Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл,...

21
Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ-4 төсөл, ЭМЯ Бүрэлдэхүүн хэсэг 2: Хүний нөөцийн хөгжлийг бэхжүүлэх, Бүтээгдэхүүн 5: Төгсөлтийн дараах эмнэл зүйн мэргэшүүлэх сургалтыг бэхжүүлэх Хэсэг 1: Өнөөгийн тогтолцооны дүн шинжилгээ Хэсэг 2: Санал болгож буй шийдлүүд Л.Ундрам, ЭМШУИС, үндэсний зөвлөх Ренато Галеацци, MD, Профессор, Ст. Галлен, Швейцари, олон улсын зөвлөх Улаанбаатар хот, 2012 он

Upload: others

Post on 05-Sep-2019

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Зөвлөх үйлчилгээний тайлан

ЭМСХХ-4 төсөл, ЭМЯ Бүрэлдэхүүн хэсэг 2: Хүний нөөцийн хөгжлийг

бэхжүүлэх, Бүтээгдэхүүн 5: Төгсөлтийн дараах эмнэл зүйн

мэргэшүүлэх сургалтыг бэхжүүлэх

Хэсэг 1: Өнөөгийн тогтолцооны дүн шинжилгээ Хэсэг 2: Санал болгож буй шийдлүүд Л.Ундрам, ЭМШУИС, үндэсний зөвлөх Ренато Галеацци, MD, Профессор, Ст. Галлен, Швейцари, олон улсын зөвлөх Улаанбаатар хот, 2012 он

Page 2: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Агуулга

1. Удиртгал

2. Хэсэг 1: Өнөөгийн тогтоолцооны дүн шинжилгээ 2.1. Уулзалтын жагсаалт 2.2. Үр дүн

2.2.1. Баримт цуглуулах 2.2.2. Судалгаа 2.2.3. Уулзалтаас гарсан үр дүн

2.3. Асуудал ба дүгнэлт

3. Хэсэг 2: Цаашид хэрэгжүүлэхээр санал болгож буй үйл ажиллагаа, шийдвэрлэх арга зам

3.1. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгууллалт 3.2. Резидентын сургалтын байгууллагын санал болгож буй бүтэц, ТДМСИ

3.2.1. бүрэлдэхүүн 3.2.2. үүрэг 3.2.3. хяналт 3.2.4. ЭМЯ-ны бүтцэд оруулах санал 3.2.5. бүрэлдэхүүн

4. Цаашид хийх алхамууд

Page 3: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Удиртгал Анагаахын боловсрол ер нь 3 хэсэгт хуваагддаг. Үүнд:

Дипломын өмнөх сургалт Төгсөлтийн дараах эсвэл Дипломын дараах мэргэшүүлэх сургалт

“Резидентын сургалт” Анагаах Ухааны тасралтгүй сургалт1

Эдгээр 3 хэсэг нь хоорондоо уялдаа бүхий тасралтгүй үргэлжлэх сургалтын үйл явц бөгөөд суралцагч сургалтын үе шатуудыг дамжин бэлтгэгддэг билээ. Түүнчлэн эдгээр ерөнхий анагаах ухаан дотроо нарийн мэргэжил бүрээр мэргэжлийн хөгжлийн зураглалыг бий болгодог. Дээр дурьдсан 3 хэсгийн хамгийн анхаарал татаж байгаа нь Төгсөлтийн дараах эсвэл Дипломны дараах мэргэшүүлэх сургалт юм. Учир нь сургалтын үед олон төрлийн боломж, нарийн мэргэжил болон сургалт явуулах байгууллагуудыг хамруулдаг юм. Оюутанд төгсөлтийн өмнөх сургалтын үеээрээ цаашид өөрийн мэргэжлийнхээ хөгжлийг төлөвлөх боломж олгохын тулд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын шаардлага, нөхцөл, сургалтын төлөвлөгөө болон зорьж байгаа үр дүн нь тодорхой байх ёстой. Түүнчлэн сургалтын дүрэм, журам нь аливаа нэг захиргааны болон сургалтын байгууллагуудын үзэмжийн дагуу биш харин урт хугацаанд дагаж мөрдөхөөр байх нь зүйтэй. Төгсөлтийн дараах сургалт дүүргэснээр суралцагч анагаахын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа бие даан эрхлэх зөвшөөрөл (лицензи) авч цаашид төгсөлтийн дараах тасралтгүй сургалтаар өөрийгөө хөгжүүлэх үүрэг хариуцлага хүлээн авах эсвэл цаашид нарийн мэргэжил эзэмших боломжтой болох ёстой. Иймд сургалтын төлөвлөгөө нь тухайн хүн амын хэрэгцээ болон тулгамдсан асуудалд чиглэгдэж, өвчлөлийн тархвар зүй болон тусламж үйлчилгээний дагуу боловсруулагдсан байна. Сургалт нь сургалтын зорилгон дээр суурилж, бүтцийн хувьд мэдлэг, ур чадвар болон хандлага гэсэн гурван чиглэлээс бүрдэж, ирээдүйн анагаахын нарийн мэргэжилтэнд байх ёстой үүргүүд - мэргэжилтэн, харилцагч, хамтран ажиллагч, менежер, эрүүл мэндийн дэмжигч ба судлаач2 - ийг анхаарсан байх шаардлагатай. Төгсөлтийн дараах эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтыг олон төрлийн сургалтын байгууллагууд зэрэг явуулж болдог, харин ихэнх тохиолдолд олон тооны захиргааны болон санхүүжүүлэгч байгууллагаас хараат (Монголд байгаатай адил) байдаггүй. ______________ 1 Анагаах Ухааны тасралтгүй сургалт гэсэн нэр томьёоны цар хүрээ хэт өргөн болохоор энэхүү тайланд хэрэглэгдэхгүй . 1 The CanMEDS 2005 Physician Competency Framework, 2005, The Royal College of Physicians and Surgeons of Canada.

