Товч тайлан 2011

14
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2011 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН 2012.03.20 НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ Тайлант онд Улсын Их хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, бүс нутаг, аймаг орон нутагт хандсан бодит дэмжлэг, туслалцаа, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас нутаг орноо хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д дэвшүүлэн тавьсан бодлогын зорилт, арга хэмжээ амжилттай хэрэгжив. “Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй, ил тод, ѐс зүйтэй, хариуцлагатай байлгах зорилтыг шийдвэрлэх талаар ажлын тодорхой ахиц өөрчлөлт гарлаа. Нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой давтамжтайгаар хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг оролцооны аргаар үнэлэх, засаг захиргааны анхан шатны нэгж багийг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан нь төрийн албаны ажил, үйлчилгээг төлөвшүүлэн, тогтмолжуулах, төр- иргэний холбоог бэхжүүлэхэд бодитой ахиц, өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Тайлант онд Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нийтэд сурталчлах, үйл ажиллагаагаа тайлагнах зорилгоор бүх сум, байгууллага, аж ахуйн нэгж, агентлагуудыг хамруулан “Тайлант үзэсгэлэн”-г аймгийн төвд төвлөрүүлэн зохион байгуулж, улмаар аймгийн ЗДТГ-аас “Өвөрхангай-80” сэдэвт өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сум, баг, тэдгээрийн иргэдэд өргөн сурталчилж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлаа 2 удаа тайлагнав. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ жил дараалан нэмэгдэж, 2011 онд 33.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтын арга хэмжээнд зарцуулсан нь өмнөх оноос 57.3 хувь буюу 12.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын 61.2 хувийг барилга угсралт, их засварт, 15.1 хувийг зам засвар, арчлалтад, 14.1 хувийг бэлчээр усжуулалтад, 9.6 хувийг бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна. Тайлант онд аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 145.0 тэрбум төгрөгт хүрсэний дотор нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ 10.0 хувь болж, 2008 онтой харьцуулахад 11.0 пунктээр нэмэгдэв. 2011 онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр 10.1 тэрбум төгрөгт хүрч, 2010 оноос 3.6 тэрбум төгрөг буюу 54.6 хувиар өссөний үр дүнд аймгийн хөгжлийн үндсэн үзүүлэлт болох хүний хөгжлийн индекс 0.694-д хүрч, 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1292.0 төгрөг боллоо. Аймгийн улс, орон нутгийн төсвийн орлогын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлого, зарлагын харьцаа 2009 онд 116.0 хувь байсан бол 2010 онд 99.3, 2011 онд 50.5 хувь болон буурч энэ үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байгаа нь манай татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн орлого нэмэгдэж, санхүүгийн чадавх дээшилж байгааг харуулахын зэрэгцээ орон нутаг бие даах, улмаар орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг болох хугацаа ойртож байгааг харуулж байна. Боловсрол, эрүүл мэнд, уул, уурхай, малчдын болон мэргэжлийн хяналт, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн аймгийн төрөлжсөн зөвлөлгөөн, чуулган, сургалт, семинаруудыг зохион байгуулж, тухайн салбарын хэтийн болон ойрын зорилт, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар бодлого чиглэлээ тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй удирдан зохион байгуулж ажиллав. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваар ахлуулсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн тус аймгийн ИТХ, ЗДТГ, зарим

Upload: batsuuri-ch

Post on 25-Aug-2014

160 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Товч тайлан 2011

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2011 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2012.03.20

НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ

Тайлант онд Улсын Их хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, бүс нутаг, аймаг орон нутагт хандсан бодит дэмжлэг, туслалцаа, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас нутаг орноо хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д дэвшүүлэн тавьсан бодлогын зорилт, арга хэмжээ амжилттай хэрэгжив. “Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй, ил тод, ѐс зүйтэй, хариуцлагатай байлгах зорилтыг шийдвэрлэх талаар ажлын тодорхой ахиц өөрчлөлт гарлаа. Нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой давтамжтайгаар хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг оролцооны аргаар үнэлэх, засаг захиргааны анхан шатны нэгж багийг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан нь төрийн албаны ажил, үйлчилгээг төлөвшүүлэн, тогтмолжуулах, төр-иргэний холбоог бэхжүүлэхэд бодитой ахиц, өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Тайлант онд Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нийтэд сурталчлах, үйл ажиллагаагаа тайлагнах зорилгоор бүх сум, байгууллага, аж ахуйн нэгж, агентлагуудыг хамруулан “Тайлант үзэсгэлэн”-г аймгийн төвд төвлөрүүлэн зохион байгуулж, улмаар аймгийн ЗДТГ-аас “Өвөрхангай-80” сэдэвт өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сум, баг, тэдгээрийн иргэдэд өргөн сурталчилж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлаа 2 удаа тайлагнав. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ жил дараалан нэмэгдэж, 2011 онд 33.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтын арга хэмжээнд зарцуулсан нь өмнөх оноос 57.3 хувь буюу 12.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын 61.2 хувийг барилга угсралт, их засварт, 15.1 хувийг зам засвар, арчлалтад, 14.1 хувийг бэлчээр усжуулалтад, 9.6 хувийг бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна. Тайлант онд аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 145.0 тэрбум төгрөгт хүрсэний дотор нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ 10.0 хувь болж, 2008 онтой харьцуулахад 11.0 пунктээр нэмэгдэв. 2011 онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр 10.1 тэрбум төгрөгт хүрч, 2010 оноос 3.6 тэрбум төгрөг буюу 54.6 хувиар өссөний үр дүнд аймгийн хөгжлийн үндсэн үзүүлэлт болох хүний хөгжлийн индекс 0.694-д хүрч, 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1292.0 төгрөг боллоо. Аймгийн улс, орон нутгийн төсвийн орлогын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлого, зарлагын харьцаа 2009 онд 116.0 хувь байсан бол 2010 онд 99.3, 2011 онд 50.5 хувь болон буурч энэ үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байгаа нь манай татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн орлого нэмэгдэж, санхүүгийн чадавх дээшилж байгааг харуулахын зэрэгцээ орон нутаг бие даах, улмаар орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг болох хугацаа ойртож байгааг харуулж байна. Боловсрол, эрүүл мэнд, уул, уурхай, малчдын болон мэргэжлийн хяналт, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн аймгийн төрөлжсөн зөвлөлгөөн, чуулган, сургалт, семинаруудыг зохион байгуулж, тухайн салбарын хэтийн болон ойрын зорилт, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар бодлого чиглэлээ тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй удирдан зохион байгуулж ажиллав. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваар ахлуулсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн тус аймгийн ИТХ, ЗДТГ, зарим

Page 2: Товч тайлан 2011

хэлтэс, агентлаг, сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, ажилтан, иргэдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, өгсөн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжийн дагуу нарийвчилсан ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төлөвлөгөөний биелэлтийг тооцон ажиллаж байна. Аймгийн жишиг сум, баг болох хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, гарааны түвшингөө тодорхойлж, амжилттай хэрэгжүүлсэн Баянгол сум, Уянга сумын “Жаргалант”, Арвайхээр сумын “Дэлгэрэх” баг аймгийн жишиг сум, багаар шалгаран шагнагдаж, Засаг захиргааны анхан шатны нэгж “Баг бэхжүүлэх” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 онд аймгийн 79 багийн Засаг даргыг унаажуулах, 12 багийн төвийг сэргээн засварлах, 29 багийн төвийг шинээр барих, 8 багийн төвийг цахилгааны эх үүсвэрээр хангахад зориулж 1049.7 сая төгрөгийн санхүүжилтийг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв. Аймгийн эдийн засгийн үндэс, ард иргэдийн амьжиргааны эх булаг болсон мал аж ахуйн салбарт нааштай өөрчлөлт, дэвшил гарч, 2011 онд аймаг 820.5 мянган төл бойжуулж, мал сүргийн тоо толгой 2.4 саяд хүрч урьд оноос таван төрлөөрөө өсөв. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад зориулан улс, орон нутаг, гадаад, дотоодын болон иргэдийн өөрийн хөрөнгө оруулалтаар 33.5, сум хөгжүүлэх сангаас 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэний үр дүнд 2011 онд шинээр 1907 байнгын ажлын байр, 3336 түр ажлын байр бий боллоо. Сүүлийн 3 жилийн дүнгээр 11176 ажлын байр шинээр нэмэгдэж, 54 үйлдвэр, аж ахуйн нэгж, 138 өрхийн үйлдвэрлэл, жижиг аж ахуйн нэгж байгуулагдаж, малчдын хоршоо, нөхөрлөл, иргэдийн бүлийн тоо нэмэгдлээ. Дээрх үйл ажиллагааны үр дүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнгээр Уянга сум, Арвайхээр сумын 5 дугаар баг, аймгийн Засаг даргын дэргэдэх ХХҮХ, Хужирт сумын “Жемь-интернешнл” ХХК тус тус Хангайн бүсээс шалгарч Засгийн газрын Өргөмжлөл, 0.5-2.0 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдав. Тайлант онд жижиг, дунд үйлдэрлэлийг дэмжих зорилгоор нийт 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтөд эерэгээр нөлөөлөв. Аймгийн хэрэгцээт мах, талх, нарийн боов, нүүрс, барилгын ханын материалыг 100.0, сүү, гурилын 90.0, төмсний 82.2, хүнсний ногооны 63.0 хувийг эх орны болон орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байна. Аймгийн хөгжлийн бодлогын үндсэн баримт бичиг болох “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэл”-д 3 үндсэн бүлэг, 12 бодлогын зорилтод хамаарах 117 арга хэмжээг тусган тодорхойлж, баталгаажуулан хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажилласнаар дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилт 92.5 хувьтай биелэгдэж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас “Хангалттай” үнэлгээгээр үнэлэгдлээ.

А. “МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО”-ЫН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын үзэл баримтлал, зорилттой уялдуулан Өвөрхангай аймаг хөгжлийн эрхэм зорилгоо "Хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, аймгийнхаа нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх явдал мөн" хэмээн тодорхойлж, энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд "Хөгжлийн төлөө харилцан бие биеэ дэмжин туслья" гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Энэхүү баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийг “Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе шат”-ыг үнэлэх нэгдүгээр шатны үзүүлэлт болон Өвөрхангай аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлттэй харьцуулан дүгнэлээ. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, бодлого зохицуулалт, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж ажилласны үр дүнд 2011 онд аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2008 оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Тайлант онд аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхт ой тохиож аймгийн ИТХ-аас 2011 оныг “Их ой-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, төв суурин газрын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбай, түүх, соѐлын дурсгалт газруудыг засч тохижуулах, иргэдийн ажиллаж амьдрах

Page 3: Товч тайлан 2011

нөхцлийг сайжруулахад хөрөнгө хүч илүүтэй зарцуулж, бүтээн байгуулалтын жил болгов. 2011 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд 33.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 58.8 хувь буюу 19.7 тэрбум нь улсын төсвийн, 5.0 хувь буюу 1.7 тэрбум нь орон нутгийн төсвийн, 14.1 хувь буюу 4.7 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалт, 22.1 хувь буюу 7.4 тэрбум нь сумын өөрийн хөрөнгө, иргэдийн хөрөнгөөр тус тус санхүүжигдэж, 2010 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ 57.3 хувь буюу 12.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүний үр дүнд Арвайхээр хотод Өндөр гэгээн Занабазарын 17 м өндөр сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн, Хүүхэд залуучуудын паркыг хэд хэдэн төрлийн тоглоом, амрах зугаалгын зориулалттай сүүдрэвч, сандал, байнгын усалгааны систем, усан оргилуур, явган хүний зам болон авто зогсоол, ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авснаар иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүллээ. Мөн Арвайхээр суманд 8400м2 авто зогсоолыг шинээр барьж байгуулан, төв гудамны гэрэлтүүлэг, хайсыг иж бүрэн шинэчлэн, төв талбайн 8000м2 бетон талбайг байгалийн боржин чулуугаар хучиж, 4 цамхагт гэрэл, 24м2 ЛД дэлгэц байрлуулж, төв талбайд Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн, Ерөнхий сайд асан П.Гэндэн нарын зэс хөөмөл хөшөөг бүтээн байгуулсан зэрэг олон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 2011 онд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруунбаян-Улаан, Богд сумдын чиглэлийн 15кв-ын 80.0 км ЦДАШ-ыг барьж, ашиглалтад хүлээн авснаар аймгийн бүх сумд цахилгааны эх үүсвэрээр бүрэн хангагдав. Хархорин сумын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, Арвайхээр суманд 57 айлын орон сууцны барилга шинээр ашиглалтад орж, Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Хархорин, Хужирт, Баян-Өндөр, Сант зэрэг сумдын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн уналттай хороололд дэд станц барих, цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар шинэчлэл зэрэг үр дүнтэй, бүтээлч ажлууд хийгдлээ. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 6 тэргүүлэх чиглэлийн стратегийн зорилтуудыг Өвөрхангай аймаг бодлогын баримт бичгүүддээ хэрхэн тусгаж, зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгааг харьцуулан дүгнэхэд хялбар байдлаар хүснэгтлэн хэрэгжилтийг гаргаж хавсаргав. “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 2011 оны хэрэгжилт 96.6 хувьтай байна.

Б. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

“Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан аймаг, орон нутагт хамааралтай 5 багц, 18 салбарт хэрэгжих 95 зорилт, 174 арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтийг тооцон үр дүнг дүгнэн ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тайлант онд аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод, нээлттэй болгох зэрэг зорилтуудыг шийдвэрлэх талаар ажлын тодорхой ахиц өөрчлөлт гарлаа. Нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой давтамжтайгаар хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг оролцооны аргаар үнэлэх, засаг захиргааны анхан шатны нэгж багийг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан нь төрийн албаны ажил, үйлчилгээг төлөвшүүлэн тогтмолжуулах, төр-иргэний холбоог бэхжүүлэхэд бодитой ахиц, өөрчлөлт гарсан гэж үзэж болно. Төрийн байгууллагууд уг хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар сурталчлах, нэг цонхны үйлчилгээ, нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, иргэдэд ажлаа мэдээлж тайлагнах, иргэдээс санал, хүсэлт, үнэлгээ, дүгнэлт хүлээн авах, саналын хайрцаг ажиллуулах зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулсан нь төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлөв. Аймгийн хэмжээнд 2011 оныг “Их ой-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж төр засгийн бодлогын зорилтын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байраар хангах ажлын үр дүнд айл өрх, иргэн бүрийн

Page 4: Товч тайлан 2011

орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгааг хангахуйц хэмжээний бодитой ахиц гарсан байна. Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн арга хэмжээний хүрээнд 80 бүтээлч ажил, сурталчилгаа, зохион байгуулалтын 34 ажлыг төлөвлөн бүрэн хэрэгжүүлэхэд аймаг, сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвх, санаачлагатай оролцож бодит үр дүнд хүрлээ. Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг “Өвөрхангай-80” сэдэвт ажлын хүрээнд удирдамжийн дагуу бүх сумдад мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, амьжиргааны түвшин доогуур иргэдэд гэр олгох ажлыг гүйцэтгэв. “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний аймаг, орон нутагт хамааралтай бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг тооцож, дүгнэхдээ 2009 онд 30.0 хувь, 2010 онд 60.0 хувь, 2011 онд 90.0 хувь, 2012 онд 100.0 хувь буюу бүрэн хэрэгжсэн байхаар урьдчилан төлөвлөж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээ 87.9 хувь, тухайн жилийн буюу 2011 оны хэрэгжилтийн үнэлгээ 91.4 хувьтай байна.

В. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Өвархангай аймагт хэрэгжиж байгаа нийт 68 үндэсний хөтөлбөрийн 2011 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч дүгнэлт гаргалаа. Үндэсний хөтөлбөрийн 2011 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр: Аймгийн хэмжээнд 8 салбарын хүрээнд хэрэгжиж байгаа 68 үндэсний хөтөлбөрийн 402 заалтын 2011 оны хэрэгжилт 92.6 хувийн дундаж үнэлгээтэйгээр дүгнэгдэв. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа 68 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2011 оны үйл ажиллагаанд 9267.9 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Аймаг, орон нутагт хэрэгжиж байгаа 68 үндэсний хөтөлбөрийн судалгааг шинэчлэн гаргаж, хөтөлбөр нэг бүрийг аймгийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, ажилтнуудад хуваарилан хариуцуулж эзэнжүүлэн, ажлын байрны тодорхойлолтод нь тусгуулан, удирдлага, зохицуулалтаар хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцож, дүгнэх үйл ажиллагаа төлөвшиж тогтмолжлоо. Тайлант онд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас сумдад зөвлөн туслах чиглэлээр аймгийн ажлын хэсэг ажиллуулж, сургалт-семинар зохион байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хугацаа, үе шат нь дуусч байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнгийн талаархи асуудлыг 2 удаа хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт гаргаж ажилласан нь 2011 оны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлэв. Үндэсний хөтөлбөрийн 2011 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээс дүгнэлт хийхэд: Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч буюу хөтөлбөр хариуцсан ажилтантай, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэртэй байгаа эрүүл мэнд, боловсрол, соѐлын салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн бусад салбарын хөтөлбөрүүдээс харьцангуй сайн байхад дэд бүтэц, үйлдвэрлэл-үйлчилгээний болон байгаль орчны салбарын зарим хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй дүгнэгдсэн байна. “Монгол мал”, “Таван-Эрдэнэ” хөтөлбөрүүд хөдөөгийн иргэдийн сэтгэлд нийцэн таашаагдаж, хэрэгжилт, үр дүн нь харьцангуй сайн байгаа болно.

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ

А. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 2011 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн аймаг, орон нутагт хамааралтай зорилт, арга хэмжээний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр: хүний хөгжлийг хангах макро эдийн засгийн бодлого 90.0, бодит салбарын хөгжлийн бодлого 97.7, байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого

Page 5: Товч тайлан 2011

96,2, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах бодлого 95.4, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын зорилт 95.0 хувь буюу дүнгээрээ 95.2 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, аймгийн ИТХ-аас “Их ой-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, бодлого зохицуулалтаар дэмжсэний үр дүнд тайлант онд 1907 байнгын, 3336 түр ажлын байр шинээр бий болж, салбараар авч үзвэл ХАА-д 698, уул уурхайд 199, боловсруулах үйлдвэрт 178, цахилгаан дулаан ус хангамжид 11, барилгад 143, бөөний болон жижиглэн худалдаанд 108, зочид буудал, зоогийн газарт 65, тээвэр холбоонд 9, санхүүгийн салбарт 9, төрийн албанд 17, боловсролд 21, эрүүл мэнд 8, нийгэм, бие хүнд үзүүлэх үйлчилгээгээр 149 ажлын байр тус тус бий болсон байна. Мэргэжил олгох сургалтад 21 төрөлд 520 иргэнийг хамруулж ХЭДС-аас 63.5 сая төгрөг зарцуулж, сургалтын дараах ажлын байр 57.8 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн үйлчилгээнд 217 иргэн хамрагдаж, 283.3 сая төгрөгийн зээл олгогдож, зээлийн үр дүнд 151 шинэ ажлын байр бий боллоо. Орон гэргүй иргэдийг гэрээр хангах “Гэр хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 280 гэр олгож улсын төсвөөс 384.0 сая төгрөг зарцуулж, гэрийг бэлтгүүлэхдээ орон нутгийн оѐдолчдоор гэрийн зөөлөн эдлэлүүдийг хийлгэж, хангайн сумдын иргэдээр гэрийн модыг бэлтгүүлснээр шинээр 450 хүн түр ажлын байраар хангагдсан байна. Үйлдвэржилтийн бодлогыг тууштай дэмжиж, мах, сүү болон хоѐрдогч түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрөл, чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэн ажиллах зорилт арга хэмжээний хүрээнд 2011 онд ЖДҮ-ийг дэмжих сангийн 2009-2010 онуудад олгосон зээлийн эргэн төлөлтөөс 30 төсөлд 928.6 сая төгрөгийн, Монгол улсын Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих бондын эх үүсвэрээс 25 төсөлд 998.0 сая төгрөгийн нийт 1.9 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг шинээр олгосноор 12 үйлдвэр, 138 жижиг цех, эрчимжсэн аж ахуй шинээр байгуулагдаж, 338 ажлын байр шинээр бий болов. Тайлант онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сум бүрт “Сум хөгжүүлэх сан”-г бий болгох зорилгоор 50.0-265.0 сая төгрөгийг сумын хүн амын тоонд харьцуулан хуваарилж, үүний үр дүнд “Сум хөгжүүлэх сан”-д аймгийн хэмжээнд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрч, тус сангаас 395 төсөлд нийт 1.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосноор 676 ажлын байр шинээр бий болж, 262 ажлын байр хадгалагдаж, 138 өрхийн үйлдвэрлэл шинээр нэмэгдлээ. Дээрх арга хэмжээний үр дүнд аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2011 онд 10.1 тэрбум төгрөгт хүрлээ. 2011 он аймгийн ХАА-н салбарт нэн таатай жил болж өнгөрлөө. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн нийт мал сүргийн тоо 2392.3 мянган толгой болж, урьд оноос 381.7 мянган толгой буюу 19.0 хувиар өсөв. Газар тариалангийн салбарт 2011 онд 927.2 тн малын тэжээл, 2077.0 тн үр тариа, 3098.9 тн төмс, 1677.0 тн хүнсний ногоо хураан авсан нь урд оноос малын тэжээл 339.5, үр тариа 1019.0, төмс 441.5, хүнсний ногоо 137.0 тн-оор тус тус нэмэгдсэн байна. Засаг захиргааны анхан шатны нэгж багийг бэхжүүлэх талаар улс, аймгаас онцгойлон анхаарч ажилласнаар 2011 онд “Баг хөтөлбөр”-ийн хүрээнд улсын төсвийн 919.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 сумын 23 багийн төвийн барилга угсралтын ажил хийгдэж, 7 багийн төвийн барилгыг шинээр барьж, 8 багийн төвийн барилга угсралтын ажил 70.0-90.0 хувийн гүйцэтгэлтэй, 8 багийн төвийн газар шорооны ажлыг хийгээд байна. Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн ажлын хүрээнд аймгийн түүх, соѐлын 14 төрлийн ном, танилцуулга, 2 төрлийн CD, баримтат кино, төрийн үйлчилгээг иргэдэд сурталчилсан “Иргэн таны өврийн ном”-ыг гаргаж, аймгийн нийт 25.0 мянган өрхөд хүргэв. Тайлант онд “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд аймаг, сумдын удирдлага нийт 412 хүн, тус бүр 8-16 өрх буюу нийт 4944 өрхөөр орж 9394 иргэдтэй биечлэн уулзаж, Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого, шийдвэрийг сурталчилж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Б. ХУУЛЬ ТОГТООМЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа үр дүнд суурилсан удирдлага, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог төгөлдөршүүлэх, нутгийн захиргааны байгууллагын хяналт-

Page 6: Товч тайлан 2011

шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, дэвшүүлсэн бодлого, зорилтынхоо үр дүнг тооцон үнэлж дүгнэлээ. 1995 оноос хойш батлагдан гарсан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 430 гаруй шийдвэрийг хяналтад авч, мэдээллийн цахим сан бүрдүүлэн, эзэнжүүлж хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох, мэдээлэх ажлыг журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийн явцын тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн ажиллаж байна. 2011 оны 4 дүгээр улирлын байдлаар 108 тогтоол шийдвэрийн 183 заалтыг хэрэгжүүлэн зохион байгуулсны үр дүнд тогтоол, шийдвэрийг хэрэгжилт 79.9 хувьтай байна. Аймгийн Засаг даргын 2010 оны 408 дугаар захирамжаар “Хууль, тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, үр дүн, гүйцэтгэлийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталж мөрдүүлснээр уг ажлын чанар дээшилж, хууль тогтоомжийг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлт үр дүнг тооцох, дүгнэх, мэдээлэх үйл ажиллагаанд төрийн удирдах болон гүйцэтгэх албан хаагчдын идэвхи санаачилга, хандлагад зохих ахиц өөрчлөлт гарч байна гэж үнэлж байна. Хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй зохион байгуулсан, мэдээ тайлан тасалсан болон хоцроосон сум, агентлагийн дарга нарын сонсголыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдааны тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч ажилласан нь зохих үр дүнгээ өгч байна. Аймгийн ЗДТГазрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын ЗДТГазраас ирүүлсэн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүн, мэдээнд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн дүнгийн тухай танилцуулга, үнэлгээ, зөвлөмжийг сум, байгууллага бүрээр гарган хүргүүлж, эргэх холбоотойгоор ажиллав. Орон нутагт хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн ИТХурал, Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, бүсийн сургалтыг Хайрхандулаан суманд, захиалгат сургалтыг Гучин-Ус суманд, Төрийн албаны стандарт, Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээний тогтолцоо, Суралцагч байгууллагын манлайлал сэдэвт сургалтуудыг Есөнзүйл, Бүрд сумдад зохион байгуулж, дээрх сумдад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж заавар зөвлөмж өглөө. Хужирт суманд 2011 оны 09 дүгээр сарын 27.28-ны өдрүүдэд бүх сумдын ЗДТГ-ын дарга, архив албан хэргийн ажилтан, орон тооны бус мэдээлэл технологийн ажилтнуудын нэгдсэн сургалт, ЗДТГ-ын дарга нарт “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам” сэдэвт сургалтыг зохион байгуулав. 2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Өвөрхангай аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2011 оны 343 дугаар захирамжийг гаргуулж, төлөвлөгөөг хавсралтаар батлан бүх төрийн байгууллагуудад хүргүүлж, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, мэдээлэх нийтэд сурталчлахтай холбогдсон чиг үүргийг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтод тусгахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгаж, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж байна. Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолын дагуу Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн танилцуулга, дүн, мэдээг улирал бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнадаг хугацааг хагас бүтэн жилээр болгож өөрчлөлт оруулах саналыг уламжилж байна.

В. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ БАЙГУУЛСАН БАТЛАМЖИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомж шийдвэрийг чандлан сахиж, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг удирдлага болгон, Засгийн газрын болон аймгийн ИТХурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын бодлого, шийдвэр, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод, шударга шуурхай байдлыг хангаж ажиллав. Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тайлагнах, мэдээлэх ажлыг аймаг,

Page 7: Товч тайлан 2011

сум, багт жилд 3-аас доошгүй удаа тогтмол зохион байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн сүүлийн 3 жилийн тайлант үзэсгэлэнг 2011 оны 12 дугаар сард аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр зохион байгуулж, төрийн бүх байгууллагуудын тайланг тавиулж үзэсгэлэнд нийт 96 байгууллага, аж ахуйн нэгж, 102 иргэний 180 нэр төрлийн ажил үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн тавигдлаа. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр аймгийн удирдлага, аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нар, сумдын удирдлага, суман дахь төрийн үйлчилгээний байгууллагуудын дарга, эрхлэгчид, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар нийт 412 хүн, тус бүр 8-16 өрх буюу нийт 4944 (аймгийн нийт өрхийн 14.8 хувь) өрхөөр орж 9394 иргэдтэй биечлэн уулзан Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого, шийдвэрийг сурталчилж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний аймаг, орон нутагт хамааралтай 5 зорилт, 95 бүлэг, 174 арга хэмжээний хэрэгжилт 91.4 хувьтай үнэлэгдлээ. Аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө ажиллаж, аймаг, сум, багуудын төв, байгууллага, аж ахуйн нэгжийнхээ тохижилт, өнгө төрхийг шинэчлэн, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэв. Аймгийн хөгжлийн гол үзүүлэлт болох хүний хөгжлийн индекс 2011 онд 0.694-д хүрч, гарааны түвшнээс 0.026-аар өсч, 2011 нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1292.0 мянган төгрөг боллоо. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд 33.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, урьд онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ 57.3 хувь буюу 12.2 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2011 онд 10084.0 сая төгрөгт хүрсэн нь урьд оныхоос 35559.9 сая төгрөг буюу 54.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын барагдуулалт 61.1 буюу урьд оноос 11 хувиар, гэмт хэргийн илрүүлэлт 56.5 буюу урьд оноос 16.7 хувиар нэмэгдсэн байна. 2 сум 70.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн кобан байрыг шинээр ашиглалтанд оруулж, 1 сумын кобан байрныг засварлав. 2011 оныг архидалтгүй зан үйлийг хэвшүүлэх жил болгож, “Архигүй Монголын төлөө” “УРИАЛГА” гаргаж, Архидалгүй орчин бидний гэрэлт ирээдүй” аян зарлаж ажилласнаар аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 127 хэргээр буурсан үр дүнд хүрлээ. Төрийн албыг авлига, хүнд суртлаас ангид байлгаж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэн, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлж, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд “Төрийн албан хаагчдын манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай”, “Төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах тухай” аймгийн Засаг даргын 01, 02 дугаар албан даалгаврыг гаргаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар жилд 3-аас доошгүй сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нарын сонсголыг хэлэлцэн үүрэг даалгавар өгч, биелэлтийг дүгнэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргаас сумдын Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ, дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нартай байгуулсан ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд “Төрийн албан хаагчийн ес зүй, хариуцлагын жил”, төсвийн сахилга хариуцлага, төрийн албан хаагчдын ѐс зүйн чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг тусгай захиалгат бүтээгдэхүүн болгон тусгаж, төрийн байгууллагуудын дотоод журамд сахилга хариуцлага, ѐс зүйн чиглэлээр заалтыг нэмэлтээр тусгуулан, сахилга хариуцлага, ес зүйн чиглэлээр зохион байгуулсан ажлыг нь дүгнэлээ. Төсвийн зарлага санхүүжилтийг бүх шатанд хэмнэлттэй чанд мөрдүүлж, хяналт тавьж ажилласнаар 168 байгууллагад хяналт шалгалт хийж, 47.0 сая төгрөгний зөрчил дутагдал илрүүлснээс 37.0 сая төгрөгийг барагдуулав. Аймгийн Засаг дарга нь Засгийн газар, удирдах дээд байгууллагаас зохион байгуулсан ажил хэргийн сургалт, семинарт бүрэн хамрагдаж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, удирдах бусад албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх чиг үүргийг холбогдох байгууллагын дарга нарт танилцуулж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллав. Аймгийн Засаг дарга нь бүрэн эрхийн хугацаанд төрийн албаны стандарт, ѐс зүйн хэм хэмжээг сахин, ѐс суртахууны доголдол гаргалгүй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь “Авлигатай тэмцэх газар”-т мэдээлж ажилласан болно.

Page 8: Товч тайлан 2011

Монгол Улсын Ерөнхий сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан “Батламж”-ийн биелэлт нь 97.2 хувьтай байна.

Г. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлж, орон нутгаа хөгжүүлэх таатай нөхцөлийг хамтын оюун ухаан, хичээл зүтгэлээр бүрдүүлэх” эрхэм зорилгоо үндсэнд нь хэрэгжүүлсэн дүнтэй байна. Аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар “Суралцагч байгууллага”, “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах”, “Цахим-Өвөрхангай” аймгийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар Ерөнхий менежерүүдийн манлайллын 3 үе шаттай сургалтыг зохион байгуулж, төрийн албан хаагчдаас 56 ажилтан гадаадад, 1200 ажилтан Улаанбаатар хот болон бусад аймагт, 1860 албан хаагчид орон нутагт зохион байгуулагдсан сургалтад тус тус хамрагдаж, дээрх сургалтын арга хэмжээнүүдэд зориулан 146.3 сая төгрөг зарцуулав. Монгол Улсын Засгийн газрын “Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2008 оны 67, 2009 оны 13, 2010 оны 223, 2011 оны 296 дугаар тогтоолоор баталсан жишиг орон тоотой дүйцүүлэн аймаг, сумын ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг шинэчлэн тогтоож, тэдгээрт 1127 төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний байгууллагуудад 3400 гаруй ажилтан, ажилчид ажиллаж аймгийн 112.2 мянган иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Аймаг сурталчлах “Өвөрхангай 80” өдөрлөгийг зохион байгуулж, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, сум, баг иргэдэд хүрч ажиллан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 80 жилийн ойн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлаа тайлагнав. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн 80 бүтээлч ажлын хүрээнд “Миний нутаг сайхан” сум сурталчлах урлаг, урлалын өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. 2011 онд “Гэр хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд орон гэрийн нөхцөл нь муу буюу огт гэргүй нийт 280 иргэнийг гэрээр хангав. Аймгийн Засаг даргын 2011 оны 320 дугаар захирамжаар “Ажлын байр олноор бий болгосон ажил олгогч нарыг урамшуулах журам” гаргаж, хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй 114 иргэнийг ажлын байраар хангаж, 68 ажил олгогчид ХЭДС-аас 75.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь 2010 онтой харьцуулахад 38.0 хувиар нэмэгдсэн байна. Орон нутгийн нөөц бололцоо, Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн санхүүжилтээр 300.0 сая төгрөгийг малжуулах арга хэмжээнд зарцуулав. Азийн хөгжлийн банкны “Уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төсөл”-ийн 470.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Нарийнтээл, Баянгол, Төгрөг, Гучин-Ус сумдад нийт 22 худаг шинээр гаргаж, 5 худаг сэргээн засварлаж, улсын төсвийн 358.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хайрхандулаан, Өлзийт, Сант зэрэг 8 сумдад 30 худаг шинээр гаргаснаар тайлант онд шинээр 300.0 мянган га бэлчээрийг усжуулав. 2011 онд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруунбаян-Улаан, Богд чиглэлийн 15 кв-ын 80 км ЦДАШ-ыг “Электро-Монсэт” ХХКомпани барьж дуусган ашиглалтад хүлээлгэж өгснөөр аймгийн бүх сум эрчим хүчнийэх үүсвэрээр бүрэн хангагдав. Аймгийн ЗДТГазар Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Улаан загалмай, Ахмадын байгууллага, орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтран ажиллалаа. Аймгийн Засаг даргын захирамжаар “Төрийн мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах журам”-ыг баталгаажуулан, аймгийн төвийн нийт төрийн байгууллагууд нэгдсэн сүлжээнд холбогдож, цахим санг бүрдүүлж, 14 сум буюу аймгийн нийт сумдын 73.7 хувь нь өндөр хурдны шилэн кабельд холбогдож, аймгийн “ВЭБ” сайт /www.uvurkhangai.mn/-ыг шинэчлэн ЗДТГ-ын мэдээллийн технологи, дотоод сүлжээ, интернетийн холболтын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 10.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, үйл ажиллагааг тогтмолжуулан орон нутагт төрийн мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Page 9: Товч тайлан 2011

Сүүлийн 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт улс, орон нутгийн төсвөөс 2 тэрбум 280 сая, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбум 400 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. “Атрын III” аяны хүрээнд аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл сэргэн 2011 онд үр тариа тариалах иргэн, аж ахуйн нэгжүүдэд үр, шатахууны зээлийн дэмжлэг үзүүлж, энэ арга хэмжээнд 231.3 сая төгрөг зарцуулж, үүний үр дүнд 2100 га-д үр тариа тариалж, 2077 тн улаан буудай хураан авсан нь 2008 оноос тариалсан талбай 1530 га-аар, хураан авсан ургац 1927 тн-оор тус тус нэмэгдлээ. 2011 онд 5 аж ахуйн нэгж, 7 иргэн нийт 3580 га талбайд уринш боловсруулсан нь аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 50.0 хувийг үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний үр тариа хураан авах нөхцөлийг бүрдүүлж, аймгийн хэмжээгээр усалгаатай тариалангийн талбай, ургацын хэмжээ 2008 онтой харьцуулахад 75.5 хувиар нэмэгдэв. БНСАУ-ын “Зүүн өмнөд Азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбоо” / NEAR/, Гүми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн” зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэн, олон улсын хэмжээний сургалт семинарт оролцох, төлөөлөгчид манай аймагт айлчлах үеэр өнгөрсөн онд олгосон хөрөнгө оруулалтыг биелэлтийг дүгнэж энэ онд 20.0 мянган воны хөрөнгө оруулалтыг Баян-Өндөр сумын “Малчдын бүлгийг дэмжих бүл”-д зориулахаар шийдвэрлэж, Шандунь мужийн “Чиндо” хот аймгийн 19 сумдад баригдаж байгаа агропарк, эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцоод байна. 2011 онд Франц улсын Аллиер мужийн “APАU” нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Нарийнтээл, Богд, Тарагт, Хайрхандулаан, Хужирт, Сант, Бүрд, Төгрөг, Зүүнбаян-Улаан сумдын 11 багийн эмчийг унаагаар хангасаны үр дүнд аймгийн багийн эмч нарын 61.0 хувийг унаагаар хангав. Франц, Итали, Герман улсын мэс засал, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн тус аймгийн БОЭТ-д ажиллаж, амбулаторид 334 хүн үзэж зөвлөгөө өгч, эрүү, нүүр, хамар, уруул, тагнайн чиглэлээр 38 өвчтөнд мэс ажилбарыг БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран хийж, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангаж ажиллав. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрийн нийт 151 зорилтоос бүрэн хэрэгжсэн 72, 90.0 хувийн хэрэгжилттэй 66, 70.0 хувийн хэрэгжилттэй 11, 50.0-аас доош хувийн хэрэгжилттэй 2 зорилт байгаа бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2011 оны 12 дугаар сарын Хуралдаанаас нэгдсэн дүнгээр 91.5 хувийн хэрэгжилттэй буюу “Хангалттай” үнэлгээ өгсөн болно.

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ

А. ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

2011 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төсвийн ерөнхийлөн захирагч 8 яамны сайдаас аймгийн Засаг даргатай “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ” байгуулан ажиллаж, гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн Ерөнхий менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат бүтээгдэхүүн болгон тусгаж, гэрээний биелэлтийг холбогдох агентлагуудаас гаргуулан, аймгийн Засаг даргаар хянуулж баталгаажуулан, холбогдох яамдад хүргүүлэв. Засгийн газрын гишүүн, төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг даргатай байгуулсан “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ”-ний биелэлт жилийн эцсээр 94.85 хувьтай, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн Ерөнхий менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, дундаж үнэлгээ 88.8 хувьтай дүгнэгдлээ. Яамдын сайдтай байгуулсан “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ”-ний үр дүнгийн үнэлгээгээр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс зэрэг агентлагууд салбар яамандаа улсад эхний 1-5 дугаар байрт шалгарлаа. Төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг даргатай байгуулсан “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ”-ний үүргийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Статистикийн үндэсний хороо, Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газрууд дүнг эргэн мэдээлж ажиллав. ХХААХҮСайдтай байгуулсан “Бүтээгдэхүүн нийлүүлэлт,

Page 10: Товч тайлан 2011

санхүүжилтийн гэрээ”-ний биелэлт, ХХААЖДҮГ-ын 2011 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайланг аймгийн ЗДТГын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгаар хяналт-шинжилгээ хийлгүүлэн, хэрэгжилтийг үнэлүүлэх шаардлагыг тавьсан нь үр дүнгээ өгч, бодитойгоор үнэлэгдэх боломж бүрдэв. Цаашид аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгаар үнэлүүлж, холбогдох яам, агентлагт хүргүүлж, яам, агентлаг, аймгийн ЗДТГ харилцан мэдээлэл солилцож ажиллах нь илүү үр дүнгээ өгөх боломжтой гэж үзэж байна.

Б. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ 2011 ОНЫ БИЕЛЭЛТ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг баримтлан 2011 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажиллав. Энэхүү гэрээ нь: үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүнийг төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж өмчлөлийн эрхийн талаарх зорилго, зорилтуудыг хангах үндсэн дээр аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно. Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргад, Ерөнхий менежер аймгийн ЗДТГ-ын дарга нь 2011 онд нийт бүтээгдэхүүн 9, тусгай захиалгат бүтээгдэхүүн 5, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх 3 зорилтыг тус тус нийлүүлэхээр гэрээнд тусгаж, тайлант онд бүрэн биелүүлэв. Энэ нь нэгжийн менежерүүдтэй байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэлийг сайтар хангаж, гэрээний хэрэгжилтийн явцын талаар ажил хэрэгч ярилцлагын аргыг оновчтой хэрэглэн, гэрээнд тусгах бүтээгдэхүүнийг оновчтой сонгох замаар гэрээг үр нөлөө, үр дагаварт чиглүүлж улмаар үр дүнд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагын арга болгон хэрэгжүүлж ажилласантай холбоотой гэж дүгнэж байна. Тайлант онд Ерөнхий менежер нь: Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдлөг болгож, удирдах албан хаагчийн манлайлал, ѐс зүйн хэм хэмжээг чандлан сахиж ажилласан гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас үнэлсэн болно. Ийнхүү гэрээлэгч талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргүүдээ амжилттай хэрэгжүүлснээр Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт 95.7 оноо буюу “А” үнэлгээтэй дүгнэгдэв.

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

А. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ Аймгийн ЗДТГ-аас төсвийн байгууллагуудад “Үйл ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөө” боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг бодлогоор зохион байгуулсны үр дүнд төсвийн бүх байгууллагууд хэтийн төлөвлөгөөтэй болж, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон томъѐолж, үе шаттайгаар хэрэгжүүлэв Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын ЗДТГ, төсөвт байгууллагууд байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын 4 үндсэн чиглэлээр мэдээллийн самбар, цахим хуудсанд мэдээллийн булан ажиллуулж хэвшээд байна. Үүний үр дүнд байгууллагын үйл ажиллагааны болон хүний нөөц, төсөв санхүүгийн ил тод, нээлттэй байдал хангагдан хүссэн мэдээллийг иргэд, хэрэглэгчид хүссэн цагтаа хүлээн авах нөхцөл боломж бүрдэв. 2011 онд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг онцлог байдлаар зохион байгуулж үр дүнг тооцов. Аймаг, сумдын удирдлага, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар нийт 412 хүн, тус бүр 8-16 өрх буюу нийт 4944 (аймгийн нийт өрхийн 14.8 хувь) өрхөөр орж 9394 иргэдтэй биечлэн уулзаж, Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого, шийдвэрийг сурталчилж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Аймаг байгуулагдсаны ойн хүрээнд “Өвөрхангай-80” сэдэвт төр засгийн бодлого, шийдвэр, аймгийн бүтээн байгуулалт, хөгжлийн талаар удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан, бүх сумдад сурталчилгаа, мэдээллийн ажлыг амжилттай зохион байгуулав. Аймгийн Засаг даргын дэргэдэх ХХҮХ, Цагдаагийн газар, аймаг дахь БОЭТ

Page 11: Товч тайлан 2011

зэрэг иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд тухайн оны тайлан, ирэх оны төлөвлөгөөг иргэдэд ил тод, нээлттэй хэлбэрээр мэдээлж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх өдрийг тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Аймгийн албан ѐсны цахим хуудас /www.uvurkhangai.mn/ -аар орон нутгийн удирдлага, үйл ажиллагааны мэдээллийг тогтмол баяжуулан иргэдийг мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр хүргэх /архивын лавлагаа, өргөдөл санал хүсэлт хүлээн авах, нэг цэгийн үйлчилгээ гэх мэт/, нутгийн удирдлагын шийдвэр болох захирамж, албан даалгавар, тогтоол зэрэг хуулийн нэгдсэн санг төвлөрүүлээд байна. 2011 онд аймгийн Засаг даргын дэргэдэх БСГ, ЭМГ, ГХБХБГ, БОАЖГ, ХТХ, Цагдаагийн газар, МХГ, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагууд шинээр цахим хуудас /блок/ нээн үйл ажиллагаагаа иргэдэд тогтмол мэдээлж байна. Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавруудыг дахин нягтлан бүртгэж хүнд суртал, чирэгдэл учруулахуйц заримыг нь хүчингүй болгож, зармыг нь шинэчлэн иргэдэд мэдээллээр үйлчлэх танхим, эрх зүйн зөвлөгөө өгөх газруудад ил тод байршуулж, хэвлэл мэдээллээр олон нийтэд нээлттэй сурталчилж байна. Аймгийн “Иргэний эрх зүйн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, энэ онд 11 суманд шинээр “Эрх зүйн мэдээллийн төв”-ийг 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэн орон нутагт хууль сурталчлах, гарын авлага, зөвлөмжөөр ханган ажиллаж байгаагийн зэрэгцээ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар “Хууль зүйн үйлчилгээний төв”-ийг шинээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь иргэдийн сэтгэл, санаанд нийцсэн ажил болсон гэж үнэлж байна.

Б. ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ИЛ ТОД БАЙДАЛ

Аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн хөгжлийн стратеги хөтөлбөрийг шинээр боловсруулж, хүний нөөцийн стратегийг байгууллагын үйл ажиллагааг мэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох “Суралцагч, бүтээлч, үйлчлэгч байгууллага” болон төлөвшүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж байна. Төрийн албан хаагчийн ѐс зүй, харилцааны соѐл, хөдөлмөрийн харилцаа, төрийн албаны стандарт, үр дүнгийн гэрээ байгуулах, тогтоол, шийдвэр, Засгийн газрын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тооцох аргачлал зэрэг сэдвээр 5 сумын 80 гаруй менежер, төрийн албан хаагчид, сумдын ЗДТГ-ын дарга, бичиг хэргийн эрхлэгч нарт зориулсан сургалт зохион байгуулав. Сумдын ЗДТГ-ын төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг шалган зааварлах ажлыг зохион байгуулж, төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн гишүүдээр ахлуулсан 7 ажлын хэсгийг томилон ажлын удирдамжаар ханган ажлын хэсэг тус бүр 2-3 сумын ЗДТГ-ыг хариуцуулан шалган зааварчлах ажлыг явууллаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн болон удирдах ажилтан, менежерүүдийн сул орон тооны мэдээллийг аймгийн “Таны элч” сонин, ӨВ TV телевиз, Ноѐн Уул FM радио, төрийн албаны зөвлөлийн веб сайтаар 21 хоногийн хугацаатай давхардсан тоогоор 27 удаа зарлан мэдээлж, төрийн жинхэнэ албан тушаалын 26 сул ажлын байрны мэргэжлийн шалгалтад 166 иргэн бүртгэгдэн хамрагдсанаас 17 ажлын байранд тэнцсэн 139 иргэдийг төрийн жинхэнэ албаны анх орох иргэний нөөцөд бүртгэснээс 56 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд зохих журмын дагуу томилогдов. Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 3 удаа, төсвийн байгууллагын менежер /дарга, эрхлэгч, захирал /-ийн сонгон шалгаруулалтыг 6 удаа тус тус зарлан явуулж, 26 иргэн хамрагдаж, 11 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгдэн 3 иргэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд, 3 иргэн төсвийн байгууллагын менежерийн албан тушаалд тус тус томилогдов. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны 2009, 2010, 2011 оны нөөцөд бүртгэгдсэн иргэдээс төрийн жинхэнэ албан тушаалын болон удирдах ажилтны 70 гаруй сул ажлын байрыг нөхөж, мэдээллийн сандаа баяжилт тэмдэглэгээ тогтмол хөтөлж ил тод мэдээлж хэвшсэн. Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч төрийн албан хаагчдаас 56 ажилтан гадаадад, 1200 гаруй ажилтан Улаанбаатар хотод болон бусад аймагт, 1861 албан хаагчид орон нутагт зохион байгуулсан сургалтад хамрагдаж төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын сургалтын болон нийгмийн баталгааг

Page 12: Товч тайлан 2011

хангах арга хэмжээнд 434.6 сая төгрөг зарцуулж, 56 төрийн албан хаагч Засгийн газрын орон сууц хөтөлбөрт хамрагдсан байна. Төрийн жинхэнэ албаны 67 иргэнд зэрэг дэв шинээр олгох, зэрэг дэвийг ахиулахаар шийдвэрлэж, төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл урамшууллын холбогдолтой хууль, тогтоол, журам, зөвлөмжийн сантай болж зөвлөмж зөвөлгөөгөөр тогтмол ханган ажиллаж байна. Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага сахилгыг сайжруулах талаар “Төрийн албан хаагчдын манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаварын хэрэгжилтийг тооцон төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, үйлчилгээний байгууллагуудын дарга, эрхлэгч нарт төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч, төсвийн байгууллагуудын дотоод журманд сахилга хариуцлага, ѐс зүйн талаар тусгай бүлэг заалтыг оруулж өгөв. Тайлант онд 317 төрийн албан хаагч сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдсан байна. Төрийн болон нийгмийн удирдлагаар мэргэшүүлэх Засгийн газрын тэтгэлэгт сургалтад 6, төлбөртэй сургалтад 10 төрийн албан хаагч, магистрын сургалтад 1 удирдах ажилтан, захилгат сургалтад 7 хүн тус бүр элсэн суралцаж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх богино хугацааны сургалтад 10 удирдах ажилтан, 4 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдаж, магистрын зэргийг 6 төрийн удирдах албан хаагч хамгаалж, бакалаврын боловсролыг 8 төрийн албан хаагч шинээр эзэмшин төгсөв.

В. ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Төсвийн төслийг Сангийн яамнаас ирүүлсэн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012-2014 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамж”-ийн дагуу тухайн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилгыг тодорхойлсон төсөвт байгууллага бүрийн хэтийн \бизнес\ төлөвлөгөөг үндэслэн тухайн байгууллагын хэрэгжүүлэх хөтөлбөрт суурилсан байдлаар боловсруулан хянуулж байна. Төсвийн төслийг боловсруулахдаа “Төсвийн зарлагын норматив батлах тухай” аймгийн Засаг даргын 2009 оны 397 дугаар захирамжийг үндэслэн хуваарилж байгаа бөгөөд ингэснээр төсвийг ижил тэгш зарчмаар хуваарилах, төсвийн ил тод байдлыг хангахад чухал алхам болж байна. Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн \бизнес\ төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн \бизнес\ төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар”-ын дагуу бүх төсвийн байгууллагууд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөгөө шинэчлэн боловсрууллаа. Төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, хагас, бүтэн жилийн тайланг байгууллагын вэб сайт болон мэдээллийн самбарт тогтмол байршуулж, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад иргэд, иргэний нийгмийн байгууллагаас хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа ба орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайланд судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн төсвийн гүйцэтгэлийг батлуулж байна. Гучин-Ус, Нарийнтээл, Арвайхээр, Хархорин сумдад төсөв, санхүүгийн чиглэлээр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, улсын болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, төрийн сангийн төлбөр тооцоо, төсвийн талаархи хууль тогтоомжийн талаар иргэдэд танилцуулав. Зарим албан татварын хувь хэмжээ өөрчлөгдөж, татварын орлогын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон болон орон нутгийн төсөвт байгууллагын орлого, зарлагын хүлээгдэж буй гүйцэтгэлийг үндэслэн 2011 оны төсөвт тодотгол хийж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, төсвийн тодотголын талаархи мэдээлэл, төсвийн орлого зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэлийг “Төсөв ил тод байх нь сайн засаглалын үндэс” самбар, байгууллагын вэб сайтад байршуулж иргэд, байгууллага мэдээллийг чөлөөтэй авах нөхцлийг бүрдүүллээ. Өнгөрсөн онд ”Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 35.1.4-35.1.22, 35.2-35.4 дэхь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлагдсан хязгаарт нийцүүлэн тогтоож, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9\01, 10\04 тогтоолоор батлуулж, батлагдсан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч байгаа бөгөөд “Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож дээрхи хурлаар

Page 13: Товч тайлан 2011

хэлэлцүүлэн батлуулж мөрдөж байна. Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сум, аймгийн Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст “Нэг цонхны үйлчилгээ”-г бий болгосноор төрийн үйлчилгээний чанар хүртээмж дээшилж байна.

