63 Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж-drone Алсын

2
Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж (Remotely Piloted Aircraft Systems (RPAS)). Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмжийн хэрэглээ өргөн байх бөгөөд Удирдлагатай агаарын зайд болон хүн их бөөгнөрсөн газар дээгүүр түүнийг ашиглах нь аюулгүй ажиллагааны эрсдэлтэй. Алсын жолоодлогот нисэх төхөөрөмж ашиглах этгээд нь аюулгүй ажиллагааны дүрэм горимыг мэдэх шаардлагатай. *RPAS гэдэг нь ИКАО-гийн албан ёсны нэрлэгээ бөгөөд Unmanned Aerial Vehicles (UAVs) , Unmanned Aerial Systems (UAS), болон drone гэдэг нэрээр хүн бүхэн мэддэг болжээ. Иргэний Нисэхийн Багц Дүрэм Манай улсын иргэний нисэхийн салбарт мөрдөгддөг багц дүрмүүдээс ИНД-101 “Хүнгүй нисдэг төхөөрөмж болон Жиропланер - үйл ажиллагаа” дүрмээр удирдлагатай нисдэг төхөөрөмжийн үйл ажиллагаа зохицуулагддаг. Энэ дүрэм нь 100 гр-аас 25 кг хүртэлх жинтэй нисдэг төхөөрөмжүүдэд хэрэглэгдэнэ. Үүнээс гадна, тухайн төхөөрөмж ашиглагч нь ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм” зэрэг нислэгийн нийтлэг дүрмүүдийн талаар зөв мэдээлэл, ойлголттой байх шаардлагатай. ИНД-101 дүрмээр дараах чухал зүйлсийг шаарддаг. Үүнд : 1. 25 кг-аас дээш жинтэй төхөөрөмжийг ашиглахгүй байх, 2. Аливаа хохирол үүсгэж болох аюулаас ямагт зайлсхийх, 3. Зөвхөн өдрийн цагаар нисгэх, 4. Нисгэгчтэй бүх агаарын хөлөгт саад болохгүй байх , 5. Бусад агаарын хөлгөөс хангалттай зайд байлгахын тулд зөвхөн нисэх төхөөрөмжөө харах боломжтой байх, 6. Газрын гадаргуугаас дээш 120 м дээш өндөрт төхөөрөмжийг нисгэхгүй байх, 7. Төхөөрөмж нисгэх газар орон дахь хязгаарлалттай агаарын зайн талаарх мэдээлэлтэй байх 8. Аливаа аэродромоос 4 км-ийн зай дотор алсын удирдлагатай нисдэг төхөөрөмжийг ашиглахгүй байх 9. Хэрэв удирдлагатай агаарын зайд нислэг үйлдэх зайлшгүй шаардлага гарвал НХУ-аас зөвшөөрөл авах, 10. Аливаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тусгай зориулалтын агаарын зайд нисгэж болохгүй, 11. Дээгүүр нь нисгэх аливаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, харилцан зөвшилцөх, 12. Дээгүүр нь төхөөрөмж нисэх аливаа байгууламжийн эзэмшигчид урьдчилан хэлж, харилцан зөвшицлсөн байх. Сүүлийн хоёр тохиолдолд “зөвшилцөх” нь аливаа эрсдлээс ангид байх боломжийг мэдэгдэж байгаагаараа онцгой чухал. Харин Шинэ Зеланд ИНД-102 гэж дүрмийг шинээр гаргаж, 25 кг-аас дээш жинтэй төхөөрөмжийн зохицуулалтыг хийжээ. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газар Утас: 282008, 282028, 282259 Web: www.srd.mcaa.gov.mn Óíøèã÷ òà èðãýíèé íèñýõèéí ¿éë àæèëëàãàà ýðõëýã÷èäòàé õîëáîîòîé àëèâàà îñîë çºð÷èë äóòàãäëûí òàëààð 282008, 282028, 282259, 282214, 282244, 282255 äóãààðûí óòñóóäààð ìýäýýëýë ºã÷ áèäíèé àæèëä òóñëàëöàà ¿ç¿¿ëíý ¿¿. ИНЕГ-ын Хэвлэх цехэд бэлтгэж хэвлэв. Утас: 282042 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРªНХИЙ ГАЗАР 10 сар. 2015 №63 Иргэний нисэхийн ерөнхий газраас Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд шинээр нэмж ажиглалтын 2 станц суурилуулан албан ёсоор хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ. Манай улс иргэний нисэхийн салбараа хөгжлийн шинэ түвшинд хүргэхийн тулд нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулах дэвшилтэт тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэх, оролцогч талуудын ашиг сонирхолд нийцсэн агаарын зайг зохион байгуулах томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь болох дээд агаарын зайд ажиглалтын систем нэвтрүүлэх ажлыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн шинээр ашиглалтад оруулсан 2 радартай нийлээд нийт 7 ажиглалтын станцтай боллоо. Ингэснээр манай улсын дээд агаарын зайн радарын бүрхэлт сайжирч, өгөгдлийг илүү нарийвчлалтай хянах чадамжтай болж байгаа бөгөөд нийт агаарын зайн ажиглалтын бүрхэлт 80 хувьд хүрч, өнгөрөлтийн нислэгийн 90 хувийг ажиглалтын удирдлагаар хангах боломжтой болж байгаа юм. Шинээр ажиглалтын 2 станц ашиглалтад орууллаа Дрон буюу алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийг /цаашид дрон гэх/ анх 1933 онд Англид “Хатан зөгий” нэртэйгээр зохион бүтээн цэргийн зориулалттай ашиглаж эхэлжээ. 1934 оноос 1943 он хүртэл Их Британий хатан хааны тэнгисийн цэргийн нисэх хүчинд DH82A загварын “Барын цагаан эрвээхэй” гэж нэрлэгддэг радио удирдлагатай дроныг хэрэглэдэг байжээ. 1948 онд АНУ AQM-34 загварын тагнуулын нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг зохион бүтээж, 1951 онд уг дроны анхны нислэг амжилттай болсон тул олноор үйлдвэрлэж гаргасан байна. Дрон нь нарны энерги, зай, түлш зэргээр ажилладаг олон янз байдаг ба түүнийг радио долгионоор алсын зайнаас удирддаг. Дроныг агаараас зураг авах, цэргийн тагнуулын үйл ажиллагаа явуулахад хамгийн их ашиглаж ирсэн ба тэд хүний ажиллаж чадахгүй нөхцөлд ч ажиллах чадвартай. Нисэх онгоцны томоохон үйлдвэрлэгчид 6 дахь үеийн нисдэг техник нисгэгчгүй болно, ойрын таван жилд дэлхийн тэргүүлэх зэвсэгтэй улсуудын цэргийн нисэх хүчинд алсын жолоодлогот нисэх төхөөрөмж зонхилсоор байх болно гэж таамаглаж байна.Орчин үед хэт даврагчид болон алан хядагчид дроныг аливаа объект дээр тэсрэх бөмбөг тавих, хаях гэх мэт аюултай үйл ажиллагаанд хэрэглэх болсон нь хүн бүхэнд айдас төрүүлэх гол шалтгаан болж байна. . 2013 онд АНУ-ын олон мужийн цагдаагийн хэлтсийнхэн Дроныг үйл ажиллагаандаа ашиглахаар шалгах нислэг хийжээ. Эдүгээ хойд Дакота, Техас, Флорида, Вашингтон зэрэг мужуудад идэвхтэй хэрэглэж байгаагийн дээр сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх, байгалийн гамшгийн хохирогч, оргон зайлсан гэмт хэрэгтнийг хайх, түүнчлэн авто замын осол зэрэгт хяналт тавих зорилгоор ашигладаг байна. Цагдаагийн дрон нь ихэвчлэн өндөр нарийвчлалтай, шөнийн дуран хараа бүхий, хэт ягаан туяаны камераар тоноглогдсон байдаг ажээ. Уг аппаратыг иргэд зөвшөөрөлгүй эзэмшиж хууль бус нислэг хийж байгаад асуудалд орох нь их байдаг байна. Хүмүүнлэгийн болон гамшгийн тусламжийн үед ашиглах жижиг, хөнгөн дроныг далайн хар шуурга, хар салхи, газар хөдлөлт, үер зэрэг гамшигт нэрвэгдсэн газар нутгийн 3D газрын зургийг авах, амьд үлдсэн хүмүүсийг хайх, гамшигт нэрвэгдсэн хүмүүст эм тариа болон бусад тусламжийн зүйлсийг хүргэж өгөх зэрэгт хэрэглэж байна. Нидерландын Delft их сургуулийн оюутнууд нисдэг дефибриллятор зохион бүтээсэн ба энэхүү аппарат нь 4 кг жинтэй, 100 км цагийн хурдтай нисэх чадвартай бөгөөд онцгой байдлын үед ашиглах радио удирдлагатай байна. Дефибриллятор нь тээврийн хэрэгсэл хүрэх боломжгүй газарт нисэж очих, зүрхний шигдээсээр өвдсөн хүний амийг аврах тоног

Upload: phamdat

Post on 15-Dec-2016

230 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: 63 Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж-DRONE Алсын

Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж (Remotely Piloted Aircraft Systems (RPAS)). Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмжийн хэрэглээ өргөн байх бөгөөд Удирдлагатай агаарын зайд болон хүн их бөөгнөрсөн газар дээгүүр түүнийг ашиглах нь аюулгүй ажиллагааны эрсдэлтэй. Алсын жолоодлогот нисэх төхөөрөмж ашиглах этгээд нь аюулгүй ажиллагааны дүрэм горимыг мэдэх шаардлагатай. *RPAS гэдэг нь ИКАО-гийн албан ёсны нэрлэгээ бөгөөд Unmanned Aerial Vehicles (UAVs) , Unmanned Aerial Systems (UAS), болон drone гэдэг нэрээр хүн бүхэн мэддэг болжээ. Иргэний Нисэхийн Багц Дүрэм Манай улсын иргэний нисэхийн салбарт мөрдөгддөг багц дүрмүүдээс ИНД-101 “Хүнгүй нисдэг төхөөрөмж болон Жиропланер - үйл ажиллагаа” дүрмээр удирдлагатай нисдэг төхөөрөмжийн үйл ажиллагаа зохицуулагддаг. Энэ дүрэм нь 100 гр-аас 25 кг хүртэлх жинтэй нисдэг төхөөрөмжүүдэд хэрэглэгдэнэ. Үүнээс гадна, тухайн төхөөрөмж ашиглагч нь ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм” зэрэг нислэгийн нийтлэг дүрмүүдийн талаар зөв мэдээлэл, ойлголттой байх шаардлагатай. ИНД-101 дүрмээр дараах чухал зүйлсийг шаарддаг. Үүнд : 1. 25 кг-аас дээш жинтэй төхөөрөмжийг ашиглахгүй байх, 2. Аливаа хохирол үүсгэж болох аюулаас ямагт зайлсхийх, 3. Зөвхөн өдрийн цагаар нисгэх, 4. Нисгэгчтэй бүх агаарын хөлөгт саад болохгүй байх , 5. Бусад агаарын хөлгөөс хангалттай зайд байлгахын тулд зөвхөн нисэх төхөөрөмжөө харах боломжтой байх, 6. Газрын гадаргуугаас дээш 120 м дээш өндөрт төхөөрөмжийг нисгэхгүй байх, 7. Төхөөрөмж нисгэх газар орон дахь хязгаарлалттай агаарын зайн талаарх мэдээлэлтэй байх 8. Аливаа аэродромоос 4 км-ийн зай дотор алсын удирдлагатай нисдэг төхөөрөмжийг ашиглахгүй байх 9. Хэрэв удирдлагатай агаарын зайд нислэг үйлдэх зайлшгүй шаардлага гарвал НХУ-аас зөвшөөрөл авах, 10. Аливаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тусгай зориулалтын агаарын зайд нисгэж болохгүй, 11. Дээгүүр нь нисгэх аливаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, харилцан зөвшилцөх, 12. Дээгүүр нь төхөөрөмж нисэх аливаа байгууламжийн эзэмшигчид урьдчилан хэлж, харилцан зөвшицлсөн байх. Сүүлийн хоёр тохиолдолд “зөвшилцөх” нь аливаа эрсдлээс ангид байх боломжийг мэдэгдэж байгаагаараа онцгой чухал. Харин Шинэ Зеланд ИНД-102 гэж дүрмийг шинээр гаргаж, 25 кг-аас дээш жинтэй төхөөрөмжийн зохицуулалтыг хийжээ.

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газарУтас: 282008, 282028, 282259 Web: www.srd.mcaa.gov.mn

Óíøèã÷ òà èðãýíèé íèñýõèéí ¿éë àæèëëàãàà ýðõëýã÷èäòàé õîëáîîòîé àëèâàà îñîë

çºð÷èë äóòàãäëûí òàëààð 282008, 282028, 282259, 282214, 282244, 282255 äóãààðûí óòñóóäààð

ìýäýýëýë ºã÷ áèäíèé àæèëä òóñëàëöàà ¿ç¿¿ëíý ¿¿.ИНЕГ-ын Хэвлэх цехэд бэлтгэж хэвлэв. Утас: 282042

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРªНХИЙ ГАЗАР

10 сар. 2015 №63

Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж-DRONE

Иргэний нисэхийн ерөнхий газраас Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд шинээр нэмж ажиглалтын 2 станц суурилуулан албан ёсоор хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ. Манай улс иргэний нисэхийн салбараа хөгжлийн шинэ түвшинд хүргэхийн тулд нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулах дэвшилтэт тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэх, оролцогч талуудын ашиг сонирхолд нийцсэн агаарын зайг зохион байгуулах томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь болох дээд агаарын зайд ажиглалтын систем нэвтрүүлэх ажлыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн шинээр ашиглалтад оруулсан 2 радартай нийлээд нийт 7 ажиглалтын станцтай боллоо. Ингэснээр манай улсын дээд агаарын зайн радарын бүрхэлт сайжирч, өгөгдлийг илүү нарийвчлалтай хянах чадамжтай болж байгаа бөгөөд нийт агаарын зайн ажиглалтын бүрхэлт 80 хувьд хүрч, өнгөрөлтийн нислэгийн 90 хувийг ажиглалтын удирдлагаар хангах боломжтой болж байгаа юм.

Шинээр ажиглалтын 2 станц ашиглалтад орууллаа

Дрон буюу алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийг /цаашид дрон гэх/ анх 1933 онд Англид “Хатан зөгий” нэртэйгээр зохион бүтээн цэргийн зориулалттай ашиглаж эхэлжээ. 1934 оноос 1943 он хүртэл Их Британий хатан хааны тэнгисийн цэргийн нисэх хүчинд DH82A загварын “Барын цагаан эрвээхэй” гэж нэрлэгддэг радио удирдлагатай дроныг хэрэглэдэг байжээ. 1948 онд АНУ AQM-34 загварын тагнуулын нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг зохион бүтээж, 1951 онд уг дроны анхны нислэг амжилттай болсон тул олноор үйлдвэрлэж гаргасан байна. Дрон нь нарны энерги, зай, түлш зэргээр ажилладаг олон янз байдаг ба түүнийг радио долгионоор алсын зайнаас удирддаг. Дроныг агаараас зураг авах, цэргийн тагнуулын үйл ажиллагаа явуулахад хамгийн их ашиглаж ирсэн ба тэд хүний ажиллаж чадахгүй нөхцөлд ч ажиллах чадвартай. Нисэх

онгоцны томоохон үйлдвэрлэгчид 6 дахь үеийн нисдэг техник нисгэгчгүй болно, ойрын таван жилд дэлхийн тэргүүлэх зэвсэгтэй улсуудын цэргийн нисэх хүчинд алсын жолоодлогот нисэх төхөөрөмж

зонхилсоор байх болно гэж таамаглаж байна.Орчин үед хэт даврагчид болон алан хядагчид дроныг аливаа объект дээр тэсрэх бөмбөг тавих, хаях гэх мэт аюултай үйл ажиллагаанд хэрэглэх болсон нь хүн бүхэнд айдас төрүүлэх гол шалтгаан болж байна. . 2013 онд АНУ-ын олон мужийн цагдаагийн хэлтсийнхэн Дроныг үйл ажиллагаандаа

ашиглахаар шалгах нислэг хийжээ. Эдүгээ хойд Дакота, Техас, Флорида, Вашингтон зэрэг мужуудад идэвхтэй хэрэглэж байгаагийн дээр сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх, байгалийн гамшгийн хохирогч, оргон зайлсан гэмт хэрэгтнийг хайх, түүнчлэн авто замын осол зэрэгт хяналт тавих зорилгоор ашигладаг байна. Цагдаагийн дрон нь ихэвчлэн өндөр нарийвчлалтай, шөнийн дуран хараа бүхий, хэт ягаан туяаны камераар тоноглогдсон байдаг ажээ. Уг аппаратыг иргэд зөвшөөрөлгүй эзэмшиж хууль бус нислэг хийж байгаад асуудалд орох нь их байдаг байна.

Хүмүүнлэгийн болон гамшгийн тусламжийн үед ашиглах жижиг, хөнгөн дроныг далайн хар шуурга, хар салхи, газар хөдлөлт, үер зэрэг гамшигт нэрвэгдсэн газар нутгийн 3D газрын зургийг авах, амьд үлдсэн хүмүүсийг хайх, гамшигт нэрвэгдсэн хүмүүст эм тариа болон бусад тусламжийн зүйлсийг хүргэж өгөх зэрэгт хэрэглэж байна. Нидерландын Delft их сургуулийн оюутнууд нисдэг дефибриллятор зохион бүтээсэн ба энэхүү аппарат нь 4 кг жинтэй, 100 км цагийн хурдтай нисэх чадвартай бөгөөд онцгой байдлын үед ашиглах радио удирдлагатай байна. Дефибриллятор нь тээврийн хэрэгсэл хүрэх боломжгүй газарт нисэж очих, зүрхний шигдээсээр өвдсөн хүний амийг аврах тоног

Page 2: 63 Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж-DRONE Алсын

Алсын жолоодлогот нисдэг тºõººðºìæ-Дрон Монголд

төхөөрөмжийг хүргэх зорилготой зохион бүтээгдсэн байна. Австралид энэхүү төхөөрөмжийг хууль бус загас агнуур эрхэлж буй хөлөг онгоцыг илрүүлэх зорилгоор ашиглаж байгаа бол Италийн экологичид үүлсийн доогуур нисэн илүү нарийвчилсан зураг авах, байгаль орчныг хамгаалах агентлаг агаарын

чанарыг тодорхойлох, Олон улсын хулгайн ангийн эсрэг тэмцэх сан (IAPF), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг байгууллагууд далайн амьтад, шувуудыг судлах мөн зэрлэг ан амьтдын байршлыг хянахад түлхүү ашигладаг байна.

Манай улсын иргэд дроныг хятад болон бусад орноос оруулж ирэн нислэгийн үйл ажиллагаа явуулж байгаа боловч агаарын орон зайд нисгэх талаар мэдлэг хомс байна. Монгол Улсад энэхүү тоног төхөөрөмжийн талаар хууль дүрмийн зохицуулалт байхгүй мэт ойлгож, аливаа хурим найр, баярын үйл ажиллагаанд нисгэж зураг авах, хурданы морь дагах, тэр ч бүү хэл төрийн тэргүүн болон хүндэт зочин гийчдийн хамгаалалттай машин тэргийг гүйцэж дээр хажуугаас нь зураг авах, уул уурхайн компаниуд орон нутгийн геологи газар зүйн 3D зургийг авах, онгоцны аэродромуудын ойролцоо нислэг үйлдэж G ангиллын нам өндрийн агаарын хөлгийн нислэгт нөлөөлөх, олон улсын аэропортын бүсэд нислэг үйлдэх тэмцээн зохиох зэрэг үйл ажиллагаа явуулах нь ихэссэн байна.

Ийм учраас дроныг сонирхогчдод зориулсан хууль тогтоомж гаргаж, одоогийн мөрдөж байгаа ИНД- 101 /Хүнгүй нисдэг төхөөрөмж болон жиропланер/ дүрмийн хүрээг дахин өөрчилж цогц төгөлдөр болгох, Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, Улсын нисэх ба иргэний нисэхийн тухай хуульд тодорхой заалт оруулж зөвшөөрөл олгож хариуцлага тооцдог болгох, дроныг жингийн болон нислэгийн өндөр ба хурдаар нь хязгаарлалт хийж нислэгийн зайгаар ангилах, байгаль орчинд ээлтэй, аюулгүй, хууль дүрмийн дагуу зөв нисгэх, тэмцээн болон шалгах нислэг үйлдэхэд нь зориулж тусгай /Helipad/ бууж хөөрөх талбайтай болгох, нисэх клубуудыг хууль дүрмэнд хамруулж ИНЕГ-с нисэх клубуудыг ИНД-149 /Нисэх клуб-гэрчилгээжүүлэлт/ гэрчилгээжүүлэх, хяналт шалгалтыг явуулдаг болгох, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн нислэгүүдийг цэгцлэх зэрэг шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Саяхан ОХУ-д Засгийн газрын тогтоолоор «ОХУ-ын агаарын орон зайг ашиглах Холбооны дүрэм”-д нэмэлт оруулж баталсан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр нисгэгчгүй нисэх аппаратыг эзэмшигч зөрчил гаргасан тохиолдолд “Захиргааны зөрчлийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн дагуу зөрчил нь

эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох арга хэмжээ авдаг болжээ. Тухайлбал ийм зөрчил гаргасан хоёр мянган иргэн шийтгэгдэж, зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байсан тул агаарын зайд ашиглах агаарын зайн хууль зөрчсөн гэж үзэн таван мянган рублиэр торгосон байна.

Дроныг ашиглаж байгаа орнуудад 30 кг-с дээш жинтэй бол заавал “Нислэгт тэнцэх чадвар”-ын гэрчилгээ олгодог байна. Эдүгээ нисгэгчгүй нисдэг аппаратын технологи эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ өөрийн үйлвэрлэлийн үл харагдах нисдэг дроныг нисгэж, хөрш зэргэлдээ улсууд ба өрсөлдөгчдөө түгшүүлэв. «Стелс» технологиор үйлдвэрлэсэн хятадын анхны үл харагдах дрон 11-р сарын 21-нд 17 минутын нислэг хийжээ. Зарим шинжээчдийн дүгнэснээр БНХАУ алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийн тоогоор дэлхийд АНУ-ын дараа ордог ба ийм аппаратын хэрэглээгээр АНУ, Израиль улс тэргүүлдэг байна. Ойрын жилүүдэд дэлхийн тэргүүлэх гүрэн улсуудын байлдааны нисэх онгоцны тоо цөөрөх бололтой гэж нисдэг техник үйлдвэрлэх корпорациуд, түүний дотор оросын үйлдвэрийнхэн үзэж байна. Нисэх онгоц үйлдвэрлэгчид 6 дахь үеийн нисдэг техник нисгэгчгүй болно гэсэн шинжээчдийнхээ тооцооллыг иш үндэс болгожээ. Гэсэн ч шинжээчид нисгэгчгүй нисдэг аппаратын хөгжлийн хэтийн төлөвийн асуудлаар өөр саналтай байна. Тухайлбал ойрын таван жилд дэлхийн тэргүүлэх гүрэн улсуудын Цэргийн нисэх хүчний хүрээнд жолоодлогот нисдэг аппарат зонхилсоор байх болно гэж оросын «Независимое военное обозрение» сэтгүүлийн шинжээч Владимир Щербаков үзжээ. «Нисэгчгүй нисдэг төхөөрөмжийг хэрэглэхтэй холбоотой янз бүрийн асуудлыг бүрэн төгс шийдвэрлээгүй байна. Эдүгээ жолоодлогот аппарат нисэгчгүйгээс илүү үр бүтээлтэй юм. Технологи хөгжих тусам нисгэгчгүй нисдэг аппарат жолоодлогот аппаратаас давах

бололтой» гэж Владимир Щербаков хэлжээ. “Хэтдээ үйлдвэрлэл, ашиглалт нь нэлээд хямдрах учир нисгэгчгүй нисдэг аппарат давуутай болох байх“ гэж тэрбээр үзэж байгаа ажээ.

Нисэгч амь үрэгдэхгүй боломж нь дроны гол давуу тал юм. Гэвч техник ба хууль зүйн талаар дутагдалтай. Энэхүү төхөөрөмж нь программынхаа дагуу ажиллавал түүний чиг замыг нь өөрчлөх аргагүй. Гэвч эсрэг тал компьютерийн ердийн программ ашиглан алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийн хяналтыг сулруулах боломжтой. Түүнээс гадна хиймэл оюун бүхий нисгэгчгүй нисдэг аппарат байдлыг объектив үүднээс тэр болгон зөв үнэлж чадахгүй. Ийм буруу шийдвэрүүдийн уршгаар Ирак, Афганистан, Пакистанд энгийн номхон олон зуун хүн амь насаа алдсан юм.

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нисгэгчгүй нисдэг аппаратын ашиглалтын энэ талыг хөндсөн. “Манай орон нисгэгчгүй нисдэг аппаратын хөтөлбөрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэвч оросын цэргийн болон тусгай албадын түүнийг хэрэглэх практик ажиллагаа АНУ ба бусад орныхоос өөр байх болно“ гэж тэрбээр улс орныхоо Цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэх асуудлаарх зөвлөлгөөн дээр мэдэгдсэн байна. Нисгэгчгүй нисдэг системийг ажиллуулах мэргэжилтнүүдийг сургах шинэ хөтөлбөрийг саяхан ОХУ-ын БХЯ-ны хүрээнд хэрэгжүүлж эхэлжээ. Нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийн хөгжил нь орчин цагийн зэвсэглэлээр хөөцөлдөхийн нэг хэсэг болж байна. 2003-2012 онд дэлхийд янз бүрийн ангилалын нисгэгчгүй нисдэг аппаратуудыг 3,5 тэрбум доллараар худалдан авсан бол 10 жилийн дараа нисгэгчгүй нисдэг аппаратын зах зээл 70 тэрбум долларт хүрч өргөжинө гэж таамаглажээ. Саяхан мягмар гаригийн орой АНУ, Мексикийн хилийн ойролцоо метамфетамин хэмээх хар тамхи зөөвөрлөж байсан дрон осолдсон байна. Автомат ажиллагаатай бяцхан агаарын хөлөг Мексикийн хилийн Тихуана хотын худалдааны

төвийн авто зогсоолоос олдсон бөгөөд 6 хэсэг хуваан багласан 3 кг орчим мансууруулах бодис ачсан

байжээ. Дрон хаанаас нисэж ирсэн болон хаашаа нисэж байсан нь тодорхойгүй байгаа аж. Цагдаагийн байгууллага дроныг 1400 ам.долларын үнэтэй Spreading Wings-900 загвар болохыг тодорхойлсон ба үйлдвэрлэгчийн вэбсайтад бичсэнээр 6 сэнстэй энэхүү дрон 18 хүртэл минут нисэж чадна гэжээ. Мексикийн эрх баригчид Facebook сайтад гэмт хэрэгтнүүд хууль бус бүтээгдэхүүн тээвэрлэхэд дрон ашиглах гэх мэтээр төрөл бүрийн техник хэрэглэхээр хичээж байгаа тухай бичсэн байна. Дээрх тохиолдолд дроныг мансууруулах бодисын жинг тэнцүүлж чадалгүй унасан гэж үзэж байгаа юм. Энэ бүс нутагт мансууруулах бодис хууль бусаар хил давуулахад дроныг ашиглаж байгаа нь шинэ зүйл биш юм байна. Drug Enforcement Agency-ын мэдээлж байгаагаар 2012 оноос хойш хил орчимд кокайн болон бусад мансууруулах бодисуудыг тээвэрлэхэд 150 гаруй дрон ашигласан тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Мексикийн хар тамхи наймаалагчид Америк болон Мексикийг холбосон асар том газар доорх хонгилын сүлжээ зэрэг мансууруулах бодис тээвэрлэх төрөл бүрийн арга хэлбэрүүдийг ашигладаг байна.

Axis Drones-ын зохион бүтээгчид зоос шиг хэмжээтэй, нэг цэнэгээрээ 5-7 минут нисэх чадвартай дрон бүтээжээ. Маш жижигхэн, дөрвөлжин хэлбэртэй энэ шинэ загварын бас нэг сонирхол татах зүйл нь дроноо дотор нь хийн авч явах боломжтой удирдлагын хамт худалдаанд гарна. Түүнийг шөнийн нислэгт гарахад нь зориулж гадна талд нь тод гэрэлтэгч диод гэрлүүд суулгаж өгсөн байна. Indiegogo цахим хуудсанд энэхүү дроны урьдчилсан захиалга нь 35 ам.долларын үнэтэй гарчээ. Дашрамд хэлэхэд, өмнө нь ердөө алганд багтах хэмжээтэй дрон дэлхийн хамгийн жижигт тооцогддог байв. Түүнийг бүтээж, худалдаанд гаргахын тулд Indiegogo хуудас ганцxан өдрийн дотор хөрөнгө оруулалтаа босгож чадаж байсан юм.