it101 15

58
www.emust.edu.mn Мэдээллийн Технологийн хэрэглээ - I ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Код: U.IT101

Upload: nergui-batjargal

Post on 08-Jan-2017

839 views

Category:

Internet


1 download

TRANSCRIPT

Page 1: It101 15

www.emust.edu.mn

Мэдээллийн Технологийн хэрэглээ - I

ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Код: U.IT101

Page 2: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I

Сэдэв: Технологийн стратеги удирдлага

2

Page 3: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Агуулга:

0102

01Технологийн стратеги удирдлага

1. Технологийн стратеги төлөвлөлт ба технологийн хөгжлийн төлөвлөлт

Бизнесийн салбар/Business industry1. Бизнесийн систем/Business system2.Бизнесийн системд зориулсан ердийн програм

хангамжийн багцууд/Typical software packages for business systems

02

3

Бусад салбар дах системүүд/Systems in other fields

1. Үндсэн оршин суугчийн бүртгүүлэх сүлжээний систем2. Цахим өргөдөл/мэдээллийн систем

03

Page 4: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Албан байгууллагын үйл ажиллагаа болон оршин тогтнох талаар авч үзэхэд шинэ технологийн хөгжил ба оршин буй технологийн сайжруулалтууд нь хамгийн чухал асуудлууд юм. Албан байгууллагын зах зээл болон хүрээлэн буй орчин хоромоос хоромд өөрчлөгдөн, технологийг хөгжүүлэх чадвар нь оршин тогтнож үлдэхэд чухал байдаг. Холыг харсан судалгаа шинжилгээ явуулж, дуусаж байгаа богино хугацааны тренд ба хэрэглэгчийн хэрэглээнээс хол байх шаардлагатай.

Технологийн стратеги удирдлага

4

Page 5: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2-2-1 Технологийн стратеги төлөвлөлт ба технологийн хөгжлийн төлөвлөлт

Албан байгууллагын үйл ажиллагаа болон оршин тогтнох талаар авч үзэхэд шинэ технологийн хөгжил ба оршин буй технологийн сайжруулалтууд нь хамгийн чухал асуудлууд юм. Албан байгууллагын зах зээл болон хүрээлэн буй орчин хоромоос хоромд өөрчлөгдөн, технологийг хөгжүүлэх чадвар нь оршин тогтнож үлдэхэд чухал байдаг. Холыг харсан судалгаа шинжилгээ явуулж, дуусаж байгаа богино хугацааны тренд ба хэрэглэгчийн хэрэглээнээс хол байх шаардлагатай.

5

Page 6: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Технологийн хөгжлийн стратеги ба технологийн хөгжлийн төлөвлөлт

“Технологийн стратеги” нь аль салбарт судалгаа шинжилгээг идэвхжүүлж аль салбарт багасгахыг тодруулж өгөх ба корпорацын судлагаа шинжилгээний арга зам болоод гол хөрөнгө оруулалтын салбаруудыг тодорхойлж өгдөг. Зорилго зах зээл дэх ирээдүйн өрсөлдөх чадварыг хадгалах юм.

6

Page 7: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Технологийн хөгжлийн стратеги ба технологийн хөгжлийн төлөвлөлт

Технологийн стратегийг тодорхойлоход удирдлагын хэлтэс болон судалгаа шинжилгээний хэлтсийн хамтын ажиллагаа чухал. Удирдлагын хэлтэс албан байгууллагын ирээдүйд анхаардаг бол судалгаа шинжилгээний хэлтэс ирээдүйн технологийн талаар анхаардаг. Хэлтсүүдийн оруулсан хувь нэмэр дээр үндэслэн бодлого боловсруулагддаг. Нэгэнт технологийн стратегээр аль судалгаа шинжилгээг идэвхжүүлэхийг тодорхойлсон бол технологиудыг хөгжүүлэхээр “технологийн хөгжлийн стратеги”-ийг тодорхойлдог.

7

Page 8: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Делпигийн арга бол ирээдүйд болж магадгүй үйл явдлуудын талаар таамаглах техник юм. Энэ нь технологийн хөгжлийн стратегийн төлөвлөх зэрэгт ашиглагддаг. Энэ аргад, олон мэргэжилтнүүдийн хараат бус санал бодлыг цуглуулан хянаж үздэг. Хянаж үзсэний дараах үр дүнг (feedback) буцааж илгээснээр мэргэжилтнүүд цааашдын таамаглалдаа засвар оруулдаг. Энэ үйл явцыг мэргэжилтнүүдийн санаа оноо статистикийн хувьд нэгдэх хүртэл үргэлжлүүлнэ. Үр дүнд нь мэдэгдээгүй байгаа асуудлуудыг маш нарын урьдчилан хэлэх боломжтой болдог.

2. Делпигийн арга/Delphi method

8

Page 9: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Үйлдэрлэлийн үйл явцыг хэрхэн зохион байгуулах вэ? гэдэг асуудал бол бизнесийн стратеги удирдлагын чухал элемент юм. Үйлдвэрлэлийн үйл явцуудыг зохион байгуулахдаа үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний шинж чанар, зардал, чанар, хүргэгдэх хугацаа гэх зэрэг шаардлагуудыг авч үзнэ. Үйлдвэрлэлийн систем нь олон хольцтой бага тооны үйлдвэрлэл, бага хугацаатай үйлдвэрлэл, бараа материалыг багасгах гэх зэрэг шаардлагуудад зохицох байдлаар дахин зохион байгуулагдах чадвартай байх ёстой. Үндсэн үйлдвэрлэлийн системүүдийг доор тайлбарлав.

3. Үйлдвэрлэлийн системүүд/Production system

9

Page 10: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Хэсэгчилсэн(cell) үйлдвэрлэлийн систем/Cell production system“Хэсэгчилсэн үйлдвэрлэлийн систем” нь нэгээс хэд хэдэн ажилчид хэсгүүдийг суулгахаас өгсүүлээд угсрах, боловсруулах, шалгах хүртэл бүхий л үйл явцыг гартаа авдаг угсрах үйл явцад хэрэглэгддэг үйлдвэрлэлийн систем юм. Үүний нэр нь бүрэлдэхүүн хэсгүүд болон багажийг хэсгүүдэд хуваан цэгцэлдэгээс үүдэлтэй. Хэсэгчилсэн үйлдвэрлэлийн системийн давуу тал нь зөвхөн ажилчид эсвэл бүрэлдэхүүн хэсэг эсвэл ажлын дарааллыг өөрчилснөөр угсрагдаж буй бүтээгдэхүүнийг өөрчлөх боломжтойд орших ба энэ нь олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уяан хатан байдлыг олгодог.

3. Үйлдвэрлэлийн системүүд/Production system

10

Page 11: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Шугаман үйлдвэрлэлийн систем/ Line production system“Шугаман үйлдвэрлэлийн систем” нь дамжуурга юм уу түүнтэй төстэй төхөөрөмжийг ашиглан хийсэн зориулагдсан эгнээнүүд байдаг үйлдвэрлэлийн систем юм. Олон тооны ажилчид тус тусын бүрэлдэхүүн хэсгүүдийг угсрах ба нэг ажлийг давтан хийнэ. Шугаман үйлдвэрлэлийн давуу тал нь өндөр бүтээмжтэй бөгөөд ямар нэгэн бүтээгдэхүүнийг массаар үйлдвэрлэхэд боломжийг олгодог.

3. Үйлдвэрлэлийн системүүд/Production system

11

Page 12: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Захиалгаар хийх (BTO )/BTO (Build To Order)“BTO” нь үйлчлүүлэгчээс захиалга хүлээн авсны дараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрллийн систем юм. Үйлчлүүлэгчийн захиалгын дагуу бүрэлдэхүүн хэсгүүд угсрагдан хүргэгдэх ба энэ нь илүүдэл нөөц хуримтлагдах эрсдэлийг багасгадаг. Энэ системийг гол компьютер үйлдвэрлэгчид болон автомашин гэх мэт масс үйлдвэрлэл явуулдаг бусад үйлдвэрлэгчид ашигладаг.

3. Үйлдвэрлэлийн системүүд/Production system

12

Page 13: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2-3 Бизнесийн салбар/Business

industry

13

Page 14: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2-3-1 Бизнесийн систем/Business system

14

Мэдээллийн системийн хөгжлөөр, тэднийг ашиглаж буй бизнесүүд өргөн тархан интернэт болон мэдээллийн системүүд нь олон төрлийн бизнесийн салбаруудад ашиглагдах болжээ.

Page 15: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

15

Дараах системүүд нь энгийн бизнесийн системүүд болно.

