жирэмсний хяналтын ач холбогдол

6
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ ЭХ БАРИГЧ ДЭЛГЭРМАА

Upload: yanjaabzd

Post on 16-Jan-2017

413 views

Category:

Health & Medicine


0 download

TRANSCRIPT

Page 1: жирэмсний хяналтын ач  холбогдол

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН АЧ

ХОЛБОГДОЛ

ЭХ БАРИГЧ ДЭЛГЭРМАА

Page 2: жирэмсний хяналтын ач  холбогдол

Эмэгтэйчүүд жирэмсэн болсноо хэрхэн мэдэж авах, үүнтэй холбоотой ямар дэглэм баримталж, хэрхэн хоол ундаа зохицуулах, амин дэм хувцаслалтын талаар өргөн мэдлэгтэй болсноороо эсэн мэнд амаржих, эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломж бүрдэнэ

Жирэмсний хяналтад эрт орсноор эх, хүүхэд, гэр бүл, улс оронд ямар ач холбогдолтой болох талаар

Эх барихын яаралтай тусламж ба эсэн мэнд амаржихуйд ямар тус болдог талаар

Төрсний дараах тусламж ба гэр бүл төлөвлөлтөө хэрхэн зохиоцуулах талаар өргөн мэдээлэлтэй болно

Жирэмслэлт

Page 3: жирэмсний хяналтын ач  холбогдол

Жирэмслэлт хэвийн үйл явц мөн үү? Нас бие гүйцсэн эмэгтэй хүн жирэмслэх, төрөх нь хэвийн үйл

явц бөгөөд эхийн хэвлийд өсөн торниж буй хүүхдийн өсөлт, хөгжилтөд эхийн зөв зохистой хооллолт, хувцаслалт, ажил амралтын дэглэм хамгаас чухал ач холбогдолтой байдаг.

Жирэмсэн эхийн хооллолт өвөрмөц байх ёстой юу? Жирэмсэн эх, түүний гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс бүгд л

эх нь эсэн мэнд амаржаасай, эрүүл сайхан хүүхэд төрөөсэй гэж тэсч ядан хүлээж байдаг . Иймд жирэмсэн эхийн зөв зохистой хооллолт нь ургийн хэвийн өсөлтийг хангах, эх, ургийг төрөлтийн хүндрэлээс сэргийлэхэд үнэхээр ач холбогдолтой болох нь аль хэдийнээ тогтоогдсон байна.

Жирэмслэлт

Page 4: жирэмсний хяналтын ач  холбогдол

Эхийн хэвлий дэхь хүүхдийн өсөлт, эхийн хооллолтоос хамаарах уу? Хамаарна, тийм ч учраас шинээр мэндэлж буй хүүхэд нь эхийнхээ жирэмсэн

байх үеийн шимт бодисын цогц болж гардаг тул жирэмсэн эмэгтэйчүүд зөв зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байхаас гадна амьдрал дээр аль болох хэрэгжүүлэхийг хичээж байх нь зүйтэй.

Жирэмсэн эхийн зөв хооллолт гэж яг юу вэ? Хэвийн хэмжээнээсээ 2 дахин их идэх нь зөв үү?

Зарим хүмүүсийн ойлгосноор бол жирэмсэн хүн дахин нэг хүнийг хооллож тэжээж байдаг тул хэвийн иддэг хэмжээнээсээ 2 дахин илүү идэх нь зөв гэж боддог, энэ нь их идэх гэсэн ойлголт ерөөсөө биш бөгөөд чанартай, олон төрлийн хоол хүнсийг бага багаар ойр ойрхон идэхийг хэлж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд жирэмсэн эхийн хоолыг төлөвлөх хэрэгцээ гардаг. Үүнд эмэгтэйн нас, биеийн өндөр, биеийн жин, жирэмсэн үеийн биеийн жингийн нэмэгдэлт, хөдөлгөөний идэвх, хэрвээ хавсарсан эмгэгтэй тохиолдолд өвчлөлийн байдлыг харгалзан хоногт хэрэглэх уураг, илчлэг, нүүрс ус, амин дэм, шимт бодисыг тооцон өвөрмөц хоолны цэсийг зохиодог ба ерөнхийдөө жирэмсэн эхийг хоногт 6 удаа хооллохыг зөвлөдөг.

Жирэмслэлт

Page 5: жирэмсний хяналтын ач  холбогдол

Жирэмсэн үед олон найрлагатай бичил тэжээл, төмөр, фолийн хүчил хэрэглэх нь

Эхийн цус багадалт, ураг нярайн гаж хөгжил тухайлбал: Ураг уураг тархигүй төрөх, маш жижиг тархитай төрөх, нугасны ивэрхий үүсэхээс сэргийлдэг тул жирэмсэн болон төрсний дараах саруудад үргэлжлүүлэн ууна. Шимэгдэлийг нь сайжруулах зорилгоор төмрийн бэлдмэлийг ууснаас хойш 20 минутын дараа хоолоо идэх нь тохиромжтой.

Жирэмсэн үед тохиолддог түгээмэл шинж тэмдгүүдийг дурьдвал: Хөх хөндүүрлэх Дотор муухайрах, бөөлжих Ядарч сульдах Үнэрлэх мэдрэмж нэмэгдэх Аманд төмөр амтагдана Сэтгэл хөдлөл ихэсч болно Шээс ойр ойрхон хүрэх Үтрээний ялгадас ихсэх Үтрээнээс цусархаг ялгадас бага зэрэг гарах эдгээр шинжийн аль нэг нь

жирэмсэлсэн үед илрэх буюу ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Жирэмслэлт

Page 6: жирэмсний хяналтын ач  холбогдол

Жирэмсэн эсэхээ сорилоор тогтоож болно. Жирэмсний даавар үр тогтсоноос хойш 9-12

хоногийн дараа шээсэнд ялгардаг. Та жирэмсэн эсэхээ шалгахын тулд жирэмсний сорил авч, өглөөний өлөн шээсэнд дүрж 5 минут болгоод хариуг нь үзэхэд 2 зураас байвал жирэмсэн болсон байна.

Тестийг 7 хоногийн давтамжтай 2-3 удаа үзэх хэрэгтэй. Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс 7 хоног хэтэрэхэд илүү найдвартай. Тест 95%-ийн магадлалтай байдаг

Жирэмслэлт