hbz emgeg 14

37
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ ФИЗИОЛОГИ

Upload: bulgaaubuns

Post on 27-Jun-2015

3.303 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Hbz emgeg 14

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ

ФИЗИОЛОГИ

Page 2: Hbz emgeg 14

1. Амны хөндийн хоол боловсруулалт алдагдах

2. Залгих үйл ажиллагааны алдагдах

3. Ходоодонд хоол боловсролт алдагдах

4. Гэдсэнд хоол боловсролт алдагдах

Page 3: Hbz emgeg 14

1. АМНЫ ХӨНДИЙН ХООЛ БОЛОВСРУУЛАЛТ АЛДАГДАХ

Амны хөндийд хоол тэжээлийн анхан шатны боловсруулах үйл ажиллагаа явагддаг бөгөөд түүний алдагдал нь хоол зажилж, жижиглэх үйл ажиллагаа болон шүлс ялгаралтын байдлаас хамаардаг.

Page 4: Hbz emgeg 14

A. Хоол зажилах, жижиглэх үйл ажилгааны алдагдал болох шалтгаан:

Шүдний эмгэг Зажлуурын булчингийн саа, агчил Амны хөндийн салстын болон хэлний

үрэвсэл Дээд, доод эрүүний гэмтэл, эрүүний үе

мултрал Шүлс ялгаралт ихсэх

/гиперсаливаци/ Шүлс ялгаралт багасах

/гипосаливаци/

Page 5: Hbz emgeg 14

B.Шүлс ялгаралт алдагдах

1. Шүлс ялгаралт ихсэх /гиперсаливаци/

2. Шүлс ялгаралт багасах /гипосаливаци/

Page 6: Hbz emgeg 14

1. Шүлс ялгаралт ихсэх шалтгаан

Амны салстын үрэвсэл Шүдний орчны зөөлөн эдийн үрэвсэл Хэлний үрэвсэл Бөөлжилтийн өмнө Жирэмсний эрт үеийн хордлого

Page 7: Hbz emgeg 14

Эмгэг жам, илрэх шинж Шүлс ялгаралт ихсэхийн хирээр түүнд

агуулагдах натрийн болон бикарбонатийн агууламж ихэсдэг. /шүлтлэг орчин сайжирна/

Шүлс ихээр залгисан тохиолдолд ходоодны хүчиллэг орчинг саармагжуулан ходоодонд хоол боловсролтыг алдагдуулж болно.

Шүлсээ гадагш гоожуулснаас болж амны орчны арьс цочирч улмаар үрэвсэл үүсгэдэг.

Page 8: Hbz emgeg 14

2. ШҮЛС ЯЛГАРАЛТ БАГАСАХ /ГИПОСАЛИВАЦИ/ ШАЛТГААН Шүлсний булчирхайн чулуут болон чулуут

бус үрэвсэл Шүлсний цорго бөглөрөх Хавдар, сорви зэргээр дарагдах Халууралтын 1-р үе Бие махбод усгүйжих Эргэлдэх цусны хэмжээ багасах Хордлогод орох

Page 9: Hbz emgeg 14

ЭМГЭГ ЖАМ, ЭМНЭЛ ЗҮЙ

Шүлс ялгаралт багассанаар зажилах үйл ажиллагаа алдагдахаас гадна хуурай хоол хүнс хэлбэржиж чадахгүй болж залгих үйл ажиллагаа бас хямардаг.

Бикарбонатын агууламж буурч улмаар амны хөндийд үүссэн хүчиллэг бодисуудыг саармагжуулах чадвар алдагдан шүд цоорох эмгэг үүсэх нөхцөл бүрддэг.

Page 10: Hbz emgeg 14

2. ХООЛ ЗАЛГИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ

Хоол залгих үйл ажиллагаа нь нийлмэл рефлексийн процесс бөгөөд рефлексийн нум аль нэг хэсэгтээ гэмтсэн үед залгих үйл ажиллагаа алдагдана.

Залгих үйл ажиллагаа хямрахыг дисфаги гэдэг.

Page 11: Hbz emgeg 14

ХООЛ ЗАЛГИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДЛЫН ШАЛТГААН

Унтуулга өгсөн үед Комын байдалд Гавал тархины 5,8,9-р хос мэдрэлүүдийн

гэмтэл Залгиурын булчингийн спазм Төрөлхийн болон олдмол цоорхой тагнай Залгиурын буглаа

Page 12: Hbz emgeg 14

3. ХОДООДОНД ХООЛ БОЛОВСРОЛТ АЛДАГДАХ

Ходоодны шүүрэл ялгаралт ихсэх, багасах болон хөдөлгөөний алдагдал нь ходоодонд хоол боловсролт хямрах эмгэг жамын хүчин зүйлс болдог.

Ходоодны шүүрэл ялгаралт мэдрэлийн, ходоодны, гэдэсний гэсэн 3 үе шаттайгаар мэдрэл – шингэний нарийн зохицуулгын дор явагдана.

Page 13: Hbz emgeg 14

Ходоодны шүүрэл ялгаралын алдагдал нь: Шүүрэл ихсэх Шүүрэл багасах

Ходоодны шүүрлийн хүчиллэгийн хэмжээ өөрчлөгдөх:

Хүчил ихсэх Хүчил багасах

Page 14: Hbz emgeg 14

ХОДООДОНД ШҮҮРЭЛ ИХСЭХ БОЛОН ХӨДӨЛГӨӨН ИХСЭХ ШАЛТГААН

Парасимпатик цочирч, ацетилхолины ялгаралт ихсэх

G эс цочирч гастрин их ялгарч, паритиал эсээс давсны хүчил ялгаралт ихсэнэ

Цусан дахь гистамин ихсэж, ходоодны хүчил ялгаралт ихэснэ

Зарим эм, химийн бодис, архи зэрэг нь салстыг цочроож шүүрэл ихэсгэнэ

Илрэх шинж нь: Цээж хорсох, өтгөн хатах, үнэргүй хэхрэх, эвакуаци удаашрана

Page 15: Hbz emgeg 14

ХОДООДОНД ШҮҮРЭЛ ЯЛГАРАЛТ БАГАСАХ, ХҮЧИЛ БАГАСАХ ШАЛТГААН

Ходоодны салстын үрэвсэлүүд Ходоодны хавдар Биед ус дутах Симпатикийн тонус ихсэх Ходоодны салстын

хатингаршил Холецистокинин, секретины

ихсэлт

Page 16: Hbz emgeg 14

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Ходоод дүүрч цанхайна Горойж өвдөх Ялзрал явагдаж, хий үүсэх,

хэхрүүлэх Салст цочирч, суулгах Бөөлжих

Page 17: Hbz emgeg 14

4.ГЭДСЭНД ХООЛ БОЛОВСРОЛТ АЛДАГДАХ

А. Хөндийн боловсруулалтын алдагдал

Б. Ханын боловсруулалтын алдагдал

Page 18: Hbz emgeg 14

А. ХӨНДИЙН БОЛОВСРУУЛАЛТ АЛДАГДАХ ШАЛТГААН

Элэг цөсний өвчин Цөс багасах, ахоли, цөсний чулуу Элэг цөсний үрэвсэл /гепатит, холангит

гм/ Цөсний замын хөдөлгөөний хямрал Элэгний хавдар

Нойр булчирхайн үрэвсэл Гэдэсний халдварын ба халдварын

бус эмгэгүүд

Page 19: Hbz emgeg 14

Б. ХАНЫН БОЛОВСРУУЛАЛТЫН АЛДАГДАХ ШАЛТГААН ЭМГЭГ ЖАМ

Шалтгаан Гэдэсний салстын хатингаршил Гэдэс тайруулах Гэдэсний ферментийн дуталЭмгэг жам Ханын шимэгдэлт саатаж-хоол

шингэх нь удааширна-тэжээлийн дутагдал-тураал болно

Page 20: Hbz emgeg 14

ДИСБАКТЕРИОЗ

Гэдэсний микрофлоруудын хэмжээ болон байрлал, хэвийн харьцаа өөрчлөгдөхийг дисбактериоз гэнэ.

Антибиотик удаан ууснаас - гэдэсний зарим бактер устана–мөөгөнцөр ихсэх, бифидобактерийн тоо цөөрнө – С, В1, В6, В12, РР витамины үүсэл багасна-эмгэг төрөгч нян идэвхижнэ

Page 21: Hbz emgeg 14

СУУЛГАЛТ

Суулгалтыг эмгэг жамаар нь 4 хуваана.

Осмосын суулгалт Шүүрлийн суулгалт Экссудацийн суулгалт Гүрвэлзэх хөдөлгөөн алдагдлын

суулгалт

Page 22: Hbz emgeg 14

ХОДООДНЫ ШАРХЛАА ӨВЧИН

Шалтгаан-Helicobacter pylory-Сэтгэл санааны хямрал- Буруу хооллолт- Зарим эмийн бодисын буруу хэрэглээ- Архи, тамхи - Удамшлын хүчин зүйл- Салстын хамгаалах хүчин зүйл

багасах

Page 23: Hbz emgeg 14

ХОДООДНЫ ШАРХЛАА ӨВЧИН

Эмгэг жамын үе шат1. Сэтгэл түгших, мэдрэлийн хэт ачаалал-

гипоталамус цочирно2. Симпатик парасимпатикийн тонус

нэмэгдэн адренокортикотропин ялгарна

3. Ходоодны шүүрэл ялгарал хямарч салст хамгаалах урвал болон цусан хангамж багасна

4. Ходоодны хана гэмтэнэ5. Жинхэнэ шарх үүснэ

Page 24: Hbz emgeg 14

ЭЛЭГНИЙ ЭМГЭГ ФИЗИОЛОГИ

Page 25: Hbz emgeg 14

1. ЦӨС ҮҮСЭЛТ БОЛОН ЯЛГАРАЛТЫН АЛДАГДАЛ

Цөс үүсэлт, ялгаралтын алдагдлыг холестаз гэдэг.

Элгэн дэхь холестаз Элэгний гаднах холестаз

Page 26: Hbz emgeg 14

ЭЛГЭН ДЭХЬ ХОЛЕСТАЗ

Элэгний вируст үрэвсэл Архи Эмийн хорт үйлчлэл Системийн халдвар Элэгний хатууралгм шалтгаанаар элэгний эсийн цочмог

болон архаг эвдрэл, гэмтэл үүсч цөс үүсэлт саатдаг.

Page 27: Hbz emgeg 14

ЭЛЭГНИЙ ГАДНАХ ХОЛЕСТАЗ

Цөс ялгарах болон дамжих замд органик ба механик саад үүссэнээр нөхцөлдөнө. Цөс дамжих зам чулуу, паразитаар

бөглөрөх Зэргэлдээ эрхтний хавдараар дарагдах Мэс заслын дараах сорви Наалдацаар нарийсах болон цөсний

хүүдийн хөдөлгөөн алдагдах

Page 28: Hbz emgeg 14

Цөс үүсэх, ялгарах үйл явц нь мэдрэл, шингэний зохицуулгаар зохицуулагддаг.

Парасимпатик мэдрэлийн тонус давамгайлсан тохиолдолд элгэнд цөс үүсэлт ихэснэ, цөс ялгаралт нэмэгдэж байдаг.

Симпатикын тонус давамгайлбал цөс ялгаралт сааталд орно.

Page 29: Hbz emgeg 14

2. БИЛИРУБИНЫ СОЛИЛЦОО АЛДАГДАХ МЕХАНИЗМ, ЭЛЭГНИЙ ГАРАЛТАЙ ШАРЛАЛТ Билирубины солилцооны

алдагдлын илрэл нь цусан дахь билирубины хэмжээ ихсэлтээр /гипербилирубинеми/ илрэх нь элбэг тохиолдоно.

Page 30: Hbz emgeg 14

БИЛИРУБИН

Биливердин нэгдэл хоёр устөрөгчтэй нэгдэн ангижраад улаан шар өнгөтэй нэгдэл билирубиныг үүсгэнэ.

Билирубин глюкуроны хүчилтэй нэгдэж шууд буюу холбоот билирубин болон шээс, баасаар ялгарна.

Билирубины ихэнх нь альбумин уурагтай нэгдэж, цусаар чөлөөтэй эргэлдэнэ. Үүнийг шууд бус билирубин гэнэ.

Эрүүл хүний цусанд 0,008-0,012г/л билирубин агуулагдана. Үүний 75% чөлөөт, 25% холбоот шууд билирубин эзэлнэ.

Page 31: Hbz emgeg 14

Чөлөөт билирубин ихсэх шалтгаан, механизм:

1. Чөлөөт билирубин үүсэлт нь эмгэгээр ихсэх – цус задрах анеми болон эритропоэзын эмгэгүүдийн үед тохиолдоно.

2. Элэгний эсэд чөлөөт билирубин хүлээн авалт багасах – билирубин нь альбуминтай нягт холбоо үүсгэсэн тохиолдолд, эсвэл элэгний эсийн тоо цөөрсөн үед тохиолдоно.

3. Элэгний эсэд чөлөөт билирубин холбоот болох чадвар алдагдах – нярай хүүхдэд элэгний уридин дисфосфат-глюкуронилтрансфераза ферментийн идэвхи дутагдах үед тохиолдоно.

Page 32: Hbz emgeg 14

Холбоот билирубин ихсэлтийг шалтгаан, эмгэг жамаар нь:

1. Цөсний сувгийн ханыг үүсгэж буй элэгний эсийн эвдрэл эсвэл элэгний эсийн мембраны нэвчилт ихсэх

2. Элгэн дэхь цөсний суваг бөглөрөх, дарагдах

3. Элэгний гаднах цөсний сувгийн бөглөрөл, дарагдал зэрэг шалтгаануудаас холбоот билирубин давамгайлсан гипербилирубинеми үүсдэг гэж үздэг.

Page 33: Hbz emgeg 14

Элгэн дэх болон элэгний гаднах цөсний зам бүрэн ба бүрэн бус бөглөрөх эсвэл дарагдах үед холбоот билирубин давамгайлсан гипербилирубинеми болж шарлалт үүснэ.

Цөс бүрэн бус саатсан тохиолдолд цөсний сувгийн дотоод даралтихсэн 250мм.м.у.б. Хүрэхэд цөсний суваг хагарч цөс цусанд шууд орох эсвэл тунгалагаар дамжин цусанд орж шарлалт үүснэ. /шээс-өтгөн бараан, баас-цайвар, цагаан/

Page 34: Hbz emgeg 14

ЭЛЭГНИЙ ГАРАЛТАЙ ШАРЛАЛТ

Элэгний үрэвсэл, хатуурал зэрэг өвчнүүдийн үед элэгний эсүүд гэмтсэнээр цөсний зам болон цус, тунгалагийн тогтолцооны хооронд шууд холбоо үүсч цөс цусанд орсоноор гипербилирубинеми болж үүснэ.

Билирубин арьс, салст бүрхүүл, нүдний склер зэрэг газруудад хуримтлагддаг.

Page 35: Hbz emgeg 14

ХОЛАЛЕМИ

Цөсний хүчил цусанд орох: Зүрхний синусын зангилаа, захын судасны хана

болон n.vagus-ийн төвд үйлчилж брадикарди, артерийн даралт буурах зэрэг шинжүүд гарна.

Төв мэдрэлийн тогтолцоог хордуулснаар ядрамтгай болох, бие сульдах, нойр солигдох, толгой өвдөх зэрэг мэдрэл сульдлын ерөнхий шинжүүд илэрнэ.

Мэдэрхүйн мэдрэлийн төгсгөлийг цочроосноор арьс загатнах шинж илэрнэ.

Цусны дүрст элементүүдийн мембраныг гэмтээж цус задрал үүсгэдэг.

Page 36: Hbz emgeg 14

3. БОДИСЫН СОЛИЛЦООНЫ АЛДАГДАЛ

Элэгний дутагдлын үеийн солилцооны алдагдалын шалтгаан:

Элэгний цочмог болон архаг үрэвсэл Өөхөн хувирал Хордлого Элэгний хатуурлууд хавдар

Page 37: Hbz emgeg 14

Бодисын солилцооны алдагдал:

Нүүрс усны солилцоо: элгэнд нүүрс усны завсрын солилцоо хямарч

гипогликеми болно.

Өөх тосны солилцоо: элэгний эсэд өөхний чөлөөт хүчлээс

холестрин , фосфолипид, триглицеридын нийлэгжилт сулардаг.

Уургийн солилцоо: элэгний уураг нийлэгжүүлэх чадвар алдагдаж

цусны сийвэнгийн уургууд, зөөвөрлөгч уургууд, цус бүлэгнэлтийн

хүчин зүйлүүдийн дутагдал болно.

Ус, эрдэсийн солилцоо: элэгний альдостероныг задлах фермент

нийлэгжүүлэх чадвар алдагдсанаар хоёрдогчоор

гиперальдостеронизм болж, шээсээр калийн ион их алдаж биед

натрийн ион хуримтлагдана.