tusviin il tod bdal 2013

22
2013 оны төсвийн төсөл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал Д.Цэрэнжав “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

Upload: batka-ayush

Post on 22-Nov-2014

1.055 views

Category:

News & Politics


3 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн төсөл, хэлэлцүүлгийн ил тод,

нээлттэй байдал

Д.Цэрэнжав“Иргэд төсвөө хянана”

иргэний нийгмийн сүлжээ

Page 2: Tusviin il tod bdal 2013

Төсвийн мэдээллийн үндсэн сайт - www.iltod.gov.mn-д 2013 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн хугацаанд ганцхан удаа мэдээлэл

тавигджээ

.

Page 3: Tusviin il tod bdal 2013

2013 оны хөрөнгө оруулалтын жагсаалт - БАЙХГҮЙ

2013 оны төсвийн төслийн танилцуулга:

2013 оны нэгдсэн төсвийн үзүүлэлтүүд:

www.iltod.gov.mn дээрх 2013 оны төсвийн мэдээлэл

Page 4: Tusviin il tod bdal 2013

Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй байсан:- “Парламентын суваг”-аар шууд дамжуулж

байна. Давтан үзүүлж байна. Байнгын хороодын хуралдаан нээлттэй байсан: - “Парламентын суваг”-аар бичлэг үзүүлж

байна.

Телевиз, радио, сонин хэвлэл, Интернэтээр төсвийн хэлэлцүүлгийн мэдээ, сурвалжлагууд өдөр тутам гарч байна.

2013 оны төсвийн хэлэлцүүлгийн ил тод байдал

Page 5: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

2013 оны төсвийн задаргаа хөрөнгө оруулалтын жагсаалт зөвхөн УИХ-ын чуулганы байнгын хороодын ба нэгдсэн хуралдаан үеэр буюу хэлэлцээд эхэлсэн хойно, эсвэл хэлэлцэж дууссаны дараа нээлттэй болж байна

Page 6: Tusviin il tod bdal 2013

Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтаас юу илэрдэг вэ?

2012 оны УИХ-ын гишүүдийн “тойргийн мөнгө” хаана нуугдсан байв?

“Иргэд төсвөө хянана” сүлжээний судалгаагаар (www.tusuv.mn)

Page 7: Tusviin il tod bdal 2013

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт дахь УИХ-ын гишүүний “тойргийн мөнгө”

Page 8: Tusviin il tod bdal 2013

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт дахь УИХ-ын гишүүний “тойргийн мөнгө”

Page 9: Tusviin il tod bdal 2013

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт дахь УИХ-ын гишүүний “тойргийн мөнгө”

- УИХ-ын гишүүний “тойргийн мөнгө”-ийг ихэнхдээ хөтөлбөр нэрээр байршуулжээ.

- Маш ерөнхий бөгөөд задаргаа байхгүй- Хэрвээ барилга байшин бол зураг төсөв байхгүй.- Хөрөнгө оруулалт байтал зээл, гэр олгох

зэргээр тараажээ.- Нэг гишүүний “тойргийн мөнгө” 2,8-3.0 тэрбум

төгрөг болсон байж магадгүй. Харамсалтай нь үүнийг шударгаар тайлагнахгүй байна.

Page 10: Tusviin il tod bdal 2013

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт дахь УИХ-ын гишүүний “тойргийн мөнгө”

Page 11: Tusviin il tod bdal 2013

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт дахь УИХ-ын гишүүний “тойргийн мөнгө”

Энэ бол УИХ-ын гишүүний мөнгийг байршуулсан нэг жишээ.• Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад

оруулсан.• Энд гишүүний нэр байхгүй. Гэхдээ Хэнтий аймгаас

сонгогдсон, нанотехнологи сонирхдог гишүүн гэдэг нь шууд танигдаж байна.

Page 12: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

- Улсын төсвийн гүйцэтгэл, зарцуулалтын тайланг дүгнэж хэлэлцүүлэхгүй, ерөнхий яриад өнгөрч байна.

- Урьд жилийн төсвийн гүйцэтгэл дараа жилийн төсвийн төслийн хэлэлцүүлэгт дарагдаад өнгөрдөг.

- Улсын төсвийн бараг гуравны нэг болох Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалтыг огт тайлагнахгүй байна. Төрийн бус байгууллагууд зарим санд мониторинг хийдэг боловч авч үздэггүй, мөрөөр нь арга хэмжээ авдаггүй.

Page 13: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөрт зарцуулах 50 тэрбум төгрөгийн тухай

Эхлээд ямар ч задаргаагүй байсныг дараах байдлаар тодруулжээ. Үүнд:-Иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх автомат машинуудыг байрлуулах;-Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шуурхай цонх бий болгох;-Бага орлоготой иргэдэд зориулсан банк байгуулах;-Олимпийн спортын бэлтгэлийн төвүүдийг байгуулах;-Аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барихад хөрөнгө оруулах;-Ногооны худалдааны төв Улаанбаатарт барих;-Аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох;-Залуучуудын үйлчилгээний цогцолбор босгох;-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийх -Гэхдээ хөрөнгө оруулалт тус бүрийн үнийн дүн

байхгүй хэвээр баталж байна. - Эдгээр ажлуудыг тэн хагаст нь багтаагаад үлдсэн хэсгийг дур мэдэн зарцуулахыг үгүйсгэх аргагүй.

Page 14: Tusviin il tod bdal 2013

• Авто замын компаниудад үнийн өсөлтөөс шалтгаалан үнийн зөрүүд нь 45 тэрбум төгрөг өгнө. Үүнд, Хөвсгөлийн Мөрөн-Хатгалын зам, Арвайхээр-Баянхонгорын Улаанбаатарт Их тэнгэрийн амны зам, Говь-Алтайн нисэх буудлын хөөрч буух зурвасыг гүйцэтгэж байгаа 10 гаруй компанид олгоно.

• Ихэнхдээ замын ажлыг хугацаандаа хийхгүй хоцроох хооронд үнэ өсдөг. Үнэ өсвөл зөрүү авна гэсэн компани тендерт ялах ёсгүй, тийм заалт гэрээнд байх ёсгүй.

• 2012 оны төсвөөс 33 тэрбумыг олгохдоо цаашид авто замын компаниудад үнийн зөрүү өгөхгүй гэж байсан.

• Одоо УИХ-ын гишүүд үүнийг шүүмжлэхийн оронд тэгвэл барилгын компаниудад нөхөн олговор өгөх ёстой гэж барьцаж байлаа.

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Page 15: Tusviin il tod bdal 2013

Төсвийн хөрөнгө оруулалт тус бүрийг урьдчилан ил тод, нээлттэй болгож хэлэлцдэг байх нь маш чухал.

Жишээлбэл, ГХЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөг шинэчлэхэд 1.6 тэрбумаар барихаар гэж байна.

Асуулт: - Гадаад яамны түүхэн барилгыг

өндөрсгөж дүр төрхийг эвдэх гээд байна уу? Тэгвэл энэ зөв үү?

Энэ талаар олон нийт мэдэх эрхтэй.

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Page 16: Tusviin il tod bdal 2013

Төсвийн хөрөнгө оруулалт тус бүрийг урьдчилан ил тод, нээлттэй болгож хэлэлцдэг байх нь маш чухал.

Багануур дүүрэгт Оюутны хотхоны дэд бүтцэд зарцуулахаар төсөвлөсөн 6,1 тэрбум төгрөгийн хэлэлцээд 4.1 тэрбумыг нь хасч хоёр тэрбумыг үлдээж байна.

Бүхэл бүтэн дөрвөн тэрбумыг нэмж хасч болдог, байршлыг нь эхлээд Налайх, тэгснээ Багануур болгодог ийм Оюутны хотхоны үндэслэл маш эргэлзээтэй.

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Page 17: Tusviin il tod bdal 2013

Шинэ хөрөнгө оруулалт, барилга байгууламжийг дуусгасны дараа ашиглах, ажиллуулахад дараачийн хөрөнгө зардал (тохижилт, эд хогшил, ширээ сандал, компьютер, засвар үйлчилгээ, үйлчилгээний орон тоо гэх мэт) шаардагдана.

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Төсвийн хөрөнгө оруулалт тус бүрийг урьдчилан ил тод, нээлттэй болгож хэлэлцдэг байх нь маш чухал.

Үүнийг урьдчилж тооцоолохгүй байна

Page 18: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Завхан аймагт наадмын талбай, цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулахад 4,2 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга байсан Я.Санжмятав оруулж иржээ. Ирэх жил болох аймгийн ойгоо шинэ цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэнэ гэх мэтээр тайлбарлажээ. Үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцээд хассан байна.

Ямар ч үндэслэл тооцоо, задаргаагүй хөрөнгө оруулалтыг төсвийн төсөлд оруулж байгаагийн жишээ:

Page 19: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

УИХ-ын гишүүд: - Яагаад зураг, төсөв, тооцоо судалгаагүй, төсвийн төсөлд байгаагүй хөрөнгө оруулалт орж ирээд байгаа юм бэ? УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:- Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн хүн хуралдаанд оролцож өөрийн саналыг гаргах эрхтэй. Түүний дагуу орсон ...

Page 20: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Бид бодохдоо: Монгол улсын Засгийн газар улсын төсвийг боловсруулахын тулд Мянганы хөгжлийн зорилтоос эхлээд улс орны хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр, Төсвийн тогтвортой байдлын хууль, Төсвийн хууль журам, төсвийн шаардлага, үзүүлэлтүүдэд тулгуурлаж маш нарийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр Завханы цэнгэлдэх хүрээлэнг 4,2 тэрбум төгрөгөөр барихаар бодож гаргасан.Үнэн хэрэгтээ: УИХ-ын гишүүний Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгээд оруулахаар шийджээ.

Page 21: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

Дүгнэхэд, -2013 оны Улсын төсвийн мэдээлэл, хөрөнгө оруулалтыг урьдчилж ил тод болгоогүй учраас иргэд, олон нийтийн зүгээс саналаа хэлэх, эрдэмтэн судлаачид хөндлөнгийн байр суурь илэрхийлэх боломж маш хязгаарлагдмал байлаа.-“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иар төсөв, худалдан авалтын мэдээлэл “автоматаар” ил тод байх ёстой байсан.- Бид цаашид төсвийн бодитой ил тод, нээлттэй байдлын төлөө ажиллана. Ил тод нээлттэй байдлын тухай яриа биш, ил тод байдал өөрөө хэрэгтэй.

Page 22: Tusviin il tod bdal 2013

2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

www.TUSUV.mn