Г. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

Тайлант онд аймгийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1152.6, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4811.5 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт хийгдлээ. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, журмын дагуу худалдан авалтын ажиллагааг зохион байгуулав. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1152.6 сая төгрөгийн нийт 15 удаагийн худалдан авалт хийгдсэнээс 8 ажлыг нээлттэй тендер шалгаруулах, 1 ажлыг хязгаарлагдмал тендер шалгаруулах журам, 4 ажлыг харьцуулалтын аргаар, 1 ажлыг шууд гэрээ байгуулж, 1 ажлыг сумдын Засаг дарга нарт худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэх зохион байгуулалтаар гүйцэтгэсэн болно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4811.5 сая төгрөгөөр нийт 26 удаагийн худалдан авалт зохион байгуулагдахаас дээрх худалдан авалтууд бүрэн хийгдэж, 26 удаагийн худалдан авалтаас нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 14 ажлын, хязгаарлагдмал тендер шалгаруулах журмаар 2 ажлын, харьцуулалтын аргаар 6 ажлын гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулж, 4 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг сумдын Засаг дарга нар, тухайн байгууллагад нь шилжүүлэв. Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар нийт 2342.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 14 удаагийн худалдан авалтыг зохион байгуулсан нь нийт худалдан авалтын 54.0 хувийг эзэлж, 14 удаагийн нээлттэй тендер шалгаруулалтад давхардсан тоогоор нийт 60 гаруй компани оролцсон байна. Худалдан авах ажиллагааг ил тод болгох үүднээс 2011 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн зарыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны www.e-procurement.mn хаяг болон үндэсний өдөр тутмын хэвлэлээр тогтмол зарлаж хэвшсэн. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагааг илүү ил тод, нээлттэй явуулах үүднээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд байнга тайлагнаж, бүхий л мэдээллийг аймгийн www.uvurkhangai.mn цахим хуудаст байнга байршуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тайланг улирал бүр төсвийн асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллагад тайлагнав. Аймгийн үнэлгээний хороонд ТББ-ын төлөөллийг оруулж, 2011 онд аймгийн “Худалдан авах ажиллагаа-Гурван талт түншлэл”-ийг байгуулж, төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааг ил тод болгоход онцгойлон анхаарч ажиллав.

ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭ

А. 2011 ОНЫ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭ

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2011 оны гүйцэтгэлийг эдийн засгийн 19, нийгмийн хөгжлийн 19, хөгжлийн гүйцэтгэлийн 52 үзүүлэлтээр тус тус гаргаж, албан ѐсны статистикаар гардаггүй бусад үзүүлэлтүүдийг холбогдох аймгийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлагуудын захиргааны мэдээллээр гаргуулан авлаа. Аймгийн 2011 оны эдийн засгийн 19 үзүүлэлтээс 2 үзүүлэлт буюу 1.8, 1.9 /орон нутгийн төсвийн урсгал өр, авлага/ -ийн үзүүлэлт сүүлийн 2 жилд байхгүй учраас хасч 17 үзүүлэлтээр гаргав. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний жинхэнэ гүйцэтгэл тооцох хуулийн хугацаа болоогүй байгаагаас урьдчилсан гүйцэтгэлээр гаргав. Нийгмийн хөгжлийн бодит гүйцэтгэлийг 19 үзүүлэлтээр гаргаж, хамран сургалтын дундажийг сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, суурь боловсролын дундажаар гаргалаа. Албан ѐсны нэгдсэн аргачлалаар тооцдоггүй ажилгүйдлийн түвшин, ядуу өрхийн тоог аймгийн Засаг даргын дэргэдэх ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо болон сумдын ЗДТГ-аас ирүүлсэн дүн мэдээг үндэслэн тооцож,

Page 14: Товч тайлан 2011

дүгнэв. Хөгжлийн нийт 14 үзүүлэлтээс уул урхайн зориулалтаар олборлолт хийсэн газрын нөхөн сэргээлтийн хувь гэсэн үзүүлэлтийг холбогдох хэлтсүүд болон тухайн жилд нөхөн сэргээх талбай гэж төлөвлөдөггүй нийт талбайгаас жил жилд нөхөн сэргээлт хийсэн хэмжээг гаргадаг учраас өмнөх онтой давхардах магадлалтай байгааг анхааран үзсэн болно. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2011 оны үзүүлэлтийг 3 багцад хамаарах 52 үндсэн үзүүлэлт нэг бүрээр нэгтгэн гаргаж хавсаргав.

Б. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ

Төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, дүгнэх, мэдээлэх, сурталчлахад нэгдсэн удирдлагаар хангаж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийг сурталчлах тайлант үзэсгэлэн болон жилийн эцсийн сумд, агентлагуудын хэрэглэгчдийн нэгдсэн дүнгийн дундажаар 7625 иргэдээс авсан иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээний дүн 73.2 хувь байна. Тайлант онд Засгийн газрын болон аймаг, сумдын тавьсан зорилтот арга хэмжээ, ажлыг үр дүн болон аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж хийж гүйцэтгэсэн бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, зохион байгуулсан бодлогын хэрэгжилтийн үр дүнд ард иргэдийн сэтгэл ханамж эерэгээр нэмэгдэж, урьд оны түвшингээр сэтгэл ханамжийн судалгаанд сайнаар нөлөөлсөн байна. Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлант үзэсгэлэнгийн үеэр нийт 214 иргэнээс санал асуулгаар үнэлгээ авахад үнэлгээнд хамрагдсан иргэдийн 71 буюу 33.2 хувь нь бүрэн хангалттай, 127 буюу 59.3 хувь нь хангалттай, 16 буюу 7.5 хувь нь дутагдалтай гэж үнэлсэн байна. Цаашид орон нутгийн түвшинд тулгамдсан асуудалд орчны тохижилт, соѐлыг сайжруулах, тэтгэврийн насанд хүрээгүй дунд үеийнхнийг ажлын байраар хангах, ажлын байрыг жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд хүртээмжтэй нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, утаагүй зуухыг нэмэгдүүлэх, гэр хорооллын орчны бохирдлыг багасгах, Арвайхээр хотыг хяналтын камертай болгох, замын тендерийн гүйцэтгэлийн чанарыг сайжруулахад анхаарах, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгууллагуудад эрүүл мэнд, биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарах, шахмал хавтан, ноос ноолуурын үйлдвэрийг дэмжих зэрэг ажил, асуудалд илүүтэй анхаарч байгааг дээрх судалгаанд дурьдсан байна. Зарим сумдад хэрэглэгчдийн үнэлгээ авсан байдал нь асуумж судалгаанд ажил хэрэгч байдлаар хандаагүй, нэр төдий зохион байгуулсан ажлын хэсгийн хариуцлага хангалтгүй байдалтай байгаа нь ажиглагдав. Дээрх санал хүсэлтийг сумд, агентлагуудыг жилийн эцэст хийгддэг хяналт – шинжилгээ, үнэлгээний тайланд өөрсдөөр нь дүгнүүлэх, бичмэл тайлантай хамт авч, магадланүнэлгээг аймгийн ХШҮ-ний ажлын хэсэг газар дээр нь хийсэн нь өнгөрөгч оны онцлог байлаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАЯРТОГТОХ