i ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ:...

11

Upload: others

Post on 23-Mar-2021

20 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн
Page 2: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

I ХЭСЭГ

I БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ

Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн хүүхэд бол хувь хүн юм. Харин бие хүн нь нийгэмд

тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн гишүүн болж төлөвшсөн, нийгмийн үнэт чанарыг

эзэмшсэн хүнийг хэлнэ.

Нийгэм гэдэг нь байнгын нутаг дэвсгэртэй, улс төр, эдийн засгийн бүрэн тусгаар

тогтнолтой, бие даасан соёлтой, ард иргэд нь сэтгэл зүйн хувьд нэгдмэл шинжтэй

хүмүүсийн нэгдлийг хэлнэ.

1.1. Нийгмийн бүлэг: Нийтлэг эрх ашиг, зан төлөвийн үнэт зүйлд үндэслэн тодорхой

нийгмийн хүрээнд бүрэлдэн тогтсон хүмүүсийн харьцангуй тогтвортой хэгсийг хэлнэ.

1.1.1Анхдагч бүлэг: Ойр дотны холбоо, сэтгэл хөдлөлд тулгуурласан, бичигдмэл

бус хэм хэмжээгээр зохицуулагддаг нийгмийн бүлэг

1.1.2. Хоёрдогч бүлэг: Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны,

бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн харилцаа нь зохицуулагддаг нийгмийн бүлэг

1.2. Чи ямар нийгмийн бүлгүүдэд харьяалагддаг вэ? Хүн нийгэмшиж эхэлсэн цагаасаа

эхлээд ямар нэгэн бүлгийн гишүүн болдог. Жишээ нь хамгийн түрүүнд чи:

1. Гэр бүлийн гишүүн.

2. Чи 7-р ангийн сурагч. Танай анги бол бас нэг бүлэг

3. Чи спортын юм уу урлагийн ямар нэгэн секц, дугуйланд явж эхэлбэл бас нэгэн шинэ

бүлгийн гишүүн болж байна гэсэн үг.

Энэ мэтчилэн та бүхэн нийгмийн ямар нэгэн бүлгүүдэд байнгын харьяалагддаг гэсэн үг.

1.3. Хувь хүн хоорондын харилцаа гэдэг нь тухайн хүн хүрээлэн буй хүмүүстэйгээ холбоо

тогтоохыг хэлнэ.

1.3.1. Хувь хүн хоорондын албан харилцаа: Тодорхой дүрэм, журмыг

баримталсны үндсэн дээр явагддаг харилцааг албан харилцаа гэнэ.

1.3.2. Хувь хүн хоорондын албан бус харилцаа: Ойр дотны хүмүүсийн

хоорондын, албан ёсны дүрэм журамд үл хамаарах харилцааг хэлнэ.

1.4. Зөрчил маргаан гэдэг нь хэд хэдэн оролцогчдоос бүрддэг /хоёр эсвэл түүнээс дээш/

бөгөөд талууд өөрийн байр суурийг хамгаалан, эсрэг талын үзэл бодол, ашиг сонирхлын

эсрэг хандах нөхцөл байдлыг хэлнэ.

1.5. Зөрчил маргаан ямар үе шаттайгаар явагддаг вэ?

Зөрчил маргаантай нөхцөл байдал үүсэх

Зөрчлийг талууд ойлгож мэдэх

Зөрчилтэй хандлагууд гарч ирэх

Зөрчил гүнзгийрэх

Зөрчил шийдвэрлэгдэх

1

Page 3: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

1.6. Зөрчил маргааныг шийдэх аргууд:

Хамтран ажиллах: Хоёр тал хохиролгүйгээр эвлэрч, асуудлаа шийдэх

Зөвшилцөх: Хоёр тал харилцан буулт хийх

Дасан зохицох: Нэг тал нь нөгөө талын үйл байдалд тохируулан өөрийн ашиг

сонирхлоосоо татгалзан буулт хийх

II БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА СОЁЛ

2.1. Соёл гэдэг нь нэг талаас хувь хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа, нөгөө талаас хувь

хүний идэвхитэй, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон үнэт зүйлсийн тогтолцоо

юм.

2.2. Соёлын үнэт зүйл гэж юу вэ? Хайр, хүндэтгэл, мэдлэг, хариуцлага, тэвчээр, хүлээцэт

байдал, амжилт, үр бүтээл, харилцаа, хамтын ажиллагаа, эерэг хандлага зэргийн нийлбэр

цогцыг хэлнэ.

2.3. Хувь хүний соёл: Хувь хүний соёл нь өргөн агуулгатай. Хувь хүний соёлын бүтэц буюу

бүрдэл хэсэгт хэл, мэдлэг, хэм хэмжээ, үнэлэмж, бэлгэдэл чухал байр суурь эзэлдэг.

2.4. Хувь хүний соёлын бүрдэл хэсэг: Хэл, мэдлэг, хэм хэмжээ, үнэлэмж, бэлгэдэл орно.

2.5. Хэл ярианы соёл гэдэг нь бусдыг хүндэтгэх, бусадтай зөв ойлголцох арга чадвар юм.

2.6. Хэл ярианы соёлд ямар шаардлага тавигддаг вэ? Үг сонголт зөв байх, ярианы утга

товч тодорхой байх, бусдад ойлгомжтой байх, илүү үг нуршихгүй байх, нэг үгийг олон

давтахгүй байх, бүдүүлэг үг хэрэглэхгүй байх, хүний яриаг таслахгүй сонсох, бусдад

өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх

2.7. Бид бусдын соёлыг ойлгож, хүндэтгэх ёстой юу? Хувь хүн, гэр бүл нь өөр өөрийн

онцлог, ялгаатай байдаг. Тухайлбал хэл, уламжлал, ёс заншил, шашин шүтлэг, үнэлэмж,

үзэл бодлоороо ялгаатай байдаг. Соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрч ойлгон,

хүндэтгэх нь өнөөгийн нийгмийн тогтвортой хөгжлийн нэг чухал хүчин зүйл болно.

III БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА ЭДИЙН ЗАСАГ

3.1 Эдийн засаг: Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахын тулд хамгийн

оновчтой хуваарилах үйл ажиллагааг хэлнэ.

3.2. Хэрэгцээ: Хүний хангагдаагүй хүсэл /чамд хэрэгтэй байгаа зүйлс/

3.3. Хэрэглээ: Хүмүүсийн хэрэгцээний хангамж /чамд байгаа зүйлс/

3.4. Хэрэглэгч: Бараа үйлчилгээг худалдан авах буюу үйлчлүүлж байгаа хүнийг хэлнэ.

3.5. Баялаг: Хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан биет ба биет бус зүйлсийг баялаг гэнэ.

3.6. Өрхийн төсөв: Өрхийн тодорхой хугацааны орлого, зарлагын төлөвлөгөөг хэлнэ.

“Өрхийн төсөв” сэдвийг дараах линкээр дэлгэрүүлэн үзээрэй. http://econtent.edu.mn/videoEBS/7rangi/niis/858

3.7. Орлого: Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авсан, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг

худалдан авагчдад зарж борлуулснаас олсон мөнгө

2

Page 4: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

3.8. Зарлага: Өрхийн гишүүдийн хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулж

буй мөнгө

3.9. Хуримтлал: Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө

3.10. Зээл, өр төлбөр: Өрхийн гишүүдийн бусдад төлөх ёстой мөнгө буюу хуулиар хүлээсэн

санхүүгийн үүрэг.

“Эдийн засаг миний амьдралд” сэдвийг дараах линкээр дэлгэрүүлэн үзээрэй. http://econtent.edu.mn/videoEBS/7rangi/niis/286

3.11. Хөдөлмөр: Нийгэмд үр дүн, ашиг нь мэдрэгдсэн ач холбогдол бүхий материаллаг

болон оюун санааны баялгийг бий болгоход чиглэгдсэн хүний ухамсартай, зорилготой,

оновчтой үйл ажиллагааг хэлнэ.

3.12. Хөдөлмөрийн хуваарь: Хөдөлмөрийн үйл ажиллагааны ялгарал, төрөлжилтийг

хэлнэ.

Гэрийн ажил хөдөлмөр ямар ашиг тустай вэ? Авьяас чадвараа хөгжүүлэх, өөрийгөө

удирдан захирах, хариуцлага хүлээх, бусдад анхаарал халамж тавьдаг болох, өөртөө итгэх

итгэл нэмэгдэх, хувийн сахилга баттай болох, өрх гэрийн орлого нэмэгдэх

3.13.1. Хувь хүний өмч: Дангаараа эд зүйлээ бүрэн хараа хяналтандаа байлган түүнийхээ

үр шимийг хүртэж, хувь заяаг мэдэх эрхтэй өмчийг хувь хүний өмч гэнэ.

3.13.2. Хамтын эзэмшлийн буюу дундын өмч: Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт

олноороо хамтран эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчийг хамтын эзэмшлийн өмч

гэнэ

3.13.3. Нийтийн өмч: Хувь хүмүүс ганцаараа эзэмшдэггүй, захиран зарцуулдаггүй зөвхөн

ашиглаж байдаг төрийн мэдэлд байх нийтийн зориулалттай өмчийг хэлнэ.

IV БҮЛЭГ: ХҮНИЙ ЭРХ БА ХУУЛЬ

4.1. Хүний эрх: Хүмүүсийг хүн гэдэг утгаар нь ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр, адил

тэгш хандах тухай асуудал юм.

4.2. Хүүхэд ямар эрхтэй вэ? амьдрах эрх, оролцооны эрх, хөгжих эрх, хамгаалуулах эрх

4.3. Хүүхэд ямар үүрэгтэй вэ? эрдэм ном сурах, амжилттай суралцах, байгаль орчноо

хайрлан хамгаалах, хууль болон сургуулийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх гэх мэт

4.4. Хүүхдүүд эрхээ хэрхэн хамгаалах вэ? Хүүхдүүд эрхээ хамгаалахын тулд албан ёсоор

бичгээр өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж сурах хэрэгтэй.

“Хүний эрх ба хууль” сэдвийг дараах линкээр дэлгэрүүлэн үзээрэй. http://econtent.edu.mn/videoEBS/7rangi/niis/1308

4.5. Хүүхдийн эрхийг хамгаалахад хэн хамгийн гол үүрэгтэй вэ? Төрийн болон төрийн бус

байгууллага, сургууль, эцэг эх, иргэд

4.6. Хууль гэдэг нь бүх нийтээр даган мөрддөг, нийгмийн бүх гишүүд хоорондын харилцаа,

үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журам юм.

3

Page 5: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

4.7. Хуулиар хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

Төрөөс иргэдийн эрхийг хамгаалахын тулд олон хууль тогтоомж батлан хэрэгжүүлдэг.

Хуулийг УИХ батлан гаргадаг. Хууль нь хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж,

тэдний эрхийг хамгаалах хэрэгсэл болдог. Иймээс хуулийг дагаж мөрдөх нь өөрийн болон

бусдын эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах гол арга зам юм.

V БҮЛЭГ: ХАМТЫН УДИРДЛАГА

5.1. Хамтын удирдлага: Нийгмийн бүлэг, анги хамт олны хүрээнд ажил үүргийн зохион

байгуулалт хийх, оролцогч талуудын харилцааг зохицуулах, хамтран шийдвэр гаргах үйл

ажиллагааны нэгдлийг хэлнэ.

5.2. Сурагчдын өөрийн удирдлага: Сурагчдын эрх ашгийг хамгаалах, өөрөө өөрсдийгөө

удирдан захирах ёсон дээр тулгуурласан зохион байгуулалтын хэлбэр.

5.3. Хүүхдийн оролцоо: Хүүхдүүд өөрийн хүмүүжил, боловсрол, хөгжилд хамаатай аливаа

асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж шийдвэр

гаргахад оролцох, шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авах, өөрийн болон хамт олныхоо

эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгдэн, байгууллага холбоог үүсгэн байгуулах, тэдгээрт

нэгдэн орох эрхээ эдлэхийг хэлнэ.

4

Page 6: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

II ХЭСЭГ

ДАСГАЛ, ДААЛГАВАР

1. Доорх зургаас аль нь хоёрдогч бүлэг вэ?

А. Б. В. Г.

2. Доорх зургаас аль нь анхдагч бүлэг вэ?

А. Б. В. Г.

3. Доорх зургаас аль нь албан бус харилцаа вэ?

А. Б. В.

4. Эерэг хандлагыг харуулсан зургийг дугуйлна уу

А. Б. В.

5

Page 7: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

5. Зөрчил маргааныг эергээр шийдэж байгаа аргуудыг дугуйлна уу

А. Б. В. Г.

6. Үндэстэн, ястангуудын соёлыг харуулсан зураг аль нь вэ?

А. Б. В. Г. Д. Доорх бүгд

7. Аль нь нийтийн өмч вэ?

А. Б. В.

8. Доорх зургуудаас аль нь дундын өмч вэ?

А. Б. В.

6

Page 8: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

9. Доорх зургуудаас хүүхдийн эрх зөрчигдсөн зургуудыг дугуйлна уу.

А. Б. В. Г.

11.Доорх зурагнуудаас аль нь “нийгэм” гэх ерөнхий ойлголтыг илэрхийлж байна вэ?

А. Б. В.

12. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэх монгол ардын хэлц

үгийн утга санааг доорх зургийн аль нь илэрхийлж байна вэ?

А. Б. В.

13. Хүүхдийн оролцооны эрхийг доорх зургийн аль нь хангахгүй байна вэ?

А. Б. В.

14. Хүүхдийн хамгаалуулах эрхийг аль нь зөрчиж байна вэ?

А. Б. В.

7

Page 9: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

III ХЭСЭГ

СОРИЛ

1. Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны, бичигдмэл хэм хэмжээгээр

гишүүдийн харилцаа нь зохицуулагддаг бүлэг аль нь вэ?

А. Хоёрдогч бүлэг Б. Анхдагч бүлэг В. Нийгмийн бүлэг Г. Дээрх бүгд

2. Анхдагч бүлэгт аль нь багтах вэ?

А. Анги хамт олон Б. Сургуулийн хамт олон В. Гэр бүл Г. Хамаатан садан

3. Хоёрдогч бүлэгт аль нь багтах вэ?

А. Гэр бүл Б. Хамаатан садан В. Ангийн хамт олон Г. Багш

4. Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа нь ..... юм.

А. Албан харилцаа Б. Албан бус харилцаа

5. Тодорхой дүрэм, журмыг баримталдаг харилцааг .........................................................гэнэ.

А. Албан бус харилцаа Б. Албан харилцаа

6. Зөрчил маргаан хэдэн үе шаттай вэ?

А. 4 Б. 5 В. 6 Г. 3

7. Зөрчил маргааны үед хоёр тал хохиролгүйгээр эвлэрч асуудлаа шийдэх арга нь:

А. Зөвшилцөл Б. Дасан зохицох В. Хамтран ажиллах Г. Дээрх бүгд

8. Цэгийн оронд хувь хүний соёлын бүрдэл хэсгийг нөхөж бичээрэй.

А. Хэл Б. ...................... В. Хэм хэмжээ Г. ....................... Д. ........................

9. Хэл ярианы соёлд тавигдах шаардлагуудаас илүүцийг нь дугуйлна уу

А. Нэг үгийг олон давтахгүй байх Б. Бусдад өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх

В. Бүдүүлэг үг хэрэглэх Г. Үг сонголт зөв байх

10. Бид бүхэн яагаад бусдын соёлыг ойлгож, хүндэтгэх ёстой вэ?

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

11. Доорх тестийг харгалзуулж, зөв хариултыг дугуйлна уу

1. Хэрэглэгч А. Хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан биет ба биет бус зүйлс

2. Хэрэглээ Б. Бараа, үйлчилгээг худалдан авах буюу үйлчлүүлж байгаа хүн

3. Хэрэгцээ В. Хүмүүсийн хэрэгцээний хангамж /чамд байгаа зүйлс/

4. Баялаг Г. Хүний хангагдаагүй хүсэл /чамд хэрэгтэй байгаа зүйлс/

А. 1в 2а 3г 4б Б. 1б 2г 3а 4в В. 1а 2б 3а 4г Г. 1б 2в 3г 4а

8

Page 10: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

12. Аль нь зөв ойлголт вэ? зөв хариултыг дугуйлна уу

A. Эдийн засаг нь хязгааргүй нөөцөөр хязгаарлагдмал хэрэгцээг хангахын тулд

хамгийн оновчтой хуваарилах үйл ажиллагаа

B. Эдийн засаг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгаарлагдмал хэрэгцээг хангахын тулд

хамгийн оновчтой хуваарилах үйл ажиллагаа

C. Эдийн засаг нь хязгааргүй нөөцөөр хязгаарлагдмал хэрэгцээг хангахын тулд хамгийн

оновчтой хуваарилах үйл ажиллагаа

D. Эдийн засаг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахын тулд хамгийн

оновчтой хуваарилах үйл ажиллагаа

13. Өрхийн гишүүдийн хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулж буй

мөнгийг............... гэнэ.

А. Орлого Б. Зарлага В. Хуримтлал Г. Зээл Д. Өр төлбөр

14. Өрхийн гишүүдийн бусдад төлөх ёстой мөнгө буюу хуулиар хүлээсэн санхүүгийн

үүргийг ................... гэнэ.

А. Хуримтлал Б. Орлого В. Зарлага Г. Зээл, бусад өр төлбөр

15. Хуримтлалтай байхын давуу тал юу вэ?

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

16. Гэрийн ажил хөдөлмөр ямар ашиг тустай вэ?

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

17. “Ажил хийвэл ам тосдоно” гэсэн зүйр үгийн утгыг гэрийн ажил, хөдөлмөр, эдийн

засагтай холбон тайлбарлаарай.

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

18. Харгалзуулна уу

1. Хувийн өмч А. Бидний амьдардаг гэр, орон сууц, гал тогооны хэрэгсэл

2. Дундын өмч Б. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай

3. Нийтийн өмч В. Гар утас, хувцас, үзэг, дэвтэр, цүнх

19. Хүүхдүүд ямар үүрэгтэй вэ?

............................................................................................................................................................

20. Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хандах вэ?

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

9

Page 11: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/7-Нийгэм.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ Хувь хүн гэдэг нь дөнгөж төрсөн

21. Хүүхдийн эрхийг хамгаалах ямар ямар байгууллагууд байдаг вэ?

............................................................................................................................................................

............................................................................................................................................................

23. Үгийн сүлжээ бөглөөрэй

Босоогоор:

1. Бараа үйлчилгээний тоо хэмжээ, түүний

чанарт тохирсон төлбөр

2. Хэрэглэгчийн хэрэгцээг хангахад

чиглэсэн баялаг бүтээх эдийн засгийн үйл

ажиллагааны нэг хэлбэр

3. Хөдөлмөрийн үнэ буюу хүний

хөдөлмөрийг ашигласны төлөө түүний

тоо чанарт тохируулан төлж байгаа

мөнгөн төлбөр

4. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй

хэрэгцээг хангахын тулд хамгийн

оновчтой хуваарилах үйл ажиллагааг юу

гэдэг вэ?

5. Иргэний болон хамтын эзэмшлийн өмчийг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?

6. Хүмүүсийн хэрэгцээний хангамжийг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?

7. Тодорхой хугацаанд олж буй үр ашгийн мөнгөн илэрхийлэл

8. Тодорхой хугацаанд олж буй үр ашгийн мөнгөн илэрхийлэл

9. Бараа, үйлчилгээг худалдан авах буюу үйлчлүүлж байгаа хүнийг эдийн засагт юу гэж

нэрлэдэг вэ?

10. Хүмүүсийн хэрэгцээг хангах зориулалттай биет ба биет бус эд зүйлс

Хөндлөнгөөр:

1.Баялгийг бий болгох зорилгоор хүнээс байгальтай харилцах үйлийн нэр гарна.

9 10

3 5 7 8

2 4 6

1

10