surgaltiin orchin

6
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЗААВАР НЭГ. Ерөнхий зүйл. 1. Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай багш сурагчийн сургах сурах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагыг хангасан сургалтын орчныг бүрдүүлэхэд энэхүү зааврыг мөрдөнө. 2. Сургалтын орчин нь сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, , сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хэрэгслээр хангагдсан, багш, сурагчдын ажиллах, суралцах материаллаг, үйлийн болон, сэтгэл зүйн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. 3. Сургууль, цэцэрлэгийн гадаад тоглоомын талбай, гал тогоо, анги танхим, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, биеийн тамирын өрөө талбай, хөгжмийн өрөө, коридор, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан, хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын орчны стандартад нийцүүлэн бүрдүүлсэн байна. 4. Сургууль нь кабинет гэрчилгээжүүлэх албан хүсэлтийг тухайн хичээлийн жилийн 10 , 2-р сард тус тус ирүүлж шийдвэрлүүлнэ. 5. Энэхүү зааврыг мөрдөхдөө дараах эрх зүйн баримт бичгийг үндэслэл болгоно. Гэгээрлийн сайдын 1996 оны 253-р тушаалаар батлагдсан Кабинетийн ерөнхий зааварБСШУ-ны сайдын 2006 413-р тушаалаар баталсан ЕБС-ийн компьютрийн танхимд тавих үлгэрчилсэн шаардлагаБСШУ-ны сайдын 2007 оны 243-р тушаалаар баталсан ЕБС-ийн I-II ангийн орчны загварЭрүүл ахуй халдвар судлалын улсын институтын 1995 оны 01-тоот тушаалаар баталсан Сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм, БСШУ, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56 / 64 дүгээр тушаалаар батлагдсан Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”, БСШУ-ны сайдын 2006 оны 236-р тушаалын 1-р хавсралтаар баталсан ЕБС-ийн сургалтын талаар баримтлах бодлого”, БСШУ-ны сайдын 2008 оны 20-р тушаалаар баталсан СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого

Upload: huyagaahvhv

Post on 27-Jun-2015

4.208 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Surgaltiin orchin

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН

ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЗААВАР

НЭГ. Ерөнхий зүйл.

1. Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай багш сурагчийн сургах сурах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагыг хангасан сургалтын орчныг бүрдүүлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.

2. Сургалтын орчин нь сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, , сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хэрэгслээр хангагдсан, багш, сурагчдын ажиллах, суралцах материаллаг, үйлийн болон, сэтгэл зүйн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3. Сургууль, цэцэрлэгийн гадаад тоглоомын талбай, гал тогоо, анги танхим, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, биеийн тамирын өрөө талбай, хөгжмийн өрөө, коридор, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан, хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын орчны стандартад нийцүүлэн бүрдүүлсэн байна.

4. Сургууль нь кабинет гэрчилгээжүүлэх албан хүсэлтийг тухайн хичээлийн жилийн 10 , 2-р сард тус тус ирүүлж шийдвэрлүүлнэ.

5. Энэхүү зааврыг мөрдөхдөө дараах эрх зүйн баримт бичгийг үндэслэл болгоно.

• Гэгээрлийн сайдын 1996 оны 253-р тушаалаар батлагдсан “Кабинетийн ерөнхий заавар”

• БСШУ-ны сайдын 2006 413-р тушаалаар баталсан “ЕБС-ийн компьютрийн танхимд тавих үлгэрчилсэн шаардлага”

• БСШУ-ны сайдын 2007 оны 243-р тушаалаар баталсан ЕБС-ийн I-II ангийн орчны загвар”

• Эрүүл ахуй халдвар судлалын улсын институтын 1995 оны 01-тоот тушаалаар баталсан “Сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм” ,

• БСШУ, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56 / 64 дүгээр тушаалаар батлагдсан “ Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”,

• БСШУ-ны сайдын 2006 оны 236-р тушаалын 1-р хавсралтаар баталсан “ЕБС-ийн сургалтын талаар баримтлах бодлого”, БСШУ-ны сайдын 2008 оны 20-р тушаалаар баталсан СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого

Page 2: Surgaltiin orchin

1. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийн кабинетаас гадна спорт сурталчилгааны төв, хүүхэд хөгжлийн төв, чийрэгжилтийн төв, багшийн хөгжлийн төвүүдийг сургалтын кабинет ( цаашид кабинет гэх) гэж тооцно.

ХОЁР. Кабинетэд тавигдах ерөнхий шаардлага

2.1. Сурах сургахуйн шаардлага

2.1.1. Кабинет нь суралцагчдын сурах үйлийн хөгжлийн орчин байна.

