ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс,...

138
1 ЦАХИМ ХУВИЛБАР

Upload: enkhzol-dovdon

Post on 20-Jul-2015

802 views

Category:

Spiritual


15 download

TRANSCRIPT

Page 1: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

1

ЦАХИМ ХУВИЛБАР

Page 2: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

2

ШИНЭ ЭРИН ЗӨВ ЗАМ МӨРИЙН ЭРЭЛД

I

Баянмарал овгийн Довдонгийн ЭНХЗОЛ

Ертөнц дахины түгээмэл зүй тогтлыг танин мэдэж,

зөв зам мөрөөр амьдарцгаая.

Улаанбаатар хот 2015 он

Page 3: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

3

DDC

181.043

Э-66

Довдонгийн Энхзол

ШИНЭ ЭРИН – ЗӨВ ЗАМ МӨРИЙН ЭРЭЛД

Анхны хэвлэлт

Зохиогчийн эрх © Д.Энхзол

Улаанбаатар. 2015 он

Энэхүү бүтээлийн зохиогчийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан

болно. Бүтээлийг бүтнээр буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх,

микрофильм хийх, электрон системд оруулах болон бусад

хэлбэрээр олшруулахыг хориглоно.

Цаасны хэмжээ 60х84 1/16

Хэвлэлийн хуудас 8.75хх

Хэвлэсэн тоо 300 ш

Зохиогчтой холбоо барих и-мэйл хаяг: [email protected]

ISBN 978-99973-73-08-3

Энэхүү бүтээлийн зохиогчийн эрх хуулийн дагуу

хамгаалагдсан болно. Бүтээлийг зохиогчийн

зөвшөөрөлгүйгээр бүтнээр буюу хэсэгчлэн нийтлэх,

микрофильм хийх, худалдаалахыг хориглоно.

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАРААХ, УНШИХЫГ

ЗӨВШӨӨРӨВ. Д.ЭНХЗОЛ

Page 4: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

4

ГАРЧИГ

ӨМНӨХ ҮГ.......................................................................................... 7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ШАШИН ........................................................... 9

1. Будда, Христ, Аллах, Кришна, Тэнгэр бөө нар зэрэгцэн

суугаад ярилцвал хэрхэх бол ........................................................... 9

2. Шашин .......................................................................................... 11

3. Шашин хоорондын зөрүүтэй ойлголт ......................................... 12

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХООСОН ЧАНАР БА ШҮТЭН

БАРИЛДЛАГЫН ТАЛААРХ МИНИЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ ....................... 13

1. Хоосон чанарын тухай ................................................................ 13

2. “Хоосон чанар” гэж нэрлэх нь ээдрээтэй ................................... 19

3. Гэгээнтний домог үнэн байв уу, эсвэл далд бодлого байв уу? 21

4. Шүтэн барилдлага ....................................................................... 23

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БОДЬ СЭТГЭЛ ҮҮСГЭХҮЙ ....................... 26

1. Байгаа бүхнээ хайрла ................................................................. 26

2. Залбирал ...................................................................................... 29

3. Хамгийн логик сайтай хүсэл, тэмүүлэл ...................................... 30

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ОЮУНЫ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭСЭН АСУУЛТ,

ХАРИУЛТУУД................................................................................... 33

1. Хүн хаанаас үүссэн бэ? ............................................................... 33

2. Сүнс ба амьдралыг тэтгэгч хүч ................................................... 33

3. Жаргал, зовлон ............................................................................ 36

4. Амар амгаланг хүсэхийн учир ..................................................... 38

5. Гэгээрэл ба гэгээрсэн хүн ........................................................... 38

6. Бурхан багш хэрхэн гэгээрсэн бол ............................................. 39

7. Өнөөгийн нийгэм дэх бидний боломж, амар амгалан оршихуй 41

Page 5: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

5

8. Өөр ертөнц ................................................................................... 42

9. Бурхан .......................................................................................... 44

10. Бурхан багш Шагжамүни яагаад бишрэгдсэн юм бэ? ............. 45

11. Бурханы ном, судрыг уншуулахын ач тус ................................ 46

12. Бүтээгч эзэн байдаг эсэх ........................................................... 47

13. Үйлийн үр ................................................................................... 48

14. Дундаж зам мөр ......................................................................... 50

15. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоо ........................................ 51

16. “Та хаанаас ирсэн бэ?”, “Таны зорилго юу вэ?”,

“Та хаашаа явах вэ?” ................................................................. 51

ТАВДУГААР БҮЛЭГ. ЭРГЭЦҮҮЛЭЛ ................................................ 56

1. Хүн байхын завшаан ................................................................... 56

2. Аймшигт гэсгээл, тамын зовлонг өөрөөр тайлбарлавал .......... 58

3. Сахил, түүний ач тус ................................................................... 59

4. Бидний амьдралыг бүрдүүлэгч, нөлөөлөгч хүчин зүйлс ........... 61

5. Магтаал, шүүмжлэл, сэтгэлээ залахуй ...................................... 64

6. “Би” ............................................................................................... 65

7. Монгол ахуй дахь гэгээрэл ......................................................... 66

8. “Байгаль эх” гэж нэрлэхийн учир ................................................ 67

9. Өнөөгийн Монголын Шарын шашин, өөрчлөлт ......................... 69

10. Шийдвэр гаргалт ........................................................................ 75

11. Гайхамшиг, ид шидтэй хөөцөлдөн цагаа бүү үр ...................... 76

12. Бид дор бүрнээ л хичээх хэрэгтэй ............................................ 77

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ОНЧ МЭРГЭН ҮГС ................................. 78

1. Амьдралаас минь ундарсан сургаал үгс .................................... 78

Page 6: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

6

2. Хэн юу гэж захив.......................................................................... 88

3. Зүйр үг бүр зөв байсангүй ..........................................................106

4. Сургамжтай явдлууд ..................................................................107

5. Шүлгийн цоморлиг ......................................................................110

Уншсан номуудаас .........................................................................135

Номыг бүтээгчийн тухай .................................................................136

Page 7: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

7

ӨМНӨХ ҮГ

Миний бие багаас бусдын адил бүрэн дунд сургууль, их

сургууль, гэр бүлийнхээ хүмүүжлээр сурч боловсорсон.

Хүн эхээс мэндлэхдээ энэ орчлонгийн талаар төсөөлөлгүй

төрдөг. Гэвч цаг хугацааны эрхээр олон зүйлс сурч, мэдэж

авдаг ч орчлонгийн юмс, үзэгдлийн талаарх бидний

мэдлэг ямагт өчүүхэн байдаг. Ихэнх хүмүүс амьдралын

утга учрын талаар, эргэн тойрон дахь хүрээлэн байгаа

орчлон, юмс, үзэгдлийн талаар эргэцүүлж боддоггүй.

Харин энэ талаар хэн нэгэн анхаарал хандуулж, хэлж,

ойлгуулж өгөх юм шиг бодож зөнд нь хаядаг. Ингэж явсаар

амьдралд нь ямар нэгэн эерэг, сөрөг эрс өөрчлөлт гарсны

дараа, эсвэл нас ахисан хойноо эргэцүүлж бодох нь элбэг

тохиолддог.

Ертөнцөд “…Яагаад ?”, “…ямар учраас…” гэсэн асуулт

тавих юмс, үзэгдэл маш их бөгөөд эдгээрээс шинжлэх

ухаан олон зүйлсийг тайлбарласан ч бидний үл мэдэх

зүйлс оршсоор л байна. Орчлон ертөнц, Бурхан, Сүнс гэж

юу вэ? Би хэн, хаанаас ирсэн, зорилго маань юу болох,

нас нөхчсөний дараа хаачих бол, хүсэл, шунал, тачаал,

сэтгэлээ хэрхэн жолоодох уу, аливаад хэрхэн хандвал

зохилтой гэх мэтийн асуултуудад бид ухамсартай болон

ухамсаргүй байдлаар хариулт хайсаар л байдаг бөгөөд

миний бие дээрх асуултуудад хариулт олох зорилгоор

нэлээд ном уншиж, гадаад дотоодын олон хүмүүсээс

асууж, судалсан ч өөрийн хайсан хариултаа авч чадаагүй.

Ингээд сурч, хөдөлмөрлөх, туслах, туслуулах гээд өдөр

тутмын амьдрал маань өрнөж байсан ч, оюуны мухарт

эдгээр асуултууд эргэлдсээр л байсан юм. Ингээд ухаан

орсон цагаасаа эхлээд суралцаж, өөрийн амьдралаараа

Page 8: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

8

туулж мэдэрсэн бүхэн дээрээ тулгуурлан эргэцүүлж,

тунгааж гаргасан логик гаргалгааны үр дүнгээ арав гаруй

жил тэмдэглэсэн бөгөөд хүрсэн үр дүнгээ та бүхэндээ

эмхэтгэн толилуулж байна. Богинохон өрнөх амьдралын

тань цаг хугацааг хэмнэж, сэтгэхүйн эмх цэгцийг бий

болгож, хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлон биелүүлэхэд

тань миний энэ ном бага ч гэсэн тус болох болов уу

хэмээн итгэж байна.

Мөн түүнчлэн сүүлийн үед нийгмийн хурдацтай

хөгжилтэй холбогдуулан бидэнд дотоод хөгжлөөсөө

илүүтэй, өөрт холбоотой мэргэжил боловсрол, гадаад хэл,

бие бялдрын, орчинтой холбоотой техник технологи,

барилга байшин зэрэг гадаад хөгжилд анхаарах

шаардлага ихэссэн. Хэдий тийм боловч, сэтгэлгээний

үндсэн суурь, итгэл, үнэмшил, амьдралын, амьд явахын

учир утга, үнэ цэнэ, хандлага зэрэг дотоод хөгжлөө олсон

цагт гадаад хөгжилд тэмүүлэх нь ахицтай байдаг. Иймд

энэхүү ном нь таны дотоод хөгжилд тодорхой хэмжээгээр

тус болно гэдэг найдаж байна.

Товчхондоо, энэхүү бүтээлийг маань та бүхэн

ертөнцийн юмс, үзэгдлийн талаар, тэдгээрийн түгээмэл

зүй тогтлыг олох гэж тэмүүлсэн олон жилийн бодлогын

маань хариулт, шийд гэж ойлгож болох бөгөөд ихэнх

ойлголтууд маань Бурханы шашин (Буддын гүн ухаан) –ы

ойлголтуудтай ижил байгааг зөвөөр хүлээн аваарай. Урт

удаан хугацааны бодлогошролын маань шийд ийм гарлаа.

Та ямар ч шашин шүтдэг бай сонирхон үзвээс харшлах

зүйлгүй болой хэмээн үзэж байна.

Page 9: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

9

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ШАШИН

1. Будда, Христ, Аллах, Кришна, Тэнгэр бөө нар

зэрэгцэн суугаад ярилцвал хэрхэх бол

Дээр дурдсан төгс гэгээрсэн болон амьтны аврал, итгэл

болсон суут хүмүүс нь эдүгээ цагийн дэлхийн томоохон

шашнуудыг үндэслэгчид бөгөөд тэд нэгэн цаг үед, нэгэн

газар мэндэлсэн агаад, нэгэн агшинд учирсан бол Яах

байсан бол? Өөр хоорондоо маргалдаж, цэц булаалдах

болов уу? Эрхэм уншигч та, юу гэж бодож байна вэ?

Миний төсөөллөөр бол тэд маргалдахгүйгээр барахгүй,

тун эвтэй найртай, нэг нэгэнтэйгээ учирсандаа ихэд

баяртай байх байсан гэж бодож байна. Учир юу гэвээс,

бидний амьдран буй ертөнц нэгэн цогц шүү дээ. Орчлон

ертөнц нэгэн цогц тул үнэхээр төгс гэгээрсэн, ухаарсан

аваас тэдэнд маргалдах шалтгаан үгүй юм. Яагаад гэхээр

угаасаа л үнэн гэдэг үнэн. Өөрөөр хэлбэл, төгс гэгээрэлд

хүрч, үнэнийг таньж мэдсэн аваас худал, хуурмаг гэж үгүй.

Тэдний ухаарсан, ярьсан, хэлэлцсэн бүхэн ижил утга

агуулгатай үнэн байх болно.

Page 10: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

10

Дээрх зурагт, бортогоор жишээ аван тайлбарлая. А

талаас харсан хүн тэгш өнцөгтийг, Б талаас харсан хүн

дугуй дүрсийг гэх мэт хаанаас харж байгаагаас

шалтгаалан ялгаатай хариултууд хэлнэ. Үүнд А, Б талаас

харж байгаа хүмүүсийн аль алиных нь зөв. Гэвч бүхлээр

нь эргүүлж тойруулаад, сайн харж үзвэл энэ дүрс нь

цилиндр буюу бортого байна. Эндээс үнэхээр төгс

гэгээрсэн аваас дээрх жишээн дээрх дүрсийг бортого гэсэн

үнэнг мэдсэн байж таарна. Тийм учир, дээрх төгс гэгээрсэн

гэж үзэх бурхдын хувьд үнэнд хүрсэн аваас маргахгүй.

Гэвч шашин бүрийн сургаал, номлолууд нь ялгаатай

шүү дээ гэж хэлэх хүн цөөнгүй байх. Нээрээ зарим

талаараа тийм. Ялгаа бий боловч, бид яг үнэхээр хэдэн

мянган жилийн өмнө тэдгээр хүмүүс өнөөгийн бидний

бишрэн дагадаг сургаалыг айлдсан эсэхийг баталж

чадахгүй. Олон зуун шавь нарыг нь дамжиж, нэмэгдэж,

хасагдаж, тухайн улс, үндэстний нөлөө орж, улс төржиж

ямар ч байдлаар гуйвсныг мэдэхгүй.

Page 11: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

11

Магадгүй анхнаасаа эдгээр суутнууд жинхэнэ үнэнийг

мэдэж байсан ч, сургаалаа айлдахдаа тухайн цаг үе,

нөхцөл байдал, зан заншил, хүмүүсийнх нь аж төрөх хэв

маяг, сэтгэлгээ, мөрөөдөл, айдас, нийгэмд нь тохируулан

түгээснийг ч үгүйсгэхгүй юм. Хэдэн мянган жилийн өмнөх

өрнө, дорнын сэтгэлгээ ондоо байсан, одоо ч ялгаатай

хэвээрээ л байна.

Тэгэхээр бид нэгэн үзэл, сургаалд баригдалгүй чин

үнэнийг эрж хайж, ухаарч түүнд л хөтлөгдөх хэрэгтэй.

2. Шашин

“Шашин” хэмээх нь дорно дахины ѐсонд “Шасана” гэсэн

самгард гаралтай үг бөгөөд монголоор “заах, засах”

хэмээх буюу муу сэтгэлийг засаж муу заяа болон сансраас

аврах гэсэн утгатай.1 Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн

санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах,

гэтэлгэх гэсэн утгатай. Тодруулбал муу сэтгэлийг засаж,

муу заяанаас аврах гэсэн утгатай үг юм. Иймд төгс

гэгээрсэн хүн – бурханы айлдсан айлдвар сургаал нь ном

болоод, тэр нь цаашаа шашин болсон гэж ойлгогдохоор

байна.

Ном нь бурхан өөрийн амьдрал, бясалгал, ухаарлын

үндсэн дээр тулгуурлаж бусдад хэрхэн яаж зөв зүйтэй,

сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах вэ? Хэрхэн яаж

муу сэтгэлийг багасгах, арилгах, сайн сэтгэлийг бий

болгох, түүнийг улам бүр тордон сайжруулах зэргийг

тусгасан, дагаж мөрдвөл зохих сургаал, номлол, зөвлөгөө

юм.

1 Эх сурвалж: http://buddha.mn/бурханы-шашины-тухай /

Page 12: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

12

Гэгээрэгсэд тухайн цаг үе, нийгмийн сэтгэлгээ, ухамсар,

нөхцөл байдалд нь тааруулж сургаалаа айлдсан. Энэ нь

үе үеийн шавь нар, дагалдагч, улс төрч, бусад хүмүүсийн

сэтгэлгээгээр баяжсаар өөрийн сургаал, номлол, суралцах

арга барил, сүсэгтнүүдтэй, нөлөөлөлтэй, дадал,

заншилтай, биеэ даасан шашин болон өргөжин тэлжээ.

3. Шашин хоорондын зөрүүтэй ойлголт

Яагаад шашин хооронд зөрүүтэй ойлголтууд үүсч байна

вэ? гэхээр нэг талаасаа үндсэн сургаал, номлолоосоо

шалтгаална. Нөгөө талаасаа, хэт туйлширсан

сүсэгтнүүдээсээ болж байна. Өөрөөр хэлбэл би, миний,

бидний л шашин жинхэнэ үнэн, манай шашин л манлайд

байх ѐстой, биднийх л хамгийн дээд нь гэсэн үзлээс

ихээхэн шалтгаалж байна.

Үнэндээ бол ертөнцөд өөр хоорондоо холбоо

хамааралгүй, нэг нэгнээ нөхцөлдүүлдэггүй зүйл гэж үгүй.

Бүгд л нэгэн цогц зүйл. Бид аль өнцгөөс харж, хэрхэн

тайлбарлаж байгаагаас шалтгаалан өөр өөрөөр ойлгож

хэрэглэж байна.

Тиймээс аль нэгнийхээ дотоод хэрэгт оролцохгүй,

харилцан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүмүүс аялдан

дагах биш, өөрсдийн шинжлэх чадварыг хөгжүүлж, ухаарч,

гэгээрсний үндсэн дээр, ертөнцийн түгээмэл үнэн, зүй

тогтлыг дагах хэрэгтэй.

Page 13: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

13

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХООСОН ЧАНАР БА ШҮТЭН

БАРИЛДЛАГЫН ТАЛААРХ МИНИЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ

1. Хоосон чанарын тухай

Аливаа зүйлд туйлын мөн чанар гэж үгүй буюу өөрийн

гэсэн мөн чанар үгүй юм. Тиймээс бүх зүйлийг эцэст нь

хүртэл жижиглэн задлах аваас бүгд ижил болох бөгөөд

энэхүү хамгийн жижиг нэгжийг хумхын тоос хэмээн

нэрлэдэг болно.

Үүнийгээ батлахыг оролдъѐ. Ширээ гэж юу вэ?

а) Ширээг бүтэц, хэлбэр талаас нь авч үзвэл:

- Ширээ бол тулгуур бүхий хөлтэй, тавцантай байдаг.

Материал нь модон, хуванцар, төмөр гээд янз бүр байж

болно.

Эдгээрээс нэгийг нь сонгон, модон ширээ гэж ямар

ширээг хэлдэг юм бэ? Мод гэдэг нь юу юм бэ? гэсэн

асуулт урган гарна.

- Мод бол хатаасан нэгэн төрлийн ургамал юм.

Хатаасан ургамал гэж юу юм бэ?

- Шингэн буюу ус нь ууршсан нэгэн төрлийн ургамлыг

хэлнэ.

Page 14: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

14

Ургамал гэж юу юм бэ?

- Олон мянган эсээс бүрдсэн органик биет юм.

Эс гэж юу юм бэ?

- Эс нь бүрхүүл, цитоплазм, бөөмтэй байна.

Эдгээрийг цааш нь задалбал юу болох вэ?

- Төрөл бүрийн химийн элементүүдээс бүрдэнэ.

Химийн элемент нь юунаас бүрдэх вэ?

- (+) цөм, (-) электронуудын хослолоос бүрдэнэ.

Цөм нь юунаас бүрдэх вэ? Электрон нь юунаас бүрдэх

вэ? гэх мэт асуултууд үргэлжлэн гарсаар байх болно.

Зарим нэг асуултуудад өнөөдрийн бидний хүрсэн шинжлэх

ухааны ололт амжилт ч хариулж чадахгүйд хүрч

технологийн мухардалд хүрнэ. Гэсэн хэдий ч

математикийн тоо 1, 2, 3, 4, 5, ... гэх мэт хязгааргүй

үргэлжлэхийн адил химийн элементүүд ч цааш задарсаар

байх юм. Тийнхүү задалсаар хамгийн бага тэр нэгэн

нэгжийг хумхын тоос хэмээн тодорхойгүйгээр нэрлэдэг.

Дээрхээс дүгнэхэд, модон ширээ бол мод мөн, ширээ нь

ургамал мөн, ширээ нь эс мөн, ширээ нь химийн элемент

мөн, ..., ширээ нь хумхын тоос мөн болж таарлаа. Өөрөөр

хэлбэл, ширээ маань юм юм болж таарлаа.

б) Ширээг зориулалт, утга учир, шалтгаан талаас нь авч

үзвэл:

Ширээн дээр ном, аяга, таваг гээд эд зүйлс тавьж

болно. Тиймээс ширээ гэхэд дээр нь ямар нэгэн юм

тавьдаг зүйл төсөөлөгддөг.

Тэгвэл томоохон чулуун дээр эд зүйл тавилаа гэж

төсөөлбөл, тэр чулуу ширээ мөн үү?

- Мөн.

Page 15: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

15

Байшингийн дээвэр дээр хэдэн антен байна гэе. Тэгвэл

байшин ширээ мөн үү?

- Тийм.

Би ширээн дээр гараад суулаа, миний хувьд ширээ нь

сандал мөн үү?

- Мөн.

Тэгвэл өргөн утгаар нь авч үзвэл, манай гаригийн

томоохон арлууд нь усан дээр хөвж буй ширээ мөн үү?

- Тэгж хэлж болно. Мөн.

Эндээс тодорхойлолтыг нь хэрхэн гаргахаас

шалтгаалаад олон зүйлийг ширээ гэж үзэж болохоор

байна.

Хүний хувьд та хэн бэ? гэж асууя.

- Би тэдэн сантиметр өндөртэй. Тэдэн килограм жинтэй.

Тийм хүйстэй. Хэвийн жинтэй. ... тиймэрхүү харагддаг.

Өндөр хүний хажууд намхан, намхан хүний хажууд өндөр,

тарган хүний хажууд туранхай, туранхай хүний хажууд

тарган, ...

- Миний анд, нөхөд намайг тийм, тийм ааш зантай гэдэг.

Тиймээс би тийм зан төлөвтэй.

- Би тийм үзэл, баримтлалтай, тийм хүн.

- Би тийм, тийм сургууль төгссөн тийм мэргэжил

боловсролтой хүн.

- Тийм удам угсаатай. Тэр аймгийн, тэр сумаас

гаралтай.

- Бүтэц бүрэлдэхүүн талаасаа эрхтэн -> эд -> эс ->

молекул -> атом -> цөм, электрон зэргээр задарсаар

түрүүчийн ширээний адил хумхын тоосонд хүрнэ.

Шороон шуурга гэсэн цаг агаарын үзэгдлийг

жишээгээр авъя. Шороон шуурга гэж юу юм бэ?

Page 16: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

16

- Газрын өнгөн давхаргаас боссон тоос, шороог

агуулсан салхи юм.

Салхи гэж юу юм бэ?

- Салхи гэж хийн урсгал.

Хийн урсгал гэж юу юм бэ?

- Агаарын даралтаас үүснэ.

Агаар гэж юу юм бэ?

- Агаар нь азотын хий, хүчилтөрөгч, нүүрстөрөгч болон

бусад элементүүдээс бүрдэнэ.

... гэх мэтээр химийн элемент -> ... -> бас л хумхын тоосон

дээр очоод дуусаж байна.

Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг хугацааны хувьд

ярилцъя.

Өнгөрсөн бүхэн замхарна.

Одоо гэхэд одоо нь өнгөрсөн болчихно.

Ирээдүй бүхэн өнгөрсөнд шилжинэ.

... -> жаран -> жил -> сар -> өдөр -> цаг -> минут ->

секунд -> доль -> ... гэх мэтээр цаг хугацааг эцэст нь

тултал нарийвчилж үл чадна. Тооллын нэгж нь өөрөө

ойролцоо утгатай юм. Тооллын нэгж нь өөрөө тойм төдий

болохоор өнгөрсөн, одоо, ирээдүй ч харьцангуй билээ.

Үнэндээ хүмүүс бид цаг хугацааг тойм төдий л хэмжих гэж

оролддог.

Амьдралын мөнх бус

Бидний хайрлаж, хүсэж, дурлаж байгаа болон жигшиж,

үл хүсэж байгаа бүхэн нь урт удаан цаг хугацааны туршид

бүдгэрэн замхардаг.

Хагацаж салж чадахгүй, өвөртөлж унах шахам дурладаг

хувцас, эд зүйлсийн хувьд авч үзвэл, эхэн үедээ учиргүй

Page 17: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

17

их дурладаг боловч, нэг өдөр, нэг сар, нэг улирал, хагас

жил, нэг жил, хэдэн жил болоход бидний анхны тэр их

хүсэл, хөөрөл унтардаг. Эрт, орой хэзээ боловч хүсэх,

хайрлах, дасах, энгийн болох, уйдах, хаях – хадгалах

гэсэн төлөвийг дамждаг.

Нэгэн цагт тун сайн анд, найзууд байсан хүмүүс хожим

хойно хоѐр биенээ муу хэлсэн, үзэж чадахгүй болтлоо

өстөн дайснууд болсон байх тохиолдол ч байдаг.

Нэгэн цагт учиргүй их хайрлаж, чамайг үхвэл би дагаж

үхэх байх, чи л байхгүй бол амьдарч чадахгүй нь гэж

хэлэлцэж, хайрлаж, дурлаж байсан хосууд хожим хойно

“Эр эм байтугай, эрүү толгой хоѐр салдаг юм аа” гэж

хэлсэн шиг хагацаж, салсан байх нь бий. Хагацдаггүй,

хайр нь унтардаггүй юм аа гэхэд, амьдралынхаа туршид

хэрэлдэж, маргалдаж байгаагүй хосууд байдаг болов уу?

Их л ховор байх. Үнэхээр хайртай, үргэлж хайрлаж, эвтэй

найртай байх байсан юм бол юунд нэг нэгэн рүүгээ муу

үгийг чулуудаж хэрэлдэж, маргалдана вэ? Идэр залуудаа

дурлалцаж байсан сайхан бүсгүйн үзэсгэлэнтэй царай,

гоолиг бие, залуугийн чанга, чийрэг бие бялдар цаг

хугацааны уртад үрчийнэ, хорчийно, хүчтэй салхинд

уначих вий дээ гэмээр сул дорой болно.

