manjiin ue

14
ШУТИС-ын Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль Манжийн үеийн монгол орон

Upload: nergui-oyunchinmeg

Post on 11-Jun-2015

1.123 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Manjiin ue

ШУТИС-ын Сүхбаатар аймаг дахь Технологийн

сургууль

Манжийн үеийн монгол орон

Page 2: Manjiin ue

Монголын түүхийн ХХ зууны он жилүүд асар их

өөрчлөлт, зөрчил тэмцэл, шинэчлэл, дэвшлийг

агуулсан цаг хугацаа байв. Энэ зууны эхэнд

Монголчууд Манж Чин улсын олон жилийн эрхшээлээс

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд ангижирч

төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж 1911 оны

12-р сарын 29-д VIII Богд Живзундамба хутагтыг хаан

ширээнд өргөмжлөн Монгол Улс байгуулснаа дэлхийн

улс түмэнд зарлан тунхаглаж, Хаант Орос болон бусад

улс түмэнтэй бие даан харилцах төрийн бодлогыг

тууштай явуулсан байна

Page 3: Manjiin ue

. Энэ хэрэгт Гадаад яамны сайд М.Ханддорж, Дотоод яамны сайд Г.Цэрэнчимэд, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нар тууштай зүтгэж байв. Гэвч 1915 оны гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улс хөрш хоёр том гүрний шахалт, хавчилтын уршгаар Монгол улс автономит эрхтэй үлдсэн юм.

Энэхүү монголын нийгэмд буй болсон нөхцөл байдал ард түмний үндэсний ухамсарыг улам ихээр сэргээж харийн ноёрхлоос улс орноо чөлөөлөх арга замыг хайхад хүргэж 1918-1919 оны зааг үеэр хувьсгалт нууц бүлгэмүүд /Хүрээний, консулын, МАН/ байгуулагдаж 1921 оны Үндэснйи ардчилсан хувьсгал ялжээ.

Page 4: Manjiin ue

. Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд хэмжээт цаазат

хаант засаг тогтжээ. 1924 онд Улсын анхдугаар их хурал

хуралдаж, БНМАУ-ыг тунхаглан, улсын анхдугаар Үндсэн

хуулийг батлан гаргаж түүхэндээ эрх чөлөө тусгаар тогтнолоо анх

удаагаа хуульчлан тунхагласан юм. Монгол оронд Зөвлөлт маягийн

социализм байгуулах комитерний бодлогын улмаас хүний эрх,

хувийн өмчид бүдүүлгээр халдсан ноцтой үйлдэл, зүүний нугалаа

завхралын хор уршиг, лам нарын бослого, улс төрийн

хэлмэгдүүлэлт, дайн, нэг хүний захиран тушаах хүнд сурталт

дэглэм, нэг намын ноёрхол, тоталитар болон авторитар

дэглэм зэрэг монголын нийгэмд хор уршиг дагуулсан олон үйл явц

өрнөсөн юм

Page 5: Manjiin ue

Ардчилсан өөрчлөлтийн явцад төвлөрсөн төлөвлөгөөгт эдийн засгийг халж зах зээлийн эдийн засгийн харилцаанд үе шаттайгаар шилжин орсон юм.ХХ зуун Монголчуудын хувьд хувьсгалын /1911, 1921, 1990 оны/ зуун байхын зэрэгцээ эдийн засаг нийгмийн шинэтгэл, ололт амжилтын он жилүүд байв. Улс орныхоо эдийн засгаас гадаадын капиталыг шахан зайлуулах, бие даасан байдлыг хангахад чиглэсэн олон талт арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж эдийн засгийн салбарт, таваар-мөнгөний харилцааг хөгжүүлэх, хувийн энгийн худалдааг чөлөөтэй болгон, хүчээр байгуулагдсан үр ашиг муутай хамтрал коммуныг тарааж, ардын аж ахуйтны мал өсгөх сонирхолыг дэмжсэний үрээр мал сүргийн тоо толгой өсөн нэмэгджээ. Монголд “социализм дэлгэрэнгүй байгуулах” зорилтын хүрээнд ардын хувийн аж ахуйтныг хоршоолох зөрчил бүхий үйл явц өрнөж эерэг сөрөг үр дагаврыг нийгэмд үзүүлжээ.

Page 6: Manjiin ue

. Энэ бүгдийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаварыг манай судлаачид судлан шинжлэж үнэлэлт дүгнэлт өгсөн судалгааны нилээд чамбай бүтээлүүдийг хэвлүүлж олон түмэнд өргөн барьсан байна. XX зууны 80-аад оны сүүлч 90 оны эхээр дэлхий нийтэд социалист систем задран унаж Монгол улс түүнийг даган ардчилалсан үйл явцад нэгдэх болсон. 1990 оны 3-р сард МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн Товчооноос Намын онц их хурлыг зарлан хуралдуулж Улс Төрийн Товчоог огцруулах шийдвэр гаргаж, нэг намын тогтолцоог халж, Монгол улсыг олон намын систем, парламентын тогтолцоонд шилжүүлэх эхлэлийг тавьсан. 1992 оны 1-р сарын 13-нд Монгол улсад хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндэс болсон Монгол улсын Үндсэн хуулийг батлан гаргажээ.

Page 7: Manjiin ue

Монгол улсын ХАА-н хөгжилд гарсан нэг том ололт өөрчлөлт нь атар газрыг эзэмшин, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн явдал юм. 1959 оны хавраас атрыг эзэмшиж, үр тарианы хэд хэдэн сангийн аж ахуй шинээр байгуулж, газар хагалах, боловсруулах, үр тариалах, хураах бүх ажлыг үндсэнд нь ЗХУ-ын үзүүлсэн техник мэргэжилтний туслалцаатайгаар механикжуулсан юм. Ийнхүү БНМАУ атарын I, II аян өрнүүлсний үрээр өөрийн хэрэгцээт гурил үйлдвэрлэх төдийгүй, гадаадад экспортлох болжээ.

Page 8: Manjiin ue

Улс орныг үйлдвэржүүлэх зорилтын хүрээнд аж үйлдвэрийн шинэ шинэ цогцолбор байгуулагдав. Тухайлбал: Дархан, Эрдэнэт аж үйлдвэрийн цогцолбор, Чойбалсан, Улаанбаатар эрчим хүчний иж бүрэн үйлдвэрүүд байгуулагдаж тус улсад хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл хөгжих нөхцлийг бүрдүүлжээ. Аж үйлдвэржилтийн үр дүнд тус улсад хот суурин хөгжиж, засаг захиргаа, иргэний байгууламжууд сүндэрлэн босч, орон сууцны барилгууд баригдан, цардмал зам, талбай, инженерийн шугам сүлжээ шинээр бий болон хөгжиж хотын хүн ам хурдацтай нэмэгдэж ХХ зууны эхэнд 600 мянга орчим хүн амтай байсан бол ХХ зууны сүүл үе болоход 2 сая гаруй хүн амттай болон өссөн байна.

Page 9: Manjiin ue

ХХ зуун Монголчуудын оюун санааны амьдралд асар их дэвшлийн авчирсан юм. 1911 оны Үндэсний хувьсгалын үрээр тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улс анхны шинэ цагийн сургуулийг Гадаад явдлын яамнаа 47 сурагчтайгаар 1912 оны 3-р сарын 4 нээснээс хойш 1942 онд Монгол улсын их сургуулийг байгуулснаар боловсролын бүрэн систем бүрэлдэн тогтжээ. Монгол улс сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамрах зорилтыг хэрэгжүүлж, 1940 гэхэд бага, бүрэн бус дунд, бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын систем иж бүрэн төлөвшин тогтсон байна. 1950-иад оны эцэс гэхэд бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, 1970 онд ЮНЕСКО-гийн шагнал хүртжээ.

Page 10: Manjiin ue

1961 оны 10-р сарын 27-ны өдөр Ерөнхий Ассамблейн 143-р хуралдаан болж тус хуралдаанд улс төр газар зүйн бүх бүлэглэлийг төлөөлсөн 25 орон БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тогтоолын төслийг хамтарч оруулснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн орон болжээ. Мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд чиглэсэн техник мэргэжлийн боловсролын тогтолцоо үүсэн хөгжиж 1966-1986 оны хугацаанд 160 мянган мэргэжилтэй ажилчид бэлтгэн гаргажээ. Улс оронд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихэд анхаарч 1961 онд БНМАУ-д ШУА байгуулагдаж суурь судалгааны ажлыг явуулж малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үр тариа, хүнсний ногооны ургацыг дээшлүүлэх, шинэ сорт бий болгоход чиглэсэн өргөн хүрээтэй ажлыг хийх болжээ. Мөн Монгол орны байгалийн баялгийг судлах, амьтан болон ургамлын төрөл зүйлийн бүрдэл, нөөц, үр өгөөжтэй ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулжээ.

Page 11: Manjiin ue

Ардын хувьсгалын дараа соёл урлаг хөгжиж, театрын урлагийн эх суурь тавигдаж, 1931 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнг Улсын төв театр болгон өргөтгөв. 1933 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, “Учиртай гурван толгой” жүжгийг найруулан тавьжээ.. 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдаж, “Норжмаагийн зам”, “Монгол хүү” зэрэг уран сайхны кино, баримтад кинонууд хийгдэж, шинэ үеийн дүрслэх урлагийн анхны бүтээлүүд гарч эхлэв.

Page 12: Manjiin ue

XX зууны 80-аад оны сүүлч 90 оны эхээр дэлхий нийтэд социалист систем задран унаж Монгол улс түүнийг даган ардчилалсан үйл явцад нэгдэх болсон. 1990 оны 3-р сард МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн Товчооноос Намын онц их хурлыг зарлан хуралдуулж Улс Төрийн Товчоог огцруулах шийдвэр гаргаж, нэг намын тогтолцоог халж, Монгол улсыг олон намын систем, парламентын тогтолцоонд шилжүүлэх эхлэлийг тавьсан. 1992 оны 1-р сарын 13-нд Монгол улсад хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндэс болсон Монгол улсын Үндсэн хуулийг батлан гаргажээ. Ардчилсан өөрчлөлтийн явцад төвлөрсөн төлөвлөгөөгт эдийн засгийг халж зах зээлийн эдийн засгийн харилцаанд үе шаттайгаар шилжин орсон юм.

Page 13: Manjiin ue

1959 оноос эхлэн соёлын довтолгооны хоёр жилийн аяныг өрнүүлж, суурин газрыг тохижуулж гудамж талбай засах, мод, бут тарих, эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, халуун ус зэрэг нийтийн үйлчилгээний газруудыг барьж байгуулжээ. Хөдөөгийн монгол гэр цагаан бүрээстэй болж, хүмүүс орны цагаан хэрэглэл, оо сойз, саван хэрэглэх болов. 1967 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатарт телевизийн төвийг ашиглалтанд оруулж, телевизийн анхны нэвтрүүлэгийг цацаж, айл өрхүүд радио нэвтрүүлэг хүлээн авч эхэлсэн нь манай орны соёлын хөгжилд гарсан томоохон үйл явдал байлаа.

Page 14: Manjiin ue

Анхаарал тавьсанд баярлалаа