general principles of medicinal & aromatic plants farming mon

37
Эмийн болон үнэрт ургамал тариалалтын ерөнхий зарчмууд Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг Бүс Нутгийн Эдийн Засгийн Хөгжлийг Дэмжих Хөтөлбөр Бүрэлдэхүүн хэсэг 1

Upload: nayna-1

Post on 15-Jun-2015

3.485 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: General principles of medicinal & aromatic plants farming mon

Эмийн болон үнэрт ургамал тариалалтын

ерөнхий зарчмууд

Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

Бүс Нутгийн Эдийн Засгийн Хөгжлийг Дэмжих Хөтөлбөр Бүрэлдэхүүн хэсэг 1

Page 2: General principles of medicinal & aromatic plants farming mon

Хянасан: Тео Хенселс, Багийн Ахлагч ГТХАН, Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр Бүрэлдэхүүн хэсэг 1: БЖДҮ ба хоршоодыг дэмжих

Нийтэлсэн: ГТХАН, Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр Бүрэлдэхүүн хэсэг 1: БЖДҮ ба хоршоодыг дэмжих © 2008 ГТХАН - Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Монгол улс Хөтөлбөрийг ХБНГУ-ын Бонн дахь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам

болон Бээжин дэхь Нидерландын Элчин Сайдын Яамнаас санхүүжүүлдэг болно.

Page 3: General principles of medicinal & aromatic plants farming mon

Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг Бүс Нутгийн Эдийн Засгийг Дэмжих Хөтөлбөр

Доктор Ралф Циммэрманн Докторант Доржготовын Ариунгэрэл

Эмийн болон үнэрт ургамал

тариалалтын ерөнхий зарчмууд

ГАРЫН АВЛАГА

“Бичил, жижиг, дунд үйлдвэр болон хоршоодыг дэмжих” 1-р Бүрэлдэхүүн хэсгээс бэлтгэн гаргав.

Төсөл хэрэгжүүлэгч:

2008 оны 9 сар

Page 4: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 1

Төслийн хураангуй Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр Хөтөлбөрийн ерөнхий зорилго нь зорилтот бүс нутаг болох Дархан, Эрдэнэт, Улиастайд орон нутгийн нөөц баялгийг тогтвортой ашиглах арга замаар бүс нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх нөхцөл бололцоог сайжруулахад оршино. Хөтөлбөр дараах гурван дэд хэсгээс бүрдэнэ:

Орон нутаг дахь бизнест үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг бэхжүүлж, жижиг дунд үйлдвэр хоршоодод дэмжлэг үзүүлэх;

Бичил, жижиг, дунд үйлдвэр хоршоодод үзүүлэх санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх;

Орон нутгийн эдийн засгийн талаарх бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

Хөтөлбөр нь бүс нутагт үйлдвэрлэл эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх, тэдэнд туслах, ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдэд санхүүгийн эх үүсвэр авахад дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллаж байна. Хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Яам (BMZ), Нидерландын Засгийн Газрын хамтарсан санхүүжилттэйгээр Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) хэрэгжүүлж байна. Монголын талаас Монгол Улсын Сангийн Яам хамтран ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжилт долоон жилийн хугацаатай бөгөөд нэгдүгээр шатны үйл ажиллагаа 2006 оны 6 сараас 2010 оны 5 сар хүртэл 4 жил үргэлжилнэ. Бүрэлдэхүүн 1. Бичил, жижиг, дунд үйлдвэр ба хоршоодыг дэмжих Бичил, жижиг, дунд үйлдвэр ба хоршоодыг дэмжих энэхүү бүрэлдэхүүн хэсгийн гол зорилт нь бичил, жижиг, дунд үйлдвэр ба хоршоодод үзүүлж буй бизнесийг хөгжүүлэх үйлчилгээний зах зээлийг төлөвшүүлэхэд оршино. Үйл ажиллагаа Бүрэлдэхүүн 1 нь бичил, жижиг дунд үйлдвэр, хоршоо, үйлдвэрлэл эрхлэгчид ба эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүсийг нэмүү өртгийн сулжээний талаарх мэдээллээр хангаж, тэдний үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, шинэ үйлдвэр бий болоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Ажил Олгогч Эздийн Холбоо, Хоршоодын Холбоо гэх мэт мэргэжлийн байгууллагууд бизнес хөгжүүлэх үйлчилгээгээ сайжруулах, үйлчилгээний борлуулалтаа боловсронгуй болгохын тулд энэхүү мэдээллийг ашиглаж байна. Хамтын ажиллагааны талаарх аргачлал, сургалтын модулийн нөлөөллөөр жижиг дунд үйлдвэрүүдийн дунд ажлын хэсгүүд бий болж байна. Бүрэлдэхүүн хэсэг 1-ийн хүрээнд бас бизнес хөгжлийн үйлчилгээ үзүүлэгчид, сургалтын байгууллага, жижиг дунд үйлдвэр хоршоодын хамтын ажиллагаа, мэдээлэл

Page 5: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 2

солилцоо идэвхжиж, бие биеийнхээ хэрэгцээг ойлгох, хангах ажиллагаа сайжирч байна. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн судалгаа шинжилгээний үе шат өндөрлөснөөр одоо зорилтот бүс нутгууд дахь бизнес хөгжлийн үйлчилгээ үзүүлэгчид, тэднээр үйлчлүүлэгч жижиг дунд үйлдвэр хоршоодыг бэхжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой практик асуудлуудад чиглэн ажиллаж байна. Сургагч нарыг сургах, нарийвчилсан тодорхой сэдвүүдээр семинар зохиох, зөвлөгөө өгөх, чадавхийг нь бэхжүүлэх, менежментийн чанарыг сайжруулах, экологийн тогтвортой байдалд санаа тавих зэрэг нь хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэлүүд юм. Бизнес хөгжлийн үйлчилгээний байгууллагууд болох Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Ажил Олгогч Эздийн Холбоо, Хоршоодын Холбоо гэх мэт мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх анхаарлын төвд байсаар байна. Мөн мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрийн боловсон хүчний хэрэгцээнд нийцсэн шинэ модуль нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн хөтөлбөрийн бусад бүрэлдэхүүн хэсэг, ГТХАН болон хандивлагч

бусад байгууллагын хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаагаа зохицуулан хамтран

ажиллах замаар төслийн үр дүнгийн урт хугацааны тогтвортой байдлыг

хангахыг зорьж ажиллана.

Page 6: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 3

Гарчиг

1 Танилцуулга 5

2 Зах зээл 6

2.1 Худалдааны нэр томъёо 6

.

2.2 Зах зээл судлалын хэлбэрүүд 7

2.3 Найрлага, бүрэлдхүүн хэсэг 8

2.4 Монгол орны эмийн ургамлын худалдаа 9

2.5 Эмийн болон үнэрт ургамлын бүтээгдхүүний нөөцийн эдийн засгийн үнэлгээ

11

2.6 Эмийн болон үнэрт ургамлын борлуулалт 12

3. Тариалалт 16

3.1 Эмийн болон үнэрт ургамлын чанар 16

3.2 Үр ба тарих материал 17

3.2.1 Талбайн бэлтгэл 18

3.3 Талбайн сонголт 19

3.4 Үржил шим 20

3.5 Ургамлын арчилгаа 21

3.6 Усалгаа 22

3.7 Ургац 22

3.8 Анхан шатны боловсруулалт 25

3.8.1 Хатаах 28

3.8.2 Савлах 30

3.8.3 Хадгалах 30

4. Чанарын шалгуур үзүүлэлт 31

Page 7: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 4

Хүснэгтүүд

Хүснэгт 1: Анхан шатны боловсруулалт хийсэн эмийн болон үнэрт ургамлын

худалдааны нэр томъёо 6

Хүснэгт 2: Зарим нэгэн хоёрдагч бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүний

ач холбогдол 8

Хүснэгт 3: Монгол оронд эрэлт хэрэгцээтэй байгаа эмийн ургамлуудын жагсаалт

9

Хүснэгт 4:Эмийн болон үнэрт ургамлын чанарын зарим нэгэн шалгуур

үзүүлэлтүүд 28

Page 8: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 5

Зураг

Зур 1: Гангыг \Thymus spp\ хатаасан ба шинэ байдлаар зах зээлд худалдаалдаг

12

Зур 2: Гааны \Mentha x piperita \төрлийн ургамлаар цай хийдэг 13

Зур 4: Эмийн бамбайн \Valeriana officinalis\ үндсээр нойргүйдлыг эмчилдэг 13

Зур 5: Эмийн календулаг тос, тосон түрхлэг хийхэд хэрэглэнэ. 14

Зур 6: Эмийн болон үнэрт ургамлыг худалдаалах зах зээлийн судалгаа 15

Зур 7: Чанарыг дээдлэдэг үйлдвэрүүдийн жишээ 16

Зур 8: Үрслэг бойжуулах ба үр тариалах тоног төхөөрөмж: цэцэг хураах сам, үр

таригч, гар хураалтын машин 17

Зур 9: Эмийн ургамлын хоёр флавинойдын концентрацид ургах орчны өндрийн

нөлөө 18

Зур 10: Гялгар цаасан болон сүрлэн хучлага 20

Зур 11: Цэцгийг самнаж хураах 22

Зур 12: Нэг тэнхлэгтэй тракторт холбох үндэс ухагч 22

Зур 13: Тоо ба чанарын харьцааг хэрхэн тэнцвэртэй байлгах жишээ 23

Зур 14: Үндэс ба нахиа хураалтын диаграмм 23

Зур 15: Цэцэг хураах, үндэс хураах, навч\ цэцгийн шилбэгүй\ хураах, нахиа

хураах тодорхой өндөр 23

Зур 16: Эмийн ургамлын анхан шатны боловсруулалтын диаграмм. Ургамал тус

бүрээр боловсруулалтын үе шатны диаграммыг хийж тайлбарлаж болно. 24

Зур 17: Хатаасан биологийн материалын сайн ба муу жишээ 26

Зур 18: Яншуйн хураалт ба хатаалт хоёрын хооронд цаг алдсанаас

микробиологийн бохирдол үүсэх байдал 26

Зур 19: Савласан бүтээгдхүүнийг тавиур дээр хадгалах 27

Page 9: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 6

1 Танилцуулга

Эмийн болон үнэрт ургамлын тариалан нь үр тарианы ургамлын тариалантай

харьцуулбал харьцангуй залуу шинжлэх ухаан. Ургамлыг хоол тэжээлийн

зориулалтаар хэрэглэхээс гадна өөр хэрэгцээ шаардлагатай тулгарч ирсэн. Энэ

хэрэгцээг байгалийн зэрлэг ургамлыг түүж хангах явдал төдийлөн сайн үр

дагавар өгөхгүй болжээ.

Үүнээс гарах арга зам бол хүн төрөлхтнийг хүнс тэжээлээр хангах үүрэг

гүйцэтгэхгүйч, бусад хэрэгцээнд шаардлагатай эмийн болон үнэрт ургамлын

бүтээгдхүүн үйлдвэрлэх ургамлыг тариалах явдал юм. Үр тарианы ургамлаас

энергийн болон үйлдвэрлэлийн ургамлыг тусад авч үзэж ангилсан. Үүнд: эмийн

үйлдвэрлэлийн, хүнсний нэмэлт, гоо сайхны үйлдвэрлэлийн,амтлагчийн

үйлдвэрлэлийн, будгийн үйлдвэрлэлийн

Эмийн болон үнэрт ургамлаар эм тан хийх, тайвшируулах, үнэртэн бэлтгэх,

хадгалалтад ашиглах, амт оруулах, будах зэргээр уламжлалт болон шашны зан

үйлийн зориулалтаар ашигладаг. Хүнс тэжээлийн зориулалтаар анхдагч

бодисийн солилцоогоор бий болсон бүтээгдхүүнийг ашигладаг. Харин дээр

дурьдсан бусад хэрэгцээ, шаардлагад эмийн болон үнэрт ургамал хоёрдагч

бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүнийг хэрэглэнэ. Ургамлын олон

төрлийн найрлагад хоёрдагч бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүн байдаг

ба бага хэмжээтэй ч экологийн болон техникийн нөхцөлд маш мэдрэмтгий

байдаг.

Эмийн болон үнэрт ургамлын үйлдвэрлэлд чанар бол гол шалгуур үзүүлэлт

болдог. Үйлдвэрлэгч өндөр үнэтэй бүтээгдхүүн үйлдвэрлэх болон худалдан

авагчаа олж авахын тулд тоо ба чанарт сайтар анхаарах шаардлагатай.

Энэ гарын авлага нь үйлдвэрлэгчийг зорилгодоо хүрэх арга техник, ерөнхий

мэдээлэлээр хангах зорилготой. Энэ гарын авлагыг тодорхой ургамлын зүйлд

зориулж бичээгүй боловч төслийн үргэлжлэх хугацаанд шаардлагатай зарим

зүйлд зориулан дэлгэрүүлэн бичихэд суурь материал болгон ашиглана.

1.2 Тодорхойлолтууд

Эмийн ургамлын Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолт:

Page 10: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 7

Эмчилгээний зориулалтаар ашиглах, мөн эмийн анхдагч хагас синтезийн

төлөөлөл болох бодисыг өөрийн нэг буюу хэд хэдэн эрхтэндээ агуулж байгаа

зүйлүүдийг эмийн ургамал гэнэ.

Эм бэлдмэлийн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолт:

Байгалийн материалууд (ургамал) цэцэг,навч,үр болон үндсийг хатааж,хэрчиж

мөн анхан шатны боловсруулалт хийж, эмчилгээнд ашиглаж байгаа биетийг эм

бэлдмэл гэнэ.. [2]

2 Зах зээл судлал

2.1 Худалдааны нэр томъёо

Ихэнхи эмийн болон үнэрт ургамлын түүхий эд нь эмийн нэмүү өртгийн

сүлжээгээр зах зээлд гардаг. Энэ салбар нь энгийн үр тарианы аж ахуй,

цэцэрлэгийн аж ахуйнаас тэс өөр байдаг. Эмийн бүтээгдхүүнийг ургамлын яг

тодорхой эрхтнээс үйлдвэрлэдэг\ чанарын шалгуур үзүүлэлтийн хэсгээс хар\.

Тэхлээр бүх түүхий эд Латин нэртэй байх ба мөн түүхий эд хаанаас бий болсон

тодорхой тайлбартай байдаг. Дараагийн хүснэгтээр ургамлын эд эрхтэний

худалдааны нэр томъёог үзүүллээ.

Хүснэгт 1: Анхан шатны боловсруулалт хийсэн эмийн болон үнэрт ургамлын эд,

эрхтэний худалдааны нэр томъёо

Латин нэр Англи нэр Тайлбар

Flos Flowers Цэцэг болон баг цэцэг\ хэвийн хатсан\

Leaves Навч, навчинцар\ хэвийн хатсан\ Folium

shoot модлог ишээс бусад газрын дээд талын хатсан

хэсэг

Herba

Fruits бүхэл жимс болон бусад хэсэг\хэвийн хатсан\ Fructus

Roots Газрын доорхи хэсэг\хэвийн хатсан\ Radix

Root stock Газрын доорхи мөлхөө нахиа\ хэвийн хатсан\ Rhizoma

seeds Бүх үр\хэвийн хатсан\ Semen

Tuber Булцуу болон булцуу хэлбэрийн махлаг үндэс\

хэвийн хатсан\

Tuber

bulb Газрын доорхи нөөц эрхтэн\ хэвийн хатсан\ Bulbus

Page 11: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 8

Жишээлбэл: Thymus vulgaris гэдэг зүйлийн газрын дээд талын хэсгийг эмийн

ургамлын лавлах бичиг \Фармакопин\-д Thymi Herba гэж тэмдэглэнэ.Хэрэв өөр

тусгай боловсруулалт хийсэн бол тухайлбал: хальсийг авсан бол “concis”гэж

хураангуйлан бичээд (Thymi Herba consis) тэмдэглэнэ.

2.2 Зах зээл судлалын хэлбэрүүд

Эмийн болон үнэрт ургамлыг шинэ ба боловсруулсан байдлаар худалддаг.

Болосруулалт гэдэг хатаах, хөлдөөх болон хандлах, нэрэх аргаар үндсэн

үйлчлэх бодисийг тусгаарлах явдал юм. \ бүлэг харах\. Анхан шатны

боловсруулалтын түвшинд хатаах аргыг хэрэглэдэг боловч бага хэмжээгээр

нэрэх арга байдаг. Эдгээр үйл ажиллагааг дэлгэрэнгүйгээр авч үзье. Үүнд:

Шинэ материал

Сайжруулсан орчинд савласан шинэхэн таслан авсан ургамал, саванд

тариалсан шинэ ургамал\ салад \зэрэг байж болно. Эмийн ургамлын шинэ шүүс

маш ховор худалдаалагддаг.

Гүн хөлдөөсөн материал

Навчит ургамлыг гүн хөлдөөдөг.

Хөлдөөж хатаасан материал

Нам температурт усны агууламжыг бууруулдаг. Навчит ургамал ус ихтэй байдаг

учраас энэ аргыг хэрэглэх нь тохиромжтой.

Хатаасан материал

Худалдааны хамгийн их хэсгийг хатаасан материал эзэлдэг.Бүх ургамал болон

ургамлын эд эрхтнүүд нэмэгдэл дулаанд ч, ердийн температурт ч хатдаг.

Ургамлын зүйлүүд ямар ч температурт хатах боловч хамгийн гол нь үндсэн

үйлчлэх бодисыг шаардлагатай хэмжээнд барьж байх температур, цаг хугацааг

зохицуулах хэрэгтэй болдог.

Шингэнд хадгалсан материал

Заримдаа амтлагчыг тос болон цууны уусмалд хадгалдаг. Эдгээр уусмал нь урт

хугацаанд хадгалах боломжтой. Дараа жилийн шинэ ургамал бий болтол

хэрэгцээгээ хангах боломжтой байдаг.

Хандлах

Ургамлыг ус болон спиртын уусгагчид хандлана. Эмийн зориулалтаар ашиглах

ургамлыг хандладаг. Ханд нь маш бага хэмжээтэй үндсэн үйлчлэх бодис

\найрлага \- г агуулсан байдаг.

Эссэнциал тос

Page 12: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 9

Жинхэнэ эссэнциал тосыг нэрэх аргаар гаргаж авдаг. Үнэртэний нөөцийг бий

болгоно. Гоо сайханы үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэлийн

альнд үүнийг хэрэглэнэ.

Ялгах

Ялгах гэдэг нь ургамлаас нийлмэл бодист нэгдлүүд болон үндсэн үйлчлэх

бодисыг тусгаарлан авах арга юм. Уусгагч \жинхэнэ ууршимхай устөрөгч\

хүссэн бодисоо тусгаарлах ба баяжуулдаг. Хандыг улиралаар хэрэглэнэ.

2.3 Найрлага, бүрэлдхүүн хэсэг

Эмийн болон үнэрт ургамал нь найрлага, бүрэлдхүүн хэсгийг худалдаалагддаг.

Эмийн болон үнэрт ургамал олон төрлийн найрлагатай. Зарим судлаачид

дэлхий дээрхи ургамлуудад10000 гаруй ашигтай нэгдлүүдийг агуулж байдаг гэж

үздэг. Тэдгээрийн ихэнхийг нь хараахан олж илрүүлээгүй байдаг. Дараагийн

хүснэгтэд одоогоор ашиглагдаж байгаа үндсэн үйлчлэх бодисыг ангилан

харуулав.

Хүснэгт 2: Зарим нэгэн хоёрдагч бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүний

ач холбогдол

Үндсэн

үйлчлэх бодис

Тайлбар

Эсэнциал тос Орчны температурт ууршимтгай тос, олон өөр төрөл

Гааны тос ба гаа

Халуун

бүрэлдхүүн

Эдгээр нь халуун амтыг бий болгоно. Гэхдээ ижил амттай

байдаггүй.

Халуун чинжүү

Алкалойдууд Азот агуулсан байх ба төв мэдрэлийн системд

нөлөөллөдөг.

Намуугийн төрөл

Гашуун

бүрэлдхүүн

Гашуун амтыг бий болгох ба гэхдээ өөр өөр амтыг бий

болгодог.

Хинин

Глюкози Зүрхэн ашигтай нөлөө үзүүлдэг стеройдын нэгдлүүд

дижитоксин

Муслаж Өндөр молекульт нэгдлүүд

Page 13: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 10

таван салаа

Танин Хоргүйжуулах, азотыг уусгах, полифеноль

нэрс

Сапонин Хөөсрүүлэх, эмульс

чихэр өвс

Флавинойд Будагч бодис

Чацарганы хайперосойд

Өөх тос Ханасан болон ханаагүй өөх тос

Ланилын хүчил

2.4 Монгол орны эмийн ургамлын худалдаа

Туваандоржийн судалгаагаар Завхан аймагт 43 төрлийн эмийн ургамлыг

байгалаас түүж бэлтгэж байна\ хавсралт \. Монгол орон даяар хөдөөгийн ард

иргэд байгалаас түүж бэлтгэсэн ургамлыг хэрэглэж байна. Монголын эмийн

холбооны мэдээллийн эх үүсврээс харахад Монголд 45 зүйлийн ургамал их,

бага хэмжээгээр худалдаалагдаж байна\Хүснэгт 3\.

Хүснэгт 3: Монгол оронд эрэлт хэрэгцээтэй байгаа эмийн ургамлуудын жагсаалт

Англи нэр Латин нэр Монгол нэр Үзүүлэх үйлчилгээ

1 Dog rose Rosa acicularis Өргөст нохойн

хошуу

Зүрх

2 Iceland poppy Papaver croceum Гүргэм шар\

хурган засаа\

Шарх эдгээх

3 Wild thyme Thymus gobicus Говийн ганга Хавдар бууруулах

4 Lichen Lichens sp Хаг Бөөрний өвчинд

5 Thundra rose Dasiphora fruticosa Боролзгоно Зүрхний өвчинд

6 Cacalia hastata Илдэн игүүшин Ходоодны өвчинд

7 Gentiana algida Цагаан дэгдь

Ванжингарав

Хоолойн өвчинд

8 Liquorice

GanCao

Glycyrrhiza glabra,

uralensis

Чихэр өвс ханиалга

9 White

mushroom

Fingi sp Цагаан мөөг Эмэгтэйчүүдийн

өвчинд

10 Saussurea Вансэмбэрүү Уушгийн өвчин

Page 14: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 11

involucrata

11 Sand rise Agriophyllum

pungens

Дэрвээн

цульхир

Элгэний өвчин

12 Ribes diacanthum Тэхийн шээг Бөөрний өвчин

13 Edelweiss Leontopodium

campestre

Талын цагаан

уул цэцэг

Цусны даралт

бууруулах

14 Bilberries Red Vaccinium vitis

idaea

Нэрс Ханиалга

15 Hawthorn Crataegus

sanguinea

Час улаан

долоогоно

Зүрхний өвчин

16 Nutmeg Myristica fragrans Зүрхний өвчин

17 Thymus Thymus sp. Ганга Толгойн өвчин

18 Zygophyllum

potaninii Maxim

Потанины хотир Элгэний өвчин

19 Common

plantain

Plantago major Их таван салаа Ходоодны өвчин

20 Peony Paeonia anomala Ягаан цээнэ Бөөрний өвчин

21 Nettle Urtica dioica Нарийн навчит

халгай

Цус цэвэрлэр

22 Ubeplaeus Artemisia

macrocephala

Царвант

шарилж

Хоолойн өвчин

24 Iris Iris tenuifolia Нарийн навчит

цахилдаг

Бөөрний авчин

25 Goldenroot Rhodiola quadrifida Алтангагнуур Ходоод,уушгийн шарх

гэмтлийн засах,

халуун

бууруулах,Суулгалтыг

зогсоох, эрхтэн

цэвэрлэх

Rose Root Rhodiola rosea Алтан гагнуур Гэмтэл анагаах

26 Common

Valerian

Valeriana officinalis Эмийн бамбай Зүрнхий өвчин

27 Aloe Aloe Зуун наст Шарх анагаах

Page 15: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 12

28 Dog nose Rosa dagurica Дагуур нохойн

хошуу

Зүрхни үйл

ажиллагааг

нэмэгдүүлэх,

цэвэрлэх

29 Vetch Astragalus

mongolicus

Монгол хунчир

30 lance leaf Thermopsis

lanceolata

Тарваган шийр Ханиалга

31 Sea buckthorn Hippophae

rhamnoides

Чацаргана

32 Sphallerocarpus

gracillis

Ямаахай

33 Siberian tea Bergenia crassifolia Бадаан

34 Pheasant’s

eye

Adonis mongolica Алтан хундага

35 Mother wort Leonurus deminutus Хотой

36 Calendula Calendula officinalis Хумсан цэцэг

37 Divaricate

saposhinkovia

Saposhnikovia

divaricata

Дэрэвгэр

жиргэрүү

38 Alkali rayless

aster

Brachyactis ciliata Сороолж

39 Greater

celandine

Chelidonium majus Их шүүдэргэнэ

2.5 Эмийн болон үнэрт ургамлын бүтээгдхүүний нөөцийн эдийн

засгийн үнэлгээ

Эмийн ургамлаас гаргаж авсан бүтээгдхүүн болон эмийн ургамал худалдаалдаг

эмийн сангуудаас авсан мэдээлэл болон эмийн сангуудын нилээд олон

менежерүүдтэй хийсэн уулзалтад тулгуурлан үнэлгээ өгөв. Монголын зах зээлд

жилд ойролцоогоор 200-300 тн эмийн хатаасан материал хэрэгтэй байна.

Үүнийг бодит байдлаар авч үзвэл нэг хүнд жилд 100 гр эмийн ургамал оногдож

байна гэсэн үг. Ургамал болон жимсний цай, гоо сайханы ингредэнт зэргийг

оролцуулаад том зах зээл бий. Орон нутгийн ургамлын цайг оролцуулахгүйгээр

бусад ургамлын бүтээгдхүүнийг гаднаас импортлож байна. Ургамлаас гаргаж

Page 16: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 13

авч байгаа бүтээгдхүүн хөдөө орон нутагт танил болсноос гадна өөрсдийн

хэрэгцээнд өргөнөөр хэрэглэдэг. Фито- эмчилгээний зориулалтаар жимсний цайг

хэрэглэдэг\ ихэвчлэн нимбэгэ, алимны цай\. Ургамлын цай бүрийн эмчилгээ,

алжаал тайлах зориулалт нь өөр өөр байдаг. Мөн гоо сайханд болон бага

хэмжээгээр хүнсний нэмэлт бүтээгдхүүн болгон ашиглаж байна. Тухайн улсад

амьдарч байгаа гадаадын иргэдийн нөлөөгөөр үнэрт ургамлыг амтлагчаар

хэрэглэх явдал нэмэгдэж байна. Түүхий эдийн хэрэгцээг тооцоох боломжгүй ч

гэсэн маш их хэмжээгээр гадаадын худалдаачид түүхий эдийг авдаг боловч нэгч

бодит тоо байхгүй. Олон мэдээллийн эх сурвалжаас үзэхэд ургамлын түүхий

эдэд гадаадын өрсөлдөгч олон байгаа нь харагдаж байна. Хэрвээ энэ үнэн бол

жилд дахин 100-150 тн түүхий эдийн нөөц хэрэгтэй. Нилээд бодиттой

тооцоолсноор, орон нутгийн зах зээлд ойролцоогоор >1000000 € ашиг олох

боломжтой. Эцсийн бүтээгдхүүнээс 7-10 сая € олох боломжтой ба энэ үнэ нь

тогтмол нэмэгдэж байгаа хандлагатай байна.

2.6 Эмийн болон үнэрт ургамлыг борлуулалт

Бүтээгдхүүнийг борлуулах 4 гол суваг байна. Үүнд: шууд зах зээл, хүнсний

үйлдвэр, эмийн үйлдвэр, гоо сайханы үйлдвэр

Дэлхийд эмийн болон үнэрт ургамлыг худалдаалах, хэрэглэх том зах зээл бий

болсон. Хатсан ба шинэ ургамлын бүтээгдхүүнийг хоол тэжээлийн бус

зориулалтаар амтлагч хэлбэрээр өргөн хэрэглэдэг. Хоёрдугаарт эмийн болон

үнэрт ургамлыг ашиглах эмийн үйлдвэр, гоо сайханы үйлдвэр хэрэгцээ

нэмэгдэж байна. Мөн зах зээлд шууд борлуулалт давамгайлж байна.

Тариаланчид хамгийн гол зарчим бол зах зээлийг судалгаа хийхгүйгээр

тариалалт хийж болохгүй гэдгийг хатуу баримтлах хэрэгтэй. Худалдан

авагчтайгаа гэрээ хэлцэл хийсний дагуу тариалах хэрэгтэй. Тэхлээр зах зээл

сайн хөгжсөн орон нутагт хэрэв гэрээ, хэлцэл хийгээгүй бол жижиг

үйлдвэрлэгчид бүтээгдхүүнээ борлуулж чадахгүй болдог.

Зах зээлийн бараа бүтээгдхүүн нь худалдах, худалдан авах зах зээлийн хүчин

чадлаас хамаардаг. Ялангуяа эмийн болон үнэрт ургамлын түүхий эдийн үнэ

хүнсний ногооны үнэ шиг тогтворжсон байдаггүй. Бүх үнийг хувиараа

тохиролцоно. Тэхлээр хамгийн сайн зах зээлийг олж авахын тулд мөн

хэрэгцээтэй машин механизмийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд тодорхой

бүтцийг бий болгохыг зөвлөмөөр байна\ нөхөрлөл, холбоо гэх мэт\. Хөрөнгөжсөн

Page 17: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 14

үндэсний болон гадаадын худалдан авагчид янз бүрийн чанартай бүтээгдхүүн

үйлдвэрлэдэг олон жижиг аж ахуй нэгжтэй харьцах сонирхолгүй.

Зураг 1: Гангыг \Thymus spp \ хатаасан ба шинэ байдлаар зах зээлд худалдаалдаг.

Шууд зах зээл

Үйлдвэрлэгч анхан шатны боловсруулалт хийсэн савласан бүтээгдхүүнийг

эцсийн хэрэглэгчид худалддаг. Шууд худалдаалах боломжтой бүтээгдхүүн:

шинэ, хатаасан амтлагч\ ургамал\\ маш бага хэмжээгээр худалдаалах боловч

эргэлт сайтай\

Хүнсний үйлдвэр\ хүнсний нэмэлт болон амьдрал ахуйд тустай хүнс\

Хүнсний бүтээгдхүүн, амтлагч үйлдвэрлэгчид бөөний худалдааны болон

үйлдвэрийн салбарт хамгийн их орон зайг эзлэхийг хүсдэг. Гэвч багаж, тоног

төхөөрөмж нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа нэг төрлийн бүтээгдхүүнийг

их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой байдаг. Хүнсний салбарт хамгийн их

өрсөлдөөн байдаг ч бүтээгдхүүнийг зах зээлийн боломжит үнээс доогуур

худалдаалдаг. Үйлдвэрлэх боломжтой бүтээгдхүүн: хатаасан ба шинэ амтлагч\

ургамал\ гэхдээ хатаасан эмийн ургамлаас бага хэмжээтэй байдаг\

Page 18: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 15

Зураг 2: Гааны \Mentha x piperita \төрлийн ургамлаар цай хийдэг.

Зураг 4: Эмийн бамбайн \Valeriana officinalis\ үндсээр нойргүйдлыг эмчилдэг.

Эмийн үйлдвэр

Page 19: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 16

Энэ худалдааны суваг нь жижиг болон дунд үйлдвэрлэгчид тохиромжтой

байдаг. Эмийн үйлдвэр нь стандартын дагуу бэлтгэсэн чанартай түүхий эдийг

хүлээн авдаг. Энэ талбарт чанарын шаардлага хангасан түүхий эд бэлтгэж

чадвал орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Боломжийн арай илүү үнээр зарж

болно. Үйлдвэрлэх боломжтой бүтээгдхүүн: Захиалагч, мэргэжилтнүүдийн

хүсэлтийн дагуу хэрчиж, нунтагласан анхан шатны боловсруулалт хийгдсэн

хатсан эмийн ургамал.

Зураг 5: Эмийн календулаг \Calendula officinalis\ тос, тосон түрхлэг хийхэд

хэрэглэнэ.

Гоо сайханы үйлдвэр

Гоо сайханы үйлдвэр нь бусад үйлдвэрүүдтэй харьцуулбал хамгийн бага зах

зээлтэй буюу бараг л хөгжөөгүй. Үүний гол шалтгаан бол гоо сайханы

бүтээгдхүүний найрлагат ургамлын гаралтай түүхий эд бага хэмжээтэй зөвхөн

үнэр оруулах болон хадгалалтыг уртсгах зориулалтаар хэрэглэдэгт байгаа

юм. Гоо сайханы үйлдвэрийн менежерүүд хаяа түүхий эдийн хангамжид

анхаарах боловч ихэвчлэн химийн бүтээгдүүнийг бөөний үнээр олж авахыг

эрмэлздэг. Тэхлээр тариалагчид гоо сайханы зориулалтаар түүхий эдийг

тариалах сонирхолтой бол бөөний худалдаачидтай хамтарч ажиллах хэрэгтэй

Page 20: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 17

болдог. Бага хэмжээтэй хэрэгцээтэй байдаг учраас үнэ дээрээ тохиролцох

хэрэгтэй. Гоо сайханы үйлдвэрт эмийн хууль хамаарахгүй учраас түүхий

эдийн чанар муу байх талтай байдаг. Үйлдвэрлэх боломжтой бүтээгдхүүн:

үнэрт ургамал, будагт ургамал, муудахаас хамгаалах бодистой ургамал, тос

агуулсан ургамал, эмийн үйлчлэх бодис агуулсан ургамал

Фермер

Амтлагчийн бөөний

Шууд зах зээл

Эмийн бөөний худалдаа

Гоо сайханы бөөний худалдаа

Хүнсний үйлдвэр

Эмийн үйлдвэр

Гоо сайханы үйлдвэр

жижиглэн Эмийн сан Эмийн сангийн төв

хэрэглэгч

Зураг 6: Эмийн болон үнэрт ургамлыг худалдаалах зах зээлийн диаграмм

3 Тариалалт

3.1 Эмийн болон үнэрт ургамлын бүтээгдхүүний чанар

Эмийн болон үнэрт ургамлыг тэдний онцгой найрлага, бүрэлдхүүн хэсгийг

ашиглахын тулд тариалдаг. Эцсийн найрага, бүтэц бүрэлдхүүн нь генетикийн

болон орчны хүчин зүйлээр тодорхойлогдоно. Орчны хүчин зүйл нь дахин

Page 21: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 18

техникийн болон экологийн орчин гэж хуваагддаг. Эдгээр хоёр хүчин зүйлээс

ургамлын бүтэц бүрэлдүүн түүний нэгдлүүдийн найрлага, бүрэлдхүүн хэсэг

ихээхэн хамааралтай байдаг.

Эмийн болон үнэрт ургамлын материал үйлдвэрлэлийн журмын дагуу, ургацыг

нэмэгдүүлэх, бууруулах, хадгалах зэрэг мэдлэг хэрэгтэй. Ургамлын амьдралд

олон хүчин зүйл үйлчлэх ч өндөр ургац өгдөг ургамлын найрлагад эерэг ба

сөрөг нөлөө үзүүлдэг. Хатаасан ургамал ч хадгалалтын явцад чанараа тогтмол

алдсаар байдаг. Эмийн болон үнэрт ургамлаар ажилладаг хүмүүс чанар, ургац,

орлого дээр анхаарах хэрэгтэй.

усалгаа Температур Хорт\ өвчин

Өмнөгч Өрсөлдөгч

Ургамлын нягт Хөрсний сүврэгшил

Байгаль Усан хангамж

Шим тэжээл

савлах

Зүйл

Олон янз байдал

Нэг төрөл

Батлагдсан байдал

Химийн найрлага Хөрсний төрөл

Хөрс боловсруулалт

Зураг 7: Чанарыг дээдлэдэг үйлдвэрүүдийн жишээ

3.2 Үр ба тарих материал

Эмийн болон үнэрт ургамлын үржил селекцийн ажил мөн л эхлэлийн шатандаа

явж байгаа. Зөвхөн цөөн тооны ургамлын зүйлүүдийн тариалалт нь нэмэгдсэн.

Ихэнхи түүхий эдийг байгалийн ургамлаас бэлтгэхийн сацуу зарим түүхий эдийг

энгийн селекцийн аргаар гаргаж авсан ургамлаас бэлтгэж байна. Хамгийн сайн

зүйлүүд хүссэн түвшинд гадаад ба дотоод үзүүлэлтүүд болох хамгийн их өндөр

идэвхитэй нэгдэл, хамгийн бага хольц\ хүсээгүй хорт бодис\ -ыг агуулсан

технолог

ген ЧЧааннаарр

Тариалах хугацаа

Хураах

Хэрчих

хадгалах

Хураах

арчилгаа хатаах Ургалтын үе шат

Page 22: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 19

байдагч тэр компаний өмч учраас зах зээлээс олоход бэрхшээлтэй. Гэвч

генетикийн материал хүссэн чанарын шалгуурт тулгуурласан тарималыг бий

болгохоор төлөвлөдөг. Тухайлбал: Чацарганы үрэнд 6.5% тос агуулагдаж

байдаг. Тариалсан зүйлд ийм хэмжээний тосны агууламж байх ёстой гэж үздэг.

Иймээс генетикийн материалд бүтээгдхүүн, амжилт хоёр зэрэг байх ёстой.

Үржил селекцийн түвшин доогуур байхад ургамал өөр орчин, адилгүй ургацыг

бий болгоно гэсэн үг.

! Эмийн болон үнэрт ургамлыг тариалахад хамгийн шийдвэрлэх алхмуудын нэг

нь хамгийн сайн тохирох материалыг хайж олох явдал юм.

! Интернет бол хамгийн сайн мэдээллийн эх үүсвэртэй байдаг. Маш олон

жижиг цэцэрлэгийн үйлдвэрлэлийн эрхлэгч нар өөрсдийн бүтээгдхүүнийг

худалдан авагчид санал болгож байдаг.Дараах хаягаар орж үзнэ үү.

!! Www.johnnyseeds.com and www.pharmasaat.de

3.2.1 Талбайн бэлтгэл

Тариалалт хийхээс өмнө талбайг уриншлах, элдэншүүлэх хэрэгтэй. Хөрсний

ширхэгийг хэмжээ нь үрийн хэмжээнээс хамааралтай. Учир нь жижиг хэмжээтэй

үр байвал хөрсийг улам сайн боловсруулах хэрэгтэй. Хөрс боловсруулалтын гүн

нь хамгийн багадаа тариалах гүнгийн хэмжээнд байна. Боловсруулалтын гүн 10-

15 см байх ёстой. Тариалалтыг үргэлж үүлтэй, чийгтэй өдөр хийх ба тариалах

үрслэгийг сайтар усалсан байна.

Тариалалтыг хоёр гол аргаар хийдэг. Үүнд: үрээр эсвэл вегататив эрхтнээр\

мөлхөө иш, найлзуур, нахианы хэсэг болон үндэс хуваах\ Энэ хоёр аргаар

үрслэг бойжуулах мөн шууд тариалж болно. Үрслэг бойжуулах нь ургамлын

ургалтын хугацааг зохицуулах боломжтой болдог. Бэлтгэсэн дэвсэгт үрийг

суулгаж гялгар уутаар бүтээж өгөх ба эсвэл тавиурт үрийг суулгаж үрслэг

бойжуулдаг.

Тариалалтын төлөвлөгөө нь ургамлын зүйлүүдийн боловсрох хугацаанд яг

тохирсон байх ёстой.

Тариалах үрийн норм нэг га-д 50000-90000 ургамал байхаар бодно. \30 смХ 35

см ба 30смХ 65 см\

Page 23: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 20

Тариалалтыг 1000 үрийн жин, ургамлын тоо, мөр хоорондын зайгаар

тооцоолдог.

Зураг 8: Үрслэг бойжуулах болон үр тариалах тоног төхөөрөмж: цэцэг хураах сам,

үр таригч, үр цацагч, гар хураалтын машин (зүүнээс баруун руу)

3.3 Талбайн сонголт

Хоёрдогч бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүнийг авч ашиглах эмийн

ургамлыг тааламжтай хүссэн орчиндоо тариалж чаддаггүй. Эмийн түүхий эдийг

сайтар үйлдвэрлэж байгаа зүйлүүдийн ургацыг хязгаарлаж өгөх хэрэгтэй болдог

ба энэ маш хэцүү учир нь зүйл бүрийн ургах орчинд үзүүлэх нөлөө өөр өөр

байдаг. Талбайн бүтээмж ба хэмжээг сонгохоос өмнө бэлтгэл ажлыг хангах

хэрэгтэй \Ном зохиол, зөвлөгөө авах гэм мэт\. Гэхдээ хөнгөн хөрсөнд үндэс үрт

ургамлыг тариалах нь чухал, Яагаад гэвэл тэднийг хөрснөөс ухаж авдаг.

Цаашид Монгол оронд усалгаагүй тариалан эрхлэх боломжгүй.

Жишээлбэл: эссэнциалын тостой ургамлууд хуурай, нарлаг орчинд ургадаг

байхад алкалойдтой ургамлууд чийгтэй, азотоор баялаг хөрсөнд ургадаг.

! Ямар нэгэн нэн чухал мэдээлэл дутмаг байхад тариалан эрхлэх боломжгүй\

үерлэдэггүй, ган хуурай тохиолдоогүй, элсгүй хөрстэй гэх мэт\.

! Хамгийн сайн нөхцөлтэй талбай гэвэл үргэлж шаардлагатай мэдээлэл

дутмаг байхад бий болж байдаг. \ Шаардлага хангаагүй талбай\

Page 24: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 21

0

0,2

0,4

0,6

0,8

1

1,2

1,4

10

0

20

0

40

0

60

0

80

0

10

00

12

00

14

00

16

00

18

00

20

00

m above sea level

act

ive

ag

en

t co

nte

nt [

% D

M]

flavonoid I flavonoid II

Зураг 9: Эмийн ургамлын хоёр флавинойдын концентрацид ургах орчины

өндрийн нөлөө (хувийн судалгааны материалаас)

3.4 Үржил шим, бордоо

Ерөнхийдөө үржил шимтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Талбай сонголтын

эхний үед pH7 байх хэрэгтэй. Учир нь ургамлын зүйлүүд хүчиллэг орчинд

дассан зохицох нь ховор байдаг.Эмийн болон үнэрт ургамлууд хүнсний

ургамалтай ижил их хэмжээний шим тэжээлийг шаарддаггүй. Үндсэн үйлчлэгч

бодисийг ашиглах учраас өндөр биомасс бүрдүүлэх шаардлага байхгүй харин ч

шингэлж, цөөлж өгөх хэрэгтэй байдаг. Их хэмжээний биомасс хатаахад

хатаалтын цаг уртсах,\үнэ өртөг нэмэгдэх\ ажлын ачаалал нэмэгддэг. Хэрэв

хөрсний үржил шимий агууламжыг мэдэж байвал бордоог хэдийн хэр ургац

авахаар төлөвлөж байгаа бол түүндээ уялдуулж тохируулж болно\ азотын

нэгдэл, фосфор, каль\.

Жишээлбэл: 1 га-гаас 3.0 тонн хатаасан материал авахаар төлөвлөсөн бол үүнд

2.5%N ,0.8% P, 3.0%K агуулдагдаж байх ёстой. Тиймээс хөрсөнд 40 кг N ,10 кг P,

50 кг K хийж өгнө. Бордоог ихэсгэх , багасгах нормыг дараах тооцооноос харж

болно.(75- 40=35 кг N, 24-10= 14кг P, 90-50=40кг K)

Малын өтөг бууцыг хэрэглэхийг эрхэмлэх нь зөв. Хэрэв минериал бордоо,

малын өтөг бууцыг хэрэглэх болбол хөрс элдэншүүлэлт хийх явцад буюу

Page 25: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 22

уриншинд хийх хэрэгтэй. Энэ азот байдаггүй учраас азотын бордоог

тариалалтаас өмнө хийж өгнө.

!Малын өтөг бууц, хүний ялгадас зэргийг компасс болгохгүйгээр талбайд

хэрхэвч цацаж болохгүй.

3.5 Ургамлын арчилгаа

Эмийн болон үнэрт ургамлын арчилгааны хамгийн чухал зорилго бол шим

тэжээл, ус, нарны гэрэлд өрсөлдөх бусад ургамлын өрсөлдөөнийг бууруулах

юм. Бусад ургамлыг түүж зайлуулах нь чухал. Эмийн ургамал харьцангуй

аюулгүй орчинд ургуулах хэрэгтэй тул хог ургамлыг үргэлж устгаж байх ёстой.

Зарим нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг дурдъя. Үүнд:

o Хог ургамал багатай талбайг сонгох. Ихэнхи хог ургамал өнгөн хэсэгт

байрлах ба тааламжай орчин бүрэлдэхэд амархан ургадаг. Тариалалтаас өмнө

хог ургамлыг устгах хэрэгтэй.

Зураг 10: Гялгар цаасан болон сүрлэн хучлага (зүүнээс баруун руу)

3.6 Усалгаа

Эссэнциал тосны ургамалд усалгаа бол хамгийн үр ашиггүй арга байж болно.

Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай усалгааны арга бол талбай дээр суваг,

шуудуу татах юм. Үүний өртөг бага байдаг. жижиг дизель помп ашиглаж усыг

татаж суваг, шуудуугаар тарааж усална. Үүнд хөрсний налуу 0.05%-0.5% байна.

Дуслын услалтын систем нь ач холбогдол өндөртэй, үнэтэй мөн их ус

Page 26: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 23

хэрэглэдэг. Хөрсний төрлөөс хамаарна\ үржил шимтэй шаварлаг, элс багатай,

хөрсөнд\ услагааны гүнд: 1-20 литр\м2 байхаар тооцоолдог.

! Усалгааны системийн усны чанарт анхаарах хэрэгтэй байдаг. Ихэвчлэн

гадаргийн усыг хэрэглэдэг учраас усны чанарыг сайтар шалгасан байх ёстой.

3.7 Хураалт

Эмийн болон үнэрт ургамлын хураалтын хугацааг тогтоох нь хамгийн

шийдвэрлэх чухал асуудал байдаг. Учир нь эмийн болон үнэрт ургамлын үндсэн

үйлчлэх бодист экологийн өөрчлөлтүүд ихээхэн нөлөөлдөг. Ургамлын

зүйлүүдийн хоёрдагч бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүн нь жилийн

тодорхой цаг хугацаанд дээд цэгтээ хүрэх ба үргэлж нэмэгдэж, хорогдох

процесс явагдаж байдаг. Энэ дээд цэгтээ хүрэх үе нь хамгийн өндөр ургац

бүрэлдэх болон үрийн бүрэн боловсролтын үетэй хаяа давхцаж байдаг.

Тухайлбал: гаатай ургамлын хамгийн их ментол агуулагдах үе цэцэглэлтийн

үетэй давхцаж байдаг. Цэцэглэлт үргэлжлэх явцад ментол нь багасах ба

ментолийн найрлага өөрчлөгдөн эвгүй үнэр ялгаруулдаг. Тиймээс эмийн болон

үнэрт ургамлын хураалтыг яг цаг хугацаанд хийх ёстой.

Биомасс бол эмийн болон үнэрт ургамлын хувьд хамгийн чухал хүчин зүйл

болдог.

“ үндсэн үйлчлэх бодис х биомасс ургац= үндсэн үйлчлэх бодисийн

ургац”

Гэхдээ худалдан авагчаас ихээхэн хамаарна.

хүнсний үйлдвэр= дээд зэргийн чанар шаардахгүй= өндөр биомасс

Эмийн үйлдвэр= дээд зэргийн чанар = бага хэмжээтэй биомасс

Үйлдвэрлэгч нэг болон хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай оновчтой орлого

олж болно.

Ургац хураалтын аргат чанар хамгийн чухал. Зарим ургамлын зүйлийн тодорхой

хэсэгт үндсэн үйлчлэх бодис байдаг. Жишээ: ишэнд байхгүй цэцэг , навчинд

байдаг гэм мэт...

Ургац хураалтын арга бол ургамлын ямар нэг хэсгээс үндсэн үйлчлэх бодисийг

авах юм. Хэрэв энэ нь ургамлын аль хэсгээс үндсэн үйлчлэх бодисийг

тусгаарлаж чадахгүй бол анхан шатны боловсруулалтын явцад хийнэ\хэсэг 3.8\.

Page 27: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 24

Хураалтын 4 гол арга байдаг. Үүнд: цэцэг

хураах, нахиа хураалтыг тодорхой

өндөртэйгээр цэцэгтэй хамт хураах, нахиа

хураах, үндэс хураалт гэсэн.

Цэцэг хураалтыг нартай өдөр цэцэг бүрэн

нээгдсэн хуурай тохиолдолд хийнэ. Үүнийг

техникийн аргаар гүйцэтгэхэд тусгай

зориулалтын машинаар хураана. Гараар

хураахын оронд самнаж цэцгийг хураадаг. Энэ

аргыг хэрэглэхэд ургацын чанарт анхаарах

хэрэгтэй болдог. Хураалтын явцад цэцэгтэй

түүний шилбэ хамт хураагддаг.

Зураг11: Цэцгийн самнаж хураах: .

Нахиаг машинаар хураах нь харьцангуй хялбар

байдаг. Хураах явцад навч, нахиа гэх мэт

эрхтнүүдийг шахаж хавчихаас болгоомжлон,

таслах төхөөрөмжийн өндрийг тохируулах хэрэгтэй. Нахиаг 8 см багагүй

хэмжээтэй таслах ба хөрсийг сүйтгэхээс болгоомжлох хэрэгтэй. Таслан авсан

навчийг анхан шатны боловсруулалтын явцад тодорхой хэмжээтэй хэрчих ба

хогт хольцийг талбайд үлдээдэг. Навч хураахдаа тодорхой өндөртэйгээр нахиаг

таслан авах ба навчийг ишнээс салгаж авсны дараа буюу өмнө хатаадаг.

Зураг 12: Нэг тэнхлэгтэй тракторт холбох үндэс хураагч

Үндэс хураалт бол намар ургамлын ургалт зогссон үед, зарим тохиолдолд хавар

эрт соёолохоос өмнө явагдана. Ихэнхидээ үндсийг жижиг машинаар ухаж

хурааж авна. Үндсийг ухаж авсны дараа угааж ангилна.

Page 28: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 25

40

60

80

100

120

140

160

10 20 30 40 50 60 70

cutting height above ground [cm]

flavonoid content

flavonoid yield

biomass yield

optimal cutting height

Зураг 13:Тоо ба чанарын харьцааг хэрхэн тэнцвэртэй байлгах жишээ (хувийн

судалгааны материалаас)

Нахиа хураалт ба боловсруулалтын явц

3. тусгаарлах 4. хэрчих 2. Дамжуулалт 1. Газрын дээдхэсгийг зайлуулах

5. хэрчих 6. угаах 7. хатаах 4. Гадныбиетийг зайлуулах

3. дамжуулалт 2.Үндсийг ухаж авах

1. Газрын дээд хэсгийг зайлуулах

Үндэс хураалт ба боловсруулалтын явц

5. Ялгах буюусортлох

6. хатаах

Зураг 14: Үндэс ба нахиа хураах диаграмм (эх үүсвэр [3])

Page 29: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 26

Зураг 15: Цэцэг хураах, үндэс хураах, навч\ цэцгийн шилбэгүй\ хураах, нахиа

хураах тодорхой өндөр (баруунаас зүүн руу), цэнхэр зураасаар тайрах ба таслах

3.8 Анхан шатны боловсруулалт

Хураасны дараа хоёрдогч бодисийн солилцооны завсрын бүтээгдхүүн амархан

мууддаг. Хураалт гэдэг бол ургамлыг цаазлаж байна гэсэн үг. Тиймээс шууд

хатаах хэрэгтэй. Үхсэн ургамал дархлааны системээс салсан байдаг учраас

өөрийн хамгаалах чадвараа алддаг.Ургамал бүрийн эдэд байдаг микробууд

ялзруулах үйл явцыг бий болгодог учраас материалын чанарыг амархан

муутгадаг.

Микробуудын үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний ус хэрэгтэй

байдаг. Иймэд ургамлын материалын муудах явдлыг маш хурдан таслан

зогсоох шаардлагатай. Тиймээс хатаах, хөлдөөх, нэрэх, ялгах аргаар

боловсруулалтыг хийнэ. Материалыг нэгэнт таслаад, ухаад авсан бол ямарч

хөрсөнд дахин ургуулах боломжгүй болсон байдаг. Ургамлыг хадгалах дундын

зоорь савнаас аль болох татгалзах нь зөв. Ургац хураалтын хугацааг

материалыг муутгахгүйгээр хураалтын дараах боловсруулалтыг эхлүүлэх

хугацаатай яг тохируулах шаардлагатай.

!Дүрмээр бол ургацыг хурааснаас хойш 2-3 цагийн дараа материалыг

тогтворжуулах хэрэгтэй. Хурдан бол сайн.

Үйлдвэрүүд голчлон материалыг хатаах ба нэрэх боломжтой байдаг. Заримдаа

үйлдвэрлэгчид сайтар боловсруулах болон энгийн хадгалалт хийдэг.

Хатаалтын өмнө буюу дараа нь боловсруулалтын тодорхой үе шатанд хүссэн

хэлбэр хэмжээгээр хэрчиж хатааж болно. Диаграмм-16-гаар анхан шатны

Page 30: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 27

боловсруулалтын бололцоотой үе шатуудыг үзүүллээ. Зарим нэг онцгой

ургамлыг бүх үе шатыг дамжуулдаг. Боловсруулалтын явцөд зорилгоос хамаарч

үе шатуудыг сонгож болно. Жишээлбэл: бүтээгдхүүнийг нунтаг байдлаар

худалдах бол нунтлах үе шат хэрэгтэй мөн хэрчих үе шат хамгийн чухал байдаг.

Бүтээгдхүүнийг үндсэн эмийн хэлбэрээр худалдах бол хатаах, иш, шилбэнээс

салгах, цэвэр навч\үндэс, цэцэг үлдээх гэх мэт...

Page 31: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 28

Найрлага, бүрэлдхүүн Найрлага,бүрэлдхүүн хэсгийг хадгалах хэсгийг тусгаарлах

Ургац

Угаах Үндсийг хөрснөөс салгах

Унаах Үндсийг хөрснөөс салгах

Сонгох Хог,хольцоос салгах

Сонгох Хог,хольцоос салгах

хэрчих хэрчих

Хүнд хольцоос салгах

Тусгаарлах, нэрэх, хандлах Хадгалах хатаах, хөлдөөх, хөлдөөх- хатаах

Хэрчих

Навч, цэцэгээс иш, шилбийг салгах

шигших

нунтаглах

Савлах Савлах Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу

уутлах Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу

уутлах, савлах

Тогтворжуулсан материал буюу цэвэр бүтээгдхүүн

Зураг 16: Эмийн ургамлын анхан шатны боловсруулалтын диаграмм. Ургамал тус

бүрээр боловсруулалтын үе шат диаграмм хийж болно.

Page 32: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 29

3.8.1 Хатаах

Монгол орны нөхцөлд орчны температурт хатаах нь хамгийн энгийн арга юм.

Энэ арга нь бага хэмжээтэй материал бэлтгэхэд нэн тохиромжтой. Хэрэв их

хэмжээний материал хатаах бол нэмэлт дулаан ашиглах шаардлагатай. Энэ

тохиолдолд халуун агаар хэрэглэх бол шууд материал руугаа үлээлгэж

болохгүй. Мөн агааржуулагчыг хэрэглэх ба гадны бохирдлоос хамгаалах

хэрэгтэй. Нэмэлт дулаан хэрэглэж байгаа тохиолдолд тохиромжтой хатаах

температурт барьж байхыг эрхэмлэх хэрэгтэй. Орчны температур зуны цагт

байшингийн дээвэр дээр 40оС их байдаг. Гэхдээ энэ нэмэлт дулаанаас магадгүй

бага байж болно. Хатаах үйл явц бол тохиромжтой хатаалтын хурд ба

температураас хамааралтай. Өндөр температур хольц, найрлагыг гэмтээдэг

учраас хатаалтын цагийг бууруулж тохируулж болно. Өөрөөр хэлбэл богино

хугацаанд өндөр температураар хатаана гэсэн үг. Мөн нам температурт урт

удаан хугацаагаар хатаахад материал муудаж гэмтэх аюултай байдаг.

Зураг 17: Хатаасан биологийн материалын сайн (зүүн)ба муу (баруун)жишээ

Page 33: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 30

1

100

10000

1000000

100000000

< 5 hours < 1 day > 1 day

time between harvest and drying

co

un

tbacteria yeast/mould

Зураг 18: Яншуйн хураалт ба хатаалт хоёрын хооронд цаг алдсанаас

микробиологийн бохирдол үүсэх байдал

Бүх нэгдлүүдийг өөрийн хаталтын температурт хатаавал хамгийн сайн

хадгалагддаг гэдгийн яг нарийн мэдэх ёстой. Эрхийн хурууны дүрмийг дурдья:

Эссэнциал тостой ургамлууд 40оС доош температурт хатдаг энэ тос нь маш

ууршимтгай байдаг. Цэцэг 36оС доош температурт, глюкозтэй түүхий эд\

мансууруулах бодистой\ 60оС доош, глюкозийн задрал явагдсан болон

алкайлод, муслажийн түүхий эд 65оС доош тус тус хатаадаг.

Заримдаа өндөр темперөтур нь хэвийн хэмжээнд хүртэл буурдаг. Тэгвэл 35-

40оС хатаах боломжгүй бол нэмэлт дулааныг өгч болно. Багаж төхөөрөмжийн

чанар, хатаах арга, хатаах явцыг батлахын тулд тодорхой тэмдэглэл хүртэл

хянах юм. Ургамлыг ил задгай эсвэл шалан дээр шууд хэрхэвч хатааж болохгүй.

Хангалттай агаартай байшингийн дээвэр, пин, саравч зэрэгт хатааж болно.

40оС өндөр температураас зайлсхийх хэрэгтэй. Хатаах рам нь ямар нэгэн

засвар хийгээгүй будаж, янзлаагүй байх ёстой. Рамыг 2-3м2 харьцаатай хийх ба

хатуу бат бөх сеткин материалаар бүрж өгнө. Рам хоорондын зай нь 25 см

байна. Материал нь доороосоо агаар орох боломжтой байна. Материалыг 5-10

см зузаантай дэлгэнэ\ ургамлыг бүтэц, агаарын урсгалаас хамаарна\.

Page 34: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 31

Хатаалтын явцад хоёр удаа эргүүлнэ. Үргэлж хөдөлгөж болохгүй. 1м2 раманд

ойролцоогоор 0.75-1.0 кг цэцэг, 1.5-2 кг навч, 2-3 кг үндэс хатааж болно.

3.8.2 Савлах

Баглаа боодол дээр гардаг нийтлэг нэг дутагдал бол сайтар цэвэрлээгүй баглаа

боодлыг дахин ашигладаг явдал юм. Шинэ шуудай, баглааг ашиглах хэрэгтэй.

Бүтээгдхүүнээс хамаарч цаас, хатуу цаас, зотон давуу, синтек, сүлжмэл

материал ашиглаж болно. Жижиг хэлбэртэй пластик материал тохиромжтой.

Хиймэл материал ашиглах нь ургамлын материалыг бохирдуулдаг учраас

хэрэглээнээс хасах хэрэгтэй. Хамгийн чухал нь баглаа боодлын хаяг, шошго яг

таарч байх ёстой. Шошго дээр зүйлийн нэр \Латин нэр\ төрлийн нэр, хураасан

жил, хурааж авсан газрын нэр, үйлдвэрлэгийн хаяг тодорхой байх ёстой.

Зураг 19: Савласан

бүтээгдхүүн тавиур дээр

хадгалах

3.8.3 Хадгалах

Хатаах тоног, төхөөрөмжтэй адил хадгалах байр буюу зоорь хамгийн бага

стандарт шаарддаг. Энэ хаалттай том,жижиг мэрэгчид хортон шавьжнаас

хамгаалагдсан байр сав байх ёстой. Сайтар торлосон цонхтой байна. Бат бөх

материалаар хийгдээгүй бол мэрэгчд орох боломжтой байдаг. Хангалттай

агаартай харанхуй өрөө байна. Шал нь бат бөх материалаар хийгдсэн байх ба

мөн ус нэвтрүүлэхгүй байх ёстой. Бараа материалыг төмрөөр хийгдсэн тавиур

дээр тавих ба шал болон ханад тулгаж болохгүй. Агуулах буюу зоорийг тогтмол

цэвэрлэх шаардлагатай.

4 Чанарын шалгуур үзүүлэлт

Page 35: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 32

Ялангуяа эмийн бүтээгдхүүн нь тодорхой чанарын шалгуурыг хангасан байх

ёстой. Эдгээр параметрүүдийг эмийн ургамлын лавлах бичиг \фармакопи\-д

эмхэтгэн, монографикт тодорхойлсон байдаг. Үүнийг Үндэсний стандарт,

хэмжил зүйн төвөөс худалдаж авч болно. Хүснэгт-4 эмийн болон үнэрт

ургамлын чанарын ерөнхий зарчмуудыг үзүүллээ. Энд тусгай зүйлүүдийн түүхий

эдийн дэлгэрэнгүй мэдээлэлийг оруулаагүй.

Хүснэгт 4: Эмийн болон үнэрт ургамлын чанарын зарим нэгэн шалгуур

үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Тайлбар

Гадаад хүчин зүйл Паспорт, цэвэршилт,гадаад байдал,үнэр,амт

Паспортжуулах

Ургамал зүйн мэдээллийг лавлахаас авах

Цэвэршилт Гадны хог, хольцгүй байх (хөрс,пластик,мод,бусад

зүйл

Гадаад байдал Хэлбэр, өнгө зэрэг алдагдаагүй байх мөн өвчин,хортон

мэрэгчид нэрвэгдээгүй байх

Үнэр ба амт Монгографт болон худалдан авагчын тодорхойлсон

үнэр , амт байх ёстой.

Дотоод хүчин зүйл хэрэгцээтэй бодис, ба шаардлагагүй бодис

хэрэгцээтэй бодис Бүтээгдхүүн шаардлага хангасан байх\ худалдан авагч

болон монограф\

шаардлагагүй

бодис

Монографийн дагуу байх\ худалдан авагч

Микробиологийн

хольц

Зөвшөөрөгдсөн хэмжээнд хөгц, мөөг, ентеробактери,

алфатоксин, аэроби бактери

Ургамал хамгаалал Зөвхөн органик бүтээгдхүүн байх

Хорт элементүүд Үйлдвэрийн ойролцоо аль болох байхаас татгалзах\

хөр тугалга, кадмум,мөнгөн ус, мышьяк

Европын фармакопитэй харьцуулбал Монголын эмийн ургамлын чанарын

шаардлага ерөнхийдөө доогуур байна. Тухайлбал: Европын фармакопид

микробиологийн болон хүнд металлын хольц, ургамал хамгааллын бодис

Page 36: General principles of medicinal & aromatic plants farming mon

General Principles of Medicinal and Aromatic Plants Farming 33

хязгаарласан байдаг. Эдгээр зарим нэгэн хязгаарлалт Монголын монографт

тусгагдсан байна. Шаардлага хангаагүй бүтээгдхүүн зах зээлд худалдах ёсгүй.

Хөгжсөн олон орон фармакопитай ба түүнд нь экспортын дүрэм, журамтай

байдаг ба түүнийг дагаж мөрддөг. Хэрэв экспортод бүтээгдхүүнээ гаргах бол

үүнийг анхаарах хэрэгтэй.

Ашигласан материал

[1,2] Sofowora, 1982, Medicinal Plant and Traditional Medicine in Africa. (World Health

Organization).

[3] Dachler, H. and Pelzmann, H. (1999) Arznei- und Gewürzpflanzen, Anbau- Ernte-

Aufbereitung. AV-Druck, Wien

Page 37: General principles of medicinal & aromatic plants farming mon

Холбоо барих хаягууд БНЭЗДХ- Бүрэлдхүүн хэсэг 1 Улаанбаатар хот Дархан-Уул Баянзүрх дүүрэг Дархан-Уул аймгийн Засаг Даргын Жанжин Лхагвасүрэнгийн гудамж Тамгын Газар, өрөө №2 5-р байр, 1 давхар Утас/Факс: +976 -1372- 28159 Улаанбаатар - 210351, Монгол улс E-mail: [email protected] Утас/Факс: +976-11-457504 Утас: +976-11-70157504 E-mail: [email protected] Орхон аймаг Завхан аймаг ЗДТГ-ын байр, 108 тоот өрөө БНЭЗХД Хөтөлбөрийн байр Эрдэнэт хот, Орхон аймаг Улиастай, Завхан аймаг, Монгол улс Утас: +976 -1352 -28615 Утас/Факс: +976-1462-21625 Факс: +976 -1352 -28915 E-mail: [email protected] E-mail: [email protected]