menej zahidal

17
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН НАГ-АХ-/2013/-СА-04-40 1 Нийслэлийн боловсролын газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан Нийслэлийн Аудитын газар Төрийн Аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд улсын төсвөөс санхүүждэг Нийслэлийн боловсролын газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн аудитыг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандарт, холбогдох хууль, журам зааврыг баримтлан хийлээ. Лавлах зүйл байвал 325093 дугаарын утаснаас лавлана уу? Т.Сарантуяа Нийслэлийн аудитын газрын дэд дарга өрөөний утас 327734 Ц.Хосжаргал Аудитын менежер өрөөний утас 315558 В.Эрдэнэцогт Багийн ахлах аудитор Б.Мөнхбат Аудитор Ж.Энхтуяа Аудитор өрөөний утас 325093 Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Ж.Лхагвасүрэнгийн гудамж Нийслэлийн засаг захиргааны V байр Менежментийн захидал Нэн тэргүүний зүйл 1: Нэмэлт дансны 32,054.9 мянган төгрөгийн орлого зарлагын гүйлгээг тайлагнаагүй; Төсвийн гүйцэтгэлийн тайланд 22,797.1 мянган төгрөгийн өөрийн орлогыг дутуу тайлагнасан; Үнэ төлбөргүй бэлтгэсэн 16,624.2 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийн дүнгээр ЗГ-ын сан дансыг нэмэгдүүлсэн; Төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн 2,024.2 мянган төгрөгийн бараа материалын орлого, зарлагын тайлан гаргаагүй; 1,000.0 мянган төгрөгийн өглөгийг бүртгэлд тусгаагүй; Үр дүнгийн тайланд 182.0 мянган төгрөгийн орлого, 127.0 мянган төгрөгийн зардал илүү тайлагнасан; Нэн тэргүүний зүйл 2: Сургууль цэцэрлэгийн их засвар хийх 46,963.1 мянган төгрөгийн 4 ажил гүйцэтгэх гэрээнд хөрөнгө оруулалтын ажлын эхлэх дуусах, хугацааг тусгаагүй; Сургууль цэцэрлэгүүдэд тавилга эд хогшил, гал тогооны тоног төхөөрөмж, тоглоом, зөөлөн эдлэл нийлүүлсэн хөрөнгө оруулалтын 8 ажлаас 18,415.2 мянган төгрөгийн барьцаа аваагүй; Тендерийн баримт бичиг худалдсаны 1,200.0 мянган төгрөгийн орлогыг дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан.

Upload: mbg-muugii

Post on 20-Jun-2015

189 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2013/-СА-04-40

1

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн

нэгдсэн тайлан

Нийслэлийн Аудитын газар Төрийн

Аудитын тухай хуульд заасан бүрэн

эрхийн хүрээнд улсын төсвөөс

санхүүждэг Нийслэлийн боловсролын

газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн

тайлангийн аудитыг нягтлан бодох

бүртгэлийн нийтээр хүлээн

зөвшөөрсөн зарчим, стандарт,

холбогдох хууль, журам зааврыг

баримтлан хийлээ.

Лавлах зүйл байвал 325093 дугаарын

утаснаас лавлана уу?

Т.Сарантуяа

Нийслэлийн аудитын газрын дэд дарга

өрөөний утас 327734

Ц.Хосжаргал

Аудитын менежер

өрөөний утас 315558

В.Эрдэнэцогт

Багийн ахлах аудитор

Б.Мөнхбат

Аудитор

Ж.Энхтуяа

Аудитор

өрөөний утас 325093

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг,

Ж.Лхагвасүрэнгийн гудамж Нийслэлийн

засаг захиргааны V байр

Менежментийн захидал

Нэн тэргүүний зүйл 1:

Нэмэлт дансны 32,054.9 мянган төгрөгийн орлого зарлагын гүйлгээг тайлагнаагүй;

Төсвийн гүйцэтгэлийн тайланд 22,797.1 мянган төгрөгийн өөрийн орлогыг дутуу тайлагнасан;

Үнэ төлбөргүй бэлтгэсэн 16,624.2 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийн дүнгээр ЗГ-ын сан дансыг нэмэгдүүлсэн;

Төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн 2,024.2 мянган төгрөгийн бараа материалын орлого, зарлагын тайлан гаргаагүй;

1,000.0 мянган төгрөгийн өглөгийг бүртгэлд тусгаагүй;

Үр дүнгийн тайланд 182.0 мянган төгрөгийн орлого, 127.0 мянган төгрөгийн зардал илүү тайлагнасан;

Нэн тэргүүний зүйл 2:

Сургууль цэцэрлэгийн их засвар хийх 46,963.1 мянган төгрөгийн 4 ажил гүйцэтгэх гэрээнд хөрөнгө оруулалтын ажлын эхлэх дуусах, хугацааг тусгаагүй;

Сургууль цэцэрлэгүүдэд тавилга эд хогшил, гал тогооны тоног төхөөрөмж, тоглоом, зөөлөн эдлэл нийлүүлсэн хөрөнгө оруулалтын 8 ажлаас 18,415.2 мянган төгрөгийн барьцаа аваагүй;

Тендерийн баримт бичиг худалдсаны 1,200.0 мянган төгрөгийн орлогыг дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан.

Page 2: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

2

Товчилсон үгийн жагсаалт

УСНББОУС

НББ

Улсын секторын Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт

Нягтлан бодох бүртгэл

НАГ

НЗДТГ

НБГ

ИТХ

ЗДТГ

НДШ

ХХОАТ

НД

Нийслэлийн Аудитын газар

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

Нийслэлийн боловсролын газар

Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Засаг даргын тамгын газар

Нийгмийн даатгалын шимтгэл

Хувь хүний орлогын албан татвар

Налайх дүүрэг

ХУД Хан-Уул дүүрэг

БЗД

БНД

СС

БСШУЯ

НДБ

НМХГ

НСТСХ

НӨХГ

НҮБ

ТБОНӨХБАҮХА

Баянзүрх дүүрэг

Багануур дүүрэг

Сангийн сайд

Боловсрол соѐл шинжлэх ухааны яам

Нийгмийн даатгалын байгууллага

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэс

Нийслэлийн өмчийн харилцааны газар

Нэгдсэн үндэсний байгууллага

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай

Page 3: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

3

Менежментийн захидал

Нэг. Ерөнхий зүйл

Аудит хийсэн үндэслэл, хугацаа

Төсвийн тухай хуулийн 8.9.3, Төрийн аудитын тухай хуулийн 18.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн 15.2.1-д заасан бүрэн эрхийн дагуу Нийслэлийн боловсролын газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланд 2014 оны 2 дугаар сарын 05-наас 2 дугаар сарын 21-ны өдрүүдэд аудит хийлээ.