Page 4: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

1. Хэсэг 1 Өнөөгийн үеийн тогтолцооны дүн шинжилгээ

1.1. Уулзалт Мэргэшүүлэх сургалтын одоогийн хууль, эрх зүйн орчны талаар болон хэн, хаана юуг хариуцаж байгаа талаар нарийвчилсан мэдээлэл олж авахын тулд дараах байгууллага, хүмүүстэй холбогдож уулзсан. Үүнд:

Ж.Амарсанаа - Эрүүл мэндийн дэд сайд Б.Баярт, С.Эвлэгсүрэн, С.Гантуяа – Төрийн захиргааны удирдлагын

газар, ЭМЯ П.Эрхэмбулган – Дээд боловсролын хэлтсийн дарга, БШУЯ С.Өлзийсайхан – Төгсөлтийн дараах сургалтыг хэлтсийн дарга, ЭМХТ Dr. Govind Salik Ram – Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ДЭМБ Э.Эрдэнэчимэг – Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт хариуцсан

мэргэжилтэн, ДЭМБ Профессор Ц.Лхагвасүрэн – ЭМШУИС-ийн захирал Профессор Р.Отгонбаяр – АУС-ийн захирал, ЭМШУИС Профессор Д.Зориг – ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын

захирал (МДИ) Dr. Indermohan Narula – олон улсын зөвлөх, ЭМСХХ-3 төсөл Sam Tornquist, MD, PhD. – ЭМСХХ-3 төслийн багийн ахлагч Т.Навчаа – үндэсний зөвлөх, ЭМСХХ-3 төсөл Б.Болормаа - Сургалт судалгааны тасгийн дарга, 1-р төв эмнэлэг Р.Галбадрах – Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын

албаны дарга Г.Баясгалан - 1-р амаржих газрын сургалтын албаны дарга Профессор О.Сэргэлэн – Мэс заслын эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Профессор. С.Сонин – Өрхийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Л.Ганболд – Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг Я.Буянжаргал – Эх барих эмэгтэйчүүдийг эмч нарын нийгэмлэгийн

тэргүүн Х.Булганчимэг - ЭМСХХ-3, ЭМСХХ-4 төслийн удирдагч А.Болд - ТХН, ЭМСХХ-4 төслийн зохицуулагч Гэрэгэ Партнэрс, зөвлөх баг Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Монгол болон гадаадад сургалтанд

хамрагдсан ЭМШУИС-ийн мэс заслын резидент

Page 5: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

1.2. Судалсан баримтууд Судалсан хууль ба тушаалууд:

Эрүүл мэндийн тухай хууль, 1992, 2011 оны 5 сард шинэчилсэн Боловсролын тухай хууль, 2006 он, 2012 онд шинэчилсэн Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжүүлэх хүрээ 2006-

2010, 2007 он Эрүүл мэндийн сайдын тушаал №113, 2008 он – “Эмнэлгийн

мэргэжилтний хөгжлийн загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаал №444, 2009 он – “Журам, бүрэлдэхүүн

батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Нийгмийн халамж хөдөлмөрийн сайд, Сангийн

сайдын хамтарсан тушаал №233/141/310, 2003 он – “Шагнал, урамшуулал олгох тухай журам”.

1.3. Судалгаа 2012 оны 6 сард мэргэшүүлэх сургалтын байгууллагуудын сургалтын албаны дарга нартай уулзаж, дотор, ерөнхий мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн өвчин судлалын чиглэлээр явуулдаг мэргэшүүлэх сургалтын талаар мэдээлэл цуглуулсан болно (Хавсралт A). Түүнээс гадна ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын даргатай уулзаж дээрхи дурьдсан мэдээлэл цуглуулсан. Дараах эмнэлгүүдийн сургалт хариуцсан дарга нартай уулзав. Үүнд :

Улсын №1, №2, №3 төв эмнэлгүүд (Дотрын өвчин) Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв - ЭХҮТ (Хүүхдийн ба Эх барих,

эмэгтэйчүүдийн өвчин{эмнэлгийн резидент}) 1-р амаржих газар (эх барих, эмэгтэйчүүдийн өвчин {эмнэлгийн ба

ЭМШУИС-ийн резидент}) Улсын №1, №3 төв эмнэлгүүд (Ерөнхий мэс заслын өвчин).

Хүснэгт 1-д судалгааны үр дүнг нэгтгэсэн байгааг харж болно. Хүснэгт1. Судалгааны үр дүн:

Дотрын өвчин Ерөнхий мэс засал

Хүүхдийн өвчин Эх барих эмэгтэйчүүд

ЭМШУИС1

Эмнэлэг2 ЭМШУИС

Эмнэлэг ЭМШУИС

Эмнэлэг ЭМШУИС

Эмнэлэг

1 Сургалт үргэлжлэх хугацаа

2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 2 жил 1.5 жил 1.5 жил

2 Резидентын тоо

40+36 25+15 (I), 10+8 (II), 18+12 (III)

22+14 16+10 (I), 14+11(III)

27+19 50 15+10 46 (ЭХҮТ3), 38 (1-р төрөх4)

3 Бааз эмнэлэг I, II, III5 I, II, III I, III I, III ЭХҮТ ЭХҮТ ЭХҮТ ЭХҮТ, 1-р төрөх

4 Багшийн тоо 27+44 25, 15, 19 9+15 27, 15 11 36 7 34 5 Нэг багшид

ногдох резидентын тоо

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

2-4 элсэлт болгоноос

Page 6: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

6 Тойролт + + + +/- + + + + 7 Элсэлтийн

шалгалт МДИ6 ЭМХТ7 МДИ ЭМХТ МДИ ЭМХТ МДИ ЭМХТ

8 Төгсөлтийн шалгалт

МДИ ЭМХТ МДИ ЭМХТ МДИ ЭМХТ МДИ ЭМХТ

9 Диплом ЭМШУИС

ЭМХТ ЭМШУИС

ЭМХТ ЭМШУИС

ЭМХТ ЭМШУИС

ЭМХТ

10 Мэргэжлийн үйл ажиллага бие даан эрхлэх зөвшөөрөл

ЭМХТ ЭМХТ ЭМХТ ЭМХТ ЭМХТ ЭМХТ ЭМХТ ЭМХТ

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 2Мэргэшүүлэх сургалт явуулдаг эмнэлэгүүд 3Эх хүүхдийн үндэсний төв 41-р амаржих газар 5Улсын №1, №2, №3 төв эмнэлгүүд 6Мэргэжил дээшлүүлэх институт, ЭМШУИС 7 Эрүүл мэндийг хөгжүүлэх төв, хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Page 7: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

