баярмаа toon helber

20
СУИС-ийн СБС Ном хэвлэл мэдээлэл тэнхим Номын сан судлал мэдээлэл 330 Сэдэв: Тоон хэлбэрийн номын сангийн фондын хадгалалт хамгаалалт Гүйцэтгэсэн /…………………/Б.Баярмаа Шалгасан /…………………/Т.Хайдав

Upload: turbayar-boldbaatar

Post on 24-Oct-2014

121 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: баярмаа toon helber

СУИС-ийн СБС Ном хэвлэл мэдээлэл тэнхим

Номын сан судлал мэдээлэл 330

Сэдэв: Тоон хэлбэрийн номын сангийн фондын хадгалалт хамгаалалт

Гүйцэтгэсэн /…………………/Б.Баярмаа

Шалгасан /…………………/Т.Хайдав

2012он

Page 2: баярмаа toon helber

Оршил

Орчин үед дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улс орнууд өөрсдийн

номын сангийн фондыг электрон хэлбэрт оруулж байгаа нь ялангуяа интернэт

сүлжээ, дотоод сүлжээ ашиглаж буй өнөө үед өргөн хэрэгцээ шаардлагатай нь илт

билээ. Үүний тулд манай улсын номын сангууд үүнтэй хөл нийлүүлэн алхах нь

гарцаагүй билээ.Номын сан нь ном хэвлэлийг бүрдүүлэн хадгалах, нийтийн хүртээл

болгоход чиглэгдсэн нийгмийн захиалгаар байгуулагдсан байгууллага юм.Номын санд

байгаа хэвлэмэл болоод хэвлэмэл бус бүхий л баримтуудын тухай мэдээллийг нийтэд

эрэл хайгуулын хамгийн дөт замаар, түргэн шуурхай хүргэх, хойч үеийнхэндээ өвлүүлэн

үлдээж, хадгалж хамгаалахын тулд ангилах, данслах, ажиллах,Фонд, каталогуудыг зохион

байгуулах, үйлчлэх номын сангийн үндсэн үйл ажиллагаа болох нарийн чимхлүүр бөгөөд

хариуцлагатай ажлуудыг номын санч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэдэг. 1990-ээд оноос

эхлэн номын санг автоматжуулах талаар алхамууд хийж байсан бол одоо номын санг

электронжуулж тоон хэлбэрийн номын сан байгуулах талаар ярьж байгаа нь энэ салбарын

хөгжил ямар хурдацтай хөгжиж байгааг харуулж байна. Номын сан нь ном хэвлэлийг

бүрдүүлэн хадгалах, нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн нийгмийн захиалгаар

байгуулагдсан байгууллага юм. Номын санд байгаа хэвлэмэл болоод хэвлэмэл

бус бүхий л баримтуудын тухай мэдээллийг нийтэд эрэл хайгуулын хамгийн дөт

замаар, түргэн шуурхай хүргэх, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээж, хадгалж

хамгаалахын тулд ангилах, данслах, ажиллах, фонд, каталогуудыг зохион

байгуулах, үйлчлэх номын сангийн үндсэн үйл ажиллагаа болох нарийн чимхлүүр

бөгөөд хариуцлагатай ажлуудыг номын санч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэдэг.

1990-ээд оноос эхлэн номын санг автоматжуулах талаар алхамууд хийж байсан

бол одоо номын санг электронжуулж тоон хэлбэрийн номын сан байгуулах талаар

ярьж байгаа нь энэ салбарын хөгжил ямар хурдацтай хөгжиж байгааг харуулж

байна.

Page 3: баярмаа toon helber

Номын санд электрон нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага

Дэвшүүлсэн санаа

Дүгнэлт

Ашигласан ном зүй

Page 4: баярмаа toon helber

Үндсэн хэсэг.

Ном гэдэг ухагдахуун буй болсон цагаас эхлэн номын сангийн фонд бий

болсон. Ном бол нэг хүнээс нөгөө хүнд, нэг үеэс нөгөө үед мэдээллийг түгээх

хэрэгсэл болдог. Даяаршин технологижиж байгаа мэдээллийн эрин зуунд дэлхийн

бусад орны судалгаа шинэжилгээний электрон санг сонгож ажиллах чухал болоод

байна. Хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, одоо байгаа төвшинөөсөө илүү өөрийгөө

боловсруулахыг ихээхэн эрмэлзэлдэг болжээ. Номын сангаар үйлчлүүлж байгаа

уншигчдын тоогоор тодорхойлж болох юм. Тоон хэлбэрийн номын сан

байгуулахад юуны өмнө фондын бүрдүүлэлт хийх шаардлагатай.

Фондыг бүрдүүлэхдээ хуулан бичих, худалдаж авах, бэлэг хандив,

солилцох, интернетээс татаж авах, скайнер ашиглах, фото зургийн аппарат

ашиглах аргыг хэрэглэх болно. Үнэтэй, үнэгүй эх сурвалж ашиглаж текст, зураг,

аудио хэлбэрийн файлын төрлөөр хийж болно. Номыг электрон хувилбарт

оруулахдаа ховор хуучин олдоц бага эрэлт ихтэй голдуу нэг хувьтай байдаг ном

хэвлэлийг сонгох нь зүйтэй.

Уламжлалт номын сангийн фондыг электрон тоон хэлбэрт оруулснаар

номын сангийн бүх ажлыг хөнгөвчилж уншигчид хэрэглэгчийн цаг завыг хэмнэж

өгөхөөс гадна тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй уншигчдад ашиглахад маш ойр

дөт болж өгөх юм.

Номын сангийн ачаалал багасч уншигчдад хүрэх үйлчилгээ

сайжирна.Электрон номын сан байгуулах ажил нь тодорхой цаг хугацаа, шат

дараалсан ажлуудыг зохион байгуулсны үр дүнд бий болно. Зарим нэг томоохон

номын сангууд өөрийн номын сангийн онцлог үйл ажиллагааны төрөл хэлбэрт

тохирсон номын сангийн програмыг зохиож түүнийгээ олон нийтэд ашиглуулдаг

байна.

Жишээлбэл: МУИС-ын номын сан нь Lib4U програмыг ашиглаж байгаа

боловч  өөрсдийн нөөц бололцоог ашиглаж КОХА програмыг 2011-2012 оны

хичээлийн жилээс ашиглаж байна. КОХА програм нь сэтгүүл сонингоо электрон

Page 5: баярмаа toon helber

катологт оруулах зэрэг олон давуу талтай. Мөн МОҮНС өөрийн зохиосон L-Soft

програмтай.

Одоо манай улсад төгс төгөлдөр электрон номын сан бүрдүүлсэн номын сан

байхгүй билээ. Гэсэн ч манайд тоотой хэдэн номын сангууд энэхүү электрон

номын сангийн үйл ажиллагааг  нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ нь электрон

номын сангийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж техник, хөрөнгө

мөнгөний асуудалтай холбоотой юм. Гэвч одоо үед хүмүүсийн шаардлага

хэрэгцээтэй уялдуулан электрон номын сан зайлшгүй хэрэгцээтэй болж байгаа

юм. Номын сангийн ном хэвлэлийг электрон хэвлэлд шилжүүлснээр ямар ч уншигч

хаанаас ч өөрийн хүссэн мэдээллээ олж авч болно. Номын сангийн үйл ажиллагаа

уламжлалт хэлбэрээр цаашид явагдсаар байх ба электрон хэлбэрийг давхар

хэрэглэх шаардлагатай.

Уламжлалт номын сангийн фондийг электрон хэлбэрт оруулснаар номын

сангийн бүх ажлыг хялбарчлахаас гадна урагдаж гэмтэх, элэгдэж дутагдаж

алдагдахаас сэргийлнэ. Тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ашиглахад

хялбар дөхөм талтай. Мөн ном хүрэлцэхүй гэх асуудалгүй болох бөгөөд нэг номын

нэдэн зуун хүн ч зэрэг ашиглах боломж олдож байгаа.

Хайлтын систем ашиглан хэрэглэгч өөрийн хүссэн номоо богино хугацаанд

олж авна. Орон зай хязгаарлалт байдаггүй уншигч үйлчлүүлэгч нь заавал өөрийн

биеэр номын сан дээр ирэх шаардлаггүй бөгөөд дэлхийн хаанаас ч алсын зайнаас

үйлчлүүлэх боломжтой. Цагийн хязгаарлалт байхгүй. Номын сангийн эх үүсвэрээс

хүссэн хүн бүр ашиглах боломжтой.  Электрон мэдээлэл агуулдаг төхөөрөмж

хэрэгслүүд нь маш их мэдээлэл агуулдаг бөгөөд маш бага зай талбай ч

хэрэглэдгээрээ талбай хэмнэх зэрэг давуу тал ихтэй. Үүний хажуугаар сөрөг

дутагдалтай тал ч байна.

Энэ нь электрон номыг зөвхөн компьютерийн тусламжтайгаар ашиглахаар

бол компьютерийн хор нөлөө, МР3, МР4 ашиглан чихэвчээр сонсохоор бол тухайн

ном хүний тархинд тогтох тогтоц муугаас гадна,  сонсгол, нүдний харааны муудах

Page 6: баярмаа toon helber

зэрэг электрон номын сангаар үйлчлүүлэхийн тулд компьютер, цахилгаан дотоод

сүлжээ гэх мэт зүйлс зайлшгүй шаардлагатай болдог. Сервер компьютерийн хатуу

диск эвдэрвэл бүх ном хоромхон зуур устах аюултай бөгөөд нөөц диск, зөөврийн

хадгалуурт нөөцөлж хадгалах ашиглаж байх шаардлагтай. Зөөврийн хадгалуурт

нөөцлөн хадгалахад вирусанд өртөх магадлал өндөр байна. Мөн дотоод сүлжээнд

хадгалаж болно. Үүний дутагдалтай тал нь сервер ажиллахгүй тохиолдолд таны

ажил давхар зогсоно.

Электрон номын сан байгуулахад хамгийн том асуудал хамгийн

бэрхшээлтэй байдаг. Зохиогчийн эрх хамгаалагдсан бүтээлүүдийг зөвшөөрөл

авалгүй оруулбал хууль зөрчсөн болно. Электрон хэлбэрт оруулахдаа

зөвшөөрөлтэй зохиогчийн эрхийг зөрчөөгүй ном хэвлэл байх шаардлага гарч

байна.

Номын сан нь хууль ёсны дагуу зохиогчоос бүтээлийг худалдаж авсаны

дараа электрон ном ашиглах нөхцөлийг бүрдүүлэх. Бас солилцоо хийх аргаар

фондоо баяжуулж болно. Номын сангийн ном хэвлэлийг электрон хэлбэрт

шилжүүлэхдээ зөвхөн скайнер хэрэглээд зогсохгүй ном тус бүрийн онцлог шинж

чанарт тохируулан тоног төхөөрөмжүүдийг ашиглах шаардлагатай.

Фондыг электрон хэлбэрт шилжүүлэхэд өндөр үзүүлэлт бүхий тоног

төхөөрөмжүүд хэрэгтэй. Үүнд: хурд сайтай интернет, скайнер, өндөр үзүүлэлттэй

компьютер сервер, фото болон дижитал камер, хөгжим чихэвч, аудио бичигч  CD,

DVD гэх мэт орчин үеийн электрон техник хэрэгслүүд мөн өндөр чадвар бүхий

програмист, номын сангийн өндөр чадвартай гадаад хэлний мэдлэгтэй бүхий

боловсон хүчин шаардлагатай.

Номын сангийн ном хэвлэлийг электронжуулахад тухайн байгууллагаас маш

их хөрөнгө мөнгө шаардлагатай. Тоо ширхэг бүрийн үнэ:

сервер-4.600.000 төг,

компьютер-4ш 3.000.000 төг,

Page 7: баярмаа toon helber

принтер болон бар код уншигч дохиоллын систем, дижитал камер, скайнер,

сүлжээний утас, дотоод сүлжээ зэрэг зүйлүүдэд-2.000.000 төг.

Боловсон хүчинд: электрон номын сангийн програмист, номын санч,

үйлчилгээний ажилтан, хариуцаж буй удирдлагын хүн гэх мэтээр 5-аас дээш хүн

байж болно. 1 хүнийг дунджаар-350 000 төгрөгөөр цалинжуулахад -1сард 750 000

төгрөгийг сарын төсөвт зарцуулалт гаргана.

Мөн номын сангийн тоног төхөөрөмж ба тэдгээрийг суурилуулах ба галын

дохиоллын системийг ашиглах тухайд олон улсын стандарт ISO 17799:2003 

“Архив номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага

стандарт”-ыг мөрдөнө. Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих

шаардлага MNS 5742:2007 гэсэн монгол улсын стандартыг мөрдлөгө болгоно.

Электрон номын сан бий болгосны дараа түүнийгээ уншигчдад хүргэх үйл

ажиллагаа хийгдэнэ. Электрон ном түгээх ажлыг маш олон аргаар хийж болох

бөгөөд үүний нэг нь вэб сайтаар дамжуулж уншигчидад хүргэх.  

Вэб сайт хийхдээ вэб сайтийн загвар, хэрэглэгчдэд ойлгомжтой харагдах

байдал, үсгийн фонд, мэдээллийн бүтэц үнэн зөв байдал, сайжруулалтад

анхаарал тавих хэрэгтэй. Мөн интернет ашиглах боломжгүй газар CD, DVD дээр

хуулж, суурьлуулж хүргэж болно. Үүнийг хийхдээ зөвхөн унших байдлаар хийх

бөгөөд хуулж олшруулах боломжгүйгээр програмаар суулгаж болно. МР3, МР4

flash ашиглаж түгээж болно.    

Мэдээллийн эрин зуунд дэлхийн ихэнх улс орны номын сан тухайн орны

бичиг соёлын өв, оюуны үнэт бүтээлийг хадгалан хамгаалж хойч үедээ үлдээх

үүргээс гадна хэрэглэгчдээ өөрийн орны болон дэлхийн бусад орны мэдлэг

мэдээлэлтэй холбогч гүүр болон ажилдаг. Номын сангийн үндсэн үүрэг нь

мэдээллийг хадгалах хамгаалах байдаг.

Электрон ном нь ажлын ачаалал ихтэй үед номын хүртээмжээс хамааралгүй

хүссэн цагтаа ховор цөөн хувьтай ном хэвлэлээ үзэх боломжтой бөгөөд номоо

Page 8: баярмаа toon helber

захиалан хүлээж цаг алдахгүй. Электрон номын сан нь төдийлөн хөгжиж чадаагүй.

Тухайлбал: манай сургуулийн номын санд электрон ном байхгүй.

Электрон номын сан бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэмэлт

хөрөнгө оруулалт, бүтцийн шинэчлэл, боловсон хүчнээ сургаж чадваржуулах зэрэг

олон шинэ асуудлууд номын сангийн өмнө тулгарах хэдий ч үүнийг

хэрэгжүүлсэнээр номын сангийн ажил эрс сайжирч хөгжинө. Эцсийн дүндээ энэ

далайцтай өөрчлөлт шинэчлэл нь номын сангийн бүрэлдэхүүн үйлчилгээг

сайжруулах гэсэн нийгмийн шаардлагатай нийцэж байгаа юм.

Page 9: баярмаа toon helber

Номын сангийн ном зүйн ажилд интернет ашиглах нь

Номын сан нь мэдээллийг интернетийн аргаар мэдээллийг дамжуулах систем юм. Эндээс

хэвлэмэл материалыг олгодоггүй, зөвхөн электрон хэлбэрээр компьютерийн дэлгэцээс уг

ном болон баримт материалтай харж танилцах боломжтой юм. Вертуаль номын сангийн

сүлжээг ашиглан каталог руу орох, электрон текстэй ажиллах, зураг баримт бичигтэй

танилцах, шинэ электрон хэвлэлийг унших, олж авах зэрэг өргөн боломжтой.

Номын санг шинэ техник технологоор хангах ассуудал нь гадаад дотоодоос мэдээллийг

бүрэн авч, улс орон даяар мэдээллийн үйлдвэрийг үүсгэн ажиллана гэсэн үг юм. Номын

санг орчин үеийн өндөр хүчин чадалтай техник болон нүүдлийн номын санд зориулагдсан

автоматжуулсан тээврийн хэрэгсэл, тоон хэлбэрийн болон онлайн хэлбэрийн тоног

төхөөрөмж, зурагт нэвтрүүлгийн техник хэрэгслээр хангах шаардлага өнөөдрийн

мэдээллийн эрин зуунд мэдээллийг хаанаас авч болхоор зохион байгуулах шаардлага

хэрэгцээ байгаа. БСШУЯ- наас 2000 онд хийсэн судалгаанаас үзэхэд аймаг, хот, сум,

дүүргийн номын сан нь тухайн орон нутгийн хүн амд бүх төрлийн мэдээллийн үйлчилгээг

үзүүлэх цорын ганц түшиц бааз болох нь тодорхой болсон. Иймд нийслэлийн нийтийн

номын сангуудын уламжлалт  

Page 10: баярмаа toon helber

үйлчилгээ, мэдээллийн нөөцөд түшиглэн, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, уншлага

үйлчилгээг компьютерийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээллийн нэгдсэн сан бий болгон

хүн амын мэдээллийн хангамжийг сайжруулах чухал шаардлага тавигдаж байна.

Түүнчлэн монгол улсад мэдээллийн нийгмийг байгуулахад мэдлэгийн их уурхай болох

номын санг автоматжуулах үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн Монгол

улсын мэдээлэл холбооны технологийн хөгжлийг 2010 он хүртэлх үзэл баримлал, МУ-ын

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн

хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх явдал

өнөөгийн зорилт болоод байна. Мэдээлэл холбооны технологид суурилсан номын сангийн

үйлчилгээг бий болгох зорилт тавин ажиллах явцад, цаасан мэдээллийг тоон хэлбэрт

шилжүүлэх, тоон мэдээллийн стандартуудыг судалж мэдэх, нээлттэй программ

хангамжууд (open source software)-ыг нэвтрүүлэх, улмаар орон зай, цаг хугацаанаас үл

шалтгаалсан “хана”- гүй НОМЫН САНд интернетжүүлэх  ажиллуулах шаардлагатай

байгаа нь харагдаж байна. Номын сангууд төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас

шалтгаалж ном хэвлэл болон бусад мэдээллийг дамжуулагч материалуудыг хангалттай,

хүрэлцээтэй хэмжээгээр авч үйлчлүүлэгчдийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангаж

чадахгүй байгаа нь нийтийн номын сангийн үйлчилгээ нь бүх хүмүүст хүртээмжтэй,

ямарваа нэг хэсэг бүлэг хүмүүсээр хязгаарлагдахгүй   байх зарчмыг алдагдуулж байгаа

юм. Энэ нь “Аливаа шалтгаанаар энгийн үйлчилгээ, материалыг ашиглаж үл чадах тийм

хэрэглэгч, Ж нь: Асрамжийн газар, хэвтрийн өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шоронд

ял эдлэж байгаа хүмүүжигчдэд материалыг үзүүлж чадахгүй байгаатай холбоотой юм.

Мөн номын сан хөмрөгийн хадгалалтын байр, түүний дулаан ба чийгшилтийг хэмжих,

тохируулах зориулалтын багаж, галын аюул, хулгайгаас хамгаалах хяналт дохиололын

систем, сэргээн засварлах тоног төхөөрөмжгүйгээс ном гэмтэх, хулгайлагдах сөрөг

үзэгдлүүд байсаар байна. Өнөө үед дэвшилтэт технологийн ололт нь мэдээлэл,

мэдлэгийн их суралжид уламжлалт арга хэрэглээс өөр илүү үр ашигтай замаар хүрэх

нөхцөл бололцоог нээхийн зэрэгцээ хүмүүст ажил эрхлэх, амьдралынхаа 

Page 11: баярмаа toon helber

туршид суралцах, шинэ дадал олж авах зэргээр өөрийгөө хөгжүүлэх огт өөр шинэ боломж

олгож байна.

Гэхдээ интернет технологийн дэвшилтэт техникүүдийг ашиглах боломж харагдаж байгаа ч

түүнийг санхүүжүүлэх механизмыг олох амаргүй асуудалтай тулгарсаар байгаа юм. .

Манай хөдөө орон нутагийн номын сангуудад интернетийг авах нь маш хэцүү. Гэхдээ энэ

дутагдалтай тал нь үнэ өртөг өндөр, олон газар худалдан авах чадвар хязгаартай байдаг.

Үндсэн программ нь нийт сургуулийн багш оюутан ажиллагсдад код өгөх, номыг гэрээр

олгох, авах, шинээр ирсэн номыг кодлох, кодлосон номоо хэвлэх, өөр өргөтгөл рүү

хөрвүүлэх, статистик үзүүлэлтүүд гэх зэргийг олон давуу талуудтай.

 Номны хайлтын программ.

Үгээр болон зохиогчийнхон нэрээр, гарчигаар хайж буй ном олох боломжтой. Энэ

программыг компьютерийн өрөөний бүх компьютерт байрлуулж  эсвэл номын санд орж

ирсэн тус номоо хайж олох боломжтой.  Энэхүү программын тусламжтайгаар интернетээр

их дээд сургууль болон Америкийн томоохон номын сангуудын онлайн хайлтаар орж

тухайн хайж буй номны бүх мэдээллийг авах боломжтой  

Үүнийг зөвхөн номын  санч буюу номын сангийн мэргэжилтэн ажиллаж тус номыг кодлодог

бөгөөд тухайн хайсан номныхоо мэдээллийг үндсэн программныхаа мэдээлэл рүү шууд

хуулж номоо кодлох боломжтой.

Page 12: баярмаа toon helber

Ном зүйн ажлын агуулга зорилго нь бүх номын сангуудад нэгэн адил уншигч,

хэрэглэгчдийн оюуны хэрэгцээг хангаж, сурч боловсроход туслах зорилготойгоор мэдээ

баримтыг суртачилах, түгээх чиглэлтэй байдаг. Дэлхийн томоохон номын сангууд номзүйн

үйлчилгээндээ лавлагааг хамгийн түрүүнд тавьж хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээг бүрэн

дүүрэн хангахын тулд мэдээллийн санг олон чиглэлээр хуримтлуулж, нийтэд түгээж

байна. Номын сангийн үйл ажиллагаанд интернэт болон өндөр хүчин чадал бүхий цахимт

технологиудыг ашигладаг.

Комьютер

Сканнер

Зургын аппарат

Джитал камер

Аудио

Видео

Page 13: баярмаа toon helber

Электрон  номын сан  ажиллуулвал гарах давуу тал:

номын сангийн  ном  элэгдэлд  орохгүй

Ном дутагдаж  алга болох гэсэн асуудал байхгүй болсон.

Нэг   дор  олон  хэрэглэгч  унших боломжтой

Хайлтын  систем  ашиглан  хэрэглэгч  хүссэн  номоо богино  хугацаанд олж авна

Шинэ мэдээллийг электрон хэлбэрээр  интернэт  болон бусад номын сангийн эх

үүсвэрээс  хүссэн хүн бүр ашиглах боломжтой

Зохион байгуулалттай  хялбар  хандалт-  маш  их  мэдээлэлд  илүү зохион

байгуóлалттай  хялбархан аргаар  хандах боломжтой

Электрон  мэдээлэл агуулагч  төхөөрөмж  хэрэгслүүд мэдээлэл их агуулдаг боловч

орон зайны хувьд хязгаарлагдмал бага зай эзэлдэг учраас электрон номын сан нь

зай талбайд хэмнэлттэй.

Мэдээллийг боловсруулах  хүлээн  авахад маш бага  хугацаа  зарцуулдаг

Баримт мэдээллийг  тухай бүр нь засаж шинэчлэõ  боломжтой.

Сургалтын материаллаг бааз боловсронгуй болно.

 

Page 14: баярмаа toon helber

Дутагдалтай   тал нь:

Электрон  номын сангаар  үйлчлүүлэхийн  тулд  компьютер, цахилгаан  сүлжээ гэх

мэт  зүйлс зайлшгүй шаардлагатй болдог

Сервэр  компьютерийн хатуу диск эвдэрвэл бүх  ном  хоромхон  зуур устах 

аюултай

Нөөц  диск ашиглаж байх  шаардлагтай.

Зохиогчийн эрх зөрчигдөх аюултай

Гараар шивж оруулдаг тул цаг хугацаа их шаардана.

Урт хугацаа шаардах тул тэр хэмжээний зардал гарна.

Үсгийн алдаа гарах магадлал өндөр

Зарим өгүүлбэр хуудсыг орхигдуулж бичих талтай.    

  

Page 15: баярмаа toon helber

Дүнгэлт

 Мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед монголын номын сангуудын

тулгамдаж буй асуудлуудын нэг нь өөрийн номын сангийн онцлог эрэлт хэрэгцээнд

тулгуурласан төрөлжсөн электрон мэдээллийн санг бий болгох явдал юм. Манай

номын сангуудын хувьд тоон номын сан байгуулах ажлыг ном, хэвлэлийн тоон

хэлбэрт оруулах, интеррнэтээр тоон мэдээлэл унших гэсэн ойлголттой байдаг.

Тоон номын сан байгуулах ажил нь тодорхой хугацаа, шат дараалсан ажлуудыг

зохион байгуулсны үр дүнд бий болно. Номын сангийн хамийн гол ажил болох

мэдээлэл номзүйн ажлыг боловсронгуй болгохын тулд цаг хугацаа, орог зайгнаас

хамааралгүйгээр хрдагн шуурхай нэг дороос мэдээлэл олох бүрэн хайлтын систем

бүхий программаар боловсруулагдсан тоон номын сан байгуулах хамгийн чухал

асуудал юм. Мэдээлэл технологийн эрчимтэй хөгжил номын сангийн салбарт

хурдацтай нэвтэрч нийгэм болон хувь хүний амьдралд ихээхэн өөрчлөлт оруулж

байна. Өнөөдөр нийгмийн бүх салбарт электрон хэлбэрийн ажил үйлчилгээ

эрчимтэй өргөжин тэлж байгаа нь хамгийн түрүүнд мэдээллийн үндсэн бааз болох

номын санд хамгийн түрүүнд нэвтэрч байна. Манай улсын хувьд ном хэвлэлийг

электрон хэлбэрт оруулахдаа хамгийн түрүүнд ховор, үнэт, хуучин, олдоц багатай,

эрэлт ихтэй, цөөн хувьтай зэрэг номнуудаасаа хамгийн түрүүнд фондоо бүрдүүлж

хэлж байна.

Уг сэдвийн дор мэдээлэл  материал  судлан  номын санийн фондыг  тоон  хэлбэрт 

оруулан  электрон  номын сан  байгуулах нь маш  чухал ашигтай  орчин  үеийн 

хэрэгцээт  хялбар  шуурхай мэдээллийн сан гэдгийг мэдэж авлаа.

Page 16: баярмаа toon helber

Ашигласан ном зүй

1.    Оюунгэрэл .“Номын сан –мэдээллийн төвийн автоматжуулалт.УБ.,2007”

2.    Батчимэг Б. “Орчин үе-Номын сан.УБ.,2002”

3.    Ж. Öýçýí “Íîìûí ñàíãèéí Ìåíåæìåíò Ìàðêòèíã”. ÓÁ.,2010

4.Оюунгэрэл З.  Номын сангийн автоматжуулалт

5. Энхтунгалаг Д. Номын сангийн үйл ажиллагааны үндэс

6. Вэб сайт

7. Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага