"Монголын түүх" Хичээл-6

35
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАН НЬ ᠶᠡ ᠮᠤᠩ ᠤᠯ ᠤᠯ

Upload: e-gazarchin-online-university

Post on 20-Jan-2017

942 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: "Монголын түүх" Хичээл-6

ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАН

НЬ

ᠶᠡᠬᠡᠮᠤᠩ ᠭ᠋ᠤᠯ ᠤᠯᠤ

Page 2: "Монголын түүх" Хичээл-6

Èõ ìîíãîë óëñ Монголын эзэнт гүрэн (Хуучин монголоор: Ехэ Монгол улус, Англиар: Mongol empire, Хятадаар: 帝国列表 , Оросоор: Монгольская империя/Великая

Монголия) бол дундад зууны эх газрын хамгийн том эзэнт гүрэн байâ.

1206 онд Тэмүүжин монголын тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэжээ. Энэ үеэс тэдгээр нүүдэлчдийг Ìонгол гэж дуудах болж өөрсдийн улсаа хөх Ìонголчуудын Их монгол улс хэмээн нэрийдэв.

Page 3: "Монголын түүх" Хичээл-6

Их Монгол Улсыг байгуулсан нь

Одтой тэнгэр орчижОлон улс байлдажОрондоо унтах завгүйОлзлон булаалдаж байв,Хөрст дэлхий хөрвөжХөвчин улс хямралдажХөнжилдөө унтах завгүй Хөнөөлдөн тэмцэж байв

Монголын Нэгдсэн Улс байгуулагдах урьдач нөхцөл

Page 4: "Монголын түүх" Хичээл-6

XII-XIII зууны Ханлиг, АймгуудЭнэ үеийн Ханлиг, аймгуудыг улс төрийн хөгжлөөрөө

харилцан адилгүй байсан байдаг.1. Ханлиг (Chiefdom) буюу бисрэг улс2. Аймгийн холбооХанлигууд: Хамаг Монгол, Хэрэйд, Найман, ТатарАймгийн холбоо: Гурван мэргид, Ойрад, Хонгирад, Ойн

урианхай, Барга, Ойн иргэд

Page 5: "Монголын түүх" Хичээл-6

XII-XIII зууны Ханлиг, Аймгууд

Энэ үеийн монгол овог, аймгуудыг оросын эрдэмтэн Б.И.Владимирцов нийгмийн хөгжил, амьдарч буй газар орных нь байдлаар:

1. Талын2. Ойн гэж хоёр хуваажээ.

Page 6: "Монголын түүх" Хичээл-6

XII-XIII зууны Ханлиг, Аймгуудын байрлал

Page 7: "Монголын түүх" Хичээл-6

Хэрэйдийн ХанлигХэрэйд нь Хятан, Алтан улсын үеэс Монгол нутагт оршин байсан хүчирхэг ханлиг юм. Тухайн үеийн хүчирхэг томоохон ханлиг гэж зүй ёсоор үзэгдэж байв.Бүрэлдэхүүн : Хэрэйд Жирхин Конкайд

СакаидТумауд

Албат Тункайд Хиркун1. 2. 3. 4.5. 6. 7. 8.Хэрэйдийн бүрэлдэхүүнд 8 ш аймаг байжээ.

Түрэг болон Монгол гэсэн үндсэн хоёр судалгааны чиг хандлага байдаг боловч сүүлийн үеийн судалгаагаар МОНГОЛ хэлтэн овог аймаг байж гэдэг нь тогтоод байна.

Гарал үүсэл:

Оршин байсан газар нутаг:

XIII зууны үед Яг Ябган (Заг Завхан), Туул, Сэлэнгэ, Говийн хооронд нутаглаж байжээ. Баруун талаараа Найман, Хойд талаараа Мэргид, Зүүн талаараа Хамаг Монгол, Урд талаараа Ся улстай хил нийлж байв.

Page 8: "Монголын түүх" Хичээл-6

Шашин шүтлэг :Христийн шашны неостриан урсгалыг шүтэгчид байсан гэж сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.

Page 9: "Монголын түүх" Хичээл-6

Товч түүхХятан улсын (X-XI) үед Зу-бу гурван аймгийн нэг нь болж байжээ.Хятан улс мөхөсний дараа XI-XII зууны үед Маркус буюруг гэгч захирч байжээ. Түүний үед Алтан улсын хараат байсан Татартай зөрчилдөж улмаар Маркус буюруг Татарт баригдан Алтан улсд хүргүүлж модон илжгэнд хадуулжээ. Түүний дараагаар дүү Сарык нь хан сууж татартай тэмцэлдэж байсан ч нэгэн хэсэг Татарын хараат байдалтай байсан боловч Сарык Хажир гэгчтэй хамтран тэмцэж Татарын хараанаас гарчээ. Сарыкийн дараагаар Маркусын том хүү Куржакус хан суужээ. Түүний хүүхдүүд хоорондоо ихэд эв түнжин муутай байсан учир салган суулгаж байжээ. Куржакусын дараагаар Татараас Илма хатныг дагаж ирсэн Илжидай гэгч төрийг түр мэдэж байж. Энэ үеэс Куржакусын хүүхдүүд хоорондоо хан ширээгээ булаалдан тэмцэлдэх болжээ. Энэ тэмцэлд Тоорил ах дүү нараа хороон нэг хэсэг хаан суусан авч түүний авга Гүр хан “Миний ахын нулимас нь бас эгшээгүй, нугас нь бас хөшөөгүй байхад чи ахаа алж дүүгээ хөнөөж байх” гэж зэмлэн Тоорилыг довтлон цөөн тооны бараа бологчидын хамт зугатаалгажээ. Энэ үед Тоорил Хамаг Монголын Есүхэйтэй анд бололцон дэмжлэг аваад Гүр ханруу довтлон зайлуулж Хэрэйдийн хан суужээ. Хэрэйд нь Тоорил түүний хүү Эрх хар нарын гараар орж мөхжээ.

Хэрэйд Хамаг Монгол хоёр нь Сарык ханы үеэс бие биенийгээ ахан дүүс хэмээн үзэж байжээ.

Хэрэйд нь XII зууны II хагасаас дотооддоо улс төрийн хямралтай болсны уламаас гаднаас дотоод хэрэгт нь оролцох хандлага эхэссэн бөгөөд гаднаас хөрш Найман, Тангудын Ся, Хар Хятан улсуудын уулганд ихэд эрсддэг байжээ.

Page 10: "Монголын түүх" Хичээл-6

Найманы ХанлигНэр утга:

Найман аймагтай гэсэн тооны нэрнээс үүсчээ. 750 оны үеийн уйгурын Моюунчур хаан хөшөөний бичээсэнд “Секиз-Огуз” буюу “Найман –Огус” гэж тэмдэглэгдсэн байдаг. IX зууны үед Зу-бу гэдэг нэрийн дор багдаж байгаад XI зуунаас монголоор “Найман” хэмээн түүхэнд тэмдэглэгдэх болжээ. 1048, 1095 онд “Найман”, “Найман бүри” гэдэг нэрээр Хятаны Ляо улсад дагаар орж байсан байдаг. Бүрий гэдэг нь Буюруг гэдэг хаадын нь цолыг нангиад галигаар хазгай дуудсан хэрэг бололтой.

Гарал үүсэлТүрэг болон Монгол гаралтан гэсэн судалгааны хоёр чиг хандлага байдаг. Хэл зүйн сүүлчийн материалуудаас харахад Монгол хэлт эн байсан гэдэг нь тодорхой болоод байна.

Page 11: "Монголын түүх" Хичээл-6

Товч түүх

Хятаны Ляо улсын үед Зу-бу нэрээр оршиж байгаад XII зууны эхэн гэхэд нэгэнт бисрэг улс ханлигийн түвшинд хүрч Наркыш-Даян толгойлж байгаад сүүлд түүний дүү цэргийн гарамгай жанжин Инанч-Билгэ Хиргисүүдийг эзэлсний дараа Наркыш-Даян хаанд алба хүргүүлэхээ больжээ. Улмаар Наркыш-Даянг нас барсны дараа Инанч-Билгэ хаан суужээ. Инанч-билгэгийн хоёр хүү хаан ширээгээ булаалдан тэмцэлдэж Даян хааны Найман, Буюруг хааны Найман гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байжээ. Энэ байдалыг Куба-тегин гэгч Даян ханд сургаж хэлэхдээ “Инанч хан, Наркыш-Даян хоёр яаж цуг байлаа, та нар бодолцохтун! Тэд Найман улсын эр бүрийг ноён болгож, эм бүрийг ноёгтой болгоогүй. Одоо ах дүү хоёрын санаа салангид болоход айж сарнисан найман улс тэнгис мэт долгилж байна. Түүнийг хэнд даалгаж өгөх вэ?

Соёл

Найман нь монгол аймгууд дотроос хамгийн түрүүнд бичиг үсэгтэй болж соёлжсон аймаг байв. Найман нь уйгурууд өөрийн хэлэндээ согд бичгийг тохируулан авч байх тэр үед монгол хэлэндээ зохицуулан авч “Монгол Бичиг” -ийг бий болгожээ.

Page 12: "Монголын түүх" Хичээл-6

Татарын ХанлигТатар нарийн нар нь Монголын эртний хүчирхэг нэгэн ханлиг байсан (XII-XIII зууны үед аймгийн холбоо байдлаар оршиж байв).

Нангиад сурвалжид тэднийг эртний Дун – ху нараас гаралтай гэсэн байдаг. Татар нар нь Нирун улсын ноёлох аймгууд нэг байжээ. Тийм ч учраас тэдний Дадан хааны үр удам гэж үздэг.Тэдний монгол болон түрэг гаралтай гэсэн эсрэг тэсрэг судалгаа байдаг боловч сүүлийн үед эрдэмтэд язгуур монголын нэг аймаг гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Гарал үүсэл

X зууны үеэс нангиад сурвалжид Зу – бу аймгийн холбоо, Зу – бу улс гэж тэмдэглэсэн байдаг. Тухайлбал Ляо, Алтан улсын үеүдийн Зу – бу го (Зу – бу), Зу – бу го да – ван фу (Зу – бу улсын вангийн ордон) Тэдний нэр (732 он) Культегиний гэрэлт хөшөөний орхон (руни) бичээсэнд татар нар боссон гэж анх дурьдагддаг. Нангиад сурвалжид тэдний нэрийг дадан хэмээн дүрс үсэгний дуудалгаар тэмдэглэсэн байдаг ба заримдаа шивэй гэж тэмдэглэсэн явдал бас байдаг.Татар гэдэг нэр Нируны (Жужан) Дадан хааны нэрнээс үүсэлтэй гэж үздэг.

Нэр нэрийдэл

Page 13: "Монголын түүх" Хичээл-6

Бүрэлдэхүүн:

Буйруут Камаши НиучиДутаут

ТератОйн Цагаан Алчи

1. 2. 3. 4. 6. 7. 8. 9.

АйуриутАлухай

5. 10.

Есөн татар гэдэг боловч арван аймаг байжээ. Цагаан татар хожуу нэгдсэн учир ес гэсэн нэршлээ хадгаласаар байсан байна.

XII зууны эцэс гэхэд татарын салбар овог аймгууд маш олон байсан байдаг. Алчи татар л гэхэд 70 овогтой

Page 14: "Монголын түүх" Хичээл-6

Товч түүх

Татар нар нь Дун – хугаас гаралтай. Нирун улсын үед гол ноёлох аймгуудын тоонд ордог байжээ. X зууны үеэс нангиад сурвалжид Зу – бу аймгийн холбоо, Зу – бу улс гэж тэмдэглэгдэж байжээ. Улс гэж хүлээн зөвшөөрч байснаас харвал ихээхэн хүчирхэг байсан бололтой. X зууны үеэс татарчууд нэгдэн ханлиг (аймгийн холбоо) болж байв. Татарууд эртнээс Дайляо улс (Хятан), Зүрчидийн Алтан улсын захиргаанд удаа дараалан орж байв. Тэд язгуурын монголчуудтай угсаа гарал нэг, ёс заншил, шүтлэг нэг байсан. Татар аймгийнхан Алтан улсын түлхээсээр бусад монгол аймгуудад дайсагнасан байдлаар хандаж тэдгээр овог аймгуудын удирдагч, баатар эрсийг барин авч хороох, эсвэл Алтан улсад хүргүүлэн цаазлуулдаг байжээ. Тухайлбал: Хамаг монголын Амбагай хаан, Охин бархаг, Хэрэйдийн Маркус буйрук хан зэрэг хүмүүсийг барин авч Алтан улсад өгч цаазлуулсан байдаг. Иймээс бусад монгол аймгуудын дунд нэр хүндгүй болсон ажээ. 1202 онд Чингис хааны цэрэг Халх Нөмрөгийн сав газар татарыг бүрмөсөн бутцохин тэрэгний дугуйнаас илүү гарсан татаруудыг цаазлан үлдсэн хүмүүсийг монголчуудын дунд тараасан байна.Татараас Чингис хааны Есүй, Есүгэн хоёр хатан, төрийн их заргач (Шихихутаг) төрөн гарчээ.

Page 15: "Монголын түүх" Хичээл-6

Хамаг Монгол улс

Түргүүдэд шахагдсан нирун монголчууд зүүн зүг шахагдан Эргүнэ гүн орчмоор нутаглаж байсан бөгөөд VIII зууны орчим тэндээс нүүн Хэнтийн уулсын зүүн хэсгээр нутаглах болжээ. Энэ үеэс түүхэнд нэр нь дурьдагдах болжээ. Түрэг, Уйгарын хөшөөний бичээст “огус татар” (гучин татар), хятад сурвалжид мэнгү шивэй хэмээн гардаг. Энэ үеийн монголчуудын удирдагч нь Бөртэ чино байв. Х зууны үед монголчуудыг Бодончар мон хан (мунхаг) захирч байв. Энэ үеийн монголчуудыг:

Нирун Дарлигин гэж хоёр хувааж байв. Энэ нь Алангоо эхтэй холбоотой.

Нирун аймгуудаас хиад Боржигин, хиад Жүрхэн, Тайчууд гэсэн гурван гол сурвалжит овог ялгаран гарч иржээ.

Page 16: "Монголын түүх" Хичээл-6

Киданы үед язгуурын монголчууд тусдаа бие даасан байдалтай оршиж Дайляо улстай энэ чацуу улсын хэмжээнд харилцдаг байв. 1130-аад оны үед Хиад боржигины Хабул ханы удирдлаган дор Хамаг Монгол улсыг байгуулжээ. 1140-өөд оны үест Зүрчидийн Алтан улсын эсрэг гурвантаа дайтаж ялж хойд хилийн 27 бэхлэлтийг 50 мянган толгой торгоны хамт авч байв. Хабул хан нас барахдаа тайчуудын Амбагайд хан ширээг өгсөн. Энэ нь Хамаг Монголын дотоод эв нэгдлийг бодсон хэрэг байв. Амбагай хан татар аймагтай эв нэгдлээ сэргээх зорилгоор худ ураг барилдсан боловч татарууд Амбагай ханыг барин авч Алтан улсад хүргэн цаазлуулсан байдаг. Амбагай хан хан ширээгээ Хабул ханы дундах хүү Хотулд үлдээсэн байдаг. Хамаг Монгол улс нь баруун талаараа Хэрэйд, баруун хойд талаараа Мэргид, зүүн талаараа Хонгирод, зүүн, зүүн урд талаараа Татаруудтай хиллэдэг байв.

Page 17: "Монголын түүх" Хичээл-6

Хотул хан 1160-аад оны үед нас барж Хамаг Монгол хангүй болсон бөгөөд Хиад боржигины Есүхэй баатар албан ёсоор хан болоогүй ч ерөнхийд нь удирдаж байв. 1170 онд Есүхэй баатар нас барж Хамаг Монголын нэгдэл задарчээ. Есүхэй баатрын хүү Тэмүжин 1189 онд Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур хэмээх газар алтан ургийн голлох язгууртнуудын өргөмжлөлөөр хан ширээнд сууснаар Хамаг Монголын нэгдэл дахин сэргэсэн байна.

Page 18: "Монголын түүх" Хичээл-6

Бусад аймгийн холбоод

XII зууны үед монгол нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Татар зэрэг аймгууд байснаас гадна. Тэдний эрх мэдэлд ороогүй аймгууд байжээ. Тэдгээр аймгууд нь өмнө нь хэд хэдээрээ нэгдэн аймгийн холбоо байдлаар оршиж байсан ба зарим нь ганц аймагаараа тусгаар байдалтай нь бас байжээ.

Page 19: "Монголын түүх" Хичээл-6

Гурван Мэргид

Гарал үүсэл :

Мэргидүүд нь Орхон мөрний адгаас Сэлэнгэ мөрний дунд бие хүртэл нутаглаж байсан.

Газар нутаг :

Мэргидийн холбоо нь гурван аймгаас бүрдэж байсан учир Гурван Мэргид гэгдэж байжээ.

Мэргид нь XII зууны үед тухайн үеийн монголын олон ханлиг аймгуудтай өрсөлдөн зэрэгцэн оршиж байсан хүчирхэг нэгэн аймгийн холбоо юм.

Бүрэлдэхүүн :

Мэргидүүд нь монгол угсааны аймаг байсан гэж үздэг.

Нэрийн утга: Мэргид гэдэг нь мэргэн харавдаг, дайчин эрэмгий гэсэн утгатай нэр юм.

Удуйд Мэргид Хаад МэргидУвас Мэргид1. 2. 3.

Удуйд Мэргид : Орхон голын адгаар Буур – хээрт

Увас Мэргид : Орхон ,Сэлэнгийн бэлчир Талхун арлаар

Хаад Мэргид : Сэлэнгийн дунд бие Каражи – хээрээр

Page 20: "Монголын түүх" Хичээл-6

Товч

Аж ахуй

Мэргидүүд голдуу мал аж ахуй эрхэлж байна байсан. “Юань ши” – д мэргидүүдийг газар тариалан эрхэлж байсан гэж тэмдэглэсэн байдаг.

XII зууны үед Хаад Мэргид гэх аймаг үүссэнийг харвал тэдний дотор овгийн задрал явагдаж ноёлох анги үүсч байсан бололтой.“Судрын чуулган” –ны тэдэглэлээс харвал <<Хаад гэдэг нь олон хаан гэсэн утгатай учир Мэргид өмнөд нь ханлиг болж гурван гарт хуваагдаж хожим задарчээ. Түүний засаг захиргааны хуваарийн нэр тэдний аймгийн холбооны нэр болон үлджээ гэж >> үзэж болохоор байна.XII зууны эцсээр Гурван Мэргидыг Удуйд Мэргид тэргүүлж байв. Удуйд –Мэргидийг Тудур –Билгэ чигин тэргүүлж толгойлж байжээ.Нэгэн хэсэгт Тудур –Билгэ чигин Хамаг Монголын хаан Амбагайн хүү Хадаан тайштай анд бололцож байжээ.XII зууны II хагасаас тэдний хоорондын харилцаа хурцдаж хоёр ч удаа байлджээ.

Page 21: "Монголын түүх" Хичээл-6

ОйрадЭртнээс Горлос (Енисей) мөрний эх Кем (Секиз мөрөн хэмээх Найман мөрөн) хэмээх газарт нутагшин сууж байсан томоохон аймгийн холбоо юм. Ойрад аймгууд олон салаа салбартай, хүн ам олонтой, аймгуудын нутагших газрууд тодорхой байсан байна.Тэд эртнээс шинхэнэ ойн иргэд байж ан агнаж, загас барин амьдарч байжээ.Аажмаар ой тайгаас гарч мал аж ахуй эрхлэх болсон байна. Тэдний түүх XIII зууны үеэс тодорхой болдог. Сүүлдээ Дөрвөн Ойрд гэж түүхэнд тэмдэглэгдэх болсон байна.

Page 22: "Монголын түүх" Хичээл-6

ХонгирадАнх Хятан Улсын үед түүхэнд Уан –ги –ла (унгира) гэж тэмдэглэсэн байна. Дөрвөн овгоос бүрэлдэж байжээ. Хятан Улсын өмнө ба баруун хэсэгт орших 18 –н аймгийн нэг нь болж явжээ. 1124 онд Жэнжэү (Чин толгой) Зу –бу 18 аймгийн тэргүүлэгчдийн тэргүүлэгчдийг хуралдуулахад Хонгирадын тэргүүлэгч очиж байжээ.

Байршил : XII зууны эхэнд, Цагаан хэрмээс хойш нутагшиж байсан ба 1170 -1200 –гаад оны үед Халх голоор нутаглаж байсан байна.

Тэд өөрсдийгөө : Бусдын нутгийг булаан тэмцдэггүй, хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой хэмээдэг.

Page 23: "Монголын түүх" Хичээл-6

Ойн Урианхай

Байршил : X –XII зууны үед Бурхан Халдун хавиар талын урианхай нутаглаж байсан бол ойн урианхайчууд Байгал нуур Бургужин төхөм хавиар ойн урианхай нутагшиж байжээ. Хожим XII –XIII зууны үед ч тэндээ амьдарч байсан гэж судрын чуулганд тэмдэглэсэн байдаг.

Урианхайчууд нь маш эртний түүхтэй аймаг юм. Харин ойн урианхайчуудын тухай түүхэнд хожуу тэмдэглэсэн байдаг.

Аж ахуй : Тэд ан агнаж, загас барин амь зууж байжээ

Page 24: "Монголын түүх" Хичээл-6

Чингис хаан Их монгол улсыг байгуулсан ньo 1179-1180 онд Мэргидийг цохин Бөртэг эргүүлэн авав.o 1189 онд Хамаг Монголын хан болов.o 1190 онд Жадараны Жамухтай Даланбалжуудад байлдав.o 1190-1196 оны хооронд Жүрхэн аймгийг цохиж Уруд, Мангуд

аймгийг талдаа оруулав.o 1196 онд татарын Мэгүжин сүүүлтийг Нарату шүтээнд бут цохив.o 1201 онд Жамухаар удирдуулсан холбооны цэргийг Хэрэйдийн

Тоорил ханы хамт бут цохив. Мөн Тайчуудыг даран сөнөөв.o 1202 онд Халх голд Татар аймгийг даран сөнөөв.o 1203 онд Хэрэйд аймгийг даран сөнөөв.o 1204 онд Найманы Таян ханыг Наху гүнд даран сөнөөв.o 1205 онд Алтай хавийн нутгийг эрхшээлдээ оруулав.o 1206 оны бар жил Онон мөрний хөвөөнд Их Монгол улсыг

байгуулав.Чингис хаан их бага 36 удаагийн дайн тулаанаар 81 овог аймгийг захиргаандаа оруулан Их Монгол улсыг байгуулжээ.

Page 25: "Монголын түүх" Хичээл-6

Àíõààðàë òàâüæ áóéä áàÿðëàëàà Îþóòíóóä àà

Page 26: "Монголын түүх" Хичээл-6

Нэгдсэн Монгол улс байгуулагдсан нь 1206 оны улаан Барс жилийн зун Онон

голын эхнээ нийт Монгол угсааны аймгуудын ихэс ноёдын чуулган болж Монголын нэгдсэн улсыг зарлан тунхаглаж Тэмүжинг Чингис хаанд өргөмжилсөн билээ.

Нэгдсэн Монгол улс нь Зүүн талдаа Хянганы нуруу Баруун талдаа Алтайн чанадах Өрөнгө

гол, Үлүнгэр нуур, Тарвагатай Өмнө зүг дэхь Хятадын цагаан хэрмээс Умард талаар Сибир хүрч байжээ.

Page 27: "Монголын түүх" Хичээл-6

Төрийн тэргүүн нь Чингис хаан Түүний төрлийхнийг Цагаан яст алтан урàã Улсын ван Мухулай Төрийн заргач Шихихутаг Төрийн зурхайч буюу бэхиҮсүн өвгөн Улсын их заарин Хөхчү бөөг тус тус томилжээ.

“Бэхи” гэдэг нь цагаан дээл өмсч, цагаан морь унаж явдаг , цагаан таяг тулсан өвгөн.

Бие ордыг хамгаалах хэвтүүл 80, торгууд буюу хишигтэн цэрэг 70 байсан бол Их монгол улсын үед хэвтүүл цэрэг 1000, хорчин цэрэг 1000, 8000 торгууд нийлсэн шилдэг түмэн хишигтэнтэй болсон.

Хишигтэн нь дотоодыг хамгаалахаас гадна дайны үед төв их голын цэрэг болж явах үүрэг хүлээжээ.

Page 28: "Монголын түүх" Хичээл-6

Нийт Монгол улсыг 10 гаруй түмэн 95 мянгат болгон хувааж, түмт мянганы ноёдыг нэр зааж тохоон томилжээ. Түмэн бүр нэг түмээс доошгүй , мянган бүр нэг нэг мянгаас доошгүй цэрэг гаргах ёстой цэрэг- засаг захиргааны хуваарь байв.

Нийслэл: Хар хүрэм хот юм.Төрийн билэгдэл: Улсын нийслэлТөрийн ордонТөрийн хаш /хасбуу/ тамгаТөрийн дуулалЕсөн хөлт их цагаан сүлд, Дөрвөн хөлт их хар сүлдтэй байв.

Page 29: "Монголын түүх" Хичээл-6

9 өрлөг

1.Төр цэрэг засаг захиргааны шугамаар улсын вангийн дараа хаанд шууд бараалхах 2. Есөн удаагийн ялаас хэлтрүүлэгдэх,3. Алба татвар, дайн тулалдааны ба ав хомрогын олзыг хэнтэй ч үл хуваалцах эрх бүхий тархан цолтон есөн өрлөг байв.

1. Аралудын хүлэг Боорчи2. Жалайрын гоо Мухулай3. Хуушины Борохул4. Зүрчидийн Чуу мэргэн буюу Елюй Чуцай5. Урианхайн Зэлмэ6. Татарын Шихихутаг7. Бэсүдийн Зэв8. Ойрадын Хар хиру9. Сүлдэсний Сорхон шар нар орж байжээ.

Page 30: "Монголын түүх" Хичээл-6

Их Монгол улсын язгууртан нарын харъяат иргэдийг ерөнхийд нь Харц иргэн, Хар тэргүүт хүн хэмээдэг.

1. Харан /ард/ буюу Аран2. Залуу3. Гэрийн хүн4. Урт дурын хүн

Хаад , ноёд, баян айлд зарцлагдагч хүмүүс

Ажлын чадвар бүхий цөөн хүмүүсийг Залуу гэнэ. Тэдгээр нь их төлөв нас залуу бөгөөд өөрийн мал хөрөнгө, эхнэр хүүхэдгүй байсан учраас залуу хэмээн нэрлэжээ.

Нийгэмд эзлэх байр, эрх үүрэг, эд малаараа залуу нараас ялгаатай Гэрийн хүн гэж бас байжээ.

Урт дурын хүмүүс нь малжиж хөрөнгөжсөн, эсвэл дархан хийдэг хүмүүс овог аймгаасаа тасран салж хүрээнээс гадуур тусдаа амьдрах болсон хүмүүс.

Page 31: "Монголын түүх" Хичээл-6

П. Байка© 2009 он

Òөрийн хасбуу тамга нь: Мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын далай хааны зарлиг Ил болгон / харь улс орны / иргэн дор хүрвээс Биширтүгэй аюутугай” гэсэн бичээс бүхий байжээ.

Page 32: "Монголын түүх" Хичээл-6

9 өрлөг

ÛéºáûéºÉûºáÉûºÉûº

Page 33: "Монголын түүх" Хичээл-6
Page 34: "Монголын түүх" Хичээл-6
Page 35: "Монголын түүх" Хичээл-6