1.4. Уулзалт болон баримтын шинжилгээний үр дүн Ерөнхий сэтгэгдэл: Уулзалтын үед бүгд хүмүүс асуудлын эерэг тал, хэрэгжихгүй байгаа зүйлс болон цаашид сайжруулах арга замын талаар нээлттэй ярилцсан. Уулзсан хүн бүр эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтын талаар мэдээлэл сайтай, гадаадад өндөр мэдлэг ба туршлага олж авсан байв. Ярилцлагаар тодорхой болсон хамгийн гол зүйл нь оролцогч талууд хоорондоо саналаа солилцдоггүй болон асуудлыг нэгтгэж шийдвэр гаргах байгууллага байхгүй байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл одоогоор төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын асуудлаар шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авч, шийдвэр гаргах туршлага, эрх мэдэлтэй, өөрчлөлтийн үйл явцыг манлайлах байгууллага алга байна.

Дээрх байдлыг дүгнэхэд: Бүх түвшинд, бүх оролцогч талууд одоогийн тогтолцооны дутагдалтай талууд болон тулгамдаж байгаа асуудлын талаар сайн мэдэж байна. Хэдий тийм боловч тогтолцоог өөрчлөх хүсэл, удирдах чадавхи, чадвар ба манлайлал дутагдаж байна.

Резидентын тоо Баримтын судалгаа болон хийсэн ярилцлагууд дээр үндэслэхэд Монголд хэтэрхий олон ялангуяа нарийн мэргэжлийн эмч байна. Түүнчлэн улсын хэмжээнд эмч нарын хуваарилалт оновчтой биш. Анагаахын чиглэлийн их сургуулиудын бэлтгэж гаргаж байгаа эмч нарын тоо хувийн сургуулиудыг оролцохгүйгээр тооцоход хэтэрхий олон байна. Олон тооны нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэг нэг шалтгаан нь улс орны, нийгмийн хэрэгцээний дагуу бус (хүний нөөцийн газар энэ тоог гаргах боломжтой, өмнө нь гаргадаг байсан1) харин сургалтын байгууллагын хүчин чадлаар тодорхойлогддог явдал юм. Энд эмнэлгийн чадамж нь тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтний тооноос хамаардаг ба үүнд ЭМШУИС-ийн багш ба эмнэлгийн эмч нар ордог. Өөрөөр хэлбэл сургалт явуулах эмч, мэргэжилтний тоо их байх тусам олон тооны нарийн мэргэжлийн эмч бэлдэж, улмаар нарийн мэргэжлийн эмчийн тоо хяналтгүйгээр нэмэгдэхэд хүргэж байгаа юм. Тиймээс ийм нөхцөлд зах зээлийн зарчим ажиллах боломжгүй, өөрөөр хэлбэл зах зээлийн эрэлт хэрэгцээг сургалтын байгууллагууд зохицуулж байна. Ер нь бол ерөнхий эдийн засаг нь чөлөөт зах зээлийн онолоор зохицуулагддаг. Гэвч эрүүл мэндийн зах зээл өөрийн онцлогтой бөгөөд ердийн зах зээлийн онолоор зохицуулагддаггүйг мэдэх ёстой. Түүнээс гадна жилээс жилд эмнэлгүүд өөрсдийн бололцооноос илүү тооны резидент элсүүлдэг байна. Резидентүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд орон нутгаас ирсэн резидентүүд сургалтын хугацаанд амьдрах байраа худалдаж авдаг. Иймд мэргэшүүлэх

1 HUMAN RESOURCE DEVELOPMENT POLICY OF THE HEALTH SECTOR FOR 2010-2014 . THE MINISTRY OF HEALTH . Ulaanbaatar 2009

Page 8: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

сургалтаа төгсгөсний дараа ялангуяа хувиараа сурсан резидентууд Улаанбаатар хотод суурьших хандлагатай байна. Энэ нь цаашид УБ хотод хэтэрхий олон тооны эмчтэй болох эсрэгээр хөдөөд дутагдах нөхцөл бий болоход нөлөөлж байна. Багш нарын зүгээс хяналт сул учир зарим нэгэн резидент сургалтын хугацааг ашиглан өөрийн эмнэлгээ байгуулж, ажилладаг гэж ярьж байна. Резидентэд суралцагсдыг сонгох Өнөөгийн байдлаар 2 байгууллага резидентийн суралцагсдыг сонгож сургалт явуулж байна. Үүнд: ЭМШУИС-ийн МДИ ба Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын хэлтэс. Байгууллага болгон өөрийн элсэлтийн шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест нь хоорондоо зохицуулалтгүй, магадгүй харьцуулах боломжгүй. Иймд 2 янзын резидентууд бэлтгэж байна гэдэг нь тодорхой байна. Оюутнууд хоёр газар зэрэг шалгалт өгөх боломжгүй учраас аль байгууллагад резидентээр сурахаа урьдчилан сонгодог. Байгууллагаа сонгохдоо өмнө жилийн резидентүүдээс мэдээлэл авч сонгодог. Энэ нь байгууллагын нэр хүнд болон багшлах боловсон хүчний боломжоос хамаардаг. Эмч нарын хөдөлгөөн их, тогтвор суурьшилгүй учир багшлах боловсон хүчнийг харгалзаж сонголт хийх нь тийм ч оновчтой биш байх боломжтой. Сургалтын байгууллагууд Улсын №1, №2, №3 төв эмнэлгүүд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (гуравдагч шатлалын эмнэлэг ба ЭМЯ харьяа) ба 1-р амаржих газар (хоёрдогч шатлалын цорын ганц эмнэлэг, УБ хотын ЭМГ харьяа) мэргэшүүлэх сургалт явуулж байна. Эмнэлгүүдэд 2 төрлийн мэргэжилтнүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: нэг нь эмнэлгийн эмч нар, ЭМЯ харьяа, нөгөө төлөөс ЭМШУИС-ийн багш нар, БШУЯ-ны харьяа. Бүгд мэргэжилтэнгүүд өвчтөн үзэж, ажилбар болон интервенци хийж өөр өөрийн резидентуудаа хянадаг. Иймд, эмнэлэгт хоёр төрлийн резидентууд суралцаж байна: эмнэлгийн ба ЭМШУИС-ийн. Сургалтын хөтөлбөр Резидентурын бүх сургалтын хөтөлбөрийг харьцуулахад хооронд нь ялгаатай зүйлүүд байна. Гэвч бүгд сургалтын байгууллагууд ЭМХТ-с боловсруулсан цөм хөтөлбөрийг дагадаг гэж дурьдсан. Сургалтын хөтөлбөр нь өөрөө ялгаа багатай боловч сургалт явуулах арга нь байгууллага болгонд өөр өөр байна гэдгийг уулзсан мэргэжилтнүүд дурьдаж байсан. Эмнэлгийн резидентууд үйлчлүүлэгч нарт үзлэг илүү их хийх, илүү дадлагатай, гардан хийх ажилбар илүү хийдэг байхад ЭМШУИС-ийн резидентийн сургалт илүү онолд суурилсан, дадлага багатай байдаг байна. Энэ нь ЭМШУИС-ийн багш нарын ажлын онцлогтой холбоотой: эмнэлгийн эмч нар шиг үргэлж тасагтаа байхгүй. Резидентийн үнэлгээ Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохын тулд резидентууд мэргэжлийн үйл ажиллагаа бие даан эрхлэх зөвшөөрөл (лицензи) авах шалгалт

Page 9: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

өгдөг. Түүний өмнө резидентийн төгсөлтийн шалгалт тус тусдаа өгдөг юм байна. Энэ нь тогтолцоонд тэгш бус байдал үүсгэж байна. Байгууллага болгоны резидент үнлэгээний өөр өөр шалгууртай байгаа гэсэн үг. Тестын санг өөрчилж баяжуулах шаардлагатай гэж резидентууд ярьж байв. Мэргэжлийн үйл ажиллагаа бие даан эрхлэх зөвшөөрөл (лицензи) Шалгалтаа амжилттай давсан бүх төгсөгч нарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл өгдөг. Лицензийг ЭМЯ-ны харьяа ЭМХТ-с олгодог байна. Лицензийг төгсөлтийн дараах тасралтгүй сургалтаар тодорхой кредит цаг цуглуулсны дараа сунгадаг. Энэхүү тогтолцооны хэрэгжилтийн талаарх үнэлгээг тайланд тусгаагүй болно. Мэргэшүүлэх сургалтын санхүүжилт ЭМЯ-ны жилийн төсөвт 900 сая төгрөг эмнэлгийн мэргэшүүлэх сургалтанд зориулагдсан байдаг. Энэ төсвөөс ЭМХТ-ийн мэдээллээс үзэхэд резидентуудын гуравны нэгийн төлбөр төлөгддөг. Бусад резидентууд эмнэлгийх ч ЭМШУИС-ийх ч төлбөрөө жил бүр өөрсдөө төлдөг. Иймд энэхүү төлбөр нь сургалтын байгууллагуудад орлогын чухал эх үүсвэрт тооцогддог байна. Учир нь эмнэлгүүд төсвийн зүйл ангиар санхүүждэг бөгөөд энэ нь анхнаасаа тодорхой зүйлд зарцуулах ёстой санхүүжилтийг өөр зүйлд шилжүүлж болдоггүй санхүүжилтийн арга юм. ЭМШУИС-ийн бүх зардлын тогтмол зардал нь улсаас санхүүжидаг байна. Иймд резидендийн санхүүжилт нь эмнэлгүүд болон ЭМШУИС-ийн хувьд их ач холбогдолтой орлого юм. Нөгөө талаар резидентууд өөрсдөө төлбөрөө төлж байгаа тохиолдолд удаан хугацаагаар суралцах хүсэлгүй байна. Санхүүжилтийн энэ хэлбэр нь Монголд чанаргүй эмч их байгааг тайлбарлаж болох гол шалтгаануудын нэг байж болох юм. Байгууллагууд нэмэлт орлоготой байхын тулд хэтэрхий их резидентууд авч сургадаг харин резидентууд гаргаж байгаа зардлаа багасгахын тулд богино хугацаагаар сурах сонирхолтой байдаг байна. Мөрдөгдөж буй хууль болон дүрэм Эрүүл мэндийн хууль нь 2011 онд шинэчлэгдсэнээр эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтыг ЭМЯ-ны харьяа болгосон байгаа. Гэвч зарим оролцогч талууд энэхүү хуулийг мөрдөхгүй байна.

2.3. Асуудал болон дүгнэлт Дээр дурьдсан асуудлуудыг дараах байдлаар нэгтгэж болно. Үүнд: (Зураг 1):

Төгсөлтийн дараах эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтын санхүүжилт нь резидент, эмнэлэг болон сургуульд буруу хөшүүрэг болж байна.

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг хариуцсан нэгдсэн байгууллага байхгүй учраас хоорондоо ялгаатай 2 сургалт явагдаж байна. Үүнд: ЭМЯ-ны мэдлийн “эмнэлгийн эмнэлзүйн мэргэшүүлэх

Page 10: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

сургалт” ба БШУЯ-ны мэдлийн “ЭМШУИС-ийн эмнэлзүйн мэргэшүүлэх сургалт”

Резидент сургалтын хугацаа нь адил биш, дадлага ба ур чадвар эзэмших чанарын хувьд харилцан ялгаатай байна

Улс орны хэрэгцээг судалсны дагуу резидентын элсэлтийн тоог тодорхойлдоггүй

Элсэлтийн нэгдсэн шалгуур байхгүй Эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтанд хоёрдагч шатлалын эмнэлгийг

хамруулдаггүй Нэгдсэн хөтөлбөр байхгүй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт байгууллага

болгонд ялгаатай Мэргэшүүлэх сургалтын чанарын үнэлгээ болон байгууллагуудын

магадлан итгэмжлэл хангалтгүй Мэргэжлийн шалгалтыг институтчилж жил бүр шинэчлэх шаардлагатай Лицензи олгох журам нь ил тод байх Мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж буй байгууллагуудын үүрэг тодорхой

байх Дээр дурьдсан асуудлууд нь АХБ-аас гаргасан DRUG SAFETY AND HUMAN RESOURCES SUBSECTORS ANALYSIS тайлангаас харж болно (http://www2.adb.org/Documents/RRPs/MON/41243/41243-01-mon-oth-02.pdf).

Page 11: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Зураг 1: Өнөөгийн байдлын зураглал

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 жил- өрхийн нэгдсэн төв, сумын эмнэлэг

Эмчээрээ ажиллаж байгаа

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

ЭМЯ-ны харьяа III шатлалын эмнэлгүүд

Төгсөлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Төгсөлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

Лицензи – ЭМХТ (ЭМЯ)

Эмнэлгийн эмч нар – удирдагч багш нар (ЭМЯ-ны харьяа)

ЭМХТ-өөс батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага ихтэй, онол сул заагддаг

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийдэггүй

ЭМШУИС-ийн багш нар – удирдагч багш нар (БШУЯ-ны харьяа)

ЭМШУИС-аас батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага багатай, онолын сургалт сайн

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийнэ

Бусад, төрөлжсөн эмнэлгүүд

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 жил- өрхийн нэгдсэн төв, сумын эмнэлэг

Эмчээрээ ажиллаж байгаа

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

ЭМЯ-ны харьяа III шатлалын эмнэлгүүд

Төгсөлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Төгсөлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

Эмнэлгийн эмч нар – удирдагч багш нар (ЭМЯ-ны харьяа)

ЭМХТ-өөс батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага ихтэй, онол сул заагддаг

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийдэггүй

ЭМШУИС-ийн багш нар – удирдагч багш нар (БШУЯ-ны харьяа)

ЭМШУИС-аас батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага багатай, онолын сургалт сайн

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийнэ

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 жил- өрхийн нэгдсэн төв, сумын эмнэлэг

Эмчээрээ ажиллаж байгаа

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

Лицензи – ЭМХТ (ЭМЯ)

Бусад, төрөлжсөн эмнэлгүүд

ЭМЯ-ны харьяа III шатлалын эмнэлгүүд

Эмнэлгийн эмч нар – удирдагч багш нар (ЭМЯ-ны харьяа)

ЭМХТ-өөс батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага ихтэй, онол сул заагддаг

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийдэггүй

ЭМШУИС-ийн багш нар – удирдагч багш нар (БШУЯ-ны харьяа)

ЭМШУИС-аас батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага багатай, онолын сургалт сайн

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийнэ

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 жил- өрхийн нэгдсэн төв, сумын эмнэлэг

Эмчээрээ ажиллаж байгаа

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 жил- өрхийн нэгдсэн төв, сумын эмнэлэг

Төгсөлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Төгсөлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

Лицензи – ЭМХТ (ЭМЯ)

Бусад, төрөлжсөн эмнэлгүүд

ЭМЯ-ны харьяа III шатлалын эмнэлгүүд

Эмнэлгийн эмч нар – удирдагч багш нар (ЭМЯ-ны харьяа)

ЭМХТ-өөс батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага ихтэй, онол сул заагддаг

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийдэггүй

ЭМШУИС-ийн багш нар – удирдагч багш нар (БШУЯ-ны харьяа)

ЭМШУИС-аас батлагдсан сургалтын хөтөлбөр

Дадлагын туршлага багатай, онолын сургалт сайн

Төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийнэ

Эмчээрээ ажиллаж байгаа

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМХТ (ЭМЯ)

Резидентийн сургалтын элсэлтийн шалгалт – ЭМШУИС (БШУЯ)

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 жил- өрхийн ба сумын эрүүл мэндийн төв

Page 12: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

3. Хэсэг 2

Цаашид хэрэгжүүлэхээр санал болгож буй үйл ажиллагаа, шийдвэрлэх арга зам Гурван санал гаргаж байна. Үүнд:

“Резидент сургалтын шинэчлэлт” төслийг удирдах байгууллага бий болгож ажилуулснаар цаашид

Чанар өндөртэй нэгдсэн резидент сургалтыг явуулах институт байгуулж (Монголын Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын институт) үндсэн 4 мэргэжлийг (Дотрын өвчин, Хүүхдийн өвчин, ерөнхий мэс засал ба эх барих эмэгтэйчүүдийн өвчин) сонгож туршилт хийх

Анагаахын боловсролын, ялангуяа төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын бодлогыг төлөвлөж, хянаж, магадлан итгэмжилж, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг засаглах үүрэг бүхий бүтцийг ЭМЯ- ны харьяанд бий болгох

3.1. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгууллалт

ЭМСХХ-4 төслийн бүрэлдэхүүн 2-н хүрээнд хийгдэх төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг шинэчилж сайжруулах үйл ажиллагааны хүрээнд ЭМЯ энэхүү өөрчлөлтийн үйл явцыг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулахад манлайлж удирдан оролцох шаардлагатай байна. Энэ төслийн явц нь байгууллагын бүтэц болон түүнд ажиллах хүмүүсээс хамаарах болно. Ажлын хэсэгт орсон мэргэжилтэнгүүд нь хариуцлагатай, ажиллах сонирхолтой болон идэвхтэй байх. ЭМЯ нь удирдах үүрэгтэй. Зураг 2-оос харахад удирдлагын зохион байгуулалт нь 3 түвшингээр явагдана. Үүнд:

Удирдах зөвлөл Ажлын хэсэг Хөтөлбөр боловсруулах бүлгүүд

Page 13: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Зураг 2: Санал болгож буй ТДМС-ийн төслийн удирдлагын бүтэц

ЭМЯ БШУЯ

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт (ТДМС) - Төсөл Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий ЭМСХХ-4 төслийн мэргэшүүлэх сургалтын шинэчлэл ба бүтцийн өөрчлөлтийг манлайлах үрэгтэй ТДМС-ын удирдах зөвлөл (УЗ):

Дарга: ЭМ-ийн сайд (Сайд? Дэд сайд? ТНБД?), БШУЯ, ЭМСХХ-4 төслийн ТХН, үндэсний зөвлөх

Ажлын хэсэг

Дарга (ЭМЯ-аас) Гишүүд (ЭМЯ, ЭМХТ, 4 сонгосон мэргэжлийн

төлөөлөл – мэргэжлийн зөвлөлийн гишүүд, мэргэжлийн нийгэмлэгийн гишүүд; эмнэлгийн төлөөлөл, Сангийн яам

Хуулийн зөвлөх Үндэсний зөвлөх (санал өгөх эрхгүй)

4 ажлын бүлэг

Дотрын өвчин

Эмнэлзүйн ба сургалтын мэргэжилтэн:

Эмнэлгээс ба ЭМШУИС-с

Хүүхдийн өвчин Эмнэлзүйн ба сургалтын мэргэжилтэн:

Эмнэлгээс ба ЭМШУИС-с

Эх барих эмэгтэйчүүд Эмнэлзүйн ба сургалтын мэргэжилтэн:

Эмнэлгээс ба ЭМШУИС-с

Ерөнхий мэс засал Эмнэлзүйн ба сургалтын мэргэжилтэн:

Эмнэлгээс ба ЭМШУИС-с

Page 14: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

3.1.1. Удирдлагын бүтэц

1) Удирдах зөвлөл : Энэ төслийн Удирдах зөвлөлд ЭМЯ, БШУЯ болон Сангийн Яамны өндөр албан тушаалтнууд орно. Энэ зөвлөл нь шийдвэр гаргах болон яам, Засгийн газар ба УИХ-д өөрчлөлт хийхийг санал тавих эрх мэдэл болон чавартай байна. ТХН/ЭМСХХ нь Удирдах зөвлөлийн санал өгөх эрхгүй гишүүн байна. Удирдах зөвлөл нь 4 сард нэг удаа тогтмол хуралдаж ажлын хэсгийг хянаж удирдах үүрэгтэй байна. Ажлын хэсгийн тайланг хэлэлцэж хүлээн авах эсвэл буцаах, шаардлагатай тохиолдолд шинээр үүрэг даалгавар өгөх эрхтэй байна. Удирдах зөвлөлийн ажлын удирдамжийг ЭМСХХ-4 төслийн ТХН гаргаж өгөх болно.

2) Ажлын хэсэг

Ажлын хэсэг нь мэргэшүүлэх сургалтын шинэ тогтолцооны төлөвлөлт хийж Удирдах зөвлөл гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Ажлын хэсэг нь бүх оролцогч талууд мэддэг хүндэтгэдэг ЭМЯ-ны төлөөллөөр ахлуулсан байна. Ажлын хэсгийн бусад гишүүд дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ. Үүнд:

1. ЭМХТ (ЭМЯ) 2. БШУЯ-ны дээд боловсролын хэлэс 3. ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт 4. Мэргэжлийн нийгэмлэг, холбоод 5. Эмнэлгүүд

Сангийн Яамны төлөөлөл болон эрх зүйн мэргэжилтэн ажлын хэсэгт байх шаардлагатай. Үндэсний зөвлөх нь санал өгөх эрхгүй гишүүн байх, энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг явуулах гол үүрэг гүйцэтгэх болно. Ажлын хэсгийн ажлын удирдамжийг ЭМСХХ-4 төслийн ТХН гаргаж өгөх болно. Энэ удирдамжинд дараах зүйлүүд тусгагдана. Үүнд:

Мэргэшүүлэх сургалтын санхүүжилтийн асуудал Хоёр өөр төрлийн сургалтын хэлбэрийг нэгтгэх зорилгоор шинээр

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын институт байгуулах Хангалтай тооны тохиолдол дээр ажиллаж, ур чадвартай болох нөхцөл

бүрдүүлэхийн тулд сургалтын хугацааг уртасгах Орон нутийн резидентийн байрны асуудал Резидентийн тоо нь улс орны хэрэгцээнд нийцсэн байх үүднээс ЭМЯ-ны

хүний нөөцийн хэлтсийн гаргасан тооцоог хэрхэн хэрэгжүүлэх, удирдамж гаргах.

Page 15: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, жил бүр шинэчилсэн шалгалтын журам, материалыг шинэчилдэг байх

Сургалтын байгууллагыг сонгох болон хоёрдогч шатлалын эмнэлгийг хэрхэн сургалтанд хамруулах шалгуурыг тодорхойлох

Мэргэшүүлэх сургалтын чанарын үнэлгээ болон байгууллагуудын магадлан итгэмжлийг хэрхэн явуулахыг тодорхойлох

Лицензи олгох явц ил тод байх Байгууллагуудын үүргийг тодорхойлох Үндсэн 4 мэргэжлийн хөтөлбөрийг шинэчлэхийн тулд хөтөлбөр

боловсруулах бүлгүүд байгуулах

3) Хөтөлбөр боловсруулах бүлгүүд Энэ 4 бүлэг нь мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловруулах үүрэгтэй. Иймд энэ бүлгийн гишүүд нь өндөр боловсролтой болон өөрийн мэргэжлийн салбарт танигдсан, хүндэтгэл хүлээсэн мэргэжилтнүүд байх шаардлагатай, жишээлбэл: гуравдагч шатлалын эмнэлэгт ажилладаг эмч нар, мэргэжлийн нийгэмлэг, ЭМШУИС болон ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүд байх боломжтой. Иймд нэг бүлэгт эмнэлгээс 2-3, ЭМШУИС-с 1 ба мэргэжлийн зөвлөлөөс 1 төлөөлөгч байна. Ажлын удирдамжийг ЭМСХХ-4 төслийн ТХН гаргаж өгнө. Бүлгүүд хөтөлбөр боловсруулалт дээр ажиллах олон улсын зөвлөхтэй хамтран ажиллана.

Үндэсний зөвлөх нь санал өгөх эрхгүй гишүүн байх бөгөөд бүлгийн гишүүдийг сонгоход оролцож, уулзалт зохион байгуулж, ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхойлж оролцоно. Сургалтын хөтөлбөр нь хүн амын болон тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарын хэрэгцээнд суурилсан байна.

