ислам шашны үүсэх үеийн түүхэн

Post on 17-Jun-2015

1.270 Views

Category:

Art & Photos

9 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ИСЛАМ ШАШНЫ ҮҮСЭХ ҮЕИЙН ТҮҮХЭН НӨХЦӨЛ

ИСЛАМ ШАШИН ДЭЛХИЙН ГУРВАН ТОМ ШАШНЫ НЭГ МӨН БӨГӨӨД БУДДЫН БА ХРИСТОС ШАШИН

ХОЁРООС БҮР ХОЖУУ ҮЕД ҮҮССЭН КУРЕЙШИТ ОВГИЙН ДОТОР ҮҮСЧЭЭ. ИСЛАМЫН ЕРТӨНЦӨД ЭНЭ ШАШНЫ АНХ ҮҮССЭН ЦАГ ХУГАЦААГ АЛБАН ЁСООР

622 ОН ГЭЖ ҮЗДЭГ.

Ислам шашин Сунн, Шиа, Харижит гэсэн 3 томоохон урсгал, 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй дэлхийн 3 дахь том шашин.

Та бидний Ислам шашныг нэрлэдэг лал хэмээх үг нь лало буюу буруу номтон гэх утгатай Төвд үг.

ИСЛАМ ГЭДЭГ БОЛ ШАШНЫХ НЬ НЭР, ШҮТЭН БИШРЭГЧДИЙГ НЬ МУСУЛЬМАН ГЭНЭ.

ИСЛАМ ШАШИНЫ ҮҮСЭЛ

Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын үзэгдэл болно.

Эртний үеэс оршин тогтож ирсэн арабуудын уламжлалт нийгэм, жижиг улс орнууд тийнхүү хүч суларч задрах болсон явдал эдгээр орнуудын нийгмийн амьдрал, анги бүлгүүдийн болон суурьшмал ба нүүдэлчин аймгуудын хоорондын уламжлалт харилцаа, нийгмийн ухамсар, шашин шүтлэг өөрчлөгдөхөд хүргэсэн байна.

Өмнөх үед төлөвшсөн нийгмийн ухамсар, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэгийн хэлбэрүүдээр шинээр үүсэж бий болсон нийгмийн бодит байдал, өөрчлөлтүүдийг тайлбарлаж ойлгох, оюун санаагаар эзэмших аргагүй болжээ. Арабуудын нийгмийн ахуй, эдийн засгийн өөрчлөлт нь тэдний оюун санаа, ухамсар, тэр дотор шашин шүтлэг нь мөн өөрчлөгдөж шинэчлэгдэх явдлыг нөхцөлдүүлж шаардах болсон байна.

Тийнхүү YI зууны төгсгөл, YII зууны эхэн үед арабын тархай бутархай овог аймаг, бие даасан хот, төвүүдийн өмнө тэдгээрийн хувь заяа, оршин тогтнолд нийтлэгээр хамааралтай нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах, аж ахуй, эдийн засгийн нягт харилцаа холбоо, нэгдмэл орон зай бий болгох, нэгдсэн төр улс байгуулах зорилго, шаардлага тулгаран тавигдсан байна.

Түүнийг хэрэгжүүлэхийн тулд хүчирхийлэл, цэрэг дайныг хэрэглэхийн зэрэгцээ овог аймгуудыг оюун санаа, соёлын нэгдмэл амьдралтай болгох, тэр дотор тэдний тус тусын жижиг шашин шүтээнийг халж оронд нь нэгдмэл, шинэ шашныг бий болгох хэрэгцээ шаардлага гарчээ.

Өөрөөр хэлбэл арабын нэгдсэн төр улсыг байгуулахад тухайн үед шашны хэлбэрээр илэрхийлэгдсэн үзэл суртал, үндэсний нэгдмэл үзэл санаа хэрэгтэй байв. Үүний биелэл, өвөрмөц илэрхийлэл болж нэгдмэл, шинэ ислам шашин үүсэж бүрэлдсэн байна.

Арабын нэгдсэн халифат улс байгуулагдах, ислам шашин үүсэж бүрэлдэх үйл явц орон зай, цаг хугацааны хувьд зэрэгцэж, давхцан явагджээ. Үүний эрхээр ислам шашин нь араб угсаатны олон овог аймаг нийгэм, эдийн засаг, улс төрийн талаар нягтарч нэгдсэний жирийн, идэвхгүй тусгал, үр дагавар байсангүй.

Харин энэ үйл хэрэгтэй нягт уялдаж авцалдсан, гэхдээ харьцангуй бие даасан, дээрхи үйл явдалд эргэж идэвхтэй нөлөөлсөн үзэгдэл байв.

Шинээр үүсэж бүрэлдэн байсан ислам шашин тэр үед нэгдсэн халифат төр улсыг мөн адил шинээр бүрдүүлж байгуулах нарийн ээдрээтэй үйл явцыг нэг талаар өөртөө шашны нийгэм, эдийн засаг, улс төрийн үзэл санаа, номлолын хэлбэрээр тусгаж илэрхийлэх болсны зэрэгцээ нөгөөтэйгүүр тэрхүү үйл явцад өөрийнхөө шашны номлол, сургаал, хэм хэмжээнүүдээр дамжуулж эргэж идэвхтэй нөлөөлж байлаа

. Чухамдаа энэхүү харилцан нөлөөлөл, түүхэн нөхцөл байдлын эрхээр ислам шашинд, шашин төрийг хослон барих ёс буюу шашин ба төр, шашны номлол ба улс төрийн бодлого нь хоорондоо салшгүй холбоотой, нэгдмэл байх ёс зарчим үүсэн тогтож, тэр нь эдүгээ хүртэл баримтлагдах болжээ.

Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь

Ислам шашны түүхийн салшгүй нэг чухал тал нь энэ шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал мөн

. Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч дэлгэрсэн явдал энэ үеийн арабын халифат улсын байлдан дагуулалтай нягт холбоотой байлаа.

Энэ үйл явц түүнчлэн араб, исламын соёл, иргэншил бусад бүс нутаг, улс орнуудад тайван арга замаар нөлөөлж дэлгэрсэнтэй, өөрөөр хэлбэл эдийн засаг, худалдаа, соёлын харилцаатай ч багагүй холбоотой байв.

Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна.

Түүхээс үзвэл арабын халифат улс YII-IX зуунд хүчирхэгжиж, түүнд тулгуурлаж бусад орныг байлдан дагуулсан аян дайн ба ислам шашин улам нөлөөтэй болж, арабуудын хүрээ хязгаараас тэлэн гарч, бусад орон, ард түмнүүдийн амьдралд нэвтэрч дэлгэрсэн үйл явц хоорондоо яв цав тохирч, давхцаж явагдсан байна.

Алигийн дараа халиф суусан Муавиягийн үед (661-680 он) арабууд Энэтхэгт довтолж, Афганистан, Бухара, Самарканд, Мервыг (Магриб) байлдан эзэлжээ. YII-YIII зууны заагт Византи гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч, Хазарыг довтолсон байна. YIII зууны эхэнд халифат улс Дундад Азийг бараг бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис, Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж, Франц руу довтолжээ.

 

Исламын шашны дэлгэрэлт Эхэн үед арабын халифат гүрний

байлдан дагуулал нь бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна.

Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш ч гэсэн уг үндэс нь семит гаралтай ард түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна.

Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашид орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ.

Арабууд эдгээр ард түмнийг ислам шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан байна. Энэ нь үр дүнд хүргэжээ.

Улс гүрэн дамжсан арабын худалдаачид бүр YII-YIII зуунд ислам шашныг Хятад оронд нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн амыг исламтай танилцуулсан боловч дунганчууд ба өөр зарим нэг угсаатны цөөн хэсгээс бусад нь ислам шашинд ороогүй юм.

Исламын дайчид XII зууны сүүлчээр Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж Дели, Бихар ба Бенгалийг эзлэн авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг нэгтгэж захирсан Делийн султанат улс байгуулагдаж, ислам нь Энэтхэгийн хойд хэсгийн төрийн албан ёсны шашин болсон байна.

Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон баримт, үйл явцыг дан ганц байлдан дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл, учир дутагдалтай болно.

ИСЛАМЫН ШАШИН ӨНӨӨДӨР

Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний иргэншил, соёлын том хэв маяг, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, мусульманчуудын аж төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ..

Ислам шашныг одоо дэлхийн 232 оронд 1 тэрбум 570 сая хүн (2009 он) шүтэн баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос шашны дараа ордог), мусульманчууд дэлхийн 50 оронд хүн амынх нь дийлэнх олонхи болдог, Египет, Саудын Араб, Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж баримтлагдаж байна. Иран, Пакистан, Мавритани зэрэг орнууд Исламын бүгд найрамдах улс гэсэн албан ёсны нэртэй юм

Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна. Британий нэвтэрхий толийн тоо баримт ёсоор 1987 онд дэлхийн мусульманчууд 860 сая байсан бол 2002 онд тэд 1.3  тэрбум, 2009 онд 1.57 тэрбум болж өсчээ.

. Үүнд мусульманчуудын өөрсдийнх нь жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо сүүлийн зуун жилд 13-19.5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009 онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг).  

Мусульманчуудын дийлэнх нь Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67% нь Ази тивд (үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн хувь нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20 – 30 сая мусульманчууд (хүн амын 1.5% – 2% ) оршин суудаг.

top related