Тариурын зүүгээр хатгуулахад өвддөг ч, хэсэг

хугацааны дараа хэвийн болно. Элбэг тусдаг ханиад,

халуурал хэд хоног үргэлжлэвч, хожим эрүүл, цовоо

гүйгээд л явж байдаг. Үхлийн хүнд өвчин тусаж энэ биеэ

орхивч, сүнсэн биендээ шилжихэд бие махбодийн өвчин

зовлон үгүй болно.

Эрт, орой хэзээ боловч бид хайрт эцэг, эх, ах, дүү,

амраг саднаасаа хагацах, эсвэл өөрөө хорвоогийн мөнх

Page 18: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

18

бусыг үздэг. Хагацал нүүрлэхэд тэсэхүйеэ бэрх байвч,

“Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг юм аа” гэдэг шиг,

хэзээ боловч, хэвийн амьдралдаа эргэн орсон байдаг.

Хүнийг 81 жил буюу 2,554,416,000 секунд дунджаар

амьдардаг гэж үзвэл, бидний амьдралын туршид олон

удаа баярлаж, хөөрч, энэлж, өрөвдөж, хайрлаж, дурлаж,

уурлаж, ухаарч, уярч, зовж, шаналж, өвчилж, эдгэрч, уйлж,

дуулж, инээж байсан таатай ба таагүй үеийн хэдэн секунд,

хэдэн минут, нэг хоног ( 81 жилийн 0,0000338%-тай

тэнцэнэ) зэрэг хугацаанууд маань маш бага юм. Тэгвэл,

хүний амьдралыг 4,5 тэрбум жилийн настай дэлхий хэмээх

цэнхэр гарагтай харьцуулбал маш өчүүхэн болно.

Товчхондоо хайрлаж, харамлаж, дурлаж, үзэн ядаж

байсан бүхэн цаг хугацааны уртад замхран үгүй болно.

Дээрх бүгдээс дүгнэн авч үзвэл, аливаа юмс, үзэгдлийг

аль түвшинээс буюу аль талаас нь харж, хэрхэн хандаж

байна гэдгээс шалтгаалаад тодорхойлолт, тайлбар,

мэдрэмж нь ч өөр өөр байж болно. Яг л геометрийн цэг,

шулуун хоѐр тодорхойгүй байдаг шиг (Үзэгний үзүүрээр

хатгаснаа цэг гэж болно. Дэргэдээс нь харахад том зүйл

холоос харагдахтай үгүйтэй цэг шиг харагддагийн адил,

асар холоос харвал манай дэлхий ч цэг болно. Шулуун нь

өөрөө цэгээс тогтох тул мөн тодорхойгүй ухагдахуун юм.)

Эндээс аливаа зүйлд эцсийн байдлаар яг тийм гэсэн

тодорхойлолт өгөх боломжгүй тул аливаа юмс, үзэгдэл нь

яг баттай энэ гээд хэлчих өөрийн мөн чанараас бүтсэн нь

үгүй тул шүтэн барилдлагатай гэж үздэг байна.

Page 19: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

19

2. “Хоосон чанар” гэж нэрлэх нь ээдрээтэй

Хоосон чанар гэсэн үгийн хувьд, цаана нь олон салаа

утга агуулагдаж байгаа тул тусган авахад бэрхшээлтэй

далд утга бүхий үг юм.

1. Хоосон чанарын ил буюу шууд утга нь орон зайн

хувьд бидний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй

байх оргүй, сул зайг илэрхийлнэ.

2. Харин шашны хувьд яригдах хоосон чанар нь далд

утгаар хэрэглэгдэх ба дээрх жишээнүүд дээр

дурдсанчлан утга зүй, шалтгааны хувьд хоосон

чанартай буюу аливаа зүйлийг хамгийн эцсийн

байдлаар төгс төгөлдөр тодорхойлох боломжгүй

буюу илт оносон, туйлын байдлаар утга оноох,

тодорхойлох боломжгүйг илэрхийлж байна. Өөрөөр

хэлбэл, энэ бол яг ийм гээд оноод хэлчих баттай

бай үгүй учир, түүнд оногдохгүй байгаа тул бид

аливаа зүйлс хоосон чанартай гэж ярьдаг байна.

Page 20: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

20

Дээрхээс энэ хоѐрын утгыг сайтар ялгаж ойлгохгүй

байгаагаас төөрөгдөлд орох тохиолдлууд байдаг. Зарим

онолчид, лам, хуврагуудаас хоосон чанарын талаар

асууваас, суурь ойлголт дутмаг энгийн хүмүүст тодорхой

тайлбар өгдөггүй бөгөөд болоогүй байхад нь буруу

тайлбарлаж, буруу ойлгуулбал, их уналтад орно хэмээгээд

зайлсхийдэг.

“Их унал” гэж юуг хэлнэ вэ?

Хоосон чанар гэдгийг дээр тайлбарласан эхний буюу

шууд утгаар нь ойлгосноос болж, би ч байхгүй, та ч

байхгүй, эд юмс ч байхгүй, оргүй хоосон хэмээн төсөөлж,

энэ орчлонг хий хоосон зүүд мэт төсөөлж, бүхнийг

Page 21: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

21

үгүйсгэж, их төөрөгдөлд ордог бололтой. Үүнээсээ үүдээд

магадгүй нэгэн өдөр машин зам дээр гараад машин ч

байхгүй, би ч байхгүй хэмээн бодоод машинд дайруулан

үхэхийг ч үгүйсгэхээргүй сэтгэлгээний төөрөгдлийг бий

болгож байна.

Гэвч энэ бол яг ч үгийн буруу сонголтын алдаа биш юм.

Угаас монгол хэлний үг, өгүүлбэр олон салаа, гүн гүнзгий

утгатай байдаг. Харин бидний л өөрсдийн хэрэглээний

үгсийн сангийн баялаг багасаж, оюуны цар хүрээ

хумигдаж, уламжлалаасаа холдсоны балаг бололтой.

Үүнээс үзэхэд, хоосон гэдэг үгийг ердийн амьдрал дахь

ойлголтуудын хүрээнд оргүй, сул, хий хоосон гэдэг утгаар

нь хэрэглэх үедээ хэрэглээд, харин шашин, ном, шүтэн

барилдлага талаас нь хоосон чанар гэсэн үгийг хэрэглэх

тохиолдолд, оронд нь туйлын мөн чанар үгүй, өөрийн

мөн чанар үгүй, төгс төгөлдөр мөн чанар үгүй гэж

ярьж, хэрэглэж занших нь зохистой гэж үзэхээр байна.

3. Гэгээнтний домог үнэн байв уу, эсвэл далд

бодлого байв уу?

Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар гуайн

хоосон чанарын тухай үзүүлсэн нэгэн домог яриа бий.

Зарим хүмүүс Дандар лхаарамба иш үзүүлсэн ч гэдэг.

Гэгээнтнээс нэгэн хүн хоосон чанарын тухай

тайлбарлаж өгөхийг хүссэн ажээ.

- Хариуд нь Гэгээнтэн “Байна гэвэл нэг иймэрхүү гээд

гэрийн тооноор тусаж буй нарны цацраг дээр өөрийн гаанс

(хөөргөний дайлан) -ыг тохон тогтоож гэнэ. Харин байхгүй

Page 22: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

22

гэвэл нэг иймэрхүү гээд тэр гаансаа гэрийн багана модон

дундуур торох зүйлгүй нэвт гаргаж” үзүүлсэн гэдэг.

Дээрх домог яриаг шинжлэн үзвээс:

1) Үнэхээр тийм гайхамшгийг үзүүлсэн аваас, тэр нь

үнэндээ дан ганц хоосон чанартай холбоотойдоо

биш, өөр ямар нэгэн эрдэм ухаан, гоц авьяас билиг,

хувилгаан чадвар байсан байж болох юм.

2) Хоѐрдугаар таамаглал гэвэл үнэндээ ийм явдал

болоогүй нь магадтай. Учир юу гэвээс, тухайн үед

Монгол улс тусгаар тогтнолоо Манж чин улсад

алдсан байсан тул, энэхүү домог мэт яриа нь

нарийн ухаан бүхий далд бодлого байсан байх

талтай. Яагаад далд бодлого гэж үзэж байна вэ?

гэвэл:

- Аливаа юмс үзэгдлийг бодитой оршин байхгүй

хий хоосон зүйл хэмээн ухуулан сэнхрүүлснээрээ:

Хүний хүсэл тэмүүлэл, зорилгыг үгүй хийгээд

зогсохгүй, аливааг хийж бүтээх, эх орноо гэсэн

чин сэтгэл, аливаад өөриймсгөөр хандах

сэтгэлгээ гээд бүхий л их тэмүүллийг нь мохоож,

сэтгэхүйн мухардмал нөхцөл байдлыг бий болгож

чадна гэж үзэж байна. Лавшруулан тайлбарлавал,

үнэхээр хүний сэтгэхүйд бүхнийг үгүйсгэх үзэл сууж,

сэжүүр төрөх аваас тухайн хүн Би ер нь байхгүй

юмны төлөө улайран зүтгэх хэрэг юу байна аа?

гэсэн бодолтой болно. Мөн ихээхэн энэ бурангуй

үзэлдээ автваас өөрийгөө ч үгүйсгэж, орчлонгоос

уйдах бус уу. Нэгэнтээ ингэж их уналд автсан хүн

хүсэл тэмүүлэл үгүй, хэтийн зорилго ч үгүй, хийсэн

бүтээсэн ч зүйлгүй, хийж бүтээсэн нь ч өгөөж үгүй,

Page 23: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

23

амьд үхдэл болон хувирах нь гарцаагүй. Яг л

иймэрхүү үгийг нь, үйлдлийг нь эс сөрөх зомби нар

болгон Монголчуудыг хувиргах нь Манж нарт

ашигтай байсан тул ийм нарийн ухаан сэдэн

тараасан байх талтай бөгөөд тус аргаа Гэгээнтнийг

амьд ахуйд эсвэл таалал төгссөнийх нь дараа

алдар цууг нь ашиглан бодлогоор тараасан,

хэрэгжүүлсэн байх хэмээн сэтгэж байна. Иймээс

эдүгээ цагийн Монгол түмэн бид оюуны санааны

энэхүү туйлшралаас салах цаг нь болсон хэмээн

үзэж байна.

4. Шүтэн барилдлага

Үндсэндээ хоосон чанар, шүтэн барилдлага хоѐр нэг

зүйлийн хоѐр тал бөгөөд нэг нь нөгөөгөөрөө

тайлбарлагдахаар байна. Уг нь дээр хоосон чанарыг

тайлбарлахдаа шүтэн барилдлагыг ил биш ч давхар

тусгасан болно.

Жишээлбэл:

ширээнээс -> мод -> ургамал -> эс -> … -> химийн

элемент -> ... атом цөм ... -> хумхын тоос хүртэл явсан.

Үүнийг эсрэгээр нь бичвэл:

Хумхын тооснууд нийлээд -> ...атом цөм … -> химийн

элемент болно -> ... -> химийн элементүүд нийлээд -> ...

эс -> ургамал -> мод -> ширээ -> … + … + … -> гариг

ертөнц -> … болно.

Аливаа юмс, үзэгдэл нь шалтгаан, шаардлага,

нөхцөлийн дор харилцан хамааран зохицож /шүтэн

Page 24: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

24

барилдаж/ байж бидний мэдэх юмс, үзэгдлийг бүрдүүлж

байна.

Гол санаа нь бол ингээд л боллоо. Доор илүү

дэлгэрүүлэх гээд оролдъѐ. Аливаа юмс, үзэгдэлд өөрийн

мөн чанар үгүй буюу туйлын мөн чанар үгүй гэсэн

ойлголтод өмнөх зүйлд хүрсэн. Юмс, үзэгдэл задран

задарсаар хумхын тоос болон нэгэн ижил төлөвт шилждэг.

Гэтэл бидний амьдралд гарт баригдах, нүдэнд харагдах,

мэдрэгдэх, сонсогдох, үнэрлэгдэх юмс, үзэгдэл байгаад

байдаг... Яах билээ? Туйлын мөн чанар үгүйг

тайлбарлахдаа огт бүх зүйл байхгүй хэмээн үгүйсгэсэнгүй

бөгөөд үндсэндээ юмс, үзэгдлийг нарийвчлан авч үзвэл

аль өнцгөөс нь ямар байр сууринаас авч үзэж байгаагаас

шалтгаалан өөр өөр үр дүнгүүд гардаг харилцан

хамааралтай буюу харьцангуй ойлголт юм.

Харьцангуй гэж юуг юутай харьцуулж байгаагаас

шалтгаалаад бидний ойлголт өөрчлөгддөг. Мөн нэг

зүйлийг тайлбарлахдаа нөгөө зүйлтэй харьцуулан

тайлбарладаг. Нэг зүйл нөгөөгийн хажууд урт байвч, өөр

нэгэн зүйлийн хажууд богино байж болно. Амтны хувьд,

бид чихэрлэг амтыг мэддэг байж гашуун амтыг ялгаж

чадна. Чихэрлэг амт болон бусад амт орчлонд огт үгүй

бөгөөд дан ганц гашуун амт л байдаг байсан бол гашуун

гэж ялгах шаардлага үгүй, амтны талаар ч ярьж, сэтгэж

чадахгүй байсан. Үүнтэй адил орчлонд олон янзын өнгө

байгаагүй, ганц л өнгө ноѐрхож байсан бол мөн л өнгөний

талаар ярихгүй байсан. Үүнийг төсөөлөхдөө хар цагаан

болон өнгөт зурагтыг харьцуулан бодвол ойлгомжтой. Дуу

авиа ч адил чанга – сул гэж үгүй, давтамж нь ижил,

хэлэгдэх байдал нь мөн ижил байсан бол ялгах аргагүй

Page 25: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

25

юм. Мэдрэхүй ч адил халуун – хүйтэн, тааламжтай –

тааламжгүй мөн л дээр өгүүлсэнчлэн адил

тайлбарлагдана. Түүгээр ч зогсохгүй жаргал – зовлон ч

адил. Баяр баясгалан гэж үгүй байсан бол бид зовлон

гээчийг харьцуулж чадахгүй болно. Зовлон шаналал гэж

үгүй байсан бол баяр жаргаланг тайлбарлаж, ухаарч,

таньж, ялгаж чадахгүй байсан. Ингээд бодохоор бүх зүйл

харилцан хамааран зохицож, нөхцөлдөж байж,

харьцангуйгаар буюу шүтэн барилдаж бүрэлдэнэ.

Иймд хүн болгон орчлонгийн юмс, үзэгдэл, амьд

бодгаль бүхэн өөр хоорондоо шүтэн барилдлагатай,

харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж

байдаг, салшгүй бөгөөд нэгэн ертөнцийн бүрэлдэхүүн

хэсэг гэдгийг ухаарваас бидний амин хувиа хичээсэн

хандлага өөрчлөгдөж, нийгмийн ѐс суртахуун, хөгжил

дэвшин дээшлэх нь гарцаагүй юм.

Page 26: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

26

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БОДЬ СЭТГЭЛ ҮҮСГЭХҮЙ

1. Байгаа бүхнээ хайрла

Ертөнцийн зүй тогтол талаасаа. Би. Би. Би. Би

байхгүй бол та нар яана даа. Би байж байж л та нар

сайхан амьдарч байна. Би л чадна. Би л байх ѐстой. Би.

Би. Би... Би үгүй бол болохгүй, бүтэхгүй гэх мэт надаас л

бүх зүйл хамаараад байна уу даа гэж бодоод байна уу

даа. Миний л ертөнц гэж төсөөлөөд байна уу даа. Өөрөө

өөрийгөө үнэлэх үнэлэмж чухал аа. Гэвч буруу үнэлбэл

зовлон, төөрөгдөл болно.

Үнэндээ биднээс байгаль, хүн, амьтан гээд энэ асар том

ертөнц, систем - тогтолцоо шууд хамаараад байгаа юм

биш, бид ч энэ системээс шууд хамаараад байгаа юм биш.

Бид байхгүй бол энэ систем байхгүй болохгүй, систем

байхгүй бол бид ч байхгүй болохгүй. Ерөөсөө л “Энерги

шинээр үүсэхгүй, устахгүй. Харин нэг хэлбэрээс нөгөө

хэлбэрт хувирдаг” гэсэн хууль үйлчилнэ. Юмс, үзэгдэл

болгон хоорондоо хамааралтай буюу шүтэн

барилдлагатай. Хүн, амьтан үхэхэд бие махбодь нь

ялзарна, задарна, хөрсөнд шингээд ургамал болоод өөр

амьтанг тэтгэнэ. Сүнс нь нэг төрлөөс нөгөө төрөлд

Page 27: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

27

шилжинэ гэж үзээд, аливаа бүхэн харилцан хамааралтай

гэдэгт хүрч байна. Энэ хамаарал байсаар л байх болно.

Иймд, товчхондоо байгаа бүхэн нэгэн цул гэдгийг ойлго,

мэдэр, хайрла. Өөрийн бие махбодь, зүрх сэтгэл, сүнсээ,

эргэн тойрны аав, ээж, анд, найз, хүрээлэн буй хүмүүс,

амьтад, ургамал, нар, сар, од, тэнгэр гэх мэт бүхнийг

мэдэр, тань, ухаар, ойлго, хайрла. Хайрыг нэхэж биш, чин

сэтгэлээсээ хайрыг өгөөд, өгч буй хайраа мэдрээд

амьдраад үз. Аливааг хүссэнээрээ байлгах гэж зовж биш,

байгаа байдлыг хүлээн зөвшөөрөөд, зохицож амьдрах

хэрэгтэй.

Бурханы шашин талаасаа. Хорвоогийн хамгийн дээд

хайр бол ганц хүүхэдтэй эхийн тэрхүү үрээ гэх хайр гэж

үздэг. Энэ нь эх хүн үрээ хамгаас их хайрладаг бөгөөд

олон хүүхэдтэй бол бүгдийг хайрлах гэнэ. Иймд ганц үртэй

эх бол тэр ганц үрээ л хамгийн дээдээр хайрлана гэсэн

логиктой юм. Бурханы шашинд, Эх болсон зургаан зүйл

хамаг амьтны тусын тулд гэдэг нь эх хүн үрээ хамгийн

дээдээр хайрладаг бөгөөд бид цаглашгүйгээс эдүгээ

хүртэл олон төрөлдөө сүнс маань орчлонгийн бүхий л

сүнстэй эх – үр бололцож явсан гэж үздэг тул хамаг

амьтан бүхнийг энэ төрөл дэх төрсөн эхтэйгээ адил

хайрлан, энэрэх хэрэгтэй гэсэн үзлээр хэрэглэгддэг болно.

Ихэд гэгээрсэн аваас. Бид өөрсдөө төгс гэгээрэлд

хүрээд амар амгалан амьдралд хүрсэн аваас эргэн

тойронд нь хүсэл, шунал тачаал, уур хилэн, мунхгийн

харанхуйдаа автан зовж буй нэгэн байх аваас, туслах

боломж байсаар байтал зовохыг нь хараад зүгээр байх нь

яавч бодь сэтгэлтэн хүний араншин биш болно. Иймд

туслахаар зүтгэх нь ойлгомжтой.

Page 28: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

28

Өөрт ашигтай талаас нь. Дээрх байдлаар бусдыг гэх

сэтгэл нэг л төрөхгүй байж болох юм. Тэгвэл танд ашигтай

талаас нь хараад үзье л дээ. Дэлхийн хөгжингүй орнууд

бусад ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад олон

шалтгааны улмаас тусалдаг. Эдгээрээс нэгэн шалтгааныг

нь дэлгэрүүлэн авч үзвэл, бид нэг л дэлхий дээр амьдарч

байна хүн төрөлхтөн одоогоор амьдарч болохоор гариг

олоогүй байна. Иймд нэг хэсэг нь байгаль орчиндоо

ээлтэй хандах гээд хичээгээд байдаг, тэгтэл зарим нь

сүйдлээд байдаг. Алсын хараатай улс бол харсаар байж

бусдаар сүйдлүүлээд байж бас боломгүй юм. Учир нь,

эргээд өөрсөд нь гай болох нь гарцаагүй. Жишээлбэл,

манай Монголын говийн цөлжилтөөс үүссэн шар шороон

шуурга явсаар Хятад, Солонгос, Японы ургацыг сүйтгэдэг

сурагтай. Иймээс Монголын цөлжилтөд гадаадынхан

санаа зовж, анхаарал тавих юм. За энэ ч яахав улс

орнуудын хүрээний асуудал. Тэгвэл, үүнтэй төсөөтэйгөөр

хувь хүн дээр бол нэгэн чинээлэг, аж амьдрал нь тогтсон

хүн байлаа гэж бодоход, энэ хүн юунд санаа зовох вэ?

Хураасан хөрөнгөө алдчих вий, одоогийн хангалуун

байдлаа үргэлжлүүлэх юмсан гэж санаа зовно. Уг нь

хэрвээ хүн болгон чинээлэг байсан бол хулгай хийх

шаардлага байхгүй байлаа. Хүүхдэдээ сайхан хувцас, гар

утас зэрэг аваад өглөө гэж бодоход, хаанаас ч юм хэн

нэгэн гарч ирээд хүүхдийг нь зодоод, дээрэмдэхийг

үгүйсгэхгүй тул хүүхдэдээ санаа зовно. Эсвэл 10 алхмын

газар өөрийгөө ч, үр хүүхдээ ч машинаар зөөж нийгмээс

тусгаарлаж, хөдөлгөөний хомсдолд оруулна гэх мэт

атаархал, хов жив гээд тоочоод байвал сайн явах хэцүү,

саар явах бас нэг хэцүү байх вий.

Page 29: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

29

Энэ бүхний шалтгаан нь юу вэ? Ерөөсөө хүн яагаад нэг

нэгнээ илүү үздэг вэ? Хариу нь амархан, өөрт нь байхгүй

зүйл хэн нэгэнд байгаа тохиолдолд тэр хүнд атаархдаг,

зарим тохиолдолд гэм хор учруулдаг. Иймд, нөхцөл

байдлыг яах вэ? Мөн л хариу нь амархан, хүн болгон л

эрүүл энх, дутагдаж, гачигдах юмгүй сэтгэл хангалуун

амьдрахад хангалттай. Нийгмээрээ ийм болбоос амар

амгалан нөхцөл байдал цогцлох болно. О.Дашбалбар

агсны Амьддаа бие биеэ хайрла шүлэгт “Амьддаа бие

биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий

харамла! … Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз

жаргалын хаалгыг бусад даа нээж өг! Ачийг чинь тэд бас

бүү мартаг.” гэж гардаг.

Заавал хэсэг нь зовж, хэсэг нь дураараа амьдарч өөр

хоорондоо дайсагналцан байх нь хэнд хэрэгтэй гэж?

Бүгдээрээ л амар амгалан, сайхан амьдрахад юу нь

болохгүй билээ.

2. Залбирал

Залбиралд их хүч бий.

Залбирна гэдэг шүтээнээсээ аврал эрж буйгаас гадна

өөрөө өөртөө тэмүүлэл, итгэлийг бий болгоно.Хэрэв ямар

нэгэн буруу зүйл хийсэн аваас шүтээндээ өршөөгдөж,

буруу үйлдээ гэмшиж, өөрөө өөрийгөө уучилж – сэтгэлээ

онгойлгож байгаагаараа засал болно.

Урьд би бурхан шүтээндээ залбирахдаа “... Би, манай

гэрийнхэн эрүүл энх, сайн сайхан байгаасай, тийм үйл

минь, үйл нь бүтээсэй …” гэх мэтчилэн залбирдаг байв.

Харин нэгэн өдөр “Эх болсон зургаан зүйл хамаг амьтан

амар амгаланг олж, сайн сайхан байгаасай” гэж

Page 30: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

30

залбирахад дотор нэг л сайхан цэлийгээд, уужуу санагдав.

Магадгүй минийх, чинийх гэж ялгаварлах зүйл үгүй,

хязгаар үгүй байсан тул сэтгэлд сайхан таатай байсан буй

за. Ер нь ч орчлонгийн юм бүхэн холбоотой хойно, нэг нь

өөдлөвч нөгөө нь доош нь татах бус уу? Тиймээс

цөмөөрөө өөдөлж байж л амар амгалан ирэх тул хамтын

хүчээр нийтээрээ ахуй амьдралаа сайжруулж, оюун

санаагаа хөгжүүлвээс зохино.

3. Хамгийн логик сайтай хүсэл, тэмүүлэл

Бидэнд олон хүсэл, мөрөөдөл байдаг. Эдгээрийг

биелүүлэх гэж, биелээсэй гэж өөрсдөө хичээдэг, Бурханд

залбирдаг. Жишээлбэл: Би тийм хүн болно. Намайг тийм

хүн болгож өгөөч. Эрүүл байх юмсан, эрүүл байлгаж өгөөч.

Намайг, манай ээжийг, аавыг, тэрийг тэгж, ингэж ивээж,

тэтгэж өгөөч. Баян болгож өгөөч гэх мэтчилэн олон

зорилготой, хүсэлтэй байдаг.

Чамгүй бодсоны эцэст, “Хамаг амьтны тусын тулд

Бурханы хутгийг олъѐ” гэсэн зорилго, хүсэл, залбирал,

гуйлт нь энэрэн нигүүлсэхүйн сайхан сэтгэлийн үүднээс

ганц биш, ер нь хамгийн логик сайтай, бидний бүх хүсэл,

мөрөөдөл, зорилгыг агуулсан төгс хүсэл юм байна гэсэн

гаргалгаанд хүрлээ.

Хамаг амьтны тусын тулд гэсэн хэсгийг тайлбарлая.

Бид яагаад бусдыг хохироож болохгүй вэ? Яагаад

бусдыг хүндлэх ѐстой вэ? Өмнөх бүлэгт өгүүлсэнчлэн

шүтэн барилдлагын онол, зүй тогтлоор би, та, өөрөө

бусдаас хамааралтай юм. Бусад бол таны оршихуйн хэсэг

юм. Та ганцаараа сайхан боллоо, сайн сайханд хүрлээ

гээд яг сайхан болчихгүй хэрэг. Түүнийг дагаад хамгийн

Page 31: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

31

энгийнээс, арчаагүйгээс нь хэлбэл би сайхан болчиход,

хүмүүс зовсон, хэцүү байна, хүмүүс надад атаархана,

нөлөөлнө, хүмүүс намайг доош нь татна гэсэн айдас,

бодит занал байсаар байна. Үлгэрлэвэл, хүмүүс хажууд

чинь тамхи татаад байвал тэр хоронд та ч бас шууд болон

дам байдлаар хорддог шүү дээ. Иймд жинхэнээсээ сайн

сайхан амьдаръя, амар амгаланд хүрье гэвэл логикийн

хувьд, ялгал үгүй бүгд дэвшин дээшлэх ѐстой болж байна.

Хамаг амьтан гэдэгт та өөрөө ч, таны хүсэж байгаа хүн,

амьтан ч орно.

Бурханы хутгийг олъѐ гэсэн хэсгийг тайлбарлая.

Бурхан гэдэг нь бид бүхний хамгийн дээд төсөөлөл,

дээд зүйл юм. Бурханы хутгийг олоогүй цагт бид ухаан

мөхөс буюу мунхаг харанхуй байна гэсэн үг. Мунхаг хүн

мунхгаар л сэтгэнэ, мунхаг буюу буруу шийдвэр гаргаж,

буруу үйлдэл хийнэ гэсэн үг. Тэгэхээр Бурхан шиг ухаан

төгс, энэрэн нигүүлсэнгүй, хүч төгөлдөр болсны дараах тэр

цагт бурханы мэлмийгээр, бурханы оюун ухаанаар,

бурханы хүчээр хожмын хэргийг шийдвэрлэе гэсэн

логиктой болно. Бурханы хутгийг олохоос өмнөх шийдвэр,

үйлдэл нь Бурханы хутгийг олсны дараах шийдвэрээс

дутмаг байна гэсэн үг юм. Тиймээс амьтан бүхэн

боломжтой бол үтэр түргэн Бурханы хутгийг олохыг хүснэ.

Бурханы хутагт хүрээд, дараа нь юу хийх вэ? гэхээр

товчхондоо сул дорой бусдад тусална.

Өөрөөр хэлбэл, Бурханы хутгийг олж байгаад тэр агуу

оршихуйн өндөрлөг дээрээс, өөрийгөө болон ойр дотнын,

холын хамаг амьтныг багтаагаад тэдгээрт тэр мэт агуу

хүчээрээ туслая гэсэн утгатай, агуулгатай. Иймийн тул

“Хамаг амьтны тусын тулд Бурханы хутгийг олъѐ” гэсэн

Page 32: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

32

хүсэл зорилго хамгийн логик сайтай, бусад бүх хүслийг

агуулсан, эрхэм дээд чухал нь болно.

Page 33: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

33

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ОЮУНЫ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭСЭН

АСУУЛТ, ХАРИУЛТУУД

1. Хүн хаанаас үүссэн бэ?

Английн эрдэмтэн Ч.Дарвины хувьслын онолоор хүн

бичнээс үүссэн байж магадгүй. Магад, анхнаасаа бусад

амьтантай зэрэгцэн үүссэн ч байж болно. Бурхан бүтээсэн

байж магадгүй. Эсвэл өөр гаригаас нүүдэллэн ирсэн байж

болно. Харь гаригийнхантай нь ч холбоотой байж болно.

Аль нь ч бай миний хувьд энэ асуултын хариуг олох гэж

оюунаа чилээх нь илүүц зүйл гэж бодсон. Хүн байна. Бид

хүн төрөлтөн. Энэ төрөлдөө хүн төрлийг олсноо шууд

хувцас сольж өмсдөг шиг өөрчлөх боломжгүй. Тиймээс

хамгийн чухал нь хүн төрөл олсных, утга учиртай

амьдрагч, хэргийг нь гаргах ѐстой.

2. Сүнс ба амьдралыг тэтгэгч хүч

Сүнс гэдэг нь хаа нэгтэйгээс ирж (махан биед), хаа

нэгтээ одон (нас барсны дараа) орчлон ертөнцөөр зорчиж

байдаг бөгөөд хүний сэтгэл, бие махбодийг манлайлан

удирдагч, амьдралыг тэтгэгч гол хүч нь болно.

Page 34: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

34

.....

Сүнс нь оюунлаг ба эргэцүүлэн бодох, тунгаах, сэтгэх

шинж чанартай (дотоод орчин).

….. Холбогч ( мэдээлэл – дурсамж гэх мэт ) …..

Бие махбодь нь материаллаг шинж чанартай

(гадаад орчин).

.....

Сүнс нь орчлон ертөнцөөр зорчихдоо бие махбодийг

өөрийн түр байрлах оромжоо болгодог.

Оюунлаг сүнс ба материаллаг бие махбодь хоѐрын

хооронд холбогчийн үүрэг гүйцэтгэх хэсэг байх бөгөөд

энэ нь нэг талаасаа хийсвэр, нөгөө талаасаа материаллаг

гэсэн хосолсон шинж чанартай уураг тархи юм гэж

ойлгож болно. Уураг тархийг нэг талаас нь тодорхой

хэмжээгээр сэтгэл гэж үзэж болно, нөгөө талаас нь биет

шинж чанартай гэж үзэж болно.

Тархинд эцэг, эх, өвөг дээдсээс нь ген-ээр нь дамжин

ирсэн удамшлын мэдээлэл байдаг. Мөн түүн дээр, бие

махбодийнхоо харах, үнэрлэх, амтлах, сонсох, хүртэх

таван мэдрэхүйн, ярианы болон бусад чадвараа ашиглан

гадаад орчноос хүлээн авсан мэдээлэлд зэрэглэл үүсгэж,

нэмж хадгалдаг. Тархинд хадгалагдаж байгаа эдгээр

мэдээлэлд баяр, баясал – жаргалын ба гутрал, гуниг -

зовлонгийн төрлийн сэтгэлийн хөөрлийн мэдээллүүд ба

бие махбодийн таатай, таагүй мэдээлэл бүгд багтана.

Тархин дахь эдгээр мэдээлэл дээр тулгуурлан оюунлаг

сүнс бодох, сэтгэх, удирдах зохицуулалтыг хийдэг. Бие

махбодид тэжээлийн болон таатай байдлыг мэдрэх

байнгын хэрэгцээ, хүсэл байдаг тул тархинд байнга

Page 35: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

35

хүсэлт ба одоогийн төлөв байдлыг мэдээлдэг, нөгөө

талаасаа тархи эдгээр мэдээллийг авч байдаг.

Page 36: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

36

Гадаад ба дотоод орчинг хэт тусгаар салангид орчин

гэж ойлгож болохгүй ба ерөнхий утгаараа маш том нэгэн

цогц системд буюу ертөнцөд агуулагдаж байгаа гэдгээрээ

холбоо хамааралтай.

Дашрамд хэлэхэд, сүнсний шилжилт хөдөлгөөн буюу

төрөл солихын хувьд, төрөл төрөгсөд ойр дотнын

хүмүүсээс нь талийгаачтай адилхан хүүхэд төрөхөд

тэрний сүнс тэднийд ирж гэж ярих, ойлгох нь ч байдаг.

Мөн сүнсэн биеэрээ астро аялал хийдэг талаарх чамгүй

ном, зохиол, болсон явдлууд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

3. Жаргал, зовлон

Мэдрэхүйн эрхтнүүдээс дамжуулж буй мэдээлэл

тархинд төвлөрнө. Уг мэдээллийн зэрэглэл нь баяр,

баясал төрүүлэхүйц тааламжтай; гуниг, гутрал

төрүүлэхүйц тааламжгүй; танин мэдэхүйн шинжтэй

ерөнхий төлөв байдлыг үүсгэн тархинд хадгалагдана.

Тэгвэл бид нэгэн хэв шинжийн харьцангуй удаан

хугацаанд үргэлжлэх баяр – баяслыг нь жаргал, гуниг –

гутралыг нь зовлон гэж нэрлэдэг.

Бид ихэвчлэн амьдралын тав тухтай орчинд, дасаж

дадсан дотнын хүмүүстэйгээ хамт, идэж, уух хүнс, өмсөх

хувцас зэрэг хэрэгцээгээр тогтвортой хангагдаж, бие

махбодид өвчин зовуурь үгүй баяр, баясалтай байх төлөв

байдлаа жаргалтай байна гэж үздэг. Харин эсрэгээрээ

буюу хүрээлэн буй орчны тааламжгүй нөхцөлд, дотно

хүмүүс үгүй, өлсөж, ундаасаж, өвдөж, шаналсан гутрал,

гунигтай үеэ зовлонтой байна гэдэг.

Эндээс үзэхэд, бидний уг сүнсэнд материаллаг эд

баялаг, хүсэл, сонирхол үгүй бөгөөд үндсэн бүрдэл хэсэг

Page 37: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

37

нь биш юм. Түүнчлэн жаргал, зовлон, юмс, үзэгдлийн

талаарх мэдлэг, мэдээлэл, рефлексийг бид сэтгэл буюу

түүний төлөөлөл болсон уураг тархиараа дамжуулан

оюунлаг сүнсэндээ бий болгон нааж өгдөг.

Дээрхийг батлах санаатай хэдэн жишээ авъя. Хүүхэд

эхээс мэндлээд удаагүй байхдаа энэ ертөнцийн талаар

бараг мэдээлэлгүй байдаг бөгөөд эргэн тойрноосоо бага

багаар суралцдаг, эцэг, эх нь сургадаг. Бараг мэдээлэлгүй

гэж хэлсэн нь хөхтөн амьтад төрмөгцөө эхийнхээ хөхийг

рефлексээрээ хөхдөг нь эцэг, эхээсээ ген-ээрээ буюу

удамшуулж авсан суурь өгөгдлөөрөө хийдэг. Хүн нас

барсны дараа биологийн хувьд эд, эс нь хэсэг хугацаанд

үхжээгүй байдаг, тэгтэл яагаад хөшингө, идэвхгүй төлөвт

шилждэг юм. Түр зуурын үхэлтэй тулгараад, сүнсэн

биеэрээ олон зүйлтэй учирсан хүмүүсийн үлгэр мэт яриа ч

их байдаг.

Дээрхээс, жаргал, зовлон гэдэг угаас харьцангуй

ойлголт болж таарлаа. Хүн болгоны хувьд жаргал,

зовлонгийн хэмжүүр өөр өөр юм. Зарим хүмүүсийн хувьд

бие махбодио цоолох, өөрийгөө тамлаж өвтгөх, амь

өрссөн аюултай спорт, үйлдлүүд хийх нь баяр, баяслыг

мэдрүүлж аз жаргал нь болдог. Мөн ая тухтай орон байр,

тогтвортой амьдрал нь уйтгар, гуниг мэт санагдаж зовлонд

унасан мэт аяглах нь ч бий. Хүний амьдралд ч гэсэн, нэг

үе сайхан санагдаж байсан зүйлс хожим үл таалагдах

тохиолдол бий. Тэгэхээр энэ бүх мэдрэмж, мэдээлэл,

ойлголтууд бол бид өөрсдөдөө амьдралын явцад бий

болгосон дурсамжийн шинжтэй, харьцангуй ойлголт юм.

Хэрвээ та өөрийгөө жаргалтай байна гэж бодож байвал

энэ нь өнгөрсөн дэх баяр хөөртэй таатай дурсамжуудын

Page 38: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

38

нөлөөлөл болон одоогийн сэтгэл санаа, бие махбодийн

байдал чинь сайхан байгаа болохоор тэр юм. Хэрэв та

өөрийгөө зовж байна гэж бодож байвал энэ нь өнгөрсөн

дэх гуниг, шаналалтай таагүй дурсамжуудын нөлөө болон

одоогийн сэтгэл санаа, бие махбодь чинь тавгүй

байгаагаас шалтгаалж байгаа хэрэг юм. Нэмж хэлэхэд, нэг

секунд, нэг долийн, асар бага хугацааны өмнөх явдал,

сэтгэлгээ ч гэсэн дурсамжид буюу өнгөрсөнд

харьяалагдана.

Харин жаргалтай ч биш, зовлонтой ч биш байгаа төлөв

байдал бол амар амгалан юм.

4. Амар амгаланг хүсэхийн учир

Жаргал, зовлон аль нь ч болбоос түр зуурын байдаг.

Жаргалтай байж байгаад зовох хэцүү, зовж байгаад

жаргалтай золгоход түүнээс сайхан нь үгүй мэт санагддаг.

Харин буцаад зовлонтой учрахад хүнд байдаг. Энэ мэт

жаргал, зовлон дунд донслон амьдрах нь бэрх тул жаргал

ч үгүй, зовлон ч үгүй төлөв, байдлыг буюу амар амгалан

байхыг хүсдэг болно.

5. Гэгээрэл ба гэгээрсэн хүн

Гэгээрэл гэж өөрийгөө оюунлаг, амар амгалан сүнс

гэдгээ бүрэн дүүрэн ухаарах явдал юм. Гэгээрсэн хүн гэж

энэ орчлон ертөнцийн юмс - үзэгдлийг эзэгнэж, эзэмших

гэж төрсөн биш, юмс - үзэгдлийн үнэн мөнийг танин

мэдээд, энэ ертөнцийг илүү төгс төгөлдөржүүлэх үүргээ

ухамсарласан хүмүүнийг хэлнэ.

Page 39: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

39

6. Бурхан багш хэрхэн гэгээрсэн бол

Хүмүүс бидэнд маш их хүсэл, хэрэгцээ байдаг. Амьд

явахад шаардлагатай хоол, хүнс, унднаас авхуулаад

хувцас, орон байр, тансаг хэрэглээний зүйлс гээд тоочиж

барахгүй. Бид нэг зүйлийг олж авсны дараагаар түүний

араас ахиад өөр нэгэн зүйлийг хүсэж, тэмүүлдэг. Зургаар

дүрслэн үзүүлбэл:

Page 40: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

40

Бидний сэтгэл тойргийн төвөөс ямагт гадагш

чиглэлтэйгээр хязгааргүй их хүсэл, шуналынхаа хойноос

биелүүлэхээр тэмүүлдэг.

Аливаад хүснэ, шунана -> Болохгүй болохоор нь

уурлана -> Оюун ухаан харанхуй мунхаг болно -> Муу үр

дагавар гарна гэсэн зүй тогтолтой.

Тэгвэл хүслээ хязгаарлаж, төлөвлөгөөтэй байж,

өнгөрснийг бодон баярлаж эсвэл гутарч гунилгүй, ирээдүйг

бодож адгаж яарахгүй байж, одоо цагтаа төвлөрч, дээрх

зураг дээрх сэтгэл дэх хүслийн чиглэлийг доорх зурган

дээрх шиг аль болох төв рүү нь тэмүүлүүлэх тусам бид

дээдийн амар амгалан буюу гэгээрэлд хүрнэ гэж

ойлгогдож байна.

Page 41: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

41

Бурхан багш болон үе үеийн гэгээнтнүүд өөрийн

хүслийг хязгаарлаж, сэтгэлээ номхотгон засаж, бусдаас

авах биш, бусдыг гэх тэмүүллийг төрүүлснээрээ төгс

гэгээрэлд хүрч чадсан гэж таамаглаж байна.

7. Өнөөгийн нийгэм дэх бидний боломж, амар

амгалан оршихуй

Тэгвэл эгэл жирийн хүмүүс бид яах ѐстой юм бэ? гэж та

бодож байж болох юм. Бурхан багшийг дагаад бүгдээс

татгалзах хэрэгтэй гэж үү, бүхнийг хаях болж байна уу?

гэж асуух байх.

- Хариулт нь энгийн, бүхнийг хаяж, аглаг зэлүүд газар

гарч, даяанчлан бясалгах шаардлагагүй. Зүгээр л хүний

хүсэл, шунал гэдэг хязгааргүй бөгөөд нэг нь биелэвч,

араас нь өөр нэгэн хүсэл урган гарч ирнэ гэдгийг ухаарах

хэрэгтэй. Иймд дараах хэдэн зүйлийг онцлон хэлэх байна:

Зовлон бүхний үндэс нь аливааг бид хүссэнээрээ

байлгах гэдгээс үүдэлтэй.

Хувиршгүй зүйл үгүй. Юм бүхэн өөрчлөгддөг нь

хорвоогийн жам. Материаллаг шинж чанартай

зүйлс мөнх бус.

Нөхцөл, байдлыг хүлээн зөвшөөр, дараа нь

эргэцүүлээрэй.

Байгаа бүхнээ эрхэмлэн хайрлаарай.

Хүслээ хязгаарла. Хүссэн бүхнээ авах боломжгүй.

Төлөвлөгөөтэй амьдар, түүнээс илүүд бүү

шунаарай. Шунал ихэдвэл шулам болно гэсэн

ардын онч мэргэн үг буй.

Page 42: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

42

Өнгөрсөн алдааг засаж чадахгүй аваас, яаж ч

чадахгүйгээс хойш юунд харамсана вэ? Засаж

залруулж болох аваас бас юунд гутарна вэ? гэсэн

үг байдаг тул өнгөрсөн ба ирээдүйн хэрэг явдлыг

эргэцүүлэн сэтгэлийг бүү донсолгож, одоо цагийг

умартаарай.

Одоо цагтаа төвлөрч, төлөвлөгөөнийхөө дагуу

амьдрахыг хичээгээрэй.

Идэж, эдэлж хэрэглэхийн тулд биш амьдрахын тулд

идэж, эдэлж, хэрэглэж буйгаа санаарай.

Хүн үнэлж байгаа зүйлсээ аз жаргалыг мэдэрдэг.

Үнэлж байгаа зүйлс нь ариун нандин, шударга байх

тусмаа сайхан байдаг.

Зөв, ѐс суртахуунтай байхыг хичээж, түүгээрээ

бахархах хэрэгтэй.

Зөв сэтгэлтэй, зөв үйлдэлтэй байх хэрэгтэй. Зөв

байна гэж ямар байхыг хэлэх вэ? гэвэл бусдыг

болон өөрийгөө хохироохгүй байхыг хэлнэ.

Амьдралын утга учир, зорилгын талаар хожим гарах

болно.

8. Өөр ертөнц

Бидний танил дэлхий ертөнцөөс өөр, ялгаатай ертөнц

байдаг болов уу? Дэлхий ертөнц дээрх ихэнх амьд биет

төрдөг; хооллож, тэтгэгдсээр өөрчлөгдөж; үхдэг. Бие

эрхтний систем нь ч нэг болон олон эсээс бүрддэг нийтлэг

байдлаараа төсөөтэй байдаг. Тэгэхээр энэ бүхнээс

ялгаатай өөр ертөнц, өөр ертөнцийн биет байдаг уу.

Яагаад байж болохгүй гэж вэ? Хүн төрөлхтөн олон

Page 43: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

43

нээлтийг хийсэн, хийсээр ч байгаа. Нээлт болгон нь тухайн

цаг үеийн хүмүүсийн сэтгэлгээ, техник, технологийн хүчин

чадлаас хамаарч байсан. Ганц жишээ дурдахад дундад

зуун хүртэл хүмүүс дэлхийг хавтгай, дэлхийг нар болон

бусад гаригууд тойрон эргэлддэг, ертөнцийн төв хэмээн

үздэг байсныг Н.Коперник (1473-1543), Г.Галилей (1564-

1642) нар дэлхий бөмбөрцөг хэлбэртэй, нарыг дэлхий

болон манай галактикийн бусад гаригууд тойрон эргэлддэг

гэж өөрчилсөн. Эхэндээ нийгмийн олонх эсэргүүцэж

байсан ч, цаг хугацааны эрхээр хүлээн зөвшөөрсөн.

Яагаад зөвшөөрсөн юм бэ? Техник, технологи, хүмүүсийн

сэтгэлгээ өөрчлөгдсөн. Энэ мэт өөр олон нээлтүүдийг

дурдаж болно.

Эдүгээ үед хүмүүс гэрлэн бие, аура, энерги, далдын хүч

гэх мэт их ярих болжээ. Тэгвэл хэзээ боловч бид бусад

ертөнцүүдийг нээх, хүлээн зөвшөөрөх түвшинд хүрэх биз

ээ. Гэхдээ тэр ертөнц нь материаллаг ч байж болно,

материаллаг биш ч байж болно гэдгийг бодож үзээрэй.

Өөрөөр хэлбэл, зүйрлүүлэн тайлбарлавал: Хүн өвдөж

байхад эмч алх, бахь, түлхүүр бариад эмчилнэ гэдэггүй,

харин эм тангаар эмчилдэг. Шинжлэх ухаан өргөн

дэлгэрсэн эдүгээ үед бидний ихэнх шинэ нээлт нь өмнө

батлагдаж нотлогдсон шинжлэх ухааны нээлт дээр

тулгуурлаж, эсвэл асар олон туршилтын үр дүн дээр

тулгуурлаж нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Тэгвэл

ирээдүйд батлагдах олон ертөнцүүд шинжлэх ухааны

материаллаг арга барил дээр тулгуурлаж биш өөр

байдлаар нээгдэхийг үгүйсгэх аргагүй. Зарим талаараа

шашин, мөргөлүүд шинжлэх ухаанаас түрүүлж нээлт

хийсэн, хийж байх магадлалтай юм.

Page 44: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

44

9. Бурхан

Сэтгэлийн сөрөг муу зан чанарыг засан ариусгаж, эрдэм

мэдлэгийн гэгээг гийгүүлэн төгс боловсорч гэгээрсэн

бодгалийг “Бурхан” хэмээнэ.2

Гэгээрлийн хэд хэдэн түвшин байх бөгөөд төгс

гэгээрэлд хүрвээс Бурханы хутгийг оллоо гэдэг. Бидний үл

мэдэх ертөнцөд Бурхан нь янз бүрийн дүртэй байхыг

үгүйсгэхгүй ч, хүний ертөнц дэх Бурхан бол үнэнийг таньж

мэдсэн, төгс гэгээрсэн хүмүүний дүрээр оршино.

Нөгөө талаасаа Бурхан бол хамгийн сайн сайхан, амар

амгалан, ариусал, ариун нандины бэлэг тэмдэг, хүмүүсийн

тэмүүлэл ба үлгэр жишээ болгодог, дээдийн дээд зүйл юм.

Бурханы энэрэн нигүүлсэхүйн сэтгэл (таалал), Бурханы

төгс төгөлдөр оюун ухаан (зарлиг), Бурханы төгс төгөлдөр

бие (лагшин), Бурханы агуу хүч, Бурханы арга, зам мөр ба

үйл (ѐс суртахууны зөв чиг баримжаа), Бурхан шиг хүн гэх

зэргээр хүндэлж, зүйрлүүлэн ярьдаг, үздэг нь энэхүү

санааг тодотгоно.

Буддын шашинд “Багшид - Бурханд мөргөе, Номонд

мөргөе, Хуваргад мөргөе” гэдэг. Яагаад гэхээр, Бурхан бол

үнэнийг таньж, төгс гэгээрэлд хүрсэн шүтээн билээ,

тиймдээ ч ихэнх хүмүүс итгэдэг. Ном болбоос Бурханы

зарлиг буюу сургаал номлол нь юм. Хуварга болбоос

сургаал номлолоор замнагч, түгээгч юм. Багш нь хуварга

бөгөөд бидэнд хамгийн ойр тухайлсан ном айлдагч ба

багшийн авьяас, оюун билиг, адис, номын зөв тайлбарын

уг сурвалжийг хөөн үзвэл, багшийн багш, түүний дээд

багш, ... гэх мэт явсаар Будда бурхан багшид тулна гэж

2 Эх сурвалж: http://buddha.mn/бурханы-шашны-тухай/

Page 45: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

45

үздэг тул багшийг бурханы шашинд ихэд дээдэлдэг

төдийгүй, Монголчууд бид багшид ихэд хүндэтгэлтэй

ханддаг билээ.

Мөн бурхан Будда хааны хөвгүүн Сидхартагийн дүрээр

мэндэлсэн. Нигүүсэл, гэгээрлийн дээдээр хүн төрөлхтөнд

хүлээн зөвшөөрөгдөж, экологийн тэнцвэрийг хадгалж,

хамаг амьтны тусын тулд зориулагдсан, үнэнийг таньж

мэдсэн бодгаль хүмүүнийг Бурхан, ямар нэгэн бурханы

хувилгаан дүр гэж үздэг. Тэгэхээр бидний ертөнц дэх

Бурхан бол төгс гэгээрэлд хүрч, үнэнг таньж мэдсэн хүн

юм. Есүс хүн байсан, Исламын шашны Мухаммед ч мөн

хүн байсан, Чингис хааныг ч бид Очирвааний хувилгаан

байсан эсвэл Хөх тэнгэрийн орноос илгээгдсэн элч байсан

гэж ярьдаг.

Тиймээс бид бүхэн тэртээ сансрын хийсвэр төсөөлөл,

хэт мухар сүжгээсээ ангижирч, ухаан бодлоо цэгцэлж, үнэн

зөв үзэл бодолтой, бусдыг гэсэн сэтгэлтэйгээр энгийн

сайхан амьдрах хэрэгтэй.

10. Бурхан багш Шагжамүни яагаад бишрэгдсэн юм

бэ?

Бурхан багш өөрийнхөө болон ертөнц дахины утга учир,

уялдаа холбоо, учир шалтгаан, үнэнг таньж мэдсэн.

Өөрөөр хэлбэл ертөнцүүдийн түгээмэл зүй тогтлыг таньж

мэдсэн. Тиймдээ ч ганц хүн төрөлхтөн бус, өөр бусад

бидний сайн үл мэдэх ертөнцүүдийн амьтдад дээдлэгдэн

шүтэгдсэн хэмээн үзэж байна. Бурханы шашны манлай

судруудын нэг болох Алтангэрэл судрыг Монгол

орчуулгын дагуу уншиж үзвээс, түүнд бидний сайн үл

мэдэх ертөнцүүдийн захирагч, хаад нар Бурхан багшийн

Page 46: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

46

яруу алдрыг магтан дуудаад, Бурхан багшийн сургаал

номлолыг дээдлэн, шүтээд, Бурхан багш, түүний сургаал

номлолыг дагах ам тангараг өгч буйгаар гардаг бөгөөд

олон тэнгэр, тэнгэрийн орны эзэд, ертөнцийн захирагч

хаад, хөвгүүн, дагинас, сахиуснууд Бурхан багшийн

сургаал номлолыг өөрсдөө дагаж, даган яваа амьтдад тус

хүргэхээ амласан байдаг нь эдүгээгийн Бурханы шашны

бүрдүүлэгч олон дүр бүхий Бурхан, Сахиус, Тэнгэр, Газар,

Лусын эзэд билээ. Иймдээ ч Бурханы шашин арвин баялаг

байдаг ажээ.

11. Бурханы ном, судрыг уншуулахын ач тус

Ихэнх Гандан хийд Төвдөөр Бурханы судруудыг уншдаг.

Монгол хүн харь хэл сураагүй л бол Монголоороо л

ойлгоно. Тэгвэл ач тус юунд байна вэ? Уг нь бол энэхүү

номыг уншуулахдаа уншиж байгаа хүн ч, уншуулж байгаа

хүн ч цаад утга учрыг нь, юу өгүүлж байгааг нь ойлгох

хэрэгтэй байгаа юм. Харь хэлээр уншууллаа гээд болохгүй

зүйл үгүй, тус бий боловч, гол зорилго нь номын утгыг

ухаарч ойлгох нь чухал болно.

Зарим ном, судруудын монгол хэл дээрх орчуулсныг нь

уншиж үзвээс агуулга нь тухайн бурхан, тэнгэрийг магтан

дуулж, аврал эрсэн байдаг. Энэ юу гэсэн вэ гэхээр, дээр

өгүүлсэнчлэн дээд Алтангэрэл сударт гарахдаа Бурхан,

Сахиус, Тэнгэр, Эзэд нар Шагжамуни бурхан багшид

өөрийнх нь зөв зам мөрөөр яваа хүмүүнийг авралдаа авч,

тусыг хүргэнэ гэж амласан ам тангарагтай холбоотой

юм. Тэгэхээр аливаа ном, сударт гарч байгаа тухайн

Бурхан, Сахиус, Тэнгэр, Эздийг магтан дуулж, ам

Page 47: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

47

тангаргийг нь сануулж, аврал гуйж байгаа нь сүсэгтэнд

хүрч буй тус эрдэм нь болно.

Ам тангаргаас гадна, эдгээр бурхад хүмүүнд тус

хүргэхийн учир нь тухайн хүн нь зөв үзэл бодолтой,

итгэлтэй байж, зөв зам мөрөөр явж байгаад нь баясаж,

тэтгэдэг байна.

Мөн дан ганц ном, судар уншууллаа гээд сайхан

болчихгүй хэрэг. Гол нь өөрөө тухайн хүн нь Шагжамуни

бурханы сургасан зөв үзэлтэйгээр, зөв үйл, зам мөртэй

байж гэмээ нь олон бурхдын авралд нь багтаж, тусыг нь

илүү хүртэнэ гэсэн үг шүү. Өөрөөр хэлбэл, өөрөө зөв байх

нь чухал, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Санаа

зөв бол Заяа зөв” гэхчлэн дуулж, ярьдаг. Энэ нь давхар

цаанаа мөн л үйлийн үртэй холбоотой болно.

12. Бүтээгч эзэн байдаг эсэх

Үнэхээр бидний мэдэх бүхнийг бүтээгч, ертөнцийг

эзэгнэгч байдаг юм болов уу? Би ч сайн мэдэхгүй л байна.

Гэхдээ эргэлзэнэ.

Хэрвээ бүхнийг бүтээсэн, бүхнийг өөрчлөх агуу

чадалтай ертөнцийн эзэн гэж байдаг аваас дараах

асуултуудыг асуумаар байна. Бүтээгч – ертөнцийн эзэн

минь та хамаг амьтныг, хүмүүнийг юунд ингэж ухаан мөхөс

төрүүлж, идэж, уух, өмсөж зүүхээр дутааж, баярлуулж,

уйлуулж, дуулуулж, хайрлуулж, хагацааж, алалцуулж,

өвдүүлж, үхүүлж алиныг нь алдуулж тоглоно вэ? Зүгээр л

хамгийн сайн сайхан, жаргаланд хүргээд, шууд төгс

гэгээрүүлээд, Бурхан болгочиход, энэ ертөнцийг диваажин

болгочиход юу нь болохгүй байгаа юм бэ? Юунд жүжиг

үзэж байгаа мэт зугаагаа гаргана вэ? Бүхнийг бүтээгч эзэн

Page 48: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

48

бурхан шийдэх юм бол хүнээс өөрөөс шалтгаалах юу

байна вэ? Бүхнийг бүтээсэн ертөнцийн эзэн бурхан байх

аваас, түүнийг бас хэн, юу бүтээсэн юм бэ? Энэ мэт

бүтээгчид байх аваас эхлэл, төгсгөл нь хаана байна вэ?

гэх мэт асуултууд гарах бөгөөд бодвоос ертөнцийн эзэн

гэж байдаггүй гэдэгт хүрнэ. Нөгөө талаасаа, манай болон

бусад гариг, ертөнцүүд анхнаасаа оршин байсан уу. Ер нь

хэн, эсвэл юу зохицуулаад байна вэ? гэсэн асуулт урган

гарна.

Ингэхээр л аливаа зүйл өөрийн гэсэн зүй тогтол, жам

ѐстой болж таарч байна. Эндээс үйлийн үр гэгч урган гарч

байна.

13. Үйлийн үр

Үр тариад ургац авдаг. Сайн үр таривал сайн ургац

авна, муу үр таривал муу ургац авна. Үрээ байнга арчилж,

тордож байх хэрэгтэй.

Бидний сайн, саар явах нь урьд болон энэ насны буян

буюу хийсэн сайн үйлс болон хийсэн муу зүйлс буюу

нүглээс шалтгаална гэж Буддын шашинд тайлбарладаг.

Ингэхээр бидний энэ насандаа ямар төрөл аваад, хэр явах

нь урьдын буянаас ихээхэн шалтгаалдаг болох нь. Мөн

энэ насандаа болон дараа төрөлдөө хэр явах нь бидний

үйлээс, ухаарлаас шалтгаална. Зарим хүмүүс урд нас гэж

юу яриад байна, урдын буян нь дараа төрлөө тодорхойлно

гэнэ үү? гэж бодож байж болох юм. Тэгвэл хүний ертөнцөд

сайн үйл хийсэн хүнийг шагнадаг, урамшуулдаг, муу зүйл

хийсэн хүнийг шийтгэдэг. Үүнтэй адил бидний үл мэдэх,

бидний төрлийг тодорхойлогч дээд ертөнцөд сайн үйл

хийсэн хүний сүнс сайн төрөлд төрдөг, муу үйл хийсэн

Page 49: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

49

хүний сүнс тааруухан төрөлд төрдөг хууль, ерөнхий зүй

тогтол яагаад үйлчилж болохгүй билээ. Логик гаргалгааны

хувьд боломжтой санагдана.

Сайн үйл хийвэл сайнаар, буруу үйл хийвэл муугаар үр

шимийг нь хүртэнэ. Бидний хэр амьдрах бидний үйлээс

шалтгаална. Үйлийг бие, хэл, сэтгэлээр үйлдэнэ. Сэтгэл нь

бие, хэлээ захирна. Сэтгэлээ засчихвал зам мөр, хэл яриа

тэгшрээд ирнэ гэдэг. Үнэхээр хүн амьтан алах, худал хэлж,

хулгай хийж, самуурч, архи уух гэх мэт буруу үйлүүд хийх

аваас тус тусын хариуцлага бий. Хүн алах, хулгай хийх,

залилах аваас хуулийн хариуцлага хүлээнэ, худал хэлэх

аваас тухайн үед тустай мэт боловч, явцын дунд анд

нөхөд, эргэн тойрны хүмүүсийнхээ итгэлийг алдаж, нэр

нүүрээ барна. Самуун явбаас, амьдралын аз жаргалыг

бүрдүүлэгч гэр бүлийн амар амгалан, жаргал үгүй болно.

Архи уувал өөрийн хяналтаа алдаж, буруу үйл хийх

магадлал өндөрсөнө гээд үнэхээр буруу үйл үйлдвэл, үр

дүн нь сөрөг гарах ажээ. Зарим зовлон муу зуршилтай

холбоотой. Буруу зуршилд автагдаж, түүнийгээ хэвшил

болгон салж чадахгүй байгаа хүсэл, шунал, тачаалд

автсан гэгээрлийн ядуурал, муу үйлийн үр дүнг зовлонгоор

илэрлээ гэж тодорхойлон гаргаж болно. Харин бусдын

сайн сайхны тусын тулд хийсэн үйлийн үр дүн нь баяр

баясал, амар амгалангаар илэрнэ.

Ингэхээр оюун ухаан -> сэтгэл -> бие, хэл -> үйл -> үр

дүн гэсэн логик дараалалтай.

Page 50: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

50

14. Дундаж зам мөр

Үлбэгэр сул бай гэсэн үг биш

Үргэлж өндөлзөж сөрж бай гэсэн үг биш

Үгээгүй ядууст тусалж байна гээд хамгаа

бар гэсэн үг биш

Үхэхгүй юм шиг харамч бай гэсэн үг биш

Үнэнийг олно гээд зожгирч ганцаараа бай гэсэн үг биш

Өвдөхгүй, өтлөхгүй юм шиг ажиллаад бай

гэсэн үг биш

Өнгөнд дурлаж, тачаалд автсаар өдөр хоногийг

өнгөрөө гэсэн үг биш

Хаа ч явсан өөрийн мөн чанараа хадгалж,

Ханашгүй хүслийн жолоог нь тохируулж,

Хүний сайнтай нь нөхөрлөж,

Номын дээдэд нь суралцаж,

Урьд, хождын явдлыг тунгаан

Уужуу тайвнаар аливаад хандаж,

Ухаанаар амьдрахыг хэлнэ.

2012.10.12 Д.Энхзол

Page 51: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

51

15. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоо

Бид энэ хорвоод нүцгэн ирсэн, нүцгэн буцна гэж ярьдаг.

Бид хаанаас ч юм энэ биед төрж, амьдралд хөл тавьсан

шигээ цаг нь болохоор буцаагаад өгдөг. Өөрөөр хэлбэл,

бид бие махбодь, идэж, ууж, өмсөж зүүж буй материаллаг

бүхнийг зээлж хэрэглэдэг. Хүн төрөхдөө энэ биед төрнө,

үхэхдээ энэ биеийг орхино.

Хоол хүнсийг идэж, уугаад боловсруулалт хийгээд

буцаагаад ямар нэгэн хэлбэрт хувиргаад хөлс, ялгадас

зэргээр гадагшлуулдаг. Хувцас, машин, барилга, хад,

чулуу гэх мэт материаллаг бүхэн өөрийн ашиглалтын

хугацаатай. Бүх зүйлийн хэлбэр, шинж чанар нь тодорхой

цаг хугацаанд өөрчлөгддөг.

Үүнээс үзвэл, аваад өгнө гэдэг бол бид зээлж хэрэглэж

байна гэсэн үг юм. Тэгэхээр хүн ямар нэг юмыг хүнээс

зээлсэн бол буцаагаад өгдөг. Минийх гэж өмчирхдөггүй.

Өөрөөр хэлбэл, бүхнийг зээлж хэрэглэдэг атлаа минийх

гэж өмчлөх нь юусан билээ. Харин бид тухайн зүйлийг

ямар нэгэн зорилготойгоор зээлдэг. Тэгвэл хүн болж

төрсний утга учир болсон зорилго юу вэ?

16. “Та хаанаас ирсэн бэ?”, “Таны зорилго юу вэ?”,

“Та хаашаа явах вэ?”

Хүн бүрийн дотор ил болон далд хэлбэрээр “Би хаанаас

ирсэн бэ?”, “Миний эрхэм зорилго юу вэ?”, “Би үхээд

хаашаа явах вэ?” гэсэн асуулт эргэлдэж байдаг.

Би хаанаас ирсэн буюу

хаанаас энэ биед төрсөн бэ?

Page 52: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

52

Хүн бүр л янз бүрийн төсөөлөлтэй байдаг. Өөр ямар

нэгэн ертөнцөөс илгээгдсэн, дахин хүн төрлийг олж байна,

Бурхан бүтээсэн, эцэг – эхийн биеэс эхтэй бүтсэн гэх мэт

олон таамаглал дэвшүүлэх байх.

Миний хувьд, чухамдаа би хаанаас ирсэн юм бол гэж

тэгтлээ бодсонгүй. Үнэндээ бид хаана, ямар газар, ямар

гэр бүлд, ямар дүр төрхтэйгөөр, эрэгтэй, эмэгтэй аль нь

болж төрөхөө сонгож чаддаггүй, сонгож төрсөн байлаа ч

энэ төрөлдөө энэ талаараа санадаггүй, мэддэггүй, мөн

одоогийн нөхцөл – байдлыг өөрчлөх боломжгүй байдаг.

Би үхсэнийхээ дараа хаашаа явах вэ?

Юу болох бол?

Хэзээ нэгэн цагт хүн болгон, амьд биет болгон энэ биеэ

орхин хорвоогоос хаашаа ч юм явна. Хаашаа явж, насан

эцэслэснийхээ дараа юу болохыг баттай үл мэднэ.

Тэгэхээр дээрх хоѐр асуулт сонирхолтой, боломжтой

бол нарийн тодорхой мэдмээр асуулт авч, яг үнэндээ

тэгтлээ оюун ухаанаа зарцуулж цаг алдах шаардлагагүй

юм. Учир нь, эхний “Хаанаас ирсэн бэ?” гэсэн асуултын

хариуг нь оллоо ч гэсэн, үр дүнг нь өөрчлөх боломжгүй

тул биднээс шууд хамааралгүй юм. Харин “Хаашаа явах

вэ?” гэсэн асуултын хувьд хариу нь бидний энэ төрлийн

амьдралаас хамаарах тул энэ төрлийн амьдралдаа л

анхаарваас зохилтой.

Иймд хамгийн чухал асуулт бол “Миний амьдралын

утга учир болсон эрхэм зорилго юу вэ? Хүн төрөлд

төрсний зол, завшаан нь юу юм бэ?” гэсэн асуулт

бөгөөд энэхүү асуултад оновчтой хариулснаар

Page 53: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

53

амьдралдаа утга учиртай, сэтгэл хангалуун, харамсах

зүйлгүй амьдрах боломжтой. Ингээд зорилгоо зөв

тодорхойлъѐ.

Танаас амьдралын чинь утга учир юу вэ, таны зорилго,

мөрөөдөл юу вэ? гээд асуувал олон янзаар л хариулна.

Мөн амьдралын үе шат бүрдээ, нас насандаа өөр өөрөөр

хариулах биз ээ. Жишээлбэл:

Эцэг, эхээ баярлуулах

Эрүүл энх байх

Улс эх орноо хөгжүүлэх

Сайхан мэргэжил эзэмших

Эрдэмтэй болох

Сайхан гэр бүлтэй болох

Үр хүүхэдтэй болох, тэднийгээ сайхан

хүмүүжүүлээд, сайн явахыг нь харах

Захирал, дарга болох

Мөнгөтэй болох

Тохилог орон байр, машинтай болох

Эрдмийн зэрэг хамгаалах

Бүтээлүүд гаргах

Олонд танигдсан алдартай хүн болох

Дэлхийг тойрон аялах

Аз жаргалтай тайван амьдрах гэх мэт

барагдахгүй олон хүсэл тэмүүлэл бий.

Гэвч үнэндээ, нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоо, бидний

сүнс хаа нэгтэйгээс ирээд хаа нэгтээ одохдоо материаллаг

баялаг авч явах боломжгүй гэж ухамсарлавал, амьдралын

үндсэн зорилго минь юу байх вэ? Ямар зорилго маань

Page 54: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

54

биелж байвал сэтгэл ханамжтай амьдрах вэ, хүн болсны

утга учир гарах вэ? гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй.

Эндээс хүнд хэд хэдэн зорилго байж болохоор байна.

Үүнд:

1. Амьд биетийн хувьд:

- Үр удмаа үлдээх буюу өөрийн бие махбодын

үргэлжлэлийг энэ ертөнцөд үлдээх,

- Бусад төөрөлдөж яваа сүнсүүдэд хүн төрлийг

олж төрөхөд нь боломж олгож, сайн хүн төрлийн

биеийг бэлдэх.

2. Оюун санааны хувьд:

Оюун санааны баялгийг бүтээж үлдээх ( Миний

хувьд юу бүтээж үлдээх вэ? гэдгээ өөрийнхөө

хувьд бодох хэрэгтэй.)

3. Нийгэмд:

Үе үеийн хүмүүн төрөлхтөнд зөв үзэл суртал -

нөхцөл бүхий орчныг бүрдүүлж өгөхөд дэм болох

буюу бусдад 5-р зорилгоо биелүүлэхэд нь туслах.

Нийгмийг төгөлдөржүүлэх.

( Миний хувьд хэрхэн, яаж тусалж, хувь нэмрээ

оруулах вэ? Нийгмийг хэрхэн, яаж төгөлдөржүүлэх

вэ? гэдгээ өөрийнхөө хувьд бодох хэрэгтэй.)

4. Дотнын хүмүүсийнхээ хувьд:

Эцэг, Эх, ах, эгч, дүү, багш нар, буянтнуудын ачийг

хариулах.

5. Өөрийн хувьд:

Дээр дурдсанчлан, бидний сүнс нэг төрлөөс нөгөөд

шилжих буюу хэлбэрээ өөрчлөхдөө энэ ертөнцөөс

материаллаг зүйлийг авч явах боломжгүй. Харин

оюун санааны баялаг буюу үнэн зөв мэдлэг, дадлыг

Page 55: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

55

өөртөө бий болгох нь туйлаас чухал билээ. Өөрөөр

хэлбэл, гэгээрэх. Гэгээрэл гэдэг бол бидний өөртөө

өгч буй хамгийн том бэлэг юм.

Гэгээрэлд хүрэхдээ бид ганц хувиа хичээх биш,

бусдыг зөв - зүйтэй зорилгоо биелүүлэхэд нь

туслах, суралцах замаар, хамтран гэгээрэлд хүрдэг

гэж бодном.

Гэгээрнэ гээд өөрийгөө бусдаас, нийгмээс хэт

тусгаарлаж, зугтаах хэрэггүй. Байгаа бүхнийг

байгаагаар нь л хүлээж ав. Хүн болгонд гэгээрлийн

харилцан адилгүй зам мөр бий. Гэхдээ зөв үзэл,

суртал, зөв буяны садангуудыг дагах хэрэгтэй. Түүн

дотроо энэрэн нигүүлсэхүйн сэтгэлтэй байж, оюун

билгээ хурцалж, хүчээ тэнцвэртэй – зөв хуваарилж

байж гэмээ нь гэгээрэлд хүрнэ.

Page 56: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

56

ТАВДУГААР БҮЛЭГ. ЭРГЭЦҮҮЛЭЛ

1. Хүн байхын завшаан

“Юм болгон, хүн бүрийн амьдрал сайн сайхан

болчихвол яах вэ?” гэсэн асуултаар эхэлье. Нээрээ яах

бол? Бидний мэдэх бүх зовлон, хүсэхгүй бүхэн үгүй

болоод бүх зүйл санасны дагуу, хүсч байснаар аз

жаргалтай өв тэгш болчихвол яах вэ?

Энэ талаар хэсэгхэн бодож үзнэ үү.

Магадгүй амьдрал утга учиргүй болчих юм болов уу?

Яагаад утга учиргүй болно гэж? Бид юмс, үзэгдлээ

хооронд нь харьцуулж чадахааргүй болчихоор тэр үү? Бид

жаргалтай байгаагаа мэдэхийн тулд зовлонгийн талаар

ойлголттой байх хэрэгтэй байдаг. Заримдаа өнгөрсөн

хойно нээрээ л би тэр үед их жаргалтай байжээ, даанч

тэрийгээ мэддэггүй байж, одоо буцаад тэр үе минь эргээд

ирдэг ч болоосой гэж дурсдаг. Ингэхээр жаргал – зовлон,

сайн – муу, хар – цагаан зэрэг төлөв байдлууд хосууд байх

нь байна шүү дээ. Нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг

зоосны хоѐр тал болж таарлаа. (Өмнөх бүлгүүдэд

өгүүлсэнчлэн хоосон чанар, шүтэн барилдлага илэрнэ.)

Page 57: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

57

Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэгт “…Жаргал ховор

цагт жаргалын бага нь амттай. Хэт элбэг жаргал дунд

хэсэгхэн зовлон бас амттай …” гэсэн шүлэг байдаг.

Ингэхээр бид чинь эхнээсээ л хос болж төрсөн хоѐр

зүйлийн нэгийг нь салгаж авах гэх нь боломжгүй, утгагүй

юм гэдгийг ухаарах хэрэгтэй.

Эртнээс үлгэр домог, сургаал номлолд Тэнгэрийн орон –

Диваажин – Аз жаргалын оронд амьтан бүгд ихэд баяр

жаргалтай сайхан амьдардаг. Харин тамын оронд амьтан

бүгд халуун галаар түлэгдэж, хүйтэнд хөлдөн, эрлэгийн

элчид тамлуулан ихэд зовлонтой амьдардаг гэж ярьдаг.

Тэгвэл дээрх зурагт үзүүлснээр бол, Тэнгэр болж төрвөл

жаргал их байх нь, тамд төрвөл зовлон их байх тул энэ

хоѐр оронд төрөл олбол хэтэрхий нэг талыг барьсан тул

бид гэгээрэхэд бэрх ажээ. Харин хүн төрлийг олсноор бид

Page 58: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

58

жаргал, зовлонг ээлжлэн эдлэх тул амьдралыг олон

талаас харах боломжтой тул энэ дундаас гэгээрэлд хүрч

сансрын хүрднээс чөлөөлөгдөн, үхэж төрөхөөс ангижрах

магадлал өндөр байх тул хүн төрөл олсондоо бид

баярлаж, олдсон энэ боломжоо зөв зүйтэй ашиглах нь

эрхэм болой.

2. Аймшигт гэсгээл, тамын зовлонг өөрөөр

тайлбарлавал

Шашин бүрт л их нүгэл хийсэн хүн тамд унана гэж ямар

нэгэн байдлаар ярьдаг. Бурханы шашинд нүгэлт амьтан

хойт төрөлдөө тамын оронд төрж халуун, хүйтэн тамын

зовлон эдэлнэ гэдэг. Харин Христийн шашинд хэзээ нэгэн

өдөр шүүлтийн өдөр ирэхэд муу хүмүүс тохирсон

шийтгэлээ эдлэх болно гэсэн агуулга байдаг. Иймэрхүү

байдлаар хүмүүсийг хорт зуршлаас нь хол байлгаж, буруу

үйл хийлгэхгүйн тулд сэрэмжлүүлэх зорилготой юм.

Үүнийг жаахан хүүхдийн жишээн дээр зүйрлүүлэн

тайлбарлах гэж оролдъѐ. Хүүхдийг харанхуйд гүйгээд

тоглоод байхаар нь эцэг, эх нь “Болохгүй шүү гэрэлтэй

газар тоглоорой, харанхуйд бүдэрч унаад бэртчихнэ шүү.”

гэж хэлэхээр үгэнд нь ордоггүй, ойлгодоггүй, ухамсарлаж

чаддаггүй. Тэгэхээр нь эцэг, эх нь “Харанхуйгаас хадны

мангаа (чоно) гарч ирээд авчихна шүү, ий ий ий! “ гэхээр

сая нэг айсандаа үгэнд нь ордог.

Тэгэхээр зарим талаараа сургаал, номлолууд маань

дээрх жаал хүүгийн тохиолдолтой төсөөтэй тал бий.

Тэглээ гээд нөгөө талаасаа эдгээр сургаал, номлолыг

огтоос үгүйсгэж байгаа биш юм. Ерөнхийдөө бол энэ бүхэн

үйлийн үрээрээ л шийдэгдэнэ. Амьдралынхаа туршид муу

Page 59: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

59

үйл хийсээр өөрийгөө бараантсан чөтгөр болгосон бол

дараа төрөлдөө тэр орчиндоо л төрнө, харин сайн үйл

хийсээр өөрийгөө гэгээлэг бурхан болгосон бол тэр

орчиндоо л төрнө.

Үе үеийн гэгээрэгсэд тухайн үеийн нийгэм, соѐл, зан

заншил, сэтгэлгээний түвшин, нөхцөл байдалд нь

тааруулж сургаал, номлолоо айлдсан талаарх өмнөх

бүлгүүдэд гарсан ойлголтоо сэргээж, уялдуулан холбон

санаж, эргэцүүлэн бодоорой.

3. Сахил, түүний ач тус

Сахил гэдэг сахих гэсэн үгнээс эхтэй болов уу. Юуг

сахих юм гэхээр амлалт, өргөсөн тангаргаа сахихыг хэлнэ.

Хэнд өргөсөн амлалт вэ? гэхээр Бурхан, Шүтээн, Багш

зэрэг өөрийн хамгийн хүндэлж шүтэж явдаг зүйлдээ.

Бурханы шашинд хүн алж болохгүй, аллагыг тэвчих,

худал хэлэхгүй, хулгай хийхгүй байх, буруу хурьцал хийж

болохгүй, сархад ууж болохгүй, тамхи татаж болохгүй гэх

мэт олон төрлийн сахилууд байдаг. Бурханы сургуульд

эдгээрийг олон талаас нь тайлбарласан байдаг буй за.

Миний хувьд эдгээр сахил нь өөрөө өөрийгөө хорлохгүй

байх, элдэв ярвигтай асуудал, эрсдэлээс өөрийгөө

урьдчилан зайлуулах, зөв явахад тустай юм гэж боддог.

Жишээлбэл, дараах суурь болсон зүйлсийг хориглосон

сахил бий:

Хүн алах – угаас хүний амь бүрэлгэвээс хуулийн

дагуу хариуцлага хүлээнэ. Иймд энэ бол угаасаа

хориотой зүйл.

Page 60: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

60

Амьтны амь таслах – Үйлийн үрд итгэдэг нэгэн

аваас энэ нь эргээд айхаар зүйл юм.

Худал хэлэх – худалч хүн эргэн тойрныхоо

хүмүүсийн дунд нэрээ алдаж, ичгэвтэртэй байдалд

орж, орох гарах газаргүй болоход хүрдэг.

Өгөөгүй юмыг авах буюу хулгай хийх – Энэ нь мөн

л хуулийн хариуцлага хүлээх зүйл тул ойлгомжтой.

