стресс түүний шинжүүд, ангижрах арга

12

Click here to load reader

Upload: theacher

Post on 18-Jul-2015

438 views

Category:

Career


0 download

TRANSCRIPT

Page 1: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Улаанбаатар - 2012

Page 2: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Стресс гэжюу вэ?

Стресс гэж ямар утгатай vг вэ?

Хvн болгонд сэтгэл санаагаар унах,

тvгших, айж болгоомжлох, санаа

зовох асуудал байдаг нь хэвийн

үзэгдэл байдаг.

Стресс /stress - хvч чадал шавхагдах, тамирдах, хvчээ бvрэн

дайчлахуйд хvрсэн байдал гэсэн утгатай англи vг/ гэдэг

ухагдахууныг өнгөрсөн зууны 30-аад онд Канадын эрдэмтэн

Г. Селье анагаах ухаанд анх оруулахдаа, биологийн стресс

буюу “дасан зохицохуйн ерөнхий хам шинж” нь ямар

vvсэлтэйгээс vл хамааран vй олон өвчин эмгэгийн vед нэг л

хэлбэрээр илэрдэг хариу урвалыг хэлнэ гэжээ.

Page 3: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Стресс нь аливаа нөлөөлөлд бие махбодийн зvгээс vзvvлж

буй төрөлхийн хариу урвал /бvх амьд амьтны шинж гэж ойлгож

болно/ бөгөөд хэмжээ нь хэтрээгvй тохиолдолд хэвийн vзэгдэл юм.

Vvнийг шинжлэх ухаанд дистресс гэж нэрлэдэг.

Харин стресс хэдийчинээ удаан vргэлжилнэ, төдийчинээ бие

махбодид ноцтой сөрөг хариу урвал явагдан, биеийн нөөц

шавхагдаж, цаашид улам хvндэрдэг зvй тогтолтой билээ

Тэгвэл стресс хvний бие организм болон сэтгэл

санаанд, цаашилбал хvний амьдралд ямар сөрөг нөлөө

vзvvлдэг юм бэ? Төрөлхийн шинж юм бол стрессийг

тойрсон асуудал ийм өргөн хvрээнд яригдах хэрэг байна

уу?

Page 4: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Стресс нь vргэлжлэх хугацаа болон бие махбодь

тvvнчлэн сэтгэл санаанд vзvvлэх нөлөөгөөрөө харилцан

адилгvй vйлчилгээ vзvvлдэг.

Иймээс үндсэн стрессыг 3 vе шат болгон үздэг. Үүнд:

1. Түгшvvрийн үе.

Энэ шатанд бие махбодийн хамгаалах бvх хvчийг

дайчилж, торлог байгууламж, гипофиз ба тvvний

адреноэрг тогтолцоо эмгэг идэвхжилд ордог. Энэ нь хvнд

сэтгэл хvчтэй догдлох, шаналах, анхаарал

тогтворгvйжин сандрах, тvгших зэргээр илэрдэг.

2. Эсэргvvцлийн үе. Энэ үе шатанд бөөрний дээд

булчирхайн vйл ажиллагаа идэвхжиж, цусанд

кортикостеройд ихээр ялгаран орсноор цусны эзэлхvvн

ихэсч, цусан дах сахар, хлоридуудын агуулагдахуун

нэмэгддэг.

Page 5: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Энэ vед хvн сэтгэл зовоосон асуудлыхаа талаар тодорхой

ойлгож эхлэх ба тvгшvvрийхээ эсрэг хариу vйлдэл vзvvлж

эхэлдэг. Хvмvvс янз бvрийн зан байдалтай болох бөгөөд

зарим нь харьцангуй тайвширч, тэнцвэржиж ирдэг бол зарим

нь зан төрхийн өөрчлөлтөнд орж, хvн ойлгоход төвөгтэй зан

гаргаж эхэлдэг байна.

3. Туйлдлын vе. Энэ шатанд стресс vvсгэгчийг эсэргvvцэх

хvчин чадал нь алдарч, бие махбодь мөхөж, сөнөх хvртэл

аюулд хvрдэг. Энэ vед байнгын уцаарлах, бухимдах, сэтгэлд

нийцэх зvйл vгvй болох, сэтгэлээр унан хэт идэвхгvй болох,

юм тогтоох чадваргvй болох, буруу хэрэглээнд донтох гэх

зэргээр өөрчлөлтөнд орж эхэлдэг байна.

Аль ч шатан дах стресс тайлагдахгvй хуримтлагдвал цусны

даралт ихсэх, арьсны vрэвсэл, бамбайн хордлого, мөгөөрсөн

хоолойн багтраа, vений хэрэх төст vрэвсэл, ходоод гэдэсний

шархлаа гэх өвчнvvдийн суурь болж улмаар хvндэрдэг.

Page 6: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Сэтгэлийн дарамт, стресс гэж юу вэ?

Сэтгэлийн дарамт, стресс түүнийг даван туулах арга зам.

Хүн бүхэн амьдрал минь тайван сайхан, сэтгэл хангалуун,

олон найз нөхөдтэй байхсан гэж хүсдэг. Гэвч амьдрал

санаснаар болдоггүй нь харамсалтай. Ялангуяа өсвөр

насныхны амьдрал стрессээр дүүрэн байдаг. Гэхдээ сэтгэл

санаагаа түвшин, амгалан байлгах эсэх хүнээс өөрөөс нь

шалтгаалдаг.

Сэтгэлийн дарамт, стрессийн үед яах ёстой юм бэ?

Сэтгэл зүйн дарамтын үед бие бялдарт олон өөрчлөлт

явагддаг. Чухам юу болоод байгааг ойлгоогүй атал бие чинь

өвдөөд байгаа юм шиг л сэтгэгдэл чамд төрнө. Энэ нь сэтгэл

зүйн таагүй байдлын улмаас бие махбодид өөрчлөлт гарч

байгаагийн шинж юм. Чамд өгч байгаа анхааруулга буюу

амьдралаа өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйг

сануулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Page 7: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Ер нь ямар ч тавгүйтэл, сэтгэлийн дарамттай

байдлын үед бие махбодийн бүх эд эрхтэн, бүх

эрдэс бодис энэ үйл явцад хамрагдаж, ямар нэг

хариу үйлдэл хийдэг. Гэхдээ энэ бүхэн тийм ч

удаан үргэлжилдэггүй. Сэтгэл зовоож, айдас

төрүүлж байсан зүйл нэгэнт өнгөрвөл, бие

махбодь чинь богино хугацаанд тайвшран

амарч, хэвийн байдалдаа ордог. Үүнийг богино

хугацааны сэтгэлийн дарамт гэж нэрлэдэг.

Гэхдээ эдгээр өөрчлөлтийн үед бие махбодь

үүргээ гүйцэтгэх чадвараа хараахан алдаагүй

байдаг.

Page 8: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Стресс ба өсвөр үеийнхэн

- Хэн нэгэнтэй байнга зөрчилдөх

- Нойр их хүрэх, эсвэл нойргүйдэх

- Байнга юм идмээр санагдах, эсвэл огт юм идэх дур хүрэхгүй байх

- Толгой өвдөх, гэдэс эвгүйрхэх, ханиад хүрэх, халдвар амархан авах,

булчин шөрмөс өвдөх

- Ямар нэгэн зүйлийг хэт улайран хийх /ТВ үзэх, байнга хөгжим

сонсох г.м/

- Найз нөхдөөсөө дайжих, зожигрох, эсвэл хэнтэй ч хамаагүй цагийг

өнгөрөөх

- Ямар ч шалтгаангүй уйлах, уйлмаар санагдах?

- Өөрийгөө голох сэтгэгдэл төрөх

- Сэтгэл тайван бус байж, ямар нэгэн зүйлд байнга санаа зовох

- Бүх зүйл хяналтын гадуур байх шиг /би юугаа ч зохицуулж чадахаа

байлаа гэж бодох/

- Сэтгэлийн гунихрал, цөхрөл, бүх зүйл утгагүй, бүгд өнгөрсөн мэт

уйтгар төрөх

Page 9: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Өсвөр үеийнхэн бэрхшээлтэй учирсан үедээ

ихэвчлэн өөрийгөө тайтгаруулахын тулд ТВ үзэх,

найзтайгаа утсаар ярих, хөгжим сонсох, гадуур

сэлгүүцэх, эсвэл ямар нэг зүйлээр оролдох

зэргээр цагийг аль болох саатаж өнгөрөөхийг

хичээдэг. Үүнээс үзэхэд чадахаараа л өөрийгөө

тайвшруулах гэж хичээж байна. Ингэх нь богино

хугацаанд ч гэсэн бэрхшээлтэй асуудлаас

хөндийрөхөд тусалдаг.

Гэхдээ асуудлыг шийдэхээс зайлсхийх нь түүнийг

шийдэж байгаа арга биш юм.

Page 10: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Зарим хүн архи уух, тамхи татах, тэр ч бүү хэл амиа

хорлохыг оролдох зэрэг арга замыг сонгодог.

Иймэрхүү байдлаар цөхрөх, бүхнийг үгүйсгэх,

аливаад итгэл алдах нь бүр ч аюултай. Энэ үед

хүмүүс голдуу “Би өнгөрсөн хүн. Одоо яагаад ч

нэмэргүй”, “Би бүхнийг үзэн ядаж байна” гэх мэтээр

аашилдаг. Ийм байдалд хүрсэн үедээ найдвартай,

түшигтэй, сайнаар нөлөөлж чадах хэн нэгний

тусламж зайлшгүй хэрэгтэй болжээ гэдгийг ухаарч,

чамд тусалж чадах хэн нэгнийг эрж хайж, туслалцаа

авахаасаа ичиж, нэрэлхэх хэрэггүй.

Page 11: стресс түүний шинжүүд, ангижрах арга

Сэтгэлийн тавгүй байдал, дарамтын үед чи амрах,

алжаал тайлахаа мартдагаас өөрөө ч мэдэлгүй хүч

энергиэ, өөрийн олон сайн зан чанаруудаа, идэвхтэй

байдлаа алддаг. Тэгээд урд өмнө нь амархан

хийчихдэг байсан зүйлээ ч хийж чадахгүйд хүрнэ.

Ийм байдал нь яваандаа сэтгэлийн тавгүй тэлд

хүргэдэг. Нэг минут хэртэй чи их сайхан байх шиг

санагдсанаа дараагийн минутад бүх зүйл хоосон ч

юм шиг санагдах, тэгснээ хэн нэгэн рүү дайрч

давшлах ч юм уу, толгой өвдөх зэргээр сэтгэл

тавгүйрхэж эхлэх, хэсэг хугацааны дараа гэнэт ааш

араншиндаа санаа зовж, юунд ингэв дээ гэж

харамсдаг.

Page 12: стресс түүний шинжүүд, ангижрах арга