dip

60
Дипломын сэдэв: Баянхонгор аймгийн нутгийн аялагч нарт зориулсан гарын авлагын загвар боловсруулах нь. Удиртгал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Баянхонгор аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдалд 1.1. Баянхонгор аймгийн товч танилуулга 1.2. Баянхонгор аймагт жуулчдыг татах онол арга зүйн үндэс ХОЁРДУГААР БҮЛЭГ: Баянхонгор аймгийн аялал жуулчлалын боломж нөөцийг судалгаа 2.1. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал 2.2. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын боломж нөөцийн судалгаа ГУРАВДУГААР БҮЛЭГ: БАЯНХОНГОР АЙМГИЙН НУТГААР АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГЫН ЗАГВАР БЭЛТГЭХ НЬ (загвар гаргах нь) 3.1. Гарын авлагад тавигдах шаардлага шалгуур 3.2. Гарын авлагын загвар боловсруулах нь Дүгнэлт Ном зүй Хавсралт www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 26-Aug-2014

498 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Dip

Дипломын сэдэв: Баянхонгор аймгийн нутгийн аялагч нарт зориулсан

гарын авлагын загвар боловсруулах нь.

Удиртгал

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Баянхонгор аймгийн аялал жуулчлалын өнөөгийн

байдалд

1.1. Баянхонгор аймгийн товч танилуулга

1.2. Баянхонгор аймагт жуулчдыг татах онол арга зүйн үндэс

ХОЁРДУГААР БҮЛЭГ: Баянхонгор аймгийн аялал жуулчлалын боломж

нөөцийг судалгаа

2.1. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал

2.2. Баянхонгор аймгийн аялал жуулчлалын боломж нөөцийн судалгаа

ГУРАВДУГААР БҮЛЭГ: БАЯНХОНГОР АЙМГИЙН НУТГААР АЯЛАГЧДАД

ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГЫН ЗАГВАР БЭЛТГЭХ НЬ (загвар гаргах нь)

3.1. Гарын авлагад тавигдах шаардлага шалгуур

3.2. Гарын авлагын загвар боловсруулах нь

Дүгнэлт

Ном зүй

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Dip

Удиртгал

Монгол оронд 1990 оноос эхлэн зах зээлийн эдийн засгийн харилцаанд

шилжсэнээр дэлхийн улс орнуудад Монгол улс нээлттэй болж аялал жуулчлал

эрчимтэй хөгжих үндсэн нөхцөл болсон юм. Хэдийгээр Монгол улс хоѐр том

гүрний дунд байрладаг, эрс тэс уур амьсгалтай, аялал жуулчлалын улирал

богино зэрэг аялал жуулчлал хөгжихөд бэрхшээлтэй талуудтай ч харьцангуй

тайван унаган байгаль, эдийн засгийн тогтвортой байдал, мэдээлэл, технологи,

тээврийн асар хурдацтай хөгжил зэрэг нь аялал жуулчлалын хөгжилд таатай

боломжийг бүррлүүлсэн юм.

Монгол оронд ирэх жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж

нөгөөтэйгүүр Монголын туроператор хуучнаа бодвол уламжлалт болон бусад

аялалуудыг мэрэгжлийн өндөр түвшинд зохион байгуулж цаашид шинэ зам

маршрут, аяллын төрлүүдийг нэвтрүүлэх боломжийг судалж байна.

Монгол орны байгалийн харьцангуй унаган төрх байдал, цэвэр тунгалаг

ус, агаар, цэнхэр тэнгэр, төрөл бүрийн ховор амьтан, ургамал, эртний үлэг

гүрвэл, ургамлын үлдэгдлийг он удаан жил хадгалан үлдсэн газар нутаг,

дэлхийн ховорхон нүүдлийн соѐл иргэншил, дэлхийн түүхэнд томд орох 13-р

зууны түүхт хүн, эзэн Чингисийн нэр хүнд, Монгол ард түмний зан заншил, ахуйн

өвөрмөц аж төрх ѐсон, олон мянган жилийн түүхт археологийн дурсгал нь тус

оронд үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх гол үндэс болсон хэвээр байна.

Гэсэн хэдий ч Монголын Аялал Жуулчлалын бүс нутаг нь цөөн газарт

төвлөрсөн хөгжүүлэх боломжтой газар нутгийг олон нийт аялагч жуулчинд

таниулах ажил муу явагддагаас зарим нэг бүс нутаг орхигдон нөөц боломжоо

бүрэн ашиглаж аялал жуулчлалын салбарын бүс нутгаар нь жигд хөгжүүлж

чадахгүй байна. Цаашид Монгол аялал жуулчлалын шинэ бүс нутгуудыг нээж

жуулчдад таниулах ажил хийх нь энэ салбарын ирээдүйд чухал байна. Аялал

жуулчлал хөгжих боломжтой аймаг бүс нутгуудын хөтөч ном буюу гарын авлагыг

Тур Оператор Компани аялагч жуулчдад зориулсан танилцуулах ажил хийх

хэрэгтэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Dip

Энэхүү сэдвийг сонгох болсон шалтгаан

Өмнө өгүүлсэн санааг хэрэгжүүлэхийн тулд алт нэг бүс нутгийг сонгон

судлах шаардлага байна.

Баянхонгор аймаг нь говь хангай хосолсон байгалийн үзэсгэлэн газар,

түүх соѐлын дурсгал, нэн ховор ургамал, амьтан зэрэг дээр тулгуурлан уг ажлын

объектоор Баянхонгор аймгийг сонгон судалсан. Энэ бүгдийг жуулчдад үзүүлж

сонирхуулан Баянхонгор аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нөхцөл

байна.

Дипломын ажлын зорилго

Уг гарын авлагын хийснээр Баянхонгор аймгийн аялал жуулчлалыг

хөгжүүлэхэд дэмжлэг болох жуулчдыг Баянхонгор аймгийн говь, хангай

үзэсгэлэнт байгаль, түүх соѐлын дурсгалыг жуулчдад танилцуулах, сурталчлах

зорилготой. Ингэснээр Баянхонгор аймгийн эдийн засагт сайнаар нөлөөлж тус

аймгийн малчин айл өрхийн амьжиргаа дээшлэх Баянхонгор аймгийн аялал

жуулчлал хөгжихөд дөхөм болно.

Зорилт

Нөөцүүдийг судлах

Баянхонгор аймгийн говь, хангай үзэсгэлэнт дурсгалт газруудыг олны

танил болгох, суртчилах

Нөөцүүдэд тулгуурлан тур оператур компаниуд, жуулчдад зориулсан

гарын авлагын загвар боловсруулах

Ач холбогдол

Баянхонгор аймгийн нөөц боломжийг судлан гаргаж ирснээр тус бүс

нутагт хөгжих боломжтой аялалын төрөл зэргийг шинээр бий болгож жуулчдад

болон тур оператор компанид таниулснаар бүс нутаг хөгжих эдийн засаг, зам

тээвэр, харицаа Баянхонгор аймагт жуулчдыг татсанаар баруун чиглэлийн зам

тээвэр, харилцаа холбоо өргөжин тэлэхэд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Dip

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

1.1. Баянхонгор аймгийн тухай товч танилцуулга

Үүсэл хөгжил

Баянхонгор аймаг нь эхэн үедээ Хантайшир уулын аймагт, сүүлд нь

Архангай, Өвөрхангай, Говь-Алтай аймагт харъяалагдаж байсан нутагт 1941

оны 12 сарын 11 нд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 81-р тогтоолоор 16

сум, 112 баг, 11.8 мянган өрх, 41.4 мянган хүн амтай байгуулагдсан .1942 оны 2

сарын 5-нд Говь, Бөмбөгөр аймгийн яамыг нээж үйл ажиллагааг явуулж эхэлсэн

бөгөөд үүний дараахан нь аймгийн нэрийг "Баянхонгор" гэж нэрлэсэн түүхтэй.

Баянхонгор аймаг нь Монгол улсын төв хэсэгт 116 мян. хавтгай дөрвөлжин.км

нутагтай, аймгийн төв Баянхонгор хот нь Улаанбаатар хотоос 630км зайтай

оршино. Одоогийн байдлаар тус аймгийн засаг даргаар Б. Амарсанаа сонгогдон

нутаг орныхоо байдлыг анхааран үзэж хөгжүүлж байна.

Мөн түүнчлэн Баянхонгор аймаг нь ашигт малтмалын нөөцөөр арвин

бөгөөд алт, хар хүрэн нүүрс, болор, зэс, жонш, гялтгануур, гантиг, боржин,

шөрмөсөн чулуу, төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн

чулуу гэх мэт барилгын материал, түүхий эдээр нэн баялаг юм. Алтны нөөц

бүхий 3 их судалтай байдгийн зөвхөн нэгийг нь ашиглаж Баян-Овоо сумын

Дөвөнтийн нуруу, Бөмбөгөр, Галуут, Гурванбулаг сумын нутагт 10 шахам алтны

уурхай ажиллаж 70–80 хувийн сорьц бүхий 200-300 кг байгалийн шижир алт жил

бүр олборлодог.

Газар зүйн онцлог.

Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг, Говь-Алтайн нурууны өмнөд

хэсгийн салбар уулс, Их нуурын хотгорын дундад хэсэг, Алтайн цаад говийн

нилээд нутгийг хамардаг. Нутгийн умраас емне тийш 800км, дорноос өрнө тийш

800 гаруй км, хилийн урт нь 1830км юм. Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай,

Завхан, Архангай аймагтай 1700км, БНХАУ-тай 130 км-ээр хиллэдэг. Нутгийн

ихэнх нь далайн түвшнээс дээш 1000-1400 м өргөгдсөн. Хамгийн өндөр нь Их

Богд уул /д.т.д 3957м/, хамгийн нам дор газар нь Эхийн голын баянбүрд /д.т.д

750м/ болно, Байгалийн 5 бүс, бүслүүрт багтсан өндөр уул, тал, говь хосолсон

уудам нутгийн хойд хэсэг нь ойт хээрийн, дунд хэсэгтээ хээрийн, өмнөд

талаараа цөлөрхөг хээрийн бүсэд ордог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Dip

Уур амьсгал

Аймгийн нутаг дэвсгэрийн газрын гадаргуу өндөр уул , нуруу, хөндий,

хоолой, тэгш талтай учраас уур амьсгал эрс тэс нөхцөлтэй. Жилийн дундаж

температур нутгийн хойд хэсэг, ойт хээрийн бүсээр 0-7 градус байхад нутгийн

өмнөд хэсэг, говийн нам дор газарт +8 градус байдаг. Жилийн хамгийн хүйтэн үе

1- р сард хангайн нуруунд -18.3-30.6 градус, хээрийн бүсэд бүсэд -17-21.2

градус, говьдоо -11.6-18.8 градус хүйтэрдэг. Жилийн хамгийн дулаан үе нь 7-р

сард агаарын дундаж температур хангайн нуруунд +13+16 градус, хээрийн

бүсэд +13+20 градус, говьдоо +21+27 градус байдаг. Үнэмлэхүй их дулаан нь

зарим жилд +28+49 градус хүрдэг. Баруун ба хойд зүгээс Атлантын болон умард

мөсөн далайн чийглэг агаарын урсгал Европ, Азийн өргөн уудам нутгийг дайран

ирдгээс хээр, говь, цөлдөө хур тунадас хомсдолтой. Хангайн нурууны чиглэлдээ

хур тунадас ахиу ордог. Ойт хээрийн бүсэд 250 мм-ээс их, тал хээрийн бүсэд

130-180 мм, говийн бүсэд 50-100 мм , говь цөлдөө 0-50 мм тунадас унадаг.

Агаарын харьцангуй чийгшил дулааны улиралд хангайн уулархаг нутгаар 40-

68%, хээрийн бүсэд 35-63%, говьд 33-37 % байдаг.Салхины жилийн дундаж

хурд уулархаг нутагт Зм/сек , говь , хээр талд 15 м/сек хүрч шуурдаг. Баянхонгор

аймаг нь хөрс , цаг уурын орлон бичил мужид хуваагддаг. Нутгаар нь дэлхийн

усан хагалбарын шугам дайрч өнгөрсөн, нар,салхины эрчим хүчний нөөц

сайтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Dip

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж

д/д Сумын нэр Төвүүд Нутаг

дэвсгэрийн

Хэмжээ /мян.га/

Өрхийн

тоо Хүн ам

Баг

тоо

Аймгийн

төв

хүртлэх

зай/км/

1 Галуут Баянхонгор 504.7 1260 4836 6 86

2 Эрдэнэцогт Цагаандэнж 312.4 1192 4690 6 28

3 Гурванбулаг Хөвийн ам 444.2 764 2788 5 244

4 Жаргалант Байдраг 417.4 1093 4025 4 163

5 Баян-овоо Хөхбүрд 324.4 733 2850 4 26

6 Өлзийт Улаан-уул 385.9 863 3338 6 17

7 Бөмбөгөр Худаг шүүж 304.4 636 2518 4 95

8 Хүрээмандал Дэлгэрмөрөн 432.8 528 2230 5 218

9 Баянбулаг Баянбулаг 317 526 2212 4 266

10 Заг Загийн гол 256.1 601 2355 4 188

11 Баянхонгор Номгон 104 6436 25150 8 -

12 Жинст Бодийн гол 531.2 462 2045 5 95

13 Богд Хориултын

дэнж

398.3 777 3091 6 123

14 Баянлиг Лигийн гол 1191.7 867 3604 5 218

15 Баянговь Хэтийн гол 466.1 659 2593 5 241

16 Шинэжинст Эх хавцгай 1650.1 629 2382 4 250

17 Баян-өндөр Булган 1689.1 646 2611 3 276

18 Баянцагаан Баянбулаг 539.5 903 3848 7 246

19 Баацагаан Баянсайр 744.6 935 3788 7 143

20 Бууцагаан Буянт гол 583.9 805 3410 6 174

Аймгийн дүн 11597.8 21315 84364 101

Баянхонгор аймгийн хүн ам харьцангуйгаар өмнөх жилийнхтэй

харьцуулбал хүн амын шилжилт хөдөлгөөн их хийгдсэн ба мөн шилжин

ирэгсдийн тоо өссөн байна. Хүн амын ихэнх хувийг 15–59 насны залуучууд

эзлэх бөгөөд хөдөлмөр эрхлэх чадвартай юм. Баянхонгор аймагт ихэнхдээ Төв

халх ястан амьдардаг. Баянхонгор аймгийн хүн амын 20.5% нь аймгийн төвд,

үлдэх хувь нь хөдөө сумдуудад амьдардаг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Dip

Хүн ам (2007 оны байдлаар)

Аймаг, сумын нэр Суурин хүн ам

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Галуут 4225 2106 2119

Баян-овоо 2826 1424 1402

Эрдэнэцогт 4384 2123 2261

Өлзийт 3229 1594 1635

Жинст 2044 1031 1013

Баянговь 2695 1350 1345

Шинэжинст 2262 1137 1125

Баян-өндөр 2643 1360 1283

Баянцагаан 3623 1786 1837

Баацагаан 3485 1735 1750

Бөмбөгөр 2524 1251 1273

Бууцагаан 3393 1652 1741

Хүрээмарал 2067 1043 1024

Баянбулаг 2132 1066 1066

Гурванбулаг 2575 1296 1279

Заг 2252 1109 1143

Жаргалант 3208 1610 1598

Баянхонгор 26252 12359 13893

Дүн 82088 40089 41999

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Dip

Хүн амын насны бүтэц / График-1 /

Аймгийн өрхийн амжиргааны чадавхийг дэмжих сангаас 1994-2002 оны

хооронд 1800 төсөл хэрэгжүүлж 405 сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Үүнээс

сүүлийн 2 жилд 195 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсний 120сая төгрөгийг

малжуулах төсөлд зарцуулжээ. Тус сангаас олгосон 195 сая төгрөг эргэж

төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглагдаж байна. Аймгийн хэмжээнд бүтэн өнчин

хүүхэд 207, хагас өнчин хүүхэд 2275, эцэг тогтоогдоогүй хүүхэд 386, тахир дутуу

хүн 2483 байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд 2499 өрх бүртгэгдсэн байна.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр зохицуулалтын алба төв, хөдөөгийн 400 гаруй

аж ахуй нэгжид хөдөлмөрийн зах зээлийн эргэлтийн судалгааны ажил явуулж

эхлээд байна. Ингэснээр наад зах нь 300 гаруй хүнийг дээрх аж ахуй нэгж,

чөлөөтэй ажлын байранд зуучлах боломжтой юм. Тус аймгийн хувьд хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ онд 1200 хүнийг ажлын байртай

болгох, 660 хүнийг мэргэжлийн чиг баримжаатай болгон давтан сургалтаар ажил

эрхлэлтэнд бэлтгэх зорилготой ажиллаж байна.

Ан амьтан

Алтайн хангайн уулсаар аргал угалз, янгир, ирвэс, шүлүүс, буга, согоо,

бодон гахай, худэр, дорго, зэрлэг гахай, бор гөрөөс зэрэг амьтад бий. Тарвага,

үнэг, чоно, хярас, мануул зэрэг үслэг ан амьтан элбэг. Говийн бусэд хар суулт

зээр, мазаалай, хавтгай, хулан, зэгсний /гахаи зэрэг дархан цаазтай амьтад

оршино. Мөн монгол орны улаан номонд орсон говийн нүцгэн хуруут гүрвэл,

тэмээн суулт могой зэрэг ховор зүйл амьтад тохиолдоно. Шувуу Бүргэд, ѐл,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Dip

шонхор, хойлог, тас, хун, ангир, нугас, тоодог зэрэг 150 гаруй төрлийн шувуутай.

Улаан номонд орсон ховор шувууд болох Халбаган хошуут, өрөв тас, Хуруут

хун, Хээрийн галуу, Итгэлтэн цахлай, Цасны хажир, Хулан жороо зэрэг шувууд

тохиолдох нь олон бий. Загас Гол нуурандаа зэвэг, Алгана, Зурхай, Хадран

зэрэг олон төрлийн загастай.

Гол, нуур.

Хангайн нуруунаас эх авсан Хар ус, Шар ус, Буянт, Хуримт, Өхөг, Сүмбэр,

Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Цагаан туруут, салбар уулсаас эх авсан Лиг,

Цагаан гол, Баянцагаан, Далан түрүү, Уртын гол зэрэг том, жижиг 160 гаруй гол

горхитой. Баянцагаан, Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бөөрөг, Баяннуур,

Олгой нуур, Хөх нуур зэрэг 30 шахам нуур бий.

Баян бүрд:

Эхийн гол, Шар хулстай, Цагаан бургас, Хурцын шанд, Өлзийт гол,

Бурхант, Бор овооны задгай, Баруун зүүн тоорой зэрэг үзэгсэлэнт

баянбүрдүүдтэй.

Рашаан:

Шаргалжуут, Өхөг, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрээн хад зэрэг халуун,

хүйтэн 20 гаруй рашаантай. Үүнээс Шаргалжуут рашаан нь олон төрлийн

найрлагатай. Өвчин эмгэг ангаах талаараа алдартай. 300 гаруй ундарга эх

булагтай. +450С +960С хүртэл халуунтай дэлхийд ховорт ордог рашаан юм.

Далай түвшнээс дээш 2000 м өндөрт оршдог.

Хөрс:

Хангайн нурууны салбар уулс, голын хөндийн сав нутагт үржил шимтэй

хар шороон хөрстэй. Тал хээрийн бүсийн уул толгод, хөндийн хоолойн хар

хүрэн, элсэнцэр хүрэн, саарал хөрс шороотой. Говийн хувьд элс, шавар, хайрга,

холилдсон хатуувтар хөрстэй болно.

Ургамал:

Монголын ургамлын аймгийн гуравны нэг орчим нь тус аймагт ургадаг.

Эмийн, хүнсний, тэжээлийн тосны, цаас цавууны, будгийн, зөгийн балын болон

байгалийн олон зүйлийн ашигт ургамал бий.

Ашигт малтмал

Баянхонгор аймаг ашигт малтмал, эрдэсийн зүйлээр баян юм. Алт, зэс,

хар, хүрэн нүүрс, болор, жонш, гялтгануур, гантиг, боржин, шөрөмсөн чулуу

зэрэг ашигт малтмал төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Dip

чулуу гэх мэт барималын материал нэн элбэгтэй.

Алтны нөөц бүхий 3 их судал байдгийн зөвхөн нэгийг нь ашиглаж байна.

Баян-Овоо сумын Довонтын нуруу зэрэг газруудад алтны 10 шахам уурхай

ажиллаж 70-80 хувийн сорьц бүхий 200-300 кг байгалийн шижир алт

олборлодог. Их Богд уул, Мотолын хоолойн говийн үзэсгэлэнт байгаль, Орог

нуурын орчин нь хүн төрөлхтний түүхийн олон нууцыг хадгалсан Монголын

онгон тагшин говь нутгийн нэгээхэн хэсэг юм. Урал, чихэр өвсөөр нэн байлаг.

Монголд ургадаг нийт чихэр өвсний 70 гаруй хувь нь уг аймагт ургадаг.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав, Шинэжинст сумын ногоон

цавын хоолой, Богд сумын Луу яст зэрэг нутагт 50 – 80 сая жилийн тэртээ

амьдарч байсан 20 орчим метр урт, 3 – 4 м өндөр аварга гүрвэлүүдийн

чулуужсан яс төдийгүй дун хясаа зэрэг цэнгэг усны амьтны үлдэгдэл, далайн

ѐроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг нь 200 – 100 сая жилийн тэртээ

гадагшаа урсгалгүй цэнгэг устай сав газар байсныг илтгэж байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Dip

1.2. Баянхонгор аймагт жуулчдыг татах онол арга зүйн үндэс

Аялал жуулчлалын маркетинг гэдэг нь жуулчдын юу хүсэж байгааг олж

мэдсэний үндсэн дээр тэрхүү эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүнийг бий

болгон хамгийн үр ашигтай арга замаар худалдан авах сонирхолыг нь төрүүлж,

хуваарилалтын сувгуудаар дамжуулан худалдан авах боломжтой болгон,

тэдний дуртайя төлөх үнийг санал болгон байгууллагын ашиг орлогыг

нэмэгдүүлж, тавьсан зорилгодоо хүрэх нөхцөлийг хангахад чиглэсэн цогц үйл

ажиллагаа юм.

Аялал жуулчлалын үйлчилгээний мөн чанар

Хэрэглэгчид үйлчлүүлэхээсээ өмнө биет бүтээгдэхүүний адил түүнийг

барьж, сонсож, харж, үнэрлэх, амтыг мэдэрч чадахгүй. Үйлчилгээг үнэлэх

нотлон харуулах нь бэрхшээлтэй гэхдээ зар сурталчилгаа нь

үйлчлүүлэгчдийн оюун санаанд тухайн санал болгож буй үйлчлгээний

талаарх бодит төсөөллийг бий болгоход чухал нөлөөтэй. Тур оператор

компаниуд санал болгож аялалынхаа тухай дүрс бичлэг, брошур гэх мэт

бодитоор харагдах зүйлүүдийг бий болгосноор үйлчилгээгээ жуулчдад

өмнө нь мэдрүүлэх боломжтой.

Үйлчлүүлэгчид тухайн үйлчлгээг зөвхөн түр зуурын хугацаанд л эзэмшдэг

онцлогтой бөгөөд жуулчдад аялалын дараа сэтгэгдэл дурсамж л үлддэг.

Аялалын үед худалдан авсан бэлэг дурсгал ном сэтгүүл болон фото

зураг дүрс бичлэг зэрэг нь үүнийг сэргээн сануулж байдаг.

Үйлчилгээг хадгалж болохгүй учир тухайн цаг үед нь үйлчлүүлэгчдэд

борлуулах шаардлагатай. Жнь: зорчигчгүй ниссэн онгоцны суудал,

зочингүй хоносон зочид буудлын өрөө нь тухайн үеийн алдагдал болоод

өнгөрдөг тиймээс хүчин чадлаа эрэлтэд нийцүүлэх хэрэгтэй болдог

бөгөөл шаардлагатай үед үнээ бууруулах нь зохистой байдаг.

Аялал жуулчлалын бусад үйлчилгээнээс ялгарах онцлогууд

Аялал жуучлалын хувьд бусад үйлчлгээнээс илүүтэйгээр нийлүүлэлтийг

удирдан чиглүүлдэг

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь хэд хэдэн ханган

нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны оролцоотойгоор бий болох учир

түүнд чанарын хяналт тавих нь бэрхшээлтэй. Аль нэг байгууллагын

дутагдалтай үйл ажиллагаа нь бусдынхаа нэр хүндэд хортойгоор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Dip

нөлөөлдөг

Бүтээгдэхүүнээ худалдан авах нь жуулчдын хувьд ихээхэн эрсдэлтэй

зүйл байдаг. Тэд өмнө нь харж, үнэрлэж болохгүй зүйлд ихээхэн

хэмжээний мөнгө зарцуулж аялалд яваад эцэст нь сэтгэл дундуур

үлдэхээс болгоомжилдог. Түүнчлэн таньж мэдэхгүй газарт тохь тухгүй

байр сууц, тээврийн хэрэгсэл, чанаргүй хоол хүнс хэрэглэх болон гэмт

хэрэгт өртөх зэрэг нь тэднийг түгшээдэг.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь нэг хэсэг үйлчилүүлэгчдийн

мөрөөдөл, уран сэтгэмжээр бүрэлддэг. Жуулчидад аялалын талаарх

төсөөлөл сонин хачин зүйлсийн тухай уран сэтгэмж өмнө нь бий болгосон

байдаг. Аялал зохион байгуулагчид жуулчдыг өдөөгч хүчийг ойлгож

мэдэрч маркетингийн хүч чармайлтаар тэдний мөрөөдөлд нөлөөлж

чадвал амжилт олно

Аялал жуулчдад нь гадаад хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөхдөө амархан

эмзэг үйлдвэрлэл юм. Жишээ нь: дайн дажин, бослого үймээн, байгалийн

гамшиг, голомтот өвчин, эдийн засгийн уналт зэрэг шууд нөлөөлж байдаг.

Аялал жуулчлалын зах зээлийн эрэлт нь улиралын хэлбэлзэлтэй.

Аялал жуучлалын маркетингийн хольц

Маркетингийн хольцийн зорилго бол хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн

бүтээгдэхүүн бий болгох хэрэглэгчдийн худалдан авах бололцоотой үнээр

үнэлэх, түгээх тээвэрлэх, мөн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ таниулан

мэдүүлэх, худалдан авах шийдвэр гаргахад нь идэвхжүүлэн суртачилах явдал

юм.

Ргоduct буюу бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний шинж чанар: бүтээгдэхүүн гэдэг бол хэрэглэгчдийн эрэлт

хэрэгцээг хангах зорилгоор хийгдэж тэдэнд санал болгож байгаа бүтээл юм.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бол олон төрлийн үйлчилгээ биет

бүтээгдэхүүний цогцоос бүрддэг учир амтлагддаггүй, мэдрэгдэхгүй,

сонсогдохгүй, үнэртэхгүй байдаг. Энэхүү цогц үйлчилгээнд жэуулчны ая тухтай

аялаж амрахад зориулагдсан зочид буудал, гэр бааз, тээврийн хэрэгсэл, хоол

ундаа, үзвэрийн газрууд, дэлгүүр гэх мэт орох бөгөөд тур оператор үүнийг

багцалан нэгтгэж бүтээгдэхүүнийг бий болгодог.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дараах 4-н түвшинд авч үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Dip

1. Үндсэн бүтээгдэхүүн: бүтээгдэхүүний гол өгөөжийг хэлнэ

2. Туслах бүтээгдэхүүн: үндсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч нарт

хэрэглүүлэх үүднээс танилцуулж буй үйлчилгээ

3. Дэмжигч бүтээгдэхүүн: үндсэн бүтээгдэхүүний өгөөжийг нэмж өгч

өрсөлдөгчөөс нь ялгарахад тусалж байгаа

4. Өргөжүүлсэн бололцоо, уур амьсгал үйлчилгээ

Бүтээгдэхүүн хөгжүүлэх: хэрэглэгчид үргэлж шинэ сайжруулсан бүтээгдэхүүн

хүсэж байдаг ба өрсөлдөгч үүнийг үргэлж өөрчлж дэвэргэж байдаг.

Бүтээгдэхүүнийг өөрсдийн хүчээр бий болгох бусдын бүтээгдэхүүнийг худалдан

авах гэсэн хоѐр аргаар бий болгож байдаг. Шинэ бүтээгдэхүүн төлөвлөлтийг зөв

тогтоож даган мөрдөх хэрэгтэй.

Уг төлөвлөлтөнд: санааг гаргаж ирэх- компани гаднаас болон дотроос

санааг олж болно. өөрөөр хэлбэл хөтөч тайлбарлагчийн болон жолоочийн

санал, мөн жуулчид хүсэж байгаа шаардлагатай зүйлээ санал гомдлоор хэлж

болно. Мөн бусдын бэлэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж шинэ бүтээгдэхүүнийг

бий болгож болно. өрсөлдөгчийн санаануудыг харж болох гол газар нь аялал

жуулчлалын үзэсгэлэнгүүд, интернэт, вэб хуудас катологи, танилцуулах

материал гэх мэт мөн уулзалт семниар, төслөөр авч болох юм.

Санааг сонгох - олж цуглуулсан санаануудаас эрсдэл ихтээг орхиж сонирхол

татсан санаануудыг сонгодог. Энэ шатанд шинэ бүтээгдэхүүний санааг

стандартад оруулж ирэх бүхий хэсгээр шалгаруулдаг. Стандарт нь

бүтээгдэхүүний дүрслэл зорьсон зах зээл, өрсөлдөөнийг оруулсан байх ѐстой

бөгөөд зах зээлийн хэмжээг бүтээгдэхүүний үнэ, хөгжүүлэх хугацааны өртөг,

үйлдвэрлэх өртөг зардлаа нөхөн хугацаа зэргийг тодорхой бичсэн байх

хэрэгтэй.

Худалдаанд оруулах - бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахад бэлэн гэж үзэж

байгаа бол худалдаанд оруулдаг үүний тулд хэзээ, хаана, хэнд, хэрхэн гэдэг 4

гол зүйл байдаг1.

Хэзээ - шинэ бүтээгдэхүүн гаргах цаг хугацааг товлох хэрэггэй. Эрэлт ихтэй,

улиралд нэвтрүүлээх үү, улиралын ихэнд эсвэл эцэсть гэдгээ шийдэх.

Хаана - нэг газар бүсэд, хэд хэдэн бүсүүдэд, үндэсний зах зээл дээр үү, олон

улсын зах зээл дээр үү гэдгээ шийдвэрлэх.

Хэнд - өөрийнхөө урамшуулалт түгээлтээ хамгийн гол зорьсон бүлэгтэй 1 “Менежментийн їндэс” 13-17 –р тал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Dip

чиглүүлэх.

Хэрхэн - зорьсон зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнийг нэвтэрүүлэх,

маркетингийн цогцод зарцуулагдах төсөвт зориулж үйл ажиллагааны төлөвлөлт

бий болгох.

Бүтээгдэхүүний чанар гурван хэсэгт хуваагддаг :

Нэг дэх хэсэг нь хэрэглэгчийн төсөөлөлтэй холбоотой. Хүмүүс

өөрийнхөө төсөөлөлийг аялалын үнэ, компаний имиж, аман яриа, кампаний

сурталчлгаагаар бүрдүүлдэг.

Хоѐрдахь хэсэг нь техникийн үйл ажиллагаатай холбоотой. Техникийн

чанар нь машин унаа, зочид буудлын өрөө, ресторан, баазын хоол гэх мэт.

Гуравдахь хэсэг нь үйл ажиллагааны үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж

байгаатай холбоотой. Жуулчид үйлчилгээний чанрыг тодорхойлохдоо

үйлчилгээний үйл явц, төсөөлөл хоѐрын харьцуулалтаас шалтгаалдаг,

жуулчдын төсөөлөл нь өмнөх туршилга, аман яриа, компаний гадаад харьлцаа,

хэвлэл зэргээс хамааран бүрддэг.

Рricе буюу үнэ

Үнэ тогтоох явдал нь аялал жуулчлалын маркетингийн хамгийн чухал

асуудлуудын нэг юм. Үнэ гэдэг нь бүтээгдэхүүн үйлчлгээг ашиглах, хэрэглэх,

эзэмшихийн тулд авч байгаа мөнгөн хэлбэр. Жуулчдын төлсөн үнэ бизнест ашиг

унахууц байхаас гадна бүтээгдэхүүнийг хувиарлах, жуулчидад хүргэх үйл

ажиллагаанд гарсан бүхийл зардалыг шингээсэн байх ѐстой. Жуулчид төлсөн

үнэндээ тохирхууц чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүсэж байдаг.

Маркетингийн төлөвлөлтийг үр дүнтэй явуулахын тулд үнийг бүтээгдэхүүний

хэлбэр түгээлт, тээвэрлэлт, зар сурталчилгаатай уялдуулан тогтоодог.

Рlасе буюу хувиарлалт

Хувиарлалтын сувгийг сайн сонгож чадсан тур оператор компани

аялалын зардалыг багасгаж цаг хугацаанд нь аялалаа худалдах, зах зээл дэхь

хувь хэмжээгээ ихэсгэж чадна. Маркетинг хувиарлалтыг хэд хэдэн замаар

хийдэг.

Мэдээлэл - маркетингийн судалгаа, мэдээллийг олж өгөх

Сурталчилгаа - бүтээгдэхүүний талаарх сурталчилгаа түгээх.

Харилцаа холбоо - болоцоот зах зээлтэй холбоо тогтоох.

Тохируулах-хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохируулах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Dip

Тээвэрлэлт - жуулчдыг тээвэрлэх.

Санхүү - тээвэрлэлтийн зардалыг төлөх мөнгийг дансаар шилжүүлэх

Эрсдэлийг багасгах - санхүүгийн эрсдэлийг багасгах.

Тур оператор компани өөрсдөө хэрэглэгчдэдээ очих нь хэцүү байдаг учир

зуучилагчдыг өргөнөөр ашигладаг.

1. маркетингийн зуучлагч:

Тур оператор компани өөрийн хүрч чадахгүй зах зээлд тур агентаар

дамжуулан холбогдох болдог. Тур оператор компани багц аялалынхаа

талаарх мэдээллийг /аялал болон хөтөлбөрийн мэдээ, суртачилгаа,

онцлог /тур агентуудад өгдөг бөгөөд тэдний сэтгэгдлийг хангалуун

байлгахын тулд хүссэн мэдээллийг нь тэр дор нь өгөх, төлбөрийг

хугацаанд нь хийх хэрэгтэй.

Гадаадын тур оператор компани - энэ нь ихэвчилэн амралтын аялалын

зах зээлд зориулж багц аялал зохиодог. Энэ тур оператор компани олон

улсын нислэгийн билет, галт тэрэгний билет мөн зорьсон газарт нь

хүрэхэд хоол унд байрыг зохион байгуулдаг. Аялалын хөтөлбөрийг

дотоодын болон гадаадын тур оператор компаниуд хоорондоо зохицох

эсвэл хэн нэгнийхээ санаачилгаар шийддэг.

2. Сонголт хийхдээ хэр нэр хүндтэй хөгжил, орлогын байдал, хамтран

ажиллах сонирхол, туршилга зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.

3. Зуучлагч чиглүүлэх: аль ч хоѐр тал бие биенийхээ үүргийн тохиролцолд

хүрч зөвшилцсөн байх ѐстой. Тур оператор компани нь тур агентлагт хэр

хэмжээний хөнгөлөлт, хувь өгөхөө зөвшилцсөн байх хэрэгтэй ба үүнийхээ

хариуд тур оператор компани тодорхой мэдээлэл, танилцууллага,

аялалын хөтөлбөр болон түүний суртачилгааны материалаар хангах.

4. Зуучлагч түншээ үнлэх: дотоодын тур оператор компаний зуучлагчаа

сонгох

гол шалгуур бол түншүүдийн байрлал буюу үйл ажиллагаагаа явуулдаг

газар зүйн байрлал юм. Уг сонголтыг явуулахдаа:

Зуучлагчийгхаа зорьсон зах зээл болон маркетингийн

стратегийг ойлгох / өөрийн зах зээлдээ тохирох исэх /тухайн

бүсийн шинжилгээ хийх хэрэгтэй. Газар зүйн хамгийн ашигтай

гэсэн хэсгийг сонгох хэрэгтэй. Энэ нь ихэнх тохиолдолд хүн ам их

төвлөрсөн, нэг хэл өргөн дэлгэрсэн хот, суурин, нийслэлүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Dip

байдаг.

Нэгэнт байрлал, газар зүйн байрлалыг сонгосон бол тур оператор

компани нь бүсийн сэтгэл зүйн болон хүн ам зүйн хэв шинжийг

судлан үзэхэд оршино.

Ингээд эцэст нь сегмент бүрийн тааламжтайг сонгох зөвхөн зах зээлээ

ашигтай гэж үзэхээс гадна мөн уг жуулчдад хүрч очих бололцоог /мэдээллийн

урсгал болон унаа тээвэр гэх мэт/ харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ нь: жуулчдыг

тээвэрлэх унаа, нийтийн зохицуулалт, сурталчилгааны зардал гэх мэт.

Ргоmotion буюу урамшуулал

Урамшуулал нь маркетингийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд аялал

жуулчлалын үйлдвэрлэлд хамгийн идвэхтэй иж бүрдлийн нэг юм. Урамшуулал

гэдэг нь тур оператор компани бүтээгдэхүүнээ худалдахын тулд бүтээгдэхүүнээ

хүмүүс, группүүд, байгуулагуудад чиглүүлэн, тэднийг татхуйцаар мэдээлэл,

ухууллага, суртачилгаа хийх үйл ажиллагаа юм. Энэ нь шууд ба шууд бусаар

зорилтод зах зээлдээ чиглэгдсэн байдаг.

Аялал жуулчлал дахь урамшуулалын арга хэрэгсэлүүд үндсэн 4-н хэсгээс

бүрддэг.

1. Зар суртачилгаа -энэ нь үйлчилгээ бүтээгдэхүүн, санаагаа төлбөртэйгээр

суртачилах, таниулах хэлбэрийг хэлнэ.

2. Худалдааны урамшуулал -энэ нь үйлчилгээ бүтээгдэхүүнийг

худалдан авахад нь эерэгээр нөлөөлөх аргуудыг хэлнэ.

3. Олон нийттэй харилцах -энэ нь олон нийттэй сайн харилцаа тогтоох, нэр

хүнд бий болгох үйл ажиллагаа юм.

4. Хувийн худаладаа - энэ нь худалдааг хийх идвэхжүүлэх зорилгоор нэг

болон түүнээс дээш худалдан авагчидтай биеэрээ уулзан бүтээгдэхүүн

үйлчилгээг таниулан зарах оролдолгыг хэлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Dip

ХОЁРДУГААР БҮЛЭГ:

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОМЖ НӨӨЦИЙН

СУДАЛГАА

2.1 Баянхонгор аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал

Нутаг дэвсгэр: Баянхонгор аймаг Монгол улсын төв хэсэгт оршино. 116

мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, аймгийн төв Баянхонгор нь

Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.

Хүн ам: Баянхонгор аймаг 2006 оны 1-сарын 1 ний байдлаар 82088 хүн

амтай болж үүнээс 51,2 хувийг эмэгтэйчүүд, 34,7 хувийг 16 хүртэлх насны

хүүхэд, 59,5 хувийг хөдөлмөрийн насныхан, 5,8 хувийг өндөр настанууд эзэлж

байна. Нийт 20935 өрх айлтай, түүний 41,3 хувь нь төв суурин газарт, 58,7 хувь

нь хөдөө хөдөөд байна. Амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур

орлоготой 12054 өрхийн 39327 хүн ам байгаа нь нийт өрхийн 57,6 хувь, нийт хүн

амын 47,9 хувийг тус тус эзэлж байна. Амжиргааны баталгаажих доод түвшнөөс

доогуур орлоготой өрхөөс 5132 өрх нь нэн ядуу өрхийн ам бүлийн 17349 хүн ам

байгаа нь амжиргааны баталгаажих доод түвшнөөс доогуур орлоготой өрхийн

42,6 хувь, амжиргааны баталгаажих доод түвшнөөс доогуур орлоготой өрхийн

ам бүлийн 44,1 хувийг тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээнд өрх толгойлсон

эмэгтэй 2799, тахир дутуу хүн 3146, бүтэн өнчин хүүхэд 206, хагас өнчин хүүхэд

2564 бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд хүн амын тооллогыг 10 жил тутамд хийдэг бөгөөд

аймгийн хүн амын тоог сүүлийн тооллогын дүнгээр харуулав.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Dip

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж

д/д Сумын нэр Баг,

хорооны

тоо

Аймгийн төв

хүртэлх зай / км

/

Нутаг

дэвсгэр

/га/

Нийт хүн

ам

Нийт өрх

1 Галуут 6 95 504743 4225 1128

2 Баян-Овоо 4 26 324449 2826 782

3 Эрдэнэцогт 5 28 410021 4384 1111

4 Өлзийт 6 18 385282 3229 885

5 Жинст 5 100 531263 2044 477

6 Богд 6 130 398284 2971 763

7 Баянлиг 5 218 1191766 3298 808

8 Баянговь 5 241 466158 2695 755

9 Шинэжинст 4 265 1650122 2262 618

10 Баян-Өндөр 3 275 1689134 2643 679

11 Баянцагаан 5 246 539512 3623 889

12 Баацагаан 7 143 744679 3485 905

13 Бөмбөгөр 4 100 304376 2524 644

14 Бууцагаан 5 174 583975 3393 847

15 Хүрээмарал 5 218 432831 2067 510

16 Баянбулаг 4 266 317029 2132 539

17 Гурванбулаг 5 265 444179 2575 711

18 Заг 4 188 256098 2252 592

19 Жаргалант 4 176 417451 3208 859

20 Баянхонгор 8 6398 26252 6433

Дүн 100 11597750 82088 20935

Баянхонгор аймгийн хүн ам харьцангуйгаар өмнөх жилийнхтэй

харьцуулбал хүн амын шилжилт хөдөлгөөн их хийгдсэн ба мөн шилжин

ирэгсдийн тоо өссөн байна. Хүн амын ихэнх хувийг 15-59 насны залуучууд эзлэх

бөгөөд хөдөлмөр эрхлэх чадвартай юм. Баянхонгор аймагт ихэнхдээ Төв халх

ястан амьдардаг. Баянхонгор аймгийн хүн амын 20.5% нь аймгийн төвд, үлдэх

хувь нь хөдөө сумдуудад амьдардаг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Dip

Ан амьтан:

Алтай, Хангай уулын нуруунд аргал угалз, янгир, ирвэс, шилүүс, буга,

согоо, бодон, гахай, хүдэр, дорго, зэрлэг гахай, бор гөрөөс элбэг. Аль ч бүс

нутагт суусар, тарвага, үнэг, чоно, хярс, мануул зэрэг үслэг ан амьтантай. Тал

хээрт цагаан зээр, говьд хар сүүлт, мазаалай, хулан, хавтгай, зэгсний гахай

зэрэг дархан цаазтай ховор ан амьтан бий. Шувууны төрлөөс бүргэд, ѐл, хойлог,

ятуу, хулан жороо, тас, хун, галуу, ангир, нугас, тогоруу, тоодог зэрэг 150 гаруй

нэрийн шувуудтай. Нуур гол усандаа зэвэг, алгана, зурхай, хадран, хайрст зэрэг

олон төрлийн загастай. Зөгий тарвага, загас, ондатор, минж, булга, буга, гахай

зэрэг амьтдыг шинжлэх ухааны үндэстэй үржүүлэх бололцоотой.

Цаг уур:

Аймгийн нутаг дэвсгэрийн газрын гадаргуу өндөр уул, нуруу, хөндий,

хоолой, тэгш талтай учраас уур амьсгал эрс тэс нөхцөлтэй. Жилийн дундаж

агаарын температур нутгийн хойд хэсэг, ойт хээрийн бүсээр 0-7хэм байхад

нутгийн өмнөд хэсэг, говийн нам дор газарт +8 хэм байдаг. Жилийн хамгийн

хүйтэн үе 1-р сард хангайн нуруунд -18,3-30,6 хэм, хээрийн бүсэд-17-21,2 хэм,

говьдоо -11,6-18,8 хэм хүйтэрдэг.Жилийн хамгийн дулаан үе нь 7-р сард

агаарын дундаж температур, хангайн нуруунд +13 +20 хэм, говьдоо +21 +27 хэм.

Үнэмлэхүй их дулаан нь зарим жилд +28+49 хүрдэг. Баруун ба хойд зүгээс

Атлантын болон умарт мөссөн далайн чийглэг агаарын урсгал Европ, Азийн

өргөн уудам нутгийг дайран ирдгээс хээр, говь, цөлдөө хур тундас хомсдолтой.

Хангайн нурууны чиглэлдээ хур тундас ахиу ордог, Ойт хээрийн бүсэд 250мм-

ээс их, тал хээрийн бүсэд 130-180мм, говийн бүсэд 50-ЮОмм, говь цөлдөө 0-

50мм тундас ундаг. Агаарын харьцангуй чийгшил дулааны улиралд хангайн

уулархаг нутгаар 40-60 хувь, хээрийн бүсэд 35-63 хувь, говьд 33-37 хувь байдаг.

Дэд бүтэц Нийтийн ахуй үйлчилгээнд хүрэх зам

Жуулчны улирлалд Баянхонгорт хүрэх тээврийн сүлжээ ихээхэн

бэрхшээлтэй байдаг. Баянхонгорт ирсэн хойноо аялал жуулчлалын бүс нутагт

очих нь бүр ч хүндрэлтэй. Иймд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх

цаашдын бодлогыг боловсруулхад хүрэх боломж, дэд бүтэц, ахуйн

үйлчилгээний асуудлууд нь гол байр суурийг эзэлнэ

Нисэх онгоцны буудал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Dip

Баянхонгор аймгийн нисэх онгоцны буудал нь хатуу хучилттай, шөнийн

нислэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, 150 хүртэл хүний суудалтай жижиг

болон дунд оврын ямарч онгоц буух бололцоотой. Тус аймгийн нисэх онгоцны

буудал нь Улаанбаатар- Баянхонгорын чиглэлийн маршрутаар долоо хоногт 2

өдөр нислэг хүлээн авч, баруун чиглэлийн аймгуудын нислэгт агаарын холбоо

болон шатахуунаар үйлчилж байна

Харилцаа холбоо

Баянхонгор аймаг нь өндөр хурдны шилэн кабельтай холбогдсон учир

аялагч, жуулчид нь дэлхийтэй харьцах бололцоотой. Мөн "шинэ долгион" 107,

"Хонгор нутаг" 102,5 Рпл.радиотай, Баянхонгор телевиз үйл ажиллагаагаа

явуулдаг.

Зам харилцаа

Улаанбаатараас-Баянхонгор хүртэлх 630 километрийн 460 км нь хатуу

хучилттай замтай ба үлдсэн 170 км-ийг нь 2007, 2008 онуудад хатуу хучилттай

болгох зорилт Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан

Зочид буудал, зоогийн газар

Баянхонгор хотод өнөөдөр нийтдээ 100 гаруй ор бүхий 5 зочид буудал,

50-100 хүний суудалтай зоогын газрууд 20 шахам байна.

Зочид буудлууд

1. Уран дөш-10 ортой

2. Хонгор-10 ортой

3. Нэгдэлчин - 65 ортой

4. Энхномун - 25 ортой

5. Сөүл - 11 ортой

6. Аянчин-10 ортой

Дэн буудал

1. Хөх нуур - 10 ортой

2. Монос-10 ортой

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Dip

2.2 Баянхонгор аймгийн аялал жуулчлалын боломж нөөцийн судалгаа

Дэлхийн аль ч улс орон бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд

юуны түрүүнд аялал жуулчлал хөгжих ямар таатай нөхцөл нөөц боломжууд

байна тэдгээрийг судалж үзсэний үндсэн дээр тус улс орон, бүс нутагт аялал

жуулчлалын ямар төрлийг хөгжүүлэх боломжтой болон тус бүс нутагт улс орны

Аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн төлөвлөгөө, стратеги менежментийг

боловсруулан ажилладаг. Энэ нь аялал жуулчлалаас нийгэм, соѐл, байгальд

үзүүлэх сөрөг нөлөөлөлүүдийг эхнээс нь менежментийн хувьд шийдвэрлэн

зохицуулах, ойрын болон хэтийн төлөв байдал гарах зэрэг олон давуу

талуудтай юм.Аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийг үндсэн 3 хэсэгт

хуваадаг.Үүнд:

1) Байгалийн

2) Түүх соѐлын

3) Нийгэм эдийн засгийн гэж хуваадаг

2.2.1. Байгалийн нөөц

Баянхонгор аймаг нь 116 мянган км квадрат нутаг дэвсгэртэй. 86.1 мянган

хүн амтай, хүн амын нягтшил 1 км 2-д 1.8 хүн. Мөн үйлдвэр , хотжил төдийлөн

сайн хөгжөөгүй. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан байгаль орчин хүний үйл

ажиллагаанд өртөгдөөгүй унаган төрхөө хадгалж чадсан газрууд их байх

боломжтой юм. МУ-ын ТХГН-ын тухай хуульд ТХГН-ыг үндсэн 4 төрөлд хуваан

улсын хамгаалалтанд авсан байдаг.

Жич: ТХГН – тусгай хамгаалалттай газар нутаг

Үүнд:

Аялал жуулчлалын нөөц

Нийгмийн Соёлын Байгалийн

- Түүх соёлын дурсгалт

газар

- Шашны сүм хийдүүд

- Дурсгалт биет үзмэрүүд

- Уур амьсгал

- Байгалийн үзэсгэлэнт

газар

- Ургамал

- Ус рашаан

- Амьтан

- Зам тээвэр

- Харилцаа

холбоо

- Эрчим хүч

- Боловсон хүчин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Dip

Дархан цаазат газар

Байгалийн нөөц газар

Байгалийн үзэсгэлэнт газар

Дурсгалт газар

Тус аймгийн хувьд Говийн их дархан цаазат газар"А" хэсэг улсын

хамгаалтанд бүртгэгджээ.

Үүнд:

д/д ТХГН-ийн нэр Талбай байршил он Улсын шийдвэр

1 Говийн их /А / хэсэг ДЦГ 5311730 1995 АИХТ-н 84 -р зарлигаар

2 Хангайн нурууны БЦГ

/хэсэг/ 8884455 1996 УИХ-ын 43-р тогтоолоор

Баянхонгор аймгийн нутаг дахь Улсын тусгай хамгаалалтад авахаар

төлөвлөгдөж буй газар нутгууд :

д/д УТХ-д авах газар нутгийн

Нэрс

Аймгийн нэр Ангилал Талбай, мян.га

1 Гурван Богд Баянхонгор,

Өвөрхангай

ДЦГ 560.0

2 Ногоон цав Баянхонгор ДЦГ 110.0

3 Олгой нуур Баянхонгор БНГ 80.0

4 Унтаа ямаат Баянхонгор,

Архангай

БНГ 320.0

Жич: ДЦГ – дархан цаазат газар

БНГ – байгалийн нөөц газар

Рашаан, ус

Рашааныг аялал жуулчлалд төрөл бүрийн эмчилгээ болон алжаал

тайлах, амраах зорилгоор ашигладаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ төрлийн

хувьд Баянхонгор аймаг бүрэн нөөц боломжтой юм.Тус аймгийн нутагт нийтдээ

7 рашаан байдаг бөгөөд 5 нь халуун, 2 нь хүйтэн рашаанууд юм. Анагаах

чадвар, физик химийн найрлагаараа дэлхийн алдартай томоохон рашаануудын

найрлагатай ижил шинж чанарын Их ,Бага Шаргалжуутын халуун рашаан,

Үхэгийн халуун рашааныг аялал жуулчлалд ашиглах боломжтой юм. Баянхонгор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Dip

аймгийн нутаг хэдийгээр рашаан усны II,11-р мужид багтах боловч түүний ихэнх

хэсэг болох өмнөд талаарх рашаанууд одоо хэр нэг ч судлагдаагүй болно.

Дээрхи рашаанууд аймгийн хойд талаарх халуун рашааны мужид багтдаг.

Рашааны химийн найрлагаар нь

Халуун рашаан /Гидрокарбонат-сульфат-Натрит/

Хүйтэн рашаан /Гидрокарбонат-кальци-Магнит/ гэж 2 ангилан үздэг.

1) Шаргалжуутын халуун рашаан.

Шаргалжуутын халуун рашаан нь Баянхонгор аймгийн Эрдэнэ-Цогт

сумын нутаг Шаргалжуутын голын баруун эрэг дээр, х.ө 46°20\ з.у 101°14'

солиболцолд д.т.д 1492 м өндөрт өргөгдөн оршино. Шаргалжуутын гол руу түрж

орсон хатад толгойн энгэр дэхь боржин чулуун дундаас оргилон урсах халууны

хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан гол ундаргыг

бүрдүүлдэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхижлийн дулааны үйлдэлтэй

холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт халуун хүйтний орчинд

тогтожийн нэн өвөрмөц байгалийн унаган төрхийг бодит байдлаар харуулсан

тогтоц бүхий рашаан юм. Уг рашаан нь 45-93 хэмд хэлбэлзэж, ундаргын

нийлбэр нь секунд тутамд 50литр хүрдэг. Рашааны баруун урагш 60 хэм

халуунтай хүхэрлэг шавартай тул рашаан, шавар эмчилгээ хослох боломжтой.

Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн

цусны хөдөлгөөн, бодисын солилцоо дотоод шүүрлийн үйл ажиллагаанд

өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны

зарим өвчнийг эмчлэх, халууны хэмжээ их, сул эрдэсжилтэй, рашааны онцлог

нь биеийн дулааныг дээшлүүлж үрэвслийг түргэн татах, үе гишүү, булчин , ясны

зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой.

Өвлийн цагт энэ рашаан Шаргалжуутын гол хоѐрын хооронд 2 км хүртэл

огт хөлддөггүй харзална. Шаргалжуутын рашаанаас баруун урагш Эрдэнэ-Цогт

сумын төв хүртэл 37км шулуунаар 17 км, Баянхонгор хот хүртэл 117 км, зүүн

тийшээ Арвайхээр хот хүртэл 330 гаруй км, Галуут хот хүртэл 50-60 км тус тус

зайтай.Одоогоор тус рашааныг түшиглэн Шаргалжуутын рашаан сувилалын

газар ажиллаж байгаа.2005 оноос Улаанбаатар хотын Монтех-Өрнөл компани

аялал жуулчлалын газар байгуулахаар ажиллаж байгаа2.

2) Бага Шаргалжуутын халуун рашаан Баянхонгор аймгийн Өлзийт

сумын 3-р бригадын нутаг Шаргалжуут голд зүүнээс нийлсэн Нарийн голын урд 2 Монгол орны рашаанууд 45-75 –р тал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Dip

амсарт хойшоо харсан их цавчим хад цохионы ѐроолд нурсан үхэр агсан

дотроос Бага Шаргалжуутын рашааны олон халуун булаг оргилно.Энэ рашаан

Шаргалжуут, Нарийн гол хоѐрын бэлчрээс дээш 4-5 км зайд Нарийны голын урд

зах х.ө 46°13'30", з.у 101°15' солиболцолд д.т.д 2130 м өргөгдөн оршино. Бага

Шаргалжуутын рашааныг нутгийнхан муу халуун ус гэж нэрлэдэг. Учир нь дээр

үед тэр нутгийн эзэн, Сайн ноѐн хааны хатан энэ рашаанд орж байгаад нас

барсан тул хүний өвчин эдгээдэггүй, харин амь авдаг муу халуун ус байна гэж

тэр ноѐн их хилэгнэж, хатнаа тэнд нутаглуулсан учраас ийнхүү нэрлэж тэнд нь

хаяжээ. Хуучин төрмөлийн эриний хөхөвтөр өнгөтэй их хувирсан занар чулуун

цохионы ѐроолоос оргилох гүний ус агаад Шаргалжуутын их халуун рашаантай

бүх чанарын талаар яг адил юм. Тэрхүү хадан хушууны ѐроол үхэр асгаснаас 18

тооны маш халуун булаг оргилон 2-10 м хүртэл садран урсаад баруун урагшаа

уруудсан Нарийн голд нийлжээ.

3) Үхэгийн халуун рашаан Энэ рашаан нь Баянхонгорын аймгийн Галуут

сумын нутаг, баруун тийшээ урссан Үхэгийн голын өмнөд зах, шинэсэн ойтой

2901 м өндөр Ар Мухар уулын ар ѐроол, умард өргөргийн х.ө 46°48'30"'\ з.у

100°52'2" солиболцолд д.т.д 2400 м өндөрт оршино.Энэхүү рашаан нь

Архангайн, Өвөрхөнгай, Хужиртын халуун рашаануудын химийн найрлагын

хувьд ижил ба тэдгээрийг бодвол сульфат ихтэй. Отгон тэнгэр зэрэг Алтай-

Соѐны дэд мужийн халуун рашаануудтай ойролцоо чанар найрлагатай.

4) Хуримтын харз булгийн рашаан Үхэгийн рашаанаас хойш 7 км зайд х.ө

46°50'з.у 100°30'солиболцолд д.т.д 1660 м өндөрт Хуримт голын хөвөөнд

Хуримтын харз булгийн хүйтэн рашаан булаг оршино.Энэ булгийн усанд өвлийн

тэсгэм хүйтэнд алт мэт өнгөтэй ялаа бужигнаж байдаг байна.Нутгийн хүмүүс

Хуримтын харз булгийг дотрын өвчинд сайн гэж их уудаг. Энэ булагт усны

оготно байдаг. Энэхүү рашаанаас зүүн урагш 2 км зайтай орших Бөөрийн харз яг

адил булаг байна.Түйн голын Оготнот булаг гэдэг Эрдэнэ-Цогт сумын төвд

ойрхон бий бөгөөд энэ мэт Оготнот булаг Хангайн уулархаг оронд нилээд бий.

5) Тээлийн бүлээн рашаан Тээлийн бүлээн рашаан Баянхонгор аймгийн

Мандал сумын нутаг баруун урагш чиглэсэн Цагаан Туруутын голын урд хөвөөн

дээр, х.ө 46°51'6", з.у 100°61'5" солиболцолд д.т.д 2100 м өндөрт оршино.

Энэ рашаан ургаа боржин дороос ундрах боловч түүний дээдэх нуранги

хурдас хөрсөнд дарагдаад ундрал муутай болж, энд тэндээс шүүрэн нэвчих

хөрсөн доогуур шурган Цагаан Туруутын голд нийлэх замаар замхран үрэгдэж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Dip

байна.Энэ рашаанаас доогуур Өлийн гол, Ёлын гол хоѐр нийлэн хойноосоо орж

ирж Цагаан Туруутын голд цутгана. Нутгийн ардууд дотрын өвчинд ууж, үе мөч,

мэдрэл зэрэг өвчинд уудаг.

6) Өргөөтийн халуун рашаан Өргөөтийн халуун рашаан Баянхонгор

аймгийн Мандал сумын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр х.ө 47°, з.у 100°9'

солиболцолд д.т.д 2200 м өндөрт оршино. Өргөөтийн халуун рашаан нь

Баянхонгор хотоос хойш 50 гаруй км Мандал сумын төвөөс ЗОкм зайтай. Энэ

рашаанруу очих зам их бартай их учир морь, ердийн хөсгөөр явдаг. Энэхүү

рашааныг үе мөч, тахир дутуу, мэдрэл, бөөр, арьс өнгө хуян зэрэг янз бүрийн

өвчинд сайн юм.

7) Халиутын хүйтэн рашаан Халиутын хүйтэн рашаан Баянхонгор

аймгийн Заг сумын нутаг, Заг Байдраг хоѐр голын бэлчрээс доош шулуунаар 10

км зайтай голын баруун эрэг дээр х.ө 46°47\ з.у 99°18'30" солиболцолд д.т.д

1273 м өндөрт оршино.Халиутын рашаанаас баруун хойшоо Заг сумын төв

хүртэл замаар 28 км, зүүн тийш Баянхонгор хот хүртэл 100 гаруй км зайтай.

Халиутын рашаанаас 14 булаг оргилоно. Найрлагын хувьд дээрх рашаануудтай

нэгэн адил юм. Рашааны хавьд булш хиргисүүр энд тэнд элбэг байдаг.

Эдгээр рашаануудаас аялал жуулчлалд бүрэн Олон улсын болоод

дотоодын амрагч сувилуулагчдад зориулан Олон Улсын чанарын шаардлагат

нийцэхүйц аялал жуулчлалын байгууламж бий болгон хөгжүүлж , Эмчилгээ

Байгаль, соѐлын аялал зохион байгуулах боломжтой юм.

Нуурууд

Нуурыг аялал жуулчлалд дараах байдлаар ашигладаг.Үүнд:

Цэнгэг нуурыг үзэх

Нууранд ирэх ховор шувуудыг үзэх

Эмчилгээ сувилгаа амралтын газрууд байгуулах

Загас агнуулах зорилгоор нууруудыг аялал жуулчлалд ашигладаг.

Баянхонгор аймагт Хангайн нуруунаас эх авсан Хар ус, Шар ус, Буянт,

Хуримт, Өхэг, Сүмбэр, Байдраг, Түй, Шаргалжуут, Цагаан туруут, салбар

уулсаас эх авсан Лиг, Цагаан гол, Баянцагаан, Далан түрүү, Уртын гол зэрэг

том, жижиг 160 гаруй гол горхитой. Бөөнцагаан, Орог, Адгийн цагаан,

Дуут.Хуримт, Бөөрөг, Баяннуур, Олгой нуур, Хөх нуур зэрэг 30 шахам

нуур бий. Эдгээр гол нууруудаас аялал жуулдчлалд дээрх төрөл чиглэлээр

Бөөцагаан, Орог нуур, Холбоож, Хөх нуур, Байдраг гол, Адгийн цагаан нуур,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Dip

Галуутын хавцал Олон нууруудын хөндийг үзүүлж ашиглах боломжтой юм.

Олон нууруудын хөндий

Галуут сумын нутагт Сүмбэрийн голын хөндийд орших /Олгой, Орог,

Бөөнцагаан г.м/ олон нуурууд багтана. Арьхадын булан гэдэг газар бий. Энэ

хавийн нуурууд нь хавар хамрын цагт нүүдлийн шувуудын чуулга болдог юм.

Энд Үүдийн нуур гэж хлор, сульфат натритай шавартай сайн рашаан бий. Үе

мөчний өвчид сайн.

Адгийн Цагаан нуур

Бөөнцагаан нуураас зүүн тийш орших Байдраг голын адгийн зүүн салаа

Цагаан гол Адгийн Цагаан нуурт ирнэ.Хангайн сүүлчийн мөстлөг хайлах

/одоогоос 100 мянган орчим жилийн өмнө /үед Хангайгаас урсах голууд олширч

ус ихтэй байсан үед Адгийн Цагаан нуур, Бөөнцагаан , Орог, Хаяа , Таацын

цагаан нурууд их томорч байснаа мөстлөг хайлж дууссаны дараа голуудын ус

татрах үед нууруудын ус татарч эхэлсэн байна.Адгийн цагаан нуурт ус их байх

үед байсан хуучин дэнжүүд Өнөөгийн нуурын тевшингөөс их дээгүүр маш тод

харагддаг. Рамсарын конвецийн жагсаалтад орсон.

Хөх нуур

Гурванбулаг сумын төвөөс баруун хойш Завхан голын нэг эх болох Хар-

Усны голд мөстлөгийн моренод боогдож үүссэн үзэсгэлэнт нуур юм. Энэ нуурын

эрэг дээр Хар-Усны хийд оршиж байсан.

Бөөнцагаан нуур

Хангайн өвөр, Говь-Алтайн уулсын хоорондох Бага нууруудийн хөндийд

д.т.д 1326 м өндөрт орших 5 нуурын хамгийн том нь бөгөөд 252 ам км

талбайтай. Манай орны томоохон нууруудын 9-д бичигддэг юм. 1957 оны газар

хөдлөлтөөс хойш талбай нь үлэмж нэмэгдсэн. Энэ нууранд МУН-д орсон гангар

хун, хуруут хун, хушуу галуу, хээрийн галуу зэрэг ховор жигүүртэнүүд бий.

Алтайн шар загас байдаг. Рамсарын конвецийн жагсаалтад орсон.

Холбоож нуур

Түйн голоос зүүн тийш Жинст сумаас зүүн урагш 20 км-т орших улаан

давст нуур. Энд усны шувууд их байдаг ба эртнйи амьтдын яс олддог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Dip

Орог нуур

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Их элсний захад х.ө 45°, д.т.д

1198 м өндөрт орших бөгөөд 140 ам км талбайтай. Гадагшаа урсгалгүй нуур

бөгөөд загас элбэгтэй. Зарим гантай жил их ширгэж ус нь багасдаг.Эргэн тойрон

элсэнд нь эмийн ургамал чихэр өвс ихтэй. Орог нуурын урд талд орших

Дулаанбогд болон Их богд ууланд аргаль, янгир элбэгтэй. Орог нуурт борцгор

хотон , хуруут хун, хээрийн галуу , хошуу галуу, хурган тутгалжин зэрэг ховор

жигүүртэн шувууд цуглардаг. Алтайн шар загас элбэгтэй. Рамсарын конвецийн

жагсаалтанд 1998 онд бүртгэгдсэн. Эдгээр нууруудад тусгай сонирхолын Шувуу

ажиглах аялал, Фото сафарийг байгалийн үзэсгэлэнт байдалтай хослуулан

хөгжүүлэх боломжтой.

Байдраг гол

Хангайн нуруунаас эх авч урагшаа 310 км урсаад Бөөнцагаан нуурт

цутгана.Байдраг, Заг гол хоѐрын билчирт Монголын түүхэнд хаадын чуулга

болсон түүхт газар Хүрэн билчэр гэж үздэг.Байдрагт алтайн шар загас, монгол

хадран загастай. Байрагийн билчэр нь МНТ-д гардаг чухал газар юм.

Өлзийт гол

Байдрагийн зүүн гарын цутгал гол. Энэ нь МНТ -д Харсэүл гэж гардаг гол

мөн гэж үздэг.

Биологийн нөөц : Аялал жуулчлал хөгжүүлэх биологийн нөөцийг

Амьтан

Ургамалын гэж хоѐр ангилан авч үздэг.

Амьтан

Аялал жуулчлалд амьтны аймгийн төрөл зүйл, нөөц, байршил нь түүнд

тулгуурлан явагдах тусгай сонирхолын аялалын зарим төрөл хөгжүүлэх нөөц

бололцоог бий болгож байдаг. Эдгээр аялалуудад:

Ангийн аялал

Шувуу ажиглах аялал

Эрвээхэй сонирхох аялал

Ховор амьтдыг үзэж сонирхох /фото сафари/

Загасчлах аялалууд зохион байгуулагдан хөгжих боломжтой юм.

Баянхонгор аймгийн хувьд амьтаны аймгийн арвин их нөөцтэй бөгөөд

ховор шувууд, ан амьтад элбэгтэй. Тус аймаг нь Хангайн нурууны өмнөд хэсэг,

Говь-Алтайн нурууны салбар уулс ой хээр, хангайн, хээр, говь цөлийн, өндөрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Dip

бүс хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт байгальтай нутаг юм.

Тус аймагт Алтай, Хангайн уул нуруунд аргал, угалз, янгир, ирвэс, шилүүс, буга,

согоо, зэрлэг гахай, хүдэр, дорго, бор гөрөөс элбэгтэй. Аль ч бүс нутагт суусар,

тарвага, үнэг.чоно, хярс, мануул зэрэг үслэг ан амьтантай. Тал хээрт цагаан

зээр, говьд хар сүүлт, мазаалай, хулан, хавтгай, зэгсний гахай зэрэг дархан

цаазат ховор амьтад байдаг.

Шувууны төрлөөс бүргэд, ѐл, хойлог, ятуу, хулан жороо, сар, тас, хун,

галуу, ангир, нуга, тогоруу, тоодог зэрэг 150 гаруй нэр төрөл зүйлийн шувууд

байдаг. Нуур гол усандаа зэвэг, алгана, зурхай, хадран, хайрст, алтайн шар

загас зэрэг олон төрлийн загастай.

Зөгий, тарвага, шувуу, минж, гахай, буга, булга зэрэг амьтадыг шинжлэх

ухааны үндэслэлтэйгээр үржүүлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна ан амьтадын

нөөцөөс үзвэл ангийн аялал , загасчлах, шувуу ажиглах аяллуудыг тус аймгийн

нуур болоод бусад газруудад хөгжүүлэн явуулах бүрэн боломж нөөцтэй юм.

Ургамал

Тус аймгийн нутагт Монголын ургамлын аймгийн гуравны нэг орчим нь

тус аймагт ургадаг. Эмийн, хүнсний, тэжээлийн тосны, цаас цавууны, будгийн,

зөгийн балын болон байгалийн олон ашигт ургамал нэн элбэгтэй. Аялал

жуулчлалд ургамалын аймгийн нөөц чухал нөлөөтэй. Ургамлын бүрхэвч төрөл

зүйл нь байгалийг үзэсгэлэнтэй болгон чимэж, төгс төгөлдөр байдлыг бүрдүүлж

байдаг. Аялал жуулчлал хөгжихөд байгалийн төрх байдал хамгийн чухал

нөлөөтэй бөгөөд тиймээс ч ургамлын тархац , төрөл зүйл үндсэн суурь болж

өгдөг.

Баянхонгор аймаг дахь Биологийн нөөцийг судлан аялал жуулчлалын

бүтээгдэхүүн болгох боломжийн талаар дараахь хүснэгтээс харна уу? Эдгээр

амьтан, ургамлууд нь Монгол улсын улаан номонд бичигдсэн ховор зүйлүүд юм.

/Hэн ховор зүйлүүд/

№ Амьтадын нэрс

Байршил Байгаль дахь тоо толгой

Ховордсон шалтгаан

Хамгаалах арга хэмжээ

Аялалын төрөл

1. Хээрийн галуу

Орог нуур, Бөөнцагаан Нуурт

2000–3000 толгой

өндөг түүх, гуужуулалтын үед барих, үүрнээс хөөх явдал олширсон

Агнуурын бус хугацаанд агнахыг хориглох, гар-шуулах

Шувуу ажиглах, фото сафари

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Dip

2. Хошуут галуу

Орог нуур, Бөөнцагаан Нуурт

150-200 толгой

өндөг түүх, өвс хадах, агнуурын бус хуга-цаанд ихээр агнах

Агнуурын бус хугацаанд агнахыг хориглох

ижил

3. Хуруут хун Орог нуур, Бөөнцагаан Нуурт

22–25 толгой

Судлагдаагүй Ан агнуурын хуульд агнахыг хориглосон

Ижил

4. Гангар хун Бөөнцагаан Нуурт

2000 гаруй толгой

Хулгайгаар агнах, өндөг түүх, өвс хадах

Ижил Ижил

5. Борцгор хун

Холбоож нуурт

10 гаруй толгой

Усны төвшин багас-сан, хошуугаар нь хурдан морины хусуур хийдэг, хулгайгаар агнах

ОУ-ын ховордсон амьтадын Худалдааны конвецийн 2-р хавсралтанд оруулсан

Ижил

6. Алтайн аргаль

Говь Алтайн нуруу өмнөд хэсэг

300 орчим толгой

Хулгайгаар ихээр агнах. Говь цөл, хээр тус бэлчээрт хавчиг-дан дүрвэх, үхэж үрэгдсэн

1953 оноос эхлэн агнахыг хуулиар хориглосон ОУ-ын амьтадын худалданы кон-вецийн 2-р хавсралтад оруулсан

Ангийн аялал

7. Зэгсний гахай

Хар ус нуур, Буянт голд

250 орчим Хайр гамгүй бэлчээрээс нь хөөн агнасан

Хар ус нуурт өвөлждөг учраас хүн мал нэвтрүүлэх-гүй байх, агнуурын тухай хуульд авсан

Ан,загасчлах,шувуу ажиглах, фото сафари г.м аяллын төрөлтэй хослуулах

8. Монгол хулан

Говийн их ДЦ Газар ”А” хэсэг

500 орчим Ихээр агнасан 1953 оноос агнахыг хориг-лосон, 1973 оны Ховор амь-тадын худалдааны конвецийн 1-р

Фото сафари ерөнхий сонирхолын аялал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Dip

хавсралтанд оруулсан

9. Ирвэс Говь Алтайн нуруун өмнөд хэсэг, Булган, Баянбулаг сумын нутаг

300 гаруй толгой

Хүний шууд ба дам бус үйл ажиллагаанаас болж

1972 онд хуулиар агнахыг хориглосон, 1973 оны ховор амьтадын худалдааны кон-венцийн 1-р хавсралтанд оруулсан.

Ангийн аялал

10. Хавтгай Аж богд, Эдрэнгийн нурууны хоорондох нутаг Цагаан богд уулын нутаг

1000 орчим толгой

Бэлчээр, ундаалдаг газрыг хүн хэрэглэснээс, дайжсан

1930оноос агнах, түйвээ-хийг хуулиар хориглосон, 1973 оны конвенцийн 1-р хавсрал-танд оруулсан

Ерөнхий сонирхолын аялал

11. Мазаалай Аж богдын зүүн үзүүр хавь .Цагаан богдын орчим

20 орчим толгой

Үндсэн популяциас үржлээр тасарч удса-наас, амьдрах чадвар доройтсоноос, хулгай-гаар агнах

1953 оноос агнахыг хуу-лиар хориглосон, дахин шинээр нутагшуулах, гар-шуулан, тоо толгойг нэмэг-дүүлэх

Ерөнхий сонирхолын аялал, судалгаа, эр-дэм шинжилгээний Тусгай сонирхолын аялал

12. Үнэгэн сүүлхэй Лидэр цэцэг

Олон нуурын хөндий, Эхийн голын баянбүрд

20000тн нөөцтэй

Уур амьсгал хуурайших цөлжих нөхцөл үүссэн, эмчилгээний шугамаар ихээр түү-сэн

Шинэжинст сумын Эхийн голын баянбүрд, Орог нуурын орчимд тарьж, ургуу-лах

Ургамал ажиглах, фо-то сафари, Шувуу ажиглах ерөнхий сонирхолын аяллууд-тай хослуулах

13. Алтангагнуур

Говь Алтайн нуруу, Цагаан богд

Судлагдаагүй

Эмийн ба хүнсний үйлдвэрт түүхий эд болгосноос

Тархац нөөцийг судлах, ургах, тарималжуулах газ-рыг шинжлэх,

Ургамал ажиглах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Dip

14. Заг Говь алтайн нурууны өм-нөд хэсгээр

477.0га бүхий ойтой, 500 мян орчим тн нөөцтэй

Түлшинд ихээр хэрэг-лэх нөхөн төлжих хур-дац удааршилтай холбоотой.

Хулгайгаар загийг огтлон, түлшинд хэрэглэхийг 1963, 1970,

1974 онуудад Сайд нарын зөвлөлийн тогтоол 13, 368, 410-р хориголосон.

Баянхонгор аймаг нь Монгол орны нэн ховор болоод ховор зүйлийн

ургамал, амьтаны арвин их нөөцтэй бөгеөд эдгээрийг зүй зохистойгоор

тэлөвлөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ан агнуур болоод шувуу

ажиглах аялал, ховор ургамал түүх, фото сафари г.м тусгай сонирхолын аяллын

төрлүүдийг дээрхи биологийн нөөцүүдэд тулгуурлан зохион байгуулах бүрэн

боломжтой юм.

Ашигт малтмал

Баянхонгор аймаг ашигт малтмал, эрдэсийн зүйлээр баян юм. Алт, зэс,

хар хүрэн нүүрс, болор, жонш, гялтгануур, гантиг, боржин, шөрсөн чулуу зэрэг

ашигт малтмал төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн чулуу

гэх мэт барималын материал түүхий эдээр нэн элбэгтэй. Алтны нөөц бүхий 3 их

судал байдгийн зөвхөн нэгийг нь ашиглаж Баян-овоо сумын Дөвөнтийн нуруу,

Бөмбөгөр, Галуут, Гурванбулаг сумын нутагт 10 шахам алтны уурхай ажиллаж

70-80 хувийн сорьц бүхий 200-300 кг байгалийн шижир алт жил бүр олборлодог.

Баян-Овоо сумын Довонтын нуруу зэрэг газруудад алтны 10 шахам

уурхай ажиллаж 70-80 хувийн сорьц бүхий 200-300 кг байгалийн шижир алт

олборлодог. Их Богд уул, Мотолын хоолойн говийн үзэсгэлэнт байгаль, Орог

нуурын орчин нь хүн төрөлхтний түүхийн олон нууцыг хадгалсан Монголын

онгон тагшин говь нутгийн нэгээхэн хэсэг юм. Урал, чихэр өвсөөр нэн байлаг.

Монголд ургадаг нийт чихэр өвсний 70 гаруй хувь нь уг аймагт ургадаг.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав, шинэ жинст сумын ногоон

цавын хоолой, Богд сумын Луу яст зэрэг нутагт 50-80 сая жилийн тэртээ

амьдарч байсан 20 орчим метр урт, 3-4 м өндөр аварга гүрвэлүүдийн чулуужсан

яс төдийгүй дун хясаа зэрэг цэнгэг усны амьтны үлдэгдэл, далайн ѐроол

байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Dip

урсгалгүй цэнгэг устай сав газар байсныг илтгэж байдаг. Баянхонгор аймагт

нүүрсний дөрвөн орд байгаагийн өвөрчулуутын нүүрсний уурхай ажиллаж

байна. Шинэжинст сумын "Хотгор дэрс", Баянцагаан сумын "Алаг цахир",

Загийн "Шариг"-ийн нүүрсийг ашиглаагүй байна. Давсны нөөц /нуурын/ сайтай

Бор-Овоо /Бууцагаан/, Давсан тал /Галуут/, Холбоолж /Богд/ павсыг нутгийн ард

түмэн дээр үеэс хэрэглэж ирсэн түүхтэй. Аймгийн төв орчимд /5-12 кн-т/

барилгын материалын ордууд ихтэй. Эдгээр нь аймгийн төвд барилгын

материалын үйлдвэр асфальтын уйлдвэрийн гол түүхий эд болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Dip

2.2.2. Түүх соѐлын дурсгалын нөөц

Баянхонгор аймаг нь түүх соѐлын дурсгалт газруудаар баялаг бөгөөд,

Эртний хүн амьдарч байсан гэх ул мөр Баянлигийн Цагаан агуйн чулуун

зэвсгийн ховор олдвор, хадны сүг зураг, буган хөшөө г.м түүх соѐлын дурсгалын

нөөц ихтэй..

Үүнээс гадна улсын болоод аймгийн хамгаалалтанд дээрх ангиллаар

дараах түүх соѐлын дурсгалуудыг улсын болоод аймгийн хамгаалалтанд авч

бүртгээд байна. /Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235-р тогтоол/

Баянхонгор аймаг дахь Улсын болоод аймгийн хамгаалалтанд авсан түүх

соѐлын дурсгалууд

№ Дурсгалт газар, зүйлийн нэрс

Оршдог сум, газрын нэр Улс, аймгийн хамгаа-лалттай эсэх

1. Цагаан агуйн чулуун зэвсгийн үеийн дурсгал

Баянлиг сум, Цахирт ууланд Дэлхийн өв, улсын

2. Бичигтийн амны хадны зураг

Баянлиг сум, Их Баян ууланд Улсын

3. Бумбатын амны хадны зураг Заг сум Улсын

4. Гурван мандлын хадны зураг

Бууцагаан сум , Гурванмандал ууланд

Улсын

5. Бугатын хадны зураг Жаргалант сум Улсын

6. Саальтын агуйн хадны зураг Баян-Өндөр сум Улсын

7. Гурван мандлын түрэг бичээс

Бууцагаан сум Улсын

8. Шатар чулууны дурсгал Эрдэнэцогт сум Улсын

9. Шатар чулууны буган хөшөө Бүхий дурсгал

Эрдэнэцогт сум Улсын

10. Хачин ламын сүм Эрдэнэцогт сум Улсын

11. Уран хайрханы хуучин чулуун зэвсгийн бууц

Өлзийт сум Улсын

12. Амарбуянтын хийд Шинэжинст сум Аймгийн

13. Баянхонгор аймгийн музей Галуут сум Аймгийн

14. Мандалын хийд Эрдэнэцогт сум Аймгийн

15. Чихэн агуйн чулуун зэвсгйин дурсгал

Баян-Өндөр сум Аймгийн

1. Цагаан агуйн чулуун зэвсгийн үеийн дурсгал

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт газар зүйн Х.Ө 44°42'43.3", З.У

101 °10'13.4" -ийн солиболцолд сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км зайд оршдог.

Энэхүү агуйд манай он тооллын 700 мянган жилийн тэртээ ОЛДУВАЙН үед Төв

Азид тэр дундаа Монгол оронд эртний хүн амьдарч байсан гэх ул мөр олдсон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Dip

юм. Мөн агуйгаас эртний чулуун зэвсэг олж илрүүлсэн юм. Агуйн үүд нь баруун

урд зүгт харсан байрлалтай бөгөөд үүдний талбай болон орох хонгилд хэсэгхэн

хугацаанд /үд дундын/ нарны гэрэл сайн тусна. Агуйн нийт талбайн урт нь 38 м,

үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр нь гол хэсгээрээ 4.6 м

хэмжээтэй. Үүдний талбай өгсүүр бөгөөд энэ байдал агуйн хонгилд ч 7-8 м

үргэлжилнэ. Тус агуйг үндсэндээ 6 удаа 1987,1989,1995,1996,1997,1998 онд

малтан судалсан байна.

Баянлигийн Цагаан агуй нь манай орны аялал жуулчлалын заавал

очиж үзэх олдворын дурсгалт газрын нэг юм. Энэхүү агуйн хананд эртний

хүн амьдарч байсан гэх тэдний дүрслэн үзүүлсэн улаан зосон будгаар зурсан

хадны сүг зураг болоод хиргисүүр, чулуун зэвсэгүүд олдсон байна.

2. Бичигтийн амны хадны зураг

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их уулын Бичигтын амны

хаданд эртний хүмүүс олон зуун хүн амьтан, тамга тэмдгийг, зурагт цоолборлон

сийлж үлдээсэн. Энэ нутгийн цаг уурын нөхцөл байдал нь нэн тааламжтай.

Тиймээс энд наад зах нь хүрэл зэвсгийн үеэс буюу ойролцоогоор 3000 жилийн

тэртээгээс буюу эртний үе 8-р зууны хүртлэх түүхийн олон үеийн турших хадны

зургийг дахин дахин нэмж цоолборлосоор иржээ. Энд хамгийн олон зурсан

амьтан бол янгир дараа нь буга орно.Үүнийг ганцаараа буюу сүргээр нь

цоолборлосон байдаг. Мөн анчид ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ нум

сумаар харваж буй байдлыг үзүүлсэн сэдэвтэй.

Энэ нь тэр үед ан агнуур хичнээн чухал байсныг гэрчилнэ. Бугыг

дүрслэхдээ: Бодит байдлаар дүрслэхээс гадна шувуу шиг нарийхан хошуутай

хээ угалз мэт олон салаа эвэртэй, гоѐмсог урт биетэй ихэд загварчилсан

байдлаар харуулсан байдаг. Энэ амьтадыг дүрслэх арга нь Монгол, Төв Азид

үүссэн. Мөн Бичигтийн амны хадны зургийн нэг чухал зүйл нь: МАА болно.Учир

нь адуу, үхэр, тэмээг мал хөтлөөд явж байгаа хүмүүсийг ч дүрсэлсэн байдаг.

Үүнээс үзэхэд морь тэмээг уналганд өргөн хэрэглэж байсныг гэрчилж байна.

З. Бумбатын амны хадны зураг

Нэгдүгээр хүн чулуу. Боржин чулуугаар босоо хүний дүрс гарган урлажээ.

Бөмбөгөр оройтой нэлээд өндөр малгай өмссөнийг тодорхой гаргажээ. Баруун

гараа огцом нугалан цээжний өмнө жижиг ваар барьсан бөгөөд зүүн гараа доош

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Dip

унжуулан хагас нугалж хэвлий дээр тавьжээ. Эгэмний хавьд дээлийн захны

хошуурсан энгэрийг ухаж дүрсэлжээ. Нүүр ,нүд, ам, хамар, чихийг тодорхой сайн

гаргасан. Нарийн бүс бүсэлсэн ба хөшөөний доод талыг газар ухаж суулгахад

зориулан тусгайлан засаагүй ажээ. Өндөр нь 2.30 м, өргөн нь 33 см, зузаан нь 21

см юм.

Хоѐрдугар хүн чулуу. Мөн цайвар өнгийн боржингоор босоо хүний дүрс

гарган хийсэн ба дээрхийн адил хүзүү болон бүсэлхийгээрээ хугархай, хавтан

хашлага байсны үлдэгдэл болох газарт шигдээстэй болох хавтан чулууны

дэргэд сул хэвтээ байдаг. Хийцийн хувьд түрүүчийнхээс арай өөр. Чулууны

ширхэг нэлээн том учир элэгдсэн тодорхой сайн мэдэгдэхгүй байсан. Өндөр нв

1.69м, өргөн нь 33 см, зузаан нь 21 см

4. Гурван мандлын хадны зураг

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт сумын төвөөс зүүн хойш 40

гаруй км зайтай баруун хойноос зүүн урагш цувран тогтсон, оройг нь тэгш

тайрсан мэт сонин тогтоцтой гурван уулцаг Гурван мандал гэнэ. Энэ хадны

зураг, Эртний Түрэгийн руни бичээс тэргүүтэй сонирхолтой дурсгал тун их

ялангуяа уулын оройн тэгш толигор хаднуудаар олон үеийн хүний бүтээл, хадны

сүг зураг, тамга тэмдгййн зүйл арвин юм. Энэ аливаа зүйлийг хаднаа дүрслэн

гаргахдаа нэлэнхүйд нь буюу их биеийн хүрээг цохиж, эсвэл хурц үзүүртэй

зүйлээр сараачин дүрслэх хоѐр үндсэн аргаар бүтээсэн. Эхний аргаар бүтээсэн

зургуудын дотор буга, согоо, янгир зэрэг ан амьтан адуу, тэмээ, нохой зэргийн

мал адгуус түүнчлэн нум сумаар зэвсэглэсэн хүмүүс ан гөрөө хийж буй байдал,

адгуус амьтаныг гаршуулан сургаж буй гэмээр юм. Тэдгээр хөдөлмөрийн багаж

нь нум сум, байлдааны сүх, тэрэг буйл бурантаг зэрэг дайн тулааны багаж ч

болдог байна.Мөн энэ үеийн хадны зурагт дүрслэгддэг зүйлийн нэг бол 2

дугуйтай ганц урт аралтай тэрэгний дүрс зэрэг дурсгалын цаг хугацааг

тодорхойлох дүрсүүд юм. Эдгээр болон хүн амьтанг дүрсэлсэн арга , барил

хэлбэр хийцээс харахад энэхүү хонхойлж аргаар Х.Т.Ө-1 мянган жилийн тэргүүн

хагас мөн зарим дүрсүүд зэр зэвсэг, оронг нарийн тэрэг зүйл дүрслэгдсэн байх

ба аль ч талаас нь үзсэн цаг хугацааны хувьд ихээхэн хожуу үед бүтээгдсэн нь

тодорхой. Энэ байдлаас үзэхэд эдгээр зураг нь 13-14 зууны үеийг хүртлэх цаг

үед холбох ажээ.

5. Бугатын хадны зураг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Dip

Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс 22 км орчим зайтай Шанх

ууланд орших боржин цохиог бугат гэнэ.Энэ цохионы наран талын 4.4*3.2 м том

эгц хавтгайд эртний хүмүүс 6 буга, 1 янгирыг хонхойлгон цохиж дүрсэлсэн

байдаг. Хадны зүүн хэсгийг эзлүүлэн 3 бугыг хооронд нь ихэд ойрхон шахаж

дүрсийн гадна талыг хөвөөлөн цохихдоо дунд талын бугыг эвэр нуруу хоѐрын

завсраар 3 дахь бугын эр хүйсийг цохижээ. Эдгээр 3 бугын хоншооор нарийн

урт, эвэр нь эх биеэ дагасан олон салаа эвэр, урт бие хүзүү өндөр сэрвээ

бөмбөгөр хондлой, нарийн урт чихтэй зэрэг нь буган хөшөөг загварчлан

дүрсэлдэг аргатай их төстэй бөгөөд энэхүү аргын үүсэл тусгагдсан байдаг.

Баруун дээд талд урт хоншоортой хоѐр салаа эвэртэй, том зузаан бөгстэй нэг

бугыг бүх талбайгаар нь хонхойлгон дүрсэлсэн байна. Түүнээс доошихийг нь

тахир эвэртэй охор бус сүүлтэй, нарийн хүзүүтэй янгирын дүрсийг бүх талаар нь

хонхойлгон цохисноороо бугатай ижил байна. Бодит байдлаар хөвөөлгөн цохиж

хийсэн.

6.Саальтын агуйн хадны зураг

Баянхонгор аймгийн Баян өндөр сумын нутагт чулуун зэвсгийн баялаг их

бий. Чихэн агуйгаас баруун тийш 2 км зайд Саальтын агуй оршдог."Шаргал

ногоовтор өнгийн үеүд карбонат чулуугаас тогтсон нарийн хавцалд эгц урагшаа

амсар нь хандсан энэ агуйн урт нь 12 м хамгийн өргөн хэсэг нь 4 м өндөр нь 2.5

м. Эртний хадны зурагт эл агуйн зургууд шалнаас дээш 1.2-1.8 м өндөрт

байрлалтай нь 4 хэсэгт хуваан үздэг.

Агуйн хойд хагасын хүнхэр хананд дүрслэгдсэн 21 хэсгээс бүрдэлтэй.

Эхний бүлэг зураг сайн хадгалагдсан. Бүх зургуудыг бүдэг улаанаас тод улаан

өнгийн зосон будгаар зуржээ.

1-р хэсэгт: хүн төрхийн болон солибсон 2 зурлага бүхий дүрсүүд зэрэгцэн

оршино.

2-р хэсэгт: зурагнууд нь агуйн хойд талын бага зэргийн налуу хананд шалнаас

харьцангуй дунд зэргийн өндөрт 1.2 м. Энэ хэсэгт 9 дурсгалтай бөгөөд

тэдгээр нь хүн хэлбэрийн дүрс, шугаман зургаас будагны толбоос бүрджээ,

хадгалагдан үлдсэн байдал харилцан адилгүй.

3-р хэсэгт: Агуйн хойд талын хананы хүний тойм дүрс юм. Гэвч энэ нь он жилийн

хугацаанд зарим нь бүдгэрч мэдэгдэхгүй болсон байна.

4-р хэсэгт: зураг нь энд будагны толбо, хүний тойм дүрсүүд бүхий бөгөөд маш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Dip

муу хадгалагдан үлдсэн.Бүтнээрээ үлдсэн хүний тойм дүрс нэг ч байхгүй.

Зураасны өргөн нь 18-20 мм .

Судлаачид Саальтын агуйн хадны зургуудын дүрслэл, зурсан арга барил,

будаг хадгалагдан үлдсэн байдал зэргийг нягтлан үзэж Өмнөд Сибирь,

Байгалийн цаад хэсгийн хадны зурагтай нэгэн үед буюу хүрэл зэвсгийн сүүл үед

хамаарна гэж үзжээ.

7.Гурван мандалын түрэг бичээс

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс зүүн тийш 45-50 км зайтай

орших Мандалын голын сав дагуу, хойноос урагшаа цувран тогтсон Гурван

мандал хэмээх уулын хоѐр хэсэг хаданд сийлэгдсэн. Хоѐр бичээсийн нэг нь

"Дунд мандал" уулын баруун талд урагшаа харсан хадны дунд хавьд болон

түүнээс жаахан доохнуур 2 хэсэг газар бүгд гурван мөр болгон бичигджээ.

Нэгдүгээр хэсэг буюу хадны дээд хэсэгт байгаа бичээсийн өндөр 5 см орчим юм.

Доод хэсгийнх 5-6 см. Бичээсийг бусад түрэг бичээсийн нэгэн адил ухаж бичсэн.

үсгийн хэмжээ 1 см орчим.

8. Шатар чулууны буган хөшөө бүхий дурсгал

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумийн нутагт аймгийн төвөөс 12 км

зайнд Түйн голын хөндийрүү чанх урдаас орж ирсэн амнаа дөрвөлжин булш,

буган хөшөө, дугуй чулуун далантай булш, чулууг хайрцган булш, хүн чулуун

хөшөө, зэл чулуу, чулуун арслан хиргисүүр зэрэг түүхийн хэд хэдэн үед

холбогдох олон тооны дурсгал байх бөгөөд нутгийн ардууд үүнийг шатар чулуу

хэмээн нэрлэдэг.Эдгээрээс буган хөшөөг авч үзье! Үүнд:

1-р буган хөшөө. Дөрвөлжин булшны хойд өнцөгт босгосон ба хөх саарал

өнгийн гантиг чулууг засалгүй хийжээ.Өндөр нь 1.3 м, өргөн нь 0.3 м, зузаан нь

0.25 м. Нүүрэн талын өргөн хавтгайд дээш цоройсон маягтай 4 бугыг загварчлан

дүрсэлсэн нь мэдэгдэх бөгөөд бусад дүрс нь мэдэгдэхгүй байсан.

2-р буган хөшөө. Булшны хойд өнцөгт босгосон саарал өнгийн гантиг чулууг

засалгүй нүүрэн талын өргөн хавтгайн оройн хэсэгт нар, түүнээс доош өөдөө

цоройсон маягтай 4 буга хөшөөны хажуугийн нарийн талд хошуугаараа доош

харсан нэг жижиг бугыг тус тус загварчлан хонхойлгон сийлж урласан нь сайн

мэдэгдэх ба бусад дүрс нь он цагийн уртад элэгдэн мэдэгдэхээ больжэ.

Хөшөөний өндөр нь 2.5м, өргөн нь 1.65 м, зузаан нь 0.4 м.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Dip

3-р буган хөшөө. Буган хөшөөний хажууд 2 дахь дөрвөлжин булшны зүүн

урд хананд оролцуулан босгосон агаад хөх саарал өнгийн гантиг чулууг

засалгүй нүүрэн талын дээд хэсэгт нь нар их биенд нь 3 том буга түүнээс доош

чинжаал хутга өөр нэгэн эдлэл дүрслэлүүд доогуур нь нарийн бүс гаргаж

бүснээс нэг зүйлийг зүүсэн мэтээр урлажээ. Энэ хөшөөний баруун талын

хавтгайд бамбай үхрийн дүрс нүүрэн талд бүснээс дээш чинжаал дэгээ зэргийг

урлажээ. Хөшөө 2.9м өндөр, 0.8 м өргөн, 0.25 м зузаан.

4-р буган хөшөө. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд загварчилсан

байдлаар урласан 4 бугын дүрс байгаа нь мэдэгдэнэ. Бусад зургийн дүрс

баларсан. Хөшөөний өндөр 7.5 м, өргөн нь О.бм, зузаан нь 0.3 м юм.

9. Хачин ламын сум

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны Сайн ноѐн хан

аймгийн Дайчин вангийн хошуу Түйн голын эрэгт хошуу ноѐны шүтлэгийн ламд

зориулагдан хөхөгчин гал могой жил буюу 1903 оны үед баригдсан юм. Хачин

ламыг төвд Банчин эрдэнээс VIII Богд Жавзандамба хутагтын багш ламаар

илгээсэн хэдий ч замдаа Монголын хүйтэн жаварт гарын хурууг хөлдөөсөн учир

Богд Жавзандамба хутагтын багш эрэмдэг хүн байж болохгүй учир шалтгааны

улмаас Богдын багш болж чадаагүй учир Богд хүрээнээс гарч дээрх хошуу

нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн

Хачин, Хачин багш, Хачин номон хаан хэмээн алдаршжээ. VIII Богд гурван

Хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг нь өглөө, үдэш жавтий буюу ариун

цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байжээ. Хачин ламын сүм нь

сумын төвийн баруун урд зүгт, хар модон банзан хашаатай, хашаа болон

сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим сүм барилгыг Шамбалын орон

уруу харуулан барьдаг нэгэн ѐс уламжлалтай юм. Сүм хоѐр давхар, урд талын

хаалгаар нь ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо 2 өрөөтэй.

Сүмийн ханануудад үлгэр, домгийн сэдэвтэй төвд зураачдын хуа-жир хэлбэрийн

өнгө ялган зурсан зурагнууд голлох бөгөөд нэг монгол зураачийн энэ хэлбэрээр

зурсан "Дугар зайсан " гэдэг зураг байв.

10. Уранхайрханы хуучин чулуун зэвсгийн бууц

Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт Уранхайрхан уулын орчим

Нарийн голын хөндийн 37 газраас 1986 онд монгол, зөвлөлтийн судлаачид нийт

2729 чулуун эдлэл олж цуглуулсан бөгөөд эдгээр эдлэлүүд нь он цагийн хувьд

палеолитын өөр өөр шатанд холбогдох юм. "Нарийн гол -17 Б" голомтоос ногоон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Dip

саарал өнгийн цахиранцараар хийсэн ихэд өгөршсөн шинжтэй 212 чулуун

эдлэлүүд олдсоны гадарга нь эртний шинжтэй болохыг судлаачид онцлон

анхаарч үзсэн байдаг. Эдгээр чулуун эдлэлийн цуглуулгын дотор нэг цохих

талбайгаас цохиж хэд хэдэн хажуугаас нь залтас, ялтас цуулсан үлдэцүүд арай

илүү олон тоотой байв. Иймэрхүү төрлийн үлдэцүүд ховор байдгийн зэрэгцээ

леваллуа маягийн үлдэцтэй харьцуулахад завсарын шинжтэй байдаг. Хөндлөн

огтлолоороо чоно хэлбэрийн гилбэр зэвсэг олдсон нь нэн сонирхолтой.

Бүхэлдээ доод палеолитын үед хамруулах цуглуулгын эртний шинжтэй

юм.Уранхайрханы чулуун зэвсгийн эртнийх нь 500 мянга орчим жилийн тэртээ

үед холбогдоно.

11. Амарбуянтын хийд

Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын төвөөс баруун тийш 29 км зайтай

Амарбуянтын хийд оршдог. 1937 оны их хувьсгал өрнөх үед энд ойролцоогоор

1000 -д тойн шавилан сууж байсан. 1904 онд 13-р Далай ламын их хувилгаан,

хойд төрхийг олжээ. Одоо энэ хийдэд 12 тойн буюу лам байдаг.хийдийн

ойролцоо нэгэн овоо байх бөгөөд 13-р Далай ламын мэндэлсэн газар хэмээн

тахиж шүтсээр овоо босгожээ.

12. Баянхонгор аймгийн төв музей

Аймгийн музей нь 1949 онд "Хөдөө аж ахуйн үзэсгэлэн" нэртэйгээр анх

байгуулагдаснаас хойш өнөө үеийг хүртэл өргөжин хөгжиж Түүх угсаатны зүйн

болон байгалийн гэсэн хоѐр музей ажиллж нийт 6000 гаруй нэр төрлийн

үзмэрийн сантай, түүх соѐлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, суртчилах

зорилготой ажиллаж байна. Музейн үзмэрийн санд одоогоос 60-70 сая жилийн

тэртээд амьдарч байсан Тарбозавр махан идэшт үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ

яс, чулуун ба хүрэл зэвсгийн үеийн дурсгалууд, алт болон есөн эрдэнээр

бичигдсэн судар, алтан шармал цэцэг /дэнс /, манжийн үеийн дацангийн бурхад,

Чин сүжигт номун ханы Лувсанноров нарын зохиосон гүр дууны хөлгөн ба босоо

ямааны шир мана хөлөг зэрэг үзмэрүүд нь хосгүй болон үнэт үзмэрүүд болдог.

13.Чихэн агуйн чулуун зэвсэгийн дурсгал

Нарны гэрэл сайн тусдаг, хуурай нөмөр нөөлөг ихтэй,усанд ойрхон зэрэг

нь Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитын төгсгөлөөс

мезеолит, неолитын үеийн өөрөөр хэлбэл чулууун зэвсэг үйлдвэрлэлийн 3

үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч

байсан томоохон дурсгалт газар юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Dip

14. Галуутын хавцал

Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршино. Мөстлөгийн

дараах их устай үед Олгой нуурас Галуут гол хойшоо урсан гарахдаа 2 км орчим

урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим

бөгөөд өргөн нь дундажаар 10 м, хамгийн нарийн газартаа 1м орчим болно. Ийм

давчуу хавцлаар энэ гол хахан эрчлэн хуйлран урсана. Энэ хавцлын эгц

хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврыг цагт галуу зэрэг

шувуу өндөглөдөг байна. Тэдгээр өндгийг хавцлын дээрээс өнгийж харахад

ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь үнэхээр сэтгэл

хөдөлгөм сонин ажээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Dip

2.2.3.Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжүүлэх нийгэм

эдийн засгийн нөөц

Ямар ч улс орон өөрийн орны бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн

тулд хамгийн түрүүнд дараах нөөц бололцоонуудыг харгалзан үзсэн байх

шаардлагатай. Үүнд:

Зам тээвэр / хүрэх боломж /

Холбоо харилцаа / мэдээлэл дехнологийн /

Эрчим хүч

Боловсон хүчин

Тухайн хөгжлийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, төслийн үр дүн

Зорин очих газар, түүний байршил

Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч эдгээр хүчин

зүйлүүдийг өмнөө тавьж , судласан байх явдал юм. Тиймээс тухайн бүс нутгийн

удирдлага аймаг сумын Засаг дарга, МУ-ын Засгийн газар аялал жуулчлалын

яамнаас гаргасан тогтоол шийдвэр хөтөлбөрийг үндэслэн авах ѐстой,

шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэн хөгжүүлэх юм.

2000-2004 онд тус аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд

чиглэгдсэн асуудлуудын бодит биелэлтийн талаар :

Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэг, 22

асуудлыг тусгасны дотор нийгмийн хөгжлийн бодлогын 78 / буюу 35.3% /,

засгийн бодлогын 91/ буюу 41.2 % /, байгаль орчны 16 / буюу 7.4 % /, төрийн

удирдлагын нэгдмэл байдлыг хангаж нийгмийн дэг журмыг бэхжүүлэх 30 / буюу

13.6 % /, гадаад харилцааны асуудлаар 6 / буюу 2.6 % / тус тус багтаан

ажиллажээ. Эдгээрийн бодит биелэлт хэрэгжилтийг 92.3 % тай гэж Засгийн

газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээлэл хяналт шинжилгээний хэлтэсийн ажлын

хэсэг дүгнэсэн байна.

Зам тээвэр /хүрэх боломж /

Баянхонгор аймаг нь нийслэл Улаанбаатар хотоос 630 км зайтай оршино.

Баянхонгор аймаг руу хүрэх нийт замын 430 км нь хатуу хучилттай замаар

Улаанбаатар – Арвайхээр хүртэл явдаг. Арвайхээр хотоос – Баянхонгор хот

хүртэл 200 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ.

Ингэж явахдаа Өвөрхангайн төв Арвайхээр- Нарийн тээл сум 135 км-

Баянхонгорын Өлзийт сум 48 км - Баянхонгор хот 17 км сайжруулсан шороон

замаар явж хүрэх юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Dip

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд

Баянхонгор аймгийн засаг захиргааны нэгжийг дотор бүсчилэн хувааж хөгжүүлэх

хөгжлийн 2001-2005 оны нэгдүгээр үе шатанд орсон Баянхонгор-Арвайхээрийн

хооронд шинэ технологоор баригдах автомашины зам ашиглалтанд орох

бэлтгэл ажил хангагдаад байна./ Одоогоор сайжруулсан шороон замтай.

Арвайхээр- Баянхонгор 2 хооронд 4 цаг автомашинаар явж байна./

Тус аймаг нь БНХАУ-ын Өвөрмонголын Альша мужтай хиллэдэг.Иймд тус

аймгийн нутгаар хилийн гарцтай болж худалдаа арилжаа, үйлчилгээний хүрээ

өргөжих, жуулчид солилцох боломжтой болж байгаа.

Баянхонгор-Шаргалжуутын хоорондох зам гүүрийг засч сэлбэсэн.

Баянхонгор аймаг доторх сумдууд хоорондын холбосон шороон замыг

сайжруулах, аялал жуулчлалыг аймгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх

зорилт тавин ажиллаж байгаа. Шаргалжуутын рашаан сувилалыг олон улсын

аялал жулчлалын маршрутад багтаах зорилт тавьсан. Байгалийн үзэсгэлэнт

газруудыг газрыг тохижуулах, хүрэх замыг сайжруулан, хамгаалалтанд авч

эхэлж байна.

Цэвэр усны нөөципн асуудал

Баянхонгор аймгийн усны үндэсний дэд хөтөлбөр Монгол улсын үндэсний

болон аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд /]

хэрэгжүүлэх. /2002-2004 он /, /2003-2006 он /

Холбоо харилцаа /мэдээлэл , технологи/

Баянхонгор аймийн холбооны газар нь

1993 онд электрон шуудангийн үйлчилгээг,

1994 онд факсын үйлчилгээ,

1996 оноос нарны элементтйг Жаргалант суманд суурилуулсан,

2000 онд Интернет кафе үйлчилгээг,

2001 онд FМ радио станц ажиллуулж радио өргөн нэвтрүүлгийг аймгийн

төвийн хэрэглэгчдэд бэлтгэн хүргэж байгаа,

2003 онд Германы хамтарсан санхүүжилтээр КР\Л/ банкаар дамжуулан

санхүүжигдэж байгаа монгол оны холбоо харилцааг сайжруулах Телеком

2:3 төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж, холбооны олон талт

найдвартай үйлчилгээтэй болсон.

Одоогоор тус аймгийн холбооны газар нь аймгийн төвдөө 2000 номерын

багтаамжтай, хот хоорондын автомат, хагас автомат телефон ярианы

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Dip

үйлчилгээгээр үйлчилж байна.

- 2003 оны 10 сараас эхлэн Мобиком корпорацийн үүрэн телефоны салбар

сүлжээнд холбогдож үйл ажйллагаагаа явуулж байна.

Эрчим хучний нөөц

Баянхонгор аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэр нь Баянхонгор хот,

Өлзийт, Баян-овоо сум, Шаргалжуутын рашаан сувилал, тосгоны хэрэглэгчидэд

цахилгаан эрчим хүчийг түгээж үйлчилдэг.

Баянтээгийн дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор Номгон

Богд, Амарбуянтын бүс төвийн эрчим хүчинд 2005 оны 8-р сард

холбогдсон.

2002 онд БНХАУ-ын Тянь жин хотын "Тян Лунг "корпорацитай /уурын зуух

үйлдвэрлэгч/ дулаан шугам сүлжээний хангамж, уурын зуухыг шинэчлэн

бохирдлыг багасгах, шинэ техник технологийг тус аймгийн төвийн уурын

зуухын системд нэвтрүүлэх талаар хамтран ажиллах гэрээг

байгуулсанаар одоогийн байдлаар Баянхонгор хотод 6 уурын зуухын

тогоог бүрэн шинэчилсэн.

2006-2010 оны бүс нутгийг бүсчилэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд

Буянт-Цагаан гол, Жаргалантын бүсийг Баруун бүсийн Улаанбоомын

цахилгаан станцад холбож эрчим хүчээр хангана.

Малчин өрхүүдийг сэргээгдэх Нар салхины эрчим хүчээр хангаж, тэндэд

тусламж дэмжлэг үзүүлж байна. Шахмал түлш хэрэглэдэг болгох

эхлэлийг туршиж үзэж байна.

Төсөв, санхүү

Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг /102,8 хувиар, татварын орлогод

1046,2 сая төгрөгийг оруулж татварын орлогын төлөвлөгөөг 103,1 хувиар

биелүүлсэн нь өмнөх оны гүйцэтгэлээс 721,5 сая төгрөг, татварын орлогын

төлөвлөгөө 97,9 сая төгрөгөөр бага боловч татварын орлогын төлөвлөгөөг

сүүлийн 6-н жил дараалан биелүүлсэн ажлын амжиллтайгаар ажиллаж байна.

Нийт татварын орлогын төлөвлөгөөг Жинст, Бууцагаан сумууд сүүлийн

хоѐр жил дараалан тасалдуулж бусад сумууд биелүүлсэн байна. Орлогын

төлөвлөгөөний биелэлтийг төрөл бүрээр авч үзвэл нэмүү өртөгийн албан татвар

ААН-ийн албан татвар, бууны татвар, хүү торгууль/ ус рашаан ашигласны

төлбөр зэрэг нэр төрлөөр орлогын төлөвлөөгөө тасарч бусад нэр төрөлд 0,7-

105,1хувиар давж биелсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Dip

Нийт татварын орлогод хүн амын орологын албан татвар 22.6 хувь,

онцгой албан татвар 29,5 хувь, нэмүү өртөгийн албан татвар 9,5 хувь, авто

тээвэр өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар 10,2 хувь бусад төлбөр хураамж

28,2 хувийг эзэлж байна. Төсвийн зарлагын гүйцэтгэл урьдчилсан байдлаар

5187,4 сая төгрөг байна. Төсвийн зарлагыг зардлын нэр терлеер нь авч үзвэл

цалин хелст 39,5 хувь, Нийгмийн даатгал, эруул мэндийн даатгалын шимтгэлд

10,5 хувь, бараа үйлчилгээний бусад зардалд 49,2 хувь, херенге оруулалт, их

засварт 0,8 хувийг зарцуулсан байна. Салбарын бүтэцээр авч үзвэл

боловсролын салбарт 42,1 хувь, эрүүл мэндийн салбарт 26,8 хувь,нийгмийн хэв

журмын салбарт 5,5 хувь, нийтийн хэрэглээ үйлчилгээний салбарт амралт, соѐл

урлаг, спортын салбарт 4,8 хувь, нийгмийн даатгал халамжид 0,8 хувь, эдийн

засгийн бусад салбарт 3 хувь, ангилагдаагүй зардал 0,9 хувь байна3.

2.2.4. Баянхонгор аймагт хөгжүүлэх боломжтой аялалын төрлүүд

Палеонтологийн аялал

Энэ аялалаар судлаач палеонтологчид, динозаврын яс сонирхогчид

аяладаг. Баянхонгор аймгийн говийн бүсэд Цагаан агуй, Бүгийн цав, Луу яст,

зэрэг газруудаар явагдах боломжтой.

1989 онд Баянхонгор аймгийн "Уран хайрхан" гэдэг газраас

олдсон архелогийн олдвор нь одоогоос 500 000 жилийн өмнө манай дэлхий

дээр анх хүн үүссэнийг нотлох үнэ цэнтэй олдвор байсан бол 1996 онд Америк,

Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн Баянхонгор аймгийн

Баянлиг сумын нутаг Цагаан агуйгаас ухаж авсан олдворыг 3 улсад нэгэн зэрэг

шинжлэхэд манай дэлхий дээр одоогоос 750 000 жилийн тэртээ хүн амьдарч

байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор энэ дэлхий дээр олдоод байгаа

олдворуудаас хамгийн эртнийх юм. Мөн цаашид эдгээр газруудаар шинжилгээ

хийж шинэ олдвор илрүүлсэнээр тус аялал нь хөгжих боломжтой.

Жип, мотоциклийн аялал

Жип, мотоциклоор ихэвчилэн тал нутаг, хүнд бэрх замаар хурдтайгаар

давхиж байгалийн үзэсгэлэнт газар нутгаар аялах сонирхолтой хэсэг бүлэг

хүмүүс хамрагддаг. Энэ хүнд бэрх замуудын нэг нь говь нутгийн замууд бөгөөд 3 Баянхонгор аймаг статистик тоо баримт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Dip

энэ төрлийн аялал говь нутгаар явагдаж байдаг.

Зураг авах аялал (PhotoSafary)

Ихэвчлэн ургамал амьтан судлаачид, зураг авах сонирхолтой хүмүүс энэ

аялалаар аяладаг. Энэ аялалын хүмүүс ургамал, ан амьтан, шавьж хорхой,

байгалийн сонин хачин үзэгдэл, өвөрмөц тогтоцтой байгалийн зураг авах

зорилгтой байдаг. Тус бүс нутагт байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтоцтой

газар, ховор ан амьтан, ургамал зэрэгээр түшиглэн тус аялал нь энд хөгжих

боломжтой. Морин аялал нь машин явахад хэцүү, уулархаг газар явагдах

боломжтой ба морин аялал нь дотроо тал нутгийн, говь цөлийн, тусгай

хамгаалалттай газар нутгаар аялах аялал гэж ангилагддаг. Тус бүс нутгийн Их

Богд уул болон говь цөлд явагдаж хөгжих боломжтой.

Тэмээн аялал

Тэмээн аялал нь маш сонирхолтой аялал байдаг ба говь цөлд тохирсон

аялал юм. Тэмээн аялал нь говь нутгийг илэрхийлэгч бөгөөд манай орны хувьд

онцлог аялал юм. Энэ аялал нь говийн энэ бүсэд хөгжих боломжтой.

Өв сангийн аялал

Энэ аялалаар тус бүс нутгийн түүх соѐлын дурсгал, туурь,

хэргисүүрүүдээр нь тухайн үеийн болж байсан үйл явдалтай танилцаж болно.

Тиймээс тус бүс нутагт энэ аялалыг явуулах боломжтой.

Хамгийн сонин хиргисүүр Баянхонгорт бий. Энэ нь Баянхонгор аймгийн

Богд сумын 3-р бригадын нутагт Их Богдын зүүн этгээдэд Жаран хэмээх

унтарсан галт уулын ар хормой дахь хиргис үүр юм. Хоѐр чулуун загасан хөшөө

бүхий тэр хиргисүүр хос загасны сүүл толгойг зөрүүлж босгосон ажээ.

Монголчууд загасаар сонор соргог, арга билэг, өсч үржих, эв санаа нэгийн билэг

тэмдэг болгож ирсэн уламжлалтай.

Баянлиг сумын нутаг Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс

3000 жилийн тэртээд холбогдох сүг зургууд бүхий байгалийн галарей бий

"Цагаан булаг" -ын хадны дүрс зургууд нь хүүхдийн сэдвээс бүрдсэн

зургуудын цогцолбор дурсгал юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Dip

ГУРАВДУГААР БҮЛЭГ:

БАЯНХОНГОР АЙМГИЙН НУТГААР АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ГАРЫН

АВЛАГЫН ЗАГВАР БЭЛТГЭХ НЬ (загвар гаргах нь )

3.1 Гарын авлагад тавигдах шаардлага шалгуур

Хэвлэмэл зар сурталчилгааны дизайн

Дизайны олон төрөл зүйлийн дотроос аялал жуулчлалын зар

сурталчилгааны дизайнтай хамгийн холбоотой төрөлд график дизайн буюу

хэвлэмэл материалын дизайн мөн web хуудасны дизайны төрөл багтаж байгаа

юм. Зар сурталчилгааны дизайны төрөлд эдгээрээс гадна интерьер экстерэрийн

тухай ойлголт түүнчлэн эд хэрэглэлийн дизайны зарим төрөл салшгүй

холбогдоно. Жишээ нь: Бэлэг дурсгалын зүйлс, модон эдлэлийн дизайн гэх мэт.

График дизайны тухай товч

График дизайн нь хэвлэмэл материал буюу ном, сонин, сэтгүүл, реклам

аялал жуулчлалын зар сурталчилгааны тухайд брошур, каталоги, хөтөч-ном

буюу guide book, плакат зэрэгтэй салшгүй холбоотой ойлголт юм. Хүн төрөлхтөн

анх ном хэвлэдэг болсон үеэс номынхоо үг үсгийг том, жижиг, өргөн, нарийн, янз

бүрийн хэв загвартай хэвлэх болсон нь угтаа график дизайны эх үндэс байжээ.

Монголчуудын алт, мөнгө, үнэт эрдэнэсээр бүтээж байсан ном судрууд нь

монгол хүний ур ухаанаар бүтсэн график дизайны их өв сан байсан юм.

График дизайны амин сүнс нь зохиомж байдаг. Зохиомж буюу композиц

нь латин гаралтай үг бөгөөд аливаа уран сайхны бүтээлийн эвсэл, зохицолын

үндэс, уран сайхны хэлбэрийн нэг хэм хэмжээнд нэгдэж нийлсэний үр дүн юм.

Номын бүтэц, зохиомж, зураг чимэглэлээс эхлээд сонин сэтгүүлийн үсгийн

шрифт, материалын байрлал, өнгө, рекламны олон янзын хэлбэр маяг бүхий

зураг, бичээс хүртэл бүгд хөгжмийн удирдаач хөгжимд ямар үүрэгтэй байдаг шиг

зохиомжийн дохиураар цогц дүрээ олдог. Дүрслэлийн янз бүрийн хэлбэрүүдийг

график дизайнд өргөн хэрэглэлийн хамт комьпютерийн техник улам эрч хүчтэй

хөгжиж байгаа өнөө үед график дизайны зураглалын арга шинэ үе шатанд орсон

гэж хэлж болно. Реклам сурталчилгааны хөгжил эрчимтэй хурдсахын хэрээр

график дизайны дүрслэлийн хэллэг, зохиомж , хэв загвар шинэчлэгдэх

шаардлага зайлшгүй гарчээ. Манай орны хувьд зах зээлд шилжин орсноос

хойш номын өнгө төрх хэв загвар, хавтасны зураг, дотоод чимэглэл нь өмнөх

үеээс эрс өөрчлөгдсөнийг харж болно. Энэ өөрчлөлт нь аялал жуулчлалын үйл

ажиллагаа явуулдаг компаниудын зар сурталчилгааны хэрэгсэл болох брошур,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Dip

каталоги, хөтөч-ном буюу guide book, плакат зэрэгт ч тусгалаа олсон бөгөөд энэ

нь 1990-ээд оноос хойш болсон өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн юм. Хэдийгээр

энэ талын хөгжилд ахиц гарсаар байгаа боловч зарим компаний хувьд энэ

талаар мэргэжилийн байгууллага хүмүүстэй хамтран ажилладаггүй, түүнчлэн

өөрсдийнх хийсвэр сэтгэлгээ дутагдсанаас болон тухайн аялалынхаа онцлогт

төдийлөн сайн тохируулж дизайн зохиомжоо гаргаж чаддаггүйгээс амжилт олох

төдийлөн их биш байгаа юм. Одоо аялал жуулчлалын хэвлэмэл сурталчилгааны

гол элемэнт болох хөтөч-ном буюу guide book-ын дизайныг хэрхэн сайн хийх

тухай авч үзье.

Хөтөч – номын дизайн

Хөтөч – ном буюу guide book гэдэг нь өнгө, дүрс, зураг, текст зэргийг хослуулан

хийсэн хүний анхаарал татаж, мэдээлэл түгээх үүрэгтэй зар сурталчилгааны нэг

хэрэгсэл юм. Хөтөч – номын гол зорилго нь мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхээс

гадна өнгө зураг нь хүний анхаарал татаж улмаар аялалд анхаарлыг нь

хандуулж тухайн бүс нутагтай танилцан аялал хийхэд хүргэж өдөөх, тур

оператор компаний аялалд багтаах явдал юм. Үүнээс үүдэн хөтөч-ном буюу

guide book-нд зураг өнгөний сонголт уусалт, текстийн хэлбэр хэмжээ хамгийн

чухал байдаг. Эдгээрээс гадна мэдээллийн агуулга, чимэглэл буюу хүрээ,

толгой үг, янз бүрийн тэмдэглэгээ зэргийг хэрхэн яаж оруулж өгөхөө сайн

бодолцож зохиомжоо гаргадаг. Ерөнхийдөө хөтөч-ном буюу guide book-ыг

хийхэд дараах дарааллыг баримтлан ажилладаг.

1. Юуны өмнө хэдэн материал байна, түүний хэмжээ ямар байна гэдгийг авч

үзнэ. Макет хийхийн өмнө эдгээрийг сонгосон байх ѐстой. Хэрэв ямар

материалыг яаж оруулах, хэдэн материал байх нь тодорхойгүй

тохиолдолд жагсаалт гаргана. Дараа нь аль чухал хэрэгтэй мэдээлэл,

сайн зургаа сонгож хар макет хийнэ.

2. Дараагийн алхам нь материал ямар дүрслэл өнгө төрхтэй байвал зохих

вэ? гэдгийг тодорхойлж хэд хэдэн хувилбар гаргаж сонголт хийнэ. Энэ нь

тухайн зорилтот зах зээлийн сонирхол, аялалын онцлог зэрэгтэй

холбогдсон байх нь зүйтэй.

3. Агаар нүүр буюу гадна хуудсан дээр тулгуур толбо байх ѐстой. Энэ нь

нүүр хуудасны хамгийн идэвхтэй том анхаарал татах зураг бүхий хэсгийг

хэлнэ. Тулгуур толбо хаана байрлах ямар зураг гол болохыг шийдсэний

дараа бусад зураг текст мэдээллүүдээ ямар дарааллаар хаана хаана

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Dip

байрлуулхаа сонгож хүрээ тэмдэглэгээ толгой үг зэрэг бусад

элемэнтүүдээр чимэглэн ерөнхий зохиомжийг нь бүрдүүлэн бэлэн

болгоно.

4. Хийсэн зүйлээ зөв сайн болсон эсэхийг шалгахдаа дараах зүйлсийг

анхаарах хэрэгтэй.

Ач холбогдолгүй илүү элемэнт саад болж байгаа эсэх

Элемэнтүүдийн байрлал зөв эсэх

Чухал зураг, мэдээлэл өөрийн орон зайгаа олсон эсэх

Мэдээллүүдийн утга авцалдаа хэр тохирсон

Өөр дүрслэл элемэнт оруулах боломжтой эсэх

Зургийн ангилал байршил

Фото зураг дизайнд гол зүйл бөгөөд дотроо :

нийтлэлийн

мэдээлэлийн гэж ангилагдана.

Үүнээс мэдээллийн фото зураг нь аялал жуулчлалын зар сурталчилгаанд

хэрэглэгдэнэ. Энэ дизайнтай холбоотой ба нэмэлт туслах байдлаар ордог. Мөн

фото зураг нь илэрхийлэлийн түвшингээрээ:

шууд

шууд бус гэж 2 ангилагдана.

Хөтөч-ном буюу guide book-ын хувьд хүн хамгийн түрүүнд зургийг нь

хардаг. Иймд шууд илэрхийлэлтэй буюу харуулах гээд байгаа ямар утга санаа

илэрхийлж байгаа нь шууд ойлгогдохоор зургийг сонгох хэрэгтэй. Мөн түүнчлэн

зураг нь өнгө болон гэрлийн контрастын үр дүнд тодорч товойж харагддаг.

Өөрөөр хэлбэл гол обьектийг нь илүү гэрэлтэй тод болгож өгөх хэрэгтэй. Илүү

үр дүнд хүрэх сайн хөтөч-ном буюу guide book хийхийг хүсвэл зургаа сонгохдоо

мэргэжлийн байгууллага хүмүүсийн авсан гэрэл зургуудаас сонголт хийх

хэрэгтэй. Учир нь мэргэжилийн түвшинд авсан гэрэл зураг хүний нүдэнд илүү

олзлогдож анхаарал татан бодитой найдвартай гэх сэтгэдэл төрүүлдэг. Зураг

сонгохдоо бас нэг анхаарах зүйл бол зургийн нягтрал байдаг. Таны сонгосон

зурагны нягтрал 300 dpi (dot. Per. Inch) байх ѐстой. Үүнээс доош нягтралтай

зураг хэвлэлтэнд муу гардаг сөрөг талтай.

Олон зураг нэг хуудас дээр байрлуулж байгаа тохиолдолд хүрээ хийж юм

уу хооронд нь уусгаж өгөх зэргээр зохиомж хийж болно.

Фото зургийг байрлуулах 3 үндсэн зохиомж байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Dip

1.Тооны зохиомж.

3-аас дээш гэрэл зураг нэг нүүрэнд байрлах тохиолдолд хэрэглэдэг. Энэ

зохиомж нь дотроо дундаж зохиомж төвийн зохиомж, төвийн зохиомж, ижил

зохиомж, диогналь зохиомж гэж ангилагддаг. Дундаж зохиомж нь зургууд

хоорондоо ижил зайтай байрладаг ба тэнцвэрт байдал төрүүлдэг байхад

төвийн зохиомж нь нэгэн фото зургийг тойрон бусад зургууд нь тойрон

хүрээлсэн байдалтай байдаг байна. Харин ижил зохиомж нь хэмжээний хувьд 2

фото зургийн хүрээнд хэрэглэгддэг ба энэхүү зургуудаа 3 фото зургийн

байрлуулалтыг нэгтгэн байрлуулдаг байна. Диогналь зохиомжийг хэрэглэх нь

ховор байдаг боловч 3 фото зураг нь сэдвийн хувьд ижил тохиолдолд

хэрэглэдэг байна.

2. Агуулгын зохиомж.

Энэхүү зохиомж нь тухайн нэг сонгогдсон гэрэл зургийн хэмжээ болон

агуулгын ач холбогдолоор нь онцгойлон байрлуулах тохиолдолд

хэрэглэгддэг.Дангаараа болон бусад жижиг зургуудтай хамт байрласан ч энэ

зураг нь дизайны гол толбо болж өгдөг.

Агуулгын зохиомж нь 2 хэлбэрээр илэрнэ.

1. Зургийг нүүрний шууд харагдахуйц төвд байрлуулах үед

2. Гол зургийг жуулчдын хараа тусах онцгой бүсэд байрлуулах үед илэрнэ.

Агуулгын зохиомжийн үед материалыг 2 хуваасан байж болох ба гол

зургаар нүүрийг товойлгож өгөх нь чухал. Агуулгын зохиомжжж

хэрэглэсэн үед ямар ч нүүр товойн гарч ирнэ.

Бүтцийн зохиомж.

Бүтцийн зохиомжинд фото зураг нь үндсэн хэлбэрээр гарч ирнэ. Фото

зургийг хэлбэрийн хувьд нь хөндлөн, босоо, квадрат гэж хуваадаг энэ нь тус

тусдаа эерэг сөрөг талуудтай байдаг. Босоо нь тоо болон орон зайн

илэрхийлэлд сайн боловч обьектыг тодорхой үзүүлэх боломж муутай байдаг.

Хөндлөн нь үүний эсрэг байдаг. Үүгээрээ фото зургийг яаж байрлуулах асуудал

гарч ирнэ. Фото зургийн байрлуулалтын дээр зургийн өөрийнх өнгө аясыг

харгалзан хэлбэрийг нь сонгох нь чухал. Фото зургийн анхаарал татах үүргийг ч

энэ сонголтонд мартаж болохгүй. Бүтцийн зохиомж нь янз бүрийн хэлбэр

хэмжээтэй фото зургуудийг тодорхой логик дараалалтай байрлуулахыг хэлнэ.

Энэ зохиомж нь дангаараа оршин тогнодоггүй. Агуулгын бүтэц, тоон бүтэц нэгэн

зэрэг оршидог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Dip

Зургийн зохиомж дээр өөр нэг анхаарах зүйл бол хүрээ юм. Дэвсгэр

болон зураг 2-ыг тусгаарлах хүрээний өнгө аль алинд нь зохицсон байх

хэрэгтэй. Түүнчлэн хүрээний өнгийг сонгохдоо текстийн өнгийг ч бодолцох

хэрэгтэй. Хүрээ хэт зузаан эсвэл хэт нарийн байх нь зохимжгүй байдаг. Хэмжээс

нь Border-ийн 2 хэмжээгээр зурах нь зохимжтой. Зургийг хуудас дамнуулан

байрлуулах маягаар хүний анхааралыг 1 хуудаснаас нөгөө хуудас руу

шилжүүлж болдог. Энэ мэтчилэн зургийн байрлуулалт зохиомж нэг ѐсны тактик

болж өгдөг байна.

Өнгөний илэрхийлэл хэрэглээ

Хөтөч-ном буюу guide book-ын дизайны гол үүрэг бол жуулчдын

анхааралыг татах явдал юм. Өнгө энэ үүрэгт чухал нөлөө үзүүлдэг. Орчин үеийн

техник технологийн ололт амжилттай холбогдон өнгийг янз бүрээр илэрхийлэх

боломжтой юм. Өнгө нь хүний сэтгэл зүйд шууд нөлөөлж өөр өөрийн гэсэн

тодорхой мэдээлэлийг дамжуулдаг. Жишээ нь:

Улаан- цочроох

Ногоон- тайвшруулах

Цэнхэр- хүйтэн гэх мэт.

Гетѐ өнгөний тухай бүтээлдээ “Бодит зүйл ямар байх нь чухал биш харин

түүний хамгийн эгэл илэрхийлэл болох өнгөний үр нөлөө нь бидний ухамсар

оюунд нөлөөлдөг” гэж бичсэн байдаг. Энэхүү үр нөлөө нь янз бүр байдаг.

Хэд хэдэн өнгө зохилдсон, эс зохилдсон ч байсан мөн чанарын хувьд

ямар нэгэн утга санааг илэрхийлж бидний ѐс зүйн хүрээнд үйлчилдэг. Тиймээс ч

өнгийг гоо зүйн дээд зорилгоор ашигладаг. Дизайнд өнгийг зөв хэрэглэсэнээр

тухайн танилцуулга плакатны үзэмж сайжирч анхаарал татах бололцоо

нэмэгдэх боломжтой. Дуртай таашаадаг өнгө нь хүний оюун санаанд амархан

тогтдог. Өнгийг анхаарал татах хүний оюун санаанд тогтоох зорилгоор

хэрэглэдэг. Дизайнд өнгийг 3 зарчмаар хэрэглэдэг.

1. Хугацааны буюу мэдээлэлийн үүргээр хэрэглэнэ. /Схем диаграмм гэх мэт/

2. Тогтсон мэдээлэлийн буюу утга санааны

3. Илэрхийлэл буюу уран сайхны дүрслэл.

Өнгө сонгохдоо хэт тод өнгө сонгож болохгүй. Зарим нэг тод өнгийг азийн

орнууд л эерэгээр хүлээж авдаг. Барууны орнуудын жуулчид завсарын бүдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Dip

өнгийг их сонгож авдаг. Түүнчлэн олон өнгө хэрэглэснээр бодит бус чиг хандлага

өсөх сөрөг талтай. Ерөнхийдөө 3-аас дээш өнгө сонгож хэрэггүй байдаг. Олон

өнгө оруулахдаа өнгө шилжүүлэх маягаар оруулах нь зохимжтой. Жишээ нь:

шаргалаас арай бор шаргал руу гэх мэт. Зурагны өнгө, текстийн өнгө, дэвсгэр

өнгө ерөнхийдөө нэг төрлийн өнгө байх нь тохиромжтой. Хүрээний өнгийг

сонгохдоо өнгөний зохицолын асуудалыг бодолцох хэрэгтэй. Мөн эрс

ялгаруулалт ч хийх нь бий. Өнгөн дээр бас нэг анхаарах зүйл бол хэвлэлийн эх

бэлтгэж дууссаны дараа хэвлэлийн компанид захилгаа өгөхийн өмнө өнгөний

шүүлт хийж сайтар хянаж нягталж үзсэний дараа өнгөний кодуудыг нь

хамтатган өгөх хэрэгтэй. Учир нь өнгө дэлгэцэн дээр байгаагаасаа өөрөөр

хэвлэгдэх нь элбэг тул бага зэрэг өнгө нь өөрчлөгдсөнөөс, өнгөний дизайн

зохиомж алдагдан хийсэн ажлын үр дүн алга болох буурах зэрэг сөрөг тал

гардаг.

Текстийн хэлбэр, шрифтийн сонголт ангилал

Тухайн хөтөч-ном буюу guide book-ын зураг болон өнгө гарчиг сэлт нь

хүний анхааралыг татаж сонголт хийгдсэний дараа текстийн хэлбэр агуулга нь

гол үүрэг гүйцэтгэж эхэлдэг.

Хөтөч-ном буюу guide book-нд монголын тухай текст оруулж зайгаа

эзлүүлэх нь төдийлөн их ач холбогдолтой байж чаддаггүй. Учир нь хөтөч-ном

буюу guide book хэмжээний хувьд ч монгол орны тухай тодорхой ойлголтыг өгөх

бүрэн мэдээлэлийг багтааж чадахгүй юм. Монгол орны тухай мэдээлэл өгөх

шаардлагатай гэж үзвэл тусгайлан каталоги, нэвтэрхий толь бэлдэх нь

тохиромжтой.

Хөтөч-ном буюу guide book дээрээ өөрийн аялал үйлчилгээгээ сонгоход

хүргэх гол өдөөгч хүчин зүйлсээ багцлан багтааж өгөх хэрэгтэй. Үүнд яг тухайн

бүс нутгийн бусдаас ялгарах онцлог, яагаад тус бүс нутагт аялал хийх нь

бусдаас илүү болох, хамгийн сэтгэл татах шилдэг зүйл зураг сэлт чинь юу вэ?

гэдэг тэр бүх зүйл багтах болно. Үг хэллэг нь энгийн байх ѐстой боловч сонирхол

татахуйц ойлгомжтой цэгцтэй байдлаар бичигдэх нь зүйтэй. Текстээ бичихдээ

агуулгаар нь салгаж тус тусдаа байдалд оруулан олон жижиг текст болгон

тарааж байрлуулвал тохиромжтой. Хүмүүс ихэвчлэн 20-40 үгтэй текстийг нэг

доор уншчихаад анхаарлаа түр өөр тийш хандуулсаны дараа эргээд текстэндээ

хандуулдаг гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Ийм учраас текстийн хэмжээг тэр

хэмжээтэй ойролцоо байдлаар оруулах нь зүйтэй. Мөн текстийн 2 талд байдаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Dip

хязгаарлагч багана нь хүний нүдний гүйлтийн хурдыг тааруулах зорилготой

байдаг. Энэ хэмжээсийг ч бас бодолцож зохиомжоо найруулах нь зүйтэй юм.

Түүнчлэн текст бичих үсгийн фонт нь зохиомж агуулгадаа тохирсон байхаас

гадна аль болох хялбар уншигдаж тогтоогдхуйц байх ѐстой. Зогсож байгаа

хүний гар хүрэхүйц өндөртэй ширээн дээр байгаа хэвлэмэл сурталчилгааны

текстийн үсгийн хэмжээ 10-аас доош байвал харагддаггүй. Текстийн өнгө

стандарт буюу хар өнгөтэй байвал тохиромжтой байдаг .Түүнчлэн

зохиомжиндоо тааруулан хар ногоон, тод хөх гэх мэт бараан өнгийг сонгож

болно.

Шрифтийн сонголт ангилал.

График дизайны зохиомж гадаад өнгө аяс хэлбэр , шүтэлцээ холбоонд

нь шрифт гол байр суурь эзэлдэг. Текстийн агуулга шрифтийн сонголт хоѐр

хоорондоо нягт уялдаатай. Аль алинаас нь хамаарч нэгийг нь нөгөөгөөр

тодорхойлж болно. Шрифтийн сонголт хязгаарлагдмал байвал уйтгартай нэгэн

хэвийн сэтгэгдэл төрүүлэх сөрөг талтай. Ийм сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд нэг

шрифтийг олон янзаар хэлбэржүүлж болно. Өндөр налуу өргөн гэх мэт

хэмжээсүүдийг нь өөрчлөх арга байж болно. Ямар ч хэлбэр янзын шрифтийн

гол зорилго нь хялбар уншигдхуйц, уншихад амархан тогтоолгох явдал юм.

Хөндлөн байрлал бүхий цаасан дээр босоо, босоо байрлал бүхий цаасан дээр

өргөн үсэг тохиромжтой. Шрифтийн сонголт гол нь төгс тайван тогтвортой

сэтгэгдэл төрүүлхүйц байх ѐстой. Шрифтийн үзэмжинд сөргөөр нөлөөлж

болзошгүй хоѐр хүчин зүйл байдаг. Энэ нь техникийн алдаа, цаасны буруу

сонголт хоѐр юм. Шрифт бичмэл байвал тогтворгүй хувийн гэх сэтгэгдэл

төрүүлдэг бол хэвлэлийн шрифт нь тогтвортой албан ѐсны гэх сэтгэгдэлийг

төрүүлдэг байна. Шрифт хэлбэр байдлаараа дотроо:

гоѐлын

ердийн

бичмэл

хэвлэмэл гэх мэтчилэн хуваагдаж болно. 19-р зуунд Францын шрифт

судлаач Тибодо анх шрифтийг дүрслэгээр нь ялгаж 4 ангилсан. Энэ

ангилал нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байна. Шрифтийг 2 зүйлд

тулгуурлан ангилдаг.

Үүнд :

дүрслэг буюу сейрф

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Dip

эрс тэс толбоны ялгаа 2 юм

1. Латин шрифт

Уламжлалт шрифт. Эрс тэс хийгээд дүрслэг бүхий байдаг. Баялаг өргөн

илэрхийлэлийн боломжтой тансаг гоѐ сайхан зураглал бүхий шрифт бөгөөд

хөдөлгөөнт, уян хатан амьд өнгө аястай байдаг. Англи , Америк , Латин Америк ,

Азийн зарим орнуудад хэрэглэгддэг.

2. Гротеск шрифт.

Латин шрифтийн эсрэг эрс тэсийн ялгаагүй , сейрфгүй байдаг. Хатуу чанд

албархаг хүйтэн өнгө аястай . Илэрхийлэлийн хувьд хязгаарлагдмал дүрслэл

тааруутай байдаг. Германы хэвлэлд ихээхэн хэрэглэгддэг. Энэ шрифт нь том

харагддаг сөрөг талтай . Итали, Грек, Арабын орнууд маш өргөн хэрэглэдэг.

3. Египет шрифт.

Энэ шрифт нь эрс тэс үгүй боловч сейрфтэй бөгөөд хамгийн ирээдүйгүй

мөхөж буй шрифт . Энэ шрифт гротеск шрифтний муу талыг авсан. Хүйтэн ,

илэрхийлэлийн боломжгүй гэх мэт. Рекламанд хэрэглэх тохиолдол байдаг.

Франц, Бельги, Польшид хэрэглэдэг. Румынд туслах маягаар ашигладаг.

4. Хайрцагт шрифт.

Эрс тэсийн ялгаагүй боловч сейрфгүй. Шинэ хамгийн ирээдүйтэй хэлбэр

гэж судлаачид үздэг. Энэ шрифт нь Латин болон Гротеск шрифтийн эерэг давуу

талыг өөртөө шингээсэн байдаг. Тод харагдах, дүрслэлийн янз бүрийн

хэлбэрийг ашиглаж болно.

Үүнээс өөрөөр шрифтийг өргөн, хэлбийлт, дэвсгэр зэрэг олон хүчин

зүйлээр нь ангилж болно. Өргөнөөр нь ердийн, өргөн, нарийн, хэт нарийн

хэлбийлтээр нь тэгш, налуу дэвсгэрийг нь цайвар, хар, тод хар, хагас хар

хэрэглээгээр нь гоѐлын, ердийн, хэвлэлийн гэж ангилдаг.

График дизайны хувьд гарчиг нь хамгийн чөлөөтэй хувирч шрифтийн янз

бүрийн хувилбарыг ашиглаж чадахуйц элемэнт юм. Гарчгийн шрифтийг

сонгохдоо :

Тухайн материал онцгой гол чухал гэдгийг илэрхийлэх

Хэв маяг өвөрмөц дүр төрхийг үзүүлэх

Уншихад хялбар дөхөм байх зорилгоор сонгодог.

Хөтөч – номын дотоод зохион байгуулалт зохиомж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Dip

Хөтөч – ном нь харагдах байдлаараа гадаад нүүр, мэдээлэл, эх агуулсан

хэсэг, лавлагааны агуулгын хэсэг, туслах хэсэг гэсэн 5 бие даасан хэсэгт

хуваагддаг.

Гадаад нүүрний дизайн онцлог

Гадаад нүүр нь тухайн зүйлийн өнгө аясыг тодорхойлох, жуулчидтай

харьцах, анхаарал татах хамгийн эхний төдийгүй төгсгөлийн үе шат юм. Гадаад

нүүр нь анхаарал татах, анхааралыг тогтоон барих үүрэгтэй. Анхааралыг фото

зураг, өнгөөр татдаг байхад анхаарал тогтоох элемэнт нь гарчиг юм. Гадаад

нүүрэн дээр гол байрыг лого болон слогон эзэлдэг. Хамгийн үнэт зураг нь лого

слогоний хамт гадаад нүүрний зохиомжийг бүрдүүлдэг. Гадаад нүүрний дизайн

нь тэргүүн нүүрнээс гадна арын нүүрэн дээр хэрэгжинэ. Арын нүүрэнд

схемчилсэн зураг, хаяг гэх мэт мэдээлэлүүдийг тавидаг.

Дотоод хэсэгүүдийн дизайн.

Дотоод хэсэгүүд буюу хуудаснууд нь гадаад нүүрний хуулбар биш хэдий ч

агуулгын хувьд уялдаа холбоотой өнгө төрхийг нь ч тусгасан байх нь зүйтэй.

Анхаарал барих тогтоохын хувьд гадаад нүүрнээс бага боловч өөрийн гэсэн

онцлогтой. Дотоод хэсэгүүд буюу хуудаснуудын хамгийн гол асуудал бол зохион

байгуулалтын асуудал юм. Текст болон зургууд нь анхаарал татахаас гадна

хоорондоо уялдаа холбоотой байж агуулгын хувьд сонирхсон асуудалд хариулт

өгөхүйц байх хэрэгтэй. Дотоод хэсэгүүдэд ойлгомжтой байдал бий болгох

үүднээс хуудас болгон дээр нь агуулгатай нь тохирсон тэмдэглэгээ толгой хийж

тод өнгөөр ялгаж өгөх хэрэгтэй. Тэмдэглэгээ нь текстнийхээ утга санаа

агуулгатай холбогдхуйц дүрс хэлбэртэй байж болно. Тэгвэл хайсан сонирхсон

мэдээлэлээ олоход хялбар байх болно.

Эцэст нь хэлэхэд хөтөч – ном нь гаднаас нь харахад болон зураг, цаасны

сонголт нь мэргэжилийн түвшинд байх ѐстой. Хөтөч – номын дотоод

хуудаснуудыг хэвлэхэдээ ирмэгийг нь заавал тулгаж хийдэг. Цагаан өнгө илэрч

харагдах нь мэргэжилийн бус хүмүүс хийснийг илтгэдэг тул хэвлэлийн компанид

хандаж хийлгэх хэрэгтэй.

Цаас сонгохдоо олон зураг орж байгаа тохиолдолд photo цаас сонгох

хэрэгтэй. Ийм цаасан дээр зураг тод гоѐ гардаг. Цаас их олон төрөл байдаг.

Шохойтой цаасны тухайд зузаан тусмаа зураг хэвлэлт сайн гардаг. Нимгэн

цаасан дээрх хэвлэлт муу байдаг. Сүүлийн үед гэрэлтдэг буюу калькан цаас

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: Dip

хэрэглэдэг маяг их дэлгэрч байгаа. Энэ нь аялалын маршрутыг үзүүлэхэд

ашиглагддаг.

Дүгнэлт

Энэхүү судалгааны ажлаараа Баянхонгор аймагт аялал жуулчлалын нөөц

байгаа эсэхийг тодорхойлон гаргаж, аялагч нар зориулсан гарын авлагын загвар

эх боловсруулахаар зорьж ажилласан.

Энэ сэдвийг сонгон авч ажиллахдаа

Нэгдүгээр бүлэгт: Баянхонгор аймгийн өнөөгийн байдал, түүхэн

хөгжлийг судалж үзэн аялал жуулчлалыг хөгжүүлэх онол арга зүйг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: Dip

тодорхойлохоор зорьж ажиллсан бөгөөд эх сурвалжуудаас авч үзвэл

Баянхонгор аймаг нь баруун бүсийн гол хаалга болдог. Аялал жуулчлал

хөгжүүлэх бүрэн боломжтой нь харагдсан бөгөөд онолын хувьд ч энэ нь давхар

батлагдсан гэж үзэж байна.

Хоѐрдугаар бүлэгт: Баянхонгор аймгийн аялал жуулчлалын өнөөгийн

байдалд дүн шинжилгээ хийж, аялал жуулчлал хөгжүүлэх боломж нөөцийг

тодорхойлон гаргах, ингэснээрээ гарын авлагад хэрэглэгдэх хэрэглэгдэхүү

мэдээллээ олж цуглуулах зорилго тавин ажилласан ба энэ сэдвийн хүрээнд

аялал жуучлалын нөөцөө байгалийн, түүх, соѐлын, нийгэм эдийн засгийн гэсэн

гурван бүлэгт хуваан авч үзсэн бөгөөд ингэж хувааснаар гарын авлагын бүтцийг

тодорхойлох боломжтой болсон гэж үзэж байна.

Гуравдугаар бүлэгт: Аялал жуулчлалын хөтөч буй ном гарын авлагад

тавигдах шаардлагуудыг тодорхойлох ингэснээр өөрийн бэлтгэх гарын авлагын

загварыг гаргаж эхээ бэлтгэх зорилго тавьж ажилласан. Энэ бүлэгт тавьсан

зорилгоо гарын авлагын эхийг бэлтгэн гаргаснаар бүрэн биелүүлсэн гэж үзэж

байна.

Эцэст нь дүгнэхэд энэхүү гарын авлага нь хэвлэгдэн гарснаараа

Баянхонгор аймгийн олон нийт жуулчид болон тур оператур компаниудад

сурталчилан таниулж тус аймагт аялал жуулчлал хөгжүүлэхэд тус дөхөм болно

гэж үзэж байна.

Ном зүй

1. Алтанбагана. Д Алтанхуяг.Б "Монгол улсын тусгай хамгаалалттай

газар нутгууд " УБ 2002 он

2. Баянхонгор аймгийн хүн амын тоологын дүн,

статистик тоо баримт УБ 2005 он

3. Баянхонгор аймгийн атлас, танилцуулага УБ 2005 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: Dip

4. Дулмаа.А " Нуурын амьдрал " УБ1 987он

5. Майдар.Д " Монгол орны түүх соѐлын дурсгалууд " УБ 1986 он

6. " Монгол нутаг дахь түүх соѐлын дурсгал ч УБ 1999 он

7. " Монгол Улсын дэлгэрэнгүй лавлах " УБ 2001 он

8. Намнандорж.О " Монгол орны рашаанууд " УБ 1966 он

9. Саруулбуян.Ж " Хонгор нутгийн өв соѐл " УБ 1999 он

10. Ундрам. Г "Унасан газар Угааоан ус минь" УБ. 2001 он

11. Цэгмид.Ш " Монгол орны нуур " УБ 1970 он

12. Шагдар.Ш " Монгол орны газар зүйн нэрийн товч толь " УБ 2000 он

13. Шагдар.Ш " Монгол орноор жуулчлах зуун зам " УБ 2004 он

14. Интернет www. Bayankhongor .mn

15. www.pmis.gov.mn/bayankhongor

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: Dip

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: Dip

www.zaluu.comwww.zaluu.com

Page 60: Dip

www.zaluu.comwww.zaluu.com