэргэжлийн боловсролын (дээд боловролын ч) мэргэшүүлэлтийг үнэлж боловсрол, сургалтын тогтолцоонд мөрдөж буй журмын дагуу олгодог дипломын хоорондын уялдааг тодорхойлсныг баримтлан мэргэшлийг харьцуулдаг. Мэргэшлийн харьцууламж дараах зорилтыг шийднэ. Үүнд: � Өөр өөр орны иргэдийн эзэмшсэн мэргэшлийг харьцуулах боломжийг хангах;

� Мэргэшлийн нэгж (кредит нэгж)- ийг байнга цуглуулах замаар мэргэшил эзэмших боломжийг өргөтгөх;

� Европын хөдөлмөрийн зах зээлийн үр өгөөжтэй хөгжлийн суурь болох албан болон албан бус сургалтын үр дүнд болон өмнөх хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад олж авсан мэргэшлийг хүлээн зөвшөөрөх;

Эх сурвалж: Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

Page 44: Bolovsroliin Ner Tomyo

44    

113. Мэргэшлийн хүрээ Qualification Framework

Рамка квалификаций

Мэргэжлийн хүлээн зөвшөөрөх түвшингээр нь системчилж, бүтэцжүүлэхэд баримтлах тодорхойлолт. Тайлбар: � Мэргэшлийн хүрээ нь мэргэшлийн тогтолцооны үндэс; � Мэргэшлийн хүрээний тусламжтайгаар сургалтын үр дүнг хэмжиж, тэдгээрийн харилцан уялдааг хангаж, боловсрол, сургалтын гэрчилгээ, дипломын түвшинг тогтооно; � Мэргэшлийн хүрээ нь үндэстэн дамнасан, үндэсний, салбарын гэх мэтээр ялгарна; � Мэргэшлийн хүрээ нь сургалтаар эзэмшсэн түвшинг тодорхойлоход мөрддөг шалгууруудын дагуу мэргэшлийг ангилах, хөгжүүлэх хэргэсэл болно; � Энэхүү багц шалгуур нь мэргэшлийн түвшингийн тодорхойлолт тус бүрийн агуулгад тусгагдсан, эсвэл тусад нь багц байдлаар тодорхойлогдсон байж болно; � Мэргэшлийн хүрээнд бүх төрлийн боловсрол, сургалтаар олсон үр дүн болон эзэмших арга хэлбэрийг багтааж болно. Эсвэл мэргэшлийн хүрээг аль нэг тодорхой сектороор хязгаарлаж болно. Жишээ нь бага боловсрол, насанд хүрэгчдийн боловсрол ба сургалт, мэргэжлийн ажлын тодорхой хүрээ гэх мэт. � Мэргэшлийн хүрээнүүд хоорондоо бүтцийн элементын багцууд болон тэдгээрийн хэр зэрэг харилцан уялдаатай байгаа байдлаараа ялгагдана; тэдгээр нь эрх зүйн хувьд баталгаажсан, эсвэл нийгмийн түншүүдийн хоорондын зөвшлийн үндсэн дээр хэрэгжиж болно. � Бүх мэргэшлийн хүрээнүүд нь чанарыг сайжруулах нийгэмд, хөдөлмөрийн зах зээлд, улс орны хэмжээнд түүнчлэн гадаадад монголд эзэмшсэн мэргэшлийг хүлээн зөвшөөрөх, харилцан уялдаа, оролт (элсэлт) чанарын дээшлэлтийн суурийг бүрэлдүүлнэ. � Бүх мэргэшлийн хүрээнүүд нь улс орны хэмжээнд, түүнчлэн гадаадад монголд эзэмшсэн мэргэшлийн чанар, элсэх, үргэлжлүүлэн суралцах, түүний харилцан уялдааг сайжруулах, нийгэмд буюу хөдөлмөрийн зах зээл дээр мэргэшлийг хүлээн зөвшөөрөх үндэс суурь болно. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

Национальная система квалификаций. Обеспечение спроса и предложения

Page 45: Bolovsroliin Ner Tomyo

45    

квалификаций на рынке труда. М.Колинз, О.Н.Олейниковй, А.А.Муравьёва, Москва, 2009

114. Мэргэшлийн стандарт

Qualification standard Квалификационный стандарт

Тухайн мэргэшлийн шаардлагад чадварынхаа түвшнээр хүрч байх хэм хэмжээг илэрхийлэх ойлголт. Мэргэжлийн стандарт нь гүйцэтгэх үйлдлийн бүтэц талд холбогдох бол мэргэшлийн стандарт нь тодорхой үйлдлийг чанартай чадмаг гүйцэтгэх гүнзгийрлийг илэрхийлнэ. Мэргэшлийн стандарт нь түвшин бүрээр боловсруулагдах ба түүнд тухайн түвшний ажилтны эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага, хариуцлагын шаардлагыг тодруулан зааж өгнө.

Эх сурвалж: Терминология профессионального

обучения, Европейский Глоссарий, Москва, 2004 Словарь-справочник современного

российского профессионального образования, Москва, 2009

Национальная система квалификаций. Обеспечение спроса и предложения квалификаций на рынке труда. М.Колинз, О.Н.Олейниковй, А.А.Муравьёва, Москва, 2009

115. Мэргэшлийн түвшний тодорхойлогч

Qualification level descriptor Дескриптор квалификационных уровней

Тухайн мэргэшлийн түвшинд дүйцэх мэдлэг, чадвар, чадамжид тавигдах шаардлагыг нэгтгэн илэрхийлэх тодорхойлолт буюу лавлагаа. Тайлбар: Ажилтны мэдлэг, чадамж хариуцлага, үйлдлийн нарийн төвөгтэй байдал, эрх хэмжээний цар далайц, бие даалт, стандарт бус хөдөлмөрийн онцлог зэргийг тодорхой параметрээр ялгаатай илэрхийлэх замаар уг тодорхойлолт буюу лавлагааг зураглан бичнэ.

Page 46: Bolovsroliin Ner Tomyo

46    

Тодорхой мэргэшлийн түвшин (зэрэг) олгох, чадварыг үнэлэх, сургалтын модулийг нарийвчлан боловсруулахад хэрэглэгдэнэ. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009 Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

116. Мэргэжлийн хүрээнийн доторх шилжилт Job enrichment Внутрипрофессиональное перемещение персонала /Квалификационные перемещения персонала/

Мэргэжлийн хүрээнд ажлын байраа өөрчилж шилжин ажиллах, ихэвчлэн мэргэжлийн ажилтан өмнөхөөсөө илүү өндөр мэргэжлийн ажлыг гүйцэтгэнэ. Эх сурвалж: www.glossary.ru, Социально трудовая сфера

117. Мэргэжлийн өөрчлөлт, хос мэргэжил эзэмшилт Career change/dual profession Межпрофессиональные перемещения персонала

Нэг мэргэжлээс өөр мэргэжилд шилжих буюу нэмэлт /хос/ мэргэжил эзэмших. Эх сурвалж: www.glossary.ru, Социально трудовая сфера

118. Насан туршийн сургалт Lifelong learning Обучение/образование в течение всей жизни

Хувь хүний, нийгмийн болон мэргэжлийн хөгжлийн ашиг сонирхолоор мэдлэг, чадвар, мэргэшлийг төгс болгох зорилогоор насан туршид нь хэргэжүүлэх сургалтын үйл ажиллагаа. Тайлбар: Техник мэргэжлийн боловсролын талаарх Олон Улсын Хоёрдугаар Их хурлын (2000 оны дөрөвдүгээр сар, Сеул) зөвлөмжид XXI зуунд, нийгэм, эдийн засаг, технологийн тасралтгүй өөрчлөлтийн өнөө үед хөдөлмөр эрхлэхийн нэг

Page 47: Bolovsroliin Ner Tomyo

47    

үндсэн нөхцөл нь бүх нийтээрээ насан туршид суралцах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2009

119. Насанд хүрэгчдийн коллеж Community college (for Adults) Колледж для обучения взрослых

Насанд хүрэгчдэд зориулагдсан боловсролын байгууллага

ба тэдэнд ерөнхий боловсролын, мэргэжлийн боловсролын, амралт, чөлөө цагийн гэх мэт төрөл бүрийн хөтөлбөрийг санал болгохоос гадна ахлах дунд боловсролын гэрчилгээ олгоход шаардлагатай хичээлүүдийг хөтөлбөртөө тусгана.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 The current state of faculty development in two-year colleges, Murray, J.P., 2002

120. Стандарт Standart Стандарт

Албан ёсоор зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Тайлбар:

Стандарт (бүлэг стандарт) нь ямар нэг зүйлийн чанар, түвшинд үнэлэлт өгөх эсвэл дүн шинжилгээ хийхэд чиглэнэ.

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

121. Стратеги Strategy Стратегия

Ямар нэг зүйлийг хийх, төлөвлөх чиг хандлага.

Page 48: Bolovsroliin Ner Tomyo

48    

Тайлбар: Стратеги нь нилээд өргөн хүрээг хамаардаг ба удирдлагын түвшинд шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай. Стратеги нь дотроо төлөвлөлтийг багтааж гүйцэтгэж дуусах хугацааг заасан байна. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

122. Судалгааны арга Research methods Методы исследования

Үйл ажиллагаанд ажиглалт хийх, задлан шинжилгээ ба олсон туршлагыг дүгнэн нэгтгэх арга барил юм. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, УБ, 2002

123. Тасралтгүй мэргэжлийн боловсрол, сургалт Continuing vocational education and training Непрерывное профессиональное образование и обучение

Хөдөлмөрийн зах зээлд гарахын өмнөх сургалтын үргэлжлэл буюу иргэнд хөдөлмөрийн зах зээлд гархад туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн боловсрол, сургалт. Үүнд:

- Мэдлэг, чадвараа боловсронгүй болгох, шинэчлэх; - Ажил мэргэжлээрээ ахиж дэвшихийн тулд шинэ мэдлэг эзэмших буюу давтан суралцах; - Хувь хүний болон мэргэжлийн өсөлтийг үргэлжлүүлэх. Тайлбар: Тасралтгүй боловсрол буюу сургалт хүний насан туршийн сургалтын хэсэг болох бөгөөд тухайлбал (ерөнхий, мэргэжлийн, тусгай мэргэжлийн, албан, албан бус г.м.) боловсролын аль ч хэлбэрийг хамарч болно. Гол утга санаа нь иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгоход оршино.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

Page 49: Bolovsroliin Ner Tomyo

49    

124. Элсэн орох

Access Доступ

Дараагийн шатны сургалтанд элсэхэд суралцагчийн мэдлэг, чадвар, чадамжийн түвшинд тавигдах шаардлага. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

125. Олон улсын Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Холбоо (ОУМБСХ) International Vocational Education and Training Association (IVETA) Международная Ассоциация Профессионального Образования и Обучения

Мэргэжлийн боловсрол олгогчид, мэргэжлийн чадвар дадал олгох сургалтын байгууллагууд, бизнесийн болон үйлдвэрлэлийн байгууллагууд, мэргэжлийн боловсрол сургалтад хамааралтай бусад хувь хүмүүс, нийгмийн бүлэг хамтлагуудын олон улсын сүлжээ.

Эх сурвалж: URL: http://www.iveta.org/  

126. Олон талт ур чадвар эзэмшүүлэх

Multi skilling Освоение разновидных умений и навыков

Боловсрол, сургалтын аль нэг салбарын хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгон судлах, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай бичиг үсгийн болон тооны чадвар олгох сургалтууд, мэргэжлийн буюу ажил эрхлэлтийн өмнөх дамжаанууд, ерөнхий чадвар дадал хөгжүүлэх сургалтуудыг хамаарна.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

127. Одоогийн чадамжийг баталгаажуулах

Recognition of current competencies Признание актуальных компетенций

Page 50: Bolovsroliin Ner Tomyo

50    

Хувь хүний гүйцэтгэлийн одоогийн чадварт хийх үнэлгээ; хэрэв тухайн хүн өмнө нь тодорхой чадамжийн нэгж, эсвэл модулийг амжилттай эзэмшсэн гэж үзсэн тохиолдолд тэрхүү чадамжаа хадгалж байгаагаа нотлох шаардлагатай бол ийм үнэлгээ хийнэ.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

128. Өмнөх сургалтыг хүлээн зөвшөөрөх

Recognition of prior learning Признание ранее полученного обучения

Хувь хүний өмнөх сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвар дадал, ажил амьдралын туршлагыг тодорхой хичээл буюу модульд кредит тооцох, хүрсэн түвшинг тогтооход тооцож батламжлах Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

129. Өмнөх сургалтын кредит Credit of prior learning Кредит/зачётная единица предыдущих обучений

Дагалдан сурагч буюу дадлагажигч нь урьд өмнө эрхэлсэн ажил мэргэжилтэй нь холбоотой сургалт эсвэл хуримтлуусан туршлагыг харгалзан “кредит” цуглуулж болно. Ийм тохиолдолд тэрхүү сургалт, эсвэл дадал туршлагыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байх ёстой бөгөөд тэдгээрийн үндсэн дээр холбогдох сургалтын гэрээний хугацааг өөрчлөх боломжтой.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

130. Салбарын мэргэшлийн хөгжлийн зөвлөл Qualifications Development Sector Council Отраслевой совет по развитию квалификаций

Салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх сонирхолд нийцүүлэн ажиллах хүчний ур чадвар, мэргэшлийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахаар ажил олгогчдийн төлөөллийн бүтэц (нэгдэл, холбоо). Тайлбар:

Page 51: Bolovsroliin Ner Tomyo

51    

Үйл ажиллагааны загвар нь нэг талаасаа тухайн байрны ажил олгогч төвлөрсөн бус хариуцлагыг цомхотгосон байдлаар зохицуулах, нөгөө талаасаа үндэсний түвшинд мэргэжлийн үйл ажиллагааны тодорхой салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөгжүүлэхийн төлөө тэдгээрийн хариуцлагыг бэхжүүлэх зах зээлийн механизм. Зөвлөл нь сүлжээнд нэгдэнэ. Зөвлөлийн үйл ажиллагааны зорилого нь:

� Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд ажил олгогч эздийн оролцоог нэмэгдүүлэх;

� Мэргэжлийн стандарт боловсруулах замаар мэргэжлийн боловсролын үйл ажиллагааны салбар дахь янз бүрийн түвшинд ажилладаг ажилтнуудын мэргэшилд тавигдах шаардлагыг тогтоох;

� Салбарын хөдөлмөрийн зах зээлийн хяналт, үнэлгээ ; � Салбарын байгууллагуудын бэхжил; � Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг томъёолох ;

� Ажил олгогч, эзэд өөрсдөө сургалтын хөтөлбөр боловсруулах, шинэчлэхэд болон боловсрол, сургалтанд оруулах хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд өөриймсөг хандаж, засвар оруулах, шинэчлэх зэргээр хамтарч оролцдог сэтгэлгээг төлөвшүүлэх;

� Салбарын ажилтнуудын мэргэшлийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тусгасан салбарын мэргэшил, түүний хөгжлийн стратегийг боловсруулах;

� Салбарын хөдөлмөрийн зах зээлийг чанартай ажиллах хүчээр хангахтай уялдсан зорилтыг шийдвэрлэхэд төрийн санхүүжилтийг зохистой ашиглахад суурилсан санал боловсруулах.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

131. Сургалтын стратеги Learning strategy Стратегия обучения

Ажлын байр болон сургалтын байгууллагууд дээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэлээр хангах зорилготой баримт бичиг.

Page 52: Bolovsroliin Ner Tomyo

52    

Тухайлбал: сургалтад хамрагдах арга зам, загвар сургалтын хөтөлбөр, материалууд багтсан байж болно.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology 2011

132. Сургалтын орчин Education and Training environment Учебная среда

“Сургалтын орчин” гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг хэлнэ. Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын

хууль, 2002

133. Сургалтын үр дүн Learning outcome Результат обучения

Сургалтыг дуусгасны дараа тухайн хүн юуг мэдсэн, ойлгосон, хийж чадсан байх, түүнчлэн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, харилцаа, чадамжийн цогц. Тайлбар:

� Сургалтын /суралцахын/ үр дүн бол мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны илэрхий байдлыг хангах үндсэн хэрэгслэлийн нэг;

� Тэдгээр нь хэсэгчилсэн модуль болон боловсрол олгох бүрэн хөтөлбөрийг амжилттай хэргэжүүлсэний дараах хүн нэг бүрийн эзэмшсэн, ололт, мэдлэг, практик чадвар;

� Сургалтын үр дүн нь тухайн гэрчилгээг/диплом/ олгоход нийцсэн зайлшгүй, доод шаардлагыг тусгасан, үнэлгээний шалгууруудыг агуулна;

� Сургалтын үр дүнг зорилго, зорилтоос ялгаж үздэг. Сургалтын үр дүн нь багшийн зорилт гэхээс илүү суралцагчдын ололттой холбоотой;

� Нийт үр дүнд баримжаалсан хандлага нь мэргэшил тодорхойлох, сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалтын процесс, үнэлгээний тогтолцоог зохион байгуулах, нийт боловсролын чанарыг хангахад оршино;

� Мэргэшлийн ерөнхий тодорхойлт, өөрөөр сургалтын үр дүнг <<мэргэшлийн дескиптор>> буюу <<мэргэшлийн түвшингийн тодорхойлт>>-оор гаргадаг;

Page 53: Bolovsroliin Ner Tomyo

53    

� Хууль тогтоомжоор болон мэргэжлийн байгууллагуудын тодорхойлсон шалгуур, тогтоосон журмын дагуу явуулсан сургалтын үнэлгээний дагуу сургалтыг үр дүнг тогтоож, баталгаажуулснаар албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.

Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

Терминология профессионального обучения, Европейский глоссарий, Москва, 2004

134. Сургагчийг сургах Training of trainer Обучение обучающих

Багш, сургагчдын онол, дадлагын сургалт.

Тайлбар: Сургалтын агуулга нь доорхи асуудлуудыг агуулна: � тодорхой мэдлэгийн хүрээнд хамаарах (ерөнхий боловсролын, онолын буюу шинжлэх ухааны) өргөн хүрээтэй мэдлэг чадвар; � боловсрол, сэтгэл судлал, социологи, удирдахуйн ухааны мэдлэг, чадвар; � хөдөлмөрийн ертөнцийн талаарх ойлголт; � зорилтод бүлэг болон сургалтын хөтөлбөрийн талаарх өргөн мэдлэг, чадвар; � сургалтыг боловсруулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх зэрэг асуудлаар мэдлэг, ур чадвар.

Эх сурвалж: Terminology of vocational training policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

135. Суурь боловсрол Secondary Education Не полное среднее образование

Page 54: Bolovsroliin Ner Tomyo

54    

“Суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг1 -ойлгоно.

Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын

хууль, 2002

136. Сургалтын байгууллагыг сонгох Preferred training supplier arrangement Выбор учебного заведения

Хэрэглэгч этгээд аль нэг сургалтын байгууллагад бэлтгэгдсэн хүнийг ажилд авах, эсвэл урьдаас тухайн байгууллагыг тусгайлан сонгож ажилтнаа мэргэшүүлэх боломж бүрдүүлдэг зохицуулалт.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011  

137. Сургалтын багцын эх сурвалж Parent training package Источник пакета учебных программ

Тухайн модуль /чадамжийн нэгж/ эсвэл бүхэл мэргэшлийн хувьд сургалтын багцын эх сурвалж нь тухайн сургалтын багцыг боловсруулсан үйлдвэрийн газар байна. Тухайлбал, цахилгаанчны мэргэжлийн гуравдугаар түвшний гэрчилгээг хангах сургалтын багцын эх сурвалж нь эрчим хүчний чиглэлийн аль нэг үйлдвэр байх жишээтэй. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

138. Сургалтын явц/үечлэл/ Stream of study/steps/ Поэтапный процесс обучения

Сургалтыг хүлээгдэж буй мэргэжлийн үр дүнгийн түвшин ба хэлбэрээр нь ангилан тодорхойлохыг хэлнэ. Мэргэшлийн доод түвшнээс хамгийн дээд түвшин хүртлэх зам юм.

                                                                                                                       

Page 55: Bolovsroliin Ner Tomyo

55    

Сургалтын явц нэг сургалтын байгууллагын хүрээгээр хязгаарлагдахгүй байж болно. Иймээс нэг түвшнээс нөгөө түвшинд шилжихэд шалгалт, элсэлт, сургалт, үнэлгээ зэрэг тус тусын дэг горимтой байна. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

139. Сургагч багш Trainer Инструктор

Боловсрол, сургалтын байгууллагад эсвэл ажлын байранд онол, дадлагын сургалттай холбогдсон нэг буюу хэд хэдэн ажиллагаа явуулдаг хүн. Тайлбар: Сургагч багш нь хоёр янзых байж болно: Сурган хүмүүжүүлэх сургалтанд хамрагдаж мэргэжлийн сургалтанд багшлах эрх авсан сургалтын мэргэжилтнийг сургагч багш гэнэ; Төрөл бүрийн салбарт мэргэжлийн ажлаа хийхийн зэрэгцээ компанид халамжлан хүмүүжүүлэгч, зөвлөгч, эсвэл сургалтын хөтөбөрийг хэрэгжүүлэх ажилд оролцдог хавсран ажилладаг хүнийг сургагч багш гэнэ. Тэд дараах үүрэгтэй байна. Үүнд:

� сургалтын арга хэмжээг боловсруулдаг; � зохион байгуулж хэрэгжүүлдэг; � биечлэн зааж эзэмшүүлдэг; � сургалтын бүх үеийн туршид суралцагчдад чадвар төлөвшүүлэхэд нь зөвлөгөө, зааварчлага, тайлбар өгч тусладаг.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

140. Суралцахын зэрэгцээ дагалдах School-based apprenticeship and traineeship Ученичество без отрыва от обучения

Хувь хүн өдрийн ангийн оюутан хэлбэрээр суралцахын зэрэгцээ дагалдан сурагч буюу дадлагажигч хэлбэрээр цагаар ажилладаг, албан ёсны зохион байгуулалттай ажил эрхлэлт – сургалт хосолсон тогтолцоо юм. Энэ үед бусад дагалдан сурагч, дадлагажигчтай адилаар ажил олгогчтой сургалтын гэрээ байгуулна. Гэрээ нь албан ёсны бүртгэлтэй

Page 56: Bolovsroliin Ner Tomyo

56    

байна. Австрали зэрэг оронд нэлээд нэвтэрсэн практик юм. Дагалдаж сурах мэргэжил нь голчлон мэргэжлийн боловсрол, сургалтаар эзэмшүүлэх, ахлах дунд боловсролын гэрчилгээ олгоход чиглэдэг байна.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

141. Сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөр School and industry cooperation program Совместная программа школа-предприятие

Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог бүрдүүлэх үүднээс сургууль, боловсролын байгууллага, үйлдвэрийн газар, бизнесийн байгууллага мэргэжлийн боловсрол сургалтын асуудлаар түншлэлийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр. Тайлбар: Монгол улсын “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хуулинд (§ 20) түншлэлийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхой заажээ. Энэ нь уг чиглэлээр төрийн бодлого боловсруулах, сургалтын орчин нөхцлийг сайжруулах, сургалтын агуулга стандартыг хянах, боловсруулах, сургалт дадлагыг хамтарч зохион байгуулах, багшийн мэргэжил дээшлүүлэх, шалгалт авах, төгсөгчдийг ажлын байраар хангах, багш ажилтан солилцох, шинэчлэл, судалгаа, туршилт хийх ажлыг хамаарна. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

142. Сургууль ба үйлдвэрлэл хөтөлбөр

School and industry program Программа “Школа и производство”

ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдыг хамруулан сургууль дээр мэдсэн зүйлээ, бодит ажлын байран дээр ашиглаж, дадлага чадварыг хослуулж хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр.

Page 57: Bolovsroliin Ner Tomyo

57    

Монголд туршилтын журмаар зарим сургуульд хэрэглэж байв. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

143. Сургалтын хөтөлбөрийн тойм танилцуулга Pathway of training Траектория обучения Сургалтын хөтөлбөрийн тухай ерөнхий танилцуулга. үнд үргэлжлэх хугацаа, сургах газар, мэргэшлийн түвшин зэргийг агуулна. Ихэнх орнууд өөр өөрийн гэсэн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн танилцуулгатай байна. Эдгээр нь үндсэндээ сургалтын байгууллага, ургалтын төв, ажлын байранд дахь сургалтаар ялгаатай.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

144. Суурь ур чадвар Basic skills Базовые умения /навыки/

Боловсролоо үрэлжлүүлэх эсвэл ажил хөдөлмөр эрхлэхэд суурь болохуйц үндсэн чадвар дадал. Орчин үеийн нийгэмд ажиллаж амьдрахад зайшгүй шаардлагатай сонсох, ярих, унших, бичих болон тоолох чадвар буюу чадамжууд үүнд хамаарна. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

145. Суурь чадамж Basic competency Базовые компетенции

Хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх, нийгэмд өөрийгөө авч явах чадвар буюу суурь чадамж. Энэ нь хувь хүний ерөнхий хөгжилтэй түлхүү холбоотой, дийлэнхийг нь

Page 58: Bolovsroliin Ner Tomyo

58    

ерөнхий боловсролын сургалтын түвшинд эзэмшүүлэх боломжтой. Тухайлбал: нийгэм болон ёс зүйн хэв хэмжээг сахих, төрлөх хэлбичгийн, математикийн, комьпютерийн, гадаад хэлний мэдлэгээ практикт хэрэглэх, мэдээлэлийг хайх, олох, сонгох хадгалах, ашиглах, сурах, өөрийгөө хөгжүүлэх, хүмүүстэй харилцах, ойлголцох, сонсох, асуудлыг шийдвэрлэх, сургалт, хөдөлмөрийн хариуцлага хүлээх чадварууд хамаарна.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

146. Хүрээний үнэлгээний нөхцөл

Range statement Диапазон применения стандартов

Гүйцэтгэлийн тодорхой шалгуур үзүүлэлтүүдэд тусгайлан хамаарах нөхцөл байдлын хүрээг тодорхойлдог чадамжийн стандартын нэг хэсэг.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

147. Төлөвшил Behavior Формирование поведения

“Төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил , итгэл үнэмшлийн цогц.

Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль,

2002 Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

148. Төлбөртэй сургалт

Paid training Платное обучение

Page 59: Bolovsroliin Ner Tomyo

59    

Холбогдох сургалтын зардлын ихэнхийг эсвэл бүхэлд нь суралцагч өөрөө, эсвэл суралцагчийн нэрийн өмнөөс аль нэг байгууллага, эсвэл хувь хүн хариуцдаг сургалт.  Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011  

149. Төрийн санхүүжилттэй сургалтын тойм State-funded training profile Профиль обучения, финансируемых государством

Улс, бүс, аймаг орон нутгийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн болон бодитой ажиллаж төрөөс санхүүждэг мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх тойм мэдээлэл. Тайлбар: Улсын төсвөөс тухайн жилд МБС-ыг дэмжих санд олгох хөрөнгийн хэмжээг УИХ тухайн жилийн төсөвт тусган батлах заалтыг Монгол улсын МБС-ын тухай хуулинд (21-р бүлэгт) тусгажээ. Эх сурвалж: Australian Vocational Education glossary of terminology 2011 Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

150. Тэнцвэрт байдлыг (дүйцэл ) тодорхойлох шалгалт

Equivalency test Тест эквивалентности

Аливаа хүний тухайн үеийн мэдлэг, чадвар дадалд холбогдох боловсрол, сургалтын хөтөлбөр эсвэл ажил мэргэжилд тавигдах шаардлагыг хэр зэрэг хангаж буй болохыг тодорхойлох сорил. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

151. Хосмог систем Dual system Дуальная система

Албан боловмрол, сургалтыг ажлын туршлагатай хослуулдаг систем. Тайлбар:

Page 60: Bolovsroliin Ner Tomyo

60    

Ийм төрлийн мэргэжлийн боловсрол, сургалтын систем ХБНГУ, Австри улсад байдаг. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын

стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, УБ, 2002

152. Хөдөлмөрийн зах зээл Labor market Рынок труда

Зах зээлийн эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг, ажил олгогчдын болон хөлсний ажиллах хүчний хоорондын сонирхол зохицолдох, нийгмийн харилцааны тогтолцоо юм. Эх сурвалж: Л. Лханям, Л. Саран, Л. Лумжав, Хөдөлмөрийн эдийн засаг, УБ, 2008

153. Урвуу шатлал

Reverse articulation Регресивный порядок /получение профессионального образования после высшего образования/

Оюутнууд их, дээд сургуулиас мэргэжлийн боловсрол сургалтад шилжих үйл явц. Зах зээл дэх тодорхой мэргэжлийн эрэлт хэрэгцээ, орлого олох боломж, хувь хүний авъяас, чадвар зэргээс шалтгаалан зөвхөн дээд сургуулийн оюутан төдийгүй, дээд боловсрол олсон хүн мэргэжлийн боловсрол сургалт руу шилжин дараа нь өөр ажил эрхлэх, хуучин дээд мэргэжилтэйгээ хослох боломжийг ашиглах үед ийм урвуу шатлалтай сургалт үүсч болно.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

154. Ур чадварыг хөгжүүлэх

Skill development Повышение умения /навыков/

Ажил мэргэжилтэй холбоотой ур чадвар, чадамжийг мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан хөгжүүлэх тухай ойлголт юм. Зэрэглэл, үнэлэмж гаргаж болох бүх ур чадварыг ахиулахыг хэлнэ. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Page 61: Bolovsroliin Ner Tomyo

61    

155. Ур чадварын экосистем

Skill ecosystem Экосистема умений и навыков

Тодорхой салбар, газар нутгийн хүрээнд ажиллах хүчний ур чадвар, мэдлэг аяндаа хөгжих, төлөвшихэд хамааралтай ойлголт. Тайлбар: Жишээ нь хүний удам угсаа, ажил төрлийн, байгалтай холбоотой онцлог нь хүний авьяас, дадал, хэвшил, сэтгэхүй мэдрэмжид багаас нь нөлөөлөх боломж юм.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

156. Ур чадварыг хүлээн зөвшөөрөх

Skill recognition Признание умений и навыков

Ур чадвар, мэргэжлийн боловсрол, сургалтын болон мэргэжлийн байгууллага, ажил олгогч нарт эрх бүхий, бүртгэлтэй ба холбогдох бусад байгууллагуудаас хүлээн зөвшөөрч баталгаажуулах. Тайлбар: Монгол улсад мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрч баталгаа гаргах журам нь “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуульд үндэслэн хэрэгжинэ. Энэхүү хуулийн 9,10,16-р зүйлд ур чадварын стандарт, ур чадварт тавигдах шаардлага, мэргэжлийг баталгаажуулах баримт бичгийн талаар тодорхой заасан байна. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

157. Ур чадварын хомсдол

Skill shortage Дефицит умений и навыков

Тодорхой ажил мэргэжлээр ажиллах хүмүүсийн эрэлт хэрэгцээ нь тухайн ажлыг эрхлэхэд шаардлагатай мэргэжил эзэмшсэнээс гадна тэрхүү мэргэжлээр ажиллах бололцоотой

Page 62: Bolovsroliin Ner Tomyo

62    

бөгөөд ажиллах сонирхолтой хүмүүсийн тооноос давж гарсан байх нөхцөл. Тайлбар: жишээ нь орлого цалин өндөртэй шинэ салбар (монголын нөхцөлд мэдээлэл холбоо, уул уурхайн салбар) үүсэхэд мэдээллийн үйлчилгээ зохицуулалт, хэтийн хөгжлийн ба мэргэжлийн баримжааны бодлого алдагдсанаас болоод ийм байдал үүсдэг. Энэ нь ур чадварын хоцрогдлоос өөр бөгөөд тоон талын хүрэлцээний асуудал юм. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

158. Ур чадварын түвшинг дээшлүүлэх

Upgrading skill level Повышение уровня умений и навыков

Нэг мэргэжлийн хүрээнд мэргэшлийн зэрэг түвшинг дээшлүүлэх замаар суралцагчийн ажлын нөхцөл сайжрах, албан тушаал ахих, цалин өсөх боломж олгодог мэргэшлийн сургалт юм. Техник, технологийн дэвшил хурдассан өнөө үед ажилтнуудын ур чадвар, мэргэшлийг байнга дээшлүүлэх нь чухал учир мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний тогтолцоон дотор энэ нь гол байр эзэлнэ. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

159. Ур чадварын задлан шинжилгээ Skill analysis Анализ умений и навыков

Аливаа ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах бүх төрлийн чадвар, дадал, чадамжуудыг тодорхойлох үйл явц. Тодорхой хөдөлмөрийн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, нарийн төвөгтэй байдлын зэргэмж, стандарт бус хөдөлмөрийн агуулга, хариуцлага, бие даасан байдал

Page 63: Bolovsroliin Ner Tomyo

63    

мэтийг мэргэшлийн зэрэг зиндааны ялгаатай болгож байгаа хэмжүүр шалгуурыг судална. Орон бүрд энэ нь ялгаатай байгаа нь хөгжлийн түвшин, мэргэшлийн хүрээтэй холбоотой. Мөн ур чадварын хэрэгцээ, шаардлага, ирээдүйн хандлага, дутагдал, ур чадвар дээшлүүлэхэд дутагдаж буй нөхцөл орчин, хангамж, зах зээлийн эрэлт хэрэгцээний байдлыг үүнтэй холбож бас судлах шаардлага гарна. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

160. Ур чадварын аудит

Skills audit Аудит умений и навыков

Шаардлагатай чадвар дадал түүнийг ажилтан хувь хүн хэрхэн эзэмшсэн эсэхийг судалгаа хяналтаар тодорхойлох.

Тайлбар: Монгол улсын “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хуульд (20-р зүйл). Нийгмийн түншлэлтэй уялдуулан мэргэжлийн хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх талаар заасан бөгөөд ур чадварын аудит нь үүнд чухал байр суурь эзлэх ёстой. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

161. Ур чадвар хөгжүүлэх төв Skills center Центр квалификаций

Байгууллагын ажилчид, үйлдвэр албан байгууллагууд болон хувь хүмүүст зориулан өргөн хүрээнд магадлан итгэмжлэгдсэн сургалт явуулах зориулалттай, үйлдвэр аж ахуйн нэгжид түшиглэсэн сургалтын байгууламж, тоног төхөөрөмж, хэрэгсэлийн бүрдэл юм. Эдгээр төв нь үйлдвэрлэл дээр эсвэл дангаараа, мөн сургалтын байгууллагатай хамтран ажиллах боломжтой. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Page 64: Bolovsroliin Ner Tomyo

64    

Тайлбар: Монгол улсад ийм мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009

162. Ур чадварын паспорт

Skills passport Паспорт квалификаций (навыков)

Ур чадварын тодорхой төрлүүдийг тухайн хүн эзэмшсэн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бүртгэл бичиг юм. Тайлбар: Энэ нь ур чадварын багц гэдэгтэй нэлээд холбоотой утга бөгөөд ажил мэргэжилд хамааралтай ахиц дэвшлийг нотлох, тухайн хүн хэн болохыг мэргэжлийн талаас тодорхойлж, ажил хөдөлмөрийн шаардлагаа хэрхэн хангаж буйг харуулах чадвар дадлын бичиглэл юм. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

163. Ур чадварын багц

Skills portfolio Портфолио навыков

Ажил, мэргэжилд хамааралтай, ахиц дэвшлийг нотлон харуулхуйц баримт материалыг цуглуулж, тухайн хүний мэргэжлийн талаас хэн болохыг тодорхойлж, ажил хөдөлмөр эрхлэлтийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж буйг нь харуулахуйц ур чадварын бичиглэл. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

164. Ур чадварын хөрвөлт Skills transfer Перенос умений и навыков

Чадвар, дадал болон чадамжууд нь нэг ажил мэргэжлээс нөгөөд шилжин ашиглагдах боломж. Эх сурвалж: Australian Vocational Education Gglossary of

Page 65: Bolovsroliin Ner Tomyo

65    

Terminology, 2011 Ажил төрлийн болон боловсролын шинэ орчинд орох үед хүний чадвар, дадал шилжин хэрэглэгдэх чадамж. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

165. Ур чадварыг хүлээн зөвшөөрөх төв Skills recognition center Центр признания умений и навыков Үнэлгээ хийж мэргэжил ба сургалтад хамрагдсан тодорхойлолт олгох үйлчилгээ үзүүлэх боловч сургалт явуулдаггүй байгууллага.

Одоогоор Монгол улсад ийм бие даасан бүтэц байхгүй .

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

166. Ур чадвар өвлүүлэх төв

Skill share center Центр развития/передачи умений

Ажилгүй хүмүүст хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой нийгмийн бүлэг, хамтлагт түшиглэсэн ашгийн бус байгууллага. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

167. Ур чадвар өвлүүлэх хөтөлбөр Skill share program Программа развития/передачи умений

Төвөөс зохион байгуулдаг боловсрол, сургалт, ажил эрхлэлтэд хамааралтай төвүүд.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of

Terminology, 2011

168. Уян хатан сургалт Flexible learning

Page 66: Bolovsroliin Ner Tomyo

66    

Гибкость обучения

Хэзээ, хаана, хэрхэн суралцахаа сонгох өргөн хүрээний боломж олгохуйц сургалтын төрөл бүрийн хэлбэр, аргуудыг суралцагчдад санал болгох. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

169. Үйлдвэрлэл /байгууллага/ --ээс гадуур сургалт

Off- the job training Обучение вне рабочего места

Тухайн үйлдвэрлэл/ байгууллага/ -ээс ажилтнууддаа зориулан ажлаас хөндийрүүлсэн хэлбэрүүдээр зохион байгуулах сургалтууд. Энэхүү сургалтын хөтөлбөрийн тодорхой хэсэг нь ажлын байранд хийгдэж болно. Эх сурвалж: ЮНЕСКО, 1979

170. Үндэсний мэргэшлийн тогтолцоо

National Qualifications System Национальная система квалификаций

Боловсрол сургалтын тогтолцооны талаас мэргэшлийн нийлүүлэлтийг, хөдөлмөрийн зах зээлийн талаас ажилтнуудын мэргэшлийн эрэлтийг зохицуулах эрх зүйн болон байгуулалтын /институционал/ механизмын цогц.

Тайлбар: � Мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингээр нь бүлэглэсэн мэргэжлүүд дэхь хөдөлмөр, мэргэжлийн болон мэргэшлийн үйл ажиллагааны төрөл зүйлийн жагсаалт; � Мэргэжлийн үйл ажиллагааны орчноор ангилагдсан мэргэжлийн стандартууд; � Мэргэжлийн стандартуудыг хүлээн зөвшөөрөх, бүртгэлжүүлэх механизмууд; � Үндэсний мэргэшлийн хүрээ; � Мэргэшлийн салбарт үндэсний болон бүс нутгийн бодлогыг хэрэгжүүлэх ба байгуулалт, зохион байгуулалт, арга зүйн механизмыг боловсруулж хэрэглэх; � Мэргэшлийн түвшний жагсаалт /каталог/;

Page 67: Bolovsroliin Ner Tomyo

67    

� Мэргэшлийн чанарыг хангах тогтолцоо (сургалт, мэргэшлийн үнэлгээ, баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт). Мэргэшлийн тогтолцооны тодорхойлолтын суурь ойлголтууд: - Элсэж орох (109 - үзнэ үү) - Шилжиж орох (171 - үзнэ үү) - Дэвшиж орох/ахиц (172 - үзнэ үү) Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, 2009

171. Үндэсний мэргэшлийн институт

National Institute for Qualifications Национальный институт квалификаций

Үндэсний хэмжээнд мэргэшүүлэлтийн тохируулга, зохицуулалтыг эрэхэлдэг албан ёсны байгууллага. Тайлбар : Аж үйлдвэр хөгжсөн орнуудад мэргэшлийн тогтолцооны байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг нь жишээлвэл Австрали улсын үндэсний мэргэшүүлэлтийн институт юм.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

172. Үнэлгээний зааварчилгаа Assessment guidelines Руководство для оценки обучающихся

Үндэслэл сайтай, үнэн зөв, уян хатан, шударга үнэлгээнд чиглэсэн үйдвэрлэлийн хандлагыг илэрхийлэхийн зэрэгцээ үнэлгээг бататгадаг сургалтын багцын баталгаажуулалт бүхий бүрэлдэхүүн хэсэг. Зааварчилгаанд үнэлгээний ерөнхий тогтолцоо, үнэлгээний ажилтанд тавигдах шаардлага, үнэлгээний хэрэглэгдэхүүний загвар гаргах, үнэлгээг явуулах, үнэлгээтэй холбоотой мэдээллийн эх сурвалж зэрэг бүх талын мэдээллийг хамруулна.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of

Page 68: Bolovsroliin Ner Tomyo

68    

Terminology, 2011

173. Үнэлгээний материал Assessment materials Материалы для оценки обучающихся

Сургалтын явц, үр дүнг үнэлэх зааварчлагын бүрэлдэхүүн хэсэг болгон боловсруулсан үнэлгээг хэрхэн гүйцэтгэх жишээ, аргачлал, тусгай даалгавар нэмэлт материал.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

174. Үнэлгээг баталгаажуулах

Assessment validation Подтверждение /признание/ оценок

Тухайн үнэлгээний ажлын чанар , нийцийг баталгаажуулахын тулд үнэлгээний ажилтны баримталсан дүрэм журам, ашигласан арга, хэрэгсэл, гаргасан шийдвэрээ тухайн чадамжийн стандарттай харьцуулан үнэлэлт дүгнэлт гарахад хамтран ажиллах үйл явц. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

175. Үндсэн ур чадвар

Core skills Ключевые умения

Аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсч хөгжих чадвар.

Тайлбар: Боловсролоо үргэлжлүүлэх буюу ажил хөдөлмөр эрхлэхэд суурь болохуйц үндсэн чадвар дадал- тухайлбал орчин үеийн нийгэмд ажиллаж амьдрахад зайлшгүй шаардлагатай ярих, унших, бичих, сонсох, тоолох чадвар, чадамжууд.

Page 69: Bolovsroliin Ner Tomyo

69    

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

176. Үргэлжилсэн боловсрол

Continuing education Непрерывное образование

Насанд хүрэгчдэд зориулан ихэвчлэн дунд сургуулийн дараахь түвшинд хувь хүний боловсрол, шинжлэх ухааны эсвэл ажил мэргэжлийн чиглэлээр, богино хугацаат дамжаа буюу цагаар зохион байгуулагдах сургалтын хөтөлбөр.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

177. Үндсэн чадамж Core competency/Key competency Ключевые компетенции

Хөдөлмөрийн хамт олны дотор амьдрах, ажил үүрэг гүйцэтгэх, бие дааж ажиллах, өөрчлөлтөд зохицож өсөж хөгжих чадвар буюу /боловсрол, мэргэшлийн ялгаа төвшингөөс шалтгаалахгүй/. Тайлбар: төрөл бүрийн мэргэжил, үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай нийгмийн, харилцааны, арга зүйн болон бусад чадамжид хамаарах - ажилдаа бэлтгэх, аргачлалаа боловсруулах, чанарын шаардлагыг тодорхойлох, төлөвлөх, ажлын байрыг зохион байгуулах, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ажлын байран дахь харилцааг зохицуулах, баг болж ажиллах, хүмүүстэй зөв харьцах, цөөн хүнтэй багийг удирдах, баг дотроо харилцан ойлголцож хамтран ажиллах, удирдлага, үйлчлүүлэгчид, нийгмийн түнш, хамтрагчидтай үр ашигтай харилцах, эрхэлсэн ажил үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, өөрийн ажлын явц үр дүнд хяналт, шинжилгээ хийх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн гүйцэтгэх, өөрийн үйл ажиллагааны хариуцлагыг бүрэн хүлээх, алдаагаа засах, аргачлалаа боловсронгуй болгох, техник бэрхшээлийг шийдвэрлэх санаачлага гаргах, шинэ нөхцөлд нийцүүлэн мэдлэг, ур

Page 70: Bolovsroliin Ner Tomyo

70    

чадвараа хөгжүүлэх, шинэ мэдлэг олж авах ба шинэ шаардлагад нийцэх мэдлэгт дасах, зохицох өөрийн мэргэжил, албан тушаалын өөрчлөгдөж байгаа нөхцөл, эдийн засаг, хөдөлмөрийн өөрчлөлт насан турш суралцах үйл ажиллагаанд дасах, үйлдвэрлэлийн болон амьдралын үйл ажиллагаанд өөртөө болон бусдад хор хохирол учруулахгүйгээр ажиллаж сурах, аюулгүй ажиллах , хүрээлэн байгаа орчныг хамгаалах чадвар хамаарна. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

178. Үйлдвэрлэлийн ур чадварын Салбар Зөвлөл

Industry Skills Council (ISC) Отраслевой Производственный Совет Развития Навыков

Эдгээр нь засгийн газраас гадна муж, орон нутгийн захиргаадыг үйлдвэрлэлийн салбарт хэрэгцээ шаардлагатай байгаа сургалттай холбоотой зөвлөгөөгөөр хангах үүрэгтэй. Жишээ нь Австралид: үйлдвэрлэлийн ур чадварыг салбарын зөвлөл нь Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Барилга байгуулалт, өмчийн үйлчилгээ, үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Цахилгаан холбоо, эрчим хүчний үйлдвэрийн ур чадварын зөвлөл, , Шинэчлэлт, бизнес үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Аж үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Дэд бүтцийн үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Үйлчилгээний үйлдвэрийн ур чадварын зөвлөл, Тээвэр, материал техникийн хангамжийн үйлдвэрийн ур чадварын зөвлөл гэх мэт 10 гаруй салбарын зөвлөл ажиллаж байна. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 URL: http://www.isc.org.au/  

179. Үйлдвэрлэлийн Сургалтын Зөвлөл

Industry Training Council (ITC) Совет производственного обучения

Page 71: Bolovsroliin Ner Tomyo

71    

Сургалтын асуудалтай холбоотойгоор, тодорхой нэг үйлдвэрлэлийн салбар дахь мэргэжлийн боловсрол, сургалтын цаашдын эрэлт хэрэгцээ, шаардлагын талаар Засгийн газарт зөвлөгөө өгөх үүднээс үйлдвэрийн эсвэл бизнесийн салбарынхны байгуулсан засгийн газрын бус буюу ашгийн бус байгууллагууд. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

180. Үндэсний мэргэшлийн хүрээ

National Qualifications Framework (NQF) Национальная рамка квалификаций

Холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн мэргэжил эзэмшүүлэлтийн чанарыг дээшлүүлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Үндэсний Зөвлөлөөс баталгаажуулж, үндэсний хэмжээнд дагаж мөрдөхөөр мэргэшлийн түвшин, боловсролын тогтолцооны шаардлагын дүйцлийг хангахад баримтлах хэрэгсэл. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

181. Үр дүнд суурилсан боловсрол

Outcome-based education На результат ориентированное образование

Суралцагч төгссөнийхөө дараа нотлон харуулж байвал зохих, нарийвчлан тодорхойлсон, үр дүнд суурилан зохион байгуулагдах боловсрол.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

Page 72: Bolovsroliin Ner Tomyo

72    

Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

182. Чиг үүргийн дүн шинжилгээ Functional analysis Функциональный анализ

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээн дэхь түвшингийн шатлалыг илрүүлж, үе шатаар нь эрэмблэн тодорхойлж бичих арга зүй. Тодорхой үүргийг илрүүлэхэд хэрэглэгддэг чиг үүргийн дарааллын мөрдөмж /алгоритм/ нь задлан шинжилгээ хийх төрөл бүрийн түвшингийн элементүүдийн дэс дараалалтай тодорхойлолтоос бүрдэнэ. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

183. Чиг үүргийн карт Functional card Функциональная карта

Мэргэжлийн үйл ажиллагааны тодорхой салбарт ажилтнуудын гүйцэтгэдэг, ажил үүргийн дүн шинжилгээний явцад тогтоогдсон ангилан бүтэцжүүлсэн чиг үүргийн тодорхойлт. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

184. Түншлэл Partnership Партнёрство

Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг сонирхогч этгээд нэгдэн нийгмийн түншлэлийг бүрдүүлнэ. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол, Сургалтын тухай Монгол улсын хууль, 2009 Түншлэлийн өөр нэг хувилбар бол мэргэжлийни боловсрол, сургалтын асуудлаар байгууллага хоорондох үйл

Page 73: Bolovsroliin Ner Tomyo

73    

ажиллагааны түншлэл бөгөөд үүнтэй уялдан Австрали зэрэг оронд албан ёсны бүртгэлтэй сургалтын байгууллага болж бие даан сургалт эрхлэх хүсэлгүй аж ахуйн нэгж нь бүртгэлтэй сургалтын байгууллагатай хамтран ажиллах хэлбэр байдаг. Тэд сургалттай холбоотой багц олон ажлыг тодорхой чиглэлүүдээр хуваан авч ерөнхий нэг зорилгод чиглэн ажилладаг. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

185. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Student with disabilities Учащийся/студент с ограниченными способностями

Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан сурагчдыг хэлнэ.

Эх сурвалж: Боловсролын тухай Монгол улсын хууль,

2007

186. Хөдөлмөрийн чиг үүрэг Labor function Трудовая функция

Бизнесийн үйл явцаар тодорхойлогдох хөдөлмөрийн үйлдлийн харьцангуй бие даасан болон нэгтгэсэн багц түүнийг биелүүлэхэд зайлшгүй байвал зохих чадамжийг илэрхийлж буй мэргэжлийн үйл ажиллагааны төрлийн бүрэлдэхүүн хэсэг. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

187. Хөдөлмөрийн зах зээл Labor market Рынок труда

Ажил, хөдөлмөр эрхлэх бололцоотой хүмүүс, боломжтой ажлын байрны хоорондын харилцааг зохицуулах тогтолцоо. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe),

Page 74: Bolovsroliin Ner Tomyo

74    

European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

Тайлбар: Хөдөлмөрийн зах зээл нь ажиллагчид болон ажил олгогчдын харилцан үйлчлэлээр тодорхойлогдоно. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр нь хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн тоо, тэдний бодит цалин хөлсний наад захын хэмжээг илэрхийлнэ. Эх сурвалж: МУ-ын Хүний хөгжлийн илтгэл, 2007

188. Хүлээн зөвшөөрөх буюу баталгаажуулах Recognition, validation Подтверждение, признание

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын сургалтын байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсоор баталгаажуулах (үндэсний, бүс нутгийн болон орон нутагт хууль тогтомжийн хүрээнд).

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

189. Хүчин төгөлдөр (хүлээн зөвшөөрөгдсөн) чадамж Current competencies/Recognition of Current competencies Признание актуальных компетенции

Аливаа үйлдвэрлэлийн салбар эсвэл ажил мэргэжлийн хувьд хүчин төгөлдөр үйлчилсээр буй чадамж.

Тайлбар: Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүмүүс чадамжаа алдах боломжтой ба иймд чадамжаа хүчин төгөлдөр байлгахын тулд давтан сургалт-дадлагажилтанд хамрагдах шаардлага үүсч болно.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Page 75: Bolovsroliin Ner Tomyo

75    

Словарь-справочник современного российского

профессионального образования, Москва, 2009

190. Хөтөлбөрт орох Entrance Поступление Мэдлэг, чадвар, чадамжийг нь хүлээн зөвшөөрсний үндсэн

дээр суралцагчдын сургалтыг эхлүүлэх үйл явц. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

191. Хөтөлбөрт шилжин орох Transition Переход/перемещение

Мэдлэг, чадвар, туршлагыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр суралцагч нэг хөтөлбөрөөс нөгөөд шилжин орох үйл явц.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Словарь-справочник современного российского

профессионального образования, Москва, 2009

192. Хөтөлбөрт дэвшин орох Advancement Продвижение Суралцагч нэг хөтөлбөрөөс нөгөөд, тухайлбал өмнөх

хөтөлбөртэй нь харьцуулахад илүү өндөр түвшингийн хөтөлбөртэй өөр сургалтанд дэвшин орох үйл явц. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe),

Page 76: Bolovsroliin Ner Tomyo

76    

European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

193. Хэрэглэгчийн сонголт User choice Выбор из учебных заведений

Дагалдан ба дадлагажих ажлын байрнаас гадуурх сургалтын бүрэлдэхүүн хэсгийг гүйцэтгүүлэхээр ажил олгогчийн сонгосон бүртгэлтэй сургалтын байгууллагууд руу чиглэсэн төрийн сангийн мөнгөн сангийн урсгалыг хянах үндэсний бодлого. Энэхүү бодлого нь мэргэжлийн боловсрол, сургалтыг үйлдвэрлэлийн болон ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд илүү харилцан үйлчлэлтэй болгох зорилготой. Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

194. Цаашдын сургалт Further training Дальнейшее обучение

Анхан шатны сургалтын дараах буюу нэмэлт сургалт. Тайлбар: Өмнөх сургалтаар олж авсан мэдлэг, чадвар дадал, чадамжийг гүйцээж, дээшлүүлэхэд чиглэгдсэн анхан шатны мэргэжлийн сургалтын дараа залгуулан явуулдаг богино-хугацааны зорилтот сургалт. Эх сурвалж: Глоссарий терминов профессионального образования и рынка труда, Центр изучения проблем профессионального образования, 2001 г.

Словарь-справочник современного российского

профессионального образования, Москва, 2009

195. Чадамж

Сompetency Компетенция

Page 77: Bolovsroliin Ner Tomyo

77    

Хувь хүний тодорхой ажил үүргийг гүйцэтгэх нотлогдсон ур чадвар, өөрөөр хэлвэл тодорхой нөхцөл байдалд тавигдаж буй тусгай хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал болон бие хүний өвөрмөц шинж. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

Ажилтан мэргэжлийн стандартад нийцүүлж, хөдөлмөрийн чиг үүргийн чанартай гүйцэтгэлийг хангахад шаардагдах мэдлэг, чадвар, туршлага, харилцааны багц. Тайлбар: Чадамж бол нэгж хөдөлмөрийн стандартад суурилсан хөдөлмөрийн чиг үүргийн чанартай биелэлтийг хангадаг. Чадамжид тавигдах шаардлагыг илрүүлснээр ажилтны мэргэшлийн түвшинд тавигдах шаардлагыг томъёолно. Ингэснээр хэдийгээр чадамжийн параметрүүд нь чанарын ялгаатай ч мэргэшлийн түвшингийн хоорондын ялгааг тогтоох боломжийг олгодог. Чадамжид тавигдах шаардлагууд нь мэргэшлийн хүрээнд, мэргэшлийн стандартад, мөн бусад баримт бичгүүдэд тусгагдсан байна. Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

196. Чадамжийн стандарт Competency standard Стандарт компетенций

Ажил хөдөлмөрийг үр дүнтэй эрхлэхэд шаардагдах мэдлэг , ур чадвар, хандлагатай холботойгоор үйлдвэр аж ахуйн салбараас тогтоосон гүйцэтгэлийн тодорхойлолт. Мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд чадамжийн стандарт нь чадамжийн нэгжүүдээс бүрдэх ба нэгжүүд нь чадамжийн бүрэлдэхүүн хэсгүүд, гүйцэтгэлийн шалгуур төрөл бүрийн хувьсагч хэмжигдэхүүнүүд, чадамжийг нотлох материал бүрдүүлэх зааварчлага зэргээс бүрдэнэ. Гэхдээ чадамжийн стандарт нь сургалтын багцын баталгаажсан хэсэг болдоггүй.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe),

Page 78: Bolovsroliin Ner Tomyo

78    

European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

197. Чадамжид суурилсан сургалт Competency-based training Обучение на основе компетенций

Чадамжийн стандартыг хангахын тулд зайлшгүй эзэмших шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох, төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт.

Эх сурвалж: Глоссарий терминов профессионального образования и рынка труда, Европейский Фонд Образования, Москва, 2001 Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

198. Чадамжид суурилсан үнэлгээ Competency-based assessment Оценка, основанная на компетенциях

Тухайн хувь хүн чадамжийн стандартыг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд нотлох материал, мэдээлэл цуглуулж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах үйл явц.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

199. Чанарын баталгаатай сургалтын байгууллага Quality-endorsed training organization Официально признанная учебная организация

Чанарын баталгаажуулалтын системийг хэрэгжүүлсний үндсэн дээр Үндэсний болон орон нутгийн сургалтын бүртгэл, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас албан

Page 79: Bolovsroliin Ner Tomyo

79    

ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэлтэй сургалтын байгууллага.

Эх сурвалж: Глоссарий терминов профессионального образования и рынка труда, Европейский Фонд Образования, Москва, 2001 Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011

200. Чадамжийн бүрэлдэхүүн хэсэг Element of competency Элемент/Составная часть компетенции Тухайн нэгжид хамаарах, ажил даалгаварын гүйцэтгэх чадамжтайгаа харуулахын тулд биечлэн гүйцэтгэж үзүүлэх шаардлагатай үндсэн үйл ажиллагаануудыг тодорхойлж буй чадамжийн нэгжийг бүрдүүлэгч үндсэн хэсгүүдийн нэг.

Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

201. Шавилан суралцах (халамжлах, зөвлөх) Mentoring Наставничество

Залуучуудыг дэмжих болон мэргэжлийн чиг баримжаа олгох төрөл бүрийн арга хэлбэрүүд эсвэл байгууллга, сургалтын багийн шинээр суралцаж буй гишүүдэд илүү туршлагатай, ажилтан нь туршлага багатай нэгэндээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга хэлбэр. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004

Page 80: Bolovsroliin Ner Tomyo

80    

202. Шаталсан үнэлгээ Graded assessment Поэтапная оценка

Чадамжид суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтанд гүйцэтгэлийн өөр хоорондоо ялгаатай түвшний хэсгүүдийг тус тусад нь үнэлж, тайлагнах хэлбэр. Эх сурвалж: Terminology of Vocational Training Policy (A multilingual Glossary for an enlarged Europe), European Centre for the Development of Vocational Training (Cedefop), 2004 Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

203. Эрхийн бичиг Voucher Удостоверяющий документ, ваучер

Боловсрол, сургалтын хөтөлбөрт суралцагч болж хамрагдах эрхийн бичиг. Энэ баталгаат бичгийн дагуу суралцах газраа хувь хүн сонгосны дараа төлбөр нь төлөгдөнө. Эх сурвалж: Australian Vocational Education Аlossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009 Тайлбар: Монгол улсад “Мэргэжлийн түр сургалтыг эрхийн бичгээр зохион байгуулах журам” НХХ – ийн сайдын 2003 оны 26-р тушаалаар батлагдсан байна. Үүнд эрхийн бичгээр сургалтыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах, суралцагчдад ажлын байр олгох, суралцагчид биелүүлэх ёстой үүрэг, суралцах цагийн багтаамж, эрхийн бичгийн дагуу хийх төлбөр тооцоо, тайлан мэдээ гаргах журмыг уг тушаалаар заасан болно.

204. Анхан шатны ур чадвар Entry-level skill Навыки и умения начального уровня

Page 81: Bolovsroliin Ner Tomyo

81    

Байгууллагад хөдөлмөр эрхэлж эхлэхэд буюу ажиллах хүчний эгнээнд элсэхэд шаардагдах чадвар дадал.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

205. Анхан шатны сургалт Entry-level training Обучение начального уровня Ажиллах хүчний эгнээнд элсэх эсвэл дараагийн шатны мэргэжлийн сургалтад хамрагдахад зориулан явуулах сургалт. Энэ сургалтыг дагалдан сургалттай хослуулан явуулах нь олонтаа.

Эх сурвалж: Australian Vocational Education Glossary of Terminology, 2011 Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009

206. ЮНЕСКО-гийн Техник-Мэргэжил, Боловсролын Олон Улсын Төсөл UNESCO’s International Project on Technical and Vocational Education Международный Проект Профессионально-технического Образования ЮНЕСКО-ЮНЕВОК

Уг төсөл нь техник-мэргэжлийн боловсрол, сургалтын системийг боловсронгуй болгон хөгжүүлэх, судалгаа, шинжилгээ боловсруулалт, төлөвлөлтийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдгээр чиглэлүүдээр олон улсын мэдээлэл солилцоонд тус дөхөм үзүүлэх төсөл.

Эх сурвалж: Словарь-справочник современного российского профессионального образования, Москва, 2009