Буруу хурьцал хийх – Та гэр бүлтэй хүнийг

эргүүлээд байдаг. Тэгтэл таны гэр бүлийн хүнийг

өөр хүн эргүүлээд байвал ямар санагдах вэ! Ёс

суртахуун талаасаа доголдолтой асуудал. Нөгөө

талаасаа үр хүүхэд, гэр бүлийн тогтвортой, амар

амгалан байдалд сөрөг нөлөөтэй.

Сархад уух – Сархад савнаасаа бусдыг дийлнэ

гэдэг. Энэ үгийн сургаалыг дараа дараагийн бүлэгт

бичсэн байгаа. Товчхондоо, сархад ууснаар өөрийн

эрүүл саруул ухаан, хяналтаа алддаг. Ингэснээр

толгойд орж ирсэн бодол, хүслээ шууд биелүүлэх

эрсдэл үүсэх бөгөөд тэрхүү бодол нь ямар муу үр

дүнд хүргэхийг таамаглах аргагүй билээ. Мөн

монголчуудад уламжлагдан дамжиж ирсэн “Дөч

хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар

хүрээд жаргаж уу.” гэсэн сургаал үг нь

Монголчуудын удмын санг хамгаалах ач

холбогдолтой болно. Өөрөөр хэлбэл, тахир дутуу

хүүхэдтэй болчхоод насаараа зовмоор байна уу,

аль эсвэл архины мансуурлаас татгалзсан нь дээр

үү гэх мэт эргэцүүлэн бодвоос, сархадад дурлахгүй

байх олон шалтгаан буй.

Page 61: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

61

Тамхи татах – эрдэмтэд тамхинд 4000 гаруй

төрлийн химийн хорт бодис агуулагддаг гэсэн

судалгааг гаргасан. Тэгтэл дизелийн түлшний

шаталтаас гарч байгаа хорт хар утаанд 500 гаруй

төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эдгээр

баримтаас үзэхэд, хүний биед ямар их хортой нь

ойлгомжтой юм.

Бусад сахивал зохилтой олон төрлийн сахил бий.

Дээрхээс сахил гэдэг бол өмнөх үеийнхний маань

өөрсдийн алдаа, оноо туршлага дээр тулгуурлан хойч үеэ

алдахгүй байхад зориулсан зөвлөмж, дүрэм юм. Өөрөөр

хэлбэл, биднийг эрсдэлээс хамгаалагч, өөрөө өөрөөр нь

хамгаалуулагч юм. Сахил сахихын гол ач тус энэ мэт

болой.

4. Бидний амьдралыг бүрдүүлэгч, нөлөөлөгч хүчин

зүйлс

Хүний амьдралд олон зүйлс нөлөөлдөг. Эдгээрийн

хамгийн чухал хүчин зүйлсийг нөлөө эхтэйгээс нь багатай

уруу нь эрэмбэлэн харуулбал, хамгийн зохистой харьцаа

нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

1. Зарим нийтийн шинжтэй зүйлс, Эх орон

2. Та өөрөө: үзэл бодол, зорилго, нэр төр, шударга ѐс,

эрхэм нандин зүйлс

3. Эцэг, эх

4. Эрүүл мэнд

5. Ажил алба

6. Хань ижил

7. Үр хүүхэд

Page 62: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

62

8. Анд, найз нөхөд, хамтрагчид

9. Бүлэг, нийгэм

10. Бусад амьдралын орчин

Дээрх диаграммын эрэмбэ дарааллыг тайлбарлавал:

-1. Дэлхий ертөнц үгүй бол түүн дээрх бүх амьд ертөнц,

иргэншил үгүй болой. Эх орны тухай яригдахад ганц хүний

талаар биш, бүх л Монголын ард түмэн, олон хүний эцэг,

эхчүүд, үр хүүхдүүдийн талаар яригдана. Иймд нэгдүгээрт

орно.

-2. Өөрийн эрхэм дээд, нандин зүйлсээ алдвал, амьд

явахын утга учир үгүй болно. Иймд хоѐрдугаарт орно.

-3. Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн ахин үл олдох

ачит эцэг, эх дээд болой. Иймд гуравдугаарт орно.

Ам

ьд

рал

ын

мө

чл

өг

өсөх нас

идэр нас

өтөл нас

Цаг хугацаа

нөлөө

1 2 3 5 6 7 8 9 10 4

Page 63: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

63

-4. Эрүүл байж гэмээ нь санаснаа биелүүлэх боловч,

дээрх дөрвийнхөө төлөө золиослогдож болзошгүй бөгөөд

дараах зүйлсээ гүйцэлдүүлэхэд хэрэгтэй тул дөрөвдүгээрт

орно.

-5. Ажил алба нь дээрхийн заримтай нь нягт холбоотой

бөгөөд заримыг нь дэмжигч болой. Иймд тавдугаарт орно.

-6. Хувийн аз жаргалын үндэс суурь нь өөрийн гэр бүл,

хань ижил болно. Иймд зургаадугаарт орно.

-7. Удам, амьдралын үргэлжлэл болсон үр хүүхэд чухал

болой. Иймд долдугаарт орно.

-8. Танилтай хүн талын чинээ Танилгүй хүн алгийн

чинээ. Тэр дундаа итгэлт анд, найзууд эрхэм болой. Иймд

наймдугаарт орно.

-9. Хүний амьдрал бүлэг, нийгмээс хамаарч байдаг.

Иймд есдүгээрт орно.

-10. Бусад амьдралын орчин нь хүний амьдралын

мөчлөгийг нөхцөлдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг

тул арав болон түүний дараа орно.

Page 64: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

64

5. Магтаал, шүүмжлэл, сэтгэлээ залахуй

Оновчтой магтаалаас урам зориг, баяр хөөрийг авдаг.

Магтаж буй хүн нь бидэнд урам өгч байгаагаас гадна танд

итгэж байна гэсэн давхар утгыг илэрхийлдэг. Бизнес итгэл,

илтгэлцүүр дээр тогтдог гэж ярьдаг. Тэгвэл итгэлийн нөгөө

талд давхар үүрэг, хариуцлага агуулагддаг. Ингэхээр

магтаалд урам, итгэл, үүрэг, хариуцлага багтана. Иймд

урмаас нь баяр баяслыг мэдэрч, итгэлийг дааж, үүрэг,

хариуцлагаа ухамсарлан амьдрах чадвараа нэмэгдүүлэх

хэрэгтэй гэсэн үг юм.

Цагаа олсон зөв шүүмжлэлд ухаарал, аврал багтана.

Шүүмжлэлийг сонсоод энэ хүн намайг ингээд хэлчихлээ,

миний мууг үзэх гэж байна гэж хандаж эгдүүцэлгүйгээр

өөрийн алдаа дутагдал, бодит байдлыг хүлээн зөвшөөрч,

яагаад алдаа гаргаснаа дүгнэж, ахиж алдахгүйн төлөө

хичээх хэрэгтэй. Мөн өнөөдрийн шүүмжлэл маргаашийн

илүү том алдаа, дутагдал гаргахаас урьдчилан сэргийлж,

гэгээрлийг нэмэгдүүлж байгаагаараа аврал болно.

Амьдралд олон зүйл тохиолддог. Заримдаа магтуулна,

заримдаа зэмлүүлнэ, жаргал, зовлон ээлжлэн тохионо.

Энэ бүгдэд хүний сэтгэл баярлах, хөөрөх, гутрах, гуних,

шаналах, дурлах, хайрлах, үзэн ядах, үл тоох гэх мэтчилэн

янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг. Сэтгэл хөдлөл түр

зуурын, хуурамч, туйлын бус чанартай гээд дүмбийгээд

суугаад байх уу? Тэгтлээ их өөрийгөө хүчлэх бас хэрэггүй

юм. Тодорхой хэмжээгээр сэтгэл хөдлөлөө гаргахад

болохгүй зүйл үгүй юм (А зураг). Харин сэтгэл хөдлөлийн

тэр түвшиндөө хорогдож буюу үлдэж болохгүй (Б зураг).

Тухайн сэтгэл хөдлөл тухайн хэсэгхэн зуурт л үргэлжлэх

Page 65: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

65

ѐстой. Бид түүнд дасаж болохгүй. Үндсэн төлөвөө хадгалж

байх хэрэгтэй.

Дахин хэлэхэд, анхнаасаа л магтаал, сайшаал,

шүүмжлэл, зэмлэл, баяр, гунигт үйл явдалд тохирох

сэтгэлийн хөдлөлийг нь тухайн үед нь зохих байдлаар

илэрхийлээд дараа нь аль болох түргэн сэтгэлийг байх

ѐстой амар амгалангийн түвшинд нь буцаан авчирч

байхыг хичээлтэй. Түүнээс биш насаараа л магтуулж,

муулуулж, жаргаж, зовж байх юм шиг аливаад хандаж

болохгүй ээ. Аль болох сэтгэлийг амар амгалан байлгахыг

хичээх аваас хожим учрах асуудалд түүртэхгүйгээр,

бодитойгоор хандахад тустай.

6. “Би”

Бурханы шашинд би үгүйн үзэл гэж бий, мөн илтгэгч –

лекторууд “Би” гэж хэлэхийн оронд “Бид” гэж хэлэх

хэрэгтэй гэж зөвлөдөг, зурагт, хэвлэл мэдээллийн

хэрэгслээр ч гэсэн яг хэн хэнийг хэлж байгаа нь

тодорхойгүйгээр Бид, Бид л гээд байдаг. Гэвч Монгол

хэлэнд өөрийн төлөөний үг болох “Би” гэсэн үг байдаг.

А. сэтгэл хөдлөлийн

зохимжтой хэлбэр

баяр, баясал

гутрал, гуниг

Б. сэтгэл хөдлөлийн

зохисгүй хэлбэр

баяр, баясал

гутрал, гуниг

Page 66: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

66

Англи, Орос, Япон гээд бусад хэлэнд ч гэсэн “Би” гэсэн

үгтэй. Нэгэн жишээ авбал: Аливаа зүйлийг олон хүн

хамтарч хийхдээ нарийн зохион байгуулалтгүй бол нэг

нэгэндээ найдсаар ажлыг унагадаг, хариуцлага алддаг.

Тиймээс зарим тохиолдолд “Бид” гэж ярих нь тухайн

зүйлийг тодорхой биш, бүрхэг болгодог, хариуцлага

алдагдахад хүргэдэг. Иймд “Би” гэсэн үгийг шаардлагатай

үед зоригтой, итгэлтэй хэлж байх хэрэгтэй.

Харин цаад оюун санаандаа бол шүтэн барилдлагын

холбооны дагуу Би өөрөө бусдад дулдуйдаж оршиж

байгаа шүү, бусад зүйлс миний оршихуйн нэг хэсэг, Би

өөрөө асар том цогц систем буюу ертөнцийн нэгээхэн

хэсэг гэдгээ ойлгож байх нь зүйтэй. Мөн Би жаргалтай

байвч, бусад маань зовж байх аваас миний жаргал жаргал

биш, эсвэл удаан үргэлжлэхгүй юм байна шүү гэдгийг

сайтар ухамсарлаарай.

7. Монгол ахуй дахь гэгээрэл

Бидний Монгол ахуйн амьдралд гэгээрэл их бий.

Түмэнд танигдаагүй гэгээнтнүүд ч их бий. Монголчууд

бидний өөрсдийн аж ахуй, амьдралын хэв маяг, үлгэр

туульс, ардын аман зохиолд энэ орчлонгийн нууц бүхэн

шингэсэн байдаг. Бид бол нууцын эзэд юм. Харамсалтай

нь бид өөрсдөө тэрийгээ мэдэхгүй болтлоо билгийн нүд

маань бүрхэгдэж, буруу үзэлд автчихаад байна.

Зарим айлд ороход наана нь эхнэр (нөхөр) нь ингэх

хэрэгтэй байна, энийг ингээч, тэрийг тэгээч, энэ

яанаа, тэр яанаа гээд бухимдаад байдаг. Тэгтэл

цаана нь өвгөн (эмгэн) нь “Болно доо хө, ямар гэм

хийсэн биш, Бурхан харж үзэх байлгүй дээ, санаа

Page 67: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

67

зовоод яахав урдахаа л хийгээд явж байвал болж л

таараа.” гэсэн шиг амгалан сууж байдаг.

Монголчууд бид, яагаад ийм сайхан хүнлэг, энэрэнгүй

хольцгүй Бурхан багшийн сургаалыг нэвт шингээсэн агуу

ахуй, соѐлтой атлаа, яагаад мэдэхгүй, хүндлэхгүй,

дагахгүй гээгээд байна. Харин ч өөрсдөө үлгэр жишээ

байгаад зогсохгүй хүн төрөлхтнийг гэгээрүүлэх ѐстой

байлтай.

~ Монгол ардын онч мэргэн үгнээс ~

Санаа зөв бол заяа зөв

Аяганы хариу өдөртөө

Агтны хариу жилдээ

Сайн явах санааных

Сайхан явах өөрийнх.

Энэ сэдвийн талаар ихийг бичиж болох тул үүгээр

өндөрлөе.

8. “Байгаль эх” гэж нэрлэхийн учир

Бидний төрүүлсэн эх бол бидний шууд эх юм. Харин

байгаль бол бидний шууд бус буюу дам эх юм.

Хүн төрөлхтний бие махбодийн элементийн үндсэн эх

булаг, эх үүсвэр нь байгаль дэлхий/дэлхий ээж юм.

Төрүүлсэн эх дээр ярихад, эцэг, эх хооллож, амьсгалж

байж шим тэжээл авч байж эр, эм бэлгийн эс бий болгоно.

Эдгээр эсүүд нь үр хөврөлийг бий болгоод дээр нь сүнс

орсноор хүн болно. Энэ үр хөврөл маань хүйгээрээ

дамжуулан эхээсээ шим тэжээлээ авна. Эх нь гадаад эх

сурвалж буюу байгалийн хувирсан бүтээгдэхүүнээр

тэжээгдэнэ. Иймээс байгаль бол бидний эх үндэс юм.

Page 68: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

68

“Ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг” гэгчээр та

өлсөж байна гээд төрүүлсэн эхийнхээ махыг зулгааж,

дотор эрхтэнг нь суга татдаггүй атлаа! Байгаль эхийнхээ

арьсыг хуулж, дотор эрхтэн нь болсон эрдэс баялаг, хөрс

шороог нь сэндийчин гаргаж аймшигт нүгэл үйлдэхийн

учир юусан билээ. Мэдсээр байж өөр арга зам эрж хайхын

оронд экологийн тэнцвэрийг алдагдуулахын зорилго юу

вэ?

Эхгүй байтал хүүхэд төрөхгүйн адил байгаль ээж үгүй

болбоос хүн төрөлхтөн устан үгүй болох нь

ойлгомжтой юм.

Уг нь бидэнд анхдагч хэрэгцээ болсон хоол хүнс,

хувцас, орон байраа байхад л хангалттай шүү дээ. Тансаг

хэрэглээ болсон үнэтэй машин, брэндийн хувцас, үнэт

эдлэл зэрэг бол илүүц юм.

Нэгэн хөгийн харилцан яриаг зохиоѐ:

Хоѐр найз хүүхэн харилцан ярилцаж байна гэнэ. Нэг нь

маш ганган цул алт, эрдэнэсийн чулуун чимэг зүүсэн,

брэндээр гангарсан нэгэн, нөгөө найз нь энгийн даруу

нэгэн аж.

- Энгийн найз нь : Чи ингэж их алтан чимэглэл

зүүхийн учир юу билээ?

- Ганган хүүхэн: Би наранд дурлаад нар шиг

болох гээд алтаар биеэ чимсэн юм.

- Энгийн найз нь: Чи ингэж их өнгө өнгийн

эрдэнийн чулуу зүүхийн учир юу билээ?

- Ганган хүүхэн: Солонго гоѐ харагдаад байхаар

нь солонго болох гээд.

Page 69: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

69

- Энгийн найз нь: Тэгвэл брэндээр гангарын учир

нь?

- Ганган хүүхэн: Брэндийн бүтээгдэхүүн болох

гээд тэр.

Хэдийгээр би өөрөө шууд газрын баялгийг ухаагүй ч Эх

орны эрдэнэсийн хувь хишиг хүртэж байгаа болохоор бас

буруутна. Байгаль эхийн гэсгээл ирэх аваас өөрийгөө

өмөөрөх эрх надад үгүй болой.

Түмэнтэй уучлаарай гээд ч нэмэр юусан билээ байгаль

эх минь.

Урьд хождын үйлийн үр минь гүйцээд

Эрлэгийн элчтэй учрахуйяа

Утсан чинээ улаан амиа хаацайлах

эрх надад үлдсэнгүй дээ

Улсаас минь өгч байгаа эрдэнийн хувь,

эрдэнэсийн хишиг гээд

Улаан гараа тосоод авсан харалган би хөөрхий еэ

Ухааны мунхгаар үйлдсэн урьдын гэмийг минь

өршөөгөөрэй, Бурхан минь.

2012.10.10 Д.Энхзол

9. Өнөөгийн Монголын Шарын шашин, өөрчлөлт

Шашин нь хүмүүсийн үзэл бодол, үйл хөдлөлд маш

хүчтэй нөлөөлдөг. Зөв үзэл, сургаал бүхий шашныг шүтэж,

Page 70: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

70

зөв үзэлтэйгээр амьдрах нь хүнд ач тус ихтэй. Гэвч үеийн

үед өрнөдөд, дорнодод ч шашныг цэврээр нь

дэлгэрүүлээгүй түүх олон бий. Өөрөөр хэлбэл, улс төрийн

нөлөөн дор далд бодлого агуулан зарим нэгэн сургаал

номлолыг нь өөрчилж дэлгэрүүлж байсан нь магадтай

үнэн. Жишээлбэл: Өрнөдөд, Дундад зуунд Христийн

Католиг, Протестант шашны нөлөөн дор шашны тэргүүн

нь хаанаасаа илүү эрх мэдэлтэй, улсыг барьж байсан

төдийгүй шинжлэх ухааныг үгүйсгэж, ард олноо татвараар

дарлаж байсан түүх бий. Дорнодод, манай монголчуудын

эрийг мохоох, хагарал үүсгэх, гэр бүлийн тэнцвэргүй

байдлыг бий болгох гэх мэт Манж чин улсын төрийн далд

бодлогын дагуу Шарын шашныг ихээхэн гуйвуулж оруулж

ирсэн байдаг. Төгс гэгээрсэн Буддагийн шижир сургаал нь

харьцашгүй билээ. Мэдээж түүнээс хойших гэгээнтнүүдийн

сургаалаар баяжсан, гэвч шашныг буруугаар ашиглах

гэсэн хүмүүс цөөнгүй.

Өнөөгийн Монголын шарын шашныг харж байхад,

зарим талаараа XVII зууны үеийн далд бодлого агуулсан

тэр хэв маягаараа эдүгээг хүртэл яваад байх шиг

санагддаг. Иймд бид илүү тодорхой, итгэл үнэмшилтэй,

сүсэгтнүүдийнхээ энгийн амьдралд олон талын эерэг

нөлөө үзүүлэнгээ гэгээрэлд хүрэхэд нь замчилдаг, бүтээлч

үзэл бодлыг суулгадаг болгон шинэчлэл хийх хэрэгтэй гэж

бодож байна. Ингээд, дараах түгээмэл зүйлс ажиглагдана.

Үүнд:

Юун түрүүнд, миний бие аливаа салбарт

мэргэжилтнүүд буюу экспертүүд гэж байдаг шиг

үнэхээр сүнсний хөгжилдөө анхаарч, өөрийгөө

болон орчлон ертөнцийг таньж, мунхгийн

Page 71: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

71

харанхуйгаас ангижирч, гэгээрэлд хүрэхээр сэтгэл

шулуудан, сахил номоо сахиад, хүсэл, шунал, уур

хилэн, хомхой сэтгэл зэргээ номхотгоод гэгээрэлд

хүрэхээр явж буй дээдийн сахилтай хуврагуудыг

чин сэтгэлээсээ хүндэлж буйгаа хэлье.

Авсан сахилд нь харшлал байхгүй аваас эхнэр

авсан зарим хуврагуудыг ч бас буруутгах аргагүй

юм.

o Шарын шашин эрчимтэй дэлгэрсэн XVIII, XIX

зууны үед олон мянган монгол эрчүүд гэр

бүлгүй байсан. Энэ нь Монгол үндэстний хүн

амын нөхөн үржихүйн бодлогод ихээхэн

хортойгоор нөлөөлж, цаашид үргэлжилсээр

байсан бол хорогдон үгүй болох байсан.

Түүнчлэн, гэрлээгүй эрчүүд болгоны тоогоор

төдий хэмжээний эмэгтэйчүүд Монгол хүнтэй

гэрлэж чадалгүй, гадаад хүнтэй нөхцөх,

эсвэл далд амьдрал цэцэглэх үндэс болж

гэр бүлийн тогтвортой байдал болон

үндэсний аюулгүй байдалд сөргөөр

нөлөөлсөн нь дамжиггүй юм. Иймд, энэ нь

тухайн үеийн Манжийн далд бодлогын нэг нь

болно.

Эдүгээ үед, олон Монгол эрчүүд гадаадад сурч,

ажиллаж байна. Түүн дээр нэмээд гэр бүл авч болохгүй

олон лам нар байх нь Монгол үндэстний хүн амын бодлого,

гэр бүлийн тогтвортой байдал, цаашлаад үндэсний

аюулгүй байдалд сөрөг үр дагавартай. Иймд авсан сахилд

нь харшлалгүй бол эхнэр авахад болохгүй зүйл үгүй гэж

бодном. Харин дараах зүйлүүдийг сайн бодож үзээрэй.

Page 72: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

72

Лам хуврагууд дан өглөгийн эзний гарыг харж

амьдарч болохгүй. Өөрийн сэтгэлээ засаж сурсан

аваас өрөөл бусдад зөв үзэл, сургаалыг тарааж

буюу бусдад багшилж, Бурханы зөв үзэл бүхий ном,

судрыг орчуулж, түүнээс амьжиргааны мөнгөө олж

байгаа бол болно.

Харин дан ганц Түвд ном, судар уншаад, өөрт дээд

авьяас чадвар үгүй, зурхайн ухаанд суралцаагүй

байж далдыг үзэж байна хэмээн мунхруулж, засал

ном хийж амьжиргаагаа залгуулах нь зохисгүй юм.

Иймд, зарим хэсэг хуврагуудад хандаж хэлэхэд,

Бурханы ном үзэж, суралцах нь өөрийн сэтгэлийг

сая засаж, дотооддоо зөв үзэл баримтлалыг

төлөвшүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ үнэхээр бүрэн

сайн сургалцаж төгссөн үү? үгүй юу? гэдэг бол өөр

зүйл. Үнэхээр сайн суралцаж, төлөвшүүлсэн бол

дээр хэлсэнчлэн бусдыг зөв зам мөрд оруулахыг

хичээгээд явж болно. Өөрөөр хэлбэл, боломжтой

бол мэргэжил эзэмших хэрэгтэй, 4 жил их

сургуульд сурах нь урт санагдах аваас Мэргэжлийн

сургалт үйлчилгээний төвд суралцаж төгсөөд,

түүгээрээ амьжиргаагаа давхар залгуулах хэрэгтэй.

Ямартай ч хэт буюу шууд Бурханы номоор

амьжиргаагаа залгуулах нь хувь хүний ѐс зүй

талаасаа ч авцалдахгүй, түүнчлэн энэ олон зуун

идэр залуус хөдөлмөр эрхэлж Улс, эх орондоо хувь

нэмрээ оруулахгүй байна гэдэг Монгол улсад ч

харамсмаар зүйл мөнөөсөө мөн болой.

Сүүлийн үед Бурханы ном, судрыг Монгол эх

хэлнээ орчуулж байгаа нь тун зүйтэй юм. Цаашид

Page 73: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

73

Гандан, хийдүүдэд уншиж байгаа уншлагыг ч

Монгол хэлээр явуулах нь зохистой. Уншиж буй

хуварга Түвдээр уншиж буй номын утгыг нь бүрэн

ойлгож байвал уншиж буй хүндээ ухаарал өгөх

байх. Харин сонсож байгаа хүмүүс ихэвчлэн Түвд

хэл мэдэхгүй тул сүсэг төдий л байх юм. Дээхэн үед

сонссон Бурхан багшийн сургаал үлгэрийг жишээ

болгоѐ:

Ямар ч хүнийг аргыг нь олбол ухааруулж

болно гэсэн ѐгт санаатай болно: Эрт цагт Бурханы

номыг хичнээн зааж, уншуулавч эс ухаарах нэгэн

тэнэг хүн байжээ. Тэгээд тэр хүнд номын багш нь

би чамайг сургаж чадахгүй нь байна гээд Бурхан

багштай уулзуулжээ. Гэтэл Бурхан багш түүнд ном

заасангүй. Харин түүнд “Хэр буртгаа арилга” л гэж

хэлж гэнэ. Харин тэр хүн бусдын үгэнд ихэд сайн

ордог авууштай зантай байжээ. Тэгээд тэрээр өдөр

болгон л, Бурхан багш намайг хэр буртгаа арилга

гэж хэлсэн гээд өөрийгөө ч цэвэрлээд, орчин

тойрноо ч цэвэрлээд байж гэнэ. Олон жил ч өнгөрч,

олон жил ч цэвэрлэгээ хийж гэнэ. Тэгээд тэрээр

нэгэн өдөр гэнэт би ер нь удаан хугацаанд

цэвэрлэгээ хийлээ. Ингэхэд Бурхан багш намайг

гадна хэр буртгаа арилга гэсэн юм болов уу? Өөр

зүйлийн хэр буртаг арилга гэж хэлсэн юм болов уу?

гэж өөрөөсөө асууж гэнэ. Ингээд үүнийгээ ургуулан

бодон бодсоор эцэст нь Бурхан багш дотоод

сэтгэлийн хэр буртгаа арилга, ариус гэснийг ойлгож,

хожим төгс гэгээрэлд хүрсэн юм гэдэг.

Page 74: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

74

Үүгээр ямар ч хүн арга замаа зөв олбол

гэгээрч болно гэдгийг харуулсан, ямар ч хүнийг

сургаж болно гэдгийг харуулсан авч, энд дурдсан

нь гэвэл, бурханы номыг сонсоход сүсэг

хэрэгтэйгээс гадна, гол ач тус нь уншуулж буй хүн

нь төрөлх хэлээрээ цөөн хэдэн үгийг ч болтугай

сонсоод авбал, хожим тус нь илүү гарч магадгүй

гэж бодсон хэрэг. Иймд төрөлх хэлээрээ болж

өгвөл уншлагаа явуулбал ач тус их, илүү өгөөжтэй

болно.

Мөн миний бие Энэтхэгт сурч байхад тэнд шавилан

суудаг Монгол танил лам маань нэгэн зүйлд

нэлээдгүй санаа зовсон байдалтайгаар “Олон жил

энд сурлаа. Одоо очихоор хүмүүс ном уншуулъя.

Засал хийгээд өгөөч гэх байх даа. Одоо яана аа. Уг

нь ч тийм заслын номууд бий л дээ. Гэхдээ би чинь

энд Буддын гүн ухаан гэдэг утгаар нь суралцсан хүн

шүү дээ. Ямартай ч, хэдэн заслын ном судлаад

очно доо.” гэж ярьж байж билээ. Эндээс юуг хэлэх

гэсэн гэвэл, эх газраа болон Европ тивд Бурханы

шашин Буддын гүн ухаан гэдэг утгаараа дэлгэрч

байна. Гэтэл манайд арай өөр байдалтай буюу

мухар сүжиг талаас нь шүтэх нь элбэг байна уу даа

хэмээн бодож байна. Уг нь тэрхүү агуу гүн ухаанд

нь суралцаж, амьдралдаа хэрэгжүүлбээс зүйтэй

болой.

Page 75: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

75

10. Шийдвэр гаргалт

Ер нь бол сэтгэлдээ тунадасгүй л амьдрахыг хичээх

хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнгөрсөндөө харамсахааргүй

амьдрах юм. Аливаа үйлийг хийхээсээ өмнө сайн дэнсэлж

бодож үз.

Дээрх зургаас харахад “Би”-гээс өөрийнх нь “Гэр бүл”

жинтэй, өөрийнх нь “Гэр бүл”-ээс “Эх орон (Монголын гэр

бүлүүд)” жинтэй. “Эх орон (Монголын гэр бүлүүд)”–ээс

“Хүн төрөлхтөн” жинтэй. “Хүн төрөлхтөн”-өөс “Эх орон

(Ирээдүйн Монголчууд)” жинтэй, “Эх орон (Ирээдүйн

Монголчууд)”–оос “Одоо, ирээдүйн хүн төрөлхтөн” жинтэй,

“Одоо, ирээдүйн хүн төрөлхтөн”–өөс “Хамаг амьтан”

жинтэй гэх мэтээр тухайн асуудлаасаа шалтгаалан бид

зөв хүрээнд, өөрийнхөө байр суурь, үүрэг хариуцлагын

үүднээс шийдвэр гаргаж байх нь зүйтэй. Хамгийн зөв

шийдвэр гэдэг бол аль болох олон хүн, амьтанд хамгийн

бага хохиролтой буюу ач тус ихтэй шийдвэр юм.

Page 76: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

76

11. Гайхамшиг, ид шидтэй хөөцөлдөн цагаа бүү үр

Эртнээс хүн төрөлхтөн хүч чадалд дурлаж ирсэн нь

үлгэр, домог, уран зохиолуудаас ажиглагддаг. Эдүгээ ч

төрөл бүрийн зөгнөлт, адал явдалт кино, зохиолуудад

гардаг ер бусын хүч чадал, увдис бүхий дүрүүдээр

илэрдэг.

Тэгвэл үнэндээ шувууны төрөл авсан бол нисдэг л байх

байсан, арслан, зааны төрөл авсан бол хүчтэй байх

байлаа, нохой, муурын төрөл авсан бол хүний нүдэнд үл

үзэгдэх өөр юмс, үзэгдлийг харах байлаа.

Гэвч бид хүн болж төрсөн. Хүнд юу заяасан бэ?

Гайхамшигт оюун ухаан, боломж хайрласан. Иймээс оюун

ухаанаа л ашигла. Бидэнд заяагаагүй хий хоосон цуу яриа

болсон гайхамшгуудын араас хөөцөлдөж цагаа бүү

үрээрэй. Оюун ухаанаа хөгжүүл, зөв сэтгэлгээтэй бай,

зорилго, үүрэг, хариуцлагаа таньж мэдээд, хөдөлмөрлө.

Бурхан багшийн ийм нэгэн сургаал үлгэр байдаг. Төгс

гэгээрсэн бурхан багш бээр нэгэн өдөр Энэтхэгийн

Ниранзана их мөрний эрэгт тулаад усны нөгөө талд гарах

шаардлага гарчээ. Тэгтэл тэнд нэгэн хүн гол дээгүүр гүйн

гайхуулах бөгөөд Бурхан багшийг яагаад гол дээгүүр гүйж

үл чадна вэ? гэсэн янзтай тохуурхана. Ингээд Бурхан багш

гүйгч этгээдээс “Та ингэж сурахын тулд хэр хугацаа

зарцуулсан бэ?” гэж асуухад, 30 жил гэж хариулжээ.

Бурхан багш голын нэг эргээс нөгөө эрэгт хүрэхэд ердөө

нэгхэн зоос төлөөд завиар гарч чадах атал, бүхэл бүтэн

амьдралынхаа 30 жилийг ийм дэмий зүйлийн төлөө

зарцуулах ч гэж дээ хэмээн харууссан гэдэг. Эндээс таны

хүсэж буй зүйл үнэхээр танд хэрэгтэй юу? Үр дүн нь ямар

Page 77: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

77

байх вэ? гэдэг талаар сайтар бодож үзээд, амьдралын

үнэт цагаа зөв зүйтэй зүйлд зарцуулаарай.

12. Бид дор бүрнээ л хичээх хэрэгтэй

Хүн болгонд гэгээрэх дээд хэрэгцээ бий. Мөн хүн

болгонд оноогдсон үүрэг - хариуцлага гэж бий. Заавал

гэлэн, гэлэнмаа, лам хуварга, хутагт, хувилгаад байж л

гэгээрэлд хүрнэ, бусдад тусалж, буян хурааж чадна гэж

явцуу бодох хэрэггүй. Бид ямар ч ажил мэргэжилтэй, ямар

ч амьдралтай, ямар ч дүрээр заларсан байж болно. Гэхдээ

бид зөв үзэл бодолтой байх хэрэгтэй. Хүн болгонд

ноогдсон ариун үүрэг, хариуцлага гэж бий. Түүнийгээ л зөв

үзэл бодол – сэтгэл – сэтгэлгээтэй байж, зөв арга замаар

биелүүлэх хэрэгтэй.

Page 78: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

78

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ОНЧ МЭРГЭН ҮГС

1. Амьдралаас минь ундарсан сургаал үгс

Д.Энхзол

I. Гэгээрэл

Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрвөөс

амар амгалан болно.

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

Өнгөрсөн-Одоо-Ирээдүй цагаар зорчиж өөрийгөө бүү

ядраа, эдгээрээс одоо цаг хамгийн үнэтэй.

Яг одоо цагтаа л төвлөр.

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

Өнгөний сайханд татагдваас эцэст нь сэтгэлийн

шаналалтай үлддэг.

/2012.10.24/

* * *

Хүн өөрөө өөртөө хамгийн сайн туслагч байдаг.

/2012.10.27/

* * *

Page 79: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

79

Сэтгэлээ засаж чадваас, үйлдэл засрах болно.

/2012.10.28/

* * *

Хүн болгонд харилцан адилгүй гэгээрлийн

зам мөр байна.

/2012.10.30/

* * *

Ном амьдралаас эхтэй

Иймээс амьдрал өөрөө агуу ном юм.

/2014.03.03/

* * *

Бид сүнснээсээ бусдыг зээлж хэрэглэдэг хэрнээ,

сүнснийхээ үнэ цэнийг мэддэггүй нь хачирхалтай.

/2014.11.12/

* * *

II. Эх орон

Бид өндөр бэлтгэгдсэн ахмад үеэ хэтэрхий шахаж

байна. Тэр их мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй

байна.

Жишээлбэл: Өндөр хөгжилтэй орнуудын улс төрчдийн

ихэнх нь 50-аас дээш насныхан байна. Манай улсын хувьд,

ихэнх нь идэрчүүд байх агаад бодлогогүй загнана.

/2005.03.31/

* * *

Page 80: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

80

Бид ямар их азтай хүмүүс вэ? Яагаад гэвэл бидний

амьдрал өөрсдөөс маань шалтгаалж байна. Энэ их эрх

чөлөөг үе үеийн Монголчууд маань амсаасай, эдлээсэй.

Үүний төлөө бид юу хийж байна вэ?

/2006.02.20/

* * *

Хаана ч явсан биднийг хүний нийгэм угтан авах болно.

/2009.11.15/

* * *

Улс төрд жаргах гэж биш бусдын төлөө

бахархалтайгаар зүдрэн жаргах гэж орж байвал

зохилтой.

/2014.07.03/

* * *

Монгол Улс хүний хүнийг биш,

өөрийн хүнийг бэлдэх хэрэгтэй.

/ 2014.11.12/

* * *

III. Амьдрахуй

Амьдрал гэдэг бол тэр чигтээ зохицол юм.

/2004.12.29/

* * *

Бусдаас хамаарч амьдарч байгаа бол

тэр хүмүүсийнхээ үгийг сонс.

/2004.12.29/

* * *

Page 81: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

81

Хаяа өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодож,

доторлугаа өнгийн харж байх хэрэгтэй.

/2005.12.13/

* * *

Тэвчээр бол эм юм.

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

Өөрийгөө битгий гол.

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

Ямар ч хүнийг битгий дээрэлх.

/ 2007 оны төлөвлөгөөнд/

* * *

Амьдрал бол тэмцэл юм. Харин тэр тэмцэлд алийг нь

чухалчлах вэ? гэдэг чухал. Өөрөө өөртэйгөө гэгээрлийн

төлөө юу? Эсвэл эрүүл мэндээ хадгалахын төлөө юу?

Хоол, орон байрны төлөө юу? Үр хүүхдийнхээ төлөө юу?

Эрх мэдэл, эд баялгийн төлөө юу? Хайр дурлал, хүсэл

тачаалын төлөө юу?гэх мэт.

/2013.4 сар/

* * *

Аливаа зүйлд хандахдаа сэтгэл, оюун бодол хоѐрыг

тэнцүү байлгавал зохилтой.

Сэтгэл хэт давамгайлбал хувирах нь хялбар, оюун

бодол хэт давамгайлбал дотоодоос шамдал бага байх

болой.

/ 2014.10.21/

* * *

Page 82: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

82

IV. Эрдэм, боловсрол

Үр дүнг нь тооцоолж байж сурах хэрэгтэй.

/2006.12.25/

* * *

Гайхамшгийг гайхамшиг гэж таньж мэдэж чадахгүй

аваас энгийн хэвээрээ л байх болно.

/2012.11.01/

* * *

Бидний амьдралд нэн чухал, тунаж, шигшигдсэн

мэдлэгийг эрдэм гэнэ.

/2012.10.24/

* * *

Хүч гэдэг бол ер бусын далдын зүйл биш юм. Хүч гэдэг

бол энэрэл нигүүлсэл, хурц оюун билигт тулгуурласан

зөв мэдлэг юм.

/2014.10.05/

* * *

V.Төөрөгдөл

Айдас, хүндлэл хоѐр ялгаатай.

/ 2006.08.06/

* * *

Page 83: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

83

VI. Бие хүний тухай

Хүний унаган араншин хэзээд сэргэхэд бэлэн байдаг.

/2006.03.03/

* * *

Хүн өөрөө гаргасан шийдвэртээ хожим харамсах нь

бага байдаг.

/2014.09 сар/

* * *

VII. Эрүүл мэнд

Хүн бол робот биш ядаргаагаа тухай бүрт нь тайлж

явах хэрэгтэй. Сэтгэл санаа, бие махбодь гээд бүх

талаараа эрүүл байх хэрэгтэй.

/2010.10.11/

* * *

VIII. Арга, ухаан

Хэдий чинээ олон зүйлийг хамааруулж шийдвэр

гаргана, төдий чинээ үр дүнтэй байна.

/2004.12.29/

* * *

Бусдыг түрүүлж хайрлаваас,

аяндаа эргээд хайрлах болно.

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

Page 84: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

84

Юу хийж чадах бус юу хийснээр нь дүгнэ.

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

IX. Биеэ боловсруулах

Мөрөөдөлд агуу хүч бий

Мөрөөднө гэдэг өөрийгөө сонсож байна гэсэн үг

Мөрөөднө гэдэг өөртэйгөө ярьж байна гэсэн үг

Мөрөөднө гэдэг гол нь өөрийгөө таньж авч

байна гэсэн үг.

/2006.04.18/

* * *

Хамгийн том дайсан бол та өөрөө.

Өөрөө өөрийгөө ялан дийл.

/2008 он/

* * *

X. Хүмүүжлийн тухай

Муу зуршлыг анхнаас нь бүү суулга.

/2014.10.21/

* * *

Багш хүн оюутан болгонд таалагдах албагүй, бас

таалагдахгүй ч байх албагүй. Гэхдээ багш хүн шавиа

гэсэн чин сэтгэлтэй байх ѐстой. Сэтгэл дутвал шавь

нь гомдоно.

/2011.12.29/

* * *

Page 85: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

85

Би багшлах дуртай. Өөр шигээ, өөрөөсөө ч илүү сайн

инженерүүдийг бэлдэлцээд, Эх орондоо чадварлаг

мэргэжилтэн олныг төрүүлье.

/2012.12 сар/

* * *

XI. Мэргэжил

Ирээдүйд хүмүүс ямар мэргэжлээр, хаана, ямар

сургууль төгссөн нь онц биш болно. Сертификат гэдэг

зүйл чухал болох нь. Ямар мэргэжилтэй нь чухал бус

сонирхсон зүйлээ өөрөө сураад, мэргэжлийн шалгалт өгч

тэнцэн сертификатаараа үнэлүүлдэг болох төлөвтэй.

/2011.01.15/

* * *

XII. Гэр бүл

Хүн амьдралынхаа 1/3 орчмыг эцэг эхийн дэргэд

өнгөрөөдөг. Харин 2/3 орчмыг хань ижлийнхээ дэргэд

өнгөрөөдөг. Иймд хань гэдэг эцэг эхээс дутуугүй

сэтгэлтэй хүн байх хэрэгтэй.

/2008.07.25/

* * *

Хүн хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж байхыг хүсдэг. /2009.11.07/

* * *

XIII. Анд нөхөд

Би төгс төгөлдөр биш байж болно.

Гэхдээ намайг төгс төгөлдөр болоход

Page 86: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

86

анд нөхөд минь тусалдаг.

/2014.05.02/

* * *

XIV. Нийгэм

Эцсийн эцэст хийдэг нь хэлдгээ тэжээдэг.

/2006.04.23/

* * *

Хүн зарим талаараа хань, нөхөд үгүйлж байдаг

нийгмийн амьтан юм.

/2014.10.20/

* * *

XV. Айдас

Өнгөрсөндөө хамсахааргүй амьдар.

/2003 он/

* * *

XVI. Соѐл, урлаг

Цаг баримтална гэдэг нөгөө хүнээ хүндэтгэж

байгаагийн илэрхийлэл.

/2009.11.15/

* * *

Page 87: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

87

XVII. Хичээл зүтгэл

Японоос хөдөлмөрийн үнэр ханхаллаа

Монголоос эрх чөлөөний үнэр ханхаллаа.

/2006.11.05/

* * *

Би Японы UDOM Co.,Ltd -д мэргэжлийнхээ дагуу

програм хангамж хөгжүүлэгч хийж байна. 2009 оны 09

сараас 2010 оны 4 сар хүртэл Даваагаас Ням гариг

хүртэл өглөө 7:50 –аас орой 23-24 цаг хүртэл маш их

ажилтай байна. Хажуугаар нь ШУТИС-ийн КтМС-д

онлайн магистрантурт сурч байна. Анх удаа ийм удаан

хэт завгүй ажиллаж байна. Энэ хугацаанд өөр олон зүйл

амжуулмаар санагдаж байна. Эндээс цагийн юмыг цагт

нь амжуулж баймаар юм байна гэж гүн гүнзгий ойлгож

авлаа. Одоо ч завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр л

байна.

/2010.4 сар/

* * *

Удирдахуйн ухаан

Хариуцлага ~ Эрх мэдэл

/2007 оны төлөвлөгөөнд/

* * *

XVIII. Байгаль дэлхий

Ер нь цоо шинэ зүйл гэж үгүй. Тэд байж л байсан.

Харин бид л хожуу мэдсэн хэрэг.

/2006.04.23/

* * *

Page 88: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

88

Хүн өөрийнхөө системийн учрыг ч бүрэн ойлгож

чадаагүй байж, өөрсдөөсөө хэд дахин том дэлхийн

системээр оролдож сүйтгэх юм.

/2012.11.01/

* * *

2. Хэн юу гэж захив

I. Гэгээрэл

Зэв төмрөөс үүсэж, төмрөө иддэгтэй адил

Нүгэл хүнээс буй болж, эргээд хүнээ иддэг.

/ Бурхан багшийн сургаалаас/

* * *

Хүн хөрөнгөөрөө биш

Сэтгэлээрээ сайхан амьдардаг

/Аав 2005.05/

* * *

Нэгэн залуу нэгэн бүсгүйд цэцэг өгтөл, бүсгүй цэцгийг

авсангүй. Одоо тэр цэцэг хэнийх вэ? (Бусдын бухимдлыг

өөртөө хүлээн авах хэрэггүй.)

/2006 он Бурхан багшийн сургаалаас/

* * *

Дотоод сэтгэлээ ариун дагшин байлгана гэдэг хамгийн

эрхэм нандин зүйл юм.

/2007.08.31.Чойжамц хамба лам, “Би” нэвтрүүлэг, 25TV/

* * *

Page 89: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

89

Бидний бүх гай зовлон муу сэтгэлээс үүдэлтэй.

/2007.9 сар Сүрприм мастер Чин хай/

* * *

Хоѐр намагт унасан хүн нэг нэгнийгээ намгаас гаргаж

чаддаггүй. Төгс гэгээрсэн Бурхан намгаас гарсан байдаг

тул бусдыг гэгээрүүлэх увдистай байдаг.

/2013.11.01 Батбаатар гэлэн/

* * *

Бурхан хилэгнэлээ гээд байдаг. Тийм юм байхгүй.

Бурхад биднээс юм горьдоод байдаггүй. Хамаг амьтанд

туслая л гэсэн сэтгэлтэй байдаг.

/2013.11.01 Батбаатар гэлэн/

* * *

Шашин гэдэг бол гадагшаа шүүмжлэх биш

Харин дотогшоо цэгнэх юм.

/2014.10.05. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/

* * *

II. Эх орон

Өнөөдөр бидний зарим баян тансаг явж байна. Гэвч

бидний үр хүүхэд ингэж явж чадахгүй байж магадгүй шүү.

/2005.10.27 С.Ганбаатар TV9/

* * *

“Хөх толбот хүмүүс” гэх юм. Толбо гэдэг чинь

гудамжийн мухрын дэн буудлын орны гудасны өнгөн дээр

байдаг зүйл. Уг нь хөх тамгатай, тэнгэр заяатай гэж

хэлэх гэсэн байлгүй. Буруу үг хэлэнд бузар оршдог юм.

Page 90: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

90

“Үгийн бузар”

Биеэ тоосон хөвгүүн өлссөндөө уурлажээ

Битгий хуц гэж ээждээ хэлжээ

Энэ үгийг сонсуутаа аймаар шүү

Ээж нь гэв гэнэт нохой болчихжээ.

/2012.05.15 Тангадын Галсан,

Зууны мэдээ сонин №117(4119) 15-р нүүр/

* * *

Монголчууд бид хүн амаа л өсгөх хэрэгтэй.

/2014.03.10 Ерөнхий сайд асан Амаржаргал,

100 асуулт-100 хариулт нэвтрүүлэг/

* * *

Хүний хөгжил гэж юу вэ?

Хүний хөгжил нь хүнийг хөгжлийн төвд авч үздэг.

Хүмүүс нь үндэсний жинхэнэ баялаг мөн. Хөгжлийн гол

зорилго нь хүмүүсийн урт удаан, эрүүл саруул, бүтээлч

байдлаар аж төрөх орчин, боломж бололцоог бий болгох

явдал юм.

/2014.08.28 (HDRO, 1990) – Док. Саураб Синха, UNDP –ийн семинар,

МУИС-ийн Эрдмийн танхим/

* * *

III. Монгол ухаан

Сэтгэлийг нь эзэмдвээс, бие нь хаа холдохов.

/Чингис хааны сургаалаас/

* * *

Та нар алсын нэг сайхан уулыг хараад ямар сайхан уул

вэ, түүн дээр гарч үзэх юмсан гэж боддог. Гэтэл тэр

Page 91: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

91

уулан дээр гараад хартал түүний цаана үүнээс ч сайхан

уул байж болно.

/2005.11.05 Багш/

* * *

Эр хүн зоригтой, зорьсондоо хүрдэг байх хэрэгтэй.

/2006 он Аав/

* * *

Итгэлт баяны авгай: Хүүгээ язгуур угсаа, хөрөнгө

бэлтэй айлын охинтой суулгана гэхэд

Итгэлт баян: Ганц хүүгээ өөртэйгөө адилхан хөрөнгө

бэл харж хүнтэй суулгахгүй ээ!

Итгэлт баяны авгай: Чи хүүгээ заяагүй амьтантай

суулгах нь...

Итгэлт баян: Заяагүй хүн гэж тайж, язгуургүй хүнийг

хэлдэггүй юм. Заяагүй хүн гэж залхуу мунхаг хүнийг

хэлдэг юм! Ийм сайхан хүүхэнг миний хүү авахгүй бол

хэний хүү авах билээ.

/2005.11.20 “Тунгалаг тамир” романаас/

* * *

Эрхэм баялаг эрдэм, удаах баялаг үр хүүхэд,

адгийн баялаг эд хөрөнгө.

/2006.10.24 Монгол ардын онч мэргэн сургаал/

* * *

Хуульд хатуу, мөнгөнд харам хандах хэрэгтэй.

/2007.01.08 Чингис хааны сургаалаас,

МУ-ын гавьяат хуульч Чимэд, MNTV/

* * *

Page 92: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

92

Хүн өөрийгөө чадаж байна, болж байна, сурчихлаа гэж

бодож эхлэхээрээ эрдэж алддаг юм.

/2007.01.13 он Аав/

* * *

Үг дааж сур, тэвчээртэй байсан нь л хожно.

/Ээж/

* * *

Ухааныг нь бэлдээгүй байж хөрөнгө үлдээх шиг

хортой зүйл үгүй.

/2008.06.16 “Бридж групп”-ын захирал Ш.Дорждэрэм/

* * *

Удам угсаа гэдэг устгаж болдоггүй зүйл

Удмаа мэдэж явах хэрэгтэй.

/2014.10.21 авга ах Лхамжав/

* * *

IV. Амьдрахуй

Амьдрал гэдэг бол саадгүй чөлөөтэй зорчих саруул

дардан зам биш, төөрч сандран үе үе харанхуй хана

мөргөж, учраа олохгүй мунгинаж өөрт заяасан

харгуйгаа бэдрэн хайх түмэн сүлжээ бүхий төөрдөг

байшин юм. Гэвч үнэн сэтгэлээсээ итгэж чадваас

Бурхан бидэнд урьд өмнө нь зүүдэнд ч үзэгдээгүй үүд

хаалгыг нээж өгч, тэр нь яв явсаар аз жаргалын замд

хүргэнэ.

/2005 он Роберт Бернс, Миний бяслаг хаачив ном/

* * *

Page 93: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

93

Бидний амьдрал бол амьдрал биш, бид зүгээр л оршиж

байна. Яг л шаварт шигдсэн хад мэт. Үхлээс айх

хэрэггүй. Харин үлдсэн амьдралаа үр дүнгүй

өнгөрүүлэхээс л айж яв.

/2006.02.19 MNTV “Мөнхийн Такууд” кинон дээр мөнх амьдралтай

нэгний ердийн бүсгүйд хэлсэн үгээс/

* * *

Үхэл гэдгийг байнга санаж яв. Айлгаж байгаа юм биш

энэ чамайг мөнх бус гэдгийг сануулж ажлаа хойш

тавилгүй дор нь хийж, идэвхтэй амьдрахад чинь

тусална. Хэрвээ та үхлийг санаж явахгүй бол өөрийгөө

мөнх мэт санаж хийх зүйлээ за маргааш, за яахав дараа

нь хийе гэсээр байгаад нэг л өдөр санаснаа хийж

чадалгүй насан эцэслэнэ. Хамба лам гуайд багш нь “Чи

оршуулгын газар очиж ямар хүмүүс нас барсныг хар даа”

гэж хэлжээ. Чойжамц гуай оршуулгын газар очиж үзвэл

тэнд байгаа булшнуудын ихэнх нь залуугаараа нас

барсан хүнийх байсан гэдэг. Тэгэхээр хүн гэдэг хэзээ ч

үхэж магадгүй билээ. Хүнд үхэх шалтгаан олон байдаг,

харин амьдрах шалтгаан цөөхөн байдаг. Мөн хүн нас

барахад түүнд насаараа хураасан эд баялаг, эргэн

тойрны найз нөхөд, гэр бүлийнхэн аль нь ч тус болохгүй.

Тэр ч битгий хэл өөрийн биеэ ч орхиж явдаг. Ганцхан тэр

хүнд толгойн дахь мэдлэг нь л тус болон үлддэг.

/2005.11.25 Чойжамц хамба лам, Бөхийн өргөө/

* * *

Page 94: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

94

V. Эрдэм, боловсрол

Мэдэхгүй юмнаасаа тойроод байна гэдэг хөгжлөөс

хоцорно гэсэн үг.

/2005.10.12 Ш.Гүрбазар, Утга зохиол, урлаг/

* * *

Хүн мэдэхгүй юмныхаа дайсан.

/2005.10.12 Д.Намдаг/

* * *

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их юм

суралцах хэрэгтэй.

/2005.11.24 Монтель/

* * *

Би тун бага юм мэднэ.

Гэхдээ түүнийгээ төгс хэмжээнд мэднэ.

/2005.11.24 Абуль Фарат/

* * *

Хүн боловсрох тусмаа бусдыг гэх сэтгэлгээтэй болдог.

Мэдлэг боловсролгүй хүн л амиа хичээсэн бодолтой

байдаг.

/2006.11.24 Б.Батням багш, МУИС/

* * *

Алхам тутамдаа зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд

амьдрах хэрэгтэй. Ямар нэг юм хийхдээ, сурахдаа би

үүнийг хийснээр, сурснаар надад ямар ашиг тустай юм,

би ямар түвшинд хүрэх юм гэж бодож,

төлөвлөж хөдлөх хэрэгтэй.

Page 95: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

95

/2007.01.13 Авга ах Ц.Батдорж/

* * *

Сур сур сайн сур. Тэр хүүхэн шуухан яахав,

гадаад хэл сайн сур.

/2007.01.13 Авга ах Ц.Батдорж/

* * *

Эдийн ядууг ядуу гэдэггүй юм.

Эрдмийн ядууг л ядуу гэдэг юм.

/2013.11.01 Батбаатар гэлэнгийн багш/

* * *

VI.Төөрөгдөл

Хамгийн сайхан зурсан зураг ч

Хайран хүмүүсийг төөрөгдүүлж

Харанхуй ангалд аваачих нь бий.

/2005 он А.Д.Кронин/

* * *

Үнэн болохоор нь итгэж байгаа юм биш, итгэж байгаа

болохоор үнэн болж байгаа юм.

/2006.11.13 Японы “Набуто” киноноос/

* * *

Шашин шүтлэгт муйхраар хэт автвал өөрийн гэсэн

эрмэлзэлгүй болно шүү.

/2007.02.12 Аав/

* * *

Page 96: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

96

Хүмүүс махыг нь идэж, арьсыг нь ашиглахын тулд

амьтан руу буу шагайдаг. Тэгвэл яагаад хүн хүн рүүгээ

буу шагайдаг юм бэ.

/2007.10 сар “Дамжин өнгөрөх” хэмээх Дэлхийн II дайны үеийн

Америкийн эмэгтэй нисгэгчид Оросд онгоц авчирч өгдөг кинон дээр

нэгэн жаал хүү өвөөгөөсөө асуусан асуулт /

* * *

VII. Арга, ухаан

Өөрөөсөө бага мэдлэгтэй багштай бол доройтно,

Өөртэйгөө адил мэдлэгтэй багштай бол

ахиж дэвшихгүй,

Өөрөөсөө их мэдлэгтэй багштай бол өөдлөн дэвжинэ.

/2005.11.25 Чойжамц хамба лам/

* * *

Төсөөлөн ургуулж сэтгэх нь төөрөгдөм олон мэдлэгээс

хавьгүй чухал.

/2005.10.10 А.Эйнштейн/

* * *

Сонсоод мартдаг

Хараад санадаг

Хийж байж ойлгодог.

/2006.03.14 Күнз/

* * *

Зорилго зөв, арга хэрэгсэл хүнлэг байх ѐстой.

/Макиавелли; Өлзийсайхан багш, Улс төр судлал хичээл 2006.02.15/

* * *

Page 97: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

97

Тоглоом тоглох үед хүн хэвшмэл сэтгэхүйгээсээ өөрөөр

сэтгэх болдог. Тоглоом тоглодог хүн хэзээ ч хөгширч,

зөнөглөдөггүй. Учир нь тоглож, инээж, хөөрч, баяссанаар

хүний ядаргаа тайлагдаж байдаг.

/2006.06.09 ОУ-ын Оюун ухааны музейн захирал Түмэн-Өлзий/

* * *

Хүнд хулхидуулахгүй,

Хүнийг ч хулхидахгүй.

/2006.08.10 Э.Үүрийнцолмон анд/

* * *

Муу системийг үгүйсгэх хамгийн сайн арга бол түүнийг

дэмжихгүй байх.

/2006.11.24 Б.Батням багш, МУИС/

* * *

Тайлагдашгүй зангилаа гэж үгүй.

/2006.08.06 Нэгэн хятад кинон дээр/

* * *

Бусдын санаа бодлын хөл бөмбөг бүү бол.

Энэ дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Ганц хүн юу

гэж бодох нь нөлөөтэй гэж үү. Уур чинь хүрч байвал

маргааш гаргая гээд хойш нь тавьчих.

/2007 он. Шри шри Рави Шанкар/

* * *

Page 98: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

98

Хүн ямар үед хамгийн зөв шийдвэрийг гаргадаг вэ?

гэхээр зөн билиг болон оюун ухаан нь нэгдэх үед хамгийн

зөв шийдвэр гаргадаг.

/2007.09.03 Б.Батням багш, МУИС/

* * *

Амьдралыг товчлох хамгийн богино зам бол тухайн

салбарын туршлагатай, шилдэг мэргэжилтэнг дагах.

/2008.06.16 “Бридж групп”-ын захирал Ш.Дорждэрэм /

* * *

VIII. Биеэ боловсруулах

Их мэдэх нь чухал бусаа, гол нь оюун ухаанаа хөгжүүлэх.

/2005.10 сар. Демокрит. IQ төвийн захирал Дэмбэрэл/

* * *

Мөрөөдөж сур ноѐдоо.

/2006.03.04 А.Эйнштейн/

* * *

Энэ хүүхдийг сайхан задлах хэрэгтэй байна. 27, 28

хүртэл нь битгий хүнтэй суулгаарай.

/2008.06.16 “Бридж групп”-ын захирал Ш.Дорждэрэм

ах аав, ээжид хандаж хэлэв./

* * *

Page 99: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

99

IX. Хүмүүжлийн тухай

Хүүхдийг муйхраар загнаж биш ойлгуулж өгөх хэрэгтэй.

/2005.10.11 Хүүхдийн их эмч Доржпалам/

* * *

Сайн боловсорсон тариа улам бүр нахилзана.

/2006.10.10 UDOM япон компаний гадаад харилцааны менежер/

* * *

Бусдыг өөртөө ямар хандаасай гэж хүсдэг шигээ

бусдад хандаж бай.

/2007 он/

* * *

Чамд хүн хичнээн муу санасан ч битгий өс санаж

яваарай. Битгий хариугаа аваарай. Авбал, тооцоо

хийвэл үргэлжлээд байна, дуусахгүй. Харин өөрийгөө юу

хийж, юу бүтээж чаддагаа харуулаарай.

/2009.12.19 Г.Алтантүрүүгийн NTV-гээр гарсан нэвтрүүлгийн

оролцогч шар Энхээ хочтой Энхбатад Өндөр настай эх нь хэлсэн үг /

* * *

X. Мэргэжил

Хүн мэргэжилдээ үнэнч байвал,

мэргэжил нь хүний тэжээдэг юм шүү.

/2007.02.06 Хүүхдийн эмч Доржпалам эгч Б.Түвшинбат хүүгээ

балетчины мэргэжлээ хаяад бизнест орох гэж байхад нь хэлсэн үгийг

сониноос тэмдэглэв. Хожим Б.Түвшинбат нь Япон, Унгар, New York-

ийн тайзнаа амжилттайгаар олон жил гоцлол бүжигчин хийсэн

болно./

* * *

Page 100: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

100

XI. Гэр бүл

Айлд аавын, ээжийн авдар гэж байдаг. Цоожтой. Эхнэр,

нөхрүүд нэг нэгнээ хүндлээд нөгөөгийнхөө авдрыг

ухаад байдаггүй.

/2013.11.22 Шаарийбуу багш, МУИС/

* * *

Эрэгтэй – эрхтэй хүн

Эмэгтэй – эмх цэгцтэй хүн

/2013.11.22 Шаарийбуу багш, МУИС/

* * *

Бүсгүй хүн дотроосоо гэрэлтэн байдаг.

Тэр нь эмэгтэй хүний гоо сайхан юм.

/2013.11 сар Ардын жүжигчин Сосорбарам/

* * *

XII. Нийгэм

Хүмүүс өөртөө зөв гэж бодсон зүйлээ хүнд

тулгаснаар зөрчил үүсдэг.

/Джон Локк; Өлзийсайхан багш,

Улс төр судлал хичээл, МУИС, 2006.02.22/

* * *

Page 101: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

101

XIII. Улс төр

Төр бол ард түмний хамгаалагч.

/Өлзийсайхан багш, Улс төр судлал хичээл, МУИС, 2006.03.29/

* * *

Аливаа албан тушаалтны хувьд үүрэг анхдагч, эрх

хоѐрдогч юм.

Үүргээ биелүүлэхийн тулд эрхээ эдэлдэг.

/2007.01.08 УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, MNTV/

* * *

Би хэн нэгнээс ялгарах гэж, эсвэл хэн нэгэнтэй ижил

болох гэж явдаггүй. Байдгаараа л байдаг. Өөр хүний

толгой надад, миний толгой өөр хүнд зохихгүй нь

мэдээж. Алдсан ч, оносон ч өөрийнхөө бөндгөрөөр

байх нь дээр гэж боддог.

/2010.04.21МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр, www.news.mn/

* * *

Ашгийн төлөө явж байгаа хүмүүст ханана гэсэн

ойлголт байдаггүй юм байна.

* * *

УИХ-ын гишүүдийг харахаар сүрэг дээрэмчид сууж

байгаа юм шиг харагддаг.

/2014.11.15 УИХ-ын дэд дарга Цог, “Асуух эрх” нэвтрүүлэг, ETV/

* * *

Page 102: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

102

XIV. Айдас

Айдас чамайг улам хүчирхэг болгоно.

/2007.01 сар Нэгэн хүүхэлдэйн киноноос/

* * *

Таны айдас юу вэ? гэсэн асуултад:

Миний ч айх булчирхай гэж бараг үгүй болсон доо.

Харин эмээж явдаг юм гэвэл намайг зүгээр мөрөөрөө явж

байхад албан тушаалтай хүмүүс амьдралыг минь

хөмөрчих вий дээ гэдгээс айдаг. Өндөр албан тушаал

дээр тэнэг хүмүүс гарчихвал ямар ч хүчтэй,

ухаантай хүнийг мушгиж чадахаар байна.

/2009.12.19 Г.Алтантүрүүгийн NTV-гээр гарсан нэвтрүүлгийн

оролцогч шар Энхээ хочтой Э.Энхбатын хэлсэн үгнээс/

* * *

XV. Соѐл, урлаг

Пифагор гудамжаар алхаж яваад нэгэн ихэд сайхан

хувцасласан залуу хараалын үг хэрэглэн ярихыг сонсоод

“Залуу минь чи эсвэл наад хувцсандаа тохируулж ярь,

эсвэл яриандаа тохируулж хувцасла” гэжээ.

/2007.12.01 Ц.Баатархүү “Ажил хэргийн гурвалжин”, NTV/

* * *

Бүдүүлэг үг битгий хэрэглэ.

Өөрөө хэлэхгүй байхыг хичээхийн хамт сонсохгүй

байхыг бас хичээ.

* * *

Page 103: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

103

Ховчийн үгийг битгий сонс. Нэг чихээрээ оруулаад

нөгөө чихээрээ гарга.

Ховч, ховчийн үгээр үг хийгч хоѐр дүндээ дүн.

* * *

Тэнэг хүнтэй бүү маргалд. Хүмүүс та хоѐрыг ялгаж

чадахгүй байж мэднэ.

/2007.12.02 МУ-ын 2 дахь ерөнхийлөгч

Н.Багабанди “Титэм үг”, 25TV/

* * *

XVI. Амжилт

Их ололт дагаж

Их алдаа явдаг юм.

Их хүний алдааг

Иргэн хүн шүүдэггүй юм.

/2005.12.06 Р.Чойном, Азийн тухай бардамнал,

Хаа байна тэр диваажин, УБ 1991 он/

* * *

Маш том зорилго тавь. Түүндээ хүрэхийн тулд

бусдын хүчийг нэгтгэн зүтгэ.

/2006.10.17 UDOM японы компаний захирал Мори сан/

* * *

Алдаагаар гишгүүр хийсэн шатны

оройг амжилт гэдэг.

/2006.11.22 С.Ганбаатар, SBN TV/

* * *

Page 104: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

104

Хүний амжилтад хүрэх гол нууц хэрхэн яаж ярьж

байна, бусдад өөрийгөө таниулахаас шалтгаална.

/ Алтанцэцэг багш, Албан бичгийн найруулга зүй хичээл,

МУИС, 2006.10.17/

* * *

Хэзээ нэгэн цагт та байгаагаасаа илүү ихийг хүсвэл,

хэдий хэмжээний золиос гарах нь тодорхойгүй.

/2011.06.11 Хөзрийн тамга УСК, EVENMONEY, Монгол ТВ/

* * *

XVII. Хичээл зүтгэл

Хүн залуу насны эрч хүч, урам зоригоо алдаж болохгүй

ээ. Бусад хүмүүс таныг загнаж болно, хийсэн юмыг чинь,

санааг чинь үнэлэхгүй байж болно. Хамаагүй битгий

тоо. Идэвхгүй хамт олонтой ажиллаж болно, битгий

уус. Дандаа ихийг хийж бүтээх урам зоригоо хадгалж,

өрнүүлж явах хэрэгтэй юм шүү.

/2006.11 сар Залуу багш Ө.Батбаяр, МУИС/

* * *

Хэрэв та авьяастай бол

Хичээл зүтгэл түүнийг чинь тодруулна

Хэрэв та авьяасгүй бол

Хичээл зүтгэл түүнийг чинь орлох болно.

/2006.12 сар МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди/

* * *

Page 105: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

105

XVIII. Удирдахуйн ухаан

Долоо хоногийн ажил мэдээлэл өгөх хурлаас эхлэх

хэрэгтэй.

* * *

Зарим тохиолдолд маргаанаас хамгийн түрүүнд

гарсан нь ялдаг.

/ Лизунов багш, Менежментийн үндэс хичээл, МУИС 2006.10.17/

* * *

Дээрээ суудлаа эс олбоос доороо гүйдлээ үл олмуй.

* * *

Бүтэлгүй муу удирдагч байхаас

Бүтэлгүй муу ард түмэн гэж байдаггүй.

/2006.10.24 Монгол ардын онч мэргэн сургаал/

* * *

Ард түмнийг илдээр далайлгаж захирч болохгүй, их

ухаанаар удирдах хэрэгтэй. Олон түмэн гэдэг чинь

сайн эзний дор бөхөлзөж жаргадаг,

муу эзний дор чирэгдэж зовдог юм.

/2014.10.21 Их эзэн Чингис хааны 800 жилийн ойд зориулан

Монголчуудын хийсэн кинон дээр Өүлэн эх

Чингис хаанд хэлсэн үг./

* * *

Page 106: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

106

XIX. Байгаль дэлхий

Одоо нэг 10 гаруй жил амьд байчихвал шинжлэх ухаан

хөгжөөд хүн бараг үхэхгүй болчих юм шиг байгаа юм.

Гэхдээ байгалийн жамыг сөрөөд хэрэггүй л дээ.

Сөрвөл ямар ч асуудал үүч магадгүй.

/2014.03.10 Ерөнхий сайд асан С.Амаржаргал,

100 асуулт-100 хариулт нэвтрүүлэг/

* * *

3. Зүйр үг бүр зөв байсангүй

Эр хүний дотор

Эмээлтэй хазаартай морь багтана.

Чихэнд сонсогдох нь толгой холбоод аятайхан ч,

Манжийн үед Монгол эрчүүдийг урдах хэдэн малаа

маллаад, чимээгүйхэн, гай бололгүй аж төрж байг гэсэн

утгыг суулгаж өгөх зорилготой дэлгэрүүлсэн далд

бодлогынх нь нэг юм байна гэж бодов. Иймээс Монгол

эрчүүд минь морь малхан, сайхан унаа, сайхан хүүхэн,

тохилог байрхан бодон амьдрахгүй шүү!

Энэ цагаас эхлэн

“Эр хүний дотор

Эргэх дэлхий багтана” гэж хэрэглэж, сэтгэж заншъя.

Дээрхтэй адил далд бодлого бүхий доорх үгнүүд байна.

Үүнд:

Төрийн төлөө оготно боож үхнэ.

Төр гэдэг бол Монголын ард түмэн, Монгол Улс, ард

түмний сонгосон төлөөлөл. Иймд “Эзэн нь юмаа мэднэ

Page 107: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

107

Эрэг нь усаа хашна” гэдэг шиг Ард түмэн бид төрөө мэдэх

ч ѐстой, дуугарах, өөрчлөх ч эрхтэй.

Энэ мэт өргөн хэрэглэгддэг, олны сэтгэхүйд шингэсэн

дэмий үгнүүдийг өөрчлөх, хэрэглээнээс гаргавал зохилтой.

4. Сургамжтай явдлууд

Нэгэн ихэд баян, тэнэг хүн байжээ. Тэрбээр өндөр

шовх, гоѐ оройтой гурван давхар байшинг харчхаад

түүнтэй ижил байшин барихаар шийджээ. Тэрбээр мужаан

дуудаж, өндөр оройтой байшин барихыг тушаав. Захиасыг

биелүүлж ажлаа эхэлсэн мужаан байшингийн суурь тавьж,

дараа нь хоѐрдугаар давхрыг барьж дуусаад, гуравдугаар

давхраа эхэлжээ. Мужааны ажиллахыг харсан баян

тэвчээр алдан:

"Надад байшингийн суурь, хоѐрдугаар давхрын аль нь ч

хэрэггүй. Гуравдугаар давхрын өндөр орой л хэрэгтэй.

Түүнийг л шалавхан бариад өг" гэв.

Тэнэг хүн хөдөлмөр гэдгийг үл мэднэ, гагцхүү санаанд нь

нийцэх бэлэн юм л шаардана. Гэтэл сууриудыг тавилгүйгээр

гуравдугаар давхрыг барьж болохгүйтэй адил, сайн

хөдөлмөрлөхгүй бол бэлэн юм хаанаас гарах вэ.

* * *

Эрт цагт нэгэн ядуу эр Бурхан багшид мөргөхөөр очжээ.

Түүнд Бурхан багш ирээдүйд чи нэр алдартай, баян

чинээлэг, мөн сайхан эхнэртэй болох юм байна гэж

хэлжээ. Залуу ч баярлан гэртээ харив. Олон жил өнгөрч

насан өтөл болсон ч юу ч өөрчлөгдсөнгүй, урьдын л адил

ядуу дорой хэвээрээ байв. Тэгээд тэрээр Бурхан багш

дээр заргалдахаар давхин очиж, Бурхан багшид хандан

Page 108: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

108

олон жилийн өмнө та намайг нэр алдартай болно гэж хэлж

байсан гэтэл одоо хүртэл би хэн ч биш хэвээрээ л байна

гэхэд:

Бурхан багш: Тээр жил танай нутагт нэг их усны үер

болоогүй юу?

Хөгшин эр: -Тиймээ болсон.

Бурхан багш: Тэгэхэд нэг хүн усанд живж байснаа даа,

чи усанд сэлж чаддаг биз дээ. Хэрвээ чи тэр хүнийг

аварсан бол маш их алдартай болох байсан юм. Тэр живж

байсан хүнийг аварсан хүн чинь одоогийн танай хотын

дарга шүү дээ гэв.

Хөгшин эр: Тэгвэл та намайг баян болно хэлж байсан?

Бурхан багш: Тээр жил чамд найз чинь санал тавьж

байсан даа?

Хөгшин эр: Тиймээ.

Бурхан багш: Чи тэр саналыг нь хүлээн авахгүй яасан

юм бэ. Тэр саналыг хүлээн авсан хүн одоо танай хотын

хамгийн баян хүн болсон шүү дээ гэж.

Хөгшин эр: За тэгвэл та намайг сайхан эхнэртэй болно

гэсэн шүү дээ гэхэд

Бурхан багш: Тээр жил чи нэг үдэшлэгт очсон доо.

Тэгэхэд тэнд нэг сайхан бүсгүйтэй танилцаагүй гэж үү?

Хөгшин эр: Тиймээ.

Бурхан багш: Тэр орой чи тэр бүсгүйг гэрт нь хүргээд

өгөхгүй яасан юм бэ? Тэгсэн бол тэр бүсгүй чиний эхнэр

болох байлаа гэхэд хөгшин эр харамсан гэртээ харьжээ.

* * *

Page 109: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

109

“Сархад савнаасаа бусдыг дийлнэ”

Эрт цагт 253 зүйлийн сахил сахидаг нэгэн гэлэн байжээ.

Тэрээр нэгэн агуйд бясалгал хийх бөгөөд түүнд нэгэн

өвгөн, охины хамт хоол, унд дөхүүлж өгдөг байв. Гэтэл

өвгөний охин гэлэнд сэтгэл алдрав. Ингээд бүсгүй гэлэнг

өөрийн болгохын тулд элдэв арга сэдээд тусыг эс олсон

тул нэг айхавтар арга олж гэнэ. Нэгэн өдөр бүсгүй лам

дээр нэг ямаа, домботой сархад авч очоод, ламд “Та

надтай унт.”, эсвэл “Энэ ямааг алж надад шөл хийж өг.”,

мөн эсвэл “Энэ домботой архийг уу.” гэсэн шаардлага

тавиад, аль нэгийг нь эс биелүүлбээс өөрийн амийг

хорлоно гээд хоолойдоо хутга тулгажээ. Лам дотроо ийн

боджээ: Энэ бүсгүйтэй унтчихвал сахилаа зөрчөөд, энэ

бүсгүйг хожим зовооно. Энэ ямааг алчихвал амьтны амь

тасалсан болно. Харин энэ домботой архийг уучихвал

надад хортойгоос өөр бусдад гэмгүй бөгөөд алийг нь ч эс

зөвшөөрвөөс энэ бүсгүй өөрийгөө хороогоод надаас болж

хүний амь хохирно хэмээн сэтгээд домботой архийг

уучихжээ. Тэгтэл лам гурав хоногийн дараа ухаан орвоос

өвгөний гэрт, охинтой нь хамт орон дээр хэвтэж байв. Юу

болсон гэвээс лам сархадыг уугаад согтсон тул, ямааг алж

бүсгүйд шөл хийж өгөөд, бүсгүйтэй унтаад бүх гэмийг

нэгэн дор хийсэн юм гэдэг.

Page 110: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

110

5. Шүлгийн цоморлиг

Д.Энхзол

Хүсэл

Баагин уугих янжуурын утаа лугаа адил

Болох, болохгүй бодлоон би хазаарлахыг хүснэм

Багшран давхих хөлгийн төвөргөө лугаа адил

Булиглах зүрхээн би хазаарлахыг хүсэм

Бадамлан асах галын дөл лугаа адил

Багтаж ядам омгоо би хазаарлахыг хүснэм

Бараан үүлнээ цахих аянга лугаа адил

Борхон шөнийн минь нойрыг хугаслах хүслээн би

хазаарлахыг хүснэм

/2010.09.21 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 111: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

111

Бухимдаж юунд суунам

Бурам чихэр аваад ирэхийг дүү чинь хүлээнэ,

Бусдаас дутахааргүй болоод ирэхийг

эгч чинь хүлээнэ.

Боловсорч сураад ирэхийг чинь ах чинь хүлээнэ,

Бодлоо цэгцлээд ирэхийг чинь аав чинь хүлээнэ.

Бүрэн бүтэн ирэхийг чинь ээж чинь хүлээнэ,

Босгоод дээш нь мандуулахыг чинь

эх орон чинь хүлээнэ.

Хайртай бүгд минь ард минь хүлээж байхад

Халширч бид нар алгуурлах эрхтэй гэж үү,

Бүрэн улсыг минь залгих хүсэл

Бузар дайсанд эртнээс байгаагүй гэж үү,

Бусниулан сүйтгэх хор бүхнийг

Баатарлаг амиараа өвөг минь халхалсаар

ирээгүй гэж үү.

Буурал хорвоогийн жам ѐсоор

Буцаагаад мандуулах нь бидний үүргээ!

/2010.09.22 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 112: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

112

Оройн дээд ачтан минь

Өнгө алаг хорвоогийн өнгө, мөнгөнд дурлаж явсаар

Өр нимгэн сэтгэлийг тань хайхралгүй өнгөрөөчих

вий дээ

Өгсөж уруудах амьдралын давалгааг дагасаар

Өрнүүн их хайрыг тань даалгүй өнгөрөөчих вий дээ

Идэр залуу насны ид хавд бардсаар

Ихэмсэг гоо охидын илбэ шидэд татагдсаар

Залуу халуун насаа мөнхийн юм шиг санасаар

Зуурдын эдлэх жаргалаа үүрдийн юм шиг бодсоор

Зөрөөд өнгөрөх боломжийг зурайгаад байж

байх юм шиг бодсоор

Зулайг минь үнэрлэх хоѐроо мөнхийн юм шиг бодсоор

Замба тивийн наран болсон

та хоѐрыгоо баярлуулалгүй

Өнгөрөөчих вий дээ

Зүрх сэтгэл алдрам охид нь зуун удаа ч олдоно

Зуун лангийн мөнгө нь зүтгэлийн аясаар олдоно

Засаг ноѐны алба нь заяа нь байвал олдоно

Залбиран суух ижий, аав хоѐр минь

Зүүдлээд өнгөрөх энэ л амьдралд минь

ганц л удаа олдоно

Авралт дээд ачтан та хоѐрыгоо

Амжиж заавал жаргаах юм шүү

/2010.10.03 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 113: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

113

Өвөл шиг өвөлтэй орны шинэ жил

Танан цагаан хан хэнтийн уулсын дунд

Туяаран гэрэлтэх одот тэнгэрийн дор

Түмэн үеийн нухчааг давсан

Түүхт Монголын нийслэл их хот

айл гэрэлтэн харагдана.

Cүлжилдсэн олон зам дээр

Шинэхэн цас хаялан буухад

Шөнийн хотын гэрлэн чимэглэл

Будрах цасанг солонгоруулна.

Айл бүрийн хойморт сүлд мод нь засаатай,

Алдарт жанжны талбайд нь

Мөнх ногоон гацуур нь сүндэрлээстэй,

Эргэн тойрон хүмүүс инээд баяраар дүүрэн

Эргэх хорвоогийн ээлжит шинэ оныг

угтахаар энд тэндээс цугларна.

Эх орныхоо шинж жилийг би сэтгэлдээ төсөөлнө.

Өвөл шиг өвөлтэй орны нийслэл хот өнгөтэй

Шил толь болсон шилтгээн шиг нэгэн барилга дотор

Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр

түмэн олон цугларчээ,

Саруул том танхимын тансаг чамин дээврийн дор

Page 114: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

114

Өргөн уудам тайгын ургаа сайхан моддоос авчирсан

Сүрлэг сайхан гацуур байрлана.

Саглагар сайхан мөчирт нь

Саатай хөөрхөн тоглоом өлгөөстэй,

Шовх өндөр оройд нь

Шилэн улаан таван хошуу гялалзана.

Өвөл шиг өвөлтэй орны гацуур мод сүрлэг

Хурсан олны алга таших чимээтэй зэрэгцэн

Гайхамшигт энэ баярын гол зочин болсон

Өвлийн өвгөн аав, цасан охидтойгоо морилно.

Өнө мөнхийн цас мөсний орноос ирсэн

Өвлийн өвгөн аавыг шинжвэл

Майхан шовгор малгайг

Магнай дээрээ залжээ.

Мянга мянган жилийн түүх цадгийг агуулсан

Буурал сахал нь улам өтгөрөн ургажээ

Номин цэнхэр тэнгэрийг

Сувдан цагаан үүлээр нь эмжсэн дээлийг нөмөрч

Молор мөнгөн таягаа баруун гартаа тулж

Молцгор бөөрөнхий бэлгээ зүүн мөртөө үүрчээ.

Өвөл шиг өвөлтэй орны өвлийн өвгөн сэтгэлд дотно

Page 115: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

115

Уянгалан эгшиглэх Венийн вальс

Урсанхан бүжиглэх хос залуус

Дэрвэлзэн намилзах бүсгүйн даашинзны хормой

Дүплэн шалан дээр эвлэгхээн гишиглэх

Дэндүү энхрий, дэгжин хийцтэй

жижигхээн шаахайтнууд,

Намиран хийсэх гэзэг нь

Нутгийн минь салхийг санагдуулна

Нүүрэнд нь тодрох инээмсэглэл

Нийтийн баярыг чимнэ.

Өвөл шиг өвөлтэй орны бүсгүйчүүд үзэсгэлэнтэй

Болор мөнгөн хундага нь

Дарсаа цалгиулан харшина

Баргил хоолойтой залуус

Баярын дуу аялна

Хавчин зүүсэн зангиа нь

Хатан зоргийг нь тодруулна

Хослуулан өмссөн хүрэм нь

Хоѐр мөрийг нь дэвхийлгэнэ.

Өвөл шиг өвөлтэй орны эрчүүд жавхаатай

Он оны дурсамжаар дүүрэн шинэ жилийн баяр

Оргилж асч байдаг хөөрлийн бичээсийг

Page 116: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

116

агуулсан хүмүүний сэтгэл

Орчлон хорвоогийн жаврыг мэдрүүлсэн

Монголын цаст цагаан уулс

Олон олон орны өвлийн дундаас

Монголын минь өвөл гайхамшигтай.

/2010.12.21 Монголынхоо Шинэ жилийн баярыг санагалзан

бичив.Ибараки муж, Япон улс/

* * *

Page 117: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

117

Харуусал

Хагарч буй хад чулуу

Хагдарч буй газар шороо

Халаглаж буй өвөг дээдэс

Харамсаж баршгүй бахархал

Уйлагнан замхрах гол мөрөн

Уйтгарлан суух онгод, савдаг

Ухаарч амжишгүй мунхаг сэтгэл

Улаарч ханашгүй мөнгөний нүд

Эмтэрч дуусашгүй миний нутаг

Эвдэрч төгсөшгүй атаат сэтгэл

Элээж баршгүй өлбөлзөх этгээдүүд

Энтэр тунтар эрх чөлөө минь

/2011.01.27 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 118: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

118

Цуурхал

Алсын ууланд аянга цахихад

Аниргүй орчны амгалан алдарна.

Андын сэтгэлд сэжиг төрвөөс

Алсын бодолд манан татна.

Захлан ургах шарилж

Залгагдан холбогдоод бүрхэнэ.

Замын хүний үг

Зугаа болон дамжсаар тархана.

/2011.02.07 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 119: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

119

Хайр дурлал

Хайр хаанаас ирдэг юм бэ

Халуу дүүгсэн зүрхнээс ирдэг үү

Харгуй дардан зам дээрээс ирдэг үү

Хагацаж салшгүй амрагаас ирдэг үү

Хааш, яаш бодлоос ирдэг үү

Хамаг биеийг минь нэвтлэх харцнаас ирдэг үү

Халуун дулаан сэтгэлээс ирдэг үү

Хайр хаанаас ирдэг юм бэ?

Хайр хэрхэн ирдэг юм бэ

Долгилон урсах ус шиг ирдэг үү

Довтолгон давхих хүлэг шиг ирдэг үү

Шаагин орох бороо шиг ирдэг үү

Шууран үлээх салхи шиг ирдэг үү

Шуугин тархах дуу шиг ирдэг үү

Шилбүүрдэн цахих аянга шиг ирдэг үү

Шөнийн тэнгэрт харвах одод шиг ирдэг үү

Хайр хэрхэн ирдэг юм бэ?

Хайрын өрнөл ямар байдаг юм вэ

Дүрэлзэн асах гал адил уу

Дүүлэн нисэх шувуу адил уу

Page 120: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

120

Гэрэлтэн туяарах солонго адил уу

Цэлмэг тэнгэрийн оддыг ширтэх адил уу

Морин дэлэн дээр салхи татуулан давхих адил уу

Тогтоолд хашигдсан загас далайд орох адил уу

Ангаж цангасан газарт аадар бороо орох адил уу

Алсад одсон шувууд нутагтаа эргэн ирэх адил уу

Хайрын өрнөл ямар байдаг юм вэ?

Хайр мөнхийн байх болох болов уу

Огторгуйд гялалзах одод шиг мөнх үү

Орчлонгоор тэнүүчлэх салхи шиг мөнх үү

Хувираад баршгүй энерги шиг мөнх үү

Тэрлээд үлдээх түүх шиг минь мөнх үү

Хайр мөнхийн байх болох болов уу.

/2011.02.25 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 121: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

121

Мохошгүй

Хорвоо чи хоржоонтой юм

Хүний сэтгэлийг юман чинээ бодохгүй юм,

Өчигдөр инээлгэсэн мөртлөө

Өнөөдөр уйлуулдаг чинь,

Өнө мөнхийн бус хоосон чанарын чинь

илрэл гэж би ойлгоѐ.

Гэхдээ, өөрт тань би гомдохгүй ээ

Өр зүрхээрэй тоглуулахгүй ээ

Өнөөдрийн ялагдлаар чинь

Маргаашийн ялалтынхаа гишгүүрийг хийнэ ээ.

Өнгөрсөн бүхнийг эргэцүүлж

Өөдрөг амьдралынхаа

Өрдөх гал болгоно оо.

/2011.04.04 Ибараки муж, Япон улс/

* * *

Page 122: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

122

Бүрэнхий харгуй

Нүдээ аниад өнгөрөхөд бэрх байна энд

Нүгэл нь арай дэндэж байна энэ дээдсийн

Хаа сайгүй амбиц хөөж явдаг

Хагархай амтай намын гишүүн бишээ би

Эгэл жирийн эх орны иргэн би.

Эх орон минь

Эрх баригчдын гарт сүйдэж

Эргэх дөрвөн улиралдаа энх амар амьдрах цаг маань

Эгшин эгшнээр хорогдоод байх шиг санагдаад байна.

Хууль нь гууль болж,

Хуулийнхан нь утсан хүүхэлдэй болж,

Төр нь мөнгөний аппарат болж,

Түшээд нь эзэрхий, түрэмгий мафийнхан болж,

Түмэн нь үгээгүй хоосон гуйрамч болж,

Эх орон минь харийнханд талхлуулж,

Элэг, зүрхээрээ өм татуулж байгаа нь эмгэнэлтэй,

хөөрхийлөлтэй.

Энэ Монгол нутаг уг нь

Эзэн нь ухаантай Монголчууд биднийг

Эдүгээ бөгөөд ирээдүйд

Элбэрэл хайраараа бөөцийлөх ЭХ юм шүү дээ.

Page 123: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

123

Энэ янзаараа сүйдүүлээд, элий балай мэт яваад байвал

Эх орон минь үгүй болоход

Эгээтэй л 20, 30 жил л хангалттай бололтой

Яах уу тамин минь яах уу?

Яасан хэцүү юм бэ, харсаар байж

Хайрт эх орноосоо атга атгаар хумслуулаад байх

Хэлэхэд хэцүү, гаргахад гаслантай үг ч

Яг үнэнээ өчье,

Надад үнэндээ Монголынхоо ирээдүйд

итгэх бат итгэл алга!

Уул нь тэр итгэл байсан бол би

Уулыг эргүүлчих мэт омголон явж, улсаараа бахархах

байлаа

Даан ч одоо үнэндээ бүх зүйл сайхан болно гэсэн

Дан ганц хоосон горьдлого л амь тариа болж байна даа

Бат итгэл, горьдлого хоѐрын хооронд дэндүү

их зай, дэндүү их эрчим бий.

Даан ч дээ яалтай вэ яалтай,

яасан хөөрхийлөлтэй амьтад болж хувираа вэ

Чингэсийн үр сад гэгдэх бид

Даруйхан нэг арга хэмжээ авахгүй л бол

Дараа гэхэд дэндүү хожимдсон байх вий дээ тамин ээ.

/2012.04.13/

* * *

Page 124: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

124

Нутгаа санахуй

Мөнгөн дуслууд дээвэр мөргөөд

Мөнх тэнгэрт аянга нүргэлээд

Сэвэлзүүр салхи хацар илбэхүйеэ

Сэтгэлийн гүнд нутгаа санана

Хайртай ээжийн маань дуу нь сонсогдоод

Хангай шиг аавын маань нөөлөг мэдрэгдээд

Төрсөн гэр минь нүдэнд үзэгдээд

Төрөл садан, нөхдөө бодохуйяа зүрх шимширнэ.

/2012.08.25 Бороотой үдэш,Энэтхэг Улс, Бангалоре хот/

* * *

Page 125: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

125

Завхрал завшаан болбоо

Тамхи татаад таашаал авлаа гэх

Архи уугаад аз жаргалтай боллоо гэх

Хор идэж буйгаа хооллож буйд тооцно

Хортон дайснаа анд нөхөрт тооцно

Хараал хэлснээ ханхайж зогсох юм

Хор хутгаснаа баатарлагт бодох юм

Худал хэлснээ хүнд туслалаа л гэнэ

Луйвардаж олсноо аз дайрлаа л гэнэ

Унтсан хүүхэн, сольсон залуугаа тоолон бахадна

Ухсан нүх, талхилсан газар, ундуйцсан түмнээ хөгжиж

байна л гэнэ.

Монголоо алдаад байна уу

Модоо барих гээд байна уу

Ёсоо алдаад байна уу

Ёр нь татаад байна уу

Эрүүл мэндээ алдаад байна уу

Эргүү нь ихдээд байна уу

Өөрөө мэдээд байна уу

Өөрсдийгөө алдаад байна уу?!

/2013.01.21/

* * *

Page 126: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

126

Хавраа гэж

Жаврыг үдсэн наран зүрхэнд тусъюу

Жаргал эрсэн хүмүүс орчлонд төрьюү

Халуун салхи хацар илбээд инээмсэглэнэ

Халуурсан хүмүүс хааш яаш хэлхэлдэн алхална.

/2013.05.02/

* * *

Би дуртай

Наран дулаахнаар ээхэд би дуртай

Навчис чимээгүйхэн сэрчигнэхэд би дуртай

Тэнхээ мэдэн давхих хүлгийн төвөргөөнд би дуртай

Тэртээд хөврөх үүлсийг харах би дуртай

Алсаас нутгаа санан ирэх би дуртай

Алдчаад аавдаан хааяа загнуулах би дуртай

Сайхан бүсгүйг харах би дуртай

Сартай шөнөөр хөтлөлцөн алхах дуртай

Өндөр уулын орой дээрээс

Өнгөт орчлонг тольдох би дуртай

Өхөөрдөм жаахан хүүхдүүд хөөрхөн

Өсөж хөндийлгөсөн ижий, аавдаа би хайртай

Хангай, сайхан говьтой билээ нутаг минь

Хатан сайхан голтой билээ

Page 127: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

127

Өвгөдийн үдээсэн нутгаа би харамлана

Өлгийдөж авсан тэнгэр, газар дээрээ бид амьдарна

Өвдөглөн унах ч байдаг л зүйл

Өглөөний наран манддагаараа мандана.

/2013.06.01/

* * *

Page 128: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

128

Зун цагаа гэж

Тэртээд үүлстэй хамт нүүмээр

Тэгээд бас мододтой хамт найгамаар

Уулсыг ус болоод ороомоор

Уясаад хайлан уусмаар нутаг шүү миний эх орон.

/2013.07.01/

* * *

Ховор заяа

Алтан нарны цацраг

Алаг хээтэй тооноор тусаад

Аргамаг хурдан хүлгүүд уяан дээрээ янцгаагаад

Агаарын цэнгэгт хамрын самсаа шархираад

Аажуу тайван нутгаа аргаданхан амьдрах

Ардын ухаан маань агуу ажээ.

Цэнгэг сайхан усандаа

Цэцгийн мандал нь ойгоод

Цээлхэн дууны эгшиг нь

Цайдам талаар уянгалаад

Цэцэн билэгт түмний магнай тэнэгэр ажээ.

Page 129: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

129

Холоос ирсэн гийчнээ

Хольсон тосоор дайлаад

Хольцоогүй цэвэр идээгээрээ

Ходоодыг нь цайруулаад

Ховорхон амьдрал хөдөө нутагт буй.

Алсыг ширтэхэд торох юмгүй

Амьсгаа авахад бөглөрөх утаагүй

Асах гал нь аргалын үнэртэй

Аягалах цай нь таанын амттай

Айдаа сайхан нутаг даа гэж.

/2013.08.04/

* * *

Page 130: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

130

Мөнх бусын орчлон

Хамтдаа, хамтдаан бид салхи зүсэн нисдэг байсан

Хан хөх тэнгэрээр дүүлэн дүүлэн зорчдог байсан

Хүний хүү хүрээгүй тэр л газарт

Хүслийнхээ зоргоор хүрдэг байсан.

Уудам хөх тэнгэрийг эзэгнэнхэн

Урсан үлээх салхины аясаар биш

Улиран өнгөрөх цаг хугацааны эрхээр биш

Урам зоригоороо жигүүрлэн нисдэг байсан.

Эргэх жам биднийг тойрсонгүй

Эрчлэх хүч мөнх байсангүй

Элэн халин нисэх бүргэд

Эцэстээ элгэн хаданд зохигдов.

Салахгүй юм шиг бодож байсан нөхөд

Сарнин сарнисаар агаарт бутарлаа

Сайхан нөхөрлөсөн андууд

Сайн яваарай ч гэж нэг нэгэндээ хэлж амжсангүй.

Салхинд хөөгдсөөр салан одсон юм гэж өд хүүрнэв.

/2013.10.04/

* * *

Page 131: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

131

Ухаараасай

Амины ажил бүтэвч

Ардын амьдрал унавал нэмэргүй,

Ангасан амьтад арайх гэж нуурын эрэгт очиход

Ариун ус ширгэсэн байхтай агаар нэгэн буй.

Атга алт байвч

Ангаж цангахад нэмэргүй,

Алтан нарны гэрлийг ойлгож чадах ч

Ангах цагт алт тус үл хүргэмүй.

Урсах ус олдовч

Уухад хортой бол тусгүй,

Зүгээр суувал зөнгөөрэй үхнэ

Жирийн биш ус уувал зовж үхнэ.

Өмчлөх газар байвч

Үр цацаад ургахгүй бол горьгүй,

Өнхрөх газар байвч

Өл залгуулах шимгүй бол амьтан тогтохгүй.

Өнхрөх бие байвч

Өмчлөх газаргүй бол эрх чөлөө үгүй,

Page 132: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

132

Өөрийн гэх юмгүй болохоор

Өрөөлийн эрхшээлд орохоос яахав.

Хайрлах сайхан эхнэр байвч

Хамгаалж чадалгүй харьд алдвал харамсалтай

Энэ цагт жаргавч эргэх цагийг бодохгүй бол

Эсгэх зэвсэгтэн ирэхэд оройтох.

Үнэрлэх сайхан үрс заяавч

Өөрийн эрхээр бус хүний эрхээр өсөхийг нь

харвал халаглал

Үрсээн инээхийг харах сайхан

Өвдөглөж уйлахыг нь харвал элэг эмтрэх.

Түүхт агуу өвгөдтэй ч

Түүнийг нь үргэлжлүүлэх эрхэм удам үгүй бол мөхнө

Өнгөрснөөр ирээдүйд амьдрахгүй

Өвгөдийг босгож ирээд ухаан сонсохгүй.

ЭРГЭЭД ХАРАХАД ХАРАМСАХГҮЙГЭЭР АМЬДРАХ САН

ЭЦЭГ, ЭХЭЭН ЗЭМЛЭХ ҮРСИЙГ ҮЗЭЛГҮЙ ӨНГӨРӨХ СӨН.

/2013.11.18/

* * *

Page 133: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

133

Цаг хугацаа

Алдарсан сэтгэл ахиад л дүүрнэ

Алхсан мөр аясаараа арилна

Алтан нар манддагаараа мандахад

Ангир шувууд буцаад л ирнэ

Амьдрал чи бөн бөн нүүх

Цагаан үүлс адил хөвөрнө

Араас чинь эргээд харахад

Бараагүй алга болно

Цэцгэнд чинь дурласан эрвээхий адил наалдаад

Цэлийх хөх тэнгэр шиг чинь өөрийгөө санаад

Цагаан шөнийн дугариг саранд чинь дурлаад

Цаг хугацааг чинь харин умартжээ

Мөлгөр хөх чулуу ч салхинд чинь элэгдэнэ

Минийх гэж өмчирхсөн бүхэн

Мөс шиг хайлна одно

Маргааш маргааш гэсэн бодолтойгоо би ч бас ...

/2014.01.02 /

Page 134: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

134

Талархал

Бүтээлээ яаран хэвлүүлсэн маань түргэдсэн байх

талтай ч, хүн насаараа суралцдаг гэдэгчлэн нягтлаад,

нэмээд байваас хэзээ таны мэлмийд хүрэх нь тодорхойгүй

тул бүтээлийн анхны хувилбараа түгээе хэмээн зорьсон

болно.

Төрүүлж, өсгөж хүмүүжүүлж, өдий зэрэгтэй ухаарлыг

хайрласан эцэг, эх, ах, эгч нар, үе үеийн эрдэмтэн багш

нар, санаатай болон санамсаргүйгээр тусалсан бүхэнд

баярлалаа. Бүх зүйл багш минь билээ.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭГ.

Page 135: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

135

УНШСАН НОМУУДААС

“Хутагт дээд Алтангэрэл судар аймгийн эрхт хаан хэмээх их хөлгөн судар”. Төвд хэлнээс орчуулсан Монголын Бурхан Шашинтаны Төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн шунлайв гавж С.Гантөмөр. Хянан тохиолдуулсан Д.Жамзэдэчэнванму.

“Доржэ жодва буюу Очироор огтлогч хэмээх их хөлгөн судар”. Сүхбаатар аймгийн бурхан шашинтны Парчэндуг төв.

Монгол хэл дээрх судрууд: Ширнэн, Ёндон шижүрма (эрдэм бүхний суурь), Ламрим молом, Авралт гурван чухаг. Манзушир Занасадва-ын үнэмлэхүй нэрийг үнэхээр өгүүлэгч, бусад.

Далай лам Содномжамц. “Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алтан”. 2012 он.

“Агнистын гэгээ” цувралын 7 –р бүтээл болох “Ухаарал, баясал, гэгээрэл’ (Их хөлгөний алдарт сургаал Бодичаръяаватарагийн тайлбар), 2 дахь хэвлэл, Улаанбаатар хот. 2011 он. Нэпко хэвлэлийн компани.

Ш.Баясгалан. “Арван хангал бурхдын тахилга”. Улаанбаатар хот. 2011 он. Интерпресс хэвлэлийн компани.

Жавзандамба хутагт төв. “Чойжид дагинын тууж”. Улаанбаатар хот. 2014 он.

Түвдэн Готов. Би далай ламын Чойжин. Улаанбаатар хот. 2011 он. Монголын психотроникийн хүрээлэн.

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада. “Бхагавад гита”. 2010 он. Бхагтиведанта Бук Траст хэвлэлийн газар.

Suma Ching Hai. “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр” – 6. Зүүн хүрээ шашны коллежоос зохион явуулдаг “Зөв

амьдрах ухаан” анхан шатны сургалт. Улаанбаатар хот. Шри Шри Рави Шанкарын үндэслэсэн Амьдрах ухаан

бясалгалтын төвийн анхан, дунд шатны сургалт. Улаанбаатар хот.

Page 136: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

136

НОМЫГ БҮТЭЭГЧИЙН ТУХАЙ

Энхзол нь 1986 онд Улаанбаатар хотод Довдонгийн ам

бүлийн отгон хөвгүүн болж төрсөн. 2004 онд Нийслэлийн

тэргүүний арван жилийн 48-р дунд сургуулийг дүүргэж, 2008

онд Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологийн

сургуулийг Мэдээллийн технологийн инженер мэргэжлээр

Компьютерийн ухааны бакалаврын зэрэг, мөн онд

“Интерменежмент” дээд сургуулийг Банкны эдийн засагч –

нягтлан бодогч мэргэжлээр Бизнесийн удирдлагын

бакалаврын зэрэг, 2011 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан

Технологийн сургуулийн Компьютер техник менежментийг

сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэргийг анх удаа

Монголд онлайнаар суралцаж хамгаалсан. 2012 оноос

ШУТИС-д Компьютерийн ухааны докторантурт суралцаж

байна.

2008 оноос 2011 онд Япон улсад UDOM Co.,Ltd –д систем

хөгжүүлэгчээр ажиллаж байсан ба 2011 оноос хойш МУИС-

ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд багшилж байна.

Мэргэжлийн сургалт, сертификат:

2014.05 “Багшлах эрхийн сургалт”,

Нийгмийн ухааны салбар, ШУС, МУИС,

Улаанбаатар хот

2013.12 “Мэдээллийн аюулгүй байдлын сургалт”,

Үндэсний дата төв

2013.10 “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-ийн

сургалт, МУИС-МТС

2013.10 SAP ERP Design thinking, workshops SAP Alliance

University, МУИС-ЭЗС

Page 137: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

137

2013.08 SAP ERP програмын сургалт, МУИС-ЭЗС,

Prof.Barathi SAP Alliance University,

Монгол-Япон төв

2013.05 Мэдээллийн технологийн инженерийн суурь

шалгалтын сертификат

2012.08-10 Training on Live/Academic software project,

Бангалор хот, Энэтхэг улс

2012.09-10 Certificate of Advanced Java programming,

Oracle University, Бангалор хот, Энэтхэг улс

2012.09-10 Certificate of Advanced Java programming,

Oracle University, Бангалор хот, Энэтхэг улс

2012.07-11 Англи хэлний сургалт, SEE Academy certified

Cambridge University, Бангалор хот,Энэтхэг улс

2011.11 Instructors’s training for ITEE in Mongolia,

АОТS, NITP

2009.04 Япон хэлний сургалт, Mito Japanese language

school, Ибараки аймаг, Япон улс

2008.06.30 Мэдээллийн технологийн инженерүүдэд

зориулсан Япон хэлний сургалт, Монгол-Япон төв

Шагнал:

2011, 2013, 2015 он МУИС MBM cup сагсан бөмбөгийн

аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, МУИС

багш нарын сагсан бөмбөгийн тэмцээн алтан медаль,

2013 он МУИС – МТС –ийн “Сайшаалын бичиг”

2008 онд “Их, дээд сургуулиудын хоорондох Улсын

програмчлалын XVII” олимпиадын бүтээлийн төрөлд

оролцон II байр

2007 онд “Их, дээд сургуулиудын хоорондох Улсын

програмчлалын XVII” олимпиадад багаараа оролцон II

байр

Page 138: ШИНЭ ЭРИН - Зөв зам мөрийн эрэлд , Д.Энхзол , Монгол Улс, 20150211

138

2007 онд “МУИС-ийн шилдгийн шилдэг оюутан”

өргөмжлөл

2007 он МУИС – МТС –ийн “Сайшаалын бичиг”

2006 онд Японы оюутнуудын дунд жил бүр зохион

явагддаг “Programming contest for Students of Colleges of

Technology” тэмцээнд 3 хэмжээст ”Маамуу нааш ир”

компьютерийн тоглоом зохион оролцож тусгай шагнал,

Япон улс

2006 онд Монголын их дээд сургууль, коллеж,

мэргэжлийн сургуулиудын хооронд зохион байгуулсан

“Mongolian students software contest-2006” багаараа

оролцон тэргүүн байр, Япон улсад болох програм

хангамжийн тэмцээнд оролцох эрхийн бичиг

2004 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн

газрын мөнгөн медаль, 48-р сургуулийн тэргүүний сурагч

өргөмжлөл

2003 онд “Тээвэр хөгжлийн банкны 80 жилийн ойн”-д

зориулсан “Интерменежмент” дээд сургуулийн

математик гадаад хэлний олимпиадад I байр, тус

сургуульд 4 жил үнэ төлбөргүй сурах эрх

2002 онд 111-р дунд сургуулийн нэрэмжит математикийн

олимпиадад II байр

2001 онд дүүргийн математикийн олимпиадад III байр,

дүүргийн физикийн олимпиадад III байр

2000 онд 48-р сургуулийн нэрэмжит математикийн

олимпиадад I байр

1999 онд 11-р сургуулийн Гансүхийн нэрэмжит

нийслэлийн математикийн олимпиадад II байр

1996 онд Завхан аймгийн математикийн олимпиадад II

байр

1996 онд Завхан аймгийн Улиастай хотын математикийн

олимпиадад I байр