franchising bie daalt gereenii butets ontslog

22
Гарчиг Франчайзын гэрээний тухай ойлголт Гэрээний төрөл Гэрээний хэлбэр Гэрээний онцлог Гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт Талуудын үүрэг, хариуцлага Гэрээний загвар ФРАНЧАЙЗИНГИЙН / БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ /ГЭРЭЭ www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 21-Apr-2015

771 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Гарчиг

Франчайзын гэрээний тухай ойлголт

Гэрээний төрөл

Гэрээний хэлбэр

Гэрээний онцлог

Гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт

Талуудын үүрэг, хариуцлага

Гэрээний загвар

ФРАНЧАЙЗИНГИЙН / БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ /ГЭРЭЭ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Оршил

Франчайзинг нь ашиг олох зорилгоор бараа, ажил үйлчилгээний борлуулалтанд

нөлөөлөх өвөрмөц онцгой үүргийг хүлээн авч буй болон эрх олгож байгаа этгээдүүдийн

хооронд байгуулж буй гэрээ юм.

Үүсэл гарал, хөгжлийн хувьд франчайзинг харьцангуй шинэ зүйл төдийгүй судалгааны

хувьд ч шинэлэг байдлыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл франчайзинг гэдэг нь гэрээний

үүргийг харилцааны шинэ төрөл төдийгүй орчин үеийн зах зээлийн шаардлагаар бий

болсон, бизнесийн байгууллагын өсөлтийн болон аж ахуйн харилцааны шинэ систем гэж

тайлбарлаж болно.

Энэ утгаараа франчайзинг эдийн засгийн, аж ахуйн үндсэн ойлголт бөгөөд гэрээ болон

зохицуулагддагийн хувьд эрх зүйн чухал ойлголт яах аргагүй мөн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Франчайзын гэрээний тухай ойлголт

Монгол улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдэн гарч байгаа

Иргэний шинэ хуулинд “Франчайзинг”-ийн тухай нэг бүлэг болон тусгагдсан нь бизнес

эрхлэх дэвшилтэт чиглэлийг тодорхойлж өгсөн гэж үзэж болох юм. Франц үгнээс гаралтай

энэхүү нэр томъѐо нь онцгой эрх, хөнгөлөлт гэсэн утга агуулгатай бөгөөд алдарт

Макдональдсын шарсан төмсний нэр байснаа хожим нь гэрээний нэр болон хувирчээ.

Франчайзинг нь ашиг олох зорилгоор бараа, ажил үйлчилгээний борлуулалтанд

нөлөөлөх өвөрмөц онцгой үүрэг хүлээн авч буй этгээдүүдийн хооронд байгуулж буй гэрээ

юм. Франчайзын гэрээгээр үйл ажиллагааг явуулах эрх тодорхой нутаг дэвсгэрт тодорхой

цаг хугацаагаар олгогддог. Тийм учраас ямар нэг фирмд тодорхой нутаг дэвсгэрт,

тодорхой цаг хугацаанд энэ компанийн фирмийн тэмдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон

өөр бусад үйл ажиллагаа явуулахад ямар нэг фирмд "эх" компани нь лиценз олгодог

байна. Энэ бүхнээс үзвэл франчайзор гэдэг нь франчайз системийн тэргүүлэх фирм

бөгөөд франчайзиат гэдэг нь лиценз худалдан авагч гэсэн үг болно. Өөрөөр хэлбэл

франчайзор нь эрх эдлэгч, харин франчайзиат нь хэрэглэгч болдог.

Франчайзын гэрээнд тусгах боломжгүй хэд хэдэн зүйл бий. Тухайлбал:

Гэрээнд талуудаас бараа таваар үйлчилгээний үнийн дээд, доод хязгаарын талаар

тохиролцоо тусгахыг хориглодог.

Франчайзингийн эрх шилжүүлэгч тал нь франчайзинг хүлээн авагч болон

хэрэглэгчдийн дунд үнийн хөөрөгдлийг бий болгох зорилгоор өөрийн бараа

худалдах болон үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаандаа хязгаарлалт хийх эрхгүй

байдаг.

Франчайзын гэрээнд нэгдэгч нь гэрээг санаачлагчийн шууд ба шууд бус хэлбэрээр

үзүүлсэн дэмжлэгийн хариуд түүний бараа болон үйлчилгээний тэмдэг, ноу-хау,

бизнесийн ба техникийн арга зүй, үйл ажиллагааны зарчим болон бусад аж үйлдвэрийн

болон оюуны өмчийг ашиглах эрх эдэлнэ. Энэ зорилгоор байгуулагдсан франчайзын

гэрээний хүрээ, үргэлжлэх хугацаанд гэрээг санаачлагч буюу франчайзорын зүгээс

гэрээгээр тохиролцсон дэмжлэгийг үзүүлдэг байна.

Франчайзинг бол ердийн лицензийн боловсронгуй болсон хэлбэр бөгөөд оюуны

өмчийн нэг болоод хэд хэдэн эрхийг хамарч байдаг. Дээрх ойлголтуудаас урган

франчайзлагдсан систем хэмээх ойлголт гарч ирдэг. Франчайзлагдсан систем гэдэг нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

бараа худалдаалах, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах нэг ба хэдэн хэдэн барааны тэмдэг,

хуулийн этгээдийн нэр, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээл, зохиогчийн эрхээр

хамгаалагдсан бүтээлүүд, ноу-хау, бизнесийн нууцад хамаарах оюуны өмчийн эрхийн

нийлмэл систем юм.

Франчайзын гэрээ гэдэг нь франчайз эзэмшигч, франчайз хүлээн авагч хоѐрын

хоорондын харилцааны нөхцөлийн тухай UFOC-аас илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй.

Жирийн франчайзын гэрээнд дараахи зүйлийг тусгаж болно:

барааны тэмдэг бүтээгдэхүүнийг ашиглаж болох франчайзын систем

нутаг дэвсгэр

талуудын эрх үүрэг: стандарт, журам, сургалт, тусламж, зар суртчилгаа гм

франчайзын (үргэлжлэх) хугацаа

франчайз эзэмшигчд франчайз хүлээн авагчийн төлөх төлбөр

дуусгавар болголт/ франчайзыг шилжүүлэх эрх

Франчайзын гэрээ нь харилцааг зохицуулах, франчайзын худалдан авалтын

нөхцөлийг тодорхой заасан хууль ѐсны бичгээр үйлдсэн баримт бичгийг хэлнэ.

UFOC-ийн адилаар франчайзын гэрээ мөн “cooling off” судалж үзэх хугацаатай

байдаг.Боломжийн франчайз хүлээн авагчид гэрээнд гарын үсэг зурахаас өмнө доод тал

нь 5 ажлын өдөр франчайзын гэрээг өөртөө байлгах хууль ѐсны эрхтэй байдаг. Энэ бүхэн

гэрээний нөхцөлийг хянаж хэлэлцэх хугацааг тэдэнд олгодог гэсэн үг юм.

Франчайзын гэрээг бичгээр хийнэ гэж Монгол улсын иргэний хуулийн 335-р зүйлийн

1-д заасан байдаг. Энэ нь аман гэрээ байгуулсан тохиолдолд франчайзын гэрээ хүчингүй

байна. ОХУ-ын иргэний хуулийн 1028-р зүйлд франчайзын гэрээг бичгээр хийнэ гээд

амаар гэрээ байгуулсан бол хүчингүй байна гэж заасан байна.

МУ-ын иргэний хуулийн 335.2-т фанчайзын гэрээний үргэлжлэх хугацаа, гэрээг

цуцлах болон хугацааг сунгах журам, талуудын үүрэг хариуцлага гэсэн бусад гол

нөхцлүүдийг заахын зэрэгцээ франчайзыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг бүрэн тусгана.

Франчайзын гэрээний хугацааг иргэний хуулийн 336.1-т франчайзын гэрээний хугацааг

тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт хэрэгцээ, борлуулалтын зах зээлээс

шалтгаалан талууд тохиролцон тогтооно гэж заажээ.

Гэрээний төрөл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Маш олон франчайз эзэмшигч, үйлдвэрүүд, хөрөнгө оруулуулагчид ажиллах боломжтой

учраас франчайзын гэрээний ялгаатай төрлүүдийг бий болдог.

Франчайзын гэрээний 2 төрөл байдаг:

Нэг - нэгжтэй (шууд-нэгж) франчайз

Олон –нэгжтэй франчайз:

орон нутаг хөгжүүлэх

мастер франчайз (салбар-франчайзинг)

Нэг-нэгжтэй (шууд–нэгж) франчайз гэдэг нь франчайз эзэмшигч НЭГ франчайзын нэгжийг

нээж ажиллуулах эрхийг франчайз хүлээн авагчид шилжүүлэх гэрээ юм. Энэ бол

франчайзын хамгийн энгийн түгээмэл хэлбэр бөгөөд франчайз хүлээн авагч анхны нэгжээ

амжилттай ажиллуулсан үед нэмж франчайзын нэг-нэгж худалдан авах боломжтой. Энэ

нь нэг нэгж, олон нэгж гэсэн харилцааг үүсгэнэ.

Олон-нэгжтэй франчайз гэдэг нь франчайз эзэмшигч нэгээс дээш нэгжийг нээж

ажиллуулах эрхийг франчайз хүлээн авагчд шилжүүлэх гэрээг хэлнэ.

Олон нэгжтэй франчайз амжилттай ажиллах хоѐр зам байдаг:

Орон нутаг хөгжүүлэх франчайз

Мастер франчайз

Орон нутаг хөгжүүлэх франчайзын хувьд франчайз хүлээн авагч тодорхой

хугацаанд, тодорхой заасан орон нутагт нэгээс дээш нэгжийг нээх эрхтэй байдаг. Жишээ

нь франчайз хүлээн авагчдад тодорхой заасан газарт 5 жилийн хугацаанд 5 нэгж нээхийг

зөвшөөрч болно.

Мастер франчайзын гэрээ нь орон нутаг хөгжүүлэх гэрээнээс илүү их эрхийг

франчайз хүлээн авагчдад шилжүүлдэг байна. Тодорхой газарт, тогтоосон тоотой нэгжийг

нээж ажиллуулах эрх, үүргийг шилжүүлэхээс гадна мастер франчайз хүлээн авагч тухайн

газар нутагтаа бусад хүмүүст франчайзаа зарах эрхтэй байдаг(салбар- франчайз гэж

нэрлэдэг). Иймээс мастер франчайз хүлээн авагч нь франчайз эзэмшигчээс маш олон

үүрэг хариуцлага тусламжийг авдаг. Жишээ нь: сургалт, тусламжаар хангах, төлбөр,

шимтгэлийг хүлээн авах гэх мэт.

Гэрээний хэлбэр

Unit franchising. Энэ нь франчайзын илүү өргөн хэрэглэгддэг хэлбэр бөгөөд

эрх хүлээн авагч нь тодорхой байрлалаас тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд

тухайн франчайз бизнесийн зөвхөн нэг юнит буюу нэг нэгжийг / салбарыг/

ажиллуулах эрх юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Агеа development franchising. Энд эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчид

тодорхой, зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрийн хүрээнд тухайн франчайз бизнесийг

хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу хэд хэдэн нэгжийг байгуулах зөвшөөрлийг

олгодог. Энэ төрлийн франчайзын хэлбэрт зөвхөн эрх шилжүүлэгч болон эрх

хүлээн авагч оролцоно.

Subfranchising. Заримдаа энэ нь Мастер Франчайзинг гэж нэрлэгдэх бөгөөд

ерөнхийдөөө өмнөх хэлбэртэй төстэй боловч гурван тал оролцдогоороо

ялгаатай юм. Энд эрх хүлээн авагч нь тодорхой, зөвшөөрөгдсөн нутаг

дэвсгэрийн хүрээнд тухайн франчайз бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу

хэд хэдэн нэгжийг байгуулах зөвшөөрлийг авах боловч тухайн франчайз

нэгжүүдийг өөрөө байгуулахгүйгээр, энэхүү эрхээ гуравдагч этгээдэд худалдах

боломжтой байна. Энэ нь олон улсын түвшинд тухайн франчайзыг хөгжүүлэх

оновчтой хэлбэр болно.

Affiliation franchising. Энэ нь өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй

байгууллага тухайн франчайз бизнесийн давуу талыг ашиглах зорилгоор уг

сүлжээнд холбогдох явдал бөгөөд энэ системд эрх хүлээн авагч нь өөрийн

худалдааны тэмдэгийг эрх шилжүүлэгчийн брэнд нэртэй хамт хэрэглэх болон

үйл ажиллагаагаа илүү эрх чөлөөтэй явуулах боломжтой байдаг.

Nontraditional franchising. Энэ нь франчайзын илүү шинэлэг, эрх хүлээн

авагчид илүү боломж олгосон хэлбэр бөгөөд бизнес явуулах байршил, бараа

бүрээгдэхүүн түгээх сүлжээ, хамрах хүрээ зэргээ эрх хүлээн авагч шийдэх

боломжтой уян хатан хэлбэр юм.

Одоо франчайз бизнесийг хэрэгжүүлэхэд франчайзын гэрээ ямар хэрэгтэй болох, энэхүү

гэрээнд ямар ямар зүйлүүд багтах, тус гэрээг байгуулахдаа юунд анхаарах зэрэг асуудлыг

авч үзье.

Гэрээний онцлог

Франчайзын гэрээ нь оюуны өмчийн эрхтэй зайлшгүй холбогддог бөгөөд

энэ талаараа оюуны өмчийн салбарт ашиглагддаг ойролцоо төрлийн гэрээ тухайлбал,

патентийн, барааны тэмдгийн, бүтээгдэхүүний загварын, лицензийн гэрээнүүдтэй зарим

талаараа төсөөтэй байж болох юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Иймээс эдгээр гэрээнүүдээс ялгагдах гол онцлог нь франчайзын гэрээний хувьд эрх

шилжүүлснээр явуулах үйл ажиллагаанд шаардагдах оюуны өмчийн бүхий л эрх хамтдаа

шилжихийн зэрэгцээ түүний ажил хэргийн удирдлагын тогтолцоо, маркетинг, техник,

технологийн бодлого зэрэг нь иж бүрдлээрээ шилжиж байж бүрэн утгаараа хэрэгжих

боломж бүрддэг гэж үздэг. Харин дээр дурдсан лицензийн гэрээнүүд нь ихэнх тохиолдолд

гэрээний зүйл болох тухайн “эрх” нь дангаар шилждэг байна.

Өөрөөр хэлбэл нэг талаас франчайз өгөгч уг системийг бүхэлд нь ашиглаж үйл

ажиллагаа явуулах зөвшөөрөл өгч ашиглалтад хяналт тавих, нөгөө талаас франчайз

авагч уг системийг ашиглаж тодорхой орлого олж үүнээсээ франчайз өгөгч талд тодорхой

төлбөр төлдөг систем бол франчайз юм.

Үүнд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, бараа үйлчилгээний

тэмдэг, хуулийн этгээдийн нэрийг ашиглах үйл явц хамаардаг.Франчайзлагдсан систем

бол бараа худалдаалах, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах нэг ба хэд хэдэн барааны

тэмдэг, хуулийн этгээдийн нэр, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээл, зохиогчийн эрхээр

хамгаалагдсан бүтээлүүд ноу-хау, бизнесийн нууцад хамаарах оюуны өмчийн эрхийн

нийлмэл систем юм.

Франчайзын гэрээний үндсэн 10 онцлогийг тодорхойлжээ:

1. Ихэнх томоохон франчайзын компаний гэрээг тохиролцоход хэцүү байдаг.

2. Франчайзорын талаас олон нөхцөл дээр таньтай тохиролцоход бэлэн байх

нь тухайн франчайзын ирээдүйн амжилтын талаар бодолцох дохио болдог.

3. Франчайзын гэрээ нь ихэвчлэн франчайзорын талд давуу байдал олгодог.

4. Гэрээ нь заавал мөрдөх ѐстой олон заалтуудтай.

5. Гэрээнд мөн хийж болохгүй гэсэн олон заалтуудтай.

6. Гэрээнд франчайзорын зүгээс болон түүний хуулийн төлөөлөгчийн өмнөөс

оруулсан нэмэлт хязгаарлалтууд байдаг.

7. Гэрээнд франчайзыг худалдах хязгаарлалтуудыг багтаасан учир сайтар

хянах шаардлагатай.

8. Гэрээг албан ѐсны хуульчаар хянуулах шаардлагатай.

9. Гэрээнд франчайзорын зүгээс хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг

багтаасан байдаг.

10. Франчайзиат нь нэгдвэл хүчирхэг байж чадна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт

Өнөөдөр Америк болон Европ тивд Франчайзын ямар нэг системийн нэгж нэвтэрч

ороогүй хот гэж байхгүй болсон билээ. Түүх сөхвөл 1960-аад оноос Америкийн Нэгдсэн

Улсад "Франчайзын хувьсгал " өрнөсөн гэж хэлж болно. 1950 онд 100 байсан франчайзын

систем 10 гаруй жилийн дотор 700-д хүрсэн байна. Франчайзын систем Европод Англи,

Франц улсууд хамгийн өргөн нэвтэрсэн байна. Холбооны Бүгд Найрамдах Герман улсад

франчайзын систем Америкийн Нэгдсэн Улсынх шиг хувьсгал гэж хэлэхээр цэцэглэн

хөгжөөгүй. АНУ-д одоогийн байдлаар 1500 гаруй франчайз олгогч, 600000 гаруй

франчайзиат, 320000 гаруй нэгжид 9000000 сая ажилчид ажиллаж, 950 миллиард

долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь жижиглэн худалдаалах дэлгүүрийн эргэлтийн

хөрөнгийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тэгвэл Европт 838 франчайзор, 167342

франчайзиат, 1.5 сая ажилчидтайгаар 160 миллиард долларын эргэлтийн хөрөнгөтэй

байгаа нь жижиглэн худалдаалах үйлчилгээний 11%-ийг эзэлж байна.

1989 онд Франц улс бага дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих тухай Доубин хууль

(Doubin law), Испани улс 1996 онд, Япон улс 1993 онд бага дунд худалдааг дэмжих тухай

хуулиндаа франчайзын гэрээний талаар хэсэгчилсэн зохицуулалт оруулсан болно. Мөн

АНУ-ын зарим муж улсууд болон Канад, Бразил зэрэг улс 1994 онд, Австрали 1998 онд

франчайзын тухай бие даасан хууль батлан гаргасан бөгөөд эдгээр хуулиуд нь гол төлөв

франчайзиатын эрхийг хамгаалах, франчайзорт хамаарах үүрэг, түүний биелэлтийг

хангахад чиглэдэг.

Манай улсын тухайд гэвэл 2002 оны Иргэний шинэ хуульдаа (333-338-р зүйлүүдэд)

франчайзын гэрээний талаарх эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн. 1994 оны хуучин

Иргэний хуульд тусгагдаагүй нэг шалтгаан нь ардчилал дөнгөж хөгжиж байсан, зах зээлд

шилжиж эхэлж байсан үе, хүмүүсийн социалист үзэл санаа бүрэн гүйцэт арилаагүй, хууль

эрх зүйн шинэтгэл хийгдэж эхлээгүй, дөнгөж эхлэл төдий байсан зэрэгт холбоотой байж

болох юм. Манай улс 2002 оны Иргэний шинэ хуульдаа энэхүү ойлголтыг тусгаж өгсөн нь

сайшаалтай юм.

Оросын Холбооны Улсад 1995 онд энэхүү гэрээ хуульчлагдан, хэрэгжиж эхэлсэн

байна. Оросын Холбооны Улс Иргэний хуулийнхаа 1027-1040 -р зүйлүүдэд "Худалдааны

концессийн гэрээ " гэсэн нэрээр уг гэрээний талаархи эрх зүйн зохицуулалтыг хуульчилж

өгсөн байна. "Российская Ассоциация Франчайзинга"-г 1997 онд Оросын Холбооны улс

байгуулсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Талуудын үүрэг, хариуцлага

Франчайзын гэрээнд франчайзорын үүрэг нэлээд чухал байдаг. Монгол улсын

Иргэний хуулийн 334-р зүйлийн 1-т Франчайзорын буюу эрх шилжүүлэгчийн үүргийг

дараах байдлаар оруулсан байна. Үүнд:

Хамтын ажиллагааны хөтөлбөрийг гуравдагч этгээдийн оролцооноос хамгаалах. Энэ

нь хоѐр тал гэрээний явцад хамтын ажиллагааны хөтөлбөрийг нууцлахын зэрэгцээ

гуравдагч этгээд буюу өөр бусад этгээдээс хамгаалах шаардлагатай байнга тулгарч

байдаг асуудал юм.

Хөтөлбөрийг байнга боловсронгуй болгох. Энэ нь хоѐр тал хамтын ажиллагааны

хөтөлбөрийг гэрээний хугацаа үргэлжпэх хугацаанд байнга боловсронгуй болгож,

шинэчилж байх нь зүй ѐсны хэрэг бөгөөд бараа, үйлчилгээнд сайнаар нөлөөлөх нь

дамжиггүй юм.

Эрх хүлээн авагчийг шаардлагатай мэдээллээр хангах. Энэ нь франчайзор

франчайзиатад шаардагдах мэдээ мэдээлэл, материалаар (худалдааны болон техникийн

баримт, бичиг гэх мэт) байнга цаг алдалгүй хангаж байх ѐстой байдаг. Эрх хүлээн авагчид

техникийн туслалцаа үзүүлэх. Энэ нь франчайзор франчайзиатад шаардагдах, техникийн

туслалцааг үзүүлэх асуудал юм. Эрх хүлээн авагчийн ажиллах хүчнийг сургах. Энэ нь

франчайзиатын ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх ба сургах ажлыг оролцуулан

техникийн болон тогтмол зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх явдал байдаг. Зарим бүтээлд

хуулинд заасан эдгээр үүргүүдээр хязгаарлагдахгүй дараах үүргүүд байдгийг дурдсан

байна. Эдгээрээс дурдвал:

Франчайзын сүлжээг үүсгэхээс өмнө буюу Франчайз өгөхөөс өмнө тодорхой хугацаанд

нэгээс доошгүй туршилтын нэгж ажиллуулж, бизнесийн амжилттай үзэл баримтлалын

дагуу үйл ажиллагаа эрхэлсэн байх.

Франчайзын гэрээний гол зүйл болох бараа болон үйлчилгээний тэмдэг болон бусад

тодорхойлох хэв шинжүүдийг өмчлөх ба ашиглах хууль ѐсны эрхтэй байх.

Гэрээний үргэлжлэх хугацаанд гэрээнд нэгдэгч буюу Франчайзиат этгээдийн боловсон

хүчнийг сургах, бизнесийн ба техникийн туслалцааг байнга үзүүлэх

Франчайзор нь франчайзын гэрээгээр түүнд олгосон эрхээ хэрэгжүүлэхийн тулд

франчайзиатад шаардагдах мэдээлэл олгож худалдааны болон техникийн баримт

бичгийг ашиглуулахаар дамжуулах, мөн түүнчлэн энэ эрхийг хэрэгжүүлэхтэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

холбоотой асуудлаар түүний ажилчид ба эрх хэрэглэгчийг томилолтоор түр

хугацаагаар явуулж сургах зэрэг юм.

Гэрээнд заасан бичиг баримтыг бүрдүүлж хэрэглэгчид лиценз олгох.

Франчайзын гэрээний бүртгэлийг хийлгэх.

Франчайзиатийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх ба сургах ажлыг оролцуулан

техникийн болон тогтмол зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх.

Франчайзор нь франчайзиатад гэрээний дагуу өгөхөөр амласан ноу-хау буюу үндсэн

аж ахуйн олж авч нууцлан хадгалсан туршлагаа үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан

өгөх.

Үйлдвэр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх.

Эрх хүлээн авагч болон ажилчдыг нь сургах.

Гэрээнд заасны дагуу тохирсон бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон

тэдгээрийн сэлбэг, хэрэгслийг цаг хугацаанд нь нийлүүлэх.

Зөвлөгөө өгөх гэрээний үндсэн дээр хэрэглэгчийн үйлдвэрлэж байгаа бараа

бүтээгдэхүүний чанарыг шалгах зэрэг байдаг.

Иргэний хуулийн 334-р зүйлийн 2-т дараах байдлаар тусгаж өгсөн байна. Үүнд:

Гэрээгээр хүлээж авсан эрх, эд хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах. Энэ

нь франчайзорын өгсөн эрх, эд хөрөнгийг тухайн зориулалтынх нь дагуу үр бүтээлтэй,

ашиглах явдал юм.

Зохих шагнал, хураамж орлогын тодорхой хувийг тогтоосон хугацаанд төлөх. Энэ нь

хамгийн гол нь буюу франчайзын төлбөрөө төлөх буюу өөрөөр хэлбэл гэрээний хариу

төлбөрөө төлөх явдал юм.

Гэрээний заасан бол шилжүүлэн авсан эрх, эд хөрөнгийг франчайзорт ашигтайгаар

даатгуулах. Энэ нь эрсдэлээс хамгаалах нэг арга байдаг.

Эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзын гэрээг гуравдагч

этгээдэд шилжүүлэхгүй байх. Энэ нь франчайзиат гэрээг гуравдагч этгээдэд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

шилжүүлэхдээ франчайзороос зөвшөөрөл авч тохирсны үндсэн дээр лиценз болон

франчайзын гэрээг шилжүүлэх явдал юм.

Гэрээнд заасан бол эрх шилжүүлэгчээс хэрэгжүүлж байгаа сургалтад ажигллагсдыг

хамруулах, холбогдох зардлыг төлөх. Энэ нь франчайзиат ажиллах хүчин болон

боловсон хүчин сургаж авах явдал бөгөөд үүнийхээ төлбөрийг төлөх нь гарцаагүй юм.

Эрх шилжүүлэгчийн барааны болон ажил үйлчилгээний тэмдгийг хэрэглэхдээ

лицензээр хэрэглэж байгаа тухай харилцагч болон үйлчлүүлэгчид заавал мэдэгдэх.

Энэ нь франчайзррын фирмийн нэрийг үйл ажиллагаа явуулахдаа заавал ашиглах

явдал юм.

Иргэний эрх зүйн хариуцлага гэдэг нь иргэний эрх зүйн зөрчил гаргагчаас хохирогчид

учируулсан хохирол гэм хорыг нөхөн төлүүлэх буюу хохирогчийн иргэний зөрчигдсөн

эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн цээрлэлийг шүүхээс оногдуулах замаар төрийн

албадлага хэрэглэж буй нэг хэлбэр мөн.

Иргэний эрх зүйн хариуцлагын онцлогийг харгалзан иргэний эрх зүйн зөрчилд

оногдуулах хариуцлагын төрлийг тодорхойлж болно. Тухайлбал, хариуцлага үүсэх

үндэслэлийг харгалзан эдийн ба эдийн бус гэм хор учруулсны хариуцлага, гэрээний ба

гэрээний бус хариуцлага гэж ялгаж болно.

Гэрээний хариуцлага гэдэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн

цээрлэлийг хэлнэ. Гэрээний бус хариуцлага гэж хохирогчтой гэрээний харилцаагүй

хохирогчид гэм хор учруулсны төлөө хүлээлгэх цээрлэлийг хэлнэ.

Энэ хоѐр хариуцлагын өөр нэг ялгаа нь гэрээний хариуцлагын хэлбэр, хэмжээ нь

хуулиар буюу гэрээгээр тодорхойлогдсон байдаг бол гэрээний бус хариуцлагыг

гэрээний талууд гэрээ байгуулахдаа хуульд заагаагүй хариуцлагыг гэрээнд зааж

болно. Тухайлбал, доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсний төлөө (торгууль) цээрлэл

оногдуулахаар зааж болох юм.

Иргэний хуулийн 338-р зүйлд талуудын хүлээх хариуцлагыг тусгаж өгсөн байна. Үүнд:

Иргэний хуулийн 338.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн

мэдээллийн үнэн зөвийг хариуцна. Энэ нь талууд гэрээгээр хүлээсэн үүргийн

гүйцэтгэлийнхээ талаар үнэн зөв мэдээллийг өгөх ба буруу ташуу мэдээлэл өгсөн бол

түүнийгээ өөрсдөө хариуцна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Иргэний хуулийн 338.2-д эрх хүлээн авагч франчайзын гэрээний үүрэгтэй холбоотой

эрх шилжүүлэгчид учируулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй. Энэ нь

франчайзиат үүргээ зохих ѐсоор гүйцэтгээгүйн улмаас франчайзорт учруулсан

хохирол түүнээс урган гарсан зардлаа нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 338.3-д эрх шилжүүлэгч нь франчайзын гэрээний үр дүнд эрх хүлээн

авагчийн олох орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй. Энэ нь

франчайзор гэрээ байгуулахдаа франчайзиатад тийм òодорхой хэмжээний орлого

олно гэсэн баталгааг гаргаж өгөхгүй бөгөөд, орлого олоогүйгээс гарах үр дагаварын

асуудлаар ямар нэг хариуцлага хүлээхгүй гэсэн утгыг агуулна.

Иргэний хуулийн 338.4-д эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаас болж

үйлчлүүлэгчид учирсан хохиролыг эрх шилжүүлэгч хариуцахгүй.Энэ нь франчайзиат

бараа болон ажил үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлээгүйгээс болж тухайн

үйлчлүүлэгчээс гарсан гомдлыг тухайн франчайзиат хариуцахаас франчайзор өмнөөс

нь хариуцлага хүлээхгүй гэсэн утгыг агуулна.

Хариуцлагын талаар ОХУ-ын иргэний хуулийн 1034-р зүйлд эрх эзэмшигч нь

ашиглагчийн худалдааны концессийн гэрээний дагуу борлуулж буй бараа (ажил

үйлчилгээ) -ны чанар хангалтгүй гэж тавигдсан шаардлагыг нөхөн хариуцна. Мөн эрх

эзэмшигч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд ашиглагчид тавигдсан гомдлын

нэхэмжлэлийг эрх эзэмшигчтэй хамтарч хариуцнагэж тус тус заасан байна. Гэрээнд

заасан үүргийг форс мажорын нөхцөлд биелүүлэхэд бэрхшээл учирсан буюу

биелүүлэх боломжгүй болсон хэмжээгээр аль нэг тал хариуцлага хүлээхгүй.

Франчайз гэрээ хэрхэн хийх вэ?

Монгол улсын шинэ Иргэний хуулиар франчайзын гэрээг бусдын эзэмшил,

ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг гэсэн тусгай төрөлд

хамруулан 29 дүгээр бүлгээр зохицуулсан бөгөөд энэхүү харилцаа нь өмнөх Иргэний

хууль болон бусад хууль, тогтоомжоор огт зохицуулагдаж байгаагүй юм. Иргэний хуулийн

333 дугаар зүйлд “Франчайзын гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа

буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил

хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил

үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон

журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл

ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх

үүргийг тус тус хүлээнэ” гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн зохицуулалтаас үзэхэд

франчайзын гэрээний үндсэн шинж нь:

1. Гэрээнд оролцогч талуудынхаа хувьд франчайз өгөгч тал буюу эрх шилжүүлэгч,

франчайз авагч тал буюу эрх хүлээн авагч хэмээх хоѐр талыг томъѐолсон байна.

2. Гэрээний агуулга нь эрх шилжүүлэгчийн бүлэг онцгой эрхийг буюу эдийн бус эрхийг

цогцоор нь шилжүүлж байгаа үйл ажиллагаа, эрх хүлээн авагч нь үйл ажиллагаа явуулж,

түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус

хүлээж буй үйл ажиллагаанаас бүрдэж байна.

3. Франчайзын гэрээний зүйл нь эдийн бус хөрөнгө буюу тодорхой фирмийн нэр, бараа

буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа боодол, удирдлагын

тогтолцоо, төлөвлөлт, харилцаа, холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах

үндсэн чиглэл зэрэг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

ФРАНЧАЙЗИНГИЙН / БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ /ГЭРЭЭ

№__

______________хот 20__оны__дугаар

аймаг, сум, дүүрэг сарын__-ны өдөр

Нэг талаас ________________________________________________________________________

( байгууллага, үйлдвэр,аж ахуйн нэгжийн нэр, хаяг)

(цаашид “Зөвшөөрөл олгогч” гэнэ), түүнийг __________________________ үндсэн дээр төлөөлөн _________________________________________________________________________

(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

нөгөө талаас ______________________________________________________________________

(байгууллага, үйлдвэр,аж ахуйн нэгжийн нэр, хаяг)

(цаашид “Зөвшөөрөл авагч” гэнэ), түүнийг __________________ үндсэн дээр төлөөлөн ________________________________________________ бид нар дор дурдсан гэрээ

(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

байгуулав. Үүнд:

1. Гэрээний зүйл

1.1. Энэ гэрээг _______________________________________________-ийн зах зээл дээр _______________________________________________________________________

газар нутгийн нэрийг заах барааг борлуулах, үйлчилгээ явуулах ажлыг амжилттай

явуулах, эдийн засгийг аль болохөндөр үр дүнд хүргэх, талуудын ажил хэрэгч хамтын

ажиллагааг хөгжүүлэх зорилтын дор байгуулж байна.

1.2. Зөвшөөрөл авагч, Зөвшөөрөл өгөгчийн худалдааны тэмдэг бүхий ыүтээгдэхүүнийг

үйлдвэрлэх, борлуулах систем нь өөрийн өндөр чанартайг баталсныг харгалзан

зөвшөөрөл олгогчтой үйлдвэрийн болон ажил хэргийн хамтын ажиллагааг

хэрэгжүүлэх, түүний тулд

__________________________________________________________________

бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажилд оролцох, энэ үйл ажиллагаанд Зөвшөөрөл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

олгогчтой үйлдвэрлэлийн арга, туршлагыг хэрэглэх, түүний техникийн тусламжийг

ашиглахын хүсч байна.

1.3. Талууд ажил хэргийн дараахь зорилтуудтай болохоо санал нэгтэй тэмдэглэж

байна. Үүнд:

а/үйлдвэрлэлийг тусгайлан мэргэжүүлэх болон хөдөлмөрийг зохистой хуваарилах

б/ үйлдвэрлэлийн хөтөлбөрийг өргөжүүлэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх

в/ нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг, түүхий эд, бусад материалын худалдан авах үнийг

хямдруулсны үндсэн дээр үйлдвэрлэлд хэмнэлттэй байдлыг хангах

г/ зах зээлийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны уян

хатан байдлыг хангах

д/ зах зээлд эрэлт хэрэгцэтэй байгаа шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түргэн эзэмших

2. Үйлдвэрлэлийг төлөөлөх ба хөгжүүлэх

2.1. Энэ гэрээнд 1-д дурдсан хамтын зорилтыг бмелүүлэхийн тулд дараахь

тохиролцоонд хүрэв. Үүнд:

а/ гэрээ ѐсоор бидний ажил хэргийн харилцаа нь өдөр тутмын хамтын ажиллагаа,

харилцан туслалцаа үзүүлэх явдалд үндэслэх

б/ харилцан бараа солилцох, үйлчилгээ үзүүлэх үнэ тогтоох зах зээлийн шалгуур,

зарчмийг баримтлах

в/ зөвшөөрөл авагч нь үйлдвэрлэлийг төлөвлөх, хөгжүүлэх ажлыг Зөвшөөрөл ологчийн

саналыг харгалзан түүнтэй ижил араг зүйгээр явуулах

г/ талууд энэ гэрээгээр хамтран ажиллах гол зүйл болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,

борлуулах ажлыг нэгтгэн зохицуулах, аж ахуйн үйл ажиллагааг нэг арга зүйгээр төлөвлөх

талаар бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно.

3. Франчайзингийн / бүтээл ашиглах, зөвшөөрөх/ зорилго

3.1. Энэ гэрээний зорилго нь үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүн борлуулах үйл

ажиллагаанд Зөвшөөрөл олгогч, Зөвшөөрөл авагчийн хамтын ажиллагаа, хүч

хэрэгслийг нэгтгэн зохион байгуулж хэрэгжүүлэх явдал мөн.

3.2. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүдэхэд тусламж үзүүлэх хүрээнд

үйлдвэрлэлийн Франчайзинг нь дор дурдсан асуудлыг өөртөө багтаана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

а/ эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн байршилын талаар зөвшөөрөл авахад

зориулан техникийн нөхцлийг тодорхойлон хангах талаар хамтран ажиллах

б/ ажилтан нарыг сургах хөтөлбөр боловсруулах, уг сургалтыг зохион байгуулах

в/ обьектыг ашиглалтанд оруулах, ажиллуулахад зориулсан баримт бичгээр хангах

г/ үйлдвэрлэлийн хөтөлбөр ажлын төлөвлөгөө боловсруулах

д/ үйлдвэрийн өөрийн нэр, хамгаалалтын тэмдгийг ашиглах эрхийн тухай асуудлыг

зохицуулах

3.3. Энэ гэрээний 3.2-д дурдсан арга хэмжээ нь Зөвшөөрөл олгогчоос үзүүлэх “багц

үйлчилгээ”-г бүрдүүдэх бөгөөд гэрээний үнийг талууд тохиролцон

_______________-д тодорхойлно.

4. Зөвшөөрөл авагчийн үүрэг

4.1. Зөвшөөрөл авагч нь Франчайзингийн хүрээнд хамтын үйл ажиллагааг явуулахад

зориулан дараахь хэрэгслийг бэлтгэн өгөх үүрэгтэй.

а/ санхүүгийн хэрэгсэл болгон _______________________ төгрөг

б/ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж

в/ үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлагын хэмжээгээр ажиллах хүчин

б/ Франчайзингийн зүйл дээр ажилладаг үйлдвэрүүд дээр үйлдвэрийн өөрийн

4.2. а/ Зөвшөөрөл олгогчийн үйлдвэрлэлийн хөтөлбөрөөр ажиллах

___________________________нэр, ________________________________

хамгаалалтын тэмдэгтэйгээр ажиллах

в/ үйлдвэрлэх, борлуулах явцад тооцсон бүх баримт сэлтийг үйлдвэрлэлийн

нууцын нэгэн адилаар хадгалан хамгаалах

г/ зөвшөөрөл олгогчийн нууцад тооцсон бүх баримт сэлтийг үйлдвэрлэлийн нууцын

нэгэн адилаар хадгалан хамгаалах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

4.3. Зөвшөөрөл авагч багц үйлчилгээ үзүүлсний төлөө Зөвшөөрөл олгогчид энэ

гэрээний агуулга болсон хамтран зохион байгуулсан үйлдвэрлэлийг үйл

ажиллагааны төлөвлөгөөт хэмжээ / борлуулах бүтээгдэхүүнийг оролцуулан /-ний

зохих хувиар шагнал төлнө. Эхний удаагийн шагнал нь Зөвшөөрөл олгогчийн энэ

гэрээний “2-д заасан үйл ажиллагааны зардлыг нөхөх ѐстой бөгөөд дээр өгүүлсэн

хэмжээний _____ хувьтай тэнцэхээр байна.

4.4. Зөвшөөрөл авагч нь Зөвшөөрөл олгогчид гэрээ, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрт

дурдсан техникийн тусламж үзүүлсэн, бэлэн бүтээгдэхүүнийг борлуулах болон

хөдөлмөр, үйлдвэрлэлийг зохион байгуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсэн

зардлыг нөхөхөөр урсгал шагнал /комисс/-ыг төлөх үүрэгтэй.

4.5. Зөвшөөрөл авагч ажилтныг сургахын тулд эдийн засгийн үндэслэл бүхий бөгөөд

жинхэнэ гаргасан зардлыг төлнө.

5. Зөвшөөрөл олгогчийн үүрэг

5.1. Зөвшөөрөл олгогч нь энэ гэрээнд заасан ѐсоор үйлдвэрлэлийн хамтын үйл

ажиллагаа явуулах зорилгоор зөвшөөрөл авагчид багц үйлчилгээ үзүүлнэ.

5.2. Зөвшөөрөл олгогч нь үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулахын зэрэгцээгээр энэ

гэрээнд дурдсан үйл ажиллагааг явуулахын тулд зөвшөөрөл авагчид шаардагдах

бүх техникийн болон зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

5.3. Зөвшөөрөл олгогч нь зөвшөөрөл авагчид тоног төхөөрөмж олж авахад нь

зориулан комиссын үйлчилгээ үзүүлэхээс гадна төлөвлөсөн тоо хэмжээ, зохих

чанар бүхий үйлдвэрлэлийн материалыг цаг тухайд нь

_________________________ үнээр бэлтгэн нийлүүлнэ.

5.4. Зөвшөөрөл олгогч үйлдэрлэлийг нэгжийн ажилд зориулан технологийн баримт

бичиг боловсруулахад нь шаардагдах тусламж үзүүлнэ.

5.5. Зөвшөөрөл олгогч нь үйлдвэрлэлийг зохион байгуулахад тусгай тусламжийг

байнга үзүүлж, гэрээний үндсэн зүйл болох бүтээгдэхүүний чанарт хяналт тавина.

5.6. Зөвшөөрөл олгогч нь үйлдвэрлэлийн төлөвлөсөн хэмжээг хангахын тулд

үйлдвэрлэлийн нэгжийн боломжинд нийцүүлэн тэдэнд ажлын тодорхой даалгавар

өгнө.

5.7. Зөвшөөрөл олгогч нь Зөвшөөрөл авагчид гэрээний үндсэн дээр түүний тогтмол

үйлдвэрлэн нийлүүлж бүртгүүлэн буй бүтээгдэхүүнийн үнийг тогтмол төлнө.

6. Аж ахуйн үйл ажиллагааны хамтын байгууллага

6.1. Аж ахуйн үйл ажиллагаа амжилттай явуулахын тулд талууд ___________________

______________________________________________________________________

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

____ нэр бүхий хамтын байгууллага байгуулахаар тохиролцов. Энэ нь талуудаас

тэгш тооны хүмүүсээс бүрдэх бөгөөд харин дарга нь зөвшөөрөл авагчийн талаас

томилно.

6.2. Хамтын байгууллагын эрх мэдэл, ажлын болон шийдвэр гаргах журам нь гэрээний

тусгай хавсралт, мөн гэрээний талуудын зөвшөөрснөөр хамтын байгууллага

батлан гаргах ажлын заавраар тус тус зохицуулагдана.

6.3. Талууд маргаан гарсан бүх асуудлыг хамтын байгуллагын саналын үндсэн дээр

урьдчилан нөхөрсөг хэлцлийн журмаар шийдвэрлэхийг хичээж ажиллахаар

тохиролцов.

7. Гэрээний үйлчлэх хугацаа, хүүнийг сунгах, гэрээг цуцлах, түүнээс татгалзах

7.1. Энэ гэрээг ____ оны ___-р сарын ____-ээс ____ оны ___-р сарын ____ хүртэл ____

жил үйлчилнэ.

7.2. Талуудын аль нэг нь нэн гэрээний хугацаа дуусхаас 3 сарын өмнө уул гэрээнээс

цаашид татгалзахаа бичгээр илэрхийлээгүй бол ггэрээний хугацааг автоматаар

____ хугацаагар сунгасанд тооцно.

7.3. Гэрээний нэмэлт сунгалтыг мөн гэрээний 7.2-т заасан нөхцлөөр гүйцэтгэнэ.

7.4. Зөвхөн захиалгын захидлаар гэрээнээс татгалзаж болно.

7.5. Энэ гэрээний 7.1-7.4-т заасан үндэслэлээр гэрээг цуцлахын зэрэгцээгээр талууд

дараах үндэслэлээр гэрээг цуцлаж болно.

7.5.1. хэрэв талуудын эль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх буюу энэ

гэрээний 8-д дурдсан нөхцөл байвал бэрхшээ бий болсны улмаас гэрээг

цуцлахыг хүссэн тал энэ тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.

