МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН...

11
МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 1997 оны 07 дугаар сарын 15- ны өдөр Дугаар 197/232 Улаанбаатар хот Журам батлах тухай "Соёлын тухай"Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь : 1. "Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь тэтгэлэг олгох журам"- ыг 1 дүгээр, "Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь тэтгэлэг олгох журам"-д хамаарахгдах "Албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 2. Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь байгууллагын батлагдсан цалингийн төсөвт багтаан тэтгэлэг олгож байхыг соёл, урлагийн байгууллагын эрх баригч нарт даалгасугай. 3. Энэ журмыг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ САНГИЙН САЙД П.ЦАГААН Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1997 оны 197/ 232 дугаар хамтарсан тушаалын 1дүгээр хавсралт СОЁЛЫН АЖИЛТНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД НЬ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1. Төрийн соёл урлагийн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарч байгаа соёлын ажилтанд тэтгэлэг олгоход энэхүү журмын баримтлана. 2. Соёлын ажилтанг тэтгэвэрт гарахад нь тэтгэвэр тогтооход

Upload: mongolstudies

Post on 30-Jul-2015

97 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

1997 оны 07 дугаар сарын 15- ны өдөр         Дугаар 197/232                  Улаанбаатар  хот

Журам батлах тухай

"Соёлын тухай"Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь :

1. "Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр, "Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь тэтгэлэг олгох журам"-д хамаарахгдах "Албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.2. Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь байгууллагын батлагдсан цалингийн төсөвт багтаан тэтгэлэг олгож байхыг соёл, урлагийн байгууллагын эрх баригч нарт даалгасугай.3. Энэ журмыг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ГЭГЭЭРЛИЙН САЙД  Ч.ЛХАГВАЖАВСАНГИЙН САЙД  П.ЦАГААН

Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1997 оны 197/232    дугаар  хамтарсан тушаалын 1дүгээр хавсралт

СОЁЛЫН АЖИЛТНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД НЬ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төрийн соёл урлагийн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарч байгаа соёлын ажилтанд тэтгэлэг олгоход энэхүү журмын баримтлана.2. Соёлын ажилтанг тэтгэвэрт гарахад нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс буюу түүнтэй адитгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг ажиллаж байсан байгууллага нь нэг удаа олгоно.3. Тушаалыг 2 дугаар хавсралтаар баталсан албан тушаалд заасан соёлын ажилтан энэхүү журамд хамаарагдсан.

Хоёр. Тэтгэлэг олгоход тавигдах болзол, бүрдүүлэх материал

Тэтгэлэг авах соёлын ажилтан нь дор дурдсан болзлыг хангасан байна.:А/ Соёл урлагийн их, дээд төрийн соёл урлагийн байгууллагад 20-иос доошгүй жил ажилласан байх.

Page 2: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

Б/ Соёлын ажилтан нь солё урлагийн их, дээд болон тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөөгүй боловч төрөлхийн авьяас, ур чадварын дагуу энэ зүйлийн а-д заасан хугацааг хангасан байх.2. Солёны ажилтанд тэтгэлэг олгоход дор дурдсан баримтыг үндэс болгоно :а/ Тухайн ажилтны хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрб/ Тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлс буюу түүнтэй адилтгах оролгын тодорхойлт3. Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох тухай шийдвэрийг байгууллагын эрх баригч гаргана.

Гэгээрлийн сайд, Сангийн сайдын1997 оны 197, 232 дугаар хамтарсан

Тушаалын 2 дугаар хавсралт

"СОЁЛЫН АЖИЛТНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРГАХАД НЬ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ"ЖУРАМД ХАМААРАГДАХ СОЁЛЫН АЖИЛТНЫ АЛБАН

ТУШААЛЫН ЖАГСААЛТ

1.       соёл, урлагийн байгууллагын дарга2.       соёл, урлагийн байгууллагын урлаг, соёлын хэлтэс, нэгжийн дарга3.       уран сайхны удирдагч4.       хөгжмийн удирдаач5.       концермейстер6.       балетмейстер7.       хормейстер8.       найруулагч9.       дуучин10.     хөөмийчин11.     хөгжимчин12.     бүжигчин13.     жүжигчин14.     агаарын болон хэрэглэлийн гиманистикийн жүжигчин15.     акробатын жүжигчин16.     тэнцвэрийн жүжигчин17.     уран нугарагч18.     хүнд жингийн үзүүлбэрийг жүжигчин19.     зэрлэг араатан, амьтан сурган тоглуулагч20.     алиалагч21.     зураач22.     урлаг судлаач23.     утга зохиолын эрхлэгч24.     хөгжим, дуу, бүжгийн багш25.     хөгжмийн зохиогч26.     тайзны гэрэлтүүлэгч-инженер техникч27.     тонмейстер

Page 3: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

28.     номын санч, ном зүйч, арга зүйч29.     хуучны ном сэргээн засварлагч30.     архитектор31.     дизайнер32.     музейн сан хөмрөгийн ажилтан сан хөмрөгийн тоо бүртгэгч33.     музейн тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан, арга үйч34.     чихмэлийн мастер35.     сэргээн засварлагч36.     сийлбэрчин37.     дархан38.     барималчин39.     кино найруулагч40.     киноны зураач41.     хослол зургийн оператор, зураач42.     мультфильмийн оператор, зураач43.     дууны оператор44.     киноны зургийн дарга45.     нүүр хувиргагч46.     киноны эдийн засагч47.     кино инженер48.     кино техникч49.     кино механикч50.     соёлын төвийн эрхлэгч

 

САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр           Дугаар 357/406                       Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Ном хэвлэлийг дахин үнэлэх журам"-ыг нэгдүгээр, номын үнэлгээний итгэлцүүрийг хоёрдугаар, номын дундаж жишиг үнийг гуравдугаар, хэвлэмэл болон хэвлэмэл бус бүтээгдэхүүний үнэлгээг дөрөвдүгээр, сэдэвт бүтээлийн үнэлгээг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

Page 4: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

2. Журмын дагуу ном хэвлэлийг дахин үнэлэх ажлыг 2007 онд багтаан зохион байгуулахыг нийт сургууль, номын сангийн удирдлагад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын болон санхүүгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарт тус тус даалгасугай.3. Номын санд бэлгээр болон солилцоогоор ирсэн ном,  тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалыг үнэлэх ажлыг дотооддоо журам батлан хэрэгжүүлэхийг сургууль, номын сангийн удирдлагад үүрэг болгосугай.4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1997 оны 99 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Ном хэвлэлийг дахин үнэлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САНГИЙН САЙД    Н.БАЯРТСАЙХАН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХУХААНЫ САЙД   Ө.ЭНХТҮВШИН

 

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан

357/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

НОМ, ХЭВЛЭЛИЙГ ДАХИН ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. "Яам газруудаас хариуцсан салбарын үндсэн хөрөнгийн үнэ өөрчлөх итгэлцүүр боловсруулах болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын үндсэн хөрөнгийг үнэ, ханшны өөрчлөлттэй уялдуулан дахин үнэлэх тухай" Монгол Улсын  Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлийг үндэслэн, номын сангийн ном хэвлэлийг дахин үнэлэх, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.1.2. Журмын зорилго нь ард түмний оюуны баялагийн үнэлэмжийг алдагдуулахгүй байх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах нөхцлийг хангах, сан хөмрөгийн бүтцийг сайжруулахад оршино.1.3. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнд номын сангийн үндсэн хөрөнг, ерөнхий данс, тайлан тэнцэлд тусгагдсан ном, хэвлэлийг хамруулна.

Хоёр. Ном хэвлэлийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах

2.1. Монгол Улсын Үндэсний болон аймаг, нийслэл, байгууллагын номын сангийн ном хэвлэлийн дахин үнэлгээг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс хийнэ.2.2. Комиссыг тухайн байгууллагын даргын тушаалаар байгуулна.

Page 5: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

2.3. Байгууллагын комисс нь дахин үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ.2.4. Байгууллагын комисс нь номын үнэлгээний итгэлцүүр /хавсралт-2/-т тулгуурлан номын дахин үнэлгээг хийнэ2.5. Номын дахин үнэлгээний нэгтгэлийг комиссын хурлаар хэлэлцэж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.2.6. Номын дахин үнэлгээний нэгтгэлийг төвийн болон орон нутгийн төрийн өмчийн хороонд ирүүлж шийдвэрлүүлнэ.2.7. Уг шийдвэрийг үндэслэн байгууллага нь дахин үнэлгээний дүнг байгууллагын тайлан тэнцэл, номын ерөнхий болон нэгдсэн бүртгэлд бүрэн тусгана.

Гурав. Ном, хэвлэлийг дахин үнэлэх

3.1. Комисс нь ном, хэвлэлийг шинжлэх ухааны салбараар нь ялгавартай үнэлэх итгэлцүүр /хавсралт-2/ болон номын дундаж жишиг үнэ /хавсралт-3/-ийг тус тус үндэслэн номын дахин үнэлгээг тогтооно.3.2. Ном хэвлэлийн дахин үнэлгээг хийхдээ түүний хэвлэгдсэн он, шинжлэх ухааны ач холбогдол зэргийг харгалзана.3.3. Дахин үнэлэх итгэлцүүрийг ном, хэвлэлийн гадаад худалдааны үнэ, монголын зах зээлд борлогдож буй үнийг харгалзан зах зээлийн одоогийн дундаж үнийг хуучин үнэд харьцуулах замаар гаргана.3.4. Ном, хэвлэлийн дахин үнэлгээг 1950-1960 он, 1961-1991 он, 1992-1996 онд, харин тогтмол хэвлэлийг 1921-1950, 1951-1970, 1971-1991 он гэж хэвлэгдсэн оноор нь ангилж авч үзнэ.3.5. Үнэт ховор, гар бичмэл, барын, монгол судлалын холбогдолтой ном, судар болон 1949 оноос өмнөх номын үнийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр тогтоонон. 1997 оноос хойш номын үнийг хэвээр үлдээнэ.3.6. Их, дээд, дунд сургуулийн сурах бичгийг шинжлэх ухааны салбараар нь ангилан /хавсралт 2/-д, доктор, дэд доктор, магистрийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, бүтээлийн хураангуйг /хавсралт 5/-д заагдсанаар тус тус үнэлнэ.3.7. Бэлэг болон солилцоогоор ирсэн ном, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалын үнэлгээг хавтасны материал, зураг, чимэглэл зэргийг нь харгалзан /хавсралт 4/-д заагдсанаар тогтооно.3.8. Гадаад хэл дээр болон гадаадад монгол хэл дээр хэвлэгдсэн номын үнэ нь тухайн улсын мөнгөний нэгжээр номон дээр тавигдсан бол тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлж итгэлцүүрт харьцуулах замаар үнэлнэ.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Энэхүү журмын биелэлтэд санхүүгийн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллана.

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэхухааны сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ныөдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалын хоёрдугаар  хавсралт

Page 6: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

НОМЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭЛЦҮҮР

 

Д/Д   Шинжлэх ухааны салбарҮнэлэх итгэлцүүр оноор /дахин/1950-1960  1961-1991 1992-19961.Марксизм-Ленинизм                                                                  100           70                1.52.Байгалийн шинжлэл                                                                  150-200        130-180     2.53.Техникийн шинжлэх ухаан                                                         200-250        130-180     24.Хөдөө аж ахуй                                                                           50-70                30-50                25.Анаагаах ухаан                                                                          100-130     70-100   26.Түүх                                                                                          130-150     70-100   37.Хэлний шинжлэл, толь бичгүүд                                                          200-250        150-200     48.Уран зохиол. Аман зохиол                                                          150-200        100-150.    2

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын2006 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан357/406 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

НОМЫН ДУНДАЖ ЖИШИГ ҮНЭ

Д/Д   Шинжлэх ухааны                салбар                                                                                                              Он (төгрөг)

1950-1960   1969        1979    1989        1990-1991         1993          19961      Марксизм-Ленинизм                                                6-00          10-00        10-54    5-03          2-92         2      Байгалийн шинжлэл                                                3-40          1-90          1-77     9-36          9-90                  124-00       870-003      Техникийн шинжлэх ухаан                                       2-26          3-00          2-96     10-90        10-10                210-00       1382-004      Хөдөө аж ахуй                                                        25-26        70-10         7-28     10-10        10-10                66-00         303-005      Анаагаах ухаан                                                        2-62          7-10          8-02     8-40          11-90                723-00       944-006      Түүх                                                                       29-30        5-80          5-95     6-06          7-

Page 7: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

30                  200-00       1500-007      Эдийн засаг                                                             5-30          9-00          8-93     5-55          16-40                285-00       5000-008      Улс төр                                                                   4-50          5-10          5-07     9-37          9-90                  82-50        2200-009      Хэлний шинжлэл                                                     11-00        4-60           4-46   22-15          13-10                1800-00     1980-0010     Сэтгэл судлал                                                         2-50          3-20          4-95     5-30          6-90                  144-00       393-0011     Гүн ухаан                                                               0-04          6-00          7-30     8-10          4-70                   480-00       1967-0012     Шашингүйн үзэл                                                      1-96          5-00          7-15     7-20          3-50                  306-00       925-0013    Соёл, Гэгээрэл                                                        3-50          3-50          5-40     5-80         7-60                   98-00        790-0014    Урлаг                                                                     2-81          4-00          9-20     9-00         19-20                 108-00        913-0015    Аман зохиол уран зохиол                                         1-90          3-90          5-90     6-20         13-80                  708-00       2180-0016    Нийгмийн шинжлэх ухаан                                         7-00          5-10          7-50     7-90  5-50                    331-60       1950-00

 

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны   сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан    357/406   дугаар  тушаалын дөрөвдүгээр хавсралт

ХЭВЛЭМЭЛ БОЛОН ХЭВЛЭМЭЛ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЛГЭЭ

Д/Д   ХЭВЛЭМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ                                         ҮНЭЛГЭЭ         /Нэг хэвлэлийн хуудсаар/1.     Нэвтэрхий толь, атлас, нот                                                                                800-1000 төг2.     Толь бичиг, лавлах, альбом                                                                               600-800 төг3.     Их дээд сургуулийн сурах бичиг, гадаадхэлний  сурах бичгүүд                                                                                               500-600 төг4.     Бүх төрлийн шинжлэх ухааны ном зохиолууд                                                              200-500 төг5.     Тухайн цаг үеийн холбогдолтоймэдээллийн материалууд, эмхэтгэлүүд                                                                       200 төг6.     Сэтгүүлүүд  (1 дугаар)                                                                                       2000-3500 төг7.          Микрофиш плёнкууд (ширхэгээр)                                                                       2000-3000 төг8.  Кассет (ширхэгээр)                                                                                            3000-5000 төг

Page 8: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,  САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 197/232

9.  Диск (ширхэгээр)      8000 төг10.  CD, VCD, DVD (ширхэгээр)                                                                         10000-15000 төг

 

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны   Сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан357/406   дугаар тушаалын тавдугаар хавсралт

СЭДЭВТ БҮТЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Д/Д   ДИССЕРТАЦИЙН ЗЭРЭГ                                       ҮНЭЛГЭЭ( Нэг ширхэгээр)1.     Нэг сэдэвт бүтээл (доктор)                                         20000 төг2.     Нэг сэдэвт бүтээл (дэд доктор)                                   10000 төг3.     Нэг сэдэвт бүтээл (магистр)                                       5000 төг4.     Бүтээлийн хураангуй                                                 1000 төг