it101-lab9

4
1 Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Лабораторийн ажил 9. Зорилго: Энэ лабораторийн ажлаар системийн ерөнхий болон өгөгдлийн урсгалын диаграм байгуулан онолын мэдлэг эзэмшинэ. Ерөнхий ойлголт: Ерөнхий диаграм (CAD -Context Analysis Diagram ) Энэ диаграм нь хамгийн дээд түвшний диаграм бөгөөд системийн хүрээ хязгаар хаагуур хязгаарлагдах, гадаад орчинтой хэрхэн харилцан үйлчлэлцэхийг харуулдаг. Энэ диаграмд нийт системийг дүрсэлж чадахуйц нэг процесс, гадаад объектууд дүрслэгддэг. Ерөнхий диаграмын дүрслэгдэх хэлбэрийг доорх схемээр харуулав. Ерөнхий диаграм. Цалин боловсруулах систем Зураг 1. Өгөгдлийн урсгалын диаграм(DFD-Data flow diagram) Өгөгдлийн урсгалийн диаграм нь дараах хэсгүүдээс бүрддэг. Хүснэгт 1. ӨУД-ын бүтэц Бүрэлдэхүүн Тайлбар Дүрслэгдэх хэлбэр нь Процесс Нэг буюу түүнээс дээш оролтыг нэг буюу түүнээс дээш гаралтанд хувиргах системийн нэг хэсэг юм. Нэр нь : [нэр үг+ үйл үг] хэлбэртэй байна. Процессыг дугаарлахдаа төвшингөөр нь дугаарладаг. Терминатор Мэдээллийн гадаад эх үүсвэр гадаад хүлээн авагч юм. Нэр үгээр нэрлэгдэнэ Өгөгдлийн файл ОХД- д дүрслэгдсэн нэг объект ӨУД-д нэг файл болон дүрслэгддэг Өгөгдлийн урсгал Сумныхаа чиглэлд өгөгдлийг зөөх ба урсгалын нэг үзүүрт заавал процесс байна. Процесст орсон гарсан урсгалын тоо баланс барьж байх хэрэгтэй. Нэр Нэр Дугаар. Нэр Нэр Дугаар. Нэр

Upload: nergui-batjargal

Post on 12-Jul-2015

664 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: It101-lab9

1

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Лабораторийн ажил 9.

Зорилго: Энэ лабораторийн ажлаар системийн ерөнхий болон өгөгдлийн урсгалын диаграм байгуулан онолын мэдлэг эзэмшинэ.

Ерөнхий ойлголт:

Ерөнхий диаграм (CAD -Context Analysis Diagram ) Энэ диаграм нь хамгийн дээд түвшний диаграм бөгөөд системийн хүрээ хязгаар хаагуур хязгаарлагдах, гадаад орчинтой хэрхэн харилцан үйлчлэлцэхийг харуулдаг. Энэ диаграмд нийт системийг дүрсэлж чадахуйц нэг процесс, гадаад объектууд дүрслэгддэг. Ерөнхий диаграмын дүрслэгдэх хэлбэрийг доорх схемээр харуулав. Ерөнхий диаграм. Цалин боловсруулах систем

Зураг 1.

Өгөгдлийн урсгалын диаграм(DFD-Data flow diagram) Өгөгдлийн урсгалийн диаграм нь дараах хэсгүүдээс бүрддэг.

Хүснэгт 1. ӨУД-ын бүтэц

Бүрэлдэхүүн Тайлбар Дүрслэгдэх хэлбэр нь

Процесс Нэг буюу түүнээс дээш оролтыг нэг буюу түүнээс дээш гаралтанд хувиргах системийн нэг хэсэг юм. Нэр нь : [нэр үг+ үйл үг] хэлбэртэй байна. Процессыг дугаарлахдаа төвшингөөр нь дугаарладаг.

Терминатор Мэдээллийн гадаад эх үүсвэр гадаад хүлээн авагч юм. Нэр үгээр нэрлэгдэнэ

Өгөгдлийн файл

ОХД- д дүрслэгдсэн нэг объект ӨУД-д нэг файл болон дүрслэгддэг

Өгөгдлийн урсгал

Сумныхаа чиглэлд өгөгдлийг зөөх ба урсгалын нэг үзүүрт заавал процесс байна. Процесст орсон гарсан урсгалын тоо баланс барьж байх хэрэгтэй.

Нэр Нэр

Дугаар.

Нэр

Нэр

Дугаар. Нэр

Page 2: It101-lab9

2

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

ӨУД. Түвшин 1.

Зураг 2.

1-р түвшингийн дэд процессуудыг дахин нарийвчлан задалж түвшин 2-р түвшинг цаашлаад түвшин 3-г байгуулна. ӨУД. Түвшин 2. ӨУД. Түвшин 3.

Зураг 3а. Зураг 3б.

Гүйцэтгэх ажил:

Лаборатори 6-д үүсгэсэн өгөгдлийн санг ашиглан “Оюутны сургалт удирдах”

системийн Ерөнхий диаграм, ӨУД-г MS-Word, Visio зэрэг өөрийн чадах програм

хангамж ашиглан зурна уу?

Хүснэгт 2. Оюутны сургалт удирдах

системийн өгөгдлийн сангийн бүтэц

Table

(Хүснэгтийн нэр)

Field name

(Талбарын нэр)

Data type

(Талбарын төрөл)

Description

(Тайлбар)

Teacher

(Багш нарын

бүртгэл)

Teacher_Code

(PK)

text Багшийн код

Name text Багшийн нэр

Page 3: It101-lab9

3

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Birth_Date Date/Time Багшийн төрсөн он сар өдөр

Address text Хаяг

E-mail text E-mail хаяг

Dept_Code text Салбарын код

Student

(Оюутнуудын

бүртгэл)

Student_Code (PK) text Оюутны код

Name text Оюутны нэр

Birth_Date Date/Time Оюутны төрсөн он сар өдөр

Address text Хаяг

E-mail text E-mail хаяг

Dept_Code text Салбарын код

Name text Салбарын нэр

Lesson

(Хичээлүүдийн

бүртгэл)

Les_Code (PK) text Хичээлийн код

Name text Хичээлийн нэр

Pre_rel text Өмнөх холбоо

Star Yes/No Одтой эсэх

Teacher_Lesson

(Багш нарын заадаг

хичээлийн бүртгэл)

ID (PK) autonumber Түлхүүр талбар

Teacher_Code text Багшийн код

Les_Code text Заадаг Хичээлийн код

Student_Lesson

(Оюутнуудыг үзсэн

хичээлийн бүртгэл)

ID (PK) autonumber Түлхүүр талбар

Student_Code text Оюутны код

Les_Code text Хичээлийн код

Les_Grade number Хичээлийн дүн

Teacher_Code text Багшийн код

Өгөгдлийн урсгалын диаграмын бүрэлдэхүүн хэсгүүд:

Үүсгэх дэд системүүд:

1. Хичээл сонголт-1 хийх

2. Вэбд эрх нээлгэх

3. Хичээл сонголт -2 хийх

4. Хичээл үзэх

5. Шалгалт өгөх гэх мэт

Өгөгдлийн урсгалууд:

Хичээлийн код

Төлбөрийн баримт

Багшийн код

Хичээлийн хуваарь

Даалгавар

Бие даалт, курсын төсөл

Багшийн оноо

Дүн гэх мэт

Өгөгдлийн файлууд: 1. Сургалтын төлөвлөгөө 2. Хичээлийн бүртгэл 3. Оюутны бүртгэл 4. Багшийн бүртгэл гэх мэт

Page 4: It101-lab9

4

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Нэмэлт тайлбар

Хүснэгт 3. Өгөгдлийн урсгалын диаграмыг шалгах

№ Алдаа Шалтгаан Зүгшрүүлэлт

1 Гадаад объектыг хүний нэрээр нэрлэсэн.

Логик биш физик загварыг дүрсэлсэн.

Зөв нэрээр солино.

2 Гадаад объект хооронд өгөгдлийн урсгал дамжсан.

Системд үл хамаарах урсгалыг дүрсэлсэн.

Урсгалыг устгана.

3 Өгөгдөл дамжуулагч хэрэгсэлийг гадаад объект болгож авсан.

Гадаад оыъектыг мэдээлэлийн эх үүсвэр болон хүлээн авагч гэдгээр нь дүрслээгүй.

Тохирох объектыг дүрсэлнэ.

4 Өгөгдлийн урсгал өгөгдөл зөөх хэрэгсэл болсон.

Физик загварыг хасаагүй.

Тухайн хэрэгсэлийг дамжуулж буй хэрэгсэлийг бус дамжиж буй мэдээллийг дүрслэх хэрэгтэй.

5 Үйлдлийн үр дүн буюу гаралт дүрслэгдээгүй.

Орхигдуулсан. Тухайн үр дүнг илэрхийлэх өгөгдлийн урсгалыг нэмж дүрсэлнэ.

6 Процесс руу ямар нэг орсон гарсан урсгал байхгүй.

Боловсруулалт байхгүй. Орхигдуулсан урсгалуудыг нэмнэ.

7

Гадаад объектоос файл, файлаас гадаад объект, гадаад объектоос гадаад объект, файлаас файл руу өгөгдлийн урсгал дүрсэлсэн.

Эдгээрийн хооронд боловсруулалт хийх процессыг орхигдуулсан.

Процессыг нэмж дүрслэнэ.

8 Тодорхойгүй нэр тэмдэглэгээ, нэрлэгдээгүй өгөгдлийн урсгал дүрсэлсэн.

Өгөгдөл болон өгөгдлийн урсгалыг муу тодорхойлсон буюу шинжилгээ муу хийгдсэн.

Урсгал процессыг задлан шинжилж зөв ойлгомжтой нэр өгнө.

9

Процессыг нэр үг, хүний нэр, эсвэл гадаад объектоор нэрлэсэн.

Физик загварыг логик загварт хувиргаагүй.

Процессыг хэн хийж байгааг бус юуг хийж байгааг харуулах нэрээр нэрлэнэ.

10

Хугацааны хувьд ялгаатай эгшинд хийгдэж байгаа процессуудын хооронд файл дүрслэгдээгүй.

Тухайн системийн шинжээч хугацааны хувьд хийгдэж байгаа процессуудын хооронд файл дүрслээгүй.

Дараагийн процесст хэрэглэгдэх хүртэл мэдээлэлийг хадгалах файл дүрслэнэ.

11 Нэг процесст маш олон өгөгдлийн урсгал орж, гарсан.

Тухайн процессыг хэт ерөнхий тодорхойлсон эсвэл ялгаатай процессуудыг нэгтгэсэн.

Програмыг бие даасан тусдаа хэсгүүдэд задлан дүрслэнэ.

.