ubtz.mn · web view6.5. Энэ журмын 6.3, 6.4-д зааснаас бусад,...

19

Upload: others

Post on 02-Jan-2020

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

тохиолдолд-Худалдан авалт, борлуулалтын алба, түүний ажилтан, бусад тохиолдолд, тухайн гэрээг байгуулахыг санаачилж, гэрээний гүйцэтгэлийг хангуулж, хяналт тавих алба, хэлтэс, төв, салбар нэгж, түүний ажилтан /өөрөөр хэлбэл, тухайн гэрээг хариуцаж буй алба, хэлтэс, төв, салбар нэгж/ гэж ойлгох.

Гурав.Гэрээ байгуулах эрх бүхий этгээд

3.1.Монгол улсын Иргэний хуулийн 26, 62, 64 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу УБТЗ ХНН-ийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг дор дурьдсан этгээдүүд эдэлнэ. Үүнд:

3.1.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам “ нийгэмлэгийн Дүрмийн 22 дугаар зүйлийн “б” заалтын үндсэн дээр Замын дарга, Дүрмийн 24 дүгээр зүйлийн үндсэн дээр Замын даргыг эзгүй байгаа тохиолдолд Замын нэгдүгээр орлогч дарга Хөрөнгө хасах, зээл авах /зээл, шимтгэл/, их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцлийг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 85, 89 дүгээр зүйл, “УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 17 дугаар зүйлийн “д”, 22 дугаар зүйлийн “в” заалтуудад нийцүүлэн УБТЗ-ийн Ерөнхий хорооны шийдвэрийн үндсэн дээр нийгэмлэгийг төлөөлж ямар нэг итгэмжлэлгүйгээр гэрээнд гарын үсэг зурна.

3.1.2.Монгол улсын Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйл, “УБТЗ” ХНН-ийн Дүрмийн 22 дугаар зүйлийн “ж” заалтын дагуу Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй УБТЗ-ийн ажилтан, эрх бүхий албан тушаалтан.

3.1.3. Замын даргаас олгосон итгэмжлэлгүйгээр болон итгэмжлэлд тусгайлан заагаагүй гэрээ хэлцэл байгуулах, гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхийг хориглоно.

Дөрөв. Гэрээний төслийг боловсруулах

4.1.Гүйцэтгэгч алба нь Хууль зүйн албаны боловсруулж Замын даргын баталсан гэрээний нийтлэг загварын үндсэн дээр гэрээний төсөлийг боловсруулна.

4.2.Зайлшгүй тохиолдолд Гэрээлэгч талын санал болгосон гэрээний төслийн дагуу гэрээ байгуулж болно.

4.3.Гэрээг тухайн гэрээтэй холбоотой асуудлыг хариуцаж буй Гүйцэтгэгч албаны ажилтан батлагдсан гэрээний загварт тухайн гэрээний онцлог болон шаардлагатай нэмэлтүүдийг заавал тусгах бөгөөд уг гэрээг хийх болсон үндэслэл, шалтгаан, гэрээний үндсэн нөхцөл, үр дүн, хариуцлага, гэрээний үнийн талаарх нөгөө талын саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд танилцуулж зөвлөгөө, чиглэл авсан байна.

4.4.Гэрээний төсөлд бараа ажил үйлчилгээний хэмжээ, үнэ, төлбөрийг тусгахдаа тухайн худалдан авалтын өртгийн түүх, бараа материалын бүртгэл дэх үлдэгдлийн хэмжээг гарган тухайн худалдан авалт нийгэмлэгийн хэдэн сарыг хэрэгцээг хангахыг харуулсан судалгааны үндсэн дээр Худалдан авалт борлуулалтын албаар дамжуулан Замын үнийн комиссын шийдвэрийг гаргуулан тусгана.

4.5.Гэрээний төслийг энэхүү журмын Хавсралт 1-д заасны дагуу боловсруулах

бөгөөд Хавсралт 2-т заасан шаардлагатай бүх албадтай зөвшилцөн саналыг авч гэрээндээ тусгасан байна.

4.6.Гэрээний төсөлд шаардлагатай албадын саналыг тусгаж, боловсруулан нөгөө талтай тохиролцсоны дараа Хуулийн зүйн албаар хянуулж саналыг авч гэрээний төсөлд заавал тусгана.

Тав. Гэрээг хянах /шаардлага, хэмжүүр/

5.1.Гэрээний төслийн хууль зүйн үндэслэлийг Хууль зүйн албаар заавал хянуулан холбогдох саналыг авна. Үүнд:

5.1.1.Гэрээний нөхцөлүүд нь бүрэн тусгагдсан болон эдгээр нь Монгол улсын хууль тогтоомж болон Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлцэлд нийцэж байгаа эсэх,

5.1.2.Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд талуудын хүлээх хариуцлага, хохирол барагдуулах арга хэлбэр, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих арга, хэлбэр тодорхой тусгагдсан эсэх;

5.1.3.Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд анз ногдуулахаар тусгасан эсэх,

5.1.4.Маргаан гарсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэх арга зам тодорхой эсэх; 5.1.5.Хуулийн этгээдийн нэр, хаяг зөв эсэх, нөгөө талын гарын үсэг зурах эрх бүхий

этгээд мөн эсэх,5.2.Гэрээг Хуулийн зүйн албаар хянуулах үед гэрээтэй болон Гэрээлэгч талтай

холбоотой баримт материалыг заавал хавсаргасан байхыг шаардана. Үүнд: 5.2.1. гэрээ байгуулахтай холбоотой цугларсан бүх баримт бичиг аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны болон байнгын үйл ажиллагаа явуулж

байгаа хаяг, салбар төлөөлөгчийн газрын хаяг, иргэний хувьд байнгын оршин суугаа хаяг, гэрээ байгуулахтай холбоотой албан тоот, захидал, хэлэлцээ хийсэн протокол,

факс, санал солилцсон дүгнэлт, үнийн санал, танилцуулга, тендерийн материал, нөгөө талын тусгай зөвшөөрөл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /өөрчлөлтийг тухай бүр оруулж бүртгүүлсэн

байх/, 5.2.2.Компанийн дүрэм, 5.2.3.Зуучлагч оролцож байгаа бол үйлдвэрлэгчтэй нь харилцсан мэдээлэл, үйлдвэрлэгчид төлбөрөө төлсөн эсвэл зээлээр авсан эсэхийг заавал тодруулсан байх, 5.2.4.Дансны дугаар, 5.2.5.Хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл, 5.2.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх мэдээлэл г.м 5.3.Гэрээний төслийг зөвхөн тухайн гэрээтэй холбоотой асуудлыг боловсруулан

асуудлыг хариуцаж буй Гүйцэтгэх албаны ажилтан өөрөө гардан эсвэл өөрийн цахим хаягаар Замын орлогч, холбогдох албадын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт саналыг авахаар илгээж болох бөгөөд тухайн эрх бүхий албан тушаалтнууд эргүүлээд санал байгаа, эсвэл байхгүй талаар бичгээр хүргүүлнэ.

Зургаа. Гэрээ байгуулах

6.1. Бүх зөвшөөрлийг энэхүү журамд заасны дагуу авсны дараа гэрээний төслийг:а.Замын дарга гарын үсэг зурах тохиолдолд-Замын дарга төсөлтэй танилцахдаа

гэрээг байгуулах зайлшгүй шаардлага байгаа эсэх, цаг үеэ олсон эсэх асуудлыг Ерөнхий хорооноос тавьсан зорилт замын хөгжлийн ерөнхий чиглэлд хэрхэн нийцэж байгааг шалган үзнэ.

б.Замын даргаас эрх олгосон итгэмжлэл бүхий УБТЗ-ийн ажилтан, эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурах тохиолдолд-итгэмжлэл бүхий ажилтан гэрээний төсөлтэй танилцахдаа гэрээ байгуулах зайлшгүй шаардлага байгаа эсэхийг шалган энэхүү журмын хавсралт 1 болон 2-т заасан шаардлага хэрхэн хангасныг нь зайлшгүй хянана.

6.2. Гэрээний нөгөө талын эрх бүхий этгээдээр гарын үсэг зуруулж тэмдгээр баталгаажуулсны дараа энэхүү журмын 6.1-ийн “а”,”б”-д заасан эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулахаар танилцуулна.

6.3. “УБТЗ”-ын салбар нэгжүүд нь өөрсдийн өдөр тутмын аж ахуйн шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь таван сая төгрөгнөөс хэтрэхгүй хэмжээний бараа, материал худалдан авахаар өөрийн салбар нэгжийн үнийн комиссийн шийдвэр, Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулж болно.

6.4. “УБТЗ”-ын салбар нэгжүүд өдөр тутмын аж ахуйн шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь арван сая төгрөгнөөс хэтрэхгүй хэмжээний сэлбэг хэрэгсэл, материал худалдан авахаар Худалдан авалт, борлуулалтын албаны үнийн комиссийн шийдвэр, Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулж болно.

6.5. Энэ журмын 6.3, 6.4-д зааснаас бусад, худалдан авч буй бараа материал, ажил үйлчилгээний үнийн дүн нь арван саяас их, худалдан авах ажиллагааны журмыг сонгох босго үнээс бага / барааны хувьд 10-50' сая, ажил үйлчилгээний хувьд 10-80' сая / бол Замын үнийн комиссийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулна. Зарим тохиолдолд, тухайлбал, ховор олдоцтой сэлбэг материал, нарийн төвөгтэй технологи шаарддаг бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх, гүйцэтгэх этгээд ховор, эсхүл үйлдвэрлэгч, /түүний дистрибьютер/-ээс өөр нийлүүлэгчгүй, мөн төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагааг яаралтай хангах тохиолдолд үнийн дүнгээс үл хамааран Замын үнийн комисст танилцуулан шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж болно. / ' – тухайн үеийн батлагдсан босго үнийг харгалзан үзнэ./

6.6. Энэ журмын 6.3, 6.4, 6.5-д зааснаас бусад бүх тохиолдолд худалдан авч буй бараа, ажил үйлчилгээний үнийн дүн худалдан авах ажиллагааны журмыг сонгох босго үнэ /50', 80' сая /-ээс их бол хуульд заасны дагуу тендер шалгаруулалтыг явуулж гэрээ байгуулна.

6.7. Гадаадын этгээдтэй байгуулах гэрээг Монгол-Орос, Монгол-Англи, Монгол-Хятад хэлээр тус тус үйлдэнэ.

Долоо. Гэрээг баталгаажуулах, бүртгүүлэх, дугаар олгох

7.1.УБТЗ-ын хэмжээнд байгуулагдсан бүх гэрээ нэгдсэн бүртгэлтэй болон дугаартай байх бөгөөд эх хувь нь нэг газар хадгалагдана.Үүнд:

7.1.1 Гэрээний нэгдсэн бүртгэл, дугаарыг Хууль зүйн алба хариуцна.Үүнд:

1.Гэрээний нөгөө тал болон Замын дарга, эсвэл түүний бүрэн эрх олгосон ажилтан, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсны дараа гэрээг шууд Хууль зүйн албанд хүргүүлнэ.

2. Гэрээг хүлээн авсан Хууль зүйн алба гэрээний дугаарыг өгч, нэгдсэн бүртгэл хөтлөх бөгөөд энэхүү нэгдсэн бүртгэлд Гэрээний нэр, гэрээний нөгөө талын хаяг, хэзээ байгуулагдсан, дуусах хугацаа, гэрээний утга, мөнгөн дүн, гүйцэтгэлийг гардан хариуцаж буй албаны мэдээллийг заавал оруулсан байна.

3. Хууль зүйн алба нь ямар нэг байдлаар завсарлагдсан, сул зай орхигдсон, хавсралтууд дутуу, гарын үсэг зурагдаагүй Гэрээг хүлээн авахгүй.

4. Гэрээг дугаарлаж, нэгдсэн бүртгэлд бүртгэсний дараа Хууль зүйн алба нь гэрээг Замын даргын ажлын албаны даргад шилжүүлнэ.

5. Хяналт шалгалт, аудитын байгууллагад гаргаж өгөх тайлан, тайлбарыг Хууль зүйн алба гаргаж өгнө.

7.1.2. Гэрээг баталгаажуулах, хуулбарлаж гүйцэтгэх албанд өгөх ажлыг Замын даргын ажлын албаны дарга хариуцна.Үүнд:

1.Хууль зүйн албанаас дугаарлагдаж, нэгдсэн бүртгэлд орсон гэрээг хүлээн авч УБТЗ-ийн тэмдгээр баталгаажуулна. Замын даргын ажлын албаны дарга гэрээний бүх хувиуд, хавсралтуудын сүүлийн хуудсанд мөн хуудас бүрийн арын хэсэгт гарын үсэг зурж, тэмдэг дарна.

2. Замын даргын ажлын албаны дарга зөвхөн эх хувиас хуулбарласан хувийг, “хуулбар үнэн, бусдад дамжуулахыг хориглоно” гэсэн утга бүхий тэмдгийг хуудас бүрд дарж, тухайн гэрээтэй холбоотой асуудлыг хариуцсан Гүйцэтгэх албаны ажилтан, эрх бүхий албан тушаалтны аль нэгэнд нь болон шаардлагатай тохиолдолд бусдад хуулбарлан өгч болно.

3. Гэрээг хуулбарлаж өгөхдөө хэнд, хэзээ /он, сар, өдөр/, ямар зорилгоор өгсөн талаарх бүртгэл хөтөлж, бусдад тараахыг хориглох талаар сануулан гарын үсгийг нь авч, хуулбарлан өгсөн хувь дээр өөрийн гарын үсгийн тэмдэглэгээ болон бүртгэлийн дугаарын хамт хуудас бүрийн баруун доод булангийн хамгийн сүүлийн 5 буюу түүнээс дээш мөрийг дамнуулан, ташуулдаж бичиж өгсөн байна.

4.Тэмдэглэгээг хоосон мөр болон зайнд хийхгүй. Нэгдсэн дугаар аваагүй гэрээг тэмдгээр баталгаажуулахгүй.

5. Ажлын шаардлагаар гэрээний хувийг авсан ажилтан гэрээний Хуулбар хувиас давхар хуулбар хийж бусдад дамжуулахыг хориглоно.

6. Ажилтанд тусгай тэмдэглэгээгээр хүлээлгэн өгсөн гэрээний хувь бусдад тараагдсан тохиолдолд хариуцлагыг тухайн ажилтан өөрөө хүлээнэ.

7.1.3. Гэрээний эх хувийн хадгалалт болон нууцлал. Үүнд:

1. Гэрээг гэрээний талуудын тоогоор нэг нэг хувь үйлдэж, нэг хувийг УБТЗ авах ба түүнийг нь Замын даргын ажлын албаны дарга өөрөө хадгална.

2. Гэрээг тусдаа өрөө, тасалгаанд хадгалах бөгөөд ингэхдээ эмх цэгцтэй, гэмтэх, устаж үрэгдэх, алдагдахаас урьдчилан сэргийлэх бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3. Гэрээний нууцлалыг гэрээний эх хувийг хадгалж байгаа болон тусгай

тэмдэглэгээ үйлдэн хуулбарлан авсан ажилтан, албан тушаалтан хариуцах бөгөөд гэрээг зөвхөн албан хэрэгцээнд ашиглана.

Найм.Гэрээний гүйцэтгэлд тавих хяналт

8.1. Гэрээний нөгөө тал гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаа буюу гэрээний хэрэгжилтэд тухайн гэрээний төслийг хариуцаж гүйцэтгэсэн алба, хэлтэс болон салбар нэгжийн дарга биечлэн эсхүл уг даргын томилсон ажилтан хяналт тавина.

8.2. Гэрээний гүйцэтгэлд доорх байдлаар хяналт тавина.Үүнд:

8.2.1.Замын их барилга болон их засварын төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа

ажил, үйлчилгээний гэрээний биелэлтэд тухайн гэрээний төслийг хариуцаж бэлтгэсэн салбар нэгж, түүнийг шууд хариуцсан алба болон Хөрөнгө оруулалт, барилга хариуцсан бүтцийн нэгж;

8.2.2.Замын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээний биелэлтэд тухайн гэрээний төслийг хариуцаж бэлтгэсэн салбар нэгж, түүнийг шууд хариуцсан алба болон Худалдан авалт, борлуулалт хариуцсан бүтцийн нэгж;

8.2.3.Санхүүгийн үүргийн биелэлтэд /гэрээний төлбөр гүйцэтгэх, хүлээн авах, үүссэн өр авлагыг барагдуулах зэрэг/ тухайн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн дагуу төлбөр тооцоог хариуцан гүйцэтгэж байгаа алба, хэлтэс, салбар нэгжийн дарга, эдийн засагч, нягтлан бодогч нар,

8.2.4.Түрээсийн гэрээний биелэлтэд тухайн түрээсийн зүйл нь балансад нь бүртгэлтэй байгаа алба, хэлтэс, салбар нэгж;

8.3. Гадаад худалдан авалт, бараа, ажил, үйлчилгээний гэрээний санхүүгийн үүргийн биелэлтийг Худалдан авалт борлуулалт хариуцсан нэгж болон тухайн гадаад гэрээг хариуцсан хийлгэсэн Гүйцэтгэгч алба хариуцах бөгөөд албан бичгээр хүсэлт гарган холбогдох баримтуудыг хавсарган Санхүү нягтлан бодох бүртгэл хариуцсан бүтцийн нэгжээр шилжүүлгийг хийлгэнэ.

8.4.Салбар нэгжийн гэрээ хариуцсан ажилтан нь гэрээлэгч талтай гэрээ дүгнэсэн акт үйлдэж дарга, нягтлан бодогчоор гарын үсэг зуруулан гэрээний эцсийн төлбөр тооцоог хийлгэх албан бичгийг Хууль зүйн албаар хянуулсны дараа Санхүү, нягтлан бодох бүртгэл хариуцсан бүтцийн нэгжид хүргүүлнэ.

8.5.УБТЗ-ын гэрээгээр хүлээсэн санхүүгийн үүргийн биелэлтэд Санхүү нягтлан бодох бүртгэл хариуцсан бүтцийн нэгжээс санхүүжилт авч тухайн гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга болон санхүүгийн ажилтнууд хяналт тавина.

8.6.Гэрээлэгч талын зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч буй алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нь нөхцөл байдлыг тодорхой тусгасан илтгэх хуудсыг бичгээр Замын даргад хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулан шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах, мөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан тоотыг явуулах, гэрээг биелэгдсэн хэмжээгээр нь дүгнэх, тооцоо нийлсэн актыг тухай бүр хийх бөгөөд энэхүү актад санхүүгийн ажилтнуудаас гадна нөгөө талын эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг /албан тушаал, нэр, утасны дугаарыг тодорхой гаргацтай бичигдсэн байх/ заавал авсан байх шаардлагатай ба гэрээний үүргийн биелэлтийг хангуулахын тулд энэ талаар Хууль зүйн албанд заавал мэдэгдэж хамтарч ажиллах үүрэг хүлээнэ.

8.7.Тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч буй алба, хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нь байгуулсан болон хэрэгжиж буй гэрээний биелэлтийн явц, төлбөр хийсэн дүн, хүлээн авсан бараа (үйлчилгээ) тоо, нэр төрөл зэргийг заасан тайланг хагас жил тутам гаргаж, хагас жилийн дараагийн сарын 10-ны дотор Замын даргын ажлын албанд, хувийг Хууль зүйн алба болон Дотоод хяналт, шалгалт хариуцсан бүтцийн нэгжид тус тус ирүүлнэ.

8.18.Энэхүү журмын 7.1-д заасан бүртгэлийн дагуу Хууль зүйн алба гэрээний гүйцэтгэлд хяналт тавина.

8.9. Хууль зүйн алба нь хагас жилийн тайлан болон нэгдсэн бүртгэлд дүн шинжилгээ хийж, зохих арга хэмжээг хуулийн дагуу тухай бүр авсан байна.

8.10.Гэрээний биелэлттэй холбоотой ямарваа нэг маргаантай асуудал үүссэн тухай бүр Хууль зүйн албанд даруй мэдэгдэж чиглэл авч ажиллана.

8.11.Замын даргаас олгогдсон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулж буй этгээд нь энэхүү журмын заалт бүрийг дагаж мөрдөх бөгөөд тухайн гэрээний үүргийн биелэлтийн талаарх бүхий л хариуцлагыг хүлээнэ.

Ес. Гэрээ хадгалах

9.1.Гэрээ байгуулсан алба, хэлтэс, салбар, төв, нэгж нь гэрээний үүрэг бүрэн биелэгдэж гэрээ дуусгавар болж 2 тал харилцан гэрээ дүгнэх акт үйлдсэний дараа ажлын 3 хоногт багтаан гэрээ байгуулснаас хойш цугларсан баримтуудыг /үүнд: тооцоо нийлж байсан баримт, албан тоот, захидал, факс, санал солилцсон дүгнэлт г.м/ гэрээ дүгнэсэн актын хамт эцсийн байдлаар бэлтгэн Хууль зүйн албанд ирүүлэх бөгөөд Хууль зүйн алба нь материалыг нэг бүрчлэн тулган авч 7.1.-д заасан гэрээний бүртгэлд тэмдэглэл хийн, Замын даргын ажлын албанд хүргүүлнэ.

9.2 Замын даргын ажлын алба энэхүү журмын 9.1-д заасан баримтуудыг эх хувь гэрээтэй нэгтгэн тухайн оны дугаар авч, дараа оны эхний нэгдүгээр сард багтаан УБТЗ-ын архивд шилжүүлнэ.

Арав. Хариуцлага

10.1 Эрх мэдэл буюу бүрэн эрхээ хэтрүүлж гэрээ байгуулсан ажилтан, албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. 

10.2 Энэхүү журмыг зөрчиж гэрээ байгуулсан, гэрээ боловсруулах, хянуулах, бүртгүүлэх, дугаар авах, дүгнэх, мэдээлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүйн улмаас УБТЗ-д хохирол учирсан тохиолдолд тухайн ажилтан, эрх бүхий албан тушаалтанд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, улмаар учирсан хохирлыг үл маргах журмаар төлүүлнэ.

10.3.УБТЗ-д шаардлагагүй, агуулахад их хэмжээгээр үлдэгдэлтэй байгаа, зах зээлийн үнийн судалгаагүй, бодит бус өндөр үнээр худалдан авсаны эцсийн хариуцлагыг Гүйцэтгэгч алба болон Худалдан авалт борлуулалтын алба хүлээнэ.

ооООоо

Замын даргын 2018 оны сарын..-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Гэрээ байгуулах журмын

Нэгдүгээр хавсралт

Гэрээний төслийг бэлтгэх дэлгэрэнгүй заавар

1.Гэрээ байгуулах журмын 4.1-д заасны дагуу Гэрээ байгуулах асуудлыг хариуцаж буй Гүйцэтгэгч алба нь Замын даргын баталсан гэрээний нийтлэг загварын үндсэн дээр гэрээний төслийг тухайн бараа/ ажил үйлчилгээний онцлогтоо тохируулан боловсруулна.

2.Гэрээ байгуулах журмын 4.2-т заасны дагуу Зайлшгүй тохиолдолд Замын удирдлагын шийдвэрээр Гэрээлэгч тал /гэрээний нөгөө тал/-ын санал болгосон гэрээний төслийг авч үзэж зөвшилцөж болно. Ингэхдээ энэхүү журамд заасан нөхцөлүүдийг заавал оруулсан байна.

3.Гэрээний төсөлд дараах баримт бичгийг заавал хавсаргана.Үүнд:3.1.Гэрээний төсөлд нэрлэгдсэн хавсралтууд,3.2.Гэрээний төсөлд заагдсан бараа, ажил, үйлчилгээ нь тусгай зөвшөөрөл авах

шаардлагатай тохиолдолд тухайн ажил үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан хуулбар/,

3.3. Барилгын ажил, их засвар хийх гэрээ байгуулахад зохих журмын дагуу батлагдсан тухайн ажлын зураг, төсөл-төсвийн баримт бичиг,тусгай зөвшөөрөл, ажиллах хүчний мэдээлэл, ажлын дадлага туршлага,

3.4.Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. Гэрчилгээний өөрчлөлтийг тухай бүр оруулсан байхыг шаардана.Үүнд: албан ёсны хаяг, дансны дугаар, гүйцэтгэх захирлыг томилсон тухай бичиглэл зэргийг хамгийн сүүлийн байдлаар оруулсан байх / /Нотариатаар баталгаажуулсан хуулбар/,

3.5.Гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн биеийн байцаалт /Нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

3.6.Гэрээ бүхий этгээдийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг нотлох баримт бичиг /2 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол Гэрээ байгуулах этгээдэд олгосон итгэмжлэл, 1 хувьцаа эзэмшигчтэй бол компанийн дүрэм/,

3.7.Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьд-Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан хуулбар, НӨАТ төлөгч биш бол харъяа дүүргийн татварын байгууллагын тодорхойлолт/ ,

3.8.Зах зээлийн үнийн судалгааг хавсаргасан Үнийн комиссын хурлын тэмдэглэл;

4. Гэрээ байгуулах журмын 7.1.3-ийн 1-д заасны дагуу гэрээний талуудын тоонд нийцэх хэмжээний хувиар хийгдэнэ.

5. Гэрээний хавсралтад зөвхөн гэрээ байгуулах бүрэн эрхтэй этгээд гарын үсэг зурна. Хавсралтад “...........-ны өдрийн №........ гэрээний Хавсралт № ..”, эсвэл “.......-ны өдрийн №....... гэрээний .........-ны өдрийн № нэмэлт гэрээний Хавсралт № ......” гэсэн бичлэг хийнэ.

6. Зайлшгүй шаардлагатай үед Гүйцэтгэгч алба нь гэрээний төслийг Хууль зүйн алба эсвэл гэрээ байгуулах этгээдтэй хамтран бэлтгэнэ. Гэрээний эх болон түүний хавсралтыг бичгээр үйлдэнэ.

7.Гэрээ нь УБТЗ-ийн даргын баталсан гэрээний нийтлэг загвартай нийцэх ба дараах хэсгүүдээс бүрдэнэ. Оршил, гэрээний зүйл, бараа/ажил үйлчилгээний үнэ,

гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл, талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа, талуудын эрх үүрэг, хариуцлага, давагдашгүй хүчин зүйл, гэрээний бусад нөхцөл, талуудын албан ёсны хаяг, харилцагч банк, дансны дугаар зэргийг заавал тусгасан байна.

8.Гэрээний бүрдэл хэсэг нь дараах агуулгатай байна.Үүнд:

8.1.Гэрээний гарчигЭнэ хэсэгт гэрээний нэр, гэрээний бүртгэлийн дугаар, гэрээ байгуулагдсан огноо

/гэрээнд хамгийн сүүлд гарын үсэг зурсан тал гэрээ байгуулсан огноог бичнэ/, үйлдсэн газрыг бичнэ.

Жишээлбэл:Бэлтгэн нийлүүлэх гэрээ № .........................Улаанбаатар хот 20....оны....сарын ...-ны өдөрГэрээ байгуулагдсан огноо гэдэгт гэрээний эхний хуудасны баруун дээд буланд

тавьсан огноо тооцогдоно. Гэрээнд гарын үсэг зурсан этгээд өөрийн гарын үсгийн доор огноо тавьсан бол гэрээний эхний хуудсан дээр болон гарын үсэгний доор заагдсан огнооны сүүлийн огноог гэрээ байгуулагдсан огноо гэж тооцно. Гэрээг хэрэгжүүлэх болон дүгнэх явцад үйлдэгдсэн төлбөрийн, санхүүгийн зэрэг аливаа бүх баримт бичигт гэрээний дугаар, байгуулагдсан огноог заана.

8.2.Гэрээний оршил Гэрээний оршил нь түүний талуудын тухай мэдээлэл, албан ёсны нэр, зохион

байгуулалт, эрх зүйн хэлбэр, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй этгээдийн албан тушаал, овог нэрнээс бүрдэнэ. Гэрээний оршилд итгэмжлэл олгосон огноо, дугаарыг заана.

8.3.Гэрээний зүйл Гэрээний зүйлийн тухай энэ хэсэгт хэлцлийн төрөл /худалдах, худалдан авах, ажил

гүйцэтгэх, түрээс г.м/ нэр, түүний үндсэн тодорхойлолт, тоо ширхэг, төрлийн тухай мэдээллийг товч хэлбэрээр бичнэ.

Бараа ажил үйлчилгээний жагсаалт нь гэрээний хавсралт хэлбэрээр бүрдүүлэгдсэн гэрээний салшгүй хэсэг болох цэс, төсөв болон техникийн даалгавар/тодорхойлолтод тусгагдаж болно.

Энэ тохиолдолд гэрээний зүйлийн тухай бүлэгт эдгээр хавсралтуудыг зааж өгнө. Эдгээр хавсралтууд нь гэрээний салшгүй бүрдэл хэсэг гэдгийг тодорхой бичнэ.Нийлүүлэгдэж байгаа бараа/ажил үйлчилгээ нь гэрээнд тодорхой, нэг ойлголтоор

тодорхойлогдсон байх бөгөөд ямар нэг салаа утгыг агуулаагүй ойлгомжтой байх ёстой.Бэлтгэн нийлүүлэх гэрээний хувьд- гэрээний эх бичвэр эсвэл жагсаалтад барааны

нэр төрөл, тоо ширхгийг, ажил үйлчилгээний гэрээний хувьд-гэрээний эх бичвэр эсвэл төсөвт ажлын жагсаалтыг заавал заасан байх ёстой.

8.4.Талууд өөрийн үүргээ биелүүлэх хугацааГэрээний үүрэг биелүүлэх хугацаанд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ

биелүүлэхээр өөр хоорондоо харилцан тохиролцсон хугацааг ойлгоно. /бараа нийлүүлсэн, хөрөнгө шилжүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн, ажил гүйцэтгэсэн, төлбөр хийгдсэн г.м/

Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх /ажил эхлэх, дуусах хугацаа/ хугацааны тухай нөхцөлийг бэлтгэн нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээнд заавал тусгаж өгнө.

8.5. Бараа/ажил үйлчилгээний үнэ, гэрээний нийт үнэБараа /ажил үйлчилгээний үнэ–энэ нь худалдан авагч талын худалдагч талд

тохиролцсоны дагуу худалдан авч буй бараа/ажил үйлчилгээний болон нэгж бараанд төлөх мөнгөний нэгж дүн юм. Гэрээний үнэнд тээврийн, хадгалалтын болон бусад зардал шингэсэн байх бөгөөд энэ талаар гэрээнд заавал тусгана.

Гэрээний нийт үнийн дүн нь гэрээний төлбөр төлөгч талын төлөх ёстой төлбөрийн хэмжээг бүрэн багтаасан байх ба гэрээнд НӨАТ багтсан .........төгрөг эсвэл НӨАТ О% гэж бичгээр бичнэ.

8.6.Төлбөр хийх нөхцөлТөлбөр хийх нөхцөлийн хэсэгт гэрээгээр хэлэлцэж тохиролцсон хугацаа журмын

дагуу олж авч буй бараа/ ажил үйлчилгээний үнэнд худалдан авагчийн төлөх үүргийг тодорхойлно.

Төлбөр хийх нөхцөлийг гэрээнд тусгахдаа УБТЗ нь гэрээний аль тал болж байна гэдгээс хамааран өөрөөр тусгаж болно. Жишээлбэл: УБТЗ бусдаас бараа ажил үйлчилгээ худалдан авах үед төлбөрийг бараа/ ажил үйлчилгээг хүлээн авч акт үйлдсэний дараа төлбөрийг төлдөг байхаар эсвэл гэрээний явцад тодорхой гүйцэтгэлийн дараа тухайн гүйцэтгэлтэй нь тэнцүү хэмжээний төлбөрийг үе шаттайгаар шилжүүлэх зарчмыг баримтална.

УБТЗ бусдад бараа/ажил үйлчилгээ үзүүлэх тохиолдолд нөгөө этгээдээс гэрээний төлбөрийг бүрэн эсвэл ажил үйлчилгээг эхлэхээс өмнө тодорхой хэмжээний төлбөрийн урьдчилгааг шилжүүлсний дараа ажил үйлчилгээг үзүүлж эхлэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг нийлүүлсэн болон үзүүлсэн ажил үйлчилгээтэйгээ уялдуулан төлбөрөө үе шаттайгаар авдаг байхаар гэрээг хийх зарчмыг баримтлах ёстой.

8.7.Талуудын хүлээх эрх,үүрэг Талуудын эрх, үүрэг хэсэгт гэрээгээр худалдан авч буй барааны сав баглаа,

боодол, хаана, хэдийд хүргэх, хэн хүлээж авах, хэрхэн хүлээлцэх, мөн ажил, үйлчилгээний хувьд тухайн ажил үйлчилгээг хэзээ эхлэх, үргэлжлэх хугацаа, хуваарь, чанарын баталгаат хугацаа, доголдлыг арилгах нєхцєл, хугацаа, даатгалын нөхцөлийн талаар тодорхой зааж өгнө.

Гэрээгээр үүргийн биелэлтийг хүлээн авах тухай хэсэгт бараа/бүтээгдэхүүн гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээг хүлээн авах актад гарын үсэг зурх эрхий бүхий этгээдийн ажил, албан тушаал, нэрийг /эсвэл орлох хүнийг мөн зааж өгнө/ заавал бичсэн байна.

8.8.Давагдашгүй хүчин зүйл

8.9.Талуудын хариуцлага, маргааныг шийдвэрлэх8.9.1. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон

гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөөс урьдчилан сэргийлэх үүднээс гэрээний үүргээ

гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн буруутай талд хариуцлага тооцохдоо мөнгөн төлбөрөөр хариуцлага ногдуулах буюу торгууль алдангийн аль нэгийг хуульд заасан хувиар тооцохоор заавал оруулж өгсөн байна.

Гэхдээ анзын нийт дүн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх хуулийн заалтыг баримталсан байна.

8.9.2.Олон улсын /гадаадын байгууллага, аж ахуйн нэгжтэй/ гэрээ байгуулж байгаа үед шүүхийн маргааныг шийдвэрлэх газар шүүхийн байгууллага, хэрэглэгдэх хуулийг заавал заасан байх ёстой.

8.9.3.Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын хуулийн этгээд түүний салбар нэгж, Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа Монголын МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр оруулах.

8.10.Гэрээний хугацаа Энэ бүлэгт тухайн гэрээний үйлчлэлийн хугацааг заасан байвал зохино.

8.11.Гэрээний бусад нөхцөл Энэ бүлэгт нилээд түгээмэл нөхцөлүүдийг зааж өгнө.Үүнд:8.11.1 Аль нэг тал нь нөгөө талынхаа бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр 3-дагч

этгээдэд гэрээний үүргээ шилжүүлэх эрхгүй.8.11.2.Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш өмнө нь хийгдэж байсан

хэлэлцээр, солилцож байсан бичгүүд нь хүчин төгөлдөр бус болно.8.11.3.Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь бичгээр үйлдэгдэж түүнд

талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.8.11.4.Энэхүү гэрээнд заасан бүх хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг

болно.Гэрээний хавсралтууд дутуу тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байна.

8.12.Талуудын хаяг, дансЭнэ бүлэгт талуудын албан ёсны болон шуудангийн хаяг, харилцагч банкны нэр,

дансны дугаар, талуудын гэрээ байгуулж буй эрх бүхий этгээдийн гарын үсэг байна. Гэрээний оршил хэсэгт заасан албан тушаалтнууд гэрээнд гарын үсэг зурна.

ооООоо

2018 оны ...сарын..-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Гэрээ байгуулах журмын Хавсралт №2

ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨХ

1.Гэрээний бүрдүүлэлтийг хариуцсан Гүйцэтгэх албаны ажилтан /тухайн гэрээг хариуцаж буй алба, хэлтэс, төв, салбар нэгжийн ажилтныг хэлнэ/ шаардлагатай бүх албадтай гэрээг зөвшилцөх үүрэгтэй.

2.Гэрээг албаны дарга нар дараах дарааллын дагуу зөвшилцөн хариуцаж буй Худалдан авалт борлуулалт, Захиалагч алба, Төлөвлөлт, эдийн засаг, Санхүү нягтлан бодох бүртгэл, Хууль зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгжүүд, гэрээний зүйлтэй холбоотой асуудлыг хариуцаж буй Замын орлогч дарга, нар тус тус зөвшөөрөл өгсөн байна.Үүнд:

2.1.Хариуцаж буй албаны дарга:-Гэрээний төсөлд тусгагдсан бараа /ажил, үйлчилгээг худалдан авах нь тухайн

албанд зайлшгүй бодит шаардлага байгаа эсэх; УБТЗ-ын зүгээс бараа/ ажил, үйлчилгээг худалдаж буй тохиолдолд – уг гэрээг гүйцэтгэх бодит боломж, чадвар байгаа эсэх,

-Гэрээгээр төсөлд санал болгож буй бараа, ажил/ үйлчилгээ нь тогтоосон журам, чанар, норм, стандартад нийцэж байгаа эсэх,

-Гэрээний төсөлд заагдсан нөхцөлийг гэрээ бүхий этгээд /УБТЗ/ биелүүлэх бодит чадвартай эсэх,

-Харилцаж буй албаны зүгээс явуулсан гэрээлэгч этгээдийг сонгох ажиллагаа нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэм хэмжээнд болон “УБТЗ”-ын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хариуцна.

2.2.Худалдан авалт, борлуулалт хариуцсан бүтцийн нэгж: -Гэрээнд заагдсан үнэ гэрээний төслийг зөвшилцөхөөр илгээсэн огнооны өдрийн

зах зээлийн үнийн түвшинтэй нийцэж байгаа эсэхийг, хэрэв үнийг төрөөс зохицуулдаг бол-гэрээний төсөлд заагдсан үнэ төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэд нийцэж байгаа эсэхийг шалгана.

Хянах хугацаа- ажлын хоёр хоног

2.3. Их барилга, хөрөнгө оруулалт хариуцсан бүтцийн нэгж:-Барилга угсралт болон их засварын ажил гүйцэтгэх гэж буй Гэрээлэгч этгээдийн уг

ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрөл, ажлын дадлага туршлага, материал тоног төхөөрөмжийн байдал, ажиллах боловсон хүчний хангалт болон туршлагатай эсэхийг,

-Гэрээний дагуу нийлүүлэгдэх гэж буй тоног төхөөрөмж, машин механизм, бараа материалын тохирлын болон гарал үүслийн гэрчилгээ, сорьцын баталгаа, сертификат, баталгаат хугацаа болон техникийн тодорхойлолтод нийцэж буй эсэхийг хянана.

Хянах хугацаа- ажлын хоёр хоног

2.4.Төлөвлөлт, эдийн засаг хариуцсан бүтцийн нэгж: -Тухайн жилийн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд эх үүсвэр нь суусан

бараа, ажил үйлчилгээнд л худалдан авах гэрээг байгуулахыг зөвшөөрөх -Эх үүсвэр нь шийдэгдээгүй бараа, ажил үйлчилгээнд гэрээ байгуулахгүй байх

эсвэл тухайн бараа/ажил үйлчилгээг худалдан авах зардлын эх үүсвэрийг нэмж, тодотгож өгөх

Хянах хугацаа- ажлын хоёр хоног

2.5.Санхүү нягтлан бодох бүртгэл хариуцсан бүтцийн нэгж : -Гэрээний төлбөр хийх нөхцөл УБТЗ-ын санхүүгийн боломжид нийцэж байгаа эсэх-Гэрээний үүргийн асуудал нягтлан бодох бүртгэл болон татварын бүртгэлд хэрхэн

тусгагдах-Талуудын банкны нэр, дансны дугаарыг гэрээнд зөв заасан эсэхийг хянана.

Хянах хугацаа- ажлын хоёр хоног

2.6.Замын орлогч дарга нь гэрээний төслийг хянахдаа гэрээ байгуулах зайлшгүй шаардлага байгаа эсэх, замын хөгжлийн ерөнхий чиглэлд хэрхэн нийцэж байгааг шалган үзнэ.

Хянах хугацаа- ажлын хоёр хоног

2.7. Хууль зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж : -Гэрээний төсөл хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хэм хэмжээнд

нийцэж байгаа эсэх-Гэрээний хавсралтууд бүрэн эсэх,-Гэрээний нөхцөлд гэрээний үүргээ зөрчсөний хариуцлагыг тооцох болон маргаан

шийдвэрлэх ажиллагаанд “УБТЗ”-ын ашиг сонирхлыг тусгасан эсэх-Мөн энэхүү журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шалгуурыг хангасан эсэхийг

хянана.

Хянах хугацаа –ажлын 2 хоног

ооООоо

Журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Улаанбаатар төмөр замын “Гэрээ байгуулах журам”-ын шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах журам”-ыг 2018 оны 5 дугаар сарын .....-ны өдрөөс нь эхлэн мөрдөж ажиллахыг Замын орлогч, нийт алба хэлтэс, төв, салбар нэгжийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Замын даргын 2011 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн А-146, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-113 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Хууль зүйн алба дээр хадгалагдаж байгаа гэрээнүүдийг журам хэрэгжиж эхлэх өдрөөс өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын ....-ны өдрийн дотор Комисс гарган Замын даргын ажлын албаны даргад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг Хууль зүйн албаны дарга /Яковенко Е.Р/, гэрээ хадгалах өрөө, сейф болон бусад хэрэгслээр хангахыг Аж ахуйн алба /Ганбаатар/-д тус тус даалгасугай.

ДАРГА Д.ЖИГЖИДНЯМАА