Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь

3
Эрнандо дэ Сото Капиталын нууцдүгнэлт эссээ ОУЭЗХ 1-1 Г.Ану Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь Би капиталгэдэг үгийг анх нийслэл хот гэж цээжилж байсан. Өөр утга байдаг байсныг мэдээ ч үгүй. Дараа нь капиталгэж бас бодит бие хөрөнгийг хэлдэг юм байна гэж мэдсэн. Багш нь тэгж хэлсэн юм чинь тэгж бодохоос ч яахав дээ. Харин одоо бодоод үзэхэд капиталболохын тулд аливаа өмч, эд хөрөнгө зүгээр л биет байгаад зогсохгүй бас өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй чанартай байх ёстой юм байна. Эдгээр нь хуулийн дагуу эзэмшилийн зөвшөөрөл, мэдээлэлийн хүртээмжтэй байдал, капиталын хөрвөх чадвар зэргийг агуулж байдаг. Тэдгээр чанаргүйгээр бол эдгээр зүйлс зүгээр л үхмэл актив. Актив ч гэж пассив гэсэн нь ч тохиромжтой байж магадгүй юм. Үгүй ээ, яг үнэндээ капиталчинь өөрөө биет зүйл ч байх албагүй юм байна. Оюуны өмч гэж байна шүү дээ. Хэрвээ эзэмшигч ухаантай байгаад зөв цагт зөв сонголтуудыг хийж чадах юм бол оюуныгэсэн тодотголтой хийсвэр зүйл ч капитал болж болно. Жишээ нь: Алескандр Грахам Белл анх телефон утасыг бүтээчихээд шинжлэх ухааны шинэ бүтээл хийсэндээ баярлаж суусан бол тэр үед нь өөр хөрөнгөтнүүд энэ бүтээлд нь хөрөнгө зарж үйлдвэрлээд Америкийн Нэгдсэн Улсын зах зээлд гаргаж аль хэдийн ашигаа олоод эхэлчихсэн байсан шүү дээ. Сүүлд л Александрт патент олгож үйлдвэрлэсэн утас болгоноос хувь хүртээсэн болохоос биш. Гэхдээ яг үүн шиг хэрнээ бүр ямар ч ашиггүй оюуны капитал бүтээсэн хүн байна. (өөрт нь л шууд ашиг ирээгүй юм даа) Клашников бол үүний тод жишээ. Хэрэв үйлдвэрлэж байсан клаш болгоноос 25 цент зохион бүтээгчийн халаас руу явж байсан бол тэр өдийд энгийн нэг тосгонд, жижиг амбаартай, нэг Лада машинтай амьдарч байхгүй нь мэдээж. Тэгэхээр капиталбүрэлдэн бий болоход гагцхүү хүн бус нийгмийн бүтэц, зохион байгуулалт, тэр бүү шашин, итгэл үнэмшил энэ бүхнийг орвонгоор нь ч эргүүлж болохоор нөлөөлж байна. Нөлөөлж байна ч гэж дээ. Шийдвэрлэж байна ч гэсэн болох юм. Хуучин социалист орны хүмүүжилийн нөлөөгөөр ч юм уу бид гэртээ хэрэгтэй хэрэгггүй хог дараа нь ашиглах эсэхээ мэдэхгүй хураадаг. Хуучин ном, засварын хэрэгсэлүүд, хэрэглэхээ больсон гал тогооны

Upload: anu-harchu

Post on 29-Jul-2015

2.694 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь

Эрнандо дэ Сото “Капиталын нууц” дүгнэлт эссээ

ОУЭЗХ 1-1 Г.Ану

Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь Би “капитал” гэдэг үгийг анх нийслэл хот гэж цээжилж байсан. Өөр утга байдаг байсныг мэдээ ч үгүй. Дараа нь “капитал” гэж бас бодит бие хөрөнгийг хэлдэг юм байна гэж мэдсэн. Багш нь тэгж хэлсэн юм чинь тэгж бодохоос ч яахав дээ. Харин одоо бодоод үзэхэд “капитал” болохын тулд аливаа өмч, эд хөрөнгө зүгээр л биет байгаад зогсохгүй бас өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй чанартай байх ёстой юм байна. Эдгээр нь хуулийн дагуу эзэмшилийн зөвшөөрөл, мэдээлэлийн хүртээмжтэй байдал, капиталын хөрвөх чадвар зэргийг агуулж байдаг. Тэдгээр чанаргүйгээр бол эдгээр зүйлс зүгээр л үхмэл актив. Актив ч гэж пассив гэсэн нь ч тохиромжтой байж магадгүй юм. Үгүй ээ, яг үнэндээ “капитал” чинь өөрөө биет зүйл ч байх албагүй юм байна.

Оюуны өмч гэж байна шүү дээ. Хэрвээ эзэмшигч ухаантай байгаад зөв цагт зөв сонголтуудыг хийж чадах юм бол “оюуны” гэсэн тодотголтой хийсвэр зүйл ч капитал болж болно. Жишээ нь: Алескандр Грахам Белл анх телефон утасыг бүтээчихээд шинжлэх ухааны шинэ бүтээл хийсэндээ баярлаж суусан бол тэр үед нь өөр хөрөнгөтнүүд энэ бүтээлд нь хөрөнгө зарж үйлдвэрлээд Америкийн Нэгдсэн Улсын зах зээлд гаргаж аль хэдийн ашигаа олоод эхэлчихсэн байсан шүү дээ. Сүүлд л Александрт патент олгож үйлдвэрлэсэн утас болгоноос хувь хүртээсэн болохоос биш.

Гэхдээ яг үүн шиг хэрнээ бүр ямар ч ашиггүй оюуны капитал бүтээсэн хүн байна. (өөрт нь л шууд ашиг ирээгүй юм даа) Клашников бол үүний тод жишээ. Хэрэв үйлдвэрлэж байсан клаш болгоноос 25 цент зохион бүтээгчийн халаас руу явж байсан бол тэр өдийд энгийн нэг тосгонд, жижиг амбаартай, нэг Лада машинтай амьдарч байхгүй нь мэдээж.

Тэгэхээр “капитал” бүрэлдэн бий болоход гагцхүү хүн бус нийгмийн бүтэц, зохион байгуулалт, тэр бүү шашин, итгэл үнэмшил энэ бүхнийг орвонгоор нь ч эргүүлж болохоор нөлөөлж байна. Нөлөөлж байна ч гэж дээ. Шийдвэрлэж байна ч гэсэн болох юм.

Хуучин социалист орны хүмүүжилийн нөлөөгөөр ч юм уу бид гэртээ хэрэгтэй хэрэгггүй хог дараа нь ашиглах эсэхээ мэдэхгүй хураадаг. Хуучин ном, засварын хэрэгсэлүүд, хэрэглэхээ больсон гал тогооны

Page 2: Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь

Эрнандо дэ Сото “Капиталын нууц” дүгнэлт эссээ

ОУЭЗХ 1-1 Г.Ану

хэрэгсэлүүд гэх мэт. Гэрт зүгээр л зай эзлээд байж байгаагаас биш хэнд ч юунд ч ашиг авчрахгүй. Яг тэрний адил ашиглагдахгүй активуудыг өөрчилөөд, засаад ашиглах эсвэл ашиглах хэн нэгэнд нь шилжүүлэхийн оронд бид зүгээр л зоориндоо хадгалж орхидог.

Ингэснээр баялаг байгаа ч баяжилт гарч ирэхгүй.

Зах зээлийн шинэ нийгэмд тодорхой бараа бүтээгдэхүүнийг шууд биш түүнийг төлөөлсөн зүйлсүүдээр наймаа хийх болсон нь арилжааны хэмжээг хэд дахин ихэсгэсэн нь цаашлаад орлого мөн ашигийг төчнөөн дахин ихэсгэж байгаа юм. Ингэснээр активийг хөдөлгөөнд оруулан капиталжуулж цаашлаад түүнийг бүтээгдэхүүн, мөнгө, баялаг болгох боломжтой болж байгаа юм.

Идэвхжисэн капиталын өмчлөгчдөө олгох бас нэг эрх нь баталгаа юм. Тухайн эзэмшиг хууль ёсны, хөрвөх боломжитой капитал эзэмшиж байна гэсэн баталгаа нь цаашид өөр капиталыг олж авах, түүнээ борлуулах тэгээд ашиг олох боломжыг олгодог.

Тэгэхээр гагцхүү активуудаа капитал болгочих юм бол боллоо гэж бодож болохгүй. Учир нь энэ нь тийм ч амар биш ажил.

Хамгийн гол асуудал нь хуулийн хүрээнд орох. Гэтэл төр засгийн дээд шатны байгууллагууд болон харгалзах албаны хүнд суртал цаашлаад авилгалын үүднээс активыг капиталжуулах үйл ажиллагаа сунжирдаг. Хэт сунжирснаас болоод эзэмшигч залхаж яваандаа хуулийн гадуур байхыг илүү үзэх болно. Нэгэнт л хуулийн гадуур байгаа бол энэ капитал үнэ цэнээ гүйцэт хадгалж чадалгүй хагас капиталждаг. Зарим тохиолдолд бараг идэвхигүй капитал хэвээрээ үлдэнэ. Ийм хүмүүс маш олон байдаг учираас тэдий гар дээр байгаа бүртгэлгүй активуудын үнэ цэнэ бүртгэлтэй хэдээсээ бараг давах гээд байгаа хэрэг.

Хуучин коммунист гэгдэх орнууд болон гуравдагч ертөнцийн орнууд эдийн засаг болоод нийгмийн хувьсгал хийж капиталист нийгмийн зах зээлд шилжсэн гэх боловч яг үнэндээ бүрэн хувьсгал хийгээгүй байгаа. Аль эсвэл тэр хувьсгал хараахан дуусаагүй байна. Энэ нь оюун санаа, сэтгэхүйн хувьсгал юм. Зөвхөн гадаад орчин нь эрх чөлөөтэй байгаа зогсохгүй оюун санаа нь мөн адил эрх чөлөөтэй сэтгэж байж жинхэнэ хүн төвтэй зах зээлийн капиталист нийгэм хөгжиж хөмөрсөн тагыг дотороос

Page 3: Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь

Эрнандо дэ Сото “Капиталын нууц” дүгнэлт эссээ

ОУЭЗХ 1-1 Г.Ану

нь ч түлхэж гаднаас нь л татах болно. Энэ үед л шилэн таг гэж үгүй болох юм.