Сургалтын хөтөлбөр нь сургалтын зорилтуудад суурилсан байх бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1. Мэдлэг 2. Ур чадвар 3. Хандлага

Сургалтын зорилт болгон цаашид эмч бүр мэдэх ёстой 6 хэсэгт хуваагдана. Үүнд:

1. Мэргэжилтэн 2. Судлаач 3. Харилцагч 4. Хамтран ажиллагч 5. Эрүүл мэндийг дэмжигч 6. Менежер

Page 16: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Сургалтын хэлбэр: Сургалтын хэлбэр нь зорилтын дагуу сонгогдох шаардлагатай. Үүнд: лекц, эмнэл зүйн ур чадварын сургалт, өдөр тутмын хийх ажлыг зааж хянах, бүлгийн сургалт, бие даалт.

Page 17: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

3.2 Резидентын сургалтын байгууллагын санал болгож буй бүтэц, Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын институт (ТДМСИ)

Санал болгож буй мэргэшүүлэх сургалт хариуцах байгууллагын бүтцийг Зураг 3-аас харж болно.

Резидентууд

Удирдагч багш нар - Эмнэлгийн эмч ба ЭМШУИС-ийн багш нар

Батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр

Онол дадлагын цаг тэнцүү

Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийх

Төсөлтийн шалгалт (МТДМСИ0

ЭМЯ лицензи олгох

ЭМШУИС-ийн эмнэлзүй бус резидентийн сургалт. Ж: клиник хими, лабораторын судалгаа

Хувийн сургууль

Хувийн сургууль

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

ЭМЯ лицензи олгох

ЭМШУИС-ийн эмнэлзүй бус резидентийн сургалт. Ж: клиник хими, лабораторын судалгаа

ЭМШУИС-ийн багш бөгөөд э/ш ажилтнуудад зориулсан хөтөлбөрүүд

ЭМЯ-ны харьяа ТДМСИ, ЭМЯ-аар магадлан итгэмжлэгдсэн

ТДМСИ-ийн шалгалт

Хоёрдагч ба гуравдагч шатлалын эмнэлгүүд (ЭМЯ)

2 жил- өрхийн нэгдсэн төв, сумын эмнэлэг

Ажил эрхлэж байгаа

Резидентууд

Удирдагч багш нар - Эмнэлгийн эмч ба ЭМШУИС-ийн багш нар

Батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр

Онол дадлагын боломж тэнцүү

Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн эмнэлгүүд дээр тойролт хийх

Төгсөлтийн шалгалт (ТДМСИ)

Төрөлжсөн бусад эмнэлгүүд

Page 18: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Монгол улсын Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын институт Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын институт шинээр байгуулах саналыг Зураг 3-аас харж болно.

3.2.1. ТДМСИ-ын бүрэлдэхүүн Институт нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа ЭМХТ-ийн Төгсөлтийн дараах сургалтын хэлтэс болон ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтээс бүрдэн ажиллах болно. Ерөнхийлөгч (эсвэл Ректор эсвэл Захирал) нь өндөр түвшний мэргэжлийн

мэдлэгтэй судлаач болон дипломны дараах сургалтын арвин туршлагатай багш хүн байх ёстой. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын удирдлага зохион байгуулалтын дадал туршлага зайлшгүй хэрэгтэй юм.

Энэ байгууллагын зохион байгуулалт хариуцсан гүйцэтгэх захиралтай байх ёстой.

Институтын мэргэжилтнүүд нь эмнэлгийн болон ЭМШУИС-ийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт явуулдаг багш нараас бүрдэнэ.

Бичиг хэргийн орон тоо хангалттай байх шаардлагатай Чиглэл бүрээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийг тогтмол шинэчилдэг

ажлын бүлэгтэй байх. Энэхүү ажлын бүлгийн бүрэлдэхүүн нь эмнэлэг, ЭМШУИС болон мэргэжлийн нийгэмлэгээс тус бүр төлөөлөлтэй байна.

3.2.2. ТДМСИ-ын үүрэг ТДМСИ-ын үүрэг нь Монгол улсад эмнэлгийн мэргэжилтэн диплом авснаас хойш эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтын шалгалтыг өгч дуустал төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах болон чанарын баталгажуулалт хийх явдал юм2. Институт нь дипломны дараа ерөнхий мэргэжлийн чиглэлээр 2 жил ажиллах (өрхийн ба сумын эрүүл мэндийн төвд) үйл ажиллагааг хариуцах ба хянах үүрэгтэй. Энэ нь цаашид интернатурын тогтолцооны суурь болж болох юм. Мэргэшүүлэх сургалтанд элсэж буй оюутнуудаас нэгдсэн шалгалт авч сонгоно. Резидентийн тоог ЭМЯ-ны Хүний нөөцийн хэлтсээс тодорхойлж гаргасан тооны дагуу жил бүрийн элсэлтийн тоог хэтрүүлэхгүйгээр мэргэшүүлэх сургалтанд хамруулах.

2Цаашид энэ байгууллага нь Анагаахын чиглэлээр таслралтгүй сургалтын байгууллага болж дараа нь дипломын дараах боловсролын институт болж өргөжиж болох юм. Гэвч таслралтгүй сургалтын байгууллагын тухай ауудал энд хөндөгдөөгүй байгаа. Энэ асуудал бол тустай нэгэн төсөл юм.

Page 19: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

Резидентуудийн мэдлэг, дадлагыг сайжруулахын тулд институт нь эмнэлгийн байгууллагуудыг сонгохдоо байгууллагын чадавхи, багшлах мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар болон өвчтний тоог харгалзана. Хоёрдагч, гуравдагч шатлалын эмнэлгүүдийг эмнэлзүйн мэргэшүүлэх сургалт явуулахад сонгоно. Түүнээс гадна ЭМШУИС-ийн өөрийн эмнэлэг баригдах бол сургалтанд хамруулна. Онол ба дадлагыг уялдуулах үүднээс ЭМШУИС болон эмнэлгүүдийн хамтын үйл ажиллагааг дэмжин ажиллах. Сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлийг олон улсын зөвлөхтэй хамт тогтмол хийх. Резидентийн сургалттай мэргэжил бүрт сургалтын хөтөлбөрийн зөвлөл зохион байгуулж хөтөлбөрийн шинэчлэл өөрчлөлттэй хийгдэж буй ажлыг хянах. Институт нь холбогдолтой хөтөлбөрийг магадлан итгэмжлэх болно. Төгсөлтийн шалгалтыг нарийн мэргэжлийнхэнтэй хамтран зохион байгуулж, жил бүр шалгалтын асуумжийн санг шинэчлэх үүрэгтэй байна.

