sezds-iin bagsh.docx · web viewТатварын мэргэшсэн зөвлөх...

28
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД СЭЗДС-ийн НББТ-ийн багш, дэд проф., Ph.D, ТИНБ, Аудитор, ММНБ Б.Авирмэд ОРШИЛ Манай улсад “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийг 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-аар батлан мөрдүүлээд байгаа бөгөөд энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2013 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх этгээд нь хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Монгол улсад татварын бие даасан тогтолцоо үүсээд олон жил болж байгаа хэдий ч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар иргэд болон аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, олон нийт төдийлөн хангалттай хэмжээний ойлголтгүй, практик хэрэглээ дутмаг байдаг нь ажиглагддаг. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаарх ойлголт нь хууль эрх зүйн орчны хувьд ч, онол практикийн хувьд ч шинэлэг асуудал бөгөөд судлагдах шатандаа явж байгаа билээ. Иймд уг асуудлын хүрээнд судалгаа шинжилгээ хийхээр энэхүү сэдвийг сонгосон болно. Энэхүү илтгэлдээ Монгол Улс дахь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага, боловсон хүчний талаарх баримталж буй бодлого, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах зорилго тавилаа. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хэрэгцээтэй цаг хугацаанд нь авсанаар татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ирээдүйд учирч болох татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, татвараа үнэн зөв тодорхойлон тайлагнаснаар бизнесийн бодит үнэ цэнийг

Upload: others

Post on 27-Dec-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

СЭЗДС-ийн НББТ-ийн багш, дэд проф., Ph.D, ТИНБ, Аудитор, ММНБ Б.Авирмэд

ОРШИЛ

Манай улсад “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийг 2012 оны

арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-аар батлан мөрдүүлээд байгаа бөгөөд энэ

хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2013 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн

татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх этгээд нь хуульд нийцүүлэн үйл

ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Монгол улсад татварын бие даасан тогтолцоо үүсээд олон жил болж байгаа

хэдий ч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар иргэд болон аж ахуйн нэгж

байгууллагын удирдлагууд, олон нийт төдийлөн хангалттай хэмжээний ойлголтгүй,

практик хэрэглээ дутмаг байдаг нь ажиглагддаг. Татварын мэргэшсэн зөвлөх

үйлчилгээний талаарх ойлголт нь хууль эрх зүйн орчны хувьд ч, онол практикийн хувьд

ч шинэлэг асуудал бөгөөд судлагдах шатандаа явж байгаа билээ. Иймд уг асуудлын

хүрээнд судалгаа шинжилгээ хийхээр энэхүү сэдвийг сонгосон болно.

Энэхүү илтгэлдээ Монгол Улс дахь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний

хэрэгцээ шаардлага, боловсон хүчний талаарх баримталж буй бодлого, татварын

итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, өнөөгийн нөхцөл байдалд

судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон,

сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах зорилго тавилаа.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хэрэгцээтэй цаг хугацаанд нь авсанаар

татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ирээдүйд учирч болох татварын

эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх,

татвараа үнэн зөв тодорхойлон тайлагнаснаар бизнесийн бодит үнэ цэнийг

нэмэгдүүлэх, стратеги зорилго зорилтондоо амжилттай хүрэх боломжийг бүрдүүлдэг

чухал ач холбогдолтой билээ.

Сайтар, үнэн зөв тайлагнагдсан татварын тайлан нь дээд болон дунд шатны

менежерүүдийн шийдвэр гаргалтанд эерэг нөлөө үзүүлж бизнесийг бодитой, үнэн зөв,

үр өгөөжтэй удирдан явуулахад нь тусалдаг бөгөөд тэр хэмжээгээрээ бизнесийн үнэ

цэнийг тасралтгүй нэмэгдүүлж байдаг нь практикт ажиглагддаг.

Page 2: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын

жишигт нийцүүлэх талаар холбогдох байгууллагууд болох Сангийн яам, ҮТЕГ болон

аймаг, нийслэлийн татварын газар, “Татварын мэргэшсэн зөвлөх” нийгэмлэг, хуулийг

санаачлан хуулийг төслийг өргөн мэдүүлсэн нэр бүхий УИХ-ын гишүүд, холбогдх

байнгын хороо, идэвхтэн дэмжигч гишүүд, эрдэмтэн багш нар болон татварын албаны

албан хаагчид бүгд өөр өөрийн байр сууринаас хандаж, энэхүү ажил нь ч практикт ач

холбогдолоо өгч өнөөдөр бид эрх зүйн зохицуулалттай болж үйл ажиллагаагаа явуулж

байгаа нь сайшаалтай. Гэвч өдрөөс өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй татвар

төлөгчид, тэдэнд учирч болох татварын эрсдэлийг бид урьдчилан таамаглах

боломжгүй.

Иймд татвар төлөгчдөд учирч болох эрсдэлийг татварын мэргэшсэн зөвлөх

үйлчилгээний тусламжтайгаар бууруулаад зогсохгүй энэ үйлчилгээг бид дэлхийн

жишигт нийцүүлэн эх нутагтаа сонгодог утгаар нь хөгжүүлэх шаардлага зайлшгүй

тулгарч байна. Манай улсын хувьд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай

ойлголт нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд энэхүү үйлчилгээний өнөөгийн нөхцөл

байдлын талаар бодитой судалгааны ажил хийж, үр дүнг үнэлж, санал, зөвлөмж

боловсруулахыг зорилоо.

Түлхүүр үг: Татварын бүртгэл, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын

мэргэшсэн зөвлөх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, татварын итгэмжлэгдсэн

хуулийн этгээд.

Page 3: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ

Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа гэдэг нь зөвлөгчүйлчлүүлэгчтэй харилцаа тогтоож

гэрээ байгуулахаас эхлэнүйлчлүүлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж дуусах хүртэл

үргэлжлэхүйлявцыгбүхэлднь хэлнэ.

Зөвлөгөө өгөх үйлчилгээний хөгжлийн үе шатыг эрдэмтэдийн хийсэн бүтээлүүд дээр

үндэслэн дараах 4-н үе шатад хуваан авч үзэж болох бөгөөд үүнийг зураглал №1-ээс

харна уу.

Зураглал №1. Зөвлөх үйлчилгээний хөгжлийн үе шат

Захиалагч буюу үйлчлүүлэгч нь зөвлөгөө өгөх үйлчилгээний объект нь байдаг.

Үүнийг дараах зураглалаар харуулья.

Зураглал №2. Зөвлөгөө өгөх үйлчилгээний объект

Хөгжлийн эхлэлийн

үе1850-1900 он

Уналтын үе

1900-1950 он

Алтан үе

1950-1980 он

Электрон зөвлөх үйлчилгээний үе

1980-аас хойш он

Page 4: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Зөвлөгөө өгөх үйл ажиллагааг дараах үндсэн 5 үе шаттайгаар хэрэгжүүлдэг бөгөөд

үүнийг дараах зураглалаас харна уу.

Зураглал №3. Зөвлөх үйл ажиллагааны үе шат

Одоо эдгээр 5 үе шат тус бүр дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг оновчтой

хэрэгжүүлсэнээр зөвлөхийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих бүрэн боломжтой байдаг.

Судлаачби татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны үе шат тус бүр дээр өөрийн

байр суурийг товч байдлаар илэрхийлье.

1. Бэлтгэл үе шат: Үйлчлүүлэгчийнхүсэлтийгхүлээнавах - татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд

зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны талаарх хүсэлтийг хүлээн авах;

Хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээбайгуулах - тухайн байгууллагын

удирдлагуудтай урьдчилсан байдлаар болон зөвлөх үйлчилгээний ерөнхий тойм

зураглалыг гаргасан байдлаар гэрээ байгуулах;

Үйлчлүүлэгчийн мэдээлэлтэйтанилцах - татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь

үйлчлүүлэгч байгууллагын холбогдох мэдээлэлтэй танилцан үйл ажиллагаа явуулах

цар хүрээ болон хугацааг тогтоох;

Үйлчлүүлэгчтэй уулзалтзохионбайгуулах – үйлчлүүлэгч байгууллагын

удирдлагуудтай уулзалт зохион байгуулан зөвлөх үйлчилгээний хамрах хүрээ, цаг

хугацаа, үйлчилгээний хөлс болон үр дүнгийн талаар тооцож, гэрээ байгуулах

асуудлаар талууд санал солилцох;

Албанёсныгэрээбайгуулах – зөвлөх үйлчилгээний талаар талууд санал нэгдсэн

тохиолдолд гэрээ байгуулах бөгөөд “Зөвлөгчийн /татварын итгэмжлэгдсэн

Зөвлөх үйл ажиллагаа

1. Бэлтгэл үе шат

2. Оношлогооны үе шат

3. Төлөвлөлтийн үе шат4. Хэрэгжүүлэлтийн

үе шат

5. Төгсгөлийн үе шат

Page 5: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

хуулийн этгээдийн/ боловсруулсан санал болгох төсөл нь сонголтоор шалгарсан

үед зөвлөгч үйлчлүүлэгчийн хооронд албан ёсны гэрээ байгуулагдана”.

Татварын мэргэшсэн зөвлөгөө өгөх үйлчилгээний бэлтгэл үе шатны харилцаа тогтоох

хэсэг нь үйлчлүүлэгчдийг зөвлөгч тал татах эсвэл үйлчлүүлэгч тал хүсэлтээ тавих гэсэн 2

хэсгээс бүрддэг. Өөрөөр хэлбэл бид зөвлөх үйл ажиллагаанд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ

шаардлагад нийцсэн зөвлөхийн үйлчилгээг чанарын, хууль эрх зүйн орчны өндөр түвшинд

үзүүлэх шаардлагатай байдаг.

Шинэ үйлчлүүлэгчийг энэ зах зээл дээр олох нь компанийн нэгэн менежментийн

асуудал юм. Харин өмнөх үйлчлүүлэгчдийн итгэлийг алдахгүй байх нь бизнесийн нэгэн

амжилтын нууц юм.

2. Оношлогооны үе шат: Мэдээлэл цуглуулах – Үйлчлүүлэгчийн татварын тайлагнал, тооцолол холбогдох

мэдээллийг цуглуулах;

Мэдээлэлд боловсруулалт хийх арга зүйг тодорхойлох – аливаа нэгэн зөвлөх

үйлчилгээг бид багийн юм уу эсвэл хувь хүний шийдэл, тодорхой хэмжээний арга

зүйг ашиглан хийдэг. Өөрөөр хэлбэл уг асуудалд ямар байр суурийг илэрхийлэн

оролцох вэ?, яаж асуудлыг гогцоог ямар аргаар тайлах вэ? гэдэгт хариулт өгөх

явдал;

Зөвлөх томилох – Зөвлөгөө өгөх үйлчилгээг багаар эсвэл бие даан гүйцэтгэж

болдог. Хэрвээ багаар гүйцэтгэж байгаа тохиолдолд уг зөвлөгөө өгөх үйлчилгээний

үйл ажиллагаанд мэргэшсэн, туршлага, ур чадвар бүхий зөвлөхийг сонгон

ажиллуулах нь зөвлөх үйлчилгээний эрсдэлийг бууруулна;

Мэдээлэлд боловсруулалт хийх– үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн тодорхой хэмжээний

мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гарч болох эерэг болон сөрөг үр дүнг тооцоолох;

Мэдээллийн үр дүнг танилцуулах – үйлчлүүлэгч байгууллагын мэдээлэлд зөвлөх

ямар байр суурьтай хандаж байгаагаа болон ямар үр дүн гарч байгааг багийн

гишүүддээ болон удирдлагад танилцуулж, мэдээллэх;

Засвар өөрчлөлт хийх – татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь хуулийн дагуу

хийгддэг тул хуулийн болон дүрэм, журмын нэмэлт өөрчлөлтөнд нийцүүлэн

засварлах шаардлага тулгардаг;

Нэгтгэн дүгнэх– зөвлөгөө өгөх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар

зөвлөх нэгдсэн дүгнэлтийг хийх.

Page 6: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

3. Төлөвлөлтийн үе шат: Хэрэгжүүлэх ажлын зорилго – зөвлөх үйлчилгээний ямар үйл ажиллагааг

хэрэгжүүлэх талаар авч үзнэ;

Төлөвлөлтийн үе шат – зөвлөх үйл ажиллагааны төлөвлөлтийг оночвтой хийх;

Оролцогчдын тоо– зөвлөх үйл ажиллагааг эрхлэн явуулах багийн гишүүд болон

татварын мэргэшсэн зөвлөхүүд, туслахуудыг томилох;

Хэрэгжүүлэх арга – зөвлөх үйл ажиллагааг ямар арга барилаар хэрхэн хийж

гүйцэтгэх талаар энд авч үзнэ;

Ажлын хуанлийн төлөвлөгөө – зөвлөх үйлчилгээг хэдий хэр хугацаанд хэрхэн

гүйцэтгэх талаар авч үзнэ;

Хэрэгжүүлэлтийн арга – зөвлөх үйлчилгээний баг уг зөвлөх үйлчилгээг ямар зохион

байгуулалтаар хэрхэн богино хугацаанд үр өгөөжтэй гүйцэтгэх талаар авч үзнэ;

Ажлын үр дүн – зөвлөх үйлчилгээний эцсийн гарцын талаарх үр дүнг хэлэлцэх;

Дагалдах ажил– зөвлөх үйлчилгээг үзүүлсэнийг нотлох холбогдох ажлын баримтыг

цуглуулан баримтжуулах.

Зураглал №4. ТМЗ үйлчилгээний төлөвлөлтийн цикл буюу мөчлөг

4. Хэрэгжүүлэлтийн үе шат: Ажлын төлөвлөлтийн удирдамжтай танилцах– татварын зөвлөх үйлчилгээний

багийн гишүүд уг зөвлөх ажлыг хэрхэн гүйцэтгэх талаарх ажлын төлөвлөгөөтэй

сайтар танилцаж, өөрсдийн санаа бодлыг тусган ажлын төлөвлөгөөг боловсруулан

танилцаж, түүнийгээ зөвлөх үйлчилгээний явцад мөрдөх;

Page 7: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Ажил үүргийн хуваарийн сонголт хийх – зөвлөх үйлчилгээний багийн гишүүд ажил

үүргийн оновчтой зөв хуваарилалттай байх бөгөөд үүнийгээ зөвлөхийн үйл

ажиллагаандаа мөрдлөг болгон ашигладаг байх;

Хэрэгжүүлэлтийн тактикт сонголт хийх- зөвлөх үйл ажиллагааг ямар дэс

дараалалтай, хэрхэн яаж, ямар тактикаар хийж гүйцэтгэх талаараа тусгана. Өөрөөр

хэлбэл энэ нь зөвхөн тухайн зөвлөх үйлчилгээний байгууллагын болон багийн

тактик байна;

Төлөвлөлтийн зөрүүг гаргах– төлөвлөлтийн үе шатанд тооцоолож хэрэгжүүлэхээр

зорьж байсан зүйлсээс зөрж байгаа болон таарч тохирохгүй байгаа арга

хандлагуудыг олж илрүүлэн, түүнийг засаж сайжруулах, үр дүнг үнэлэх асуудал нь

үүнд багтана.

5. Төгсгөлийн үе шат: Сургалт зохион байгуулах – зөвлөх үйлчилгээний үр дүнг хэлэлцэх, цаашид авч

хэрэгжүүлж болох асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, ярилцах;

Тайлан бэлтгэх– зөвлөх үйлчилгээний гарц болох тайланг үнэн зөв, холбогдох

нотолгоон дээр үндэслэн боловсруулан тайлагнах;

Дагалдах ажлын төлөвлөгөө боловсруулах– зөвлөх үйлчилгээнд шаардлагатай

нэмэлт ажлын төлөвлөгөө боловсруулан мөрдөн ажиллах;

Үнэлгээний хөтөлбөр боловсруулах– зөвлөх үйлчилгээний үр дүнг бодитой үнэлэх

талаар нэгдсэн нэг арга зүйг баримтлан ажиллах;

Үнэлгээ хийлгэх– зөвлөх үйлчилгээний үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлт

тус бүрээр рубрик хийн үр дүнг үнэлэх үнэлгээний нэгдсэн системтэй болох. Өөрөөр

хэлбэл зөвлөх тус бүр болон баг үнэлгээний бие даасан систем биш татварын

итгэмжлэгдсэн хуулийн этгээд бүр зөвлөх үйлчилгээг үнэлэх үнэлгээний арга зүйг

боловсруулан мөрдлөг болгодог байх.

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

Page 8: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Манай улсын хувьд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хууль

батлагдан мөрдөгдөж байгаа нь энэ салбарын хувьд эрх зүйн орчны томоохон өөрчлөлт,

шинэчлэлт болсон билээ. Энэхүү хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх

эрх зүйн үндсийг тогтоох, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавих

шаардлага, үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох,

хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа билээ.

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ” гэдэгт үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ

биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн

зөвлөх үйл ажиллагааг1 хэлдэг ба “татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд” гэдэгт тусгай

зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх ашгийн төлөө

хуулийн этгээдийг2 хэлдэг.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөх

үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд 28

байна. Эдгээр хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрөл авсан байдлыг харуулбал:

2013-839%

2013-917%

2013-1117%

2013-124%

2014-14%

2014-217%

Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн тоо (хувиар)

Зураглал №5. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн тоо

Дээрх тоо баримтаас үзэхэд одоо үйл ажиллагаагаа явуулж буй татварын

итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүдийн 79 хувь нь 2013 онд, 21 хувь нь 2014 онд үүсгэн

1 “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн 3.1.1 заалт2 “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн 3.1.3 заалт

Page 9: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

байгуулагдсан байна. Үүнээс харахад манай улсад “Татварын мэргэшсэн зөвлөх

үйлчилгээний тухай” хууль батлагдан мөрдөгдсөн тэр үеэс эхлэн татварын итгэмжлэгдсэн

хуулийн этгээдүүд олноор үүсэн байгуулагдсан байна.

Энэ нь нэг талаараа иргэд болон аж ахуйн нэгжид татварын мэргэшсэн зөвлөх

үйлчилгээг хуулийн хүрээнд үзүүлэх сайн талтай боловч нөгөө талаараа зөвлөх

үйлчилгээний чанарт тавигдах шаардлага болон хяналтыг орхигдуулах вий гэсэн айдас,

эрсдэл ч гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь зөвлөхийн ур чадварт түшиглэн явагддаг

онцгой шинжтэй хүний оюун ухаан, туршлагын үйлчилгээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Учир нь тухайн бизнесийн байгууллагын онцлог нөхцөл байдалтай уялдан орлого хүлээн

зөвшөөрөх асуудал, зардал хүлээн зөвшөөрөх нь бүгд ялгаатай байдагт асуудлын гол нь

оршиж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд дараах зарчмыг баримталдаг3.

Зураглал №6. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зарчим

Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч болон татварын мэргэшсэн зөвлөхүүд нь

хуулийн хүрээнд дээрх зарчмуудыг мөрдлөг болгон ажиллах ёстойг хуульчилсан байдаг. 3“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн 5.1 заалт

үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны аш иг сонирхлы г хүндэтгэх;

хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэх;

м эргэж лийн ёс зүйг барим тлах , м эдээллийн нууцы г хадгалах

үйл ажиллагаагаа ш ударгаар явуулах , бие даасан хараат бус байх

хуулийг дээдлэн, сахих , эрх тэгш байх

Page 10: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Энэ төрлийн зөвлөх үйлчилгээ нь биднээс маш их ур чадвар, татварын хуулийн практик

хэрэглээ, зөвлөхийн үндсэн шинж чанарыг байнга шаардаж байдаг.

Тиймээс бид татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг өндөр түвшинд

үйлчлүүлэгчдээ хүргэхийн тулд зөвлөхийн ур чадварт суралцах, мэргэжлээрээ байнга

тасралтгүй сурч боловсрох, түүнийгээ практик хэрэглээ болгон ашиглах чадварыг

суралцах нь энэ төрлийн зөвлөхийн үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй өөр олон төрлийн

зөвлөх үйлчилгээнд чухал ач холбогдолтой билээ.

Одоо судалгааны хэсэгтээ Монгол улсынтатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний

өнөөгийн байдал, боловсон хүчний бодлого, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж үр дүнг

нэгтгэн дүгнэе.

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Page 11: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж,

тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохын тулд судалгааг 14 асуулгатай, 1 нээлттэй

асуулгатай анкетын аргаар онлайн хэлбэрээр www.google.comвэб сайтыг болон “ТМЗ”

нийгэмлэгийн гүйцэтгэх захирал болон ажилтнуудын тусламжтайгаар авсан.

Судалгаанд нийт 15 татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд хамрагдсан бөгөөд

бүгд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа болно. Энэ нь 2014 оны 11 дүгээр

сарын байдлаар Монгол Улсын хэмжээн дэх нийт татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүдийн 54% нь

болж байгаагаараа судалгааны ажлын бодит үр дүнг илэрхийлж чадна хэмээн судлаач би

үзлээ.

Судалгааны асуулгыг татварын мэргэшсэн зөвлөхийн эзлэх хувиар, татварын

мэргэшсэн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд хүмүүн капитал нь голлох үүргийг гүйцэтгэх тул

сургалтын бодлого, дүрэм журам, татварын мэргэшсэн зөвлөгөөний үйл ажиллагаа тус

бүрээр мөн тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлбэрээр авахаар боловсруулсан.

Судалгааны асуулгыг хавсралт хэлбэрээр оруулсан бөгөөд судалгааны үр дүнг

нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна.

5 хүртэл хүнтэй

29%

6-10 хүнтэй

29%

11-15 хүнтэй

29%

16-аас дээш хүнтэй

14%

1. Нийт ажиллагсадын тоо хувиар

1-3 зөвлөх57%

4-6 зөвлөх29%

11-ээс дээш

зөвлөх14%

2. Татварын мэргэшсэн зөвлөхийн тоо, хувиар

Page 12: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

ААНОАТ тайлан

38%НӨАТ-ын

тайлан44%

ХХОАТ-ын

тайлан13%

НДШ-ийн тайлан

6%

4. Татварын орчны мэдээллийн аль нь чухал вэ?, хувиар

1-2 жил43%

3-4 жил29%

5-6 жил14%

6-аас дээш жил14%

3. ТМЗ үйлчилгээ эрхэлж буй хугацаа, хувиар

Тийм86%

Үгүй14%

5. Сүүлийн 2 жил ТМЗҮ-ний сургалтанд хамрагдсан байдал,

хувиар

Page 13: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

0 0.5 1 1.5 2 2.5 3 3.5 4 4.5

6. Ажлын байран дээр сургалтын тусгай бодлого баримталдаг эсэх

БаримталдаггүйБаримталдаггүй ч сургалт явуулдагБаримталдаг

Тийм71%

Үгүй29%

8. ТМЗҮ-ний чанарын хяналтын бодлого, журамтай эсэх

0% 20% 40% 60% 80% 100%

7. ТМЗҮ нь татварын эрсдэлийг бууруулахад нөлөөлдөг үү?

ТиймҮгүйХэлж мэдэхгүй байна

Page 14: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт
Page 15: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд:

Аж ахуйн нэгжүүдэд энэ үйлчилгээний

талаар мэдээлэл дутмаг байдаг;

ТМЗ нийгэмлэг мэргэшсэн зөвлөх

хуулийн этгээдүүд байнга тасралтгүй

хамтран ажиллах нөхцөл боломжийг

нийгэмлэг өөрсдөө бүрдүүлж, байнгын тасралтгүй мэдээллээр хангах;

Мэргэшсэн зөвлөх хуулийн этгээдийн нэгдсэн холбоо байгуулж, тэр холбоо нь

нийгэмлэгтэй уялдаатай ажиллах;

Татварын хууль эрх зүйн орчны тодорхой бус, эсвэл зохицуулалтгүй байдал;

Хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхээр дагалдан гарсан аргачлал, заавар

журмыг дагаж мөрдөх тал дээр нэгдсэн ойлголт, үзэл баримтлалыг

баримталдаггүйгээс бидний үйлчлүүлэгч байгууллагууддаа өгсөн зөвлөгөө

зөрчилдөх тохиолдлууд гардаг;

0

1

2

3

4

5

6

7

8

0

11. ТИНБ-ын эрх олгох, эрх сунгахыг бодлогоор дэмждэг эсэх

Бодлогоор дэмждэггүйДотоод сургалтаар хангадагТодорхой бодлогоор дэмждэг

Зөвлөгөө өгөх, мэргэжлийн

туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах

45%

Татварын тайлан гаргах20%

Санхүүгийн тайлан гаргах31%

Үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах4%

13. ТМЗҮ-нд хамаарах үйл ажиллагаа явуулсан байдал

Тийм71%

Үгүй29%

9. ТМЗҮ-ний чанарын хяналтын албан тушаал байдаг эсэх

Тийм86%

Компани жижиг тул

горим шаардлага

гүй14%

12. Зөвлөх баг бүрдүүлэх тусгай бодлого, горим байдаг эсэх

Page 16: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Татварын аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хууль, аргачлал хоёроос зөвхөн

өөрсдийн талд ашигтай байхаар заалтуудыг практикт даган мөрдөж, татвар

төлөгчдийн баримталж буй заалтыг хууль эсвэл аргачлалын холбогдох эсрэг

заалтаар нь үгүйсгэж шийдвэрлэдэг;

Мэргэжлийн хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх;

ТМЗ хуулиар 100 хувь хохирол хариуцах гэтэл даатгалын дагуу гэрээний үнийн

дүнгээр л хариуцлага хүлээхээр байдаг;

Хуулийн хоёрдмол байдлаар хэрэглэх, ТЕГ болон СЯ хуулийг өөр өөрөөр

хэрэгжүүлдэг;

Татварын тогтолцоо дутагдалтай, сул тал их, өөрөөр хэлбэл татварын үндсэн

зарчимуудтай нийцдэггүй асуудал амьдрал дээр их байгаагаас татвар төлөгчдийн

татварт хандах хандлага, ухамсар төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Иймд

мэргэжлийн үйлчилгээг авах сонирхол бага байна.

СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ

Судалгаанд хамрагдсан байгууллагыг ажиллагсадын тоогоор нь авч үзвэл 5 хүртэл

хүнтэй 28%, 6-10 хүнтэй 29%, 11-15 хүнтэй 29%, 16-аас дээш хүнтэй 14% байгаа нь

татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүдийн төлөөлөн болгон судалгааг авч чадсан

болох нь харагдаж байна. Мөн эдгээр байгууллагуудад 1-3 зөвлөхтэй 57%, 4-6 зөвлөхтэй

29%, 11-ээс дээш зөвлөхтэй 14 % байгаа нь татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд

ажиллаж буй зөвлөх хуулийн хүрээнд бус түүнээс ч их тоотой ажиллаж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж буй хугацаагаар нь авч үзвэл 1-2 жил

43%, 3-4 жил нь 29%, 5-6 жил нь 14%, 6-аас дээш жилд 14% байгаа нь судалгаанд гол

төлөв шинээр үүсэн байгуулагдсан хуулийн этгээдээс гадна, олон жил тогтвортой зөвлөх

үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд хамрагдсан нь зөвлөх үйлчилгээний өнөөгийн

байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж

байна.

Судалгаанд хамрагдагсадын дийлэнхи хувь нь ААНОАТ тайлан, НӨАТ-ын тайлан,

ХХОАТ-ын тайлан нь татварын орчны мэдээлэлээс хамгийн чухал нь хэмээн үзсэн байна.

Эдгээр байгууллагуудад ажиллаж буй татварын мэргэшсэн зөвлөхүүд маань сүүлийн 2

жилийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хууль эрх зүйн орчин болон

бусад сургалтанд 86% нь хамрагдсан байна. Энэ нь энэ төрлийн зөвлөх үйлчилгээнд

Page 17: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

хууль эрх зүйн орчин болон зөвлөхийн бусад ур чадвар зайлшгүй шаардлагатай

байдагтай холбоотой бөгөөд сургалтанд хангалттай түвшинд хамрагдаж байгааг онцолье.

Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд маань ажлын байран дээр сургалтын

тусгай бодлого дийлэнхи нь баримталж байгаа бөгөөд зарим байгууллагын хувьд

баримталдаггүй ч сургалт явуулдаг мөн баримталдаггүй хэмээн судалгаанд хамрагджээ.

Иймд ажлын байран дээрх мэргэжлийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж,

түүнийг хэрэгжүүлэх тусгай бодлого баримталж ажиллах зайлшгүй шаардлага амьдралаас

урган гарч байна. Учир нь энэ төрлийн үйлчилгээнд тасралтгүй сургалт, боловсон хүчнийг

чадавхижуулах, дадлагажуулах нь юу юунаас илүү чухал билээ.

Судалгаанд хамрагсадын 100 хувь нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь

үйлчлүүлэгч байгууллагын татварын эрсдэлийг бууруулахад нөлөөлдөг гэж үзсэн нь

зөвлөх үйлчилгээний практик ач холбогдолыг тодорхойлсон үзүүлэлт болсон байна.

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь татварын зөвлөх үйлчилгээг хэрэгтэй

цаг хугацаанд нь авсанаар бизнесээ эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 71 хувь нь ТМЗҮ-ний чанарын хяналтын

бодлого, журамтай, бие даасан албан тушаалтантай байгаа бол 29 хувьд нь байхгүй

байна. Энэ нь зөвлөх үйлчилгээг зөвхөн үзүүлээд орхих бус үзүүлсэн үйлчилгээний

чанарыг хэрхэн хэмжиж, хянах талаар бодлого, журам боловсруулах шаардлагатай

байгааг илтгэж байна.

Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч болон татварын мэргэшсэн зөвлөх нь

хуульд заасан зарчмын дагуу зөвлөх үйлчилгээг үзүүлэх боловч тухайн байгууллага нь

татварын мэргэшсэн зөвлөхийн зохистой байдлын талаар дүрэм боловсруулан мөрдөж

байгаа 43 хувь, огт байхгүй 57 хувь байна. Энэ нь байгууллага дээрээ энэ дүрмийг

боловсруулан мөрдөж хэвшүүлэх ажил чухал байгааг илтгэж байна.

Судалгаанд хамрагдсан байгууллагууд ажиллагсадынхаа мэргэшлийн зэрэг авах,

сунгах зэрэгт 100 хувь бодлогоор дэмжиж байгаа нь зөвлөх үйлчилгээний хөгжилд үнэтэй

хувь нэмэр оруулж байна хэмээн дүгнэлээ. Зөвлөх баг бүрдүүлэх тусгай бодлого, горим

баримталж ажиллах нь зөвлөгөө өгөх үйлчилгээний чанарт шууд утгаараа нөлөөлдөг

билээ. Судалгаанд хамрагдсан байгууллагын 86 хувь нь ийм бодлого, горимтой байгаа

бөгөөд 14 хувь нь харьцангуй жижиг, үйл ажиллагаа явуулаад жигдрээгүй байгаа тул

горим шаардлагагүй гэж үзсэн байна. Гэвч зөвлөх үйлчилгээний хэрэгцээ өдрөөс өдөрт

өсөн нэмэгдэж байгаа өнөө үед зөвлөхийн баг бүрдүүлж ажиллах нь юу юунаас илүү чухал

билээ.

Page 18: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасан

үйл ажиллагааг татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд хэрхэн хэрэгжүүлж байгааг

судалгаагаар тогтоолоо. Үүнд: 45 хувь нь татварын тухай хууль тогтоомжийн талаар

зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх,

сурталчлан таниулах үйл ажиллагааг, хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо,

тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах,

татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайланг гаргах үйл

ажиллагааг 20 хувь, үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг

гаргах үйл ажиллагааг 31 хувь, татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг

төлөөлөн харилцах үйл ажиллагааг 4 хувь нь тус тус үзүүлсэн байна.

Дээрх судалгааны үр дүнгээс харахад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн

үйл ажиллагааны чиглэл нь татварын зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэн хуулийг

сурталчлах тал руу чиглэн хийгдэж байгаа нь энэ үйлчилгээний зөв голдрил цаашдын чиг

хандлагыг тодорхойлж байна гэж үзлээ.

НЭГДСЭН ДҮГНЭЛТ

Судлаач миний хувьд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал,

тулгамдаж буй асуудлууд” сэдэвт судалгааны ажилбичлээ.Улаанбаатархотод татварын

зөвлөх үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас санал асуулга авч, татварын мэргэшсэн

зөвлөх үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй

асуудлуудыг тодорхойлон, сайжруулах талаар санал, зөвлөмж боловсрууллаа.

Судалгааны ажлын үр дүнд дараах дүгнэлтэнд хүрлээ:

Олон улсад зөвлөх үйлчилгээний чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж байгаатай

холбоотой татварын мэргэшсэн зөвлөхийн ур чадварыг мэргэжлийн түвшинд

хөгжүүлээд зогсохгүй хууль эрх зүй, стандартын өөрчлөлт, мэдээллийн систем,

мэдээллийн технологийн дэвшилтэд талтай уялдуулан дээшлүүлэх асуудал

чухлаар тавигдаж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд хангалттай түвшний зөвлөхүүд ажиллаж

байгаа нь судалгааныявцадажиглагдлаа. Гэвч зөвлөх үйлчилгээний цар хүрээ

өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул зөвлөхийн багбүрдүүлэн ажиллахасуудал

машчухлаар тавигдаж байна. Үр дүнтэй зөвлөхийн үйлчилгээ нь байгууллагын

бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг, ач холбогдолтой билээ.

Page 19: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй

асуудлыг тодорхойлохын тулд нээлттэй форум, хэлэлцүүлэг хийх нь практик ач

холбогдлоо өгнө хэмээн дүгнэж байна.

Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч болон татварын мэргэшсэн зөвлөхүүд

хангалттай түвшинд сургалтанд хамрагдаж байгааг судалгааны үр дүн нотлон

харууллаа. Энэ нь “ТМЗ” нийгэмлэг нь сургалтын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн

ажиллаж байгааг давхар илтгэж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний сургалтын хэрэгцээ, шаардлагыг

тодорхойлон бодлого боловсруулан хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна

гэж үзлээ.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарын хяналтын асуудлыг тусгайлан

авч үзэж, чанарын хяналтыг сайжруулах тал дээр анхааран ажиллах шаардлагатай

байна. Өөрөөр хэлбэл чанарын хяналтыг гэрээт ажлын түвшин, байгууллагын

түвшин, үндэсний түвшинд үнэлж чадвал татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний

цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Татварын мэргэшсэн зөвлөхийн зохистой байдлын талаар дүрэм боловсруулан

байгууллагадаа мөрдөн ажиллах шаардлагатай байна.

“Татварынмэргэшсэнзөвлөхүйлчилгээний тухай” хуулийг иргэд болон аж ахуйн

нэгжид таниулах ажлыг эрчимтэй явуулах нь зөвлөх үйл ажиллагаанд ихээхэн ач

холбогдолтой алхам болно. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд явуулж болох

татварын мэргэшсэн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны практик ач холбогдол, үр дүнг

олон нийтэд сурталчлан таниулах нь энэ үйлчилгээний цаашдын хөгжилд үнэтэй

хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зөв тогтолцоог бий болгохдооэхлээд

боловсонхүчнийбодлого тал дээр ихээхэн анхаарлаа хандуулах шаардлагатай

байна. Өндөр мэдлэг, ур чадвар бүхий зөвлөх авчажиллуулахнь татварын

мэргэшсэн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэхэд нэг чухал

алхам болно гэж үзэж байна.

Дээрх судалгааны үр дүнгээс харахад татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн

үйл ажиллагааны чиглэл нь татварын зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэн хуулийг

сурталчлах тал руу чиглэн хийгдэж байгаа нь энэ үйлчилгээний зөв голдрил,

цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна гэж дүгнэлээ.

Page 20: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Судалгааны ажлын үр дүндтатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг сайжруулах талаар

дараах санал, зөвлөмжийг боловсруулж байна.Үүнд:

Татварын мэргэшсэн зөвлөхийн ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой нэг

чиглэлээр мэргэшүүлэн сургах;

Татварын мэргэшсэн зөвлөхийн багийг бүрдүүлэх үйл ажиллагааг байгууллагын

удирдлагууд авч хэрэгжүүлэх;

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний форум”, хэлэлцүүлгийг тодорхой

сэдвийн хүрээнд хийх;

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний сургалтын хэрэгцээ, шаардлагыг

тодорхойлон бодлого боловсруулан хэрэгжүүлэх;

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарын хяналтын стандартыг

боловсруулах;

Татварын мэргэшсэн зөвлөхийн зохистой байдлын талаар дүрэм боловсруулан

мөрдөх;

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийг сурталчлан таниулах үйл

ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлэх;

Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн засаглалыг хөгжүүлэх тал дээр дунд

хугацааны бодлого төлөвлөн ажиллах.

Page 21: SEZDS-iin bagsh.docx · Web viewТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, чиг хандлагыг олон улсын жишигт

НОМ ЗҮЙ

I. Хууль, тогтоомж1. “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хууль

2. “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх

тухай”журам

II. Ном, сурах бичиг, гарын авлага

1. Г.Алтанзаяа, С.Нямзагд “Татвар, тавар ногдуулалт”, 2004

2. Г.Алтанзаяа “Татвар”, 2013

3. П.Наранцэцэг “Менежментийн монгол хэв маяг, онцлог”, 2007

4. Д.Болормаа “Менежмент”, 2008

5. Д.Питер “Мэргэжлийн менежмент”, 2007

6. Н.Цэнд, Г.Батхүрэл, Я.Шуурав “Менежмент”, 2013

III. Вэбсайт1. www.legalinfo.mn

2. www.cpta.mn

3. www.google.com