7.5.2. Энэ гэрээний 7.6-д дурдсан мэдэгдлийг хүлээн авсан тэл уг мэдэгдлийг

хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор өөрийн санаа бодлыг бичгээр

мэдэгдэж бий болмон бэрхшээлийг арилгах талаар санал тавина. Хэрэв

ирүүлсэн санал мэдэгдлээс үзэхэд учирсан бэрхшээлийг боломжийн

хугацаанд арилгах аргагүй нь тодорхой байвал аль нэг тал нь тийнхүү

учирсан бэрхшээлйиг гэтэлгэн давах байдлыг баталсан мэдэгдлийг хүлээн

авснаас хойш 30 хоногийн дотор гэрээг цуцлах эрхтэй.

7.6. Дээр дурдсэн шалтгаанаар гэрээг цуцласан тохиолдолд гэрээг цуцлах өдөр хүртэл

талууд өөрсдийн гэрээний үүргээ биелүүлэх болно.

7.7. Хэрэв талуудын аль нэгний буруугийн улмаас гэрээг цуцласан бол нөгөө тал

түүнээс шалтгаалж учирсан хохирол түүний дотор олох ѐстой байсан орлогыг

буруутай талаас нэхэмжлэн авах эрхтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

8. Хариуцлагаас чөлөөлөх

/Давагдашгүй хүчин ба түүнтэй адилтгах бусад тохиолдол/

Зөвшөөрөл олгогч, Зөвшөөрөл авагч нар тэдгээрийн дурдсанаас хамаарахгүй

шалтгаанаар үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлнө.

Хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл нь сайн санаат талын зориг санаанаас хамаарах

бөгөөд урьдчилан зайлуулах аргагүй үйл явдлаас улбаалан бий болсон нөхцөл байдал

болно. Нөхцөл байдал нь гэрээ байгуулагдсанаас хойш бий болж түүнийг бүрэн буюу

зарим хэсгийг биелүүлэхэд саад болсон байна.

Давагдашгүй хүчин тохиолдох гэдэгт: дайн, дайны байдал, бослого дайчилгаа, ажил

хаялт, гал түймэр,өвчин тахал, дэлбэрэлт, замын осол аваар, байгалийн аюул үүргээ

биелүүлэхэд нөлөөлсөн төрийн байгууллагын акт, шүүх арбитрийн байгууллага,

давагдашгүй хүчинд тооцсон бусад бүх хэрэг явдлыг хэлнэ.

9. Маргааныг шийдвэрлэх

9.1. Энэ гэрээнээс болон түүнтэй холбогдон гарах аливаа маргааныг талууд

хэлэлцээний шугамаар шийдвэрлэхийг хичээнэ.

9.2. Хэрэв талууд зохих тохиролцоонд хүрч чадаагүй бол маргааныг

шийдвэрлүүлэхээр ___________-д хандана.

9.3. Талууд гарсан шийдвэрийг уул шийдвэр гарсанаас хойш ________ хугацааны

дотор биелүүлнэ.

10. Төгсгөлийн заалт

10.1. Энэ гэрээ нь зөвшөөрөл олгогч, зөвшөөрөл авагч нарын эрх бүхий

төлөөллөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэ гэрээнд оруулах

нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийнэ.Энэ гэрээний хавсралт болон протокол

нь зөвхөн талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан нөхцөлд энэхүү гэрээнд

оруулах нэмэлт өөрчлөлт болж чадна.

10.2. Энэ гэрээний үлдсэн эхийг 2 хувь хийсэн бөгөөд тал тус бүр нэг хувийг

хадгална. Талуудын хууль ѐсны хаяг, банкны харилцах данс, гарын үсэг

Зөвшөөрөл олгогч:

Хаяг:___________________________________________________________________

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Утас:________________________________факс______________________________

Банкны харилцах дансны дугаар:___________________________________________

Зөвшөөрөл авагч:

Хаяг:___________________________________________________________________

Утас:________________________________факс______________________________

Банкны харилцах дансны дугаар:___________________________________________

Зөвшөөрөл олгогч: Зөвшөөрөл авагч:

______________________________ ___________________________

(гарын үсэг) (гарын үсэг)

тэмдэг тэмдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Дүгнэлт

Франчайзын гэрээ нь эдийн засгийн эргэлтэнд оролцогчдын харилцааг зохицуулж,

баримтлах зарчмыг тогтоодог. Энэ гэрээний гол онцлог нь тохиролцсон газар нутгийн

хүрээнд, гэрээнд тодорхой үйл ажиллагааг явуулах онцгой эрхийг эрх хүлээн авагч

этгээдэд өгч, нөгөө талд үүнийг олгогч этгээдийн аж ахуйн монополийг бататгаж байдаг.

Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн эрхийг худалдах, худалдан авах онцгой

гэрээний:

Нэг тал нь уг эрхийг худалдагч, франчайзор буюу онцгой эрх олгогч

Нөгөө тал нь уг эрхийг тодорхой нөхцөлтэйгээр худалдан авагч, франчайзиат

буюу онцгой эрх хүлээн авагч байдаг.

Франчайзор бизнесийн үйл ажиллагаа явуулж улмаар фрачайзиатын мөнгөний нөхөн

төлбөрийн солилцоонд зориулж удирдлага, маркетинг сургалтанд нэмж туслах бөгөөд

лицензийн гэрээний үндсэн дээр онцгой эрх дамжуулах харилцааны үргэлжлэл гэж Олон

Улсын Франчайзын ассоциаци тодорхойлдог.

Франчайзын гэрээгээр үйл ажиллгаааг явуулах эрх тодорхой нутаг дэвсгэрт тодорхой

цаг хугацаагаар олгогддог учраас тухайн компанийн фирмийн тэмдгээр бүтээгдэхүүн

үйлдвэрлэх болон өөр бусад үйл ажиллагаа явуулах лицензийг “эх” компани нь эрх

хүлээн авагч фирмд олгодог байна. Энэ бүхнээс үзвэл франчайзор нь франчайз

системийн тэргүүлэх фирм бөгөөд франчайзиат нь лиценз худалдан авагч гэсэн үг

болно. Өөрөөр хэлбэл франчайзор нь эрх эдлэгч, харин франчайзиат нь хэрэглэгч

болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Franchising Bie Daalt Gereenii Butets Ontslog

Номзүй

Хувийн Бизнес Эрхлэгчийн Цахим Хуудас

http://www.entrepreneur.com/article/201914

Н. Учрал Франчайзинг 2011 он

Бизнэтворк Блог Хуудас

http://biznetwork.mn/network/topic/show/5789

www.zaluu.comwww.zaluu.com