brexit-ийг буцаах боломж · тусах сүйрүүлэгч харилцаа...

2
Ирак Фаллужаг чөлөөллөө Австралийн сонгуулийн өрсөлдөөн AIIB - Хятадын амбийц Фаллужаг Иракийн цэргүүд чөлөөлөв үү, эсвэл босогчид өөрсдөө хотыг орхисон уу гэдэг тодорхойгүй. > 10 Гол хоёр намд өгөх санал 50:50 хувиар тэнцэх, эс бөгөөс ганц хувийн ялгаатай өндөрлөх төлөвтэй. > 10 Aзийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Африк, Латин Америкийн орнуудыг гишүүнээр элсүүлнэ. > 10 Brexit-ийг буцаах боломж Ричард Милн Банкны тогтолцоог сүйрүүлс- нээс болж зургаан жилийн өмнө анх дэгдсэн улс төрийн элитүүдэд дургүйцэх эрчээ авсантай уялдан Исландад их сургуулийн түүхч Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Урьдчилсан дүнг манлайлж явсан Гудни Йоханнессон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч болсон нь ням гарагт тодорхой болов. Тэрбээр нийт саналыг 39.1 хувийг авч чадсанаар 27.9 хувийн санал авсан хаалттай хувьцаат компанийн захирал Халла Томасдоттирыг ардаа орхижээ. Исландын банкны тогтолцоо 2008 онд сүйрсэн нь иргэдээс улстөрчдөд итгэх итгэлийг ганхуулсан. Тус улсын Ерөнхий сайд, эхнэрийнхээ хамтаар оффшор компани эзэмшдэг болох нь энэ хавар “Панамын бичиг баримт”-аар илэрсэнтэй уялдан албан тушаалаасаа огцорсон нь иргэдийн итгэлийг бүрмөсөн үгүй хийсэн юм. Исландын улс төрийн аль ч намд үл харьяалагддаг ноён Йоханнессон арлын бяцхан улсад тогтвортой байдлыг хангаж, удирдлагын шинэ арга хэлбэр төлөвшүүлэхээр амалж байна. Исландын засгийн эрхэнд 20 жил байсан өмнөх Ерөнхийлөгч Оулавюр Рагнар Гримссонтай харьцуулахад улс төр багатай удирдагч болно хэмээн тэрбээр тайлбарлав. Олафур Гриммсон нь хадгаламжийн Icesave банкны талаар Их Британи, Нидерландтай хийсэн хуулийн маргаанд гүйцэтгэсэн үүргээсээ болоод парламентаас хэд хэдэн удаа хориг тавиулж байжээ. Улс төрийн бодлогын хувьд суурь дэвсгэргүй байгаа нь аль нэг талыг үл дагах хөрс болж өгч буй талаар ноён Йоханнессон Financial Times-д тайлбарлав. “Миний бие асуудлыг улс төрийн маргаан мэтгэлцээнээс гадуур шийдвэрлэнэ. Энэхүү жижиг улсыг нэгтгэн нягтруулах нь чухал гэсэн байр сууринаас асуудалд хандана” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Беларусийн Александр Лукашенког эс тооцох аваас төрийн эрх мэдлийг Европын аль ч удирдагчаас илүү удаан хугацаагаар барьсан ноён Гриммсон нь тус улсад хямрал тохиохоос өмнө бизнесмен, санхүүчдийн талархлыг хүлээдэг нэгэн байжээ. “Сонгуулийн дүн өөрчлөлт эхлэхийн дохио боллоо. Байраа тавьж өгч буй Ерөнхийлөгч Засгийн газрыг 20 жил тэргүүл- сэн, нас сүүдэр 70 хүрч яваа. Миний бие 48 настай тул Исландын түүхэнд хамгийн залуу Ерөнхийлөгч болно. Гэхдээ Исландын Ерөнхийлөгчийн албан тушаал нь Франц юм уу, АНУ-ынх шиг улстөрч биш. Цаашдын он жилүүдэд зарчмын эрс өөрчлөлт тохиохгүй гэж би хувьдаа хэлэх байна” хэмээн ноён Йоханнессон мэдэгдлээ. Ерөнхийлөгч болсныхоо дараа тэрбээр Францад очиж, Исландын хөлбөмбөгийн баг Англитай тоглох Евро 2016 тоглолтыг сонирхоно. Уг арга хэмжээний уур амьсгал нь загасчлах эрхийн төлөөх “Сагам- хай загасны дайн” гэгддэг Их Британи, Исландын хоорондох маргаан, Лондон терроризм- той тэмцэх хуулийн дагуу Исландын Landsbanki-ийн Их Британи дахь хөрөнгийг 2008 онд хураасан зэрэгтэй уялдан түвэгтэй байх болов уу хэмээн улс төрийн зөвлөх нь тайлбарлав. Энэ тухайд ноён Йоханнессон зөвхөн спортын арга хэмжээнд анхаарлаа төвлөрүүлнэ гэдгээ анхааруулаад исландчууд Англид “өөр нэг гарц” зааж өгөх болов уу хэмээн егөөтэй өгүүлсэн юм. Европын холбоонд элсэх тухай яриа хэлэлцээрийг Исландын төвч барууны Засгийн газар өнгөрсөн онд зогсоосон. Ноён Гриммсон болон тус улсын бусад эрх баригч Brexit-ийг дэмждэг. Харин ноён Йоханнессон Brex- it-ийн талаар өөр бодолтой ч Исланд “бодит байдалт”-тай нүүр тулахаас аргагүй хэмээн өгүүлж байна. Магадлал багатай ч исландчууд Европын холбоотой яриа хэлэлцээгээ дахин эхэлмээр байгаа бол оршин буй тогтолцоог эсэргүүцэгч Пиратын намыг оролцуулаад Рейкьявикийн ирээдүйн ямар ч Засгийн газар санал хураалт явуулахад бэлэн хэмээн тэрбээр тайлбарлав. 1 Нэгдүгээрт, “Гарах” гэсэн санал өгөгчид Их Британиас Европын холбоотой тогтоосон харилцааг цаашид өртөгтэй тусах сүйрүүлэгч харилцаа хэмээн үздэг. Энэхүү үзэл бодлыг улс төр, эрх зүй, үндсэн хуулийн үүднээс тайлбарлах нь хэцүү. Хоёрдугаарт, “Гарах” гэсэн санал өгсөн 17.4 сая британичуудын хүсэл зоригийг парламентын тусламжтайгаар нугачин дарах гэвэл гайхамшиг гээч болох хэрэгтэй. Цөөн хэдэн сая хүний гарын үсгээр энэ шийдвэрийг хүчингүй болгох аргагүй. Асуудлыг дахин эргэцүүлэх ам өгөх улс төрийн нам бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж гэмээнэ шийдвэрийг өөрчилж болох. “Гарах” санал өгөгчдийн баяр хөөрийг Найжел Фараж Тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлж, Борис Жонсон Даунинг Стритэд байраа эзлэхээр төлөвлөж эхэллээ. Байдал өөрчлөгдөх төлөвтэй. Юутай ч 40 жил үргэлжилсэн гадаад харилцаа, улс төрийн бодлогыг тийм ч амархан өөрчилчихгүйг “Гарах” санал өгөгчид өөрсдөө ч ойлгож байгаа тул Европын холбооны гэрээний 50 дугаар зүйлд заасанчлан гишүүнээс гаргах үйл явц өрнөх хоёр жилийн хугацаа тоолж эхлэх мөчийг хүлээхээс аргагүй. Бүр түвэгтэй зүйл бол хууль тогтоох шийдвэр гаргагч парла- ментын гишүүдийн гуравны хоёр нь асуудлыг “Үлдэх” талд нь шийдэгчид байгаа явдал. Энэ гишүүдээс Brexit-ийн дүнг эсэргүүцэх хүн цөөн гарах ч парламентын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих талаар санал хураалтын дүрэмд юу ч дурдаагүй. Нэгэнт олонх болж байгаа тул асуудалд хандахдаа Их Британийг нэгдсэн зах зээлд үлдээхийн төлөө шийдвэрлэх гэж зүтгэнэ. Гэтэл ийм байр суурь нь “Гарах” санал өгөгчид манлайлж буй нөхцөлд гаж болж хувирна. Дүнд нь улс төрийн бодлого саажиж, гацах аюултай. Ялгаа дээрхээр зогсохгүй. Их Британи Европын холбооноос гарснаар мөнгийг эрүүлийг хамгаалах болон төрийн бусад үйлчилгээнд зарцуулах боломж ихсэнэ хэмээн “Гарах” санал өгөгчид тайлбарладаг. Гэтэл энэ хүмүүсийн дотор ч төрийн зардлыг бууруулах, татвар багасгахын төлөө бодолтой зах зээлийн либерал үзэл баримтлагч баруун жигүүрийнхэн олон. Тэгэхээр заримынх нь урам хугарч таарна. Ялангуяа, Тори намын идэвхтнүүд ноён Жонсоныг Даунинг стрийтэд суудалтай болгочихвол дээрх зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь тун түвэгтэй. Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүд дотор Лондон хотын хуучин захирагчид дурамжхан ханддаг хэсэг үлэмж жин дардаг төдийгүй парламентын доод танхим ч дуулгавартай захирагдах нь эргэлзээтэй. Асуудал Вестминстерээр хязгаарлагдахгүй. Европын холбооны гишүүнчлэл устмагц Шотланд, Умард Ирландын асуудал сэргэнэ. Энэ хоёр улсад Европын холбооны хуулийн үйлчлэлийг зогсоох шийдвэрийг Шотландын парламент, Умард Ирландын ассамблейн зөвшөөрөлтэй шийдэх ёстой. Гэтэл Шотландын үндэсний нам давамгайлдаг парламент уг шийдвэрийг эсэргүүцэж буйг Шотландын Нэгдүгээр сайд Никола Стержен хэдийнэ мэдэгдсэн. Иймд Шотландыг Их Британиас гаргах тухай хоёр дахь санал хураалт явуулахад хүрч, үндсэн хуулийн хямрал нүүрлэх нь зайлшгүй боллоо. Байдал ийм хүнд болсон аваас дахин нэг эргэцүүлэхэд болохгүй юм юу байна? Санал хураалтыг парламентаас баталсан тул гарсан дүнг нь хүндэтгэхээс аргагүй. Тори намынхан байр сууриа өөрчлөхгүй нь ойлгомжтой. Иймд үүссэн шинэ нөхцөлийн талаар Европын холбооны гишүүн бусад 27 улстай хэлэлцэн тохиролцож, хоёрдахь удаагийн санал хураалт явуулах шинэ Засгийн газар сонгох шаардлагатай. Гэтэл одоогийн Хөдөлмөрийн намыг тэргүүлж буй Жереми Корбин сонгогдох боломж муутай. Брюссельтэй тогтоосон харил- цаа нь гацчихаад байгаа Их Британи дотооддоо маргалдаж байх зуур Европын холбооны бусад 27 гишүүн дахиад хэдэн жил хүлээхээс аргагүй. Гэхдээ энэ сүүлчийн шатанд ч Германы Ангела Меркель Их Британийг тус холбоонд үлдээхийн төлөө хэвээр байх болов уу. Тэгэхээр Европын тал баримтлагчид бууж өгөх үү? Үгүй. Их Британийн Засгийн газар одоохондоо 50 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлж эхлээгүй байгаа тул тус улс гишүүн хэвээрээ гэсэн үг. Ирэх хоёр жилд юу тохиолдохыг таах аргагүй ч энэ үндэстний бодлого бүрэн өөрчлөгдөж, магадгүй Европын тал баримталсан шинэ, төвч улс төрийн нам үүсэх эсэхийг харцгаая. Их Британийг Европ тивд үлдээхийн төлөө хүмүүс боломжгүй зүйлийг боломжтой болго- хын төлөө зүтгэх шаардлагатай боллоо. Тобиас Бак Ням гарагт болсон парламентын сонгуулиар Испанийн улс төр зүүн тийш шийдвэртэй алхам хийж буй бололтой. Хэт зүүний Подемос нам болон зүүн төвийн социалистууд нэгдэж, парламентад олонх болох нөхцөл бүрдлээ. Ерөнхий сайд Мариано Рахойн Ардын нам парламентад дахин олонх болох авч суудал нь цөөрч магадгүй байна. Орон нутгийн цагаар 20.00 цагт хийсэн гарах хаалганы санал асуулгаас үзэхэд эрх баригч консерваторууд саналын 28.4 хувь буюу 117-121 суудал, Подемос 25.6 хувь буюу 91-95, социалистууд 22 хувь буюу 81- 85, Сиудаданас нам 11.8 хувийн санал буюу 26-30 суудал авахаар байна. Испанийн конгресст үнэмлэхүй олонх болохын тулд наад зах нь 176 суудал шаардлагатай агаад гол намууд Засгийн газар байгуулахын тулд адаглаад нэг намыг ялах ёстой. Ардын нам өнгөрсөн арван- хоёрдугаар сард авсантайгаа бараг адил тооны санал авч, одоогийнхоо 123 суудлаас цөөнийг алдаж болзошгүй. Түрүүчийн сонгуульд санал дөрөв хуваагдаж, улс төрийн мухардал үүссэн учир зургаан сарын дараа энэ сонгууль явагдлаа. Намуудын удирдлага, бизнесийнхэн болон гаднын хөрөнгө оруулагчид сонгууль улс төрийн мухардлаас гаргаж, Европын холбооны дөрөв дэх эдийн засагт тогтвортой Засгийн газар байгуулах нөхцөл бүрдүүлнэ гэж найдаж байна. Гарах хаалганы санал асуулга батлагдвал намуудын удирдлагын өмнө арван- хоёрдугаар сарынхтай төстэй, эвсэл байгуулах зорилт тулгарна. Рахой социалистууд болон Сиудаданос намтай нэгдэж, центрист эвсэл байгуулах санаагаа хэдийнэ цухуйлгажээ. Гэвч нөгөө хоёр нам нь Рахойн тэргүүлсэн Засгийн газарт орохоос татгалзсаар ирсэн. Хоёр дахь боломж гэвэл зүүн жигүүрийн Социалист, Подемос намууд тохиролцож болох авч социалистуудын удирдлага ийм санаанд дургүйцэж байгаа юм. Эдний дотоодод ирэх хэдэн долоо хоногт зөрчил хурцдаж, зүүн жигүүр дэх тэргүүлэх байр сууриа Подемост алдсан асуудлаар маргаан өрнөх төлөв ажилагдлаа. Гэвч гарах хаалганы санал асуулгын дүн үнэн бол энэ хоёр нам нэгдэж, үнэмлэхүй олонх болох магадлал өндөр байна. Ням гарагийн Испанийн сонгууль Британи Европын холбооноос гарах санал асуулгатай шил дараалан болсноороо онцлог. Brex- it-ийн улмаас санхүүгийн зах зээл доргиж, улс төр, эдийн засгийн холбооны талаар гүнзгий эргэлзээ үүсгээд буй. Европын холбооны олонх удирдлага Испанийг олон сарын мухардлаасаа гараасай гэж хүсэж буй авч Берлин, Брюссель хоёр Мадрид зүүн тийш хөдөлбөл үүссэн хямралыг улам хурцатгах вий хэмээн түгшиж байна. Мадридын төв дэх санал авах байруудад ирсэн сонгогчдын олонх нь арванхоёрдугаар сард саналаа өгсөн намаа дахин дэмжиж буйгаа илэрхийлсан. Подемос намыг дэмжигч Жесус Санчес ярихдаа Ардын болон Социалист нам хоёр бараг ялгаагүйг дурдаад хоёулаа авлигын хэргүүдэд хуруу дүрсэн хэмээв. Тэрбээр “Биднийг шударга хүмүүс удирдаасай гэж бодож байна. Подемосын хүмүүс алдаа гаргах нь мэдээж. Гэхдээ тэд адаглаад биднээс хулгай хийхгүй байх” гэжээ. Ардын намыг дэмжигч настайвтар эмэгтэй арванхоёр- дугаар сард санал өгөөгүй гээд одоо эрх баригчдыг дэмжиж буйгаа хэллээ. Тэрбээр санал өгөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа Подемосоос эмээж буйгаа илэрхийлэв. Хатагтай цааш нь “Би Подемосыг засгийн эрхэнд гаргахгүйн тулд саналаа өгч байна. Би тэднээс түгшиж байгаа. Ийм хүмүүс Венесуэлд л эрх барина уу гэхээс Испанид бол чадахгүй” хэмээн өгүүллээ. Сонгууль Испанийг зүүн тийш хөдөлгөв Их сургуулийн түүхч Исландын Ерөнхийлөгчөөр сонгогдов ВВМ© Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой зургадугаар сарын 26-нд санал өгч байгаа нь.

Upload: others

Post on 18-Jan-2020

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Ирак Фаллужаг чөлөөллөөАвстралийн сонгуулийн өрсөлдөөнAIIB - Хятадын амбийц

Фаллужаг Иракийн цэргүүд чөлөөлөв үү, эсвэл босогчид өөрсдөө хотыг орхисон уу гэдэг тодорхойгүй. > 10

Гол хоёр намд өгөх санал 50:50 хувиар тэнцэх, эс бөгөөс ганц хувийн ялгаатай өндөрлөх төлөвтэй. > 10

Aзийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Африк, Латин Америкийн орнуудыг гишүүнээр элсүүлнэ. > 10

Brexit-ийг буцаах боломж

Ричард МилнБанкны тогтолцоог сүй рүүлс ­

нээс болж зургаан жилийн өмнө анх дэгдсэн улс төрийн элитүүдэд дургүйцэх эрчээ авсантай уялдан Исландад их сургуулийн түүхч Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Урьдчилсан дүнг манлайлж явсан Гудни Йоханнессон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч болсон нь ням гарагт тодорхой болов. Тэрбээр нийт саналыг 39.1 хувийг авч чадсанаар 27.9 хувийн санал авсан хаалттай хувьцаат компанийн захирал Халла Томасдоттирыг ардаа орхижээ.

Исландын банкны тогтолцоо 2008 онд сүйрсэн нь иргэдээс улстөрчдөд итгэх итгэлийг ганхуулсан. Тус улсын Ерөнхий

сайд, эхнэрийнхээ хамтаар оффшор компани эзэмшдэг болох нь энэ хавар “Панамын бичиг баримт”­аар илэрсэнтэй уялдан албан тушаалаасаа огцорсон нь иргэдийн итгэлийг бүрмөсөн үгүй хийсэн юм.

Исландын улс төрийн аль ч намд үл харьяалагддаг ноён Йоханнессон арлын бяцхан улсад тогтвортой байдлыг хангаж, удирдлагын шинэ арга хэлбэр төлөвшүүлэхээр амалж байна. Исландын засгийн эрхэнд 20 жил байсан өмнөх Ерөнхийлөгч Оулавюр Рагнар Гримссонтай харьцуулахад улс төр багатай удирдагч болно хэмээн тэрбээр тайлбарлав. Олафур Гриммсон нь хадгаламжийн Icesave банкны талаар Их Британи,

Нидерландтай хийсэн хуулийн маргаанд гүйцэтгэсэн үүргээсээ болоод парламентаас хэд хэдэн удаа хориг тавиулж байжээ.

Улс төрийн бодлогын хувьд суурь дэвсгэргүй байгаа нь аль нэг талыг үл дагах хөрс болж өгч буй талаар ноён Йоханнессон Financial Times­д тайлбарлав. “Миний бие асуудлыг улс төрийн маргаан мэтгэлцээнээс гадуур шийдвэрлэнэ. Энэхүү жижиг улсыг нэгтгэн нягтруулах нь чухал гэсэн байр сууринаас асуу далд хандана” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Беларусийн Александр Лука шенког эс тооцох аваас төрийн эрх мэдлийг Европын аль ч удирдагчаас илүү удаан хугацаагаар барьсан ноён

Гриммсон нь тус улсад хямрал тохиохоос өмнө бизнесмен, санхүүчдийн талархлыг хүлээдэг нэгэн байжээ.

“Сонгуулийн дүн өөрчлөлт эхлэхийн дохио боллоо. Байраа тавьж өгч буй Ерөнхийлөгч Засгийн газрыг 20 жил тэргүүл­сэн, нас сүүдэр 70 хүрч яваа. Миний бие 48 настай тул Исландын түү хэнд хамгийн залуу Ерөн хийлөгч болно. Гэхдээ Исландын Ерөнхийлөгчийн албан тушаал нь Франц юм уу, АНУ­ынх шиг улстөрч биш. Цаашдын он жилүүдэд зарчмын эрс өөрчлөлт тохиохгүй гэж би хувьдаа хэлэх байна” хэмээн ноён Йоханнессон мэдэгдлээ.

Ерөнхийлөгч болсныхоо дараа тэрбээр Францад очиж,

Исландын хөлбөмбөгийн баг Англи тай тоглох Евро 2016 тоглол тыг сонирхоно. Уг арга хэм жээний уур амьсгал нь загасчлах эрхийн төлөөх “Сагам­хай загасны дайн” гэгддэг Их Британи, Исландын хоорон дох маргаан, Лондон терроризм­той тэмцэх хуулийн дагуу Ислан дын Landsbanki­ийн Их Британи дахь хөрөнгийг 2008 онд хураасан зэрэгтэй уялдан түвэг тэй байх болов уу хэмээн улс төрийн зөвлөх нь тайлбарлав. Энэ тухайд ноён Йоханнессон зөвхөн спортын арга хэмжээнд анхаарлаа төвлөрүүлнэ гэдгээ анхааруулаад исландчууд Англид “өөр нэг гарц” зааж өгөх болов уу хэмээн егөөтэй өгүүлсэн юм.

Европын холбоонд элсэх тухай яриа хэлэлцээрийг Исландын төвч барууны Засгийн газар өнгөрсөн онд зогсоосон. Ноён Гриммсон болон тус улсын бусад эрх баригч Brexit­ийг дэмждэг. Харин ноён Йоханнессон Brex­it­ийн талаар өөр бодолтой ч Исланд “бодит байдалт”­тай нүүр тулахаас аргагүй хэмээн өгүүлж байна. Магадлал багатай ч исландчууд Европын холбоотой яриа хэлэлцээгээ дахин эхэлмээр байгаа бол оршин буй тогтолцоог эсэргүүцэгч Пиратын намыг оролцуулаад Рейкьявикийн ирээдүйн ямар ч Засгийн газар санал хураалт явуу лахад бэлэн хэмээн тэрбээр тайлбарлав.

◄1Нэгдүгээрт, “Гарах” гэсэн

санал өгөгчид Их Британиас Европын холбоотой тогтоосон харилцааг цаашид өртөгтэй тусах сүйрүүлэгч харилцаа хэмээн үздэг. Энэхүү үзэл бодлыг улс төр, эрх зүй, үндсэн хуулийн үүднээс тайлбарлах нь хэцүү. Хоёрдугаарт, “Гарах” гэсэн санал өгсөн 17.4 сая британичуудын хүсэл зоригийг парламентын тусламжтайгаар нугачин дарах гэвэл гайхамшиг гээч болох хэрэгтэй. Цөөн хэдэн сая хүний гарын үсгээр энэ шийдвэрийг хүчингүй болгох аргагүй. Асуудлыг дахин эргэцүүлэх ам өгөх улс төрийн нам бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж гэмээнэ шийдвэрийг өөрчилж болох.

“Гарах” санал өгөгчдийн баяр хөөрийг Найжел Фараж Тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлж, Борис Жонсон Даунинг Стритэд байраа эзлэхээр төлөвлөж эхэллээ. Байдал өөрчлөгдөх төлөвтэй. Юутай ч 40 жил үргэлжилсэн гадаад харилцаа, улс төрийн бодлогыг тийм ч амархан өөрчилчихгүйг “Гарах” санал өгөгчид өөрсдөө ч ойлгож байгаа тул Европын холбооны гэрээний 50 дугаар зүйлд заасанчлан гишүүнээс гаргах үйл явц өрнөх хоёр жилийн

хугацаа тоолж эхлэх мөчийг хүлээхээс аргагүй.

Бүр түвэгтэй зүйл бол хууль тогтоох шийдвэр гар гагч парла­ментын гишүү дийн гуравны хоёр нь асууд лыг “Үлдэх” талд нь шийдэгчид байгаа явдал. Энэ гишүүдээс Brexit­ийн дүнг эсэргүүцэх хүн цөөн гарах ч парламентын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих талаар санал хураалтын дүрэмд юу ч дурдаагүй. Нэгэнт олонх болж байгаа тул асуудалд хандахдаа Их Британийг нэгдсэн зах зээлд үлдээхийн төлөө шийдвэрлэх гэж зүтгэнэ. Гэтэл ийм байр суурь нь “Гарах” санал өгөгчид манлайлж буй нөхцөлд гаж болж хувирна. Дүнд нь улс төрийн бодлого саажиж, гацах аюултай.

Ялгаа дээрхээр зогсохгүй. Их Британи Европын холбооноос гарснаар мөнгийг эрүүлийг хамгаалах болон төрийн бусад үйлчилгээнд зарцуулах боломж ихсэнэ хэмээн “Гарах” санал өгөгчид тайлбарладаг. Гэтэл энэ хүмүүсийн дотор ч төрийн зардлыг бууруулах, татвар багасгахын төлөө бодолтой зах зээлийн либерал үзэл баримтлагч баруун жигүүрийнхэн олон. Тэгэхээр заримынх нь урам хугарч таарна.

Ялангуяа, Тори намын идэвхт нүүд ноён Жонсоныг Даунинг стрийтэд суудалтай

болгочихвол дээрх зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь тун түвэгтэй. Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүд дотор Лондон хотын хуучин захирагчид дурамжхан ханддаг хэсэг үлэмж жин дардаг төдийгүй парламентын доод танхим ч дуулгавартай захирагдах нь эргэлзээтэй.

Асуудал Вестминстерээр хязгаарлагдахгүй. Европын холбооны гишүүнчлэл устмагц Шотланд, Умард Ирландын асуудал сэргэнэ. Энэ хоёр улсад Европын холбооны хуулийн үйлчлэлийг зогсоох шийдвэрийг Шотландын парламент, Умард Ирландын ассамблейн зөвшөөрөлтэй шийдэх ёстой. Гэтэл Шотландын үндэсний нам давамгайлдаг парламент уг шийдвэрийг эсэргүүцэж буйг Шотландын Нэгдүгээр сайд Никола Стержен хэдийнэ мэдэгдсэн. Иймд Шотландыг Их Британиас гаргах тухай хоёр дахь санал хураалт явуулахад хүрч, үндсэн хуулийн хямрал нүүрлэх нь зайлшгүй боллоо.

Байдал ийм хүнд болсон аваас дахин нэг эргэцүүлэхэд болох гүй юм юу байна? Санал хураалтыг парламентаас баталсан тул гарсан дүнг нь хүндэтгэхээс арга гүй. Тори намынхан байр сууриа өөрчлөхгүй нь ойлгомжтой.

Иймд үүссэн шинэ нөхцөлийн талаар Европын холбооны гишүүн бусад 27 улстай хэлэлцэн тохиролцож, хоёрдахь удаагийн санал хураалт явуулах шинэ Засгийн газар сонгох шаардлагатай. Гэтэл одоогийн Хөдөлмөрийн намыг тэргүүлж буй Жереми Корбин сонгогдох боломж муутай.

Брюссельтэй тогтоосон харил­цаа нь гацчихаад байгаа Их Британи дотооддоо маргалдаж байх зуур Европын холбооны бусад 27 гишүүн дахиад хэдэн жил хүлээхээс аргагүй. Гэхдээ энэ сүүлчийн шатанд ч Германы Ангела Меркель Их Британийг тус холбоонд үлдээхийн төлөө хэвээр байх болов уу.

Тэгэхээр Европын тал баримтлагчид бууж өгөх үү? Үгүй. Их Британийн Засгийн газар одоохондоо 50 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлж эхлээгүй байгаа тул тус улс гишүүн хэвээрээ гэсэн үг. Ирэх хоёр жилд юу тохиолдохыг таах аргагүй ч энэ үндэстний бодлого бүрэн өөрчлөгдөж, магадгүй Европын тал баримталсан шинэ, төвч улс төрийн нам үүсэх эсэхийг харцгаая. Их Британийг Европ тивд үлдээхийн төлөө хүмүүс боломжгүй зүй лийг боломжтой болго­хын төлөө зүтгэх шаардлагатай боллоо.

Тобиас БакН я м гара г т болсон

парламентын сонгуулиар Испанийн улс төр зүүн тийш шийдвэртэй алхам хийж буй бололтой. Хэт зүүний Подемос нам болон зүүн төвийн социалистууд нэгдэж, парламентад олонх болох нөхцөл бүрдлээ. Ерөнхий сайд Мариано Рахойн Ардын нам парламентад дахин олонх болох авч суудал нь цөөрч магадгүй байна.

Орон нутгийн цагаар 20.00 цагт хийсэн гарах хаалганы санал асуулгаас үзэхэд эрх баригч консерваторууд саналын 28.4 хувь буюу 117­121 суудал, Подемос 25.6 хувь буюу 91­95, социалистууд 22 хувь буюу 81­85, Сиудаданас нам 11.8 хувийн санал буюу 26­30 суудал авахаар байна. Испанийн конгресст үнэмлэхүй олонх болохын тулд наад зах нь 176 суудал шаардлагатай агаад гол намууд Засгийн газар байгуулахын тулд адаглаад нэг намыг ялах ёстой.

Ардын нам өнгөрсөн арван­хоёрдугаар сард авсантайгаа бараг адил тооны санал авч, одоогийнхоо 123 суудлаас цөөнийг алдаж болзошгүй. Түрүүчийн сонгуульд санал дөрөв хуваагдаж, улс төрийн мухардал үүссэн учир зургаан сарын дараа энэ сонгууль явагдлаа. Намуудын удирдлага, бизнесийнхэн болон гаднын хөрөнгө оруулагчид сонгууль улс төрийн мухардлаас гаргаж, Европын холбооны дөрөв дэх эдийн засагт тогтвортой Засгийн газар байгуулах нөхцөл бүрдүүлнэ гэж найдаж байна.

Гарах хаалганы санал асуулга батлагдвал намуудын удирдлагын өмнө арван­хоёрдугаар сарынхтай төстэй, эвсэл байгуулах зорилт тулгарна. Рахой социалистууд болон Сиудаданос намтай нэгдэж, центрист эвсэл байгуулах санаагаа хэдийнэ цухуйлгажээ. Гэвч нөгөө хоёр нам нь Рахойн тэргүүлсэн Засгийн газарт орохоос татгалзсаар ирсэн.

Хоёр дахь боломж гэвэл зүүн жигүүрийн Социалист, Подемос намууд тохиролцож болох авч

социалистуудын удирдлага ийм санаанд дургүйцэж байгаа юм. Эдний дотоодод ирэх хэдэн долоо хоногт зөрчил хурцдаж, зүүн жигүүр дэх тэргүүлэх байр сууриа Подемост алдсан асуудлаар маргаан өрнөх төлөв ажилагдлаа. Гэвч гарах хаалганы санал асуулгын дүн үнэн бол энэ хоёр нам нэгдэж, үнэмлэхүй олонх болох магадлал өндөр байна.

Ням гарагийн Испанийн сонгууль Британи Европын холбооноос гарах санал асуулгатай шил дараалан болсноороо онцлог. Brex­it­ийн улмаас санхүүгийн зах зээл доргиж, улс төр, эдийн засгийн холбооны талаар гүнзгий эргэлзээ үүсгээд буй. Европын холбооны олонх удирдлага Испанийг олон сарын мухардлаасаа гараасай гэж хүсэж буй авч Берлин, Брюссель хоёр Мадрид зүүн тийш хөдөлбөл үүссэн хямралыг улам хурцатгах вий хэмээн түгшиж байна.

Мадридын төв дэх санал авах байруудад ирсэн сонгогчдын олонх нь арванхоёрдугаар сард саналаа өгсөн намаа дахин дэмжиж буйгаа илэрхийлсан. Подемос намыг дэмжигч Жесус Санчес ярихдаа Ардын болон Социалист нам хоёр бараг ялгаагүйг дурдаад хоёулаа авлигын хэргүүдэд хуруу дүрсэн хэмээв. Тэрбээр “Биднийг шударга хүмүүс удирдаасай гэж бодож байна. Подемосын хүмүүс алдаа гаргах нь мэдээж. Гэхдээ тэд адаглаад биднээс хулгай хийхгүй байх” гэжээ.

Ардын намыг дэмжигч настайвтар эмэгтэй арванхоёр­дугаар сард санал өгөөгүй гээд одоо эрх баригчдыг дэмжиж буйгаа хэллээ. Тэрбээр санал өгөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа Подемосоос эмээж буйгаа илэрхийлэв. Хатагтай цааш нь “Би Подемосыг засгийн эрхэнд гаргахгүйн тулд саналаа өгч байна. Би тэднээс түгшиж байгаа. Ийм хүмүүс Венесуэлд л эрх барина уу гэхээс Испанид бол чадахгүй” хэмээн өгүүллээ.

Сонгууль Испанийг зүүн тийш хөдөлгөв

Их сургуулийн түүхч Исландын Ерөнхийлөгчөөр сонгогдов

ВВМ©

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой зургадугаар сарын 26-нд санал өгч байгаа нь.

Эрика СоломонФаллужа хотыг эргүүлэн

авахын төлөө тулалдаж буй Иракийн цэргийн командлагч цэргүүд нь ISIS­ийн сүүлчийн бэхлэлтийг сэтэлж, хотыг эзэлс­нийг дараа байл даан дуус лаа хэмээн зарлав. Америкийн агаарын цохилт болон шийтийн зэвсэгт бүлгээр дэмжүүлсэн Иракийн Засгийн газрын хүчин 30 шахам хоног дайрсны эцэст босогчдын гарт хамгийн удаан байсан хотыг буцаан авчээ.

Иракийн Ерөнхий сайд Абдул Вхаб Аль­Саиди арав гаруй жил босогчдын төв байсан хотыг цэвэрлэх ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөснийг мэдэгдэв.

Аль­Саиди “Терроризмын эсрэг алба Голаны гудамжийг цэвэрлэсэн. Бид Иракийн ард иргэдэд Фаллужагийн төлөөх тулалдаан дууссан сайн мэдээг хүргэж байна” гэж хэлснийг Reuters уламжилжээ. ISIS­ийн 1800 дайчин алагдсаныг энд дурдаад цөөн бүлэг зэвсэгт этгээд хотод нуугдсан байж болохыг сэрэмжлүүлсэн байна.

