gariinavlaga-110522032405-phpapp02

158
Хуудас 1 Нийт 158 ӨМНӨТГӨЛ Манай улсын хөгжлийн баримт бичгүүдэд боловсролын салбарыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон нь XXI зууны нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад зохицуулсан бодлого болсон билээ. Чанартай боловсролын ач холбогдлыг урьд өмнөхөөс илүү онцлох болсон энэ үед боловсролын чанарыг тодорхойлох гол үзүүлэлт нь багшийн чадавхи гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс боловсролын чанарыг хангахын тулд багш нарын чадавхийг дээшлүүлэх шаардлага гарч байна. Мэдээлэл, холбооны технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед мэдээллийн технологи, түүний дотор компьютер болон шаардлагатай програм хангамжуудыг эзэмших нь мэдээллийн зуунд амьдарч байгаа хэн бүхний хэрэгцээ, бас зайлшгүй хэрэглээ болж байна. Компьютертэй ажиллах мэдлэг, ур чадвар, түүнийгээ эрхэлсэн ажилдаа хэрэглэж буй байдал нь боловсон хүчнийг үнэлэх нэг хэмжүүр болсон нь энэ талын мэдлэг, боловсрол эзэмших хэрэгцээг улам их болгож байна. Багш та бүхний өмнө дэлгэн тавьж буй энэхүү хөтөлбөр нь багшийн мэдээлэл, харилцааны технологийн (МХТ) цогц чадамжийг өмнөх мэдлэг дээр нь тулгуурлан хөгжүүлж, түүний үндсэн дээр сурган хүмүүжүүлэх болон сургалтын үйл ажиллагаанд МХТ-ийг бүтээлчээр ашиглах, өөрийн салбарт ашиглагдаж байгаа болон шинээр гарч буй технологи, програм хангамжуудыг бие даан судлах, хэрэглэх чадварыг олгоход чиглэгдэж байна. Та энэхүү мэдээллийн технологийн ахисан түвшний хөтөлбөрийн дагуу суралцсанаар өөрийн хэрэгцээг дараах үндсэн үе шатаар нэмэгдүүлэх боломжтой. Үүнд: МХТ-ийн ерөнхий хэрэглээг бататгах, МХТ-ийг хичээлийн бэлтгэл, сургалтын материал боловсруулахад болон сургалтын үйл ажиллагаанд ашиглах, МХТ-ийг үнэлгээ, судалгаанд ашиглах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх. Хөтөлбөрийн хүрээнд МХТ ашиглан сургалтын тодорхой хэрэглэгдэхүүн боловсруулах зорилгоор төрөл бүрийн програм хангамжийг судлах, багш нарын сургалтын явцад хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд гаргахыг зорьж байна. Энэхүү хөтөлбөрийг боловсруулсан Интек ХХК-ийн багийн гишүүд болон дэмжлэг үзүүлсэн “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн ажлын хэсгийн гишүүд, Үнэлгээний хорооны багт БСШУЯ-наас гүн талархал илэрхийлж байна. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав

Upload: hongoroo-hongor

Post on 21-Apr-2015

1.006 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Хуудас 1 Нийт 158

ӨМНӨТГӨЛ

Манай улсын хөгжлийн баримт бичгүүдэд боловсролын салбарыг

тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон нь XXI зууны нийгмийн эрэлт

хэрэгцээ, шаардлагад зохицуулсан бодлого болсон билээ. Чанартай

боловсролын ач холбогдлыг урьд өмнөхөөс илүү онцлох болсон энэ үед

боловсролын чанарыг тодорхойлох гол үзүүлэлт нь багшийн чадавхи гэдгийг

нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс боловсролын чанарыг хангахын

тулд багш нарын чадавхийг дээшлүүлэх шаардлага гарч байна.

Мэдээлэл, холбооны технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед

мэдээллийн технологи, түүний дотор компьютер болон шаардлагатай

програм хангамжуудыг эзэмших нь мэдээллийн зуунд амьдарч байгаа хэн

бүхний хэрэгцээ, бас зайлшгүй хэрэглээ болж байна. Компьютертэй ажиллах

мэдлэг, ур чадвар, түүнийгээ эрхэлсэн ажилдаа хэрэглэж буй байдал нь

боловсон хүчнийг үнэлэх нэг хэмжүүр болсон нь энэ талын мэдлэг, боловсрол

эзэмших хэрэгцээг улам их болгож байна.

Багш та бүхний өмнө дэлгэн тавьж буй энэхүү хөтөлбөр нь багшийн

мэдээлэл, харилцааны технологийн (МХТ) цогц чадамжийг өмнөх мэдлэг

дээр нь тулгуурлан хөгжүүлж, түүний үндсэн дээр сурган хүмүүжүүлэх болон

сургалтын үйл ажиллагаанд МХТ-ийг бүтээлчээр ашиглах, өөрийн салбарт

ашиглагдаж байгаа болон шинээр гарч буй технологи, програм хангамжуудыг

бие даан судлах, хэрэглэх чадварыг олгоход чиглэгдэж байна.

Та энэхүү мэдээллийн технологийн ахисан түвшний хөтөлбөрийн дагуу

суралцсанаар өөрийн хэрэгцээг дараах үндсэн үе шатаар нэмэгдүүлэх

боломжтой. Үүнд:

МХТ-ийн ерөнхий хэрэглээг бататгах,

МХТ-ийг хичээлийн бэлтгэл, сургалтын материал

боловсруулахад болон сургалтын үйл ажиллагаанд ашиглах,

МХТ-ийг үнэлгээ, судалгаанд ашиглах мэдлэг, ур чадварыг

эзэмшүүлэх.

Хөтөлбөрийн хүрээнд МХТ ашиглан сургалтын тодорхой хэрэглэгдэхүүн

боловсруулах зорилгоор төрөл бүрийн програм хангамжийг судлах, багш

нарын сургалтын явцад хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд гаргахыг зорьж байна.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулсан Интек ХХК-ийн багийн гишүүд болон

дэмжлэг үзүүлсэн “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн

ажлын хэсгийн гишүүд, Үнэлгээний хорооны багт БСШУЯ-наас гүн талархал

илэрхийлж байна.

БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав

Хуудас 2 Нийт 158

АГУУЛГА

ЕБС-ийн бага ангийн багш нарт МХТ-ийн ахисан түвшний боловсрол олгох

сургалтын хөтөлбөр ............................................................................................................. 4

Сургалтын талаарх үндсэн мэдээлэл: ................................................................................ 4

Модуль 1. Мэдээллийн технологийн ерөнхий хэрэглээг бататгах ................................. 6

Сэдэв 1.1. Windows Explorer програм дээр файл, хавтастай ажиллах, тэдгээрийг зөв

зохион байгуулах арга барил эзэмших .......................................................................... 7

Сэдэв 1.2. Файлыг шахах ба буцааж задлах ................................................................ 10

Сэдэв 1.4. Фонт хөрвүүлэх, юникод ашиглах ............................................................. 16

sСэдэв 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд хөрвүүлэх ............................. 17

Сэдэв 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд хөрвүүлэх ............................... 18

Модуль 2. Бэлэн загвар ашиглан сургалтын хөтөлбөр, сургалтын материал

боловсруулах ...................................................................................................................... 19

Сэдэв 2.1. Бэлэн загварын талаарх үндсэн ойлголт, нэр томьёо, үүрэг зориулалт . 20

Сэдэв 2.2. Бэлэн загвар үүсгэх, багшийн үйл ажиллагаанд ашиглах ....................... 23

Сэдэв 2.3. Үүсгэсэн бэлэн загварыг ашиглах .............................................................. 26

Сэдэв 2.4. Microsoft Office Word 2007 програмын бэлэн загварыг ашиглах ........... 29

Модуль 3. Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй ..................................... 40

Сэдэв 3.1. Microsoft Office Word програмын Clip Аrt, бэлэн зураг ашиглах ........... 41

Сэдэв 3.2. Shapes, SmartArt, Chart хэрэгсэл ашиглан зураг, график үүсгэх ............. 47

Сэдэв 3.3. Microsoft Office Word програмын Equation хэрэгслэлийг ашиглах ........ 52

Сэдэв 3.4. Microsoft Office PowerPoint 2007 програмын мастер хуудас, хөдөлгөөн,

холбоос ашиглан үзүүлэн бэлтгэх ................................................................................ 54

Сэдэв 3.5. MovieMaker програм ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх ............... 65

Модуль 4. Зурагтай ажиллах ............................................................................................ 71

Сэдэв 4.1. Microsoft Internet Explorer програм ашиглан интернэтээс зураг хайх,

татаж авах, хадгалах ...................................................................................................... 72

Сэдэв 4.2. Компьютерт дижитал аппарат, гар утаснаас зургийг оруулах ................ 74

Сэдэв 4.3. Зургийг засварлах ........................................................................................ 77

Модуль 5. Сургалтын цахим материал ашиглах ............................................................ 80

Сэдэв 5.1. Вэб технологи гэж юу вэ? ........................................................................... 81

Сэдэв 5.2. Холбоос хийх төрлүүд ................................................................................. 85

Модуль 6. Хичээлийн үнэлгээ болон суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн

боловсруулах ...................................................................................................................... 92

Хуудас 3 Нийт 158

Сэдэв 6.1. Microsoft Office Excel 2007 програмын цонх, ажлын үндсэн талбар ...... 93

Сэдэв 6.2. Нэр томьёо, үүрэг зориулалт ...................................................................... 93

Сэдэв 6.3 Суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

....................................................................................................................................... 102

Модуль 7. МХТ-ийг ашиглан судалгаа хийх, боловсруулах арга зүйн анхны

мэдэгдэхүүнтэй болох ..................................................................................................... 108

Сэдэв 7.1. Судалгааны өгөгдлийг оруулах, хэлбэржүүлэх ...................................... 109

Модуль 8. МХТ-ийг ашиглах туршлага солилцох ....................................................... 116

Сэдэв 8.1. CD, DVD–д мэдээлэл (өгөгдөл) хуулах нь .............................................. 117

Сэдэв 8.2. Цахим шуудан ............................................................................................ 123

Сэдэв 8.3. Бусад сургуулийн багш нар, БСШУЯ, БСГ-ын мэргэжилтэн, бусад

байгууллагын хүмүүстэй харилцах ............................................................................ 136

Модуль 9. Програм хангамжийн зөвлөгөө .................................................................... 149

Сэдэв 9.1. Дискэн дээрх мэдээллийг цэгцлэх............................................................ 150

Сэдэв 9.2. Түр үүссэн файлуудыг устгах ................................................................... 152

Сэдэв 9.3. StartUp буюу компьютер асахад дагаж ажилладаг програмуудын тоог

цөөлөх ........................................................................................................................... 154

Сэдэв 9.3. StartUp буюу компьютер асахад дагаж ажилладаг програмуудын тоог

цөөлөх ........................................................................................................................... 154

Сэдэв 9.4. Зөөврийн компьютерт проектор холбож ажиллуулах ............................ 155

Сэдэв 9.5. Принтер ашиглах ....................................................................................... 157

Хуудас 4 Нийт 158

ЕБС-ийн бага ангийн багш нарт МХТ-ийн ахисан

түвшний боловсрол олгох сургалтын хөтөлбөр

Үндэслэл:

Шинжлэх ухаан, технологийн эрин зуунд боловсролын чанар,

үйлчилгээнд тавигдах шаардлагыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад

нийцүүлэн хөгжүүлэх нь боловсролын салбарын тулгамдсан зорилтын

нэг болоод байна. МХТ-ийг багш мэргэжилтэй хэн бүхэн чадварлаг

эзэмшиж, сургалтын үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах, сургалтын

технологи, заах арга зүйгээ хөгжүүлэх, өөрчлөх, мэдлэг мэргэжил, ур

чадвараа дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй болж байна.

Энэхүү хөтөлбөр нь БСШУЯ, “Үр дүнд түргэн хүргэх санаачлага”

төслийн хүрээнд бага ангийн багш нарт зориулсан МХТ-ийн сургалтыг

зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоог

харуулах, хамтран ажиллах төслийн багуудын чадавхийг дээшлүүлэх,

сургалтуудыг цогц байдлаар төлөвлөхөд зориулагдсан болно.

Сургалтын талаарх үндсэн мэдээлэл:

1. Хөтөлбөрийн нэр:

Бага ангийн багш нарт МХТ-ийн ахисан түвшний боловсрол олгох

сургалтын хөтөлбөр

2. Зорилго:

МХТ-ийг сургалтандаа ашиглах сургалтыг зохион байгуулах

чадвартай багш нарыг бэлтгэх, зөвлөх сургуулиудын багш нартай

харилцах чадвартай болгохын зэрэгцээ багш нар сургууль бүрд

тарааж өгсөн гарын авлага, бие даан сурах электрон болон бусад

материалыг бүрэн эзэмших чадвартай болж, сургалтын үйл

ажиллагаанд МХТ-ийг ашиглах чадвар эзэмшинэ.

3. Зорилтууд:

- Хэрэгцээт МЭДЭЭЛЭЛ-ийг төрөл бүрийн эх сурвалжаас хайж олох,

сонголт хийх, үнэлэх, сонгосон мэдээллийг хадгалах, дамжуулах,

боловсруулах, хамгаалах үйл явцыг ойлгож хэрэглэх, мэдээллийн

соѐлыг эзэмших чадвар төлөвших,

Хуудас 5 Нийт 158

- КОМПЬЮТЕР – ийн тусламжтай мэдээллийн процессийг сургалтын

үйл ажиллагаа болон мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ашиглаж

сурах,

- МХТ-ийг сургалтын болон амьдрал ахуйд, мэргэшлийн үйл

ажиллагаандаа ашиглах, мэдлэгээ ХЭРЭГЛЭЭ болгох чадвар

эзэмших

Хуудас 6 Нийт 158

Модуль 1. Мэдээллийн технологийн ерөнхий

хэрэглээг бататгах

Ерөнхий танилцуулга

Энэхүү модуль нь мэдээллийн технологийн ерөнхий хэрэглээг бататгах зорилготой. Файл ба хавтсыг зөв зохион байгуулах, баримт бичигтэй ажиллах явцад үг, үсэг танигдахгүй байх, флаш диск (зөөврийн диск), СД зэрэг хадгалах төхөөрөмжүүдэд файл хуулахад хэмжээ нь их байх зэрэг тохиолдолд файлыг шахаж архивлах, улмаар буцаан задлах зэрэг компьютер ашиглахад зайлшгүй шаардлагатай агуулгыг судална. Зорилго Компьютертэй ажиллах явцад түгээмэл тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай програм хангамжуудыг судалж, хэрэглээ болгох арга зүйд суралцах Эзэмших чадвар

- Windows Explorer програм, түүнийг хэрэглэх арга зүй - WinRar файл шахагч програм, түүнийг хэрэглэх арга зүй - Фонт хөрвүүлэгч MONUNI (Mongolian Encoding Converter) програм,

түүнийг хэрэглэх арга зүй - Юникод (Unicode) гарын драйвер, түүнийг хэрэглэх арга зүй - Microsoft Office програмын файлуудыг хооронд нь хөрвүүлэх арга

зүй

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга - Програм хангамж: Microsoft Explorer, WinRar MONUNI Microsoft Office-ын хэрэглээний програмууд

- Ашиглагдах хэрэгсэл: Багшийн бэлтгэсэн файлуудын сан

Сэдвийн агуулга

1.1. Windows Explorer програм дээр файл, хавтастай ажиллах, тэдгээрийг зөв зохион байгуулах арга барил эзэмших

1.2. Файлыг шахах ба буцааж задлах 1.3. Фонт, гарын драйверийн тохиргоо хийх 1.4. Фонт хөрвүүлэх, юникод ашиглах 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд хөрвүүлэх.

Хуудас 7 Нийт 158

Сэдэв 1.1. Windows Explorer програм дээр файл, хавтастай

ажиллах, тэдгээрийг зөв зохион байгуулах арга барил

эзэмших

Компьютерт мэдээлэл хадгалах үндсэн хэлбэр нь файл юм. Файлын

нэр нь түүнд өгсөн нэр болон өргөтгөлөөс бүрдэнэ. Санах ойд хадгалагдаж байгаа тодорхой нэр бүхий програм, эсвэл өгөгдөл болох обьектыг файл гэнэ. Файлуудыг төрөлжүүлэн бүлэглэж, хавтас үүсгэн хадгална. Хавтас дотор дэд хавтас үүсгэж болно. Windows үйлдлийн системд файл болон хавтастай ажиллах үндсэн програм болох Windows Explorer програмыг авч үзье. Файлтай ажиллах дараах үйлдлүүд байдаг. Үүнд: - Хуулах (файлыг нэг хавтаснаас нөгөө хавтсанд хувилах), - Зөөх (файлыг нэг хавтаснаас нөгөө хавтсанд зөөх), - Устгах (файлыг оршин байгаа замаас устгах), - Нэр солих (файлын нэрийг өөрчлөх). Хавтастай ажиллах дараах үйлдлүүд байдаг. Үүнд: - Шинээр хавтас үүсгэх, - Нэр солих, - Хуулах, - Зөөх, - Устгах. Windows Explorer програм ашиглан файлын хэмжээг харах, дэлгэцэнд дүрслэгдэх файлуудыг нэр, хэмжээ болон огноогоор эрэмбэлэх, файл болон хавтсыг нууцлах, файлыг хайх зэрэг олон үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. Дасгал 1. Шинээр хавтас үүсгэх Алхам 1. Windows Explorer програмыг нээнэ. ( + E) Алхам 2. Шинээр хавтас үүсгэх байрлалаа сонгоно. (С дискний My Documents хавтас гэх мэт) Алхам 3. File/New командаар нээгдэх цэснээс Folder командыг сонгоно. Алхам 4. Үүсэх хавтасны дүрс бүхий зургийн дор байрлах талбарт хавтасны нэрийг бичиж өгнө.

Зураг 1.1.

Зураг 1.2.

Хуудас 8 Нийт 158

Алхам 5. Хавтасны нэрийг солих, өөрчлөлт оруулах тохиолдолд хулганы баруун товчлуураар нээгдэх цэснээс Rename командыг сонгоно.

Файл хуулах хэд хэдэн арга байдгаас нэг аргыг жишээ болгон авч үзье. Бусад аргуудыг бие даан судлаарай.

Дасгал 2. Файл хуулах Алхам 1. Хуулах файлаа сонгон идэвхжүүлнэ. Алхам 2. Edit/Copy команд сонгоно. Алхам 3. Сонгосон файлыг хуулах байрлалаа (хавтас, диск) сонгоно. Алхам 4. Edit/Paste командыг өгснөөр файлыг хуулна. Санамж

Дараалсан хэд хэдэн файлыг хуулах тохиолдолд гарын Shift товчлуур дээр дараастайгаар нэг даралт хийнэ. Харин хэд хэдэн файлыг алгасан хуулах тохиолдолд гарын Сtrl товчлуур дээр дараастайгаар нэг даралт хийнэ. Дасгал 3. Дискийн хэмжээг харах Алхам 1. Хэрэгцээт дискийг сонгоно. Алхам 2. Хулганы баруун товчлуур дээр дарж, нээгдэх цэснээс Properties командыг сонгоно. Алхам 3. Нээгдэх Properties цонхны General хэсэгт дараах мэдээлэл гарах болно. Үүнд: Used space ------------ Ашиглагдсан зай Free space ------------ Сул зай Capacity ------------ Нийт зай Дасгал 4. Файл (хавтас) нууцлах Алхам 1. Нууцлах файлаа (хавтас) сонгоно. Алхам 2. Хулганы баруун товчлуур дээр дарж, нээгдэх цэснээс Properties командыг сонгоно. Алхам 3. Нээгдэх Properties цонхны General хэсгийн Attributes талбараас Hidden сонголтйг хийнэ.

Зураг 1.3.

Хуудас 9 Нийт 158

Алхам 4. Шаардлагатай гэж үзвэл Tools/Folder Options командаар нууцалсан файлаа (хавтас) дэлгэцэн дээр харагдуулахгүй болгож болно. Энэ тохиолдолд нээгдэх Folder Options цонхны View хэсгийн Hidden files and folders талбараас Don’t show hidden files and folders сонголтыг хийнэ.

Файлын шинжийг

өөрчлөх

Файл хавтас нуух

Зураг 1.4.

Хуудас 10 Нийт 158

Сэдэв 1.2. Файлыг шахах ба буцааж задлах Зарим үед том хэмжээтэй файлыг зөөвөрлөх, солилцох, хэт олон тооны

файлыг өөр компьютерт болон бусад төхөөрөмжинд хуулахад төхөөрөмжийн хадгалах багтаамж хүрдэггүй. Түүнчлэн зэрэгт цахим шуудангаар хавсарган илгээхэд төвөгтэй байдал үүсдэг. Том хэмжээтэй файлыг шахах замаар хэмжээг нь багасгах, олон тооны файлуудыг нэгтгэж нэг файл болгох зэргээр дээрх асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Ийм төрлийн олон програмууд байдгаас жишээ болгон WinRar програмыг авч үзье. Уг програм нь файлыг шахахаас гадна буцааж задалдаг. WinRar програмыг www.download.com вэб сайтаас татан авч компьютертээ суулгах боломжтой. Дасгал 1. Файлыг шахах

Шахах гэж буй файлыг сонгон идэвхжүүлнэ. Жишээ болгон bie_daalt_yavts нэртэй хавтсанд байгаа файлуудыг хэрхэн шахахыг авч үзье. Та бүхэн өөрийн компьютерээс шахах файлаа сонгож ажиллаарай. Алхам 1.

1. Add to archive – Файлыг шахах команд

2. Энэхүү талбарт шахах

үйлдлийн дүнд үүсэх файлын

нэрийг өгдөг.

3. Шахах үйлдлийн дүнд үүсэх

файлын төрлийг сонгоно.

4. Шахах хэлбэрийг сонгоно.

Зураг 1.5.

Зураг 1.6.

Хуудас 11 Нийт 158

Алхам 2. Дээрх командыг биелүүлсний дараа бидний сонгож авсан bie_daalt_yavts хавтасны хэмжээ 3.49 Мбайтаас 2.21 Мбайт хүртэл багасаж шахагдсан байна.

Дасгал 2. Шахсан файлыг буцааж задлах Алхам 1. Шахсан файлтай ажиллахын тулд түүнийг буцааж задлах шаардлагатай. Үүний тулд шахсан файлаа сонгон идэвхжүүлээд дараах зурагт үзүүлсний дагуу командыг сонгоно.

Зураг 1.7.

Зураг 1.9. Зураг 1.8.

Хуудас 12 Нийт 158

Даалгавар 1. Өөрөө өөрийгөө задлахаар файлыг шахах

Шахсан файлыг буцаан задалж хэрэглэдэг, ийм файлыг задлахын тулд WinRar, WinZip зэрэг зориулалтын програм хангамжийг компьютертээ суулгасан байх шаардлагатай. Дээрх програмууд байхгүй компьютерийн тухайд шууд задлах байдлаар шахаж болдог. WinRar програмын Archive names and parameters цонхны Archive name талбарт .rar буюу .zip өргөтгөлийг арилгаж, .exe өргөтгөлтэй болгоход хангалттай. Ийм төрлийн файлыг буцааж задлахдаа тухайн файлыг шууд ажиллуулах ба дараах цонх нээгдэнэ. Уг цонхны Install товчийг дарснаар файл задрах болно. Тодорхой файл сонгон авч дээрх үйлдлийг гүйцэтгээрэй.

Даалгавар 2. Файлыг тодорхой хэмжээгээр таслан шахах

Зарим тохиолдолд,

тухайлбал ямар нэгэн зөөврийн төхөөрөмжинд файл хуулах, цахим шуудан ба интернэтээр файл илгээх зэрэгт файлын хэмжээнд тодорхой хязгаар тогтоосон байдаг. Энэ тохиолдолд файлыг хуваах нь зохимжтой. Файлыг тодорхой хэмжээгээр хуваагаад шахахын тулд Archive names and parameters цонхны General хэсэгт буй Split to volumes, bytes талбарт хуваалтын хэмжээг тодорхойлж өгнө.

Зураг 1.10.

Зураг 1.11.

Хуудас 13 Нийт 158

Сэдэв 1.3. Фонт, гарын драйверийн тохиргоо хийх Компьютерийн систем бий болсон цагаас эхлэн монгол, орос зэрэг

олон хэлний төрөл бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерийн системд оруулахад бэрхшээл гардаг байсан. 1996 онд Монгол Улсын MNS 4329-4342 стандарт батлагдан гарснаар компьютерийн гарын үсгийн байрлалыг тогтоосон бөгөөд энэ нь өргөн хэрэглэдэг Arial Mon, Times New Roman Mon үсгийн фонтууд юм. Энэ стандартын дагуу компьютерт монголын кирилл үсгээр мэдээллийг оруулах програм (гарын драйвер) буюу MonWin, RealMon, Monkey зэрэг олон програм боловсруулагдан гарснаас Monkey програм хамгийн түгээмэл хэрэглэгдэж ирсэн.

Кирилл үсгээр бичих асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэсэн ч үсгийн

фонт зөрчилдөх (бүх тэмдэгтүүд, эсвэл ө, ү үсэгнүүд танигдахгүй), интернэтийн орчинд мэдээлэл солилцоход хүндрэлтэй зэрэг олон бэрхшээл гарсаар байсан. 2000 онд UniCode 3.0 хувилбарт Монгол улсын кирилл үсэг орсон ба Windows XP хувилбараас эхлэн дэлхийн олон орны үсэг, тэмдэгтүүдийг суулгаж, харгалзах тохиргоог хийснээр эх хэлээрээ чөлөөтэй бичих боломжтой болсон билээ.

Компьютерт гарын драйверийн монгол хэлний тохируулгыг дараах байдлаар хийнэ. Үүнд: Windows XP үйлдлийн систем дээр тохируулах Алхам 1. Start/Control Рanel команд сонгоно. Алхам 2. Нээгдэх цонхноос Regional and Language Options хэсгийг сонгоно. Алхам 3. Нээгдэх Regional and Language Options цонхны Languages хэсгийн Details товчийг дарна. Алхам 4. Нээгдэх Text Services and Inpit Languages цонхны Settings хэсгийн Add товчийг дарж, нээгдэх

Зураг 1.12.

Хуудас 14 Нийт 158

цонхны Input Language хэсгээс Mongolian (Cyrillic)-ийг сонгоод ОК товчийг дарна. Дахин ОК товчийг дарснаар гарын драйверт монгол хэл нэмэгдэх болно.

Зураг 1.13.

Зураг 1.14.

Хуудас 15 Нийт 158

Санамж

Гарын драйверийн монгол (MO), англи (EN) хэлийг

компьютерийн гарны зүүн талын Alt+Shift товчны

хослолыг (эсвэл гарны зүүн талын Ctrl+Shift) дарж

солино.

Хуудас 16 Нийт 158

Сэдэв 1.4. Фонт хөрвүүлэх, юникод ашиглах

Хэдийгээр юникод (UniCode) буюу нэгдсэн кодын стандарт нэвтэрсэн

боловч дараах асуудлууд тулгарсаар байна. Тухайлбал:

Зарим хэрэглэгчид юникод стандартыг хэрэглэж хэвшээгүй буюу өнөөг хүртэл өдөр тутмын үйл ажиллагаандаа ASCII стандартыг (ихэвчлэн Monkey) хэрэглэсээр байна. Ийм стандартаар боловсруулсан баримтыг өөр компьютер дээр нээхэд тэмдэгтүүд нь эвэртэй үсэг гарах зэргээр танигддаггүй, уншигдахгүй байх нь олонтаа.

Өдгөө ашиглаж буй үйлдлийн системдээ Arial Mon, Times New Roman Mon зэрэг ASCII стандартын үсгийн фонтуудыг суулгаагүйгээс ASCII стандартыг ашигладаг байх үед боловсруулсан баримтуудын үсгийн тэмдэгтүүд танигддаггүй. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд:

Юникод стандартын гарын драйверийг хэрэглэж хэвших шаардлагатай. Үсэг, тэмдэгтүүд танигдахгүй байгаа тохиолдолд текстийг юникод

стандартад хөрвүүлдэг зориулалтын програм хангамжийг хэрэглэнэ. Ийм зориулалтын MONUNI (Mongolian Encoding Converter), Ангууч зэрэг програмууд байдаг. Жишээ болгон MONUNI програмыг суулгая.

MONUNI програмыг суулгах Алхам 1. MONUNI програм хадгалагдаж буй хавтсыг сонгоно. Алхам 2. Unicode_converter.zip нэртэй шахагдсан файлыг идэвхжүүлээд файл задлах командыг сонгоно. Алхам 3. Setup.exe файлыг идэвхжүүлэхэд нээгдэх цонхонд зааврын дагуу програмаа суулгана. Алхам 4. MONUNI програм нь Microsoft Office багцын нэмэлт команд хэлбэрээр ажилладаг. Уг програмыг компьютерт суулгасны дараа Microsoft Office орчны аль нэг програмыг ажиллуулахад Toolbar дээр товчлуур хэлбэрээр суудаг. Microsoft Office 2000/2003 хувилбарууд дээр командын хэрэгслэлийн мөр дээр, харин Microsoft Office 2007 хувилбарын тухайд Add-Ins цэсэнд суугддаг. Файлыг Unicode руу

Зураг 1.15.

Зураг 1.16.

Хуудас 17 Нийт 158

хөрвүүлэхийн тулд товчийг дараад нээгдэх цонхны Proceed товчийг дарна. Дасгал 1. Фонт хөрвүүлэх

Алхам 1. Дараах зураг дээр харуулсан фонт нь танигдахгүй байгаа файлыг Microsoft Word 2007 програм дээр хэрхэн хөрвүүлэхийг авч үзье.

Алхам 2. Add-Ins цэсийг сонгож, товчийг дараад нээгдэх Mongolian Text Encoding Converter 1.0 цонхноос Unicode сонголтыг хийгээд Proceed товчийг дарна.

s

Хөрвүүлэлт хийсний

дараах байдал

Хөрвүүлэлт хийхээс

өмнөх байдал

Зураг 1.17.

Зураг 1.18.

Хуудас 18 Нийт 158

Сэдэв 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд

хөрвүүлэх

МХТ-ийн хурдацтай хөгжлийн үед бид өөр өөр хувилбар бүхий

програмуудыг хэрэглэж байгаагийн нэгэн жишээ бол Microsoft Word програм юм. Өдгөө хэрэглэгчид өөрийн ашиглаж буй компьютерийн хүчин чадал, ашиглаж буй үйлдлийн системээс хамааран Word 97, 2000, 2003, 2007 зэрэг төрөл бүрийн хувилбарыг ашиглан баримтаа үүсгэж байна. Microsoft Word 2007 хувилбардээр өмнөх бүх хувилбарын файлыг нээх боломжтой. Харин Microsoft Word 2007 хувилбараар боловсруулагдсан файл нь бусад хувилбаруудаас өөр .docx, .dotx өргөтгөлтэй байдаг тул өмнөх хувилбаруудад нээх боломжгүй байдаг. Иймд Microsoft Word 2007 програм дээр боловсруулсан файлыг Word 97-2003 хувилбаруудын төрлөөр хэрхэн хадгалахыг авч үзье. Дасгал 1. Word 2007 програмын файлыг өмнөх хувилбараар хадгалах

Алхам 1. Microsoft Word 2007 програмаа нээж, шинээр баримтаа үүсгэнэ. Алхам 2. Баримтаа хадгалахдаа дараах цонхонд үзүүлсэн үйлдлийн дарааллын дагуу гүйцэтгэнэ.

1 Office Button

товчийг

сонгоно.

2. Save As

командыг

сонгоно.

3. Word 97-

2003 Document

сонголтыг хийж

хадгална.

Зураг 1.19.

Хуудас 19 Нийт 158

Модуль 2. Бэлэн загвар ашиглан сургалтын

хөтөлбөр, сургалтын материал боловсруулах

Энэхүү модулийн хүрээнд энгийн бэлэн загвар (Template) ашиглан сургалтын хөтөлбөр, сургалтын материал, хэрэглэгдэхүүн зэргийг хялбархан боловсруулах ур чадварыг эзэмшүүлэх болно.

Зорилго

Өргөн хэрэглээний програм хангамжуудыг ашиглан энгийн загвар үүсгэж сурах, бэлэн загвараар боловсруулагдсан сургалтын хөтөлбөр, сургалтын материал, хэрэглэгдэхүүн зэргийг сургалтын үйл ажиллагаанд ашиглах чадварыг бий болгоно.

Эзэмших чадвар - Энгийн загвар үүсгэж сурах, - Үүсгэсэн бэлэн загвараа ашиглах, - Ажлын хэрэгцээнд шаардлагатай бэлэн загваруудын цуглуулгатай

болох, - Загвар ашиглан бэлтгэсэн сургалтын материалыг сургалтанд

ашиглах.

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга - Програм хангамж: Microsoft Word, Microsoft Excel, Microsoft PowerPoint.

- Ашиглагдах хэрэгсэл: Хичээлийн жилийн хөтөлбөр, Хичээлийн улирлын хөтөлбөр, Нэгж хичээлийн загвар, Ээлжит хичээлийн загвар, Тестийн загвар, Сурагчийн товч анкет.

Сэдвийн агуулга

2.1. Бэлэн загварын талаарх үндсэн ойлголт, нэр томьѐо, үүрэг зориулалт

2.2. Бэлэн загвар үүсгэх, багшийн үйл ажиллагаанд ашиглах 2.3. Үүсгэсэн бэлэн загварыг сургалтын үйл ажиллагаандаа ашиглах 2.4. Microsoft Office Word 2007 програмын бэлэн загваруудаас

ашиглах.

Хуудас 20 Нийт 158

Сэдэв 2.1. Бэлэн загварын талаарх үндсэн ойлголт, нэр

томьёо, үүрэг зориулалт

Бэлэн загвар гэж юу вэ?

Бэлэн загварыг (Template) баримтын файлаас салгаж ойлгох хэрэгтэй. Энэ нь шинэ баримтыг хялбар аргаар хурдан үүсгэх зориулалт бүхий текстэн мэдээлэл, график, диаграм, хүснэгт, хуудасны тохиргоо макро хэрэгслүүд, дизайны элементүүдийг агуулсан баримт файлын нэг хэлбэр юм. Бэлэн загвар нь баримтын бэлэн форматыг санал болгодог учраас цаг, хөдөлмөр хэмнэх боломжийг олгодог. Жишээлбэл, албан байгууллагын бизнесийн захианы бэлэн загвар нь тухайн байгууллагын лого тэмдэг, уриа, албан бичгийн он сар өдөр, хаяг зэргийг агуулна. Бэлэн загварыг хэрэглэхэд тухайн загвар дотор дээрх бүх мэдээлэл бэлэн байдаг тул зөвхөн захианыхаа нэр, үндсэн хэсгийг л бичихэд хангалттай. Microsoft Office орчны програмууд нь захиа, факс, тайлан, урилга, нэрийн хуудас, зургийн цуглуулга зэрэг олон төрлийн бэлэн загваруудтай. Бэлэн загвар болон баримт файлын ялгаа

Зураг 2.1 Бэлэн загвар ба баримт файлын ялгаа

Бэлэн загвар нь баримт файлаас ялгаатай байдаг. Эдгээр нь өөр өргөтгөлтэй файлын төрлүүд юм.

Microsoft Word програм дээр баримт хадгалахад Save as цонхны Save as type талбарт үндсэн тохиргоо нь баримт файл хэлбэрээр хадгалагдахаар автоматаар тохируулагдсан байдаг.

Энэ бэлэн загвар нь Word Template төрлөөр хадгалагдсан байна. Загвар файл нь .dot* .dotx өргөтгөлтэй байна. (Microsoft Word 2003-2007 хувилбаруудад *.dot өргөтгөлтэй)

2

2

Хуудас 21 Нийт 158

Энэ баримт нь Word Document төрлөөр хадгалагдсан байна. Файлын нэрийн төгсгөлд *.docx өргөтгөлтэй байна. (Microsoft Word 2003-2007 хувилбаруудад *.doс өргөтгөлтэй) Бэлэн загварын давуу талууд

Зураг 2.2 Бэлэн загвараар баримт файл үүсгэх

- Хэрэгцээн шаардлагадаа тохируулан бэлэн загвар ашиглан шинэ баримт файлыг хялбархан үүсгэн ашиглах боломжтой.

- Бэлэн загварт агуулагдаж байгаа тесктэн мэдээлэл, тохиргоо зэргийг ашиглах, хэрэгцээндээ тааруулан текст нэмэх, өөрчлөх болон арилгах, тохиргоог өөрчлөх боломжтой.

- Шинэ баримт файл нь өөрөө бэлэн загвар биш учраас түүнд хийсэн аливаа өөрчлөлтүүд шинэ баримт файлд хадгалагдаж, харин бэлэн загвар нь анхны байдлаараа үлдэх болно.

- Нэг бэлэн загварыг ашиглан ижил зориулалт, агуулга бүхий олон тооны шинэ баримт файлыг хялбархан үүсгэж болно.

-

Нэр томьѐо, үүрэг зориулалт

Бэлэн загварыг Microsoft Office орчны бүх програмууд дээр үүсгэх боломжтой. Жишээ болгон Microsoft Word 2007 програм дээр тайлбарлая. Microsoft Excel зэрэг бусад програмууд дээр бэлэн загвар үүсгэх зарчим нь ижил байна.

Хуудас 22 Нийт 158

Зураг 2.3 Файлыг хадгалах

1. Оffice Вutton – програмын үндсэн цэсийг харуулах, 2. New – шинээр хуудас үүсгэх, 3. Save as – баримтыг өөр төрлөөр хадгалах, 4. Word template – бэлэн загвар хэлбэрээр хадгалах, 5. New document – шинээр баримт үүсгэх, 6. Blank document – хоосон шинэ хуудас үүсгэх, 7. My templates – үүсгэсэн бэлэн загварууд.

Зураг 2.4 Шинэ хуудас үүсгэх цонх

Templates - Бэлэн загварууд

My Templates – Үүсгэсэн бэлэн загварууд

Blank document – Шинэ хуудас үүсгэх загварууд

Word Template –Бэлэн загвар

Save as –Хадгалах

Хуудас 23 Нийт 158

Сэдэв 2.2. Бэлэн загвар үүсгэх, багшийн үйл ажиллагаанд

ашиглах

Бэлэн загвар үүсгэх

Зураг 2.5 Бэлэн загвар үүсгэх алхмууд

Алхам 1. Дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office Button товчийг дараад шинэ хуудас үүсгэх New команд сонгоно. Алхам 2. Нээгдэх New Document цонхноос Blank document сонголтыг хийнэ. Алхам 3. Нээсэн хуудсан дээрээ текст, график, хүснэгт болон бусад хэрэглэгдэх хэрэгслүүдийг оруулан баримтаа боловсруулж, хуудасны тохиргоо, үсгийн хэмжээ, загвар болон бусад тохиргоог хийнэ. Энгийн бэлэн загвар хийх дасгал ажлыг дор оруулсан болно.

Зураг 2.6 Бэлэн загвар хэлбэрээр хадгалах алхмууд

2

2

2

2

Хуудас 24 Нийт 158

Алхам 4. Үүсгэсэн баримт файлаа бэлэн загвар болгон хадгалахын тулд: Office Button товчийг дарж,инээгдэх цэснээс Save As/Word Template команд сонгоно. Алхам 5. Нээгдэх Save As цонхноос бэлэн загвар хадгалагдах Trusted Templates хавтсыг сонгоно. Ингэж хадгалахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

Windows Vista үйлдлийн систем ашигладаг тохиолдолд Favorite Links/Templates хавтас дотор хадгална.

Windows XP үйлдлийн систем ашигладаг тохиолдолд Save in/Trusted Templates хавтас дотор хадгална.

Алхам 6. Flie name талбарт үүсгэсэн файлынхаа нэрийг бичээд Save товчийг дарж хадгална.

Ингээд үүсгэсэн бэлэн загвар тань C:\Documents and Settings\Administrator\Application Data\Microsoft\Templates\ хавтас дотор хадгалагдлаа.

Бэлэн загварт талбар (Field) оруулах

Талбарын параметрийн тусламжтайгаар оруулах өгөгдлийн форматын төрлийг тодорхойлж болно. Эдгээр нь он сар өдөр, зохиогч зэрэг зарим талбарыг автоматаар бөглөх боломжийг олгодог.

Зураг 2.7 Бэлэн загварт талбар оруулах

Зураг 2.8 Бэлэн загварт талбар оруулах

Товч агуулга

Зохиогч

Ангилал

Тайлбар

Компанийн нэр

Компанийн хаяг

Компанийн цахим шуудан

Компанийн факс

Компанийн утасны дугаар

Түлхүүр үг

Хэвлэгдсэн огноо

Статус

Сэдэв

Гарчиг

4

5

Хуудас 25 Нийт 158

Алхам 1. Microsoft Word програмын Insert цэсийг сонгоно. Зураг 2.3. Алхам 2. Insert цэсний Text хэсгээс Qiuck Parts хэрэгслэлийг сонгоно. Алхам 3. Бэлэн талбар ашиглах тохиолдолд Document property сонголтыг хийж, товч агуулга, зохиогч, тайлбар зэрэг баримтын шинж чанарыг агуулах мэдээллийг оруулах бэлэн талбаруудаас хэрэгцээт сонголтыг хийнэ. Түүнчлэн Field хэрэгслэлүүдийг ашиглан бусад талбаруудыг оруулж болно.

Хуудас 26 Нийт 158

Сэдэв 2.3. Үүсгэсэн бэлэн загварыг ашиглах

Зураг 2.9 Үүсгэсэн бэлэн загварыг ашиглах

Алхам 1. Microsoft Word програмын цонхны зүүн дээд буланд байрлах Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас шинэ хуудас үүсгэх New командыг сонгоно. Алхам 2. Шинэ хуудас үүсгэх цонхноос My templates сонголтыг хийнэ. Зураг 3.1. Алхам 3. Үүсгэсэн бэлэн загваруудаас хэрэгцээт загварын файлаа сонгоно.

Үүсгэсэн бэлэн загварыг шинэчлэх

Зураг 2.10 Үүсгэсэн бэлэн загварыг шинэчлэх алхмууд

2

2

2

2

Хуудас 27 Нийт 158

Алхам 1. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Open командыг сонгоно. Зураг 3.2. Алхам 2. Нээгдэх Open цонхноос Trusted Templates хавтсыг сонгоод засварлах бэлэн загвараа сонгоно. Алхам 3. Open товчийг дарна. Үүсгэсэн бэлэн загвар хадгалагдаж буй хавтсыг тодорхойлох

Зураг 2.11 Бэлэн загвар хадгалагдаж буй хавтсыг тодорхойлох алхмууд

Зураг 2.12 Бэлэн загвар хадгалагдаж буй хавтсыг тодорхойлох алхмууд

2

2

2

2

2

2

2

2

Хуудас 28 Нийт 158

Алхам 1. Програмын цонхны зүүн дээд буланд байрлах Office Button

товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Word Options командыг сонгоно.

Алхам 2. Нээгдэх Word Options цонхноос Trust center / Trust center

Settings сонголтыг хийнэ.

Алхам 3. Trust center цонхноос бэлэн загвар хадгалагдаж буй замыг

харуулах Trust Locations хэсгийг сонговол Word 2007 default location:

User Templates хэсэгт хадгалагдаж буй зам нь харагдах болно.

Алхам 4. Хадгалагдаж буй замыг өөрчлөх шаардлагатай тохиолдолд Add

new location товчийг дараад хадгалах замыг зааж өгнө.

Зураг 2.13 Бэлэн загвар хадгалагдаж буй хавтас

Хуудас 29 Нийт 158

Сэдэв 2.4. Microsoft Office Word 2007 програмын бэлэн

загварыг ашиглах

Microsoft Office програм нь төрөл бүрийн бэлэн загварууд бүхий сантай

хэмээн дээр бид дурдсан. Эдгээр бэлэн загваруудыг шууд ашиглах боломжтой. Тухайлбал, Microsoft Office Word програм нь хөтөлбөр, мэндчилгээ, баярын бичиг зэрэг олон тооны бэлэн загваруудыг агуулсан байдаг. Эдгээр бэлэн загваруудыг хэрхэн ашиглахыг авч үзье.

Зураг 2.14 Microsoft Word програмын бэлэн загвар ашиглах

Алхам 1. Microsoft Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас New командыг сонговол New Document цонх нээгдэнэ.

Алхам 2. New Document цонхны зүүн гар талд байрлах зураг дээр гэж дугаарласан хэсгээс хэрэгцээт бэлэн загвараа сонгоно.

Жишээ болгон тест боловсруулах бэлэн загварыг авч үзье.

Microsoft Office бэлэн

загварууд

2

2

Хуудас 30 Нийт 158

Зураг 2.15 Microsoft Word програмын бэлэн загвар ашиглах алхмууд

Алхам 1. New командаар нээгдэх New Document цонхны зүүн гар талд

байрлах зураг дээр гэж дугаарлагдсан хэсгээс More Categories

сонголтыг хийгээд Quizzes/Tests хэсгийг сонгоно.

Алхам 2. Нээгдэх цонхноос Test бэлэн загварыг сонгоно.

Алхам 3. Ингээд бэлэн загвар ашиглан тестийн материалаа бэлтгэх

боломжтой боллоо.

2

2

2

2

Хуудас 31 Нийт 158

Зураг 2.16 Microsoft Office Word програмын бэлэн загвар ашиглах алхмууд

Зураг 2.17 Microsoft Office Word програмын бэлэн загвар ашиглан баримт

бэлтгэх

2

2

Текст оруулах талбар

Хуудас 32 Нийт 158

Саарал дэвсгэртэй талбаруудад шаардлагатай текстүүдийг оруулна.

Зураг 2.18 Microsoft Office Word програмын бэлэн загварууд

Анхаарах зүйл: Microsoft Office програмын бэлэн загваруудаас ашиглахын

тулд компьютер тань интернэт сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.

Blank and recent – Xоосон хуудас

Installed Templates – Microsoft компанийн

вэб хуудаснаас татаж авсан бэлэн

загварууд

My templates – Үүсгэсэн бэлэн загварууд

New from existing – Шинээр гарсан

загварууд

Microsoft Office Online

Featured – Онцолсон загварууд

Agendas – Хөтөлбөр

Award certificates – Баярын бичиг

Brochures – Танилцуулга

Budgets – Төсөв

Business cards – Нэрийн хуудас

Calendars – Хуанли

Contracts – Гэрээ

Diagrams – Диаграм

Envelopes – Дугтуй

Expense reports – Зарлагын тайлан

Faxes – Факс

Flyers – Сурталчилгааны хуудас

Forms – Маягт

Gift certificates – Бэлэглэлийн гэрчилгээ

Greeting cards – Мэндчилгээ

Inventories – Бараа материалын бүртгэл

Invitations – Урилга

Invoices – Нэхэмжлэх

Job descriptions – Ажлын тодорхойлолт

Labels – Хаяг, шошго

Letters – Захидал

Lists – Жагсаалтууд

Memos – Тэмдэглэл

Minutes – Протокол

Хуудас 33 Нийт 158

Дасгал 1. Үнэлгээний хуудас үүсгэх

Алхам 1. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас New команд

сонгоно. Нээгдэх New цонхноос Blank document сонголтыг хийвэл шинэ

хоосон хуудас нээгдэнэ.

Алхам 2. Агуулгаа бичиж оруулна.

Зураг 2.19 Microsoft Office Word програм дээр үүсгэсэн баримт файл

Алхам 3. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Save As команд

сонгоод нээгдэх цонхноос Word Template сонголтыг хийнэ.

Алхам 4. Нээгдэх Save As цонхноос бэлэн загвар хадгалагдах Trusted

Templates хавтсыг сонгоно.

Алхам 5. Flie name талбарт үүсгэсэн файлынхаа нэрийг оруулаад Save

товчийг дарна.

Ингээд бидний өөрсдийн хэрэгцээнд тааруулан энгийн бэлэн загварыг

үүсгэлээ.

Дасгал 2. Үүсгэсэн энгийн бэлэн загваруудыг ашиглах

Хавсралт болгон багш нарын сургалт болон өдөр тутмын үйл

ажиллагаанд ашиглагдахад зориулагдсан бэлэн загваруудыг бэлтгэсэн бөгөөд

эдгээр загваруудыг хэрхэн ашиглахыг авч үзье.

Хуудас 34 Нийт 158

Жишээ болгон улирлын хөтөлбөр дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгье.

Зураг 2.20 Microsoft Office Word програм дээр үүсгэсэн бэлэн загвар

- “АЛБАН ТУШААЛ”, “НЭР ОРУУЛАХ” гэсэн батлав бүрдлийн талбар

дээр дарвал талбарууд нь “АЛБАН ТУШААЛ”, “НЭР ОРУУЛАХ” гэх

зэргээр саарал дэвсгэртэй болж харагдана. Эдгээр талбарууд дээр

текстээ шууд бичих боломжтой.

- ХАМРАХ ХҮРЭЭ [Type text]

СЭДЭВ [Type text]

ЗОРИЛГО [Type text]

ЗОРИЛТ [Type text]

АГУУЛГА [Type text]

- “[Сэдвээ оруулах]” талбар дээр дарж, хичээлийн сэдвийг бичнэ.

Батлав бүрдлийн албан тушаалыг оруулна.

Батлав бүрдлийг баталсан хүний нэрийг оруулна.

Агуулгаа бичнэ.

Хичээлийн сэдвийг оруулна.

Хоосон нүднүүдэд агуулгаа бичнэ.

Анги, хичээлийн нэрийг оруулна.

Хуудас 35 Нийт 158

Дасгал 3. Microsoft Office Word програмын бэлэн загвар ашиглах

Microsoft Office орчны програмууд нь олон төрлийн бэлэн загваруудыг

агуулдаг гэдгийг бид мэднэ. Эдгээр бэлэн загваруудыг ашиглах дасгал ажлыг

хийе.

Сорил/Тестийн бэлэн загвар ашиглах

Алхам1: Microsoft Office Word програмын Office Button товчийг дарж,

нээгдэх жагсаалтаас New сонголт хийвэл New Document цонх нээгдэнэ.

Зураг 2.21 Microsoft Office Word програмын бэлэн загваруудын төрөл

Алхам 2. New Document цонхноос More categories/Quizzes and tests

хэсгийг сонгоно. Quizzes and tests цонхонд буй сонголтуудаас өөрийн

хэрэгцээ шаардлагад нийцсэн, тохирох загвараа сонгоод хос даралт хийнэ.

2

2

2

2

Хуудас 36 Нийт 158

Зураг 2.22 Microsoft Office Word програмын бэлэн загварууд

2

2

Хуудас 37 Нийт 158

Алхам 3. Загварыг өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчилж болно.

Зураг 2.23 Microsoft Office Word програмын бэлэн загваруудаас сонгосон

тестийн загвар

Шалгалтын нэр

Шалгалтын мэдээлэл

Сурагчийн мэдээлэл

Зааварчилгаа

Хуудас 38 Нийт 158

Зураг 2.24 Microsoft Office Word програмын тестийн загварыг хэрэгцээндээ

тохируулан ашиглахаар бэлтгэсэн байдал

Хуудас 39 Нийт 158

Санамж

Эдгээр бэлэн загварууд нь англи хэлээр байдаг учир хэрэгцээндээ тохируулан

орчуулж ашиглах боломжтой.

Бие даалтын ажил №1 Ажлын хэрэгцээ, заах арга зүйдээ ашиглах бэлэн загвар үүсгэх.

Бие даалтын ажил №2

Бэлтгэсэн бэлэн загваруудыг өөрийн хэрэгцээнд тохируулан засаж сайжруулан ашиглах.

Бие даалтын ажил №3

Microsoft Office Word болон бусад програмын загваруудыг ашиглан баримт файл үүсгэх.

Хуудас 40 Нийт 158

Модуль 3. Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах

арга зүй

Энэхүү модулийн хүрээнд багш нарыг төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүн, танилцуулга, илтгэл бэлтгэх, тэдгээрийг сургалтын үйл ажиллагаандаа ашиглахад туслана.

Зорилго

Microsoft Office PowerPoint, Word, Movie Maker зэрэг програм ашиглан сургалтын төрөл бүрийн хэрэглэгдэхүүн, илтгэл танилцуулга бэлтгэх, сургалтын үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болгох.

Эзэмших чадвар

- Мастер хуудастай ажиллаж сурснаар слайдыг өөрийн загвар үзэмж, зорилгод нийцүүлэн ашиглах,

- Тодорхой загварын дагуу илтгэл бэлтгэх, обьектийг өөрийн хүссэн хэлбэр, өнгө, хөдөлгөөнд оруулж засварлаж сурах,

- Обьектод холбоос (линк) үүсгэх, вэб хуудас хэлбэрт оруулах,

- Бэлтгэсэн слайдыг хэвлэх.

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга

- Програм хангамж: Microsoft Office PowerPoint. Microsoft Office Word Movie Maker

- Агуулга: Диаграм, Мастер хуудас, Холбоос.

Сэдвийн агуулга

3.1. Microsoft Office Word програмын Clip Аrt, бэлэн зураг ашиглах 3.2. Shapes, Smart Art зэргийг ашиглан сургалтын төрөл бүрийн

хэрэглэгдэхүүн боловсруулах 3.3. Equation, холбоос зэргийг ашиглан сургалтын төрөл бүрийн

хэрэглэгдэхүүн боловсруулах 3.4. Microsoft Office PowerPoint 2007 програмын мастер хуудас,

хөдөлгөөн, холбоос ашиглан үзүүлэн бэлтгэх 3.5. MovieMaker програм ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх.

Хуудас 41 Нийт 158

Сэдэв 3.1. Microsoft Office Word програмын Clip Аrt, бэлэн

зураг ашиглах

Энэхүү хичээлийн хүрээнд сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тараах материалыг сурагчдад сонирхолтой бөгөөд ойлгомжтой хэлбэрээр бэлтгэхэд шаардлагатай агуулгыг судална. Үүнд Picture (бэлэн зураг), Clip Аrt (зургийн цуглуулга), Shapes (бэлэн дүрс), Smart Art (график), Chart (диаграм) зэрэг хэрэгслэлийг ашиглах болно. Microsoft Office Word програмын Illustration зургийн хэрэгслэлийг ашиглан баримтанд зураг, бэлэн дүрс, диаграм оруулах, Microsoft засварлах, баримтанд оруулах зургийн төрлийг ялгаж сурах болно.

Microsoft Office Word програм дээр зураг, обьект зэргийг оруулах замаар баримтыг өнгө үзэмжтэй, ойлгомжтой, сонирхолтой болгож болно. Үүний тулд Microsoft Word Illustration зургийн хэрэгслэлийн төрлийг ашиглаж сурах нь чухал. Microsoft Office Word програмын Illustration зургийн хэрэгслэлийн мөр

Microsoft Office Word програмын Insert цэсийг сонговол Illustrations зургийн хэрэгслэлийн мөр дэлгэц дээр гарах болно. Зургийн хэрэгслэлийн мөр нь дараах хэрэгслэлүүдтэй. Үүнд:

1. Picture – Бэлэн зураг, 2. Clip Art – Зургийн цуглуулга, 3. Shapes – Бэлэн дүрс, 4. Smart Art – График, 5. Chart – Диаграм.

Picture, Clip Аrt зургийн хэрэгслэлүүд нь

бэлэн зураг оруулах зориулалттай. Бэлэн зургийн төрөлд сканердсан зураг,

гар утас, дижитал камераар авсан болон бусад эх үүсвэрээс авсан зургууд

багтана.

Shapes, Smart Art, Chart зургийн хэрэгслэлүүдийг график, диаграм, бэлэн

дүрсүүд ашиглан төрөл бүрийн обьект үүсгэхэд ашигладаг.

Picture, Clip Аrt зургийн хэрэгслэл

Picture зургийн хэрэгслэл нь тухайн компьютерт хадгалагдаж байгаа бүх эх үүсвэрийн зургийг баримтанд импортлон оруулна. Зураг хадгалагдаж буй замыг зааж өгөөд хэрэгцээт зургаа сонгох замаар баримтанд төрөл бүрийн зураг оруулах боломжтой.

Зураг 3.1 Illustration зургийн хэрэгслэлийн мөр

Хуудас 42 Нийт 158

Clip Аrt сан нь олон тооны зургийг төрөлжүүлэн агуулсан зургийн цуглуулга юм. Түүнчлэн хэрэглэгчдэд хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн өөрийн зургийн цуглуулга үүсгэх, ашиглах боломжийг олгодог.

Clip Аrt сангаас зураг оруулах

Зураг 3.2 Clip Аrt сан ашиглан зураг оруулах алхмууд

Алхам 1. Microsoft Office Word програмын Insert цэсийг сонгоно. Алхам 2. Insert цэсний Illustrations зургийн хэрэгслэлээс Clip Art сонголтыг хийнэ. Алхам 3. Clip Art сонгоход дэлгэцийн баруун гар талд Clip Art цонх

нээгдэнэ.

Clip Art цонхноос хэрэгцээт зураг, медиа файлаа хайж сонгоод баримтандаа

оруулна.

Зураг 3.3 Clip Аrt цонх

2

2

2

2

2

2

Хайх зургийн нэрийг оруулах

Зураг хайх газраа тодорхойлох

Зургийн төрлийг сонгох

Хайлтын үр дүн

Зургийн цуглуулгаа зохион байгуулах

Онлайн зургийн цуглуулга

Зураг хайх зөвлөгөө

Хуудас 43 Нийт 158

Зураг хайх замаа тодорхойлох

Search in талбараас зургийн цуглуулга хадгалагдаж

байгаа хавтсаа сонгоно. Үүнд:

Everewhere – бүх хавтаснаас хайх,

My collections – өөрийн үүсгэсэн зургийн цуглуулгаас

хайх,

Office collections – Microsoft Оffice зургийн цуглуулгаас хайх, Web collections – Microsoft вэб цуглуулгаас хайх.

Зураг, обьектын төрлийг сонгох

Results should be талбараас All media file types хэсгийг сонгоод обьектын төрлийг зааж өгнө. Үүнд: Clip Аrt – бүх зургийн төрлүүд, Photographs – фото зургийн төрлүүд, Movies – видео, хөдөлгөөнт зургийн төрлүүд, Sounds – дуу авианы төрлүүд.

Зургийн цуглуулга үүсгэн

зохион байгуулах

Organize Сlips хэсгийг сонгоход

нээгдэх Favorites – Microsoft

Clip Organizer цонхонд зургийн

хавтсаа зохион байгуулна.

Хэрэгцээ шаардлагадаа

тохируулан шинээр хавтас

болон зургийн цуглуулга үүсгэх

боломжтой.

Зураг 3.4 Хайлт хийх

Зураг 3.5 Обьектын төрлийг сонгох

Зураг 3.6 Microsoft Clip Organizer зургийн цуглуулга зохион байгуулах цонх

Хуудас 44 Нийт 158

Сонгосон зураг дээр хулганы заагуурыг

байрлуулахад тухайн зургийн нэр, хэмжээ, нягтрал,

файлын хэмжээ, төрөл зэрэг мэдээлэл зүүлт

хэлбэрээр гарч ирнэ.

Зураг оруулах

Алхам 1. Зургийн түлхүүр үгээр хайхад Clip Art цонхонд хайлтын үр дүн

гарч ирнэ.

Алхам 2. Гарч ирсэн зураг, обьектуудаас

хэрэгцээт зургаа сонгоод хулганы баруун товчийг

дарж, нээгдэх цэснээс Insert (зураг оруулах)

командыг сонгоно. Эсвэл сонгосон зураг дээр

хулганы заагуурыг байрлуулан хос даралт

хийвэл баримтын курсор байрлаж буй газар

зураг орох болно.

Алхам 3. Зураг оруулахад цэсийн мөрний

төгсгөлд Picture tools Format нэмэлт цэс гарч

ирнэ.

Зураг 3.8 Clip Art сангаас зураг оруулах алхмууд

Format нэмэлт цэс

Зургийн хэмжээ, өнгө, хэлбэр зэргийг өөрчлөх, эргүүлэх, тайрах, баримтанд

төрөл бүрийн байдлаар байрлуулах зэргээс гадна сүүдэр, хүрээ зэргийг

оруулж болно.

Зураг 3.7

Хуудас 45 Нийт 158

Хэрэгслэлүүд Үүрэг зориулалт

Зургийг өнгийг тодруулах, бүдгэрүүлэх

Тод, гэрэлтэлтийг тохируулах

Өнгө өөрчлөх

Зургийн хэмжээг шахах

Зургийг солих

Зурагт хийсэн өөрчлөлтийг буцааж, өмнөх форматад

оруулах

Зургийн хэлбэр

Зургийг хүрээлэх ба сүүдэр оруулах

Хүрээний хэлбэрийг өөрчлөх

Зургийг хүрээлэх, хүрээний өнгийг өөрчлөх

Зурганд эффект оруулах

Зохион

байгуулалт

Зураг ба текстийн байрлалыг тодорхойлох

Зургийг текстийн өмнө байрлуулах

Зургийг текстийн хойно байрлуулах

Зургийг текстэн дунд байрлах

Зургийг зэрэгцүүлэх

Хэд хэдэн зургийг бүлэглэх, бүлэглэсэн зургийг задлах

Зургийг эргүүлэх

Хэмжээ

Зургийг тайрах

Зургийн өндрийн хэмжээг өөрчлөх

Хуудас 46 Нийт 158

Зургийн өргөний хэмжээг өөрчлөх

Дасгал 1. Текстэнд зураг оруулах

Алхам 1. Жишээ болгон текстэнд модны зураг оруулъя. Эхлээд модны зураг

хайж олоод баримтандаа оруулна.

Алхам 2. Оруулсан зурагныхаа хэлбэр, хэмжээ, загварыг өөрчилнө.

Зурганд хүрээ оруулахын тулд зургаа сонгон идэвхжүүлээд Picture Tools

Format –Picture styles цонхноос хүрээгээ

сонгоно.

Алхам 3. Зургийн өнгийг өөрчлөхийн тулд зургаа сонгоод хулганы баруун

товчийг дарж, нээгдэх цэснээс командыг сонгоно. Нээгдэх

зургийн формат өөрчлөх цонхноос Picture – Recolor сонголт хийж өөрчлөх

өнгөө сонгоно. Хийсэн өөрчлөлтийг буцаах тохиолдолд Reset Рicture товчийг

дарна.

Зураг 3.9

Зураг 3.10

Хуудас 47 Нийт 158

Сэдэв 3.2. Shapes, SmartArt, Chart хэрэгсэл ашиглан зураг,

график үүсгэх

Shapes бэлэн дүрс, дүрс үүсгэх хэрэгсэл

Бэлэн дүрс, загварыг ашиглан текстэнд төрөл бүрийн дүрс зураг оруулах,

зураг үүсгэх боломжтой.

Зураг 3.11 Shapes бэлэн дүрс оруулах хэрэгслэл

Шинэ дүрс зураг үүсгэх New Drawing Canvas хэсгийг сонгоход цэсний мөрний

хамгийн сүүлд нэмэлт Format цэс гарна. Уг цэсний бэлэн дүрс, муруй,

шулууныг зэрэг зураг зурах хэрэгслэлүүдийг ашиглан шинэ зураг үүсгэх,

зургийн форматыг өөрчлөх боломжтой.

Smart Art график оруулах хэрэгслэл

Microsoft Оffice багц програмын өмнөх хувилбаруудад Smart Art

графиктай ажиллах хэсэг байгаагүй, хэрэглэгч Shapes дүрс зургийг ашиглан

өнгө дүрсийг сонгон график үүсгэдэг байсан. Microsoft Оffice 2007 хувилбарт

Smart Art хэрэгслэл шинээр нэмэгдсэн бөгөөд энэхүү хэрэгслэлийг ашиглан

графикийг үзэмжтэй хэлбэрээр богино хугацаанд хялбархан үүсгэх

боломжтой болсон. Түүнчлэн графикийн хэлбэр дүрс, зохион байгуулалтын

талаарх шинэлэг санааг олж авах болно.

Сүүлд ашигласан бэлэн дүрс

Зураас

Үндсэн бэлэн дүрснүүд

Сумнууд

Өгөгдлийн урсгалын диаграм

Тайлбар, зүүлт

Од, туг, далбаа

Шинээр дүрс зураг үүсгэх

Хуудас 48 Нийт 158

Зураг 3.12 Smart Art график оруулах хэрэгсэл

Бүх төрлийг харуулна

Жагсаалт хэлбэрийн графикууд

Урсгал хэлбэрийн графикууд

Цикл хэлбэрийн графикууд

Шаталсан хэлбэрийн графикууд

Уялдаа холбооны графикууд

Матрикс хэлбэрийн графикууд

Пирамид хэлбэрийн графикууд

Дасгал 2. График оруулах

ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын хичээлээс гадуурх дугуйлангийн судалгааг

диаграмаар үзүүлье.

Алхам 1. Insert цэсийг сонгоод Chart командаар диаграмын сонголтыг хийнэ.

Жишээ болгон Pie (дугуй) хэлбэрийн диаграмыг сонгов.

Графикийн хэлбэр, төрлийг

сонгох

Сонгосон графикийн төрлийг

харуулах

Сонгосон графикийн

танилцуулга, агуулга харуулах

Хуудас 49 Нийт 158

Зураг 3.14

Зураг 3.15

Алхам 2. Microsoft Office Excel програмыг нээж, диаграм байгуулах өгөгдлөө

оруулна.

Алхам 3. Диаграмын загварыг өөрчилнө.

1. Эзлэх хувийг харуулахын тулд

диаграм дээрээ дараад Chart tools нэмэлт цэснээс Design – Chart

Layouts сонгоно.

2. Диаграмын хэлбэрийг өөрчилнө. Үүний тулд Chart tools – Design –Type

хэрэгслийн мөрнөөс Change chart type сонгон өөрчлөх диаграмын хэлбэрийг

сонгоно.

Дугуйлан

Хөгжим

Матемтамик

Англи хэл

Дуу

Бужиг

9%

35%47%

6% 3%

Дугуйлан

Хөгжим

Матемтамик

Англи хэл

Дуу

Бужиг

9%

35%47%

6%3%

Дугуйлан

Хөгжим

Матемтамик

Англи хэл

Дуу

Бужиг

7.5

3040

5 2.5

01020304050

Дугуйлан

Зураг 3.13

Хуудас 50 Нийт 158

Chart хэрэгслэлийг ашиглан диаграм үүсгэх

Chart хэрэгслэлийн тусламжтайгаар

баримтанд олон төрлийн

диаграмуудаас хэрэгцээ шаардлагын

дагуу сонгон оруулах боломжтой.

1. Chart хэсгийг сонгоно.

2. Нээгдэх Insert chart цонхонд буй

диаграмын төрлүүдээс сонгоод хос

даралт хийвэл Microsoft Office Excel

програмын цонх Microsoft Office Word

програмтай зэрэгцэн гарч ирэх болно.

3. Microsoft Office Excel програмын

цонхонд буй хүснэгтэнд диаграмын

тэнхлэгүүдийн нэр, өгөгдлийг оруулна.

4. Өгөгдлөө оруулж дуусаад

Microsoft Office Excel програмыг хаана.

Графикийн формат өөрчлөх нэмэлт цэс

График оруулахад Design, Layout, Format хэрэгслэлийн төрлийг агуулсан

нэмэлт Chart Tools цэс гарч ирнэ.

Design – Графикийн дизайныг өөрчлөх,

Layout – Графикийн зохион байгуулалтыг өөрчлөх,

Format – Формат өөрчлөх.

Design

Type

Графикийн төрлийг солих

Графикийг бэлэн загвар хэлбэрээр хадгалах

Data

Багана, мөрийг солих

Өгөгдлийг сонгох

Microsoft Excel дээрх өгөгдлийг өөрчлөх

Графикын төрлүүд

Зураг 3.16 Chart диаграм оруулах хэрэгслэл

Хуудас 51 Нийт 158

Өгөгдлийг шинэчлэх

Chart layout

Графикийн тайлбар, түүний байрлал

Chart styles

Өнгө өөрчлөх

Хуудас 52 Нийт 158

Сэдэв 3.3. Microsoft Office Word програмын Equation

хэрэгслэлийг ашиглах

Томьѐо оруулах болон засварлах

Microsoft Office Word програмын өмнөх хувилбаруудад Microsoft Equation 3.0 нэмэлт програм суулгаж өгөх буюу тусгай тэмдэгтүүдийг ашиглан томьѐо бичдэг байсан. Харин Microsoft Office Word 2007 хувилбар нь тэгшитгэл бичих болон оруулах хэрэгслэлийн мөртэй. Энэхүү хэрэгслийн мөрийг ашиглан тоо, математик зэрэг хичээлийн сургалтын материалыг хялбархан бэлтгэж болно.

Тэгшитгэл бичих

Тэгшитгэл бичихдээ юникод ашиглан бичих хэрэгтэй.

1. Insert цэсний Symbols/Equation хэрэгслэлийн Insert New Equation

сонголтын хийхэд томьѐо оруулах талбар гарч ирнэ.

2. Уг талбарт томьѐогоо бичиж оруулна.

3. Томьѐоны талбарын хамтаар Equation tools нэмэлт цэс гарах бөгөөд

Design хэрэгслэлийн мөрийг ашиглан томьѐог бичнэ.

Томьѐоны бэлэн загваруудаас ашиглах

1. Equation хэрэгслэлийн мөр дээр дарахад гарах томьѐоны бэлэн

загваруудаас тохирох загвараа сонгоно.

2. Гарч ирсэн томьѐог Equation tools - Design хэрэгслэлийг ашиглан

өөрийн хүссэн хэлбэрээр өөрчлөх боломжтой. Үүсгэсэн томьѐог

цаашид байнга ашиглах зорилгоор бэлэн загвар болгон хадгалах

боломжтой.

Зураг 3.17 Equation томьѐо оруулах хэрэгслэл

Хуудас 53 Нийт 158

Хадгалахдаа

1. Томьѐо оруулах талбар дээр хулганы заагуурыг байрлуулан хулганы

баруун товчийг дарж, нээгдэх цэснээс Save as New Equation

командыг сонгоно.

2. Нээгдэх Create New Building Block цонхонд томьѐоны мэдээллийг

оруулаад ОК товчийг дарна.

Equation tools / Design нэмэлт цэс нь дараах хэрэгслэлүүдтэй. Үүнд:

Tools – хэрэгслүүд,

Symbols – математикийн тэмдэгтүүд,

Structure – бүтэц. Tools

Tools хэрэгслийн баруун доод

буланд буй сум дээр дарахад

Equation Options цонх

нээгдэнэ. Уг цонхонд томьѐо

тэнцэтгэлийн тохиргоог хийнэ.

Зураг 3.18 Тохиргооны хэсэг

Хуудас 54 Нийт 158

Сэдэв 3.4. Microsoft Office PowerPoint 2007 програмын

мастер хуудас, хөдөлгөөн, холбоос ашиглан үзүүлэн бэлтгэх

Дасгал 1. Шинээр слайдыг бэлдэх

Бид 5-р ангийн Процент бүлэг сэдвийн Диаграмм хичээлээр үзүүлэн бэлтгэх аграчлалтай танилцая. Алхам 1: Microsoft PowerPoint програмыг ажиллуулна. Алхам 2: Design цэсийг сонгоно. Алхам 3: Слайдад хэрэглэх загваруудаас тохирох загварыг сонгоно.

Алхам 4: Click to add title талбар дээр Диаграмм гарчиг оруулна.

Алхам 5: Click to add subtitle талбар дээр Ховд Жаргалант сум …………

сургууль дэд гарчиг бичнэ.

Алхам 6: 4-5-р алхмуудыг бүрэн гүйцэтгэвэл зураг дээр үзүүлсэн байдалтай

болно.

Алхам 7: Home/New Slide командыг сонгоно. -

Зураг 3.19

Зураг 3.20

Хуудас 55 Нийт 158

Алхам 8: Өөрийн хийх слайднаас шалтгаалан загвар Comparison гэсэн

слайдыг сонгож оруулна.

Алхам 9: Click to add title талбар дээр Жишээ 1. Босоо диаграмм гэж

бичнэ.

Алхам 10: Баруун талд:

Дөлгөөн охины өсөлтийн хэмжээг нас бүрээр дараах босоо диаграмаар

харуулжээ.

Охины өсөлт хэдээс хэдэн насны хооронд илүү явагдсан бэ?

А. 10 ба 11

Б. 11 ба 12

В. 12 ба 13

Г. 13 ба 14 гэсэн утгыг бичнэ.

Алхам 11: Click to add text талбар дээр харагдах 6 дүрснээс

Insert Chart-ийг сонгон, графикийн загварыг сонгож Ok дарна.

Зураг 3.21

Зураг 3.22

Хуудас 56 Нийт 158

Алхам 12. Гарч ирэх Microsoft Office Excel програмын өгөгдлийг дарааллын

дагуу оруулахад график шууд зурагдана. -

Алхам 13. А1 – В6 мужийг идэвжүүлсэн хэлбэрт оруулж бусад хүрээлэгдээгүй

нүдэн дэх өгөгдлүүдийг устган дараах утгуудыг бичиж өгөх хэрэгтэй.

Зураг 3.23

Зураг 3.24

Хуудас 57 Нийт 158

Эдгээр алхмуудыг бүрэн гүйцэтгэсний дараах гүйцэтгэлийг доорх зурагт

харуулав.

Алхам 15: Илтгэлийг хийж дуусгаад C:/дискний FTI-surgalt хавтас дахь

moduli3 дэд хавтсанд dasgal1 нэрээр хадгална.

Дасгал 2.Дугуй диаграмм байгуулах

Дээрх алхамуудын дагуу дугуй диаграм хийцгээе.

Алхам 1: Click to add title талбар дээр Жишээ 1. Дугуй диаграмм гэж бичнэ.

Алхам 2: Баруун талд: Улаанбаатар хотоос Баян-өлгий аймаг орохоор ниссэн нисэх онгоцны зорчигчдын 20% нь хүүхэд 50% нь эмэгтэйчүүд бусад нь эрчүүд байв. Энэ үзүүлэлтийг дугуй диаграммаар дүрсэл.

Зураг 3.25

Зураг 3.26

Хуудас 58 Нийт 158

Алхам 5. Зүүн талд: Click to add text талбар дээр харагдах 6 дүрснээс Insert

Chart-ийг сонгон, нээгдэх цонхноос Pie (дугуй диаграм) төрлийг сонгоно.

Алхам 6: Дугуй диаграммын хэлбэрээс сонгоод ОК товчийг дарна.

Алхам 7. Нээгдэх цонхонд дараах мэдээллийг оруулна.

Үүний дараа дараах цонх гарч ирнэ. Ингэснээр дугуй диаграмм хувиар

илэрхийлэгдэнэ.

19

Зураг 3.27

Зураг 3.28

Хуудас 59 Нийт 158

Дасгал 3. Мастер хуудас хийх.

Мастер хуудас гэдэг нь тухайн мэдээлэл файлын заасан хэсэгт байнга тогтмол гарч байхаар тохиргоо хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хуудас болгон дээр зураг тогтмол байрлах, хуудас бүхэн ижил өнгөтэй, ижил бичвэрийн хэлбэртэй, хуудасны дугаар, хөл, толгойн хэсгийн мэдээлэл байх тохиргоог хийж болно.

Алхам 1: View/Slide master командыг сонгоно.

Алхам 2: Insert/Header & Footer командыг сонгоно. Нээгдэх цонхонд хуудасны

дугаар, слайдын дугаар, хөлийн текст зэргийг сонгон идэвхжүүлж мэдээллийг

оруулна.

Зураг 3.29

Зураг 3.30

Хуудас 60 Нийт 158

Алхам 3: Date and Time хэсгийг сонгон идэвхжүүлбэл слайдад огноо гарах болно.

Алхам 4: Slide number

хэсгийг сонгон идэвхжүүлбэл

слайдын дугаарлалт хийгдэх

болно.

Алхам 5: Footer хэсгийг

идэвхжүүлснээр слайдын

доод хэсэгт байрлах бичвэр

харагддаг болно.

Алхам 6: Идэвхтэй слайдад

хийсэн өөрчлөлтүүдийг

оруулах тохиолдолд Apply,

бүх слайдад оруулах

тохиолдолд Apply to All командыг, хаана ч оруулахгүй бол Cancel командыг

тус тус сонгоно.

Зураг 3.31

Зураг 3.32

Хуудас 61 Нийт 158

Мастер хуудаснаас дараах дарааллаар гарна.

Алхам 7: Slide Master цэсийг сонгоно. Алхам 8: Close Master View гэсэн хэсгийг сонгосноор Слайдын мастер хуудсаас гарна.

Дасгал 4. Холбоос хийх

Хийгдсэн бүх слайд дээр холбоос (link) хийе. Өмнө хийсэн слайдын “Босоо диаграмм” хэсгийг нээгээд дараах үйлдлийн дагуу холбоос оруулна. Алхам 1. Зүүн талын Click to add text талбар дээр “Өмнөх хуудас” гэж бичнэ. Алхам 2. Баруун талын Click to add text талбар дээр “Дараах хуудас” гэж бичнэ.

Алхам 3. “Өмнөх хуудас” гэсэн бичвэрийг идэвхжүүлнэ.

Алхам 4. Insert цэсийг сонгоно.

Алхам 5. Дээд талд байрлах холбоос хийх Нyperlink хэрэгслэл дээр дарж холбоосыг оруулна.

Зураг 3.33

Зураг 3.34

Хуудас 62 Нийт 158

Алхам 6.

Нээгдэх Edit Hyperlink

цонхны Place in This

Document хэсгийг

сонгоно. Энэ нь слайд

дотроос холбоос хийх

боломжийг олгоно.

Алхам 7. “Өмнөх дүрс”

дээр дарахад аль

слайдтай холбогдохыг энэ хэсэг дээр зааж өгнө. “Босоо диаграмм” слайдын

өмнөх слайд нь “Диаграмм” слайд байгаа тул “Диаграм” слайдыг сонгов.

Алхам 8. Сонгож дуусаад ОК товчийг дарж холбоосыг тохируулна.

Алхам 9. 3-8-р алхмыг давтаж хийхдээ “Дараах слайд” хэсэг дээр “Дугуй

диаграм” слайдыг холбож өгнө.

Дасгал 5. Хөдөлгөөн оруулах

Илтгэл, танилцуулгад байгаа текст, зураг дүрс, график, хүснэгт, видео клип, диаграм болон слайдыг бүхэлд нь хөдөлгөөн, дуу чимээ дагалдуулах боломжтой.

Зураг 3.35

Зураг 3.36

Хуудас 63 Нийт 158

Слайдуудын хооронд шилжих

Алхам 1. Animation дэд цэсийг сонгоно.

Алхам 2. Уг цэснээс слайдын хөдөлгөөнийг сонгон идэвхжүүлнэ. Бүх слайдыг

сонгосон хөдөлгөөнд оруулах тохиолдолд 2-р алхмын хажууд байрлах Apply

To All дүрсийг сонгон идэвхжүүлнэ.

Automatically After командаар уг слайдын дараагийн слайд хэдэн хормын

дараа солигдохыг заана.

Обьектод хөдөлгөөн оруулах

Алхам 1. Хөдөлгөөн оруулах обьект болох “Диаграмм” хэсгийг сонгоно. Алхам 2. Custom Animation дүрс дээр дарна.

Алхам 3. Custom Аnimation хэсэг дээр дарахад баруун талбар гарч ирнэ.

Сонгогдсон слайд Дараах слайд солигдох хором

Зураг 3.37

Зураг 3.38

Хуудас 64 Нийт 158

Алхам 4. Уг талбарын Add Effect талбар дээр дарахад дараах сонголт бүхий

жагсаалтууд гарч ирнэ.

Алхам 5. Обьектыг хөдөлгөх төрлийг

сонгоно.

Алхам 6. Сонгосон обьектын хөдөлгөөний төрлийг дэлгэрэнгүй хэсгээс тохирох хөдөлгөөнийг сонгоно.

Бусад обьектыг өмнөхтэй нэгэн адил

хөдөлгөөн оруулж болно.

Дасгал 6. Хийсэн илтгэлээ ажиллуулъя. Алхам 1. Slide Show цэсийг сонгоно.

Алхам 2. Start Slide Show талбараас тохирох командыг сонгоно. Үүнд: - From Beginning – эхний слайдаас - From Current – тухайн идэвхтэй байгаа слайдаас - Slide Custom Show – сонгосон слайдуудыг тус тус үзүүлнэ.

Алхам 3. Дараагийн слайдруу орохын тулд Enter, , хулганы зүүн талын товчлуур зэрэг аль нэг командыг сонгож болно. Буцаж өмнөх слайдруу орохдоо товчлуур дээр дарна. Алхам 4. Слайдыг дундаас нь зогсоох бол ESC товчлуур дээр дарна. Алхам 5. Гарнаас F5 товчлуурыг сонгож болно.

Зураг 3.39

Зураг 3.40

Хуудас 65 Нийт 158

Сэдэв 3.5. MovieMaker програм ашиглан цахим

хэрэглэгдэхүүн бэлтгэх

Багш та сургалтын хэрэглэгдэхүүнээ хэрхэн бэлтгэдэг вэ? Гараар бичиж зурахад хэр зэрэг хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг вэ? Сургалтын хэрэглэгдэхүүнээ дуу авиа, дүрс хөдөлгөөн, видео, график, зураг ашиглан сонирхолтой, хөдөлгөөнтэй хэлбэрээр хиймээр байна уу?

Энэ модулийн хүрээнд бид хэд хэдэн програм судалж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, түүнийг сургалтад ашиглах арга зүйг эзэмших болно. Movie Maker програм Энэхүү програм нь видео бичлэг, зураг, дууг эвлүүлж, хөдөлгөөнт дүрстэй, дуу тайлбартай сургалтын мультмедиа хэрэглэгдэхүүн боловсруулахад тохиромжтой програм юм.

Уг програмыг Start/All Programs/Windows Movie Maker командаар ажиллуулна.

Movie Maker програмын цонхны бүтэц

Видеог харах

талбар

Видео

эвлүүлэг

хийх талбар

Видео хийхэд

оруулах зураг, дуу,

видеоны цуглуулга

харагдах талбар

Зураг 3.41

Хуудас 66 Нийт 158

Дасгал 1. “Эргэх 4 улирал” сэдэвт видео агуулгыг бүрдүүлэх

Видео хийхээс хийх сэдвээ сайтар төлөвлөж, видеод ашиглагдах зураг, дуу, видео бичлэг зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Movie Maker програмд видеоны агуулгаа бүрдүүлнэ. Үүнд:

- Дижитал камер, гар утас зэрэг төхөөрөмжүүд

- Видео - Зураг - Дуу болон аялгуу.

Дижитал камер, МР3, МР4 тоглуулагч, гар утас зэргээс өгөгдөл оруулах тохиолдолд төхөрөмжийг компьютерт зохих журмын дагуу холбосон байх шаардлагатай. Бусад өгөгдлийг оруулахдаа компьютер, зөөврийн диск гэх мэтээр сонгоно. Бид “Эргэх 4 улирал” сэдвийн хүрээнд шаардлагатай зураг, дуу, бичлэгийг Desktop дээр Intec хавтсанд хадгалсан байгаа нь дээрх цонхноос харагдаж байна. Оруулах обьектоо сонгоод Import товчийг дарна. Дасгал 2. Кадр засварлах аргууд

Энэхүү програмд видеог бүтээхдээ кадр дээр ажилладаг. Дараах боломжуудтай. Үүнд: А. Кадр тус бүрийн эффект оруулах, Б. Кадраас кадрт шилжих эффект оруулах, В. Кадрт ямар нэгэн тайлбар оруулах.

Б. Кадраас кадрт шилжих эффект оруулсан

хэсэг. Энэхүү эффектийг устгаад шинийг

оруулахдаа хулганы баруун товчийг дарж,

нээгдэх цэснээс Remove командыг сонгоно.

А. Кадр тус бүрт эффект оруулсны дараа таван

хошуу бүхий дүрс тэмдэглэгдэнэ.

Зураг 3.42

Зураг 3.43

Хуудас 67 Нийт 158

Дасгал 3. Видео хадгалах

Үүсгэсэн видеогоо хадгалахдаа дараах боломжуудыг ашиглаж болно.

Бүтээсэн киногоо доорх зурагт үзүүлснийг дагуу ажиллаж буй компьютертээ хадгалъя. Алхам 1. Зурагт үзүүлсэн сонголтуудаас This computer сонголтыг хийнэ. Алхам 2. Нээгдэх цонхонд хадгалах хавтас, файлын нэрийг тодорхойлно. Манай жишээн дээр C:\Users\mgl\Desktop\intec хавтсанд 4_uliral гэж бичсэн байна.

Алхам 3. Хадгалах үйл явцыг харуулсан Publish Movie цонх нээгдэх ба хадгалалтын явцыг 100% болтол хүлээнэ. Ингээд видеогоо амжилттай үүсгэлээ.

В. -Хамгийн эхний кадрт гарчиг оруулах -Идэвхтэй кадрын эхэнд -Идэвхтэй кадр дээр

-Төгсгөлийн кадрт тайлбар

оруулах

- Компьютерт - DVD-д - СД-д - Цахим шууданд - Видео камерт.

Зураг 3.44

Зураг 3.45

Зураг 3.46

Хуудас 68 Нийт 158

Дасгал 4. Өөрийн дуу хоолойг оруулах

Энэхүү програм ашиглан видео бүтээхдээ

бэлэн зураг, дуу хөгжим, видео бичлэг оруулахаас гадна кино бүтээгчийн амьд дуу хоолойг оруулж болно. Tools/Narrate Timeline командаар нээгдэх Narrate Timeline цонхонд буй дараах товчлууруудыг ашиглана. Үүнд: Start Narration – Бичлэгийг эхлүүлэх, Stop Narration – Бичлэгийг зогсоох, Input Level – Дууны түвшин, Close - Цонхыг хаах.

Дискэнд бичих

өгөгдлийн

талбар

Бидний хадгалсан дууны файл duu.wma нэртэйгээр Videos хавтасны Narration дэд хавтсанд байрлаж, 246 Кбайт хэмжээтэй, 28 cекундийн бичлэг болох нь харагдаж байна.

Зураг 3.47

Зураг 3.46

Зураг 3.47 Зураг 3.48

Хуудас 69 Нийт 158

Санамж

Бүтээж буй киноны үйл явцыг харуулах Timeline ба Storyboard гэсэн хоѐр горим байдаг.

Дасгал 5. Видео файлыг хуваах

Алхам 1. Видео файлаа оруулна. Зураг дээр Windows системийн видео файлыг сонгосон байна. Алхам 2. Windows Movie Maker програмын Import/Videos командаар butterfly.wmv файлыг сонгоно. Энэ нь зурагт үзүүлснээр 2.66 Мбайт хэмжээтэй, 10 секундийн бичлэг байна.

Timeline - Бүтээж буй кинонд орж

буй зураг, дуу гэх мэтийг агуулсан

кадр бүр хэдэн минут (сек)

тоглуулахыг тохируулах горим.

Storyboard - Кадр бүрийн эффект,

кадраас кадрт шилжих хөдөлгөөн

(эффект)-ийг харуулах горим.

Зураг 3.50

Зураг 3.49

Зураг 3.51

Хуудас 70 Нийт 158

Butterfly.wmv файлын хуваалт. Хуваасан хэсгийг шинээр нэр өгч хадгалж болно.

Видеог тоглуулах болон хуваах хугацааг тохируулах боломжтой. Хуваахдаа Clip/Split команд, эсвэл харуулах цонхны доор байрлах Split командын хэрэглүүрийг ашиглана. Зураг дээр 3.72 секундээр хуваасан хуваалтыг үзүүлсэн байна.

Зураг 3.52

Зураг 3.53

Хуудас 71 Нийт 158

Модуль 4. Зурагтай ажиллах

Энэхүү хичээлийн бүлэг сэдэвт багш нар зурагтай ажиллах, түүнийг засварлах технологитой танилцахаас гадна гар утас болон зургийн аппаратаар авсан зургийг хэрэглээний програм ашиглан боловсруулалт хийж сурна.

Зорилго Интернэт, гар утас, дижитал зургийн аппарат болон зөөврийн бусад

төхөөрөмжүүдээс дурын зургийг компьютерт оруулж, хэрэглээний програм ашиглан зургийг засварлах чадварыг эзэмшүүлэх.

Эзэмших чадвар - Интернэтээс зураг хайх, - Зургаа татаж авах, хадгалах, - Компьютерт гар утас, дижитал камер зэргээс зураг оруулж, хадгалах, - Зургийг засварлах.

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга - Програм хангамж: Windows Explorer, Internet Explorer, Microsoft Office Picture Мanager.

Сэдвийн агуулга

4.1. Microsoft Internet Explorer програм ашиглан интернэтээс зураг хайх,

татаж авах, хадгалах 4.2. Компьютерт дижитал аппарат, гар утаснаас зураг оруулах 4.3. Зургийг засварлах.

Хуудас 72 Нийт 158

Сэдэв 4.1. Microsoft Internet Explorer програм ашиглан интернэтээс

зураг хайх, татаж авах, хадгалах

Алхам 1. Start/All Programs/Internet Explorer командаар Internet Explore програмыг нээнэ.

Microsoft Internet Explorer програмын үндсэн цонх

Алхам 2. Нээгдэх Microsoft Internet Explorer цонхны Аddress талбарт вэб сайтын нэрийг оруулна. Хамгийн том хайлтын систем болох Google системийн хаягийг (www.google.com) оруулъя.

Зураг 4.1

Зураг 4.2

Хуудас 73 Нийт 158

Алхам 3. Хайх төрлөө сонгож өгнө. Зураг хайх гэж байгаа тул зураг дээр дарна. Алхам 4. Хайх үгээ бичиж өгсний дараа Search Images товчийг дарна. Алхам 5. Хайлтын үр дүнд олдсон зургуудаас сонгоно. Алхам 6. “Зургийг томсгож харуул” холбоос дээр дарж зургаа интернэтэд байрласан эх хувилбар, хэмжээгээр нь харна. Алхам 7. Томсгосон зураг дээр хулганы заагуурыг байрлуулан баруун товчийг дарж , нээгдэх цэснээс Save Picture As... командыг сонгож, компьютертээ хадгална.

Алхам 8. Шинэ хавтас үүсгэж хадгалах

Save in талбараас компьютерийн дотоод диск Local Disk (C:) гэж сонгоно.

C дискэнд шинэ хавтас үүсгэнэ.

Үүсгэсэн хавтсандаа нэр өгнө. Манай жишээн дээр zurag гэсэн нэр өгсөн байна.

Хавтсаа нээнэ.

Save товчийг дарж хадгална.

Зураг 4.3

Зураг 4.4

Зураг 4.5

Хуудас 74 Нийт 158

Сэдэв 4.2. Компьютерт дижитал аппарат, гар утаснаас

зургийг оруулах

Дижитал аппаратнаас зураг хуулахын тулд аппаратыг компьютерт холбоход зориулагдсан usb кабель утастай байх шаардлагатай. Түүнчлэн аппаратынхаа санах ойн картыг (Memory card) компьютерийнхээ карт уншигч (Memory card reader) тусгай төхөөрөмжөөр

уншуулж болно. Гар утасны хувьд дээрх шаардлага ижил байна.

Memory card ашиглагддаггүй гар утсыг компьютерт холбож зураг хуулах тохиолдолд тухайн гар утсыг дагаж ирдэг СД-нээс компьютерт зориулсан програмыг уншуулж таниулсны дараа ашиглана.

Компьютерт дижитал аппаратнаас

зураг хуулахдаа Windows Explorer програмыг ашиглаж болно. Алхам 1. Компьютерт гар утас, дижитал аппаратаа холбосны дараа Start цэс дээр хулганы заагуурыг барйлуулан хулганы баруун товчийг дарж, нээгдэх цэснээс Explore командыг сонгоно. Алхам 2. Explore програмын үндсэн цонх дараах байдалтай байна. Үндсэн цонхны зүүн талд байрлах Disk Driver хэсгээс холбосон төхөөрөмжийн картыг сонгоно. Манай жишээн дээрх зураг дээр компьютер нь C, D, E, F гэсэн дискүүдтэй байгаа тул дижитал аппаратны Memory card нь Removable (G:) буюу G диск нэртэй байна.

Зураг 4.6

Зураг 4.7

Зураг 4.8

Зураг 4.9

Хуудас 75 Нийт 158

Санамж Зарим үед дискэн доторх мэдээлэл нуугдсан, хавтас харагддаггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд:

1. Tools/Folder Options цэсийг сонгоно.

2. Нээгдэх Folder Options цонхны View хэсгийг сонгоод уг хэсгээс Show

hidden files and folder сонголтыг хийнэ.

3. Дээрх сонголтыг хийсний дараа харагдахгүй байвал (зарим үед

компьютер вирустсэн тохиолдолд харагддаггүй) Address мөрөнд

дискний нэрийг хавтасны нэрийн хамтаар G:\DIMC гэх мэтээр зааж өгөх

хэрэгтэй.

Зураг 4.10

Зураг 4.11

Хуудас 76 Нийт 158

Алхам 3. Зургаа тэмдэглээд Edit/Copy команд сонгоно.

Алхам 4. Компьютер доторх хавтсаа сонгоод Edit/Paste командыг сонгоно.

Зураг 4.12

Зураг 4.13

Хуудас 77 Нийт 158

Сэдэв 4.3. Зургийг засварлах

Дижитал зургийн аппаратаар авсан зураг нь зургийн хэмжээг багасгах

тохируулга хийгээгүй тохиолдолд гол төлөв 1.2 Мбайтаас илүү хэмжээтэй

байдаг. Ийм хэмжээтэй зургийг Microsoft Office PowerPoint, Microsoft Office

Word болон бусад програмд оруулах, цахим шуудангаар илгээх зэрэгт

хүндрэтэй төдийгүй хугацаа их зарцуулдаг. Иймээс зургийн хэмжээг багасгах

шаардлагатай.

Алхам 1. Start/Programs/Microsoft Office/Office Tools/Microsoft Picture Manager командаар програмыг ажиллуулна.

1. Цэсний мөр,

2. Standart ба Format хэрэгслэлийн мөр,

3. Зургийн жагсаалт,

4. Зураг засах хэрэгслэл.

Алхам 2. File/ Add Picture Shortcut командаар өмнөх 2-р сэдвээр дижитал

аппаратнаас компьютерт хуулж оруулсан C:/zurag хавтсаа сонгож зургаа

оруулна. Ингэснээр зургийн жагсаалт хэсэгт сонгосон хавтсан доторх

Зураг 4.14

Зураг 4.15

Хуудас 78 Нийт 158

зургууд харагдах болно.

Алхам 3. Засвар хийх буюу хэмжээг нь багасгах зургаа сонгоод зураг засах

хэрэгслэлээс Resize командыг сонгоно.

Алхам 4. Уг командаар нээгдэх Resize хэсгийн Percentage of original width x

height талбарт эх зургийг багасгах хувийг зааж өгнө.

Хэмжээг Size setting summary талбарт пикселиэр гаргана.

Жишээ болгон эх зургийн хэмжээг 53 хувиар багасгая.

1. Зургийн эх хувиасаа өөрчлөгдсөн хэмжээг

зураг дээр харуулав.

Original size: 345x300 pixels – Зургийн эх хувийн

хэмжээ.

2. New size: 183x159 pixels – Өөрчлөлт орж багассан

хэмжээ.

Зургийн хэмжээг өөрчилсний дараа OK товчийг дарж

зургийнхаа өөрчлөлтийг хадгална.

Алхам 5. Зургийн жагсаалт хэсэгт Unsaved Edits буюу засвар

орсон зураг харагдах болно. Зургаа сонгон идэвхжүүлээд File/Save as...

командаар өөр нэрээр хадгална.

Зураг 4.16

Зураг 4.17

Зураг 4.18

Хуудас 79 Нийт 158

Дэлгэцийн баруун хэсэгт байрлах зураг засварлах хэрэгслэлийн тайлбар:

1. Auto correct – Компьютер автоматаар зургийн өнгө гэрлийг тохируулах.

2. Edit using these tools:

Brightness and Сontracts – Зургийг тодруулах буюу контраст өгөх,

Color – Зургийн өнгийг солих,

Crop – Зургийн хэсгийг салгаж авах, тайрах,

Rotate and Flip – Зургийг эргүүлэх,

Red Eye Removal – Зурган дээрх нүдний улаан толбыг арилгах.

3. Change Picture Size:

Resize - Зургийн хэмжээг өөрчлөх,

Compress Picture - Зургийн хэмжээг шахаж багасгах.

Зураг 4.19

Хуудас 80 Нийт 158

Модуль 5. Сургалтын цахим материал ашиглах

Багш сургалтын материалыг цахим хэлбэрт оруулах, түүнийг эмх цэгцтэй зохион байгуулах, сурагчдад нээлттэй байлгах эргэх холбоо үүсгэх үүднээс вэб хуудас төлөвлөх ба зохион байгуулж сурах, сургалтын цахим санг бүрдүүлэх, цахим санг онлайн болон оффлайн хэлбэрээр ашиглах шаардлага гарч байна.

Зорилго

Microsoft Office Word програмын тусламжтайгаар сургалтын вэб сайт хийх, зохион байгуулах арга зүйтэй танилцах.

Эзэмших чадвар

- Сургалтын цахим материалыг бие даан сургалтанд ашиглах, дадлагажих,

- Боловсруулсан материалаа ашиглан хялбар вэб боловсруулах, - Хэрэглээний програмын файлуудыг вэбийн төрөлд хөрвүүлэх, - Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд шаардлагатай мэдээллийн санг

бүрдүүлж, вэб сайт зохион байгуулж, төлөвлөж сурах, - Холбоос үүсгэх, вэб браузертай ажиллах, - Вэб сайт зохион байгуулах аргачлал, төлөвлөлтийг сурах.

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга:

- Програм хангамж: Вэб браузер - Internet Explorer, Вэб эдитор - Microsoft Office Word, Зургийн програм – Paint.

- Хэрэглэгдэхүүн: Хичээл тус бүр дээр хэрэглэгдэх нэгж хичээлийн хөтөлбөрүүд, Лого, слайд, тарааж өгөх материал, үзүүлэнг зураг хэлбэрээр

боловсруулах, Танилцуулга (PowerРoint), PDF файлын сан, Бусад дагалдах зураг, файлууд.

Сэдвийн агуулга

5.1 Вэб технологи гэж юу вэ?

Дасгал 1. Вэб хийхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийг

бүрдүүлэх, нүүр хуудас үүсгэх.

5.2. Холбоос хийх төрлүүд

Дасгал 2. “Монгол хувцас” сэдэвтэй вэб хийх.

Хуудас 81 Нийт 158

Сэдэв 5.1. Вэб технологи гэж юу вэ? Орчин үеийн харилцаа холбооны техник технологийн тусламжтайгаар

дэлхийн өнцөг булан бүрт байгаа компьютерүүд өөр хоорондоо сүлжээгээр холбогдсоноор бид хүссэн мэдээлэл, үйлчилгээгээ шуурхай хүлээж авах, дамжуулах боломжтой болсон билээ. Ийм сүлжээг интернэт сүлжээ гэж нэрлэдэг. Интернэт сүлжээний тусламжтайгаар вэб сайтаар аялах, цахим шуудангаар харилцах, худалдаа арилжаа хийх, ном сонин унших, интернэтээр ярилцлага өрнүүлэх, төрөл бүрийн онлайн сургалтанд хамрагдах зэрэг маш өргөн боломжтой.

Тодорхой сэдвийн дагуу бэлтгэсэн текст, зураг, дуу авиа, дүрс хөдөлгөөн, холбоостой төрөл бүрийн мэдээлэл бүхий хуудас байдлаар цахим баримт бичгийг вэб хуудас (Web Page) гэдэг. Тодорхой нэг сэдвийн дагуух өөр хоорондоо гипертекстээр холбогдсон вэб хуудсуудын цуглуулгыг вэб сайт (Web Site) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл олон вэб хуудсуудаас тогтох цогц мэдээллийн санг вэб сайт гэнэ. Вэб сайтыг дуудахад хамгийн түрүүнд нээгдэх хуудсыг вэб сайтын нүүр хуудас (Home Page) гэж нэрлэдэг. Вэб сайт нь http://www........ бүтэц бүхий вэбийн URL (Uniform Resource Locator) хаягтай байдаг бол нүүр хуудас нь эхэлж дуудагдах файл учир index.html нэртэй байна. URL хаягийг оруулахад сервер автоматаар index.html хуудсыг хайж олоод хэрэглэгчид илгээдэг. Вэб сайт нь хэрэглэгчдэд хэрэгцээтэй төрөл бүрийн мэдээллийг агуулахаас гадна арилжаа худалдаа хийх, сургалт, судалгаа явуулах зэрэг өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг. Орчин үед вэб сайт нь байгууллага, бизнес, хувь хүний нэр төрийн илэрхийлэл болж байна.

Гипертекстэн баримт, түүний формат (өргөтгөл)

Вэб мэдээллийг уншиж байх явцад сэдэвчилсэн гарчиг, онцолсон үг, зураг, хөдөлгөөнт дүрс тааралдах ба тэдгээр дээр дарахад тухайн үг хэллэгийг тодруулж тайлбарласан, дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан нэмэлт хуудас руу шилждэг. Үүнийг холбоос буюу Link гэж нэрлэдэг. Холбоос дээр хулганы заагуурыг байрлуулахадатгасан гарын хэлбэртэй () болж түүнд харгалзах нэмэлт мэдээллийн хаяг нь вэб браузер програмын төлөвийн мөрөнд (Status bar) харагдана. Нэг баримтан дотор байгаа онцолсон үг буюу зурган дээр дарахад задраад нэмэлт мэдээлэл гардаг бүтэцтэй баримтыг гипертекcтэн баримт гэж нэрлэдэг. Гипертекстэн баримт нь вэб сервер дээрээ бүтцээсээ хамааран HTML (*.html, *.htm, *.php) форматтай байна. HTML нь Hyper Text Markup Language буюу гипертекст бүрдүүлэх хэл гэсэн үг. Энэ хэлний тухай “HTML хэл” сэдэвт хичээлээр дэлгэрэнгүй танилцах болно.

Вэб хэрхэн ажилладаг вэ?

- Вэбийг үзэх Вэбийг үзэхийн тулд тусгай програм буюу вэб браузер (Web browser) програм хэрэгтэй. Internet Explorer, Netscape Communicator, Mozzila Firebox зэрэг олон браузер програмууд байдаг.

Хуудас 82 Нийт 158

- Вэбийг үзүүлэх Хэрэглэгч вэб сайтыг үзэхийн тулд тухайн вэб сайтынхаа хаягийг вэб браузер програмынхаа Address буюу хаягийн мөрөнд оруулаад гарын Enter товчлуур дээр дарснаар браузер програм хүсэлтийг вэб сервер рүү илгээдэг. Вэб сервер хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.

- Вэб хуудас боловсруулах Вэб хуудас боловсруулахдаа DOS Editor, Norton Editor, Notepad, Write, Microsoft Word зэрэг ердийн бичвэр боловсруулах програмуудыг ашиглаж болно. Түүнчлэн вэб хуудас бэлтгэх зориулалтын Microsoft Office FrontPage, CuteHTML, Macromedia Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer зэрэг тусгай програм хангамжуудыг ашиглаж болно. - Вэб сайтын ангилал Вэб сайтыг хэрэглэх зорилгоос шалтгаалан статик ба динамик хуудас гэж ангилдаг. Статик (идэвхгүй) хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (вэб хуудас) юм. Вэб сервер ийм хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр хэрэглэгчид шууд илгээдэг. Динамик (идэвхтэй) хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч вэб браузер дээр өөрийн санал, хүсэлт, сэтгэгдлийг бөглөж, сонголт хийгээд тухайн маягт дээрх илгээх товчийг дээр дарснаар мэдээлэл серверт илгээгддэг. Сервер уг мэдээллийг хүлээн авч өгөгдлийн санд хадгалан боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгчид илгээдэг. Энд вэб мастерийн тусламжгүйгээр маш хурдан хугацаанд вэб хуудас үүсгэгддэг. - Вэб хуудас юунаас тогтдог вэ? Вэб хуудас нь бичвэр, зураг, хүснэгт, хөдөлгөөнт дүрс, дуу авиа зэрэг олон төрлийн мэдээллээс бүрддэг. Олон тооны хүснэгтээс тогтож, бичвэр, зургийн байршлыг тодорхойлдог боловч тэдгээр хүснэгтүүдийг хэрэглэгчид шууд харагдахааргүйгээр хүрээ оруулдаг. Энэ нь вэбийн дизайнтай холбоотой. Вэб дээрх зураг нь .jpeg, .gif, .png өргөтгөлтэй байх ба бусад өртгөтгөлтэй зургийг байрлуулж болохгүй.

HTML (Hyper Text Markup Language). Мarkup language гэдэг нь тухайн хуудсыг ямар форматтай байхыг заадаг компьютерийн хэл гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл HTML хэлийг хэрэглэн бичвэрийн фонт, өнгө, хэмжээг өөрчилж, хуудасны голд гарчиг оруулах, зураг, хүснэгт байгуулах боломжтой.

Вэб браузер ажиллаж байна. Энэ бол вэб сервер. Браузер програмаас серверт вэб

хүссэн хүсэлт явуулна.

http://www.msue.edu.mn

Хариуд нь вэб сервер

хүссэн хуудсыг явуулна.

Хэрэглэгч

МТ-ийн үйлчилгээ үзүүлэгч

компани

Зураг 5.1

Хуудас 83 Нийт 158

HTML файл. Энэ нь гипертекстэн баримт бөгөөд вэб сервер дээрх бүтцээсээ хамааран *.html, *.htm форматтай байна.

Дасгал 1. Вэб хийх мэдээллийг бүрдүүлэх, нүүр хуудас үүсгэх

Алхам 1. Вэб хуудас хийх бэлтгэл ажил График moduli5 хавтсанд бүтээх гэж буй вэб сайтын бүхий л файлыг бүрдүүлж, хадгална. Энэ бол вэб сайт үүсгэх эхний шат юм. Вэбийг эмх цэгцтэй байлгах үүднээс lesson хавтсанд images дэд хавтас үүсгээд шаардлагатай зургийн файлуудыг хадгална. Түүнчлэн curriculum хавтас үүсгэж, бүлэг сэдвийн болон 6 хичээлийн хөтөлбөрийг, hereglegdehuun гэсэн дэд хавтас үүсгэж үзүүлэн, ТАРААЖ ӨГӨХ МАТЕРИАЛ, танилцуулга, .pdf файлуудыг хадгална.

Алхам 2. Програмыг эхлүүлж, файлыг вэб форматаар хадгална. 1. Start/Programs/Microsoft Office/Microsoft Word 2007 командаар Microsoft

Office Word програмыг нээнэ. 2. Эхний файл нүүр хуудас байх бөгөөд түүний нэрийг index.htm нэрээр

хадгална. Үүний тулд: 1) Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Save As…

командыг сонгоно. 2) Нээгдэх Save as цонхны Save as type: талбараас Web page төрлийг

сонгоно. 3) Save in: талбарт вэб хадгалах хавтсыг заана. (Манай жишээн дээр

moduli5 хавтсанд web дэд хавтас үүсгэсэн байна) 4) File name: талбарт файлын нэрийг index гэж оруулаад Save

товчийг дарна. Алхам 3. Нүүр хуудсыг үүсгэнэ.

Нүүр хуудсан дээр мэдээллийг доорх зааврын дагуу оруулна. Үүнд: 1) Толгойн хэсэгт вэб хуудасны нэр, логог байрлуулна. 2) Үндсэн цэсийг зураг болон бичвэр хэлбэрээр хуудасны дээд тал

болон зүүн талд босоо багана хэлбэрээр байрлуулна. 3) Үндсэн хэсэгт нүүр хуудсанд байрлах мэдээллийг оруулна. 4) Доод хэсэгт зохиогчийн эрх, харилцах хаягийг оруулна.

Зураг 5.2

Хуудас 84 Нийт 158

Толгойн

хэсэг

Үндсэн

хэсэг

Доод

хэсэг

хэсэг

Зураг 5.3

Хуудас 85 Нийт 158

Сэдэв 5.2. Холбоос хийх төрлүүд

Холбоос үүсгэхдээ дараах төрлүүдийг ашиглана. Үүнд: 1) Нэг файлаас нөгөө файл руу шилжих холбоос.

Киррикюлим цэсийг сонгоод Insert/Hyperlink командаар нээгдэх Insert Hyperlink цонхны Existing File or Web Page () хэсгийн сонгоод Current Folder () хэсгийн Look in талбарт холбоос хийх замыг зааж өгнө. Үүнд curriculum () хавтсанд байгаа curriculum.htm () файлыг заана. ОК () товчийг дарна.

Хичээл №1, Хичээл №2 зэрэг цэснүүдэд холбоосыг хийхдээ lesson1.htm, lesson2.htm зэрэг файлуудыг зааж өгнө.

2) Вэб сайт руу шилжих холбоос.

Харилцах хаяганд байрлах интернэтийн хаягийг сонгоод Insert Hyperlink цонхны Address талбарт вэб сайтын хаягийг http://www.intec.mn, http://www.msue.edu.mn, http://www.mycomputer.mn гэх зэргээр бүтнээр нь бичиж өгнө.

3) Цахим шуудангийн хаяганд хийх холбоос.

Хаягийн идэвхжүүлээд Insert Hyperlink цонхны Address талбарт mailto:[email protected], mailto:[email protected] гэх зэргээр хаягийг оруулаад ОК товчийг дарна.

4) Зурганд хийх холбоос.

Зургийг идэвхжүүлээд Insert Hyperlink цонхны Look in талбарт images хавтсыг сонгоод холбоос хийгдэх зургийн файлыг сонгоно.

Хийсэн вэб хуудсыг браузер програм дээр дуудаж холбоос болон бусад мэдээллийг шалгана. Үүний тулд:

5) Internet Explorer програмыг нээнэ. 6) File/Open командаар Lesson хавтсанд буй index.htm файлыг нээнэ.

Бусад хичээлийн хуудсуудыг хийж бэлэн болгоод холбоосыг гүйцэтгэнэ. Дасгал 2. “Монгол хувцас” сэдэвтэй вэб хийх.

Алхам 1. (Файлуудыг хуулах)

Зураг 5.4

Хуудас 86 Нийт 158

1. Windows Explorer програмыг нээнэ. 2. Бэлтгэсэн файлуудыг C: дискэнд moduli5/Web хавтсанд mongol-

huvtsas дэд хавтас үүсгэж хуулна. 3. Web хавтас дотор images хавтас үүсгээд зургийн файлуудыг хуулна.

Алхам 2. (Нүүр хуудсан дээр ажиллах)

1. Microsoft Office Word програмыг нээнэ. 2. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Save As…

командыг сонгоно. 3. Нээгдэх Save as цонхны Save as type: талбараас Web page төрлийг

сонгоно. 4. Save in: талбарт mongol-huvtas дэд хавтсыг заана. 5. File name: талбарт файлын нэрийг index гэж оруулаад Save товчийг

дарна. 6. Зураг болон текстийг Microsoft Word програмдаа оруулна.

Дэд гарчигууд

Үүнийг үндсэн цэс гэж нэрлэнэ.

Зураг 5.5

Зураг 5.6

Хуудас 87 Нийт 158

Алхам 3. (2 дахь хуудсан дээр ажиллах)

1. Microsoft Office Word програм дээр шинэ хуудас нээнэ. Энэ хуудсан дээр зургийн цомог хийх тул Insert/Picture/From file... командаар images хавтаснаас зургуудаа оруулна.

2. Зураг болон тайлбарыг хүснэгтэнд байрлуулна.

3. Файлыг mongol-huvtsas хавтсан дотор tsomog нэрээр хадгална. 4. C: дискэнд хадгалагдсан мэдээлэл дараах хэлбэртэй байх болно.

Алхам 4. (Холбоос хийх)

C: дискэнд үүсгэгдсэн Web үндсэн хавтас, images дэд хавтас

(а) Анх бэлтгэсэн зураг, болон мэдээлэл, (б) Вэбийн форматаар хадгалсан файлууд

(а) (б)

Зураг 5.7

Зураг 5.8

Хуудас 88 Нийт 158

1. Нүүр хуудас (index.htm) файлаа нээнэ. 2. Холбоос хийнэ. Хуудсан дотроо шилждэг холбоос хийхийн өмнө холбох

дэд гарчгуудад нэр өгнө. Үүний тулд эхний дэд гарчиг буюу (ТАНИЛЦУУЛГА:)-ийн ард курсорыг байрлуулаад Insert/Bookmark команд сонгож, нээгдэх цонхны Bookmark name: талбарт taniltsuulga гэж бичээд Add товчийг дарна.

3. МАЛГАЙ дэд гарчигт malgai, ДЭЭЛ дэд гарчигт deel, ГУТАЛ дэд гарчигт gutal нэрийг Insert/Bookmark командаар дээрх байдаар оруулна.

4. Гарчиг бүр дээр очоод эргээд дээшээ үндсэн цэс рүү очих боломжийг олгохын тулд дэд гарчигнуудын ард “дээшээ” гэсэн үг бичсэн байна. Хуудасны хамгийн дээд хэсэг буюу МОНГОЛ ХУВЦАС зурагны ард курсоороо байрлуулаад Insert/Bookmark командаар нээгдэх Bookmark цонхонд “deeshee” нэрийг оруулж өгнө.

5. Холбоосоо хийнэ. 1) Холбоос хийх [Танилцуулга] үндсэн цэсийг идэвхжүүлээд

Insert/Hyperlink команд сонгоно. 2) Нээгдэх Insert Hyperlink цонхны Place in This Document хэсгийг

сонгоод Bookmarks жагсаалтаас [taniltsuulga]-ыг сонгож ОК товчийг дарна.

3. Add товчийг дарна.

2. taniltsuulga гэж бичнэ.

1. Энд курсороо байрлуулна.

Зураг 5.8

Зураг 5.9

Хуудас 89 Нийт 158

3) [Танлцуулга] үндсэн цэс холбоос хийгдэж Танилцуулга болно. 6. Холбоос хийх [Малгай] үндсэн цэсийг идэвхжүүлээд Insert/Hyperlink

команд сонгоод Place in This Document хэсгийг сонгоод Bookmarks жагсаалтаас [malgai]-г сонгож ОК товчийг дарна.

7. Холбоос хийх [Дээл] үндсэн цэсийг идэвхжүүлээд Insert/Hyperlink команд сонгоод нээгдэх Insert Hyperlink цонхны Place in This Document хэсгийг

сонгоод Bookmarks жагсаалтаас [deel]-ийг сонгож ОК товчийг дарна. 8. Дэд гарчгуудын ард байгаа “дээшээ” гэсэн үгийг идэвхжүүлээд

Insert/Hyperlink команд сонгоод нээгдэх Insert Hyperlink цонхны Place

in This Document хэсгийг сонгоод Bookmarks жагсаалтаас [deesheel]-ийг сонгож ОК товчийг дарна. 9. Холбоос хийх [Зургийн цомог]-ийг идэвхжүүлээд Insert/Hyperlink команд

сонгоод нээгдэх Insert Hyperlink цонхны Existing File or Web page

Зураг 5.9

Зураг 5.10

Зураг 5.11

Зураг 5.12

Хуудас 90 Нийт 158

Зураг 5.14

хэсгийг сонгоод вэб хийж байгаа Web хавтаснаасаа [tsomog] файлыг сонгож ОК товчийг дарна.

10. Файлаа хадгалаад Windows Explorer програмаас index файлаа нээнэ. Хийсэн холбоос бүрийг шалгаж үзээрэй.

11. Цомог хуудаснаас нүүр хуудас руу шилжих холбоос хийнэ. Microsoft Office Word програм дээр tsomog файлаа нээгээд хуудасны доод хэсэгт байрлах

[Нүүр хуудас руу буцах] хэсгийг идэвхжүүлээд Insert/Hyperlink команд сонгоод нээгдэх Insert Hyperlink цонхны Existing File or Web page хэсгийг сонгоно. Вэб хийж байгаа Web хавтсаа нээж [index] файлыг сонгож ОК товчийг дарна.

Зураг 5.13

Хуудас 91 Нийт 158

Зураг 5.15

Файлыг Windows Explorer програмаас нээхэд файл нь Internet Explorer програм дээр нээгддэг. Уг програмаар хийсэн вэбээ үзэх, шалгах боломжтой. Харин засвар хийхийн тулд файлаа Microsoft Office Word програм дээр нээх хэрэгтэй. Дараах аргуудаар нээж болно. Үүнд:

1. Microsoft Office Word програмаа нээгээд Open команд сонгон файлаа нээнэ.

2. Windows Explorer програм дээр нээх файлаа сонгоод хулганы баруун талын товчийг дарж, нээгдэх цэснээс Open With командыг сонгож, Microsoft Office Word програмаа зааж өгнө.

Ингээд бид өөрийнхөө төлөвлөсөн вэбийг хийж, вэб сайтаас мэдээллийг хүлээж аваад зогсохгүй мэдээллийг түгээх боломжтойг ойлгож мэдлээ.

Хуудас 92 Нийт 158

Модуль 6. Хичээлийн үнэлгээ болон суралцагч

өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн боловсруулах

Багш хичээлийн бүлэг сэдэв болон ээлжит хичээлээр суралцагчдын

эзэмшсэн цогц чадамжийг үнэлэх, үнэлгээнд дүн шинжилгээ хийх үйл явцдаа хэрэглээний програмыг ашиглан цахим тестийн санг бүрдүүлж ашиглах боломжтой. Энэ нь сурагч МХТ ашиглан өөрийгөө үнэлэх, багш цагаа хэмнэж, хялбар дөхөм байдлаар дүн шинжилгээ хийх боломжийг олгох юм.

Зорилго

Microsoft Office Excel програм шиглан сургалтын үйл ажиллагаатай

холбоотой төрөл бүрийн хүснэгт үүсгэх, боловсруулалт хийх,

суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх тестийн сан, цахим

хүснэгт үүсгэх зэрэг хүснэгтэн мэдээллийн загваруудыг

боловсруулах чадварыг олгоход оршино.

Эзэмших чадвар

- Хуудсанд тохиргоо хийх, ажиллах орчинг бүрдүүлэх,

- Ангийн сургачдын тухайн улирал, хичээлийн жилийн дүнгийн

хүснэгт үүсгэх, үнэлгээний хүснэгт боловсруулах, загвар

байгуулах,

- Тестийн сан боловсруулах, сурагчид өөрийгөө үнэлэх арга зүйд

суралцах,

- Сорилын үр дүнг боловсруулах, сургалтын ахиц, болон бууралтад дүн шинжилгээ хийж график байгуулах,

- Боловсруулсан хүснэгтээ хэвлэх

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга

- Програм хангамж: Windows Explorer, Microsoft Office Excel.

- Хэрэглэгдэхүүн: Улирлын болон, жилийн эцсийн дүнгийн хавтгай, Математикийн хичээл дээр хэрэглэгдэх тест, түлхүүрийн хамт, Танилцуулга (PowerРoint), PDF файлын сан, Бусад дагалдах файлууд.

Сэдвийн агуулга:

6.1. Microsoft Office Excel 2007 програмын цонх, ажлын үндсэн талбар 6.2. Нэр томьѐо, үүрэг зориулалт

Дасгал 1. Хуудасны тохиргоо Дасгал 2. Дүнгийн хавтгай үүсгэх Дасгал 3. Дүнг томьѐо ашиглаж гаргах

Даалгавар 1. Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэл 6.3. Суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Дасгал 4. Тестийн сан үүсгэх Дасгал 5. Тестийн санд холбоос үүсгэж, томьѐо оруулах

Хуудас 93 Нийт 158

Зураг 6.1

Сэдэв 6.1. Microsoft Office Excel 2007 програмын цонх,

ажлын үндсэн талбар

Microsoft Office Excel програмын тухай бид өмнөх шатны сургалт дээр судалсан. Хичээлийг “Багш нарын мэдээлэл харилцааны технологийн боловсролд” номны 66-р хуудаснаас унших боломжтой.

Сэдэв 6.2. Нэр томьѐо, үүрэг зориулалт

№ Нэр томьѐо Цонх Үүрэг, зориулалт

1. АЖЛЫН ХАВТАС

– Workbook буюу

Book1

Энэ нь ажлын хуудаснуудаас

тогтоно. Шинээр нээгдсэн

ажлын хуудас нь Book1, Book2

... гэх мэт хавтас үүссэн байна.

2.

АЖЛЫН ХУУДАС

-

Sheet1, Sheet2, .

. .

Нэг ажлын хуудас буюу

Worksheet нь 16384 (256)

багана, 1048576 (65336) мөр

бүхий цахим хүснэгт юм.

Өгөгдөл оруулах, тооцоо хийх

зэрэг бүхий л үйлдлүүдийг

хуудас дээр хийнэ.

Хуудас 94 Нийт 158

Зураг 6.2

3. НҮД - Cells

Нүдний хаяг бол тухайн нүдний

оршиж байгаа багана болон

мөрийн дугаар юм. Курсор

байрлаж буй нүд идэвхтэй нүд

болох А1, B3 гэх мэтээр

тэмдэглэнэ.

4. МУЖ - Range

2 буюу түүнээс дээш нүд нийлж,

муж (Area) үүсгэх ба мужийг

A1:C3 гэх мэтээр тэмдэглэнэ.

5.

НҮДНИЙ

ӨГӨГДЛИЙГ

ЗӨӨХ

Тухайн нүдийг идэвхжүүлж,

курсорыг нүдний аль нэг хэсэгт

байрлуулахад хэлбэртэй болох

ба чирэх даралтаар зөөнө.

Дасгал 1. Хуудасны тохиргоо (Page Layout цэс)

Алхам 1. Page Layout цэсийг сонгоно. Алхам 2. Page Setup команд сонгоно.

Алхам 3. Page Setup цонхны Paper хэсэгт хандана.

Хуудас 95 Нийт 158

Зураг 6.3

Зураг 6.4 Зураг 6.5

Page Setup цонхны Paper хэсгийн Orientation талбарт байрлалыг сонгоно. Үүнд: - Portrait - босоо - Landscape – хэвтээ.. Paper size талбарт цаасны хэмжээг A4 гэж сонгоно. Page Setup цонхны Margins хэсэгт хуудасны захуудаас авах зайг тодорхойлно. Үүнд:

- Top – дээд – 10 мм - Left – зүүн – 10 мм - Bottom – доод – 10 мм - Right – баруун – 20 мм.

Алхам 4. Фaйлыг С:\fti-surgalt\moduli6 хавтсанд dun-5a-angi нэрээр хадгална. (Ctrl+S) Санамж Зайн нэгж нь millimeters (mm), centimeters, inches зэргээр илэрхийлэгдэж болно.

Options button/Excel Options командаар нээгдэх Excel Options цонхны Advanced/Display/Ruler unites/Millimeters тохиргоог хийнэ.

Хуудас 96 Нийт 158

Зураг 6.6

Зураг 6.7

Дасгал 2. Дүнгийн хавтгай үүсгэх, өгөгдөл оруулан хэлбэржүүлэх Алхам 1. Сурагчдын дүнг улирал, хагас жил, жилийн эцсийн байдлаар загварын дагуу хийцгээе. Microsoft Excel програмыг нээж өмнө хадгалсан dun-5a-angi файлыг нээнэ.

Алхам 2. Sheet1 ажлын хуудасны нэрийг 1-р улирал болгон солино. Хулганы заагуурыг Sheet1 дээр байрлуулан хулганы баруун товчийг дарж, нээгдэх цэснээс Rename командыг сонгоно. Гараас Ctrl+A товчлуурууд дээр дарж бүх хуудсаа идэвхжүүлээд фонтыг Arial, хэмжээг 10 болгоно. Алхам 3. A4:T46 мужийг сонгож хүснэгт үүсгэнэ. Home цэсний Font хэсгийн All Borders хэрэгслэлийг сонгоно. Алхам 4. Хүснэгтийг өгөгдсөн загварт оруулна. Үүнд, A баганы өргөнийг 2.70, B багана 15.15, C:T багана 3 байхаар тус тус тохируулна. Үүний тулд баганаа идэвхжүүлээд хулганы баруун товчийг дарж, нээгдэх цэснээс Column Width… командыг сонгож хэмжээг оруулна. Алхам 5. A2 нүдэнд курсороо байрлуулаад гарчгаа бичнэ. Гарчгийг хуудасны голд, 2 мөрөнд оруулж тодруулна. A2:T2 мужийг сонгоод Home цэсний Alignment хэсгийн Merge & Center командаар нүдийг нэгтгэж, Wrap Text командаар 2 мөрөнд, Center командаар төвд, Middle Align командаар голд байрлуулна.

Хуудас 97 Нийт 158

Зураг 6.8

Зураг 6.9

Алхам 6. Хүснэгтийн өгөгдлүүдийг бичиж, өгөгдсөн хэлбэрт оруулъя.

Санамж Нүдэнд буй өгөгдлийг засварлах тохиолдолд гарын F2 товчлуурыг дарна. Түүнчлэн томьѐоны мөрөнд засвар хийж болно.

Нүдэнд өгөгдөл оруулахдаа нүдний хаягийг сайн анхаарах хэрэгтэй. Ямар

мөр, баганыг нэгтгэх шаардлагатайг ажиглана. Жишээ нь Сурагчдын овог нэр гэсэн өгөгдлийг B4 нүдэнд бичээд B4:B5 нүднүүдийг нэгтгэнэ гэдгийг анзаарсан байх ѐстой. Алхам 7. Сурагчдын нэрийг оруулна. Жишээ болгон Сурагч1, Сурагч2… гэх мэтээр оруулаад хуулна. Үүний тулд Сурагч1 гэж бичсэн нүдийг сонгож, нүдний баруун доод буланд байрлах жижиг цонхонд хулганы заагуурыг байрлуулан чирэх даралтаар доош хуулна. Алхам 8. Хийсэн ажлыг хадгална. (Ctrl+S)

Дасгал 3. Дүнг томьѐо ашиглаж гаргах

Арифметик дунджийг олох AVERAGE, өгөгдлийн нүднүүдийг тоолох COUNTIF, COUNTA, нийлбэр олох SUM, нөхцөл шалгах IF функцүүдийг ашиглан тооцоолол хийцгээе. Алхам 1. Сурагчдын улирал, хагас жил, жилийн эцсийн дүнг томьѐо ашиглаж гаргая. Өмнөх dun-5a-angi файл дээр үргэлжлүүлэн хийнэ.

Хуудас 98 Нийт 158

Зураг 6.10

Алхам 2. N6-R6 нүдэнд тус бүр a, b, c, d, f дүнг тоолж тавина. Үүний тулд : N6 нүдэнд a дүнгийн тоог = COUNTIF(C6:M6,">=90") томьѐог оруулна. Уг томьѐог N40 нүд хүртэл хуулна. O6 нүдэнд b дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,">=80")-(COUNTIF(C6:M6,">=90")), P6 нүдэнд c дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,">=70")-(COUNTIF(C6:M6,">=80")), Q6 нүдэнд d дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,">=60")-(COUNTIF(C6:M6,">=70")), R6 нүдэнд f дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,"<=60") томьѐог тус тус оруулж харгалзах баганад хуулна. S6 нүд буюу Ерөнхий дүн талбарт =AVERAGE(C6:M6), T6 нүд буюу Үсгэн үнэлгээ талбарт =IF(S6<60,"F",IF(S6<70,"D",IF(S6<80,"C",IF(S6<90,"B","A")))) томьѐог тус тус оруулж харгалзах баганад хуулна. Алхам 3. C41-C45 нүдэнд тус бүр a, b, c, d, f дүнг тоолж, C46-C47 нүдэнд Амжилт, Чанарыг бодож гаргана. Үүний тулд: C41 нүдэнд a дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=90") томьѐог оруулна. Уг томьѐог мөрний дагуу M41 нүд хүртэл хуулна. C42 нүдэнд b дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=80")-(COUNTIF(C6:C40,">=90")),

Хуудас 99 Нийт 158

Зураг 6.11

C43 нүдэнд c дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=70")-(COUNTIF(C6:C40,">=80")), C44 нүдэнд d дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=60")-(COUNTIF(C6:C40,">=70")), C45 нүдэнд f дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,"<=60") томьѐог тус тус оруулж харгалзах мөрөнд хуулна. C46 нүд буюу Амжилт талбарт =SUM(C41:C44)/COUNTA(C6:C40)*100, C47 нүд буюу Чанар талбарт =SUM(C41:C42)/COUNTA(C6:C40)*100 томьѐог тус тус оруулж харгалзах мөрөнд хуулна. Алхам 4. a, b, c, d, f дүнгийн нийлбэрийг бодож гаргая. N41 нүдэнд =SUM(N6:N40) a дүн, O42 нүдэнд =SUM(O6:O40) b дүн, P43 нүдэнд =SUM(P6:P40) c дүн, Q44 нүдэнд =SUM(Q6:Q40) d дүн, R45 нүдэнд =SUM(R6:R40) f дүнг тус тус бодож гаргана. Алхам 5. Улирлын нийт амжилт, чанарыг бодож гаргая. T46 нүдэнд буюу Амжилт талбарт =SUM(T41:T44)/COUNTA(T6:T40)*100, T47 нүдэнд буюу Чанар талбарт =SUM(T41:T42)/COUNTA(T6:T40)*100 томьѐогоор бодож гаргана. Алхам 8. Хийсэн ажлыг хадгална. (Ctrl+S) Алхам 9. Хийсэн ажлыг загварт оруулан бэлэн загвар үүсгэж хадгалъя. загвар үүсгэн ашиглах талаар бид өмнө үзсэн билээ. Файлыг загвар болгон хадгалснаар дараа дахин шинээр хийхгүйгээр шууд ашиглах боломжтой. Эхлээд загвар болгох файлаа бэлтгэнэ. Дээрх алхмуудаар хийсэн ажлын хүрээнд бид тодорхой жишээн дээр дүн оруулж бодсон билээ. Уг дүн бүхий хүснэгтийн өгөгдлийг арилгаж, зөвхөн томьѐотой хэсгийг үлдээнэ.

Алхам 10. Загвар үүсгэх файлаа бэлэн болгоод Save As… командыг сонгоно. Нээгдэх Save As цонхны Save as type: талбараас Excel Template сонголтыг хийвэл Save in: талбарт Templates хавтас сонгогдсон байна. Хадгалах файлын нэрээ өгөөд Save товчийг дарна. Ингээд бид Template файл үүсгэлээ. Алхам 11. Үүсгэсэн загвар файлаа New командаар нээнэ. My templates… ангиллаас хадгалсан файлаа сонгоно.

Загвар

үүсгэх файл

Хуудас 100 Нийт 158

Зураг 6.12

Зураг 6.13

Санамж Үүсгэсэн загвар файлаа нээж өгөгдлөө оруулсны дараа дахин өөр нэрээр хадгална. Загвар файлаа өөрчилж болохгүй, уг загвараар үүсгэсэн файлаа шинэ нэрээр баримт хэлбэрээр хадгалах шаардлагатай.

Даалгавар 1. Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэл

Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг өгөгдсөн загварын дагуу хийнэ үү.

Excel Template

Хуудас 101 Нийт 158

Зураг 6.14

Даалгавар:

1. А4 хэмжээтэй цаас сонгож, хэвтээ байрлалаар, цаасны зүүн, баруун, доод талаас 10 мм, дээд талаас 15 мм байхаар тохируулна.

2. А3 нүднээс эхлэн 11 багана, 31 мөртэй хүснэгт байгуулна. 3. Хүснэгтийг өгөгдсөн загварын дагуу мөр, баганы өндөр, өргөний

хэмжээг өөрчилнө. 4. B1:J1 нүднүүдийг нэгтгэж гарчиг оруулна. Үүнд хуудасны голд

байрлуулах, мөр нугалах командуудыг ашиглана. Гарчиг нь Arial фонтоор, 11 хэмжээтэй, Bold хэлбэрээр бичигдсэн байна.

5. Хүснэгт дэх өгөгдлүүд Arial фонтоор, 10 хэмжээтэй бичигдсэн байна. 6. Бүртгэлийг гүйцэтгээд moduli6 хавтсанд ancet нэрээр хадгална. 7. Файлыг загвар (Excel Template) болгон хадгална.

Хуудас 102 Нийт 158

Сэдэв 6.3 Суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн

боловсруулах арга зүй Өөрийгөө тестээр үнэлэх

Microsoft Office Excel, Microsoft Office PowerPoint, Macromedia Flash програмуудаар суралцагчдад өөрийгөө үнэлэх үнэлгээний тест боловсруулан тарааж өгвөл суралцагч бүр тухайн сэдвийн стандартыг хангасан мэдлэгийн түвшинг хэр эзэмшиж, төлөвшиж байгаагаа үнэлэх боломжтой болно. Жишээ болгон Microsoft Office Excel програмыг сонгож авав. Тест зохиоход анхаарах зүйлс

1. Даалгавар бүр сургалтын ямар нэг чухал үр дүнг шалгах зорилготой байна. 2. Даалгавар бүр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлэх ѐстой

бөгөөд асуудал нь ойлгомжтой байна. 3. Даалгавар ба түүнд өгөгдөх хариултууд нь энгийн тодорхой үг хэллэгтэй

байна. 4. Даалгаврын асуултад үгүйсгэх утгатай үг хэллэг орсон тохиолдолд

тэдгээрийг онцгойлон анхаарна. 5. Зөв гэж сонгуулахаар бэлтгэсэн хариулт нь үнэхээр зөв төдийгүй бусад

хариултаас хамгийн оновчтой нь байна. 6. Даалгавар бүр тухайн тест дэх бусад асуулт, даалгавраас хамааралгүй,

тусдаа бие даасан байна. 7. Тодорхой бөгөөд ойлгомжтой, энгийн загвараар даалгавар хариултаа

байрлуулна. 8. Нөхөх үгийн орон зай нь нэгэн жигд, хангалттай хэмжээтэй байна. 9. Тестийн агуулга, төрөл, даалгаврын тоог сурагчдын нас сэтгэхүйн онцлогт

тохируулна. Microsoft Office Excel програмын нэмэлт харагдах хэсгүүд нь хаалттай

(нууцлагдсан), хуудсуудын хооронд шилжих товчнуудын тусламжтайгаар даалгаврын дараагийн (өмнөх) бүлгүүд болон үнэлгээний хэсгүүдийн хооронд шилждэг, суралцагч өөрийгөө үнэлэх боломжтой үнэлгээний цахим хэрэглэгдэхүүн боловсруулж туршъя. Үүнийг хялбаршуулахын тулд холбоос хийх аргыг ашиглана.

Дасгал 4. Тестийн сан үүсгэх Алхам 1. Өөрийг шалгах тест хийцгээе. Sheet 1 буюу тестийн НҮҮР хуудсыг дараах байдлаар бэлтгэнэ. Үүнд:

Хуудас 103 Нийт 158

Зураг 6.15

Зураг 6.16

- Ажлын хуудас (Sheet1)-ны нэрийг НҮҮР болгон солино. - B5-K5 нүдэнд гарчгийг бичээд голлуулан 2 мөрөнд оруулна. - B9 нүдэнд Сургууль, B12: Анги B15: Овог, B18: Нэр зэргийг тус тус

оруулна. - D9:J9, D12:J12, D15:J15, D18:J18 мужуудыг нэгтгэн хүрээлж, цагаан

өнгөөр дэвсгэрийг будна. - Тестийн хуудас бүр нь удирдах товчтой байх ба үүнийг Insert/Shapes

хэсгээс сум зурж байрлуулна. Дотор нь Сорил 1 гэж бичнэ. Алхам 2. Загварын дагуу шалгах тестээ оруулна. Үүнд тус бүр 6 тест бүхий 2 хуудас байна. Sheet2 ажлын хуудсыг СОРИЛ1, Sheet3 ажлын хуудсыг СОРИЛ2, Sheet4 ажлын хуудсыг ДҮН болгон солиод доорх зурагт үзүүлсний дагуу өгөгдлөө оруулаад хэлбэржүүлнэ.

СОРИЛ1 хуудсанд:

Хуудас 104 Нийт 158

Зураг 6.17

Зураг 6.18

СОРИЛ2 хуудсанд:

ДҮН хуудсанд:

Алхам 3. Даалгаврыг хийж гүйцэтгээд moduli6 хавтсанд soril_math нэрээр хадгална. Дасгал 5. Тестийн санд холбоос үүсгэж, томьѐогоо оруулна.

Хуудас 105 Нийт 158

Зураг 6.19

Зураг 6.20

Алхам 1. Нүүр хуудасны сумыг сонгоно. Insert/Links хэсгийн Hyperlink

командыг сонгоно.

Нээгдэх Insert Hyperlink цонхны Link to: талбараас Place in This Document

хэсгийг , Or select a place in this document: талбараас „СОРИЛ1‟-ийг

сонгоод ОК товчийг дарна.

Хуудас 106 Нийт 158

Хулганы заагуурыг дурын газар сонгоод сумыг идэвхгүй болгосны дараа буцаад суман дээр дарахад хулганы заагуур гар хэлбэртэй болж дараагийн хуудсанд шилжинэ. Энэ нь холбоос үүссэнийг илтгэж байна. СОРИЛ1, СОРИЛ2 ажлын хуудас дахь суманд дээрх байдлаар холбоос хийнэ. Санамж Энэ програмыг ашигласнаар тестийн хариуг автоматаар бодох боломжтой. Үүнд нөхцөл шалгах IF функц ашиглана. Томьѐог буруу оруулбал хариу буруу гарахыг анхаараарай.

=if(logical_test, true_value, false_value)

=IF('СОРИЛ 1'!M9="б",1,0)

Дээрх томьѐог тайлбарлавал:

Хэрэв СОРИЛ1 ажлын хуудасны M9 нүдэнд б хариу үнэн байвал 1 тоог бичнэ, буруу буюу түүнээс өөр хариу байвал нүдэнд 0 гэж бичнэ. Өөрөөр хэлбэл тухайн нүдэнд “1-р асуултад сурагч хариултуудаас Б хариуг сонгосон бол, тухайлбал хариултын СОРИЛ1!M9 нүдийг Б гэж бөглөсөн байвал 1 оноо, үгүй бол 0 оноо өгнө” гэсэн утгатай. Энд хуудасны нэр СОРИЛ1, нүдний хаяг M9 нь ажиллаж буй Excel файлаас хамааран өөр байж болно.

Алхам 2. Тестийн хариу гарах томьѐог оруулъя. Үүний тулд ДҮН ажлын хуудсыг нээнэ. - Хариу оруулах D7 нүдийг сонгоод =IF( гэж бичээд СОРИЛ1 хуудас руу

орно. 1-р тестийн хариу бичих нүдийн тэмдэглэхэд нүд тасархай зураасаар тэмдэглэгдэнэ. Энэ үед томьѐоны мөрөнд =IF('СОРИЛ 1'!M8 гэсэн томьѐо гарах ба уг томьѐог цааш үргэлжүүлэн =”а”,1,0) гэж гүйцээж бичнэ. Томьѐоны мөрөнд =IF('СОРИЛ 1'!M8="а",1,0) гэж бичигдсэн байна.

- Томьѐог гүйцээж бичээд гарын Enter товчлуур дээр дарвал ДҮН ажлын хуудасны D7 нүдэнд хариу гарна.

- Энэ мэтчилэн ДҮН ажлын хуудасны D8 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M9="б",1,0), D9 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M10="а",1,0), D10 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M11="в",1,0), D11 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M12="б",1,0), D12 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M13="г",1,0), D13 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M8="б",1,0), D14 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M9="а",1,0), D15 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M10="в",1,0), D16 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M11="а",1,0), D17 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M12="б",1,0), D18 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M13="а",1,0) томьѐонуудыг тус тус оруулна.

Алхам 3. Тестийн хариу гарахад нийт оноо, тоон үнэлгээ, үсгэн үнэлгээг бодох хэрэгтэй болно.

D21 нүд буюу зөв хариултуудын тоо гарч ирнэ =sum(D6:D20) томьѐог бичиж, зөв хариултуудын тоог олно.

Хуудас 107 Нийт 158

=D21*100/15 томьѐогоор түүний эзлэх хувийг бодно. =IF(D20<59,"F",IF(D20<69,"D",IF(D20<79,"C",IF(D20<89,"B","A")))) томьѐогоор тоон үнэлгээнд харгалзах үсэгт үнэлгээг бодно. Алхам 4. Тестийн хариу гарахад үсгэн үнэлгээнээс хамаарч сурагчдыг урамшуулах буюу анхааруулах зөвлөгөө өгч болно.

Е21 нүдэнд =IF(D21="F","Муу байна, дахин хийнэ үү!",IF(D21="D","Дөхөж байна, дахин анхааралтай уншина уу!",IF(D21="C","Болж байна.",IF(D21="B","Сайн байна.","Маш сайн байна. БАЯР ХҮРГЭЕ.")))) томьѐог оруулна. Алхам 5. Ажлыг хийж дуусгаад хадгална. Ингээд бидний боловсруулсан хэрэглэгдэхүүн ашиглахад бэлэн болж, та бүхэн Microsoft Office Excel програмын тусламжтай боловсруулсан тестээр суралцагчдыг үнэлэх боломжтой боллоо. Яагаад суралцагчдыг үнэлж дүгнэх хэрэгтэй вэ?

• Улирлын болон жилийн эцсийн дүн гаргах, • Суралцагчийн сурах үйл явцын талаар мэдээлэл олж авах, • Сургалтын цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, • Суралцагчдад хөгжих сэдэл төрүүлэх.

Суралцагчдыг үнэлэхдээ ямар чиг хандлагыг баримтлах вэ?

• Урамшуулах дэмжихийг удирдлага болгох, • Үр дүнгээр ялгаварлахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, • Боломжийг тэгш олгох, • Шударга байх, • Суралцагчийн хөгжлийн үндэс, сэдэл төрүүлэгч байх.

Хуудас 108 Нийт 158

Модуль 7. МХТ-ийг ашиглан судалгаа хийх,

боловсруулах арга зүйн анхны мэдэгдэхүүнтэй болох

Багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажил хийдэг. Microsoft Office Excel, Microsoft Office Access, SPSS зэрэг өргөн хэрэглээний програм хангамжуудыг ашиглан боловсруулалт, дүн шинжилгээ хийх боломжтой.

Зорилго

Microsoft Office Excel програм ашиглан сурагчдын өсөлт хөгжил, мэдлэг

боловсролын түвшин, хичээлд ажиглалт хийхдээ цахим хүснэгт үүсгэн боловсруулалт хийж, дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Эзэмших чадвар

- Судалгааны материалыг цахим хэлбэрт оруулах,

- Сорилын үр дүнг боловсруулах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт

гаргах.

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга

- Програм хангамж: Microsoft Office Excel.

- Хэрэглэгдэхүүн: Математикийн хичээл дээр ажиглалтын судалгаа хийсэн загвар, Социометрийн судалгаа, Танилцуулга (PowerРoint), PDF файлын сан.

Сэдвийн агуулга

7.1. Судалгааны өгөгдлийг оруулах, хэлбэржүүлэх

Дасгал 1. Ажиглалтын судалгаа 1.

Дасгал 2. Ажиглалтын судалгаа 2. График байгуулах

Даалгавар 1. Социометрийн судалгаа.

Хуудас 109 Нийт 158

Зураг 7.1

Зураг 7.1

Сэдэв 7.1. Судалгааны өгөгдлийг оруулах, хэлбэржүүлэх

Судалгааны боловсруулалт хийхдээ асуулгын дагуу өгөгдлүүдийг яаж

оруулахаа төлөвлөнө. Дараагийн дасгалуудаар ажиглалтын хуудас, социометрийн судалгааны боловсруулалт хийх талаар авч үзье.

Дасгал 1. Ажиглалтын судалгаа 1. Алхам 1. Ажиглалтын судалгаа хийцгээе. Ажлын хуудасны 1-12-р мөрөнд судалгааны мэдээллийн чанартай өгөгдлүүдийг оруулна. Sheet1 хуудасны нэрийг Математик болгон өөрчилье.

Алхам 2. А14 нүднээс эхлэн R55-р нүд хүртэл 18 багана, 42 мөр бүхий хүснэгт байгуулан өгөгдлүүдийг оруулж, загварын дагуу хэлбэржүүлнэ.

Хуудас 110 Нийт 158

Зураг 7.2

Зураг 7.3

Алхам 3. C52-C55–р нүдэнд “Тогтмол”, “Ихэнхдээ”, “Заримдаа”, “Ховорхон” гэсэн өгөгдлийг тоолох томьѐо оруулан харгалзах мөрийн дагуу хуулна. Үүнд:

С52 нүдэнд Тогтмол талбарын утгыг тоолох = COUNTIF(C17:C51,"Т") томьѐог оруулаад уг томьѐогоо R52 нүд хүртэл хуулна. С53 нүдэнд Ихэнхдээ талбарын утгыг тоолох =COUNTIF(C17:C51,"И"), С54 нүдэнд Заримдаа талбарын утгыг тоолох =COUNTIF(C17:C51,"З"), С55 нүдэнд Ховорхон талбарын утгыг тоолох =COUNTIF(C17:C51,"Х") томьѐог тус тус оруулж харгалзах мөрөнд хуулна. Алхам 4. Өгөгдөл, томьѐо оруулсан файлыг sudalgaa-math нэрээр хадгална. Алхам 5. Судалгааны файлын загвар үүсгэж sudalgaa-math-zagvar нэрээр хадгална.

Санамж Жишээ болгон зөвхөн математикийн хичээлээр авсан энэхүү судалгаагаар үүсгэсэн загвар файлыг бусад хичээлүүдэд ашиглах боломжтой. Энэхүү судалгааг Алхам Алхмаар хөтөлбөрийн “Бага ангийн сурагчдын үнэлгээ” номноос авч ашигласан болно. Уг номны 5-11 дүгээр хуудаснаас бусад судалгааг авч боловсруулалт хийж үзнэ үү.

Хуудас 111 Нийт 158

Зураг 7.4

Зураг 7.5

Дасгал 2. Ажиглалтын судалгаа, график байгуулах Алхам 1. Дээрх судалгааг ашиглан график байгуулъя. Sheet2 ажлын хуудсанд нэмж өгөгдөл оруулна. Sheet2 хуудасны нэрийг Математик график болгоно. Цаасны хэмжээг А4, хэвтээ байрлалаар, хуудасны зүүн, баруун, доод талаас 10 мм, дээд талаас 15 мм зайтай байхаар тохируулна. Алхам 2. График байгуулахад нэг нүүрэнд багтахгүй тул баганыг 2 хэсгээр 2 хуудас болгож доорх загвараар өгөгдлийг оруулна. Үүнд:

a) A5 нүднээс 10 багана, 7 мөртэй хүснэгт байгуулж, загварын дагуу өмнөх хуудаснаас өгөгдлийг хуулж, хэлбэржүүлнэ.

б) A39 нүднээс дараагийн хэсгийн мэдээллийг оруулна.

Алхам 3. C8-C11–р нүдэнд “Тогтмол”, “Ихэнхдээ”, “Заримдаа”, “Ховорхон” гэсэн өгөгдлийг оруулахдаа өмнөх Математик ажлын хуудаснаас шууд оруулах буюу ажлын хуудас хооронд шилжинэ. Үүний тулд:

- C8 нүдэнд курсорыг байрлуулж = тэмдэг тавина. - Математик ажлын хуудас руу орж “Тогтмол” талбарт байгаа C52 нүдийг

сонгоод гарын Enter товчлуурыг дарна. C8 нүдэнд =Математик!C52 томьѐо гарна.

Хуудас 112 Нийт 158

Зураг 7.6

Зураг 7.7

- C8 нүдний томьѐог J8 нүд хүртэл мөрний дагуу хуулна. - C8-J8 мужийг идэвхжүүлж доош нь 11-р мөр хүртэл бүх томьѐог хуулна.

Алхам 4. C42-C45–р нүдэнд “Тогтмол”, “Ихэнхдээ”, “Заримдаа”, “Ховорхон” гэсэн өгөгдлийг оруулахдаа өмнөх алхмын нэгэн адил оруулна. Гэхдээ 2 баганаар хуваасан тул хуулах томьѐог анхаарах хэрэгтэй. Үүний тулд:

- C45 нүдэнд курсорыг байрлуулж = тэмдэг тавина. - Математик ажлын хуудсанд орж “Тогтмол” талбарт байгаа K52 нүдийг

сонгоод гарын Enter товчлуурыг дарна. C45 нүдэнд =Математик!K52 томьѐо орж ирнэ.

- C45 нүдний томьѐог J45 нүд хүртэл мөрний дагуу хуулна. - C45-J45 мужийг сонгон идэвхжүүлж доош нь 45-р мөр хүртэл бүх томьѐог

хуулна.

Алхам 5. А-Г хэсэг тус бүрээр график байгуулна. a) A хэсгийн (А. Стратеги сэтгэлгээ) график байгуулъя.

- B6-F11 мужийг сонгон идэвхжүүлнэ. - Insert цэсний Chart хэсгээс графикийн төрлийг сонгоно. Жишээ болгон

босоо багана хэлбэрээр байгуулъя. Үүний тулд Column төрлөөс Cylinder хэлбэрийг сонгоно.

Хуудас 113 Нийт 158

Зураг 7.8

Зураг 7.9

Зураг 7.10

- Графикийг өгөгдсөн хэлбэрт оруулахын тулд Design цэсний Data хэсгээс Switch Row/Column командыг сонгоно.

- Chart Layouts/Layout3 командыг сонгоно. - Chart Title хэсэгт “А. Стратеги сэтгэлгээ” гэсэн гарчиг оруулахад график

бэлэн болно.

б) Б хэсгийн (Б. Тоо тоолол, энгийн үйлдэл) график байгуулъя. Үүний дээрх аргаар байгуулах боловч мужийг сонгох арга нь ялгаатай. Мужийг хэсэгчлэн сонгохын тулд B40-B45 мужийг сонгоод гарын Ctrl товчлуурыг дараастайгаар G40-J45 мужийг сонгоно. Графикийг дээрх аргаар байгуулна. Үүнтэй нэгэн адилаар В, Г хэсгийн графикийг байгуулна.

0

2

4

6

8

10

Тогт

мо

л

Ихэ

нхд

ээ

Зар

им

даа

Хо

вор

хон

1. Тоо бодох аргуудыг бүтээлчээр ашигладаг, тайлбарлаж чаддаг эсэх хавар

0

2

4

6

8

10

хавар намар

1. Тоо бодох аргуудыг

бүтээлчээр ашигладаг,

тайлбарлаж чаддаг эсэх

Тогтмол

Ихэнхдээ

Заримдаа

Ховорхон

02468

10

хавар намар

1. Тоо бодох аргуудыг бүтээлчээр

ашигладаг, тайлбарлаж чаддаг эсэх

Chart Title

Тогтмол Ихэнхдээ Заримдаа Ховорхон

Хуудас 114 Нийт 158

Зураг 7.11

Зураг 7.12

Санамж График байгуулах талаар “Багш нарын мэдээлэл харилцааны технологийн боловсролд” номны 75-82-р хуудсанд дэлгэрэнгүй өгүүлсэн.

Хуудас 115 Нийт 158

Зураг 7.13

Даалгавар 1. Социометрийн судалгаа Хамт олныг социометрийн аргаар судалсан судалгааны боловсруулалт хийнэ. Үүнд өгөгдсөн загварыг ашиглана. Даалгавар:

1. Microsoft Office Excel програм дээр эхний даалгаврыг гүйцэтгэнэ. 2. А4 хэмжээтэй цаас сонгож, хэвтээ байрлалаар, хуудасны захаас зүүн,

баруун, доод талаас 10 мм, дээд талаас 15 мм байхаар тохируулна. Сурагчдын тооноос хамааран хуудасны захаас авах зайг ихэсгэх буюу багасгаж болно.

3. А2 нүднээс эхлэн AJ40 хүртэл хүснэгт байгуулна. 4. Хүснэгтийг өгөгдсөн загварын дагуу мөр, баганы өндөр, өргөний хэмжээг

өөрчилнө. 5. Өгөгдлийг хооронд нь холбосон шугамыг Insert/Shapes командаас зургийн

шулуун хэрэгслэл ашиглан зурна. 6. Судалгааны өгөгдлийг гүйцэд оруулаад moduli6 хавтсанд

sudalgaa_sociometr_5-angi нэрээр хадгална. 7. 2 дахь даалгаврыг Microsoft Word програм дээр гүйцэтгэнэ. 8. Microsoft Office Excel програм дээр боловсруулсан үр дүнгийн

тусламжтайгаар зургийн хэрэгслэлүүдийг ашиглан зурна. 9. Даалгаврыг гүйцэтгээд moduli6 хавтсанд sudalgaa_sociometr_5-angi

нэрээр хадгална. 2 өөр програм дээр хийсэн тул ижил нэрээр хадгалж

болно.

Хуудас 116 Нийт 158

Модуль 8. МХТ-ийг ашиглах туршлага солилцох

Энэхүү хичээлийн бүлэг сэдэвт багш нар МХТ-ийг ашиглан өөр хоорондоо

туршлага солилцох, мэдээлэл дамжуулах, түүнийгээ баримтжуулах, сураглтын

явцад боловсруулсан бүтээгдэхүүний тайлан хэлэлцэнэ.

Зорилго:

Багш нар Microsoft Office Outlook програм ашиглан тохиргоо хийж сурах,

цахим шууданг ашиглан туршлага солилцох, олж авсан мэдээллээ CD/DVD-руу

хуулах чадвартай болно.

Эзэмших чадвар:

- Програмын тохиргоо хийх

- Мэдээлэл хавсарган явуулах

- CD/DVD-руу файл хуулах

- БСШУЯ, БСГ-ын мэргэжилтэнүүдийн хаягыг олж авж, и-мэйлээр харилцаж

сургалтын материалыг хуваалцах

- Цахим харилцааны хэрэгслүүдийг ашиглаж сурах, блог хөтлөх

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга:

- Програм хангамж:

□ Microsoft Office Outlook

□ Интернэт

□ Nero

Сэдвийн агуулга:

8.1. СD/DVD-руу мэдээлэл хуулах

8.2. Цахим шуудангаар сургалтын материалыг солилцох

8.3. Бусад сургуулийн багш нар, БСШУЯ, БСГ-ын мэргэжилтэн, бусад

байгууллагын хүмүүстэй харилцах

8.4. Цахим шуудангаар ирсэн материалыг сургалтанд ашигласнаа

баримтжуулах

8.5. Сургалтын явцад боловсруулсан бүтээгдэхүүний тайланг солилцох,

хэлэлцэх

Зорилго:

Хуудас 117 Нийт 158

Сэдэв 8.1. CD, DVD–д мэдээлэл (өгөгдөл) хуулах нь CD, DVD, Blu-Ray зэрэг нь их хэмжээний мэдээлэл хадгалахад тохиромжтой

бөгөөд лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг.

Ангилал, үүрэг

Багтаамж Ашиглах

хэлбэр

CD (Compact

Disk)

CD-R

1 у

да

а б

ичи

лт

хи

йх

CD-RW

Ол

он у

да

а б

ичи

лт

хий

х

700

Mбайт

Audio (дуу)

Data

(програм,

тоглоом...)

VCD (кино,

клип)

DVD (Digital

Versatile Disk)

DVD-R DVD-

RW

4.7

Гбайтаас

дээш

Data

(програм,

тоглоом...)

DVD (кино,

клип)

BD (Blu Ray Disk) R-DB DBRE 25

Гбайтаас

дээш

Data

(програм,

тоглоом...)

Video (кино,

клип)

Эдгээрт мэдээлэл бичихийн тулд компьютер нь CD Writer, DVD Writer, Blu-

Ray driver төхөөрөмжтэй байх шаардлагатай. Дээрх дискүүдийг унших, бичихэд хэрэглэдэг төхөөрөмжүүдийг дараах хүснэгтэд үзүүлэв.

Төхөөрөмж Үүрэг

CD-ROM Зөвхөн унших (CD-R, CD-RW)

CD-Writer Унших, бичих (CD-R, CD-RW)

DVD-ROM Зөвхөн унших (CD, DVD)

Combo ROM DVD ROM, CD Writer хавсарсан

DVD-Writer Унших, бичих (CD, DVD)

Хуудас 118 Нийт 158

Зураг8.1

Blu-Ray Унших, бичих (CD, DVD, Blu-Ray)

Мөн бичлэг хийх зориулалтын Nero Burning, Easy CD creator зэрэг програм

хангамж шаардлагатай. Жишээ болгон Nero Smart програмаар СД-д өгөгдөл бичихийг авч үзье. Санамж Windows Vista үйлдлийн системийн тухайд компьютерт дээрх програмуудыг суулгахгүйгээр хуулах боломжтой. Дасгал. СД-д өгөгдөл бичих Алхам 1. Start/All Programs/Nero Start Smart Essentials команд сонгоно. Алхам 2. Програмын цонхноос Make Data CD командыг сонговол Nero Express Essentials цонх нээгдэнэ. Дискийн багтаамжаас хэтрүүлэхгүйгээр өгөгдлөө сонгох шаардлагатай. Олон төрлийн өгөгдөл сонгож байгаа үед шинээр хавтас үүсгээд өгөгдлөө оруулж болно.

1. Нэмэлт

програм

Засварлах

програм

Заавар

CД-д өгөгдөл

бичих

Хуудас 119 Нийт 158

Зураг 8.2

Зураг 8.3

Алхам 3. СД-д бичих өгөгдлөө компьютерээсээ сонгон оруулна. Манай жишээн дээр C дискний Songs хавтасны CD_duu дэд хавтаснаас дууны файлуудыг сонгосон байна.

Дискний

багтаамж

Дискийн нэр Шинээр

өгөгдөл

нэмэх

Хуудас 120 Нийт 158

Зураг 8.4

Зураг 8.5

Алхам 4. Дискэнд бичих өгөгдлүүд дараах цонхонд үзүүлсэн байдлаар харагдана. Өгөгдлийн нийт хэмжээ 650 Mбайт болсон байна. Өгөгдөл 700 Mбайтаас хэтэрвэл Delete командаар зарим файлыг устгана. Алхам 5. Дискэнд бичлэг хийхдээ хурдаа тохируулах ѐстой бөгөөд жишээн дээр 16x хурдыг сонгосон байна.

Хуудас 121 Нийт 158

Зураг 8.6

Зураг 8.7

Санамж CД уншдаг бичдэг төхөөрөмжүүд нь компакт дискийг унших, бичих хурдтай байдаг. Хурд нь 1x, 4x, 8x, 16x, 24x, 32x, 40x, 52x байдаг ба 1x гэдэг нь өгөгдөлд хандах хурд (1 секундэд 150 Кбайт). Бичлэг хийхдээ хурдыг тохируулах хэрэгтэй ба хэт өндөр хурдтай бичсэн СД-ийгзарим компьютер уншиж чаддаггүй. Алхам 6. Дээрх алхмуудыг гүйцэтгэсний дараа дискэнд бичлэг хийж буй явцыг харуулсан дараах цонх гарна.

Алхам 7. Дискэнд бичлэг амжилттай хийсэн тохиолдолд дараах цонх нээгдэж, үйл ажиллагаа дуусна.

Дасгал 2 . VCD-г компьютерт хуулах Алхам 1. VCD–гээ CД төхөөрөмжид уншуулж, Windows Explorer програмыг нээнэ. Алхам 2. CД төхөөрөмжийн нэр дээр дарж, дискэнд агуулагдаж байгаа файлуудыг харж болно. Алхам 3. CД дотор байгаа MPEGAV нэртэй хавтас дотор видео файл байрлах ба файл, хавтас хуулах зарчмын дагуу хуулна.

Хуудас 122 Нийт 158

Зураг 8.8

Дасгал 3. DVD–г компьютерт хуулах Алхам1. DVD-гээ төхөөрөмжид уншуулж, Windows Explorer програмыг нээнэ. Алхам 2. DVD дотор байгаа VIDEO-TS хавтсанд видео файл байх ба ердийн файл ба хавтас хуулах аргыг сонгож, үйлдлийг гүйцэтгэнэ. Видео файлууд нь .vob өргөтгөлтэй, хэмжээний хувьд их байдаг.

Хуудас 123 Нийт 158

Сэдэв 8.2. Цахим шуудан

Интернэтийн хамгийн өргөн тархсан үйлчилгээнүүдийн нэг бол цахим

шуудангийн үйлчилгээ. Өдгөө цахим шуудан нь хүмүүсийн амьдралын хэв

маягийг бүхэлд нь өөрчилж мэдээллийг шуурхай, богино хугацаанд найдвартай

солилцох, харилцах хэрэглүүр болж байна.

Цахим шуудангийн онцлог

Давуу талууд 1. Интернэтэд холбогдсон дурын компьютерээс захиаг шууд илгээх, 2. Нэг захиаг илгээх өртөг хямд, 3. Нэг захиаг хэд хэдэн хүнд нэгэн зэрэг илгээх, 4. Түргэн шуурхай, 5. Захианд зураг, баримт бичиг зэргийг хавсарган илгээх боломжтой, 6. Газарзүйн болоод цаг хугацаанаас үл хамааран хаягласан хүнд шууд

хүрдэг, 7. Захиа хүрээгүй буюу цахим шуудангийн хаягийг буруу бичсэн тохиолдолд

хариу мэдээлэл өгдөг. Дутагдалтай талууд

1. Реклам зар сурталчилгааны буюу хүсээгүй захиа ихээр тархах болсон, 2. Нууцлал ба хамгаалалт сул, 3. Захиа хоромхон зуурт хүрсэн ч, хүлээн авагч нь хариу өгөхгүй байж болох

талтай, 4. Их хэмжээний захиа, тэр дундаа “спам” хэмээх хэрэгцээгүй захианд

“дарагдах” болсон, 5. Захианд том хэмжээний файлыг хавсарган илгээсэн тохиолдолд

шуудангийн хайрцаг дүүрэх, компьютерт татаж авахад бэрхшээлтэй.

Цахим шуудангийн хаяг

Цахим захидал солилцохын тулд цахим шуудангийн хаягтай байх

шаардлагатай бөгөөд энэ хаягаар хэрэглэгчид хаяглагдсан захидлууд шуудангийн

хайрцагт ирж, явуулсан захидлууд шуудангийн хаягаар дэлхийн аль ч өнцөгт

байгаа анд найз, ах дүү, амраг садан, хамтран ажиллагсдад хүрдэг. Цахим

шуудангийн хаягтай салшгүй холбоотой зүйл бол хэрэглэгчийн нууц үг юм. Цахим

шуудангийн хаяг болон нууц үгийг латин үсгээр бичдэг. Цахим шуудангийн хаяг нь

үндсэн 2 хэсгээс бүрдэх ба эдгээр хэсгүүд нь “at/эт” хэмээн нэрлэгдэх @ үсгээр өөр

хоорондоо холбогддог. @ тэмдгийн өмнөх хэсэг нь тухайн хэрэглэгчийн нэрийг,

арын хэсэг нь домэйн нэрийг тус тус илэрхийлнэ. Жишээ нь [email protected]

Хуудас 124 Нийт 158

Зураг 8.9

Microsoft Office Outlook 2007 програм

Цахим шуудангаа шалгах, унших, илгээхэд тусгай програм хангамжуудыг

ашигладаг. Microsoft Office Outlook, thuderbird зэрэг програмууд өргөн хэрэглэгддэг.

Цахим шуудангийн үнэгүй хаягийг Yahoo, Hotmail, Gmail зэрэг системүүдээс авч

болно. Доорх хаягаар үнэгүй хаяг авах боломжтой. Үүнд: http://www.yahoo.com,

http://www.google.com, http://www.hotmail.com, http://www.mail.mn,

http://www.gogo.mn

Жишээ болгон Microsoft Office Outlook 2007 програм ашиглах талаар авч

үзье.

Програмын цонхны ерөнхий төлөв

1.Menu цэс (menu bar)

2.Tool цэс (tool bar)

2.1 New Mail - шинээр захиа бичих, 2.2 Reply - ирсэн захианы зөвхөн хаяглагчид хариу бичих, 2.3 Reply All - ирсэн захианы бүх хаяглагчдад хариу бичих, 2.4 Forward - ирсэн захиаг бусдад дамжуулах, 2.5 Print - захиаг хэвлэх, 2.6 Delete - захиаг устгах, 2.7 Send/Recv - захиа шалгах буюу илгээж хүлээн авах, 2.8 Find – хайлт хийх.

3.Mail хайрцгууд

Хуудас 125 Нийт 158

3.1 Inbox - ирсэн захианы хайрцаг,

3.2 Outbox - илгээх захианы хайрцаг,

3.3 Sent Items - илгээгдсэн захианы хайрцаг,

3.4 Deleted Items - устгагдсан захианы хайрцаг,

3.5 Drafts - ноорог захианы хайрцаг.

4. Inbox хайрцаг

5. Ирсэн шуудан

6. Хуанли (calendar)

7. Төлөвийн мөр (status bar)

Хуудас 126 Нийт 158

Зураг 8.10

Зураг 8.11

Зураг 8.12

Gmail шуудан ашиглах товч заавар

Дасгал 1. Програм ажиллуулах

Алхам 1. Браузер програмын хаягийн мөрөнд www.gmail.com хаягийг оруулна.

Алхам 2. www.gmail.com сайтад бүртгэлтэй бол

username талбарт хэрэглэгчийн нэрийг, Рassword

талбарт нууц үгийг оруулаад Sign in товчийг дарж

нэвтэрнэ. Бүртгэлгүй бол 3-р алхмыг хийх хэрэгтэй.

Алхам 3. Шинээр бүртгэл үүсгэхийн тулд Create an

account хэсгийг сонговол дараах хуудас нээгдэнэ.

Хуудас 127 Нийт 158

Зураг 8.13

Алхам 4. Хэрэглэгчийн

нэрийг оруулна.

Алхам 5. Хэрэглэгчийн

овгийг оруулна.

Алхам 6. Шинээр үүсгэх

хаягийн нэрийг оруулна.

Алхам 7. Шинээр үүсгэж

буй тухайн нэр байгаа

эсэхийг шалгах хэсэг

Алхам 8. Нууц үгээ

оруулна.

Алхам 9. Нууц үгээ давтан

оруулна.

Алхам 10. Нууц үгээ

мартсан тохиолдолд

хэрэглэгчээс асуух асуултыг

сонгоод асуултын

хариултыг Answer талбарт

оруулна.

Алхам 11. 2 дахь цахим

шуудангийн хаяг. Нууц үгээ

мартсан тохиолдолд уг

хаягаар нууц үгийг явуулах

болно.

Алхам 12. Өөрийн оршин

буй

нутаг дэвсгэрээ сонгох хэсэг

Алхам 13. Нууцлалын

үүднээс системээс өгсөн

үгийг түүний доор байрлах

талбарт давтан бичнэ. Энэ

үгийг буруу бичвэл бүртгэл

бүртгэгдэх боломжгүй

гэдгийг анхаарах хэрэгтэй.

Алхам 14. Бүртгэлийн

хэсгийг бөглөж дуусад I

accept. Create my account

товчийг дарснаар шинээр

хаяг үүсэх болно.

Хуудас 128 Нийт 158

Зураг 8.14

Жишээ болгон зураг дээр mgl bagsh гэсэн бүртгэлийг үүсгэж үзүүллээ.

Алхам 15. Бүртгэлийг нээх боломжтой бол цэнхэр өнгөөр mglbagsh is available гэж

гарна. Боломжгүй тохиолдолд боломжит нэрийг санал болгосон хэсэг гарч ирнэ.

Алхам 16. Бүх зүйл алдаагүй зөв

бөглөөд I accept. Create my

account товчийг дарснаар хаяг

үүснэ.

Алхам 17. Бүртгэл амжилттай

болсны дараа нээгдэх

Congratulations хуудасны Show

me my account товчийг дарж Gmail

системд нэвтрэн орно.

15

16

Хуудас 129 Нийт 158

Зураг 8.15

Зураг 8.16

Нээгдэх эхний хуудас дээр цахим шуудан илгээх, ирсэн захиаг хүлээн авах зэрэг

боломж бүхий ерөнхий хэсэг байна.

17

Хуудас 130 Нийт 158

Зураг 8.17

Зураг 8.18

Дасгал 2. Захиа бичих

Алхам 1. Compose mail буюу захиа илгээх хэсэг дээр дарна. Үүний дараа 2,3,4,5

хэсгүүд бүхий талбар баруун талд нээгдэнэ.

Алхам 2. Захиа илгээх хүний шуудангийн хаяг бичнэ.

Алхам 3. Захианы гарчгийг бичнэ.

Алхам 4. Файл хавсарган явуулах хэсэг. Уг хэсэг дээр дарахад 6-р алхмын хэсэг

гарч ирнэ.

Алхам 5. Захиагаа бичнэ.

Алхам 6. Browse товчийг дарж захианд хавсарган явуулах файлыг сонгоно.

Хуудас 131 Нийт 158

Зураг 8.19

Зураг 8.20

Зураг 8.21

Алхам 7. Манай жишээн дээр

attаchments_2009_19.zip нэртэй

файлыг сонгосон байна.

Алхам 8. Захианд хавсаргах

файлаа сонгоод Оpen товчийг

дарна.

Алхам 9. Send товчийг дарж,

захиагаа илгээнэ.

Алхам 10. Уг талбарт хавсарган

явуулж байгаа файлын нэр байна.

Алхам 11. Захиа амжилттай илгээгдсэн тохиолдолд Your message has been sent

гэсэн мэдээлэл гарах болно.

11

11

Хуудас 132 Нийт 158

Зураг 8.22

Зураг 8.23

Зураг 8.24

Дасгал 3. Цахим шуудангийн програмд хаягаа бүртгүүлэх

Алхам 1. Програмыг

ажиллуулахад нээгдэх

Оutlook 2007 Startup

цонхны Next товчийг

дарж цааш

үргэлжлүүлнэ.

Алхам 2. Нээгдэх цонхны

“Would you like to configure an E-

mail account?” асуултын доорх

хариултуудаас Yes сонголтыг

хийгээд

Next товчийг дарж цааш

үргэлжлүүлнэ.

Алхам 3. Your Name

талбарт хэрэглэгчийн нэрийг

оруулна.

Алхам 4. E-mail Address

талбарт цахим шуудангийн

буюу Gmail хэрэглэгчийн

нэрийг оруулна.

Хуудас 133 Нийт 158

Зураг 8.25

Зураг 8.26

Алхам 5. Password талбарт нууц үгийг оруулна.

Алхам 6. Retype Password талбарт нууц үгийг давтан оруулна.

Алхам 7. Next товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.

Алхам 8. Тохиргоо

хийгдэж буй

мэдээлэл бүхий

цонх нээгдэнэ.

Алхам 9. Тохиргоо

хийгдсэний дараа

Finsh товчийг

дарна. Microsoft

Outlook 2007

програм

ачаалагдана.

Хуудас 134 Нийт 158

Зураг 8.27

Зураг 8.28

Програмын цонхны ерөнхий төлөв

Алхам 10. Шинээр захиа бичихдээ Outlook 2007 програмын цонхны New Mail

хэрэглүүр дээр дарах буюу Message/New Message команд сонгоно.

Алхам 11. Захианд файл хавсаргахдаа Attach товчийг дарна.

Алхам 12. Нээгдэх New Message цонхны То талбарт захиа явуулах хаягийг оруулна.

Алхам 13. Subject талбарт захианы товч агуулгыг оруулна.

Алхам 14. Цонхны үндсэн талбарт захиагаа бичнэ.

Алхам 15. Insert File

цонхны Look in

талбарт хавсаргах

файлын замыг

тодорхойлж, файлаа

сонгоно.

Алхам 16. Insert

товчийг дарна.

Хуудас 135 Нийт 158

Зураг 8.29

Алхам 17. Send товчийг дарж захиагаа илгээнэ.

Алхам 18. Уг хэсэгт хавсарган явуулж байгаа файлын нэр байна.

Алхам 19. Захиаг илгээх ба шалгахдаа Send and Receive товчийг дарна.

Алхам 20. Ирсэн болон явуулсан захианы мэдээллийг харуулна.

18

19

Хуудас 136 Нийт 158

Зураг 8.30

Сэдэв 8.3. Бусад сургуулийн багш нар, БСШУЯ, БСГ-ын

мэргэжилтэн, бусад байгууллагын хүмүүстэй харилцах

Цахим шууданг ашиглан мэргэжил нэгт хүмүүстэй харилцан мэдээлэл солилцох,

мэдээлэл олж авах болон бусад цахим харилцааны хэрэгслүүдийг ашиглан

сургалтын материалыг хуваалцах, сургалтын үйл ажиллагаанд хэрэгцээтэй

материалын цуглуулгатай болох.

Дасгал 1. БСШУЯ, БСГ-ын мэргэжилтэнүүдийн хаягыг олж авах

Алхам 1. Internet Explorer програм ашиглан http://www.mecs.gov.mn хаягруу орон

Мэдээлэл цэсрүү орох.

Алхам 2. Утасны жагсаалт гэсэн холбоосон дээр даран дараагийн хуудасруу

шилжснээр хэрэгцээтэй жагсаалтыг гарган авч болно.

Хуудас 137 Нийт 158

Зураг 8.31

Зураг 8.32

№ Аймаг, нийслэл БСГ-ын даргын нэр Ажлын утас Гар утас И-Мэйл

Аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын

газрууд Код Утас

1 Архангай Н.Ламжав 01332 21148 98220583 [email protected]

2 Баян-Өлгий Х.Мингай 01422 22456 98220586 [email protected]

3 Баянхонгор Ж.Энхбаяр 01442 22115 98220585 [email protected]

Хуудас 138 Нийт 158

4 Булган Л.Эгиймаа 01342 22723 98220584 [email protected]

5 Говь-Алтай Ж.Эрдэнэ 01482 24865 98220587 [email protected]

6 Говьсүмбэр Ц.Уранчимэг 01542 23160 98220588 [email protected]

7 Дархан-Уул Р.Батжаргал 01372 27701 98220589 [email protected]

8 Дорноговь Ц.Чойбаатар 01522 23977 98220590 [email protected]

9 Дорнод Р.Дуламсүрэн 01582 23674 98220591 [email protected]

10 Дундговь Ц.Сэрээнов 01592 22313 98220592 [email protected]

11 Завхан Ө.Чулуунбаатар 01462 21143 98220593 [email protected]

12 Орхон Ц.Ариунаа 01352 20792 98220594 [email protected]

13 Өвөрхангай Б.Мөнхжаргал 01322 22506 98220602 [email protected]

14 Өмнөговь М.Батбилэг 01532 23301 98220595 [email protected]

15 Сүхбаатар Д.Сэнгэдорж 01512 21487 98220596 [email protected]

16 Сэлэнгэ Д.Загдгочоо 01362 22165 98220597 [email protected]

17 Төв Ч.Цэцгээ 01272 23981 98220598 [email protected]

18 Увс Г.Цэрэндулам 01452 22423 98220599 [email protected]

19 Ховд Б.Хаш-Эрдэнэ 01432 25178 98220600 [email protected]

20 Хөвсгөл Ц.Мөнхжаргал 01382 23693 98220601 [email protected]

21 Хэнтий Б.Дашдаваа 01562 23640 98220602 [email protected]

22 Улаанбаатар Д.Энхбаяр

324947 98220604 [email protected]

Дасгал 2. Hi5 ашиглах буюу танилын хүрээгээ тэлэх

Hi5 нь интернэт ашиглан өөрийгөө бусдад танилцуулах, танилын хүрээгээ тэлэх

хамгийн өргөн хэрэглэгддэг програмын нэг юм. Одоогийн байдлаар Hi5 нь дэлхий

даяар 60 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд цаашид ч хурдацтай өсөж байна. Уг

сүлжээнд өөрийн тухай танилцуулга, сонирхол, зургийн цомог, дуртай дуу хөгжмөө

оруулж цахим шуудан хэлбэрээр ашиглаж болохоос гадна мэргэжил нэгт

хүмүүстэйгээ харилцах нэг хэлбэр маягаар ч ашиглаж болно. Мэргэжилтэн нэгт

Хуудас 139 Нийт 158

Зураг 8.33

Зураг 8.34

хүмүүстэйгээ болон бусад сургуулийн багш нартай өөрийн болон сургалтын тухай

мэдээллийг солилцод өргөн ашиглагдаж болно.

Алхам 1. Internet Explorer програм ашиглан www.hi5.com хуудасруу орно. Хэрэв

бүртгүүлээгүй бол өөрийн овог нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо болон

нэвтрэх нууц үгээ бичин Register гэсэн товчыг даран дараах хуудасруу шилжнэ.

Алхам 2. Дараагийн хуудсанд өөрийн цахим шуудангийн нууц үгийг хийснээр таны

шуудангаар харьцдаг хүмүүст Friend Request буюу найз болох хүсэлт явуулж

болно.

Хуудас 140 Нийт 158

Зураг 8.35

Зураг 8.36

Алхам 3. Дараагийн хуудсанд өөрийн зургаа оруулж болно.

Алхам 4. Өөрийн цахим шууданг шалган өөрийн Hi5-ийн бүртгэлийг

идвэхжүүлснээр бүртгэл дуусна.

Хуудас 141 Нийт 158

Зураг 8.37

Дасгал 3. Twitter буюу жижиг блог хөтлөх програм

Twitter нь сүүлийн үед маш олон хэрэглэгчийг өөртөө татаж байгаа өөрийгөө

бусдад таниулах, жижиг блог (140 тэмдэгт) хөтлөхөд хэрэглэгдэж буй програм юм.

Сард 55 сая хэрэглэгч уг веб хуудсаар зочилдог ба өөрийн үзэл бодлыг бусдад

хүргэх, мэдээ мэдээлэл солилцоход өргөн ашиглаж байна.

Алхам 1. Internet Explorer ашиглан www.twitter.com гэсэн хаягруу орон

бүртгүүлэхийн тулд Sign up now товчыг дарна.

Хуудас 142 Нийт 158

Зураг 8.38

Зураг 8.39

Алхам 2. Дараагийн цонхонд бүртгүүлэх мэдээллүүдээ оруулан Create my

account-г дарна

Алхам 3. Дараагийн цонхонд өөрийн цахим шуудангийн нууц үгийг бичиж болно.

Ингэснээр таны цахим шуудангийн бүртгэлд байгаа Twitter хэрэглэдэг хүмүүсийн

жагсаалт гарч ирэх ба та мэдээлэл хуваалцах хүмүүсээ сонгож болно.

Хуудас 143 Нийт 158

Зураг 8.40

Зураг 8.41

Алхам 4. Дараагийн цонхонд та бүхэн Twitter-ийн урилга явуулах хүмүүсээ сонгож

болно. Мөн Skip this step холбоосыг сонгосноор бусад хүмүүсийг урилгүй шууд

үндсэн хуудсанд орж болно.

Хуудас 144 Нийт 158

Зураг 8.42

Алхам 4. Ингэснээр What are you doing? гэсэн энгийн асуултанд хариулан өөрийн

тухай мэдээллээ бусадтай хуваалцаж болно.

Дасгал 4. Wikipedia буюу цахим нэвтэрхий толь

Wikipedia нь үнэгүй, олон хэл дээр бичигдсэн 13 сая орчим тайлбартай интернэтэд

хамгийн өргөн хэрэглэгддэг нэвтэрхий толь юм. Та бүхэн энэхүү сайтыг ашиглан

бүхий л төрлийн мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой. Мөн өөрийн

мэдлэгийг бусдад таниулах зорилгоор уг сайтад тайлбар, бичлэг нэмж оруулж

болно.

Алхам 1. Internet Explorer ашиглан www.wikipedia.org хаягруу орон өөрийн ойлгох

хэлийг сонгон хайлт хийснээр хүссэн мэдээллээ олж авна.

Хуудас 145 Нийт 158

Зураг 8.43

Зураг 8.44

Дасгал 5. Picaso Web Albums

Picasa Web Albums нь бие биеэндээ зураг илгээх хамгийн өргөн хэрэглэгддэг

аргуудын нэг юм. Багш нар та бүхэн интернэтэд өөрсдийн зургийн цомог

үүсгэснээр хэнд ямар зураг харуулах, харуулахгүйг өөрийн хүссэнээр шийдэж

болдогоороо онцлогтой.

Алхам 1. Internet Explorer ашиглан http://picasaweb.google.com/ хаягруу ороод

өөрсдийн Gmail-н хэрэглэгчийн нэр болон нууц үгийн ашиглан нэвтэрнэ.

Хуудас 146 Нийт 158

Зураг 8.45

Зураг 8.46

Алхам 2. Upload холбоосыг дарснаар өөрийн дискэн дээрх зургийг оруулна.

Алхам 3. Зургаа оруулахдаа шинээр цомог үүсгэн хадгалаж болно.

Хуудас 147 Нийт 158

Зураг 8.47

Зураг 8.48

Алхам 4. Өөрийн дискэн дээрх файлаа Browse товчын тусламжтайгаар оруулна.

Хуудас 148 Нийт 158

Зураг 8.49

Зураг 8.50

Алхам 5. Бусад хүмүүст явуулах зургаа сонгон Share дарна.

Алхам 6. To гэсэн талбарт явуулах гэж буй хүнийхээ цахим шуудангийн хаягийг

бичээд, Send Album товчыг даран явуулна.

Хуудас 149 Нийт 158

Модуль 9. Програм хангамжийн зөвлөгөө

Энэхүү хичээлийн бүлэг сэдэвт багш нарт зориулсан ашигтай зөвлөгөөг толилуулж байна. Тухайлбал компьютераа хэрхэн хурдан ажиллагаатай болгох, дискэн дээрх мэдээллийг яаж цэгцлэх, LCD проекторыг яаж холбож ажиллуулах, боловсруулсан ажлаа хэвлэх тохиргоог хэрхэн хийж болох чадвар эзэмшүүлнэ.

Зорилго

Энэхүү модулийн хүрээнд компьютер, тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэглэгчийн хэрэглээний түвшинд шаардлагатай зарим тохиргоонуудыг хийх ур чадварыг эзэмшүүлнэ.

Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга

- Програм хангамж: Microsoft Windows XP үйлдлийн систем.

Сэдвийн агуулга

9.1. Дискэн дээрх мэдээллийг цэгцлэх,

9.2. Түр үүссэн файлуудыг устгах,

9.3. StartUp буюу компьютер асахад шууд ажилладаг програмуудын тоог

цөөлөх,

9.4. Зөөврийн компьютерт проектор холбож ажиллуулах,

9.5. Принтер ашиглах.

Хуудас 150 Нийт 158

Сэдэв 9.1. Дискэн дээрх мэдээллийг цэгцлэх Энэхүү сэдвийн хүрээнд дараах тохиргоонуудыг хэрхэн хийх талаар үзэх болно. Үүнд:

1. Disk Defragment хийх, 2. Компьютерт түр хугацаагаар үүсээд, буцааж устгагдаагүй файлуудыг

илрүүлэн устгах, 3. Компьютер асахад байнга дагаж ачаалагддах чухал биш програм

хангамжуудыг хаах.

1. Disk Defragment. Энэ нь компьютерийн дискэн дотор суусан файл, програм зэргийг цэгцэлдэг функц юм. Жишээлбэл, компьютерт програм, дуу, тоглоом, кино хадгалагдаж байна гэж үзье.

Компьютерийн диск

Суусан програм дуу тоглоом Кино

Тоглоомыг хэрэггүй гэж үзээд устгана.

Компьютерийн диск

Суусан програм дуу Хоосон зай Кино

Дараа нь компьютер дээрээ зураг хуулахад зураг нь хэмжээнээсээ хамааран устгасан тоглоомны зайд бичигдэх болно. Зураг нь том хэмжээтэй, эсвэл олон зургийг хуулах тохиолдолд тоглоомын файл хадгалагдаж байсан дискний орон зайд бичигдэж, үлдсэн хэсэг нь дискний өөр сул зайд бичигдэх болно.

Компьютерийн диск

Суусан програм

дуу Зураг . . . кино Зурагны үргэлжлэл

Энэ маягаар компьютерт мэдээлэл энд тэнд бичигдэж, эмх замбараагүй байдал үүсдэг. Ингэснээр компьютерямар нэг програм уншихдаа дискэн дотроос энд тэндээс түүж унших болно. Энэ нь тодорхой хугацаа шаардаж, улмаар компьютерийн үйл ажиллагааг удаашруулдаг.

Disk Defragment ажиллуулах

Алхам 1. Start/My Computer команд сонгоно.

Алхам 2. Local Disk (C:) дээр хулганы заагуурыг байрлуулан хулганы баруун

товчийг дарж, нээгдэх цэснээс Properties командыг сонгоно.

Хуудас 151 Нийт 158

Зураг 9.1

Зураг 9.2

Зураг 9.3

Алхам 3. Нээгдэх Local Disk (C:) Properties цонхноос Tools хэсгийг сонгож

Defragment Now товчийг дарна.

Алхам 4. Жагсаалтанд буй (C:), (D:), (E:) зэрэг дискүүдээс цэгцлэх дискээ сонгон

тэмдэглээд Analyze товчийг дарна.

Алхам 5. Defragment товчийг дарна.

Ингээд компьютерийн диск дээрх мэдээллийг цэгцлэх үйл ажиллагаа явагдаж эхлэх ба дискэнд хадгалагдаж буй мэдээллийн хэмжээнээс хамаарч тодорхой хугацааны дараа дуусна. Энэхүү програмыг ажиллууснаар компьютер дээр байгаа програм хангамжийн үйл ажиллагаа хурдан болно.

Хуудас 152 Нийт 158

Зураг 9.2

Зураг 9.3 Зураг 9.4

Сэдэв 9.2. Түр үүссэн файлуудыг устгах

Компьютерт Microsoft Word, Excel зэрэг хэрэглээний програмуудыг ажиллуулах үед дагалдах temp буюу түр буюу файлууд үүсдэг. Эдгээр файлууд нь тухайн ажиллаж байгаа програмыг хаахад компьютераас автоматаар устгагддаг. Гэвч зарим тохиолдолд компьютерийн үйлдлийн системд өөрчлөлт орсон, цахилгаан эрчим хүчний саатал гарах, компьютер гацах зэрэг шалтгаануудын улмаас эдгээр түр файлууд устгагдалгүй компьютерийн дискэнд үлддэг. Ингэж хуримтлагдан үлдсэн их хэмжээний түр файлууд нь компьютерийн хатуу дискэнд зай эзэлж, улмаар компьютерийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иймд түр файлуудыг тодорхой хугацаанд байнга шалгаж, компьютерээ цэвэрлэж байх хэрэгтэй. Түр файлууд нь дараах газруудад байрладаг. Үүнд:

1. C:/Windows/temp хавтсанд

2. C:/Documents and Settings/administrator, эсвэл компьютерт Login хийж орсон нэртэй хавтас/Local Settings/Temp

3. C:/Documents and Settings/administrator, эсвэл хэрэглэгчийн нэртэй хавтас/Local Settings/Temporary Internet Files

4. Зарим үед файл нээсэн хавтсанд түр файл үүсдэг. Жишээлбэл Microsoft Word програмын файлыг My

5. Documents хавтаснаас ажиллуулахад уг хавтсанд түр файл үүснэ.

6. Temp файлуудыг хайж олоод устгаж болно. Microsoft Word програмын файл .doc өргөтгөлтэй байдаг бол бол түр файл .tmp өргөтгөлтэй.

Алхам 1. Start /Search командыг сонгоно.

Алхам 2. Нээгдэх хайлтын талбараас All files and Folders командыг сонгоно

Алхам 3. All or Part of the file name талбарт *.tmp (дурын нэртэй temp файл гэсэн

утгатай) гэж бичээд Search товчийг дарна.

Windows /

Тemp

хавтсанд

үүссэн

файлууд

Хуудас 153 Нийт 158

Зураг 9.5

Хуудас 154 Нийт 158

Зураг 9.6

Зураг 9.7

Зураг 9.8

Зураг 9.9

Зураг 9.10

Сэдэв 9.3. StartUp буюу компьютер асахад дагаж ажилладаг

програмуудын тоог цөөлөх

Алхам 1. Start/Run командыг сонгоно

Алхам 1. Нээгдэх Run цонхны Open талбарт msconfig командыг бичиж өгөөд OK товчийг дарна.

Алхам 2. Нээгдэх System Configuration Utility цонхны StartUp хэсгийг сонгоно.

Нээгдэх жагсаалтаас хэрэгцээгүй гэж үзсэн програмуудаа компьютер асах үед дагаж ажиллахгүй болгож болно. Жишээлбэл, интернэт чаатын Yahoo Messenger програм санах ойд байнга ажиллаж байдаг. Энэ нь компьютерийг интернэтэд холбоогүй үед, эсвэл уг програмыг ажиллуулаагүй байсан ч компьютерийн санах ойгоос хуваалцаж байдаг гэсэн үг.

Алхам 3. Хэрэгцээгүй гэж үзсэн програмаа сонгоод OK товчийг дарвал System Configuration цонх нээгдэж, компьютерийг дахин ачаалах эсэхийг

лавласан цонх гарч ирнэ.

Алхам 4. Компьютер унтарч дахин ассаны дараа нээгдэх System Configuration Utility цонхны Don’t show this message сонголтыг хийгээд OK товчийг дарна.

Хуудас 155 Нийт 158

Зураг 9.11

Зураг 9.13 Зураг 9.12

Сэдэв 9.4. Зөөврийн компьютерт проектор холбож ажиллуулах

Зөөврийн компьютерт проектор (Projector) холбож дэлгэцэнд гаргах 2 арга байдаг. 1. Зөөврийн компьютерийн гарны зүүн доод хэсэгт Fn товчлуур байдаг. Уг

товчлуурыг CRT/LCD (зарим тохиолдолд дэлгэцний зурагтай байдаг) гарын F1-F12 товчлууруудын аль нэгэнд байрлах товчлуурын хамтаар дарж зөөврийн компьютерийн дэлгэцийг проекторт илгээдэг. Компьютерийн тохиргооноос хамаарч заримдаа ажилладаггүй.

2. Компьютер дотроос дэлгэцийн мэдээллийг проекторт илгээх арга Алхам 1. Start/Control Panel цонхыг нээнэ.

Алхам 2. Display сонголтыг хийгээд Нээгдэх Display Properties цонхны Settings хэсгийг сонгоно. Уг хэсгийн Advanced товчийг дарна. Алхам 3. Intel ® Graphics Media Accelerator Driver for Mobile хэсгийн Grapchics Properties товчийг дарна.

Хуудас 156 Нийт 158

Зураг 9.13

Зураг 9.14 Зураг 9.15

Нээгдэх цонх нь зураг дээр

үзүүлсэн байдалтай байвал

зөөврийн компьютерт

проектор залгагдаагүй байна.

Проектор залгагдсан тохиолдолд дараах сонголтууд бүхий цонх нээгдэнэ. Үүнд:

Single Display хэсэгт:

Notebook - зөвхөн зөөврийн компьютерийн дэлгэц ажиллана.

Monitor – Проектор болон өөр дэлгэц залгасан үед дэлгэцийн мэдээллийг илгээнэ.

Харин зөөврийн компьютерийн дэлгэц ажиллахгүй

Multiplay Display хэсэгт:

Dual Display Clone – Компьютерийн дэлгэц болон проектор зэрэг ажиллана.

Extended Desktop – 2 дэлгэцийг нийлүүлж ажиллах үед ашиглагдана.

Жишээлбэл зөөврийн компьютерт проектор залгаад Multiplay Display хэсгийн Dual

Display Clone сонголтыг сонговол компьютер болон проектор хоѐуланд нь

мэдээлэл гарах болно. Тохиргоогоо хийгээд OK товчийг дарна.

Хуудас 157 Нийт 158

Зураг 9.17

Зураг 9.16

Сэдэв 9.5. Принтер ашиглах

Юуны өмнө ашиглах хэвлэгч буюу принтерээ компьютерт суулгаж таниулах

хэрэгтэй. Принтер нь компьютерт суусан эсэхийг Start/Printer and Faxes командаар

шалгана.

Зураг дээр Printer and Faxes цонхонд HP Deskjet

D2300 series гэсэн принтерийн зурагны баруун дээд өнцөгт жижиг хар тэмдэглэгээ

нь компьютерээс хэвлэх команд өгөхөд уг принтер автоматаар сонгогдож хэвлэхийг

зааж байна. Өөр принтер сонгох тохиолдолд жагсаалтнаас харгалзах принтерээ

сонгоод хулганы баруун товчийг дарж нээгдэх цэснээс Set As Default Printer

командыг сонгоно. Зарим үед хэвлэх команд өгөөд принтер ажилладаггүй. Энэ үед

тухайн принтерийн өмнөх зураг бүдгэрсэн байдаг. Энэ үед принтерийг сонгоод

хулганы баруун товчийг дарж, нээгдэх цэснээс Use Printer Online командыг сонгох

хэрэгтэй.

Хуудас 158 Нийт 158

Зураг 9.18

Зураг 9.19

Ашиглах принтерээ сонгоод хулганы баруун товчийг дарж, нээгдэх цэснээс

Properties командыг сонгоно. Нээгдэх цонхны Print Test Page товчийг дарвал

принтер хэвлэж байвал тухайн компьютерт буй бүх програмаас хэвлэх боломжтой

гэсэн үг.

Принтерийг сүлжээний орчинд хэрэглэх

Алхам 1. Принтер дээр хулганы заагуурыг хулганы баруун товчийг дарж, нээгдэх

цэснээс Properties командыг сонгоно.

Алхам 2. Нээгдэх Properties цонхноос Sharing хэсгийг сонгоно.

Алхам 3. Уг хэсгээс Share this printer

сонголтыг хийгээд OK товчийг дарна.

Ингэснээр компьютерт суулгасан

принтерийг сүлжээний орчинд бусад

компьютер ашиглахад боломжтой

болно. Сүлжээний орчинд ашиглахад

бэлэн болсон принтерийн өмнө хүний

гар бүхий принтерийн зураг байна.