2.1.2. Мэдлэг бүтээх эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн суралцахуйн

үндсэн үйлийг явуулахад чиглэсэн байна.

2.1.3. Суралцагчдад шаардагдах мэдээллийн санг бүрдүүлсэн байна.

2.1.4. Сурагчид хамтран ажиллаж туршилт, ажиглалт, тооцоо судалгаа, нээлт

хийх, мэдлэг бүтээх орчин бүрдүүлсэн байна.

1. 1.

1. Сонгосон агуулга, арга зүй, үнэлгээнд харгалзсан сургалтын хэрэглэгдэхүүний нэр төрөл, хүртээмж нь зохистой байна

2. Сургалтын хэрэглэгдэхүүнийг тогтмол, үр өгөөжтэй хэрэглэж тооцоо судалгааг хийсэн байна

3. Сургалтад мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломж нөхцөл бүрдсэн байна.

4. Сургалтын хэрэглэгдэхүүн нь сэтгэл зүй, жендэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна

5. Кабинетийн системээр хичээллэх боломжгүй тохиолдолд кабинетийг зөөврөөр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.2. Эрүүл ахуйн шаардлага

2.2.1. Гэрэлтүүлэг, агааржуулалт, өнгө будаг нь нь эрүүл ахуйн шаардлага

хангасан байна.

2.2.2. Ширээ сандал, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нь

Page 3: Surgaltiin orchin

сурагчдын танин мэдэхүйн онцлогт тохирсон байна.

2.2.3. Кабинетийн хананд байрлуулсан үзүүлэх материалууд, мэдээллийн

самбарууд нь үзэгдэхүйц том үсгээр бичигдсэн, харааны түвшинд тохирсон байна.

2.3. Аюулгүй байдлын шаардлага

2.3.1. Эд зүйл, сургалтын хэрэглэгдэхүүнүүд өндрөөс унах, гал түймэр гарах, химийн хорт бодист хордох, цахилгааны эх үүсвэр зэргээс үүсэх аюулаас бүрэн хамгаалагдсан байна.

2.3.2. Кабинетэд осол аюулгүй ажиллах журмыг гаргаж сурагчдад танилцуулсан байна.

2.3.3. Сургалтын хэрэглэгдэхүүнийг суралцагчдын эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй материалаар хийсэн байна.

2.4. Гоо зүйн шаардлага

2.4.1. Кабинетийн хана, тааз, шал болон хананд байрлуулсан эд хогшил үзүүлэх материалуудын өнгийн зохицол гоо зүйн шаардлагад нийцсэн байна.

2.4.2. Сургалтын хэрэглэгдэхүүний хийц, хэлбэр, дүрс, байршил, үзэмж нь гоо сайхны мэдрэмж төрүүлэхүйц байна.

ГУРАВ. Ерөнхий боловсролын сургуулийн кабинетэд гэрчилгээ олгох шалгуурууд

үзүүлэлт шалгуур

3.1.

Тухайн хичээлээр сурагчдад шаардагдах мэдээллийн болон сургалтын хэрэглэгдэхүүний сан, үзүүлэн таниулах / бодит зүйлс,дуураймал зүйлс, дүрсэлсэн зүйлс, дэлгэцийн зүйлс, бичмэл зүйлс/, туршилт, судалгааны болон бие даан ашиглах материалууд, сурагчийн лавлах (цаашид сургалтын сан гэх)

• Сургалтын сан нь сурагчдын нас сэтгэхүй танин мэдэхүйн онцлогт тохирсон байдал

• Сургалтын сан нь хичээлийн агуулга арга зүйд нийцсэн байдал

• Багаар болон бие даан

Page 4: Surgaltiin orchin

ашиглах боломжтой эсэх

• Мэдлэг бүтээх үйл ажиллагаанд ашиглахуйц болсон эсэх

• Туршилт судалгааны багаж төхөөрөмжийн осол аюулгүй шаардлага хангасан байдал

3.2. Лаборатори-кабинетийн багаж хэрэгслүүд /зориулалтын ширээ сандал, үзүүлэх болон туршлагын багаж, дадлага ажлын багажууд, цахилгааны тоног төхөөрөмж, туслах багаж хэрэгслүүд, хөгжмийн зэмсгүүд

Сургалтын техник хэрэгслүүд

• Тухайн хичээлийн агуулгад нийцсэн байдал

• Сурагчдын мэдлэг бүтээх үйл ажиллагаанд тохирсон байдал

• Осол аюулгүй ажиллах шаардлага хангасан байдал

• Эрүүл ахуйн шаардлага хангасан байдал

• Бүрэн бүтэн байдал

3.3. Ном хэвлэл, сурах бичиг, гарын авлага, арга зүйн зөвлөмжийн бүрдлүүд

• Мэдээллийн эх үүсвэр олж авахуйцаар агуулгад нийцсэн байдал

• Товьёог, тэмдэглэл хийж ашиглахад хялбар , тодорхой болгосон байдал

3.4.

Бүлэг сэдэв болон нэгж хичээлээр үнэлэх үнэлгээний даалгаврын сан

• Бүлэг сэдэв, нэгж хичээлийн зорилго, зорилтыг үнэлэхэд чиглэсэн эсэх

• Суралцагчийн танин мэдэхүйн түвшинд тохирсон байдал

• Даалгаврын сангийн хувилбар, сонголтын боломж

• Үнэлгээ хийх аргачлал

Page 5: Surgaltiin orchin

тодорхой эсэх

3.5.

Нэгж хичээлийн хөтөлбөрүүд

• Тухайн ангийн хөтөлбөрүүдийг бүрэн хийсэн байдал /хэдэн хувьтай байгаа/

• Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байдал

• Хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт

3.6. Кабинет ашиглалтын байдал

• Тогтмол ашиглах боломж, ашиглалт

• Ашиглалтын тооцоо судалгаа

• Баяжилт

3.7 Кабинетаас явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлт , үр дүн ( жил, улирлаар)

• Кабинетээс зохион байгуулж байгаа ажлын тоо, чанар, хүртээмж

• Эрэлт хэрэгцээг харгалзан зохион байгуулж байгаа ажлын үр өгөөж

3.8. Сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэл, судалгаа

• Бүртгэл судалгааг хагас бүтэн жилээр хийсэн байдал

3.9. Кабинетийн дүрэм

• Дүрмийн агуулга нь үйл ажиллагаанд нийцсэн байдал

3.10. Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах зааварчилга

• Ашиглах зааварчилгааг ил тод ойлгомжтой байдлаар хийсэн байдал, түүний мөрдөлтөд анхаарч ажиллах нөхцөл байдал

Page 6: Surgaltiin orchin

ДӨРӨВ. Кабинет байгуулах, гэрчилгээжүүлэх

4.1. ЕБС-д бага анги, түүх, газар зүй, нийгэм, иргэншил, иргэний боловсрол, биеийн тамир - чийрэгжүүлэлт, спорт сурталчилгааны төв, монгол хэл, уран зохиол, монгол бичиг, гадаад хэл (орос хэл, англи, япон, хятад, герман г.м.), физик, мэдээлэл зүй, хими, биологи, байгалийн ухаан, эрүүл мэнд, математик, технологи, хөгжим, дүрслэх урлаг, багш хөгжлийн төв зэрэг кабинетууд байж болохоос гадна зарим хичээлийн нэгдмэл кабинет байж болно.

4.2. Кабинет нь тусгай код дугаартай байна. Үүнд: бага анги-01, түүх, газар зүй, нийгэм, иргэншил, иргэний боловсрол-02, биеийн тамир - чийрэгжүүлэлт, спорт сурталчилгааны төв – 03, монгол хэл, уран зохиол, монгол бичиг-04, гадаад хэл (орос хэл, англи, япон, хятад, герман г.м.) -05, физик, мэдээлэл зүй, хими, биологи, байгалийн ухаан, эрүүл мэнд -06, математик -07, технологи, дүрслэх урлаг -08, хөгжим-09, багш хөгжлийн төв-10, гэсэн кодтой байна.

4.3. Кабинетийг сургуулийн киррикюлим /сургуулийн сургалтын бодлого, хөтөлбөр/ -д үндэслэн сургуулийн захирлын шийдвэрээр байгуулна.

4.4. Кабинет хариуцах багшийг Заах аргын нэгдлийн саналыг үндэслэн захирлын тушаалаар томилно.

4.5. Энэ зааварт заасан шаардлагын 80-аас доошгүй хувийг ханган биелүүлсэн тохиолдолд сургууль хүсэлт гарган НБГ-аас гэрчилгээ олгож баталгаажуулна.

4.6. Гэрчилгээг 2 жил тутамд НБГ-аас дахин шалгаж боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийн агуулга арга зүй үнэлгээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан өөрчлөлт, шинэчлэлийг харгалзан гэрчилгээг сунгах эсвэл гэрчилгээг хураан авна.

4.7. Хичээлийн кабинет хариуцагчийг өөрчлөх шаардлага гарвал сургуулийн захиргааны шийдвэрийг үндэслэн НБГ-аас гэрчилгээг сольж олгоно.

4.8. Дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа болон баяжилт хийгээгүй кабинетийн гэрчилгээг сургалтын менежерийн санал, тухайн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр хүчингүй болгоно