Фаллужа хот Ирак, АНУ­ын аль алинд нь чухал ялалт юм. 2003 онд Америкийн цэрэг Иракийг эзэлснээс хойш тус хот суннитүүдийн гарт байгаа бөгөөд энд америкчуудын эсрэг хамгийн ширүүн байлдаан болж байв. 2014 оны нэгдүгээр сард Фаллужа ISIS­ийн гар орсноос

хойш энэ бүлэг Иракийг бүхэлд нь эзэлбэл юунд хүргэхийг харуулсан анхааруулга болсон билээ. Хотыг эзэлснийхээ дараахан ISIS Ирак болон Сирид халифат гэгчээ байгуулна хэмээн мэдэгдсэн юм.

Гэвч хоёр улсад холбоотнуу­даар дэмжүүлсэн хүчнүүд ISIS­ийн эсрэг довтолгоон эхлүүл сэн нь тэдний эзэлсэн нутагт аюул учрууллаа. ISIS газар нутгийнхаа бараг хагасыг алдсаныг Вашингтон мэдээл­жээ. Шинэ сургалт, техникээр хангагдсан Иракийн цэргүүд холбоотны дэмжлэгээр энэ зун хэд хэдэн ялалт байгуулсны дотор Фал лужаг авахаас өмнө Хит, Рамад хотуудыг чөлөөлсөн.

Засгийн газар одоо Анбар мужийг босогч доос цэвэрлэж дуусгаад эцсийн том зорилго болох Мосулыг дайлахаар бэлтгэж байна.

Иракийн цэргийнхэн оны эцсээр хотыг буцаан авахыг амалж байгаа ч шинжээчид эргэлзэж буйгаа мэдэгдэв. Түүнчлэн Мосултай залгаа Ниневех мужид байрласан хагас автономит Курдистаны аюулаас хамгаалах хүчин дайралтын амжилтад итгэхгүй байгаа юм. Иракийн Батлан хамгаалахын сайд Халид Аль­Обаиди Фаллужаг авснаас хэдхэн цагийн хойно “Бурхны хүслээр Ниневехийг энэ онд чөлөөлнө” гэжээ.

Гэхдээ Мосулыг эзлэхэд зөвхөн ISIS саад учруулах төдийгүй АНУ, Иран, Туркээр дэмжүүлдэг цэргийнхний бү­лэглэлүүд дотор сөргөлдөөн үүссэнээс байдал хурцдаад байгаа. ISIS газраа алдаж байгаа нь нөгөө талаар гаднын бүс нутагт аюул учрууллаа. Амиа золиослогчид Европт хүртэл халдлага үйлдэж, бусдыгаа уриалан дуудаж байна. Фаллужаг авсан нь Иракийн цэргүүд, холбоотны хүчнээс хамаарсан уу, эсвэл босогчид өөрсдөө долоо хоногийн өмнө хотоос гарснаас болсон уу гэдэг нь мөн тодорхойгүй.

Тавдугаар сарын 23­нд цэргүүд Фаллужаг дайрч

эхэлснээс хойш 85 мянган энгийн иргэн тэндээс зугтан гарчээ. Тэдний олонх шах­цалдсан хуаранд амьдарч, за римдаа цөлийн халуун наран дор балга устай сууж байна. Үүний хажуугаар Ший тийн Хашад аль­Шааби хэмээх бүлэглэл дүрвэгсдийг хохироосон хэрэг гарсныг НҮБ шүүмжиллээ. Түүнчлэн 600 гаруй хүн сураггүй болсон хэрэгт буруутгаж, 49 хүнийг цаазалжээ. Иракийн мэдээлэлд дурдсанаар дүрвэгсдийн дунд босогчид нуугдсан, эсэхийг шалгахаар Иракийн хүчин 20 мянга орчим хүнийг саатуулан, мөр дөн байцааж байна.

Ирак Фаллужаг чөлөөлснөө зарлалаа

Том МитчеллХятадын шинээр байгуулсан

Хөгжлийн банк зээлийн үйл ажиллагаагаа Азиас гадна Африк, Латин Америкийн орнуу дад өргөжүүлэхээр төлөв лөж байгаа нь БНХАУ­ын Засгийн газар олон улсын тавцанд томоохон байр суурь эзлэхийг эрмэлзэж буйн илрэл болов. Бээжинд байрладаг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны (AIIB) жил тутмын ээлжит уулзалтад хувьцаа эзэмшигч болох Ази, өрнөд Европ тэргүүнтэй 57 гишүүн улс оролцлоо. Гэхдээ хуралд оролцогчдын гарт буй “болзошгүй шинэ гишүүд”­ийн талаарх тус байгууллагын дотоодын жагсаалтыг харах аваас шинэ банк Африк, Латин Америкийн орнуудаар эгнээгээ эрс тэлэх төлөвтэй. Эгнээ өргөжих тохиолдолд одоохондоо гишүүн орнуудын дунд санхүүжүүлэх төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй AIIB нь дээр өгүүлсэн хоёр бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

Их Британийн шийдвэр нь “Дэлхийн эдийн засагт бараан сүүдрээ тусгана” хэмээн AIIB­ийн уулзалтын үеэр Хятадын Сангийн сайд Лоу Живэй тайлбарлаж байлаа. Тэрбээр “Brexit­ийн хожмын үр дагавар ирэх 5­10 жилд л илэрнэ” хэмээн анхааруулав.

Бээжин нь AIIB зэрэг шинэ байгууллагын тусламжтайгаар

Евразийн эх газар даяар төдийгүй бусад бүсэд хамаарах “Шинэ торгоны зам” байгуулах аварга төлөвлөгөөтэй. Одоогоор AIIB нь Бразил, Өмнөд Африк, Египет гэсэн Африк, Латин Америкийн гуравхан гишүүнтэй. AIIB­ийн үйл ажиллагаа өргөжих дараагийн бүс нутаг

нь Латин Америк хэмээн тус банкны Ерөнхийлөгч Жин Личунь цохон тэмдэглэв. “Одоохондоо тус банкийг үндэслэн байгуулагчдын дотор Латин Америкаас ганцхан Бразил багтаж байгаа. Гэхдээ Латин Америк гишүүдийн тоо удахгүй олширно. Ази, Латин

Америкийн харилцаа ойртон нягтрах хэрээр санхүүжүүлэх төслийн тоо ихэснэ” хэмээн ноён Жин хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.

Тус байгууллагад Чили, Ко­лум би, Венесуэл элсэх хүсэлт гар гасан. “Сүүлийн таван жилд Латин Америкаас Ази, Номхон

далайн бүс нутагтай тогтоосон харилцаа эрс өргөжсөн. Гадаад худалдааны хэмжээ 15 тэрбумаас 350 тэрбум болтлоо өссөн ч Латин Америкийн бүтээгдэхүүнийг Азид гаргах дэд бүтэц дутагдалтай хэвээр” хэмээн Чилийн дипломатч Андреас Пьеротик тайлбарлав.

AIIB­д элсэж болзошгүй Африкийн орнуудад Алжир, Ливи, Нигери, Сенегал, Судан орж байна. Мөн хүсэлт гаргачихаад байгаа, евробүсийн зээлийн хямралд нэрвэгдсэн Грек, Ирланд, Кипр гэсэн гурван улс AIIB­д гишүүнээр элсэж чадвал тус байгууллагаас зээл авах төлөвлөгөөтэй. Венесуэл, Судан нь тайлан тэнцлийн үзүүлэлтээр дэлхийн хамгийн том хөгжлийн банк болох Хятадын Хөгжлийн банкнаас (CDB) газрын тос экспортолсны хариуд санхүүгийн тусламж авч байсан удаатай.

Засгийн газрын бус байгуул­лагууд CDB­ийн зээлийн үйл ажиллагааг тодорхой бус, бүрхэг хэмээн байнга шүүмжилдэг бол AIIB нь олон улсын стандартад нийцсэн засаглал хэрэгжүүлэх амлалт өгч байгаа. CDB­д үйл ажиллагааны ил тод бай дал тай холбоо бүхий “Зарим сайж­руулалт” шаардлагатайг ноён Лоу ч хүлээн зөвшөөрсөн юм.

AIIB нь “Итгэл хүлээлгэн бизнес хийж болох олон улсын хэмжээний хятад түнш” хэмээн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) дэд бүтэц хариуцсан захирал Томас Майер тайлбарлаж байна. AIIB­ийн Захирлуудын зөвлөл нийт 509 сая ам.долларын хэмжээтэй эхний дөрвөн хөгжлийн зээлийг баасан гарагт санал нэгтэй баталсан. Уг зээлийн гурав нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, EBRD­тэй хамт ран санхүүжүүлэх төсөл болж байгаа юм.

BBM©

AIIB - Хятадын амбийц

Жэйми СмитСүүлийн долоо хоногтоо өрнөж

буй Австралийн сонгуулийн кампанийн санал асуулгын дүнгээс үзвэл либерал үзэлт­нүүд тэргүүлдэг төвч барууны эвслийн Засгийн газар сөрөг болох Хөдөлмөрийн намтай эн тэнцүү өрсөлдөж байна.

Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл эдийн засаг өөдрөг бус, баргар цаг үед нөхцөл байдлыг тогтворжуулах, компаниудын татварыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэхээр амалж байгаа юм. Харин түүний гол өрсөлдөгч Хөдөлмөрийн намын удирдагч Билл Шортен эрүүлийг хамгаалах, боловсрол, хүүхэд багачуудыг асран халамжлах зэрэг төрийн үйлчилгээний салбарт ахиу хөрөнгө оруулах, хууль ёс зөрчиж буй банкуудад хатуу арга хэмжээ авах амлалт өгч байна.

Сүүлийн санал асуулгын дүнгээр хоёр намд өгөх санал 50:50 хувиар тэнцэх, эс бөгөөс ганцхан хувийн ялгаа гарах төлөвтэй. Юутай ч эрх баригч Либерал эвсэл суудлын тоогоо алдаж, Засгийн газарт үнэмлэхүй олонх болох хувь хэмжээ буурч таарна. Энэ удаагийн сонгуулийн дүн нь ноён Тернбуллд өрсөлдөгч

Хөдөлмөрийн нам хэдхэн сарын дотор түүний тэргүүлдэг намын манлайллыг навс унагаж, хувь хүнийх нь нэр хүндийг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлснийг ойлгуулах болов уу.

Ерөнхий сайд асан Тони Эбботтоос өнгөрсөн есдүгээр сард намын манлайллыг өөрийн мэдэлд шилжүүлсэн ноён Тернбуллийг намынх нь баруун жигүүрийнхэн байнга өөчилдөг. Сонгуульд чүү тай ялсан түүний амжилт сүүлийн зургаан жилд таван Ерөнхий сайдын нүүр үзсэн Австралийн улс төрийн давчдам нөхцөлд хаших албан тушаалд нь халгаатай төгсөж болзошгүй.

Мөн Сенатын сонгуулийн дүн хэрхэн гарах нь ч эгзэгтэй болж хувирлаа. Эвслийн Засгийн газар, Хөдөлмөрийн намын аль аль нь парламентын дээд танхимд үнэмлэхүй олонх болж чадахгүй шинжтэй. Мөрийтэй тоглоомыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэгч Ник Ксенофоны байгуулсан нам Сенатад дөрвөн ч суудал авч болзошгүй байна. Шинэ нөхцөлд засгийн эрхэнд гарагчид Ксенофоны адил сонгуульд бие даан оролцогчид болон Ногоон намтай тохиролцохоос аргагүй.

BBM©

Австралийн сонгуулийн ана мана өрсөлдөөн