1. POS систем/POS – point of sales“POS систем” нь бүтээгдэхүүн зарагдахад борлуулалтын мэдээлэл(юу хэнд хаана хэзээ хэр их зарагдасан бэ)-ийг цуглуулдаг систем юм. POS систем нь бар кодыг эд барааны менежментийн үндэс болгон ашиглах ба супермаркет, их дэлгүүр, худалдааны төв, зоогийн газар зэрэг газруудад “хувиарлалтын мэдээллийн системд” ашиглагддаг. POS системийн нэг давуу тал нь зах зээлийн судалгаа болон борлуултын таамаглалыг өөрсдийн цуглуулсан борлуултын мэдээлэл дээр үндэслэн гаргах боломжтой.

Page 16: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

16

Цуглуулсан мэдээлэл нь бүтээгдэхүүний хөгжлийн болон дэлгүүрийн өргөтгөлийн стратегид ашиглагдах бөгөөд улирал, бүс нутаг, цаг хугаацаанаас хамаарсан захиалгын болоод нөөцийн хэмжээг тодорхойлоход ч мөн ашигтай. Сүүлийн үед POS системийн хэрэглээ нь жижиглэн худалдааны салбарын хувийн бренд бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ашиглагдах болсон ба POS систем нь жижиглэн худалдааны бизнесийн стратегид чухал мэдээллийн системийн байр суурийг эзлэх болсон.

Page 17: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

17

2. ICii карт/IC card“IC карт” нь IC чиптэй хуванцар картийг хэлнэ. IC картууд нь мэдээллийн нууцлах чадвартай учраас хуурамчаар хийхэд хэцүү гэдгээрээ анхаарал ихээхэн татдаг. Мөн ердийн соронзон картны агуулах мэдээллээс хэдэн арваас хэдэн зуу дахин их мэдээлэл агуулах чадвартай. Ерөнхийдөө мэдээлэл уншиж бичдэг хүрэлцэх-төрлийн картуудыг IC карт гэж ангилдаг. Энгийн жишээ гэвэл санхүүгийн байгууллагын бэлэн мөнгө карт болон зээлийн карт байна. Энэ төрлийн карт санхүүгийн мэдээллийн систем өргөн ашиглагддаг.

Page 18: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

18

3. RFID( radio frequency identification )“RFID” нь хүмүүс болоод эд зүйлсийг таньж удирдан зохицуулахад утасгүй чип ашиглахыг хэлнэ. Утасгүй чип нь наалддаг шошго, дугтуй, түлхүүрийн оосор, бугуйн оосор зэрэг эд зүйлсэд суулгах боломжтой учраас хүн болон эд бараатай холбоход амархан. Түүнчлэн чухал онцлог шинж чанар нь нэгэн зэрэг олон тооны хүн болон эд барааг таних чадвартайд байдаг. Тиймээс утасгүй чип нь түлхүүрний оосрондоо утасгүй чип суулгасан хүмүүсийн орж гарч байгааг хянах, наалддаг шошго ашиглан мах ногоо зэргийн түгээсэн байдлыг хянадаг “мөрдөх систем” зэрэг олон нөхцөлт ашиглагддаг.

Page 19: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

19

3. RFID( radio frequency identification )Утасгүй чип болон уншигчийн хоорондох холбооны хэмжээ нь хэдхэн сантиметрээс ойролцоогоор хоёр метр хүртэл байх ба антен нь утасгүй чипийг цахилгаанаар хангадаг. Мөн IC картад антен суулгаж өгснөөр утасгүйгээр уншиж бичих боломжийг олгодог. Тиймээс хүрэлцдэггүй IC картыг RFID-д суурилсан технологи гэж ангилдаг. Энгийн жишээ гэвэл цахим мөнгө, нийтийн тээврийн тасалбар, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг байна.

Page 20: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

20

4. Цахим мөнгө/Electronic money“Цахим мөнгө” гэж урьдчилан бэлэн мөнгөөр цэнэглэснээр бэлэн мөнгөтэй адил үнэ цэнэтэй болсон IC картийг ашиглан төлбөр хийхийг хэлнэ. Мөн системийг илэрхийлж ч болно. Сүүлийн үед IC хаягийг гар утсанд суулгасан цахим мөнгөний хэлбэр өргөн дэлгэрч байна. Цахим мөнгө нь урьдчиж төлсөн карт, бэлгийн сертификаттай адилхан хэлбэрээр ашиглагдаж буй боловч IC картийг дахин дахин цэнэглэж болдог учраас байгаль орчинд ээлтэй гэдгээр олны анхаарлыг татаж байна. Бас нэгэн давуу тал гэвэл жижиг сажиг бутархай хариултыг цэгцлэх шаардлагагүй учраас цахим мөнгийг настай болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрэглэхэд хялбар байдаг. Японын цахим мөнгөний жишээ гэвэл “Edy”, “iD”, “nanaco”, “PASMO”, “Suica”, “WAON”, “Osaifu-Keitai” байна.

Page 21: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

21

5. GPS хэрэглээний систем/GPS application system“GPS хэрэглээний систем” нь хиймэл дагуулаас ирсэн цахилгаан соронзон гүйдлийг ашиглан дэлхий дээрх байршлыг нарийвлан тооцдог систем юм. Мөн “Дэлхийн байршлын систем” эсвэл “Дэлхийн чиглүүлэх хиймэл дагуулын систем” гэж ч нэрлэдэг.

Америкийн армийн цэргийн технологиор бүтээгдсэн эдгээр системүүд нь хүлээн авагчийн өргөрөг, уртраг, өндөрлөгийг хэдхэн сантиметрээс хэдэн метрийн алдаатай олох чадвартай. GPS хэрэглээний систем нь дангаараа ашиглагдахын зэрэгцээ машины чиглүүлэх систем болон үүрэн телефоны систем ашиглагддаг.

Page 22: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

22

6. ETC систем/ ETC system“ETC систем” нь төлбөрт замын хураамжийг автоматжуулах систем юм. Төлбөрт замууд нь Япон даяар замын бөглөрөө үүсгэн, замын бөглөрлөөс үүдсэн зардал болон яндангийн утаанаас үүдсэн агаарын бохирдолын зардалын өсөлт ноцтой болсоор байна. ETC систем нь эдгээр эдийн засгийн алдагдлын багасгах, хураамжын хаалган дээр үүссэн түгжрэлийг сэргийлэх зориулалттайгаар бүтээгдсэн. Зээлийн картны компаний гаргасан хүрэлцэх төрлийн IC карт нь ETC системийг хэрэглэхэд хэрэглэгддэг. IC картыг ETCтэй төхөөрөмжид оруулснаар хэрэглэгч хураамжийн хаалган дээр зогсохгүйгээр өнгөрөн явах боломжтой. Төлбөр дараа нь зээлийн компаниар дамжуулын төлөгдөнө.

Page 23: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

23

6. ETC систем/ ETC system

Page 24: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

24

7. Ухаалаг тээврийн систем / ITS system

Зам тээврийн дэвшилтэт систем(Intelligent Transportation System) гэдэг нь электроник, мэдээлэл, холбоо, хяналт зэрэг технологийг зам тээврийн системд нэвтрүүлсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд түргэн шуурхай , аюулгүй, ая тухтай зам тээврийн системийг бий болгох зорилготой юм.

Page 25: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Бизнесийн салбар дах энгийн системүүд/Typical systems in business fields

25

7. Ухаалаг тээврийн систем системийн бүтэц

Page 26: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2. Бизнесийн системд зориулсан ердийн програм хангамжийн багцууд/Typical software packages for business systems

26

Дараах багцууд нь бизнесийн системд зориулсан ердийн програм хангамжийн багцууд юм. 1. ERP багц/ERP package“ERP багц” нь Албан байгууллагын удирдлагын нөөц (хүн, эд бараа, мөнгө, мэдээлэл)-ийг нэгтгэн удирдан бизнесийн үр бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор бүтээгдсэн програм хангамжийн багц юм. Тус бүрийн хэлтсүүдийн мэдээллийн системийг нэгтгэн мэдээллийг нийтийн хэрэгцээнд ашигласнаар мэдээллийг шууд хянах ба үр дүнд нь бизнесийн хурдыг нэмэх зэрэг үр ашигтай. Мөн зарим ERP багцуудыг сүүлд гарсан тусгай функцтай програм хангамжийн хэсгийг нэмж өргөтгөх боломжтой ба энэ нь Албан байгууллагатай улам холбож өгдөг.

Page 27: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2. Бизнесийн системд зориулсан ердийн програм хангамжийн багцууд/Typical software packages for business systems

27

2.Ажлын үүрэг(нягтлан бодох, маркетинг, дэмжих, борлуулалтын удирдлагын програм ) бүрт зориулсан програм хангамжийн багцууд/Software packages for each job role (Accounting, marketing support, sales management software)“Ажлын үүрэг бүрт зориулсан програм хангамжийн багцууд” нь нягтлан бодох, нөөцийн удирдлага, борлуулалтын удирдлага зэрэг ерөнхий програм хангамжийн зорилгоор ашиглагддаг. Энэ багц нь маркетингийн удирдлагын ажлууд, ажилчдын цалингийн тооцооны ажил, хэрэглэгчдийн мэдээллийн удирдлагын ажил зэрэг бүх Албан байгууллагаудад түгээмэл байдаг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай функцуудыг нэгдгэсэн байдаг.

Page 28: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2. Бизнесийн системд зориулсан ердийн програм хангамжийн багцууд/Typical software packages for business systems

28

Жишээлбэл нягтлан бодохын програм хангамжаар шалгах баланс, дансны тайлан гэх мэт удирдлагын мэдээл, санхүүгийн тайлан зэргийг журналд утгыг оруулснаар автоматаар тооцох ба бизнесийн байдлыг ойлгоход хэрэгтэй олон төрлийн дүн шинжилгээг хялбарчилдаг. Програм хангамжийг ажлын үүрэг бүрт хэрэглэснээр ажил тус бүрт шаардлагатай цаг хугацааг үлэмж хэмжээгээр багасгах боломжтой.

Page 29: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

2. Бизнесийн системд зориулсан ердийн програм хангамжийн багцууд/Typical software packages for business systems

29

3. Салбар бүрт(санхүү, эмчилгээ, үйлдвэрлэл, тээвэр) зориулсан програм хангамжийн багцууд/Software packages for each industry (Software packages for finance, medical services, production, transportation)“Салбар бүрт зориулсан програм хангамжийн багцууд” нь санхүүгийн эсвэл эмнэлгийн байгууллагууд, үйлдвэрлэлийн эсвэл тээврийн салбар гэх зэрэг тухайн салбарын програм хангамжын багцууд юм.

Page 30: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

30

Бизнесийн салбараас гадна бидний өдөр тутмын амьдралд олон олон системүүд ашиглагдаж байна. Зарим ердийн системүүдийг дурдвал.

Page 31: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

31

1. Иргэний бүртгэл мэдээллийн систем/Basic Resident Register Network System Иргэн төрөхөөс эхлэн нас барах хүртэлх

иргэний бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх нэгжүүдэд Иргэний бүртгэлийн онлайн болон оффлайн системийг ашиглан нэгдсэн стандартын дагуу бүртгэж, дахин давтагдах үйлдлүүдийн тоог багасган, мэдээллийн үнэн зөв байдал, уялдаа холбоог шалгаж процессийн алдааг багасгах, иргэнд түргэн шуурхай үйлчлэх, төрийн байгууллагуудад иргэний бүртгэлийн мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Page 32: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

32

1. Иргэний бүртгэл мэдээллийн систем/Basic Resident Register Network System

Системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдИргэний бүртгэлийн систем нь дараах дэд системүүдээс бүрдэх бөгөөд эдгээр дэд системүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг.

Page 33: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

33

1. Иргэний бүртгэл мэдээллийн систем/Basic Resident Register Network System

Иргэний бүртгэлийн системийн ерөнхий концепц

Page 34: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

34

Иргэний бүртгэлийн онлайн системОнлайн систем нь вебэд суурилсан програм хангамж бөгөөд УБЕГ -ын нэгдсэн сүлжээнд холбогдсон УБЕГ , НУБГ , аймаг, дүүргийн хэрэглэгчдийн компьютерт ямар нэгэн програм хангамж суулгахгүйгээр ажилладаг систем юм. Иргэний хөдөлгөөний мэдээллийг бүртгэхдээ төв мэдээллийн сантай шууд холбогдох тул мэдээллийг үнэн зөв байдал, уялдаа холбоог автоматаар шалгаж мэдээллийн санд бүртгэлийг хийх бөгөөд хийгдсэн бүртгэл тус бүр дээр иргэний бүртгэлийн журам процессын дагуу баталгаажуулах, хянах үйлдэлтэй.

Page 35: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

35

Иргэний бүртгэлийн онлайн системОнлайн системд дараах дэд модулиуд агуулагдана. Үүнд: Иргэний гэр бүлийн байдлын үндсэн 7

бүртгэл (Төрөлт, Үрчлэлт, Эцэг тогтоолт, Овог нэр өөрчлөлт, Гэрлэлт, Гэр бүл цуцлалт, Нас баралт гэсэн модулиуд хамаарна)

Үнэт цаасны удирдлага Нэгдсэн хайлт Шилжилт хөдөлгөөний бүртгэл Цахим үнэмлэхний хүсэлт, баталгаажуулалт,

олголтын удирдлага Гадаадад зорчих эрхийн бүртгэлүүд Иргэний мэдээлэлд засвар өөрчлөлт

оруулсны бүртгэлүүд

Харъяатын тухай бүртгэлүүд Нэрийн толийн удирдлага Хаягийн сангийн удирдлага Сонгогчийн нэрийн жагсаалтын удирдлага,

тайлангийн модуль Архивын лавлагаа Хэрэглэгчийн удирдлага Хяналт, шалгалтын бүртгэлүүд болон аудит,

хяналтын модуль Тайлан, мэдээ Лавлахын удирдлага 

Page 36: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

36

Иргэний бүртгэлийн онлайн систем

Page 37: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

37

Иргэний бүртгэлийн оффлайн системИргэний бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй бүртгэлийн нэгжийн хувьд ашиглагдах иргэний бүртгэлийн анхан шатны мэдээлэл цуглуулах десктоп програм хангамж бөгөөд иргэний ухаалаг үнэмлэхийг ашиглан иргэний мэдээллийг гараар шивэх шаардлагагүйгээр зохион байгуулагдсан. Системд оруулсан мэдээллийг 2D баркод бүхий цаасан хэлбэрээр хэвлэж, түүнийгээ Аймаг, дүүргийн бүртгэлийн нэгжүүдэд хүргүүлнэ. Ингэснээр аймаг, дүүрэг, нийслэлд эдгээр анхан шатны маягтуудыг бар код уншигч ашиглан үндсэн системд гараар шивэлгүйгээр оруулна.

Page 38: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

38

Иргэний бүртгэлийн оффлайн системОффлайн системд дараах дэд модулиуд агуулагдана. Үүнд: Иргэний гэр бүлийн байдлын

үндсэн 7 бүртгэл (Төрөлт, Үрчлэлт, Эцэг тогтоолт, Овог нэр өөрчлөлт, Гэрлэлт, Гэр бүл цуцлалт, Нас баралт гэсэн модулиуд хамаарна)

Шилжилт хөдөлгөөний бүртгэл Биеийн давхцахгүй өгөгдлийн

бүртгэл Цахим үнэмлэх олголтын бүртгэл

Үнэт цаасны бүртгэл Хаягийн сангийн удирдлага Сонгогчийн нэрийн сангийн

удирдлага Хайлт Жагсаалт Журнал, Тайлан мэдээ

Page 39: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

39

Иргэний бүртгэлийн оффлайн систем

Page 40: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

40

2. Цахим өргөдөл/мэдээллийн систем/Electronic application/ notification system

“Цахим өргөдөл/мэдээллийн систем” нь гэр болон оффисоос улсын болоод орон нутгын захиргаанд гаргасан өргөдөл болон мэдэгдлүүдийг интернэтээр хүлээн авах систем юм.

Page 41: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

3. Бусад салбар дах системүүд/Systems in other fields

41

2. Цахим өргөдөл/мэдээллийн систем/Electronic application/ notification system

Page 42: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Олон янзын мэдээлэл технологийн системүүд нь автоматжуулалтаар зураг төсөл/үйлдвэрлэлийн дэмжих, үйлдвэрлэлийн удирдлага болон барааны хяналтыг оновчтой болгох зэрэг зорилгоор инженерийн салбаруудад ашиглагддаг.2-3-2 Инженерийн

систем/Engineering system

42

Page 43: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Инженерийн систем/Engineering system

43

1. CAD

“CAD” нь машин механизм, барилга, электрон хэлхээ зэргийг зурахадхэрэглэгддэг систем юм.CAD нь зураг төслийг гурван хэмжээсээр үзүүлэх болон хялбархан засч янзлахболомжийг олгодог.

Page 44: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Инженерийн систем/Engineering system

44

2. CAM “CAM” нь үйлдвэр болон станцын үйлдвэрлэлийн шугамыг хянахад хэрэглэгддэг систем юм. Түүнчлэн CAD-г ч хэрэглэдэг CAM-г ч хэрэглэдэг үйлдвэрлэлийн системийг “CAD/CAM систем” гэж нэрлэдэг. Ийм төрлийн систем нь CAD-р хийсэн зургаа CAM руу оруулж, дараагаар нь мэдээллийг үйлдвэрлэлийг гардан явуулдагмашинууд руу илгээдэг.

Page 45: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Инженерийн систем/Engineering system

45

3. FA (Factory Automation)

“FA” нь үйлдвэр болон станцын үйлдвэрлэлийн шугамыг автомажуулахад зориулсан систем юм. Ийм төрлийн системийг ашигласнаар зардлыг бууруулах болон үйлдвэрийн бүрэн автоматжилтанд хүрэх боломжтой.FA нь дараах давуу талуудтай.

Page 46: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Инженерийн систем/Engineering system

46

4. CIM“CIM” нь дараалласан үйлдэрлэлийн үйл явцыг цогцоор нь удирддаг систем юм. CIM-ийг хэрэглэснээр компьютер ашиглан үйлдвэрлэлийн үйл явцаас

гарсан мэдээллийг удирдах ба тэр мэдээллийг Албан байгууллага даяар тарааж өгснөөр үйлдвэрлэлийг оновчтой болгох төдийгүй хэлтэс хоорондын хамтын ажиллагааг дэмжих боломжтой.ан мэдээллийг удирдах ба тэр мэдээллийг Албан байгууллага даяар тарааж өгснөөр үйлдвэрлэлийг оновчтой болгох төдийгүй хэлтэс хоорондын хамтын ажиллагааг дэмжих боломжтой.

Page 47: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

“EC (Electronic commerce – Цахим арилжаа)” нь сүлжээг ашиглан хийгддэг арилжааны үйл ажиллагааг хэлдэг. Цахим арилжаа нь лангуу болон борлуулалтын ажилтангийн зардлыг хасч зөвхөн багахан хэмжээний хөрөнгө оруулалтаар бизнес эхлүүлэх боломжийг олгодог. Тиймээс энэ интернэт ашигласан бизнесүүдийн төлөөлөгч болж байна.

2-3-3 E-business

47

Page 48: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

E-business

48

Цахим арилжаа нь “интернэтийг ашиглан цахим хэлбэрээр арилжааны гүйлгээ хийх үзэгдэл” гэжээ. Ер нь цахим арилжааг “интернэтээр захиалгыг хийх/хүлээн авах болон төлбөр хийхэд зориулсан бизнесийн систем” гэж тайлбарлаж болно.

Page 49: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

E-business

49

Цахим арилжааг гүйлгээнийх нь харилцагчаар доорх байдлаар хуваадаг.

BtoB (Бизнесээс бизнэст) Албан байгууллага хоорондын гүйлгээ. EDI болон CALS-г хамардаг.

BtoC (Бизнесээс хэрэглэгчдэд) Албан байгууллага болон хэрэглэгчдийн хоорондох гүйлгээ. Цахим зах зээл (хийсвэр зах зээл) болон онлайн дэлгүүр (хийсвэр худалдааны төв)-г хамардаг. Мөн интернэт зар сурталчилгаан, интернэт банк, интернэт худалдаа(цахим хувьцааны худалдаа)-нд өргөн хэрэглэгддэг

BtoE (Бизнесээс ажилчдад) Албан байгууллага болон ажилчдын хоорондох мэдээллийн солилцоо. Удирдлагын системийн цагийн хувиарлалт болон цахим зарлалын самбар зарэг мэдээлэл харилцааны системүүд багтдаг.

CtoC (Хэрэглэгчээс хэрэглэгчдэд) Хувь хүмүүсийн хоорондын харилцаа. Цахим дуудлага худалдааг хамардаг.

GtoC (Засгийн газраас хэрэглэгчдэд)

Засгийн газар болон хувь хүмүүс хоорондын гүйлгээ. Төрийн албанд гаргасан цахим өргөдөл/мэдэгдэл багтдаг.

Page 50: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Цахим худалдаанд анхаарах зүйлс

50

Сүүлийн жилүүдэд хувь хүний амьдрал болоод Албан байгууллагын бизнес дэх бүх ажил компьютержиж байна. Үүний улмаас хэрэглэгчид хувийн мэдээллээ анхааралгүйгээс ил тод болгохгүй байх болон Албан байгууллагауд өөрсдийн цуглуулсан мэдээллээ аюулгүйгээр хадгалах үүднээс чанга харуул хамгаалалтын хэмжүүрүүд шаардагддаг. Цахим арилжааг хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Page 51: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Цахим худалдаанд анхаарах зүйлс

51

Page 52: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

1. Цахим худалдаанд анхаарах зүйлс

52

Page 53: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Худалдан авагчдын анхаарах зүйлс

53

Аюулгүй байдлыг бодолцохЧухал хувийн мэдээллийг санамсаргүйгээр алдахгүй байх үүднээс цахим хуудасны найдвартай байдлыг шалгах. Мөн шаардлагатайгаас илүү мэдээлэл өгөхгүй байхИнтернэт залиланг бодолцохМөнгөө шилжүүлсэний дараа бараа ирэхгүй байх зэрэг хохиролоос зайлс хийхийн тулд худалдагч талын бизнесийн гүйцэтгэл, түүх, холбогдох хяаг зэрэг мэдээллийг шалгахГүйлгээний аргыг бодолцохЗахиалга хийхээс өмнө тооцооны арга болон бүтээгдэхүүн хүргэгдэх аргыг зэрэг гүйлгээ тооцооны аргыг шалгах

Page 54: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Худалдагчийн анхаарах зүйлс

54

Аюулгүй байдлыг бодолцохЦуглуулсан хувийн мэдээллийн аюулгүйгээр хадгалан гадагшаа алдахгүй байхНэр хүндийг бодолцохБүтээгдэхүүнийг илгээхгүй байх, буруу хүргэлтийн хаяг, буруу бүтээгдэхүүн илгээх зэрэг алдаа гаргахгүй үүднээс захиалга хийсэн хүний мэдээллийн шалгах. Мөн амархан андуурагдаж болзошгүй бараануудыг тодорхой зурагтай үзүүлэх болон илгээхээс өмнө захиалсан хүнээс дахин лавлах.

Page 55: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

“Суулгагдсан систем” /embedded system/ нь тодорхой функцийг хийхийн тулд суулгагдсан компьютерийн систем юм. “Суулгагдсан OS” нь санах ойн хэмжээнээс хамгийн багыг, CPU, ROM-оос бүрдсэн төхөөрөмжийг удирдахад хэрэглэгддэг. Сүүлийн үед суулгагдсан системтэй холбоотой зардал багасч байгаа учраас суулгагдсан систем нь олон төрлийн “өргөн хэрэглээний цахилгаан бараа” болон “үйлдвэрийн тоног төхөөрөмж”-ийг удирдахад ашиглагдаж байна.

2-3-4 Өргөн хэрэглээний цахилгаан бараа ба үйлдвэрийн

тоног төхөөрөмж/ Consumer appliances

andindustrial devices

55

Page 56: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Өргөн хэрэглээний цахилгаан бараа ба үйлдвэрийн тоног төхөөрөмж /Consumer appliances and industrial devices

56

1. Өргөн хэрэглээний цахилгаан бараа “Өргөн хэрэглээний цахилгаан бараа” нь будаан агшаагч, угаалгын машин, агааржуулагч, гар утас, PDA зэрэг жирийн айлд хэрэглэгддэг цахилгаан бараанууд юм. Сүүлийн жилүүдэд өргөн

хэрэглээний цахилгаан бараа нь интернэтийн сүлжээнд нэвтрэх боломжийг олгодог холбооны функцээр тоноглогдсон “ухаалаг гэрийн цахилгаан бараа” болтлоо хөгжсөн.

Page 57: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Өргөн хэрэглээний цахилгаан бараа ба үйлдвэрийн тоног төхөөрөмж /Consumer appliances and industrial devices

57

2. Үйлдвэрийн тоног төхөөрөмж/Industrial devices“Үйлдвэрийн тоног төхөөрөмж” нь үйлдвэрийн зориулалттай робот, үйлдэрийн төхөөрөмж, сигналууд, лифтүүд зэрэг үйлдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд ашиглагдсан төхөөрөмжүүд юм. Ундаа болоод бусад барааг зардаг машин,

тоглоом болоод тооцооны үйлчилгээ үзүүлдэг автомат үйлчилгээний машин, усан онгоц, ачааны машин гэх мэтийн хүргэлтийг дэмждэг автоматжсан агуулахууд ч бас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ангилалд багтдаг.

Page 58: It101 15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТwww.emust.edu.mn

Consumer appliances and industrial devices

58

2. Industrial devices