dugnelt brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан...

10
2014-2018 ÁÀÉÃÀËÜ ÎÐ×ÍÛ ÕÀÐÈÓÖËÀÃÛÍ Õ¯ÐÝÝÍÄ ÕÈÉÃÄÑÝÍ ÀÆËÓÓÄÛÍ ÒÎÂ× ÒÀÍÈËÖÓÓËÃÀ

Upload: dangtram

Post on 29-Aug-2019

219 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

2014-2018

ÁÀÉÃÀËÜ ÎÐ×ÍÛ ÕÀÐÈÓÖËÀÃÛÍ Õ¯ÐÝÝÍÄ ÕÈÉÃÄÑÝÍ ÀÆËÓÓÄÛÍ

ÒÎÂ× ÒÀÍÈËÖÓÓËÃÀ

Page 2: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

АРИГ БУЙДАНАриг Банк нь 1.8м урттай, 0.9 м өргөнтэй, 0.83м өндөртэй 2 хүний зориулалтын буйданг танилцуулж байгаадаа таатай байна. Буйдангийн гол онцлог нь хаягдал хуванцар савыг ашиглан хийсэнд оршино. Нэг буйдан хийхэд 350 ширхэг хуванцар сав орсон ба Ариг Банкны нийт ажилчид 2,800 ширхэг хуванцар савыг цуглуулан 8 буйданг одоогийн байдлаар хийгээд байна. Өөрөөр хэлбэл Ариг Банк нь хоёрдогч түүхий эд ашиглан буйдан хийснээр нийслэл хотын гадаад үзэмжинд сөргөөр

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТОР

Ариг Банк нь Монголын загварын ертөнцийн авúяаслаг эгч дүүсийн Мишел Амазонка брэндтэй хамтран ГЯЛГАР УУТ-ны хэрэглээг халах, хуванцар хаягдлыг багасгах замаар байгаль орчныг хамгаалах үйлсэд олон нийтийг өдөр тутмын хэрэгцээгээр нь дамжуулан уриалах алхам хийсэн.

Энэхүү төслийн маань гол зорилт дараах тооцооллоос гарсан юм:

Та 7 хоногт нэг удаа дэлгүүр явж хүнсээ цуглуулах болгондоо гялгар уутыг 100 төгрөгөөр авдаг гэж бодоход жилдээ (100 төгрөг * сард 4 удаа * 12 сар) = 4,800 төгрөгийг огт үр ашиггүй зарцуулдаг буюу 48 гялгар уутыг хог болгон хаяж, хойч үед маань өв уламжлан очих дийлдэшгүй “бохирдлыг” бий болгож байдаг.

Улаанбаатар хотын зөвхөн 500,000 өрх өдий тооны гялгар уут жил тутам хэрэглэдэг гэж үзвэл жилдээ (500,000 өрх х 48 ширхэг) = 24,000,000 ширхэг гялгар уутан тороор байгаль орчноо бохирдуулахын зэрэгцээ 24,000,000 ширхэг х 100 төг = 2,400,000,000 (2 тэрбум 400 сая) төгрөгийг зөвхөн нэг удаагийн хэрэглээтэй торны хэрэглээний төлөө салхинд хийсгэж буй юм.

Тиймээс бид байгаль орчноо бохирдлоос хамгаалахын зэрэгцээ таны өрхийн зардлыг хэмнэх шийдлийг хайсны дүнд “Байгальд ээлтэй тор”-ыг үйлдвэрлэж, өөрийн өртгөөр нь санал болгодог.

Бид энэхүү алхамынхаа хүрээнд Монгол авúяас чадварыг мөн дэмжихээр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг монгол ба Европ хувцас загварыг нэгтгэн шигтэж урладаг Мишел Амазонка брендтэй хамтарсан юм.

*Гялгар уут нь байгальд шингэлгүй 200-1,000 ХҮРТЭЛ ЖИЛ байгаль орчныг бохирдуулсаар байдаг.

Та байгальд ээлтэй тор хэрэглэж эхэлсэн үү? Яг одоо эхэлцгээе!

нөлөөлж, хог болон хөглөрч, хөглөрөх байсан 2,800 ширхэг хуванцар савыг цэвэрлэлээ.

Мөн төстэй загварын шинэ буйдангийн үнэ болох 5,000,000₮*8=40,000,000₮-тэй харьцуулахад 29 дахин бага зардлаар буйданг хийж 37,040,000₮-ийг хэмнэлээ. Түүнчлэн Ариг Банк нь хоёрдогч түүхий эдийг ашиглан хэрхэн буйдан хийх талаар иргэдэд,

харилцагчиддаа сургалт хийж байгаа бөгөөд сургалтын зорилго нь хог хаягдлын ашиглалтыг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг

ойлгуулахад оршиж байгаа юм. Ариг Банк нь хог хаягдлыг ашиглан хийсэн бүтээгдэхүүнүүдийг өөрийн байран дээр хэрэглэснээр нийгмийг байгаль орчноо хамгаалах хариуцлагаа ухамсарлахад уриалж байна.

АРИГ ХОГИЙН САВХуванцарын хэрэглээг бууруулж байгаль орчноо хамгаалах зорилгоор, Ариг Банк буйдан болон гэрлийн бүрхүүлийг хийх явцад гарсан олон тооны ундааны савны бөглөөг ашиглан өнгөлөг хогийн сав хийн өдөр тутмын оффисын хэрэглээндээ ашиглаж байна. Учир нь бөглөө мөн л өндөр нягтралтай полиэтилен агуулдаг хуванцар учир байгальд удаан шингэж, бохирдуулсаар байдаг.Нэг хогийн савыг хийхэд нийт 336 ширхэг ундааны бөглөө орсон ба нэг ч төгрөгний зардал гараагүй болно.Хаягдал материалаар өөрсдийн өдөр тутмын хэрэгцээтэй эд зүйлсийг хийж ашиглах нь байгальд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм.

Page 3: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ

Монголд тулгараад буй томоохон асуудлуудын нэг бол агаарын бохирдол бөгөөд Ариг Банк тус асуудлыг шийдэх нэгэн гарцыг хэрэгжүүлж эхлээд байна. Бид Дэмжих байрныхаа дээвэр дээр “нарны цахилгаан үүсгүүрийн систем”-ийг амжилттай суурилуулан, нийт цахилгааныхаа 65%-ийг тус үүсгүүрээр хангаж байна. Ингэснээр бид цахилгааны зардлаа хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах ажлыг өөрсдөөсөө эхлэн бусад цахилгааны томоохон хэрэглэгчдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Эрчим хүчний зардал нь аль ч байгууллага, хувь хүний хувьд тогтмол өсч буй зардал юм. Жилд үйлдвэрлэх ЦЭХ*(цахилгаан эрчим хүч) 20 кВтр x 1400 кВт*ц/кВтр = 28,000 кВт*ц. 11 жилийн туршид 308,000 кВт*ц. Нэгж ЦЭХ-ний үнэ 130 төгрөг. Жилийн дундаж инфляци 11%. 20 жилд дунджаар 286 төгрөг/кВт*ц. 11 жилийн ЦЭХ-ний хэмнэлт 88.088 сая төгрөг.

Тооцоог доорхи хүснэгтэд сийрүүлбээс:Тиймээс эрчим хүчний зардал болон агаарын бохирдлыг бууруулах боломжийг ашиглах нь иргэн бүрийн хүсэл гэдэгт итгэлтэй байна.

ШИЛЭН ПИНАриг Банкны хамт олны “хоёрдогч түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн хийх санаачлага” маань зөвхөн хуванцар эдээр хязгаарлагдсангүй.

Бид хаягдал лонх ашиглаж дээврийн нарны эрчим хүчний систем рүү гарах шатны шилэн өрөөг эко байдлаар бүтээсэн юм. Тухайлбал, шилэн өрөөний суурь хэсгийг тоосго, блок зэрэг барилгын уламжлалт материал биш харин гурилын хэрэглэсэн хаягдал шуудайг элсээр дүүргэн хийсэн юм. Суурьнаас дээшхи хэсгийг 3,850 ширхэг архины болон шар айрагны лонхоор тус тус барьсан болно. Нарны гэрэл лонхоор нэвт дамжих тул тусдаа цонхны шаардлагагүй маш сайн гэрэлтүүлэгтэй өрөө болсон.Бидний барьсан “Шилэн өрөө”-ний нийт зардал 1,245,500₮ болсон ба уламжлалт материалаар хийхэд 2,769,240₮, канад байшингийн аргаар босгоход 4,500,000₮-ийн зардалтай болох байсан юм.

ГЭРЛИЙН ЧИЙДЭН,УНТРААЛГАБид Дэмжих байр болон Харилцагчийн Өргөөдийнхөө бүх гэрлийн унтраалга дээр ашиглаагүй гэрлээ унтрааж байх санамжийг байршуулсанаар цахилгааны зардлаа хэмнэн, ТЭЦ-ийн шатаах

нүүрсийг тэр хэмжээгээр багасгаж агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулахад бүх нийтийг уриалж байна. Мөн үүнийг ажилчдад хэвшил болгосноор зөвхөн ажлын байран дээр хэрэгжээд зогсохгүй өөрийн гэртээ болон бусад газар гэрлээ унтрааж занших юм.

Ариг Банк нь 2014 онд өөрийн хэрэглээний бүх гэрлийн чийдэнг цахилгааны хэмнэлттэй сүүн гэрлээр сольсон. Сүүн гэрэл нь энгийн улайсдаг гэрэлтэй харьцуулахад, эрчим хүчийг 30-50%-аар

бага зарцуулдаг бөгөөд нийт асах цаг буюу амьдралын нас урттай байдаг ач холбогдолтой. Энгийн улайсдаг гэрэл нь зарцуулсан эрчим хүчнийхээ зөвхөн таван хувийг гэрэл болгон хувиргаж үлдсэн хэсгийг нь үр ашиггүй зарцуулдаг тул зарим улс орнууд энэ төрлийн гэрлийн үйлдвэрлэлт, борлуулалтыг хориглоод байгаа билээ.Ариг Банкны хэрэгжүүлж буй бодит өөрчлөлтүүд нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд ашиглагддаг түүхий нүүрсний хэрэглээг багасгах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой болно. Мөн эрчим хүчийг хэмнэх хэвшилийг хүмүүст бий болгосноор байгаль орчныг хамгаалах үйлсэд Банкны харилцагчид болон нийгмийг уриалан манлайлах чухал үүргээ гүйцэтгэж буй нэг илрэл юм.

Системийн хүчин чадал (кВтр) 20 Суурилагдсан хүчин чадал

Нэгж үйлдвэрлэл (кВт*ц/кВтр) 1400 1 кВтр хүчин чадлын үйлдвэрлэл

Нийт үйлдвэрлэл, 20 жилд, кВт*ц 560,000 Хүлээгдэж буй үйлдвэрлэл, 20 жилд

Сүлжээний дундаж үнэ (төг/кВт*ц) 286 Тооцооны дундаж үнэ, 20 жилд

ЦЭХ-ний төлбөрийн хэмнэлт, 11 жилд (төг) 88,088,000 ЦЭХ-ийг сүлжээнээс авах үнэ

Нийт хөрөнгө оруулалт (төг) 86,147,000 Суурилуулсан системийн нийт үнэ

Цэвэр орлого, 11 жилийн дараа, (төг) 841,000 Хөрөнгө оруулалт, ЦЭХ-ний үнийн зөрүү

ЦЭХ-ний төлбөрийн хэмнэлт, 20 жилд (төг) 160,160,000 ЦЭХ-ийг сүлжээнээс авах үнэ

Цэвэр орлого, 20 жилийн дараа, (төг) 71,013,000 Цэвэр ашиг, 20 жилд

Page 4: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

АРИГ ГЭРЛИЙН БҮРХҮҮЛАриг Банкны хамт олон нь хаягдал хуванцар савыг ашиглан Ариг гэрлийн бүрхүүлийг олон сая төгрөгийн үнэтэй гэрлийн бүрхүүлтэй адил, өнгө үзэмж сайтайгаар хийн Дэмжих байраа гэрэлтүүлж байна. Жишээ болгон зөвхөн Том “Ариг” гэрлийн бүрхүүлийг авч үзвэл, 1.5 диаметртэй, 1.7 метрийн урттай ба гэрлийн бүрхүүлийг хийхэд нийт 650 ширхэг ундааны сав орсон бөгөөд Ариг Банк нь 2,000,000₮-ийн бодит хэмнэлтийг гаргасан болно. Та бас ийм гоёмсог бүрхүүл хийж хэрэглэхийг хүсвэл бидэнд хандаарай.

УСАА ГАМНАЯДэлхийн нийт усны дөнгөж 2.5%-ийг цэнгэг ус эзэлдэг. Үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр оршдог ба зөвхөн 0.25%-ийг л бид ашиглах боломжтой гэсэн тооцоог ЮНЕСКО-гоос гаргажээ. Гэтэл бид өдөр тутам үр ашиггүйгээр усыг урсгах нь элбэг байдаг. Тиймээс Ариг Банк нь усыг хэмнэж, байгаль орчноо хамгаалах зорилгоор Дэмжих байр болон Харилцагчийн

Өргөөддөө усны хэмнэлттэй холигч ашиглаж байгаа ба энэ нь гараа угаах үед мэдэрч, үр ашиггүй гоожуулдаггүй тул бодит усны хэмнэлтийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой юм. Мөн холигчийн хаалтаар нян дамжихгүй учраас хүний эрүүл мэндэд нэн тустай болно.

ЦАГААН ЭРЭГТ МОД СУУЛГАЛАА

Дэлхийн улс орнууд хөгжих нь сайн зүйл боловч түүнийг дагаад саар зүйлүүд их гардаг билээ. Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн экологийн тэнцвэрт байдал эрчимтэй алдагдаж байгаа нь үүний нэг илрэл юм. Харамсалтай нь Монгол орныг энэ асуудал тойрч гарсангүй. Өнөөдөр манай орны зарим газраар хүмүүсийн хайхрамжгүй, сэтгэлгүй байдлаас болж зэрлэг ан амьтан, хүрээлэн буй орчинд ихээхэн хохирол учраад байна. Жишээлбэл Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багт орших Цагаан эрэг гэх газрын модыг хүмүүс огтолж авсанаар зөвхөн ой

модыг сүйтгээд зогссонгүй, тухайн газрын ан амьтдын амьдрах орчинг үгүй болгожээ.

Манлай дэмжигч Д.Төмөрхүү ахлагчтай Ариг Банкны хамт олон 2015 оны 05 сарын 07-ны өдөр Цагаан эрэгт очин нөхцөл байдалтай танилцаж 108 нарс модыг цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан

суулгалаа. Мөн мод суулгах явцад анхаарал татсан нэг зүйл нь бээрсэн болжмор байв. Хүмүүс мод ихээр огтолсноос болж амьдрах орчингүй болсон болжмор бээрч нисч чадахгүй байсан учир хүмүүсийг бараадаж байсныг манай Ариг Банкны хамт олон дулаацуулж хооллосон юм. Мод суулгах үйл ажиллагааг бид ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн экологийн тэнцвэрт байдлыг бий болгох зорилгоор явуулсан ба Ариг Банкны хамт олон жил болгон Цагаан эрэгт мод суулгахаар боллоо.

ХОГ ЦЭВЭРЛЭСЭНД

БАЯРЛАЛАА ХӨДӨЛГӨӨНАриг Банк нь өөрийн нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байгууллагын хувьд хотын цэвэр цэмцгэр байдал нь иргэн бүрээс хамаардаг гэдэгт итгэдэг. Иймд бид 2014 оноос эхлэн “Хог цэвэрлэсэнд баярлалаа”

флаш мобыг зохион байгуулж эхлэсэн юм. “Хог цэвэрлэсэнд баярлалаа” хөдөлгөөнөөр дамжуулан бид хотын хогийг багасгах, хүмүүсийг ил задгай хог хаяхгүй байхад уриалах, хог хаядаггүй хүмүүст урам өгөхийг зорьдог. Энэхүү хөдөлгөөнийг илүү үр дүнтэй болгож өргөн хүрээг хамруулахын

Page 5: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

тулд олон нийтэд танигдсан хүмүүсийг урьж оролцуулан, facebook, youtube, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан хүмүүст түгээж эхлэсэн ба одоогийн байдлаар нийт 115,000 хүнд хүрээд байна. Ийнхүү “Хог цэвэрлэсэнд баярлалаа” хөдөлгөөн нь олон хүнд хүрсэнээр хүмүүст, тэр дундаа хүүхэд залуучуудад зөв үлгэр дууриал болж, зөв төлөвшилтэй болоход нөлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна. Флаш моб*- нэг газар олон хүн цугларч содон зүйл, үйлдэл хийхийг хэлдэг

“ШИЛДЭГ ТoС АРГА ХЭМЖЭЭ-2015”

Монголын Банкны Холбооны шагнал гардуулах ёслолоос Ариг Банк 2015 оны “ШИЛДЭГ ТoС АРГА ХЭМЖЭЭ” шагналыг хүртлээ.ТоС буюу Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд Монголын банкууд байгаль орчин, нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг билээ. Ариг Банкны хамт олон 2015 оны турш байгаль

орчин, нийгмийн сайн сайхны төлөө олон үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд “ХОГ ЦЭВЭРЛЭСЭНД БАЯРЛАЛАА”флаш моб болон “Итгэл, Найдвар, Боломж- Улаанбаатар 2015” бүх нийтийн марафон гүйлтээр “ШИЛДЭГ ТoС АРГА ХЭМЖЭЭ” шагналыг авлаа.

АРИГ СҮЛД МОД

Ариг Банк нь нийт ажилчдынхаа цуглуулсан 2,800 ширхэг хаягдал хуванцар савыг ашиглан 2 хүний зориулалтын 8 ширхэг буйдан хийгээд байгаа бөгөөд нэг буйдан хийхэд 350 ширхэг хуванцар сав оржээ.

Өөрөөр хэлбэл нийслэл хотын гудамжинд, хогийн цэгд хөглөрч, орчноо бохирдуулах байсан 2,800 ширхэг хуванцар савыг тэд зочдынхоо тухалдаг буйдан болгож, win-win буюу аль ч талдаа ашигтай бүтээл болгон хувиргажээ. Төсвийн хувьд төстэй загварын шинэ буйдангийн талаас дөнгөж илүүтэй үнээр 8 ширхэг буйдан хийсэн байх юм. Ижил загварын, энгийн буйдан 5,000,000 бол 8 ширхэг нь 40,000,000₮, харин үүнтэй харьцуулахад 29 дахин бага зардлаар буйданг хийж 37,040,000₮-ийг хэмнэсэн байна. Түүнчлэн Ариг Банк нь хаягдал хуванцар сав ашиглан хэрхэн буйдан хийх талаар иргэд, харилцагчиддаа сургалт хийж байгаа бөгөөд сургалтын зорилго нь хог хаягдлын ашиглалтыг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулахад оршдог аж.

“ИХ-20”-ЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН УУЛЗАЛТ

Ариг Банкны Манлай дэмжигч (Гүйцэтгэх захирал), Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС) хөтөлбөрийн Удирдах Хорооны гишүүн Д.Төмөрхүү 2016 оны 4-р сарын 16-ны өдөр Вашингтон хотод болсон Их 20 улсын “Ногоон санхүү” уулзалтанд Азийн орнуудыг төлөөлөн оролцлоо. Тус уулзалтанд Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр (UNEP), Их 20 Улсын Сангийн Яам, Төв Банкны удирдлагууд болон экспертүүд хуралдаж, ногоон санхүүгийн механизмаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, оновчтой шийдлийг олох боломж болон тэргүүн туршлагын талаар хэлэлцсэн юм.

“SAVE UB” АЯНАригчууд бид 2016 оны 5-р сарын 7-нд Улаанбаатар хотын ил задгай хогийг нэг өдөрт цэвэрлэх “SAVE UB” аянд нэгдэж, өөрсдийн хуваарилагдсан хэсэг болох Амгалангийн өртөөнөөс баруун тийш төмөр зам дагуух газрыг 4 цагийн дотор цэвэрлэлээ.Тус аянд хувийн хэвшлийн болон төрийн 31 байгууллага, 19 дунд сургуулиуд оролцсон бөгөөд нийт 35,000 иргэд 15 хамгийн их хог төвлөрсөн хэсгүүдийг цэвэрлэсэн юм.

Page 6: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

Улаанбаатар хотынхаа нүүрийг цуг угаалцсан бүх хувь хүн, байгууллага, хамт олондоо баяр хүргэе.

Бид хоггүй, цэвэр орчинд амьдрахыг эрхэмлэдэг.

УЛААН ЧУЛУУТЫН ЗАЛУУСТ ХУВАНЦАР САВ АШИГЛАН БУЙДАН ХИЙХИЙГ ЗААЖ

ӨГЛӨӨАриг Банкны залуус 2015 онд өөрсдийн гараар, хаягдмал хуванцар саваар хийсэн буйданг Улаан Чулуутын хогийн цэг дээр үйл ажиллагаа явуулдаг Велүү Сангийн “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт хандивласан. Буйдан маань “Gobi Gallop Gala” хандивын үдэшлэгийн дуудлага худалдаанд 1,800USD-р борлуулагдаж “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулагдан зарцуулагдсан.Улаан Чулуутын хогийн цэг дээр 1,000 гаруй иргэд хог ухаж амьжиргаагаа залгуулан өдөр хоногийг өнгөрөөдөг бөгөөд

тэдний дунд 200 орчим хүүхдүүд байна. Нарны хүүхдүүд цэцэрлэг нь хогийн цэг дээр амьдардаг 3-5 насны 128 хүүхдийн үнэ төлбөргүй хамруулж, бяцхан үрсэд маань аюулгүй, эрүүл орчинд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.Ариг Банк нь хүүхдийн эрх, эрүүл мэндэд анхаарал хандуулан ажилладаг учраас Нарны хүүхдүүд цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд энэ удаад Велүү сантай хамтран улаан чулуутын хогийн цэг дээр хог ухан өрхийн амьжиргаагаа залгуулдаг Ө. Бямбасүрэн, Бат-Эрдэнэ гэдэг 2 залууд хуванцар саваар буйдан хийх аргыг зааж өглөө.Залуус маань 4 хоногийн турш Ариг Банкны дэмжих байр дээр хаягдал хуванцар сав ашиглан буйдан хийхийг заалган өөрсдийн гараар анхны

буйдангаа хийлээ. Уг сургалтын зорилго нь хоёрт гарын доорх хаягдал материалыг ашиглан буйдан хийхийг зааснаар цаашид залуус маань бие даан хийж борлуулан өөрсдийн амьжиргааг дээшлүүлэх юм.

НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССЕМБЛЕЙН 2-Р ЧУУЛГАН

Дэлхийн байгаль орчны асуудлыг хэлэлцдэг, байгаль орчны хамгийн том хурал болох НҮБ-ын Байгаль Орчны Ассемблейн (НҮББОА) хоёрдугаар Чуулган 5-сарын 23-ны өдөр Кени улсын нийслэл Найроби хотноо нээлтээ хийлээ. Тус чуулганд дэлхийн 170 гаруй орны байгаль орчны асуудал хариуцсан сайд, дэд сайд болон бусад албаны төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлсөн 2400 гаруй хүн оролцож байна.Манай улсаас УИХ-ын гишүүн, тус ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун болон НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Д.Дагвадорж, мөн Ариг Банкны Манлай дэмжигч /гүйцэтгэх захирал/ Д.Төмөрхүү нар оролцож байна.Манлай дэмжигч Д.Төмөрхүү нь ассемблейн “ТОГТВОРТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ” сэдэвтэй хуралд урилгаар Монгол улсаа болон Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтын хөтөлбөрийг төлөөлөн оролцож байгаа билээ. Тус хурал нь хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэг нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Судалгаа, шинжилгээний хэсгээс Тогтвортой хөгжлийн хэрэгжилтэнд одоогийн санхүүгийн систем болон олон улсын хамтын ажиллагааны загварууд, түүний үр дүнгийн талаар ярилцана.Харин 2-р хэсэгт өнөө үеийн банк, санхүүгийн байгууллагуудын манлайлал, түүний тогтвортой хөгжлийн хэрэгжилтэнд оруулж буй хувь нэмэр, шинэлэг арга замуудыг нээх боломжуудын талаар ярилцахаас гадна төрийн болон хувийн байгууллагууд тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг санхүүжүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцах юм.

Page 7: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

Ариг Банкны Манлай дэмжигч Д.Төмөрхүү нь хурлын хоёрдугаар хэсэгт “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэнд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр, болон үндэсний хөшүүргийг бий болгох” сэдвээр илтгэл тавьлаа.

УТААГ ХАМТДАА УСТГАХ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛСЭЭР

Ариг Банкны санаачлагын дагуу 2017 оны 4 сард эхэлсэн “Утааг хамтдаа устгая” төсөл нь Улаанбаатар хотын гэр хороололд ашиглагддаг уламжлалт зуухнаас ялгарч буй хорт утааг технологийн болон санхүүгийн оновчтой шийдэл ашиглан бууруулах, арилгах зорилго дор төр, хувийн хэвшил, олон улсын нийт 9 байгууллагатай хамтран инновацийн уралдааныг эхлүүлсэн.

Эхний шатанд шалгарсан халаалтын зориулалттай 16 цахилгаан төхөөрөмжийг 2018 оны 1-р сарын 17-ноос 3-р сарын 13-ныг дуустал 2 сарын турш Цонжин Болдог дахь Алтан Хариг амралтын газарт тус бүр нэг гэрт суурилуулан туршсаны эцэст шилдэгүүд шалгарлаа. Тус шалгарсан шийдлүүдэд Ариг Банкнаас 100 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн шагнал, зар сурталчилгаа, хүүгийн хөнгөлөлтийн эрхийн бичгүүдийг 6 сарын 25-нд гардуулсан юм.

Уралдааны тэргүүн байранд Антверпен ХХК-ийн “Мега Хит”, дэд байранд Алсхан ХХК-ийн цахилгаан халаагуур, 3-р байранд өөрийн шийдлээ бие даан, монгол ур ухаанаар бүтээсэн оролцогч З.Ариунболд “Цахилгаан тулга”-аараа шалгарсан юм.

ÒÓÐØÈËÒÛÍ ¯ÉË ßÂÖ

Туршилтыг өдөр тутам гэр бүрийн доторх агаарын хэм, чийгшил, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүртгэх замаар гүйцэтгэн, үр дүнг

техникийн зөвлөхүүд үнэлж, Ариг Банк баталгаажуулан шалгаснаар шагналт байрны эздийг шалгаруулсан. Шагналт байр эзэлсэн төхөөрөмжүүдийн техник, эдийн засгийн үзүүлэлтээс гадна, гарал үүсэл, шинэлэг байдал зэрэг хүчин зүйлсийг мөн харгалзан үзсэн болно.

Тус үнэлгээнд төхөөрөмжүүдийн эрчим хүчний зарцуулалт, анхдагч үнэ, ашиглахад хялбар байдал, техникийн найдвартай ажиллагаа гэх мэт 16 үзүүлэлтийн дагуу оноо өгч байр эзлүүлсэн бөгөөд уралдааныг хамтран хэрэгжүүлэгч талууд болох олон улсын байгууллагууд, төрийн ба хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй Хамтын Ажиллагааны Зөвлөлийн гишүүд үнэлгээг хэрхэн хийсэн талаар тогтмол мэдээлэл авч, давхар хянаж ажиллалаа.

ÄÀÐÀÀÃÈÉÍ ØÀÒ

Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллага (GGGI), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF), Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Эрчим Хүчний Зохицуулах Хороо ба Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран хэрэгжүүлсэн “УТААГ ХАМТДАА УСТГАЯ” инновацийн уралдааны дараагийн буюу 3-р шатанд шийдлүүдийг зах зээлд нийлүүлэх, өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх, чадавхийг сайжруулан хөгжүүлэх ажил өрнөх бөгөөд энэхүү эцсийн шат 2018 оны 6-р сараас 2021 оны 9 сар дуустал үргэлжилнэ.

Хувийн хэвшлийн санаачлагаар төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын оролцоотой олон талт хамтын ажиллагааг бий болгон, олон нийтэд нээлттэй уралдаан зарлаж, харьцуулсан туршилт хийх замаар шалгаруулалт хийн, эцэст нь шилдэг шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх үйл явцыг дэмжихэд чиглэж буйгаараа уг төсөл онцлог бөгөөд шинэлэг юм.

УРАЛДААНЫ ТУРШЛАГЫГ ГЭБАСНБХ-Д ТАНИЛЦУУЛЛАА

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх: Тогтвортой хөгжлийг хамгаалах” уриан дор Улаанбаатар хотод өрнөсөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын “Игнайт тайз”-наа Ариг Банкны Тогтвортой Хөгжлийн Жигүүрээс илтгэл бэлдэн оролцож, “Утааг хамтдаа устгая” Инновацийн уралдааны зорилго, явц, үр дүн

Page 8: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

ба туршлагын талаарх мэдээллийг олон улсын мэргэжилтнүүдтэй хуваалцлаа.

Тус тайзнаа 7 сарын 4-нөөс 5-ны өдөр нийт 66 илтгэл танилцуулагдсанаас Монголын талаас Ариг Банк оролцож, технологийн шийдлээр гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хөндсөн юм.

АРИГ БАНКНЫ НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН БА ДАДАЛ

Эрчим хүчний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах замаар байгаль орчныг хамгаалж, харилцагчид болон олон нийтийн өдөр тутмын хэрэглээ, хандлага, дадал хэвшлийг “ногоон” болгох алсын хараатай үйлсэд банкны байгууллага дорвитой хувь нэмэр оруулж болохыг үлгэрлэн ажиллаж байна.

Ариг Банк нь Байгаль орчны бодлогоо батлаж, 4 төрлийн ногоон зээлийг харилцагч нартаа санал болгож эхэлсэн бөгөөд дулааны алдагдал багасгах, ногоон эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, хөрөнгө оруулах боломжийг бий болгосон.

Мөн ногоон дадал хэвшлийг бүх ажилтнууддаа, цаашлаад ажилтнуудын гэр бүл, харилцагчиддаа төлөвшүүлэх үүднээс Ариг Банк өөрийн Дэмжих байр болон харилцагчийн өргөөддөө байгаль орчинд ээлтэй санаачлагууд хэрэгжүүлсээр байна.

#NOPLASTICCHALLENGE АЯНД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр UNREAD-тай хамтран нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах, эрүүл хэрэглээ ба зөв дадлыг түгээх #NoPlasticChallenge нэртэй сошиал уриалгыг эхлүүлэн хувь хүн, байгууллагуудыг нэгдэхийг дуудсанд Ариг Банк нэгдсэн.

Аригчууд зах зээлд нийлүүлэгдэж байгаа их хэмжээний хуванцар сав, баглаатай бүтээгдэхүүн түүний хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж бүх харилцагчийн өргөөд болон Дэмжих байрандаа Ариг буйдан, Ариг хогийн сав, Ариг Сүлд мод, Эко тор болон бусад хатуу хаягдлыг бууруулах төслүүдийг өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлж ирсэн.

Дэмжих байран дээр явагдаж буй бүх хурал, арга хэмжээ, ажилчдын дотоод гал тогоонд хуванцар савтай ус, нэг удаагийн хэрэглээний цаасан аяга, хуванцар халбага, гялгар улавч ашиглахаа зогсоож,

шилэн домбо, шаазан аяга, төмөр халбага, даавуун улавч хэрэглэж байгаа бөгөөд хаягдал хуванцар сав, шилийг дахин ашиглаж хийсэн бүтээлүүдээ банкны Дэмжих байранд байрлуулсан байдаг.

Жижиг ажлууд мэт боловч эрчим хүчний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах замаар байгаль орчныг хамгаалж, харилцагчид болон олон нийтийн өдөр тутмын хэрэглээ, хандлага, дадал хэвшлийг “ногоон” болгох алсын хараатай үйлсэд банкны байгууллага хэрхэн дорвитой хувь нэмэр оруулж болохыг үлгэрлэн ажиллаж буй юм. Ингэснээр харилцагчид, ажилтнууд, цаашлаад тэдний гэр бүлийн хэрэглээнд ундны усыг хэмнэх, байгальд ул мөр багатай буюу хаягдалгүй амьдрах дадлыг төлөвшүүлж буй хэрэг юм.

Уриалгын дүрмийн дагуу Ариг Банк өөрийн фэйсбүүк хуудаснаа дээрх мэдээллүүдийг зургийн хамт хуваалцаж, олон нийтийг уриалсан ба нэг сарын турш үргэлжилсэн тус уриалгын төгсгөлд Аригчууд бүтээлч санаа гаргасан, үлгэр жишээ дадлыг танилцуулсан шилдэг 3 байгууллагын нэгээр тодорсон.

АРИГЧУУД ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ ТАЛААР СУРАЛЦЛАААриг Банкны Тогтвортой хөгжлийн хүрээнд хийгдэхээр зэхэж буй нэг ажил нь хог хаягдлын менежментийг банкны ажлын газруудад өдөр тутмын хэрэглээнд хэрэгжүүлэх юм.

Иймд Нийслэлийн засаг даргын Захирагчийн ажлын албаны хэрэгжүүлэгч байгууллага болох “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-гээс “Хог хаягдлын менежмент”-ийн сургалтыг Ариг

Page 9: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн

Банкны Дэмжих байранд зохион байгуулж, нийт ажилтнуудыг хамруулсан.

Хаягдлаа ангилан хаях зориулалттай хогийн савыг Дэмжих байранд одоогоор байрлуулсан ба бүх Харилцагчийн Өргөөдөд тун удахгүй байрлуулахаар болсон учир энэ сургалт тус ажлыг үр дүнтэй болгоход чухал үүрэгтэй байлаа.

АРИГ ТУРАриг банк Төв/Дэмжих/ байраа тусгайлан Ногоон албан байгууллагын хэмжээнд тохижуулж усны болон эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байлгах тоног төхөөрөмж суурилуулсан ба нийт хэрэглээний эрчим хүчний 65%-ийг байгууллагын дээвэрт байрлуулсан нарны

эрчим хүч үйлдвэрлэх үүсгүүрээр үйлдвэрлэдэг. Бид Ногоон албан байгууллага хэрхэн бий болгох болон нийгэм, байгаль орчин, санхүүгийн зардалд эерэг нөлөөтэй өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлж болохыг бусад бизнесийн, төрийн болон ОУБайгууллагуудад өөрсдийн бодит жишээнд тулгуурлан үлгэрлэх, сэдэлжүүлэх болон идэвхижүүлэхээр өөрсдийн туршлагыг танилцуулах Ариг Тур буюу Ногоон албан байгууллагын шийдлийг танилцуулах аялал зохион байгуулсаар байна.

Ариг Турт дараах албан байгууллагууд хамрагдаад байна:

• Эрчим хүчний зохицуулах хороо

• Зориг Сангийн дэргэдэх Байгаль орчны тэргүүлэгч хөтөлбөр

• БОАЖЯ-ны Цэвэр усны газар

• Японы ЖАЙКА ОУБайгууллага

• Монгол дахь Америкийн Элчин сайдын яам

• Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам

• Schulze Глобал Инвестмент

• НҮБ-ын Хүүхдийн Сан

• Олон Улсын Санхүүгийн Корпораци

• НЗДТГазрын Байгаль орчны газар

• Тогтвортой хөгжлийн боловсролын төсөл

• Эрүүл Мэнд, Нийгмийн Бодлогын Хүрээлэн

Бид Тогтвортой хөгжил, санхүүжилтийн тэргүүлэгч байгууллагынхаа хувьд Ариг турын хөтөлбөрийн хүрээнд бусдыг уриалах, идэвхижүүлэх хэрхэн өөрсдийн албан байгууллагыг Ногоон албан байгууллагад шилжүүлэх тухай жишээ, боломжит шийдэл, санаачлага, тогтвортой хөгжил, санхүүжилтийн санаачлагуудыг хамтран ажиллагч байгууллагууддаа хүргэдэг.

Дэмжих байр:Ариг Банк

Чингисийн өргөн чөлөөХан-Уул дүүрэг

Улаанбаатар 17061 Монгол Улс

Page 10: Dugnelt Brochure 2018-7 - toc.mntoc.mn/ufiles/uploaded/files/1534409462119.pdf · ан амьтдын үгүй болсон амьдрах орчныг сэргээх, байгалийн