3.2.3. ТДМСИ-ын үйл ажиллагааны хяналт ЭМЯ-ны Анагаахын боловсрол хариуцсан газар ТДМСИ-ын үйл ажиллагааг хянаж, магадлан итгэмжлэх үүрэгтэй.

3.3 ЭМЯ-ны бүтцэнд оруулах санал Цаашид энэхүү сэдвийг хэлэлцэхийн тулд Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжүүлэх хүрээ 2006-2010 баримт бичгийн 14.1-т заасныг харгалзах шаардлагатай байна. Үүнд:

"Ñàëáàðûí õýìæýýíèé õ¿íèé íººöèéí ñóðãàëò, áàéðøóóëàëò, õóâààðèëàëò áîëîí àëáàí òóøààëûí õºãæèë äýâøëèéã çîõèöóóëàõàä äýýä ò¿âøíèé áàéãóóëëàãà á¿õèé õ¿íèé íººöèéí óäèðäëàãà, òºëºâëºëòèéí òîãòîëöîîã áèé áîëãîõ ¿¿äíýýñ õ¿íèé íººöèéã õºãæ¿¿ëýõ áîäëîãî, õóóëü ýðõ ç¿éí îð÷èíã õÿíàí, áîëîâñðîíãóé áîëãîõ."

Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжүүлэх хүрээнд энэхүү хүний нөөцийн төлөвлөлт болон удирдлага нь дараах үйл ажиллагаа, бүтэц болон эрх мэдэлтэй байна гэж санал болгосон. Үүнд:

"Үйл ажиллагаа o Хүний нөөцийн хөгжлийн мэдээллийн сан боловсруулах o Ажлын хүчийн төлөвлөлт ба норматив o Ажилд авах o Сургалт o Лицензи олгох

Page 20: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

o Томилолт o Мэргэжлийн хөгжил , o Урамшуулах багц o Гүйцэтгэлийг үнэлэх (Ажлын байрны тодорхойлолт) o Хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийх o Ёс зүй

Бүтэц o Олон салбарын төлөөлөл бүхий бүтэц o Тогтмол үйл ажиллагаатай байгууллага o ЭМЯ дотор байрласан байх o Байгуулгын бүтэц нь ЭМЯ болон бусад оролцогч талуудтай

холбоотой Эрх мэдэл ба түвшин

o Үндэсний/салбарын түвшинд o Бие даасан o Төрийн албатай уялдаатай ажилах

“Хүний нөөцийн төлөвлөлт ба анагаахын боловсролын хэлтэс”-ийг өнөөгийн үйл ажиллагаа явуулж байгаа ЭМЯ-ны газар хэлтсүүдийн бүтцийн дагуу зохион байгуулж энэхүү стратегийг хэрэжүүлэхийг бид ЭМЯ болон Засгийн газарт санал болгож байна. Дээрхи дурьдсан үүргийг биелүүлэх чадвартай мэргэжилтнүүдтэй байх шаардлагатай. Мөн ТДМСИ-г хянаж эрдэм шинжилгээ, сургалтын бодлогыг зохицуулан хүний нөөцийг төлөвлөх үүрэгтэй байна. Түүнээс гадна анагаахын боловсролтой холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхитай байх.

Page 21: Зөвлөх үйлчилгээний тайлан ЭМСХХ 4 төсөл, ЭМЯhsdp.org/public/f/31.pdf · шалгалтын тогтолцоотой, шалгалтын тест

4. Дараагийн үе шат Энэхүү тайланг ТХН-тэй хэлэлцэж эцэслэсний дараа ЭМСХХ-4 төслийн Удирдах зөвлөлд танилцуулах болно. ТУХ-ны баталсан тайлангийн дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно. Ойрын хэдэн сард дараах зүйлсийг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнд:

Нэгт: ТУХ нь “Эмнэлзүйн мэргэшүүлэх сургалтыг өөрчлөх болон сайжруулах хөтөлбөрийг” ЭМЯ-р батлуулах. 3.1.1-д дурьдсанаар энэхүү мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн Удирдах зөвлөл байгуулах. Хоёрт: Үндэсний зөвлөх нь Удирдах зөвлөл, ажлын хэсэг болон 4 бүлгийн ажлын удирдамж боловсруулах. Гуравт: Үндэсний зөвлөх нь дээр дурьдсан саналын дагуу ажлын хэсэг ба 4 бүлгийг байгуулахыг санаачлах. Дөрөвт: ТХН нь ажлын хэсгийн гишүүдийг урамшуулах арга зам олох. Энэ нь ажлын хэсэг нь ажиллагаагаа үр дүнтэй явуулах гол асуудал юм.

Хэдийгээр Удирдах зөвлөлтэй ажиллах зөвлөх нь ДЭМБ-тай гэрээ хийж ажиллах ч зөвлөхийг олж гэрээ байгуулахад цаг хугацаа шаардагдана. ДЭМБ-ын зөвлөхийг 2013 оны эхээр авах саналтай байна. 2013 оны 3-р сарын 18-нд 2 долоо хоногийн хугацаатай Улаанбаатарт ирж ажиллуулахаар төлөвлөж байна. Иймд ажлын удирдамж, 4 бүлгийн бүрэлдэхүүн болон ажиллах өдрүүд тодорхой байх шаардлагатай байна. Энэ нь үндэсний зөвлөх олон улсын зөвлөхийн хамт 4 бүлгийн гишүүдтэй 2 өдрийн уулзалт зохион байгуулахтай холбоотой юм.