tsagaan sar

23
Э.Цэрэнбаатар Сэдэв : Цагаан сар

Upload: enkh-tseba

Post on 20-Jun-2015

690 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Tsagaan sar

Э.Цэрэнбаатар Сэдэв : Цагаан сар

Page 2: Tsagaan sar

Зорилго Монгол үндэстний

уламжлалт баяр “ЦАГААН САР”-ын зан үйлийн тухай мэдлэг

бүтээнэ.

Page 3: Tsagaan sar

Зорилт

• Цагаан сарын түүх • Битүүлэх ёсон • Цагаан сарын идээ зоог • Шинэлэх ёс • Цагаан сарын үеэр цээрлэх

зүйл

Page 4: Tsagaan sar

Цагаан сарын түүх

• Эрт цагт монголчууд намрын улиралд “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байжээ.

Page 5: Tsagaan sar

• 1206 онд Чингис хаан Их Монгол улсын тулгар төр байгуулж цагаан идээний баярыг хаврын тэргүүн бар сард тэмдэглэж байх зарлиг буулгасан байна .

Page 6: Tsagaan sar

• Цагийн аясыг даган энэ баярын цар хүрээ, утга агуулга нь улам баяжин өнөөг хүрчээ.Гол утга агуулга нь ах дүү төрөл саднаа мэдэлцэх , тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог .

• 1952-1990-ээд он хүртэл Цагаан сарыг “Малчдын баяр “гэж нэртэйгээр малчид тэмдэглэдэг байсан. Харин 1990-д оноос эхлэн бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон

Page 7: Tsagaan sar

Лхам бурхан тахих      Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.

Page 8: Tsagaan sar

Битүүний өдөр

• Сар гардаггүй битүү харанхуй шөнө гэсэн утгатай.Сарны харагдах хэлбэр

Page 9: Tsagaan sar

Битүүнд тоглодог наадгай

Page 10: Tsagaan sar

Битүүнд цээрлэх үйл

• Гэр бүлээсээ гадуур айлд хонох• 5 хошуу малаа хээр хонуулах • Архи уух • Өвчин хэлэх • Хэрүүл хийх • Хувцасаа гадаа хонуулах • Хоосон сав байлгах • Гэдэс өлсгөлөн байхыг тус тус цээрлэнэ

Page 11: Tsagaan sar

Сар шинийн идээ

• Цагаан идээ / Бүх төрлийн цагаан идээ болон хэвийн боов /

• Бор идээ/ Бүх төрлийн махан идээ болон сархад /

Page 12: Tsagaan sar

Тавгийн идээ өрөх учир

Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон  жаргал,  таваар  өрдөг  нь  таван  бие  махбодь,  үе  үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг.  Тухайн  өрхийн тэргүүлэгч  хүн,  хэдэн  нас  зооглож  байгаа болон  хэдэн  үр  ач,  хэдэн  зээ,  хэдэн  гуч  дөч  үзсэн  гэх  мэтээс хамаараад  “Тэдэн  улыг  элээжээ” гэж  хүндэтгэн,  юм  үзэж  нүд тайлснаар  нь  дахин  ул  элээх  билэгдэл  болгон  нас  нэмж,  ул боовоороо таваг засдаг байна. 

Page 13: Tsagaan sar

• 9 давхар өрсөн идээ • 7 давхар өрсөн идээ • 5 давхар өрсөн идээ • 3 давхар өрсөн идээ

Page 14: Tsagaan sar

Ууц тавих ёс •  Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн 

хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. 

• Монголчууд юугаараа баян түүгээрээ дайл гэдэг, айл болгон ууц тавьдагүй, зарим нь үхрийн өвчүү болон бусад махнаас орлуулан тавьдаг байна.

Page 15: Tsagaan sar

Шинэлэх ёс

• Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно.

     Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. 

Page 16: Tsagaan sar

Буурал жил морилжБуянтай жил иржӨвгөн жил морилжӨлзийтэй жил иржБаясгалантай шинэлснийБэлгийг айлтгая хэмээн мэнд солилцдог. Хөөрөг бие биендээ барьснаар 

монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг

Page 17: Tsagaan sar

Бэлэг дэмбэрлийн үгс

• Ямар нэгэн үйл хийж байх үед , найр хурим , баяр наадам тэмдэглэж байх үед тусгайлан зориулж хэлдэг ерөөл юм .Жишээ нь :

• Даага далантайБяруу булчинтайТөлөг сүүлтэйТором бөхтэйӨнөд тарганӨег цатгалан сайхан шинэлж байна уу гэж мэндэлдэг.

Page 18: Tsagaan sar

Хадагтай золгох ёс

• Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой

Page 19: Tsagaan sar

Монголчууд эдгээр таван өнгийн хадгийг аливаа юманд хадгалах, эсвэл эвхэж тавих нь айл гэрт буян хишиг авчирдаг хэмээн үздэг. Тэдгээрийг дараалуулан тавихдаа цэнхэр, шар, цагаан, улаан, ногоон гэсэн дарааллаар тавидаг уламжлалтай.

Page 20: Tsagaan sar

5 өнгийн хадагны билэгдэл • Цэнхэр хадаг : Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны билэгдэл, алив хорлол 

үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ . Ерөнхийдөө хүндэтгэлийн бэлэгдэл болдог учир цэнхэр хадгийг түгээмэл хэрэглэж, өөр хоорондоо, ах, дүүсдээ барьж золгодог.   

• Шар хадаг :Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар,эрдэм ном, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.   Тиймээс зөвхөн багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй ёстой.

• Цагаан хадаг : Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг. Мөн хамгийн сайн сайхан хийгээд маш том хүндэтгэлийн бэлэгдэл юм. Ийм хадгийг бурхандаа өргөж, их хүндтэй, хамгийн ахмад хүндээ барьдаг.

•  Улаан хадаг: Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ. 

• Ногоон хадаг : Дэлгэрэн аривжихын билэгдэл агуулдаг. Улаан ба ногоог  өнгийн хадгийг хүмүүст барьж золгодоггүй. Харин бурхан шашны таван махбодийг бэлэгдсэн тусгай үйлд хэрэглэнэ.

Page 21: Tsagaan sar

Цагаан сарын үед цээрлэх ёсон • Сар шинэ болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс 

          -   Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. 

•      Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

• ·         Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.

• ·         Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.

• ·         Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

• ·         Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядал, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.

• ·         Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.

• · 

Page 22: Tsagaan sar

•         Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж..

• ·         Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

• ·         Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,

• ·         Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.

• ·         Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. 

• ·         Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. 

• ·         Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг  зөрчихийг цээрлэнэ.

Page 23: Tsagaan sar

Та бүхэн ирж буй морь жилдээ Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй