amm bie daalt

26
Toyota Chaser Toyota Chaser Японы Tоёота мотор компаний үйлдвэрлэдэг дундаж хэмжээний суудлын автомашин юм . Анх 1976 онд Toyota Mark II автомашины платформ буюу суурь дээр бүтээгдэж анхны загвар нь гарсан. Toyota chaser нь Тоёотагийн “гурван ихэр седан”-ны /4 хаалгатай суудлын автомашин/ нэг гэж нэрлэгддэг нь Mark II болон Cresta автомашинуудын зарим эд ангиудыг шууд орлуулах боломжтой болсон. X81 цувралаас эхлээд тулгуур эд ангид пүрш бүхий дээд доод гартай болж үйлдвэрлэгдсэн. Үйлдвэрлэгч: Toyota Motor Company Он жилүүд: 1977-2000 Залгамжлагч: Toyota Verossa Хэлбэр: FR layout/AWD Хөдөлгүүрүүд: 3T, 18R, 1G-EU, 1G-FE, 1G-GE, 1G-GTE, 1JZ-GTE, 1JZ-GE, 2JZ-GE Хурдны хайрцаг: R154 механик, A341 автомат Ойролцоо загварууд:Toyota Cressida, Toyota Mark II, Toyota Cresta Анхны загвар (1977-1980) Toyota Chaser X30 цуврал Хамгийн анх 1977 оны 7-р сард X30, X31, X40, X41 гэсэн цуврал код бүхий Chaser- үүд үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Энэхүү машинууд маань 4 цилиндрийн 1.8 литрийн 3T-U, 4 цилиндртэй 2.0 литрийн 18R-U эсвэл 6 цилиндртэй 2.0 литрийн M-U/M-EU хөдөлгүүрүүдтэй байлаа. Гэхдээ хөдөлгүүрүүдийн гол онцлог нь хүч чадал гэхээсээ илүүтэй эдийн засгийн хэмнэлтийн чухалчилсан байжээ. Тухайн үедээ Toyota-ийн томхон седан тэрэгт тооцогдож байв. Энэ үеэс л эхлээд Nissan Skyline-тай өрсөлдөж эхэлсэн гэдэг.

Upload: -

Post on 22-Jan-2018

631 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Amm bie daalt

Toyota Chaser

Toyota Chaser Японы Tоёота мотор компаний үйлдвэрлэдэг дундаж хэмжээний суудлын автомашин юм . Анх 1976 онд Toyota Mark II автомашины платформ буюу суурь дээр бүтээгдэж анхны загвар нь гарсан. Toyota chaser нь Тоёотагийн “гурван ихэр седан”-ны /4 хаалгатай суудлын автомашин/ нэг гэж нэрлэгддэг нь Mark II болон Cresta автомашинуудын зарим

эд ангиудыг шууд орлуулах боломжтой болсон. X81 цувралаас эхлээд тулгуур эд ангид пүрш бүхий дээд доод гартай болж үйлдвэрлэгдсэн.

Үйлдвэрлэгч: Toyota Motor Company

Он жилүүд: 1977-2000 Залгамжлагч: Toyota Verossa

Хэлбэр: FR layout/AWD Хөдөлгүүрүүд: 3T, 18R, 1G-EU, 1G-FE, 1G-GE, 1G-GTE, 1JZ-GTE, 1JZ-GE, 2JZ-GE

Хурдны хайрцаг: R154 механик, A341 автомат Ойролцоо загварууд:Toyota Cressida, Toyota Mark II, Toyota Cresta

Анхны загвар (1977-1980)

Toyota Chaser X30 цуврал

Хамгийн анх 1977 оны 7-р сард X30, X31, X40, X41 гэсэн цуврал код бүхий Chaser-үүд үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Энэхүү машинууд маань 4 цилиндрийн 1.8

литрийн 3T-U, 4 цилиндртэй 2.0 литрийн 18R-U эсвэл 6 цилиндртэй 2.0 литрийн M-U/M-EU хөдөлгүүрүүдтэй байлаа.

Гэхдээ хөдөлгүүрүүдийн гол онцлог нь хүч чадал гэхээсээ илүүтэй эдийн засгийн хэмнэлтийн чухалчилсан байжээ. Тухайн үедээ Toyota-ийн томхон седан тэрэгт

тооцогдож байв. Энэ үеэс л эхлээд Nissan Skyline-тай өрсөлдөж эхэлсэн гэдэг.

Page 2: Amm bie daalt

2 дахь генераци (1980-1984)

Toyota Chaser Avante цуврал X60 Toyota Chaser Avante цуврал X60Энэ онуудад X51, X61 үйлдвэрлэгдсэн байна. 1980 онд 6 цилиндр бүхий 2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй болов. Харин их биеийн загвар нь арай өөр болсон буюу өнөөгийн загвараа олж 4 хаалгатай бас хатуу дээвэртэй болов. Үүнээс хойш дахин 2 хаалгатай загвар гараагүй. Харин Avante хэмээх Тусгай тэмдэглэгээтэй автомашин гаргасан нь спорт маягаар нэмж тоноглосон байна. Жишээ нь спорт амартизатор, Michelin дугуй

зэргийг нэрлэх хэрэгтэй. Энэ загвар гарсантай холбогдуулаад Nissan-аас өрсөлдөгч гаргасан нь Nissan Leopard байлаа.

3 дахь генераци (1984-1988)

Toyota Chaser GT Хос Турботай GX71 цуврал

Page 3: Amm bie daalt

1984 оны намар шинэ цуврал гарлаа. Өмнөх үед байсан Avante маань нилээд тансаг маягтай болжээ. Гадаад байдал нь нөгөө 2-ыгоо бодвол үл ялиг жижгэрсэн байна. Гэхдээ Chaser нь гүйцэтгэл талдаа арай илүү болсон байлаа.

Өөрөөр хэлбэл хүч чадалд нь анхаарсан гэсэн үг л дээ. Харин тэгвэл Cresta нь эсрэгээрээ дотоод тохижилт, боломжуудад анхаарсан байжээ.

1985 оны 10-р сард Mark II ба Cresta нь Chaser-тэйгээ адилхан GT хос турботай хөдөлгүүртэй болсон билээ.

Харин Chaser-ийн маань тоормосны дискний диаметр илүү том болсноос гадна гол нь суудал нь спорт маягийн болсон байна. Гэхдээ Toyota-ийн TEMS гэдэг

электрон амартизатор суурилагдахаа больжээ. Тухайн үедээ Chaser-ийн GT хос турботай хөдөлгүүр ба 5 шатлалтай механик арааг хямд өртгөөр өргөтгөж

сайжруулах боломжтой байжээ. 1986 оны 8-р сард гол өөрчлөлт явагдав. LPG хөдөлгүүр маань сайжруулагдаж

3Y-PU болсноос гадна бампер илүү томров. Энэ мэтчлэн нилээд өөрчлөлт гарсан. 1987 оны 1-р сард тусгай хувилбар болох Lordley гарсан бол хэдэн сарын дараа

бас нэг тусгай хувилбар болох Chaser Avante гарсан байна. Ингээд дууссангүй намар нь дахиад өөр нэг тусгай хувилбар болох New Extra XG Chaser гарсан байна. Харин дараа жил нь Avante Supra гарсан бөгөөд энэ нь Supra хэмээх өөр машины 3 дахь генераци байсан юм.

4 дэх генераци (1989-1992)

Page 4: Amm bie daalt

1990 оны Toyota Chaser X81 цуврал

1989 онд X81 цувралын Chaser-ийг японы зах зээлд танилцуулсан байна. Энэ

цувралд дараах моделиуд хамрагдаж байжээ. XL, XG, Raffine, SXL, Avante, Avante Twin Cam 24, GT Twin Turbo болон GT хос турботай Avante G зэргийг нэрлэж

болно. Эдгээрээс Avante G нь хамгийн хүчирхэг загвар байсан юм. Маш сайн

тоноглогдсон байжээ. 1989 оны намар нь Avante цувралд дахиад 2 загвар нэмэгдсэний нэг нь Avante

G-L байсан бөгөөд энэ нь Avante G-г бодвол илүү тансаг машин байлаа. Мэдээж хүчирхэг байдал нь хэвээрээ.

Харин шинэчилсэн өөр нэг Avante G нь өмнөх загварын 2 литрийн supercharger-тай 1G-GZE хөдөлгүүрийг 3 литрийн энгийн 7M-GE хөдөлгүүрээр сольжээ.

1990 оны намраас эхлэн Chaser-ийн бүх загварууд шинэ хөдөлгүүртэй болж эхэлсэн байна. Харин өндөр зэрэглэлийн загвар болох Avante G болоод GT зэрэг

загварууд нь 2.5 литрийн 1JZ хэмээх шинэ хөдөлгүүртэй болжээ. Ингэснээр Avante нь бараг л бүрэн хэмжээний спорт тэрэг гэхэд хилсдэхгүй болсон байна.

Page 5: Amm bie daalt

5 дахь генераци (1992-1996)

1992 оны Toyota Chaser X90 цуврал

1992 оны намар нь X81 кодыг X90 болгосон байна. Ингэснээр Chaser маань

нилээд том, урт болсон байна. Жолоодлого тун сайн, хөдөлгүүрийн чадал ч нэмэгджээ.

Их бие нь дөрвөлжин байхаа больж бөөрөнхий ирмэгүүдтэй болсон. Энэ үеэс эхлээд Avabte GT маань Tourer V гэдэг нэрээр солигдсон байна. Tourer V

дээр механик араатай хувилбар байдаг гэдгийг танд дуулгая. Энэхүү загварыг спорт маягаар унадаг хүмүүс авдаг байна. Tourer V-ээс TurboCharger-ийг нь

хассан Tourer S гэдэг загвар бас бий. 1992 оны 9-р сард Tourer загварууд нь шинэчилсэн эд ангиудтай болсноор үнийн хувьд харьцангуй өндөр болсон билээ.

Ер нь Toyota-ийн алдарт гурвалыг нийтэд нь Cressida загвар гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн японы зах зээлд зориулагддаг гэдгийг дахиад хэлье. Харин монголд маш их нийтлэг байдаг бөгөөд залуусын хамгийн дуртай унаанууд билээ. Эдгээр гурвалын ялгаа нь гэвэл Chaser нь илүү спортлог бол Cresta нь

зорчигчийн тав тух, тансаг байдалд анхаардаг. Харин Mark II нь энгийн машин гэж ойлгож болно. Гаднаас нь харах юм бол нүүр болоод арын хэсэг нь ялгаатай байдаг.

Page 6: Amm bie daalt

6 дахь генераци (1996-2000)

1996 оны 9-р сард X100 Chaser үйлдвэрлэгдэж эхэлсэн. Энэ цаг үед Chaser илүү спорт загварын болж ирсэн байна. Үйлдвэрлэлийн шугамд Avante болон Tourer загварууд зонхилсон байна. Avante нь илүү салоны тоноглолтой гоёмсог тансаг автомашин болсон бол

Tourer нь спортлог шинж илүү болжээ. Харин энэ үеэс хөдөлгүүрт том өөрчлөлт орсон нь Toyota-ийн бүтээл VVTi юм. Ингэснээр хөдөлгүүрийн гаргах чадал үлэмж нэмэгдсэн. Ер нь бол японы стандартын дагуу энгийн хэрэглэгчдийн унах машины морины чадлын хязгаарт

хэдийнэ хүрсэн байна. 1997 онд энгийн 2.0 мотортой Avante загвар үйлдвэрлэгдэж эхлэв. Жирийн 1G-FE хөдөлгүүртэй бөгөөд 138 морины чадалтай, 5600 эргэлттэй. 4 шатлал бүхий

ECT удирдлагатай автомат хурдны хайрцагтай.

Page 7: Amm bie daalt

2000 оны Toyota chaser X100 Tourer

Үйлдвэрлэгдсэн он: 2000 Кузовын ангилал: Седан

Хурдны хайрцаг: автомат Хөтлөгч: Хойд

Кузов: JZX100 Хөдөлгүүр: бензин, : бензин, 2000 куб.см, 1G-FE 138 hp Шатахуун зарцуулалт: 12.4 л. Нэр : Tourer Кузовын өнгө: Цагаан

Page 8: Amm bie daalt

BEAMS 2000 VVT-i 1G-FE Хөдөлгүүр

Tоёота мотор компаний 1G серийн хөдөлгүүрүүд нь ажлын эзэлхүүн нь 1.988 л, цуваа 6 цилиндртэй, хийн үлээлтийн хоолойтой ба үлээлтийн хоолойгүй гэсэн

ангилалтай байдаг. Tоёота мотор компани нь үйлдвэрлэж байгаа хөдөлгүүрийн жинг бууруулах талаар тусгайлан анхаарсан бөгөөд хөдөлгүүрийн блокны жинг

14кг - аар багасгаж 40кг, тахир гол нь 21.8кг - аас 15.4кг, поршень 2.7кг - аас 1.9кг

хүртэл тус тус жинг нь багасгасан байна. Жин багассан тохиолдол нь хөдөлгүүрийн эд ангиудын бат чанарт нөлөөлөхгүй ба хөдөлгүүрийн эд

ангиудын жинг бууруулсан нь хөдөлгөөнт эд ангиудад үүсэх үрэлтийн хүч, мөн тэдгээр үүсэх энерцийн хүчний ачаалал болон хэмжээг багасгах боломж олгосон

байна. Хийцийн өөрчлөлтийг хийхдээ уламжлалын дагуу агаарын солилцооны системд ихээхэн өөрчлөлт хийгдсэн байна. Хий солилцох процессыг сайжруулах зорилгоор нэг цилиндрт дөрвөн клапан байрлуулсан байна. Клапангийн ажиллагааг гавлын таган дээр байрлах 2 нударган гол удирдана. Асаалтын очлуурыг шахалтын хөндийн голд байрлуулсан. Цилиндр бүрт түлшийг цацах

системийг /форсунк/ хэрэглэсэн ажлын холимогийн шаталтын хурдыг нэмэгдүүлсэн байна. Түлш цацах зориултаар хоёр нүхтэй форсункыг ашигласан ба асаалтын очлуурын эдэлгээний хугацааг нэмэгдүүлэх зорилгоор очлуурын электродуудыг тусгай бодисоор бүрсэн. Тахир голын эргэлт өндөр байх

тохиолдолд хөдөлгүүрийн ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах зорилгоор

Tоёота мотор компаний мэргэжилтнүүд оруулах хоолойд агаарын эсэргүүцлийг хэмжиж өөрчилдөг "T-VIS" системийг боловсруулж энэ энэ загварын хөдөлгүүрт

суурилуулсан байна.

хөдөлгүүр үзүүлэлт:

Хөдөлгүүрийн модел 1G-FE VVT-i Хөдөлгүүрийн багтаамж 1.988 см3 Хөдөлгүүрийн төрөл цуваа 6 цилиндртэй. 24 хавхлага DOHC

Page 9: Amm bie daalt

VVT-i технологийн тухай VVT-i гэдэг нь Variable Valve Timing with intelligence систем буюу Клапангын хугацааг автоматаар удирддаг систем юм. Энэ технологийг Tоёота мотор компани боловсруулсан бөгөөд BMW-ийн VANOS гэдэг технологитой их төстэй юм. 1991 онд Toyota нь VVT гэдэг технологи хөгжүүлсэн бөгөөд энэ нь цилиндр болгондоо 5 хавхлагтай 4A-GE хөдөлгүүрт зориулсан байсан боловч нэг их удалгүй VVT-i болгож өөрчилсөн байна. 1996 оноос эхлэн энэхүү технологи бүхий хөдөлгүүрийг туршиж эхэлсэн бөгөөд зарим маркийн машинуудад суурилуулсан. Гол ажиллагаа нь клапангын нээгдэх, хаагдах үеийн хугацааг нарийн хэмжээсээр комьютер ашиглан, тосны даралтаар

удирдан тохируулдаг байна. Сүүлийн үеийн автомашинуудад яагаад энэ системийг өргөнөөр ашиглах болсон шалтгаан нь хөдөлгүүр өндөр эргэлт хийх

үед ажлын хөндийд агаар дутагдах үзэгдлийг арилгах зорилготой. Ингэснээр агаар түлшний харьцааг хамгийн тогтвортой харьцаанд автоматаар барьж

байдаг юм. Сүүлд гарсан бүх хөдөлгүүрт ийм системтийг хийсэн байдаг. VVT-i нь бага шатахуун хэрэглэж, байгаль орчинд хорт утаа бага ялгаруулдаг ба

хөдөлгүүрийн чадлыг нилээд их нэмэгдүүлж чадсан байна. Харин 1998 онд Dual VVT-i технологи боловсруулагдсан бөгөөд анхлан RS200

Altezza машины 3S-GE хөдөлгүүрт тавьжээ. Dual гэхээрээ оруулах болон гаргах хавхлагийг зэрэг удирддаг байна.

Dual VVT-i хөдөлгүүрийг Toyota-ийн шинэчлэгдэж гарсан шинэ үеийн V6 хөдөлгүүрт тавьж эхэлжээ.

Асаалтын систем Асаалтын ороомог нь нам хүчдэлийг өндөр хүчдэл болгон өсгөж свэчэ бүрт шаардлагатай өндөр хүчдэлийг дамжуулдаг.

Автомашины генератор буюу жанам

Aвтомашины генератор- alternator- жанам Эдгээр нь бүгд автомашины хэрэглээний цахилгаан энергийн үүсгэгчийг

нэрлэсэн нэрүүд юм. Жанам гэдэг бидний маш их хэрэглэдэг энэ үг "динамо" гэсэн орос үгнээс гаралтай.

Автомашины цахилгаан энергийн үндсэн үүсгэгч нь генератор бөгөөд хөдөлгүүрээс гарсан механик энергийг тогтмол гүйдлийн цахилгаан энерги

болгон хувиргах зориулалттай. 12в болон 24в-ын генераторууд автомашинд хэрэглэгддэг. Toyota chaser автомашинд 12в –ын генератор ашигладаг.

Page 10: Amm bie daalt

Генератор нь ротор, статор, шулуутгуур гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Ротор. Туйлуудын систем болон түүнийг ороосон сэргээх ороомог, сэргээх ороомогт гүйдэл дамжуулах цагираг контактууд болон хийцийн бусад

элементүүд бүхий эргэлдэх голыг генераторын ротор гэнэ. Ротор нь хөдөлгүүрийн тахир голоос эргэлт авна.

Статор. Нимгэн ган хуудаснуудыг шахаж хийсэн цагирагны дотоод гадаргууд

гаргасан зүрхэвчийг зэс утсаар ороон гурван фаз болгон одон болон гурвалжин холбоогоор нэгтгэсэн байдаг. Фаз бүрт индукцийн цахилгаан гүйдэл бий болж байдаг.

Page 11: Amm bie daalt

Шулуутгагч. Генераторын хувьсах гүйдэлийг шулуутгаж тогтмол гүйдэл болгох

үүргийг гурван фазын диодын гүүрэн шулуутгагч гүйцэтгэдэг.

Автомашины генератор нь дараах бүтэцтэй.

Page 12: Amm bie daalt

Хүчдэл тохируулагч-voltage regulator Сүүлийн үеийн автомашинуудад аккумулятор бүрэн цэнэгээ авсан үед

генераторыг сул ажиллуулж хүчдлийн тохируулга хийж байх зориулалттай хагас дамжуулагчийн тохируулагчийг шууд генераторын их бие дотор нь суурилуулан

щёткануудаар дамжуулж роторын хэлхээг удирддаг болсон. Бид үүнийг "Жанамны Реле" гэсэн өмнөх үеийн контактан технологийн нэрээр нь нэрлээд

яваад байгаа билээ.

A343 моделийн хурдны хайрцаг

A340 A341 A343 моделийн хурдны хайрцаг toyota chaser автомашинд тавигдаж эхэлсэн. A340 A341 цуврал хурдны хайрцаг нь анх 1976 оноос 1990 он хүртэл үйлдвэрлэгдэн гарсан Toyota chaser автомашинд тавигдсан. Гэвч тухайн цуврал хурдны хайрцаг нь алдаа тутагталтай байсан бөгөөд тос солих үйлчилгээ хийх үед заавал тагийн авч тодорох шүүрийн цэвэрэлдэг байсан. Энэ 2 цуврал моделийн хурдны хайрцаг нь хүчин чадлын хувьд муу байсан нь цагт ердөө л 115- аас 130км/ц хурдлах хүчин чадалтай. Харин 1995 оноос эхлэн A343

моделийн хурдны хайрцаг гарсанаар хүчин чадал нэмэгдэж хурд авах чадвар нь өндөрсөж 180-аас 240км/ц хүртэл хурдлах хүчин чадалтай болсоны зэрэгцээ жолооч болон зорчигдод тав тухыг мэдрүүлэх болсон. 1996 оноос эхлэн A343 моделийн хурдны хайрцагыг Tоёота мотор компаний Lexus маркийн тансаг зэрэглэлийн автомашинд илүү дэвшилтэт болгон үйлдвэрлэж эхэлсэн.

Page 13: Amm bie daalt

Дифференциал цоожлогч (Diff-Lock) Дифференциал цоожлогчийг төвийн буюу тэнхлэг хоорондын, хатуу цоожлогчтой, LSD гэж 3 төрөл болгон ангилдаг бөгөөд эдгээр нь ажиллагааны

хувьд адил төстэй боловч хийцээрээ ондоо юм. Дифференциал цоожлогчын тусламжтайгаар автомашины туулах чадвар сайжрах, бартаа саадыг туулах чадвар нэмэх юм. Гол үүрэг нь кардан голын эргэлтийг хоёр хагас голд дамжуулах үүрэгтэй юм.

Tөвийн дифференциал цоожлогч нь хурдны хайрцагаас эргэлтийг хойд урд

тэнхлэгийн кардан голд дамжуулах үүрэгтэй ба дөрвөн дугуйны газартай харьцах харьцаа хэвийн үед тэнхлэгүүдэд хүчийг 50/50 хувиар тэнцүү өгөх юм.

Автомашин эргэх үед төвийн дифференциалыг цоожлоогүй үед автомашин нь тэнхлэгүүдэд өгөх хүчийг 70/30%, 60/40%-аар өгснөөр автомашин хэвийн эргэлт

хийх боломжтой болдог байна. Аль нэг дугуй нь газартай харьцахгүй өрөөлдсөн үед төвийн дифференциал нь цоожлоогүй үед сул байгаа дугуй буюу газартай

харьцаагүй дугуйнд эргэлтийн хүчийг 0/100%-аар дамжуулдаг байна. Иймээс зүтгэх хүчийг 2 тэнхлэгт ижил хүртээхийн тулд цоожлох шаардлагатай юм.

Өөрөөр бас тэнхлэг хоорондын дифференциал цоожлогч гэж ч нэрлэдэг.

Давуу тал: Ашиглалтын хугацаа урт Сул тал: Урд эсвэл хойд кардан гол эвдэрсэн үед автомашин хөдлөх

боломжгүй болно.

Хатуу цоожлогчтой дифференциал нь редукторт дифференциал дээр нэмж хэрэгтэй үед түгжих жижиг араа суулгаж өгсөн байдаг. Үүний гол давуу тал нь нэг тэнхлэгийн дугуйнуудад ямарч үед хүчийг 50/50%-аар дамжуулдаг байна. Давуу

тал нь өрөөлдсөн, аль нэг дугуй хэвгий газар дарагдсан тохиолдолд тухайн

дарагдсан дугуй эргэлтийн ачаалал авч чаддаггүй нөхцөлд хүргэдэг бол, дээрх цоожлогчтой бол нэг тэнхлэгийн 2 дугуйнд ижил ачаалал очно.

Ашигтай тал: Урд кардан эсвэл хойд кардан гэмтсэн үед төвийн дифференциалаа түгжээд явж болдог.

Сул тал: Эргэх үед тэнхлэгийн хоёр дугуй ижил ачаалалтай байх тул

үүнээс шалтгаалж эргэлт хийхэд гадна талын дугуй чирэгдэх, зууралдаж байгаа нь мэдэгддэг. Эдэлгээний хугацаа багатай, 30км/ц-аас дээш

хурдалвал дифференциал эвдрэх аюултай.

Мөн жийп төрлийн автомашиныг дотор нь Part time буюу хоёр дугуйгаараа

хөтөлж, шаардлагатай үед дөрвөн дугуйгаар хөтөлдөг ба Full time-буюу байнгын дөрвөн дугуйгаараа хөтөлдөг гэж ангилдаг байна. Full time-тай автомашин нь энгийн болон өндөр хурдтай явах үед хойд урд тэнхлэгт очих

Page 14: Amm bie daalt

хүчний харьцаа: урд 40%, хойно 60%-тай, өндөр даралтанд ачаалалтай үед хойд урд тэнхлэг 50/50%-н ачаалалтай, төвийн цоожлогч залгасан үед мөн адил 50/50%, хойд цоожлогч залгасан үед 100%, урд цоожлогч залгасан үед 100%,

өрөөлдсөн үед энгийн байхад ч 50/50%, төвийн дифференциал залгасан үед ч 50/50% ачаалалтай байдаг. Манай оронд өргөн ашиглагддаг ТЛК 80, 100, 105

автомашинууд нь цахилгаанаар залгагдаж, салдаг дифференциалтай байдаг.

LSD (limited slip differential - Дугуйны хий эргэлтийг хязгаарлах дифференциал)

нь ажиллагааны хувьд түгжигчтэй дифференциалтай ойролцоо ч хийцийн хувьд түгжих салгах ажиллагааг нь редуктор дотор нэмэлтээр муфт болон фердо диск

холбоосоор хийж өгснөөрөө ялгаатай юм. LSD нь жолооч ямар нэгэн дифференциал цоожлогчын товч дарах шаардлагагүй буюу ийм

дифференциалтай жолоочид мостоо түгжих гэсэн ойлголт байхгүй. LSD нь дотроо 3 төрөл байдаг ба 1way, 1.5way, 2way гэж ангилдаг ба хүчний

хуваарилалт нь 20/80% эсвэл 50/50% хуваарилалттай гэж ангилдаг. 1way нь урдаа хөтлөгчтэй автомашинуудад ихэвчлэн хэрэглэдэг 1.5way бол жийпнүүд

(SUV)-д ихэвчлэн тавьж өгсөн байдаг. Эдгээрийн ялгаа нь дотор муфт болон дамжуулалтаараа ялгаатай ба эргэлтын дамжуулалтыг карданыг эргүүлэх

хүчнээс хамааруулан дамжуулдаг тул ингэж 3 ангилдаг байна. 2way LSD дифференциалын хуваарилалт нь 50/50%-н харьцаатай зүтгүүлдэг байна.

Ашигтай тал: Авто спортын төрөлд өргөнөөр ашиглагддаг. Сул тал: Засварлахад хүндрэлтэй, заавал зориулалтын тосыг нь хийнэ

Явах анги Урд тэнхлэг Урд тэнхлэгийн дээд, доод өндгөн тулгуур Автомашины урд тэнхлэг нь автомашиныг залах үүрэгтэй бөгөөд үүний тулд дугуйнууд баруун зүүн тийш эргэн хөдөлж байхаар хийгдсэн байдаг. Мэдээж үүнийг бидний дээд доод өндгөн тулгуур гэж нэрлэдэг эд анги гүйцэтгэдэг. Зарим автомашин нь дээд доод өндгөн тулгууртай байдаг бол зарим нь зөвхөн доод өндгөн тулгууртай байх нь бий.

Page 15: Amm bie daalt
Page 16: Amm bie daalt

хойд тэнхлэг

Page 17: Amm bie daalt
Page 18: Amm bie daalt
Page 19: Amm bie daalt
Page 20: Amm bie daalt

Жолоодлогын систем

Жолоодлогын систем нь жолооны хүрдний голоос ирсэн эргэлтийг туузан

араанд дамжуулан дугуйнуудыг холбогч гар болон бусад тулгуур дамжуулгын

тусламжтайгаар автомашиныг залах үйлдэл хийдэг. Жолоодлогын систем нь

жолоочид жолооны хүрдийг эргүүлэхэд аль болох хөнгөн байхаар тооцож

хийгдсэн байдаг.

Жолоодлогын системийн ерөнхий ажиллах зарчим нь бүгд адил боловч дугуйг

зүүн баруун тийш залах хүчийг эх үүсвэр ашиглаж байгаагаас нь

хамаараад механик хүчлүүрт, гидравлик хүчлүүрт, электрон

хүчлүүрт гэсэн 3 төрөлтэй байдаг.

Гидравлик хүчлүүрт жолоодлогын систем

Page 21: Amm bie daalt

Гидравлик хүчлүүрт жолоодлогын систем нь жолооны хүрдийг эргүүлэх үед

даралтын насосоор гидравлик шингэний даралтын хүчийг бий болгон дугуйг хялбар залахад ашигладаг.

Энэ нь жолооч жолооны хүрдийг хөнгөн эргүүлэх, хүнээс гарах хүчийг багасгаж биед амар болгож өгсөн систем юм.

Гидравлик хөдөлгүүрт жолоодлогын системийн гидравлик шингэний даралтын насос нь автомашины хөдөлгүүрээс ремин дамжуургаар эргэлт авч ажилладаг

тул хөдөлгүүр унтарсан үед гидравлик хүчлүүр ажиллагаагүй болж жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэлтэй байдаг.

Тоормосны систэм

Page 22: Amm bie daalt

Барбантай наклад

Ихэнх автомашинуудын урд тэнхлэгийн тоормос нь хавчдаг буюу пиланзтай харин хойд тэнхлэг

нь барбантай буюу манайхны хэлдгээр тэлдэг накладтай байдаг. Урд талын наклад илэгдсэн

үгүйг обудны завсраар нь эсвэл дугуй тайлахдаа харж болдог бол хойд накладыг илэгдсэн

эсэхийг харах боломжгүй сул талтай байдаг. Хойд наклад ашиглалтын явцад илэгдээд, наклад

маань барбан руу очих хүртэлх зай ихэсдэг. Ингэснээр тоормосны дөрөө (педаль) -ний явалт

ихсэх буюу их гишгүүлж байж тоормосны барилт нь сайжирдаг.

Brake Adjuster -ээр тохируулна

Page 23: Amm bie daalt
Page 24: Amm bie daalt

Хэрвээ ийм шинж тэмдэг илэрч байгаа бол хойд барбаныг тайлан доторх үртэс, шороог

цэвэрлээд накладны тэлэгч зориулалтын боолтыг тэлүүлж, поршингийн явах зайг багасгаарай

ABS системийн

Халтираатай замд энгийн тоормосны системтэй машины тоормослох зай уртсаж, залах

боломж багасдаг. Харин ABS системтэй машин энэ бүгдийг тооцоолдог бөгөөд дугуй тус

бүрийн хурдны мэдрэгчээс авсан мэдээллийг боловсруулж тоормосны шингэний

даралтыг тасалдуулах замаар тоормослох үйлдлийг маш хурднаар салгаж нийлүүлдэг.

Энэ нь тоормосны дөрөөнд чичрэх байдлаар бидэнд мэдэгддэг. Үр дүнд нь зам дугуйн

барьцалдах чадварыг ихэсгэж машинаа бүрэн удирдах боломжийг олгодог юм. Энэ

ажиллагаанд гол үүргийг системийн насос болон хавхлагт блок гүйцэтгэдэг. Тэгвэл энэ

2-ийн талаар дэлгэрүүлж бичье.

Page 25: Amm bie daalt

Кузов

toyota chaser 1977 оноос өмнөх буюу 1976 онд Coupe буюу 2 хаалгатай хатуу дээвэртэй загварын автомашин байсан. Харин 1977 оноос эхлэн 4 хаалгатай Sedan загварын автомашин болгон өөрчилж одооны загвараа олсон.

5. Жолоо Нарийн хийцтэй жолооны механизмгүй бол жолооч 900-1800 кг жинтэй суудлын

машиныг залахад дор хаяж 15 кг хүч гаргах шаардлагатай. Харин жолооны механизм нь үүнийг 2,5 кг болтол бууруулан хөнгөвчилж өгдөг.

6. Цахилгаан систем

Page 26: Amm bie daalt

12 вольтын аккумуляторын батерей нь хөдөлгүүрийг асаах, гэрэл, хөгжим, дуут дохио, салхины шил, сэнс болон бусад цахилгаан хэрэгслийг ажиллуулах эх үүсвэр болдог. 7. Их бие, кузов арал

Олонх шинэ загварын автомашинд арал байхгүй. Түүнийг кузов орлоно. Дунджаар 40 м2 нимгэн төмөр нэг автомашинд орно. Үүний зарим нь 0,4 мм

нимгэн. Автомашины их бие автомашин явах үед үүсэх чичиргээ, доргиог тэсэхээр бат бөх байх ёстой.

Аккумулятор Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж

эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/

цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.