Аудитын зорилт

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон холбогдох хууль, эрхийн актын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн үндэслэлтэй баталгаа олж, санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд толилуулахад энэхүү аудитын зорилт чиглэгдлээ.

Аудитын хамарсан хүрээ

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг толилуулахдаа санхүүгийн тайлангууд нь иж бүрэн бөгөөд үнэн зөв болохыг тодорхойлсон батламж мэдэгдэл, тайлбар, нэмэлт тодруулгыг Аудитын олон улсын стандартын дагуу сорьж шалгалаа.

Энэхүү аудитад 9 дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар нийт 10 байгууллагын тайлангаас түүвэрлэн аудитын горимыг хэрэгжүүлсэн болно.

Аудитын арга зүй

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй баталгаа олж авахын тулд санхүүгийн тайланг бэлтгэхэд баримталсан бодлого, зарчмыг үнэлж, түүвэрчилсэн байдлаар аудитын шинжилгээний болон нарийвчилсан сорил хийж, ихээхэн дүнтэй ажил гүйлгээ, тооцооллыг давтан шалгаж, санхүүгийн тайлан, түүний тодруулгад үнэлгээ өгөв.

Санхүүгийн тайлангийн зарим батламж мэдэгдлийг шалгуур болголоо. Санхүүгийн тайланд аудит хийж буй цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас

шалтгаалан 2013 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн бараа материал болон үндсэн хөрөнгөд, зарим сургууль, цэцэрлэгийн их засварын ажлуудад биет тест хэрэгжүүлээгүй болно.

Аудитын түүвэрлэлтэд хамрагдаагүй хэсэгт гарах эрсдэлийг аудитын баг

хариуцахгүй. НАГ-аас гаргасан зөвлөмжүүд бидний хоорондын хамтын ажиллагааны үр дүн

боловч тухайн зөвлөмжийг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын удирдлагын үүрэг, хариуцлага болно.

Page 4: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

4

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны санхүүгийн тайланг

нэгтгэхэд баримталсан бодлого, аргачлал

Нийслэлийн боловсролын газар нь Сангийн сайдын 2006 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, тэмдэглэл бэлтгэх аргачлал”-ын дагуу санхүүгийн тайлангийн нэгтгэлийн “Plastic 1.0” програм ашиглан гаргажээ. Үүнд:

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн

тайлан дараах бүрэлдэхүүнтэй байна:

А. Үндсэн тайлан: Б. Байгууллагуудын санхүүгийн тайлан

В. Санхүүгийн нэгдсэн тайлангийн тодруулга

Санхүүгийн байдлын нэгдсэн тайлан

Байгууллагуудын санхүүгийн байдлын тайлан

Толилуулгын суурь

Авлагын тайлан

Санхүүгийн үр дүнгийн нэгдсэн тайлан

Байгууллагуудын санхүүгийн үр дүнгийн тайлан

Өглөгийн тайлан

Үндсэн хөрөнгийн тайлан

Мөнгөн гүйлгээний нэгдсэн тайлан

Өмчийн өөрчлөлтийн нэгдсэн тайлан

Төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан

Байгууллагуудын мөнгөн гүйлгээний тайлан

Байгууллагуудын өмчийн өөрчлөлтийн тайлан

Байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн тайлан

Бараа материалын

тайлан

Бусад

Нийслэлийн боловсролын газрын 2013 оны 12 дугаар сарын 31-нээр дуусвар

болсон санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитаар илэрсэн сул талуудыг энэхүү захидалд данс тус бүрээр тусгасан болно. Үүнд:

Асуудал: 1 САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ҮНЭН ЗӨВ

ИЛЭРХИЙЛЭГДСЭН ЭСЭХ Тэргүүн

зэрэг

НАГ-ын ажиглалт

Санхүүгийн нэгдсэн тайлангаар:

Нийслэлийн боловсролын газрын санхүүгийн нэгдсэн тайланг Нийслэлийн боловсролын газар, хэлтсүүдийн санхүүгийн тайлантай тулган шалгахад тохирч байна. Байгууллагуудын санхүүгийн тайлангаар

НД-ийн боловсролын хэлтэс нэмэлт дансны 32,054,9 мянган төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг мөнгөн гүйлгээ, үр дүнгийн тайланд тайлагнаагүй;

Page 5: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

5

НБГ төсвийн гүйцэтгэлийн тайланд 22,797.1 мянган төгрөгийн өөрийн орлогыг дутуу тайлагнасан;

НД-ийн боловсролын хэлтэс үнэ төлбөргүй бэлтгэсэн 16,624.2 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийн дүнгээр ЗГ-ын сан дансыг нэмэгдүүлж, буруу тайлагнасан;

НД-ийн боловсролын хэлтэс үр дүнгийн тайланд 182.0 мянган төгрөгийн орлого, 127.0 мянган төгрөгийн зардал илүү тайлагнасан;

Байгууллагуудын санхүүгийн тайлангаар нийт 71,785.2 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Эрсдэл:

1. Байгууллага, сан, зардлын тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэсэн санхүүгийн тайланд бүрэн, үнэн зөв тусгаагүй байх Э-1. /Иж бүрэн байх, Эрх ба үүрэг, толилуулага ба илчлэл/

2. Холбогдох хууль, тогтоол, журам, заавар зөрчсөн байх Э-14 /Үнэн зөв байдал/

НАГ-ын зөвлөмж

Нийслэлийн боловсролын газарт:

Байгууллагуудын санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж сургах сургалт, арга зүйгээр хангах.

Асуудал: 2 Мөнгөн хөрөнгө

Тэргүүн зэрэг 1

Нийслэлийн боловсролын газрын санхүүгийн нэгдсэн тайлангаар 22,939.4 мянган

төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн судалгаа /мянган төгрөгөөр/

Үзүүлэлт

2013 оны 1 дүгээр сарын 1-

ний үлдэгдэл

2013 оны 12 дугаар сарын 31-

ний үлдэгдэл

Зөрүү /буурсан-, нэмэгдсэн+/

Кассанд байгаа бэлэн мөнгө 1,232.6 65.8 -1,701,129.2

Банкинд байгаа бэлэн мөнгө 1,724,068.7 22,873.6 -1,166.8

Нийт 1,722,421.2 22,873.6 -1,699,547.5

Нийслэлийн боловсролын газар нэмэлт санхүүжилтийн дансандаа 22,873.6 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь тусгай зөвшөөрөл, боловсрол сэтгүүлийг худалдсанаас орсон орлого байна.

Мөнгөн хөрөнгөтэй холбоотой гүйлгээг журналын бичилт, дансны үлдэгдлийн баталгаатай тулган шалгахад тохирч байна. Нарийвчилсан сорилоор

Page 6: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

6

Төсвийн байгууллагуудын бэлэн мөнгөний касс болон харилцахын дансны ажил гүйлгээнээс 60.0 хувь буюу 999,238.0 мянган төгрөгийн гүйлгээг түүвэрлэн шалгахад материаллаг хэмжээний зөрчил илрээгүй болно. Эрсдэл:

1. Бэлэн мөнгө санхүүгийн тайланд бүрэн тусгагдаагүй байх. Э-1/Иж, толилуулга ба илчлэл./

2. Бэлэн мөнгө дутагдах, залилан гарах. Э-2/Оршин байх эсвэл гарч тохиолдсон байх, эрх ба үүрэг /

3. Баримтын бүрдэлгүй гүйлгээг орлого, зарлагаар хүлээн зөвшөөрсөн байх. Э-10 /үнэн зөв байдал/

4. Үлдэгдэл банкны үлдэгдэлтэй тохирохгүй байх. Э-5/Иж, Толилуулга ба илчлэл./

Асуудал 2. АВЛАГА Тэргүүн зэрэг

НАГ-ын ажиглалт

Жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангаар 90.2 мянган төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

Авлагын дансны судалгаа

/мянган төгрөг/

Байгууллагын нэрс

2013 оны 1 дүгээр сарын 1-ний

үлдэгдэл

2013 оны 12 дугаар сарын 31-

ний үлдэгдэл

Зөрүү /буурсан-, нэмэгдсэн+/

Ажиллагчидтай холбогдсон авлага 3,960.7 52.8 - 3,907.9

Төлбөртэй үйлчилгээний авлага 400.0 - - 400.0

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн авлага

345,234.2 - - 345,234.2

Бусад авлага 100,251.5 37.4 - 100,214.2

Нийт 449,846.5 90.2 - 449,756.3

Нийт авлага 449,756.3 мянган төгрөгөөр буурсан нь боловрсолын хэлтсийн

нэгдсэн тайланд нэгтгэгдэж байсан цэцэрлэг, сургуулиуд тусгай шилжүүлгээр дүүргийн нэгдсэн тайланд нэгтгэгддэг болсонтой холбоотой байна.

БГД-ийн боловсролын хэлтэс нь өмнөх оноос дамжиж ирсэн 52.8 мянган төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Энэ нь хувь хүнээс авах авлага байна.

БНД-ийн боловсролын хэлтэс нь НДБ-аас 37.4 мянган төгрөгийн авлагатай байна. Авлагын үлдэгдлийг НДШ ногдуулалт, төлөлтийн 2013 оны 12 дугаар сарын тайлантай тулган шалгахад тохирч байна.

Эрсдэл:

1. Аккруэл сууриар бүртгээгүйгээс, авлага бүртгэгдэхгүй байх Э-1 /Толилуулга ба илчлэл/

3. Авлагыг насжилтаар ангилан бүртгэхгүй, судалгаа хийхгүй байх. Э-7 /хэмжилт/ 4. Дансны бичилт буруу хийсэн байх. Э-9 /толилуулга ба илчлэл/

Page 7: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

7

5. Авлагыг барагдуулах арга хэмжээ аваагүй, үлдэгдэл баталгаажуулаагүй байх Э-3 / Эрх ба үүрэг/

Асуудал 3. БАРАА МАТЕРИАЛ

Тэргүүн зэрэг

Жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангаар 53,462.1 мянган төгрөгийн бараа

материалын үлдэгдэлтэй байна. Үүнд:

Бараа материалын судалгаа

/мянган төгрөг/

Үзүүлэлт

2013 оны 1 дүгээр сарын

1-ний үлдэгдэл

2013 оны 12 дугаар сарын

31-ний үлдэгдэл

Зөрүү /буурсан-, нэмэгдсэн+/

Түүхий эд материал 537,533.2 - - 537,533.2

Бичиг хэргийн материал 400,166.8 4,286.4 - 395,880.4

Аж ахуйн материал 4,088,756.8 47,657.5 - 4,041,099.3

Сэлбэг хэрэгсэл 111,836.6 292.9 - 111,543.7

Түлш, шатах тослох материал 53,046.2 71.4 - 52,974.8

Барилгын засварын материал 394,280.3 - - 394,280.3

Хүнсний материал 1,125,511.3 - - 1,125,511.3

Малын тэжээл 930.0 - - 930.0

Баглаа боодол 10,926.0 - - 10,926.0

Бусад бараа материал 4,836,215.7 1,153.9 - 4,835,061.7

Бусад 177,960.3 - - 177,960.3

Нийт 11,737,163.2 53,462.1 - 11,683,701.1

Боловрсолын хэлтсийн нэгдсэн тайланд нэгтгэгдэж байсан цэцэрлэг, сургуулиуд

тусгай шилжүүлгээр дүүргийн нэгдсэн тайланд нэгтгэгддэг болсонтой холбоотойгоор нийт 11,689,019.8 төгрөгийн бараа материал хасагдсан байна.

2013 онд төсвийн хөрөнгөөр 108,140.4 мянга, үнэ төлбөргүй шилжиж ирсэн 101.2 мянга нийт 108,241.6 мянган төгрөгийн бараа материалыг орлого авч данс бүртгэлд тусгасан байна.

Байгууллагын даргын тушаалаар 3 байгууллага хэрэгцээ шаардлага хангахгүй болсон 5,332.6 мянган төгрөгийн бараа материалыг данс бүртгэлээс хассан байна. Бараа материалын үлдэгдлийг жилийн эцсийн тооллогын бүртгэлтэй тулган шалгахад тохирч байна. Нарийвчилсан сорилоор:

БЗД-ийн боловсролын хэлтэс нь 2013 онд төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн 2,024.2 мянган төгрөгийн бараа материалын орлого, зарлагын тайлан гаргаагүй нь СС-ын 2006 оны 69 тоот тушаалаар баталсан Эд хариуцагчийн дүрмийн 10. “Өөрийн хариуцаж байгаа зүйлийн орлого, зарлагын болон үлдэгдлийн мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар хариуцсан нягтлан бодогчид гарган өгч байна” заалтыг зөрчсөн байна.

Page 8: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

8

Эрсдэл:

1. Бараа материал санхүүгийн тайланд бүрэн тусгагдаагүй байх Э-1 /Иж бүрэн байх, Эрх ба үүрэг, толилуулга ба илчлэл /

2. Хөрөнгө буруу ангилан бүртгэсэн байх Э-8 / толилуулга ба илчлэл / 3. Дансны бичилт буруу хийсэн байх Э-9 /толилуулга ба илчлэл / 4. Баримтыг бүрдүүлэлгүй орлого, зарлагаар хүлээн зөвшөөрсөн байх Э-10 /үнэн

зөв байдал/ 5. Тооллого, тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй байх Э-3 /үнэн зөв байдал/

НАГ-ын зөвлөмж

Бараа материалын орлого, зарлагын тайланг сар бүр гаргаж байх

Асуудал 4. БИЕТ БА БИЕТ БУС ХӨРӨНГӨ

Тэргүүн зэрэг

НАГ-ын ажиглалт

НБГ, дүүргүүдийн боловсролын хэлтсүүд төсвийн хөрөнгөөр 9,373.1 мянга, хандив тусламжаар 18,814.2 мянга, нийт 28,187.3 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг бэлтгэж данс бүртгэлд тусгасан байна.

НӨХГ-ын шийдвэрийн дагуу 16,708.0 мянган төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлээс хассан байна.

Үндсэн хөрөнгийн судалгаа / мянган төгрөг/

Хөрөнгийн төрөл

2013 оны 1 дүгээр сарын

1-ний үлдэгдэл

Нэмэгдсэн

Хасагдсан

2013 оны 12 дугаар сарын

31-ний үлдэгдэл

Худалдаж авсан

Тусламж хандиваар

Барилга, байгууламж 412,871,006.6 - - 412,871,006.6 -

Авто тээврийн хэрэгсэл 902,472.1

894,972.1 7,500.0

Машин, тоног төхөөрөмж

25,016,126.8 9,138.8 13,621.4 24,791,635.2 247,251.7

Тавилга, эд хогшил 18,379,506.8

5,816.4 18,245,875.4 139,447.8

Бусад үндсэн хөрөнгө 15,176,752.8 234.3 - 15,176,004.8 982.3

Програм хангамж 356,211.0

343,508.9 12,702.1

Дүн 472,702,076.1 9,373.1 19,437.8 472,323,003.0 407,883.9

Боловрсолын хэлтсийн нэгдсэн тайланд нэгтгэгдэж байсан цэцэрлэг, сургуулиуд тусгай шилжүүлгээр дүүргийн нэгдсэн тайланд нэгтгэгддэг болсонтой холбоотойгоор нийт 472,306,295.1 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө хасагдсан байна. Үндсэн хөрөнгийн үлдэгдлийг жилийн эцсийн тооллогын бүртгэлтэй тулган шалгахад тохирч байна Үндсэн хөрөнгийн нийт 44,895.3 мянган төгрөгийн гүйлгээнээс 35,916.0 мянган төгрөг буюу 80 хувийг үндсэн баримт руу тулган шалгахад материаллаг хэмжээний зөрчил илрээгүй болно.

Page 9: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

9

Эрсдэл:

1. Үндсэн хөрөнгө санхүүгийн тайланд бүрэн тусгагдаагүй байх Э-1 /Иж бүрэн байх, Эрх ба үүрэг, толилуулга ба илчлэл /

2. Хөрөнгө буруу ангилагдан бүртгэгдсэн байх Э-8 /толилуулга ба илчлэл / 3. Дансны бичилт буруу хийсэн байх Э-9 /толилуулга ба илчлэл / 4. Баримтыг бүрдүүлэлгүй орлого, зарлагаар хүлээн зөвшөөрсөн байх Э-10/үнэн

зөв байдал/ 5. Тооллого, тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй байх Э-3/үнэн зөв байдал/

6. Өөрийн эзэмшилд байхгүй байх Э-12 /Оршин байх эсвэл гарч тохиолдсон байх, эрх ба үүрэг /

7. Холбогдох хууль, тогтоол, журам, заавар зөрчсөн байх Э-14 /үнэн зөв байдал/

Асуудал 5 ӨР ТӨЛБӨР

Тэргүүн зэрэг

НАГ-ын ажиглалт

2013 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангаар 610.9 мянган төгрөгийн

өглөгийн үлдэгдэлтэй байгаа нь өмнөх оноос 607.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өглөгийн дансны судалгаа

/мянган төгрөг/

Үзүүлэлт 2013 оны 1 сарын 1-

ний үлдэгдэл Нэмэгдсэн Хасагдсан

2013 оны 12 сарын 31-ний үлдэгдэл

Цалингийн өглөг 88.5 - 88.5 -

НДШ-ийн өглөг 943.9 - 943.9 -

ХАОАТ-ын өглөг 2,381.1 439.1 2,381.1 439.1

Шуудан холбооны тооцоо

- 93.5 - 93.5

Хоолын тооцоо ( хуучин: Хоолны тооцоо)

119.7 - 119.7 -

Байгууллагад төлөх өглөг

6,098.7 - 6,098.7 -

Хувь хүмүүст төлөх өглөг

26.3 75.1 23.1 78.3

Урьдчилж орсон орлого 1,588,910.5 - 1,588,910.5 -

Дүн 1,598,568.8 607.7 1,598,565.6 610.9

Боловрсолын хэлтсийн нэгдсэн тайланд нэгтгэгдэж байсан цэцэрлэг, сургуулиуд

тусгай шилжүүлгээр дүүргийн нэгдсэн тайланд нэгтгэгддэг болсонтой холбоотойгоор нийт 1,598,565.6 мянган төгрөгөөр өглөг буурсан байна.

Нийт өглөгийн үлдэгдлийн 87.2 хувь буюу 532.6 мянган төгрөг нь СБД-ийн боловсролын хэлтсийн өглөг эзэлж байна. Үүний 184.2 мянган төгрөгийн өглөг нь тайлангийн жилд үүссэн богино хугацаат өглөг, 348.4 мянган төгрөгийн өглөг нь НМХГ-ын санхүүгийн баримтын шалгалтаар илэрсэн зөрчилд тогтоосон акт байна.

Өглөгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байна.

Page 10: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

10

Нарийвчилсан сорилоор:

БЗД-ийн 8 дүгээр цэцэрлэгийн их засварын ажлын санхүүжилтэнд НСТСХ-ээс 20,117.3 мянган төгрөг шилжүүлснийг гүйцэтгэгч Баянжинсрэгт ХХК-д 19,117.3 мянган төгрөг, техник хяналт, магадлашгүй ажил, барьцаанд олгож 1,000.0 мянган төгрөгийг дутуу олгосоынг санхүүгийн тайланд өглөгөөр бүртгээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1. “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” заалтыг зөрчсөн байна.

Эрсдэл:

1. Аккруэл сууриар бүртгээгүйгээс, өглөг буруу бүртгэх. / Э-1 Толилуулга ба илчлэл/

2. Өглөгийг насжилтаар ангилан бүртгэхгүй, судалгаа хийхгүй байх. Э-7 / хэмжилт/ 3. Дансны бичилт буруу хийсэн байх. / Э-9 толилуулга ба илчэл/ 4. Өглөгийг барагдуулах арга хэмжээ аваагүй, үлдэгдэл баталгаажуулаагүй байх.

Э-3 / Эрх ба үүрэг /

Нийслэлийн боловсролын газарт:

Хөрөнгө оруулалтын ажлын өглөгийг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан залруулах

Асуудал 6 ОРЛОГО Тэргүүн зэрэг

НБГ, дүүргүүдийн боловсролын хэлтсүүдэд нийт 1,195,353.2 мянган төгрөгийн урсгал санхүүжилт батлагдаж, гүйцэтгэлээр 1,189,581.2 мянган төгрөгийн санхүүжилт олгож 5,772.0 мянган төгрөгийн санхүүжилт дутуу авсан байна. Үүний 99.6 хувь буюу 5,749.5 мянган төгрөгийн санхүүжилтийг НБГ дутуу олгосон байна.

Орлогын судалгаа

/Мөнгөн гүйлгээний тайлангаар/ /мянган төгрөгөөр/

Байгууллага Гүйлгээний утга Төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү илүү/+/, дутуу /-/

Нийслэлийн төрийн сан

Урсгал санхүүжилт 1,195,353.2 1,189,581.2 -5,772.0

Хөрөнгө оруулалт

Цэцэрлэгүүдийн сантехник засвар,

43,256.6 43,256.6

сургууль цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл, тоглоом, ширээ сандал

368,308.4 368,308.4

БСШУЯ Авъяас хөтөлбөр тоног төхөөрөмж

310,000.0 310,000.0

БСШУЯ Авъяас хөтөлбөр багш нарын урамшуулал

259,186.8 259,186.8

БСШУЯ Ном хөтөлбөрийн хүрээнд сурах бичиг хэрэглэгдэхүүн

240,000.0 240,000.0

БСШУЯ Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд

116,964.0 116,964.0

Page 11: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

11

БСШУЯ Сурагчийн дүрэмт хувцас

5,000.0 5,000.0

БСШУЯ Би ном унших дуртай хөтөлбөр

3,200.0 3,200.0

НЗД-ын нөөц сан захирамж А/967 тоот

Багшийн урамшуулал

345,000.0 345,000.0

НЗД-ын нөөц сан захирамж А/575 тоот

Багшийн урамшуулал

100,000.0 100,000.0

НЗД-ын нөөц сан захирамж А/901 тоот

Миний бүтээл хүүхдийн гар зургийн альбом

15,000.0 15,000.0

Их нүүдэл шатрын тэмцээн

11,225.0 11,225.0

НЗД-ын нөөц сан

Хүүхдийн унааны хөнгөлөлт

20,099.2 20,099.2

НҮБ төсөл Эрүүл ахуйн сургалт

32,266.0 32,266.0

Дүүргүүдийн ЗДНөөц сан

Хичээлийн шинэ жил

12,274.5 12,274.5

НДБ ХЧТА-ын тэтгэмж

1,389.0 1,389.0

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

НӨХГ автомашины үнэ /дуудлага худалдаа/

1,750.0 1,750.0

Нийслэлийн боловсролын газар

Тусгай зөвшөөрөл, боловсрол сэтгүүлийн үнэн

21,035.4 21,035.4

Бусад өмнөх оны авлага

2,246.0 2,246.0

Нийт 1,195,353.20 3,097,782.1 1,902,428.9

Нарийвчилсан сорилоор

Мөнгөн гүйлгээний тайлангийн 3,097,782.1 мянган төгрөгийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл:

Дээд шатны байгууллага, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөс орсон 490,811.5 мянган төгрөгийг зориулалтын дагуу зарцуулжээ.

Тусгай зөвшөөрөл, сэтгүүлийн орлого 22,939.4 мянган төгрөг нь харилцах дансанд үлдэгдэлтэй байна.

НБГ-ын харилцах дансаар дамжиж сургууль, цэцэрлэгүүдэд 1,394,450.0 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Үүнд:

Нийслэлийн боловсролын газрын дансанд БСШУЯ-ны сайдын багцаас

“Авъяас хөтөлбөр”-ийн хүрээнд 569,186.8 мянга, “Ном хөтөлбөр”-ийн хүрээнд 240,000.0 мянга, багш нарын мэргэжил дээшлүүлэхэд 116,964.0 мянга, “Би ном унших дуртай хөтөлбөр”-ийн хүрээнд 3,200.0 мянга нийт 929,350.8 мянган төгрөг,

НЗД-ын нөөц сангаас НБГ, дүүргүүдийн сургууль цэцэрлэгүүдэд багш нарын урамшуулалд 445,000.0 мянга, хүүхдийн унааны хөнгөлөлт 20,099.2 мянга нийт 465,099.2 мянган төгрөгийн санхүүжилт олгосныг НБГ, дүүргүүдийн сургууль цэцэрлэгүүдэд хувиарлан бүрэн олгосон байна.

Эрсдэл:

1. Тусгагдвал зохих орлого санхүүгийн тайланд бүрэн тусгагдаагүй байх Э-1 /толилуулга ба тохиолдох, иж бүрэн байх /

Page 12: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

12

2. Төсвийн орлого батлагдсан хэмжээнд ороогүй буюу байгууллагад өгөх санхүүжилт төсөв ѐсоор өгөгдөөгүй байх, Э-16 / үнэн зөв байдал , Иж бүрэн байх./

3. Орлого буруу ангилагдан бүртгэгдсэн байх, Э-8 / хэмжилт, толилуулга ба илчлэл, үнэн зөв байдал /

4. Хүү торгууль, түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлээгүй байх, Э-17 Асуудал 7. ЗАРДАЛ Тэргүүн

зэрэг 1

НАГ-ын ажиглалт

Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсүүдэд нийт 1,195,353.2 мянган төгрөгийн төсөв батлагдаж, гүйцэтгэлээр 1,177,012.2 мянган төгрөгийг зарцуулж, батлагдсан төсвийг 18,341.0 мянган төгрөгөөр дутуу зарцуулжээ.

Нийслэлийн боловсролын газрын төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан

/ мянган төгрөгөөр/

Үзүүлэлт Төлөвлөгөө Гүйцэтгэл Биелэлт / +илүү, - дутуу/

II. НИЙТ ЗАРЛАГЫН ДҮН 1,195,353.2 1,177,012.2 -18,341.0

IV. УРСГАЛ ЗАРДЛЫН ДҮН 1,195,353.2 1,177,012.2 -18,341.0

Бараа, үйлчилгээний зардал 1,149,880.0 1,135,730.6 -14,149.4

Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 838,194.1 829,444.3 -8,749.8

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 93,764.0 93,061.8 -702.2

БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРСГАЛ ЗАРДАЛ 217,921.9 213,224.6 -4,697.3

Тогтмол зардал 7,261.2 679.2 -6,582.0

Гэрэл цахилгаан 2,890.8 147.7 -2,743.1

Түлш, халаалт 2,862.8 531.5 -2,331.3

Цэвэр, бохир ус 1,507.6

-1,507.6

Бараа, үйлчилгээний бусад зардал 210,660.7 212,545.4 1,884.7

Бичиг хэрэг 6,980.8 9,291.8 2,311.0

Тээвэр (шатахуун) 9,776.3 8,960.4 -815.9

Шуудан холбоо 8,908.7 9,318.2 409.5

Дотоод албан томилолт 6,059.4 6,670.2 610.8

Гадаад томилолт /арга хэмжээ/ 4,200.0 4,200.0 0.0

Эд хогшил худалдан авах 12,675.0 11,220.2 -1,454.8

Нормын хувцас зөөлөн эдлэл 852.7 532.2 -320.5

Урсгал засвар 3,420.5 2,932.1 -488.4

Төлбөр хураамж болон бусад зардал 7,230.9 6,932.0 -298.9

Байрны түрээсийн зардал 4,756.4 608.0 -4,148.4

Төвлөрсөн арга хэмжээ 120,000.0 119,934.8 -65.2

Хичээл, үйлдвэрлэлийн дадлага, сургуулилт 25,800.0 31,945.5 6,145.5

Татаас ба урсгал шилжүүлэг 45,473.2 41,281.6 -4,191.6

Нэг удаагийн тэтгэмж урамшуулал 22,640.8 20,036.3 -2,604.5

345 Тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

19,669.9 19,669.9 0.0

Ээлжийн амралтаар нутаг явах унааны зардал 600.0 96.0 -504.0

Page 13: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

13

Шагнал, урамшил 2,562.5 1,479.4 -1,083.1

Төсвийн гүйцэтгэлийн тайлангийн зардлыг нэр төрлөөр нь авч үзвэл: цалин хөлс,

НДШ-ийн зардлыг 9,452.0 мянга, тогтмол зардлуудыг 6,582.2 мянга, татаас ба урсгал шилжүүлгийн зардлуудыг 4,191.6 мянга, бараа үйлчилгээний зарим зардлуудыг 7,592.2 мянга нийт 27,817.8 мянган төгрөгөөр дутуу зарцуулж, бичиг хэрэг 2,311.0 мянга, шуудан холбоо 409.5 мянга, дотоод албан томилолт 610.5 мянга, хичээл, үйлдвэрлэлийн дадлага, сургуулилтын зардлыг 6,145.5 мянга нийт 9,476.8 мянган төгрөгөөр илүү зарцуулсан байна.

СС-ын 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 4-3/3115 тоот албан бичгээр

ирүүлсэн “Боловсролын салбарын 2013 оны урсгал зардлын талаар зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн дагуу зарим зардлыг бүлэг хооронд гүйлгэн зарцуулсан байна.

Төсвийн гүйцэтгэлийг байгууллагуудаар харуулсан судалгаа

/мянган төгрөгөөр/

Н

БГ бат

лагдсан төсвийг 18,197.0 мянган төгрөгөөр дутуу зарцуулсан байна. Энэ нь БСШУ-ны сайд, НЗД-ын 2009 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд Багш хөгжлийн ордны 2-оос доошгүй давхрыг НБГ бүрэн эзэмшихээр заасны дагуу НБГ-ын тогтмол зардлуудыг төлөвлөсөн ч гэрээний дагуу эзэмшээгүйгээс тогтмол зардал 7,261.2 мянган төгрөгөөр дутуу зарцуулжээ.

Мөн СС-ийн 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 4-1/6573 тоот албан

бичгээр “Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах тухай” ирүүлсэн зааварчилгааг мөрдөж ажилснаар нэг удаагийн тэтгэмж урамшуулал 3,109.5 мянга, бараа, үйлчилгээний зарим зардлыг 7,826.0 мянган төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.

Хөрөнгө оруулалт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны а/713 тоот захирамжаар 24 цэцэрлэгт зөөлөн эдлэл, ширээ сандал, тоглоом, тоног төхөөрөмж бэлтгэх 370,200.0 мянга, 2013 оны а/166 тоот захирамжаар дүүргүүдийн 3 цэцэрлэг, сургуулийн их засварт 25,000.0 мянга нийт 395,200.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын эрхийг НБГ-т шилжүүлсэн байна.

Байгууллага Төлөвлөгөө Гүйцэтгэл Биелэлт

илүү дутуу

БНД-ийн Боловсролын хэлтэс 82,429.0 82,305.1

123.9

БХД-ийн Боловсролын хэлтэс 25,510.2 25,509.2

1.0

БГД-ийн Боловсролын хэлтэс 66,528.2 66,525.6

2.6

БЗД-ийн Боловсролын хэлтэс 70,082.1 70,079.5

2.6

НД-ийн Боловсролын хэлтэс 58,416.6 58,413.9

2.8

СБД-ийн Боловсролын хэлтэс 63,995.8 63,993.2

2.6

СХД-ийн Боловсролын хэлтэс 70,821.4 70,817.9

3.6

СХД-ийн Боловсролын хэлтэс - -

0.0

СХД-ийн Боловсролын хэлтэс 66,161.9 66,159.3

2.6

ЧД-ийн Боловсролын хэлтэс 65,548.0 65,545.3

2.7

НБГ 625,859.9 607,663.2

18,196.7

Нийт 1,195,353.2 1,177,012.2

18,341.0

Page 14: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

14

Мөн өмнөх онд эрх шилжиж ирсэн, он дамжсан 1 цэцэрлэгийн их засварын 22,000.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Үүнд:

Хөрөнгө оруулалтын ажлын судалгаа

/мянган төгрөг/

Хөрөнгө оруулалтын ажлын нэр Батлагдсан төсөв Гүйцэтгэл Тендерийн

хэмнэлт

Цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандал 46,560.0 46,560.0 -

Багшийн ширээ сандал, тавилга 49,920.0 49,920.0 -

Цэцэрлэгийн хүүхдийн хувцасны шүүгээ 49,920.0 49,920.0 -

Цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эдлэл 47,360.0 46,560.0 800.0

Цэцэрлэгийн хүүхдийн орны цагаан хэрэглэл 49,280.0 48,833.0 447.0

Цэцэрлэгийн хүүхдийн хивс 39,680.0 39,615.4 64.6

Цэцэрлэгийн хүүхдийн хүүхдийн тоглоом 48,000.0 47,740.0 260.0

Цэцэрлэгийн хүүхдийн гал тогооны тоног төхөөрөмж 39,480.0 39,160.0 320.0

Дүн 370,200.0 368,308.4 1,891.6

СБД-ийн 58 дугаар сургуулийн их засвар 10,000.0 10,000.0 -

ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгийн их засвар 5,000.0 5,000.0 -

БЗД-ийн 84 дугаар сургуулийн их засвар 10,000.0 10,000.0 -

Дүн 25,000.0 25,000.0

БЗД-ийн 8 дүгээр цэцэрлэгийн их засвар 22,000.0 21,963.1 36.9

Дүн 22,000.0 21,963.1 36.9

Нийт 417.200.0 415,271.6 1,928.4

НБГ-ын даргын 2013 оны а/70 тоот тушаалаар 370,200.0 мянга, 2013 оны а/17

тоот тушаалаар 25,000.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог тус тус байгуулж ажилласан байна.

Хөрөнгө оруулалтын ажлуудын харьцуулсан судалгаа

/мянган төгрөг/

Хөрөнгө оруулалтын ажлын нэр

Батлагдсан төсөв

Гүйцэтгэл

НСТСХ-ээс НБГ-ын дансанд

шилжүүлсэн санхүүжилт

НБГ-аас гйцэтгэгчид

олгосон санхүүжилт

НСТСХ-ээс авч үлдсэн барьцаа

болон теник хяналт,

магадлашгүй ажил

Цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандал, шүүгээ, тоглоом, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж /8 багц ажил/

370,200.0

368,308.4

368,308.4

368,308.4

-

3 сургууль, цэцэрлэгийн их засвар

25,000.0

25,000.0

23,139.3

23,139.30

1,860.70

БЗД-ийн 8 дүгээр цэцэрлэгийн их засвар

22,000.0

21,963.1

20,117.3

19,117.3 1,845.8

Нийт

417,200.0

415,271.5 411,565.0 410,565.0 3,706.5

2013 онд НСТСХ-ээс НБГ-ын нэмэлт дансанд 411,565.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт орж ирснээс гүйцэтгэлээр 410,565.0 мянган төгрөгийг

Page 15: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

15

олгож, 1,000.0 мянган төгрөгийг олгоогүй байна. Энэ нь БЗД-ийн 8 дүгээр цэцэрлэгийн их засварын ажлын санхүүжилтийг дутуу олгосон байна.

Нарийвчилсан сорилоор:

Хөрөнгө оруулалтын ажлын гүйлгээнээс түүвэрлэн шалгахад дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

СБД-ийн 58 дугаар сургууль, ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 84 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 8 дүгээр цэцэрлэг нийт 4 байгууллагын 46,963.1 мянган төгрөгийн их засварын ажлын гүйцэтгэгч нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажил эхлэх дуусах хугацааг тусгаагүй /2013 оны...дугаар сарын ...-ны өдрөөс ... сарын ... өдрийг хүртэл хүчинтэй/ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйл. Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх 202.2.2.”үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон” заалтыг зөрчиж байна. Эдгээр ажил гүйцэтгэх хугацаа тодорхойгүй гэрээг НЗДТГ-ын СТСХ-ийн дарга, НБГ-ын дарга нар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 38.3. “Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсөвт хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ” заалтыг мөрдөөгүй байна.

Цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандал, шүүгээ, тоглоом, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж бэлтгэсэн 8 багц 368,308.4 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлаас 18,415.4 мянган төгрөгийн барьцаа авалгүй гүйцэтгэлээр нь 100 хувь санхүүжүүлсэн нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 43.6.”Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тал тусгаж болно” заалтыг хэрэгжүүлээгүй байна. Эдгээр ажлуудын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа болон барьцааны талаар тусгаагүй, ажил эхлэх дуусах хугацааг гараар бичсэн байна.

Хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх хугацаа тодорхойгүй, тусгай нөхцөлд болзол тавиагүй гэрээ байгуулснаар гүйцэтгэгч нартай тооцох хариуцлагын тогтолцоо алдагдаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэлгүй хугацаа алдах, чанаргүй хийгдэх төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэг эрсдэл үүсэх магдлалтай байна.

Тендерийн бичиг баримт худалдсаны орлого 1,200.0 мянган төгрөгийг харилцах дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргаагүй, данс бүртгэлд тусгаагүй байгаа нь СС-ийн 2012 оны 276 тоот тушаалаар баталсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6 “төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа /бусад орлогоос/ -наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” заалтыг зөрчсөн байна.

2014 онд хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд гүйцэтгэлийн аудит хийгдэх тул 2013 онд бэлтгэсэн хөрөнгө оруулалтын ажлуудын чанар, ашиглалтын байдалд биет тест хэрэгжүүлээгүй болно.

Эрсдэл:

Page 16: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

16

1. Зардлыг санхүүгийн тайланд бүрэн тусгаагүй байх Э-1/ Иж бүрэн байх, Эрх ба

үүрэг, толилуулга ба илчлэл / 2. Зардал буруу ангилан бүртгэсэн байх Э-8 / толилуулга ба илчлэл / 3. Дансны бичилт буруу хийсэн байх Э-9 /толилуулга ба илчлэл / 4. Баримтыг бүрдүүлэлгүй орлого, зарлагаар хүлээн зөвшөөрсөн байх Э-10 /үнэн

зөв байдал/ 5. Холбогдох хууль, тогтоол, журам, заавар зөрчсөн байх Э-14/үнэн зөв байдал/ 6. Батлагдсан төсвөөс хэтрүүлэн үрэлгэн зарцуулсан байх Э-20 /үнэн зөв байдал/

Нийслэлийн боловсролын газарт:

1. Хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээнд ажил эхлэх дуусах хугацааг тусгаж, удирдлагын зүгээс тавих хяналтыг сайжруулах

2. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн тусгай нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа эсвэл барьцаа авах заалтыг холбогдох хуулийн дагуу тусгаж, гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж байх

3. Тендерийн баримт худалдсаны орлогыг харилцах дансанд төвлөрүүлж, мөнгөн кассын ажиллагааны журмыг мөрдөж ажиллах

Асуудал 8. Дээд түвшний удирдлагын хяналт, нэгтгэсэн санхүүгийн тайлагнал

Тэргүүн зэрэг

Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан “Төсөвт байгууллагын

нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн аргачлал, заавар”, 2005 оны 276 дугаар тушаалаар баталсан “Дансны нэгдсэн жагсаалтын заавар”-ын зарим заалт, холбогдох бусад хууль, тогтоомжийн зарим заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс

санхүүгийн тайлангийн аудитаар нийт 141,387.7 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 71,785.2 мянган төгрөгийн зөрчлийг санхүүгийн тайланд залруулга хийлгэж, 69,602.5 мянган зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлагыг хүргүүлэв.

Өмнөх аудитаар эдгээр 10 байгуулагатай холбоотой батлагдсан төсвийг хэтрүүлсэн 47,437.6 мянга, дансны бичилт буруу хийсэн 2,879.3 мянга нийт 50,316.9 мянган төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлснийг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Эрсдэл:

1. Гарч буй мэдээ, санхүүгийн тайланг шалгаж баталгаажуулаагүй , холбогдох стандарт, журмын дагуу бэлтгээгүй байх Э-23/Иж бүрэн байх, үнэн зөв байдал, толилуулга ба илчлэл./

2. Төсвийн гүйцэтгэл, авлага, өглөг-д судалгаа, дүгнэлт хийдэггүй байх Э-24/Үнэн зөв байдал /

3. Мэргэжлийн байгууллагаас хийсэн шалгалтын үр дүнг санхүүгийн тайланд тусгаагүй байх Э-25/хэмжилт /

4. Аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байх Э-26 /Үнэн зөв байдал/

Page 17: Menej zahidal

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН НЭГСДЭН ТАЙЛАН

НАГ-АХ-/2014/-СА-04-40

17

НАГ-ын зөвлөмж

Дотоод хяналтыг сайжруулж холбогдох хууль, тогтоол, журам зааврын хэрэгжилтийг хангаж, бүртгэл санхүүгийн үйл ажиллагааны бүх шат дамжлаг бүрд дээд шатны удирдлагаас хэрэгжүүлэх дотоод хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, аудитаар гарч буй зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх арга хэмжээг авч, үр дүнг тооцож НАГ-т мэдэгдэх.

Аудитаар өгсөн зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг холбогдох байгууллагуудаар гаргуулж НАГ-т 2013 оны 6 дугаар сарын 30-ны дотор гаргаж албан ѐсоор хариу мэдэгдэх.

Бэлтгэсэн: Санхүүгийн аудитын IV багийн Ахлах удитор В.Эрдэнэцогт

Аудитор Б.Мөнхбат Аудитор Ж.Энхтуяа

Хянасан: Санхүүгийн аудитын менежер Ц.Хосжаргал

Нийслэлийн аудитын газрын дэд дарга Т.Сарантуяа